Iq

1,936 views

Published on

Published in: Education, Technology, Business
0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,936
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
105
Actions
Shares
0
Downloads
23
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Iq

  1. 1. IQ гэж юу вэ?<br />IQ нь англиар intelligence quotient буюу монголчилбол оюуны илтгэцvvр, оюуны хєгжлийн vзvvлэлт гэсэн vг.Єєрєєр хэлбэл, IQ нь тухайн хvvхдийн оюун ухааных нь ерєнхий хєгжил, боловсролын тvвшин, тєрєлхийн єгєгдєхvvн, гоц авьяас чадвар зэргийг харуулдаг багц vзvvлэлт юм.Хvний оюуны чадавхийг илэрхийлдэг тестэн аргыг 1905 онд Францын эрдэмтэн А.Бине /Alfred Binet/ санаачилсан бєгєєд 1916 онд АНУ-ын Станфорд (Stanford)-ын их сургуулийн профессор нэртэй сэтгэл зvйч, сорил судлаач Л.Терман /Lewis Terman/ коэффициентээр илэрхийлэх аргыг олсон. Тэрээр 1926 онд АНУ-ын vндсэн иргэд болон АНУ-д цагаачлан суурьшсан итали, еврей хvмvvсийн оюуны хєгжлийг тусгай сорилоор оношлон судалж, сэтгэц судлалын шинжлэх ухаанд IQ, IQ тест гэсэн нэр томъёонуудыг оруулсан тvvхтэй.Замын цагдаагийн газарЗамын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооёwww.trafficpolice.gov.mnBanjig.Net дахь олон нийтийн сурталчилгааVvнээс хойш єдгєєг хvртэл єндєр хєгжилтэй барууны орнуудад хvvхдийн нуугдмал гоц авьяас чадварыг илрvvлэх, оюун ухааны хєгжил, боловсролын тvвшин, сэтгэлгээ, сэтгэх хурд зэргийг нь хєгжvvлэхэд IQ тестийг єргєн хэрэглэх болсон.Жишээ нь: Зохиолч Гётегийн IQ нь 210, хєгжмийн зохиолч Моцартын IQ нь 165, уран зураач Рембрандтын IQ нь 155 гэх мэт. Тvvгээр ч vл барам єндєр хєгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилчин авахдаа IQ-г нь шалгаж авдаг болжээ.Тухайлбал: Дэлхийн программ хангамжийн салбарт тэргvvлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ-н нэр хvндтэй их сургуулиудад элсэх vндсэн нєхцєл нь оюуны чадварын ерєнхий тестийн босго оноог давах буюу IQ єндєр байх явдал юм. Хvн тєрєлхтний 0,4% нь 140-єєс дээш IQ-тай буюу сод ухаантай гений, 0,4% нь 60-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бєгєєд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерєнхийдєє ижил гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргажээ.Гэтэл амьдрал дээр хvмvvс бид оюуны чадавхи, сэтгэлгээний соёл, аж амьдралаа зохион байгуулахдаа ихээхэн ялгаатай байдаг. Vvний ард тухайн хvн оюун ухаанаа яаж хєгжvvлсэнтэй холбогдох арга барилын ялгаа байгаа юм.Хvний бага залуу насанд оюуны чадвар хурдтай нэмэгддэг. Энэ vйл явц хvvхдийг 7-18 настай байх vед нь илvv их ажиглагддаг.Энэ vеийг "Хvvхдийн оюуны хєгжлийн нас" гэдэг. Оюуны хєгжлийн насандаа л оюун ухаанаа хєгжvvлбэл илvv vр нєлєєтэй.Боловсрол ба сэтгэх чадварын хооронд их ялгаа байдаг. Боловсрол нь мэдлэгийн хураагдсан цогц бєгєєд харин оюуны сэтгэх чадвар нь тухайн хvний уураг тархины сэтгэн бодох vйл ажиллагааны онцгой хэлбэр юм. Хvний уураг тархи мэдээллийг хураах тєдийгvй сэтгэн бодох vvрэгтэй.Боловсрол багатай атлаа тvргэн сэтгэдэг, уран цэцэн vгтэй, ухаалаг яриатай, аж амьдралаа сайхан тєвхнvvлдэг хvмvvс байхад бас боловсролтой атлаа хэл ярианы хєгжил муу, сэтгэлгээ нь эмх цэгцгvй, амьдралын зохион байгуулалт муутай хvмvvс таардаг. Энэ бол боловсрол, оюун ухаан хоёрын ялгаатай гэдгийг харуулж байгаа баримт.XXI-р зууны Монголын иргэд оюунлаг сэтгэхvйтэй, єндєр IQ-тэй байх ёстой. Шинэ зуунд оюуны чадвар сэтгэлгээний хурд л тухайн хvний vндсэн хэмжvvр болно. Учир юун гэвэл шинэ зуун-мэдээлэл, оюуны эрин vе. Энэ зуунд бид оюунлаг хvнийг л шvтэж амьдарна.IQ тест бий болсон түүх.