SlideShare a Scribd company logo
1 of 3
§ Эрэлт , түүнийг тодорхойлох хүчин зүйлс /Demand/Зах зээлийн харилцааны үндсэн тулгуур асуудлын нэгж эрэлт юм. Эрэлт гэдэг нь тодорхой хугацаанд бусад хүчин зүйл хэвээр байхад зах зээлийн янз бүрийн үнээр хэрэглэгч худалдан авч чадах, хүсэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг хэлнэ. Иймээс эрэлт нь хугацаа шнэ хэрэглэгчийн хүсэл сонирхол худалдан авах чадвартай холбоотой ойлголт юм. Эрэлтийн хууль гэдэг нь бусад хүчин зүйл тогтмол байхад эрэлтийн хэмжээ нь үнэ буурахад өсөж, үнэ нэмэгдэхэд буурах зүй тогтлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэ эрэлтийн хоорондох урвуу хамааралыг эрэлтийн муруйгаар дүрслэнэ.Эрэлтийн муруйн дагуу бүх цэгүүд тухайн үед хэрэглэгчийн худалдан авч болох бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн янз бүрийн боломжийг илэрхийлнэ. Эрэлтийн муруйн хэлбэрүүдЭрэлтийн муруй дээрээсээ доошоо баруун тийш налсан хэлбэртэй байна. Эрэлтийг графикт муруй байдлаар дүрслэн харуулж болох бөгөөд координатын ординат тэнхлэгт бүтээгдэхүүний үнэ /Р/ үл хамаарах хувьсах хэмжигдэхүүн байдлаар, абсцисс тэнхлэгт бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээг /Q/ хамаарах хувьсах хэмжигдэхүүний байдлаар илэрхийлжээ. Эрэлтийн муруйг D үсгээр тэмдэглэнэ. Эрэлтийн муруй шулуун шугаман хэлбэртэй байвал сөрөг хувилбаруудын /үнэ ба тоны/ хоорондын харьцаа нь тогтмол байх ба гүдгэр муруйгаар илэрхийлэгдэж байвал сөрөг хувилбаруудын хоорондын харьцаа нь буурах хандлагатай болно. Эрэлтийн функцыг илэрхийлбэл:  QD=f (P) Q - бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээ /Quantity/Р - бүтээгдэхүүний үнэ /Price/Эрэлтийн функцыг урвуу байдлаар илэрхийлбэл: Р= f (Q)Бүтээгдэхүүний эрэлтэд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд үүнийг томъёолон илэрхийлбэл: QD= f (PA, PВ, PC, N, Y, T)QD - Бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээPA - Бүтээгдэхүүний үнэPВ - Орлох бүтээгдэхүүний үнэPC - Хавсрах шинжтэй бүтээгдэхүүний үнэ N - Хэрэглэгчийн тоо Y - Хэрэглэгчийн орлого төсөвТ - хэрэглэгчийн таашаал сонирхол бусад хүчин зүйлМахны үнэ кг/¥    0    1    2    3    4Махны эрэлтийн тоо хэмжээ /кг/    16    12    8    4    0Худалдан авах бүтээгдэхүүний тоо нь нэмэгдэх хувилбарХудалдан авах бүтээгдэхүүний үнэ нь өсөх хувилбарЭрэлтийн өөрчлөлт гэдэг нь нэрлэсэн орлого таашаал бусад барааны үнэ өөрчлөгдөхөд барааны эрэлтийн муруй бүхэлдээ шилжсэн шилжилт юм.Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт гэдэг нь барааны үнэ өөрчлөгдөхөд эрэлтийн муруйн дагуу гарах шилжилт юм.§ Нийлүүлэлт түүнийг тодорхойлох хүчин зүйлс /Supple/Зах зээлийн харилцааны 2 дахь тулгуур асуудал нийлүүлэлт юм. Нийлүүлэлт гэдэг нь тодорхой хугацааны дотор бусад хүчин зүйл хэвээр байхад тухайн зах зээлд тогтсон боломжийн янз бүрийн үнийн аль нэгээр нь үйлдвэрлэгч борлуулах хүсэлтэй байгаа болон нийлүүлж чадах бүтээгдэхүүний тоо хэмжээг хэлнэ. Иймээс нийлүүлэлт нь хугацаа үнэ үйлдвэрлэгчийн сонирхол болон түүний үйлдвэрлэлийн чадавхитай холбоотой байна. Нийлүүлэлтийн хууль гэдэг нь  бусад хүчин зүйлс тогтмол байхад нийлүүлэлтийн хэмжээ нь үнэ өсөх тусам нэмэгдэж үнэ буурах тусам багасах зүй тогтлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтийн хоорондох шууд хамааралыг эрэлтийн муруйгаар дүрслэнэ.Нийлүүлэлтийн муруй нь доороос дээшээ баруун тийш налсан хэлбэртэй байна. Нийлүүлэлтийн муруйн дагуух бүх цэгүүд тухайн үед үйлдвэрлэгчийн нийлүүлэх бүтээгдэхүүний янзбүрийн тоо хэмжээ болон тэдгээрт нийцсэн үнийн янз бүрийн боломжийг илэрхийлнэ. Таваарын нийлүүлэлтэнд нөлөөлөх олон хүчин зүйлүүдийг харгалзан томъёолон харуулбал:QS= f (PA, PВ, T, G, N, M)QS - Нийлүүлэх таваарын тоо хэмжээPA - Нийлүүлэх бүтээгдэхүүний үнэPВ - Нөөцийн үнэТ- Үйлдвэрлэлийн технологи зардалG - Төрийн бодлогоN - Үйлдвэрлэлтийн тооМ - бусад хүчин зүйлүүдДээрх томъёог зөвхөн таваарын үнэтэй холбож илэрхийлбэлQS= f (PA)Гурилын үнэ ¥    4    8    12    16Гурилын нийлүүлэлтийн тоо хэмжээ кг    1    2    3    4Хүснэгтэд гурилын борлуулах үнийг өсөх байдлаар жагсааж тэдгээрийн харалдаа доод талд нь тухайн үнээр үйлдвэрлэх тоо хэмжээг мөн жагсааж бүх хувилбараар харуулсан байна.