SlideShare a Scribd company logo
1 of 8
Download to read offline
ҮР ТАРИАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН ТЕХНИКИЙН АШИГЛАЛТЫН
АСУУДЛААС
(Дархан-уул аймгийн Хонгор сумын жишээн дээр)
Азжаргал .Т, Доржготов .Л, Батбаяр.Н
ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Агро экологи бизнесийн сургууль
Инженерийн тэнхим
Azjargal.eng@gmail.com
Хураангуй
Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан техникийн хэрэгцээг, хангамжийн
түвшинг харуулах шаардлага байгаа юм. Аж ахуйн нэгж, иргэдийн техник
хангамжийн байдлын түвшингээс хамааруулан техникийн ашиглалтыг үзүүлэх
зорилгоор тус сумд үр тариа тариалдаг 50-3500 га хүртэлх талбайтай 115 нэгжээс
түүврийн аргаар сонгон санал асуулга авч тодорхойллоо.
Энэ нь хөдөө аж ахуйн нэгжүүдийн техникийн ашиглалтын өнөөгийн байдлыг
үнэлэх, өөрчлөгдөж байгаа тариалангийн талбайн хэмжээ болон техникийн хүчин
чадалтай уялдуулан техникийн шинэчлэлийг төлөвлөхөд ашиглах боломжтой юм.
Түлхүүр үг: Аж ахуйн нэгж, техникийн хэрэгцээ, сонголт, ургац, үр ашиг,
баримтлах чиглэл
Оршил
Дархан-Уул аймагт тариалж буй ХАА-н тарималуудын дотор үр тариа
зонхилох байр суурь эзэлдэг. Иймд газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн
зорилт нь үр тарианы, нэн ялангуяа улаанбуудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,
чанарыг сайжруулан агротехникийн асуудлуудыг шинжлэх ухааны ололтод
тулгуурлан сайжруулах замаар шийдвэрлэх ѐстой.
Дархан-Уул аймгийн Хонгор суманд үр тариа эрхэлж буй томоохон компаниудын
техникийн шинэчлэл ямар түвшинд байгаа болон цаашид хэрхэн асуудлыг
шийдвэрлэхэд ямар санал байгааг дэвшүүлэхэд чиглэгдсэн болно.
ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
Судалгааны ажлын зорилго нь газар тариалангийн салбар дахь үр тарианы
техникийн хэрэгцээ, хангамжийн түвшинг тодорхойлж чиглэл гаргахад оршино.
Техникийн дэвшлийг тусгасан засварлагдсан нормативын үндсэн дээр мөн
түүнчлэн үр тарианы аж ахуйн нэгжид баримталдаг норм, нормативыг тооцоонд
ашиглав.
Судалгааны ажлын үр дүн
Аж ахуйн нэгжийн талбай, ургацын судалгаа:
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид тулгарч буй
асуудлуудыг нэвтрүүлэх үүднээс судалгаанд хамрагдаж байгаа аж ахуйн
нэгжүүдийг тариалалтын эргэлтийн талбайн хэмжээгээр бүлэглэн га- аас авах
ургацын хэмжээ, техник хангамжийн байдал зэрэгт харьцуулсан шинжилгээ
хийсэн.
Аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн талбай болон тариалсан талбайг хүснэгт 1-д
харууллаа.
Аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн талбай болон тариалсан талбай
Хүснэгт 1
Д/д Аж ахуйн нэгжийн нэр
Нийт эргэлтийн талбай
/га/
Тариалсан
талбай
1 Цайдам өгөөж ХХК 1432 939
2 Дархан тооромт ХХК 1156 645
3 Түмэн буудай ХХК 1268,5 727,5
4 Газар өгөөж ХХК 3415 2200
5 Жаргалант бөх ХХК 498,8 326,8
6 Тэрмэн ХХК 241,5 121,5
7 Бестөмөрт ХХК 496,2 276,2
8 Ургац далай ХХК 170 100
9 Нарс ээж ХХК 478 197
10 Цайдам ургац ХХК 381 381
11 Шүүдэрт царам ХХК 599,7 329,7
12 Баяр өгөөж ХХК 231,7 113
Эх үүсвэр: судлаачдын судалгаа
Сумын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлд нийт 115 аж ахуй нэгж
үйл ажиллагаа явуулж байгаагийн 48 орчим хувийг 50-100 га талбайтай жижиг аж
ахуйн нэгж, иргэд эзэлж байна.
Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн
талбай эзэмших байдлаар
