SlideShare a Scribd company logo
Санхүүжүүлэгч: Хэрэгжүүлэгч: Хамтрагч:
“ӨВ ЭРДЭНЭ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН БАЙГАЛИЙН БА
НИЙГМИЙН ГАРАЛТАЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН
НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА
ХУРААНГУЙ ЭМХЭТГЭЛ
УЛААНБААТАР ХОТ
2020
ӨМНӨХ ҮГ
Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг
хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг “М Си
Эс” группийн санаачлага дэмжлэгээр Монголын Урлагийн Зөвлөл 2019 оноос эхлэн
хэрэгжүүлж байна. “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Соёлын
Өвийн Үндэсний Төв, БСШУСЯ-ны мэргэжилтний санал зөвлөмжийн дагуу Богд Хааны
Ордон Музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг
мэргэжлийн байгууллагын 30 судлаачтай хамтран амжилттай гүйцэтгэлээ.
Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын идэвхитэй бүсэд байрлах Богд Хааны Ордон
Музей нь өнөө үед аялал жуулчлалын салбарт өөрийн томоохон үүргийг гүйцэтгэж байгаа
120 орчим жилийн түүхтэй, соёлын өндөр ач холбогдолтой Монголын баялаг сан
хөмрөгтэй музей юм. Эрчимтэй хотжилт, барилгажилтын улмаас тус музей нь байгалийн
ба нийгмийн орчны сөрөг нөлөөлөлд өртөх нь жил бүр нэмэгдэж, түүний дурсгалт уран
барилга, хөдөлгөөнт өвд учирч болох эрсдлийг тогтоох, орчны нөлөөллийг бууруулах
хэрэгцээ, шаардлага нэмэгдсээр байна.
Монголын Урлагийн Зөвлөл нь 2017-2018 онд Чойжин Ламын Сүм Музейн дурсгалт
барилгад “Байгалийн болон нийгмийн хүчин зүйлийн нөлөөллийн судалгаа”-г хийсэн
туршлага дээр үндэслэн Богд Хааны Ордон Музейд энэхүү судалгааг хийх саналыг
гаргасан болно.
Иймд Богд Хааны Ордон Музейн эдэлбэр газарт геофизик, геологи орчны судалгаа,
геодезийн хэмжилт судалгаа, музейн барилга байгууламж дахь ургамлан нөмрөг болон
мөөгөнцрийн үзүүлэх нөлөөллийн судалгаа, агаарын бохирдолд өртөх байдлын судалгаа,
барилгын нөхцөл байдлын судалгаа, нийгмийн нөлөөллийн судалгаа болон гамшгийн
эрсдлийн үнэлгээг тус тус хийж, холбогдох дүгнэлт зөвлөмжүүдийг боловсруулан
гаргалаа.
Энэхүү судалгааны үр дүнд гарсан мэргэжлийн байгууллагын зөвлөмжүүд нь Богд Хааны
Ордон Музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, аливаа эрсдэл, сөрөг нөлөөллийг
бууруулах арга хэмжээг авах, цаашид олон улсын стандарт жишгийн дагуу сэргээн
засварлах, хадгалж хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулахад чухал ач
холбогдолтой юм.
Тус судалгааны төсөлд хамтран ажилласан Богд Хааны Ордон Музей, Байгаль Орчин,
Хэмжил Зүйн Төв Лаборатор, Гамшиг Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэг,
ШУА-ийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэн, Биологийн Хүрээлэн, ШУТИС-ийн Геологи
Уул Уурхайн Сургууль, Херитейж ХХК, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль,
мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн Соёлын Өвийн Үндэсний төв, БСШУСЯ-ны Соёл
Урлагийн Бодлогын Газар болон төслийн ивээн тэтгэгч “М Си Эс” группийн хамт олонд
талархал илэрхийлье.
Соёлын өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан та бүхэндээ ажлын амжилт,
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын Урлагийн Зөвлөл
ГАРЧИГ
ӨМНӨХ ҮГ
ХУРААНГУЙ ӨГҮҮЛЭЛ
1. Геофизик, геологи орчны судалгаа
a. Геофизикийн судалгаа .................................................................................... 2
b. Геологи орчны судалгаа ................................................................................. 16
2. Геодезийн хэмжилт судалгаа ..................................................................................... 29
3. Богд хааны ордон музейн барилга байгууламжинд ургамлан нөмрөг болон
мөөгөнцрийн үзүүлэх нөлөөллийн судалгаа
a. Богд хааны ордон музейд гуурст дээд ургамлын үзүүлэх
нөлөөллийн судалгаа ...................................................................................... 45
b. Богд хааны ордон музейн барилга, байгууламжинд илэрсэн доод
ургамлын төрөл зүйл, тэдгээрийн үзүүлэх нөлөөллийн судалгаа ............. 61
c. Богд хааны ордон музейн орчны бичил организм болон үзмэрт
тохиолдож буй бичил мөөгөнцрийн судалгаа ............................................. 79
4. Богд хааны ордон музейн агаарын бохирдолд өртөх байдлын судалгаа .............. 85
5. Богд хааны ордны цогцолборын барилгын нөхцөл байдлын судалгаа ................. 95
6. Богд хааны ордон музейн гамшгийн эрсдэлийн үнэлгээ ....................................... 116
7. Богд хааны ордон музейн хадгалалт, хамгаалалтад үзүүлэх
нийгмийн нөлөөллийн судалгаа ................................................................................ 125
“ӨВ ЭРДЭНЭ”
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА
Х.ЦЭЭДУЛАМ, Х.БАТСҮХ, Х.БАЯНМӨНХ
ШУТИС, ГУУС, Геологи, гидрогеологийн салбар,
Мэжик Фингерс ХХК
cee@must.edu.mn
2
ХУРААНГУЙ
Сүүлийн үед Улаанбаатар хотод хүн амын нягтаршил, өндөр барилга байгууламж ихсэж
байгаатай холбоотойгоор тус хотод байрлаж буй түүх соёлын өв дурсгалыг хэрхэн
хамгаалах, хадгалах судалгаа хийх зайлшгүй чухал юм. Иймээс Улаанбаатар хотод
байрлах Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх
байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой геологийн хүчин зүйлс, геологи орчны
бүтэц бүрэлдэхүүн, түүний физик шинж чанар, нөхцлийг тодорхойлох шаардлага
тавигдаж байна. Богд хааны ордон музейн орчим талбайд геологийн орчны шинж
чанарыг тодорхойлох зорилгоор геофизикийн цахилгаан хайгуулын дундаж градиентийн
арга, гүний зүсэлтийн арга, цахилгаан соронзон хайгуулын радарын судалгааг хийж
гүйцэтгэсэн үр дүнг энэхүү өгүүлэлд орууллаа.
Түлхүүр үг: Цахилгаан хайгуулын дундаж градиентийн арга, гүний зүсэлтийн арга, GPR
ОРШИЛ
Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх
байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой геологийн хүчин зүйлс, геологи
орчны бүтэц бүрэлдэхүүн, түүний физик, механик шинж чанар нөхцлийг тодорхойлж
улмаар Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт барилга, түүний хадгалалт
хамгаалалт сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж гаргах шаардлага зүй ёсоор
тавигдаж байна.
Соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн барилгад сөргөөр нөлөөлөх
байгалийн гаралтай хүчин зүйл байгаа эсэхийг судалж, тодорхойлох, газрын гүнд
дарагдаж булагдсан байх магадлалтай объектыг эрж хайх, хэдэн метрийн гүнд хэр
хэмжээний талбайд тархсан эсэхийг геофизикийн аргуудаар тогтоох явдал юм.
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн
нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн цогцолборын барилгад нөлөөлж болох
байгалийн болон хүний үйл ажиллагаатай геологийн хүчин зүйл болох газрын доорх ус,
цэвдгийн тархалтыг тодорхойлох зорилгоор геофизикийн цахилгаан хайгуулын дундаж
градиентын судалгааг 3 сард нийт 53 эрлийн шугамаар, гүний зүсэлтийн аргыг 2 эрлийн
шугамаар хийж гүйцэтгэлээ. Цахилгаан соронзон хайгуулын георадарын (GPR) судалгааг
250MHz давтамжтай антеннаар 63 эрлийн шугамаар хийж гүйцэтгэлээ.
Цахилгаан хайгуулын дундаж градиентын арга
Өдөөгдмөл туйлширал нь ионы болон электрон дамжуулагч хүдрийн биетийг
агуулагч орчин, шингэн электролит хоёрын зааг дээр газарт өгсөн цахилгаан гүйдлийн
нөлөөгөөр тэжээгч хэлхээн дэх гүйдлийг салгасны дараа хэсэг хугацаанд хадгалагдах
хоёрдогч цахилгаан хөдөлгөгч хүчээр үүссэн орныг судлахад үндэслэгдсэн арга юм.
Өдөөгдмөл туйлшралыг үүсгэхийн тулд АВ хэлхээгээр тогтмол гүйдэл өгч M ба N
электродуудын хоорондох гүйдэлтэй үеийн потенциалын ялгавар (∆U) -ыг хэмжинэ.
Зураг 1. Цахилгаан хайгуулын хээрийн судалгааны аргачлалын схем
3
Гүйдлийг салгасны дараа туйлширсан потенциалын ялгавар ∆Uвп –г хэмжиж
потенциалын ялгаваруудын харьцааг процентоор илэрхийлэх замаар төлөөлөх
туйлширлыг тодорхойлно. Чулуулгийн туйлшрах шинж чанар ерөнхийдөө 1-4% орчим
байх бөгөөд дундаж туйлширлыг 2-3% гэж үздэг. Жишээ нь, маагмын болон хувирмал
чулуулагт 1-2%, шаварлаг, элсэн чулуулагт 3-4%, эрдэсжилттэй хурдсанд 1% орчим
байдаг. Өдөөгдмөл туйлшралын аргын нэг давуу тал нь туйлширлаас гадна төлөөлөх
эсэргүүцлийг давхар хэмжиж авах боломжтой.
Талбайн зураглал хийх зорилгоор цахилгаан хайгуулын дундаж градиентийн аргыг
өргөн хэрэглэдэг. Энэ аргыг Канадын “ELREC”-Pro, 10, 6 гэх мэт багажуудыг ихэвчлэн
хэрэглэж байна. Дээрх аргыг явуулах үндсэн аргачлал бол тэжээгч (AB) ба хүлээн авагч
(MN) электродуудын хоорондох тогтмол зайг өөрчлөхгүйгээр хэмжилтийн шугамын дагуу
шилжүүлэн хэмжих явдал юм. Дээрх багажуудаар хэмжилтийн төхөөрөмжийг 6-10 сувгаар
байгуулж болох ба ингэснээр тодорхой зайд богино хугацааны дотор нэгэн зэрэг хэмжилт
явуулах давуу талтай болдог. Дээрх төхөөрөмжүүдийн тэжээлийн үүсгүүрт мөн Канадын
“VIP”-3000-10000 хэмээх 3-10 kW гаргах хүчин чадалтай тогтмол гүйдлийн
трансмиттерүүдийг хэрэглэж байна.
Зураг 2. Цахилгаан хайгуулын дундаж градиент аргын схем (AB -гүйдлийн электрод,
MN -хүчдэлийн электрод)
Төлөөлөх цахилгаан эсэргүүцлийг
𝜌 𝑘 = 𝜋(𝑛 + 1)(𝑛 + 2)
∆𝑈
𝐼
илэрхийлэл
Цахилгаан туйлшрал буюу давтамжийн харьцуулсан эффектийг
𝐼𝑃 = 100(𝜌0.1 − 𝜌10) 𝜌10⁄
томъёогоор тус тус тооцоолдог.
Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн
нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн цогцолбор газарт цахилгаан хайгуулын
дундаж градиентийн зураглалын ажлыг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 3 -р
сарын 9 -11 -ны хооронд хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Энэхүү
цахилгаан хайгуулын дундаж градиентын аргаар судалгааны талбайд тархсан цэвдэг,
чулуулгийн тархалтын зүй тогтоцыг зураглах, газрын доорх усны түвшинг зураглах
зорилго тавьсан болно. Судалгааны талбайн хувьд цахилгаан хайгуулын дундаж
градиентийн аргачлалаар цахилгаан эсэргүүцэл, цахилгаан туйлширлын хэмжилтийг
эрлийн шугам хооронд (Зураг 2) 1-3 м зайтайгаар, хэмжигч электрод хооронд 1-5м –р
хийгдсэн бөгөөд цахилгаан эсэргүүцэл болон цахилгаан туйлширлын план зургуудыг
1:2000 масштабаар зураглав.
Цахилгаан хайгуулын дундаж градиентийн аргачлалын хээрийн хэмжилтийн ажилд
Францын ELREC- Pro хүлээн авагч багаж болон DJF-6 (5 kW) –ын трансмиттер болон 10кВ
–ын Honda маркийн цахилгаан хөдөлгүүр ашиглав. Тухайн талбайд хэмжилтийг хийхдээ
урьдчилан нүх ухаж, тугалган цаасыг дэвсэж, давсны уусмалаар цахилгаан дамжуулалтыг
сайжруулж бэлдсэн газарт AB хэлхээг газардуулж холбон хувьсах гүйдэл гарган DJF-6
4
маркийн трансмиттер уг хувьсах гүйдэлийг тогтмол гүйдэл болгон хувирган ELREC PRO
багажаар хэмжилтийг хийв. Хэмжилтийн хугацааг нь 2 секунд тутамд хэмжилт хийхээр
тохируулж нэг цэг дээр 40 удаагийн давтамжтайгаар хэмжилтийг гүйцэтгэн дундаж
төлөөлөх эсэргүүцэл болон туйлширлын утгуудыг хэмжиж авав.
Цахилгаан эсэргүүцэл ба туйлширлын хэмжилтийг шугамын дагуу олон n=(1÷10)
хүлээн авагч электрод байхаар гүйцэтгэсэн нь тухайн аргачлалаар шугамчлал ба
тандалтын хослолыг гарган авах боломж олгож байна. Хэмжилтийн үр дүнг
электродуудын сунгалтын төвд хамааруулсан болно.
Судалгааны талбайд 53 эрлийн шугамаар цахилгаан шугамчлалын дундаж
градиентийн аргачлалаар хэмжихдээ нийтдээ 4 блокт хувааж, АВ –ийн уртыг 30-85м –ийн
урттайгаар сонгосон бөгөөд хэмжигч (MN) диполийн хэмжээ 1-5 метртэй тэнцүү байхаар
сонгосон тул хэмжилтийн цэгүүдийн хоорондох зай мөн адил байв. Энэхүү төхөөрөмжинд
хэмжигч ба гүйдлийн электродуудын утасны хоорондох харилцан нөлөөллийн цахилгаан
индукци бага байх болно.
Зураг 3. Дундаж градиент аргын хэмжилтийн (хар шугам) шугамын план зураг
Цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн арга
Судалгааны талбайд 2 эрлийн шугамаар цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн
аргачлалаар хэмжихдээ АВ –ийн уртыг 30-85м –ийн урттайгаар сонгосон бөгөөд хэмжигч
(MN) диполийн хэмжээ 1 метртэй тэнцүү байхаар сонгосон. Энэхүү аргад хэрэглэгдэх
багаж тоног төхөөрөмж нь цахилгаан хайгуулын дундаж градиентын аргатай ижил бөгөөд
5
электродуудын байрлал нь ялгаатай бөгөөд нийтдээ 17м хүртлэх гүний мэдээллийг агуулж
байгаа болно.
Зураг 4. Цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн аргачлал хийж буй (Зүсэлт-1) зураг
Зураг 5. Цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн (хөх шугам) шугамын план зураг
6
Цахилгаан соронзон орны георадарын арга
Бага гүний мэдээллийг нарийвчлал сайтай, газрын гадаргууд хор хөнөөл
учруулахгүйгээр тодорхойлох асуудал орчин үед чухлаар тавигдаж байна. Газрын
гадаргууд нэвтрэх георадар (GPR) –ийн судалгаа нь хөрсний үе давхарга, усны түвшин
тодорхойлох, инженер геологи, байгаль орчны судалгаанд мониторинг хийх, цэвдэг болон
археологид өргөнөөр хэрэглэгдэж байна. GPR нь цахилгаан соронзон долгионыг ашиглах
бөгөөд цахилгаан соронзон орны бусад аргыг бодвол боловсруулалт болон тайлалт хийхэд
харьцангуй хялбар арга юм. Энэхүү арга нь өндөр давтамжтай тасралттай цахилгаан
соронзон долгионыг газрын гадаргуу руу дамжуулж долгионы ойлт, хугарлыг бүртгэх
зарчимд үндэслэсэн.
Радио долгион тархах хурд нь хөрсний диэлектрик тогтмолоос хамаарна. Учир нь
газрын гадаргууд тархсан үе давхаргуудын диэлектрик тогтмолын өөрчлөлт ажиглагдахад
долгионы ойлт бүртгэгдэнэ. Георадарын долгионы тархалт нь гол төлөв газар доорхи
структурын цахилгаан шинж чанараас шалтгаалдаг.
Зураг 6. GPR –ийн багажийн ажиллах зарчим
GPR нь хүлээн авагч ба дамжуулагч хоёр антеннатай (Зураг 6) бөгөөд дамжуулагч
антенна радио долгионыг газрын гадаргуу руу цацаж, хэсэг хугацааны дараа ойсон
долгион хүлээн авагчид бүртгэгдэнэ. Геофизикийн бусад аргуудыг бодвол хэмжилт хийж
байх явцдаа хэмжилтийн үр дүнг харж болдог (onsite mapping) –роо давуу талтай. GPR –
ийн хээрийн хэмжилтийг шугамчлал болон бүсчлэлийн аргаар хийж гүйцэтгэнэ. GPR –ийн
шугамчлалын аргын хувьд хүлээн авагч болон дамжуулагч хоёр антенна нь ижил зайд
бэхлэгдсэн байх бөгөөд шугамын дагуу газрын гүний структурыг маш нарийвчлалтайгаар
зураглана.
Цахилгаан соронзон хайгуулын георадарын (GPR) судалгааг 250 MHz давтамжтай
антеннаар 63 эрлийн шугамд хэмжилтүүдийг хийлээ.
7
Зураг 7. GPR –ийн судалгаа хийж буй зураг
Зураг 8. Георадарын хэмжилтийн (хөх шугам) шугамын план зураг
8
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Цахилгаан хайгуулын аргын зорилго нь Богд хааны ордон музейн байгалийн ба
нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн
цогцолбор газарт газрын доорх структурыг цахилгаан эсэргүүцлийн утгаар нь цэвдгийн
тархалт, газрын доорх ус, структурыг тодорхойлох зорилгоор судалгааг хийж гүйцэтгэсэн
болно. Судалгааны талбайн хувьд цахилгаан хайгуулын дундаж градиентын аргачлалаар
хийгдсэн үр дүнг 1:2000, гүний зүсэлтийн аргын үр дүнг 1:250 масштабаар зураглав.
Цахилгаан хайгуулын хээрийн хэмжилтийн ажилд ELREC- Pro хүлээн авагч багаж болон
VIP 5000 маркийнн 4кВ –ын трансмиттер болон 10кВ –ын Honda маркийн цахилгаан
хөдөлгүүр ашиглав. Цахилгаан эсэргүүцэл ба туйлширлын хэмжилтийг шугамын дагуу
олон n=(1÷10) хүлээн авагч электрод байхаар гүйцэтгэсэн нь тухайн аргачлалаар
шугамчлал ба тандалтын хослолыг гарган авах боломж олгож байна. Хэмжилтийн үр дүнг
электродуудын сунгалтын төвд хамааруулсан болно.
Судалгааны талбайд цахилгаан хайгуулын дундаж градиентын аргачлалаар 53
эрлийн шугамыг гүний өөр өөр түвшинд давтан хийж гүйцэтгэсэн ба хэмжигч (MN) болон
тэжээгч (AB) диполийн хэмжээ 1-5 метртэй тэнцүү байхаар сонгосон тул хэмжилтийн
цэгүүдийн хоорондох зай мөн адил байв. Энэхүү төхөөрөмжинд хэмжигч ба гүйдлийн
электродуудын утасны хоорондох харилцан нөлөөллийн цахилгаан индукци бага байх
болно.
Трансмиттер нь тогтмол цахилгаан гүйдлийг автоматаар 2 секунд дутамд өгч, 2
секунд дутамд таслаж байсан. Хүлээн авах хэлхээн дэх хүчдэлийн хэмжилтийн
нарийвчлалыг хангах үүднээс хэд хэдэн циклийн давталтын дараа хэмжилтийг авч байсан.
Цахилгаан хайгуулын дундаж градиентийн аргын үр дүн буюу цахилгаан
эсэргүүцлийн (Зураг 9) зураг, цахилгаан туйлширлын (Зураг 10) зургийг 1:2000
масштабаар дүрсэллээ.
Энэхүү талбайн хувьд 1.8-24 mV/V туйлширал, 0-15000 Ом.м эсэргүүцэл
ажиглагдаж байна. Талбайн зарим хэсэгт сөрөг эсэргүүцэл ажиглагдаж байгаа нь тус
талбайд байгаа кабель болон дулааны шугамтай холбоотой гэж үзэж байна.
Мөн түүнчлэн зүүн хойноосоо баруун урагшаа чиглэсэн 0-150 ом.м –ийн утгатай
бага эсэргүүцлийн бүс ажиглагдаж байгаа нь хагарал байх магадлалтай гэж үзэж байна.
9
Зураг 9. Цахилгаан хайгуулын эсэргүүцлийн зураг
10
Зураг 10. Цахилгаан хайгуулын туйлширлын зураг
11
Цахилгаан хайгуулын дундаж градиентын аргын үр дүн
Музейн хойд хэсгийг хамруулсан байрлалыг таслан авч дараах зурагт дүрсэлсэн
болно. Тус хэсэгт тодорхойлогдсон цахилгаан хайгуулын үр дүнгээс харахад баруун болон
зүүн хэсэгт өндөр эсэргүүцэлтэй, дунд хэсгээрээ харьцангуй бага эсэргүүцэлтэй болох нь
харагдаж байна. Мөн түүнчлэн оффисийн барилгын хаалганы баруун болон зүүн урд
хэсэгт цахилгаан эсэргүүцэл нь шугаман урт, өндөр эсэргүүцэл, мөн харьцангуй өндөр
туйлширал ажиглагдаж байгаа нь газрын гүнд шугам хоолой байх магадлал, оффиссын
барилгын зүүн хэсэгт мөн бөөрөнхий хэлбэртэй цувраа хэсэг хэсэг өндөр утга бүхий
эсэргүүцэл ажиглагдаж байгаа ч туйлширлын бага утга ажиглагдаж байгаа хэсэг нь мөн
хүний гараар хийгдсэн металл объект байна гэж үзэхээр байна.
Зураг 11. Цахилгаан хайгуулын эсэргүүцлийн зураг
Зураг 12. Цахилгаан хайгуулын туйлширлын зураг
Цахилгаан хайгуулын гүний тандалтын аргын үр дүн
Блок-А –ийн урд хэсэг буюу оффиссын урд хэсгээр гүний тандалтын 2-р шугам
байрлана. Уг зүсэлтийн хувьд 17м хүртлэх гүний мэдээлэл авч байгаа бөгөөд цахилгаан
эсэргүүцлийн хувьд төвийн хэсгээр 50-150 ом.м бага эсэргүүцэл, 2 талаараа өндөр
эсэргүүцэлтэй бүхий утга ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь георадарын утгатай гажил нь
давхцаж байгаа нь гүндээ хагарал байх магадлалтай гэж үзэж байна.
12
Зураг 13. Цахилгаан туйлширлын гүний зүсэлтийн (Зүсэлт-2) үр дүн
Зураг 14. Цахилгаан эсэргүүцлийн гүний зүсэлтийн (Зүсэлт-2) үр дүн
Цахилгаан хайгуулын гүний тандалтын 1-р зүсэлт нь музейн зүүн хэсэгт байрлах
бөгөөд АВ –ийн уртыг 30-85м –ийн урттайгаар сонгосон бөгөөд хэмжигч (MN) диполийн
хэмжээ 1 метртэй тэнцүү байхаар хэмжсэн.
Зураг 15. Цахилгаан туйлширлын гүний зүсэлтийн (Зүсэлт-1) үр дүн
Цахилгаан эсэргүүцлийн утга нь 50-150 ом.м эсэргүүцэлтэй үе 16м хүртлэх
үргэлжилж байгаа бөгөөд 2 талаараа өндөр эсэргүүцэл үе 45000 ом.м эсэргүүцэл
ажиглагдаж байна. Цахилгаан туйлширлын утга нь 1.7-16mV/V –ийн утга ажиглагдах
бөгөөд 5-7м –ийн хооронд 5 mV/V хүртэл бага туйлширал ажиглагдаж байна.
13
Зураг 16. Цахилгаан эсэргүүцлийн гүний зүсэлтийн (Зүсэлт-1) үр дүн
Георадарын аргын үр дүн
GPR –ийн хээрийн хэмжилтийн утгад ойролцоох өндөр хүчдэлийн болон
хамгаалалтын кабелийн шугам зэрэг нь нөлөөлж байсан тул ашигтай долгионы мэдээллийг
RADPRO болон REFLEXW програм ашиглан боловсруулалт хийхдээ dewow, bandpass,
delete mean trace –ийг ашиглан, ашигтай гажлыг ялгах арга аргачлуудыг ашиглаж үр
дүнгийн зургуудыг гаргасан. Хугацааны орны GPR –ийн өгөгдөл нь ойлтын сигналын
амплитуд болон ойлтыг бүртгэсэн хугацаагаар илэрхийлэгдсэн зүсэлт хэлбэрээр
дүрслэгдсэн бөгөөд хурдыг 0.033m/ns –р авч гүний үр дүнг гаргасан.
Энэхүү судалгаанд Гильбертийн хувиргалтын фаци (instantaneous phase) –ийн
огцом өөрчлөлтийн ирмэг нь өөр биетийн хил зааг илэрч байгааг илэрхийлж байна.
Гильбертийн хувиргалтын фацийн мэдээллээр гарсан үр дүнг бататгах зорилгоор өөр
