SlideShare a Scribd company logo
1 of 4
Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэх нь
Хүн байгалийн буюу байгаль нийгмийн харилцаа улам бүр нягтрахын хэрээр
урьд хожид төдийлөн анзаарагдаж байгаагүй олон тулгамдсан асуудал бий болоод
байна үүний нэг нь Агаарын бохирдол юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол
байнга нэмэгдэж байгаа нь нийт хүн амд түгшүүр төрүүлж байгаа. Улаанбаатар
хотын Агаарын бохирдол нь эдийн засаг нийгмийн угшилтай экологийн хямралт
үзэгдэл болоод байгаа. Иймд Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нийгмийн
олон талын төлөөлийн оролцоо чухал байна. Ялангуяа иргэд иргэний нийгмийн
оролцоо идэвхи санаачлага энд голлох үүрэгтэй.Өнөө үед иргэд Агаарын
бохирдолд нэрвэгдэж байгаа боловч тэд бохирдлыг үүсгэж бий болгоход бас
чамгүй хувь нэмэртэй байдаг.Иймд энэ асуудлыг илүү ойлгож судалсныхаа хувьд
нийгэмд энэ гамшгийн талаар дохио өгөх цаашлаад энэ гамшигт үзэгдэл юунаас
болж үүсэж байна цаашлаад бүх нийтийг Агаарын бохирдлыг бууруулахад
идэвхитэй оролцуулах олон нийтэд Агаарын бохирдлын мэдээллийг бодитой
хүргэх Агаарын бохирдлын хор уршигийг сайтар ойлгуулах иргэдийн хүлээх үүрэг
хариуцлагыг ухамсарлуулах Агаарын бохирдлыг бууруулах үйлсэд иргэдийг татан
оролцуулах явдал юм.
Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны
асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн
хувьд ч тулгамдсан асуудал боллоо. Утааны гамшгийн төв нь Улаанбаатар хот
гэдэг нь нэгэнт тодорхой. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс
хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна.
Нийт утааны 80 гаруй хувь нь гэр хорооллын нүүрс түлдэг айл өрхийн
хэрэглээнээс, 20 шахам хувь нь авто машины шатах, тослох материал болон
бусад шалтгаанаас үүсэлтэй гэж үздэг. Монгол Улсын иргэд, тэр дундаа
улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна...
Хэрэгжүүлэх арга зам
1-Цахилгаан станц, уурын зуух болон бусад агаар бохирдуулагч эх
булгуудад зөвшөөрөгдөх нооромчлол тогтоох
2-Агаарын бохирдолыг байнга хянаж байх явуулын лабаротори бие болгох
3-Үнс нүүрсийг эргүүлэн ашиглаж барилгын ба хар замын материалын
үйлдвэр бие болгох
4-Гэр хорооллын ариун цэвэр эрүүл ахуйн стандартын шаардлага
боловсруулах
5-Утаагүй зуух Хаягдалгүй түлшний төсөлүүдийг боловсруулан хэрэгжүүлэх
6-Агаар бохирдуулагч Ажахуй нэгж байгуулгуудыг хотоос зайдуу салхны дор
байршуулах арга хэмжээ авах
7-Хотын төлөвлөлтөнд Гэр хорооллын ба Амьны орон сууцны байршлыг зөв
тодорхойлж агааршилт сайтай хотын агаарын урсгалд бага нөлөөлөх газар сонгон
байршуулах.
8-Авто машины хорт утааны хяналт бий болгох Нийтийн тээврийн хэрэгсэлд
агаар бага бохирдуулах унааг нэвтрүүлэх /хийн цахилгаан хөдөлгүүртэй/
9-Хогын цэгийг журамлаж хог боловсруулах үйлдвэр байгуулах
10-Хотыг зүлэгжүүлэх ойжуулах
Монгол улсын хөгжлийн арга зам нь
Оршил
Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад чулуун зэвсгийн, хөдөө аж ахуйн
болон аж үйлдвэрийн эринийг дамжин, даян дэлхийн буюу мэдээллийн эринд
шилжин орж байна. Бидний амьдарч байгаа шинэ эрин үеийн гурван гол шинж
чанар нь даяархи засаглал, дэлхийн эдийн засгийн даяаршил, мэдээллийн
хувьсгал болно. Дэлхийн хүрээлэн буй орчны доройтол, эдийн засгийн харилцан
хамаарал, мэдээллийн технологийн хувьсгал, соёлын нэг загварын ноёрхол,
нийгэм, геополитикийн шинэ хагарал, нийгмийн цогц байдлын өсөлт болон хүн
төрөлхтний үйл ажиллагаа гариг ертөнцдөө нөлөөлөх хэмжээнд хүрсэн явдлаар
өөочлөгдөн буй эдугээ үеийн ерөнхий дүр зураг илэрч байна. Даяаршил нь эдийн
засаг, соёл, технологи, нийгэм, байгаль орчныг хамарсан нэгдмэл үзэгдэл болжээ.
Өнөөдөр бид мэдээллийн буюу оюун ухааны эринд шугаман бус, өндөр хурдацтай
шилжиж эхэлсэнийг дээрхи бүх шинж чанар, өөрчлөлтуүд нотолж байгаа юм.
Ирээдүйн замаа зөв сонгох түүхэн чухал цаг үед хүн төрөлхтөн тулж ирээд
байна. Дэлхийн ирээдүйн хөгжлийн зах зээл, бодлого шинэчлэл, эмх замбараагүй
ертөнц ба тогтвортой хөгжил гэсэн дөрвөн дүр зураг байж болох юм. Зах зээлийн
зам бол эдийн засгийн даяаршлын өндөр хурдац, хүрээлэн буй орчин, нийгэм
хамгааллын бууралтын зам юм. Бодлого шинэчлэлийн үед нийгэм, хурээлэн буй
