Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар

632 views

Published on

БМДИ

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар

  1. 1. 1 1 Утас: 7014 0069 Вэб: www.itpd.mn 2017 он X сар №05 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ 5oct World Day Teachers’ Л.Отгонсүрэн: Ёс суртахуунт үйлийн анхдагч шалтгаан юу вэ? Д.Цэдэвсүрэн: Онлайн ба зайны сургалтын зааварчилгааны дизайн Н.Энхтүвшин: Даяаршлын эрин зуунд үндэсний бичиг үсэг, эх хэлээ өвлүүлэн үлдээх нь чухал 2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ Хичээлийн шинэ жилийг угтан үндэсний хэмжээний сургалт зохион байгууллаа 9-р сарын 1
  2. 2. 2 2 ХӨТӨЧ 1РЕДАКЦИЙН ЗУРВАС 2МЭНДЧИЛГЭЭ 45 ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ: Багшийн үйл ажиллагаа болон хүүхэд хамгаалалтай холбоотой хууль дүрмүүд, нэмэлт өөрчлөлт 6 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ Н.Энхтүвшин: Даяаршлын эрин зуунд үндэсний бичиг үсэг, эх хэлээ өвлүүлэн үлдээх нь чухал 4 СУРГАЛТ Хичээлийн шинэ жилийг угтан үндэсний хэмжээний сургалт зохион байгууллаа 19 ӨГҮҮЛЭЛ: Л.Отгонсүрэн: Ёс суртахуунт үйлийн анхдагч шалтгаан юу вэ? 10 ЗӨВЛӨХ БАГШ: Д.Хишигмягмар”Бүтээлч тэмдэглэлийн арга” 30 ТЕХНОЛОГИ: Ц. Адъяасүрэн: Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүлж ажлын байранд нь хөгжүүлэх технологи 24 СУРВАЛЖЛАГА: 10 хоногийн дохионы хэлний эрчимжүүлсэн сургалтын 85 хувийг дадлага ажил зонхиллоо 40 САЙН ТУРШЛАГА: Д.Долгорсүрэн: Монгол бичгийн хичээлээр сурагч нэг бүрийг хөгжүүлэх аргазүй 42 ЗӨВЛӨМЖ: Б.Цасанчимэг: Уншигч төлөвшүүлэх нь 36 ЯРИЛЦЛАГА: Ом Жонмин: Багш солилцоо хөтөлбөрийн зорилго нь глобал чадамжтай багшийг бэлтгэх 28 АРГА ЗҮЙЧ БИЧИЖ БАЙНА: А.Ирээдүй: Лингвокультурологический анализ фразеологических единиц двух неродственных языков 12 СУДАЛГАА: Монголын багш нарын мэргэжлийн ёс зүй ба ёс суртахууны талаарх багш нарын үзэл бодлыг илрүүлэх судалгааны тайлан 21 НИЙТЛЭЛ: Д.Цэдэвсүрэн: Онлайн ба зайны сургалтын зааварчилгааны дизайн
  3. 3. 3 3 48 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ ХУУЛЬЭРХЗҮЙ этгээдийн талаархи мэдээллийг задруулахыг хориглоно 26 дугаар зүйл. Нийгмийн ажилтны үүрэг 26.1.Сум, дүүрэг баг, хорооны нийгмийн ажилтан дараахь үүргийг хүлээнэ: 26.1.1.хохирогчийг мэдээллээр хангах, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх; 26.1.2.гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх; 26.1.3.нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчийн хэрэгцээг тодорхойлж, хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах; 26.1.4.хохирогчийг асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг зохион байгуулах; 26.1.5.хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүүхэд, гэр бүлийг илрүүлэх судалгааг энэ хуулийн 24, 25, 27 дугаар зүйлд заасан ажилтан болон баг, хорооны ажилтантай хамтран хийх, бүртгэл хөтлөх, үйл ажиллагаандаа ашиглах; 26.1.6.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулах; 26.1.7.хохирогчид үзүүлэх хамтарсан багийн үйлчилгээг төлөвлөх, уялдуулан зохицуулах, үйлчилгээний тайлан, мэдээнд үндэслэн дараа жилийн үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах саналыг Засаг даргад гаргах; 26.1.8.хуульд заасан бусад. 26.2.Сургуулийн нийгмийн ажилтан Боловсролын тухай хуульд зааснаас гадна дараахь үүргийг хүлээнэ: 26.2.1.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр хамтарсан багтай хамтран ажиллах; 26.2.2.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэдүзүүлэхүйлчилгээ,туслалцаа,дэмжлэгийн талаар эцэг, эх, багш, холбогдох бусад ажилтанд зөвлөгөө өгөх; 26.2.3.гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагч, багш, боловсролын байгууллагын бусад ажилтан, эцэг, эхэд мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах; 26.2.4.энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан хөтөлбөр, стандарт, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих. 29 дүгээр зүйл. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх 29.1.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй. 29.2.Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй. 29.3.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэх, мэдээллийг хүлээн авахад энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг баримтална. 29.4.Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утсаар хүлээн авсан мэдээллийг цагдаагийн байгууллага, эсхүл сум, багийн Засаг даргад хүргэх, хүүхдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай үйлчилгээ, туслалцаанд холбох ажиллагааг гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ. 29.5.Хүүхэд хохирсон, эрсдэлтэй нөхцөлд байгаа тухай мэдээллийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж, холбогдох үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна. “Багшийн хөгжил” сэтгүүлийн ээлжит дугаар та бүхний гарт хүрч байна. Энэ удаагийн дугаар “Дэлхийн багш нарын өдөр”-ийг угтан нийтлэгдэж байгаагаараа онцлог юм. Сэтгүүлийн эхний хуудаснаас та бүхэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг улсын оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгийн мэдээлэл болон БМДИ-ийн захирлын мэндчилгээ, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилт зэргийг унших болно. Багшийн хөгжил сэтгүүлийн хуудас бүр багшид хэрэгцээтэй, багшлах үйлдээ хэрэглэж болохуйц шинэ мэдээ мэдээллийг агуулахыг зорьдог учраас бид зөвлөх багш Д.Хишигмягмарын “Бүтээлч тэмдэглэлийн арга”, БМДИ-ийн арга зүйч Б.Цасанчимэгийн “Уншигч төлөвшүүлэх зөвлөмж”, арга зүйч А.Ирээдүйн орос хэлний багш нарт зориулсан судалгаа зэрэг материалуудыг орууллаа. Мөн БНСУ-Монгол улсын хооронд 6 дахь жилдээ хэрэгжиж буй “Багш солилцоо” хөтөлбөрийн талаарх ЮНЕСКО-АПСЕЮ-ийн хэлтсийн дарга Ом Жонмины ярилцлага, Унгарын Сегедийн их сургууль болон БМДИ-ийн арга зүйчийн хамтарсан судалгааны дүн зэрэг нь уншигч-багш таны сонирхлыг татах буй зай. Мөн багшийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэг болохуйц, шинээр батлагдсан болон өөрчлөлт орсон хуулийн заалтуудыг бид түүвэрчлэн орууллаа. Эрхэм багш, сургуулийн удирдах болон бусад ажилтнууд та бүхэн өөрсдийн сайн туршлага мэдээ мэдээлэл, судалгааны материалуудаа манай сэтгүүлд нийтлэхийг хүсвэл бид баяртайгаар хүлээн авах болно. Мөн сэтгүүлтэй холбоотой санал шүүмжээ bagshkhugjil@itpd.mn хаягаар илгээх боломжтой. РЕДАКЦИЙН ЗУРВАС Ерөнхий зөвлөх: Алимаа ТУЯА Редакцийн зөвлөл: Энхжаргал БАТЧИМЭГ Цагаанбаатар НАРАНТУЯА Санжид АМАРСАЙХАН Бямбаа ЦАСАНЧИМЭГ Нэргүй БУЛГАНТАМИР Чагцал ЖАРГАЛ Ичинхорлоо БАТХҮҮ Гантөмөр ТӨМӨР-ОЧИР
