SlideShare a Scribd company logo
Лекц 10
         Хичээлийн сэдэв:Шүүсийг исгэх, исмэгийг нэрэх
         Хичээлийн зорилго: Шүүсийг исгэх, түүхий болон цэвэр спирт гарган авах,
нэрлэгийн     төхөөрөмжийн    зарчим, дэвшилтэт технолоийн       талаар онолын мэдлэг
эзэмшинэ.
         Хичээлийн агуулга:
         1.    Шүүсийг исгэх технологийн онцлог
         2.    Түүхий спирт гарган авах технологи
         3.    Цэвэр спирт гарган авах технологи
         4.    Нэрлэгийн төхөөрөжийн зарчим
         5.    Технологийн дэвшил
         Хичээлийн хэрэглэгдэхүүн: Кадоскоп, notebook, проектор,
         Хичээл хоорондын холбоо: Биохими, Хүнс үйлдвэрлэлийн технологийн үндэс
         Ашиглагдах ном, хэвлэл:
         1. О. Батмөнх, “Ургамлын гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс”
         2000 он, 140-144 хуудас
         2. В.Г. Тихомиров, “ Технология пивоваренного и безалкогольного производств”
         1998 он, 406-419 хуудас
         3. В.Л. Яровенка, “Технология спирта” 1999 он, 244-383 хуудас


                               Шүүсийг исгэх технологийн онцлог
         Глюкозыг бичил биетний ферментийн үйлчлэлээр этилийн спирт ба нүүрсхүчлийн
Хий болгодог үйл явцыг исэлт гэнэ. Спиртийн исэлтийг өдөөгч Saccharomyces cervisia
омгийн дрожж бөгөөд тодорхой нөхцөлд дрожжитой төстэй мөөг /monilia, oidium/ болон
хөгц мөөгөнцрийг ашигладаг.
Исэлтийн үйл явц сул исэлт, ид исэлт, гүйцэт исэлт гэсэн үндсэн 3 шаттай явагдана.
         Сул исэлтийн үед гол нь дрожжийн үржил явагдаж бага хэмжээний сахар исч спирт
ба СО2 үүсгэнэ.
         Ид исэлтийн үед дрожжийн фермент хоёрч сахарыг эрчимтэйгээр задалж гексоз
болгон дараа нь түүнийг спирт, СО2 болгодог.
         Дрожж ашиглан исэлт явуулахад түүний өсч үржих ба спирт нийлэгжүүлэх
тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Эдгээр нөхцөлд шүүсний ( чанамал )
нягтрал, исгэх хэм, рН-с хамаарна. Исэлт явуулахад нягтрал 15-18% байх нь илүү
тохиромжтой, исгэх хэм 25-36°С рН 4,5-5,2 байхад сахарын (глюкозын ) 86%-ийг исгэдэг
байна.
Исмэг бэлтгэх аргууд
    Үечилсэн
    Хагас үечилсэн
 Тасралтгүй
   Үечилсэн ажиллагаар исмэг бэлтгэх: Исгэлтийн ганг хөрөнгөтэй чихэржсэн
чанамалаар дүүргэж исгэдэг. Үүний тулд эхний чихэржсэн чанамалд хөрөнгө хийж
исэлтийн ганд хийнэ. Дараагийн чанамалыг хөрөнгөгүй хийдэг. Орох хөрөнгийн хэмжээ
гангийн эзлэхүүний 6-8%-тай тэнцэхүйц хэмжээтэй байна. Исэлтийн ганг 8 цагийн дотор
дүүргэх ба 48-72 цаг ( 2-3 хоног) исгэнэ. 3 хоног исгэхэд 2 хоногийнхтай харьцуулбал гарц
харьцангуй их (1тн цардуулаас 8л спирт) байдаг. 3 хоног исгэх үед исэлтэнд орох
чанамлын хэм 18-20°С, сул исэлтийн үеийнх 23-24°С, ид исгэлтийнх 29-30°С, сүүлчийн
үеийнх 27-28°С байдаг. Исэлтийг өндөр хэмд явуулахад гаднын бичил биетэн үржиж
спиртийн гарц буурах талтай. Исэлтийн үед хэмийг гангийн доторх хөргөлтийн могой
хоолой буюу хөргөлтийн цамцаар хүйтэн ус гүйлгэж тохируулна. Исэж дууссаны дараа
исмэгийг   нэрлэгт   шилжүүлж хоосорсон     ганг сайтар    угааж   ариутгаад   дараагийн
ажиллагаанд оруулна . Исгэлтийн төгсгөлд исмэг 8-10% этилийн спиртийн агууламжтай
болсон байна.

