More Related Content
Similar to Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын бодлого (20)
More from ᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ (16)
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын бодлого
- 1. ТЕХНИКИЙН БОЛОН
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН
БОДЛОГО
Илтгэгч: Увс аймгийн Улаангом политехник
коллежийн нийгмийн ажилтан Д.Баттулга
- 2. Үндэслэл
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц, Монгол Улсын Хүүхдийн
Эрхийг Хамгаалах тухай хуулийн дагуу хүүхэд бүр
хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдлаас
хамгаалагдах эрхтэй. Нас, сэтгэхүй, оюун ухаан, амьдралын
онцлог байдлын улмаас хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт,
мөлжлөг, үйл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй байдаг.
Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг заажээ.
Нийгмийн эрэлт хэрэгцээг даган сургалтын байгууллагын үйл
ажиллагаа, сургалтанд тавих шаардалага, агуулга, хөтөлбөр,
арга зүйн шинэчлэлиийг олон жил анхаарлаа хандуулснаар
хичээлээс гадуурх ажилд зарцуулах цаг багассан. Мөн
уралдаан тэмцээн, хичээлээс гадуурхи суралцагчдыг
хөгжүүлэх, хүмүүжиж, төлөвшүүлэх ажилд зарцуулах хөрөнгө
оруулалт маш бага буюу сургуулийн нийт төсвийн 0.3 хувийг
эзэлж байна.
- 3. Сургуулийн орчинд хүүхэд хамгаалах ажлын чиг үүрэг
бүхий мэргэжилтэн бол боловсролын нийгмийн ажилтан
юм. Гэтэл өдий хүртэл дээрх мэргэжилтнийг ажлын
байранд заагдсан үндсэн чиг үүргээс гадна захиргааны
шинжтэй бичиг цаасны ажлууд, хамааралгүй эрээвэр
хураавар ажлууд хийлгэж байгаа нь нэгдүгээрт үндсэн
ажлаа хийх нөхцөл боломжоор муу хангаж байгаа,
хоёрдугаарт тогтвор суурьшилтай ажиллаж тодорхой үр
дүнд хүрч ажиллах явдал тулгамдсан асуудал болжээ.
Өнөөдөр техникийн болон мэргэжлийн боловсролын
сургуульд мэргэжил эзэмшихээр элсэж байгаа
суралцагчдын амжиргааны судалгаа хийж үзэхэд 46 хувь
нь амжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлогтой
өрхийн суралцагчид, бүтэн өнчин, хагас өнчин, хөгжлийн
бэрхшээлтэй, гэмт хэрэгт холбогдсон зэрэг эмзэг бүлгийн
суралцагчид эзэлж байгааг зөвхөн баруун бүсийн
сургуулиудын жишээн дээрээс харж болно.
- 4. нийт сурагчийн тоо Эмэгтэй сурагчийн тоо Эмзэг бүлгийн суралцагч
875
Баруун бүсийн МСҮТ-ийн суралцагчдын
харьцуулсан судалгаа 2011 он
989
585
1720
486
1251
418
483
314
920
210
710
240
310
141
312
110
350
2000
1800
1600
1400
1200
1000
800
600
400
200
0
Завхан Баян Өлгий Говь Алтай Баян хонгор Ховд Увс
- 5. Улаангом политехник коллежид гэхэд л оюутны байранд
амьдрах хүсэлтэй нийт суралцагчдын 10.2 хувь нь оюутны
байрны үйлчилгээ авдаг бол үлдсэн хэсэг нь айлд хамаатан
садан, найз нөхөд, болон байр хөлслөн суудаг байна. Гадуур
айлд болон тавиулаар байдаг суралцагчдын тулгамдсан
асуудлыг дараах кейсээс харж болно.
2011 онд барилгын засал чимэглэлийн ангид суралцаж байгаад
сургууль завсардсан сурагч О-тай хийсэн ганцаарчилсан
ярилцлагаас...
Би ангийн найз Б-ийн гэрт амьдардаг байсан. Тэдний ах нь
хааяа согтуу ирэх болгондоо надруу муухай үгээр доромжилдог
байсан. Заримдаа бүр хамт гарч шоудая гэж хэд хэдэн удаа
утсаар мэссэж бичсэн. Би тэрнийг нь найздаа болон гэрийнхэнд
нь хэлээгүй. Нэг орой гараад ир гээд шалаад байхаар нь гарсан
такситай ирчихсэн намайг найзуудынхаа нэгнийх нь гэрт
аваачсан.
Хэдэн залуучууд бүсгүйчүүд архи пиво уусан их халаалттай
байсан. Над руу уу гэж шахсан эхэндээ дургүйцсан ч арга
барагдаад нэг пиво,2 хундага архи уусан. Ингээл цаашаа юу
болсоныг мэдээгүй.... Маргааш өглөө нь тэр айлдаа хэвтэж
байсан. Бүх бие хөндүүрлээд ингээд хүчирхийлүүлсэн гэдгээ
мэдсэн.