Гурилын үнэ 4¥-өөс доош байхад үйлдвэрлэх боломжгүй.Нийлүүлэлтийн хэмжээний өөрчлөлт нь нийлүүлэлтийн тогтмол муруйн дагуух цэгүүд байраа сэлгэхийг харуулдаг бол нийлүүлэлтийн өөрчлөлт нь түүний муруй бүхэлдээ байраа солихыг илэрхийлнэ. Тухайн бүтээгдэхүүний өөрийнх нь үнээс бусад хүчин зүйлс өөрчлөгдсөний улмаас хэрэв нийлүүлэлт нэмэгдвэл түүний муруй баруун тийш нийлүүлэлт нэмэгдвэл муруй зүүн тийшү бүхэлдээ шилжинэ.Гэхдээ нийлүүлэлтийн хуулийн илрэл нь эрэлтийн хуулийг бодвол нийтлэг шинжтэй бус байдаг. Зарим тохиолдолд бүтээгдэхүүний үнэ өссөн ч үйлдвэрлэл нийлүүлэлтийг тухайн цаг мөчид нийлүүлэх боломж байдаггүй. Энэхүү үзэгдлийг богино хугацааны нийлүүлэлтийн муруйгаа харуулна.Богино хугацааны нийлүүлэлтийн муруй нь гол төлөв мэдрэмжгүй босоо шугамын хэлбэртэй байна. /SSR short run supple/Нийлүүлэлтэд нөлөөлөх бусад олон хүчин зүйл байна. Үүнд:1.    Нөөцийн үнэ2.    Үйлдвэрлэлийн технологи3.    Татвар татаас4.    Бусад бүтээгдэхүүний үнэ5.    Үйлдвэрлэлийн хүлээлт таамаглал6.    Орлох бүзтээгдэхүүний үнэ7.    Хавсрах шинжтэй бүтээгдэхүүний үнэ8.    Хүн амын хэрэглээний зан заншил9.    Ирээдүйн талаарх хэрэглэгчийн таамаглалНийлүүлэлтийн өөрчлөлт гэдэг нь технологи нөөцийн үнэ цаг агаар өөрчлөгдөхөд нийлүүлэлтийн муруй бүхэлдээ шилжсэн шилжилтийг хэлнэ.Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт гэдэг нь үнэ өөрчлөгдөхөд барааны нийлүүлэлтийн муруйн дагуу гарах шилжилт юм.Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр тэнцвэрийн үнэЭрэлт ба нийлүүлэлтийг тус тусад нь салгаж судалсны дараа эдгээр үзүүлэлтүүд нь хоорондоо нэг ерөнхий механизм системээр холбогдсон байдаг бөгөөд энэ нь үнэ юм.  Өргөн утгаараа үнэ гэдэг нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ чанарт тохирсон төлбөрийн хэмжээг хэлнэ. Цалин зээлийн хүү, түрээсийн төлбөр зэрэг нь үнэд хамаарна. Өөрөөр хэлбэл нэгж бүтээгдэхүүн үйлчилгээнд төлсөн мөнгөний тоо хэмжээг үнэ гэнэ. Зах зээлийн харилцаанд үнэ дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:1.    Урамшуулах үүрэг2.    Нөөцийг хуваарилах үүрэг3.    Нөөцийг шилжүүлэх үүрэгҮнэ өсөхөд:-    аж ахуйн нэгж нөөций үнэ нь өсч байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дахин хуваарилахыг хичээнэ.-    Зах зээлээс зарим хэрэглэгчид шахагдан гарна.Үнэ буурахад: -    аж ахуйн нэгж үнэ нь буурч байгаа бүтээгдэхүүнд урьд зориулж байсан нөөцийн зарцуулалтыг багасгана.-    Зах зээлд нэмэгдэл худалдан авагчид татгдан орно. Зах зээл дээр тогтсон тухайн тодорхой үнээр нийлүүлэх бүтээгдлэхүүний тоо хэмжээ түүний эрэлтийн хэмжээ тэнцүү байх тийм нөхцлийг зах зээлийн тэнцвэр илэрхийлнэ.Гурилын үнэ    Эрэлтийн тоо хэмжээ    Нийлүүлэлтийн тоо хэмжээ    Эрэлт нийлүүлэлтийн хоорондын харьцаа    Зах зээлийн байдал                Таваарын хангалт    Үнэд нөлөөлөх хандлага16    0    4    Нийлүүлэлт их    Илүүдэл    үнэ буурах12    1    3    Нийлүүлэлт их    Илүүдэл    үнэ буурах8    2    2    Тэнцвэр    Тогтворт байдал    Тогтворжих4    3    1    Эрэлт их    Хомсдол    үнэ өсөх2    4    1    Эрэлт их    Хомсдол    үнэ өсөхЭрэлт ба хэрэглэгчийн төлөвл байдлыг 2 үндсэн үр нөлөөгөөр тайлбарлана. Үүнд:1.    Орлогын үр дүн2.    Орлуулалтын үр дүнБараан үнэ өөрчлөгдөх үед хэрэглэгчийн бодит орлого болон эрэлт яаж өөрчлөгдөхийг орлогын үр дүн харуулдаг. Өөрөөр хэлбэл үнэ хямдарсны улмаас хэрэглэгчийн бодит орлого өсч тодорхой бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээ нэмэгдэхийг хэлнэ.Харин барааны харьцангуй үнэ болон хэрэглэгчийн эрэлтийн хэмжээний хоорондох хамаарлыг орлуулалтын үр дүн гэнэ. <br />
эрэлт
эрэлт