аргачлалтай харьцуулах оролдлого хийсэн болно. Ингэхдээ Delete mean trace аргачлалыг
ашигласан. Энэхүү аргачлалын гол физик үндэс нь тухайн орчинд тархсан фон утгыг
хэмжилтээс хасч, гажил үүсгэгчээс өгч буй гажлыг ялгаж авах явдал юм. Ингээд 250MHz
–антеннаар хийгдсэн хэмжилтийн утгад bandpass фильтр ашиглан бусад биетээс, үе
давхаргаас ирэх мэдээллийн нөлөөллийг багасган, бүх тресс-ийн утгуудыг дундажлан
тресс болгоноос нь хасч тооцоолсон. Энэ нь тухайн гажил үүсгэгч биетээс өгч буй гажлыг
дүрслэнэ.
Зураг 17. Георадарын аргын шугаман зүсэлтийн үр дүн
Шугам бүрээр зүсэлт гаргаж тодорхойлсон бөгөөд зүсэлтэнд “wt” –тэмдэглэгээгээр
газрын доорх усыг тэмдэглэсэн бөгөөд 2.2-3.4 м –т усны дээд үе ерөнхийдөө ажиглагдаж
байна. Георадарын зүсэлтүүдийн үр дүнгээс харахад ерөнхийдөө нийтлэг шинж
ажиглагдах бөгөөд 3 бүлэг үе ажиглагдаж байна. 6м орчимд нэлээд тод ялгарах үе
ажиглагдаж байгаа нь шинж чанараас нь харвал шавраар чигжигдсэн үе байх магадлалтай
гэж үзэж байна. “m” –тэмдэглэгээгээр газрын гадаргууд ойрхон байрлаж буй метал объект,
кабель-ийн шугам байх магадлалтай.
14
wt
m
f
Зураг 18. Георадарын аргын шугаман зүсэлтийн үр дүн
15
ДҮГНЭЛТ
Монголын Урлагийн Зөвлөлийн захиалгаар Богд хааны ордон музейн байгалийн ба
нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн
цогцолбор газарт цэвдэг, газрын доорх усны тархалтыг тодорхойлох зорилгоор 3-р сард
геофизикийн цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн аргаар 2 шугам, талбайд нь үнэлгээ
өгөх зорилгоор цахилгаан хайгуулын дундаж градиентын арга, цахилгаан соронзон
хайгуулын радарын аргыг 250MHz –ийн давтамжтай антеннаар нийт 63 эрлийн шугамаар
тус тус хийж гүйцэтгэлээ. Музейн барилгын талбайд явуулсан өрөмдлөгийн үр дүнгээс
харахад бараан өнгөтэй, хар шороон өнгөн ул хөрс, аллювийн гарал үүсэлтэй,
дөрөвдөгчийн настай, тоосорхог элс, элсэрхэг жигд ширхэгтэй, сайр, сайрган ул хөрсний
үелэлүүд зонхилон тархсан.
Цахилгаан хайгуулын дундаж градиентын аргачлалын үр дүнгээс харахад талбайн
хувьд зүүн хойноос баруун урагш чиглэсэн цахилгаан эсэргүүцлийн огцом тасалдалт
бүхий бүс ажиглагдаж байгаа нь хагарал байх магадлалтай гэж үзэж байна. Музейн урд
хэсгээр зүүнээсээ баруун тийш чиглэсэн бага эсэргүүцлийн бүс мөн ажиглагдаж байгаа нь
Оргил рашааны найрлага, гидротермаль нөлөөллийн улмаас үүссэн байж болох юм гэж
үзэж байна.
Цахилгаан соронзон орны георадарын 250MHz –ийн давтамж бүхий антенны үр
дүнг шугам тус бүрээр гаргасан үр дүнгээс харахад газрын доорх усны түвшин 2.2-3.4м –
ээс ажиглагдаж байгаа бөгөөд түүний дээд хэсэгт ерөнхийдөө нэгэн төрлийн шинж
чанартай үе давхарга ажиглагдаж байна. Мөн георадарын зүсэлтээс харахад 6м орчимд эрс
ялгарах шинж чанартай үе ажиглагдаж байна. Энэ нь суффозийн процесстой холбоотой
гэж үзэж байна.
Геофизикийн судалгааны үр дүнгээс харахад тус талбайд цэвдэгийн тархалт алаг
цоог бага тархалттай, судалгааны объектод нөлөөлөхүйц байхгүй гэж үзлээ.
Археологийн биет байх магадлалтай гэсэн таамаглалыг шалгах үүднээс ордоны гол
хэсгийн хойд талд нийт 4 шугамаар нарийвчилсан судалгаа хийсэн болно. Энэхүү үр
дүнгээс харахад хүний үйл ажиллагаатай холбоотой гажил ~1,2м хүртлэх гүнд илэрч байна.
Иймээс энэхүү хэсэгт гажлыг шалгах, археологийн малталт хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Георадарын гүнийг тооцоолохдоо 0,033m/ns хурдаар тодорхойлсон бөгөөд гүний
өөрчлөлтийн хувьд бага зэрэг ихсэж, багасах магадлалтай болно.
16
“ӨВ ЭРДЭНЭ”
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ГЕОЛОГИ ОРЧНЫ СУДАЛГАА
Я.БОЛОРМАА, Ц.ПҮРЭВСҮРЭН
ШУТИС, ГУУС, Геологи, гидрогеологийн салбар
Комплекс Инженеринг Сервис ХХК
bolormaay@must.edu.mn
17
ХУРААНГУЙ
Монголын Урлагийн Зөвлөлийн захиалгаар Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт
барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой геологи
орчинд үүсэх геомеханик, гидромеханик, биомеханик үйл явц, үзэгдэл, геологи орчны бүтэц
бүрэлдэхүүн, түүний физик, механик шинж чанарыг тодорхойлон түүх соёлын дурсгалт
барилга, түүний хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж
гаргах зорилгоор геологи орчны судалгааг явууллаа. Богд хааны ордон музейн барилгуудын
талбай дахь ул хөрс, цэвдэг, газар доорх усны төлөв байдалд үнэлгээ өгөх, зарим
гэмтэлтэй барилгын талбайн инженер-геологийн судалгааг гүйцэтгэсэн.
Түлхүүр үг: Ул хөрс, геотехник, инженер геологи, геокриологи, гидрогеологи
ОРШИЛ
Богд хааны ордон музейн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд хийгдсэн геологи
орчны судалгааны ажлыг бэлтгэл, хээрийн, суурин боловсруулалтын гэсэн 3 үе шаттайгаар
явуулсан. Судалгааны бэлтгэл үе шатанд өмнөх инженер геологийн судалгааны
материалуудыг цуглуулж одоогийн төлөв байдалтай харьцуулж үнэлгээ хийсэн. Хээрийн
судалгааны ажлыг УГБ-50М-00 маркийн өөрөө явагч төхөөрөмжөөр, баганат
өрөмдлөгөөр, хуурай аргаар гүйцэтгэсэн. БНбД 11-03-01 нормын дагуу уг ордон музейн
эвдрэл гэмтэлд орсон гэж үзэж байгаа барилгуудын хүрээг хамруулсан талбайд, 6 м гүнтэй
4 цооног, нийт 24 т/м өрөмдлөгийн ажлыг 2019 оны 3-р сард явуулсан. /Зураг 1,2/ Өрөмдөх
цэгүүдийн байршлыг Богд хааны ордон музейн захиргаа, геофизикийн хэмжилт
тандалтаар тогтоолоо. Цооног хоорондын зай 80,0-120,0м.
Өрөмдлөгийн явцад ул хөрсний үе бүрээс эвдэрсэн ба эвдрээгүй бүтэцтэй дээжлэлт
хийж ШУТИС-ийн Грунт судлалын лабораторид шинжилгээ хийлгэн, ул хөрсний
ангиллыг ASTM D2487, MNS 3263:2014 стандартын дагуу хийсэн. Цооног тус бүрд
илэрсэн уст үеэс усны сорьц авч “Эрдэм ирээдүй ТТБ”-ын химийн лабораторид
шинжлүүлсэн. Богд хааны ордон музейн талбайн М1:1000 дэвсгэр зурагт өрөмдсөн
цооногуудын амсрын өндөржилт ба байршлыг талбайн кадастрын байршлын зургаас
авсан.
Зураг 1, 2. Цооног 3,2-ын өрөмдлөгийн ба дээжлэлтийн ажлын зураг
18
СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ:
Судалгааны талбай нь Улаанбаатар хотын урд Туул голын “Зайсангийн гүүр”-ний
баруун хойд талд, засаг захиргааны хувьд ХУД-ын 15-р хорооны нутаг дэвсгэрт
байрладаг. “Богд хааны ордон музей”-н барилгуудын талбайн байршлыг Google Earth -ын
зургаар үзүүлсэн. /Фото зураг №3 үзнэ/
Геологи:
Музейн барилгын талбайд явуулсан өрөмдлөгөөр, хар бараан өнгөтэй, хар шороон
өнгөн хөрс, аллювийн гарал үүсэлтэй, дөрөвдөгчийн настай, тоосорхог элс, элсэрхэг жигд
ширхэгтэй, сайр, сайрган ул хөрсний үеллүүд /ASTM/ зонхилон тархсан.
Геоморфологи, физик-геологийн үзэгдэл, үйл явцын үнэлгээ, сан хөмрөг, фондын
барилгын ашиглалтын явцад гарсан хүндрэлүүдийн тухай:
Тус талбай нь ерөнхийдөө тэгшивтэр тогтоцтой. Музейн нийт барилгууд насжилт
өндөртэй, ямар нэг хэмжээгээр засварт орсон байдалтай байна. Судалгааны бэлтгэл үе
шатанд өмнөх инженер геологийн судалгааны материалуудыг цуглуулж одоогийн төлөв
байдалтай харьцуулж үнэлгээ хийсэн. Судалгааны материалуудад газар доорх усны
түвшин өвөл, зуны улирлуудад хийгдэж байсан ба Богд хааны ордон музейн хашаан
доторх талбайд усны түвшин газрын гадаргуугаас доошоо Ц-1789/А/-д 2,60м гүнээс илэрч
байсан, музейн ойролцоо байрлалтай 25ш цооногт 2,4-4,2м гүнээс газар доорх ус илэрдэг
гэж тэмдэглэгдсэн байна.
Харин музейн сан, хөмрөг, фондын барилга баригдах талбайд 2007 онд “Жоншт-
Уул” ХХК-с ул хөрсний дүгнэлтийг нь гаргасан. Уг дүгнэлтээр 2007-9-22-ны өдрийн
байдлаар хөрсний усны түвшин 3,70м гүнээс илэрсэн, тэжээмжээс хамаарч 1,0-2,0м-ээр
“түр” дээшлэх нөхцөлтэй гэж бичигдсэн.
Зураг 3. “Google Earth”-н зурагт судалгааны талбайд өмнө нь хийгдсэн судалгааны
цооногуудыг архивын дугаараар тэмдэглэн үзүүлэв.
19
Бидний судалгаагаар Богд хааны ордон музейн сан хөмрөгийн байшин нь зоорийн
хэсгээрээ чийгтэж, зарим ханануудын будаг ихээр хуурсан, барилгын дунд урд даацын
хананд босоо, ташуу 0,1-0,1,2мм хэмжээтэй цууралт үүссэн. Нэгдүгээр давхартаа зарим
баганууд нь таазнаасаа доошоо тасралттай болж сууж байна. Барилгын гадна бетон хаяавч
5,2-17,4см-ээр хананаасаа тасарч доошоо суусан. Дээврээс борооны усны хоолойноос ус
гоождог “тэр хэсэгтээ” хаяавч бетонууд нь илүү ихээр суултанд орсон, ул хөрсний
цөмрөлтүүд хонхорууд үүссэн, зоорийн ханануудад нь “жигд бус” суултын бололтой
ихэвчлэн босоо чиглэлтэйгээр /доороо 0,5мм орчим буюу их ангархай үүссэн, уг ан цав нь
дээшээ 0,1мм буюу багассан төрлийн онгорхой ан цавтай/ хагаралтууд үүссэн, ан цаваар
нь ус нэвчдэг, барилгын зоорийн өрөөнүүдэд ус ордог ул мөр тодорхой байна. Энэ нь
геомеханик, гидромеханик үйл явц, үзэгдэл явагдсаныг харуулна. /Фото зураг №4,5,6,
үзнэ/
Зоорийн өрөөнүүд рүү ус орох үзэгдэл, жижиг хагарлууд нь ангайх, буцаж
хумигдах гэх мэт чийгтэх үйл явц нь улирлаасаа хамаарч янз бүрийн эрчимтэйгээр
явагддаг. Харин зоорийн өрөөнүүдийн ханануудын будаг нь ихээр хуурч унасан байгаа нь
өрөөнүүд доторх хананы гадаргуу норох, агаарын чийгшилт нь хэвийн бус болж
өөрчлөгддөг зэргээс болсон. Энэ нь аэродинамикийг нарийвчлан судлах шаардлагатайг
харуулж байна. Зоорийн 2 хэсгийн урд талын ханануудын доод хэсэгт үүссэн байгаагаас /
жигд бус суултын хагарлууд цаашдаа нэмэгдэх магадлал өндөртэй/ ан цаваар капилляр
хөөрөлтийн ус, дулааны улиралд ул хөрсний болон борооны уснууд нэвчдэг.
Зураг 4. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн өрөөний байдал
2019-03-16
Зураг 5. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн өрөөний хагарлыг
маяк тавьж хянаж байгаа байдал. 2019-03-17
20
Зураг 6. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн ба нэгдүгээр давхрын
өрөөний хананд гарсан хагарлын зургууд. 2019-03-17
Зураг 7, 8. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн өрөөний агаарын
чийгийг хэмжиж байгаа нь. 2019-03-18.
Музейн сан хөмрөгийн барилгын гаднах 4 хананы периметрийн ба суурийн нүхний
хана хоорондын дагуу хийгдсэн буцаан булалтын шороо нь ширхгийн бүрэлдэхүүний
хувьд тохиромжгүй болон стандарт нягтруулалттай хийгдээгүй. Үүний баталгаа нь
/отмостик/ хаяавч бетонууд нь зарим газраараа 15-17см хэмжээтэйгээр /хамгийн их нь/
суултанд орсон байсан ба анхны уг “сийрэг хөрсөн”-д ус ихээр хуримтлагдсанаас удаан
хугацаанд суурийн ул хөрсний даацад “жигд бус” норголтоор нөлөөлсөн байж болох
нөхцөлтэй. /Фото зураг №9-14 үзнэ/
Музейн захиргаанаас сан хөмрөгийн хадгалалтын барилгын зоорийн өрөөнүүдэд
чийгийг хэмжилт хийж байгаа, зоорийн болон багануудын хагарлын хэмжээний ихсэлт ба
багасалтыг хянахаар “маяк” цааснуудыг наасан, зоорийн давхрын өрөөнүүдийн агаарын
чийг хэмжих зэрэг ажлуудыг музейн захиргаанаас хийж байна. /Фото зураг №7/
Зураг 9, 10. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын хаяавч бетон. 2019-03-18.
21
Зураг 11,12. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын хаяавч бетон. 2019-03-18.
Зураг 13,14. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын хаяавч бетон. 2019-03-18.
Богд хааны ордон музейн сан хөмрөгийн барилга:
 Хэв гажилтад орж эхэлж байгаа байдал
 Зоорийн хэсэгт ус нэвчих
 Зоорийн өрөөний агаарын чийгшилт ихсэх ба буурах нь
музейн үзмэрүүдийн сан хөмрөгийг хадгалах өрөөнд тавигддаг стандартын шаардлагыг
хангахгүй болсон байдалд, барилгын насжилт, цаашдын хэвийн, тогтвортой ашиглалтанд
оруулах талаас нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох дүгнэлтийг
гаргуулах, газар доогуураа “усанд автагдах” нөхцлийг бодолцсон инженерийн хийцтэй,
хамгаалалтын арга хэмжээнүүдийн зураг, төсөл гаргуулах, барих арга хэмжээг авах
шаардлагатай.
Музейн хашааны дотор зүүн хойд өнцөгт байгаа /ам дамжсан мэдээгээр бол тэнд
булаг гардаг байсан гэдэг/ Богд хааны ундны усыг авдаг байсан булаг гардаг байсан
гэгддэг худгийн уснаас шинжилгээний дээж авч химийн шинжилгээ хийлгэсэн. /Фото
зураг №15-16 үзнэ/
Инженер геологийн хүндрэлтэй үзэгдэл, үйл явц, нөхцөл ажиглагдаагүй боловч
эргэн тойронд нь барилга, байгууламжууд нягтралтай баригдсанаар гадаргуугийн усны
байгалийн горим нь “бүрэн” алдагдсан, “урсацгүй” болсон, тогтоол ус үүсэх нөхцөлтэй,
газар доорх усны түвшний хэлбэлзлийн горимд өөрчлөлтүүд орсон байна. Барилгын буурь
ул хөрсний улирлын хөлдөлт ба гэсэлтийн үед явагддаг чийгийн шилжилт болон газар
доорх усны түвшний толионоос дээшээ үүсдэг капилляр хөөрөлтийн /байгаль дээрээ 50см
орчим байдаг/ хэмжээ ихэссэн байх магадлал өндөртэй “дунд” зэргийн хүндрэлтэй
нөхцөлд хамаарагдсан.
22
Гидрогеологийн нөхцөл:
Газар доорх ус нь газрын гадаргуугаас доошоо 3,60-4,20м гүнээс илэрч, 3,0-3,74м
гүнд түвшин нь тогтворжсон. (2018-04-18) Газар доорх усыг агуулагч /коллектор/ болох
элсэн ба элсэнцэр чигжээстэй, сайр, сайргархаг ул хөрсөнд агуулагдсан чөлөөт
гадаргуутай уст үе илэрсэн. Газар доорх ус нь Туул голын устай гидравлик холбоотой,
тэжээгдэл нь хур тунадасны ус байна.
Зураг 15, 16. Богд хааны ордон музейн ордон музейн барилгын талбайд илэрсэн хөрсний усны
судалгааны явц. 2019-03-18.
Хүснэгт№1
Барилгын тооцоонд хэрэглэгдэх цаг уурын үзүүлэлтүүд
Цаг уурын үзүүлэлтүүд Тоон утга
1. Агаарын жилийн дундаж температур:
Жилийн дундаж температур -0.5o
С
Агаарын үнэмлэхүй хамгийн их температур + 33.8°С
Агаарын 7 сарын үнэмлэхүй ихийн дундаж + 31.6°С
Агаарын үнэмлэхүй хамгийн бага температур - 36.0°С
Хамгийн хүйтэн 1 сарын үнэмлэхүй бага дундаж - 31.9°С
Гаднах агаарын температурын хоногийн дундаж агууриг + 10.4 o
С
Үнэмлэхүй их агууриг + 29.7 o
С
2. Гаднах агаарын тооцооны температур:
Хамгийн хүйтэн үеийн 1 хоногийн - 31.4o
С
Хамгийн хүйтэн үеийн 3 хоногийн - 30.3o
С
Хамгийн хүйтэн үеийн 5 хоногийн - 28.9o
С
Агаар сэлгэлтийн - 25.0o
С
Хамгийн халуун үеийн 1 хоногийн + 26.4 o
С
Хөрсний гадаргын жилийн дундаж температур 0.3 o
С
Барилгын уур амьсгалын бүсийн дугаар II
3.Хоногийн хамгийн дулаан цагийн харьцангуй чийгшил
Хамгийн халуун сар 52 %
Хамгийн хүйтэн сар 72 %
23
4. Хур тунадасны хэмжээ:
Жилд буух хур тунадас 271.2 мм
Дулаан улиралд буух хур тунадас 255.8 мм
Хоногийн хамгийн их буух хур тунадас 53.8 мм
5. Галлагааны хугацааны тооцооны үзүүлэлт:
Эхлэх өдөр 17.IX
Дуусах өдөр 8.V
Үргэлжлэх хугацаа 233 хоног
Халаалтын улирлын тооцооны дундаж температур o
С -8.8
Халаалтын улирлын эрчим, градус (-t) -2049.4
6. Салхины үзүүлэлтүүд
Салхины жилийн дундаж хурд 3.0 м/с
Салхины өвлийн улирлын дундаж хурд 2.5 м/с
10 м өндөрт салхины дээд хурд
1 жилд 1 удаа тохиолдох 21-25(22) м/с
5-н жилд 1 удаа тохиолдох 21-25 (23) м/с
10-н жилд 1 удаа тохиолдох 21-25 (23) м/с
20-н жилд 1 удаа тохиолдох 26-30 (28) м/с
7. Нэмэлт үзүүлэлтүүд
Хэвтээ гадарга дээр цасны ачааллын нормчилсон утга (50 кг/м2
); (0.5 гПа)
Хоногийн дундаж температурын хазайлт, С0
11.2
Салхины даралтын нормчилсон утга (35кг/м2
);(0.35 гПа)
Хамгийн хүйтэн 3 сарын салхины дундаж хурд 0.9 м/с
Ус агуулагч Дунд-дээд Дөрөвдөгчийн настай делюви-пролювийн гаралтай
хурдсанд орших грунтын ус юм. Газар доорх усны түвшний хэлбэлзэл нь бидний
судалгааны үед хамгийн доор байх үе нь байсан бөгөөд тэжээгдлийн дээрхи хүчин
зүйлүүдээс шалтгаалж хур элбэгтэй жилийн 7,8,9-р саруудад одоо хэмжигдсэн газар доорх
усны түвшингээс дээшээгээ дундажаар 1,50м хүртэл хэмжээнд “түр” дээшилж өөрчлөгдөж
болно.
Газрын доорх ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонат-сульфат ангийн,
кальци-магнийн бүлгийн 2-р төрлийн найрлагатай, эрдэсжилттэй, хатуулаг ус болохын
хамт бохирдолтын нэгдлүүд их илэрсэн байна. 2007 оны 9-р сарын 22-ны өдрийн хөрсний
усны химийн шинжилгээний үр дүнг 2019 оны 3-р сарын 18-ны өдрийн усны химийн
шинжилгээтэй харьцуулалт хийхэд нилээд өөрчлөлт орсон нь ажиглагдсан.
Барилгын тооцоонд хэрэглэгдэх цаг уурын үзүүлэлтүүд:
Монгол орны барилга ба байгууламжийн зураг төслийн төлөвлөлтөд хэрэглэх уур
амьсгалын мужлалаар эх газарлаг мужийн, хүйтэн өвөлтэй, цасны ачаалал харьцангуй их,
зун нь халуун хуурай уур амьсгалтай, II бүсчлэлд хамаардаг. Барилгын цаг, уурын
норматив ба тооцооны үзүүлэлтүүдийг уг талбайд хамгийн ойр орших Улаанбаатар хотын
“МУИС” цаг, уурын станцын үзүүлэлтүүдээр БНбД23.01.09, БНбД2.01.01-93/2001-ийн
нэмэлт дагуу өгөв. (Хүснэгт №1)
24
Ул хөрс чулуулгийн тогтоц, ангилал, физик механик шинж чанарын үзүүлэлтүүд:
Талбайд тархсан буурь болох ул хөрсийг барилгын стандартын MNS 3263:2014 дагуу нэр
төрлөөр нь ангилсан. /Зураг №17-20 үзнэ/
Зураг 17-20. Богд хааны ордон музейн барилгын талбайд илэрсэн ул хөрсний судалгааны явц,
дээжлэлт ба цооног буцаан булсан байдал. 2019-03-18.
Суурийн ачаалал авах ул хөрсний даацын “онцлох шинж” чанар, төлөв байдлыг тогтоож,
ул хөрсний физик-механик шинж чанарын норматив болон зураг, төслийн тооцооны
үзүүлэлтүүдийг одоо мөрдөж буй БНбД 50-01-16 Монгол улсын барилгын норм, дүрмийн
дагуу тогтоосон.
Инженер геологийн нөхцлийн тодорхойлолт ба үнэлэлт
Тус талбай нь газрын гадаргуугийн хэв шинжээрээ энгийн тэгш тохиромжтой
нөхцөлтэй. Газар доорх ус газрын гадаргуугаас доошоо 3,6-4,2м гүнд илэрсэн, улирлаар
хөлдөхдөө “овойлт” үүсгэх шинж чанартай ул хөрс тархсан, 3 төрлийн ул хөрсний үелэл
илэрсэн зэргээс инженер геологийн нөхцлийн зэрэглэлээр “Дунд” нөхцөлтэйд
ангилагдсан.
Буурь хөрсний физик механик шинж чанарын үзүүлэлтүүд
Богд хааны ордон музейн барилгын талбайд тархсан ул хөрсний үеүүдийг барилгын
стандарт ангиллаар инженер геологийн үндсэн 3 элемент ангилсан.
1. Хар шороон өнгөн ул хөрс. Хар бараан өнгөтэй, хар шороон өнгөн хөрс.
25
Ургамлын үндэс багатай ба ялзмаг агуулсан онцлогтой. Орчин үеийн
Дөрөвдөгчийн геологийн настай. (p-QIV) Хар шороон өнгөн хөрс нь нийт
өрөмдсөн цооногуудад 0,40-0,70м зузаантайгаар, талбайд өргөн жигд тархсан.
Цаашдаа тус талбайд ямар нэгэн барилга, байгууламж барих үедээ барилгын
сууриас бүрэн зайлуулах шаардлагатай. Газар шорооны ажлын зэрэг гэсгэлэн
нөхцөлд механизмаар малтахад I.
2. Цайвар шаргал өнгөтэй, элсэн чигжээстэй сайр, сайрган ул хөрс. Бид цаашид
энэ талбайд баригдах жижиг барилга, байгууламжинд ашиглаж болох талаас нь
ул хөрсийг MNS 3263-2014 стандартын F.3-р хүснэгтийн дагуу ул хөрсний
нэрийн нийцүүлэлт хийсэн ба ASTM D ангилаар нэрлэгдсэн бүх ул хөрсний
нэрүүд MNS 3263-2014-ээр зөвхөн элсэн чигжээстэй, сайр, сайрган ул хөрс
гэсэн нэг нэртэй болсон.
Энэ судалгаанд MNS стандартаар үзүүлэлтүүдийг тусгасан. Уг ул хөрс нь чийг багатай,
бул чулуу ихтэй. Сайнаас дунд зэрэг мөлгөржсөн. Аллювийн пролювийн гаралтай. Дунд -
дээд дөрөвдөгчийн настай. (aр-QIII-IV) Инженер геологийн элемент 2,3 нь барилгын суурь
суух үндсэн буурь ул хөрс болно. ИГЭ-2 ул хөрсний физик шинж чанарын үзүүлэлтүүдийг
хүснэгт 2 үзүүлэв.
Хүснэгт 2
№
Ул хөрсний физик шинж чанарын
үзүүлэлтүүд
Үсгэн
тэмдэглэгээ
Хэмжихнэгж Элсэн чигжээстэй, сайр, сайрган
ул хөрс /ИГЭ-2/
Хамгийн их
утга
Хамги
йн
бага
утга
Дунда
ж утга
1 Байгалийн чийг W нэгж 0,986 0,020 0,531
2 Урсалтын хязгаар дээрх чийг WL нэгж - - -
3 Имрэгдлийн хязгаар дээрх чийг WP
нэгж - - -
4 Уян налархайн тоо IP нэгж - - -
5 Эрдсийн нягт буюу хувийн жин s г/см3
2,67 2,66 2,67
6 Ул хөрсний нягт буюу эзлэхүүн жин  г/см3
2,23 2,09 2,17
7
Хуурай нягт буюу хэлхээсийн
эзлэхүүн жин
d
г/см3
2,16 1,90 2,06
8 Сүвшил n % 28,62 18,96 22,50
9 Сүвшлийн коэффициент e нэгж 0,407 0,239 0,292
10 Чийглэгийн зэрэг Sr нэгж 0,74 0,23 0,46
11 Консистенци IL нэгж - - -
ИГЭ-2 ул хөрсний механик шинж чанарын үзүүлэлтүүдийг БНбД 50-01-16 стандартын
дагуу хүснэгт-3 үзүүлэв.
Хүснэгт 3
№
Механик шинж чанарын үзүүлэлтүүд
Үсгэн
тэмдэглэ
гээ
Хэмжих
нэгж
Стандарт нэр
Элсэн чигжээстэй,
сайр, сайрган ул
хөрс /ИГЭ-2/
1 Барьцалдалтын хүч
