Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Эрхэм хүндэт үе үеийн багш, ажилтан
ажиллагсад, төгсөгчид, эцэг эхчүүд, ажил
олгогчид, түншлэгчид,   мянга мянган шавь
нар...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
2
Алсын хараа
Ү - Үнэнч шударга,хариуцлагатай байх
Н - Нээ...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
3
Мөнхийн дуудлагатай сургууль
Үг, ая: А.ЮНДЭНБАТ /СТА...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
4
Өвөрхангай аймагт Усны аж
ахуйн ТМС байгуулагдав
1970-аа...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
5
ШУТИС-ын харъяа
Техонологийн сургууль
	 1998 онд Гэг...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
6
байгуулах зэрэг ажлууд тус хамт олны анхаарлын
төвд байс...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
7
Цэвэлхорлоогийн Баатарцогт технологийн сургуулийн
ин...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
8
СУРГАЛТЫН АЛБА
	 Сургалтын алба нь “Мэргэжлийн мэдлэг, у...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
9
18 Д.Нямсүрэн Мастер
багш Магистр Тогоочийн мэргэжли...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
10
17 С.Дуламсүрэн Заах аргач Магистр Эдийн засаг
18 Л.Гүн...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
11
ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБА
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
12
НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ
ХАРИЛЦАХ АЛБА
	 Албаны да...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
13
Хөдөлмөрийн
яамны харьяа
Өвөрхангай аймаг
дахь МСҮТ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
14
АХМАД БАГШ НАРЫНХАА
АЛДРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
15
Суралцагчид дадлагын тайлангаа амжилттай хамгааллаа
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
16
“Суралцагч хөгжил төв”-ийг 		
									 байгууллаа
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
17
“МСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах нь”
сэдэвт онол...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
18
“ЭЛСЭЛТ, СУРГАЛТ, АЖЛЫН БАЙР”
ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН
Түнш...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
19
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
20
Загварын наадам
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
21
Загварын наадам
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
22
Багш ажилтнуудын спортын 4-н
төрөлт тэмцээн
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
23
Суралцагсдын урлагийн наадам
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
24
Боловсролын байгууллагын ажилтны тангараг
өргөлөө
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
25
Оёмол
бүтээгдэхүүний
оёдолчин
Захирлын нэрэмжит
ур ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
26
Захирлын нэрэмжит ур чадварын уралдаанТогооч
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
27
Гоо сайхан ертөнцийг аварна
ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ УР ЧА...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
28
Барилгын өрөг угсрагч
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
29
УР ЧАДВАРЫН УРАЛДААН
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
30
Барилгын ЦАХИЛГААНЧИН
ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ УР ЧАДВАРЫН УРА...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
31
ЗАЛУУ БАГШ НАРЫН КЛУБ
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
32
АЖИЛ ОЛГОГЧДЫН
УУЛЗАЛТ
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
33
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
34
2014 оноо амжилт бүтээлээр
дүүрэн угтан авлаа
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
35
2013 оны байгууллагын шилдгүүд
Шинэ жилийн баярын а...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
36
Өвөрхангай
аймаг дахь
МСҮТ
***
Зэвсэгт
хүчний
256-р анг...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
37
БАЙЛДАГЧ - СУРАЛЦАГЧ
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
38
“Ялгуусан” хэмээх модон Морин жил
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
39
Сар шинийн
золголт
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
40
Дээлтэй Монгол
өдөрлөг
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
41
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
42
“Монгол ур чадвар - 2014“ улсын уралдааны
тэргүүн байра...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
43
ЗҮҮН БҮСИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН,
ГОО ЗАСАЛЧДЫН...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
44
СУРАЛЦАГчид төгсөлтийн шалгалтаа
өгч байгаа нь
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
45
Багш нарын
нээлттэй
хичээлийн
үеэр
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
46
"Март-8, Марш-18"
цэнгүүн
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
47
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
48
ХАНГАЙН БҮСИЙН СПОРТЫН 5-Н
ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ ГУТГААР
БАЙ...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
49
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
50
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАНЛАЙ
МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН
Б...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
51
ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН
БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
52
Е-хичээлийн уралдаанААС ...
ЦЭРЭГЖИЛТИЙН “ДӨЛ" ТОГЛОЛТы...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
53
33 багш олон улсын
чадамжийн гэрчилгээ
“СЕРТИФИКАТ ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
54
СУРАЛЦАГЧ ХӨГЖИЛ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ
ГАР УРЛАЛЫН ДУГУЙЛАН
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
55
СУРАЛЦАГСДЫН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
56
СУРАЛЦАГЧ ХӨГЖИЛ ТӨВИЙН
ДЭРГЭДЭХ ГАЛТ ШУВУУ БҮЖГИЙН
ХАМ...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
57
ЭКО ЗӨВЛӨЛ - МОД ТАРИХ аян
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
58
Хангайн бүсийн оюутан залуусын анхдугаар
чуулга уулзалт...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
59
ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООД БАЙГУУЛАГДЛАА
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
60
Сургуулийн орчин, анги танхимыг тохижуулж,
үзэсгэлэнгий...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
61
Сургуулийн орчин, анги танхимыг тохижуулж,
үзэсгэлэ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
62
Койка ОУБ-ын 2 мэргэжилтэн
ажиллахаар ирлээ
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
63
Австрали улсад-1 , ХБНГУ-1, Япон улсад-2,
Арабын Нэ...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
64
366,2 сая төгрөгний улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар о...
Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ
65
40-н жилийн ойн бүтээн байгуулалтад нийт багш,
ажил...