  4. 4. 4 4 Мэндчилгээ Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн бүхэнд дэлхийн багш нарын өдрийн мэндийг хүргэе! Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар 10-дугаар сарын 05- нд “Дэлхийн багш нарын өдөр”-ийг дэлхийн 200 орчим оронд тэмдэглэдэг бөгөөд манай улс 2013 оноос мөн энэ өдөр тэмдэглэж ирсэн юм. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй асар их нөлөөг онцолж байгаа хэрэг билээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд багшид туслах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, багшийн хөгжлийг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бид 60 жилийнхээ түүхэнд үргэлж багшийн найз нөхөр, зөвлөгч, хамтрагч нь байхыг хичээн ажилласаар ирсэн юм. Энэ онд гэхэд БСШУСЯ болон мэргэжлийн бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй-Багшийн ёс зүй, харилцаа” сэдэвт сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж давхардсан тоогоор 40 гаруй мянган багшид хүргэлээ. Мөн сургууль, багш нарт зөвлөн туслах ажлыг жил бүр зохион байгуулж, нийслэл, орон нутгийн тодорхой тооны сургуулиудыг хамруулдаг бөгөөд энэ удаад нийслэлийн 47, орон нутгийн 84 сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Мөн бид олон улсын эрдэм шинжилгээний хоёр хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд эрдэмтэн судлаач багш нар маань энэхүү хуралд өргөнөөр оролцож мэдлэг, туршлагаа хуваалцана гэдэгт итгэж байна. БМДИ-ийн үндсэн үйл ажиллагаа болох мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүртгэл явагдаж байгаа ба 2018 онд 15 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Эцэст нь хэлэхэд, энэ бүх ажил эрхэм багш таны мэргэжлийн ур чадвар, хөгжлийг дэмжих, хамтран ажиллах, багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх гэгээн зорилгыг агуулж байдаг бөгөөд бид хүн бүхний өмнө нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, төрийн үйлчилгээг хүргэж байгаа билээ. Эрхэм баян эрдэм ном дэлгэртүгэй ! Захирал А.Туяа 47ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ 1. Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2. Энэ гэмт хэргийг хувь хүний, ажил хэргийн, худалдаа арилжааны нууцыг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн эмнэлгийн мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч, хуульч, хууль сахиулагч, нотариатч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч, сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлагч, банкны ажилтан, аудитор үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /“Төрийн мэдээлэл эмхтгэл”, 2000 он, №6/ /Хэсэгчлэн авав/ 8 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглох 8.1. Сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /“Төрийн мэдээлэл эмхтгэл”, 2017 он, №5/ /Хэсэгчлэн авав/ 23 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх 23.1.Дараахь албан тушаалтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй: 23.1.1.бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан; 23.1.2.эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан; 23.1.3.сум, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтан; 23.1.4.төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан. 23.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно. 23.3.Мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. 23.4.Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй. 23.5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана. 23.6.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан мэдээлэл өгсөн этгээдийн талаархи мэдээллийг нууцлах үүрэгтэй. 23.7.Холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн
  5. 5. 5 5 46 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ ХУУЛЬЭРХЗҮЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /“Төрийн мэдээлэл эмхтгэл”, 2017 он, №24/ /Хэсэгчлэн авав/ 5.3 дугаар зүйл. Хүний биед халдах 1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих 5.Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 8.Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 9.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 9.1 дүгээр зүйл.Боловсролын тухай хууль зөрчих 1.Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Боловсролын стандарт, эсхүл сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Багшийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориуд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 9.2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хууль зөрчих 1.Бага, дунд боловсролын сурах бичгийн боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангуулаагүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 54.Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байна. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /“Төрийн мэдээлэл эмхтгэл”, 2016 он, №7/ /Хэсэгчлэн авав/ 16.7 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах 1. Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2. Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүлхоёрзуундөчинцагаасдолоонзуунхоринцаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 13.11дүгээрзүйл.Хувьхүнийнууцыгзадруулах 2017-2018 оны Хичээлийн жилийн зорилт 2017-2018 оны хичээлийн жилийн боловсролын эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, сургалтын агуулга, арга зүйг суралцагчдад мэдлэгт суурилсан цогц чадамж эзэмшүүлэх чиглэлээр боловсронгуй болгох, багшийн хөгжлийг бүх талаар дэмжих, сургалтын орчныг сайжруулах, их сургуулиудын судалгаа, шинжилгээний ажлын чадамжийг нэмэгдүүлэх замаар боловсролын чанарт бодитой ахиц гаргахад чиглэгдэх болно. • Тогтвортой хэрэгжих бодлогын чиглэлийг нарийвчилна. Өнгөрсөн хорь гаруй жилд боловсролын салбарт хийсэн шинэчлэл, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг шинжлэн дүгнэж, туршлага, сургамжид тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны удирдамжийн баримт бичгүүдийг цэгцлэн нэг мөр ойлгомжтой болгоно. • Багшийн хөгжилд суурилсан тогтолцооны шинэчлэл хийнэ. “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас” уриан дор багшийн хөгжлийг дэмжих, багш мэргэжлийн үнэ хүнд, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд төр засгаас анхаарахын зэрэгцээ, эцэг эхчүүд, байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлж, 2018 оныг “багшийн жил” болгон зохион байгуулна. • Их сургуулиудын судалгааны чадамжийг бодитой нэмэгдүүлнэ. Дээд боловсролын байгууллагын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, чадамжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын болон бусад арга хэмжээг авах. Багш нарын судалгаа хийх чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх. • Сургалтын чанарыг хүмүүжил, ёс суртахууны төлөвшилтэй нягт хослуулан сайжруулна. Суралцагчдын сурлагын чанарт анхаарахын зэрэгцээ тэдний хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийг сайжруулах, энэ чиглэлээр сургалтын төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулна. • Тодорхой эрх мэдлийг боловсролын байгууллага, хамт олонд шилжүүлж, бие даан санаачлагатай ажиллах боломжийг өргөтгөнө. Сургууль, цэцэрлэгийн багтаамжийг цаашид нэмэгдүүлэх, сургалтын орчны ариун цэвэр, аюулгүй байдал, тав тухыг сайжруулах чиглэлээр санхүү хөрөнгө оруулалтын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.