Норматив утга Сn
КПа
кгх/см2
2
0.02
Тооцооны утга СI КПа
кгх/см2
1.33
0.013
26
2 Дотоод үрэлтийн өнцөг Норматив утга n град 40
Тооцооны утга I
град 36
3 Хэв гажилтын модуль
/Байгалийн нөхцөлд/
Еn МПа
кгх/см2
45
450
4 Урьдчилсан тооцооны үзүүлэлт Rо
КПа
кгх/см2
600
6.0
Улирлын хөлдөлтийн бүсэд байгаа ИГЭ-2 нь овойлт үзүүлэхгүй шинж чанартайд
нормчлогдож байна. Газар шорооны ажлын зэрэг гэсгэлэн нөхцөлд механизмаар малтахад
IV.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
1. УБ хотын Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байгаа Богд хааны ордон
музейн барилгуудын талбайн нь инженер геологи, гидрогеологи, геологи орчны
үнэлгээний ангиллаар “Дунд” зэргийн нөхцөлтэйд нормчлогдсон.
2. Богд хааны ордон музейд өрөмдсөн 6.0м гүнтэй 4 цооногт газар доорх ус 3,60-4,20м
гүнээс илэрч, 3,0-3,74м гүнд түвшин нь тогтворжсон. (2018.04.18-өдрийн байдлаар).
Тэжээмжээс хамаарч хур тунадас элбэг жилийн 7,8,9,10-р саруудад одоо байгаа
тогтсон түвшинээс 1,5м-ээр “түр” дээшлэх нөхцөлтэй.
3. Газар доорх ус нь гидрокарбонат-сульфат ангийн, кальци-магнийн бүлгийн, 1-2-р
төрлийн найрлагатай, эрдэсжилттэй, цэнгэг, зөөлөн ус болохын хамт бохирдолтын
нэгдлүүд их, бага, янз бүр илэрсэн байна. Тухайн уст цэгийн ус “Бетон болон
барилгын зуурмагт хэрэглэх ус техникийн нөхцөл УСТ 3821-85 стандартын заалтыг
хангаж байгаа боловч төмөр, азотын агууламж өндөр байгаа нь Портлант цементэн
бетон эдлэлд “бага зэрэг” идэмхий шинж чанар үзүүлнэ. Төмөр, хар тугалган, хөнгөн
цагаан бүрхэвчтэй кабель утсанд нөлөөлөх боломжтой. Үүнийг зураг, төсөлдөө
бодолцох нь зүйтэй.
4. Музейн барилгуудын талбайн хүрээн дотор барилгын суурь суух гүнд нэг төрлийн
ул хөрс тархсан. ASTM D стандартаар инженер геологийн 3 элемент ялгасан. MNS
3263 2014 стандартаар нэг төрлийн ул хөрс ялгагдсан.
5. Богд хааны ордон музейн барилгажсан талбайд илэрсэн ИГЭ-2 ул хөрс нь
“овойлтгүй” шинж чанартай. Зөвхөн усаар “жигд бус ханасан” тохиолдолд мөсний
тэлэлт, гэсэлтийн “жигд бус суулт” сул зэрэг үүсэх нөхцөлтэй. Үүнийг зураг
төсөлдөө бодолцох нь зүйтэй.
6. Музейн өв сан, фондын барилгын зоорийн хэсэг хэв гажилтанд орсон, өрөөнүүдийн
агаарын чийгшилт хэвийн хэмжээнээс ихсэж, багасдаг, музейн үзмэрүүдийн сан
хөмрөгийг хадгалах өрөөнд тавигддаг стандартын шаардлагыг хангахгүй болсон
байдалд, барилгын насжилт, цаашдын хэвийн, тогтвортой ашиглалтанд оруулах
талаас нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох дүгнэлтийг
гаргуулах, газар доогуураа “усанд автагдах” нөхцлийг бодолцсон инженерийн
хийцтэй, хамгаалалтын арга хэмжээнүүдийн зураг, төсөл гаргуулах, барих арга
хэмжээг авах шаардлагатай.
7. Ул хөрсний улирлын хөлдөлтийн норматив гүний утгыг БНбД 50-01-16-ийн12 дүгээр
хавсралтын дагуу “Улаанбаатар” цаг уурын станцын тодорхойлсноор:
Ул хөрсний
нэр
/ИГЭ-2/ ул хөрсний улирлын хөлдөлтийн норматив
гүний утга
Гүн 3,80 метр
Ул хөрсний газар шорооны ажлын зэргийг /гэсгэлэн/ нөхцөлд механизмаар
27
малтахаар тооцвол: *СНиП IV-5-82 дагуу авсан.
Ул хөрсний
нэр
/ИГЭ-2/ ул хөрсний газар шорооны ажлын зэрэг утга
Зэрэг III
8. Барилгын талбайн MSK-64 шаталбараар газар хөдлөлийн 8-баллын бүсэд байрлана.
Газар хөдлөлтийн бичил мужлалын зураг/. Ул хөрсний оргил хурдатгал 191-205см/с2
М1:10000, Одон орон геофизикийн хүрээлэн. 2017 он.
9. Хувийн цахилгаан эсэргүүцлийн нормчлогдох утга
Ул хөрсний нэр
Хувийн цахилгаан
эсэргүүцэл /байгалийн
нөхцөлд-хуурай/
40-80 Ω*м 800-2000 Ω*м
ДҮГНЭЛТ
Богд хааны ордон музейн барилгуудын хувьд насжилт өндөртэй, тэдгээрт жижиг
урсгал засварууд хийгдсэн боловч газрын чийгийн асуудлууд хэвээр байсаар байгаа, зарим
нэг барилга шинээр барьсан боловч хэв гажилтад орж эхэлсэн, зоорийн хэсэгт нь их
чийгтсэн, фондын, сан хөмрөг, үзмэр хадгалах стандартын шаардлага хангахгүй болсон
байдалд хүрсэн, мөн цаашид шинээр барилга нэмж барих төлөвлөгөөтэй байгаа зэргийг
өргөн утгаар авч үзэж дараах зөвлөмжүүдийг өгч байна.
1. Насжилт өндөртэй барилгуудын суурийн хэсэгт газар доорх усны ба борооны усны
нөлөөлөл “их өндөр”-тэйгээр, газар доогуураа “усанд автагдах” төвөгтэй нөхцөлтэй
байдалтай зэргийг зураг, төсөлдөө заавал бодолцсон байх, газар доорх уснаас
хамгаалах зориулалттай цементийн төрлийг сонгох, зоорийн хэсгийг нь уснаас бүрэн
тусгаарлалттайгаар хийцийг тусгаж байх, суурийн нүхний хананууд ба барилгын гадна
бетон хана хоорондын зайг буцаан булалт хийх шороон материалуудын бүтцийг
стандарт баримталж сонгож авах, нягтруулалтыг норм ба дүрмийн дагуу, хяналт,
баталгаажуулалтайгаар хийж байх хэрэгтэй.
2. Уг сан хөмрөгийн барилгын хэв гажилтад орж эхэлж байгаа байдалд дүгнэлт гаргуулах,
зоорийн хэсэгт “ус нэвчиж” ордогт, өрөөнүүдийн агаарын чийгшилт ихэсдэг, багасдаг,
ер нь музейн үзмэрүүдийг, сан хөмрөгийг, өв хөрөнгийг хадгалах өрөөнд тавигддаг
стандартын шаардлагыг хангахгүй болсон байдалд, барилгын цаашдын хэвийн
ашиглалтад оруулах, музейн стандартад бүрэн нийцүүлэх талаас нь нийслэлийн
мэргэжлийн хяналтын газраас холбогдох дүгнэлтийг гаргуулах, газар доогуураа “усанд
автагдах” нөхцөлийг бодолцсон инженерийн хийцтэй, хамгаалалтын нэмэлт арга
хэмжээнүүдийн зураг, төсөл, төсвийг боловсруулж гаргуулах, бариулах, арга хэмжээг
авах шаардлагатай.
ТАЛАРХАЛ
Судалгааг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн Монголын Урлагийн Зөвлөл, Богд хааны ордон
музей, Комплекс Инженеринг Сервис ХХК, ШУТИС-ийн Грунтын механикийн
лабораторийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
28
НОМ ЗҮЙ
1. БНбД 11-07-04. Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг
үндэслэл УБ. 2004 он
2. БНбД 11-03-01. Барилгын инженер геологийн ажил УБ.2002 он
3. БНбД 50-01-16. Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох
норм ба дүрэм УБ хот. 2016 он.
4. К СниП 2.0.2.01-83. Пособие по проектированию основания зданий и сооружений
5. СНиП- IV-5-82. Сборник-1. Земляные работы
6. БНбД 23.01.09. Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд
7. БНбД 2.01.01-93/2001 Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн
үзүүлэлтүүд нэмэлт, өөрчлөлт
8. БД-11-107-11. Инженер геологийн судалгааны ажлын тайлан, дүгнэлт
бичих дүрэм. 2011 он.
9. Строй. Издат. М. Спровачник инженерного стройтельства. 1975 он.
10. УБ хотын 1:10000 масштабтай инженер геологийн зураглалын тайлан. 1986 он.
11. УБ хотын 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Богд хааны ордон музейн сан
хөмрөг, фондын барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт. 2007 он.
“Жоншт-Уул” ХХК
29
“ӨВ ЭРДЭНЭ”
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ СУДАЛГАА
“БОГД ХААНЫ ОРДОН” МУЗЕЙН НУТАГ ДЭВСГЭР БОЛОН ХАМГААЛАЛТЫН
БҮСЭД ҮЙЛДСЭН ТОМ МАСШТАБЫН БАЙРЗҮЙН ЗУРАГЛАЛ
Б.ГАНТУЛГА, Б.БОЛОРМАА
ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбар
blgnsrn@must.edu.mn
b.bolormaa2003@must.edu.mn
30
ХУРААНГУЙ
2019 онд Богд хааны ордон музейн сэргээн засварлалт, аюулгүй байдал, хадгалалт,
хамгаалалтын менежментийг сайжруулах хүрээнд Монголын Урлагийн Зөвлөл, Музей
хамтран Богд хааны ордон музей түүний дурсгалт барилгад эрсдэл учруулж болох
байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийг
хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр болон
хамгаалалтын бүсэд том масштабын байрзүйн зураглал үйлдэх ажлыг ШУТИС-ийн
ГУУС-ийн багш нар хийж гүйцэтгэсэн.
Бид Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр болон хамгаалалтын бүсэд том масштабын
байрзүйн зураглал үйлдэх ажлын хүрээнд музейн цогцолбор газрын нутаг дэвсгэр болон
хамгаалалтын бүсийн талбайг хамруулан барилгажсан орчинд байрзүйн зураглал үйлдэж,
1:500-ны масштабтай байрзүйн тоон зураг зохиосон. Бид энэ ажлыг хийхдээ соёлын биет
өвийг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын
санхүүжилтийн 70%-ийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын үр дүнд Богд
хааны ордон музейн нэгж талбарын газрын бүртгэлийн мэдээлэл, газрын кадастрын
зураг, барилга байгууламжийн байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий тоон
мэдээллийн сан бий болсон.
Цаашид нутаг дэвсгэрийн ашиглалтын төлөвлөлт, тохижилтын ажил, ашиглалтын
явцад бий болж буй газрын гадаргын өөрчлөлт, гадаргуугын хотгор, гүдгэрийн байдал,
тэдгээрийг өөрчлөх ажлын газар шорооны ажлын тооцоог хийх, эдэлбэрийн доторх
инженерийн шугам сүлжээ байгуулах, сайжруулах, барилга байгууламжийн тохижилтын
ажил хийх, дотоод замын сүлжээ хийх, хур тунадасны нөлөөгөөр үүсэх гадаргын урсацыг
зохицуулах суваг, шуудуу барих, усан хангамжийн шугам, сүлжээ бий болгох тэдгээрийн
барилга байгууламжийн хайгуул, судалгаа хийх зэрэг инженерийн зураг төсөл зохиоход
суурь мэдээлэл болгон ашиглаж болно.
Түлхүүр үг: үндэслэл, сүлжээ, байрлал, өндөр, зангилаа цэг, хэмжилт, тоон зураг
ОРШИЛ
1:500-ны масштабтай Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр, хамгаалалтын бүсийн
талбайн байрзүйн дэвсгэр зураг зохиох ажлыг:
- Хот суурины газрын барилгажсан орчинд том масштабын байрзүйн зураглал
үйлдэх,
- Математик боловсруулалт хийж 1:500-ны масштабтай байрзүйн тоон зураг зохиох
гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн.
1:500-ны масштабтай Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр, хамгаалалтын бүсийн
талбайн байрзүйн дэвсгэр зураг зохиох ажлыг гүйцэтгэхдээ зураглалын талбайд дараах
геодези, байр зүйн ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
I.1 Том масштабын байрзүйн дэвсгэр зураглалын ажлын хүрээнд:
I.1.1 Геодезийн цэгийн хайгуул, судалгаа хийх
I.1.2 Геодезийн зураглалын үндэслэл /зураглалын ажлын дэд сүлжээ байгуулах/
байгуулах
I.1.3 Зураглал үйлдэх (хээрийн хэмжилт хийх) ажлуудыг хийж гүйцэтгэх
I.2 Математик боловсруулалт хийж 1:500-ны масштабтай байрзүйн тоон зураг зохиох
хүрээнд:
I.2.1 Хээрийн хэмжилтийн үр дүнг ашиглан тоон зургийн боловсруулалтын
программ хангамж дээр математик боловсруулалт хийх
I.2.2 Суурин боловсруулалтын хүрээнд тэгшитгэн бодолтууд хийх
I.2.3 Хэмжилтийн алдаа, нарийвчлалын үнэлгээ, бодолт хийх
I.3 Зургийн агуулга тодорхойлж
31
I.3.1 Объектуудын талаар мэдээлэл бүрдүүлэх
I.3.2 Томъёолсон тэмдэглэгээг сонгох,
I.3.3 Зургийн агуулгыг тодорхойлж, эх зохиож 1:500-ны масштабтай байрзүйн
тоон зураг зохиох гэсэн дарааллаар ажлыг хийж гүйцэтгэв.
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
“Богд хааны ордон” музейн нутаг дэвсгэр, хамгаалалтын бүсийн талбайн том
масштабын байрзүйн зураглал
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзундамбын
гудамж, Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд байрлах “Богд хааны ордон”
музейн эзэмшлийн талбайд 1:500-ны масштабын байрзүйн тоон зураглал үйлдэх,
боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлаар барилгажсан хэсэгт том масштабын
байрзүйн зураглалыг үйлдэж тоон зураг боловсруулсан.
Богд хааны ордон музейн эдэлбэрийн байгууламжууд нь байршил, дотоод зохион
байгуулалт, бүтцийн хувьд:
1. Асарт гурван хаалга бүхий Ёслол хүндэтгэлийн талбай
2. Зуны ордоны хэрмэн хашаа
3. Өвлийн ордоны хэрмэн хашаа
4. Богд хааны ордон музейн хамгаалалтын бүс гэсэн өөр хоорондоо хэрмэн хашаагаар
тусгаарлагдсан 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
Зураг 1. Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжуудын байршлын
бүдүүвч
Богд хааны ордон музейн хэрмэн хашаанд томоохон 15 барилга байгууламж, үзмэрийн хүн
чулуунууд, үзмэрийн цэргийн тогоонууд, үзмэрийн хөшөө дурсгалууд, гүний худаг, үхэр
буу зэрэг олон эд өлгийн зүйл байршиж байна.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзундамбын гудамж,
Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд байрлах Богд хааны ордон музейн
эзэмшлийн талбайд 1:500-ны масштабын байрзүйн тоон зураглал үйлдэх, боловсруулах
ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлаар барилгажсан хэсэгт том масштабын байрзүйн
зураглалыг үйлдэж тоон зураг боловсруулсан.
32
Богд хааны ордон музейн орчны геодезийн цэгийн хайгуул, судалгаа
Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр болон хамгаалалтын бүсэд том масштабын
байрзүйн зураглал үйлдэхийн тулд орчны нутаг дэвсгэрт байрлах улсын геодезийн
сүлжээний цэгүүдийн хайгуул судалгаа хийсэн.
Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр нь Хан-Уул дүүрэгт, барилгажсан бүсэд байрладаг
хойд болон зүүн талаараа хотын I зэрэглэлийн гол гудамж, зам, урд талаараа хотын I
зэрэглэлийн туслах гудамж, замаар хүрээлэгдсэн, баруун талын нэгж талбаруудтай хэрмэн
хашаагаар хиллэдэг байна. Зураглалын ажлын хээрийн хэмжилтэнд эргэн тойрны барилга
байгууламжуудыг тойруулж хэмжих, зам хөндлөн гарч хэмжих зэрэг хүндрэлтэй нөхцөл
үүссэн учир олон удаагийн давтан хэмжилт хийх шаардлага тулгарсан. Иймээс геодезийн
хээрийн хэмжилтийн ажлыг богино цаг хугацаанд алдаа багатай хийх үүднээс 3 өөр багаж
тоног, төхөөрөмж бүхий хэмжилтийн технологиудыг хослуулан хийсэн. Үүнд:
1. Электрон тахеометрээр (уламжлалт аргаар) хэмжилт хийсэн.
2. GNSS-ийн технологиор GPS-ээр хэмжилт хийсэн.
3. Нисгэгчгүй төхөөрөмж ашиглан агаарын зураглал хийсэн.
Уламжлалт аргаар электрон тахеометрээр хэмжилт хийхийн тулд зураглалын сүлжээ
байгуулах шаардлагатай бөгөөд Улсын геодезийн тулгуур сүлжээний цэгийг “зураглалын
сүлжээний тулгуур цэг” болгон авсан. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Богд
хааны ордон музейн ойролцоо Улсын Геодезийн сүлжээний 1955, 1963 гэсэн хатуу цэгүүд
байрладаг байна.
“ГТЦ 1963” цэгийн байрлалын солбицол, өндрийн утгыг Улсын геодезийн мэдээллийн
сангаас худалдан авч зураглалын ажлын дэд сүлжээ /зураглалын үндэслэл /-г байгуулсан.
Зураглалын талбайн геодезийн сүлжээний цэгийн солбилцол (байрлал), өндрийг Монгол
Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэглэж байгаа 2009 оны Засгийн газрын 25-р
тогтоолоор батлагдсан WGS 84 тэгш өнцөгт солбицлын тогтолцоо, дэлхийн хөндлөн
меркаторын UTM тусгаг, Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд бодсон.
1:500-ны масштабын зураглалд болон барилгажсан районы зураглал хийхэд зураглалын
үндэслэл цэгийн тоог эрэл хайгуулаар тогтоодог зарчмыг баримтлан хийв. Зураглалын
байрлалын сүлжээг “Тахеометрийн сэлгэц”-ээр байгуулсан.
Том масштабын байр зүйн зураглалыг Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах
зураглалын сүлжээний цэгүүдэд тулгуурлан полигонометрийн аргаар байгуулав. Нийт 15
түр пикетийг газарт суулгаж бэхлэв.
Богд хааны ордон музейн эдэлбэр газрын байрзүйн зураглалын геодезийн үндэслэлийг Нэг
зангилаа цэг бүхий 3 задгай сэлгэц, Үндэслэлийн сүлжээний 17 цэгтэйгээр байгуулж,
бүдүүвчийг Зураг 2-д харуулав. “Т4”, зураглалын сүлжээний тулгуур талаар “Т4-Т7”
байгуулсан.
“ГТЦ 1963” цэгийн байрлалын солбицол, өндрийн утгыг Улсын геодезийн мэдээллийн
сангаас худалдан авч зураглалын ажлын дэд сүлжээ /зураглалын үндэслэл/-г байгуулсан.
Богд хааны ордон музейн эдэлбэр газрын байрзүйн зураглалын геодезийн ажлын
“Зураглалын сүлжээний зангилаа цэгээр “Т4”, зураглалын сүлжээний тулгуур талаар “Т4-
Т7” байгуулсан. Зураглалын талбайд хэмжилт, зураглалын хэсгүүдээр “Сэлгэц I”,
“Сэлгэц II”, “Сэлгэц III”-ийг гэсэн нэг зангилаа цэгтэй гурван задгай сэлгэцийг
байгуулав.
33
Зураг 2. Музейн эдэлбэр газрын болон зураглалын сүлжээний бүдүүвч
Бага шатлалтай буюу нэг шатлалтай сүлжээг байгуулахдаа“сүлжээний талын уртыг богино
байх зарчим”-ыг үндсэн нөхцөл болгосон. Зураглалын хэмжилтийн ажлыг “Богд хааны
ордон” музейн:
1. Нутаг дэвсгэр буюу хэрмэн хашааны дотор талбайд
2. Гаднах орчинд буюу (эргэн тойронд) сүмийн хашааны гадна орчны талбайд гэсэн 2
бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хийж гүйцэтгэв.
Хэмжилтийн ажлын зураглалын сүлжээг геодезийн зураглалын ажлын норм, стандартын
дагуу байгуулж, хэмжилт зураглалын ажлыг гүйцэтгэсэн. Полигонометрийн сэлгэцийн
өнцгийн алдаа, зай хэмжилтийн дундаж квадрат алдааг тооцож үзэхэд зөвшөөрөгдөх
хэмжээнд байж, зураглалын нөхцлийг хангаж байсан тул энэ геодезийн зураглалын
үндэслэл дээр хэмжилтийн ажлыг гүйцэтгэсэн.
GNSS/GРS-ийн дэд сүлжээний хэмжилтийг АНУ-ын TRIMBLE фирмийн 5700, R8 маркын
2 долгионы GPS-ийн хүлээн авагчуудын тусламжтайгаар RTK буюу бодит агшины
горимоор хэмжилт хийж, боловсруулав.
Нийслэл, аймгийн төв, сум, суурин газрын төв, үйлдвэр байгууламжийн цогцолборын байр
зүйн зураглалыг заавал улсын геодезийн нэгдсэн тогтолцоонд үйлдэнэ гэсэн зааврын дагуу
WGS 84, дэлхийн хөндлөн меркаторын UTM тусгагийн тогтолцоонд үйлдэв. Геодезийн
байрлал, өндрийн сүлжээний цэгийн нягтралын хэмжээ нь зураглалын масштаб, үеийн
өндөр, зориулалтаас хамааруулан тодорхойлсон. Том масштабын байрзүйн зураглалын
үндэслэл байгуулахад шаардлагатай геодезийн байрлал ба өндрийн сүлжээний цэгийн
нягтралын дундаж хэмжээнд шаардлагыг хангасан байна.
34
1:500-ны масштабын байрзүйн зураглалын хээрийн хэмжилтийн ажил
“Богд хааны ордон” музейн эдэлбэрийн хэмжээнд хамгаалалтын бүсийн хилээр нийт
нутаг дэвсгэрт том масштабын байрзүйн зураглал үйлдэхийн тулд хэмжилт зураглалын 4
ажлын хэсгүүдэд хуваасан. Үүнд:
1. Асарт гурван хаалга бүхий Ёслол хүндэтгэлийн талбайн хашааны хэмжилт,
зураглал
2. Зуны ордны хэрмэн хашааны хэмжилт, зураглал
3. Өвлийн ордны хэрмэн хашааны хэмжилт, зураглал
4. Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийн талбайн хэмжилт, зураглал гэсэн 4
бүрэлдэхүүн хэсэг бүхий зураглалын талбай үүсгэн, бүртгэл судалгаа хийж, хэсэг
тус бүрээр байрзүйн зураглал үйлдсэн.
Сүмийн нутаг дэвсгэр буюу хэрмэн хашааны дотор талбайд оршиж байгаа барилга
байгууламжууд, биет юмсыг тэдгээрийн байрлал, өндрийг хэмжих замаар зурагласан.
Хэмжилтийн үр дүнг ашиглан барилга байгууламж биет юмсын бодит байдал дээрх
талбайг суурийн хэмжээгээр дүрсэлж, талбайн хэмжээг тодорхойлов.
Хэрмэн хашаагаар тусгаарласан зураглалын 4 хэсэг тус бүрээр хэмжилт зураглал
гүйцэтгэсэн бөгөөд тухайн талбайг нийт талбай, сүм болон бусад байгууламжуудын
суурийн талбай, гадаргын хэвгий, тухайн хэсгийн замын сүлжээ зэргийг нэг бүрчлэн бодит
байдлаар хэмжиж, статистик тоон мэдээлэл боловсруулсан.
1. Ёслол хүндэтгэлийн талбайн хашааны хэмжилт зураглалын үр дүн
Ёслол хүндэтгэлийн талбайн бүрэлдэхүүнд:
1. Янпай хана буюу халхавч хаалга
2. Асарт гурван хаалга, хаалганы баруун зүүн талд байрлах чулуун хөшөө
3. Чийган (Амгалан Энхийн хаалганы баруун зүүн талд байрладаг 3 тулгуур бүхий
өндөр багана)
4. Амгалан Энхийн хаалга түүний барилга байгууламж
5. Ёслол хүндэтгэлийн талбай дагалдах түүний хашаан доторх хөшөө дурсгал, зам,
салбар, гэрэлтүүлэг зэрэг байгууламжийн хамт багтдаг. Талбайн эргэн тойронд мод
бут тарьж тохижуулсан байна.
Халхавч хаалгыг хагас тойрог хэлбэрийн өнцөг үүсгэн цул хэрмэн хийцтэй бөгөөд
хэрмийн өргөн болон хойд талын цементэн талбайн хамт зурагласан. Янпай хаалгыг
байрзүйн зурагт 0.5мм-ээс их хэмжээтэй дүрслэгдэх талбайн хамт зурагласан.
Асарт гурван хаалга, түүний орчны цементэн талбай, Асарт гурван хаалганы баруун, зүүн
талд байрлах чулуун хөшөө гэсэн бүрдэл хэсгүүдийг, тэдгээрийн байрзүйн дэвсгэр зурагт
1 мм-ээс багагүй хэмжээтэй дүрслэгдэх явган хүний замын хамт хэмжиж зурагласан.
Ёслол хүндэтгэлийн талбайн замуудыг урт болон өргөний хэмжээг бодит байршлаар
хэмжин зурвасын эзлэж байгаа талбайн хэмжээг тодорхойлж гаргасан. Талбайн зам
талбайн хооронд байгалийн ургамлан нөмрөгийн суурин дээр таримал мод бут сөөг тарьж
тохижуулсан байна.
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019

