Аль ч хэлнийүг олон салаа утгатай байдаг. Ямар нэгэн үгийн
анхны утга санаа өргөжин тэлж салбарласны үр дүнд утга
агуулгын хувьд өөр хоорондоо нягт холбоотой өөр өөр санаа
илэрхийлдгийг үгийн олон утга /poly- sema/ гэж нэрлэдэг.
Жишээ нь:
1. Англи хэлний lock
а. цоож , түгжээ, оньс, түлхүүр, в. бууны замаг, с. Шавааралдаан,
d. усны боолт
2. Орос хэлний земля гэдэг үг
a. нарны аймгийн гуравдугаар гараг, b.хуурай газар, c. хөрс, газрын
дээд давхарга, d. шороо, e. орон улс, f. нутаг газар
3. Солонгос хэлний 비
a. бороо, хур b. шүүр, c. харьцаа d. хатан ,гүнж e. талийгаач ээж,
f. гэрэлт хөшөө, дурсгал гэх мэт утгатай.
7.
Үгийн сангийн олонсалаа утга нь дотроо бас салбарлан
задардаг нь орчуулагчид нэмэлт бэрхшээл учруулдаг.
Жишээ нь: англи хэлний issue гэдэг үг
1. гоожих, дуслах, урсах, өөрчлөх, дуусгах, гүйцээх гэсэн
үндсэн утгатай боловч хам сэдвийн хүрээнд дараах
байдлаар утга нь өөрчлөгдөж байна.
‘ The issue of oil from tank should be stopped immediately’- -
-Торхноос гоожиж буй газрын тосыг даруйхан зогсоох
болно.
2. гарах газар, голын адаг
‘New Orleans is situated not from the issue of the Mississippi’
-Шинэ Орлеан хот Миссиссипи голын адгаас холгүй оршдог.
8.
3. гаргалт, хэвлэлт, дугаар
I have just seen a new issue of our wall-paper.
- Манай ханын сонины шинэхэн дугаарыг би сая үзэв.
4. төгсгөл, үр дүн
In the issue the parties had to recognize that no negotiated
solution reached.
-Энэ асуудлаар шийдвэртэй үр дүнд хүрээгүй ч намууд хүлээн
зөвшөөрөв.
5. угсаа удам
Mr Churchill doasts of being in issue of an English pirate.
- Английн далайн дээрэмчдийн удам угсаатны тухай ноён Черчель
дандаа сайрхдаг .
6. маргаантай асуудал, маргааны үндэс,
He point at issue the conference was the Palestine question.
-Бага хурлын маргааны үндэс нь Палестины асуудал байна.
9.
Солонгос хэлэнд 나다үйл үг нь төрөх мэндлэх, ургах, гарах,
үүсэх, бий болох гэсэн үндсэн утгатай байдаг бол доорх
жишээнд :
1. Өнгөрүүлэх /тодорхой цаг хугацааг/
개구리는 땅속에서 겨울을 난다. Мэлхий газар дор ичдэг.
2. Үйлийн үргэлжилж байгааг заасан үйл үг
차차 자라나면 알겠지. Аяндаа өсөж томрохоороо ойлгох биз
3. наслах, настай болох
아홉 살 난 아이. Есөн настай хүүхэд
4. Нэмэгдэх эрчимжих
속력이 나다 хурдаа авах, хурдлах
Орчуулгад эдгээр олон утгын алийг нь сонгож авах нь
чухамдаа хам сэдвээс шалтгаална.
Ураг төрлийн нэрийтгэлнэр
Англи Орос Монгол Солонгос
Father отец эцэг 아버지
Mother мать эх 어머니
Son сын хүү 아들
Daughter дочь охин 딸
Nephew внук ач 손자
Niece племяница зээ 손녀