SlideShare a Scribd company logo
1 of 21
Download to read offline
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
1
ОРХОН АЙМГИЙН 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО
Ерөнхий танилцуулга:
Хүүхдийн хамгаалуулах эрх
Хүүхэд хамгааллын тухай ойлголтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн
тухай Конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон бусад холбогдох олон
улсын гэрээ, конвенц, мөн түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор 18 нас
хүрээгүй хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах асуудлыг авч
үзнэ.
Хүүхдийн эрх нь хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэн тогтохоос эхлэн
түүний амьдрах, хөгжих, хамгаалах, оролцох хэрэгцээг баталгаажуулж
байдаг. Манай улсын хүүхдийн эрхийн тухай хуульд 2016 зааснаар хүүхэд
нь: амьдрах, хамгаалах, хөгжих, оролцох гэсэн 4 багц эрхтэй.
Амьдрах эрх : Төрмөгцөө нэр авах, монгол улсын болон гадаадын иргэний
харьяалал авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, тэжээллэг хоол хүнс
хэрэглэх дайны үед хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах
зэрэг эрхүүд багтдаг.
Хамгааллуулах эрх: Хүчирийлийн бүхий л хэлбэрүүдээс нийгмийн бүх
орчинд хамгааллуулах хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгааллуулах, үл
ялгаварлахгүй байх
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
2
Хөгжих эрх: Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, шашин шүтэх, эс шүтэх
эцэг эхийн хайр халамжид өсөх, амралт чөлөөт цагаараа тоглох, сонирхлын
дагуу дуртай дугуйланд секцдээ хамрагдах, мэдээлэл хайх хүлээн авах
эрхтэй.
.
Оролцох эрх: Өөрийн хэр хэмжээнд тохирсон арга хэмжээнд оролцох,
эвлэлдэн нэгдэх, өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, өөрт оногдсон
эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс авах гэх мэт
эрхүүдтэй.
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид хүүхэд аливаа дарамт,
хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд
насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд
байх шаардлагатай болохыг заажээ.
Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал
зэрэг зүй бус бүх хандлага нь хүүхдийн жам ёсны эрх болох айдас
хүйдсээс ангид, халдашгүй дархан байх эрхэмсэг чанарыг үгүйсгэсэн
хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн бөгөөд хэзээ ч зөвтгөж болохгүй, харин
урьдчилан сэргийлж болох, ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд хүн бүрт
хамаатай асуудал юм.
Хүүхэд хамгаалагдаагүйн хор уршиг
Хэрэв хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж чадахгүй бол үр дагавар
нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
3
болон сэтгэцийн хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах, гэр
бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах, улмаар амь зогоохын
эрхээр хөдөлмөр эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих, гэмт
хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист донтох, амиа хорлох зэрэг
нийгмийн сөрөг үзэгдлийг бий болгодог.
Хүүхэд хамгааллын бодлого
Энэ нь ажилтан, албан харагчдад чиглэсэн үйлчилгээ эрхлэгчийн
дотоод бодлого бөгөөд хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж,
хамгаалахын тулд иргэн бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт
бичиг.
Хүүхэд бүх орчинд хүчирхийлэл дарамтанд өртөх эрсдэлтэй хүн
амын бүлэг бөгөөд хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг байгууллага,
салбарын үйлчилгээг авах явцад ч бас хүчирхийлэл, шийтгэлд өртөх
явдал байдаг.Иймд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, хүмүүс
хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад өөрсдийн
гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай бөгөөд эдгээр
байгууллагуудад илүү өндөр шаардлага тавигддаг. Эдгээр байгууллагууд нь
хүүхэдтэй ажиллахдаа тэднээр үйлчлүүлж байгаа болон хамтарч ажиллаж
байгаа бүх хүүхдийг дээд зэргээр хамгаалах бүхий л арга хэмжээг авах
ёстой.
Хүүхэд, гэр бүлтэй шууд ба шууд бусаар ажилладаг байгууллагууд
тусгайлсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь олон улсын
стандард бөгөөд энэ нь аливаа эрсдлээс хамгаалах сайн туршлага юм.
НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Хүүхэд : 18 нас хүртэлх хүн
Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл
хайхрах байдал, мөлжлөгөөс урьдчлан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд
хамгаалах тогтвортой үйл ажиллагааг хэлнэ.
Хүүхэд хамгааллын бодлого: Хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс
сэргийлж, хамгаалахын тулд анхаарал тавьж байгааг нотолсон баримт
бичиг бөгөөд хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд үүрэг
хүлээгчид юуг анхаарах ёстойг тусгасан байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл: Дараах хэлбэрээр хүүхдийн бие махбод,
сэтгэл санааны халдашгүй дархан байдлыг алдагдуулах үйлдэл
• Бие мах бодын хүчирхийлэл
• Бэлгийн хүчирхийлэл
• Сэтгэл санааны хүчирхийлэл
• Үл хайхрах хүчирхийлэл
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
4
Бие махбодийн хүчирхийлэл: Зодох, цохих, өшиглөх, хазах, түлэх,