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ
66
40-н жилийн ойн бүтээн байгуулалтад нийт багш,
ажилтан,...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны танилцуулга

2,914 views

Published on

Өвөрхангай аймаг дахь Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв нь жилийн ажлын танилцуулгаа жилд хоёр удаа сэтгүүл хэлбэрээр гаргаж олон нийтэд хүргэж байгай билээ

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны танилцуулга

  1. 1. Эрхэм хүндэт үе үеийн багш, ажилтан ажиллагсад, төгсөгчид, эцэг эхчүүд, ажил олгогчид, түншлэгчид, мянга мянган шавь нартаа Өвөрхангай аймагт мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан баярын мэндийг хүргэн мэндчилье. Сургууль үүсэн байгуулагдсанаасаа хойш Өвөрхангайаймгийгтөдийгүйбүсийнаймгуудыг мэргэжилтэй ажилтнаар хангахад чухал үүргийг гүйцэтгэн өдгөө 1200-аад суралцагч, 140 гаруй багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхт 40 жилийн ойн босгон дээр сургууль маань Хөдөлмөрийн Яамны харьяа МСҮТ болон өөрчлөн зохион байгуулагдсан нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх бидний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн, цаашид улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ихээхэн хувь нэмэр оруулахад түлхэц өгсөн томоохон алхам байлаа. Бид 40 жилийн ойгоо угтан 40 бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөн амжилттай хэрэгжүүллээ. Манай хамт олон нийгмийн түншлэлээ өргөжүүлэх, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, сургалт, үйлдвэрлэл, дадлагын орчинг сайжруулах, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавин ажилласны зэрэгцээ суралцагчдыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зөв төлөвшил олгох арга хэмжээнүүдийг зохион байгуулж, олимпиад, ур чадварын уралдаан тэмцээнд оролцох, илтгэл хэлэлцүүлэх, хөгжлийн сургалтуудад хамруулах зэргээр анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, зөв хандлага төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэн гарах боломж нээгдэж байна. Нэгэн зорилгын төлөө өөрийн мэдлэг оюун, зүрх сэтгэлээ зориулан ажилласан нийт багш, ажилтан, ажиллагсаддаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж та бүхнийхээ амьдралд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж, сурах, сургах, хийж бүтээх нөр их хөдөлмөртөө гялалзсан их амжилт гарган төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг 40 жилийн түүхтэй сургуулийнхаа нэрийн өмнөөс өргөн барья. Хөдөлмөрийн Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Захирал Д.Алтанцэцэг Мэндчилгээ
  2. 2. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 2 Алсын хараа Ү - Үнэнч шударга,хариуцлагатай байх Н - Нээлттэй ил тод байх Э - Эрэлхийлэгч, санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй байх Т - Тасралтгүй сурч хөгжих,хүсэл эрмэлзлэлтэй байх Баялаг бүтээгчдийг бид бэлтгэнэ Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадварлаг мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэдэг үндэсний тэргүүлэх сургууль болох Чанартай орчин Чадварлаг багш Чадамжтай мэргэжилтэн Чинээлэг амьдрал Зорилго Уриа Үнэт зүйл
  3. 3. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 3 Мөнхийн дуудлагатай сургууль Үг, ая: А.ЮНДЭНБАТ /СТА/ Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн сүлд дуу Намрын навчис ногооноороо найгаад Насны зөргөөр ирээдүй рүү алхлаа Нандин эрхэмсэг багш минь догдлоод Наран ээсэн танхимдаа угтлаа Үеийн нөхдөөс харц минь дальдирсан ч Өдөр хоногоор ижилсэн даслаа Өндөр цамхагийг өөд нь босгоно оо Өргөн замын гэрлийг бадраана аа Ай бидний мөнхийн дуудлагатай Эрдмийн өргөө сургууль минь сайхан Урлах ухааныг багшаасаа өвлөөд Урмын үгэнд нь сэтгэл минь баяслаа Хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдсөөр Хээнцэр насны богцоо дүүргэлээ Сурсан бүхнээ сударлан өвөрлөөд Суу билгийн завиа хөлөглөлөө Үйл мэтгээд нэрээ дуурсгана аа Үйлс өрнүүн улсаа цогцлооно оо Ай бидний мөнхийн дуудлагатай Эрдмийн өргөө сургууль минь сайхан Алсад дуудах өглөөний дуу минь Аяар аяархан биднийг хөглөлөө Алганд унасан бүлээхэн нулимсаас Аз жаргалын цэцэгс дэлбээллээ Зэмлэж аргадсан багшдаа үнсүүлээд Зүрхэн дотроо уйлсаар холдлоо Яруухан эгшиглэх хонхны минь дуунд Яргуй зүүрмэглэн нойрноосоо сэрлээ Ай бидний мөнхийн дуудлагатай Эрдмийн өргөө сургууль минь сайхан