  6. 6. 6 6 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 4 СУРГАЛТ Дэлхий дахинаа боловсролын шинэчлэлд багш, мэргэжилтний ёс суртахууны үүрэг хариуцлагын асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд олон улсын байгууллагууд тэр дундаа НҮБ-ын боловсрол соёл шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО нь энэ чиглэлд анхаарлаа хандуулж, улс орнуудын Засгийн газар, боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Манай улсын хувьд салбарын яамнаас бодлогоор дэмжин санаачилж улмаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр, “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй-Багшийн ёс зүй, харилцаа” сэдэвт сургалтыг БМДИ хариуцан, Боловсролын хүрээлэн болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран 3 үе шаттайгаар зохион байгууллаа. 2017-2018 оны хичээлийн жилийг угтсан энэхүү үндэсний хэмжээний сургалт 8 дугаар сард 3 үе шаттайгаар өрнөсөн. Тодруулбал: 1. Үндэсний сургагч багш бэлтгэх /Улаанбаатар хотод 8-р сарын 09-11-ны өдрүүдэд, 132 оролцогч/ 2. Орон нутгийн сургагч багш бэлтгэх /Улаанбаатар хотод 8-р сарын 14-19-ны өдрүүдэд, 620 оролцогч/ 3. Бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутгийн БСУГ-ын дэмжлэгтэйгээр орон нутагтаа дээрх сургалтыг зохион байгуулах /Орон нутагт 8-р сарын 21-30-ны өдрүүдэд дээрх 2 үндсэн чиглэлийн хүрээнд давхардсан тоогоор 41 000 оролцогч/. ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ УГТАН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 45ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ 5 дугаар зүйл. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал 5.4.Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ. 6 дугаар зүйл. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал 6.1.Сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллана. 6.2.Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ. 6.3.Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 6.3.1.сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших; 6.3.2.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх; 6.3.3.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах; 6.3.4.хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх; 6.3.5.хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах. Тайлбар: “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ. 8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал 8.1.Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /“Төрийн мэдээлэл эмхтгэл”, 2016 он, №9/ /Хэсэгчлэн авав/
  7. 7. 7 7 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 44 ЗӨВЛӨМЖ ЕС: НОМЫГ ЯАГААД УНШИХ ЁСТОЙ ВЭ? (Сурагчдын ханын сонины бичвэрээс) НОМ НАМАЙГ ҮҮНД СУРГАСАН (33ДУГААР СУРГУУЛЬ, 10Г АНГИ, ДӨЛГӨӨНЖАРГАЛ) Хүн хүнээрээ байг. Чи бас өөрийнхөөрөө л бай. “Яг л этгээд хүн” зохиолын Мерсо шиг. Үнэнч байхыг Яг л “Амьтдын ферм” зохиолын Боксер шиг. Тууштай байхыг Яг “Гобсек” шиг Тэвчээртэй байхыг “Шүүх ажиллагаа” зохиолын Иозеф.К шиг Тэмцэж сурахыг Яг л “Амьдрах хүслэн“ шиг. Өгөөмөр байхыг “Үер” туужийн Дэнзэн өвгөн шиг Цаашид ч ном намайг илүү ихэд сургана. Би ч номноос илүү ихийг сурна аа. АМЬДРАЛ ГЭДЭГ ДАЛАЙ ТҮҮНИЙ СЭЛҮҮР НЬ НОМ БОЛОХЫГ БИ ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙНА. (33ДУГААР СУРГУУЛЬ, 10Г АНГИ Д. ЦЭЦЭГБАЯР) Хүн гээч өчүүхэн болохыг Д Урианхайн “Улаан нулимс” - аас. Өөрийнхөө амьдралд өөрийн дураар, эрх чөлөөтэй байхыг Л. Өлзийтөгс - өөс Олонд хэрэгтэй зүйл бүтээх л сайхан болохыг В.Гёте “Фауст”- аас Худал хуурмагаас залхаж үнэн байхыг Л.Н. Толсой “ Анна Каренина” - аас Амьдралд мухардахын аймшгийг Г.Флобер “Бовари хатагтай” – аас Хайр сэтгэл юунд ч дийлдэшгүйг М.Шолохов Дөлгөөн Дон “Аксинья” – аас Тэсвэр тэвчээрийн туйлыг М.Шолохов Дөлгөөн Дон “Наталья” – аас Дэндүү өрөвдөлтэй хувь заяаг А.П.Чехов “ Жалган дотор” өгүүллэг- ээс Төгөлдөр сайхан гэж юу болохыг Мишима “Алтан асрын сүм” – ээс Эр зориг, сэтгэлийн тэнхээ юунд хүргэдгийг Дэвид Копперфилдээс Хэн нэгний утсан хүүхэлдэй байж болохгүйг Жорж Орвэл “ 1984” - өөс Эрх мэдэл аймшигтай харгислалд хүргэдгийг Жорж Орвэл “Амьтны ферм”- ээс Амьдрал ээдрээтэйг Булгаков “Мастер Маргарита”- аас Сэтгэлийнх нь мухарт байсан цог хараахан унтраагүй байхад ямар ч зовлон харгислалыг даван туулдгийг, тийм нэг зүрх зүүгээр хатгасан мэт мэдрэмжийг Д.Дидро “Гэлэнмаа”-аас Амьдрал гэж шүүхийн танхим шиг завхарсан, шударга бус бохир байдгийг Кафка“Шүүх”-ээс Амьдралын бүхий л явдал, хүмүүсийн зан араншинг ” Гаргантюа ба Пантагрюэл” – ээс ухаарсан даа. АРАВ: БИД ЮУНД ХҮРЧ БАЙНА ВЭ? Номд дурлах, татагдах, хүндлэх болсон. Бие биедээ ном бэлэглэж байна. Номын дэлгүүрээр очих дуртай болж байна. Мөнгө байвал ном авах сан..... Номын санд хэрхэн тэвчээртэй суух хэрэгтэйг мэдсэн. Унших номоо сонгож сурч байна. Хоорондоо сонирхолтой номын талаар ярилцах нь олон болжээ. Дэлхийн шилдэг зохиолч, номын нэрсийг сонсож мэдэж байна. Телевизээр зохиолч ярьж байвал сонсоно. Хувьдаа номын сантай болж байна. Урлагийн бүтээл үзэж сонирхох хүсэлтэй болсон. ”Тэр бол уншдаг шүү ”- гэдэг нь хувь хүний эрхэм тодорхойлолт болохыг ойлгож эхэлж байна. ”Номын сайн нөхөр”, “Д.Нацагдорж” тэмдэгтнүүд төрж байна. Одоо би бүхнийг мэдэх болно. Учир нь би номын сангаа онгичиж байна. Би үүгээрээ, хүн төрөлхтний оюун ухааны гишгүүр өөд тэмүүлж байна. Ж.П. Сартр 5СУРГАЛТ БМДИ-ийн дэд захирал О.Оюунтунгалаг Манай улсад багш удирдах ажилтан нийлээд 36 мянган хүн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд ажиллаж байна. Энэ хүмүүсийн маань яг тэдэн хувь нь ёс зүйтэй, тэдэн хувь нь шаардлага хангахгүй байна гэсэн нарийн судалгаа гаргахад бэрх. Харин ч мэргэжлийн ёс зүй, ур чадвар өндөр хүмүүс гэж би хэлмээр байна. Гэхдээ нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидгийн үлгэрээр энэ 36 мянган хүн дотроос нэг л хүн алдаа гаргахад, нийгэмд багш мэргэжлийн нэр хүнд унаж, сөргөөр яригддаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд бид “багш та өдөр тутмын үйл ажиллагаандаа ямар үйлийг цээрлэж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөр өргөж явах ёстой вэ” гэдэг талаар бид энэ 3 өдрийн сургалтаараа хамтран ярилцаж шийдэлд хүрэх болно. Дархан –Уул аймгийн Байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Өнөрхүү Монголынбагшнарынёсзүйнхандлага,харилцаамуубишгэдгийгбихэлмээр байна. Багшийн ажилд нийгмийн нөлөө их байна л даа. Тухайлбал, нэг ангийн 30- 40 хүүхэд дотор янз бүрийн сэтгэл зүйн онцлогтой хүүхдүүд байна, гэр бүлийн таагүй уур амьсгал, салалт их болсон нь хүүхдийн сэтгэл зүйд их нөлөөлж, эмзэг болгож байна. Тэгэхээр багшийн ажил харилцааны өндөр ур чадвар, мэдрэмж бас шаардаж байна. Сонгинохайрхан дүүргийн 122-р сургуулийн багш Ч.Эрдэнэцэцэг: Цахим ертөнц дэх харилцааны хичээл тун содон сонин байна. Би фэйсбүүкийн хэрэглэгч, нэг талаас энэ бол миний хувийн орон зай гээд юу дуртайгаа бичиж, хуваалцаж болно. Гэтэл би чинь багш хүн шүү дээ, миний илэрхийлж, дэмжиж, эсвэл буруутгаж байгаа бүхнийг миний шавь нар, эцэг эхчүүд харж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр цахим ертөнцөд ч миний сурагчиддаа үзүүлэх нөлөөлөл, хүмүүжил үргэлжилж, хүнд өгөөжтэй зүйлийг л мэдээлж хуваалцаж байх ёстой юм. Сургалт 2 үндсэн чиглэлийн хүрээнд явагдсан. “Багшийн ёс зүй, харилцаа, хандлага” сургалт нийт 36 мянган багшид хүрсэн. Орчин цагт багшийн заах ур чадвараас гадна ёс зүйн асуудал анхаарал ихээр татах болсон. Багшийн ёс суртахууны харилцаа дан ганц сурагчаар хязгаарлагдахгүй багш-удирдах ажилтан, багш-багш, багш-эцэг эх, багш-нийгмийн орчин хэмээн олон талт байдлаар үргэлжилдэг. Мөн мэдээлэл технологийн эрин үед багшийн нийгмийн сүлжээн дэх харилцаа хүртэл ёс зүйн хэм хэмжээг шаардаж байгаа билээ. Цаашилбал, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд багшид тодорхой хэмжээний мэдлэг ур чадвар, хандлагын өөрчлөлт хэрэгтэй болж байна. Энэхүү сургалт цаг үеэ олсон, шинэлэг,сургалтын агуулга оролцогчдын хэрэгцээнд маш сайн нийцсэн нь сургалтын дараах асуулга судалгааны дүнгээс харагдаж байгаа бөгөөд нийгэмд болон багш, хүүхдэд зайлшгүй тохиолдож байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, шинэ мэдээлэл авах үүднээс ийм сэдэвт сургалтыг цаашид үе шаттайгаар зохион байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдэж байсан юм. Харин боловсролын шинэчлэлийн хүрээнд “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй” сургалт нь хичээлийн шинэ жилийг угтан 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд үндэсний сургагч багш нар хамтран мэргэжлийн дэд багуудаар ажиллаж, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт шаардлагатай онол, арга зүйн дэмжлэгийг хамтран тодорхойлж, орон нутгийн сургагч багш нар бэлтгэх сургалтын хөтөлбөр, модуль, гарын авлагыг боловсруулсан. Улмаар 12 мэргэжлийн нийт 56 хэвлэлийн хуудас гарын авлага боловсруулан мэргэжлийн чиглэлээр багцлан 4 төрлийн гарын авлага хэвлүүлж, сургалтад ашигласан. Энэхүү сургалтад улсын хэмжээнд нийт 15 мянга гаруй багш, мэргэжилтнүүд хамрагдсан юм.
