SlideShare a Scribd company logo
1 of 12
Цагаан сарын түүх
болон, ёс заншил
ШИНЭ-ЭРИН СУРГУУЛЬ
2016 ОН
Цагаан сарын түүх
XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн зохиолд
тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн
хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй
цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр
зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
 XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар”
романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис
хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж,
ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж,
жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг,
хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол
хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох
төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.
Цагаан сарын битүүлэх ёсон
Cap гарахгүй битүү харанхуй
байдаг учир оны отгон шөнийг
"битүүн" хэмээн нэрийддэг
байна.
Энэ өдөр бүх зүйлс бүтэн,
битүү байх учиртай.
Энэ нь улирч буй ондоо тэгш
дүүрэн байсан бөгөөд ирэх
онд ч элбэг хангалуун байх
болтугай хэмээсэн бэлгэдэл
билээ. өвлийн адаг сарын
сүүлийн өдөр буюу битүүний
өдрөөс өмнө монголчууд
хуучин оны өр шир, өглөг
авлагаа дуусган, дутуу зүйлсээ
гүйцээдэг уламжлалтай.
Ингэснээр хийморь лундаа нь
сэргэдэг хэмээн үздэг байна.
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа
засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр
тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг
нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь
муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай.
Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй
өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ
тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа
өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа
дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.
Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.
Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог.
Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү
байдаг.
Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой,
хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа,
дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана.
Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.
Цагаан сарын идээний тухай
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан
гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ.
Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш,
шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн
цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог
байна.
Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн
боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа
ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш
боов давхарлан тавган дээр өрж, дунд нь
боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул
боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг
нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон
жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе
үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй
золгосны шинж буюу билэг тэмдэг.
Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас
зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ,
хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад
“Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж
нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл
болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг
байна.
Ууц хөндөх ёс
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт
үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд
ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн
өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг
дагуулан тавьдаг.
Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас
түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц,
сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг,
дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн
өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу
цувуулан гурав гурав эсгэнэ.
Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр
толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх
хөрслөн халимлаж авна.
Дараа нь харцага талын ирмэгийн мах
өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр
хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан
хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь
гэж тусгай тавина.
Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа
таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав
гурав хувааж нэгийг нь галын хувь дээр
нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай
тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж
амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас
нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг
ёстой.
Шинийн 1-н буюу, шинэлэх ёсон
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан
сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн
идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг.
Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд
орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө
ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг.
Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь
давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов
юм.
Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний
бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор
давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын
тавгийн идээ гурав буюу
Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг
цагаан идээгээр чимэх ёстой. хүнийг төрийн
хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.
Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл
болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин
хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт
толгойг нь дарж болдоггүй..
Золгох ёсон
Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж
зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой,
гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг
бэлэгшээдэг.
Цагаан сарын гар цайлах буюу гарын
бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар
шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр
цагаан сарын идээний дээжисээс хүн
болгонд ул боов цагаан идээний хамт
хүртээдэг байна. Ер нь Монгол хүний
амнаас муу үг унах, хуучин хувцас хунар
авах, шидэх, муу буруу үйл хийхийг
цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг
ирдэг гэлцдэг.
Монголын аман зохиолуудаас монгол
ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн
үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс
заншил үе дамжин ирсэн нь илээх нь
харагддаг.
Хадаг барихад хэлэх үг:
Цаглашгүй урт наст ариун
хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс
цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун
цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан
тараг
Эдийн дээж ариун цагаан
хадаг
Хадаг барьж золгохсон
Цээрлэх ёсон
Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн
бялхаж байх ёстой.
Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн
сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана.
Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.
Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.
Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин
тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас
үхэл хагацал нүүрлэнэ.
Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар
өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.
Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй
болдог аж.
Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний
зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.
Та бүхэн сар шинэдээ
сайхан шинэлээрэй!!!

