Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ACM Annual Report 2019 mon

33 views

Published on

ACM Annual Report 2019 mon

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

ACM Annual Report 2019 mon

  1. 1. 1
  2. 2. 2 03 Тэргүүний мэндчилгээ 05 Урлагийн хөтөлбөр 21 Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр 38 Соёлын өвийн хөтөлбөр 49 Хөгжлийн хөтөлбөр 55 Рожер Перригийн мэндчилгээ 57 Хандивлагчид 58 Төслийн дэмжигч ба хамтрагчид 60 Гишүүд 61 Удирдах зөвлөл 63 Хороодын гишүүд 64 Ажилтнууд 65 Санхүүгийн тайлан АГУУЛГА
  3. 3. 3 МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ Эрхэм танд Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн 2019 оны жилийн тайланг хүргэж байгаадаа би баяртай байна. 2019 оны хувьд МУЗ нь хүний нөөц, удирдлага, санхүүжилтийн хувьд төлөвшин, үндэсний болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлсэн жил болж өнгөрлөө. МУЗ нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаараа дамжуулан нийт 704,483 ам.долларын сан бүрдүүлж, 36 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, гадаад дотоодын 21 соёл урлагийн байгууллагатай хамтран ажиллаж, 882 гаруй уран бүтээлчид 553 хүүхэд, 25,500 орчим хүнд хүрч ажиллан, 600,800 гаруй хүнд мэдээллийн сувгаар үйл ажиллагаагаа хүргэсэн байна. Англи, Нидерланд, Швейцарь, Швед, Австрали, Австри, Франц, Тайвань, Шри Ланка, ХБНГУ, БНСУ, БНХАУ, Сингапур, Индонез, Япон, АНУ-ын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтийн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэх, соёл урлагийн ач холбогдолыг олон нийтэд таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн явууллаа. 2019 онд “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх удаа, “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 4 дэх удаагаа цар хүрээг нь өргөтгөн амжилттай зохион байгуулж, дэлхийн шилдэг орчин үеийн кино, медиа урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэж, салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн, соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчилсан байна. МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2019 3
  4. 4. 4 МУЗ нь Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийнхүрээндтехниктехнологийгашиглангэрхорооллыниргэдэддэмжлэг үзүүлэх “Миний гэр-Миний хот” олон нийтийн оролцоог хангах хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороонд хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх сургалт, цаасан шуумал урлалын аргаар бэлэг дурсгалын бүтээл хийх сургалт, орчны хог хаягдлын нөхцөл байдлын тандалт судалгааг тус тус зохион байгуулсан нь урлагийн хувь хүн, нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг таниулахад ихээхэн үүрэгтэй байлаа. Мөн өнгөрсөн онд түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилготой “М-Си-Эс” группийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл, тус сүм музейн барилгын судалгаа ба хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө, Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт, Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааны төслийг тус тус хэрэгжүүллээ. “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөр нь төр засаг, олон нийт, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь хүн, байгууллага хамт олныг уриалсан төсөл болон амжилттай үргэлжилж байна. МУЗ нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай байгаа байгууламжид Чойжин ламын сүм музейн нэрийг дэвшүүлсэн нь улмаар сонгогдож, дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр шалгарч, хоёр жилийн турш олон улсын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авч, хамтарсан төслийг хэрэгжүүлэх ховор боломжийг нээлээ. МУЗ-ийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд биднийг үргэлж дэмжин, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье! Доктор Нацагийн Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2019 4
  5. 5. 5 УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР
  6. 6. 6 УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР Хөтөлбөрийн зорилго: Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах Хөтөлбөрийн 2019 оны үйл ажиллагааны товч танилцуулга: 2019 онд Урлагийн хөтөлбөр нь кино, хөгжим, дүрслэх урлаг, урлагийн менежментийн чиглэлээр нийт 13 төслийг хэрэгжүүлж, 600 гаруй уран бүтээлчдийг хамруулан 15,000 гаруй үзэгчид олон нийтэд хүрч ажилласан байна. Тухайлбал, АНУ, Англи, Тайвань, БНСУ, ХБНГУ, Шри Ланка, Сингапур, Индонез, Япон, БНХАУ-ын уран бүтээлчдийг оролцуулсан 4 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам, Канн, Берлиналь, Венецийн олон улсын кино наадмаас шагнал хүртсэн олон улсын 15, Монголын 3 киног олон нийтэд хүргэсэн 11 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нэрлэж болно. Мөн “Гэрэлт Морьд” олон улсын хөтөлбөрт хамрагдах уралдаан болон дотоодын тэтгэлэг, Швейцар дахь “SМArt” гэрэл зургийн урлан, “Салхийг мэдэр” нүүдлийн урлан, Австри улсад болсон “Дэлхийн модны өдөр”, Тайваний засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, БНСУ-ын Гуанжү дахь “Нүүдэл” үзэсгэлэнд уран бүтээлчдийг оролцуулж, чадавхийг дээшлүүлсэн байна. Хөтөлбөр нь эдгээр олон улсын төслөөр дамжуулан 28 орны уран бүтээлчидтэй харилцаа холбоогоо өргөжүүлсэн ба үүнд Австри, АНУ, Англи, Тайвань, Франц, ХБНГУ, Энэтхэг, Нидерланд, Хонг- Конг, БНСУ, Индонез, Тайланд, Сингапур, Япон, БНХАУ, Канад, Австрали, Исланд, Швед, Швейцарь, Норвеги зэрэг орныг дурьдаж болно. 6
  7. 7. 7 СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ Зорилго: Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх Төслийн танилцуулга: МУЗ нь АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгтэйгээр 12 дах жилдээ “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг хэрэгжлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд кино, дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын өв, хэвлэл мэдээлэл зэрэг соёл урлагийн салбарын нийт 220 оролцогчийг хамруулж, уг хөтөлбөрөөр дамжуулан чадавхийг дээшлүүлсэн. 2018- 2019 хичээлийн жилд 20 манлайлагч залуусыг элсүүлэн, “Манлайлал”, “Төсөл хэрхэн бичих вэ”, “Маркетинг”, “Стратеги төлөвлөлт”,“Сан бүрдүүлэлт”, “Зохиогчийн эрх ба оюуны өмч”, “Соёлын бодлого”, “Байгууллагын засаглал” зэрэг цуврал 22 сургалтыг олон улсын болон дотоодын мэргэжилтнээр удирдуулан долоо хоног бүр зохион байгуулсан. Уг төслийн хүрээнд манлайлагчид нь нийгэмд чиглэсэн, бүтээлч бичил 4 төслийг санаачлан, 2 сарын хугацаанд хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Хөтөлбөрийн шилдэг оролцогчийг шалгаруулж, АНУ-д нэг сарын хугацаатай мэргэжлийн дагуу дадлага хийх, олон улсын туршлагаас суралцах боломжийг олгодог бөгөөд 2019 оны залуу манлайлагч, Алтан хальс холбооны хөтөлбөр зохицуулагч Д.Мөнххишиг сонгогдон, АНУ-д 1 сарын хугацаанд өөрийн мэргэжлийн дагуу туршлага судлах, дадлага хийх боломжтой болсон. Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн 7