орчныг хамгаалахын тулд засгийн газраас эдийн засагт зохих хязгаарлалтууд
тавихад хүрнэ. Эмх замбараагүй ертөнцийн үед дэлхий дахинд хямрал бий болж,
хүмүүс эмх замбараагүй байдал, харгислалд өртөх нөхцөл бурэлдэж, улмаар
дэлхийгээ сүйрэлд ч хүргэж болзошгүй хувилбарыг агуулдаг, Харин тогтвортой
хөгжил нь хүний амьдралын чанар, хүн төрөлхтний эв санааны нэгдэл, дэлхийн
шудрага зарчим, байгаль орчныг эрхэмлэсэн шинэ үнэлэмжид тулгуурласан
хөгжлийн загвар болно.
Хүн төрөлхтөн өнөөдөр даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд
тулгуурласан хөгжлийн замыг сонгоод байна. 1992 онд Рио де Жанейро хотноо
хуралдсан НҮБ-ын "Хөгжил ба Орчин" хурлаас нийгэм, эдийн засгийн хөгжил,
байгаль хамгаалал нь тогтвортой хөгжлийн үндэс болох талаар санал нэгдсэн юм.
2002 ондболсон Иоханнесбургийн даян дэлхийн дээд хэмжээний уулзалтаас эдийн
засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах гэсэн харилцан уялдаа
бүхий, бие биеэ тэтгэх тогтвортой хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх талаар
хамтын үүрэг хариуцлагыг тунхагласан юм. 2002 оны 12 дугаар сарын НҮБ-ын
Чуулганаар баталсан Дэлхийн тунхаглалд улс үндэстэн бүр өөрийн өвөрмөц
соёлын үнэт өвд тулгуурлан тогтвортой арга замаа боловсруулан хэрэгжүулэх
ёстой гэж онцлон тэмдэглэсэн билээ. Тогтвортой хөгжил нь ирээдүй хойч
үеийнхний хэрэгцээгээ хангах нөөц боломжийг алдагдуулалгүйгээр өнөө үеийн
хэрэгцээг хангах эдийн засаг, нийгэм, соёл, улстөр, экологийн харилцан уялдаа
бүхий цогц хөгжил мөн. Иргэд нь боловсролгүй ч хамтач улс нийгэм амьжиргаатай,
Иргэд нь боловсролтой ч хамтач бус улс нийгэм биеэ даасан, Иргэд нь
боловсролтой, хамтач улс нийгэм хамгаас хүчтэй ажээ.
Мэдээллийн эрин үед зохицон амьдрах боловсрол, чадвартай монголчууд
эх орныхоо өвөрмөц давуу талыг ашиглан тогтвортой хөгжүүлэхийн төлөө эвсэн
нэгдэх аваас бид тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэн хөгжингүй орон болох
боломжтой юм.
Аз жаргалтай гэр бүл бий болгох нь
Гэр бүлийн аз жаргалтай амьдралын хамгийн энгийн түлхүүр бол хосууд үглэж
яншихаас зайлсхийх хэрэгтэй. Францийн эзэн хаан гуравдугаар Напалеон
хорвоогийн хамгийн сайхан бүсгүй Тебий гүнж Мери Эженид хайртай болсон.
Хааны зөвлөхүүд хориглосон боловч тэрээр “Би хайртай хүүхнээ хэнээс ч илүүд
үзнэ” гээд гэрлэсэн байдаг. Гэвч удалгүй хайр нь хөрч, дурлалын гал нь бөхсөн
байдаг. Учир нь Эжен хатан хаан болсон хэдий ч олиггүй хэрүүлч яншаа зантай
байжээ. Тэрээр хааныг цаг үргэлж хардаж, хэрүүл өдөөн, бүр төрийн хэргээ
явуулж байхад нь хүртэл тасалгаанд нь орж хэрүүл хийж, хардаж тараадаг
байжээ. Эцэсийн эцэст хаан ордондоо тайван амар, цор ганцаар байх нам гүм
булан олдохоо больж, шөнө ордноос нууцаар оргон зайлж өөр гоо бүсгүйтэй
болздог байжээ. Хайр сэтгэлийг бөхөөж чадах хамгийн хорон муу арга бол хэрүүл
маргаан, бөгөөд тэр нь хорт могойн хор лугаа адил гэр бүлийг сөнөөж чадна. Аз
жаргалтай амьдрахын тулд хосууд бие биенээ бүү шүүмжил гэсэн дүрэм бий.
Таны үйлдэл бүрийг буцаад шүүмжлэхэд бэлэн байгаа гэдгийг мартаж болохгүй.
Ханиа шүүмжлэхийг бүү урьтал болгож бай. Гэр бүлийн харилцаанд олон сайхан
хүсэл мөрөөдөл биелэхгүй байгаагийн нэг шалтгаан бол шүүмжлэгч хэн боловч
өөрийн зүрх сэтгэлийг эргээд шархлуулж байдагт оршдог. Аз жаргалтай
амьдралыг хүссэн хэн боловч ханиа үнэлж, урам зориг өгч, магтаж бай.
Эрчүүдийн хувьд хүүхнүүдийн аятайхан харагдах гэсэн хичээл зүтгэлийг үнэлж,
магтаж байх ёстой.
- Жишээ нь: Нэг эмэгтэй нөхрөө ажлаас тараад, ядраад ирэхэд үргэлж сайхан
амттай хоол бэлтгэдэг байжээ. Нөхөр нь эхнэрээ ямар их сэтгэл гаргасныг
тоодоггүй байсан тул эхнэр нь нэг өдөр ажлаасаа ирэхэд тавганд нь өвс
овоолоод өгсөн гэнэ. Гэтэл нөхөр нь уурлаад арай солиорчхоогүй гэнэ. Эхнэр
нь чамайг анзаарах юм гэж яаж мэдэх вэ? Хорин жил та нарт хоол бэлтгэж
хийхдээ “Хөөрхийлөх” үг нэгийг ч сонссонгүй шүү гэж хэлсэн байдаг. Эхнэрээ
бишрэн хүндэтгэж, дотно сэтгэлээр хандваас эр хүн өөрөө ч аз жаргалтай
болдог. Иймд аз жаргалтай гэр бүр болъё гэвэл “Хань ижлээ чин сэтгэлээсээ
бишрэн хүндэтгэж, магтан сайшааж байх хэрэгтэй”.
- Аз жаргалтай амьдрахыг хүссэн хосууд ханиа халамжилж бай. Хайр сэтгэл
нисэж одохгүй ч ялимгүй зүйлд сэтгэл хөрөн хөрсөөр, хамаг амьдрал “гунигт”