Зураг 1
Эх үүсвэр : Хонгор сум МҮТАДарга. 2014. Газар тариалангийн ерөнхий
танилцуулга
Дээрх зургаас харахад газар тариалангийн үйлдвэрлэлд хувиараа тариалан
эрхлэж хөгжүүлэх эрмэлзлэлтэй иргэд, тариаланчид их байгаа боловч өөрийн бүс
нутгийн байгаль, хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон үйлдвэрлэлийн технологи,
техник хангамж дутагдалтай, санхүүгийн чадвар дорой байгаагаас зохих түвшинд
хөгжиж чадахгүй байна.
Сүүлийн жилүүдэд технологийн горим зарим талаар зөрчигдөж, техникийн
ашиглалт, шинэчлэл нь газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжлийг удаашруулж
байна. Судалгаанд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдийг талбайн хэмжээгээр
ангилан харуулбал:
Хүснэгт 2
50-100 га талбайтай
100-500 га талбайтай
500-1000 га талбайтай
1000-3000 га талбайтай
3000 - дээш га талбайтай
Талбайн хэмжээ /га-аар/
100-500 га 500-1000 га 1000-3000 га 3000- дээш га
Жаргалант бөх
ХХК
Шүүдэрт царам
ХХК
Цайдам өгөөж
ХХК
Газар өгөөж ХХК
Тэрмэн ХХК Дархан тооромт
ХХК
Бестөмөрт ХХК Түмэн буудай
ХХК
Ургац далай ХХК
Нарс ээж ХХК
Цайдам ургац
ХХК
Баяр өгөөж ХХК
Эх үүсвэр: судлаачдын судалгаа
Өнөөгийн нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийн гол зорилго нь га-ийн
ургацыг нэмэгдүүлэх явдал юм. Га –аас авах ургацад хэд хэдэн хүчин зүйл
нөлөөлөх боловч технологи, техникийн сонголтын нөлөөллийг тодруулахыг
зорилоо.
Судалгаанд хамрагдаж буй аж ахуй нэгжүүдийн 2014 оны га-ийн ургац болон
дундаж ургацыг дор харуулав. /Хүснэгт 3/
Аж ахуйн нэгжүүдийн га-аас авсан ургацын хэмжээ
Хүснэгт 3
Д/д
Аж ахуйн нэгжийн
нэр
Талбайн
хэмжээ
/га/
2012 2013 2014
Га-ийн
дундаж
ургац
1 Цайдам өгөөж ХХК 1432 18.0 13.0 12.0 14.3
2 Дархан тооромт ХХК 1156 17.0 15.0 13.5 15.1
3 Түмэн буудай ХХК 1268,5 16.0 18.0 14.0 16.0
4 Газар өгөөж ХХК 3415 20.0 18.0 22.0 20
5 Жаргалант бөх ХХК 498,8 15.0 16.0 13.5 10.1
6 Тэрмэн ХХК 241,5 13.0 15.0 14.0 14.0
7 Бестөмөрт ХХК 496,2 13.5 15.0 13.0 13.8
8 Ургац далай ХХК 170 14.0 13.0 15.2 14.0
9 Нарс ээж ХХК 478 12.0 11.0 10.0 11.0
10 Цайдам ургац ХХК 381 18.0 20.0 20.0 19.3
11 Шүүдэрт царам ХХК 599,7 10.0 12.0 12.0 11.3
12 Баяр өгөөж ХХК 231,7 11.0 12.0 10.0 11.0
Эх үүсвэр : Хонгор сум МҮТАДарга. 2014. Ургацын мэдээ
Аж ахуйн нэгжүүдийн га ургацад хийсэн
харьцуулсан судалгаа
Хүснэгт 4
Д/д Аж ахуйн нэгжийн нэр
Тариалсан талбайн
дундаж /га/
Га-ийн ургац
дунджаар /цн/
1
1000- аас дээш га
талбайтай
1817 16.35
2 100-500 га талбайтай 387 13.06
Эх үүсвэр: судлаачдын судалгаа
Дээрх хүснэгтээс харахад 100-500 га талбайтай жижиг аж ахуйн нэгжүүдийн га-аас
авах ургацын хэмжээ 3.3 цн-ээр буюу 20.1 хувиар бага ургац хураан авсан байна.
Га-ийн ургац харьцангуй бага байгаа нь алдагдалд хүргэхийн зэрэгцээ
үйлдвэрлэлийн технологи болон техник хангамжийн дутагдалтай байдал
нөлөөлсөн гэж үзэж байна.
Техник хангамжийн дутагдалтай байдал: Газар тариалангийн жижиг аж ахуйн
нэгжүүдэд өөрийн бүс нутгийн байгаль, хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон
үйлдвэрлэлийн технологи, техникийн асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлага гарч
байна. Газар тариалангийн үндсэн технологи нь уринш бэлтгэх технологи,
тарилтын өмнө хөрс боловсруулах болон тарих, арчилгаа хийх технологи, тариа
хураалтын технологи зэрэг нь зориулалтын техникээр хийгдэх ажил юм.