  8. 8. 8 СОЁЛ УРЛАГИЙН МАНЛАЙЛАГЧДЫН ТӨСЛИЙН УРАЛДААН Төслийн зорилго: “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн нийт оролцогчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэлэг, чанартай уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх Төслийн танилцуулга: “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд нийт төгсөгчдийн дунд 6 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн уралдаан зарласан бөгөөд төслийн уралдаанд 8 төслийн баг төслийн саналаа боловсруулсан. Залуу манлайлагч хөтөлбөрийн 2018- 2019 оны төгсөгч “Улаанбаатар” чуулгын бүжигчин Ж.Номгонмаагийн санаачилсан, тэргэнцэртэй иргэдийг оролцуулсан “Аялал” орчин үеийн бүжгийн төсөл шалгарч, төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Тус төслийн баг нь тэргэнцэртэй 4 бүжигчин, мэргэжлийн 8 бүжигчний бүрэлдхүүнтэйгээр 3 сар тоглолтын бэлтгэлээ хийж, 2019 оны 9-р сарын 28-ны өдөр “Улаанбаатар” чуулгын тайзнаа “Аялал” орчин үеийн бүжгийн тоглолтыг Монголд анх удаа амжилттай зохион байгууллаа. Төслийн хамтрагч: Нийслэлийн Улаанбаатар Чуулга Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗ, Уолтер Женкинс, МУЗ-ийн Дэд тэргүүн 8
  9. 9. 9 “ГЭРЭЛТ МОРЬД” ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Орчин үеийн урлагийг олон улсад таниулах, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих Төслийн танилцуулга: ХААН Банк Сан, Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлийн дэмжлэгээр МУЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Питер Морроу агсны дурсгалд зориулан “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийг санаачилсан билээ. Тус хөтөлбөр нь олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон шинэ уран бүтээлийн тэтгэлэгт уралдаан гэсэн хоёр хэсэгтэйгээр хэрэгжиж ирсэн. Энэ жилийн “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрт DJ Бодьхүү шалгарч TodaysArt олон улсын медиа урлагийн наадамд амжилттай оролцсон. Наадмын нээлтийн үеэр уран бүтээлч Бодьхүү нь өөрийн DJ сетийг тоглосон болно. Төслийн хүрээнд “Улаан гэр” бүтээлч орон зайд 2019 оны 11 сарын 28-аас 12 сарын 12-ны өдрүүдэд Бодьхүүгийн “Дуугаар илэрхийлэгдэх дүрс” үзэсгэлэнг зохион байгууллаа. Төслийн хамтрагч: Today’s Art Олон Улсын Медиа Урлагийн Наадам Төслийн хандивлагч: ХААН Банк Сан Америк дахь МУЗ 9
  10. 10. 10 Төслийн зорилго: Мэргэжлийн чанартай шинэ уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх Төслийн танилцуулга: МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроугийн нэрэмжит уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 2019 оны “Гэрэлт морьд тэтгэлэгийн уралдаанд утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбанямын санаачилсан “Д.Нацагдоржийн мөрөөр өрнө зүгт” сэтгүүл зүйн медиа төсөл шалгарсан. Энэхүү төсөл нь 1920 оны эхээр Монгол улсаас барууны оронд суралцан орчин үеийн Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ч 1930-аад оны сүүл үеийн Сталины хэлмэгдүүлэлтэнд өртсөн харамсалтай хувь заяа бүхий пионер залуучуудын тухай сурвалжлага бүхий медиа төсөл юм. “Д.Нацагдоржийн мөрөөр өрнө зүгт” сэтгүүл зүйн медиа төслийн санаачлагч сэтгүүлч “ГЭРЭЛТ МОРЬД” УРАН БҮТЭЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 10
  11. 11. 11 У.Бямбаням, продюсер Н.Энхбат, дизайнер М.Төгөлдөр нар нь тэдний аялалын мөрөөр 90 жилийн дараа аялж, суралцагчидтай холбоотой архивын мэдээлэл цуглуулан, цуврал нийтлэлүүдийг бичиж, “Өнөөдөр” сонин болон ublife сайтад нийтлэсэн. Мөн төслийн танилцуулгыг “Дэлхийгээр аялагчид” клубын уулзалт болон их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалд зориулсан “Найрагтай үдэш” жазз яруу найраг хосолсон өдөрлөгөөр дамжуулан сурталчилсан байна. “Д.Нацагдоржийн мөрөөр өрнөзүгт”сэтгүүлзүйнмедиатөсөлнь“Нүүдэл” сэдэвт 5 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадамд амжилттай оролцсон бөгөөд Солонгос улсын Гуанжу хотын “Азийн Соёлын Төвд” зохион байгуулагдсан олон улсын хамтарсан үзэсгэлэнд медиа инстоляци бүтээлээр танилцуулагдсан. Төслийн хамтрагч: Америк дахь МУЗ 11
  12. 12. 12 ГУАНЖУ ДАХЬ “НҮҮДЭЛ” ҮЗЭСГЭЛЭН Төслийн зорилго: Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар дэлхий даяр өрнөж буй нүүдлийн олон талт нөхцөл байдлын тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх Төслийн танилцуулга: Гёте-Институт нь Зүүн Өмнөд Ази, Монгол, БНХАУ, Хонг-Конг, Тайвань, Солонгос, Япон, Тайланд, Индонез, Сингапур зэрэг улсын 9 кураторын хамтаар “Нүүдэл” сэдвийн доор тус төслийг 2018 онд эхлүүлсэн билээ. Энэ хугацаанд кураторууд ХБНГУ, БНСУ-д зохион байгуулагдсан сургалт семинарт хамрагдсан бөгөөд хамтарсан үзэсгэлэнг Бээжин, Улаанбаатар, Хонг- Конг улсад тус тус зохион байгуулсан байна. МУЗ нь энэхүү төсөлд хамрагдсан бөгөөд Урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа олон улсын кураторын багт ажилласан ба “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд “Нүүдэл суудлын хүүрнэл” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Тус төслийн хаалтын үзэсгэлэн 2019 оны 11 сард Солонгосын Гуанжу хотын “Азийн Соёлын Төв”-д нээлтээ хийсэн ба Монгол улсыг төлөөлж уран бүтээлч У.Бямбаням “Ой дурсамжийн нүүдэл”, Ш.Ихбаяр “Нүүдлийн бодол”, С.Төрболд А.Нарандулам нарын “Шамбалын орон” бүтээлээр оролцсон болно. Төслийн хамтрагч ба хандивлагч: Азийн Соёлын Төв Азийн Соёлын Хүрээлэн Гёте-Институт Солонгос 12
  13. 13. 13 МОНГОЛ - ТАЙВАНИЙ ХАМТАРСАН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, соёлын солилцоо зохион байгуулах Төслийн танилцуулга: Тайваний куратор Мейяа Ченийн санаачилга, Тайваний соёлын яамны санхүүжилтээр Тайванийн медиа уран бүтээлчид Монголд зочилж, уран бүтээлийн судалгаа хийсэн ба “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн наадам болон “Playtime” амьд хөгжмийн наадамд бүтээлээ танилцуулсан билээ. Үүний дараа Тайваний соёл урлагийн байгууллага, медиа урлагийн хөгжлийн өнөөгийн байдалтай танилцахаар МУЗ-ийн хөтөлбөрийн ажилтан Г.Гэрэлсүрэн, кино найруулагч Ш.Ихбаяр, сэтгүүлч У.Бямбаням нар Тайвань улсадайлчилсан. Тайваний 17 соёл урлагийн байгууллагатай танилцсан ба “Тайпей Контемпорари Урлагийн Төв”-д Монголын соёл өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгт У.Бямбаням “Нүүдлийн дурсамж” сэдвээр илтгэл тавьж, Ш.Ихбаяр “Алтан хальс” индепендент кино наадамд оролцсон богино хэмжээний кинонуудаас үзүүлсэн бол Г.Гэрэлсүрэн МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайн үйл ажиллагааг танилцууллаа. Төслийн хамтрагч: Тайпей Контемпорари Урлагийн Төв Төслийн хандивлагч: Тайваний Соёлын Яам 13