- 6. Сургалтын байрны хөдөлмөр хамгаалал эрүүл аюулгүй ажиллагаа
нь сургуулийн орчинд болон дадлага хийж буй дадлагын байранд
хүүхэд хамгаалах нэг том шалтгаан юм.
Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх явцдаа зарим ажил олгогч нар
суралцагчдыг хямд ажиллах хүчин болгож хөдөлмөрийн мөлжлөгт
өртүүлж байгаа нь энэ асуудалд сургуулийн захиргаа дадлага хийлгэх
аж ахуйн нэгж компаниудтай хариуцлага өндөртэй гэрээ байгуулж
хүүхдийн ашиг сонирхлыг энэ тэргүүнд хүндэтгэж ажиллах шаардлага
зүй ёсоор тавигдаж байна. /ОУХБ 134, 182-р конвенц/
2013 онд Аялал жуулчлалын анги 3 ангийн оюутан Б-тэй хийсэн
ярилцлагаас...
Манай ангийнхныг аймгийн зочид буудлуудад хуваарилсан. Бид
эхэндээ сэтгэл өндөр байсан. Цэвэр тохилог ресторанд зөөгч
хийгээл гоё байсан. 7 хоногийн дараанаас биднээр хөнжлийн
цагаан хэрэглэл угаалгаж бүр орой 8 цаг хүртэл цэвэрлэгээ
хийлгэх, аар саар жижиг ажлууд зөндөө хийлгэсэн. Уул нь бид
гадаад хүмүүс ирдэг газар англи хэлний мэдлэг, үйлчилгээний
соёлд суралцах хүсэлтэй байсан ....
- 7. Хүүхдийн хамгаалуулах
эрх гэж юу вэ?
Хүүхэд хамгааллын тухай ойлголтын хүрээнд НҮБ-ын
Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон Монгол Улсын
нэгдэн орсон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц,
мөн түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор 18 нас хүрээгүй
хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах
асуудлыг авч үзнэ.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенциийн 19-р зүйлд
хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах
явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг
эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх
шаардлагатай болохыг заажээ.
- 8. Хүүхэд хамгаалагдаагүйн хор уршиг
Хэрэв хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж чадахгүй
бол үр дагавар нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны
гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн болон сэтгэцийн
хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах,
гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд
амьдрах, улмаар амь зогоохын эрхээр хөдөлмөр
эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих,
гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист
донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг
үзэгдлийг бий болгодог.
- 9. Энэхүү Хүүхэд хамгааллын бодлого нь
хүүхдэд зүй бус хандах бүх хэлбэрээс:
1. Хэрхэн урьдчилан сэргийлэх,
2. Эрсдэлийг хэрхэн бууруулах,
3. Зөрчил гарсан тохиолдолд мэдээлдэг
механизмыг бий болгох
4. Хариу үйлчилгээг шуурхай үзүүлэх арга
замыг тодруулахыг зорьсон болно.
- 10. Хүүхэд хамгааллын бодлого: Хүүхдэд учрах эрсдэл, хор
нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд байгууллага бүр
анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг. Түүнд
хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд
байгууллага, ажилтнууд, болон бусад холбогдох хүмүүс юуг
анхаарах ёстойг тусгасан байна
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл: Дараах хэлбэрээр хүүхдийн
бие махбод, сэтгэл санааны халдашгүй дархан байдлыг
алдагдуулах үйлдэл
бие мах бодын хүчирхийлэл
бэлгийн хүчирхийлэл
сэтгэл санааны хүчирхийлэл
Үл хайхрах
Хүүхдийг садар самуунд ашиглах
Мөлжлөг
Үе тэнгийхний хүчирхийлэл
- 11. Баруун болон төвийн бүсийн МСҮТ-ийн
нийгмийн ажилтнуудаас авсан судалгаа
УБ.2011 он
Та дараах урьдчилан сэргийлэх ажлуудаас алинд нь
илүү анхаарч ажилладаг вэ?
10%
20%
40%
20%
70%
20%
90%
90%
0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%
Архи, тамхи мансууруулах бодист донтохоос
Гэмт хэрэг зөрчилд орох
Хүнд хөдөлмөрт татагдан орох
Сургууль завсардах
Үл хайхрах байдалд өртөх
Хүчирхийлэл мөлжлөг
сэтгэл санааны шийтгэл
хүүхдийн бие махбодийн хүчирхийлэл
- 12. Урьдчилан
сэргийлэх
Сургалт
сурталчилгаа
мэргэжлийн
туслалцаа
Ажилтан
шалгаруулах
Хүүхэд
хамгааллын
ёс зүйн
дүрэм
Эрсдлийг
хэрхэн
бууруулах
- 13. Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсөн
Албан тушаал.................................