живж мэднэ. Бидний энэ амьдрал дахин хэзээ ч давтагдахгүй тул өөрийгөө
“яаж халамжлуулъя” гэж бодсоноороо ханиа халамжилж байх хэрэгтэй. Өглөө
бүр ханиа хэрхэн халамжлах талаар шинэ санаа сэдэж бай. Тэгвэл аз
жаргалтай амьдрал өөрөө ирэх болно.
- Аз жаргалтай амьдрахыг хүссэн хосууд эелдэг зөөлөн харьцаж бай. Эхнэр,
нөхөр та бүхэн хөндлөнгийн хүнд ханддаг шигээ ханьдаа эелдэг зөөлөн
харьцаж байгаарай. Хэрүүлч, ширүүн эхнэрээс ямар ч эр зугтана. Нөхрөө гэр
амьтай байлгахыг хүссэн эмэгтэй байнга нөхөртөө эелдэг зөөлөн хандаж байх
нь зүйтэй. Бүдүүлэг зан авир, хамгийн эвгүй муухай доромжлолыг бид хайрт
ханиасаа сонсдог нь үнэхээр хачирхалтай биш гэж үү. Эелдэг зан бол
эвдэрхий хашааг бус, хашаан доторх цэцгийг олж хардаг сэтгэл юм гэж Генри
Мей Ризнер хэлжээ.
Иймд аз жаргалтай гэр бүлийн бас нэг түлхүүр бол ханьдаа эелдэг дотно
байх хэрэгтэй гэсэн зарчим зайлшгүй юм шүү. Эдгээр аргуудаас амьдралдаа хэрэг
болгоод туршаад үзээрэй. Таньд хэрэг болно гэж найдъя.
Сонголт ба зуршил яагаад чухал вэ?
Амьдрал нэг л биш. Сэтгэл нэг л дундуур. Яаж яавж байгаад ийм болчихов
оо? Би хаана алдчихав аа? Би үүнээс хамаагүй өөрөөр, илүүгээр амьдарч чадна
шүү дээ гэдэг нэг бодол яг л сүүдэр мэт дагаж яагаад хэмээх асуулт сэрүүлэгтэй
цаг мэт зогсоо зайгүй дотор чинь тачигнах тийм нэгэн өдрүүд яагаад амьдралд
тохиолддог юм бол оо?
Хүн амьдралын алхам бүрдээ сонголт хийж, шийдвэр гаргаж амьдардаг.
Эхлээд шүдээ угаах уу эсвэл шүршүүрт орох уу гэх энгийн сонголтоос эхлээд
ажлаасаа гараад бизнесээ эхлүүлэх үү яах уу гэх асар том хариуцлага дагуулсан
сонголтуудыг хүртэл хийх болдог. Аа харин ямар сонголтыг яаж хийхээсээ
шалтгаалан хүн амьдралаа бүтээдэг. Хэрэв чи өнөөдөр хаана байгаадаа, ямар
амьдралаар амьдарч байгаадаа сэтгэл хангалуун биш байгаа бол өнөөдрийг
хүртэл хийсэн сонголт, гаргасан шийдвэрүүдээ эргэн харах цаг нь болсон гэсэн үг.
“Чиний амьдрал бол чиний хийсэн сонголтуудын л нийлбэр дүн.”- Алберт Камус
Тэгэхээр залуусаа өнөөдөр, яг одоо гаргаж байгаа шийдвэр, сонголтуудаа
нэг дүгнээд үз. Амьдралд хийж болох ч бас хийхгүй ч байж болох асар олон чухал
сонголтууд бий. Яагаад гэхээр өнөөдөр тэр сонголт чиний амьдралд бараг
нөлөөлөхгүй, маргааш ч нөлөөлөхгүй магадгүй энэ сардаа ч нөлөөлөхгүй гэвч
хэрэв чи энэ л шалтгаанаар тэр сонголтыг үл ойшоогоод байвал жилийн дараа, 5
жилийн дараа чиний амьдрал чиний хамгийн хүсээгүй тэр газар очсон байх
магадлалтай.
Зуршил амьдралд хэрхэн нөлөөлдөгийг ярихаасаа өмнө эхлээд зуршил гэж
яг юу болох талаар ярилцъя. Толь бичигт зуршлыг “тогтсон хэвшил” хэмээн маш
товчоор тодорхойлжээ. Харин энэ тодорхойлолтыг илүү ойрхон, амьдрал дээр
буулгаад үзье. Өглөө босоод шүдээ угаах ёстой шүү гэж чи төлөвлөдөг үү, өглөө
боссоныхоо дараа нүүр гараа угаах ёстой гэж чи төлөвлөдөг үү? Мэдээж үгүй.
Өнөөдрийг хүртэл амьдрахдаа энэ 2 үйлдлийг чи тасралтгүйгээр хийсэн учраас
одоо чи хийх тухай бодохоо ч байсан гэвч чи энэ үйлдлүүдийг хийхдээ төгс
гүйцэтгэлтэйгээр хийдэг. Чи хийх дараалал, хийхэд юу шаардах, хэр зэрэг хугацаа
орох, хэр зэрэг хөдөлмөр эдгээрийг хийхэд орох талаар огтхон ч боддоггүй. Гэхдээ
л чи өдөр бүр энэ үйлдлүүдийг төгс гүйцэтгэлтэйгээр хийж чаддаг. Тэр байтугай
чиний тархи, оюун ухаан энэ бол заавал хийх ёстой зүйл хэмээх ангилалд эдгээр
үйлдлийг оруулсан байгаа. Яагаад гэвэл энэ бол чиний ЗУРШИЛ.
Өөрөөр хэлбэл зуршил бол бүрэн автоматжуулалт. Нэгэнт дадал, зуршил
болсон зүйл бидний тархины ЗААВАЛ хийх ёстой ангилалд ордог ба тухайн
үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах шат дамжлага болон бусад бүх зүйл маш зохион
байгуулалттайгаар, эмх замбараатайгаар биднийх болсон байдаг. Яг л комьпютер
комманд гүйцэтгэж буй мэт.
Сайн, муугийн аль аль нь хүн бүрт бий. Харин аль нь илүү давамгайлж
байгаагаас хамаараад чиний амьдралын өнгө төрх, ирээдүй тодорхойлогдох
болно. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн. Архи тамхи, буруу хооллолт зэрэг зуршлууд уу
эсвэл дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, ном унших зуршлууд уу. Энэ бол чиний
сонголт. Харин аль зуршил нь чамд илүү хэрэгтэй вэ гэдгийг чи тэртэй тэргүй
надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