  14. 14. 14 “ДЭЛХИЙН МОДНЫ ӨДӨР” ОЛОН УЛСЫН НААДАМ Төслийн зорилго: Уран бүтээлчдийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах урлагийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, монголынсоёлурлагийголонулсадсурталчлах Төслийн танилцуулга: МУЗ нь модон сийлбэрч уран бүтээлчдийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэгийн “Дэлхийн Модны Өдөр” олон улсын наадамтай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тус наадам нь мод хүн төрөлхтний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилготойгоор жил бүр өөр өөр улсад зохион байгуулагддаг соёлурлагийнаргахэмжээюм.2019ондАвстри улсад зохион байгуулагдсан тус наадамд сийлбэрч Н.Очирбат шалгарсан ба өөрийн бүтээлээ олон улсын хамтарсан үзэсгэлэнд танилцуулж, модон сийлбэр бүтээх үзүүлбэрт оролцон, олон улсын уран бүтээлчидтэй хамтын бүтээл урласан байна. Төслийн хамтрагч: Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэг, БНХАУ 14
  15. 15. 15 “САЛХИЙГ МЭДЭР” МОНГОЛ-СОЛОНГОСЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН НҮҮДЛИЙН УРЛАН ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Монгол-Солонгосын уран бүтээлчдэд харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгох Төслийн танилцуулга: Солонгосын Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр МУЗ нь “Салхийг Мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг Монгол- Солонгосын хөгжмийн уран бүтээлчдийг хамруулан 2019 оны 7-р сард амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн хөтөлбөрт БНСУ-ын ардын дуу, хөгжмийн “Жэол-до-га- ин” хамтлагийн 6 уран бүтээлч, Монголын үндэсний хөгжмийн “Их Монгол” хамтлагийн 6 уран бүтээлч нэгдэн оролцож, Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудаар аялан байгалиас онгод урам авч, чөлөөт хэлбэрээр зохиомжлон хөгжимдөж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, хамтарсан бүтээл туурвилаа. Хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг Улсын Их Баяр Наадмын үеэр буюу 2019 оны 7-р сарын 11-ний өдөр “Соёлын наадмын” тайзнаа наадамчин олон, жуулчдад толилууллаа. Тоглолтыг 5000 гаруй наадамчин олон үзэж, Монгол-Солонгосын үндэсний хөгжим, ардын дууны нийлэмж бүтээлийг сонсож мэдэрсэн. Төслийн хамтрагч: Нийслэлийн Улаанбаатар Чуулга Монголиа Куэст ХХК Төслийн хандивлагч: Солонгосын Урлагийн Зөвлөл 15
  16. 16. 16 Төслийн зорилго: Соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Төслийн танилцуулга: МУЗ нь соёлын олон төрөл зүйлсийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 4 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Нүүдэл суудал” сэдвийн хүрээнд 2019 оны 6 сарын 21-ээс 7 сарын 7-ны хооронд Сайншанд хотын Хамрын хийд дэх аялал, УБ хотын “MN 17” арт галерей дахь хамтарсан үзэсгэлэн, “Playtime” амьд хөгжмийн тоглолт зэрэг 4 цогц арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа. Тус наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Нүүдэл” галт 4 ДЭХ УДААГИЙН “УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДАМ 16
  17. 17. 17 тэрэгний аялалд Монгол ба олон улсын нийт 36 уран бүтээлч, судлаач, куратор, медиа урлагийн наадмын төлөөлөл оролцсон бол Гёте Институттэй хамтран “Нүүдэл суудлын хүүрнэл” Зүүн Өмнөд Ази, Монгол, АНУ-ын 14 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Азийн шинэ залуу 9 куратор дэглэн 2019 оны 6-р сарын 27-ноос 7-р сарын 7-ны хооронд “MN 17” арт галерейд толилуулж, “Нүүдэл Суудал” Кураторуудын чуулганыг зохион байгуулсан. Мөн ТodaysArt олон улсын медиа урлагийн наадамтай хамтран дуу авиа, хөгжим, дүрсний нийлмэл урлагийн бүтээлийг “Playtime” амьд хөгжмийн наадамд байрлах “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын асар ба “Нааглихац” тайзнаа 15000 гаруй үзэгчдэд хүргэлээ. Тус наадмын үеэр мэргэжлийн уран бүтээлчид, оюутнуудад зориулсан медиа урлагийн сургалт, “Урлагтай яриа” уран бүтээлчдийн цуврал уулзалт ярилцлагыг тус тус зохион байгуулсан. Энэ наадмын үйл ажиллагаа нь сошиал медиа сувгаар нийт 180.000 гаруй хүнд хүрсэн болно. Төслийн хамтрагч: Монголын Үлэг Гүрвэлийн Төв Музей MN17 Арт Галерей Монгол дахь Гёте-Институт TodaysArt Олон Улсын Медиа Урлагийн Наадам Төслийн хандивлагч: Нидерландын Стимулеринг Сан АНУ-ын Элчин Сайдын Яам Канадын ЭСЯ Төгөлдөр Сан XAC Банк Монголиа Куэст ХХК 17
  18. 18. 18 Төслийн зорилго: Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх Төслийн танилцуулга: МУЗ нь 11 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Австралийн Элчин Сайдын Яам, Гёте-Институтийн дэмжлэгтэйгээр 2019 оны 10-р сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус наадам нь Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд хувь нэмрээ оруулж буй нэр хүндтэй наадамд тооцогдох болжээ. Энэ жилийн наадмын хүрээнд кино зохиол хөгжүүлэлтийн чиглэлээр “Зохиолтой ч болоосой”, кино маркетинг 11 ДЭХ УДААГИЙН “УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 18
  19. 19. 19 түгээлтийн чиглэлээр “Кино дууссаны дараа” сургалтууд, “Кино зохиолоос, кино түгээлт” сэдвээр кино форумыг тус тус зохион байгуулж, 300 гаруй уран бүтээлчдийг хамруулсан байна. Наадам нь Онцлох орны кино үзвэр, Монгол киноны уралдаант хэсэг болон Олон улсын кино үзвэр зэрэг хөтөлбөртэй байлаа. Энэ жил наадмын онцлох орноор ХБНГУ-ыг сонгон “Герман кино үзвэр”-ийг ХБНГУ-ын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте-Институттэй хамтран зохион байгуулж, ХБНГУ-ын найруулагч Мехмет Акиф Буюкаталай хүрэлцэн ирж, наадмын үйл ажиллагаанд оролцсон. УБОУКН-ын Монгол киноны уралдаант хэсэгт нийт 11 бүтээл ирснээс “Шилдэг найруулагч” ангилалд “Би Нар” МУСК-ны найруулагч Ж.Сэнгэдорж, “Шилдэг кино зохиол” ангилалд “Хийморь” МУСК-ны зохиолч Г.Эрдэнэбилэг, Д.Хүүбаатар нар, Номадиа Пикчерс компанийн нэрэмжит “Шилдэг продюсер” ангилалд “Халуун Сэтгэл” МУСК-ны продюсер Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар, “Шилдэг кино” ангилалд Ж.Сэнгэдорж найруулагчийн “Би Нар” МУСК тус тус шалгарч Хангарьд цом болон мөнгөн шагнал гардан авлаа. Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Каннын ОУКН-ын “Найруулагчдын 2 долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсет, УБОУКН-ын хөтөлбөр боловсруулагч, шүүгч Тибу Брак, “Гуру Медиа”-ийн продюсер Ц.Ариунаа нар хамтран боловсруулж, Канн, Берлин, Венец, Торонто, Роттердам зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Исланд, Колумб, ХБНГУ, Франц, БНСУ зэрэг 9 орны 15 кино бүтээлийг нийт 3500 гаруй Монголын үзэгчдэд хүргэсэн байна. Наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг БНСУ-ын найруулагч Бонг Жун Хо- гийн 2019 оны Каннын ОУКН-ын Алтан Далдуу Мод шагналт “Шимэгч” кино хүртэж “Шонхор” цомын эзэн болсон.