Аж ахуйн нэгжийн техникийн судалгаа
Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн тракторыг морины хүчин /м.х./
чадлаас нь хамааруулан ашиглалтын зохимжит талбайн хэмжээг хүснэгтээр
үзүүлвэл:
Хүснэгт 5
Тракторын тоо /м.х. чадал/
80-120 м.х. 130-175 м.х. 230-300 м.х. 375-аас дээш м.х.
9 ш 7 ш 3 ш 2 ш
Ашиглалтын зохимжит утга -талбайн хэмжээ /га/
400 700 1000 2000 га
Эх үүсвэр: судлаачдын судалгаа
Хөрс боловсруулах машин болон үр тарианы үрлүүрийг ашиглалтаар нь авч
үзвэл:
Хүснэгт 6
Хөрс боловсруулах машин Үр тарианы үрлүүр
12 ш 32 ш
Ашиглалтын зохимжит утга
Талбайн урт 600-1000м, 1000м
Трактор ХАА-н машин
Сийрүүлэх
7 хоногт хийх
ажил
Ээлжийн
бүтээмж, га
Шатахуун
кг/га
ХТЗ-150К-
09
175 м.х.
Лидер -6Н
(12-14 см)
47.2-49.2 2.9 500 га
Беларус
1221
130 м.х.
Лидер -4
(12-14 см)
31.8-33.0 3.22 340 га
Ашиглалтын зохимжит утга
Трактор ХАА-н машин
Үрлэх
7 хоногт хийх
ажилЭэлжийн Шатахуун
бүтээмж, га кг/га
ХТЗ-150К-
09
175 м.х.
3 x СКП-2.1 43.8-45.8 2.1 480
Беларус
1221
130 м.х.
2 x СКП-2.1 28.4-30.1 4.3 300
Case 425 Bourgault 85-90 6.9 1260
Эх үүсвэр: доктор Sc. профессор Ч. Бямбадорж. Газар тариаланд нэвтэрсэн
техникийн ашиглалт, ачаалалын асуудал
Дээрх хүснэгтээс үзэхэд машин тракторын угсрааг зөв бүрдүүлэх нь зүйтэй юм.
Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үр тариа хураах комбайны
ашиглалтыг хүснэгтээр харуулвал:
Хүснэгт 7
Комбайны марк
Ажлын дундаж
хурд, км/цаг
Бүтээмж га/ц Шатахуун
зарцуулалт кг/га
СК-5
“Нива эффект”
9.48 2.9 8.8
JD1076 9.4 3.3 8.3
Эх үүсвэр: доктор Sc. профессор Ч. Бямбадорж. Газар тариаланд нэвтэрсэн
техникийн ашиглалт, ачаалалын асуудал
Дээрхээс үндэслэн дараах ашиглалтын байдлыг нэгтгэж дүгнэн харууллаа.
Хүснэгт 8
Машины
нэр
Үрлэх талбайн хэмжээ, га
150 400 700 1000 2000
Трактор
Беларус
820УК
Беларус
1221
ХТЗ-150К-09
ХТЗ-150К-09
Беларус 1221
Case
425
Сийрүүлүүр КПЭ-3.8 Лидер-4 Лидер-6 Лидер-6 Morris
Лидер-4
Үрлүүр СКП-2.1 3 x СКП-2.1 3 x СКП-2.1 6 x СКП-2.1 Morris
Үр тариа
хураах
комбайн
-
СК-5
“Нива
эффект”
2 x СК-5
“Нива
эффект”
2 x СК-5
“Нива
эффект”
4 x
JD1076
Эх үүсвэр: доктор Sc. профессор Ч. Бямбадорж. Газар тариаланд нэвтэрсэн
техникийн ашиглалт, ачаалалын асуудал
Дүгнэлт
1. Техникийн шинэчлэлийг Монгол орны хөрс, цаг уурын онцлог, мал аж ахуй,
болон газар тариалангийн үйлдвэрлэлийн уялдаа холбоо зэрэг олон хүчин
зүйлүүдээс хамааруулан сонгох нь зүйтэй юм.
2. Канад технологид хэрэглэдэг хүчин чадал сайтай техник нь бүтээмж өндөр тул
агротехникийн хугацаанд гүйцэтгэх ажил нь орос хийцийн, илүү бүтээмжтэй
техникээс 2.5-2.7 дахин их байна.
3. 2000 га үрлэх, сийрүүлэх талбайд 375-аас дээш м.х. чадалтай 1 ширхэг Case
юм уу John Deere трактор ажиллах бол энэ хэмжээний талбайг 175 м.х.
чадалтай 3 ширхэг трактор гүйцэтгэнэ.
Ном зүй
1. Ж. Түмэн “Үр тарианы ургамал тариалах цомхотгосон техник технологийн
үндэслэл” /зөвлөмж/ УБ.2005
2. Ч. Бямбадорж ” Газар тариаланд нэвтэрсэн техникийн ашиглалт, ачаалалын
байдал” УБ. 2013
3. Б. Мөнхбат “Инженер технологи” сэтгүүл УБ.2015
4. Ч. Бямбадорж “Газар тариалангийн механикжуулалт” УБ. 1999
5. РАСХРФ, МПТРФ. “Методика использования условных коэффициентов
перевода тракторов, зерноуборочных и кормоуборочных комбайнов в
эталонные единицы при S определении нормативов их потребности” М.:2009