  4. 4. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 4 Өвөрхангай аймагт Усны аж ахуйн ТМС байгуулагдав 1970-аад оны үед нам засгаас усны аж ахуйн мэргэжилтэй ажилтан бэлтгэх дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь БНМАУ, ЗХУ-ын /хуучин нэрээр/ засгийн газруудын хооронд 1970 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөвлөлтийн /хуучин нэрээр/ хүч хөрөнгөөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод усны аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх Техник мэргэжлийн сургууль /ТМС/ байгуулах болсон. Энэ хэлэлцээрийн дагуу 1972 оноос Арвайхээрт ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулах усны аж ахуйн ТМС-ийн иж бүрэн барилга байгууламжийг барьж байгуулах ажил эхэлж Зөвлөлтийн мэргэжилтэн В.С.Тройнин даргатай, М.С.Кац ерөнхий инженертэй олон арван барилгын инженер, мэргэжилтэй ажилчдын идэвх зүтгэл, үнэнч шударга хөдөлмөр, орос хүмүүсийн өгөөмөр сайхан сэтгэлээр бүтээн босгосон түүхтэй билээ. 1974 оны 10-р сарын 2, 3-нд тус сургуулийн иж бүрэн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авахад МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, НХШХ-ны дарга Н.Лувсанравдан, БНМАУ-ын СНЗ- ын орлогч дарга Д.Цэвэгмид, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Д.Салдан, Усны аж ахуйн яамны сайд Р.Барс, Ардын Боловсролын яамны орлогч сайд, ТМС-иудыг удирдах ерөнхий газрын дарга Г.Мэндсайхан тэргүүтэй өндөр албаны хүмүүс болон БНМАУ-д суугаа ЗХУ-ын элчин сайдын яамны удирдах ажилтан Фредкин.К.Л. мэргэжилтнүүд оролцон ашиглалтанд хүлээн авчээ. Төвөөс оролцсон албаны хүмүүсээс гадна Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга В.Бүнчин, АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ч.Эрдэнэ-Очир тэргүүтэй орон нутгийн нам, захиргаа, олон нийтийн байгууллагын болон хөдөлмөрчдийн төлөөлөгчид, тус сургуулийн багш нар, ажилтан, ажилчид, шинээр элссэн сурагчид сургуулиа хүлээн авах ёслолд оролцож байлаа. Ийнхүү улсдаа анхны усны аж ахуйн ТМС нь Арвайхээр хотын баруун урд хэсэгт 7 га гаруй газар эзэлж сүндэрлэсэн юм. Энэ байгууламжид 5.6 мянган м2 га гаруй ашигтай талбай бүхий онолын хичээлийн, дадлага лабораторийн, үйлчилгээний газруудтай, 2-3 давхар хичээлийн төв байр, тус бүр 300 сурагч амьдрах 4 давхар 2 дотуур байр, тус бүр 8-12 машин тракторын багтаамжтай 2 граж, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай “Энерги- 6” маркийн уурын зуух, багш, ажилчдад зориулагдсан 60 айлын тохилог 6 орон сууц, усан сан, ус түгээгүүрийн газар, цахилгааны дэд станц, цардмал зам зэрэг үндсэн барилга байгууламж бүхий томоохон байгууламжийг хүлээлгэж өгсөн юм.. 1974 оны 11-р сарын 12-нд 60 шахам багш, ажилтантай, худгийн моторчны ангид 220 сурагч, өрмийн мастерын ангид 50 сурагч, хүнд механизмын ангид 50 сурагч бүгд 12 ангид 302 сурагчтайгаар үндсэн 3 мэргэжлээр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж анхныхаа хичээлийг эхэлжээ. Тус сургууль нь усны аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх улсын хэмжээний цор ганц сургууль болон байгуулагдаж байгаа учир улсаас өгсөн чиглэл хяналтын тооны дагуу аймгуудаас бүрэн бус дунд сургууль төгсөгчдөөс улсын төлөвлөгөөгөөр жил бүр 300 гаруй сурагчдыг элсэлтээр авдаг байжээ. Анхны жил Улаанбаатар болон Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Завхан аймгуудад багш нараа элсэлтээр ажиллуулж, сурагчдаа Баянгол, Өлзийт, Хархорин, Бүрд зэрэг сумын тариа ногоо өвс хадлангийн ажилд туслалцуулан сарын хугацаатайгаар хөдөлмөрлүүлж байв. Сургалтын хөтөлбөр, бусад холбогдох материалыг бий болгоход Зөвлөлтийн мэргэжилтнүүд их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд заах хичээлийн 40% -г онолын, 60%-г дадлага лабораторийн хичээлүүд эзэлж байв. Дадлага лабораторийн хичээлийг анги бүлгээр нь биш, ангийг 6-8 хүүхдээр 5-6 салаа болгон зохион байгуулж үйлдвэр сургалтын мастерууд хариуцан удирдаж байв. Ийм маягаар эхний 10 гаруй жил хичээллэсэн бөгөөд энэ арга нь сурагчдад мэргэжлийн ур чадвар дадлага эзэмшүүлэх бие даан гүйцэтгүүлэх сайн арга болсныг тухайн үед нь өндөр үнэлж байсан байдаг. Эхний үед тухайлбал, 1985 оныг хүртэл дан усны аж ахуй мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргаж , худгийн моторчин, өрмийн мастер-автомашины жолооч, бульдозер, грейдер, скрейперийн машинч, усжуулах ажлын механикч, хүнд механизмын жолооч ззсварчин, сантехникийн слесарь гэсэн 6 мэргэжлээр элсэлт авч суралцуулан 10 удаагийн төгсөлтөөр дээрх мэргэжлүүдээр гурван мянга гаруй мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргасан байна. 1990-1993 онд зам барилгын дипломын мэргэжилтэн бэлтгэх тусгай дунд ангийг, 1993 онд ТМС-д лицей ангийг нээн хичээллүүлж байжээ.