  20. 20. 20 Төслийн хамтрагч: Локарно Кино Наадам, Швейцар улс Номадиа Пикчерс ХХК Монголын Кино Урлагийн Зөвлөл Гуру Медиа UB Inn Зочид Буудал Тэнгис Кино Театр Монгол-Францын Төв Төслийн хандивлагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар Нийслэлийн Соёл Урлагийн Газар Швейцарийн Хөгжлийн Агентлаг ХБНГУ-ын Элчин Сайдын Яам Франц Улсын Элчин Сайдын Яам Австрали Улсын Элчин СайдынЯяам Монгол дахь Гёте-Институт Төслийн дэмжигч: Глобал Смарт Солюшн ХХК Синеплас ХХК Монголиа Куэст ХХК 20
  21. 21. 21 ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
  22. 22. 22 ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР Хөтөлбөрийн зорилго: Урлагийн боловсролоор дамжуулан үндэсний болон хүмүүний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэгч иргэд, нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах Хөтөлбөрийн 2019 оны үйл ажиллагааны товч танилцуулга: 2019 онд МУЗ-ийн Олон Нийтийн Урлагийн Боловсролын хөтөлбөр нь урлагийн боловсролоор дамжуулан үндэсний болон хүмүүний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэгч иргэд, нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго бүхий 10 төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөр нь хүүхэд залуучууд ба олон нийтэд чиглэсэн төслөөр дамжуулан санхүүгийн бэрхшээлтэй 17 оюутанд сургалтын тэтгэлэг олгон, 553 хүүхдийг (үүнээс 17 хөгжлийн бэрхшээлтэй, 390 хотын алслагдсан дүүрэгт оршин суудаг хүүхдүүд) дүрслэх урлаг, хөгжим, кино, бүжгийн урлагийн сургалтад хамруулж, тэдний өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээг хөгжлүүлсний зэрэгцээ нийслэлийн 30 ЕБС-ийн 65 хөгжим, дүрслэх урлаг, технологийн багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр орууллаа. Төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын 100 мэргэжлийн сургуулийн оюутан, уран бүтээлчид болон Австралийн 3, БНСУ-ын 3, ХБНГУ-ын 1 уран бүтээлчидтэй тус тус хамтран ажилласан байна. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан тоглолт, үзэсгэлэн, кино үзвэрт 1500 гаруй хүн оролцож, 10,000 гаруй хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээ, мэдээлэл хүлээн авсан. Түүнчлэн хөтөлбөр нь шинэ агуулга, хамтрагчдын тусламжтайгаар олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, дотоодын уран бүтээлч, багш нарын чадавхийг дээшлүүлэх замаар цар хүрээгээ өргөжүүлэн ажилласан. 22
  23. 23. 23 “УРЛАГТАЙ ЯРИА” МЕДИА ТӨСӨЛ Төслийн зорилго: Урлагаар дамжуулан, нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийн салбарын хүн ба нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх Төслийн танилцуулга: МУЗ нь “Урлагтай яриа” медиа төслийг зургаа дах жилдээ хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд нийтлэлч Б.Гэрэлмаагийн “Дэлхийн бүжгийн өдөр: Монголд бас олон улсад”, “Гоёл чимэглэлийн түүх”, Р.Оюунжаргалын “Соёолон харж, соёлоороо бахархах Соёлын наадам 12 дахь жилдээ”, Г.Дэлгэрмаагийн “Дэлхийг дурангаар тольдохуй”, У.Бямбанямын “Найрагчийн мөрөөр, Алдагдсан цагийн эрэлд, Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20000 км зам” зэрэг цуврал 5 нийтлэлийг хамтран бэлтгэн, Unuudur.mn, zindaa.mn, ikon. mn, news.mn, Ub.life зэрэг хэвлэл мэдээллийн сайтаардамжуулан10,000гаруйхүндхүргэсэн. Мөн уран бүтээлчдийг танилцуулдаг “Урлагтай яриа” цуврал 4 уулзалтыг зохион байгуулсан ба эдгээр нь гоёл чимэглэлийн урлаач Э.Цагаанцоож, “Улаанбаатар” олон улсын наадмын хүрээнд Нидерландын уран бүтээлч Үлоф вон Винден, DJ Stellar OM Source, UP- Sammy, Ш.Ихбаяр, У.Бямбаням, Бодьхүү нарын бүтээлийг “Улаан Гэр” бүтээлч орон зай болон “Playtime” амьд хөгжмийн наадмын асарт зохион байгууллаа. 23
  24. 24. 24 Мөн дотоодын болон олон улсын мэдээ мэдээллийг хүргэх ”Урлагтай яриа“ FB live шууд сурвалжлага явагдсан ба Венецийн Биеннальд оролцож буй Монголын уран бүтээлийн танилцуулга, Бүгд Найрамдах Чех улсад болсон “PQ Art Festival”-д оролцож буй Монголын уран бүтээлийн үзэсгэлэн, Каннын кино наадамд оролцож буй Монгол уран бүтээлчид, Алтан хальс олон улсын кино наадмын хүрээнд Монгол Фильм Дистрибьюшны захирал Н.Цогтбаяр, Гуру Медиагийн продюсер Ц.Ариунаа, жүжигчин, продюсер Б.Амарсайхан нарын удирдсан “Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?” хэлэлцүүлгийг сурвалжлан 50,000 гаруй хүнд мэдээллийг түгээсэн. Төслийн хамтрагч: Unuudur.mn, News.mn, Ikon.mn, zindaa.mn, Ub.life 24
  25. 25. 25 “МИНИЙ ГЭР – МИНИЙ ХОТ” ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Хотын захын дүүргийн хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох, бүтээлч үйл ажиллагаанд хамруулах Төслийн танилцуулга: МУЗ нь Улаанбаатар хотын Засаг Даргын Тамгын Газар, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих “Миний гэр-Миний хот” олон нийтийн оролцоог хангах хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороонд хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Хог болгон хог биш!” дахивар хог хаягдалаар гар урлалын бүтээл хийх 3 сарын сургалтанд СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулийн 90 сурагчийг хамруулан, уран бүтээлч сэтгэлгээ, байгаль орчин-ногоон хөгжлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, сургалтыг хороо, ЕБС-ийн багш удирдлагуудтай хамтран 9 мэргэжлийн зураач, дизайнерууд удирдан чиглүүллээ. Сурагчид өөрсдийн бүтээсэн 200 гаруй бүтээл бүхий хамтарсан үзэсгэлэнг хорооны иргэдэд танилцуулав. 25
  26. 26. 26 Мөн “Re-Imagine Ulaanbaatar” цаасан шуумал урлалын аргаар бэлэг дурсгалын бүтээл туурвих, тус бүтээлээ борлуулж өрхийн санхүүг нэмэгдүүлэхэд чиглэсэн 3 сарын сургалтыг тус дүүргийн 261 дүгээр цэцэрлэгийн 20 багш, ажилтнууд болон хорооны эмэгтэйчүүдийг нарыг хамруулан амжилттай зохион байгуулж, 50 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргав. МУЗ нь хөтөлбөрийн хүрээнд “Ардын Лаборатори” ТББ-тай хамтран СХД-ийн 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр дэх ус зайлуулах далангийн ойролцоох орчны хог хаягдлын нөхцөл байдлыг тандах, түүнтэй холбоотой хог хаягдлын менежментийг сайжруулах судалгааны ажлыг зохион байгуулж, судалгааны үр дүн тайлан болон холбогдох зөвлөмжийг НЗДТГ, Хороодын дарга, ТҮК, иргэдэд танилцуулан, хүлээлгэн өгөв. Төслийн хамтрагч: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл Баянхошуу Дэд Төв Төслийн хандивлагч: Азийн Хөгжлийн Банк 26
  27. 27. 27 “БИД ЧАДНА-БИД АВЬЯАСТАЙ” ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН КИНО УРЛАГИЙН ТӨСӨЛ Төслийн зорилго: Кино урлагаар дамжуулан нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай эерэг ойлголтыг түгээх Төслийн танилцуулга: МУЗ нь кино урлагаар дамжуулан нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай эерэг ойлголтыг түгээх зорилготой “Бид чадна-Бид авьяастай” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд Австралийн “Bus Stop Films” ТББ-ын “Оролцоог хангасан кино бүтээл туурвих нь” сургалтын хөтөлбөрийн 4 сэдвийн хүрээнд 40 удаагийн 120 цагийн сургалтыг РТМУСургууль дээр 2019 оны 4-12 сард ХБХЭЭХолбоо, Дауны холбооны оюуны ялгаатай залуучууд болон РТМУС-ын сэтгүүл зүй, найруулагчийн ангийн оюутнууд нийлсэн 25 оролцогчдод хэрэгжүүллээ. Сургалтын үр дүнд найруулагч П.Золжаргал, Австрали продюсер Женевив Клей Смитийн удирдсан 65 хүний бүрэлдэхүүнтэй кино баг Монголын хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог дэмжсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэсэн “Шат” богино хэмжээний киног бүтээсэн. 27