сэгсрэх, чимхэх, гэх мэт ямар нэгэн байдлаар хүүхдийн бие махбодод байнга
халдах, бие мах бодын гэмтэл учруулах үйлдэл
Бэлгийн хүчирхийлэл: Хүүхдийг бэлгийн таашаал авахдаа ашиглах,
эдийн засгийн ашиг олохоор биеийг нь үнэлүүлэх үйлдэх
Сэтгэл санааны хүчирхийлэл: Байнга голох, доромжлох, нэр төрийг нь
гутаах, хүний эрхийг нь үгүйсгэх гэх мэтээр өөртөө итгэх итгэл, нийгмийн
чадамжаа хүүхэд аажмаар гээхэд хүргэж байгаа бусдын сөрөг зан үйл
Үл хайхрах: Хүүхэд анхаарал тавихыг шууд, санаатайгаар орхигдуулж,
тэдний наад захыг хэрэгцээг хангах явцдаа алдаа гаргах үйлдэх
Хүүхдийг садар самууд ашиглах: Бэлгийн амьдралыг ил тод харуулан
дүрслэн бичсэн, видео бичлэг, зураг бүтээхдээ хүүхдийг оролцуулах үйлдэл
Мөлжлөг: Хүүхдийн эмзэг байдлыг ашиглан тэднийг хүнд хөдөлмөр
эрхлүүлдэг, наймаалах, садар самуун болон бусад эрсдэлт үйл ажилагаанд
уруу татан ашиг хонжоо олох үйлдэл
Үе тэнгийнхний хүчирхийлэл: Нэг хүүхэд нөгөө хүүхдээ бие махбодын
эсвэл сэтгэл санааны дарамт үзүүлэх үйлдэл. Мөн бэлгийн хүчирхийлэл энд
орно. Энэ нь айлган сүрдүүлэх үйлдэл. Мөн бэлгийн хүчирхийлэл энд орно .
Цахим харилцаагаар дарамтлах, сүрдүүлэх, тохуурхах, нэр төрийг гутаан
доромжлох үзэгдэл энэ нэр томъёонд хамаарна.
ГЭР БҮЛ, НИЙГЭМ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
• Хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдал,
мөлжлөгөөс ангид байх, хүмүүжлийн эерэг
аргууд
• ГБХ-д өртсөн хүүхэд яаралтай тусламж
Гэр бүл дэх хүүхэд
хамгаалал
• Сургууль, цэцэрлэг бүр хүүхэд хамгааллын
бодлоготой байх
• Эрсдлийг илрүүлэх, заавал мэдээлэх, хүмүүжлийн
эерэг арга
• Үе тэнгийнхний дарамт, сөрөг үзэгдлээс ус
сэргийлэх
Боловсролын салбар дахь
хүүхэд хамгаалал
• Заавал мэдээлэх
• Нууцлал, ёс зүй
• Шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ,
үйлчилгээний ёс зүй
Эрүүл мэндийн үйлчилгээн
дэх хүүхэд хамгаалал
•Хүчирхийлэл сурталчилсан хортой мэдээллээс
хамгаалах бодлого
•Хүчирхийллээс ангид эерэг мэдээлэл
• Интернетийн тусгай суваг, тусгай багцын хэрэглээг
18 нас хүрээгүй хүнд үзүүлэх эсэхийг гэрээгээр
зохицуулах
Хэвлэл мэдээлэл, цахим
орчин дах хүүхэд хамгаалал
•Худалдаа үйлчилгээ, жагсаал цуглаан, замын
хөдөлгөөн, уралдаан тэмцээний үе дэх хүүхдийг
эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх
•Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдлыг заавал
мэдээлэх
Олон нийтийн арга хэмжээ,
үйлчилгээн дэх хүүхэд
хамгаалал
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
5
ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА
Хүмүүжлийн эерэг арга – эрх зүйн үндэслэл
Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган
хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран
хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ.
• Эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгох юмсан гэсэн туйлын хүсэлтэй.
• Гэтэл хүүхэд буруу зүйл хийж, алдаа гаргадаг.
• Бага насны хүүхэд аливаа зүйлийг сониучирхан, хэлэхгүй авах, таны
хэрэгтэй эд зүйлийг ч эвдэж нурааж, хагалж, үгүй хийдэг, айлын хүүхэдтэй
зөв харилцаж чадахгүй .нэгнийгээ зодож, бусдын эд зүйлийг булаадаг. Энэ
бүхэн бол тэд орчлон хорвоотой өөрийнхөөрөө танилцаж байна гэсэн үг.
• Бусдын амнаас хүүхдийнхээ талаар муу үг сонсож, “чихэндээ хонх уях”-ыг
зарим эцэг эх тэвчдэггүй.
• Хүүхдээ яаж сайн хүн болгох вэ?
Хүмүүжлийн эерэг арга
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь
хүүхдийг дураар нь аашлуулах, дэг
журамгүй байлгах, асуудал гарлаа гэхэд
тэр дор нь яаралтай, хуумгай арга
хэмжээ авах, загнаж, зодох БИШ юм.
Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга нь
хүүхдийг аажмаар сахилгатай болгох,
ойлгомжтой харилцах, хүүхдээ
хүндэтгэж, хүүхдийнхээ хүндэтгэлийг
хүлээх, хэрхэн зөв шийдвэр гаргахыг
хүүхэддээ зааж ойлгуулах, хүүхдийн
чадвар, өөртөө итгэх итгэлийг дэмжих,
бусдыг хүндэтгэж сургах явдал МӨН
юм.
Эцэг эхчүүдийн
эзэмших ур чадвар
Хүүхдийнхээ нас,
сэтгэцийн хөгжлийн
тухай ойлголт мэдлэгээ
нэмэгдүүлэх
Бие махбодийн болон сэтгэл
зүйн аюулгүй байдлыг хангаж,
элэгсэг дотно харилцах
Хүүхэддээ хэрэгтэй мэдлэгийг
өгөх, мэдээллээр хагах,
удирдан чиглүүлэх
Хүүхдийн насны үе шат
болгонд илэрдэг нас,
сэтгэцийн онцлогуудыг
мэдэж байх
Хүүхэдтэй элэгсэг дотно
харилцах ба удирдан
чиглүүлж, аливааг ойлгуулахын
учир
Хүүхэд хүмүүжүүлэх хэрэгцээ
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
6
Хэрвээ эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ харилцахад асуудал тулгарсан бол
хамгийн түрүүнд харилцаагаа элэгсэг дотно болгохыг эрмэлзэх хэрэгтэй. Яагаад
ийм харилцаа хэрэгтэй гэж? Ямар ч үед аюулгүй, хайртай гэдгээ ойлгуулж, тухайн
насанд илэрдэг зан чанарын илрэлийг хүлээн зөвшөөрч, бидний харилцаа хүүхдэд
маань ямар бодол сэтгэгдэл төрүүлж болохыг урьдчилан таамаглах нь чухал юм.
• Элэгсэг дотно харилцах нь аюулгүй байдал, итгэлцлийг төрүүлдэг.
• Аюулгүй үед хүүхэд тайвширч, шинэ зүйлд суралцах идэвхи,
хүүхдийнхээ сонирхсон хэрнээ учрыг олж чадахгүй байгаа зүйлийг
тайлбарлаж өгөх, хамтран шийдлийг олох явдал бол хүмүүжлийн
эерэг аргын салшгүй нэг хэсэг юм.
• Учир шалтгааныг тодорхой тайлбарлаж өгөх
• Зан байдлыг нь удирдан чиглүүлэх