                         Түүхий спирт гарган авах технологи
      Исмэг нь нарийн бүтэцтэй олон бүрэлдэхүүнтэй тогтолцоо юм.
Түүний жингийн 82-90% ус, 4-10% ХБ, этилийн спирт 6-11%, дэгдэмхий хольц 5-9%-ийг
эзэлдэг.Исмэгт нүүрхүчлийн хий тодорхой хэмжээгээр агуулагдах ба исгэх аппаратаас
шууд авсан 1л исмэгт 1-1,5 г байна.
Орчин үед исмэгээс спирт ялгах ректификацийн тоног төхөөрөмж дээр ректификацийн
аргаар ялгаж авдаг болсон. Үүнд спирттэй хамт дагалдах дэгдэмхий бодисууд их
хэмжээгээр нэрэгддэг. Үүнээс ялган нэрж авсан бүтээгдэхүүнийг түүхий спирт гэж нэрлэх
ба стандартад тохирсон байна. Ректификаци гэдэг нь шингэн дэгдэмхий хольцуудыг
бүрэлдэхүүн хэсгүүдээр нь ялгаж салгах процесс юм.
Энэхүү аппарат нь
   1. Исмэгийн колонид- этилийн спирт ба бусад дэгдэмхий нэгдлүүдийг
   2. Эпюрацын колонид- хөнгөн толгойн хольцуудыг
   3. Давхар нэрлэгийн колонид- цэвэр спиртийг тус тус ялгаж авна.
                           Давхар нэрлэгийн онолын үндэс
Дан нэрлэгээс гарсан спиртэнд дараах хольцуудыг ихээр агуулсан байдаг. Химийн шинж
чанараар нь тэдгээрийг
   1. спиртүүд
   2. альдегид
   3. эфир
   4. хүчлүүдийн хольцыг агуулсан байдаг.
Давхар нэрсэн спирт гэдэг нь түүхий спиртийг хольцоос нь ялгахыг хэлдэг.
Дэгдэмхий чанараас нь хамааруулан толгойн буюу эхний, сүүлчийн, завсрын гэж
ангилдаг. Толгойн буюу эхний хольц нь этилийн спиртээс илүү дэгдэмтгий, буцлах хэм нь
спиртийн буцлах хэмээс доогуур байна.
Сүүлчийн буюу төгсгөлийн хольц гэдэг нь этилийн спиртээс дэгдэмтгий шинжээрээ бага,
буцлах хэм нь их байдаг. Гол бүрэлдэхүүн хэсэг нь пропил, изопропил, изоамины
спиртүүд ордог. Эдгээр нь усанд муу уусдаг тосорхог бодисууд байдаг. Иймээс сувсны
тос гэж нэрлэдэг.
Изоамилын спирт 1320С, этилийн спирт 78,30 С хэмд нэрэгддэг. Этилийн спирт нь усыг
өөртөө сайн нэгдүүлдэг, молекулын хүч нь их / хоорондоо сайн холбогддог учир / энэ нь
этилийн спиртийг ууршуулахад нөлөөлдөг. Усны хэмжээ багасаж эхлэхэд ус-спиртийн
хольцыг молекулын холбогдолтой хүч нь саарч, этилийн спиртийн уурших коэффициент
нь ихсэж улмаар изоамилын уурших коэффициентоос илүү болдог.
Цэвэршилтийн коэффициент нь: Этилийн спиртийн концентраци ихсэхэд этилийн спирт
97% байна.
Ус, спиртийн хольцонд чанга /градус/ нэмэгдүүлэхийн тулд дефлегмацийг явуулдаг. Энэ
процесс нь ус-спиртийн хольцын чангыг нэмэгдүүлэхийн тулд хэсэгчилсэн кондинсаци
/ууршилт/ явуулахыг хэлдэг. Ус-спиртийн хольцын ууршилтын үед үүссэн шингэнийг
флегма гэдэг. Флегма нь кубуудээр эргэн орох замаар нэрэгддэг.
                           Нэрлэгийн төхөөрөжийн зарчим
Нэрлэгийн төхөөрөмжүүдийн гол эд анги нь таваг байдаг. Жишээ нь нэрлэгийн колони нь
81 тавагтай   үед   18 нь спирт нэрэхэд, 15 нь    спиртийг ариутгахад, 55 нь   спиртийн
концентрацийг нэмэгдүүлэхэд зориулагдана.        Энэ колонид спиртийн доторх үндсэн
хольцууд нь ялгарч дахин альдегидын колонид орно. Альдегидийн колониос сувсны тос
ялгаруулагч руу шилжүүлэн тосыг нь ялгана.       Сувсны тос ялгагчаас гарсан спирт нь
спиртийн фонариар орж хэмжигдээд спирт хадгалагчид орно. Зураг
                               Спирт нэрэх төхөөрөмж
1. Êóá áóþó êîëîíè
2. Òàâàã
3. Õºðãºã÷
4. Äåôëåãìàòîð çýðýã ¿íäñýí ýä àíãèóäààñ á¿ðäýíý.