More Related Content

What's hot

цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
Sosoo Byambaa
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаа
Batsaikhanshdee
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
Buka King
 
бие бялдрын хөгжил үнэлэх
бие бялдрын хөгжил үнэлэхбие бялдрын хөгжил үнэлэх
бие бялдрын хөгжил үнэлэх
АШУҮИС
 
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААГ. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
batnasanb
 

What's hot (20)

Ажилгүйдэл
Ажилгүйдэл Ажилгүйдэл
Ажилгүйдэл
 
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламжцус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж
 
Dadlaga Uildverlel
Dadlaga UildverlelDadlaga Uildverlel
Dadlaga Uildverlel
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
Bie daalt
Bie daaltBie daalt
Bie daalt
 
аялал
аялалаялал
аялал
 
Excel function
Excel functionExcel function
Excel function
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаа
 
Хөрсний бохирдол
Хөрсний бохирдолХөрсний бохирдол
Хөрсний бохирдол
 
Дамжуулах хоолойн тээвэр
Дамжуулах хоолойн тээвэрДамжуулах хоолойн тээвэр
Дамжуулах хоолойн тээвэр
 
Ажилтны анкет - www.mhri.mn
Ажилтны анкет - www.mhri.mnАжилтны анкет - www.mhri.mn
Ажилтны анкет - www.mhri.mn
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
 