  8. 8. 8 8 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ 5oct World Day Teachers’ Жил бүрийн намар буюу олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан манай улс оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/202 тоот тушаалын дагуу; 2016 - 2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЫ ШИЛДГҮҮДЭЭР “Улсын тэргүүний цэцэрлэг“ Орхон аймгийн Баян-Өндөр сумын аравдугаар цэцэрлэг Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын “Нарлаг“ цэцэрлэг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гуравдугаар цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цэцэрлэг “Улсын тэргүүний сургууль“-аар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын “Хэрх“ сургууль Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй“ цогцолбор сургууль, Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль “Оны тэргүүний багш” -аар Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэгийн багш Чулуунбаатарын Оюундэлгэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш Нямын Энхтүвшин Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний лаборатори Хан –Уул цогцолбор сургуулийн бага ангийн багш Чулуунгөлөгийн Сувдаа нар тодорлоо. 43ЗӨВЛӨМЖ миний номын санд байгаа хэдэн номоо танилцуулъя. Ж.Неру Ертөнцийг түүхийг сөхвөл 1,2,3 А.Дюма Монте Кристо гүн 1,2,3 Багабанди Титэм үг М.Монтень Сонгомол эсээ Б.Прус Фараон 1.2.3 Агнистын гэгээ Мял богдын гэгээрсэн түүх А.Харт Дэлхийн түүх Болдцэрэн Дэлхий дахины түүх 1,2 Э.Радзинский Сталин 1,2,3 Ф.Купер Мөрч Ж.Оруэл 1984 А.Камю Этгээд хүн Ч.Диккенс Оливер Твист Н.Гоголь Амьгүй албат г. м. ГУРАВ: УНШИГЧИЙН КАРТ ХӨТӨЛНӨ. Ангийн номын сангаас авч уншсан номын карт хөтөлнө. Сурагчид сайн, сонирхолтой ном хэзээ ирэхийг хүлээнэ. Гэртээ ном авч явах хүсэл, сонирхол их болж байв. Олон ном унших гэхээсээ сайтар эргэцүүлж, тунгааж уншихыг зөвлөнө. ДӨРӨВ: ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТ НОМЫН ДЭЛГҮҮР ЯВНА. Эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамт номын дэлгүүр явж байхыг зөвлөнө. Багш жилд нэг удаа сурагчидтайгаа номын дэлгүүр явах ба 6дугаар ангид ном ном барьж үзэн, хөөрч гүйдэг байсан хүүхдүүд ахлах ангид сонирхсон номынхоо өмнөх, хойдох үгийг унших, гүйлгэж харах зэргээр ном сонгож сурч байгаа байдал ажиглагддаг. Ангид ирээд сэтгэгдлээ бичнэ, уншина. Бид “Интерном” номын дэлгүүрээр орлоо. Тэнд машгоёбайсан.Бианхномыганзаардаггүйбайсанбол одоо харин өөр боллоо. Олон ном авмаар санагдлаа. Бас хажууд нь сонгодог ая намуухан эгшиглэж байсан. Хүмүүс нь эелдэг зөөлөн зантай, тогтуухан байлаа. Би өөртөө “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”ийг авч, аавдаа морины тухай сонин ном авлаа. Дэлгүүрт ирсэндээ баяртай байна. ( 33дугаар сургууль, 8 и Отгонномин) ТАВ: НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛНӨ. Ном уншиж байх үед хүний толгой хамгийн идэвхтэй ажиллах тул шинэ, ихэд ач холбогдолтой, үнэцэнэтэйбодолсанаадараадараагаартөржгардаг. Тэдгээрийг тэр дор нь тэмдэглэж авах хэрэгтэйг зөвлөж, номын тэмдэглэл хөтөлнө. Дамжуулан уншина. ЗУРГАА: АНГИД НОМЫН САНГИЙН УНШЛАГА ХИЙНЭ. Номын санд суух соёл, тэвчээрт суралцана. 6дугаар ангид ангийн болон гэрийн номын сангаас сонирхолтой ном сонгон авчирна. Ангид ном унших нөхцөл бүрдүүлнэ. Энэ талаар тодорхой дүрэм гаргаж түүнийгээ чанд сахина. Номтой зөв, ариг гамтай харьцах, урж тастахгүй байх, ном хүний оюуны бүтээл тул хайрлан хамгаалах, чангаар ярихгүй, уншихгүй байх, номын хуудас нугалахгүй байх, хэрэв гарах бол сэм гарах... Сурагчид “Энэ хичээл дараа хэзээ болох бол" хэмээн хүлээнэ. ДОЛОО: УНШААД УРИАЛНА. Уншсан болон уншиж байгаа номоо бусдадаа бахархалтайгаар ярьж өгнө. Уншсан номын талаар захидал бичээд, хаяглаад найз нар луугаа явуулна. Багш “Энэ номыг унших сан гэж бодтол бичих” гэсэн ганцхан л шалгуур өгнө. Мөн уншаад ойлгож, эргэцүүлснээ бусдадаа учирлана. Д. Цэцэгбаяр 9б ангийн сурагчдад... Хорвоог зах зухаас нь таньж амьдрал гээч далайд хөл тавихад туршлага болох байх гэж би ном уншдаг. Хүн аливааг тунгаахгүйгээр өөрийгөө олж чадахгүй. Ийн бодож сурахад ном л тусладаг. Би ч гэсэн анх ном уншдаггүй. Түүний амтанд ороогүй байсан. Багш маань бидэнд номын ач тусыг хангалттай сайн хэлж өгч зөвлөснөөр уран зохиолын их далайд сэлүүр тавьсан юм даа. 7-р ангид байхдаа номын дэлгүүрээр явж хаатал нь суудаг сан. Голдуу амжилтад хүрэх арга зам сэдвээр ном уншиж эхэлсэн. Багш Занабазар романыг санал болгосон. Бас Агнистын гэгээг ч ярьж өгсөн. Ингээд л би номын амтад орсон доо. Ном мэдэгдэхгүйгээр хүнийг өөртөө автуулж, мэдэгдэхгүйгээр өөрчилдөг юм билээ. Ном уншихын өмнөх, уншсаны дараах хоёр арай л өөр дөө. НАЙМ: ДОТООД ЕРТӨНЦӨӨ ДЭЛГЭХҮЙ Сурагчид уншсан номоороо дамжуулан дотоод сэтгэлээ нээж харуулна. Ямар ямар ном уншив, юуг эргэцүүлж, юуг тунгаав, чамд аль хэсэг нь яагаад таалагдав, яагаад гунигтай санагдав, найз нартаа юу гэж зөвлөмөөр байна ....