More Related Content

What's hot

гэр бүл болох ёс
гэр бүл болох ёсгэр бүл болох ёс
гэр бүл болох ёсanudaritomor
 
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Otgonjargal Batzorig
 
Асуулгын дизайн
Асуулгын дизайнАсуулгын дизайн
Асуулгын дизайн
Гончигжавын Болдбаатар
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
E-Gazarchin Online University
 
ёс зүй хичээлийн хөтөлбөр
ёс зүй хичээлийн хөтөлбөрёс зүй хичээлийн хөтөлбөр
ёс зүй хичээлийн хөтөлбөр
Батбагана Баасанжав
 
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтГончигжавын Болдбаатар
 
Mm lekts11
Mm lekts11Mm lekts11
Mm lekts11
ssuserf0c561
 
дундад зуун
дундад зуундундад зуун
дундад зуун
ochirjav
 
тема 4
тема 4тема 4
тема 4
cit-cit
 
нийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцнийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцBayarmaa Anu
 
Sem
SemSem
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрзах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
Bat-Ochir
 
таниулсан зөвшөөрөл - асуумж
таниулсан зөвшөөрөл - асуумжтаниулсан зөвшөөрөл - асуумж
таниулсан зөвшөөрөл - асуумжnaranbatn
 
Дорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууДорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулуу
Otgonjargal Batzorig
 

What's hot (20)

2 мөрний урлаг
2 мөрний урлаг 2 мөрний урлаг
2 мөрний урлаг
 
гэр бүл болох ёс
гэр бүл болох ёсгэр бүл болох ёс
гэр бүл болох ёс
 
Tsomiin urwal
Tsomiin urwalTsomiin urwal
Tsomiin urwal
 
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
 
Асуулгын дизайн
Асуулгын дизайнАсуулгын дизайн
Асуулгын дизайн
 
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
"Сурган хүмүүжүүлэх ухаан" Хичээл-1
 
ёс зүй хичээлийн хөтөлбөр
ёс зүй хичээлийн хөтөлбөрёс зүй хичээлийн хөтөлбөр
ёс зүй хичээлийн хөтөлбөр
 
леasdsad
леasdsadлеasdsad
леasdsad
 
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
2010 марк стратеги шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт
 
Mm lekts11
Mm lekts11Mm lekts11
Mm lekts11
 
дундад зуун
дундад зуундундад зуун
дундад зуун
 
тема 4
тема 4тема 4
тема 4
 
Coyol
CoyolCoyol
Coyol
 
нийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэцнийгмийн социал бүтэц
нийгмийн социал бүтэц
 
Sem
SemSem
Sem
 
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрзах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
 
марта, идэвхитэй хөдөлгөөн
марта, идэвхитэй хөдөлгөөнмарта, идэвхитэй хөдөлгөөн
марта, идэвхитэй хөдөлгөөн
 
таниулсан зөвшөөрөл - асуумж
таниулсан зөвшөөрөл - асуумжтаниулсан зөвшөөрөл - асуумж
таниулсан зөвшөөрөл - асуумж
 
Дорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулууДорнод монголын хүн чулуу
Дорнод монголын хүн чулуу
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 

Similar to Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019

Igg 2020
Igg 2020Igg 2020
Igg 2020
GeoMedeelel
 
монгол дахь цөмийн технологийн үүсэл
монгол дахь цөмийн технологийн үүсэлмонгол дахь цөмийн технологийн үүсэл
монгол дахь цөмийн технологийн үүсэл
Баянжаргал Үнэнбат
 
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
Khishig Altankhuyag
 
аргалийн боломжит нүүдлийн зам
аргалийн боломжит нүүдлийн замаргалийн боломжит нүүдлийн зам
аргалийн боломжит нүүдлийн зам
GeoMedeelel
 
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgulProject proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Altantuya Sanduijav
 
Project proposal '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal  '' alungoo queen'' in khuvsgulProject proposal  '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal '' alungoo queen'' in khuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulAltantuya Sanduijav
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Altantuya Sanduijav
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Altantuya Sanduijav
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Altantuya Sanduijav
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Altantuya Sanduijav
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Altantuya Sanduijav
 
What's on-ACM newsletter-Sep 2020_mon
What's on-ACM newsletter-Sep 2020_monWhat's on-ACM newsletter-Sep 2020_mon
What's on-ACM newsletter-Sep 2020_mon
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021
ArtsCouncil Mongolia Acm
 

Similar to Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019 (14)

Igg 2020
Igg 2020Igg 2020
Igg 2020
 
монгол дахь цөмийн технологийн үүсэл
монгол дахь цөмийн технологийн үүсэлмонгол дахь цөмийн технологийн үүсэл
монгол дахь цөмийн технологийн үүсэл
 
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ҮНЭТ ЗҮЙЛ, ӨВ, УРЛАГ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТН...
 