                                 Технологийн дэвшил
      Мембранан технологи: Энэ технологи нь сүүлийн 10 жилд өргөн хүрээтэй
ашиглагдаж байна.
Ялангуяа спиртийн үйлдвэрт хольцыг ялгах, усыг зөөлрүүлж цэвэрлэх, бүтээгдэхүүнийг
хийн орчинд хадгалах, ферментийг өтгөрүүлэх, хөрөнгө үржүүлэх зэрэгт ашигладаг.
Мембранд цэвэрлэх, ялгах гэдэг нь тодорхой нэгэн хольцыг мембраны тусламжтайгаар
цэвэрлэж тусгаарлахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл мембранд үлдэж байгаа хэсэг, мембраныг
нэвтрэн гарч буй шингэн хэсгийг хэлж болно.
Мембран нь дараах шаардлагыг хангасан байна.
   1. Ялгах өндөр чадвартай байх
   2. Хувийн нэвтрэх чадвар нь ихтэй
   3. Ялгах            орчинд            химийн          бодисууд           тэсвэртэй

More Related Content

What's hot

HPLC (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)
HPLC  (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)HPLC  (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)
HPLC (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)
Medimpex
 
хүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилалхүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилалOyundari Nyamsuren
 
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмхөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
Jargalchuluun Mungunbayar
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдgganchimeg
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjoz
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэGantsetseg Ganbat
 
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3otgooPhh
 
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтхүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтZorigo Zorigo
 
шүүгчийн заалт
шүүгчийн заалтшүүгчийн заалт
шүүгчийн заалтunjuudorj
 
Vitamin
VitaminVitamin
Vitamin
daWKASANSAR
 
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга  СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
Purevsuren Bayarmagnai
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
E-Gazarchin Online University
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогschool14
 

What's hot (20)

HPLC (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)
HPLC  (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)HPLC  (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)
HPLC (Өндөр мэдрэмжит шингэний хроматографи)
 
хүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилалхүнсний ногооны ангилал
хүнсний ногооны ангилал
 
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмхөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүд
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
эрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вээрүүл мэнд гэж юу вэ
эрүүл мэнд гэж юу вэ
 
Management
ManagementManagement
Management
 
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
хөрс үүсвэрийн хүчин зүйл 3
 
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалтхүнсний бүтээгдэхүүний хадгалалт
хүнсний бүтээгдэхүүний хадгалалт
 
шүүгчийн заалт
шүүгчийн заалтшүүгчийн заалт
шүүгчийн заалт
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Vitamin
VitaminVitamin
Vitamin
 
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга  СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
СӨНХ-ийг байгальтай танилцуулах үндсэн арга
 
Lecture 4
Lecture   4Lecture   4
Lecture 4
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
 
Эссе
ЭссеЭссе
Эссе
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 

Similar to Lecture 10

Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа
Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгааСармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа
Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа
Ankhbileg Luvsan
 