More Related Content

What's hot

Mie.s5.2020 2021
Mie.s5.2020  2021Mie.s5.2020  2021
Mie.s5.2020 2021hicheel2020
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021hicheel2020
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020hicheel2020
 
Micro l4.2020 2021on
Micro l4.2020 2021onMicro l4.2020 2021on
Micro l4.2020 2021onhicheel2020
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onhicheel2020
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021onhicheel2020
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hhicheel2020
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11tserenda
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
нийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголтнийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголтБ. Нямгэрэл
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааJust Burnee
 

What's hot (18)

Mie.s5.2020 2021
Mie.s5.2020  2021Mie.s5.2020  2021
Mie.s5.2020 2021
 
нийлүүлэлт
нийлүүлэлтнийлүүлэлт
нийлүүлэлт
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
Anhaa
AnhaaAnhaa
Anhaa
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
L3. market e
L3. market eL3. market e
L3. market e
 
Micro l4.2020 2021on
Micro l4.2020 2021onMicro l4.2020 2021on
Micro l4.2020 2021on
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 on
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021h
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
3 r buleg
3 r buleg3 r buleg
3 r buleg
 
нийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголтнийлүүлэлт түүний тухай ойлголт
нийлүүлэлт түүний тухай ойлголт
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагаа
 

Similar to эрэлт

Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 onhicheel2020
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3ojargal
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүйnergvi
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12Tj Crew
 
lecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdflecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdfssuserca5598
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020hicheel2020
 
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxГазарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxEnkh Tseba
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
Mie.s3 2020 2021on - hariu
Mie.s3 2020 2021on  - hariuMie.s3 2020 2021on  - hariu
Mie.s3 2020 2021on - hariuhicheel2020
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Ikhzasag SEZS
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020hicheel2020
 

Similar to эрэлт (20)

Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
Microl13 w
Microl13 wMicrol13 w
Microl13 w
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүй
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
lecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdflecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdf
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxГазарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Mie.s3 2020 2021on - hariu
Mie.s3 2020 2021on  - hariuMie.s3 2020 2021on  - hariu
Mie.s3 2020 2021on - hariu
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 