• Амжилтанд хүрэхэд нь туслах
• Эерэг үлгэр дуурайлал үзүүлэхХүүхдийн санаа бодлыг сонсох,
дэмжих, юу нь болох, болохгүйг хэлж өгөх
• Бэрхшээлийг хамтран шийдвэрлэх гэх зэргээр хүүхэдтэйгээ хамтдаа
ярилцах, шийдвэр гаргах, туслах дэмжих асуудлууд багтдаг.
• Эелдэг зөөлөн харилцаа нь нээлттэй, шударга, үнэн сэтгэлийн
харилцаа байдаг.
• Энэ үед болох болохгүйн тухай ойлголцол хялбархан.
Учир шалтгааныг таниулах
Хүүхдийнхээ сонирхсон хэрнээ учрыг олж чадахгүй байгаа зүйлийг тайлбарлаж
өгөх, хамтран шийдлийг олох явдал бол хүмүүжлийн эерэг аргын салшгүй нэг хэсэг
юм.
Учир шалтгааныг тодорхой
тайлбарлаж өгөх
Амжилтанд хүрэхэд нь туслах
Бэрхшээлийг хамтран
шийдвэрлэх гэх зэргээр
хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах,
шийдвэр гаргах, туслах
дэмжих асуудлууд багтдаг.
Эерэг үлгэр дуурайлал
үзүүлэхХүүхдийн санаа
бодлыг сонсох, дэмжих,
юу нь болох, болохгүйг
хэлж өгөх
Зан байдлыг нь удирдан
чиглүүлэх
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
7
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ОРХОН АЙМГИЙН 4-Р ЦЭЦЭРЛЭГ
Танилцуулга:
4-р цэцэрлэг нь Орхон аймгийн Баян –өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт
байрладаг. Тус цэцэрлэг нь 1992 онд ашиглалтанд орсон. 280 хүүхдийн хүчин
чадалтай , 42 багш ажилтан ажиллаж байсан. Цэцэрлэгийн өргөтгөл байр 2020
оны 3 сард анх суурь нь тавигдаж 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн
барилга 2021 оны 1 сард ашиглалтанд орсон. Өргөтгөлийн барилга 150 хүүхдийн
цэцэрлэг ашиглалтанд орсноор 18 бүлэгтэй болж , Согоот багт 0-5 насны 723
хүүхэд байдгын 565 хүүхдийг тус цэцэрлэгт хамруулан 61 багш ажиллагсадтай
ажиллаж байна .
• 2020 онд Орхон аймгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийн 6 анги
шинээр нэмж 150 хүүхэд авах чадалтай болгон тохижуулж орчин
нөхцлийг сайжруулсан.
Манай цэцэрлэг бага бүлэг 4, Дунд бүлэг 5, ахлах бүлэг 4, бэлтгэл бүлэг 5
нийт 18 бүлэгт 2-5 насны 568 хүүхэд, 61 багш ажилчидтай үйл ажиллагаагаа
явуулдаг.ЗАН-д Боловсрол судлалын магсирт 4,бакалавр зэрэгтэй багш
15,заах аргач мэргэжлийн зэрэгтэй 5 багш, тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй 4
багш ажиллаж байна. Хамран сургалтыг жил бүр нэмэгдүүлсээр одоо 785
хувьд хүргэн, 30 дахь жилдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг
амжилттай хүргэн ажиллаж байна.
ҮНДЭСЛЭЛ
Хүүхдийн Эрхийг Хамгаалах тухай хуулийн дагуу хүүхэд бүр
хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй.
Нас, сэтгэхүй, оюун ухаан, амьдралын онцлог байлын улмаас хүүхэд бүр
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хүүхэд бүрийг өөрөө үйл хийхэд нь дэмжсэн бодит идэвхтэй орчин
бүрдүүлж, ажилсаг, эвсэг, эрүүл Монгол хүүхдийг төлөвшүүлнэ
ХҮҮХЭД ХАМГААЛАХ БОДЛОГО
Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого нь өдөр бүр хүүхэдтэй
ажилладаг багш нар, ажиллагсад, эцэг эх, гэр бүлд зориулагдана.
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
8
хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй байдаг.
Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг учраас байгууллагын албан
хаагчид хүн бүр хүүхдийг хүндэлж, хүүхдийн эрхийг дээдэлж ажиллах
үүрэгтэй.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг үйлдэгч нь ойр, түүний итгэлийг даах
хүмүүс байх нь элбэг байдаг учраас хүүхэд, гэр бүлтэй ажилладаг
багш ажилтан бүр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс
хамгаалахад өөрсдийн гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай.
ЗОРИЛГО
Манай байгууллага хамт олон нь хүүхэд хамгааллын бодлогыг
хэрэгжүүлэн, хүүхдийг хүчирхийллээс урьдчлан сэргийлэх, хамгаалах
үйлсийг байгууллагынхаа соёлд нэвтрүүлсэн хамт олон болж, хүүхдийг
хүндэтгэсэн нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮНДСЭН ЗАРЧМУУД:
Хүүхдийн эрхийг дээдлэх: Бид хүүхдийн эрх, язгуур эрх ашиг, тэдний
аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэллийг огт хүлээн зөвшөөрөхгүй:
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа хэлбэртэй хэзээ ч эвлэрэхгүй.
Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан эрсдэл учруулах хүнийг хүүхэдтэй
ажиллах, хамт олны дунд байхыг хүлээн зөвшөөрөхгүй
Хүүхэд хор хөнөөл учруулахгүй байх: Бид үйл ажиллагаагаа
төлөвлөж, хэрэгжүүлэхдээ хүүхдийг ямар нэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг,
ялгаварлан гадуурхагдах байдалд оруулахгүйгээр, хүүхдийн эрх ашгийг дээд
зэрэгт тавихаар зохион байгуулна.
Эрсдлийг тооцох, үнэлэх сэргийлэх: Бидний явуулж байгаа үйл
ажилагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж
болзошгүй аливаа эрсдэл байгаа байгаа эсэхийг судалж, эрсдлийг бууруулах,
хор нөлөөг нь багасгахад байнга анхаарч ажиллана.
Хүчирхийлэгчийг дуугүй өнгөрөөсөн ч дараагийн хохирогч нь магадгүй
тань таны хүүхэд байж болно. Тиймээс та бүхэн хүчирхийллийн тохиолдол
бүрийг харсан даруйдаа мэдэээлж, хүүхэддээ мэдээлэх талаар зааж өгөөрэй.
Үүнд:
➢ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС 108
➢ ЦАГДААГИЙН УТАС 102
➢ ХОРОО  СУМЫН ХАМТАРСАН БАГ
➢ Аюулгүйн дүрмийг байнга сануулж байх
Хүн бүр оролцсон цагт сая хүчирхийлийг бид устгаж чадна.