Өөрийгөө танин мэдье гэж эртний грекчүүд бидэнд гэрээсэлжээ. Эртний грекчүүдийн бодож байсанчлан ийм мэдлэг нэг их ашиг тустай бус хэдий ч орчин үеийн сэтгэл зүйчдийн үзсэнээр одоогийн ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бие хүний чанар, темперамент, оюун ухааны чадвар, зан араншин, авъяас чадвар гэх мэт зүйлийг юу юунаас илүүтэй сонирхож явдаг гэнэ. Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд бүр 100-аад жилийн өмнө үүсчээ.Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өөр хоорондоо адилгүй шинжлэх ухааны хоёр салбарын дундаас төрсөн билээ.Асуудлуудыг хангалттай дэвшүүлсэн философийг эцэг нь гэвэл судалгааны аргаар хангаж өгсөн физиологийг эх нь гэж хэлж болно. Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ.IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй.Оюун ухааны үйл ажиллагаа, түүний чадварыг тэдгээрийн ажиллагааг, илрүүлж чадахуйц тестээр хэмжих хэрэгтэй гэдэг нь хамгийн зөв бөгөөд энгийн зам байлаа.1914 онд Францын боловсролын яамнаас оюуны хөгжлөөр хоцрогдсон хүүхдийн боловсролын асуудлааар тусгай комисс томилж, энэ зорилгоор Бине анхны тестүүдийг боловсруулжээ. IQ нь хүний оюуны чадварыг илэрхийлэх тоон үзүүлэлт бөгөөд гоц авьяас чадвар, оюуны хөгжлийн түвшин, сэтгэх чадварыг харуулдаг.Францын засгийн газар уг эрдэмтэнд оюуны чадвар сул хүүхдийг нийгмээс ялган тусгаарлах үүрэг өгч үүний үндсэн дээр IQ тест зохиогдсон.Тэрээр өөрийн тестээр хамгийн муу сурлагатай гэсэн 50 хүүхдийг тус орны өнцөг булан бүрээс сонгон авч сургасан. Хоёр жилийн дараа түүний сургасан хүүхдүүд бусад хүүхдүүдээс дутахгүй ухаантай онц сайн сурдаг болсон билээ.Эндээс Бине нэг дүгнэлт хийсэн нь аливаа хүний төрөлхийн өгөгдөхүүн ерөнхийдөө ижил бөгөөд сайн муу сурах нь сурах арга барил болон багшийн заах арга барилаас шалтгаалах явдал гэсэн.Түүний IQ тест энэ үеэс эхлэн дэлхийн олон оронд түгэж ихээхэн нэр хүндтэй болсноор барахгүй анхлан гарч байсан зорилго нь өөрчлөгдөж хүний ухаантай эсэхийг нь шалган тогтоодог гол хэмжүүр болсон байна. Бинегийн тест буй болсны дараа 1916 онд АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Левис Терман хүний IQ-г коэффициентээр илэрхийлэх аргыг олжээ.IQ тестийг зохиохдоо хүнд байдаг ерөнхий гол чадваруудыг хамарсан бодлого дасгалуудыг оруулдаг. Жишээлбэл: * логиктой сэтгэх чадвар * хэл ярианы чадвар буюу вербал сэтгэлгээ * асуудлыг шийдэх болон бүтээлч чадвар * орон зай, өнгө дүрсний буюу визуал сэтгэлгээ гэсэн дөрвөн гол чадварыг шалгаж IQ-г тогтоодог.IQ тест нь оюуны чадварыг бодитой тогтоодог. Таны тестэнд үзүүлсэн IQ оноо хэр бодитойгийн тухай авч үзье. Шулуухан хэлэхэд эхнээсээ л шүүмжлэлтэй байнга тулгардаг зүйл гэвэл энэ л байх. Оюун ухааны мөн чанарын тухай үзэл бодлын зөрөө мэргэжлийн бус хүмүүсийн дунд мэргэжлийн хүмүүсийнхээс их байдаг. Оюун ухааны төвшинг үнэлдэг хэмжүүр үнэхээрийн байдаг юм бол тест ямар ч хэрэггүй байхсан гэж тэдэнд хандаж хэлмээр байна.Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс бусад хүмүүстэй зэрэгцэн суугаад ухаан шаардсан дасгал даалгавруудыг илүү сайн боддог гэдэгтэй бүгд санал нийлэх байх.Тухайлбал шинэ зүйл сурахтай холбоотой бүх үйл цоо шинэ баримт зарчмуудыг сэтгэн гаргах, түүнийгээ шинэ нөхцөл байдалд уялдуулан хэрэглэх гарт байгаа баримтыг нэгтгэн зүй тогтлыг илрүүлэх гэх мэтийн оюуны үйлдлүүдийг нэрлэж болно. Эдгээр чадварууд сурах үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй.Суралцагчийн хэр амжилттай сурсныг шалгалт авч тодорхойлдог. Шалгалтанд хэр амжилттай дүн үзүүүлэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалах боловч шалгалтанд үзүүлж байгаа дүн ба IQ-ийн хооронд шууд хамааралтай байдаг байна. Хэрэв ийм хамаарал байгаагүй бол IQ тест авч дараа нь тэднийг төгсөх үеийн амжилттай нь харьцуулах судалгааг олон жилийн туршид хийсний дүнд сайн дүнтэй төгсөж байгаа төгсөгчийн анх дээд сургуульд элсэж байх үеийн IQ тестийн оноо, сайн дүнтэй төгсөж чадаагүй төгсөгчийнхөөс 10 нэгжэээр өндөр, дипломтой төгсөгчийнх дипломгүй төгсөгчийнхөөс 15 нэгжээр өндөр байдгийг тогтоожээ.IQ нь 115 хүрээгүй хүүхэд чанартай дээд сургуульд элсэж чадсан тохиолдол бараг байхгүй байв(АНУ-д хийгдсэн судалгаагаар). Энэ бол IQ тест хүний жинхэнэ оюуны чадварыг амжилттай хэмжиж чадаж байгааг харуулж байна.Ярилцлагын арга хэрэглэн сонгон шалгаруулалт хийх нь тийм ч шилдэг сайн арга биш. Туршлагатай шалгагчдын IQ тест хэрэглэхгүйгээр хийсэн урьдчилсан дүгнэлт субъектив агуулга ихтэйгээсээ болж тэр бүр онож чаддаггүй нь олон удаа нотлогджээ.Сурагчийг дунд сургуулийн багш нь л жинхэнэ зөв дүгнэж чадна гэж олон хүмүүс ярьдаг. Үнэхээрийн сурагчдын IQ тестэнд авсан оноо ба багшийн үнэлгээ хоёр нилээн ойролцоо байдаг байна.IQ тестийн үзүүлэлт нь багшийн үнэлгээ болон шалгалтанд авсан оноотой зөрж байгаа тохиолдлуудыг сонирхож үзэхдээ дараахи хэдэн хүчин зүйлийг тооцох хэрэгтэй. Сурагчдын авъяас чадварын тухай багшийн дүгнэлт нь тухайн багшийн заадаг хичээлээс ихэнхидээ хамаардаг. Баяр гэдэг хүүхэд хэлэнд сонирхолтой, англи хэлний хичээлдээ онц дүн авдаг учраас англи хэлний багш түүнийг өндрөөр үнэлнэ., гэвч Баяр математикт дургүй учраас математикийн багш түүнийг чадвар султай гэж дүгнэнэ. Гэтэл Баяртай адилхан IQ-тэй Цэнгэлийн хувьд бүх зүйлс эсрэгээр, Цэнгэл тоо бодох дуртай харин хэлэнд дургүй. IQ тест нь иймэрхүү субъектив үнэлгээнээс зайлсхийхэд тустай.Суралцагч оюун ухаан муутайдаа биш харин тэвчээртэй ном үзэн сууж сураагүйгээсээ болж шалгалтанд муу дүн үзүүлж болно. Хүний тэвчээр, шаргуу зан оюуны чадвараас үл хамаарна. IQ тестэнд хувь хүний эдгээр чанарыг шалгадаггүй. Энэ нь халууны шилээр хүний биеийн өндөр, жин, даралтыг хэмжиж болдоггүйтэй адил юм. Хүүхдийн оюуны чадвар, тэвчээртэй шаргуу зан, сэтгэлээр унадаггүй өөдрөг байдал гэсэн 3 чанарыг зэрэг шалгадаг тест байдаг гэж үзье.Хэрэв Баярын оноо энэ тестээр 90 г арчээ гэж үзвэл Баяр оюун ухааны хөгжлийн хувьд бага зэрэг хоцорсон, тэвчээр сайтай, сэтгэл санаагаар унахдаа ховор гэх юм уу аль эсвэл Баяр оюуны хөгжил сайтай, гэвч хэт мэдрэмтгий, тэвчээр муутай гэх мэтийн таамаг хэлж болох байлаа. Гэвч эдгээр 3 чанарыг тус тусад нь шалгасан нь хавьгүй илүү үр дүнтэй.IQ тестийн дүн бусад үнэлгээтэй зөрөх бас нэг шалтгаан нь дур сонирхолтой холбоотой. Морийг ус руу хөтөлж авчирч болох боловч ус уулгах хэцүү байдагтай адил хүүхдийг хичээлд суулгаж болох боловч юм сургах бас л хэцүү. Тестийг эсэргүүцэн шүүмжлэгчид Уинстон Черчилл дунд сургуульд муу сурдаг байсан, тэрээр IQ тестэнд өөдтэй дүн авахгүй л байсан байх, гэтэл Черчиллийн амьдралдаа хийсэн ахиц дэвшил нь IQ тест ямар ч хэрэггүй гэдгийг баталж байна гэцгээдэг.