  5. 5. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 5 ШУТИС-ын харъяа Техонологийн сургууль 1998 онд Гэгээрлийн яамны шийдвэрээр ТИС-ийн харъяанд шаталсан сургалттай Технологийн сургууль болон байгуулагдав. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа хүнс, хоол үйлдвэрлэлийн технологи инженер, аялал жуулчлалын удирдлага, санхүүгийн удирдлага, төрийн захиргааны удирдлага, англи хэлний орчуулга, авто аж ахуй, барилга замын машин механизмын инженер зэрэг мэргэжлээр баклаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг сургууль болон өргөжиж, багшлах боловсон хүчнээр хангагдаж тодорхой тооны мэргэжилтэй боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлжээ. Тус сургуулийн багшлах боловсон хүчний чадвар үлэмж дээшилж, эрдэмтэн доктор, магистр, магистрант багш нар хичээл заадаг болсон байна. Оюутан сурагчдын өөрөө удирдах ёсны байгууллагууд төлөвшиж суралцах идэвх сайжрав. Сургуулийн гадаад , дотоод хамтын ажиллагаа өргөжиж АНУ, ОХУ, Япон, Малайз, Хятад, Киргыз улсуудтай багш солилцоо, туршлага судлах үйл ажиллагаа нь тухай бүр зохих үр дүнгээ өгчээ. Хөдөлмөрийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь МСҮТ Улс орон хөгжихийн хирээр боловсон хүчний ажлын байранд тавигдах шаардлага өндөрсөж, мэргэжилтэй ажилтаны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Ажилтай орлогтой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд төрөөс мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн үйл ажиллагаанд онцгой анхаарал тавьж мэргэжил эзэмшилт, ажлын байрны хангалтад анхаарч шийдвэртэй алхамуудыг хийх болсон нь олны талархлыг хүлээж байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 05-р сарын 04 өдрийн 161-р тогтоолоор технологийн сургуулийн үйл ажиллагааг зогсоож хичээлийн байр, тоног төхөөрөмж бусад бүх үйл ажиллагааг Хөдөлмөрийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн мэдэлд шилжүүлэв. Энэ мэтчилэн тус сургууль нь түүхэндээ нэр хаяг, харъяалал нь долоон удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн байдаг. 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн бүтэц зохион байгуулалтын хувьд Сургалтын алба, НТОНХА, Захиргаа, санхүү аж ахуйн алба, ДУХА гэсэн үндсэн дөрвөн албатайгаар ажиллаж байна. Тус сургууль одоогоор “Суурь мэдлэг, ур чадвар ззэмшүүлэх” болон “Мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх” сургалтын хоёр тэнхим, лабораториудад 61 багш, 1200 гаруй суралцагч үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 70% нь магистр зэрэгтэй, ихэнх багш нар гадаад дотоодын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж туршлага судалсан чадварлаг багш нараар заалгаж суралцагсадаа сурган дадлагажуулж байна. Өвөрхангай МСҮТ нь мэргэжлийн салбаруудынхаа харъяа аж ахуйн нэгжүүд, төрийн ба төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, зэргэлдээх аймгийн МСҮТ-үүдтэй хамтран ажиллаж нийгмийн түншлэлийн хүрээгээ өргөтгөсөөр байна. Япон, ОХУ, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг гадаад орнуудын ижил чиглэлийн сургуулиуд, мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж байна. Түүнчлэн тус сургуульд ажиллаж байгаа /байсан/ зарим хүмүүсийг төрд зүтгэсэн гавьяа шагналыг нь өндрөөр үнэлэн төрийн дээд одонгоор шагнажээ. Тус сургууль нь сургалтын орчны бүрдэлтэд онцгой анхаарч ирсэн юм. 840 оюутан суралцах хичээлийн байр. 600 оюутны интернет-д холбогдсон 4 давхар 2 байр. 28000 гаруй номын фонд, 120 уншигчийн суудал бүхий номын сан, биеийн тамирын заал, соёл хүмүүжлийн танхим, 200 суудалтай нийтийн хоолны газар, Авто граж, нэгдсэн халаалтын зуух, компьютерийн 4 лаборатори, Оёдол эсгүүрийн дадлагын газар, нэхмэл сүлжмэл захиалга гутлын дадлагын газар, авто машины засвар, оношлогооны лаборатори, барилга, сантехникийн дадлагын газар, модон эдлэлийн мужааны дадлагын газар, гагнуур, цахилгааны лаборатори, хоол үйлдвэрлэлийн технологи, хүнс үйлдвэрлэлийн дадлагын газар, өндөр хурдны интернет холболт, фермерийн аж ахуйн дадлагын газар, үнээний ферем, 25,9 га тариалангийн талбай, нарийн ногоо тариалах 3 хүлэмж, хүнд механизмын дадлагын газар, “Өөрийнхөө төлөө” сонины редакци, мэдээллийн технологи, иновацын төв, дата центр мэдээллийн баазын төв зэрэг сургалтын орчиноо тохижуулан суралцагсдын эрэлт хэрэгцээнд нийцүүлсээр ирсэн байна. Төрөөс нэг сурагчид ногдох хувьсах зардал, суралцагчдын тэтгэлгийг нэмэгдүүлж байгаа нь тэдний сурах бололцоог хангаж байгаа төдийгүй урам зоригыг сэргээж байна. Тус сургуулийн суралцагсад орчин үеийн техник хэрэгсэл, машин техникийг эзэмшин шилдэг технологиос суралцахыг эрмэлзэн хөдөлмөрлөж байна. Төгсөгчдийг ажлын байраар хангах, тэдэнтэй эргэх холбоо тогтоон ажиллах, ажил олгогчидтой хамтын гэрээ