  28. 28. 28 Төслийн хамтрагч: Bus Stop Films, Австрали улс Дауны Холбоо Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Эцэг Эхчүүдийн Холбоо СУИС-ийн РТМУ Сургууль Төслийн хандивлагч: Австрали Улсын Гадаад Харилцаа, Худалдааны Яам БСШУСЯамны Соёл Урлаг Хөгжүүлэх Сан Рожер Перри, Австрали улс Текеномикс Монгол ХХК Тамирын Гурван Чулуу ХХК 28
  29. 29. 29 “БЕРЛИНИЙ АГААРЫН ГҮҮРИЙН ТҮҮХЭЭС” ХҮҮХДИЙН ОРЧИН ҮЕИЙН БҮЖГЭН ЖҮЖИГ Төслийн зорилго: Орчин үеийн бүжгээр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар хоёр орны хэл, урлаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх Төслийн танилцуулга: Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Герман Улс нэгдсэний 30 жил, Берлиний Агаарын Гүүрийн 70 жилийн ойн хүрээнд МУ-ын Соёлын Элч О.Оюунтуяагийн санаачлагаар орчин үеийн бүжгээр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар хоёр орны хэл, урлаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийн төслийг 2019 оны 5-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Faster-Than-Light-Dance” бүжгийн компаний уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, ХБНГУ-ын төрийн соёрхолт Фолкер Айзенахын удирдлаган дор нийслэлийн ерөнхий боловсролын 9 сургуулийн нийт 29
  30. 30. 30 34 сурагч 10 хоногийн турш орчин үеийн бүжгийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагдан, түүх, урлагийн боловсролоо дээшлүүллээ. Сургалтын төгсгөлд “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжгийг 2019 оны 5-р сарын 18-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа олон нийтэд нээлттэй толилуулав. Тус тоглолтыг 600 гаруй хүүхдүүд, эцэг эхчүүд үзэж сонирхон, 5000 гаруй хүнд төслийн агуулга, мэдээллийг хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр хүргэсэн. Төслийн хамтран хэрэгжүүлэгч: Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ Төслийн хамтрагч: СУИС-ийн “Бадмаараг” Ахлах Сургууль Гёте Институтийн ПАШ Сургуулиуд хөтөлбөр Нийслэлийн Улаанбаатар Чуулга Төслийн хандивлагч: ХБНГУ-ын Элчин Сайдын Яам ХБНГУ-ын Гадаад Харилцааны Яам Конрад Аденаурын Сан 30
  31. 31. 31 “УРЛАГ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” ХҮҮХДҮҮДЭД СОНГОДОГ УРЛАГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Сонгодог урлагаар дамжуулан хүүхэд залуучуудыг бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн боловсролтой иргэн болгон төлөвшүүлэх, улмаар соёл урлагийн нийгэм, хувь хүний хөгжилд үзүүлэх үр нөлөөг олон нийтэд таниулан сурталчлах Төслийн танилцуулга: MУЗ нь 2006 оноос эхлэн “Урлаг хөгжлийн төлөө” төслийн хүрээнд алслагдсан дүүргийн сургуулийн хүүхдүүдэд хөгжим, бүжиг, дүрслэх урлагийн албан бус цуврал сургалтыг зохион байгуулж байна. 2019 оны “Урлаг Хөгжлийн Төлөө” төслийн хүрээнд Улаанбаатар хотын СХД-ийн 67 болон 76-р сургуулиудын 6-8 дугаар ангийн нийт 300 орчим сурагчдад утсан хөгжим ба үлээвэр хөгжмийн тайлбарт концертыг үзүүлсэн ба тоглолтын дараа сурагчид мэргэжлийн хөгжимчидтэй сонирхсон асуултаа асууж, харилцан яриа өрнүүлсэн. Мөн төслийн хүрээнд ЕБС-ийн дуу хөгжмийн багш нарыг чадавхижуулах, туршлага солилцуулах зорилгоор 2 удаагийн “Хөгжмийн 31
  32. 32. 32 боловсролыг ЕБС-д үр дүнтэй заах нь” арга зүйн туршлага хуваалцах сургалтыг хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, “Шинэ Монгол” сургуулийн хөгжмийн багш Ш.Энхжаргал нартай хамтран зохион байгуулж, ерөнхий боловсролын 21 сургуулийн 45 дуу хөгжмийн багш нар хамрагдсан болно. Тус төслийг БСШУСЯ санхүүжүүлж,“Монголынмэргэжлийнхөгжмийн холбоо” (ММХХ)-ны 11 залуу уран бүтээлчид болон Т.Пүрэвсүх, Ш.Энхжаргал сургагч багш нартай хамтран ажиллаж хэрэгжүүллээ. Төслийн хамтрагч: Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо (ММХХ) Хөгжмийн Боловсролыг Дэмжих Сан Төслийн хандивлагч: БСШУСЯ 32
  33. 33. 33 “МИНИЙ МӨРӨӨДӨЛ” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН СУРГАЛТ БА ҮЗЭСГЭЛЭН Төслийн зорилго: Дүрслэх урлагаар дамжуулан хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх Төслийн танилцуулга: МУЗ нь 2019 онд ХАС Банктай хамтран хүүхэд багачуудын урлагийн боловсролыг дэмжих зорилготой “Миний мөрөөдөл” хүүхдийн уран зургийн өдөрлөгийг амжилттай хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдааныг олон нийтэд нээлттэй зарлан, 150 хүүхдийн бүтээлийг цахимаар хүлээн авч, 100 хүүхдийн уран зургийн сургалтыг Хүүхдийн урлан бүтээх төв дээр зохион байгууллаа. Миний мөрөөдөл гар зургийн уралдаанд 3-14 насны 3 насны ангилалд 5 байр шалгаруулж урамшуулан, цахим орчинд 6000 хүнд хүрч ажиллав. Төслийн хамтрагч: Хүүхдийн Урлан Бүтээх Төв Төслийн хандивлагч: ХАС Банк 33
  34. 34. 34 “ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ” ЧУУЛГА УУЛЗАЛТ Төслийн зорилго: Хотжилт болон байгаль орчин-ногоон хөгжлийн талаарх залуусын ойлголтыг дээшлүүлэх Төслийн танилцуулга: МУЗ нь эксприментал болон медиа урлагаар дамжуулан хүүхэд залуучуудад хотжилт, байгаль орчин, ногоон хөгжлийн талаар ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой АНУ-ын Азийн Сангаас санаачлан зохион байгуулсан “Залуусын дуу хоолой” чуулганд 2019 оны 6-р сарын 16-ны өдөр оролцлоо. Чуулганы үеэр 14 залуу уран бүтээлчийн 17 богино хэмжээний бүтээлээс бүрдсэн “Хотын Түүх ба Шилжилт Хөдөлгөөн” кино үзвэрийг 100 гаруй залууст толилуулсан. Тус кино үзвэр нь Улаанбаатар хотын түүх, нийгэм соёлын өөрчлөлт, цаг үеийн шилжилт хөдөлгөөн, Монголын 2 нийгмийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хотжилтыг орчин үеийн технологийг ашиглан, медиа бүтээлээр дамжуулан хүргэсэн онцлог бүтээлийн үзвэр байлаа. Мөн залуу уран бүтээлч Б.Мөнхзулын “Бүдэг ногоон цэг” байгаль дэлхий хувьсан өөрчлөгдөн, цөлжилт газар авч буй өнөө үед хувь хүний байгальд хандах хандлага, зөв дадал, ухамсарт хэвшил чухал болохыг залууст, ирээдүйн хүмүүнлэг нийгмийн иргэдэд сануулахыг зорьсон 6 минутын виртуал киног нийт 80 гаруй залууст танилцуулсан. Төслийн хамтрагч ба хандивлагч: АНУ-ын Азийн Сан 34
  35. 35. 35 “ЭКО БААТАР” УРЛАГ-БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ Төслийн зорилго: Дүрслэх урлаг, технологийн хичээлээр дамжуулан байгаль орчин, экологийн боловсролыг олгох Төслийн танилцуулга: МУЗ нь БНСУ-ын 3 уран бүтээлчидтэй хамтран “Эко Баатар” дүрслэх урлаг, технологийн хичээлээр дамжуулан байгаль орчин, экологийн боловсролыг олгох сургалтад Нийслэлийн 67-р дунд сургуулийн 25 сурагч, 4 багшийг хамруулсан. Мөн Солонгосын уран бүтээлчид байгаль орчны чиглэлээр орчин үеийн урлагийн бүтээл туурвидаг Монгол 4 уран бүтээлчдидтэй ярилцан, харилцан туршлага солилцов. 35
  36. 36. 36 “ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” БА ОРИФЛЭЙМ МОНГОЛ ХХК-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлэлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг төрүүлэх Төслийн танилцуулга: МУЗ нь Соёл Урлагийн Их Сургууль болон МУ- ын Консерваторид амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэй оюутнуудын сурах хүсэл эрмэлзлэлийг тэтгэн дэмжих, ирээдүйн урлагийн манлайлагчдыг төрүүлэх замаар Монголын соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлсэн. Үүнд: • Америкийн Монголчуудын Соёлын Холбооны дэмжлэгээр “Ирээдүйн авьяастан” хөтөлбөрийн тэтгэлэгийг арав дахь жилдээ 3 оюутанд, • “Орифлэйм Монгол ХХК-ны нэрэмжит тэтгэлэг”-ийг найм дах жилдээ 8 оюутанд тус тус олгож, ирээдүйн урлагийн манлайлагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн. 36