Хэдийгээр Черчилл ямар ч тест өгөөгүй, тест өгсөн бол ямар үзүүлэлт гарах байсныг бид мэдэхгүй боловч тэр нөхдүүдийн үзэж байгаагаар Черчилл боловсрол эзэмших гэж чадах ядахаараа зүтгэж байсан гэнэ. Түүний намтрыг уншаад үзэхэд байдал шал эсрэгээр байсан гэдэг юм билээ.Ер нь оюуны хөгжлөөр бусдаас түрүүлсэн хүүхдүүд дунд зэргийн хүүхдүүдэд зориулсан хичээлээс залхаж, өөрийн сонирхсон зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлдэг. Тийм хүүхдүүд шалгалтан дээр өөдтэй дүн үзүүлдэггүй боловч хэрэгцээ шаардлага тулгарангуут алдсанааа тэр дор нь нөхөн авч чаддаг.Ийм байдал амьдрал дээр үргэлж байдаггүй ч сэдэл дутагдсанаас юм уу аль эсвэл сэдэл байхгүй байснаас амжилтанд хүрч чадаагүй авъяас чадвартай хүмүүс хаа сайгүй тааралддаг билээ. Сурлагын амжилт ба IQ хоёрын зөрөөний ийм хэдэн шалтгаан байж болох боловч өөрийнхөө дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглахад саад болдог бусад шалтгаанууд байдаг.Их өндөр IQ-тэй боловч дээд сургуулиа төгсөж чадаагүй оюутнуудаас бид цөөн хэдийг таамгаар сугалан авч үзсэн. Оюутан Т-ийн IQ 142, шалгалтандаа олон удаа унасан.Түүний эцэг нас барсан учир ээж дүү хоёроо тэжээж, өөрийнхөө сургалтын төлбөрийг олохын тулд шөнийн цагаар ажилладаг байв. Хичээлээ давтах, амрах цаг түүнд бараг байсангүй.Оюутан Д-ийн IQ - 146 Тэр онц сурдаг байсан боловч гар утас хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж сургуулиас хөөгджээ. Иймэрхүү жишээ маш олныг дурдаж болно.IQ багатай зарим хүмүүс сайн сурах тохиолдлууд байдаг. Гэвч тэд өндөр амжилт гаргах нь маш ховор. Оюуны чадвар сайтай байх нь амжилттай сурахын зайлшгүй нөхцөл, түүнийг бусад ямар ч чанар орлож чадахгүй. Гэхдээ хүрэлцээтэй нөхцөл биш, оюуны өндөр чадвартай хүн өөрийн хувийн чанараас болох юм уу аль эсвэл амьдралын олон нугачааны дунд алдаж авъяас чадвараа ашиглаж чадахгүй үрэгдэж болно.Хүний оюуны чадвараас бусад чанарын заримыг огт хэмжиж болдоггүй, заримыг нь зөвхөн ойролцоогор хэмжиж болдог. Энэ бүх шалтгаанууд нийлээд IQ тестийн урьдчилдан таамаглах ач хологдлыг бууруулж байгаа юм.Зарим хүн сурагчийн оюуны чадварыг IQ тест биш харин зөвхөн багш нар нь л зөв үнэлж чадна гэдэг. Үгүй гэж хариулъя. АНУ-ын зэвсэгт хүчинд IQ тест болон бусад чадварын тестийг нэг хэсэг өргөнөөр ашиглаж байв.АНУ-д бүр Дэлхийн I дайны үеэс Бинегийн тестийг эхлээд ганцаарчилсан хэлбэрээр ашиглаж байв. Эдгээр тестийн гол зорилго нь чадвар сайтай, цэргийн албан хаагчдаас офицерүүдийг сонгон шалгаруулж сургах байлаа.Үр дүн нь хэний ч нүдэнд ил байсан учраас барууны бүх орнуудад тестийг хэрэглэж эхэлжээ. Одоо ч гэсэн цэргийн янз бүрийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулахдаа тестийн аргыг хэрэглэж байна. Нисэгчдийг бэлтгэх сургуульд IQ тестээс гадна өөр бас тестүүд хэрэглэдэг байсныг дурдая.