  6. 6. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 6 байгуулах зэрэг ажлууд тус хамт олны анхаарлын төвд байсаар байгаа билээ. Түүнчлэн багш нар болон суралцагчдаа дотоодын болон гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай хамтын гэрээ байгуулан солилцоогоор туршлага судлуулах тэднээс суралцах үйл ажиллагааг явуулж ирлээ. Өрвөрхангай аймаг дахь МСҮТ нь ирэх 20 жилийнхээ хэтийн төлөвийг тодорхойлох стратеги төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. МСҮТ /УАА ТМС/ байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулагдан 40 бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөн амжилттай хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалтын ажлуудаас товч дурдвал: - Хөдөлмөрийн яамны санхүүжилт 60 гаруй сая төгрөгөөр сургуулийн төв байрны вестибюл, коридор, спорт заал, дээврийн болон гадаах талбайг бүрэн засварлаж, камержуулсан ба сантехникийн лаборатори 30 сая төгрөг, авто машины засварын дадлагын газар 80 сая төгрөг, барилгын дадлагын газар 10 сая төгрөг, сургалтын танхимын эд хогшил, техник хэрэгсэл 120 сая төгрөг, хүнд машин механизм 150 сая төгрөг, оёдлын дадлагын газар 38 сая төгрөгний хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Мөн “Суралцагч хөгжлийн төв”-ийг байгуулан 8,5 сая төгрөгний хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн. - Аймгийн Засаг даргын 28 сая төгрөгний санхүүжилтээр “Багш хөгжлийн төв”-ийг шинээр байгуулсан ба монгол ур чадвар 2014 гоо засалчдын улсын уралдаанд амжилттай оролцлоо. Мөн аймгийн ИТХ дэмжлэгтэйгээр ойн онол практикийн бага хурлыг зохион байгуулагдах гэж байна. - Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 366,2 сая төгрөгний санхүүжилтээр МСҮТ-ийн оюутны 1-р байрыг их засварт орууллаа. Мөн 40 жилээ ажлын арвин амжилттайгаар угтаж байна. Монгол ур чадвар 2014 тэмцээний 1-р шатанд барилгын өрөг, өрлөгийн төрөлд 5-р байр, тогоочийн ур чадвар тэмцээнд 4-р байрт шалгарсан ба гоо засалчдын уралдааны 2 шатнаас тэргүүн байрт шалгарч, Бразил улсад зохион байгуулагдах дэлхийн ур чадвар тэмцээнд оролцохоор болсон. Гадаад харилцааны хувьд ХБНГУ-1, БНХАУ-3, Япон-2, Австрали улсад -1 багш мэргэжил дээшлүүллээ. Мөн Койка ОУБ-ын 2 мэргэжилтэн ажиллаж байна. Нийгмийн түншлэлээ өргөжүүлэн төгсөгчдийн 2 холбоо шинээр байгуулагдлаа. Сургуулийн хамт олны санаачилгаар 40 жилийн ойн баяртаа зориулан нэг өдрийн цалингаа, сургуулийн ҮЭХороо 1,5 сая төгрөгийг хандивласан. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх тэнхмийнхэн 2,8 сая төгрөгөөр гадаа амралтын талбайг засч тохижуулсан бол суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх тэнхмийнхэн 580,0 мянган төгрөгөөр цэцгийн мандал байгуулан сургуулийн жижүүр, дотуур байрны багш нар гадаа талбайн сандлуудыг хийж ойдоо бэлэг барилаа. Мөн сургуулийн Эко зөвлөлийнхөн 4,5 сая төгрөгөөр гадаах талбайд 800 мод тарьж зүлэгжүүллээ.
  7. 7. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 7 Цэвэлхорлоогийн Баатарцогт технологийн сургуулийн инженерийн график, техникийн зураг зүйн багшаар ажиллаж байгаад 2013 оны хичээлийн жилээс эхлэн МСҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байна. Шинэчлэлийн засгийн газрын шийдвэрээр 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн тус МСҮТ нь Хөдөлмөрийн яамны харьяалалд шилжиж сургуулийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн билээ. Үүнтэй уялдан ажил үүрэг зохион байгуулалтын хувьд шинэчлэгдсэнээр багш сурагчдын хоорондын харьцаа хандлагад эрс өөрчлөлт гарч,суралцагсдын сурлагын чанар, ажиллагсдын ажлын хариуцлага сайжрав. Энэ хичээлийн жилээс эхлэн хичээлийн цагийг багц цагаар тооцож, багш суралцагчид чадамжийн тогтолцоонд шилжин ажилласан нь үр дүнгээ өгч байгаа төдийгүй зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд дөхөм болж байна. 2013 оныг тус сургууль байгуулагдсаны 40 жилийн ойг угтсан бүтээлч ажлын жил болгон зарласан нь хамт олны урам зоригийг бадраасан их бүтээн байгуулалтын жил боллоо. Энэ хичээлийн жил Монгол улсад усны мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой төдийгүй, шинэчлэн зохион байгуулагдсан МСҮТ-ийн 1 жилийн ойн жил учраас ойдоо зориулан суралцагсад сурлагаараа, багш ажиллагсад өөрсдийн бүтээлүүдээр, албадууд бүтээлч ажлуудаар бэлэг барив. Улс аймгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд манай багш нар амжилттай оролцож тэргүүн байруудыг эзлэн цаашлаад дараа дараачийн гадаад, дотоодын тэмцээнүүдэд хүч чадамжаа сорихоор шалгарч байгаа нь хамт олны бахархал болж байна. Сургуулийн дэргэдэх олон нийтийн байгууллагын ажилд ахиц гарав. 