More Related Content

Similar to нийтлэл 1

олон улсын маркетинг дахь соёлын нөлөө
олон улсын маркетинг дахь соёлын нөлөөолон улсын маркетинг дахь соёлын нөлөө
олон улсын маркетинг дахь соёлын нөлөөgrane09
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1Nergui Oyunchinmeg
 
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсхэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсО. Гэрэлт-Од
 
Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian
Facilitator guide for community based health and first aid-vol1-MongolianFacilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian
Facilitator guide for community based health and first aid-vol1-MongolianOchir Consulting Ltd
 
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…Ochir Consulting Ltd
 
2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletter2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletterbrianaika1
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...batnasanb
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 

Similar to нийтлэл 1 (20)

олон улсын маркетинг дахь соёлын нөлөө
олон улсын маркетинг дахь соёлын нөлөөолон улсын маркетинг дахь соёлын нөлөө
олон улсын маркетинг дахь соёлын нөлөө
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1
 
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсхэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
 
Тархины тураал 2
Тархины тураал 2Тархины тураал 2
Тархины тураал 2
 
Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian
Facilitator guide for community based health and first aid-vol1-MongolianFacilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian
Facilitator guide for community based health and first aid-vol1-Mongolian
 
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…
Эрүүл мэндийн болон анхны түргэн тусламж үзүүлэх идэвхижүүлэгчийн гарын ав…
 
Niigmiin nuluulul
Niigmiin nuluululNiigmiin nuluulul
Niigmiin nuluulul
 
2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletter2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletter
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
 
Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
 
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 

More from Usukhuu Galaa (20)

