SlideShare a Scribd company logo
1 of 15
Гоёл чимэглэл

Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ
үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ
чимгээр баяжуулан өдөр тутамдаа
хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм. Монгол
эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон
төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг
нандин чамин хийцтэй.

Эхнэрийн толгойн боолт алт шарж мөнгөөр урласан нь
манай оронд төдийгүй дэлхийн дахинаа гайхагдах
урлагийн бүтээл болсон байна. Тэгвэл 18-р зууны үед
толгойн боолт нь бөс, булингаар дээр хадсан ёвуу, шүр,
тана, гууль хадлага бүхий чимэг байжээ. Мөнгөн чимэг
19-р зууны үед их хөгжсөн байна. Уул онцлог эмээл,
хазаарын мөнгөн чимэг, хутга хэтний урлаг зэрэг олон
зүйлд ажиглагдана. Манай ард түмэн, алт, мөнгөгийг
эрдэнэ доромжилсон хэрэг болно гэж үзэж ихээхэн
хязгаартай, нарийн ёс горимтой хэрэглэдэг уламжлалтай
байжээ.

Халх эхнэрийн гоёл
чимэглэлд түүний
эдлэж буй чимэглэл
болох "толгойн боолт",
"үсний гэр", "үсний
хавчаар", "энгэрийн
гуу", "хүзүүний зүүлт",
"ээмэг", "бөгж"
тэргүүтэн алт, мөнгө,
шүр сувдан эдлэл ордог.
Халх эхнэрийн гоёл

Дөрвөд эхнэрийн гоёл
Дөрвөд эхнэрийн гоёл
чимэглэлд мөнгөн
чимэглэл зонхилно.
Эмэгтэйчүүд гэзэг үс,
чих, хүзүү, гар
хуруундаа мөнгөн гоёл
их зүүдэг байжээ.

Буриад эмэгтэй хүний гоёл чимэглэлийг хадах байдлаар,
Толгойн, чихний гэх буюу өлгөх байдлаар, Мөрний, энгэрийн,
хажуугийн, бүсэлхийн, гарын чимэг хэмээн ангилдаг. Буриад
эмэгтэйчүүд, үсээ шанхлан сүлжиж туйв хийж байв. Үснийхээ
туйвыг хоёр шанаа хавьдаа хөндлөн хийнэ. Хос цагирган
зүүлтийг малгайдаа гинжээр бэхэлнэ. Цагирганы доод талд нь
мөнгөн тавтай шүрийг бэхэлсэн байх бөгөөд хоёр цагиргыг,
гинжээр холбоно. Харин энгэртээ мөнгөн гуу зүүж, баруун
ташаандаа бүсэлхийний гоёлогны дээд талаас 6 талтай мөнгөн
хорол зүүнэ. Хоролны хоёр талын болон доод талын
цагирганаас мөнгөн гинжээр холбон, мөнгөн хутга, чимхүүр,
хулхивч, зүүний сав гэх зэргийг зүүнэ.
Буриад эхнэрийн гоёл

XVII-XIX зууны монгол
эхнэрүүдийн толгойн боолт,
хавчаар чимэглэл туйлын
өвөрмөц хийгээд Гарьд /Домогт
өгүүлдэг шувуу/-ын далавчтай
адилхан хэлбэрээр гэзгээ зассан
домогтой. Толгойн боолтын
оройвч нь дундад эртний монгол
хатдын богтаг малгайн
уламжлалыг хадгалсан дээрээ
жижиг дугуй тойрогтой,
оройвчийг мөнгө, алтаар хийж
шүр, сувд шигтгэн чимэглэсэн
гоёл юм.
XVII-XIX зууны монгол
Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр
өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл
зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан
үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба
үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт
мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт
унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай,
навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг, цул алт, мөнгөн
бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль
нэгийг донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос
мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ
хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт
аяганы алчуур хэмээх олон өнгийн торгон чимгийг
уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн
зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана.

Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө,
сувдан товч хадаж, гаанс, тамхины уут,
хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга,
аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно.
Гаансны толгойг мөнгөөр урлаж, их биеийг
хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг
мана, хаш, гартаам, оюу, усан болор, молор,
мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг
байжээ. Хөөрөгний толгойг голдуу шүрээр
хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ.
Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж,
хатгамал болон зээгт наамлыг урладаг байв.
Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд
хэт хутгаа зүүдэг. Хөөрөг солилцох нь
уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш
чухал ёс заншил юм.
Монгол эрэгтэйчүүдийн гоёл
Толгойн гоёл: Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ
хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр
хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд
үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн
хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой
дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн
оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч
хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал харц
хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх
гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8
мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн
гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв
гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь
түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд
үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс
залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр
бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр
шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх
бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтнээс
бүрдэнэ.
Дэрэвгэр үс: Халх эхнэр хүний үс нь дэрэвгэр эвэр маягтай бөгөөд үснийхээ
дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Хавчаар, хавчиг нь хээ
угалзтайн дээр шүр хатгасан байдаг. Толгойн боолт нь бөмбөгөр дугираг
хэлбэртэй. Үүнийг мөнгө буюу алтан шармалаар үйлдэж шүр сувд шигтгэн,
гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Хатан хүний толгойн боолт нь хорол оройтой,
дээгүүрээ битүү байдаг. Толгойн боолтны хоёр хажуу руу унжсан хэсгийг санчиг,
татуур гэнэ.
Дэрэвгэр үс үүссэн тухай домог: Манжийн түрэмгийллийн үед монгол
эмэгтэйчүүд дэрэвгэр үс хэрэглэх болжээ. Хятадын худалдаачид монгол айлд
шинэ хэрэглээ болгож тулгыг нэвтрүүлжээ. Тэрхүү тулганы үзүүр нь хэрээ
шувууны хошуутай адил хэлбэртэй ажээ. Энэ нь монгол хүний гал голомт руу
шувуу болон өнгийх далд санаатай гэж монголчууд нээжээ. Тэгээд тэрхүү хэрээ
шувуу бүхий хятад санааг бөхөөхийн тулд эхнэрийнхээ үсийг Хангарьд шувууны
далавч хэлбэртэй болгосон хэмээн ярьдаг
Сүйх: эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэл бөгөөд хорол, загас зэрэг
хэлбэртэй байдаг. Энэ нь эмэгтэй хүний нөхөрт гарч эхнэр болсны бас нэг
баталгаа ажээ. Бөгжний тухайд алт мөнгө, гангаар хийсэн цулгуй, дундаа
ховил, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янзын бөгжийг хэрэглэнэ. Бугуйвчийг
алт, мөнгө, зэсээр хийлгэж цулгуй чигээр нь хэрэглэхээс гадна хээ угалз бүхий
үнэт чулуун шигтгээгээр чимж хэрэглэдэг. Ийнхүү халх эхнэрийн гоёл чимэглэл
5-6 килограмм татдаг.
Баруун монгол эхнэрүүд үсээ мөн адил хоёр салаа сүлжиж хоргойгоор
чимэглэсэн үсний гэр хэмээх хар хилэн уутанд хийж энгэр рүүгээ унжуулна.
Үснийхээ үзүүрт “тохиг” хэмээх гоёл зүүнэ. Зүүн монголын эмэгтэйчүүд
толгойн гоёлдоо ихээхэн үнэт чулуугаар чимэглэсэн хавчиг, татуурга, магнайвч
зэргийг хэрэглэдэг.
Үсний гэр: Хээ бүхий хэсэг, үзүүрийн хавчиг хоёрын хооронд байх шүр буюу
оюу шигтгээтэй мөнгөн чимгийг бөөрөвч буюу туйвны боолт гэдэг.
Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргадаггүй бөгөөд туйв ба түүнээс залгаатай
байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална.
Бэл: Монгол эхнэрүүдийн түгээмэл чимэглэл бол хоёр
ташаанд унжуулдаг бэл эргүүлэгтэй байх ба түүнээс таван
өнгийн алчуур унжуулан зүүн талын бэлнээс хөөрөг,
тамхины хавтага зүүнэ. Баруун талдаа “таван саваагүй”
зүүнэ. Баруун нутгийн ястангууд “таван саваагүй”-д
хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, хумс
цэвэрлэгч, шүдний чигчлүүрийг хэрэглэдэг бол халх
эмэгтэйчүүд чихний ухуур, хэлний хусуур, хумсны хир
арилгагч, хөмсөг засагч, шүдний чигчлүүрийг оролцуулдаг.
Таван өнгийн алчуур нь ургахын улаан нар, баяр баясгалан,
цэлмэг хөх тэнгэр, цэнгэг гол мөрөн, газар дэлхийн өнгийг
бэлгэдэхийн зэрэгцээ эхнэр хүний бэлхүүсэнд буян хишиг
хадгалагдаж байдгийг давхар илэрхийлдэг. Мөн тэрхүү
таван алчуурыг сааль сүүнд хэрэглэх, гараа арчих, тоос
арчих зэрэгт хэрэглэдэг ажээ. Бүсгүй хүний алхаа
гишгээний хөдөлгөөнөөр тэрхүү таван өнгийн алчуур
намилзан хөдлөх бөгөөд энэ нь эмэгтэй хүний уян зөөлөн
намбалаг байдлын илэрхийлэл болно. хэмээх дүгэрэг хорол
зүүлт болно. Халх эхнэрийн бэл нь дээрээ шүрэн голтой
Ээмэг бөгж: Эмэгтэй хүний чихэнд зүүх
гоёлын зүүсгэлийг сүйх гэнэ. Сүйх нь хорол,
загас хэлбэртэй, гол зүүлтний шүр мөнгөн
унжлаганаас салаалуулан хийсэн хэрэглэл
юм. Энэ нь эхнэр хүний төрийн хэрэглэл
гэгдэх бөгөөд эхнэр болсны баталгаа ажээ.
Бөгжийг алт мөнгө гангаар, бугуйвчийг алт
мөнгө зэсээр хийнэ. Бөгж нь цулгуй, дундаа
ховил, гол, хонхорхой, хүрэмтэй гэх мэт
олон янз байдаг. Бугуйвч нь мөн хээ
угалзтай эсвэл цулгуй, төрөл бүрийн үнэт
чулуун шигтгээтэй байна.