Хийжүүлсэн ундааны нэр төрөл
Хийжүүлсэн ундааны нэр төрөлХийжүүлсэн ундааны нэр төрөл
Хийжүүлсэн ундааны нэр төрөлЦогдорж Жавзан
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - СпиртGerlee IP
 
technology
technologytechnology
technology
Amzo Jss
 
ИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН ДҮНГЭЭС
ИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН  ДҮНГЭЭСИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН  ДҮНГЭЭС
ИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН ДҮНГЭЭС
Medimpex
 
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
Kh Solongo
 

Similar to Lecture 10 (20)

Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Lecture 13
Lecture 13Lecture 13
Lecture 13
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа
Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгааСармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа
Сармисны нутагшуулсан сортуудын шинж чанарын харьцуулсан судалгаа
 
Lecture 2
Lecture  2Lecture  2
Lecture 2
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Lab 6
Lab 6Lab 6
Lab 6
 
Lecture 16
Lecture 16Lecture 16
Lecture 16
 
Хийжүүлсэн ундааны нэр төрөл
Хийжүүлсэн ундааны нэр төрөлХийжүүлсэн ундааны нэр төрөл
Хийжүүлсэн ундааны нэр төрөл
 
Milk 4
Milk 4Milk 4
Milk 4
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - Спирт
 
technology
technologytechnology
technology
 
38суу
38суу38суу
38суу
 
Lab 4
Lab 4Lab 4
Lab 4
 
ИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН ДҮНГЭЭС
ИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН  ДҮНГЭЭСИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН  ДҮНГЭЭС
ИМПОРТЫН МАХАНД ХАРТУГАЛГА ТОДОРХОЙЛСОН ДҮНГЭЭС
 
Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундааХийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундаа
 
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
 
36суу
36суу36суу
36суу
 

More from Lha Bolorerdene

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8Lha Bolorerdene
 
дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбарLha Bolorerdene
 
олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтLha Bolorerdene
 
лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUudLha Bolorerdene
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
Lha Bolorerdene
 
блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааLha Bolorerdene
 
10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãàLha Bolorerdene
 

More from Lha Bolorerdene (20)

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8
 
Lessons
LessonsLessons
Lessons
 
Integral1
Integral1Integral1
Integral1
 
дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбар
 
олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалт
 
семинар
семинарсеминар
семинар
 
семинар
семинарсеминар
семинар
 
Os l1
Os l1Os l1
Os l1
 
Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1
 
лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUud
 
L 4
L 4L 4
L 4
 
L 3
L 3L 3
L 3
 
L 3
L 3L 3
L 3
 
Lesson 7
Lesson 7Lesson 7
Lesson 7
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа
 