Нэгэн судалгааг Дэлхийн II дайны үед АНУ-д хйисэн байна. Энэ судалгаанд тестэнд 140-өөс дээш оноо авсан цэргийн албан хаагчдаас 90% нь офицер болсон, 110-аас доош оноо авсан албан хаагчдаас 50 хүрэхгүй хувь нь офицер болсон байв.Нисэгчдийг бэлтгэх сургуулийн 9-р зэрэглэл буюу хамгийн өндөр оноо авсан албан хаагчдын 4% нь нисэгч болж чадаагүй байхад 1-р зэрэглэл буюу хамгийн бага оноо авсан албан хаагчдын 77% нь нисэгч болж чадаагүй байна.Эндээс үзэхэд тестэнд үзүүлсэн оноо ихсэх тусам амжилт гаргах магадлал өндөр болж байна. Энд харагдаж байгаа зүй тогтол гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаа байх, гэвч зарим хэрсүү уншигч яагаад зарим нэгэн газар зөрөөтэй байдал ажиглагдаад байгаагийн учрыг гайхаж байж магадгүй. Шалгуур, тест хоёр уялдаж байхын тулд аль аль нь ямар ч дутагдалгүй байх ёстой.Дээрхи хоёр судалгаанд эхнийхэд нь офицер болж чадах эсэх, хоёр дахид нь нисэгч болж чадах эсэх гэсэн хоёр өөр амжиллтын шалгуурууд байлаа.Эдгээр шалгуурууд төгс биш бөгөөд ихээхэн дутагдалтай гэдгийг хялбархан баталж болно. Жишээлбэл, цэргийн албан хаагч офицерийн шалгаруулалтын нэг комиссоор ороод тэнцэж байхад өөр нэг комиссоор ороод тэнцэхгүй байж болно.Түүнчлэн нисэхийн сонсогч нэг хүнийг дагалдаад амжилттай сурдаг, өөр хүнийг дагалдахаараа муу сурдаг байж болно.Гэх мэтчилэн бусад хүчин зүйлсийг дурдаад байж болох боловч мэргэжлийн хэт их нэр томъёо орчих гээд байна. Ер нь нарийн судалгаануудаас үзэхэд шалгуур тест хоёр уялдахгүй байгаагийн шалтгаан нь ихэнхидээ тестэнд биш, харин үнэлгээний шалгуурт байдаг ажээ.Ийнхүү IQ тест цэргийн салбарт ч үр дүнгээ өгч байна. Цэргийн дарга, нисгэгч нарт оюуны чадвараас гадна өөр олон чадвар зайлшгүй хэрэгтэй боловч анхдагч шалгаруулалт хийхэд IQ тест үнэхээрийн үнэлж баршгүй ач холбогдолтой болох нь батлагджээ. <br />IQ тест гэж юу вэ?<br />IQ тест бий болсон түүх. Өөрийгөө танин мэдье гэж эртний грекчүүд бидэнд гэрээсэлжээ. Эртний грекчүүдийн бодож байсанчлан ийм мэдлэг нэг их ашиг тустай бус хэдий ч орчин үеийн сэтгэл зүйчдийн үзсэнээр одоогийн ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бие хүний чанар, темперамент, оюун ухааны чадвар, зан араншин, авъяас чадвар гэх мэт зүйлийг юу юунаас илүүтэй сонирхож явдаг гэнэ. Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд бүр 100-аад жилийн өмнө үүсчээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өөр хоорондоо адилгүй шинжлэх ухааны хо ёр салбарын дундаас төрсөн билээ. Асуудлуудыг хангалттай дэвшүүлсэн философийг эцэг нь гэвэл судалгааны аргаар хангаж өгсөн физиологийг эх нь гэж хэлж болно.<br />Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй. Оюун ухааны үйл ажиллагаа, түүний чадварыг тэдгээрийн ажиллагааг, илрүүлж чадахуйц тестээр хэмжих хэрэгтэй гэдэг нь хамгийн зөв бөгөөд энгийн зам байлаа. 1914 онд Францын боловсролын яамнаас оюуны хөгжлөөр хоцрогдсон хүүхдийн боловсролын асуудлааар тусгай комисс томилж, энэ зорилгоор Бине анхны тестүүдийг боловсруулжээ. IQ нь хүний оюуны чадварыг илэрхийлэх тоон үзүүлэлт бөгөөд гоц авьяас чадвар, оюуны хөгжлийн түвшин, сэтгэх чадварыг харуулдаг. Францын засгийн газар уг эрдэмтэнд оюуны чадвар сул хүүхдийг нийгмээс ялган тусгаарлах үүрэг өгч үүний үндсэн дээр IQ тест зохиогдсон. Тэрээр өөрийн тестээр хамгийн муу сурлагатай гэсэн 50 хүүхдийг тус орны өнцөг булан бүрээс сонгон авч сургасан. Хоёр