  37. 37. 37 Төслийн хамтрагч: Соёл Урлагийн Их Сургууль Монгол Улсын Консерватори Төслийн хандивлагч: Америкийн Монголчуудын Соёлын Холбоо Ротари Хөгжлийн Сан Ажигана Групп Орифлэйм Монгол ХХК 37
  38. 38. 38 ЛУБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх Төслийн танилцуулга: 2019 онд Зориг Сантай хамтран Монгол- Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой Монгол-Америкийн хүүхэд залуучуудын соёлын солилцооны хөтөлбөрийг найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2019-2020 оны ээлжит хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 23 сурагч хамрагдаж, үндэсний өв соёл, соёлын олон төрөл зүйлст суралцсаны зэрэгцээ ардчилал, иргэний нийгмийн талаарх мэдлэгээ дээшлүүлэн хамтарсан 4 бичил төсөл хэрэгжүүлж, туршлага хуримтлууллаа. Мөн амжилттай суралцсан сурагчид хоёр орны соёл, боловсролыг танин мэдэх 14 хоногийн аялалд хамрагдаж, АНУ-аас 5 сурагч, 1 багш, Монголоос 5 сурагч, Зориг сангийн ажилтан хамрагдан харилцан хоёр оронд айлчилсан болно. Төслийн хамтрагч: Зориг Сан Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗ 38
  39. 39. 39 СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР
  40. 40. 40 СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР Хөтөлбөрийн зорилго: Монголын соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлан түгээх, өвлүүлэн уламжлуулах Хөтөлбөрийн 2019 оны үйл ажиллагааны товч танилцуулга: МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийн талаар сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн болно. Хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ. 2019 онд тус хөтөлбөр түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилготой М-Си-Эс группийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл, Чойжин ламын сүм музейн барилгын судалгаа ба хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө, Амарбаясгалант хийдийн хадгалалт хамгаалалт, Богд хааны ордон музейн байгалийн ба нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааны төслийг тус тус хэрэгжүүлсэн бол соёлын өвийг сурталчлан таниулах зорилгоор “Занабазар” баримтат уран сайхны киног хийлгэж, “Соёлын наадам”-ыг зохион байгуулав. 40
  41. 41. 41 СОЁЛЫН НААДАМ Төслийн зорилго: Монголын нүүдэлчдийн өв соёл, ардын урлагийг гадаад дотоодын үзэгчдэд таниулан сурталчлах, үндэсний баяр наадмын соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх Төслийн танилцуулга: МУЗ нь нүүдэлчдийн уламжлалт соёл, язгуур урлагийг гадаад дотоодын үзэгчдэд таниулан сурталчлах “Соёлын Наадам” төслийг уламжлал ёсоор Соёл Урлагийн Их Сургуультай хамтран 12 дахь жилдээ үндэсний их баяр наадмын үеэр Хүй 7 худагт зохион байгууллаа. Соёлын наадмын хүрээнд МУЗ нь соёл урлагийн 6 өртөөгөөр дамжуулан 30,000 гаруй гадаад, дотоодын наадамчин олонд соёлын биет бус өв болон ардын авьяастан өв тээгчдийг таниулан сурталчилж, 300,000 гаруй хүнд наадмын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн байна. Төслийн хамтрагч: Соёл Урлагийн Их Сургууль Төслийн хандивлагч: Номадик Экспедишн ХХК Рио Тинто Монгол ХХК 41
  42. 42. 42 “ЗАНАБАЗАР” БАРИМТАТ УРАН САЙХНЫ КИНО ТӨСӨЛ Төслийн зорилго: Өндөр гэгээн Занабазарын Монголын түүх соёлд үлдээсэн хувь нэмэр, үнэт өвийг сурталчлах Төслийн танилцуулга: Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн хосгүй үнэт бүтээлийг таниулан сурталчлах, олон нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх “Занабазарын Нууц” төслийг МУЗ нь өндөр гэгээний 380 жилийн ойн хүрээнд 2015 онд эхлүүлсэн билээ. Энэ төслийн баримтат кино бүтээх ажил 2019 онд үргэлжлэн “Өв эрдэнэ” хөтөлбөрөөс “Hero entertainment” группт уран бүтээлийн тэтгэлэг олголоо. Тус баримтат киноны зураг авалтыг түүхийн архив, эх сурвалжуудыг үндэслэн Монголын түүхтэй холбоотой Монгол улс, ОХУ болон БНХАУ-ын дурсгалт газруудад хийж, Монголын музейн сан хөмрөг дэх Өндөр гэгээний өөрийн мутрын бүтээлийг дэлгэцнээ буулгасан. Уг кино нь олон улсын баримтат киноны шинэ хандлага, арга зүйг ашиглан баримтат киноны салбарын чиг хандлагыг шинэ шатанд гаргаж, түүхэн үйл явдлуудыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлэхэд эрдэмтэн судлаачдыг хамрууллаа. Төслийн хамтрагч: Херо Энтертэймент Групп Төслийн хандивлагч: М-Си-Эс Холдинг ХХК 42
  43. 43. 43 БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН БАЙГАЛИЙН БА НИЙГМИЙН ГАРАЛТАЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА Төслийн зорилго: Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтыг сайжруулах, байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг бууруулах Төслийн танилцуулга: МУЗ нь түүх соёлын дурсгалт барилгын цаашдын хадгалалт хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, сэргээн засварлалтын ажилд бэлтгэх зорилгоор Богд Хааны Ордон Музейн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг явуулсан. Энэ төслийн хүрээнд судалгаа шинжилгээний 7 байгууллагын мэргэшсэн судлаач мэргэжилтнүүд байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлс түүх соёлын дурсгалт барилгад учруулж буй сөрөг нөлөө эрсдлийг 7 төрлийн судалгаагаар тодорхойлон барилгын гэмтлийн хэмжээг тогтоож, цаашид орчны нөлөөллийн эрсдлийг бууруулах ажлын төлөвлөгөө болон сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж боловсрууллаа. 43
  44. 44. 44 Төслийн хамтрагч: Байгаль Орчин, Хэмжилзүйн Төв Лаборатори Богд Хааны Ордон Музей Гамшиг, Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэг Соёлын Өвийн Үндэсний Төв ШУА, Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэн ШУА, Биологийн Хүрээлэн ШУТИС Геологи, Уул Уурхайн Сургууль Херитейж ХХК ХҮИС, Хэрэглээний Хөдөлмөр Судлалын Сургалт, Судалгааны Хүрээлэн Төслийн хандивлагч: М-Си-Эс Холдинг ХХК 44
  45. 45. 45 ЧОЙЖИН ЛАМЫН СҮМИЙН БАРИЛГЫН ГЭМТЛИЙН СУДАЛГАА БА ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ Төслийн зорилго: Түүх соёлын дурсгалт газрын хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг олон улсын стандартын дагуу боловсруулах, World Monuments Watch хөтөлбөрөөр дамжуулан Чойжинламынсүммузейголонулсадтаниулан сурталчлах Төслийн танилцуулга: Чойжин Ламын Сүмийг сэргээн засварлалтанд бэлтгэх, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө боловсруулах зорилгоор АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Келли Чойжин ламын сүмийн 8 барилгын бүтцийн гэмтлийн судалгаа хийлээ. Уг судалгааны тайланг үндэслэн СтивенКеллиЧойжинламынсүмийнхадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг холбогдох Монголын байгууллагуудтай хамтран олон улсын стандартын дагуу боловсруулж, 2 дуганы сэргээн засварлах ажлын зураг төсвийг Сүлд Проект компаниар 2019 онд гүйцэтгүүлэв. 45
