Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

L 2 gazarzuin ih neelt

4,058 views

Published on

  • Be the first to comment

L 2 gazarzuin ih neelt

  1. 1. Лекц №2 Газарзүйн их нээлт Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Багш Б. Мөнгөнтуул
  2. 2. Дэд сэдвүүд • • • • • Газарзүйн нээлт Эртний нээлт Дундад зууны үеийн нээлт Газарзүйн их нээлтийн эрин Шинэ үеийн нээлт
  3. 3. Газарзүйн нээлт • Урьд өмнө мэдэгдээгүй газар орныг нээх, байгалийн юмс үзэгдлийн харилцан холбоог судалж илрүүлэх үйл ажиллагааг газарзүйн нээлт гэнэ. • Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн эхэн үед мэдэгдээгүй газар орныг нээж олох, тодорхойлох ажил гол суурийг эзэлж байсан. • Шинэ газар нутгийг нээсэн үе шатыг: – – – – Эртний нээлт Дундад зууны эхэн үеийн Газарзүйн их нээлт Шинэ үеийн нээлт гэж ангилдаг байна.
  4. 4. Дундад зууны үеийн нээлт Хойд Атлант дахь Норманчуудын нээлт • МЭ VIII-IX зуунд Норманчууд далайн нээлтэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Тэд баруун европийн хойд Германы овог аймаг бөгөөд Ютландын хойг, Датийн арлууд болон Скандиновын хойгийн баруун ба өмнөд хэсэгт амьдарч байжээ. • Нормандчууд загас болон далайн амьтны агнуур бүхий нутгийг эрж олох зорилгоор Хойд тэнгист нэлээн хол явж байв. • VIII зуунд Нормандчууд Баруун Европийн бараг бүх нутгийг эрхшээлдээ оруулах үйл ажиллагаа явуулж, өөрсдийн нутгаас бүх чиглэлд аялан, эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү энэ зуунд Нормандчууд усан зам болон Өмнөд, Баруун, Төв европийг бүслэж байжээ.
  5. 5. Дундад зууны үеийн нээлт Нормандчуудын нээлтүүд ба колончлол • 983-984 онд Нормандын далайчин Эйрик Рауди 2 жилийн турш аялж Гренландын эрэг орчмыг нээж, “Гренланд” гэж нэрлэсэн. • 985 оны үед Исландын далайчин Бьярни Херюльфсон Ньюфауленд, Лабрадорийн хойгийн зүүн хэсгийн нутгийг нээсэн. • Энэ цагаас хойш Нормандчууд Хойд Америкийн зүүн хойд эргээр /40-45 градус/ өргөрөгийн хоорондох нутагт нүүдэллэн суурьшиж байжээ.
  6. 6. Дундад зууны үеийн арабчуудын нээлт, худалдааны зам • 7-р зууны арабчууд арабын хойгт амьдарч, өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлж байв. Тэд зүүн тийш Ираны уулт өндөрлөгийг бүхэлд нь түүнчлэн Туркменстан, хойд зүгт Месопотамын нам дор газар, Армяны өндөрлөг, Кавказын хэсэг, баруун хойшоо Сири, Палестин , баруун тийш Хойд Африкийг бүхэлд нь эзлэн дагуулж, өөрийн засаглалаа тогтоож лалын шашныг дэлгэрүүлжээ. • 711 онд Гибралтарын хоолойг анх арабчууд нээж Пиренейн хойгийг бараг бүхэлд нь эрхшээлдээ авчээ. Ийм замаар 7-р зуунд арабын байлдан дагуулах ажил ажиллагаа Газар дундын тэнгисийн баруун, зүүн өмнөд хэсгийг бүхэлд нь хамарч өөрийн эрхшээлдээ авчээ.
  7. 7. Дундад зууны үеийн арабчуудын нээлт, худалдааны зам • Арабчууд байлдан дагуулсан газар нутагтаа суурьшин Зүүн Европ ба Дундад Азийг холбосон хуурай замын чухал зангилааг эзэмшиж байсан ба үүнд Энэтхэгээс баруун тийш торгоны их зам ч хамрагддаг байв. Ийнхүү Арабчуудын эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааны ачаар Европ, Өмнөд ба Зүүн Өмнөд Ази, Хятадыг холбосон худалдааны харьцаа хөгжижээ. Иймд эрт үед болон дундад зууны эхэн үед Арабчуудыг олон улсын хоорондох худалдаа харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