Овог ................................... Нэр.................................../гарын үсэг/
Батламж
20.. оны .. сарын ..... өдөр Дугаар
______________ургийн овгийн ___________ний /ны/ _____________, миний
бие нь Улаангом политехник коллежийн Хүүхэд хамгааллын бодлогод дурдсан
ёс зүйн дүрмийг уншиж ойлголоо. Би энд дурдсан зарчмуудыг хүлээн зөвшөөрч
энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа хүүхэд хамгааллын ёс зүйн
дүрмийг хэрэгжүүлэхийн чухлыг ямагт санаж явах болно. [Хүүхэд хамгааллын
Ёс зүйн дүрмийг хавсаргав.]
_____________________________________
(Овог нэр)
_____________________________________
(Албан тушаал)
_____________________________________
(Гарын үсэг)
____________________________________
(Огноо)
- 14. Ёс зүйн дүрмийн гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх, хамгаалахад оршино. Гол зарчим нь багш ажилтнуудын зүгээс
хүүхэд хамгааллын эрсдэл, зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино.
Эрсдэлийг үнэлэн
Үргэлж
анхаарах
Хүүхэд, том хүн хоёрын эрх мэдлийн зөрөөг ойлгож хүүхдэд дээрэнгүй хандахгүй байх;
Харилцааны зөв үлгэр дууриалал үзүүлэх;
Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бие махбодийн шийтгэл хэрэглэхгүй байх, эерэг хүмүүжлийн аргыг
ашиглах;
Хүүхдийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандах;
Хүүхдийг ашигласан садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс
бичлэг бусад зүйлсийг хэрэглэх нь хүүхдийг садар самуунд ашиглахыг дэмжиж байгаагийн
илрэл болохыг ойлгож, ийм зүйлсээс татгалзах;
Хүүхдийн өөрөө хийж чадах зүйлийг өмнөөс нь хийхгүй байх;
Хүүхэд хамгааллын зөрчлийг тэвчихгүй байх, мэдээлэх, асуудлыг нуун дарагдуулдаггүй,
нээлттэй ярилцдаг соёлыг түгээх;
Ажлаа төлөвлөх, гүйцэтгэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол үзүүлж болзошгүй
аливаа эрсдэлийг тооцож, сэргийлэх;
Хүүхдийн дунд гарч болзошгүй үе тэнгийнхний хүчирхийллийн талаар сонор сэрэмжтэй байх;
Хүүхэд хүн дамлан худалдах наймааны золиос болох зэрэг хүүхдэд хор учруулах үйл
ажиллагаанаас сэргийлэх.
Хориглох
Хүүхдийг цохих, зодох, тусгаарлан хорих зэргээр бие махбодын хүчирхийлэлд оруулах;
Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дорд үзэх, сэтгэл санааны дарамтанд оруулах, нэр хоч
өгөх;
Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох, уруу татах, биеийг үнэлүүлэх;
Хүүхдийг бэлгийн харьцаа хандлагаар өдсөн тоглоом тоглох, шалиг үг яриа ярих зэргээр биеэ
авч явах, бусдад тийм боломж олгох;
Хууль бус эсвэл хүүхдэд аюултай үйлдэл гарсан тохиолдолд түүнийг тоохгүй орхих;
Хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг хэрэглэх;
Хүүхдийг ямар нэг байдлаар нь ялгаварлан харьцах.
- 15. ЗАН БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛАХ ХҮМҮҮСИЙН ХАЯГ БОЛОН
ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ЭСЭХЭЭ ШАЛГУУЛАХ ТУХАЙ
Зан байдлын тодорхойлолт гаргах хүмүүс
Таны зан байдлын талаар тодорхойлолт өгөх боломжтой таныг 2
жилээс дээш хугацаагаар таних 2 хүний нэр, холбоо барих хаягийг
бичнэ үү! (Гэр бүлийн гишүүдийг оруулахгүйгээр)
Тодорхойлогч 1:
Нэр:
Гэрийн хаяг:
Утас,
э:шуудан:
- 16. Хүүхэд хамгааллын зөрчлийн талаар мэдээлэх
хуудас
Хэрвээ та хүүхдэд ямар нэгэн аюул учирсан талаар мэдэж байгаа бол доорхи
хүснэгтийг бөглөнө үү?
1. Таны мэдээлэл
Нэр: __________________________________
Хаана ямар ажил эрхэлдэг: __________________________________
Тухайн хүүхэдтэй ямар холбоотой вэ: __________________________________
Холбоо барих хаяг, утас: __________________________________
2. Хүүхдийн мэдээлэл
Хүүхдийн нэр: __________________________________
Хүүхдийн хүйс, нас __________________________________
Хүүхдийн гэрийн хаяг: __________________________________
Хүүхдийн асран хамгаалагчийн нэр: __________________________________
Хэргийн тухай, аль болох тодорхой бэлгийн бие махбодийн, сэтгэл санааны,
хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал
Сэжиглэгдэж буй үйлдлийн болсон он сар өдөр цаг _______________________
Сэжиглэгдэж буй үйлдэл хаана болсон бэ?