10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 

Lecture 10

  • 1. Лекц 10 Хичээлийн сэдэв:Шүүсийг исгэх, исмэгийг нэрэх Хичээлийн зорилго: Шүүсийг исгэх, түүхий болон цэвэр спирт гарган авах, нэрлэгийн төхөөрөмжийн зарчим, дэвшилтэт технолоийн талаар онолын мэдлэг эзэмшинэ. Хичээлийн агуулга: 1. Шүүсийг исгэх технологийн онцлог 2. Түүхий спирт гарган авах технологи 3. Цэвэр спирт гарган авах технологи 4. Нэрлэгийн төхөөрөжийн зарчим 5. Технологийн дэвшил Хичээлийн хэрэглэгдэхүүн: Кадоскоп, notebook, проектор, Хичээл хоорондын холбоо: Биохими, Хүнс үйлдвэрлэлийн технологийн үндэс Ашиглагдах ном, хэвлэл: 1. О. Батмөнх, “Ургамлын гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс” 2000 он, 140-144 хуудас 2. В.Г. Тихомиров, “ Технология пивоваренного и безалкогольного производств” 1998 он, 406-419 хуудас 3. В.Л. Яровенка, “Технология спирта” 1999 он, 244-383 хуудас Шүүсийг исгэх технологийн онцлог Глюкозыг бичил биетний ферментийн үйлчлэлээр этилийн спирт ба нүүрсхүчлийн Хий болгодог үйл явцыг исэлт гэнэ. Спиртийн исэлтийг өдөөгч Saccharomyces cervisia омгийн дрожж бөгөөд тодорхой нөхцөлд дрожжитой төстэй мөөг /monilia, oidium/ болон хөгц мөөгөнцрийг ашигладаг. Исэлтийн үйл явц сул исэлт, ид исэлт, гүйцэт исэлт гэсэн үндсэн 3 шаттай явагдана. Сул исэлтийн үед гол нь дрожжийн үржил явагдаж бага хэмжээний сахар исч спирт ба СО2 үүсгэнэ. Ид исэлтийн үед дрожжийн фермент хоёрч сахарыг эрчимтэйгээр задалж гексоз болгон дараа нь түүнийг спирт, СО2 болгодог. Дрожж ашиглан исэлт явуулахад түүний өсч үржих ба спирт нийлэгжүүлэх тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Эдгээр нөхцөлд шүүсний ( чанамал ) нягтрал, исгэх хэм, рН-с хамаарна. Исэлт явуулахад нягтрал 15-18% байх нь илүү тохиромжтой, исгэх хэм 25-36°С рН 4,5-5,2 байхад сахарын (глюкозын ) 86%-ийг исгэдэг байна. Исмэг бэлтгэх аргууд  Үечилсэн  Хагас үечилсэн
  • 2.  Тасралтгүй Үечилсэн ажиллагаар исмэг бэлтгэх: Исгэлтийн ганг хөрөнгөтэй чихэржсэн чанамалаар дүүргэж исгэдэг. Үүний тулд эхний чихэржсэн чанамалд хөрөнгө хийж исэлтийн ганд хийнэ. Дараагийн чанамалыг хөрөнгөгүй хийдэг. Орох хөрөнгийн хэмжээ гангийн эзлэхүүний 6-8%-тай тэнцэхүйц хэмжээтэй байна. Исэлтийн ганг 8 цагийн дотор дүүргэх ба 48-72 цаг ( 2-3 хоног) исгэнэ. 3 хоног исгэхэд 2 хоногийнхтай харьцуулбал гарц харьцангуй их (1тн цардуулаас 8л спирт) байдаг. 3 хоног исгэх үед исэлтэнд орох чанамлын хэм 18-20°С, сул исэлтийн үеийнх 23-24°С, ид исгэлтийнх 29-30°С, сүүлчийн үеийнх 27-28°С байдаг. Исэлтийг өндөр хэмд явуулахад гаднын бичил биетэн үржиж спиртийн гарц буурах талтай. Исэлтийн үед хэмийг гангийн доторх хөргөлтийн могой хоолой буюу хөргөлтийн цамцаар хүйтэн ус гүйлгэж тохируулна. Исэж дууссаны дараа исмэгийг нэрлэгт шилжүүлж хоосорсон ганг сайтар угааж ариутгаад дараагийн ажиллагаанд оруулна . Исгэлтийн төгсгөлд исмэг 8-10% этилийн спиртийн агууламжтай болсон байна. Түүхий спирт гарган авах технологи Исмэг нь нарийн бүтэцтэй олон бүрэлдэхүүнтэй тогтолцоо юм. Түүний жингийн 82-90% ус, 4-10% ХБ, этилийн спирт 6-11%, дэгдэмхий хольц 5-9%-ийг эзэлдэг.