Анхаарал тавьсанд
баярлалаа

More Related Content

What's hot

тойм зураг хич
тойм зураг хичтойм зураг хич
тойм зураг хичgdavaa
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
Монголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоололМонголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоололBolzooo
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварTemuulen Nyamdorj
 
Dursleh urlag tsahim1
Dursleh urlag tsahim1Dursleh urlag tsahim1
Dursleh urlag tsahim1Oyungerel07
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
даавуун материалын тухай
даавуун материалын тухайдаавуун материалын тухай
даавуун материалын тухайnaranjav
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.tolya_08
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
Зүймэл урлал төслийн ажил
Зүймэл урлал төслийн ажилЗүймэл урлал төслийн ажил
Зүймэл урлал төслийн ажилErdenetsetseg Odgoi
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Dagva Donald
 
үндэсний хувцас
үндэсний хувцасүндэсний хувцас
үндэсний хувцасnhjrgl_97
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаMandahMonhzaya
 
Хотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын Соёл
 

What's hot (20)

тойм зураг хич
тойм зураг хичтойм зураг хич
тойм зураг хич
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
Монголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоололМонголын хаадын төр барьсан он тоолол
Монголын хаадын төр барьсан он тоолол
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
 
Dursleh urlag tsahim1
Dursleh urlag tsahim1Dursleh urlag tsahim1
Dursleh urlag tsahim1
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
даавуун материалын тухай
даавуун материалын тухайдаавуун материалын тухай
даавуун материалын тухай
 
Niigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogoNiigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogo
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
монгол гэр
монгол гэрмонгол гэр
монгол гэр
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
Зүймэл урлал төслийн ажил
Зүймэл урлал төслийн ажилЗүймэл урлал төслийн ажил
Зүймэл урлал төслийн ажил
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 
үндэсний хувцас
үндэсний хувцасүндэсний хувцас
үндэсний хувцас
 
улс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцооулс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцоо
 
оньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлагаоньсого таацгаая-давтлага
оньсого таацгаая-давтлага
 
Хотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэ
 

More from zulalazu

тэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргах
тэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргахтэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргах
тэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргахzulalazu
 
монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвzulalazu
 
Ulamjlalt zan uil
Ulamjlalt zan uilUlamjlalt zan uil
Ulamjlalt zan uilzulalazu
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсzulalazu
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсzulalazu
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлzulalazu
 

More from zulalazu (6)

тэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргах
тэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргахтэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргах
тэнхлэгийн тэгш хэмүүдээр дараалан хувиргах
 
монголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өвмонголчуудын мэдлэг соёлын өв
монголчуудын мэдлэг соёлын өв
 
Ulamjlalt zan uil
Ulamjlalt zan uilUlamjlalt zan uil
Ulamjlalt zan uil
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
 
дөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёсдөрвөн улирлын мэндлэх ёс
дөрвөн улирлын мэндлэх ёс
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 