эрэлт

  • 1. § Эрэлт , түүнийг тодорхойлох хүчин зүйлс /Demand/Зах зээлийн харилцааны үндсэн тулгуур асуудлын нэгж эрэлт юм. Эрэлт гэдэг нь тодорхой хугацаанд бусад хүчин зүйл хэвээр байхад зах зээлийн янз бүрийн үнээр хэрэглэгч худалдан авч чадах, хүсэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг хэлнэ. Иймээс эрэлт нь хугацаа шнэ хэрэглэгчийн хүсэл сонирхол худалдан авах чадвартай холбоотой ойлголт юм. Эрэлтийн хууль гэдэг нь бусад хүчин зүйл тогтмол байхад эрэлтийн хэмжээ нь үнэ буурахад өсөж, үнэ нэмэгдэхэд буурах зүй тогтлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэ эрэлтийн хоорондох урвуу хамааралыг эрэлтийн муруйгаар дүрслэнэ.Эрэлтийн муруйн дагуу бүх цэгүүд тухайн үед хэрэглэгчийн худалдан авч болох бүтээгдэхүүний тоо хэмжээ болон үнийн янз бүрийн боломжийг илэрхийлнэ. Эрэлтийн муруйн хэлбэрүүдЭрэлтийн муруй дээрээсээ доошоо баруун тийш налсан хэлбэртэй байна. Эрэлтийг графикт муруй байдлаар дүрслэн харуулж болох бөгөөд координатын ординат тэнхлэгт бүтээгдэхүүний үнэ /Р/ үл хамаарах хувьсах хэмжигдэхүүн байдлаар, абсцисс тэнхлэгт бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээг /Q/ хамаарах хувьсах хэмжигдэхүүний байдлаар илэрхийлжээ. Эрэлтийн муруйг D үсгээр тэмдэглэнэ. Эрэлтийн муруй шулуун шугаман хэлбэртэй байвал сөрөг хувилбаруудын /үнэ ба тоны/ хоорондын харьцаа нь тогтмол байх ба гүдгэр муруйгаар илэрхийлэгдэж байвал сөрөг хувилбаруудын хоорондын харьцаа нь буурах хандлагатай болно. Эрэлтийн функцыг илэрхийлбэл:  QD=f (P) Q - бүтээгдэхүүний эрэлтийн тоо хэмжээ /Quantity/Р - бүтээгдэхүүний үнэ /Price/Эрэлтийн функцыг урвуу байдлаар илэрхийлбэл: Р= f (Q)Бүтээгдэхүүний эрэлтэд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд үүнийг томъёолон илэрхийлбэл: QD= f (PA, PВ, PC, N, Y, T)QD - Бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээPA - Бүтээгдэхүүний үнэPВ - Орлох бүтээгдэхүүний үнэPC - Хавсрах шинжтэй бүтээгдэхүүний үнэ N - Хэрэглэгчийн тоо Y - Хэрэглэгчийн орлого төсөвТ - хэрэглэгчийн таашаал сонирхол бусад хүчин зүйлМахны үнэ кг/¥    0    1    2    3    4Махны эрэлтийн тоо хэмжээ /кг/    16    12    8    4    0Худалдан авах бүтээгдэхүүний тоо нь нэмэгдэх хувилбарХудалдан авах бүтээгдэхүүний үнэ нь өсөх хувилбарЭрэлтийн өөрчлөлт гэдэг нь нэрлэсэн орлого таашаал бусад барааны үнэ өөрчлөгдөхөд барааны эрэлтийн муруй бүхэлдээ шилжсэн шилжилт юм.Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт гэдэг нь барааны үнэ өөрчлөгдөхөд эрэлтийн муруйн дагуу гарах шилжилт юм.