аргалийн боломжит нүүдлийн зам
аргалийн боломжит нүүдлийн замаргалийн боломжит нүүдлийн зам
аргалийн боломжит нүүдлийн зам
 
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgulProject proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
 
Project proposal '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal  '' alungoo queen'' in khuvsgulProject proposal  '' alungoo queen'' in khuvsgul
Project proposal '' alungoo queen'' in khuvsgul
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
 
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgulDesign offer-''Alungoo queen ''in khuvsgul
Design offer-''Alungoo queen ''in khuvsgul
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
 
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in KhuvsgulDesign offer '' Alungoo queen'' in Khuvsgul
Design offer '' Alungoo queen'' in Khuvsgul
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
 
What's on-ACM newsletter-Sep 2020_mon
What's on-ACM newsletter-Sep 2020_monWhat's on-ACM newsletter-Sep 2020_mon
What's on-ACM newsletter-Sep 2020_mon
 
What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021
 

More from ArtsCouncil Mongolia Acm

What's on ACM newsletter July 2021
What's on ACM newsletter July 2021What's on ACM newsletter July 2021
What's on ACM newsletter July 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger ACM page July 2021
Mongol Messenger ACM page July 2021Mongol Messenger ACM page July 2021
Mongol Messenger ACM page July 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM newsletter June 2021
What's on ACM newsletter June 2021What's on ACM newsletter June 2021
What's on ACM newsletter June 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger ACM page June 2021
Mongol Messenger ACM page June 2021Mongol Messenger ACM page June 2021
Mongol Messenger ACM page June 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 Eng
ACM Annual Report 2020 EngACM Annual Report 2020 Eng
ACM Annual Report 2020 Eng
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 mon final
ACM Annual Report 2020 mon final ACM Annual Report 2020 mon final
ACM Annual Report 2020 mon final
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger ACM
Mongol Messenger  ACMMongol Messenger  ACM
Mongol Messenger ACM
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger newspaper ACM page April 2021
Mongol Messenger newspaper ACM page April  2021Mongol Messenger newspaper ACM page April  2021
Mongol Messenger newspaper ACM page April 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
Choijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management planChoijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management plan
ArtsCouncil Mongolia Acm
 
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzeiHadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 monACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 mon
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 monACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 mon
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021
ArtsCouncil Mongolia Acm
 

More from ArtsCouncil Mongolia Acm (20)

What's on ACM newsletter July 2021
What's on ACM newsletter July 2021What's on ACM newsletter July 2021
What's on ACM newsletter July 2021
 
Mongol Messenger ACM page July 2021
Mongol Messenger ACM page July 2021Mongol Messenger ACM page July 2021
Mongol Messenger ACM page July 2021
 
What's on ACM newsletter June 2021
What's on ACM newsletter June 2021What's on ACM newsletter June 2021
What's on ACM newsletter June 2021
 
Mongol Messenger ACM page June 2021
Mongol Messenger ACM page June 2021Mongol Messenger ACM page June 2021
Mongol Messenger ACM page June 2021
 
ACM Annual Report 2020 Eng
ACM Annual Report 2020 EngACM Annual Report 2020 Eng
ACM Annual Report 2020 Eng
 
ACM Annual Report 2020 mon final
ACM Annual Report 2020 mon final ACM Annual Report 2020 mon final
ACM Annual Report 2020 mon final
 
Mongol Messenger ACM
Mongol Messenger  ACMMongol Messenger  ACM
Mongol Messenger ACM
 
Mongol Messenger newspaper ACM page April 2021
Mongol Messenger newspaper ACM page April  2021Mongol Messenger newspaper ACM page April  2021
Mongol Messenger newspaper ACM page April 2021
 
What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021
 
What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021
 
Choijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management planChoijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management plan
 
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzeiHadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
 
ACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 monACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 mon
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
 
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
 
ACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 monACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 mon
 