жилийн дараа түүний сургасан хүүхдүүд бусад хүүхдүүдээс дутахгүй ухаантай онц сайн сурдаг болсон билээ. Эндээс Бине нэг дүгнэлт хийсэн нь аливаа хүний төрөлхийн өгөгдөхүүн ерөнхийдөө ижил бөгөөд сайн муу сурах нь сурах арга барил болон багшийн заах арга барилаас шалтгаалах явдал гэсэн. Түүний IQ тест энэ үеэс эхлэн дэлхийн олон оронд түгэж ихээхэн нэр хүндтэй болсноор барахгүй анхлан гарч байсан зорилго нь өөрчлөгдөж хүний ухаантай эсэхийг нь шалган тогтоодог гол хэмжүүр болсон байна. Бинегийн тест буй болсны дараа 1916 онд АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Левис Терман хүний IQ-г коэффициентээр илэрхийлэх аргыг олжээ. IQ тестийг зохиохдоо хүнд байдаг ерөнхий гол чадваруудыг хамарсан бодлого дасгалуудыг оруулдаг. Тухайлбал энэ(www.IQTEST.mn) сайтын Сонгодог IQ тест болон Хүүхдийн IQ тест нь:логиктой сэтгэх чадвар хэл ярианы чадвар буюу вербал сэтгэлгээ асуудлыг шийдэх болон бүтээлч чадвар орон зай, өнгө дүрсний буюу визуал сэтгэлгээ гэсэн дөрвөн гол чадварыг шалгаж IQ г тогтоодог. IQ тест нь оюуны чадварыг бодитой тогтоодог.Таны тестэнд үзүүлсэн IQ оноо хэр бодитойгийн тухай авч үзэе. Шулуухан хэлэхэд эхнээсээ л шүүмжлэлтэй байнга тулгардаг зүйл гэвэл энэ л байх. Оюун ухааны мөн чанарын тухай үзэл бодлын зөрөө мэргэжлийн бус хүмүүсийн дунд мэргэжлийн хүмүүсийнхээс их байдаг. Оюун ухааны төвшинг үнэлдэг хэмжүүр үнэхээрийн байдаг юм бол тест ямар ч хэрэггүй байхсан гэж тэдэнд хандаж хэлмээр байна. Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс бусад хүмүүстэй зэрэгцэн суугаад ухаан шаардсан дасгал даалгавруудыг илүү сайн боддог гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тухайлбал шинэ зүйл сурахтай холбоотой бүх үйл цоо шинэ баримт зарчмуудыг сэтгэн гаргах, түүнийгээ шинэ нөхцөл байдалд уялдуулан хэрэглэх гарт байгаа баримтыг нэгтгэн зүй тогтлыг илрүүлэх гэхи мэтийн оюуны үйлдлүүдийг нэрлэж болно. Эдгээр чадварууд сурах үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй. Суралцагчийн хэр амжилттай сурсныг шалгалт авч тодорхойлдог. Шалгалтанд хэр амжилттай дүн үзүүүлэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалах боловч шалгалтанд үзүүлж байгаа дүн ба IQ-ийн хооронд шууд хамааралтай байдаг байна. Хэрэв ийм хамаарал байгаагүй бол IQ тест авч дараа нь тэднийг төгсөх үеийн амжилттай нь харьцуулах судалгааг олон жилийн туршид хийсний дүнд сайн дүнтэй төгсөж байгаа төгсөгчийн анх дээд сургуульд элсэж байх үеийн IQ тестийн оноо, сайн дүнтэй төгсөж чадаагүй төгсөгчийнхөөс 10 нэгжэээр өндөр, дипломтой төгсөгчийнх дипломгүй төгсөгчийнхөөс 15 нэгжээр өндөр байдгийг тогтоожээ. IQ нь 115 хүрээгүй хүүхэд чанартай дээд сургуульд элсэж чадсан тохиолдол бараг байхгүй байв(АНУ-д хийгдсэн судалгаагаар). Энэ бол IQ тест хүний жинхэнэ оюуны чадварыг амжилттай хэмжиж чадаж байгааг харуулж байна. Ярилцлагын арга хэрэглэн сонгон шалгаруулалт хийх нь тийм ч шилдэг сайн арга биш. Туршлагатай шалгагчдын IQ тест хэрэглэхгүйгээр хийсэн урьдчилсан дүгнэлт субъектив агуулга ихтэйгээсээ болж тэр бүр онож чаддаггүй нь олон удаа нотлогджээ.Сурагчийг дунд сургуулийн багш нь л жинхэнэ зөв дүгнэж чадна гэж олон хүмүүс ярьдаг. Үнэхээрийн сурагчдын IQ тестэнд авсан оноо ба багшийн үнэлгээ хоёр нилээн ойролцоо байдаг байна. IQ тестийн үзүүлэлт нь багшийн үнэлгээ болон шалгалтанд авсан оноотой зөрж байгаа тохиолдлуудыг сонирхож үзэхдээ дараахи хэдэн хүчин зүйлийг тооцох хэрэгтэй.