Сүргийн бүтэц
Сүргийн бүтэцСүргийн бүтэц
Сүргийн бүтэц
 
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги `Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
`Усны бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь 10 анги
 
бие бялдрын хөгжил үнэлэх
бие бялдрын хөгжил үнэлэхбие бялдрын хөгжил үнэлэх
бие бялдрын хөгжил үнэлэх
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
 
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААГ. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
 
үр тариа
үр тариаүр тариа
үр тариа
 
Penta Castle - 350 ХҮНД ҮЙЛЧЛЭХ УУЛ УУРХАЙН ХООЛНЫ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Penta Castle - 350 ХҮНД ҮЙЛЧЛЭХ УУЛ УУРХАЙН  ХООЛНЫ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ  Penta Castle - 350 ХҮНД ҮЙЛЧЛЭХ УУЛ УУРХАЙН  ХООЛНЫ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Penta Castle - 350 ХҮНД ҮЙЛЧЛЭХ УУЛ УУРХАЙН ХООЛНЫ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 

Similar to Үр тарианы үйлдвэрлэлийн машин техникийн ашиглалтын асуудлаас

Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
batnasanb
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
batnasanb
 
Mining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_finalMining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_final
Enku Enkhtsetseg
 

Similar to Үр тарианы үйлдвэрлэлийн машин техникийн ашиглалтын асуудлаас (7)

Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
 
Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
Н.Балжиржанцан С.Нандинцэцэг - Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал /...
 
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
Г.Сайнбилэг Э.Энхжаргал - БАГАНУУР” ХУВЬЦААТ КОМПАНИЙ БҮТЭЭМЖИЙГ “RAPMODS” АР...
 
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
 
Ulziit 01
Ulziit 01Ulziit 01
Ulziit 01
 
Mining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_finalMining responsibility irim_yanjinpagma_final
Mining responsibility irim_yanjinpagma_final
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
 

More from Ankhbileg Luvsan

гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Үр тарианы үйлдвэрлэлийн машин техникийн ашиглалтын асуудлаас