  9. 9. 9 9 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 42 ЗӨВЛӨМЖ Хүүхдийг номд хэрхэн дуртай болгох вэ?, Ямар номыг яаж уншуулах вэ? гэсэн асуулт эцэг эх, багш, сурагчдад байнга гардаг. Ном нь уран сайхны болон оюун санааны хэрэгцээний үүднээс хүүхдийн танин мэдэхүйг, гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлдэг, мөн хүний дотоод эрчмийг сэрээж өдөөж өгдөг гэх мэтээр ном уншихын ач тусын тухай энд өгүүлэх нь илүүц бөгөөд харин “Уншигч- сурагч” төлөвшүүлэх зорилготой ажиллаж байсан арга барил түүний үр дүнгийн талаар товч ярилцъя. Уншигч төлөвшүүлэхэд, багшийн ганц хоёр удаагийн ажил хангалтгүй бөгөөд бидний тасралтгүй, урт хугацааны үйл ажиллагааны үр дүнд шавь нар маань “Ном” –д дөхөх болно. НЭГ: ЮУ УНШИХ ВЭ? Сурагчдын унших номын жагсаалтыг сайтар бодож төлөвлөнө. Хэддүгээр ангийн хүүхэд ямар ном унших вэ? гэдгийг БСШУСЯ болон бусад мэргэжлийн хүмүүсийн заавал унших номын жагсаалт, сонин сэтгүүл, интернетэд хэвлэгдсэн зөвлөмж зэргийг уншиж, харьцуулж гаргадаг байсан. Анги тус бүрээр номын нэрс гаргана. Жишээ нь: 9 -р анги ( 4-ийг сонгон уншина.) Хөвгүүдэд: Д.Трамп Тэрбумтан шиг сэтгэ Ж.Неру Ертөнцийн түүхийг сөхвөл 1 Б.Ренчин Заан залуудай Б.Ренчин Их нүүдэл Гомерийн туульс Ш.Нацагдорж Чингис хааны цадиг Ж.Верн Усан доогуур 20000бээр аялсан нь Капитан Грантын хүүхдүүд Ш.Руставели Барсан хэвнэгт баатар Ф.Рабле Гаргантюа ба Пантагрюэль Ж.Орвель Амьтдын ферм Зян Рун Чонон сүлд Охидод: Ким Ү Жин Хорвоо дэлхий уужим хийх юм их М.Твен Том Сойерт тохиолдсон явдал М.Рид Зоригт анчин бүсгүй Анне Франкийн өдрийн тэмдэглэл Л.Өлзийтөгс Эрх чөлөөтэй байхын урлаг В. Шекспир Ромео, Жульетта хоёр Зөвлөлтийн зохиолчдын туужис Ж.Орвель Амьтдын ферм Ф.Рабле Гаргантюа ба Пантагрюэль Д Батбаяр Ийнгаа миний хээр тал ... ХОЁР: СУРГУУЛЬД Ч, ГЭРТ Ч НОМЫН САН БАЙГУУЛНА. “Миний номын санд хүний дээд бий” Ээж аав дэргэд нь ном унших, уншиж өгөх, хүүхэдтэйгээ номын талаар ярилцаж байх, ном бэлэглэх зэргээр номын үнэ цэнийг сайн ойлгуулах хэрэгтэйг эцэг эхийн хурлаар зөвлөнө. Эцэг эхчүүдэд хүүхэд ном уншихын ач тусыг сайтар зөвлөснөөр нэг хүүхэд нэг ном, улмаар хүүхдийн тоогоор сайн сонгосон номтой “НОМЫН САН” байгуулав. Мөн хүүхдүүд гэртээ номын сан байгуулснаа “гайхуулж”, бие биеэ “уруу татаж” эхэллээ. Миний нандин эрдэнэ 33дугаар сурггуль 10г Цэлмэг (ханын сонины бичвэрээс...) Миний зүрх сэтгэлийн хамгийн нандин зүйлүүд бол аав, ээж бас хэдэн ном минь юм. Номоосоо би их эрч хүч, эерэг энерги авдаг бөгөөд та бүхэндээ УНШИГЧ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ БМДИ- ийн монгол хэлний сургалт хариуцсан арга зүйч Б.Цасанчимэг Нэг ч болсон хүүхдийг уран зохиолд дуртай болгож, оюун билгийг нь нээж чадах ахул энэ насандаа босгосон хэзээ ч үл нурах, үл замхрах жинхэнэ буяны цагаан суварга чинь чухам тэр болно. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ, ирээдүйнхээ өмнө үүрсэн ачаагаа нэр төртэй биелүүлсэн хамгийн том үзүүлэлт чинь тэр болно шүү. (Б.Наминчимэд) 7ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ ЧУЛУУНБААТАРЫН ОЮУНДЭЛГЭР 1986 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 31 настай. 2008 оноос цэцэрлэгийн туслах багшаар ажлын гараагаа эхэлж, 2013 онд МУБИС-ийн СӨБС-ийг төгссөн. “Арвайн гурил” сэдвээр дунд бүлгийн хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан байна. “Уусдаг ба уусдаггүй”, “Гурил”, “Арвайн гурил” зэрэг сэдвээр хөтөлбөр боловсруулан заасны үндсэн дээр “Арвайн гурил” нэгж сэдвийн хөтөлбөрийг сайжруулан олон удаа зааж туршсан. Хөтөлбөрийн хэрэгцээ, үндэслэл сайн, өмнөх төсөөллийн оношлогоо хийгдэн, бүтцийн дагуу боловсруулагдаж туршилтын үр дүнд сайжруулсан хөтөлбөр. Судалгаан дээр суурилсан хичээлийн төлөвлөлт хийдэг судлаач багш. ЧУЛУУНГӨЛӨГИЙН СУВДАА 1975 онд Дорнод аймагт төрсөн. 42 настай. 2004 онд Дорнод аймгийн Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн, Тэргүүлэх зэрэгтэй. 1993 оноос эхлэн боловсролын салбарт 23 жил ажилласан. “Эх дэлхийгээ сонирхон судалъя” 3 дугаар ангийн нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэн. Хөтөлбөр нь зорилго, зорилт, агуулгын задаргаатай, үнэлгээний төлөвлөлтийг хийсэн зэрэг бүтцийн дагуу боловсруулагдсан. Хөтөлбөр 2 үе шаттай хэрэгжүүлж ээлжит хичээлийн агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнийг засан сайжруулсан. Сургалтаас гадна, хүүхдийг жигд хөгжүүлэх эцэг эх, сурагчдын гурвалсан холбоог сайжруулан ажилладаг. НЯМЫН ЭНХТҮВШИН 1974 онд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн. 43 настай. 1999 онд УБИС-ийг төгссөн, боловсролын салбарт 18 жил ажилласан. Монгол бичгийн 8-р ангийн “Үндэсний бичгийн тиг” нэгж хичээлийн хөтөлбөрийг 8 цагаар төлөвлөсөн. Хөтөлбөрийг бүтцийн дагуу боловсруулж 3 удаа засан сайжруулсан ээлжит хичээл, хэрэглэгдэхүүний хувилбаруудтай. Ээлжит хичээлийн төлөвлөлтийг жил бүр сайжруулж байгаа нь сурагчдын бүтээлээс харагдаж байна. Хэрэглэгдэхүүнийг хичээлийн төгсгөлд хүүхдийн бүтээл болгон ашиглахаар төлөвлөсөн нь суралцагч бүрийн онцлог, ялгаатай байдлыг тооцсон давуу талтай. Багшийн сургалтын зорилго, арга зүй сурагчдыг монгол бичгээр бичих, унших хөгжүүлэхэд чиглэгддэг.