2013- 2014 оны хичээлийн жилд өмч хамгаалах комисс эд хөрөнгийн элэгдэл хорогдол ашиглалтын хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийж,бусдад шилжүүлсэн,үрэгдүүлсэн зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдээр журмын дагуу төлбөр ногдуулах зэрэг өмч хамгааллын комиссоос хөрөнгийн ашиглалтад тандалт хийв. 2013-2014 оны хичээлийн жилд бүртгэлтэй байгаа нийт үндсэн болон эргэлтийн хөрөнгө, шинээр худалдан авсан хөрөнгө гэх мэт үзлэг тооллого явуулан цэгцлэв. Суралцагчдын өөрийн оролцооны байгууллагуудын ажил тогтмолжиж байрны хүүхдүүдийн орчин нөхцөл сайжрав. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл сайн ажилласнаар урьд өмнө гарч байсан зөрчил дутагдлуудыг таслан зогсоож чадав. Албадуудаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нарийвчилсан төлөвлөгөөг гарган мөрдөж байгаа зэрэг ойгоо угтсан ажилд дэвшилттэй сайн байгаа зарим нэг ажлуудаас цухас дурдахад ийм байна. Та бүхэнд 40 жилийн ойн мэнд хүргэж ажлын өндөр амжилт хүсье. Дэд захирал Ц.Баатарцогт Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жил, МСҮТ-ийн 1 жилийн ой угтсан ажлууд үр дүнгээ өгч байна
  8. 8. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 8 СУРГАЛТЫН АЛБА Сургалтын алба нь “Мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх тэнхим”, “Суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх тэнхим” гэсэн 2 тэнхимтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын алба нь дарга М.Болортуяа /Магистр/, Сургалтын менежер Д.Улам-Ундрах /Монгол улсын Заах аргач багш, магистр/, Үйлдвэр сургалтын менежер Т.Дэмчигсүрэн/ Бакалавр/, СМУЧЭТэнхмийн эрхлэгчээр А.Дуламсүрэн /Монгол улсын тэргүүлэх багш, Магистр/, ММУЧЭТэнхимийн эрхлэгчээр С.Санжидхорол/Монгол улсын Заах аргач багш, магистр/, Мэргэжлийн боловсрол хариуцсан ажилтан Г.Бямбасүрэн /Монгол улсын Заах аргач багш, магистр/, Мэргэжлийн сургалт хариуцсан ажилтан Г.Жавзандорж /Бакалавр/ нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. “Мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх тэнхим”-ийн багш нар: № Багшийн нэр Эрдмийн зэрэг цол Боловсролын зэрэг Заадаг хичээл 1 Г.Адъяадолгор Заах аргач Бакалавр Барилгын мэргэжлийн хичээл 2 Ж.Найгалмаа Заах аргач Магистр Барилгын мэргэжлийн хичээл 3 Ц.Цэнд-Аюуш Заах аргач Магистр Барилгын мэргэжлийн хичээл 4 Ш.Энхбаатар  - Магистр Барилгын мэргэжлийн хичээл 5 Д.Гүндэгмаа  - Бакалавр Барилгын мэргэжлийн хичээл 6 Ц.Амарбаяр Заах аргач Магистрант Автын мэргэжлийн хичээл 7 Т.Цэндсүрэн Заах аргач Магистрант Хүнд машин механизмын мэргэжлийн хичээл 8 П.Даваадорж Заах аргач Магистр Хүнд машин механизмын мэргэжлийн хичээл 9 Ц.Төмөрбаатар Заах аргач Магистрант Хүнд машин механизмын мэргэжлийн хичээл 10 Я.Даваадаш Заах аргач Магистр Хүнд машин механизмын мэргэжлийн хичээл 11 А.Даваадалай  - Бакалавр Хүнд машин механизмын мэргэжлийн хичээл 12 Д.Азбилэг  - Бакалавр Лаборант 13 Б.Батхишиг Тэргүүлэх Бакалавр Оёдлын мэргэжлийн хичээл 14 Ж.Солонго - Бакалавр Оёдлын мэргэжлийн хичээл 15 Н.Уранчимэг - Бакалавр Лаборант 16 О.Ичинноров Тэргүүлэх Бакалавр Гоо заслын мэргэжлийн хичээл 17 Ц.Алтангэрэл Заах аргач Бакалавр Гутлын мэргэжлийн хичээл
  9. 9. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 9 18 Д.Нямсүрэн Мастер багш Магистр Тогоочийн мэргэжлийн хичээл 19 Т.Гандиймаа Заах аргач Магистр Тогоочийн мэргэжлийн хичээл 20 Х.Дуламсүрэн  - Бакалавр Тогоочийн мэргэжлийн хичээл 21 Н.Өсөхбаяр Заах аргач Бакалавр МАА-н мэргэжлийн хичээлүүд 22 С.Отгонбаяр  - Бакалавр Ургамал судлалын мэргэжлийн хичээлүүд 23 С.Батжаргал Заах аргач Бакалавр Цахилгааны мэргэжлийн хичээлүүд 24 Ц.Болдбаатар - Бакалавр Цахилгааны мэргэжлийн хичээлүүд 25 П.Бор-Охин - Бакалавр Цахилгааны мэргэжлийн хичээлүүд 26 М.Цэрэндулам - Бакалавр Сантеникийн мэргэжлийн хичээлүүд 27 Б.Раднаа - Бакалавр Жолооны дүрмийн хичээл 28 Д.Баасандорж - Бакалавр Жолооны дадлагын хичээл 29 Д.Алтангэрэл - Бакалавр Жолооны дадлагын хичээл 30 Д.Энхбаатар - Бакалавр Жолооны дадлагын хичээл “Суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх тэнхим”-ийн багш нар: № Багшийн нэр Эрдмийн зэрэг цол Боловсролын зэрэг Заадаг хичээлүүд 1 С.Уртнасан Тэргүүлэх Доктрант Монгол хэл, уран зохиол 2 Э.Ариунтуяа Заах аргач Магистр Монгол хэл, уран зохиол 3 Д.Дуламсүрэн Заах аргач Магистр Монгол хэл, уран зохиол 4 Ц.Ажрахгүйсүх Заах аргач Бакалавр Математик 5 Л.Мөнхцэцэг Заах аргач Бакалавр Математик 6 Т.Чимэддолгор Заах аргач Магистр Математик 7 О.Бунд Заах аргач Магистр Биологи, экологи 8 Г.Цэвэлмаа Заах аргач Магистрант Хими, биологи 9 Н.Ууганбаатар Заах аргач Магистр Хими, биологи 10 Ж.Сэргэлэнбаатар Заах аргач Магистр Компьютерийн мэргэжлийн хичээлүүд 11 С.Баасансүрэн Заах аргач Магистр Компьютерийн мэргэжлийн хичээлүүд 12 О.Гиваапил Заах аргач Магистр Компьютерийн мэргэжлийн хичээлүүд 13 Т.Түмэнбаясглан Заах аргач Магистр Англи хэл 14 Б.Оюун Заах аргач Магистр Англи хэл 15 Т.Чулуунцэцэг Заах аргач Магистр Англи хэл 16 Б.Гиваа Заах аргач Магистр Эдийн засаг