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
9
ХАМРАХ ХҮРЭЭ
Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, ажилтан, эцэг эх нэг бүрийг
хамарна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Цэцэрлэгийн орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхралтанд
өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн шинж тэмдэг
илэрвэл мэдээлэх, хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээг нэн даруй авч
ажиллана.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Манай байгууллагад ажиллаж байгаа болон шинээр ажилд орсон хүн
бүр бодлогын баримт бичигтэй танилцаж, гарын үсгээр баталгаажуулан,
батламжийн хамт эрхлэгчид хүлээлгэн өгнө. Хүүхэдтэй өдөр бүр тулж
бүлгийн багш, туслах багш нар хүүхэд хүүхэд хамгааллын бодлогыг
хэрэгжүүлэн ажиллахтай холбоотой дараах асуудалд анхаарч ажлаа зөв
зохион байгуулж ажиллана.
А. Хүүхдийн зохистой хоололтыг дэмжиж, аюулгүй хоол хүнсний хангамжийг
нэмэгдүүлэх
• Хүүхдийн хоол хүнсний нийлүүлэлтэнд анхаарч гэрээт байгууллагаас эрүүл
аюулгүй хоол хүнс нийлүүлэх
• Хүүхдийн өдөр тутмын хоолны цэсэнд, хоолны амт чанар илчлэг каллорлог
байдалд анхаарч ажиллах
• Хэрлэн сумын Засаг даргын захирамжийн дагуу хүүхдийн бие бялдар өсөлт
хөгжилтөнд дэмжлэг үзүүлэхэд өдөр бүр 1 аяга сүү, 1 ш өндөг арга хэмжээг
цэцэрлэгийн зөвлөл, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион
байгуулах
Б. Бага насны хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
• “ Эрүүл мэндийн дэмжих байгууллага”-ын үйл ажиллагааг нэмэгдүүлэх
• “Шүдний цооролгүй цэцэрлэг” болох
• Хүүхдийг товлосон вакцинжуулалтанд хамруулах
• Эрүүл мэндийн үзлэгт хамруулах
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
10
• 7-р багийн ажлын албатай хамтран тойргийн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн судалгаа гаргах
• Бүлэг бүрт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1-2 хүүхдийг хамруулах
• Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал 1 багш гэрээр очиж
тухайн хүүхдийн хөгжилд нь тохируулан сургалт явуулах
• Хөгжлийн бэрхшээлтэй, ба сульдаа хүүхдийн судалгаа гаргаж эрүүлжүүлэх
чийрэгжүүлэх тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах
• Хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг харуулахад өрхийн эмнэлгийн
дэмжлэг авах
В. Хүүхдийн сурч хөгжих таатай орчныг ханган ажиллах:
• Стандартын шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлж ажиллах
• Багш нар өдөр бүр хүүхэдтэй ажиллах аюулгүй ажиллагааны
дүрэмтэй танилцсан тухай гарын үсэг зурж баталгаажуулах
• Эцэг эхчүүдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах
• Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхийг хориглоно.
• Хүүхдийг эцэг эхийн гараас эцэг эхээс хүлээн авч, хүлээлцэх
• Цэцэрлэгтээ дуртай ирж, очих сэтгэгдлийг төрүүлж, хүүхдийг хүндэтгэж
ажиллах
• Бүлэг бүр хүүхдэд телевизор үзэх цагийг насанд нь тохируулан зааж өгөх
• Хүүхдэд байгаль орчноо хайрлах хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг
таниулах, экологийн хүмүүжил олгох
Г. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхийн хамтын ажиллагааг
сайжруулах
• Эцэг эхчүүдэд хүүхэд хамгааллын бодлогын тухай мэдээллийг
өгнө.
• Хүүхдийг зуны амралтын хугацаанд аялал зугаалгаар явахдаа гол ус,
галын аюулаас сэргийлэх талаар аюулгүй байдлыг хангах талаар эцэг
эхтэй хийх гэрээнд тусгах
• Хүүхдэд ялангуяа бага насны хүүхдэд учирсан хамгааллын
зөрчлийг хэрхэн таних, мэдээлэх талаар эцэг эхэд зөвөлгөө өгнө.
• Хүүхдийг өдөр бүр биеийн байдал, зан төлөв, харилцааны
талаар эцэг эхэд мэдээлэл өгч, орой хүлээн авахдаа хүүхдийн
эрүүл мэндийн байдал, аюулгүй байдалд хяналт тавьж хүлээн авч
байхыг зөвлөн хамтран хэрэгжүүлнэ.
Д. Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал
• Гамшиг тохиолдсон ба сургуулилтын онцгой байдлын үед цэцэрлэгийн
захиргаанаас томилогдсон комисс үйл ажиллагааг удирдан зохион
байгуулах
• Бэлэн байдлын бэлтгэл хангах/ цэцэрлэг, мэргэжлийн байгууллагатай
хамтран бэлтгэл сургуулилт зохион байгуулах/
• Онцгой байдлын үед хүүхдийн оролцоо үүргийг сайтар ойлгуулах
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
11
• Цэцэрлэгийн байрны орох гарах гарц шатны тэмдэг, тэмдэглэгээтэй байх
• Бүлэг бүр гамшгийн бэлэн байдлын үед хаашаа гарах гарцаа тодорхойлсон
хүүхэд бүр мэддэг байх
• Онцгой байдал гамшгийн үед юу тохиолддог талаар хүүхдэд мэдлэгийг
сургалтын хөтөлбөртөө оруулах
• Гамшгийн үеийн айдсыг арилгах талаар хүүхдэд ээлтэй аргыг хэрэглэх
/ тоглоом, найрсаг үг яриа өрнүүлэх/
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛУУД
Сургалт сурталчилгаа, мэргэжлийн туслалцаа
БСШУСЯ, Монголын эмэгтэйчүүдийн сан, Швейцарь улсын Ананда олон
улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ”Бага насны хүүхдийг
хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төсөлд манай цэцэрлэг
хамрагдан ажиллаж байна. Уг төсөлд:
❖ Хүүхдэд зориулсан “Шар ном” “Бага насны
хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
мэдлэг олгох нь”сэдэвт сургалтын модуль
❖ Сургуулийн өмнөх насны боловсролын багш, туслах багш