Se304
Se304Se304
Se304
 
Se205
Se205Se205
Se205
 
Is320
Is320Is320
Is320
 
Is201
Is201Is201
Is201
 
Rdbms bie daalt
Rdbms bie daaltRdbms bie daalt
Rdbms bie daalt
 
Rdbms 300 test
Rdbms 300 testRdbms 300 test
Rdbms 300 test
 
DB-2
DB-2DB-2
DB-2
 
IT13
IT13IT13
IT13
 
IT14
IT14IT14
IT14
 
IT12
IT12IT12
IT12
 
IT11
IT11IT11
IT11
 
IT10
IT10IT10
IT10
 
IT-9
IT-9IT-9
IT-9
 
IT-7
IT-7IT-7
IT-7
 
IT-6
IT-6IT-6
IT-6
 
IT-5
IT-5IT-5
IT-5
 
IT-4
IT-4IT-4
IT-4
 
IT-3
IT-3IT-3
IT-3
 
IT-2
IT-2IT-2
IT-2
 
IT-1
IT-1IT-1
IT-1
 

нийтлэл 1

  • 1. Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэх нь Хүн байгалийн буюу байгаль нийгмийн харилцаа улам бүр нягтрахын хэрээр урьд хожид төдийлөн анзаарагдаж байгаагүй олон тулгамдсан асуудал бий болоод байна үүний нэг нь Агаарын бохирдол юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол байнга нэмэгдэж байгаа нь нийт хүн амд түгшүүр төрүүлж байгаа. Улаанбаатар хотын Агаарын бохирдол нь эдийн засаг нийгмийн угшилтай экологийн хямралт үзэгдэл болоод байгаа. Иймд Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нийгмийн олон талын төлөөлийн оролцоо чухал байна. Ялангуяа иргэд иргэний нийгмийн оролцоо идэвхи санаачлага энд голлох үүрэгтэй.Өнөө үед иргэд Агаарын бохирдолд нэрвэгдэж байгаа боловч тэд бохирдлыг үүсгэж бий болгоход бас чамгүй хувь нэмэртэй байдаг.Иймд энэ асуудлыг илүү ойлгож судалсныхаа хувьд нийгэмд энэ гамшгийн талаар дохио өгөх цаашлаад энэ гамшигт үзэгдэл юунаас болж үүсэж байна цаашлаад бүх нийтийг Агаарын бохирдлыг бууруулахад идэвхитэй оролцуулах олон нийтэд Агаарын бохирдлын мэдээллийг бодитой хүргэх Агаарын бохирдлын хор уршигийг сайтар ойлгуулах иргэдийн хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлуулах Агаарын бохирдлыг бууруулах үйлсэд иргэдийг татан оролцуулах явдал юм. Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо. Утааны гамшгийн төв нь Улаанбаатар хот гэдэг нь нэгэнт тодорхой. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна. Нийт утааны 80 гаруй хувь нь гэр хорооллын нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс, 20 шахам хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүсэлтэй гэж үздэг. Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна... Хэрэгжүүлэх арга зам 1-Цахилгаан станц, уурын зуух болон бусад агаар бохирдуулагч эх булгуудад зөвшөөрөгдөх нооромчлол тогтоох 2-Агаарын бохирдолыг байнга хянаж байх явуулын лабаротори бие болгох 3-Үнс нүүрсийг эргүүлэн ашиглаж барилгын ба хар замын материалын үйлдвэр бие болгох 4-Гэр хорооллын ариун цэвэр эрүүл ахуйн стандартын шаардлага боловсруулах 5-Утаагүй зуух Хаягдалгүй түлшний төсөлүүдийг боловсруулан хэрэгжүүлэх 6-Агаар бохирдуулагч Ажахуй нэгж байгуулгуудыг хотоос зайдуу салхны дор байршуулах арга хэмжээ авах 7-Хотын төлөвлөлтөнд Гэр хорооллын ба Амьны орон сууцны байршлыг зөв тодорхойлж агааршилт сайтай хотын агаарын урсгалд бага нөлөөлөх газар сонгон байршуулах. 8-Авто машины хорт утааны хяналт бий болгох Нийтийн тээврийн хэрэгсэлд агаар бага бохирдуулах унааг нэвтрүүлэх /хийн цахилгаан хөдөлгүүртэй/ 9-Хогын цэгийг журамлаж хог боловсруулах үйлдвэр байгуулах 10-Хотыг зүлэгжүүлэх ойжуулах