  8. 8. Газарзүйн их нээлтийн эрин • 15-р зууны үед үйлдвэр аж ахуйн ажиллагаа эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбогдон худалдаа наймаа, зах зээлийн хүрээ өргөжих шаардлага тавигджээ. 1550 оны үед баян Энэтхэгт хүрэх замыг хайх зорилго тухайн үеийн хөгжилтэй орнуудын зорилго байлаа. • Газарзүйн их нээлтйин эринд Колумбын анхны экспедицээс алдарт жуулчин Магелланд дэлхийг тойрсон аялал хүртэлх хугацаа хамрагддаг. Чухам энэ үед хүн төрөлхтөн өөрийн оршин буй ертөнцийнхөө талаар ерөнхий бодит төсөөлөл, мэдлэгийг олж авсан юм. Газарзүйн нээлтийн энэ эринд шинжлэх ухааны олон салбар үсрэнгүй хөгжиж эхэлсэн.
  9. 9. Газарзүйн их нээлтийн эрин • 1500 д оны үед Баруун Европийн Атлант орчмын улс орнуудад феодализмын байгуулал задарч, худалдаа, солилцоо эрчимтэй хөгжиж, алтны эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж тэр үеийн хүчирхэг орнууд баян Энэтхэг орныг нээх сонирхол эрс нэмэгдсэн. • Тухайн үед Туркийн байлдан дагуулалт эрчимтэй явагдаж байсан тул Өмнөд болон Зүүн Ази хүрэх хуурай замыг ашиглахад бэрхшээлтэй байв. Иймд Энэтхэг хүрэх усан замын хайгууллыг Португалчууд анх удаа хийснээр газарзүйн аугаа их нээлт Португалчуудаас эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн юм.
  10. 10. Газарзүйн их нээлтийн эрин • Их нээлтийн урьдчилсан нөхцөл нь Пифагор, Аристотель нарын дэлхий бөмбөлөг хэлбэртэй гэж үзсэн явдал гэж судлаачид үздэг байна. Мөн Птоломейн Евроази зүүн тийш өргөн уудам талбайг эзэлнэ гэсэн үзэл, Марко Пологийн газарзүйн бүтээлүүд ч үүнд онцгой үүрэг гүйцэтгэжээ. • Судлаачид газарзүйн аугаа их нээлт дараах гурван замаар хийгдсэн гэж үздэг. Үүнд: – Африкийн өмнүүр нь тойрсон замнал – Баруун тийшээ Атлантын далайд гарсан – Евразийн туйлын орчмын нутгаар аялсан
  11. 11. Газарзүйн их нээлтийн эрин • Италийн Генуя хотод төржээ. Х.Колумб Атлантын далайг гатлан Америк тивийн зүүн эргийн арлуудад хүрсэн байна. Тэрээр шинэ эх газар нээж олсоноо хэзээ ч мэдээгүй байна. Христофор Колумб Christopher Columbus (1451-1506)
  12. 12. Х.Колумбын анхны экспедици • Христофор Колумб Америкийг нээсэн явдал бол түүний түүхэн гавъяа төдийгүй газарзүйн их нээлтийн эхлэл болсон юм. Колумб дэлхий бөөрөнхий хэлбэртэй, ийм болохоор Энэтхэгт очихын тулд баруун зүг рүү явах хэрэгтэй хэмээн үзэж, Энэтхэгийн зүүн эрэг нь Европийн баруун эргээс холгүй орших ёстой гэж бодож байжээ. Тэр үед Испани, Португали улсуудын далайн усан замын хүчирхэг хөлөг онгоцтой байв. Иймд Колумб Энэтхэг орох хүсэлтэй Португалийн хаанд, дараа нь Испанийн хаанд илэрхийлж, үүний үр дүнд Испанийн хаан түүнд 3 жижиг онгоцоор далайн аялал хйих зөвшөөрөл олгосноор түүний их нээлтийн анхны аян эхэлсэн байна.
  13. 13. Х.Колумбын анхны экспедици • Х.Колумб анхны экспедицээ 1492 оны 9 сарын 6-д Гомерийн арлаас эхэлж баруун тийш 33 хоног аялан Атлантын далайг гаталж Багамын арлуудыг нээжээ. Тэндээс Куба аралд очиж анх удаа эрдэнэшиш, төмс, тамхи тариалахыг үзсэн байна. Тэр үед куба аралд хүн амын суурьшил маш сийрэг байжээ. Тэд Хятадын хамгийн ядуу хэсэгт ирсэн байна гэж үзээд эндээс зүүн тийш баялаг ихтэй Япон арал байх ёстой хэмээн маршрутаа өөрчилж буцаж эргэж, Гайти арлыг нээсэн байна. 1493 оны 3 сард буцаж иржээ. Колумб багагүй алт, бусад зүйлийг авчирч, “анх удаа аугаа их нээлт хийлээ” гэж зарласан нь Европийн улс орнуудад үнэт мэдээлэл болон тархжээ.