  • 1. ҮР ТАРИАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН ТЕХНИКИЙН АШИГЛАЛТЫН АСУУДЛААС (Дархан-уул аймгийн Хонгор сумын жишээн дээр) Азжаргал .Т, Доржготов .Л, Батбаяр.Н ХААИС-ийн харъяа УГТСЭШХ-ийн Агро экологи бизнесийн сургууль Инженерийн тэнхим Azjargal.eng@gmail.com Хураангуй Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан техникийн хэрэгцээг, хангамжийн түвшинг харуулах шаардлага байгаа юм. Аж ахуйн нэгж, иргэдийн техник хангамжийн байдлын түвшингээс хамааруулан техникийн ашиглалтыг үзүүлэх зорилгоор тус сумд үр тариа тариалдаг 50-3500 га хүртэлх талбайтай 115 нэгжээс түүврийн аргаар сонгон санал асуулга авч тодорхойллоо. Энэ нь хөдөө аж ахуйн нэгжүүдийн техникийн ашиглалтын өнөөгийн байдлыг үнэлэх, өөрчлөгдөж байгаа тариалангийн талбайн хэмжээ болон техникийн хүчин чадалтай уялдуулан техникийн шинэчлэлийг төлөвлөхөд ашиглах боломжтой юм. Түлхүүр үг: Аж ахуйн нэгж, техникийн хэрэгцээ, сонголт, ургац, үр ашиг, баримтлах чиглэл Оршил Дархан-Уул аймагт тариалж буй ХАА-н тарималуудын дотор үр тариа зонхилох байр суурь эзэлдэг. Иймд газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн зорилт нь үр тарианы, нэн ялангуяа улаанбуудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан агротехникийн асуудлуудыг шинжлэх ухааны ололтод тулгуурлан сайжруулах замаар шийдвэрлэх ѐстой. Дархан-Уул аймгийн Хонгор суманд үр тариа эрхэлж буй томоохон компаниудын техникийн шинэчлэл ямар түвшинд байгаа болон цаашид хэрхэн асуудлыг шийдвэрлэхэд ямар санал байгааг дэвшүүлэхэд чиглэгдсэн болно. ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
  • 2. Судалгааны ажлын зорилго нь газар тариалангийн салбар дахь үр тарианы техникийн хэрэгцээ, хангамжийн түвшинг тодорхойлж чиглэл гаргахад оршино. Техникийн дэвшлийг тусгасан засварлагдсан нормативын үндсэн дээр мөн түүнчлэн үр тарианы аж ахуйн нэгжид баримталдаг норм, нормативыг тооцоонд ашиглав. Судалгааны ажлын үр дүн Аж ахуйн нэгжийн талбай, ургацын судалгаа: Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид тулгарч буй асуудлуудыг нэвтрүүлэх үүднээс судалгаанд хамрагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийг тариалалтын эргэлтийн талбайн хэмжээгээр бүлэглэн га- аас авах ургацын хэмжээ, техник хангамжийн байдал зэрэгт харьцуулсан шинжилгээ хийсэн. Аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн талбай болон тариалсан талбайг хүснэгт 1-д харууллаа. Аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн талбай болон тариалсан талбай Хүснэгт 1 Д/д Аж ахуйн нэгжийн нэр Нийт эргэлтийн талбай /га/ Тариалсан талбай 1 Цайдам өгөөж ХХК 1432 939 2 Дархан тооромт ХХК 1156 645 3 Түмэн буудай ХХК 1268,5 727,5 4 Газар өгөөж ХХК 3415 2200 5 Жаргалант бөх ХХК 498,8 326,8 6 Тэрмэн ХХК 241,5 121,5 7 Бестөмөрт ХХК 496,2 276,2 8 Ургац далай ХХК 170 100 9 Нарс ээж ХХК 478 197 10 Цайдам ургац ХХК 381 381 11 Шүүдэрт царам ХХК 599,7 329,7