  10. 10. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 10 17 С.Дуламсүрэн Заах аргач Магистр Эдийн засаг 18 Л.Гүндсамба Заах аргач Магистр Биеийн тамир 19 Ц.Мөнх-Эрдэнэ Тэргүүлэх Магистр Биеийн тамир 20 Т.Оргилсайхан Заах аргач Магистр Биеийн тамир 21 Б.Цэнд-Аюуш Заах аргач Магистр Нийгмийн ухаан 22 Д.Төмөртогоо Заах аргач Бакалавр Эрүүл мэнд 23 М.Гэндэнсүрэн  - Бакалавр Газарзүй 24 Д.Мөнхцэцэг  - Бакалавр Харилцааны ур чадвар 25 Б.Гүнжидмаа  - Бакалавр Техникийн зураг зүй 1. Дараах мэргэжлүүдээр сургалт явуулж байна. Үүнд: № Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2,5 жилтэй сургалт Мэргэжлийн сургалт эзэмшүүлэх 1 жилтэй сургалт Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн сургалт 1 Нарийн бичгийн дарга-Албан хэргийн ажилтан Гоо засалч Барилгын засал чимэглэлч 2 Барилгын засал чимэглэлч Барилгын засал чимэглэлч Барилгын өрөг угсрагч 3 Барилгын өрөг угсрагч Оператор хүнд машин механизмын Бетон арматурчин 4 Барилгын цахилгаанчин Малын асаргаа/санитар/ Операторч хүнд машин меанизмын 5 Барилгын сантехникч Өрмийн мастер Тогооч 6 Тогооч Цэцэрлэгч, цэцэрлэгт хүрээлэнгийн Барилгын мужаан 7 Оёмол бүтээгдэхүүний оёдолчин Модон эдлэлийн мужаан Цахилгаанчин 8 Автомашины засварчин Цахилгаанчин 9 Механик уул уурханй машин, тоног төхөөрөмжийн Нарийн бичгийн дарга-Албан хэрг ийн ажилтан 10 Механик ,тракторын /Тракторын жолооч, ашиглалт, засварчин/ Худалдааны газрын үндсэн ажилтан /худалдагч/ 11 Усжуулагч /угсрагч, үйлчилгээ хийх, засварлах усжуулах/ Фермерийн аж ахуй эрхлэлт /ГТ/ 12 Гуталчин, захиалгын Авто зам, гүүр барилгын ажилчин-замчин 13 Худалдааны газрын үндсэн ажилтан /худалдагч/  14 Фермерийн аж ахуй эрхлэлт / ГТ-МАА/ 2013-2014 оны хичээлийн жилд тус сургуулийн багш, суралцагсад улс, бүс, аймгийн чанартай уралдаан тэмцээнээс олон сайхан амжилтуудыг гаргалаа. Эдгээрээс дурьдвал: «Монгол ур чадвар-2014» тэмцээнээс Монгол улсын мастер гоо засалч багш О.Ичинноров, шавь Энх- Амгалангийн хамтаар тус тэмцээнээс тэргүүн байр эзэлж, Алтан медалиар шагнагдан Бразил улсад зохиогдох «Дэлхийн ур чадвар» олон улсын тэмцээнд оролцохоор болсон. Мөн Монгол улсын зөвлөх инженер, багш Г.Адъяадолгор, багш Т.Гандиймаа, багш Ц.Амарбаяр нар Улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож улсын хэмжээнд 4, 5, 6 байруудад шалгарсан. Хангай бүсийн шилдэг илтгэгч шалгаруулах уралдаанд багш Ц.Амарбаяр 2-р байр эзэлсэн бөгөөд заах аргач шалгаруулах уралдаанд багш Ж.Сэргэлэнбаатар, С.Баасансүрэн, ур чадварын уралдаанд багш Б.Батхишиг, С.Санжидхорол нар амжилттай оролцсон билээ. Улсын математикийн олиипиадад багш Ц.Ажрахгүйсүх дэд байр, багш Л.Мөнхцэцэгийн шавь 2-15-р ангийн сурагч Н.Мягмаржав тэргүүн байр эзэлж багаараа нэгдүгээр байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүллээ. Улсын англи хэлний олимпиадад багш Б.Оюун, Т.Чулуунцэцэг, илтгэлийн уралдаанд багш Д.Дуламсүрэн, Т.Түмэнбаясгалан нар амжиллтай оролцож ирсэн.
  11. 11. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 11 ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБА
  12. 12. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 12 НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА Албаны дарга Ч.Түмэн- Учрал, ХАБ-ын менежер С.Даваа, МТ-ын менежер П.Мөнхжаргал, гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Д.Тайванжаргал, ажил олгогч, ажлын байр, нийгмийн түншлэл хариуцсан ажилтан Т.Энхмаа, номын сангийн эрхлэгч Д.Даваасүрэн, номын санч Д.Баярсайхан, хүмүүжил хариуцсан нийгмийн ажилтан Д.Наранцэцэг, дотуур байрын зохион байгуулагч С.Сосорбурам, М.Пүрэв, Дотуур байрын номын санч Ч.Ононбаяр, хэвлэл мэдээллийн ажилтан Ж.Бат- Ирээдүй, соёл урлаг хариуцсан нийгмийн ажилтан А.Юндэнбат, эмч эрүүл ахуйч М.Мянгансүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Албаны үндсэн чиг үүрэг нь сургуулийн нийгмийн түншлэл болон гадаад харилцааг өргөжүүлэх, элсэлтийн менежментийг боловсруулах, урлаг, спорт, соёлын арга хэмжээ зохион явуулах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах зэрэг болно.