нарт зориулсан ”Ногоон ном” “Бага насны хүүхдийг
хүчирхийллээс сэргийлэх нь” сэдэвт сургалтын модуль
❖ Эцэг эх асран хамгаалагчдад зориулсан “Цэнхэр ном”
““Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх,
хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх нь”сэдэвт
сургалтанд хамрагдаж байна.
Багш ажилтнуудад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сургалт зохион
байгуулж, хүүхдийг хүндэтгэх, зөв боловсон харьцах, эерэг дулаан орчныг
бүрдүүлэх талаар зөвлөн тусалж чиглүүлэн удирдана.
Эцэг эхчүүдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эерэг хүмүүжлийн арга,
холбогдох хууль эрхийн актуудын талаар мэдээлэл өгч, сургалт явуулна.
Багш ажилтан, эцэг эхчүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт бүхий
аливаа зөрчлийг нуун дарагдуулахгүй байх, тогтмол мэдээлж нэгдсэн
ойлголттой болох талаар чиглэл зөвөлгөө өгч ажиллана.
Ажилтан шалгаруулах журам:
А. Хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй хүн байгууллагад орохоос
урьдчлан сэргийлэх тулд хүүхэдтэй зүй бусаар харьцаж байсан эсэх,
хүүхэдтэй харьцах чадварыг ажилтан шалгаруулах үзүүлтэнд оруулна.
Б. Ажлын орон тоог зарлахдаа ”Хүүхдийн эрхийг хүндэтгэн ажиллах” талаар
тусгана.
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
12
В. Шинээр ажилд орсон хүн бүр “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хүлээн
зөвшөөрч ажиллахаа батламжилна.
Г. Ажилд шинээр орох гэж буй хүн цагдаагийн газрын тодорхойлолт авчирах
Д. Ажилд орохыг хүсэгч буюу ажилтан нэг бүр Хавсралт -2-ын дагуу 2-оос
дээш жилийн хугацаанд таних 2 хүнээс зан байдлын тодорхойлолт гаргуулна.
Тэр нь гэр бүлийн гишүүн байж болохгүй.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЗӨРЧИЛ
а. Хүүхэд хамгааллын бодлогыг зөрчсөн ажилтанд сахилгын арга хэмжээ,
үүрэгт ажлыг өөрчлөх, ажлаас түдгэлзүүлэх эсвэл хуулийн дагуу арга хэмжээ
авна.
ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ:
• Хүүхдийн хувийн нууцыг хадгалах, хүндэтгэх журмыг даган
хэрэгжүүлнэ.
• Хүүхдийн зургийг авах, дүрс бичлэг хийхийн өмнө хүүхэд, эцэг эх
асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Мөн зургийг хаана, хэрхэн
ашиглахыг тайлбарлана.
• Хүүхдийн нууцыг хадгалж, хүүхэд бүрийн нэр төрийг дээдэлнэ.
• Хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй эрсдэл байгууллагын үйл
ажиллагаанд оршиж байгаа эсэхэд судалгаа хийж ажиллана.
Зөрчлийн талаар мэдээлэл өгөх
• Байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан, хүн бүр хүүхдийн эсрэг
аливаа хүчирхийлэл, хамгааллын эрх зөрчигдсөн талаарх мэдээллийг
байгууллагын удирдлагад шууд мэдээлэх үүрэгтэй.
• Хүүхэд хамгааллын зөрчлийн тухай мэдээлэл хүлээн авсан даруйд
удирдлага хариу үйлдэл үзүүлэх нийгмийн ажлын арга барилыг
ашиглан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.
БУСАД МЭДЭЭЛЭХ ЖУРАМ:
Хүүхэд дарамт, хүчирхийлэл, үл хайхрах байдал, хамгааллын эрх зөрчигдсөн
зэргийг мэдсэн даруйдаа дараах газарт хандан мэдээлнэ:
Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахуйц асуудал
тохиолдвол нэн даруй эцэг эх, асран хамгаалагчдад мэдэгдэнэ.
Хүүхдийн нөхцөл байдал хүнд, Яаралтай туслах шаардлагатай бол
• Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч -99045874
• Эмнэлэг дуудлага хүлээн авах утас - 7058103
• Цагдаа - хэсгийн төлөөлөгч -7035102,
• Багийн засаг дарга- 99367611
• ЗДТГ –ын нийгмийн ажилтан -89498686
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
13
ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ
• Хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул заналхийлсэн учрахуйц нөхцөл
байдал үүссэн нь тохиолдолд бол хүүхдийг аюулаас зайлуулахыг арга
хэмжээг нэн тэргүүн авна.
• Хэрэв тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол:
• Хууль цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хэргийг
шилжүүлнэ. Гэмт хэрэг мөн эсэхийг зөвхөн хууль цагдаагийн
байгуулага тогтооно. Мөн тухайн орон нутгийн эрх мэдэл бүхий хүүхэд
хамгааллын байгууллагад давхар мэдэгдэнэ.
ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
НЭГ. Үргэлж анхаарах
1.1. 2-5 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан
харилцана.
1.2. Хүүхэд, том хүн хоёрын эрх мэдлийн зөрөөг ойлгож хүүхдэд
дээрэнгүй хандахгүй байх
1.3. Хүүхдийг үргэлж сонсох , ойлгох
1.4. Харилцааны зөв үлгэр дууриалал үзүүлэх
1.5. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бие махбодийн шийтгэл хэрэглэхгүй
байх, эерэг хүмүүжлийн аргыг ашиглах
1.6. Хүүхдийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандах
1.7. Хүүхдийн өөрөө хийж чадах зүйлийг өмнөөс нь хийхгүй байх
1.8. Хүүхэд хамгааллын зөрчлийг тэвчихгүй байх, мэдээлэх асуудлыг
нуун дарагдуулдаггүй, нээлттэй ярилцдаг соёлыг түгээх
1.9. Ажлаа төлөвлөх, гүйцэтгэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндэд
хохирол үзүүлж болзошгүй аливаа эрсдлийг тооцож, сэргийлэх
1.10. Хүүхдийн дунд гарч болзошгүй үе тэнгийнхний хүчирхийллийн
талаар сонор сэрэмжтэй байх
1.11. Хүүхэд бие биенээ шоолох, үл ойлголцох байдлаас сэргийлэх
ХОЁР. Хориглох
2.1. Хүүхдийг цохих, зодох, тусгаарлан хорих зэргээр бие махбодын
хүчирхийлэлд оруулах