монголчуудын эдийн өв соёл

  • 2.  Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм. Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй.
  • 3.  Эхнэрийн толгойн боолт алт шарж мөнгөөр урласан нь манай оронд төдийгүй дэлхийн дахинаа гайхагдах урлагийн бүтээл болсон байна. Тэгвэл 18-р зууны үед толгойн боолт нь бөс, булингаар дээр хадсан ёвуу, шүр, тана, гууль хадлага бүхий чимэг байжээ. Мөнгөн чимэг 19-р зууны үед их хөгжсөн байна. Уул онцлог эмээл, хазаарын мөнгөн чимэг, хутга хэтний урлаг зэрэг олон зүйлд ажиглагдана. Манай ард түмэн, алт, мөнгөгийг эрдэнэ доромжилсон хэрэг болно гэж үзэж ихээхэн хязгаартай, нарийн ёс горимтой хэрэглэдэг уламжлалтай байжээ.
  • 4.  Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох "толгойн боолт", "үсний гэр", "үсний хавчаар", "энгэрийн гуу", "хүзүүний зүүлт", "ээмэг", "бөгж" тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог. Халх эхнэрийн гоёл
  • 5.  Дөрвөд эхнэрийн гоёл Дөрвөд эхнэрийн гоёл чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гар хуруундаа мөнгөн гоёл их зүүдэг байжээ.
  • 6.  Буриад эмэгтэй хүний гоёл чимэглэлийг хадах байдлаар, Толгойн, чихний гэх буюу өлгөх байдлаар, Мөрний, энгэрийн, хажуугийн, бүсэлхийн, гарын чимэг хэмээн ангилдаг. Буриад эмэгтэйчүүд, үсээ шанхлан сүлжиж туйв хийж байв. Үснийхээ туйвыг хоёр шанаа хавьдаа хөндлөн хийнэ. Хос цагирган зүүлтийг малгайдаа гинжээр бэхэлнэ. Цагирганы доод талд нь мөнгөн тавтай шүрийг бэхэлсэн байх бөгөөд хоёр цагиргыг, гинжээр холбоно. Харин энгэртээ мөнгөн гуу зүүж, баруун ташаандаа бүсэлхийний гоёлогны дээд талаас 6 талтай мөнгөн хорол зүүнэ. Хоролны хоёр талын болон доод талын цагирганаас мөнгөн гинжээр холбон, мөнгөн хутга, чимхүүр, хулхивч, зүүний сав гэх зэргийг зүүнэ. Буриад эхнэрийн гоёл
  • 7.  XVII-XIX зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьд /Домогт өгүүлдэг шувуу/-ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө, алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. XVII-XIX зууны монгол
  • 8. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгийг донж маягийг тааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээ хамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы алчуур хэмээх олон өнгийн торгон чимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нурууны чимэг зүүлт дагалдана.
  • 9.  Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, тамхины уут, хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаансны толгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг мана, хаш, гартаам, оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ. Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж, хатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаа зүүдэг. Хөөрөг солилцох нь уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм. Монгол эрэгтэйчүүдийн гоёл
  • 10. Толгойн гоёл: Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Мөн толгой дээрээ дух руу орсон үнэт чулуу шигтгэсэн мөнгөн оройвч тавьж түүн дээр малгай өмсөнө. Оройвч хэмээх толгойн боолтны орой нь онгорхой байвал харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй байвал хатан хүнийх гэж ойлгоно. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаарыг дунд нь хавчиж, туйв бүхий мөнгөн гэр рүү үсээ хийх уулзварт зууван хавчиг зүүнэ. Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлнэ. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргахгүйгээр туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжуурга чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9 салаа шүр сувдан зүүлтнээс бүрдэнэ.