  13. 13. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 13 Хөдөлмөрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн 2013-2014 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ
  14. 14. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 14 АХМАД БАГШ НАРЫНХАА АЛДРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
  15. 15. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 15 Суралцагчид дадлагын тайлангаа амжилттай хамгааллаа
  16. 16. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 16 “Суралцагч хөгжил төв”-ийг байгууллаа
  17. 17. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 17 “МСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт онол практикийн бага хурал
  18. 18. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 18 “ЭЛСЭЛТ, СУРГАЛТ, АЖЛЫН БАЙР” ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨН Түншлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
  19. 19. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 19
  20. 20. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 20 Загварын наадам
  21. 21. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 21 Загварын наадам
  22. 22. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 22 Багш ажилтнуудын спортын 4-н төрөлт тэмцээн
  23. 23. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 23 Суралцагсдын урлагийн наадам
  24. 24. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 24 Боловсролын байгууллагын ажилтны тангараг өргөлөө
  25. 25. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 25 Оёмол бүтээгдэхүүний оёдолчин Захирлын нэрэмжит ур чадварын уралдаан
  26. 26. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 26 Захирлын нэрэмжит ур чадварын уралдаанТогооч
  27. 27. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 27 Гоо сайхан ертөнцийг аварна ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ УР ЧАДВАРЫН УРАЛДААН
  28. 28. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 28 Барилгын өрөг угсрагч
  29. 29. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 29 УР ЧАДВАРЫН УРАЛДААН
  30. 30. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 30 Барилгын ЦАХИЛГААНЧИН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ УР ЧАДВАРЫН УРАЛДААН
  31. 31. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 31 ЗАЛУУ БАГШ НАРЫН КЛУБ
  32. 32. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 32 АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ
  33. 33. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 33
  34. 34. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 34 2014 оноо амжилт бүтээлээр дүүрэн угтан авлаа
  35. 35. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 35 2013 оны байгууллагын шилдгүүд Шинэ жилийн баярын арга хэмжээ
  36. 36. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 36 Өвөрхангай аймаг дахь МСҮТ *** Зэвсэгт хүчний 256-р анги БАЙЛДАГЧ - СУРАЛЦАГЧ
  37. 37. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 37 БАЙЛДАГЧ - СУРАЛЦАГЧ
  38. 38. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 38 “Ялгуусан” хэмээх модон Морин жил
  39. 39. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 39 Сар шинийн золголт
  40. 40. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 40 Дээлтэй Монгол өдөрлөг
  41. 41. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 41
  42. 42. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 42 “Монгол ур чадвар - 2014“ улсын уралдааны тэргүүн байранд шалгарч, БРАзил улсад зохион байгуулагдах дэлхийн ур чадвар тэмцээнд оролцох эрхтэй боллоо “Алтан хайч -12” Олон улсын уралдааны мөнгө, хүрэл медалийн эзэд
  43. 43. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 43 ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН
  44. 44. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 44 СУРАЛЦАГчид төгсөлтийн шалгалтаа өгч байгаа нь
  45. 45. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 45 Багш нарын нээлттэй хичээлийн үеэр
  46. 46. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 46 "Март-8, Марш-18" цэнгүүн
  47. 47. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 47
  48. 48. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 48 ХАНГАЙН БҮСИЙН СПОРТЫН 5-Н ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ ГУТГААР БАЙРАНД ШАЛГАРАВ
  49. 49. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 49
  50. 50. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 50 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАНЛАЙ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД МСҮТ ОРОЛЦЛОО
  51. 51. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 51 ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 360 ХҮН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИВ
  52. 52. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 52 Е-хичээлийн уралдаанААС ... ЦЭРЭГЖИЛТИЙН “ДӨЛ" ТОГЛОЛТын үеэр мсүт-ийн суралцагсад
  53. 53. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 53 33 багш олон улсын чадамжийн гэрчилгээ “СЕРТИФИКАТ -4“-г гардан авлаа
  54. 54. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 54 СУРАЛЦАГЧ ХӨГЖИЛ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ГАР УРЛАЛЫН ДУГУЙЛАН
  55. 55. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 55 СУРАЛЦАГСДЫН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР
  56. 56. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 56 СУРАЛЦАГЧ ХӨГЖИЛ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ГАЛТ ШУВУУ БҮЖГИЙН ХАМТЛАГ
  57. 57. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 57 ЭКО ЗӨВЛӨЛ - МОД ТАРИХ аян
  58. 58. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 58 Хангайн бүсийн оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт 32 сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдав
  59. 59. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 59 ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООД БАЙГУУЛАГДЛАА
  60. 60. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 60 Сургуулийн орчин, анги танхимыг тохижуулж, үзэсгэлэнгийн танхим, багш нарын өрөө , 5 дадлагын газар шинээр байгуулав
  61. 61. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 61 Сургуулийн орчин, анги танхимыг тохижуулж, үзэсгэлэнгийн танхим, багш нарын өрөө , 5 дадлагын газар шинээр байгуулав
  62. 62. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 62 Койка ОУБ-ын 2 мэргэжилтэн ажиллахаар ирлээ
  63. 63. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 63 Австрали улсад-1 , ХБНГУ-1, Япон улсад-2, Арабын Нэгдсэн Эмират улсад-1, БНХАУ-3 багш ажилтан мэргэжил дээшлүүллээ 1 га газар төмс хүнсний ногоо, 2 хүлэмжинд нарийн ногоо тариалав
  64. 64. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 64 366,2 сая төгрөгний улсын төсвийн хөрөнгө оруулалтаар оюутны 1-р байрны их засвар хийгдэж байна Аймгийн Засаг даргын ивээн тэтгэлгээр багш хөгжлийн төв байгуулагдав
  65. 65. Өвөрхангай аймаг - Мэргэжилтэй ажилтан бэлтгэсний 40 жилийн ой МСҮТ 65 40-н жилийн ойн бүтээн байгуулалтад нийт багш, ажилтан, суралцагсад хувь нэмрээ орууллаа
  66. 66. Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв МСҮТ 66 40-н жилийн ойн бүтээн байгуулалтад нийт багш, ажилтан, суралцагсад хувь нэмрээ орууллаа

×