2.2. Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дорд үзэх, сэтгэл санааны
дарамтанд оруулах, нэр хоч өгөх:
2.3. Хүүхдийг бэлгийн харьцаа хандлагаар өдсөн тоглоом тоглох,
шалиг үг яриа ярих зэргээр биеэ авч явах, бусдад тийм боломж
олгох
2.4. Хууль бус эсвэл хүүхдэд аюултай үйлдэлд гарсан тохиолдолд
түүнийг тоохгүй орхих
2.5. Хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг хэрэглэх
2.6. Хүүхдийг ямар нэг байдлаар нь ялгаварлан харьцах
2.7. Хүүхэдтэй нэг түвшинд харьцах
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
14
Манай байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагч нэг бүр “Хүүхэд
хамгааллын ёс зүйн дүрэм “ –тэй танилцан гарын үсгээр баталгаажуулна.
Ёс зүйн дүрмийн гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх хамгаалахад оршино.
Хүүхдийн байгуулагын ажилтны зүгээс хүүхэд хамгааллын эрсдэл,
зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино.
АЖИЛТНУУДЫГ ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
• Эцэг эх болон хүүхэд асран хамгаалагч ажилтнуудаа эцэг эхийн
үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ цаг өнгөрөх, хүүхэддээ халамж
анхаарал тавих боломжийг олгох талаар анхаарч ажиллана.
• Монгол улсад хүүхдийн эрхийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа
хууль эрх зүйн баримт бичгүүд, түүнд заасан эцэг эх асран
хамгаалагчдын эрх үүргийг ойлгуулах сургалт суртчилгаа хийх
• Бага насны болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хууль тогтоомжийн дагуу
төрөөс заасан цагийн хөнгөлөлт үзүүлэх
• 1-р ангийн хүүхэдтэй эхчүүдэд хүүхдээ хичээл давтуулах боломж олгох
• Ажилтнуудын амьдрах нөхцлийн судалгаа гарган хүүхэд рүү нь
чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах. Ж: 1-рт хүүхэд арга хэмжээг
зохион байгуулах
Хүүхэд хамгаалахад багш, туслах багш, эмч, ажилтнуудын үүрэг:
Багш, туслах багшийн үүрэг
• Хүүхдийн асуусан асуулт бүрт хүндэтгэлтэй байх
• Хүүхдэд хайртай байх
• Хүүхдүүдийг эрсдэлд орж болзошгүй байдлын судалгаа гаргах
• Хүүхэд бүртэй ажиллах
• Хүүхдэдээ үлгэрлэгч байх
• Хүүхдээ сонсдог байх
• Хүүхдийнхээ хэрэгцээг мэддэг байх
• Хүүхэд эрүүл ахуй хэвшил дадал эзэмшихэд зөвлөн туслах ,дэмжих,
• Орчны ариун цэврийг шаардлагын дагуу хангах
• Сэтгэлийн ойр дотно нандин холбоотой байх
• Багш хүүхэдтэй амьд байгаль танин мэдэхүйн бодит орчинд үйл хийхэд нь
дэмжиж туслах
• Хүүхдийг багаас нь Монгол ахуй соёлоос эзэмшүүлэхэд туслах багш
үлгэрлэн дагуулах
• Хүүхдээ алдаа гаргахад нь зөвшөөрдөг байх
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
15
• Хүүхдийнхээ талаар хувийн нууцыг хадгалдаг байх
• Хүүхдэд гар хүрэхгүй байх
• Хүүхдэд хүүхдийн түвшинд харилцаа үүсгэх
Эмчийн үүрэг
▪ Орчны ариун цэврийг шаардлагын дагуу хангах, зөвлөгөө өгөх
▪ Хүүхдийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэхэд санаачлагатай ажиллаж,
өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
Ажилчдын үүрэг
▪ Хүүхдийн асуусан асуулт бүрт хүндэтгэлтэй байх
▪ Хүүхдийг хайрладаг байх
▪ Хүүхдэдээ үлгэрлэгч байх
▪ Хүүхдээ сонсдог байх
▪ Хүүхдийн хэрэгцээг мэдэрдэг байх
▪ Орчны ариун цэврийг шаардлагын дагуу байлгах
▪ Монгол ахуй соёлоос суралцахад дэмжлэг үзүүлэх
▪ Хүүхдийг амьд, бодит орчинд ажиллах, хөгжихөд нь дэмжлэг туслалцаа
үзүүлэх
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
16
Хавсралт:
ЗАН БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛАХ ХҮМҮҮСИЙН ХАЯГ БОЛОН
ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ЭСЭХЭЭ ШАЛГУУЛАХ ТУХАЙ
20.....он.....сар....өдөр
Таны зан байдлын талаар тодорхойлолт өгөх боломжтой таныг 2 жилээс
дээш хугацаагаар таних 2 хүний нэр, холбоо барих хаягыг бичнэ үү.
Гэр бүлийн гишүүд оруулахгүйгээр:
Тодорхойлогч 1:
Овог нэр.............................................
Гэрийн хаяг..........................................................................................................
Утас........................... ..........................................
Тодорхойлогч2 :
Овог нэр.............................................
Гэрийн хаяг..........................................................................................................
Утас........................... ..........................................
Цэцэрлэгийн туслах багш.....................
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
17
Хүүхэд хамгааллын зөрчлийн талаар мэдээлэх хуудас :
Хэрвээ хүүхдэд ямар нэгэн аюул учирсан талаар мэдэж байгаа бол та
доорхи хүснэгтийг бөглөнө үү?
1.Таны мэдээлэл
Нэр................................. Хаана ямар ажил эрхэлдэг..............................
Тухайн хүүхэдтэй ямар холбоотой вэ?..................................
Холбоо барих хаяг утас.................................
2. Хүүхдийн мэдээлэл
Хүүхдийн нэр ....................................................
Хүүхдийн хүйс, нас ....................................................
Хүүхдийн гэрийн хаяг ....................................................
Хүүхдийн асран хамгаалагчийн нэр ....................................................
3. Хэргийнсэжгийн тухай, аль болох тодорхой бэлгийн бие махбодийн, сэтгэл
санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал
.......................................................................................................................................
.........................................................................................................................................
4. Сэжиглэгдэж буй үйлдлийн болсон он сар өдөр цаг
.......................................................................................................................................
.......................................................................................................................................
Сэжиглэгдэж буй үйлдэл хаана болсон бэ?...................................................
Тус үйлдлийг үйлдсэн сэжигтний нэр ..............................................................
Нэмэлт мэдээлэл.....................................................................................................
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
18
Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг
Хүлээн зөвшөөрсөн хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч
....................................Аймаг........................................сум
Батламж
20.......оны......сарын.........өдөр Дугаар :
........................ургийн овгийн ........................нийны..........................миний бие нь
энэхүү байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогод дурдсан ёс зүйн
дүрмийг уншиж ойлголоо. Би энд дурдсан зарчмуудыг хүлээн зөвшөөрч
хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хугацаандаа хүүхэд хамгааллын ёс зүйн
дүрмийг хэрэгжүүлэхийн чухалыг ямагт санаж явах болно.
..........................................................
Овог нэр
..........................................................
 Албан тушаал
............................................................
Гарын үсэг
............................................................
 Огноо
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
19
Хавсралт-
Хэрвээ хүүхдэд ямар нэгэн аюул учирсан талаар мэдэж байгаа бол та
доорхи хүснэгтийг бөглөнө үү?
1.Таны мэдээлэл
Нэр.................................
Хаана ямар ажил эрхэлдэг..............................
Тухайн хүүхэдтэй ямар холбоотой вэ?..................................
Холбоо барих хаяг утас.................................
2. Хүүхдийн мэдээлэл
Хүүхдийн нэр ....................................................
Хүүхдийн хүйс, нас ....................................................
Хүүхдийн гэрийн хаяг ....................................................
Хүүхдийн асран хамгаалагчийн нэр ....................................................
3. Хэргийн сэжгийн тухай, аль болох тодорхой бэлгийн бие махбодийн,
сэтгэл санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал
.......................................................................................................................................
.........................................................................................................................................
4. Хэргийн сэжгийн тухай, аль болох тодорхойбэлгийн бие махбодийн,
сэтгэл санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал
......................................................................................................................................
......................................................................................................................................
Сэжиглэгдэж буй үйлдлийн болсон он сар өдөр цаг........................................
Сэжиглэгдэж буй үйлдэл хаана болсон бэ?.........................................................
Тус үйлдлийг үйлдсэн сэжигтний нэр .............................................................
Нэмэлт мэдээлэл.....................................................................................................
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
20
ТОМЪЁО:
1.Хүүхэд хамгаалах бодлого Ерөнхий танилцуулга...................................1
2. Нэр томъёоны тодорхойлолт......................................................................4
3. 12-р цэцэрлэгийн хүүхэд хамгаалах бодлого............................................6
4. Хүүхэд хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчимууд..................7
5. Урьдчилан сэргийлэх ажлууд......................................................................9
6. Ажилтан шалгаруулах журам.....................................................................10
7.Хүүхэд хамгаалах ёс зүйн дүрэм............................................................12
8. Ажилтнуудыг эцэг эхийн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх...........13
9. Хүүхэд хамгаалах бодлого........................................................................14
10. Хавсралтууд...........................................................................................16-20
Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого
21