Сурагчдын авъяас чадварын тухай багшийн дүгнэлт нь тухайн багшийн заадаг хичээлээс ихэнхидээ хамаардаг. Баяр гэдэг хүүхэд хэлэнд сонирхолтой, англи хэлний хичээлдээ онц дүн авдаг учраас англи хэлний багш түүнийг өндрөөр үнэлнэ., гэвч Баяр математикт дургүй учраас математикийн багш түүнийг чадвар султай гэж дүгнэнэ. Гэтэл Баяртай адилхан IQ-тэй Цэнгэлийн хувьд бүх зүйлс эсрэгээр, Цэнгэл тоо бодох дуртай харин хэлэнд дургүй. IQ тест нь иймэрхүү субъектив үнэлгээнээс зайлсхийхэд тустай. Суралцагч оюун ухаан муутайдаа биш харин тэвчээртэй ном үзэн сууж сураагүйгээсээ болж шалгалтанд муу дүн үзүүлж болно. Хүний тэвчээр, шаргуу зан оюуны чадвараас үл хамаарна. IQ тестэнд хувь хүний эдгээр чанарыг шалгадаггүй. Энэ нь халууны шилээр хүний биеийн өндөр, жин, даралтыг хэмжиж болдоггүйтэй адил юм. Хүүхдийн оюуны чадвар, тэвчээртэй шаргуу зан, сэтгэлээр унадаггүй өөдрөг байдал гэсэн 3 чанарыг зэрэг шалгадаг тест байдаг гэж үзье. Хэрэв Баярын оноо энэ тестээр 90 г арчээ гэж үзвэл Баяр оюун ухааны хөгжлийн хувьд бага зэрэг хоцорсон, тэвчээр сайтай, сэтгэл санаагаар унахдаа ховор гэх юм уу аль эсвэл Баяр оюуны хөгжил сайтай, гэвч хэт мэдрэмтгий, тэвчээр муутай гэх мэтийн таамаг хэлж болох байлаа. Гэвч эдгээр 3 чанарыг тус тусад нь шалгасан нь хавьгүй илүү үр дүнтэй. IQ тестийн дүн бусад үнэлгээтэй зөрөх бас нэг шалтгаан нь дур сонирхолтой холбоотой. Морийг ус руу хөтөлж авчирч болох боловч ус уулгах хэцүү байдагтай адил хүүхдийг хичээлд суулгаж болох боловч юм сургах бас л хэцүү. Тестийг эсэргүүцэн шүүмжлэгчид Уинстон Черчилл дунд сургуульд муу сурдаг байсан, тэрээр IQ тестэнд өөдтэй дүн авахгүй л байсан байх, гэтэл Черчиллийн амьдралдаа хийсэн ахиц дэвшил нь IQ тест ямар ч хэрэггүй гэдгийг баталж байна гэцгээдэг. Хэдийгээр Черчилл ямар ч тест өгөөгүй, тест өгсөн бол ямар үзүүлэлт гарах байсныг бид мэдэхгүй боловч тэр нөхдүүдийн үзэж байгаагаар Черчилл боловсрол эзэмших гэж чадах ядахаараа зүтгэж байсан гэнэ. Түүний намтрыг уншаад үзэхэд байдал шал эсрэгээр байсан гэдэг юм билээ. Ер нь оюуны хөгжлөөр бусдаас түрүүлсэн хүүхдүүд дунд зэргийн хүүхдүүдэд зориулсан хичээлээс залхаж, өөрийн сонирхсон зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлдэг. Тийм хүүхдүүд шалгалтан дээр өөдтэй дүн үзүүлдэггүй боловч хэрэгцээ шаардлага тулгарангуут алдсанааа тэр дор нь нөхөн авч чаддаг. Ийм байдал амьдрал дээр үргэлж байдаггүй ч сэдэл дутагдсанаас юм уу аль эсвэл сэдэл байхгүй байснаас амжилтанд хүрч чадаагүй авъяас чадвартай хүмүүс хаа сайгүй тааралддаг билээ. Сурлагын амжилт ба IQ хоёрын зөрөөний ийм хэдэн шалтгаан байж болох боловч өөрийнхөө дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглахад саад болдог бусад шалтгаанууд байдаг. Их өндөр IQ-тэй боловч дээд сургуулиа төгсөж чадаагүй оюутнуудаас бид цөөн хэдийг таамгаар сугалан авч үзсэн. Оюутан Т-ийн IQ 142, шалгалтандаа олон удаа унасан. Түүний эцэг нас барсан учир ээж дүү хоёроо тэжээж, өөрийнхөө сургалтын төлбөрийг олохын тулд шөнийн цагаар ажилладаг байв. Хичээлээ давтах, амрах цаг түүнд бараг байсангүй. Оюутан Д-ийн IQ – 146 Тэр онц сурдаг байсан боловч гар утас хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж сургуулиас хөөгджээ. Иймэрхүү жишээ маш олныг дурдаж болно. IQ багатай зарим хүмүүс сайн сурах тохиолдлууд байдаг. Гэвч тэд өндөр амжилт гаргах нь маш ховор. Оюуны чадвар сайтай байх нь амжилттай сурахын зайлшгүй нөхцөл, түүнийг бусад ямар ч чанар орлож чадахгүй. Гэхдээ хүрэлцээтэй нөхцөл биш, оюуны өндөр чадвартай хүн өөрийн хувийн чанараас болох юм уу аль эсвэл амьдралын олон нугачааны дунд алдаж авъяас чадвараа ашиглаж чадахгүй үрэгдэж болно. Хүний оюуны чадвараас бусад чанарын заримыг огт хэмжиж болдоггүй, заримыг нь зөвхөн ойролцоогор хэмжиж болдог. Энэ бүх шалтгаанууд нийлээд IQ тестийн урьдчилдан таамаглах ач хологдлыг бууруулж байгаа юм. Зарим хүн сурагчийн оюуны чадварыг IQ тест биш харин зөвхөн багш нар нь л зөв үнэлж чадна гэдэг. Үгүй гэж хариулъя. АНУ-ын зэвсэгт хүчинд IQ тест болон бусад чадварын тестийг нэт хэсэг өргөнөөр ашиглаж байв. АНУ-д бүр Дэлхийн I дайны үеэс Бинегийн тестийг эхлээд ганцаарчилсан хэлбэрээр ашиглаж байв. Эдгээр тестийн гол зорилго нь чадвар сайтай, цэргийн албан хаагчдаас офицерүүдийг сонгон шалгаруулж сургах байлаа. Үр дүн нь хэний ч нүдэнд ил байсан учраас барууны бүх орнуудад тестийг хэрэглэж эхэлжээ. Одоо ч гэсэн цэргийн янз бүрийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулахдаа тестийн аргыг хэрэглэж байна. Нисэгчдийг бэлтгэх сургуульд IQ тестээс гадна өөр бас тестүүд хэрэглэдэг байсныг дурдая. Нэгэн судалгааг Дэлхийн II дайны үед АНУ-д хйисэн байна. Энэ судалгаанд тестэнд 140-өөс дээш оноо авсан цэргийн албан хаагчдаас 90% нь офицер болсон, 110-аас доош оноо авсан албан хаагчдаас 50 хүрэхгүй хувь нь офицер болсон байв. Нисэгчдийг бэлтгэх сургуулийн 9-р зэрэглэл буюу хамгийн өндөр оноо авсан албан хаагчдын 4% нь нисэгч болж чадаагүй байхад 1-р зэрэглэл буюу хамгийн бага оноо авсан албан хаагчдын 77% нь нисэгч болж чадаагүй байна. Эндээс үзэхэд тестэнд үзүүлсэн оноо ихсэх тусам амжилт гаргах магадлал өндөр болж байна. Энд харагдаж байгаа зүй тогтол гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаа байх, гэвч зарим хэрсүү уншигч яагаад зарим нэгэн газар зөрөөтэй байдал ажиглагдаад байгаагийн учрыг гайхаж байж магадгүй. Шалгуур, тест хоёр уялдаж байхын тулд аль аль нь ямар ч дутагдалгүй байх ёстой. Дээрхи хоёр судалгаанд эхнийхэд нь офицер болж чадах эсэх, хоёр дахид нь нисэгч болж чадах эсэх гэсэн хоёр өөр амжиллтын шалгуурууд байлаа. Эдгээр шалгуурууд төгс биш бөгөөд ихээхэн дутагдалтай гэдгийг хялбархан баталж болно. Жишээлбэл, цэргийн албан хаагч офицерийн шалгаруулалтын нэг комиссоор ороод тэнцэж байхад өөр нэг комиссоор ороод тэнцэхгүй байж болно. Түүнчлэн нисэхийн сонсогч нэг хүнийг дагалдаад амжилттай сурдаг, өөр хүнийг дагалдахаараа муу сурдаг байж болно. Гэх мэтчилэн бусад хүчин зүйлсийг дурдаад байж болох боловч мэргэжлийн хэт их нэр томъёо орчих гээд байна. Ер нь нарийн судалгаануудаас үзэхэд шалгуур тест хоёр уялдахгүй байгаагийн шалтгаан нь ихэнхидээ тестэнд биш, харин үнэлгээний шалгуурт байдаг ажээ. Ийнхүү IQ тест цэргийн салбарт ч үр дүнгээ өгч байна. Цэргийн дарга, нисгэгч нарт оюуны чадвараас гадна өөр олон чадвар зайлшгүй хэрэгтэй боловч анхдагч шалгаруулалт хийхэд IQ тест үнэхээрийн үнэлж баршгүй ач холбогдолтой болох нь батлагджээ<br />

×