  46. 46. 46 Мөн түүнчлэн Стивен Келли Богд хааны өвлийн ордон, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Гэсэр сүм, Дашчойлин хийдийн барилгын бүтцийн гэмтлийн тандалт судалгаа хийлээ. Стивен Келли “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” үндэсний чадавхийг бэхжүүлэх сургалтыг 2 долоо хоногийн турш амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын түүх соёлын дурсгалыг сэргээн засварлагч компаний архитектор инженерүүд, сүм хийд, түүх соёлын дурсгалт газрын ажилтнууд, Соёлын Өвийн Үндэсний Төв ба музейн сэргээн засварлагч зэрэг 30 орчим мэргэжилтэн хамрагдаж өөрсдийн мэргэжлийн чадварыг дээшлүүллээ. Төслийн хүрээнд АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр Чойжин ламын сүм музейг сонгогдож, 2 жилийнтуршолонулсынсэргээнзасварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авч, олон улсын сангийн хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийг нээлээ. Төслийн хамтрагч: Чойжин Ламын Сүм Музей Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх Барилга архитектурын дурсгалыг сэргээн засварлах ажилд хяналт, Дүн шинжилгээ хийх шинжээчдийн зөвлөл Сүлд Проект ХХК Стивен Ж Келли, АНУ Төслийн хандивлагч: М-Си-Эс Холдинг ХХК 46
  47. 47. 47 ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ОРЧНЫ ТОХИЖИЛТЫН ТӨСӨЛ Төслийн зорилго: Чойжин ламын сүм музейн барилга архитектурын өнгө үзэмжийг тодруулах, музейн үзэгч олон нийтэд таатай орчин бүрдүүлэх, музейн хэрмэн доторх явган хүний замыг сэргээн засварлах Төслийн танилцуулга: БСШУСЯ-ны Соёл Урлагийн Бодлогын Газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжилтнүүд, түүх соёлын дурсгалт уран барилгын сэргээн засварлагч архитекторуудтай хамтран Чойжин ламын сүм музейн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраар 5 сард батлуулсан. Батлагдсан зураг төслийн дагуу музейн хэрмэн хашааны доторх нийт 4800 мкв талбайг зүлэгжүүлэн мод сөөг тарьж, 650 мкв явган хүний замыг боржин чулуугаар сэргээн засварлаж, усалгааны систем ба сүмийн барилгын гадна гэрэлтүүлгийг суурилуулсан. Мөн холбоо дохиолол, цахилгааны шугам сүлжээний холболтыг сайжруулж галын эрсдлийг бууруулсан. 47
  48. 48. 48 Төслийн хамтрагч: БСШУСЯ-ны Соёл Урлагийн Бодлогын Газар Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар ШУА-ийн Ерөнхий Болон Сорилын Биологийн Хүрээлэн ШУА-ийн Түүх Археологийн Хүрээлэн Чойжин Ламын Сүм Музей Соёлын Өвийн Үндэсний Төвийн Дэргэдэх Шинжээчдийн Зөвлөл Бусад гэрээт компаниуд Төслийн хандивлагч: М-Си-Эс Холдинг ХХК 48
  49. 49. 49 АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ Төслийн зорилго: Түүх соёлын дурсгалт уран барилгын хамгаалалтыг сайжруулах Төслийн танилцуулга: Амарбаясгалант хийдийн барилгын хадгалалт хамгаалалтад сөргөөр нөлөөлж буй биологийн бохирдлыг багасгах зорилгоор дугануудын дээвэрт ургасан хог ургамлыг цэвэрлэх, барилгын гадаргуу дээрх шувууны сангасыг цэвэрлэх, шувуунаас хамгаалах тор шинээр суулгах ажилд “Өв эрдэнэ” хөтөлбөрөөс Амарбаясгалант хийдэд тэтгэлэг олгов. Төслийн үр дүнд лам хуврагууд дээврийг цэвэрлэх ажилд шаардлагатай хувь хүний хөдөлмөр хамгааллын хэрэгсэлтэй болж, цаашид хийдийн барилгад шувуу үүрлэх, дээврийн вааранд хог ургамал ахин ургах нөхцлийг буурууллаа. Төслийн хамтрагч: Амарбаясгалант Хийд Төслийн хандивлагч: М-Си-Эс Холдинг ХХК 49
  50. 50. 50 ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
  51. 51. 51 ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР Хөтөлбөрийн зорилго: Бизнесийн салбартай бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх замаар гадаад ба дотоодын санхүүгийн эх үүсвэрээс сан бүрдүүлж, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх Хөтөлбөрийн 2019 оны үйл ажиллагааны товч танилцуулга: МУЗ-ийн Хөгжлийн хөтөлбөр нь “Гишүүнчлэл”, “Соёлын довтолгоон”, Та амар, бид хийе!, “Улаан гэр бүтээлч орон зай” гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ба 2019 онд нийт 67,246 ам.долларын санхүүжилтийг МУЗ-ийн төсөвт бүрдүүлсэн байна. 51
  52. 52. 52 ГИШҮҮНЧЛЭЛ ХөгжлийнхөтөлбөрийнчухалхэсэгньМУЗ-ийнгишүүнчлэлийнүйлажиллагаа байдаг. 2019 онд гишүүнчлэлийн үйл ажиллагааг МУЗ-ийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд зохион байгуулсан. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийг дэмжих үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Бид танд урлагийг ойртуулна!” МУЗ-ийн гишүүнчлэлийн аяныг 2019 оны 3 сарын 6-ны өдөр www.redger.org- ийг нээх үеэр зохион байгууллаа. 2019 оны 12-р сарын байдлаар МУЗ-ийн гишүүнчлэлд 8 байгууллага, 30 хувь хүн элсэн 20,089,36 ам.долларын санг бүрдүүлсэн болно. 52
  53. 53. 53 “СОЁЛЫН ДОВТОЛГООН” ТА АМАР, БИД ХИЙЕ! ҮЙЛЧИЛГЭЭ Хөгжлийн хөтөлбөр нь 9 дэх жилдээ “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! байгууллага хамт олны захиалгат хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулдаг үйлчилгээг хэрэгжүүлж байна. 2019 онд Францын ЭСЯ, Зориг сангийн захиалгаар уулзалт зэрэг хүлээн авалтыг зохион байгуулж, нийт 9,353 ам.долларын санг бүрдүүлсэн байна. 53
  54. 54. 54 “УЛААН ГЭР” БҮТЭЭЛЧ ОРОН ЗАЙ “Улаан гэр” бүтээлч орон зай нь 2019 онд уран бүтээлч Ж.Анунарангийн “Анутай хамт урлая” өдөрлөг, бүжигчин Ж.Номгонмаагийн уран бүтээлийн зураг авалт, “No wonder” продакшны найруулагч П.Золжаргалын сан бүрдүүлэлтийн сургалт, “Зун” продакшны “Хөгжмийн техниктэй ажиллах үндсэн арга зүй” сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгуулж, олон нийтэд таниулан хүргэсэн байна. Today’s Art олон улсын медиа урлагийн наадмын захирал Olof Van Winden, гоёл чимэглэл, гар урлалын уран бүтээлч Э.Цагаанцоожийн “Урлагтай яриа” уулзалт хэлэлцүүлэг, “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, уулзалтыг зохион байгуулж, “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн сургалтыг жилийн турш тогтмол явуулж ирлээ. “Улаан гэр” бүтээлч орон зай нь 2019 онд уран бүтээлчдийн бие даасан 10 үзэсгэлэн, 20 гаруй уулзалт, сургалт, лекц, 13 хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 600 хүнд хүрч, 3593 ам.долларын сан бүрдүүлэлтийг уран бүтээл борлуулах болон түрээсийн орлогоос олжээ. 54
  55. 55. 55 МУЗ-ИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ ХАНДИВЛАГЧ НОЁН РОЖЕР ПЕРРИГИЙН МЭНДЧИЛГЭЭ Юун түрүүнд энэ хүнд цаг үед Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн Эрхэм хүндэт хандивлагчийн хувьд 2019 оны жилийн тайлангаар Та бүхэнтэй дахин мэндчилж байгаадаа миний бие баяртай байна. Дэлхий даяар нэг сая гаруй хүн COVID-19-ын халдвар авч, олон мянган хүн нас барсан байдалтай байна. Улс орнуудын засгийн газар хүн амаа вирусын тахлаас хамгаалахын тулд хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна. Монголын засгийн газар энэхүү вирусын тархалтын эсрэг хурдан шуурхай, ухаалаг шийдвэр гарган ажиллаж байгаад би баяртай байгаа. Монгол улсын төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ өнөөг хүртэл маш үр дүнтэй байгаа, цаашид ч мөнх хөх тэнгэрийн орны ард иргэдийг хамгаалсаар байх болно гэдэгт итгэж байна. Миний өмнө жил хэлсэнчлэн соёлын өв нь Монголчуудын үнэт өв учир МУЗ-ийн хэрэгжүүлж буй ажил маш чухал юм. Ийм хэцүү цаг үед МУЗ-ийн ажилтнууд хүчин чармайж, соёлын өвөө хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үүрэгт ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь талархууштай. Ийм учраас энэхүү тайланг уншиж буй та бүхэн МУЗ-ийн үйл ажиллагааг дэмжиж, төсөл хөтөлбөрт оруулсан хувь нэмрээ хоёр дахин нэмэгдүүлэн, тэдний хийж буй ажлын талаар Засгийн газартаа мэдэгдэж, хэл хүргэх нь зүйтэй санагдана. 2019 онд МУЗ нь Австралийн Bus Stop Films ТТБ-тай хамтран “Бид чадна-Бид авьяастай” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад кино урлагаар дамжуулан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, ур чадвар нэмэгдүүлэх боломжийг олгох зорилготой энэхүү төслийн үр дүнд оролцогч хүүхдүүд, киноны уран бүтээлчдийн баг “Шат” богино хэмжээний богино хэмжээний киног амжилттай бүтээсэн. Бид 2020 оны 4-р сард Монголд “Шат” киноны нээлтийг зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч дэлхий дахинд тулгарсан энэхүү хүнд нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг нь хойшлуулж, жилийн эцэст нээхээр ажиллаж байна. Энэ хооронд уг киног дэлхийн хэд хэдэн кино наадамд оролцуулах боломжийг судлан ажиллаж байгаа ба ердийн сайхан цаг ирэхэд олон нийтэд үзүүлэх болно. 55 МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2019 55