  10. 10. 10 10 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 8 ОНЫТЭРГҮҮНИЙБАГШ Хүн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүгээр нэг мөрөөдөн, санаа зовних биш, хичээн зүтгэж, үйл ажиллагаа болгож чадвал үр дүн нь ойрхон байдгийг тэрээр өөрөө биеэр үлгэрлэн харуулж байгаа бөгөөд БМДИ-ээс зохион байгуулсан Өвөр Монголын Өөртөө Засах Орны “ Шилийн хот” -д монгол хэлний багш нарын үндэсний бичгийн чадварыг дээшлүүлэх сургалтад хамрагдсан нь үндэсний бичгээ заан сургах ажлыг нь эрчимжүүлж, урам зориг хүсэл тэмүүллийг улам бадраасан гэж ярьж байна. Тэрбээр өөрийн арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх, мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлагаа хуваалцах үүднээс дараах ажлуудыг хийсэн байна. Үүнд: - “Үндэсний бичгээр цэвэр сайхан бичүүлэх технологи” сэдэвтэй бичгийн тиг хэлбэрийг жигдлэх,бичих чадварыг хөгжүүлэх арга зүйг боловсруулан нийтийн хүртээл болгон хэвлүүлсэн. - Сургуулийн судлагдахууны багаараа хамтран “Эхийн задлал” YIII ангийн нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулан аймгийн БСУГ-ын санд байршуулсан. - Өмнөговь аймгийн хэмжээний МХУЗ-ын багш нарт “Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга туршлага” сургалтыг сургуулийн Монгол хэл судлагдахууны багаараа амжилттай зохион байгуулсан. - Мөн аймгийн судлагдахууны багаараа хамтран “Аймгийн сайн хичээл”-ийг 2 өдрийн туршид зохион байгуулж, 10 цагийн хичээл заан, хэлэлцүүлэг хийлээ. - “Уран зохиолын кабинет”-ийг 4 удаа шинэчлэн, 2013 оноос одоог хүртэл ” Монгол бичгийн кабинет”-г 2 удаа шинэчлэн байгуулан ажиллаж байгаа ДАЯАРШЛЫН ЭРИН ЗУУНД ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ, ЭХ ХЭЛЭЭ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ НЬ ЧУХАЛ Бид энэ удаагийн дугаартаа 2016-2017 оны хичээлийн жилийн оны тэргүүний багш, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Нямын Энхтүвшинг онцолж байна. Тэрбээр дэлхийн глобалчлал, даяаршлын эрин зуунд үндэсний бичиг үсэг, эх хэлээ хойч үеийнхэндээ өвлүүлэх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ажилласаар иржээ. 41САЙН ТУРШЛАГА олгох нь төвөгтэй. Минутаар унших эхийн үгийн тоо, урт богино, хүнд хөнгөн анги тус бүрээр ялгаатай. Минутын уншлага аль ангид, хэзээ болох вэ? гэдэг нь сурагчдад тодорхой байдаг. Энэ үед хурдан уншаад, уншсанаа ойлгож байгаа эсэхийг асуултаар харилцан ярилцаж, тогтоодог. Уншсанаа ойлгох нь нэн чухал. Унших чадвараа сурагчид өөрсдөө үнэлж сурснаар өөртөө итгэх, үр дүнтэй суралцахад суралцдаг. ДӨРӨВ: Д.НАЦАГДОРЖИЙН ӨГҮҮЛЛЭГ Монголын уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн 10 өгүүллэгийг 9дүгээр ангид ороход нь монгол бичгээс уншуулах, хөрвүүлэх, кирилээс монгол бичиг рүү хөрвүүлэх, шударга сайхан унших, ойлгох, ойлгосноо монгол бичгээр товч бичих гэх мэт дасгалыг хийж хэвшсэн. Хүүхдэд ялгаатай хандах үүднээс өгүүллэгийг зарим хүүхдэд бүтнээр, заримд нь хуваагаад олшруулсан байна. Уншсан өгүүллэгийн нэр, таалагдсан үг, өгүүлбэрийг уран бичлэгээр бичнэ. Нэг цаг дээр хоёр үгийг уран бичсээр жилийн эцэс гэхэд 100 орчим үгийг уран бичлэгийн ямар нэг хэлбэрээр бичдэг болж сурсан байдаг. Д.Нацагдоржийн өгүүллэгийн үг сонголт, санаа дүрслэл нь сонгодог тул монгол хэл, уран зохиол, монгол бичгийн аль ч хичээлийн хэрэглэгдэхүүн болдог ба монгол бичгийг заах явцад тухайн эхэд суурилан монгол хэл, уран зохиолын хичээлийн мэдлэг, чадвар ч яригддаг. Монгол бичгийн хичээл дээр өөр эх хэрэглэгдэхүүн хайхгүй. Багш нарын монгол бичгийн хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй гэсэн ойлголтыг буруу гэж боддог. Өөрөө л санаачилж, сэдэж хийвэл маш их боломжтой. Хүүхдийн хичээнгүйлэн бичсэн бичлэг ч хэрэглэгдэхүүн болдог. Энэ мэтчилэн 10 өгүүллэгийг бүрэн уншуулж, бичүүлж, ярилцсанаар хүүхэд сайн чадварждаг. Их зохиолчийн 10 өгүүллэгийн хүрээнд нэлээд нухацтай хичээллэнэ дээ. ТАВ: ЗОХИОН БИЧЛЭГ Кирилээр зохион бичлэг бичих, монгол бичгээр бичих хоёрт ялгаа байдаг. Монгол бичгээр зохион бичлэг бичүүлэх нь хүүхдэд зохион найруулах чадвар, монгол бичгээр алдаагүй бичих зэрэг чадваруудыг шаарддаг. Зохион бичлэгийн үгийн тоо болон үгсийн санг ялгаатай байж болохыг санал болгодог. Чадвартай хүүхэд олон үгтэй, үгийн сангийн хэрэглээ баялаг байж болох бол зарим хүүхэд цөөн, өргөн хэрэглээнийг үгийг сонгон бичих жишээтэй. Үнэлэхдээ хүүхэд бүрээр, шалгуурын дагуу дэлгэрэнгүй зөвлөмжилж үнэлнэ. Үнэлгээний үр дүнг мөн хэрхэн ахихыг хамтран ярилцсанаар сурагч өөрийгөө хянах, алдаагаа ойлгох, цааш сурахад тэмүүлэх урамтай болдог. Сурагчдын нэрс Үгийн алдаа Бичгийн тиг, соёл Эхийн санаа, найруулга ЗУРГАА: ХЭЛ ЗҮЙ Ахлах ангид дараах байдлаар хэл зүйг цэгцтэй олгоход анхаардаг. Ахлах ангид сурагчид дүрмийн ойлголтыг маш хурдан, багцаар нь хүлээж авдаг. 10дугаар ангийн 1-р улиралд бүх дүрмээ давтана. Нэр үгийн нөхцөл, дагавар, үйл үгийн нөхцөл дагавар, хатуу зөөлөн гийгүүлэгч, дэвсгэр ба үл дэвсгэрлэх үсэг, гэдэс жийрэглэх ёс, үе жийрэглэх ёс... гэх мэт 10дугаар ангийн 2-р улиралд уламжлалт бичлэгтэй үгсийг чээжлүүлнэ. Ингэхдээ монгол бичгийн хадмал толь бичиг, бусад сурах бичгүүдийг ашиглана. 10дугаар ангийн 3дугаар улиралд дүрс ялган бичдэг үгс, ижил бичлэгтэй үгсийг давтана. Мөн монгол бичгийн хадмал толь бичиг, бусад сурах бичгүүдийг ашиглахаас гадна багшид түүвэрлэсэн үгсийн сан байдаг. 10дугаар ангийн 4дүгээр улиралд гадаад үгсийг нүдлүүлнэ. Ингэхдээ хадмал толийн эхний хэсгийн үгсийг бичүүлж, уншуулж тогтоолгоно. 11дүгээр ангийн 1дүгээр улиралд хадмал толийн тив, улсын нэрүүдийг, газар усны нэртэй нүдлүүлнэ. 11дүгээр ангийн 2дугаар улиралд эдгээрийг бүгдийг нь давтан бататгах ба аймгийн олимпиадын сэдвүүдийг ажиллуулна. 11дүгээр ангийн 3дугаар улиралд улсын олимпиадын материалыг ажиллуулна...гэх мэтээр төлөвлөж ажилладаг. ДОЛОО: МОНГОЛ БИЧГИЙН КАБИНЕТ Монгол бичгийн кабинетад хамгийн гол нь хүүхдийн суралцах үйл ажиллагааг дэмжих хэрэглэгдэхүүн, ажлын хуудас, заавар зөвлөгөө байдаг. Монгол бичгийн тухайд хичээнүй бичгийн сантай ба хүүхдийн бүтээлээр хэзээд арвижиж байдаг. Унших эхийн янз бүрийн түвшний сантай. Дүрмийн сантай. Монгол бичгийн бичлэгийн олон төрлөөр сантай. Багш өөрөө эрж хайж олж авдаг. Монгол бичгийн “Эрдэнийн сан алтан товч”, “Монгол бичиг сурах дөт зам”, “Монголын нууц товчоо” зэрэг ном цуглуулдаг Монгол бичгийн хичээлийн агуулга, арга зүй, орчноороо дамжуулан монгол бичгээрээ бахархдаг, монгол ёс заншил, өв уламжлалаа дээдэлдэг, монгол сэтгэлгээг төлөвшүүүлэхэд анхаардаг. В.Инжинаши Монгол бичиг бол монголын түүх мөн. Монголын соёл мөн. Монголын бэлгэдэл мөн. Монголын бахархал мөн. Б.Ренчин: Монгол бичгээ л сэргээгээд төрийн бичиг болгоод авбал монгол түмний хөгжил мандалд их л хэрэгтэй учиртай юм сан. Багш таны сурах, сургах их үйлсэд амжилт хүсье.