What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021
 
MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021
 
What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021
 

Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019

  • 1. Санхүүжүүлэгч: Хэрэгжүүлэгч: Хамтрагч: “ӨВ ЭРДЭНЭ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН БАЙГАЛИЙН БА НИЙГМИЙН ГАРАЛТАЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА ХУРААНГУЙ ЭМХЭТГЭЛ УЛААНБААТАР ХОТ 2020
  • 2. ӨМНӨХ ҮГ Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг “М Си Эс” группийн санаачлага дэмжлэгээр Монголын Урлагийн Зөвлөл 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Соёлын Өвийн Үндэсний Төв, БСШУСЯ-ны мэргэжилтний санал зөвлөмжийн дагуу Богд Хааны Ордон Музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг мэргэжлийн байгууллагын 30 судлаачтай хамтран амжилттай гүйцэтгэлээ. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын идэвхитэй бүсэд байрлах Богд Хааны Ордон Музей нь өнөө үед аялал жуулчлалын салбарт өөрийн томоохон үүргийг гүйцэтгэж байгаа 120 орчим жилийн түүхтэй, соёлын өндөр ач холбогдолтой Монголын баялаг сан хөмрөгтэй музей юм. Эрчимтэй хотжилт, барилгажилтын улмаас тус музей нь байгалийн ба нийгмийн орчны сөрөг нөлөөлөлд өртөх нь жил бүр нэмэгдэж, түүний дурсгалт уран барилга, хөдөлгөөнт өвд учирч болох эрсдлийг тогтоох, орчны нөлөөллийг бууруулах хэрэгцээ, шаардлага нэмэгдсээр байна. Монголын Урлагийн Зөвлөл нь 2017-2018 онд Чойжин Ламын Сүм Музейн дурсгалт барилгад “Байгалийн болон нийгмийн хүчин зүйлийн нөлөөллийн судалгаа”-г хийсэн туршлага дээр үндэслэн Богд Хааны Ордон Музейд энэхүү судалгааг хийх саналыг гаргасан болно. Иймд Богд Хааны Ордон Музейн эдэлбэр газарт геофизик, геологи орчны судалгаа, геодезийн хэмжилт судалгаа, музейн барилга байгууламж дахь ургамлан нөмрөг болон мөөгөнцрийн үзүүлэх нөлөөллийн судалгаа, агаарын бохирдолд өртөх байдлын судалгаа, барилгын нөхцөл байдлын судалгаа, нийгмийн нөлөөллийн судалгаа болон гамшгийн эрсдлийн үнэлгээг тус тус хийж, холбогдох дүгнэлт зөвлөмжүүдийг боловсруулан гаргалаа. Энэхүү судалгааны үр дүнд гарсан мэргэжлийн байгууллагын зөвлөмжүүд нь Богд Хааны Ордон Музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, аливаа эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах, цаашид олон улсын стандарт жишгийн дагуу сэргээн засварлах, хадгалж хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулахад чухал ач холбогдолтой юм. Тус судалгааны төсөлд хамтран ажилласан Богд Хааны Ордон Музей, Байгаль Орчин, Хэмжил Зүйн Төв Лаборатор, Гамшиг Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэг, ШУА-ийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэн, Биологийн Хүрээлэн, ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль, Херитейж ХХК, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн Соёлын Өвийн Үндэсний төв, БСШУСЯ-ны Соёл Урлагийн Бодлогын Газар болон төслийн ивээн тэтгэгч “М Си Эс” группийн хамт олонд талархал илэрхийлье. Соёлын өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын Урлагийн Зөвлөл
  • 3. ГАРЧИГ ӨМНӨХ ҮГ ХУРААНГУЙ ӨГҮҮЛЭЛ 1. Геофизик, геологи орчны судалгаа a. Геофизикийн судалгаа .................................................................................... 2 b. Геологи орчны судалгаа ................................................................................. 16 2. Геодезийн хэмжилт судалгаа ..................................................................................... 29 3. Богд хааны ордон музейн барилга байгууламжинд ургамлан нөмрөг болон мөөгөнцрийн үзүүлэх нөлөөллийн судалгаа a. Богд хааны ордон музейд гуурст дээд ургамлын үзүүлэх нөлөөллийн судалгаа ...................................................................................... 45 b. Богд хааны ордон музейн барилга, байгууламжинд илэрсэн доод ургамлын төрөл зүйл, тэдгээрийн үзүүлэх нөлөөллийн судалгаа ............. 61 c. Богд хааны ордон музейн орчны бичил организм болон үзмэрт тохиолдож буй бичил мөөгөнцрийн судалгаа ............................................. 79 4. Богд хааны ордон музейн агаарын бохирдолд өртөх байдлын судалгаа .............. 85 5. Богд хааны ордны цогцолборын барилгын нөхцөл байдлын судалгаа ................. 95 6. Богд хааны ордон музейн гамшгийн эрсдэлийн үнэлгээ ....................................... 116 7. Богд хааны ордон музейн хадгалалт, хамгаалалтад үзүүлэх нийгмийн нөлөөллийн судалгаа ................................................................................ 125
  • 4. “ӨВ ЭРДЭНЭ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ГЕОФИЗИКИЙН СУДАЛГАА Х.ЦЭЭДУЛАМ, Х.БАТСҮХ, Х.БАЯНМӨНХ ШУТИС, ГУУС, Геологи, гидрогеологийн салбар, Мэжик Фингерс ХХК cee@must.edu.mn
  • 5. 2 ХУРААНГУЙ Сүүлийн үед Улаанбаатар хотод хүн амын нягтаршил, өндөр барилга байгууламж ихсэж байгаатай холбоотойгоор тус хотод байрлаж буй түүх соёлын өв дурсгалыг хэрхэн хамгаалах, хадгалах судалгаа хийх зайлшгүй чухал юм. Иймээс Улаанбаатар хотод байрлах Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой геологийн хүчин зүйлс, геологи орчны бүтэц бүрэлдэхүүн, түүний физик шинж чанар, нөхцлийг тодорхойлох шаардлага тавигдаж байна. Богд хааны ордон музейн орчим талбайд геологийн орчны шинж чанарыг тодорхойлох зорилгоор геофизикийн цахилгаан хайгуулын дундаж градиентийн арга, гүний зүсэлтийн арга, цахилгаан соронзон хайгуулын радарын судалгааг хийж гүйцэтгэсэн үр дүнг энэхүү өгүүлэлд орууллаа. Түлхүүр үг: Цахилгаан хайгуулын дундаж градиентийн арга, гүний зүсэлтийн арга, GPR ОРШИЛ Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой геологийн хүчин зүйлс, геологи орчны бүтэц бүрэлдэхүүн, түүний физик, механик шинж чанар нөхцлийг тодорхойлж улмаар Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт барилга, түүний хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн гаралтай хүчин зүйл байгаа эсэхийг судалж, тодорхойлох, газрын гүнд дарагдаж булагдсан байх магадлалтай объектыг эрж хайх, хэдэн метрийн гүнд хэр хэмжээний талбайд тархсан эсэхийг геофизикийн аргуудаар тогтоох явдал юм. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн цогцолборын барилгад нөлөөлж болох байгалийн болон хүний үйл ажиллагаатай геологийн хүчин зүйл болох газрын доорх ус, цэвдгийн тархалтыг тодорхойлох зорилгоор геофизикийн цахилгаан хайгуулын дундаж градиентын судалгааг 3 сард нийт 53 эрлийн шугамаар, гүний зүсэлтийн аргыг 2 эрлийн шугамаар хийж гүйцэтгэлээ. Цахилгаан соронзон хайгуулын георадарын (GPR) судалгааг 250MHz давтамжтай антеннаар 63 эрлийн шугамаар хийж гүйцэтгэлээ. Цахилгаан хайгуулын дундаж градиентын арга Өдөөгдмөл туйлширал нь ионы болон электрон дамжуулагч хүдрийн биетийг агуулагч орчин, шингэн электролит хоёрын зааг дээр газарт өгсөн цахилгаан гүйдлийн нөлөөгөөр тэжээгч хэлхээн дэх гүйдлийг салгасны дараа хэсэг хугацаанд хадгалагдах хоёрдогч цахилгаан хөдөлгөгч хүчээр үүссэн орныг судлахад үндэслэгдсэн арга юм. Өдөөгдмөл туйлшралыг үүсгэхийн тулд АВ хэлхээгээр тогтмол гүйдэл өгч M ба N электродуудын хоорондох гүйдэлтэй үеийн потенциалын ялгавар (∆U) -ыг хэмжинэ. Зураг 1. Цахилгаан хайгуулын хээрийн судалгааны аргачлалын схем
  • 6. 3 Гүйдлийг салгасны дараа туйлширсан потенциалын ялгавар ∆Uвп –г хэмжиж потенциалын ялгаваруудын харьцааг процентоор илэрхийлэх замаар төлөөлөх туйлширлыг тодорхойлно. Чулуулгийн туйлшрах шинж чанар ерөнхийдөө 1-4% орчим байх бөгөөд дундаж туйлширлыг 2-3% гэж үздэг. Жишээ нь, маагмын болон хувирмал чулуулагт 1-2%, шаварлаг, элсэн чулуулагт 3-4%, эрдэсжилттэй хурдсанд 1% орчим байдаг. Өдөөгдмөл туйлшралын аргын нэг давуу тал нь туйлширлаас гадна төлөөлөх эсэргүүцлийг давхар хэмжиж авах боломжтой. Талбайн зураглал хийх зорилгоор цахилгаан хайгуулын дундаж градиентийн аргыг өргөн хэрэглэдэг. Энэ аргыг Канадын “ELREC”-Pro, 10, 6 гэх мэт багажуудыг ихэвчлэн хэрэглэж байна. Дээрх аргыг явуулах үндсэн аргачлал бол тэжээгч (AB) ба хүлээн авагч (MN) электродуудын хоорондох тогтмол зайг өөрчлөхгүйгээр хэмжилтийн шугамын дагуу шилжүүлэн хэмжих явдал юм. Дээрх багажуудаар хэмжилтийн төхөөрөмжийг 6-10 сувгаар байгуулж болох ба ингэснээр тодорхой зайд богино хугацааны дотор нэгэн зэрэг хэмжилт явуулах давуу талтай болдог. Дээрх төхөөрөмжүүдийн тэжээлийн үүсгүүрт мөн Канадын “VIP”-3000-10000 хэмээх 3-10 kW гаргах хүчин чадалтай тогтмол гүйдлийн трансмиттерүүдийг хэрэглэж байна. Зураг 2. Цахилгаан хайгуулын дундаж градиент аргын схем (AB -гүйдлийн электрод, MN -хүчдэлийн электрод) Төлөөлөх цахилгаан эсэргүүцлийг 𝜌 𝑘 = 𝜋(𝑛 + 1)(𝑛 + 2) ∆𝑈 𝐼 илэрхийлэл Цахилгаан туйлшрал буюу давтамжийн харьцуулсан эффектийг 𝐼𝑃 = 100(𝜌0.1 − 𝜌10) 𝜌10⁄ томъёогоор тус тус тооцоолдог. Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн цогцолбор газарт цахилгаан хайгуулын дундаж градиентийн зураглалын ажлыг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 3 -р сарын 9 -11 -ны хооронд хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Энэхүү цахилгаан хайгуулын дундаж градиентын аргаар судалгааны талбайд тархсан цэвдэг, чулуулгийн тархалтын зүй тогтоцыг зураглах, газрын доорх усны түвшинг зураглах зорилго тавьсан болно. Судалгааны талбайн хувьд цахилгаан хайгуулын дундаж градиентийн аргачлалаар цахилгаан эсэргүүцэл, цахилгаан туйлширлын хэмжилтийг эрлийн шугам хооронд (Зураг 2) 1-3 м зайтайгаар, хэмжигч электрод хооронд 1-5м –р хийгдсэн бөгөөд цахилгаан эсэргүүцэл болон цахилгаан туйлширлын план зургуудыг 1:2000 масштабаар зураглав. Цахилгаан хайгуулын дундаж градиентийн аргачлалын хээрийн хэмжилтийн ажилд Францын ELREC- Pro хүлээн авагч багаж болон DJF-6 (5 kW) –ын трансмиттер болон 10кВ –ын Honda маркийн цахилгаан хөдөлгүүр ашиглав. Тухайн талбайд хэмжилтийг хийхдээ урьдчилан нүх ухаж, тугалган цаасыг дэвсэж, давсны уусмалаар цахилгаан дамжуулалтыг сайжруулж бэлдсэн газарт AB хэлхээг газардуулж холбон хувьсах гүйдэл гарган DJF-6
  • 7. 4 маркийн трансмиттер уг хувьсах гүйдэлийг тогтмол гүйдэл болгон хувирган ELREC PRO багажаар хэмжилтийг хийв. Хэмжилтийн хугацааг нь 2 секунд тутамд хэмжилт хийхээр тохируулж нэг цэг дээр 40 удаагийн давтамжтайгаар хэмжилтийг гүйцэтгэн дундаж төлөөлөх эсэргүүцэл болон туйлширлын утгуудыг хэмжиж авав. Цахилгаан эсэргүүцэл ба туйлширлын хэмжилтийг шугамын дагуу олон n=(1÷10) хүлээн авагч электрод байхаар гүйцэтгэсэн нь тухайн аргачлалаар шугамчлал ба тандалтын хослолыг гарган авах боломж олгож байна. Хэмжилтийн үр дүнг электродуудын сунгалтын төвд хамааруулсан болно. Судалгааны талбайд 53 эрлийн шугамаар цахилгаан шугамчлалын дундаж градиентийн аргачлалаар хэмжихдээ нийтдээ 4 блокт хувааж, АВ –ийн уртыг 30-85м –ийн урттайгаар сонгосон бөгөөд хэмжигч (MN) диполийн хэмжээ 1-5 метртэй тэнцүү байхаар сонгосон тул хэмжилтийн цэгүүдийн хоорондох зай мөн адил байв. Энэхүү төхөөрөмжинд хэмжигч ба гүйдлийн электродуудын утасны хоорондох харилцан нөлөөллийн цахилгаан индукци бага байх болно. Зураг 3. Дундаж градиент аргын хэмжилтийн (хар шугам) шугамын план зураг Цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн арга Судалгааны талбайд 2 эрлийн шугамаар цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн аргачлалаар хэмжихдээ АВ –ийн уртыг 30-85м –ийн урттайгаар сонгосон бөгөөд хэмжигч (MN) диполийн хэмжээ 1 метртэй тэнцүү байхаар сонгосон. Энэхүү аргад хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмж нь цахилгаан хайгуулын дундаж градиентын аргатай ижил бөгөөд
  • 8. 5 электродуудын байрлал нь ялгаатай бөгөөд нийтдээ 17м хүртлэх гүний мэдээллийг агуулж байгаа болно. Зураг 4. Цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн аргачлал хийж буй (Зүсэлт-1) зураг Зураг 5. Цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн (хөх шугам) шугамын план зураг
  • 9. 6 Цахилгаан соронзон орны георадарын арга Бага гүний мэдээллийг нарийвчлал сайтай, газрын гадаргууд хор хөнөөл учруулахгүйгээр тодорхойлох асуудал орчин үед чухлаар тавигдаж байна. Газрын гадаргууд нэвтрэх георадар (GPR) –ийн судалгаа нь хөрсний үе давхарга, усны түвшин тодорхойлох, инженер геологи, байгаль орчны судалгаанд мониторинг хийх, цэвдэг болон археологид өргөнөөр хэрэглэгдэж байна. GPR нь цахилгаан соронзон долгионыг ашиглах бөгөөд цахилгаан соронзон орны бусад аргыг бодвол боловсруулалт болон тайлалт хийхэд харьцангуй хялбар арга юм. Энэхүү арга нь өндөр давтамжтай тасралттай цахилгаан соронзон долгионыг газрын гадаргуу руу дамжуулж долгионы ойлт, хугарлыг бүртгэх зарчимд үндэслэсэн. Радио долгион тархах хурд нь хөрсний диэлектрик тогтмолоос хамаарна. Учир нь газрын гадаргууд тархсан үе давхаргуудын диэлектрик тогтмолын өөрчлөлт ажиглагдахад долгионы ойлт бүртгэгдэнэ. Георадарын долгионы тархалт нь гол төлөв газар доорхи структурын цахилгаан шинж чанараас шалтгаалдаг. Зураг 6. GPR –ийн багажийн ажиллах зарчим GPR нь хүлээн авагч ба дамжуулагч хоёр антеннатай (Зураг 6) бөгөөд дамжуулагч антенна радио долгионыг газрын гадаргуу руу цацаж, хэсэг хугацааны дараа ойсон долгион хүлээн авагчид бүртгэгдэнэ. Геофизикийн бусад аргуудыг бодвол хэмжилт хийж байх явцдаа хэмжилтийн үр дүнг харж болдог (onsite mapping) –роо давуу талтай. GPR – ийн хээрийн хэмжилтийг шугамчлал болон бүсчлэлийн аргаар хийж гүйцэтгэнэ. GPR –ийн шугамчлалын аргын хувьд хүлээн авагч болон дамжуулагч хоёр антенна нь ижил зайд бэхлэгдсэн байх бөгөөд шугамын дагуу газрын гүний структурыг маш нарийвчлалтайгаар зураглана. Цахилгаан соронзон хайгуулын георадарын (GPR) судалгааг 250 MHz давтамжтай антеннаар 63 эрлийн шугамд хэмжилтүүдийг хийлээ.
  • 10. 7 Зураг 7. GPR –ийн судалгаа хийж буй зураг Зураг 8. Георадарын хэмжилтийн (хөх шугам) шугамын план зураг
  • 11. 8 СУДАЛГААНЫ ҮР ДҮН Цахилгаан хайгуулын аргын зорилго нь Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн цогцолбор газарт газрын доорх структурыг цахилгаан эсэргүүцлийн утгаар нь цэвдгийн тархалт, газрын доорх ус, структурыг тодорхойлох зорилгоор судалгааг хийж гүйцэтгэсэн болно. Судалгааны талбайн хувьд цахилгаан хайгуулын дундаж градиентын аргачлалаар хийгдсэн үр дүнг 1:2000, гүний зүсэлтийн аргын үр дүнг 1:250 масштабаар зураглав. Цахилгаан хайгуулын хээрийн хэмжилтийн ажилд ELREC- Pro хүлээн авагч багаж болон VIP 5000 маркийнн 4кВ –ын трансмиттер болон 10кВ –ын Honda маркийн цахилгаан хөдөлгүүр ашиглав. Цахилгаан эсэргүүцэл ба туйлширлын хэмжилтийг шугамын дагуу олон n=(1÷10) хүлээн авагч электрод байхаар гүйцэтгэсэн нь тухайн аргачлалаар шугамчлал ба тандалтын хослолыг гарган авах боломж олгож байна. Хэмжилтийн үр дүнг электродуудын сунгалтын төвд хамааруулсан болно. Судалгааны талбайд цахилгаан хайгуулын дундаж градиентын аргачлалаар 53 эрлийн шугамыг гүний өөр өөр түвшинд давтан хийж гүйцэтгэсэн ба хэмжигч (MN) болон тэжээгч (AB) диполийн хэмжээ 1-5 метртэй тэнцүү байхаар сонгосон тул хэмжилтийн цэгүүдийн хоорондох зай мөн адил байв. Энэхүү төхөөрөмжинд хэмжигч ба гүйдлийн электродуудын утасны хоорондох харилцан нөлөөллийн цахилгаан индукци бага байх болно. Трансмиттер нь тогтмол цахилгаан гүйдлийг автоматаар 2 секунд дутамд өгч, 2 секунд дутамд таслаж байсан. Хүлээн авах хэлхээн дэх хүчдэлийн хэмжилтийн нарийвчлалыг хангах үүднээс хэд хэдэн циклийн давталтын дараа хэмжилтийг авч байсан. Цахилгаан хайгуулын дундаж градиентийн аргын үр дүн буюу цахилгаан эсэргүүцлийн (Зураг 9) зураг, цахилгаан туйлширлын (Зураг 10) зургийг 1:2000 масштабаар дүрсэллээ. Энэхүү талбайн хувьд 1.8-24 mV/V туйлширал, 0-15000 Ом.м эсэргүүцэл ажиглагдаж байна. Талбайн зарим хэсэгт сөрөг эсэргүүцэл ажиглагдаж байгаа нь тус талбайд байгаа кабель болон дулааны шугамтай холбоотой гэж үзэж байна. Мөн түүнчлэн зүүн хойноосоо баруун урагшаа чиглэсэн 0-150 ом.м –ийн утгатай бага эсэргүүцлийн бүс ажиглагдаж байгаа нь хагарал байх магадлалтай гэж үзэж байна.
  • 12. 9 Зураг 9. Цахилгаан хайгуулын эсэргүүцлийн зураг
  • 13. 10 Зураг 10. Цахилгаан хайгуулын туйлширлын зураг
  • 14. 11 Цахилгаан хайгуулын дундаж градиентын аргын үр дүн Музейн хойд хэсгийг хамруулсан байрлалыг таслан авч дараах зурагт дүрсэлсэн болно. Тус хэсэгт тодорхойлогдсон цахилгаан хайгуулын үр дүнгээс харахад баруун болон зүүн хэсэгт өндөр эсэргүүцэлтэй, дунд хэсгээрээ харьцангуй бага эсэргүүцэлтэй болох нь харагдаж байна. Мөн түүнчлэн оффисийн барилгын хаалганы баруун болон зүүн урд хэсэгт цахилгаан эсэргүүцэл нь шугаман урт, өндөр эсэргүүцэл, мөн харьцангуй өндөр туйлширал ажиглагдаж байгаа нь газрын гүнд шугам хоолой байх магадлал, оффиссын барилгын зүүн хэсэгт мөн бөөрөнхий хэлбэртэй цувраа хэсэг хэсэг өндөр утга бүхий эсэргүүцэл ажиглагдаж байгаа ч туйлширлын бага утга ажиглагдаж байгаа хэсэг нь мөн хүний гараар хийгдсэн металл объект байна гэж үзэхээр байна. Зураг 11. Цахилгаан хайгуулын эсэргүүцлийн зураг Зураг 12. Цахилгаан хайгуулын туйлширлын зураг Цахилгаан хайгуулын гүний тандалтын аргын үр дүн Блок-А –ийн урд хэсэг буюу оффиссын урд хэсгээр гүний тандалтын 2-р шугам байрлана. Уг зүсэлтийн хувьд 17м хүртлэх гүний мэдээлэл авч байгаа бөгөөд цахилгаан эсэргүүцлийн хувьд төвийн хэсгээр 50-150 ом.м бага эсэргүүцэл, 2 талаараа өндөр эсэргүүцэлтэй бүхий утга ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь георадарын утгатай гажил нь давхцаж байгаа нь гүндээ хагарал байх магадлалтай гэж үзэж байна.
  • 15. 12 Зураг 13. Цахилгаан туйлширлын гүний зүсэлтийн (Зүсэлт-2) үр дүн Зураг 14. Цахилгаан эсэргүүцлийн гүний зүсэлтийн (Зүсэлт-2) үр дүн Цахилгаан хайгуулын гүний тандалтын 1-р зүсэлт нь музейн зүүн хэсэгт байрлах бөгөөд АВ –ийн уртыг 30-85м –ийн урттайгаар сонгосон бөгөөд хэмжигч (MN) диполийн хэмжээ 1 метртэй тэнцүү байхаар хэмжсэн. Зураг 15. Цахилгаан туйлширлын гүний зүсэлтийн (Зүсэлт-1) үр дүн Цахилгаан эсэргүүцлийн утга нь 50-150 ом.м эсэргүүцэлтэй үе 16м хүртлэх үргэлжилж байгаа бөгөөд 2 талаараа өндөр эсэргүүцэл үе 45000 ом.м эсэргүүцэл ажиглагдаж байна. Цахилгаан туйлширлын утга нь 1.7-16mV/V –ийн утга ажиглагдах бөгөөд 5-7м –ийн хооронд 5 mV/V хүртэл бага туйлширал ажиглагдаж байна.
  • 16. 13 Зураг 16. Цахилгаан эсэргүүцлийн гүний зүсэлтийн (Зүсэлт-1) үр дүн Георадарын аргын үр дүн GPR –ийн хээрийн хэмжилтийн утгад ойролцоох өндөр хүчдэлийн болон хамгаалалтын кабелийн шугам зэрэг нь нөлөөлж байсан тул ашигтай долгионы мэдээллийг RADPRO болон REFLEXW програм ашиглан боловсруулалт хийхдээ dewow, bandpass, delete mean trace –ийг ашиглан, ашигтай гажлыг ялгах арга аргачлуудыг ашиглаж үр дүнгийн зургуудыг гаргасан. Хугацааны орны GPR –ийн өгөгдөл нь ойлтын сигналын амплитуд болон ойлтыг бүртгэсэн хугацаагаар илэрхийлэгдсэн зүсэлт хэлбэрээр дүрслэгдсэн бөгөөд хурдыг 0.033m/ns –р авч гүний үр дүнг гаргасан. Энэхүү судалгаанд Гильбертийн хувиргалтын фаци (instantaneous phase) –ийн огцом өөрчлөлтийн ирмэг нь өөр биетийн хил зааг илэрч байгааг илэрхийлж байна. Гильбертийн хувиргалтын фацийн мэдээллээр гарсан үр дүнг бататгах зорилгоор өөр аргачлалтай харьцуулах оролдлого хийсэн болно. Ингэхдээ Delete mean trace аргачлалыг ашигласан. Энэхүү аргачлалын гол физик үндэс нь тухайн орчинд тархсан фон утгыг хэмжилтээс хасч, гажил үүсгэгчээс өгч буй гажлыг ялгаж авах явдал юм. Ингээд 250MHz –антеннаар хийгдсэн хэмжилтийн утгад bandpass фильтр ашиглан бусад биетээс, үе давхаргаас ирэх мэдээллийн нөлөөллийг багасган, бүх тресс-ийн утгуудыг дундажлан тресс болгоноос нь хасч тооцоолсон. Энэ нь тухайн гажил үүсгэгч биетээс өгч буй гажлыг дүрслэнэ. Зураг 17. Георадарын аргын шугаман зүсэлтийн үр дүн Шугам бүрээр зүсэлт гаргаж тодорхойлсон бөгөөд зүсэлтэнд “wt” –тэмдэглэгээгээр газрын доорх усыг тэмдэглэсэн бөгөөд 2.2-3.4 м –т усны дээд үе ерөнхийдөө ажиглагдаж байна. Георадарын зүсэлтүүдийн үр дүнгээс харахад ерөнхийдөө нийтлэг шинж ажиглагдах бөгөөд 3 бүлэг үе ажиглагдаж байна. 6м орчимд нэлээд тод ялгарах үе ажиглагдаж байгаа нь шинж чанараас нь харвал шавраар чигжигдсэн үе байх магадлалтай гэж үзэж байна. “m” –тэмдэглэгээгээр газрын гадаргууд ойрхон байрлаж буй метал объект, кабель-ийн шугам байх магадлалтай.