§ Нийлүүлэлт түүнийг тодорхойлох хүчин зүйлс /Supple/Зах зээлийн харилцааны 2 дахь тулгуур асуудал нийлүүлэлт юм. Нийлүүлэлт гэдэг нь тодорхой хугацааны дотор бусад хүчин зүйл хэвээр байхад тухайн зах зээлд тогтсон боломжийн янз бүрийн үнийн аль нэгээр нь үйлдвэрлэгч борлуулах хүсэлтэй байгаа болон нийлүүлж чадах бүтээгдэхүүний тоо хэмжээг хэлнэ. Иймээс нийлүүлэлт нь хугацаа үнэ үйлдвэрлэгчийн сонирхол болон түүний үйлдвэрлэлийн чадавхитай холбоотой байна. Нийлүүлэлтийн хууль гэдэг нь  бусад хүчин зүйлс тогтмол байхад нийлүүлэлтийн хэмжээ нь үнэ өсөх тусам нэмэгдэж үнэ буурах тусам багасах зүй тогтлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтийн хоорондох шууд хамааралыг эрэлтийн муруйгаар дүрслэнэ.Нийлүүлэлтийн муруй нь доороос дээшээ баруун тийш налсан хэлбэртэй байна. Нийлүүлэлтийн муруйн дагуух бүх цэгүүд тухайн үед үйлдвэрлэгчийн нийлүүлэх бүтээгдэхүүний янзбүрийн тоо хэмжээ болон тэдгээрт нийцсэн үнийн янз бүрийн боломжийг илэрхийлнэ. Таваарын нийлүүлэлтэнд нөлөөлөх олон хүчин зүйлүүдийг харгалзан томъёолон харуулбал:QS= f (PA, PВ, T, G, N, M)QS - Нийлүүлэх таваарын тоо хэмжээPA - Нийлүүлэх бүтээгдэхүүний үнэPВ - Нөөцийн үнэТ- Үйлдвэрлэлийн технологи зардалG - Төрийн бодлогоN - Үйлдвэрлэлтийн тооМ - бусад хүчин зүйлүүдДээрх томъёог зөвхөн таваарын үнэтэй холбож илэрхийлбэлQS= f (PA)Гурилын үнэ ¥    4    8    12    16Гурилын нийлүүлэлтийн тоо хэмжээ кг    1    2    3    4Хүснэгтэд гурилын борлуулах үнийг өсөх байдлаар жагсааж тэдгээрийн харалдаа доод талд нь тухайн үнээр үйлдвэрлэх тоо хэмжээг мөн жагсааж бүх хувилбараар харуулсан байна.Гурилын үнэ 4¥-өөс доош байхад үйлдвэрлэх боломжгүй.Нийлүүлэлтийн хэмжээний өөрчлөлт нь нийлүүлэлтийн тогтмол муруйн дагуух цэгүүд байраа сэлгэхийг харуулдаг бол нийлүүлэлтийн өөрчлөлт нь түүний муруй бүхэлдээ байраа солихыг илэрхийлнэ. Тухайн бүтээгдэхүүний өөрийнх нь үнээс бусад хүчин зүйлс өөрчлөгдсөний улмаас хэрэв нийлүүлэлт нэмэгдвэл түүний муруй баруун тийш нийлүүлэлт нэмэгдвэл муруй зүүн тийшү бүхэлдээ шилжинэ.Гэхдээ нийлүүлэлтийн хуулийн илрэл нь эрэлтийн хуулийг бодвол нийтлэг шинжтэй бус байдаг. Зарим тохиолдолд бүтээгдэхүүний үнэ өссөн ч үйлдвэрлэл нийлүүлэлтийг тухайн цаг мөчид нийлүүлэх боломж байдаггүй. Энэхүү үзэгдлийг богино хугацааны нийлүүлэлтийн муруйгаа харуулна.Богино хугацааны нийлүүлэлтийн муруй нь гол төлөв мэдрэмжгүй босоо шугамын хэлбэртэй байна. /SSR short run supple/Нийлүүлэлтэд нөлөөлөх бусад олон хүчин зүйл байна. Үүнд:1.    Нөөцийн үнэ2.    Үйлдвэрлэлийн технологи3.    Татвар татаас4.    Бусад бүтээгдэхүүний үнэ5.    