  • 11. Дэрэвгэр үс: Халх эхнэр хүний үс нь дэрэвгэр эвэр маягтай бөгөөд үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг. Хавчаар, хавчиг нь хээ угалзтайн дээр шүр хатгасан байдаг. Толгойн боолт нь бөмбөгөр дугираг хэлбэртэй. Үүнийг мөнгө буюу алтан шармалаар үйлдэж шүр сувд шигтгэн, гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Хатан хүний толгойн боолт нь хорол оройтой, дээгүүрээ битүү байдаг. Толгойн боолтны хоёр хажуу руу унжсан хэсгийг санчиг, татуур гэнэ. Дэрэвгэр үс үүссэн тухай домог: Манжийн түрэмгийллийн үед монгол эмэгтэйчүүд дэрэвгэр үс хэрэглэх болжээ. Хятадын худалдаачид монгол айлд шинэ хэрэглээ болгож тулгыг нэвтрүүлжээ. Тэрхүү тулганы үзүүр нь хэрээ шувууны хошуутай адил хэлбэртэй ажээ. Энэ нь монгол хүний гал голомт руу шувуу болон өнгийх далд санаатай гэж монголчууд нээжээ. Тэгээд тэрхүү хэрээ шувуу бүхий хятад санааг бөхөөхийн тулд эхнэрийнхээ үсийг Хангарьд шувууны далавч хэлбэртэй болгосон хэмээн ярьдаг
  • 12. Сүйх: эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэл бөгөөд хорол, загас зэрэг хэлбэртэй байдаг. Энэ нь эмэгтэй хүний нөхөрт гарч эхнэр болсны бас нэг баталгаа ажээ. Бөгжний тухайд алт мөнгө, гангаар хийсэн цулгуй, дундаа ховил, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янзын бөгжийг хэрэглэнэ. Бугуйвчийг алт, мөнгө, зэсээр хийлгэж цулгуй чигээр нь хэрэглэхээс гадна хээ угалз бүхий үнэт чулуун шигтгээгээр чимж хэрэглэдэг. Ийнхүү халх эхнэрийн гоёл чимэглэл 5-6 килограмм татдаг. Баруун монгол эхнэрүүд үсээ мөн адил хоёр салаа сүлжиж хоргойгоор чимэглэсэн үсний гэр хэмээх хар хилэн уутанд хийж энгэр рүүгээ унжуулна. Үснийхээ үзүүрт “тохиг” хэмээх гоёл зүүнэ. Зүүн монголын эмэгтэйчүүд толгойн гоёлдоо ихээхэн үнэт чулуугаар чимэглэсэн хавчиг, татуурга, магнайвч зэргийг хэрэглэдэг. Үсний гэр: Хээ бүхий хэсэг, үзүүрийн хавчиг хоёрын хооронд байх шүр буюу оюу шигтгээтэй мөнгөн чимгийг бөөрөвч буюу туйвны боолт гэдэг. Эмэгтэйчүүд үсний үзүүрийг ил гаргадаггүй бөгөөд туйв ба түүнээс залгаатай байх даавуу, хоргойгоор хийсэн үсний гэр бүхий уутанд хийж далдална.
  • 13. Бэл: Монгол эхнэрүүдийн түгээмэл чимэглэл бол хоёр ташаанд унжуулдаг бэл эргүүлэгтэй байх ба түүнээс таван өнгийн алчуур унжуулан зүүн талын бэлнээс хөөрөг, тамхины хавтага зүүнэ. Баруун талдаа “таван саваагүй” зүүнэ. Баруун нутгийн ястангууд “таван саваагүй”-д хавтага, утас зүүний хэрэгсэл, чихний ухуур, хумс цэвэрлэгч, шүдний чигчлүүрийг хэрэглэдэг бол халх эмэгтэйчүүд чихний ухуур, хэлний хусуур, хумсны хир арилгагч, хөмсөг засагч, шүдний чигчлүүрийг оролцуулдаг. Таван өнгийн алчуур нь ургахын улаан нар, баяр баясгалан, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг гол мөрөн, газар дэлхийн өнгийг бэлгэдэхийн зэрэгцээ эхнэр хүний бэлхүүсэнд буян хишиг хадгалагдаж байдгийг давхар илэрхийлдэг. Мөн тэрхүү таван алчуурыг сааль сүүнд хэрэглэх, гараа арчих, тоос арчих зэрэгт хэрэглэдэг ажээ. Бүсгүй хүний алхаа гишгээний хөдөлгөөнөөр тэрхүү таван өнгийн алчуур намилзан хөдлөх бөгөөд энэ нь эмэгтэй хүний уян зөөлөн намбалаг байдлын илэрхийлэл болно. хэмээх дүгэрэг хорол зүүлт болно. Халх эхнэрийн бэл нь дээрээ шүрэн голтой
  • 14. Ээмэг бөгж: Эмэгтэй хүний чихэнд зүүх гоёлын зүүсгэлийг сүйх гэнэ. Сүйх нь хорол, загас хэлбэртэй, гол зүүлтний шүр мөнгөн унжлаганаас салаалуулан хийсэн хэрэглэл юм. Энэ нь эхнэр хүний төрийн хэрэглэл гэгдэх бөгөөд эхнэр болсны баталгаа ажээ. Бөгжийг алт мөнгө гангаар, бугуйвчийг алт мөнгө зэсээр хийнэ. Бөгж нь цулгуй, дундаа ховил, гол, хонхорхой, хүрэмтэй гэх мэт олон янз байдаг. Бугуйвч нь мөн хээ угалзтай эсвэл цулгуй, төрөл бүрийн үнэт чулуун шигтгээтэй байна.