  • 17. 14 wt m f Зураг 18. Георадарын аргын шугаман зүсэлтийн үр дүн
  • 18. 15 ДҮГНЭЛТ Монголын Урлагийн Зөвлөлийн захиалгаар Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд тус музейн цогцолбор газарт цэвдэг, газрын доорх усны тархалтыг тодорхойлох зорилгоор 3-р сард геофизикийн цахилгаан хайгуулын гүний зүсэлтийн аргаар 2 шугам, талбайд нь үнэлгээ өгөх зорилгоор цахилгаан хайгуулын дундаж градиентын арга, цахилгаан соронзон хайгуулын радарын аргыг 250MHz –ийн давтамжтай антеннаар нийт 63 эрлийн шугамаар тус тус хийж гүйцэтгэлээ. Музейн барилгын талбайд явуулсан өрөмдлөгийн үр дүнгээс харахад бараан өнгөтэй, хар шороон өнгөн ул хөрс, аллювийн гарал үүсэлтэй, дөрөвдөгчийн настай, тоосорхог элс, элсэрхэг жигд ширхэгтэй, сайр, сайрган ул хөрсний үелэлүүд зонхилон тархсан. Цахилгаан хайгуулын дундаж градиентын аргачлалын үр дүнгээс харахад талбайн хувьд зүүн хойноос баруун урагш чиглэсэн цахилгаан эсэргүүцлийн огцом тасалдалт бүхий бүс ажиглагдаж байгаа нь хагарал байх магадлалтай гэж үзэж байна. Музейн урд хэсгээр зүүнээсээ баруун тийш чиглэсэн бага эсэргүүцлийн бүс мөн ажиглагдаж байгаа нь Оргил рашааны найрлага, гидротермаль нөлөөллийн улмаас үүссэн байж болох юм гэж үзэж байна. Цахилгаан соронзон орны георадарын 250MHz –ийн давтамж бүхий антенны үр дүнг шугам тус бүрээр гаргасан үр дүнгээс харахад газрын доорх усны түвшин 2.2-3.4м – ээс ажиглагдаж байгаа бөгөөд түүний дээд хэсэгт ерөнхийдөө нэгэн төрлийн шинж чанартай үе давхарга ажиглагдаж байна. Мөн георадарын зүсэлтээс харахад 6м орчимд эрс ялгарах шинж чанартай үе ажиглагдаж байна. Энэ нь суффозийн процесстой холбоотой гэж үзэж байна. Геофизикийн судалгааны үр дүнгээс харахад тус талбайд цэвдэгийн тархалт алаг цоог бага тархалттай, судалгааны объектод нөлөөлөхүйц байхгүй гэж үзлээ. Археологийн биет байх магадлалтай гэсэн таамаглалыг шалгах үүднээс ордоны гол хэсгийн хойд талд нийт 4 шугамаар нарийвчилсан судалгаа хийсэн болно. Энэхүү үр дүнгээс харахад хүний үйл ажиллагаатай холбоотой гажил ~1,2м хүртлэх гүнд илэрч байна. Иймээс энэхүү хэсэгт гажлыг шалгах, археологийн малталт хийх нь зүйтэй гэж үзэж байна. Георадарын гүнийг тооцоолохдоо 0,033m/ns хурдаар тодорхойлсон бөгөөд гүний өөрчлөлтийн хувьд бага зэрэг ихсэж, багасах магадлалтай болно.
  • 19. 16 “ӨВ ЭРДЭНЭ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ГЕОЛОГИ ОРЧНЫ СУДАЛГАА Я.БОЛОРМАА, Ц.ПҮРЭВСҮРЭН ШУТИС, ГУУС, Геологи, гидрогеологийн салбар Комплекс Инженеринг Сервис ХХК bolormaay@must.edu.mn
  • 20. 17 ХУРААНГУЙ Монголын Урлагийн Зөвлөлийн захиалгаар Богд хааны ордон музейн түүх соёлын дурсгалт барилгад сөргөөр нөлөөлөх байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой геологи орчинд үүсэх геомеханик, гидромеханик, биомеханик үйл явц, үзэгдэл, геологи орчны бүтэц бүрэлдэхүүн, түүний физик, механик шинж чанарыг тодорхойлон түүх соёлын дурсгалт барилга, түүний хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж гаргах зорилгоор геологи орчны судалгааг явууллаа. Богд хааны ордон музейн барилгуудын талбай дахь ул хөрс, цэвдэг, газар доорх усны төлөв байдалд үнэлгээ өгөх, зарим гэмтэлтэй барилгын талбайн инженер-геологийн судалгааг гүйцэтгэсэн. Түлхүүр үг: Ул хөрс, геотехник, инженер геологи, геокриологи, гидрогеологи ОРШИЛ Богд хааны ордон музейн нөлөөллийн судалгаа төслийн хүрээнд хийгдсэн геологи орчны судалгааны ажлыг бэлтгэл, хээрийн, суурин боловсруулалтын гэсэн 3 үе шаттайгаар явуулсан. Судалгааны бэлтгэл үе шатанд өмнөх инженер геологийн судалгааны материалуудыг цуглуулж одоогийн төлөв байдалтай харьцуулж үнэлгээ хийсэн. Хээрийн судалгааны ажлыг УГБ-50М-00 маркийн өөрөө явагч төхөөрөмжөөр, баганат өрөмдлөгөөр, хуурай аргаар гүйцэтгэсэн. БНбД 11-03-01 нормын дагуу уг ордон музейн эвдрэл гэмтэлд орсон гэж үзэж байгаа барилгуудын хүрээг хамруулсан талбайд, 6 м гүнтэй 4 цооног, нийт 24 т/м өрөмдлөгийн ажлыг 2019 оны 3-р сард явуулсан. /Зураг 1,2/ Өрөмдөх цэгүүдийн байршлыг Богд хааны ордон музейн захиргаа, геофизикийн хэмжилт тандалтаар тогтоолоо. Цооног хоорондын зай 80,0-120,0м. Өрөмдлөгийн явцад ул хөрсний үе бүрээс эвдэрсэн ба эвдрээгүй бүтэцтэй дээжлэлт хийж ШУТИС-ийн Грунт судлалын лабораторид шинжилгээ хийлгэн, ул хөрсний ангиллыг ASTM D2487, MNS 3263:2014 стандартын дагуу хийсэн. Цооног тус бүрд илэрсэн уст үеэс усны сорьц авч “Эрдэм ирээдүй ТТБ”-ын химийн лабораторид шинжлүүлсэн. Богд хааны ордон музейн талбайн М1:1000 дэвсгэр зурагт өрөмдсөн цооногуудын амсрын өндөржилт ба байршлыг талбайн кадастрын байршлын зургаас авсан. Зураг 1, 2. Цооног 3,2-ын өрөмдлөгийн ба дээжлэлтийн ажлын зураг
  • 21. 18 СУДАЛГААНЫ ТАЛБАЙН ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ: Судалгааны талбай нь Улаанбаатар хотын урд Туул голын “Зайсангийн гүүр”-ний баруун хойд талд, засаг захиргааны хувьд ХУД-ын 15-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг. “Богд хааны ордон музей”-н барилгуудын талбайн байршлыг Google Earth -ын зургаар үзүүлсэн. /Фото зураг №3 үзнэ/ Геологи: Музейн барилгын талбайд явуулсан өрөмдлөгөөр, хар бараан өнгөтэй, хар шороон өнгөн хөрс, аллювийн гарал үүсэлтэй, дөрөвдөгчийн настай, тоосорхог элс, элсэрхэг жигд ширхэгтэй, сайр, сайрган ул хөрсний үеллүүд /ASTM/ зонхилон тархсан. Геоморфологи, физик-геологийн үзэгдэл, үйл явцын үнэлгээ, сан хөмрөг, фондын барилгын ашиглалтын явцад гарсан хүндрэлүүдийн тухай: Тус талбай нь ерөнхийдөө тэгшивтэр тогтоцтой. Музейн нийт барилгууд насжилт өндөртэй, ямар нэг хэмжээгээр засварт орсон байдалтай байна. Судалгааны бэлтгэл үе шатанд өмнөх инженер геологийн судалгааны материалуудыг цуглуулж одоогийн төлөв байдалтай харьцуулж үнэлгээ хийсэн. Судалгааны материалуудад газар доорх усны түвшин өвөл, зуны улирлуудад хийгдэж байсан ба Богд хааны ордон музейн хашаан доторх талбайд усны түвшин газрын гадаргуугаас доошоо Ц-1789/А/-д 2,60м гүнээс илэрч байсан, музейн ойролцоо байрлалтай 25ш цооногт 2,4-4,2м гүнээс газар доорх ус илэрдэг гэж тэмдэглэгдсэн байна. Харин музейн сан, хөмрөг, фондын барилга баригдах талбайд 2007 онд “Жоншт- Уул” ХХК-с ул хөрсний дүгнэлтийг нь гаргасан. Уг дүгнэлтээр 2007-9-22-ны өдрийн байдлаар хөрсний усны түвшин 3,70м гүнээс илэрсэн, тэжээмжээс хамаарч 1,0-2,0м-ээр “түр” дээшлэх нөхцөлтэй гэж бичигдсэн. Зураг 3. “Google Earth”-н зурагт судалгааны талбайд өмнө нь хийгдсэн судалгааны цооногуудыг архивын дугаараар тэмдэглэн үзүүлэв.
  • 22. 19 Бидний судалгаагаар Богд хааны ордон музейн сан хөмрөгийн байшин нь зоорийн хэсгээрээ чийгтэж, зарим ханануудын будаг ихээр хуурсан, барилгын дунд урд даацын хананд босоо, ташуу 0,1-0,1,2мм хэмжээтэй цууралт үүссэн. Нэгдүгээр давхартаа зарим баганууд нь таазнаасаа доошоо тасралттай болж сууж байна. Барилгын гадна бетон хаяавч 5,2-17,4см-ээр хананаасаа тасарч доошоо суусан. Дээврээс борооны усны хоолойноос ус гоождог “тэр хэсэгтээ” хаяавч бетонууд нь илүү ихээр суултанд орсон, ул хөрсний цөмрөлтүүд хонхорууд үүссэн, зоорийн ханануудад нь “жигд бус” суултын бололтой ихэвчлэн босоо чиглэлтэйгээр /доороо 0,5мм орчим буюу их ангархай үүссэн, уг ан цав нь дээшээ 0,1мм буюу багассан төрлийн онгорхой ан цавтай/ хагаралтууд үүссэн, ан цаваар нь ус нэвчдэг, барилгын зоорийн өрөөнүүдэд ус ордог ул мөр тодорхой байна. Энэ нь геомеханик, гидромеханик үйл явц, үзэгдэл явагдсаныг харуулна. /Фото зураг №4,5,6, үзнэ/ Зоорийн өрөөнүүд рүү ус орох үзэгдэл, жижиг хагарлууд нь ангайх, буцаж хумигдах гэх мэт чийгтэх үйл явц нь улирлаасаа хамаарч янз бүрийн эрчимтэйгээр явагддаг. Харин зоорийн өрөөнүүдийн ханануудын будаг нь ихээр хуурч унасан байгаа нь өрөөнүүд доторх хананы гадаргуу норох, агаарын чийгшилт нь хэвийн бус болж өөрчлөгддөг зэргээс болсон. Энэ нь аэродинамикийг нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна. Зоорийн 2 хэсгийн урд талын ханануудын доод хэсэгт үүссэн байгаагаас / жигд бус суултын хагарлууд цаашдаа нэмэгдэх магадлал өндөртэй/ ан цаваар капилляр хөөрөлтийн ус, дулааны улиралд ул хөрсний болон борооны уснууд нэвчдэг. Зураг 4. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн өрөөний байдал 2019-03-16 Зураг 5. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн өрөөний хагарлыг маяк тавьж хянаж байгаа байдал. 2019-03-17
  • 23. 20 Зураг 6. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн ба нэгдүгээр давхрын өрөөний хананд гарсан хагарлын зургууд. 2019-03-17 Зураг 7, 8. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын зоорийн өрөөний агаарын чийгийг хэмжиж байгаа нь. 2019-03-18. Музейн сан хөмрөгийн барилгын гаднах 4 хананы периметрийн ба суурийн нүхний хана хоорондын дагуу хийгдсэн буцаан булалтын шороо нь ширхгийн бүрэлдэхүүний хувьд тохиромжгүй болон стандарт нягтруулалттай хийгдээгүй. Үүний баталгаа нь /отмостик/ хаяавч бетонууд нь зарим газраараа 15-17см хэмжээтэйгээр /хамгийн их нь/ суултанд орсон байсан ба анхны уг “сийрэг хөрсөн”-д ус ихээр хуримтлагдсанаас удаан хугацаанд суурийн ул хөрсний даацад “жигд бус” норголтоор нөлөөлсөн байж болох нөхцөлтэй. /Фото зураг №9-14 үзнэ/ Музейн захиргаанаас сан хөмрөгийн хадгалалтын барилгын зоорийн өрөөнүүдэд чийгийг хэмжилт хийж байгаа, зоорийн болон багануудын хагарлын хэмжээний ихсэлт ба багасалтыг хянахаар “маяк” цааснуудыг наасан, зоорийн давхрын өрөөнүүдийн агаарын чийг хэмжих зэрэг ажлуудыг музейн захиргаанаас хийж байна. /Фото зураг №7/ Зураг 9, 10. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын хаяавч бетон. 2019-03-18.
  • 24. 21 Зураг 11,12. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын хаяавч бетон. 2019-03-18. Зураг 13,14. Богд хааны ордон музейн сан, хөмрөг, фондын барилгын хаяавч бетон. 2019-03-18. Богд хааны ордон музейн сан хөмрөгийн барилга:  Хэв гажилтад орж эхэлж байгаа байдал  Зоорийн хэсэгт ус нэвчих  Зоорийн өрөөний агаарын чийгшилт ихсэх ба буурах нь музейн үзмэрүүдийн сан хөмрөгийг хадгалах өрөөнд тавигддаг стандартын шаардлагыг хангахгүй болсон байдалд, барилгын насжилт, цаашдын хэвийн, тогтвортой ашиглалтанд оруулах талаас нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох дүгнэлтийг гаргуулах, газар доогуураа “усанд автагдах” нөхцлийг бодолцсон инженерийн хийцтэй, хамгаалалтын арга хэмжээнүүдийн зураг, төсөл гаргуулах, барих арга хэмжээг авах шаардлагатай. Музейн хашааны дотор зүүн хойд өнцөгт байгаа /ам дамжсан мэдээгээр бол тэнд булаг гардаг байсан гэдэг/ Богд хааны ундны усыг авдаг байсан булаг гардаг байсан гэгддэг худгийн уснаас шинжилгээний дээж авч химийн шинжилгээ хийлгэсэн. /Фото зураг №15-16 үзнэ/ Инженер геологийн хүндрэлтэй үзэгдэл, үйл явц, нөхцөл ажиглагдаагүй боловч эргэн тойронд нь барилга, байгууламжууд нягтралтай баригдсанаар гадаргуугийн усны байгалийн горим нь “бүрэн” алдагдсан, “урсацгүй” болсон, тогтоол ус үүсэх нөхцөлтэй, газар доорх усны түвшний хэлбэлзлийн горимд өөрчлөлтүүд орсон байна. Барилгын буурь ул хөрсний улирлын хөлдөлт ба гэсэлтийн үед явагддаг чийгийн шилжилт болон газар доорх усны түвшний толионоос дээшээ үүсдэг капилляр хөөрөлтийн /байгаль дээрээ 50см орчим байдаг/ хэмжээ ихэссэн байх магадлал өндөртэй “дунд” зэргийн хүндрэлтэй нөхцөлд хамаарагдсан.
  • 25. 22 Гидрогеологийн нөхцөл: Газар доорх ус нь газрын гадаргуугаас доошоо 3,60-4,20м гүнээс илэрч, 3,0-3,74м гүнд түвшин нь тогтворжсон. (2018-04-18) Газар доорх усыг агуулагч /коллектор/ болох элсэн ба элсэнцэр чигжээстэй, сайр, сайргархаг ул хөрсөнд агуулагдсан чөлөөт гадаргуутай уст үе илэрсэн. Газар доорх ус нь Туул голын устай гидравлик холбоотой, тэжээгдэл нь хур тунадасны ус байна. Зураг 15, 16. Богд хааны ордон музейн ордон музейн барилгын талбайд илэрсэн хөрсний усны судалгааны явц. 2019-03-18. Хүснэгт№1 Барилгын тооцоонд хэрэглэгдэх цаг уурын үзүүлэлтүүд Цаг уурын үзүүлэлтүүд Тоон утга 1. Агаарын жилийн дундаж температур: Жилийн дундаж температур -0.5o С Агаарын үнэмлэхүй хамгийн их температур + 33.8°С Агаарын 7 сарын үнэмлэхүй ихийн дундаж + 31.6°С Агаарын үнэмлэхүй хамгийн бага температур - 36.0°С Хамгийн хүйтэн 1 сарын үнэмлэхүй бага дундаж - 31.9°С Гаднах агаарын температурын хоногийн дундаж агууриг + 10.4 o С Үнэмлэхүй их агууриг + 29.7 o С 2. Гаднах агаарын тооцооны температур: Хамгийн хүйтэн үеийн 1 хоногийн - 31.4o С Хамгийн хүйтэн үеийн 3 хоногийн - 30.3o С Хамгийн хүйтэн үеийн 5 хоногийн - 28.9o С Агаар сэлгэлтийн - 25.0o С Хамгийн халуун үеийн 1 хоногийн + 26.4 o С Хөрсний гадаргын жилийн дундаж температур 0.3 o С Барилгын уур амьсгалын бүсийн дугаар II 3.Хоногийн хамгийн дулаан цагийн харьцангуй чийгшил Хамгийн халуун сар 52 % Хамгийн хүйтэн сар 72 %
  • 26. 23 4. Хур тунадасны хэмжээ: Жилд буух хур тунадас 271.2 мм Дулаан улиралд буух хур тунадас 255.8 мм Хоногийн хамгийн их буух хур тунадас 53.8 мм 5. Галлагааны хугацааны тооцооны үзүүлэлт: Эхлэх өдөр 17.IX Дуусах өдөр 8.V Үргэлжлэх хугацаа 233 хоног Халаалтын улирлын тооцооны дундаж температур o С -8.8 Халаалтын улирлын эрчим, градус (-t) -2049.4 6. Салхины үзүүлэлтүүд Салхины жилийн дундаж хурд 3.0 м/с Салхины өвлийн улирлын дундаж хурд 2.5 м/с 10 м өндөрт салхины дээд хурд 1 жилд 1 удаа тохиолдох 21-25(22) м/с 5-н жилд 1 удаа тохиолдох 21-25 (23) м/с 10-н жилд 1 удаа тохиолдох 21-25 (23) м/с 20-н жилд 1 удаа тохиолдох 26-30 (28) м/с 7. Нэмэлт үзүүлэлтүүд Хэвтээ гадарга дээр цасны ачааллын нормчилсон утга (50 кг/м2 ); (0.5 гПа) Хоногийн дундаж температурын хазайлт, С0 11.2 Салхины даралтын нормчилсон утга (35кг/м2 );(0.35 гПа) Хамгийн хүйтэн 3 сарын салхины дундаж хурд 0.9 м/с Ус агуулагч Дунд-дээд Дөрөвдөгчийн настай делюви-пролювийн гаралтай хурдсанд орших грунтын ус юм. Газар доорх усны түвшний хэлбэлзэл нь бидний судалгааны үед хамгийн доор байх үе нь байсан бөгөөд тэжээгдлийн дээрхи хүчин зүйлүүдээс шалтгаалж хур элбэгтэй жилийн 7,8,9-р саруудад одоо хэмжигдсэн газар доорх усны түвшингээс дээшээгээ дундажаар 1,50м хүртэл хэмжээнд “түр” дээшилж өөрчлөгдөж болно. Газрын доорх ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонат-сульфат ангийн, кальци-магнийн бүлгийн 2-р төрлийн найрлагатай, эрдэсжилттэй, хатуулаг ус болохын хамт бохирдолтын нэгдлүүд их илэрсэн байна. 2007 оны 9-р сарын 22-ны өдрийн хөрсний усны химийн шинжилгээний үр дүнг 2019 оны 3-р сарын 18-ны өдрийн усны химийн шинжилгээтэй харьцуулалт хийхэд нилээд өөрчлөлт орсон нь ажиглагдсан. Барилгын тооцоонд хэрэглэгдэх цаг уурын үзүүлэлтүүд: Монгол орны барилга ба байгууламжийн зураг төслийн төлөвлөлтөд хэрэглэх уур амьсгалын мужлалаар эх газарлаг мужийн, хүйтэн өвөлтэй, цасны ачаалал харьцангуй их, зун нь халуун хуурай уур амьсгалтай, II бүсчлэлд хамаардаг. Барилгын цаг, уурын норматив ба тооцооны үзүүлэлтүүдийг уг талбайд хамгийн ойр орших Улаанбаатар хотын “МУИС” цаг, уурын станцын үзүүлэлтүүдээр БНбД23.01.09, БНбД2.01.01-93/2001-ийн нэмэлт дагуу өгөв. (Хүснэгт №1)
  • 27. 24 Ул хөрс чулуулгийн тогтоц, ангилал, физик механик шинж чанарын үзүүлэлтүүд: Талбайд тархсан буурь болох ул хөрсийг барилгын стандартын MNS 3263:2014 дагуу нэр төрлөөр нь ангилсан. /Зураг №17-20 үзнэ/ Зураг 17-20. Богд хааны ордон музейн барилгын талбайд илэрсэн ул хөрсний судалгааны явц, дээжлэлт ба цооног буцаан булсан байдал. 2019-03-18. Суурийн ачаалал авах ул хөрсний даацын “онцлох шинж” чанар, төлөв байдлыг тогтоож, ул хөрсний физик-механик шинж чанарын норматив болон зураг, төслийн тооцооны үзүүлэлтүүдийг одоо мөрдөж буй БНбД 50-01-16 Монгол улсын барилгын норм, дүрмийн дагуу тогтоосон. Инженер геологийн нөхцлийн тодорхойлолт ба үнэлэлт Тус талбай нь газрын гадаргуугийн хэв шинжээрээ энгийн тэгш тохиромжтой нөхцөлтэй. Газар доорх ус газрын гадаргуугаас доошоо 3,6-4,2м гүнд илэрсэн, улирлаар хөлдөхдөө “овойлт” үүсгэх шинж чанартай ул хөрс тархсан, 3 төрлийн ул хөрсний үелэл илэрсэн зэргээс инженер геологийн нөхцлийн зэрэглэлээр “Дунд” нөхцөлтэйд ангилагдсан. Буурь хөрсний физик механик шинж чанарын үзүүлэлтүүд Богд хааны ордон музейн барилгын талбайд тархсан ул хөрсний үеүүдийг барилгын стандарт ангиллаар инженер геологийн үндсэн 3 элемент ангилсан. 1. Хар шороон өнгөн ул хөрс. Хар бараан өнгөтэй, хар шороон өнгөн хөрс.
  • 28. 25 Ургамлын үндэс багатай ба ялзмаг агуулсан онцлогтой. Орчин үеийн Дөрөвдөгчийн геологийн настай. (p-QIV) Хар шороон өнгөн хөрс нь нийт өрөмдсөн цооногуудад 0,40-0,70м зузаантайгаар, талбайд өргөн жигд тархсан. Цаашдаа тус талбайд ямар нэгэн барилга, байгууламж барих үедээ барилгын сууриас бүрэн зайлуулах шаардлагатай. Газар шорооны ажлын зэрэг гэсгэлэн нөхцөлд механизмаар малтахад I. 2. Цайвар шаргал өнгөтэй, элсэн чигжээстэй сайр, сайрган ул хөрс. Бид цаашид энэ талбайд баригдах жижиг барилга, байгууламжинд ашиглаж болох талаас нь ул хөрсийг MNS 3263-2014 стандартын F.3-р хүснэгтийн дагуу ул хөрсний нэрийн нийцүүлэлт хийсэн ба ASTM D ангилаар нэрлэгдсэн бүх ул хөрсний нэрүүд MNS 3263-2014-ээр зөвхөн элсэн чигжээстэй, сайр, сайрган ул хөрс гэсэн нэг нэртэй болсон. Энэ судалгаанд MNS стандартаар үзүүлэлтүүдийг тусгасан. Уг ул хөрс нь чийг багатай, бул чулуу ихтэй. Сайнаас дунд зэрэг мөлгөржсөн. Аллювийн пролювийн гаралтай. Дунд - дээд дөрөвдөгчийн настай. (aр-QIII-IV) Инженер геологийн элемент 2,3 нь барилгын суурь суух үндсэн буурь ул хөрс болно. ИГЭ-2 ул хөрсний физик шинж чанарын үзүүлэлтүүдийг хүснэгт 2 үзүүлэв. Хүснэгт 2 № Ул хөрсний физик шинж чанарын үзүүлэлтүүд Үсгэн тэмдэглэгээ Хэмжихнэгж Элсэн чигжээстэй, сайр, сайрган ул хөрс /ИГЭ-2/ Хамгийн их утга Хамги йн бага утга Дунда ж утга 1 Байгалийн чийг W нэгж 0,986 0,020 0,531 2 Урсалтын хязгаар дээрх чийг WL нэгж - - - 3 Имрэгдлийн хязгаар дээрх чийг WP нэгж - - - 4 Уян налархайн тоо IP нэгж - - - 5 Эрдсийн нягт буюу хувийн жин s г/см3 2,67 2,66 2,67 6 Ул хөрсний нягт буюу эзлэхүүн жин  г/см3 2,23 2,09 2,17 7 Хуурай нягт буюу хэлхээсийн эзлэхүүн жин d г/см3 2,16 1,90 2,06 8 Сүвшил n % 28,62 18,96 22,50 9 Сүвшлийн коэффициент e нэгж 0,407 0,239 0,292 10 Чийглэгийн зэрэг Sr нэгж 0,74 0,23 0,46 11 Консистенци IL нэгж - - - ИГЭ-2 ул хөрсний механик шинж чанарын үзүүлэлтүүдийг БНбД 50-01-16 стандартын дагуу хүснэгт-3 үзүүлэв. Хүснэгт 3 № Механик шинж чанарын үзүүлэлтүүд Үсгэн тэмдэглэ гээ Хэмжих нэгж Стандарт нэр Элсэн чигжээстэй, сайр, сайрган ул хөрс /ИГЭ-2/ 1 Барьцалдалтын хүч Норматив утга Сn КПа кгх/см2 2 0.02 Тооцооны утга СI КПа кгх/см2 1.33 0.013