  • 2. Монгол улсын хөгжлийн арга зам нь Оршил Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад чулуун зэвсгийн, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн эринийг дамжин, даян дэлхийн буюу мэдээллийн эринд шилжин орж байна. Бидний амьдарч байгаа шинэ эрин үеийн гурван гол шинж чанар нь даяархи засаглал, дэлхийн эдийн засгийн даяаршил, мэдээллийн хувьсгал болно. Дэлхийн хүрээлэн буй орчны доройтол, эдийн засгийн харилцан хамаарал, мэдээллийн технологийн хувьсгал, соёлын нэг загварын ноёрхол, нийгэм, геополитикийн шинэ хагарал, нийгмийн цогц байдлын өсөлт болон хүн төрөлхтний үйл ажиллагаа гариг ертөнцдөө нөлөөлөх хэмжээнд хүрсэн явдлаар өөочлөгдөн буй эдугээ үеийн ерөнхий дүр зураг илэрч байна. Даяаршил нь эдийн засаг, соёл, технологи, нийгэм, байгаль орчныг хамарсан нэгдмэл үзэгдэл болжээ. Өнөөдөр бид мэдээллийн буюу оюун ухааны эринд шугаман бус, өндөр хурдацтай шилжиж эхэлсэнийг дээрхи бүх шинж чанар, өөрчлөлтуүд нотолж байгаа юм. Ирээдүйн замаа зөв сонгох түүхэн чухал цаг үед хүн төрөлхтөн тулж ирээд байна. Дэлхийн ирээдүйн хөгжлийн зах зээл, бодлого шинэчлэл, эмх замбараагүй ертөнц ба тогтвортой хөгжил гэсэн дөрвөн дүр зураг байж болох юм. Зах зээлийн зам бол эдийн засгийн даяаршлын өндөр хурдац, хүрээлэн буй орчин, нийгэм хамгааллын бууралтын зам юм. Бодлого шинэчлэлийн үед нийгэм, хурээлэн буй орчныг хамгаалахын тулд засгийн газраас эдийн засагт зохих хязгаарлалтууд тавихад хүрнэ. Эмх замбараагүй ертөнцийн үед дэлхий дахинд хямрал бий болж, хүмүүс эмх замбараагүй байдал, харгислалд өртөх нөхцөл бурэлдэж, улмаар дэлхийгээ сүйрэлд ч хүргэж болзошгүй хувилбарыг агуулдаг, Харин тогтвортой хөгжил нь хүний амьдралын чанар, хүн төрөлхтний эв санааны нэгдэл, дэлхийн шудрага зарчим, байгаль орчныг эрхэмлэсэн шинэ үнэлэмжид тулгуурласан хөгжлийн загвар болно. Хүн төрөлхтөн өнөөдөр даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд тулгуурласан хөгжлийн замыг сонгоод байна. 1992 онд Рио де Жанейро хотноо хуралдсан НҮБ-ын "Хөгжил ба Орчин" хурлаас нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалал нь тогтвортой хөгжлийн үндэс болох талаар санал нэгдсэн юм. 2002 ондболсон Иоханнесбургийн даян дэлхийн дээд хэмжээний уулзалтаас эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах гэсэн харилцан уялдаа бүхий, бие биеэ тэтгэх тогтвортой хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх талаар хамтын үүрэг хариуцлагыг тунхагласан юм. 2002 оны 12 дугаар сарын НҮБ-ын Чуулганаар баталсан Дэлхийн тунхаглалд улс үндэстэн бүр өөрийн өвөрмөц соёлын үнэт өвд тулгуурлан тогтвортой арга замаа боловсруулан хэрэгжүулэх ёстой гэж онцлон тэмдэглэсэн билээ. Тогтвортой хөгжил нь ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах нөөц боломжийг алдагдуулалгүйгээр өнөө үеийн хэрэгцээг хангах эдийн засаг, нийгэм, соёл, улстөр, экологийн харилцан уялдаа бүхий цогц хөгжил мөн. Иргэд нь боловсролгүй ч хамтач улс нийгэм амьжиргаатай, Иргэд нь боловсролтой ч хамтач бус улс нийгэм биеэ даасан, Иргэд нь боловсролтой, хамтач улс нийгэм хамгаас хүчтэй ажээ. Мэдээллийн эрин үед зохицон амьдрах боловсрол, чадвартай монголчууд эх орныхоо өвөрмөц давуу талыг ашиглан тогтвортой хөгжүүлэхийн төлөө эвсэн нэгдэх аваас бид тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэн хөгжингүй орон болох боломжтой юм.