  14. 14. Х.Колумбын анхны экспедици
  15. 15. Х.Колумбын хоёрдахь экспедици • Испанийн хаан Х.Колумбын анхны экспедицийг өндрөөр үнэлж дараагийн экспедицийг Кадисаас1493 оны 11 сард17 хөлөг онгоцтойгоор өргөн хүрээтэй зохион байгуулжээ. Энэ аяллаар Атлантын далайг 20хон хоногт гаталсан нь өмнөхөөсөө 2 долоо хоногоор бага хугацаа зарцуулсан байна. Х.Колумб 2 дахь экспедицийнхээ явцад Куба, Ямайка, арлууд болон арлыг нээж 1496 онд Испанидаа буцаж ирсэн юм.
  16. 16. Х.Колумбын хоёрдахь экспедици
  17. 17. Х.Колумбын гуравдахь экспедици • Х.Колумб 3 дахь экспедицээ 6 хөлөг онгоц 300-д хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ. 1498 онд 5 сарын 30-д Х.Колумб Гвадалвивираас аяллаа эхэлж Ногоон хушууны арал руу явжээ. Эндээсээ тэр баруун өмнөд рүү чиглэлээ өөрчлөн явахдаа Зүүн өмнөд Азийг тойрон Энэтхэг хүрнэ гэж төлөвлөсөн байна. • Х.Колумб гурав дахь экспедицийнхээ үр дүнд Тринадад арал, Өмнөд Америкийн Ориноко голын адаг Маргарита арал, Тарын буланг нээж Маргарита арлаас шууд хойш аялан Гаити аралд хүрч ирсэн байна. Эндээсээ Испани уруу буцжээ.
  18. 18. Х.Колумбын гуравдахь экспедици
  19. 19. Х.Колумбын дөрөвдэхь экспедици • 1502 оны хавар төдийлөн олон онгоцгүйгээр дөрөв дэхь аяллаа эхлэв. Энэхүү аяллынхаа зорилгыг Х.Колумб “Дэлхийг тойрох аялал” гэж мэдэгджээ. Экспедицийн бүрэлдэхүүнд Колумбын хүү болон ах, бусад туршлагатай далайчид орлцсон байна. Уг экспедицид 50-70 тн даац бүхий 4 хөлөг онгоц , 150иад хүн явжээ. • Колумбын 4 дэх экспедици Төв Америкийн хэсэгт аялж Төв Америк орчмын газар нутгийг нээн Гондурас, Никарагуа, Коста-Рика зэрэг улсуудын байрлаж байгаа газар нутгийг нээж илрүүлсэн байна. Түүнчлэн эдгээр улсуудын байрлаж байгаа нутгийн хүрээнд эх газрын дотоодод аялал хийж судалжээ.
  20. 20. Х.Колумбын дөрөвдэхь экспедици
  21. 21. Газар зүйн их нээлтийн эрин • А.Веспуччи 1451-1454 оны хооронд Италийн нэлээд чинээлэг гэр бүлд төржээ. Тэрээр 40 нас хүртлээ банкны ажил хийж байгаад1499 онд “Сувдан эрэг” рүү аялах экспедиц зохион байгуулж шинэ тивийн эрэг орчмын нутгаар аялах экспедицид оролцож 2 удаа Атлантын далайг гатлах аялал хийжээ Америго Веспуччи Amerigo Vespucci (1454-1521)
  22. 22. Америго Веспуччийн аялал • • Итали гаралтай Америго Веспуччийн аялал газарзүйн нээлтэд онцгой байр суурь эзэлдэг. 1497-1504 онуудад оролцсон 4 аялалынхаа тухай, мөн нээсэн орон нутгуудын суурингуудынхаа талаар маш тодорхой бичжээ. Ийнхүү тэрээр Өмнөд Америкийн хойд ба зүүн эргээр аялсан байна. Веспуччи аяллаас буцах замдаа “Миний аялал нь экватораас өмнөд талд хуурай эх газар байдаг гэдгийг нотолж өглөө” гэж бичиж тэмдэглэсэн байна. Харин нээж олсон эх газрынхаа хэмжээ, хэлбэрийн талаар тодорхой төсөөлөлгүй байжээ. Х.Колумб Өмнөд Америкийн эх газрыг түүнээс өмнө нээсэн боловч түүнийгээ өөрөө ойлгоогүй бөгөөд Веспуччи анх удаа очихдоо эх газар байна гэдгийг тэмдэглэснээрээ Колумбаас дэвшилттэй дүгнэлттэй дүгнэлт хийсэн юм. Тэрээр “Энэ ертөнцийн 4 дэх хэсгийг А.Веспуччи нээлээ. Тийм болохоор энэ эх газрыг “Америго” буюу “Америк” гэж нэрлэхэд хэн хориглох юм бэ?” гэж бичсэн байдаг. Ийнхүү энэ эх газрыг Өмнөд Америк гэж нэрлэх болж энэ нэр дэлхий даяар түгэн Хойд, Өмнөд америкийг хамран Америк тив гэсэн нэр үүсчээ.