  • 3. 12 Баяр өгөөж ХХК 231,7 113 Эх үүсвэр: судлаачдын судалгаа Сумын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлд нийт 115 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 48 орчим хувийг 50-100 га талбайтай жижиг аж ахуйн нэгж, иргэд эзэлж байна. Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн талбай эзэмших байдлаар Зураг 1 Эх үүсвэр : Хонгор сум МҮТАДарга. 2014. Газар тариалангийн ерөнхий танилцуулга Дээрх зургаас харахад газар тариалангийн үйлдвэрлэлд хувиараа тариалан эрхлэж хөгжүүлэх эрмэлзлэлтэй иргэд, тариаланчид их байгаа боловч өөрийн бүс нутгийн байгаль, хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон үйлдвэрлэлийн технологи, техник хангамж дутагдалтай, санхүүгийн чадвар дорой байгаагаас зохих түвшинд хөгжиж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд технологийн горим зарим талаар зөрчигдөж, техникийн ашиглалт, шинэчлэл нь газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжлийг удаашруулж байна. Судалгаанд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдийг талбайн хэмжээгээр ангилан харуулбал: Хүснэгт 2 50-100 га талбайтай 100-500 га талбайтай 500-1000 га талбайтай 1000-3000 га талбайтай 3000 - дээш га талбайтай
  • 4. Талбайн хэмжээ /га-аар/ 100-500 га 500-1000 га 1000-3000 га 3000- дээш га Жаргалант бөх ХХК Шүүдэрт царам ХХК Цайдам өгөөж ХХК Газар өгөөж ХХК Тэрмэн ХХК Дархан тооромт ХХК Бестөмөрт ХХК Түмэн буудай ХХК Ургац далай ХХК Нарс ээж ХХК Цайдам ургац ХХК Баяр өгөөж ХХК Эх үүсвэр: судлаачдын судалгаа Өнөөгийн нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийн гол зорилго нь га-ийн ургацыг нэмэгдүүлэх явдал юм. Га –аас авах ургацад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөх боловч технологи, техникийн сонголтын нөлөөллийг тодруулахыг зорилоо. Судалгаанд хамрагдаж буй аж ахуй нэгжүүдийн 2014 оны га-ийн ургац болон дундаж ургацыг дор харуулав. /Хүснэгт 3/ Аж ахуйн нэгжүүдийн га-аас авсан ургацын хэмжээ Хүснэгт 3 Д/д Аж ахуйн нэгжийн нэр Талбайн хэмжээ /га/ 2012 2013 2014 Га-ийн дундаж ургац 1 Цайдам өгөөж ХХК 1432 18.0 13.0 12.0 14.3 2 Дархан тооромт ХХК 1156 17.0 15.0 13.5 15.1 3 Түмэн буудай ХХК 1268,5 16.0 18.0 14.0 16.0 4 Газар өгөөж ХХК 3415 20.0 18.0 22.0 20 5 Жаргалант бөх ХХК 498,8 15.0 16.0 13.5 10.1
  • 5. 6 Тэрмэн ХХК 241,5 13.0 15.0 14.0 14.0 7 Бестөмөрт ХХК 496,2 13.5 15.0 13.0 13.8 8 Ургац далай ХХК 170 14.0 13.0 15.2 14.0 9 Нарс ээж ХХК 478 12.0 11.0 10.0 11.0 10 Цайдам ургац ХХК 381 18.0 20.0 20.0 19.3 11 Шүүдэрт царам ХХК 599,7 10.0 12.0 12.0 11.3 12 Баяр өгөөж ХХК 231,7 11.0 12.0 10.0 11.0 Эх үүсвэр : Хонгор сум МҮТАДарга. 2014. Ургацын мэдээ Аж ахуйн нэгжүүдийн га ургацад хийсэн харьцуулсан судалгаа Хүснэгт 4 Д/д Аж ахуйн нэгжийн нэр Тариалсан талбайн дундаж /га/ Га-ийн ургац дунджаар /цн/ 1 1000- аас дээш га талбайтай 1817 16.35 2 100-500 га талбайтай 387 13.06 Эх үүсвэр: судлаачдын судалгаа Дээрх хүснэгтээс харахад 100-500 га талбайтай жижиг аж ахуйн нэгжүүдийн га-аас авах ургацын хэмжээ 3.3 цн-ээр буюу 20.1 хувиар бага ургац хураан авсан байна. Га-ийн ургац харьцангуй бага байгаа нь алдагдалд хүргэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн технологи болон техник хангамжийн дутагдалтай байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Техник хангамжийн дутагдалтай байдал: Газар тариалангийн жижиг аж ахуйн нэгжүүдэд өөрийн бүс нутгийн байгаль, хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон үйлдвэрлэлийн технологи, техникийн асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлага гарч байна. Газар тариалангийн үндсэн технологи нь уринш бэлтгэх технологи, тарилтын өмнө хөрс боловсруулах болон тарих, арчилгаа хийх технологи, тариа хураалтын технологи зэрэг нь зориулалтын техникээр хийгдэх ажил юм. Аж ахуйн нэгжийн техникийн судалгаа