  • 3. Аз жаргалтай гэр бүл бий болгох нь Гэр бүлийн аз жаргалтай амьдралын хамгийн энгийн түлхүүр бол хосууд үглэж яншихаас зайлсхийх хэрэгтэй. Францийн эзэн хаан гуравдугаар Напалеон хорвоогийн хамгийн сайхан бүсгүй Тебий гүнж Мери Эженид хайртай болсон. Хааны зөвлөхүүд хориглосон боловч тэрээр “Би хайртай хүүхнээ хэнээс ч илүүд үзнэ” гээд гэрлэсэн байдаг. Гэвч удалгүй хайр нь хөрч, дурлалын гал нь бөхсөн байдаг. Учир нь Эжен хатан хаан болсон хэдий ч олиггүй хэрүүлч яншаа зантай байжээ. Тэрээр хааныг цаг үргэлж хардаж, хэрүүл өдөөн, бүр төрийн хэргээ явуулж байхад нь хүртэл тасалгаанд нь орж хэрүүл хийж, хардаж тараадаг байжээ. Эцэсийн эцэст хаан ордондоо тайван амар, цор ганцаар байх нам гүм булан олдохоо больж, шөнө ордноос нууцаар оргон зайлж өөр гоо бүсгүйтэй болздог байжээ. Хайр сэтгэлийг бөхөөж чадах хамгийн хорон муу арга бол хэрүүл маргаан, бөгөөд тэр нь хорт могойн хор лугаа адил гэр бүлийг сөнөөж чадна. Аз жаргалтай амьдрахын тулд хосууд бие биенээ бүү шүүмжил гэсэн дүрэм бий. Таны үйлдэл бүрийг буцаад шүүмжлэхэд бэлэн байгаа гэдгийг мартаж болохгүй. Ханиа шүүмжлэхийг бүү урьтал болгож бай. Гэр бүлийн харилцаанд олон сайхан хүсэл мөрөөдөл биелэхгүй байгаагийн нэг шалтгаан бол шүүмжлэгч хэн боловч өөрийн зүрх сэтгэлийг эргээд шархлуулж байдагт оршдог. Аз жаргалтай амьдралыг хүссэн хэн боловч ханиа үнэлж, урам зориг өгч, магтаж бай. Эрчүүдийн хувьд хүүхнүүдийн аятайхан харагдах гэсэн хичээл зүтгэлийг үнэлж, магтаж байх ёстой. - Жишээ нь: Нэг эмэгтэй нөхрөө ажлаас тараад, ядраад ирэхэд үргэлж сайхан амттай хоол бэлтгэдэг байжээ. Нөхөр нь эхнэрээ ямар их сэтгэл гаргасныг тоодоггүй байсан тул эхнэр нь нэг өдөр ажлаасаа ирэхэд тавганд нь өвс овоолоод өгсөн гэнэ. Гэтэл нөхөр нь уурлаад арай солиорчхоогүй гэнэ. Эхнэр нь чамайг анзаарах юм гэж яаж мэдэх вэ? Хорин жил та нарт хоол бэлтгэж хийхдээ “Хөөрхийлөх” үг нэгийг ч сонссонгүй шүү гэж хэлсэн байдаг. Эхнэрээ бишрэн хүндэтгэж, дотно сэтгэлээр хандваас эр хүн өөрөө ч аз жаргалтай болдог. Иймд аз жаргалтай гэр бүр болъё гэвэл “Хань ижлээ чин сэтгэлээсээ бишрэн хүндэтгэж, магтан сайшааж байх хэрэгтэй”. - Аз жаргалтай амьдрахыг хүссэн хосууд ханиа халамжилж бай. Хайр сэтгэл нисэж одохгүй ч ялимгүй зүйлд сэтгэл хөрөн хөрсөөр, хамаг амьдрал “гунигт” живж мэднэ. Бидний энэ амьдрал дахин хэзээ ч давтагдахгүй тул өөрийгөө “яаж халамжлуулъя” гэж бодсоноороо ханиа халамжилж байх хэрэгтэй. Өглөө бүр ханиа хэрхэн халамжлах талаар шинэ санаа сэдэж бай. Тэгвэл аз жаргалтай амьдрал өөрөө ирэх болно. - Аз жаргалтай амьдрахыг хүссэн хосууд эелдэг зөөлөн харьцаж бай. Эхнэр, нөхөр та бүхэн хөндлөнгийн хүнд ханддаг шигээ ханьдаа эелдэг зөөлөн харьцаж байгаарай. Хэрүүлч, ширүүн эхнэрээс ямар ч эр зугтана. Нөхрөө гэр амьтай байлгахыг хүссэн эмэгтэй байнга нөхөртөө эелдэг зөөлөн хандаж байх нь зүйтэй. Бүдүүлэг зан авир, хамгийн эвгүй муухай доромжлолыг бид хайрт ханиасаа сонсдог нь үнэхээр хачирхалтай биш гэж үү. Эелдэг зан бол эвдэрхий хашааг бус, хашаан доторх цэцгийг олж хардаг сэтгэл юм гэж Генри Мей Ризнер хэлжээ. Иймд аз жаргалтай гэр бүлийн бас нэг түлхүүр бол ханьдаа эелдэг дотно байх хэрэгтэй гэсэн зарчим зайлшгүй юм шүү. Эдгээр аргуудаас амьдралдаа хэрэг болгоод туршаад үзээрэй. Таньд хэрэг болно гэж найдъя.