  11. 11. 11 11 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 40 САЙНТУРШЛАГА Монгол бичгийн хичээлийг сурагч нэг бүрд зааж сургах багшийн арга барил өөр өөр байдаг. Миний хувьд дараах арга барилаар хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж, тодорхой амжилтад хүрч ирлээ. НЭГ: ҮСЭГ ҮЕИЙГ ЗӨВ НҮДЛҮҮЛЭХ УНШЛАГА Үсэг, үеийг зөв нүдлүүлж, уншуулах нь чухал. Энэ үед анхааралтай, уйгагүй хөдөлмөрлөж үсэг, үеийг уншиж, бичүүлж сургахгүй бол цаашдаа хүүхэд монгол бичиг сурах хүсэл сонирхолгүй болж, “Монгол бичиг чинь хүнд хичээл” гэсэн ойлголттой үлддэг нь ажиглагдсан. Монгол бичгийн 6,7дугаар ангид долоо хоногт хоёр цагаар ордог хичээлийн эхний цагт нь үсгээ нүдлүүлж, хоёрдахь цагт нь үеэ бичиж, давхар унших дадлага хамт сайтар хийж хэвшсэн. Багш нар эхлээд үсгээ заахдаа анхаараад, уншуулахаа орхигдуулаад байхаар хүүхэд залхах тал байдаг. Үсэг, үеийг уншуулахдаа өөр өөр өнгөтэй, өөр өөр хэлбэр дүрстэй цаасанд бичсэн тарааж өгөх материалыг ашигладаг. Хүүхдүүд тухайн картаас сонгон, самбарт наан үе, үг бүтээн уншина. Багаараа биеэ биеэ үнэлэн, зөв бурууг хэлж, уралдана. Багийн чадахгүй хүүхдэдээ өөрсдөө тусалж, нүдлүүлнэ. Тоглоомын явцад суралцахдаа хүүхдүүд илүү сонирхолтой байдгаас гадна богино хугацаанд үр дүн гардаг. Сарын турш багаараа ажиллаж бие биеэ үнэлснээр тэдний үнэлгээ ч ил тод, хамгийн гол нь хамтаараа ахисан үзүүлэлт гардаг. Хүүхдүүд үүнд их урамшдаг. ХОЁР: ХИЧЭЭНГҮЙ БИЧГИЙН ДЭВТЭР 8-р ангид хичээнгүй бичгийн дэвтрийг тогтмол ашигласнаар сурагчдын бичгийн хэлбэр зөв болоход, үгээ тогтооход ихээхэн нөлөөтэй байсан. Үүний тулд юуны өмнө бичүүлэх эхээ бэлдэнэ. Агуулгын хувьд сонирхолтой, сургамжтай, найруулгын хувьд хэлний хэм хэмжээ хангасан, хэмжээний хувьд бага эхийг багш өөрөө тигийн дагуу нямбайлан бичсэн тарааж өгөх материал бэлдэнэ. Ер нь 8дугаар ангид нь л тигээр бичиж сурахад нь анхаардаг. Дэвтэр дээр нь 1 дүгээр ангийн хүүхэд цагаан толгой үзэх үе шиг монгол бичгийн үндсэн зурлагыг зурлага бүрээр, үсэг, үе бүрийг яаж бичихийг заана, хянана. Титмийн зурлага буруу бол багш зөвхөн титмийг дугуйлаад, дэвтэрт нь бичиж өгөөд, дуурайлган бичих даалгавар өгөх гэх мэтээр уйгагүй ажиллана. Гэртээ болон ангид багшийг, сайн хүүхдийг даган бичсээр, хүүхэд дорхноо л бичиг нь жигдрээд, өөрсдөө урамшаад ирдэг. Хүүхдээ залхаахгүй, сонирхлыг нь дагуулан, хэнд ямар эхийг хэдий хэмжээгээр бичүүлэх вэ? гэдгээ анхаарч ажилладаг. ГУРАВ: МИНУТЫН УНШЛАГА Минутын уншлагыг сард 2 удаа танил ба танил бус сэдвээр хийнэ. Танил сэдвийг түрүүлж сурагчдад өгнө. Хэмжээний хувьд жаахан урт. Өөрсдөө уншиж, бэлэн болсон үедээ багшдаа шалгуулна. Минутад дунджаар 50-60, төдөлгүй 100 хүргэж уншдаг. Сурагчдад боломж, итгэл өгөх нь сайн байдаг. Танил сэдвийг сайн уншиж, урамшсан хүүхэд танил бус сэдвийг унших сэдэл, сонирхол их байдаг. Танил бус сэдэв нь хэмжээний хувьд богино, эхийн үгийн сангийн хувьд өмнөх эхэд байхгүй үг байх жишээтэй. Шинэ үгийг унших эхийн ард тайлбарлаад бичдэг. Унших чадварыг богино хугацааны тасралтгүй үйл ажиллагаагаар олгохоос хаа нэг уншуулаад МОНГОЛ БИЧГИЙН ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧ НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГАЗҮЙ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын монгол хэлний багш Д.Долгорсүрэн МУБИС–ийн салбар, Архангай аймгийн Багшийн сургууль төгссөн, 21 дэх жилдээ монгол хэл, бичгийн багшаар ажиллаж байгаа, тэргүүлэх, магистр зэрэгтэй. 1995-2016 онд Д.Долгорсүрэн багш өөрөө болон шавь нь монгол бичгийн улсын олимпиадад тогтмол амжилттай оролцож иржээ. Шавь нарынх нь сүүлийн томоохон амжилтаас дурдвал: 2016 онд 12дугаар ангийн сурагч Э.Дэлгэрцэцэг монгол бичгийн улсын олимпиадад түргэн уншлагын төрөлд нэгдүгээр байр эзэлж, аварга болсон байна. Хоёр шавь нь их сургуулиа төгсөөд монгол бичгийн багшаар ажиллаж байгаагийн нэг нь сумандаа монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх их үйлсэд багштайгаа зэрэгцэн зүтгэж байна. 9ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ - 2014 оны 11 сард Монгол хэл бичгийн шинэчилсэн хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх аргазүй, туршлага солилцох хамтын хичээл, зөвлөн туслах ажлын хүрээнд аймгийн БСГ болон Үндэсний лаборатори 1-р сургуулийн багш нарын хамтарсан багаар аймаг, сумдын ерөнхий боловсролын 20 сургуулийн бага, дундын багш нартай хамтран ажилласан. - 2015 оны 9 сард Монгол хэлний цөм хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх сургалтын хүрээнд VIII ангийн “Монгол тоо” сайн хичээлийг зааж, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой http://teacher.itpd.mn/ сайтад байршуулсан. Мөн үндэсний бичгээр сурагчдын хичээнгүй сайхан бичих чадварыг хөгжүүлэхэд ихэд анхаарч “Хичээнгүй бичгийн тиг” дугуйланг тогтмол хичээллүүлэн, сурагчдыг эх хэл, соёлоо эрхэмлэдэг, үндэсний ухамсар, ёс заншлаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхийг зорьдог аж. Энэ бүх хичээл зүтгэл, амжилтын үндэс нь 2015 оноос эхлэн үндэсний бичгийн цөм хөтөлбөр дэх унших, зөв цэвэр бичүүлэх зорилтыг сурагчдад эзэмшүүлэх үр дүнтэй арга барилыг эрэлхийлж, 3 жил туршин, сайжруулсан нэгж хичээлийн хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийнхөө үр дүнг жил бүр дүгнэн, засан сайжруулснаар сурагчдад Үндэсний бичгээр хичээнгүй цэвэр сайхан бичих чадварыг эзэмшүүлэх дөт арга замыг олсны зэрэгцээ анги хамт олон болон хүүхэд бүрийг үндэсний өв соёлоо өвлөн эзэмших, хайрлан хамгаалах үзэл бодлыг төлөвшүүлж болдгийг хөтөлбөрийн үр дүнд олж харсан явдал хэмээн Н.