  23. 23. Васко Да Гама ба Энэтхэг далайн замыг нээсэн тухай • Португалийн далайчин Васко Да Гама Vasco da Gama (1460-1524)
  24. 24. Васко Да Гама ба Энэтхэг далайн замыг нээсэн тухай • Х.Колумбын “Баруун Энэтхэгийг” нээсэн Испанийн экспедицийн дараа Португаличууд Зүүн Энэтхэгт өөрийн ноёрхолоо бэхжүүлэх асуудалд ихээхэн анхаарал тавьж 1497 онд Португалийн засгийн газар Африкийн тойрон Энэтхэгт очих усан замыг хайж олох далайн цэргийн ангийг зохион байгуулж төдийлөн гараагүй Васко Да Гамаг 3-н хөлөг онгоц 140-170 хүн бүхий экспедицийг удирдуулах шийдвэр гаргажээ. • Васко Да Гамагийн экспедици Лиссабон буудлаас Ногоон хошууны арлын чиглэлд гарч, улмаар экватор болон Өмнөд Африкийн эргийн дагуу аялж, Ариун Еленийн булан Сантьяго голын адгийг нээжээ.
  25. 25. Васко Да Гама ба Энэтхэг далайн замыг нээсэн тухай • Эрэг орчимд нутгийн хүмүүс бушменчуудтай дайралдаж, эндээс Сайн Итгэлтийн хошууг тойрон аялж 1498 оны 5 сард португальчууд анх удаа усан замаар Энэтхэгт очиж, эндээсээ Португали уруу бараг ирсэн замаараа буцжээ. Васко Да Гама Энэтхэг очих далайн замыг анх удаа нээсэн тэр цаг үеэс Суэцийн сувгийг малтах хүртэл (1869) Европын орнуудад Энэтхэг хүрэх үндсэн зам нь болж байв. Португальчууд тухайн үед далайн хүчтэй хөлөг онгоцтой байсан учир далайд ноёрхон Өмнөд ба Зүүн азид худалдааны монополио тогтоож байжээ. Энэ ноёрхол 90 орчим жил (1588 он хүргэл) үргэлжилсэн юм.
  26. 26. Фердинан Магелланы дэлхийг тойрсон аялал • Испанийн далайчин Ф.Магеллан анх дэлхийг хөлөг онгоцоор тойрчээ. Ингэж дэлхийг тойрсноор дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болохыг нотлосон байна. Фердинан Магеллан Ferdinand Magellan (1480-1521)
  27. 27. Фернан Магелланы дэлхийг тойрсон аялал • 1505-1511 онд Португаличууд Моллук, Зүүн энэтхэгийг эзлэх үйл ажиллагаанд Фернан Мегаллан оролцож байжээ. Тэрээр Моллукийн арлууд хүрэх барууны замыг нээх төслөө үргэлжлүүлэх зорилготой байжээ. Испанид астрономич Р.Фалейрутай хамт ажиллан газарзүйн уртагийг нарийвчлан тодорхойлох аргыг олжээ. • Магеллан Өмнөд Америкаас өмнө зүгт Атлантын далай болон өмнөд тэнгисийн (Номхон далай) хооронд хоолой байх ёстой гэдэгт бат итгэлтэй байв. Номхон далайд аялан явах хугацааны туршид цаг агаар маш сайхан тогтуун байсан тул Магеллан өмнөд тэнгисийг “Номхон далай” гэж нэрлэсэн түүхтэй.
  28. 28. Фернан Магелланы дэлхийг тойрсон аялал • Номхон далайг нэвтрэн гарсан Магелланы аялал 17000 км урт замыг туулсны ихэнх нь Полинез, Микронез орчмын усаар аялсан байна. Энэ хооронд орших олон тооны тасархай, бутархай арлуудыг нээн илрүүлж, Магеллан эдгээр арлуудын оршиж байгаа өргөрөгийг нарийвчлан тодорхойлжээ. Мөн Америк, Азийн хооронд Атлантаас асар том усан орон зай байгааг анх нотолсон. Ийнхүү атлантын далайг болон өмнөд тэнгисийн хоорондох хоолойг нээж Номхон далайд гаран түүнийг гаталсан нь газарзүйн шинжлэх ухаанд онцгой хувь нэмэр оруулж түүхэн шинэ нээлт болсон гэж судаачид дүгнэн үздэг. Тэрээр дэлхийн гадаргын ихэнх хэсгийг хуурай газар биш далай эзэлдэг болохыг нотолж, дэлхийн далайн нэгдмэл шинж чанарыг илрүүлсэн юм.

×