  • 4. Сонголт ба зуршил яагаад чухал вэ? Амьдрал нэг л биш. Сэтгэл нэг л дундуур. Яаж яавж байгаад ийм болчихов оо? Би хаана алдчихав аа? Би үүнээс хамаагүй өөрөөр, илүүгээр амьдарч чадна шүү дээ гэдэг нэг бодол яг л сүүдэр мэт дагаж яагаад хэмээх асуулт сэрүүлэгтэй цаг мэт зогсоо зайгүй дотор чинь тачигнах тийм нэгэн өдрүүд яагаад амьдралд тохиолддог юм бол оо? Хүн амьдралын алхам бүрдээ сонголт хийж, шийдвэр гаргаж амьдардаг. Эхлээд шүдээ угаах уу эсвэл шүршүүрт орох уу гэх энгийн сонголтоос эхлээд ажлаасаа гараад бизнесээ эхлүүлэх үү яах уу гэх асар том хариуцлага дагуулсан сонголтуудыг хүртэл хийх болдог. Аа харин ямар сонголтыг яаж хийхээсээ шалтгаалан хүн амьдралаа бүтээдэг. Хэрэв чи өнөөдөр хаана байгаадаа, ямар амьдралаар амьдарч байгаадаа сэтгэл хангалуун биш байгаа бол өнөөдрийг хүртэл хийсэн сонголт, гаргасан шийдвэрүүдээ эргэн харах цаг нь болсон гэсэн үг. “Чиний амьдрал бол чиний хийсэн сонголтуудын л нийлбэр дүн.”- Алберт Камус Тэгэхээр залуусаа өнөөдөр, яг одоо гаргаж байгаа шийдвэр, сонголтуудаа нэг дүгнээд үз. Амьдралд хийж болох ч бас хийхгүй ч байж болох асар олон чухал сонголтууд бий. Яагаад гэхээр өнөөдөр тэр сонголт чиний амьдралд бараг нөлөөлөхгүй, маргааш ч нөлөөлөхгүй магадгүй энэ сардаа ч нөлөөлөхгүй гэвч хэрэв чи энэ л шалтгаанаар тэр сонголтыг үл ойшоогоод байвал жилийн дараа, 5 жилийн дараа чиний амьдрал чиний хамгийн хүсээгүй тэр газар очсон байх магадлалтай. Зуршил амьдралд хэрхэн нөлөөлдөгийг ярихаасаа өмнө эхлээд зуршил гэж яг юу болох талаар ярилцъя. Толь бичигт зуршлыг “тогтсон хэвшил” хэмээн маш товчоор тодорхойлжээ. Харин энэ тодорхойлолтыг илүү ойрхон, амьдрал дээр буулгаад үзье. Өглөө босоод шүдээ угаах ёстой шүү гэж чи төлөвлөдөг үү, өглөө боссоныхоо дараа нүүр гараа угаах ёстой гэж чи төлөвлөдөг үү? Мэдээж үгүй. Өнөөдрийг хүртэл амьдрахдаа энэ 2 үйлдлийг чи тасралтгүйгээр хийсэн учраас одоо чи хийх тухай бодохоо ч байсан гэвч чи энэ үйлдлүүдийг хийхдээ төгс гүйцэтгэлтэйгээр хийдэг. Чи хийх дараалал, хийхэд юу шаардах, хэр зэрэг хугацаа орох, хэр зэрэг хөдөлмөр эдгээрийг хийхэд орох талаар огтхон ч боддоггүй. Гэхдээ л чи өдөр бүр энэ үйлдлүүдийг төгс гүйцэтгэлтэйгээр хийж чаддаг. Тэр байтугай чиний тархи, оюун ухаан энэ бол заавал хийх ёстой зүйл хэмээх ангилалд эдгээр үйлдлийг оруулсан байгаа. Яагаад гэвэл энэ бол чиний ЗУРШИЛ. Өөрөөр хэлбэл зуршил бол бүрэн автоматжуулалт. Нэгэнт дадал, зуршил болсон зүйл бидний тархины ЗААВАЛ хийх ёстой ангилалд ордог ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах шат дамжлага болон бусад бүх зүйл маш зохион байгуулалттайгаар, эмх замбараатайгаар биднийх болсон байдаг. Яг л комьпютер комманд гүйцэтгэж буй мэт. Сайн, муугийн аль аль нь хүн бүрт бий. Харин аль нь илүү давамгайлж байгаагаас хамаараад чиний амьдралын өнгө төрх, ирээдүй тодорхойлогдох болно. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн. Архи тамхи, буруу хооллолт зэрэг зуршлууд уу эсвэл дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, ном унших зуршлууд уу. Энэ бол чиний сонголт. Харин аль зуршил нь чамд илүү хэрэгтэй вэ гэдгийг чи тэртэй тэргүй надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.