Энхтүвшин багш ярьж байна. Багшийн арга зүйн гол онцлог : 1. Хүүхдийн сэтгэлгээ хандлагад нөлөөлөх аргыг сонгосон. Өөрөөр хэлбэл, хичээл бүр дээр сэдэлжүүлэлт төлөвлөдөг. Тухайлбал, монгол тоог монгол хүний ухаанаар бүтээгдсэн гэдгийг ойлгуулахын тулд малын эд эрхтний онцлогтой холбон монгол тоог зохиосон болохыг таниулсан нь хүүхэд үндэсний бичгээрээ бахархах, сурах сэдэл тэмүүллийг бий болгож байлаа. 2. Ээлжит хичээл бүр дээр бүх хүүхдийн бичлэгт зөвлөгөө өгсөн нь хүүхэд бүрд урам өгч, идэвхжүүлж байсны зэрэгцээ алдаагаа ухаарч, засч чадаж байсан. 3. Мөн багаар ажиллуулан, хүүхэд хүүхдээсээ суралцах боломжийг бүрдүүлж өгснөөр баг доторх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хичээлд идэвхтэй оролцдог болсон. Орчин үеийн сургалтын техник хэрэгслийг ашиглаж, ухаалаг самбар дээр ажилласнаар сурагчид бусдын дэмжлэгээр алдаагаа засах, өөртөө итгэлтэй болох, бүтээлчээр сэтгэх, хичээлд оролцох чадвар хөгждөг. Сурагчдыг үндэсний бичгээр сайхан бичүүлж сургахдаа анх сурах үеэс нь эхлэн тоог хүртэл “Таван шугам”-ын дүрмийг баримтлан зааж сургах нь хожим бичгийн хэвийг засах асуудалгүйгээр, улам чадваржуулдаг. Мөн сурагчдынхаа үндэсний бичиг сурах сэтгэлгээ хандлагыг зөв чиглүүлэх нь чухал юм. Чин сэтгэл хүсэл тэмүүлэлтэй байвал түүнийг үйл ажиллагаа болгох нь хялбар. Үндэсний бичиг, эх хэлний хичээлд дуртай болгохын тулд цөм хөтөлбөрийн зорилго дахь үндэсний ёс заншил, бичиг үсгээрээ бахархах сэдэл тэмүүллийг бий болгосон нь амжилтын эхлэл болсон. Үүний тулд:  Багш биеэр үлгэрлэх,  Сургалтын хэрэглэгдэхүүн хийхдээ сурагчидтайгаа хамтрах,  Ээлжит хичээл бүрээ сонирхолтой арга хэлбэрээр зохион байгуулах,  Хүүхэд бүртэй тулж ажиллах, тэмдэглэл хөтлөх,  Монгол уламжлалт ёс заншилтай холбох,  Сурагчдад итгэл, урам өгөх,  Амжилтаараа бахархах, баяр хөөрөө хуваалцах,  Эцэг эхэд хүүхдийнх нь амжилтад тулгуурлан зөвлөгөө өгөх,  Сурагчдынхаа дотоод сэтгэлийг нээх, тэднийг хүндэтгэн сонсох,  Сонирхсон зүйлийг нь дэмжиж, хамтран оролцох зэрэг аргуудыг хэрэглэсэн нь үндэсний бичгийн хичээлийг сурагчдын дуртай хичээл болгож чадсан. Үүний үр дүнд үндэсний бичгийн хичээлээр хоцрогдолтой байсан ангийг 1 жилийн дотор хоцрогдлыг арилгаад зогсохгүй “Сайхан бичигтэн хамт олон” болгов. Мөн шилжиж ирсэн сурагчид ч богино хугацаанд хоцрогдлоо арилгаж чаддаг. Түүнчлэн шавь нараас нь өөр аймагт шилжиж явсан сурагчид үндэсний бичгээр унших, бичих чадвараар тэргүүлж байгаа гэсэн баярт мэдээг сонсдог нь багш, эцэг эх болоод сурагчдын хамтын ажиллагаанд улам бүр эерэг хандлага харилцааг бий болгоод зогсохгүй амжилтыг дагуулж байна.
  12. 12. 12 12 БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 10 ЗӨВЛӨХБАГШ БҮТЭЭЛЧ ТЭМДЭГЛЭЛИЙН АРГА Булган аймгийн Улсын тэргүүний чин ван Ханддоржийн нэрэмжит “ Эрдмийн өргөө “ сургуулийн багш Д.Хишигмягмар 1986 онд УБДС-ийг физик-математикийн багш мэргэжлээр төгссөн. Урьдчилсан төгсөлт тул тасралтгүй 33 дахь жилдээ физикийн багшаар ажиллаж байна. 2002-2016 онд тэргүүлэх зэрэг, 2017 онд зөвлөх зэрэг. Туршлага: - Физикийн судлагдахууны сургагч багш - Хэрэгцээнд үндэслэсэн туршилтад суурилсан нээлттэй арга зүйгээр сургалтыг зохион байгуулдаг. - “ Өөрийгөө нээх “ клубыг удирдан ажилладаг. Онцлохамжилт:Ангиудирдсанбагшаар31жил14жилматематик-физикийнгүнзгийрүүлсэн сургалттай анги ажилласан. Сурган хүмүүжүүлэх чиглэлээр судалгаа хийж, оны шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд 20 жил, ур чадварын уралдаанд 15 жил амжилттай оролцсон. Олимпиадад 25 жил, үүнээс УФО-д 9 удаа амжилттай оролцсон. Физикийн хичээлийг суралцагч гол үйлийн эзэн байхаар зохион байгуулахын тулд сургалтын үйл ажиллагааны оролтоос гаралт хүрэх бүхий шатанд тэдний оролцоог өөр хоорондоо маш нарийн уялдаа бүхий арга зүйг багш төлөвлөх нь чухал. Физикийн шинжлэх ухаан нь байгалийн нэг үзэгдлийн тухай судлахад л түүний шалтгаан, хэмжих хэмжигдэхүүн, тэмдэглэх үсэг,хэмжигдэхүүн хоорон дын хамаарлыг илэрхийлсэн томъёо ба график, хэмжих багаж, хэрэглээ гээд маш олон үзүүлэлтээр илэрдэг. Тэгэхээр анх судалж буй хүүхдэд энэ бүхнийг тогтолцоонд нь эзэмших нөхцлийг, шинжлэх ухаанч чанарыг алдагдуулахгүйгээр сургалтын технологид түшиглэн шинжлэн судлах, турших, бодох, үнэлгээний даалгавар, үнэлгээ- сайжруулалт, сэтгэл зүй хандлагын ахиц гэсэн тогтолцоо бүхий технологийг боловсруулан 10 жил сургалтдаа хэрэглэж үр дүнд хүрч байна. Та бүхэнд зөвхөн “ Бүтээлч тэмдэглэлийн арга”-ыг танилцуулж байна. Эцсийн үр дүн: суралцагч өөртөө зориулж физикийн лавлах бүтээж, төгсөх ангидаа гарын авлагатай болдог. Энэ арга зүйн гол аргачлал: 1. А. Тухайн физик хэмжигдхүүний босоо ба хөндлөн хамаарлыг мэдлэгийн хэмжээнд тодруулах Б. Тухайн физик хэмжигдэхүүний босоо ба хөндлөн хамаарлыг чадварын хэмжээнд тодруулах 2. Үнэлгээний шалгуурыг өмнөх шатанд түшиглэн хүүхдийн алхам бүрийг хянах урамшуулах хандлагыг баримтлан, алдаан дээрээ суралцах боломжийг олгох аргачлалтайгаар тооцоот бодлого, томьёоны гаргалгааг систем тэгшитгэлийн аргаар хийх гэсэн ангиллаар боловсруулсан. 3. Хичээлийн арга зүйгээ эдгээрт тохируулан өөрчилсөн. 4. Шинэ мэдлэгийг багш тайлбарлах биш суралцагч өөрөө тодорхой удирдамж бүхий хүснэгтээр бие даан тэмдэглэдэг. 5. Туршилтыг гарын доорх материал ашиглан тогтмол гүйцэтгэнэ. Бүтээлч тэмдэглэлийн хүснэгтийн загвар. № Үзэгдэл Тодорхойлолт Тэмдэглэх үсэг Нэгж Томъёо Зургаар илэрхийлэх График Хэрэглээ Бодлого бодох Амьд- ралд 39ЯРИЛЦЛАГА 2016 оны багш солилцоо хөтөлбөрт хамрагдсан Монгол багш нарын хамт

×