___________________________________________________________________
Тус үйлдлийг үйлдсэн сэжигтний нэр ______________________________________
Нэмэлт мэдээлэл
___________________________________________________________________
- 17. Хаа нэгтээ хүүхэд дарамт, хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөгт өртөж
болзошгүй, эсвэл өртөж байгааг мэдсэн хүн бүр байгууллагатаа болон зохих
газарт хандан мэдээлнэ:
Сургуулийн нийгмийн ажилтан
хүүхдийн тусламжийн утсаар (“7045-1802”) хандах
сум, дүүрэг, хороонд Засаг дарга, Тамгын газар, нийгмийн
ажилтан, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд
Аймаг, нийслэлд: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газарт
Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах иргэний болон олон улсын
байгууллага, салбарт сонгон хандах.
Хүүхдийн эрхийн зєрчлийн мэдээлэх хуудсыг
бөглөх ба 24 цагийн дотор байгууллагын
захиралд албан ёсоор мэдэгдэнэ
Байгууллагын удирдлага хүүхдийн хамгааллын
бодлого, ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн
мэдээллийн мөрөөр арга хэмжээ авч шийдвэрлэнэ.
түргэн тусламж -(103)
Цагдаа - (102), (105 ) дуудна
үгүй
Сахилгын арга
хэмжээ... авах
Дотоод журмын
дагуу
Зөвлөх, зааж
сургах,
сануулах
Хүүхдийн эрхийг
хамгаалах газарт
мэдэгдэнэ.
Орон нутгийн цагдаагийн байгууллага
(102) д мэдэгдэнэ.
Хүүхдийн нөхцөл байдал хүнд бол Тийм
Байгууллагын удирдлага,
хүний нөөц, нийгмийн
ажилтанд мэдэгдэх
- 18. Дүгнэлт
Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын гол цөм нь
суралцагч бөгөөд тэдний чадвар, хөгжлийн ахиц дэвшлээр
сургуулийн ажлын бодит үр дүн тодорхойлогддог гэдгийг зорилго
нэгт нөхөд та бүхэн алхам тутамдаа мэдэрч тэдний сайн сайхны
төлөө чадах бүхнээ хийцгээе. Үүний тулд дараах хэдэн зүйл дээр
анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Хүүхэд хөгжил, хамгааллын бодлогыг сургалт хүмүүжлийн үйл
ажиллагаандаа албан ёсны баримт бичиг болгон мөрдөх
Хүүхдийн хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд
хүчин чармайлт гаргахыг уриалж байна.
Хүүхэд хамгааллын чиглэлээр сургуульд үүрэг хүлээн ажилладаг
боловсролын нийгмийн ажилтныг дэмжиж тогтвор суурльшилтай
үр дүнтэй дэмжин ажиллуулах
Дадлагын сургалтын үеэр хөдөлмөр хамгаалал, эрүүл аюулгүй
ажиллагааны зааварчилгаа стандарт мөрдөгдөж байгаад хяналт
тавих боловсронгуй механизмыг бий болгох.
- 19. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар үйлчлүүлж
буй хүүхдийн аюулгүй орчинд суралцаж, аж төрөх байдалд
хяналт тавьж оюутны байрны хүртээмжийг сайжруулах,
зорилтот бүлгийнхэнд нэн тэргүүнд анхаарал тавьж байх.
Мэргэжлийн боловсролыг чанарын баталгааны тогтолцоонд
шилжүүлж байгаа өнөө үед оюутан сурагчдад үзүүлэх
үйлчилгээний нэг үндсэн шалгуур үзүүлэлт бол хүүхэд
хамгааллын үйлчилгээ юм. Нөгөө талаар хүүхэд хамгааллын
бодлогыг хэрэгжүүлснээр МСҮТ-ийн талаарх олон нийтийн
ойлголт хандлага эерэгээр өөрчлөгдөхөд нөлөөлж болох юм.
Сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинскийн Хүмүүжил бол хүнийг
хайрлах ухаан юм гэснийг бид мартах ёсгүй. Хүүхдийг
хамгаалж байгаа нь хайрлаж буй хэрэг юм. Хичээлээ сайн
заадаггүй багш байж болох ч харин хүүхдийг хайрладаггүй
багш байж огт таарахгүй гэж Ж.Юра багш илтгэл дээрээ
дурджээ.
Хүүхдийг хамгаалцгаая, хайрлацгаая, хөгжүүлцгээе!