Үйлдвэрлэлийн хүлээлт таамаглал6.    Орлох бүзтээгдэхүүний үнэ7.    Хавсрах шинжтэй бүтээгдэхүүний үнэ8.    Хүн амын хэрэглээний зан заншил9.    Ирээдүйн талаарх хэрэглэгчийн таамаглалНийлүүлэлтийн өөрчлөлт гэдэг нь технологи нөөцийн үнэ цаг агаар өөрчлөгдөхөд нийлүүлэлтийн муруй бүхэлдээ шилжсэн шилжилтийг хэлнэ.Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт гэдэг нь үнэ өөрчлөгдөхөд барааны нийлүүлэлтийн муруйн дагуу гарах шилжилт юм.Эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр тэнцвэрийн үнэЭрэлт ба нийлүүлэлтийг тус тусад нь салгаж судалсны дараа эдгээр үзүүлэлтүүд нь хоорондоо нэг ерөнхий механизм системээр холбогдсон байдаг бөгөөд энэ нь үнэ юм.  Өргөн утгаараа үнэ гэдэг нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ чанарт тохирсон төлбөрийн хэмжээг хэлнэ. Цалин зээлийн хүү, түрээсийн төлбөр зэрэг нь үнэд хамаарна. Өөрөөр хэлбэл нэгж бүтээгдэхүүн үйлчилгээнд төлсөн мөнгөний тоо хэмжээг үнэ гэнэ. Зах зээлийн харилцаанд үнэ дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:1.    Урамшуулах үүрэг2.    Нөөцийг хуваарилах үүрэг3.    Нөөцийг шилжүүлэх үүрэгҮнэ өсөхөд:-    аж ахуйн нэгж нөөций үнэ нь өсч байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дахин хуваарилахыг хичээнэ.-    Зах зээлээс зарим хэрэглэгчид шахагдан гарна.Үнэ буурахад: -    аж ахуйн нэгж үнэ нь буурч байгаа бүтээгдэхүүнд урьд зориулж байсан нөөцийн зарцуулалтыг багасгана.-    Зах зээлд нэмэгдэл худалдан авагчид татгдан орно. Зах зээл дээр тогтсон тухайн тодорхой үнээр нийлүүлэх бүтээгдлэхүүний тоо хэмжээ түүний эрэлтийн хэмжээ тэнцүү байх тийм нөхцлийг зах зээлийн тэнцвэр илэрхийлнэ.Гурилын үнэ    Эрэлтийн тоо хэмжээ    Нийлүүлэлтийн тоо хэмжээ    Эрэлт нийлүүлэлтийн хоорондын харьцаа    Зах зээлийн байдал                Таваарын хангалт    Үнэд нөлөөлөх хандлага16    0    4    Нийлүүлэлт их    Илүүдэл    үнэ буурах12    1    3    Нийлүүлэлт их    Илүүдэл    үнэ буурах8    2    2    Тэнцвэр    Тогтворт байдал    Тогтворжих4    3    1    Эрэлт их    Хомсдол    үнэ өсөх2    4    1    Эрэлт их    Хомсдол    үнэ өсөхЭрэлт ба хэрэглэгчийн төлөвл байдлыг 2 үндсэн үр нөлөөгөөр тайлбарлана. Үүнд:1.    Орлогын үр дүн2.    Орлуулалтын үр дүнБараан үнэ өөрчлөгдөх үед хэрэглэгчийн бодит орлого болон эрэлт яаж өөрчлөгдөхийг орлогын үр дүн харуулдаг. Өөрөөр хэлбэл үнэ хямдарсны улмаас хэрэглэгчийн бодит орлого өсч тодорхой бүтээгдэхүүний эрэлтийн хэмжээ нэмэгдэхийг хэлнэ.Харин барааны харьцангуй үнэ болон хэрэглэгчийн эрэлтийн хэмжээний хоорондох хамаарлыг орлуулалтын үр дүн гэнэ. <br />