Исмэгт нүүрхүчлийн хий тодорхой хэмжээгээр агуулагдах ба исгэх аппаратаас шууд авсан 1л исмэгт 1-1,5 г байна. Орчин үед исмэгээс спирт ялгах ректификацийн тоног төхөөрөмж дээр ректификацийн аргаар ялгаж авдаг болсон. Үүнд спирттэй хамт дагалдах дэгдэмхий бодисууд их хэмжээгээр нэрэгддэг. Үүнээс ялган нэрж авсан бүтээгдэхүүнийг түүхий спирт гэж нэрлэх ба стандартад тохирсон байна. Ректификаци гэдэг нь шингэн дэгдэмхий хольцуудыг бүрэлдэхүүн хэсгүүдээр нь ялгаж салгах процесс юм. Энэхүү аппарат нь 1. Исмэгийн колонид- этилийн спирт ба бусад дэгдэмхий нэгдлүүдийг 2. Эпюрацын колонид- хөнгөн толгойн хольцуудыг 3. Давхар нэрлэгийн колонид- цэвэр спиртийг тус тус ялгаж авна. Давхар нэрлэгийн онолын үндэс Дан нэрлэгээс гарсан спиртэнд дараах хольцуудыг ихээр агуулсан байдаг. Химийн шинж чанараар нь тэдгээрийг 1. спиртүүд 2. альдегид 3. эфир 4. хүчлүүдийн хольцыг агуулсан байдаг. Давхар нэрсэн спирт гэдэг нь түүхий спиртийг хольцоос нь ялгахыг хэлдэг.
  • 3. Дэгдэмхий чанараас нь хамааруулан толгойн буюу эхний, сүүлчийн, завсрын гэж ангилдаг. Толгойн буюу эхний хольц нь этилийн спиртээс илүү дэгдэмтгий, буцлах хэм нь спиртийн буцлах хэмээс доогуур байна. Сүүлчийн буюу төгсгөлийн хольц гэдэг нь этилийн спиртээс дэгдэмтгий шинжээрээ бага, буцлах хэм нь их байдаг. Гол бүрэлдэхүүн хэсэг нь пропил, изопропил, изоамины спиртүүд ордог. Эдгээр нь усанд муу уусдаг тосорхог бодисууд байдаг. Иймээс сувсны тос гэж нэрлэдэг. Изоамилын спирт 1320С, этилийн спирт 78,30 С хэмд нэрэгддэг. Этилийн спирт нь усыг өөртөө сайн нэгдүүлдэг, молекулын хүч нь их / хоорондоо сайн холбогддог учир / энэ нь этилийн спиртийг ууршуулахад нөлөөлдөг. Усны хэмжээ багасаж эхлэхэд ус-спиртийн хольцыг молекулын холбогдолтой хүч нь саарч, этилийн спиртийн уурших коэффициент нь ихсэж улмаар изоамилын уурших коэффициентоос илүү болдог. Цэвэршилтийн коэффициент нь: Этилийн спиртийн концентраци ихсэхэд этилийн спирт 97% байна. Ус, спиртийн хольцонд чанга /градус/ нэмэгдүүлэхийн тулд дефлегмацийг явуулдаг. Энэ процесс нь ус-спиртийн хольцын чангыг нэмэгдүүлэхийн тулд хэсэгчилсэн кондинсаци /ууршилт/ явуулахыг хэлдэг. Ус-спиртийн хольцын ууршилтын үед үүссэн шингэнийг флегма гэдэг. Флегма нь кубуудээр эргэн орох замаар нэрэгддэг. Нэрлэгийн төхөөрөжийн зарчим Нэрлэгийн төхөөрөмжүүдийн гол эд анги нь таваг байдаг. Жишээ нь нэрлэгийн колони нь 81 тавагтай үед 18 нь спирт нэрэхэд, 15 нь спиртийг ариутгахад, 55 нь спиртийн концентрацийг нэмэгдүүлэхэд зориулагдана. Энэ колонид спиртийн доторх үндсэн хольцууд нь ялгарч дахин альдегидын колонид орно. Альдегидийн колониос сувсны тос ялгаруулагч руу шилжүүлэн тосыг нь ялгана. Сувсны тос ялгагчаас гарсан спирт нь спиртийн фонариар орж хэмжигдээд спирт хадгалагчид орно. Зураг Спирт нэрэх төхөөрөмж
  • 4. 1. Êóá áóþó êîëîíè 2. Òàâàã 3. Õºðãºã÷ 4. Äåôëåãìàòîð çýðýã ¿íäñýí ýä àíãèóäààñ á¿ðäýíý. Технологийн дэвшил Мембранан технологи: Энэ технологи нь сүүлийн 10 жилд өргөн хүрээтэй ашиглагдаж байна. Ялангуяа спиртийн үйлдвэрт хольцыг ялгах, усыг зөөлрүүлж цэвэрлэх, бүтээгдэхүүнийг хийн орчинд хадгалах, ферментийг өтгөрүүлэх, хөрөнгө үржүүлэх зэрэгт ашигладаг. Мембранд цэвэрлэх, ялгах гэдэг нь тодорхой нэгэн хольцыг мембраны тусламжтайгаар цэвэрлэж тусгаарлахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл мембранд үлдэж байгаа хэсэг, мембраныг нэвтрэн гарч буй шингэн хэсгийг хэлж болно. Мембран нь дараах шаардлагыг хангасан байна. 1. Ялгах өндөр чадвартай байх 2. Хувийн нэвтрэх чадвар нь ихтэй 3. Ялгах орчинд химийн бодисууд тэсвэртэй