More Related Content

What's hot

монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
nayna-1
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
azora14
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
Binderya Becky
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
Tsekee Tseegii
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
Tsuntsaga Ch
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
Anaro Nyamdorj
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
Siner AG
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
euuganaa
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
azora14
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
guest00835cf3
 

What's hot (20)

Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
ном хэрхэн унших вэ
ном хэрхэн унших вэном хэрхэн унших вэ
ном хэрхэн унших вэ
 
лекц
лекцлекц
лекц
 
сэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөлсэтгэл хөдлөл
сэтгэл хөдлөл
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)7 зан төлөвийн судалгаа)
7 зан төлөвийн судалгаа)
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГААЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент 1 5
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 

Similar to цагаан сарын түүх

ёс ёмбогор
ёс ёмбогорёс ёмбогор
ёс ёмбогор
gganchimeg
 
Powerpoint uranchimeg 33
Powerpoint uranchimeg 33Powerpoint uranchimeg 33
Powerpoint uranchimeg 33
Chimgee_M
 
Ulamjlalt zan uil
Ulamjlalt zan uilUlamjlalt zan uil
Ulamjlalt zan uil
zulalazu
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
Batsuren Tsagaan
 
ариунгэрэл
ариунгэрэлариунгэрэл
ариунгэрэл
gerelee48
 
ариунгэрэл
ариунгэрэлариунгэрэл
ариунгэрэл
gerelee48
 
ариунгэрэл
ариунгэрэлариунгэрэл
ариунгэрэл
gerelee48
 
монголчуудын соёл
монголчуудын соёлмонголчуудын соёл
монголчуудын соёл
Kun Martice
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 

Similar to цагаан сарын түүх (20)

ёс ёмбогор
ёс ёмбогорёс ёмбогор
ёс ёмбогор
 
Powerpoint uranchimeg 33
Powerpoint uranchimeg 33Powerpoint uranchimeg 33
Powerpoint uranchimeg 33
 
Ulamjlalt zan uil
Ulamjlalt zan uilUlamjlalt zan uil
Ulamjlalt zan uil
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 
Tsagaan sar, hel, soyol
Tsagaan sar, hel, soyolTsagaan sar, hel, soyol
Tsagaan sar, hel, soyol
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
эх
эхэх
эх
 
Цастын баруун орны халх М.Баянбулаг
Цастын баруун орны халх М.БаянбулагЦастын баруун орны халх М.Баянбулаг
Цастын баруун орны халх М.Баянбулаг
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshil
 
эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 
ариунгэрэл
ариунгэрэлариунгэрэл
ариунгэрэл
 
ариунгэрэл
ариунгэрэлариунгэрэл
ариунгэрэл
 
ариунгэрэл
ариунгэрэлариунгэрэл
ариунгэрэл
 
Badmaa
BadmaaBadmaa
Badmaa
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
тууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудастууш тодруулан бичих эх 60 хуудас
тууш тодруулан бичих эх 60 хуудас
 
монголчуудын соёл
монголчуудын соёлмонголчуудын соёл
монголчуудын соёл
 
Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол Манжийн дарлал дахь Монгол
Манжийн дарлал дахь Монгол
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 

цагаан сарын түүх

  • 1. Цагаан сарын түүх болон, ёс заншил ШИНЭ-ЭРИН СУРГУУЛЬ 2016 ОН
  • 2. Цагаан сарын түүх XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.  XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.
  • 3. Цагаан сарын битүүлэх ёсон Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Энэ өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
  • 4. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.
  • 5. Цагаан сарын идээний тухай Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна.
  • 6. Ууц хөндөх ёс Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
  • 7. Шинийн 1-н буюу, шинэлэх ёсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй..
  • 8. Золгох ёсон Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.
  • 9.
  • 10. Хадаг барихад хэлэх үг: Цаглашгүй урт наст ариун хадаг Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг Хадаг барьж золгохсон
  • 11. Цээрлэх ёсон Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ. Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана. Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох. Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ. Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг. Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж. Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ. Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.
  • 12. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!!!