  • 29. 26 2 Дотоод үрэлтийн өнцөг Норматив утга n град 40 Тооцооны утга I град 36 3 Хэв гажилтын модуль /Байгалийн нөхцөлд/ Еn МПа кгх/см2 45 450 4 Урьдчилсан тооцооны үзүүлэлт Rо КПа кгх/см2 600 6.0 Улирлын хөлдөлтийн бүсэд байгаа ИГЭ-2 нь овойлт үзүүлэхгүй шинж чанартайд нормчлогдож байна. Газар шорооны ажлын зэрэг гэсгэлэн нөхцөлд механизмаар малтахад IV. СУДАЛГААНЫ ҮР ДҮН 1. УБ хотын Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байгаа Богд хааны ордон музейн барилгуудын талбайн нь инженер геологи, гидрогеологи, геологи орчны үнэлгээний ангиллаар “Дунд” зэргийн нөхцөлтэйд нормчлогдсон. 2. Богд хааны ордон музейд өрөмдсөн 6.0м гүнтэй 4 цооногт газар доорх ус 3,60-4,20м гүнээс илэрч, 3,0-3,74м гүнд түвшин нь тогтворжсон. (2018.04.18-өдрийн байдлаар). Тэжээмжээс хамаарч хур тунадас элбэг жилийн 7,8,9,10-р саруудад одоо байгаа тогтсон түвшинээс 1,5м-ээр “түр” дээшлэх нөхцөлтэй. 3. Газар доорх ус нь гидрокарбонат-сульфат ангийн, кальци-магнийн бүлгийн, 1-2-р төрлийн найрлагатай, эрдэсжилттэй, цэнгэг, зөөлөн ус болохын хамт бохирдолтын нэгдлүүд их, бага, янз бүр илэрсэн байна. Тухайн уст цэгийн ус “Бетон болон барилгын зуурмагт хэрэглэх ус техникийн нөхцөл УСТ 3821-85 стандартын заалтыг хангаж байгаа боловч төмөр, азотын агууламж өндөр байгаа нь Портлант цементэн бетон эдлэлд “бага зэрэг” идэмхий шинж чанар үзүүлнэ. Төмөр, хар тугалган, хөнгөн цагаан бүрхэвчтэй кабель утсанд нөлөөлөх боломжтой. Үүнийг зураг, төсөлдөө бодолцох нь зүйтэй. 4. Музейн барилгуудын талбайн хүрээн дотор барилгын суурь суух гүнд нэг төрлийн ул хөрс тархсан. ASTM D стандартаар инженер геологийн 3 элемент ялгасан. MNS 3263 2014 стандартаар нэг төрлийн ул хөрс ялгагдсан. 5. Богд хааны ордон музейн барилгажсан талбайд илэрсэн ИГЭ-2 ул хөрс нь “овойлтгүй” шинж чанартай. Зөвхөн усаар “жигд бус ханасан” тохиолдолд мөсний тэлэлт, гэсэлтийн “жигд бус суулт” сул зэрэг үүсэх нөхцөлтэй. Үүнийг зураг төсөлдөө бодолцох нь зүйтэй. 6. Музейн өв сан, фондын барилгын зоорийн хэсэг хэв гажилтанд орсон, өрөөнүүдийн агаарын чийгшилт хэвийн хэмжээнээс ихсэж, багасдаг, музейн үзмэрүүдийн сан хөмрөгийг хадгалах өрөөнд тавигддаг стандартын шаардлагыг хангахгүй болсон байдалд, барилгын насжилт, цаашдын хэвийн, тогтвортой ашиглалтанд оруулах талаас нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох дүгнэлтийг гаргуулах, газар доогуураа “усанд автагдах” нөхцлийг бодолцсон инженерийн хийцтэй, хамгаалалтын арга хэмжээнүүдийн зураг, төсөл гаргуулах, барих арга хэмжээг авах шаардлагатай. 7. Ул хөрсний улирлын хөлдөлтийн норматив гүний утгыг БНбД 50-01-16-ийн12 дүгээр хавсралтын дагуу “Улаанбаатар” цаг уурын станцын тодорхойлсноор: Ул хөрсний нэр /ИГЭ-2/ ул хөрсний улирлын хөлдөлтийн норматив гүний утга Гүн 3,80 метр Ул хөрсний газар шорооны ажлын зэргийг /гэсгэлэн/ нөхцөлд механизмаар
  • 30. 27 малтахаар тооцвол: *СНиП IV-5-82 дагуу авсан. Ул хөрсний нэр /ИГЭ-2/ ул хөрсний газар шорооны ажлын зэрэг утга Зэрэг III 8. Барилгын талбайн MSK-64 шаталбараар газар хөдлөлийн 8-баллын бүсэд байрлана. Газар хөдлөлтийн бичил мужлалын зураг/. Ул хөрсний оргил хурдатгал 191-205см/с2 М1:10000, Одон орон геофизикийн хүрээлэн. 2017 он. 9. Хувийн цахилгаан эсэргүүцлийн нормчлогдох утга Ул хөрсний нэр Хувийн цахилгаан эсэргүүцэл /байгалийн нөхцөлд-хуурай/ 40-80 Ω*м 800-2000 Ω*м ДҮГНЭЛТ Богд хааны ордон музейн барилгуудын хувьд насжилт өндөртэй, тэдгээрт жижиг урсгал засварууд хийгдсэн боловч газрын чийгийн асуудлууд хэвээр байсаар байгаа, зарим нэг барилга шинээр барьсан боловч хэв гажилтад орж эхэлсэн, зоорийн хэсэгт нь их чийгтсэн, фондын, сан хөмрөг, үзмэр хадгалах стандартын шаардлага хангахгүй болсон байдалд хүрсэн, мөн цаашид шинээр барилга нэмж барих төлөвлөгөөтэй байгаа зэргийг өргөн утгаар авч үзэж дараах зөвлөмжүүдийг өгч байна. 1. Насжилт өндөртэй барилгуудын суурийн хэсэгт газар доорх усны ба борооны усны нөлөөлөл “их өндөр”-тэйгээр, газар доогуураа “усанд автагдах” төвөгтэй нөхцөлтэй байдалтай зэргийг зураг, төсөлдөө заавал бодолцсон байх, газар доорх уснаас хамгаалах зориулалттай цементийн төрлийг сонгох, зоорийн хэсгийг нь уснаас бүрэн тусгаарлалттайгаар хийцийг тусгаж байх, суурийн нүхний хананууд ба барилгын гадна бетон хана хоорондын зайг буцаан булалт хийх шороон материалуудын бүтцийг стандарт баримталж сонгож авах, нягтруулалтыг норм ба дүрмийн дагуу, хяналт, баталгаажуулалтайгаар хийж байх хэрэгтэй. 2. Уг сан хөмрөгийн барилгын хэв гажилтад орж эхэлж байгаа байдалд дүгнэлт гаргуулах, зоорийн хэсэгт “ус нэвчиж” ордогт, өрөөнүүдийн агаарын чийгшилт ихэсдэг, багасдаг, ер нь музейн үзмэрүүдийг, сан хөмрөгийг, өв хөрөнгийг хадгалах өрөөнд тавигддаг стандартын шаардлагыг хангахгүй болсон байдалд, барилгын цаашдын хэвийн ашиглалтад оруулах, музейн стандартад бүрэн нийцүүлэх талаас нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох дүгнэлтийг гаргуулах, газар доогуураа “усанд автагдах” нөхцөлийг бодолцсон инженерийн хийцтэй, хамгаалалтын нэмэлт арга хэмжээнүүдийн зураг, төсөл, төсвийг боловсруулж гаргуулах, бариулах, арга хэмжээг авах шаардлагатай. ТАЛАРХАЛ Судалгааг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн Монголын Урлагийн Зөвлөл, Богд хааны ордон музей, Комплекс Инженеринг Сервис ХХК, ШУТИС-ийн Грунтын механикийн лабораторийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
  • 31. 28 НОМ ЗҮЙ 1. БНбД 11-07-04. Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл УБ. 2004 он 2. БНбД 11-03-01. Барилгын инженер геологийн ажил УБ.2002 он 3. БНбД 50-01-16. Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм УБ хот. 2016 он. 4. К СниП 2.0.2.01-83. Пособие по проектированию основания зданий и сооружений 5. СНиП- IV-5-82. Сборник-1. Земляные работы 6. БНбД 23.01.09. Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд 7. БНбД 2.01.01-93/2001 Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлтүүд нэмэлт, өөрчлөлт 8. БД-11-107-11. Инженер геологийн судалгааны ажлын тайлан, дүгнэлт бичих дүрэм. 2011 он. 9. Строй. Издат. М. Спровачник инженерного стройтельства. 1975 он. 10. УБ хотын 1:10000 масштабтай инженер геологийн зураглалын тайлан. 1986 он. 11. УБ хотын 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Богд хааны ордон музейн сан хөмрөг, фондын барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт. 2007 он. “Жоншт-Уул” ХХК
  • 32. 29 “ӨВ ЭРДЭНЭ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТ СУДАЛГАА “БОГД ХААНЫ ОРДОН” МУЗЕЙН НУТАГ ДЭВСГЭР БОЛОН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ҮЙЛДСЭН ТОМ МАСШТАБЫН БАЙРЗҮЙН ЗУРАГЛАЛ Б.ГАНТУЛГА, Б.БОЛОРМАА ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбар blgnsrn@must.edu.mn b.bolormaa2003@must.edu.mn
  • 33. 30 ХУРААНГУЙ 2019 онд Богд хааны ордон музейн сэргээн засварлалт, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтын менежментийг сайжруулах хүрээнд Монголын Урлагийн Зөвлөл, Музей хамтран Богд хааны ордон музей түүний дурсгалт барилгад эрсдэл учруулж болох байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр болон хамгаалалтын бүсэд том масштабын байрзүйн зураглал үйлдэх ажлыг ШУТИС-ийн ГУУС-ийн багш нар хийж гүйцэтгэсэн. Бид Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр болон хамгаалалтын бүсэд том масштабын байрзүйн зураглал үйлдэх ажлын хүрээнд музейн цогцолбор газрын нутаг дэвсгэр болон хамгаалалтын бүсийн талбайг хамруулан барилгажсан орчинд байрзүйн зураглал үйлдэж, 1:500-ны масштабтай байрзүйн тоон зураг зохиосон. Бид энэ ажлыг хийхдээ соёлын биет өвийг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын санхүүжилтийн 70%-ийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын үр дүнд Богд хааны ордон музейн нэгж талбарын газрын бүртгэлийн мэдээлэл, газрын кадастрын зураг, барилга байгууламжийн байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий тоон мэдээллийн сан бий болсон. Цаашид нутаг дэвсгэрийн ашиглалтын төлөвлөлт, тохижилтын ажил, ашиглалтын явцад бий болж буй газрын гадаргын өөрчлөлт, гадаргуугын хотгор, гүдгэрийн байдал, тэдгээрийг өөрчлөх ажлын газар шорооны ажлын тооцоог хийх, эдэлбэрийн доторх инженерийн шугам сүлжээ байгуулах, сайжруулах, барилга байгууламжийн тохижилтын ажил хийх, дотоод замын сүлжээ хийх, хур тунадасны нөлөөгөөр үүсэх гадаргын урсацыг зохицуулах суваг, шуудуу барих, усан хангамжийн шугам, сүлжээ бий болгох тэдгээрийн барилга байгууламжийн хайгуул, судалгаа хийх зэрэг инженерийн зураг төсөл зохиоход суурь мэдээлэл болгон ашиглаж болно. Түлхүүр үг: үндэслэл, сүлжээ, байрлал, өндөр, зангилаа цэг, хэмжилт, тоон зураг ОРШИЛ 1:500-ны масштабтай Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр, хамгаалалтын бүсийн талбайн байрзүйн дэвсгэр зураг зохиох ажлыг: - Хот суурины газрын барилгажсан орчинд том масштабын байрзүйн зураглал үйлдэх, - Математик боловсруулалт хийж 1:500-ны масштабтай байрзүйн тоон зураг зохиох гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн. 1:500-ны масштабтай Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр, хамгаалалтын бүсийн талбайн байрзүйн дэвсгэр зураг зохиох ажлыг гүйцэтгэхдээ зураглалын талбайд дараах геодези, байр зүйн ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд: I.1 Том масштабын байрзүйн дэвсгэр зураглалын ажлын хүрээнд: I.1.1 Геодезийн цэгийн хайгуул, судалгаа хийх I.1.2 Геодезийн зураглалын үндэслэл /зураглалын ажлын дэд сүлжээ байгуулах/ байгуулах I.1.3 Зураглал үйлдэх (хээрийн хэмжилт хийх) ажлуудыг хийж гүйцэтгэх I.2 Математик боловсруулалт хийж 1:500-ны масштабтай байрзүйн тоон зураг зохиох хүрээнд: I.2.1 Хээрийн хэмжилтийн үр дүнг ашиглан тоон зургийн боловсруулалтын программ хангамж дээр математик боловсруулалт хийх I.2.2 Суурин боловсруулалтын хүрээнд тэгшитгэн бодолтууд хийх I.2.3 Хэмжилтийн алдаа, нарийвчлалын үнэлгээ, бодолт хийх I.3 Зургийн агуулга тодорхойлж
  • 34. 31 I.3.1 Объектуудын талаар мэдээлэл бүрдүүлэх I.3.2 Томъёолсон тэмдэглэгээг сонгох, I.3.3 Зургийн агуулгыг тодорхойлж, эх зохиож 1:500-ны масштабтай байрзүйн тоон зураг зохиох гэсэн дарааллаар ажлыг хийж гүйцэтгэв. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ “Богд хааны ордон” музейн нутаг дэвсгэр, хамгаалалтын бүсийн талбайн том масштабын байрзүйн зураглал Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзундамбын гудамж, Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд байрлах “Богд хааны ордон” музейн эзэмшлийн талбайд 1:500-ны масштабын байрзүйн тоон зураглал үйлдэх, боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлаар барилгажсан хэсэгт том масштабын байрзүйн зураглалыг үйлдэж тоон зураг боловсруулсан. Богд хааны ордон музейн эдэлбэрийн байгууламжууд нь байршил, дотоод зохион байгуулалт, бүтцийн хувьд: 1. Асарт гурван хаалга бүхий Ёслол хүндэтгэлийн талбай 2. Зуны ордоны хэрмэн хашаа 3. Өвлийн ордоны хэрмэн хашаа 4. Богд хааны ордон музейн хамгаалалтын бүс гэсэн өөр хоорондоо хэрмэн хашаагаар тусгаарлагдсан 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Зураг 1. Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжуудын байршлын бүдүүвч Богд хааны ордон музейн хэрмэн хашаанд томоохон 15 барилга байгууламж, үзмэрийн хүн чулуунууд, үзмэрийн цэргийн тогоонууд, үзмэрийн хөшөө дурсгалууд, гүний худаг, үхэр буу зэрэг олон эд өлгийн зүйл байршиж байна. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзундамбын гудамж, Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд байрлах Богд хааны ордон музейн эзэмшлийн талбайд 1:500-ны масштабын байрзүйн тоон зураглал үйлдэх, боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлаар барилгажсан хэсэгт том масштабын байрзүйн зураглалыг үйлдэж тоон зураг боловсруулсан.
  • 35. 32 Богд хааны ордон музейн орчны геодезийн цэгийн хайгуул, судалгаа Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр болон хамгаалалтын бүсэд том масштабын байрзүйн зураглал үйлдэхийн тулд орчны нутаг дэвсгэрт байрлах улсын геодезийн сүлжээний цэгүүдийн хайгуул судалгаа хийсэн. Богд хааны ордон музейн нутаг дэвсгэр нь Хан-Уул дүүрэгт, барилгажсан бүсэд байрладаг хойд болон зүүн талаараа хотын I зэрэглэлийн гол гудамж, зам, урд талаараа хотын I зэрэглэлийн туслах гудамж, замаар хүрээлэгдсэн, баруун талын нэгж талбаруудтай хэрмэн хашаагаар хиллэдэг байна. Зураглалын ажлын хээрийн хэмжилтэнд эргэн тойрны барилга байгууламжуудыг тойруулж хэмжих, зам хөндлөн гарч хэмжих зэрэг хүндрэлтэй нөхцөл үүссэн учир олон удаагийн давтан хэмжилт хийх шаардлага тулгарсан. Иймээс геодезийн хээрийн хэмжилтийн ажлыг богино цаг хугацаанд алдаа багатай хийх үүднээс 3 өөр багаж тоног, төхөөрөмж бүхий хэмжилтийн технологиудыг хослуулан хийсэн. Үүнд: 1. Электрон тахеометрээр (уламжлалт аргаар) хэмжилт хийсэн. 2. GNSS-ийн технологиор GPS-ээр хэмжилт хийсэн. 3. Нисгэгчгүй төхөөрөмж ашиглан агаарын зураглал хийсэн. Уламжлалт аргаар электрон тахеометрээр хэмжилт хийхийн тулд зураглалын сүлжээ байгуулах шаардлагатай бөгөөд Улсын геодезийн тулгуур сүлжээний цэгийг “зураглалын сүлжээний тулгуур цэг” болгон авсан. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Богд хааны ордон музейн ойролцоо Улсын Геодезийн сүлжээний 1955, 1963 гэсэн хатуу цэгүүд байрладаг байна. “ГТЦ 1963” цэгийн байрлалын солбицол, өндрийн утгыг Улсын геодезийн мэдээллийн сангаас худалдан авч зураглалын ажлын дэд сүлжээ /зураглалын үндэслэл /-г байгуулсан. Зураглалын талбайн геодезийн сүлжээний цэгийн солбилцол (байрлал), өндрийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэглэж байгаа 2009 оны Засгийн газрын 25-р тогтоолоор батлагдсан WGS 84 тэгш өнцөгт солбицлын тогтолцоо, дэлхийн хөндлөн меркаторын UTM тусгаг, Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд бодсон. 1:500-ны масштабын зураглалд болон барилгажсан районы зураглал хийхэд зураглалын үндэслэл цэгийн тоог эрэл хайгуулаар тогтоодог зарчмыг баримтлан хийв. Зураглалын байрлалын сүлжээг “Тахеометрийн сэлгэц”-ээр байгуулсан. Том масштабын байр зүйн зураглалыг Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах зураглалын сүлжээний цэгүүдэд тулгуурлан полигонометрийн аргаар байгуулав. Нийт 15 түр пикетийг газарт суулгаж бэхлэв. Богд хааны ордон музейн эдэлбэр газрын байрзүйн зураглалын геодезийн үндэслэлийг Нэг зангилаа цэг бүхий 3 задгай сэлгэц, Үндэслэлийн сүлжээний 17 цэгтэйгээр байгуулж, бүдүүвчийг Зураг 2-д харуулав. “Т4”, зураглалын сүлжээний тулгуур талаар “Т4-Т7” байгуулсан. “ГТЦ 1963” цэгийн байрлалын солбицол, өндрийн утгыг Улсын геодезийн мэдээллийн сангаас худалдан авч зураглалын ажлын дэд сүлжээ /зураглалын үндэслэл/-г байгуулсан. Богд хааны ордон музейн эдэлбэр газрын байрзүйн зураглалын геодезийн ажлын “Зураглалын сүлжээний зангилаа цэгээр “Т4”, зураглалын сүлжээний тулгуур талаар “Т4- Т7” байгуулсан. Зураглалын талбайд хэмжилт, зураглалын хэсгүүдээр “Сэлгэц I”, “Сэлгэц II”, “Сэлгэц III”-ийг гэсэн нэг зангилаа цэгтэй гурван задгай сэлгэцийг байгуулав.
  • 36. 33 Зураг 2. Музейн эдэлбэр газрын болон зураглалын сүлжээний бүдүүвч Бага шатлалтай буюу нэг шатлалтай сүлжээг байгуулахдаа“сүлжээний талын уртыг богино байх зарчим”-ыг үндсэн нөхцөл болгосон. Зураглалын хэмжилтийн ажлыг “Богд хааны ордон” музейн: 1. Нутаг дэвсгэр буюу хэрмэн хашааны дотор талбайд 2. Гаднах орчинд буюу (эргэн тойронд) сүмийн хашааны гадна орчны талбайд гэсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хийж гүйцэтгэв. Хэмжилтийн ажлын зураглалын сүлжээг геодезийн зураглалын ажлын норм, стандартын дагуу байгуулж, хэмжилт зураглалын ажлыг гүйцэтгэсэн. Полигонометрийн сэлгэцийн өнцгийн алдаа, зай хэмжилтийн дундаж квадрат алдааг тооцож үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнд байж, зураглалын нөхцлийг хангаж байсан тул энэ геодезийн зураглалын үндэслэл дээр хэмжилтийн ажлыг гүйцэтгэсэн. GNSS/GРS-ийн дэд сүлжээний хэмжилтийг АНУ-ын TRIMBLE фирмийн 5700, R8 маркын 2 долгионы GPS-ийн хүлээн авагчуудын тусламжтайгаар RTK буюу бодит агшины горимоор хэмжилт хийж, боловсруулав. Нийслэл, аймгийн төв, сум, суурин газрын төв, үйлдвэр байгууламжийн цогцолборын байр зүйн зураглалыг заавал улсын геодезийн нэгдсэн тогтолцоонд үйлдэнэ гэсэн зааврын дагуу WGS 84, дэлхийн хөндлөн меркаторын UTM тусгагийн тогтолцоонд үйлдэв. Геодезийн байрлал, өндрийн сүлжээний цэгийн нягтралын хэмжээ нь зураглалын масштаб, үеийн өндөр, зориулалтаас хамааруулан тодорхойлсон. Том масштабын байрзүйн зураглалын үндэслэл байгуулахад шаардлагатай геодезийн байрлал ба өндрийн сүлжээний цэгийн нягтралын дундаж хэмжээнд шаардлагыг хангасан байна.
  • 37. 34 1:500-ны масштабын байрзүйн зураглалын хээрийн хэмжилтийн ажил “Богд хааны ордон” музейн эдэлбэрийн хэмжээнд хамгаалалтын бүсийн хилээр нийт нутаг дэвсгэрт том масштабын байрзүйн зураглал үйлдэхийн тулд хэмжилт зураглалын 4 ажлын хэсгүүдэд хуваасан. Үүнд: 1. Асарт гурван хаалга бүхий Ёслол хүндэтгэлийн талбайн хашааны хэмжилт, зураглал 2. Зуны ордны хэрмэн хашааны хэмжилт, зураглал 3. Өвлийн ордны хэрмэн хашааны хэмжилт, зураглал 4. Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийн талбайн хэмжилт, зураглал гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэг бүхий зураглалын талбай үүсгэн, бүртгэл судалгаа хийж, хэсэг тус бүрээр байрзүйн зураглал үйлдсэн. Сүмийн нутаг дэвсгэр буюу хэрмэн хашааны дотор талбайд оршиж байгаа барилга байгууламжууд, биет юмсыг тэдгээрийн байрлал, өндрийг хэмжих замаар зурагласан. Хэмжилтийн үр дүнг ашиглан барилга байгууламж биет юмсын бодит байдал дээрх талбайг суурийн хэмжээгээр дүрсэлж, талбайн хэмжээг тодорхойлов. Хэрмэн хашаагаар тусгаарласан зураглалын 4 хэсэг тус бүрээр хэмжилт зураглал гүйцэтгэсэн бөгөөд тухайн талбайг нийт талбай, сүм болон бусад байгууламжуудын суурийн талбай, гадаргын хэвгий, тухайн хэсгийн замын сүлжээ зэргийг нэг бүрчлэн бодит байдлаар хэмжиж, статистик тоон мэдээлэл боловсруулсан. 1. Ёслол хүндэтгэлийн талбайн хашааны хэмжилт зураглалын үр дүн Ёслол хүндэтгэлийн талбайн бүрэлдэхүүнд: 1. Янпай хана буюу халхавч хаалга 2. Асарт гурван хаалга, хаалганы баруун зүүн талд байрлах чулуун хөшөө 3. Чийган (Амгалан Энхийн хаалганы баруун зүүн талд байрладаг 3 тулгуур бүхий өндөр багана) 4. Амгалан Энхийн хаалга түүний барилга байгууламж 5. Ёслол хүндэтгэлийн талбай дагалдах түүний хашаан доторх хөшөө дурсгал, зам, салбар, гэрэлтүүлэг зэрэг байгууламжийн хамт багтдаг. Талбайн эргэн тойронд мод бут тарьж тохижуулсан байна. Халхавч хаалгыг хагас тойрог хэлбэрийн өнцөг үүсгэн цул хэрмэн хийцтэй бөгөөд хэрмийн өргөн болон хойд талын цементэн талбайн хамт зурагласан. Янпай хаалгыг байрзүйн зурагт 0.5мм-ээс их хэмжээтэй дүрслэгдэх талбайн хамт зурагласан. Асарт гурван хаалга, түүний орчны цементэн талбай, Асарт гурван хаалганы баруун, зүүн талд байрлах чулуун хөшөө гэсэн бүрдэл хэсгүүдийг, тэдгээрийн байрзүйн дэвсгэр зурагт 1 мм-ээс багагүй хэмжээтэй дүрслэгдэх явган хүний замын хамт хэмжиж зурагласан. Ёслол хүндэтгэлийн талбайн замуудыг урт болон өргөний хэмжээг бодит байршлаар хэмжин зурвасын эзлэж байгаа талбайн хэмжээг тодорхойлж гаргасан. Талбайн зам талбайн хооронд байгалийн ургамлан нөмрөгийн суурин дээр таримал мод бут сөөг тарьж тохижуулсан байна.