  56. 56. 5656 2020 онд уг төслийг үргэлжлүүлэхээр Австралийн киноны баг хамт олон Монголд ирэх хүсэл эрмэлзэлтэй байгаа хэдий ч улс орнуудын аюулгүй байдлын улмаас хойшлогдон, аль болох боломжит цаг хугацааг хүлээж байна. Энэхүү төсөл нь 2019 онд МУЗ-ийн хувьд томоохон амжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч томоохон ололт болсон юм. Энэ дашрамд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэнд МУЗ-д талархал илэрхийлье. МУЗ нь 2019 оноос М-Си-Эс Холдинг ХХК-ийн санаачлагаар “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн гол чиглэл нь Чойжин ламын сүм музейг хадгалан хамгаалах, гаднах тохижилтын ажлыг хийх явдал юм. Миний хувьд 2005 оноос энэхүү музейн ажилд зүрх сэтгэлээ зориулж, музейн гаднах талбайн тохижилтод хөрөнгө оруулалт хийн, улмаар Улаанбаатар хотын иргэдэд ногоон байгууламжийг нэгээр нэмэгдүүлсэн юм. Цаашид ч сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Монголын Урлагийн Зөвлөл нь Чойжин ламын сүм музейг 2020 оны World Monuments Fund буюу Дэлхийн хөшөө дурсгалын сангийн дэлхийн хосгүй үнэт 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, тодруулсан байна. Мөн “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд МУЗ нь “Дурсгалт барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сургалтыг тус тус зохион байгуулсан байна. Энэхүү сургалтын үр дүнд Монголчууд өөрсдөө дурсгалт барилгыг сэргээн засварлах ур чадвараа нэмэгдүүлсэн, өндөр ач холбогдолтой сургалт болсон гэж үзэж байна. Эдгээр нь МУЗ-өөс хэрэгжүүлж буй олон ажлуудын зөвхөн хоёр нь л юм. Миний хувьд тэдгээр олон төслөөс хамгийн их анхаарлаа хандуулдаг нь энэ хоёр төсөл юм. Энэ хүнд хэцүү цаг үед эрхэм хүндэт уншигч та бүхэн соёлын өвөө дээдлэн, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлж байгаа гэдэгт итгэж байна. Мөн Монголчуудын төлөө, соёлын өвөө хадгалж хамгаалж байгаа МУЗ-ийн ажилчидаар бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд бүх уншигчид болон МУЗ-ийн гишүүд та бүхэн эрүүл, аюулгүй байж, төр засаг, эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн зөвлөгөөг сайн даган мөрдөж, хайртай гэр бүлээ хамгаалж халамжлаарай гэж хэлмээр байна. Бид хамтдаа энэ хямралыг даван гарч, аяллаа цаашид илүү эрчимтэй үргэлжлүүлэх болно. МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ЖИЛИЙН ТАЙЛАН 2019 56
  57. 57. 57 МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАНДИВЛАГЧИД БА ХАМТРАГЧИД МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАНДИВЛАГЧИД $10.000+ • Азийн Хөгжлийн Банк • Америк дахь МУЗ • ТМU, АНУ • Bus Stop Films, Австрали улс • Монгол дахь Гёте Инстут • М-Си-Эс Холдинг ХХК • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар • Нийслэлийн Соёл Урлагийн Газар • Рио Тинто Монгол ХХК • Солонгосын Урлагийн Зөвлөл • Швейцарын Хөгжлийн Агентлаг $5,000-$9,999 • Герман Улсын Элчин Сайдын Яам • Конрад Аденауэр Сан • МСМ Групп ХХК • Ноён Рожер Перри, Австрали улс • Тайваний Засгийн Газар • Францын Элчин Сайдын Яам • Хаан Банк Сан $1,000-$4,999 • Австрали Улсын Элчин сайдын яам • Ажигана Групп • Ази-Европын Сан • Алтан Дорнод Монгол ХХК • АНУ-ын Азийн Сан • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, • Спортын Яам • Гёте-Институт Солонгос • Глобал Смарт Солюшнс ХХК /бэлэн бус/ • Канад Улсын Элчин Сайдын Яам • Локарно Кино Наадам, Швейцар улс • Монгол-Америкийн Соёлын Холбоо, АНУ • Нидерландын Стимулеринг Сан • Номадиа Пикчерс ХХК • Номадик Экспедишн ХХК • NRW KULTURsekretariat, ХБНГУ /бэлэн бус/ • Орифлэйм Монгол ХХК • Ротари Хөгжлийн Сан • Синеплас ХХК /бэлэн бус/ • Тамирын Гурван Чулуу ХХК • Текеномикс Монгол ХХК • Ти Би Групп ХХК • ХАС Банк $1,000 хүртэлх • Америкийн Монголчуудын Соёлын Холбоо • Ард Санхүүгийн Нэгдэл • Б.Бямбасайхан & Д.Өнөржаргал • Гёте Институт Сингапур • Зориг Сан • Соёонг Го, Ногоон Баатар Төсөл • Уулын бүсийг тогтвортой хөгжүүлэх сан, Швейцар улс • Чехийн Прага Дахь Уран Зургийн Академи 57
  58. 58. 58 МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАМТРАГЧИД • Австрали Улсын Элчин сайдын яам • Австралийн Засгийн Газрын Гадаад Худалдаа Хэргийн Газар • Ажигана Групп • Азийн Соёлын Төв • Азийн Соёлын Хүрээлэн • Азийн Хөгжлийн Банк • Алтан Хальс Холбоо • Амарбаясгалант хийд • Америк дахь Монголын Урлагийн Зөвлөл • Америкийн Монголчуудын Соёлын Холбоо • АНУ-ын Азийн Сан • АНУ-ын Элчин Сайдын Яам • Байгалийн болон Соёлын Өвийг Хамгаалах Сан ТББ • Байгаль Орчин, Хэмжилзүйн Төв Лаборатори • Батзориг Сан • Баянхошуу Дэд Төв • Bus Stop Films, Австрали улс • Богд Хааны Ордон Музей • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам • БСШУСЯамны Соёл Урлаг Хөгжүүлэх Сан • Гамшиг, Гал Түймрээс Хамгаалах Монголын Нийгэмлэг • German Films • Герман Элчин Сайдын Яам • Гёте Институтийн ПАШ Сургуулиуд Хөтөлбөр • Гёте-Институт Солонгос • Гуру Медиа ХХК • Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төсөл • Д.Нацагдоржийн Ээрэмжит Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын Сан • Дауны Холбоо • Дэлхийн Хөшөө Дурсгалын Сан - World Monuments Fund • D-Light ХХК • Засварлах Ажилд Хяналт, Дүн Шинжилгээ Хийх Шинжээчдийн Зөвлөл • Зориг Сан • Канадын ЭСЯ • Конрад Аденаурын Сан • Монгол дахь Австралийн Сайн Дурынхны Хөтөлбөр • Монгол дахь Гёте-Институт • Монгол Улсын Консерватори • Монгол Филмьс Дистрибюшнс • Монгол Францын Төв • Монголиа Куэст ХХК • Монголын Дауны Холбоо • Монголын Кино Урлагийн Зөвлөл • Монголын Кино Урлагийн Институт • Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо • Монголын Уран Зургийн Галерей • Монголын Үлэг Гүрвэлийн Төв Музей • Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв • М-Си-Эс Холдинг ХХК • MN17 Арт Галерей • MСM Групп ХХК • Нидерландын Стимулеринг Сан • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар • Нийслэлийн Соёл Урлагийн Газар • Нийслэлийн Улаанбаатар Чуулга • Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газар • Номадик Экспедишн ХХК • О.Оюунтуяа, МУ-ын Соёлын Элч • Орифлэйм Монгол ХХК • ПАШ-Түнш Сургуулиудын Хөтөлбөр • Public Lab Mongolia • Рио Тинто • Ротари Хөгжлийн Сан • Соёл Урлагийн Их Сургууль • Соёл, Урлаг, Хэвлэл Мэдээллийн Төслийн Менежмент, Зөвлөгөө ТББ 58

×