  • 6. Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн тракторыг морины хүчин /м.х./ чадлаас нь хамааруулан ашиглалтын зохимжит талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлвэл: Хүснэгт 5 Тракторын тоо /м.х. чадал/ 80-120 м.х. 130-175 м.х. 230-300 м.х. 375-аас дээш м.х. 9 ш 7 ш 3 ш 2 ш Ашиглалтын зохимжит утга -талбайн хэмжээ /га/ 400 700 1000 2000 га Эх үүсвэр: судлаачдын судалгаа Хөрс боловсруулах машин болон үр тарианы үрлүүрийг ашиглалтаар нь авч үзвэл: Хүснэгт 6 Хөрс боловсруулах машин Үр тарианы үрлүүр 12 ш 32 ш Ашиглалтын зохимжит утга Талбайн урт 600-1000м, 1000м Трактор ХАА-н машин Сийрүүлэх 7 хоногт хийх ажил Ээлжийн бүтээмж, га Шатахуун кг/га ХТЗ-150К- 09 175 м.х. Лидер -6Н (12-14 см) 47.2-49.2 2.9 500 га Беларус 1221 130 м.х. Лидер -4 (12-14 см) 31.8-33.0 3.22 340 га Ашиглалтын зохимжит утга Трактор ХАА-н машин Үрлэх 7 хоногт хийх ажилЭэлжийн Шатахуун
  • 7. бүтээмж, га кг/га ХТЗ-150К- 09 175 м.х. 3 x СКП-2.1 43.8-45.8 2.1 480 Беларус 1221 130 м.х. 2 x СКП-2.1 28.4-30.1 4.3 300 Case 425 Bourgault 85-90 6.9 1260 Эх үүсвэр: доктор Sc. профессор Ч. Бямбадорж. Газар тариаланд нэвтэрсэн техникийн ашиглалт, ачаалалын асуудал Дээрх хүснэгтээс үзэхэд машин тракторын угсрааг зөв бүрдүүлэх нь зүйтэй юм. Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үр тариа хураах комбайны ашиглалтыг хүснэгтээр харуулвал: Хүснэгт 7 Комбайны марк Ажлын дундаж хурд, км/цаг Бүтээмж га/ц Шатахуун зарцуулалт кг/га СК-5 “Нива эффект” 9.48 2.9 8.8 JD1076 9.4 3.3 8.3 Эх үүсвэр: доктор Sc. профессор Ч. Бямбадорж. Газар тариаланд нэвтэрсэн техникийн ашиглалт, ачаалалын асуудал Дээрхээс үндэслэн дараах ашиглалтын байдлыг нэгтгэж дүгнэн харууллаа. Хүснэгт 8 Машины нэр Үрлэх талбайн хэмжээ, га 150 400 700 1000 2000 Трактор Беларус 820УК Беларус 1221 ХТЗ-150К-09 ХТЗ-150К-09 Беларус 1221 Case 425 Сийрүүлүүр КПЭ-3.8 Лидер-4 Лидер-6 Лидер-6 Morris
  • 8. Лидер-4 Үрлүүр СКП-2.1 3 x СКП-2.1 3 x СКП-2.1 6 x СКП-2.1 Morris Үр тариа хураах комбайн - СК-5 “Нива эффект” 2 x СК-5 “Нива эффект” 2 x СК-5 “Нива эффект” 4 x JD1076 Эх үүсвэр: доктор Sc. профессор Ч. Бямбадорж. Газар тариаланд нэвтэрсэн техникийн ашиглалт, ачаалалын асуудал Дүгнэлт 1. Техникийн шинэчлэлийг Монгол орны хөрс, цаг уурын онцлог, мал аж ахуй, болон газар тариалангийн үйлдвэрлэлийн уялдаа холбоо зэрэг олон хүчин зүйлүүдээс хамааруулан сонгох нь зүйтэй юм. 2. Канад технологид хэрэглэдэг хүчин чадал сайтай техник нь бүтээмж өндөр тул агротехникийн хугацаанд гүйцэтгэх ажил нь орос хийцийн, илүү бүтээмжтэй техникээс 2.5-2.7 дахин их байна. 3. 2000 га үрлэх, сийрүүлэх талбайд 375-аас дээш м.х. чадалтай 1 ширхэг Case юм уу John Deere трактор ажиллах бол энэ хэмжээний талбайг 175 м.х. чадалтай 3 ширхэг трактор гүйцэтгэнэ. Ном зүй 1. Ж. Түмэн “Үр тарианы ургамал тариалах цомхотгосон техник технологийн үндэслэл” /зөвлөмж/ УБ.2005 2. Ч. Бямбадорж ” Газар тариаланд нэвтэрсэн техникийн ашиглалт, ачаалалын байдал” УБ. 2013 3. Б. Мөнхбат “Инженер технологи” сэтгүүл УБ.2015 4. Ч. Бямбадорж “Газар тариалангийн механикжуулалт” УБ. 1999 5. РАСХРФ, МПТРФ. “Методика использования условных коэффициентов перевода тракторов, зерноуборочных и кормоуборочных комбайнов в эталонные единицы при S определении нормативов их потребности” М.:2009