More Related Content

What's hot

тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгалulziimanlai
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
олонлог, логикийн элементүүд
олонлог, логикийн элементүүдолонлог, логикийн элементүүд
олонлог, логикийн элементүүдShaagaa Shs
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө chemistry teacher
 
Диаграмм математик 3-р анги
Диаграмм  математик 3-р анги  Диаграмм  математик 3-р анги
Диаграмм математик 3-р анги bdeegii_9100
 
Математик-1 анги
Математик-1 ангиМатематик-1 анги
Математик-1 ангиsumkab
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилtulgaa14
 
суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчOyun_och85
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагsaran_pap
 
Дотуур байрны багш нар
Дотуур байрны багш нарДотуур байрны багш нар
Дотуур байрны багш нарOdbayar Odgii
 
ядуурал
ядууралядуурал
ядууралsergelen97
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
аюулгүй ажиллагааны дүрэм
аюулгүй ажиллагааны дүрэмаюулгүй ажиллагааны дүрэм
аюулгүй ажиллагааны дүрэмschool14
 

What's hot (20)

тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
олонлог, логикийн элементүүд
олонлог, логикийн элементүүдолонлог, логикийн элементүүд
олонлог, логикийн элементүүд
 
Shinee hicheel 2
Shinee hicheel 2Shinee hicheel 2
Shinee hicheel 2
 
101 arga
101 arga101 arga
101 arga
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
 
Диаграмм математик 3-р анги
Диаграмм  математик 3-р анги  Диаграмм  математик 3-р анги
Диаграмм математик 3-р анги
 
Математик-1 анги
Математик-1 ангиМатематик-1 анги
Математик-1 анги
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Сурган хүмүүжүүлэх ухаан-2
Сурган хүмүүжүүлэх ухаан-2Сурган хүмүүжүүлэх ухаан-2
Сурган хүмүүжүүлэх ухаан-2
 
хүүхэд хамгаалал
хүүхэд хамгаалалхүүхэд хамгаалал
хүүхэд хамгаалал
 
суралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагчсуралцахуй ба сурагч
суралцахуй ба сурагч
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Дотуур байрны багш нар
Дотуур байрны багш нарДотуур байрны багш нар
Дотуур байрны багш нар
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
ядуурал
ядууралядуурал
ядуурал
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
аюулгүй ажиллагааны дүрэм
аюулгүй ажиллагааны дүрэмаюулгүй ажиллагааны дүрэм
аюулгүй ажиллагааны дүрэм
 

Similar to Хүүхэд-хамгаалах-бодлого.pdf

Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...ᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
Concept cf kg
Concept cf kgConcept cf kg
Concept cf kgDarkhijav
 
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэхүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэBattsetseg1982
 
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйлхүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйлmscoder999
 
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмжЦэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмжYondonsambuu Buyanbileg
 
зайн сургалт 3
зайн сургалт 3зайн сургалт 3
зайн сургалт 3Bama740517
 
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ньХүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ньGalbaatar Lkhagvasuren
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогschool14
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогschool14
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Mr Nyak
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 

Similar to Хүүхэд-хамгаалах-бодлого.pdf (20)

Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
 
Concept cf kg
Concept cf kgConcept cf kg
Concept cf kg
 
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэхүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
 
Spank out day 2019 ppt
Spank out day 2019 pptSpank out day 2019 ppt
Spank out day 2019 ppt
 
хүүхэд
хүүхэдхүүхэд
хүүхэд
 
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйлхүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
хүүхэд, хнас ын тухай ойлголт, судлах зүйл
 
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмжЦэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Huuhed hamgaalal
Huuhed hamgaalal Huuhed hamgaalal
Huuhed hamgaalal
 
Huuhddin erkh 2016
Huuhddin erkh 2016Huuhddin erkh 2016
Huuhddin erkh 2016
 
зайн сургалт 3
зайн сургалт 3зайн сургалт 3
зайн сургалт 3
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ньХүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
 
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлогCopy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
Copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Bagsh
BagshBagsh
Bagsh
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 

More from AriukaAriuka30

Орхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмж
Орхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмжОрхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмж
Орхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмжAriukaAriuka30
 
Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptx
Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptxҮндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptx
Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptxAriukaAriuka30
 
Алчуур тоглоомын арга зүй 2019 он.pptx
Алчуур тоглоомын арга зүй 2019 он.pptxАлчуур тоглоомын арга зүй 2019 он.pptx
Алчуур тоглоомын арга зүй 2019 он.pptxAriukaAriuka30
 
Бөглөө технологи 2021 он.pptx
Бөглөө технологи 2021 он.pptxБөглөө технологи 2021 он.pptx
Бөглөө технологи 2021 он.pptxAriukaAriuka30
 
Шидэт дүрс технологи 2020 он.pptx
Шидэт дүрс технологи 2020 он.pptxШидэт дүрс технологи 2020 он.pptx
Шидэт дүрс технологи 2020 он.pptxAriukaAriuka30
 
Шагайгаар наадъя технологи 2022 он.pptx
Шагайгаар наадъя технологи 2022 он.pptxШагайгаар наадъя технологи 2022 он.pptx
Шагайгаар наадъя технологи 2022 он.pptxAriukaAriuka30
 
төлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptxтөлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptxAriukaAriuka30
 
төлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptxтөлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptxAriukaAriuka30
 
менежмент-асуудал.pptx
менежмент-асуудал.pptxменежмент-асуудал.pptx
менежмент-асуудал.pptxAriukaAriuka30
 
нэгдүгээрт хүүхэд.pptx
нэгдүгээрт хүүхэд.pptxнэгдүгээрт хүүхэд.pptx
нэгдүгээрт хүүхэд.pptxAriukaAriuka30
 
Үр-дүнгийн-тайлан.pptx
Үр-дүнгийн-тайлан.pptxҮр-дүнгийн-тайлан.pptx
Үр-дүнгийн-тайлан.pptxAriukaAriuka30
 
стратеги хөтөлбөр.pptx
стратеги хөтөлбөр.pptxстратеги хөтөлбөр.pptx
стратеги хөтөлбөр.pptxAriukaAriuka30
 
амьдралын мод.pptx
амьдралын мод.pptxамьдралын мод.pptx
амьдралын мод.pptxAriukaAriuka30
 
2023 тайлан.pptx
2023 тайлан.pptx2023 тайлан.pptx
2023 тайлан.pptxAriukaAriuka30
 
Хөгжлийн хөтөлбөр .pptx
Хөгжлийн хөтөлбөр .pptxХөгжлийн хөтөлбөр .pptx
Хөгжлийн хөтөлбөр .pptxAriukaAriuka30
 

More from AriukaAriuka30 (20)

Орхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмж
Орхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмжОрхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмж
Орхон аймгийн 4р цэцэрлэг Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний зөвлөмж
 
Бичлэг.pptx
Бичлэг.pptxБичлэг.pptx
Бичлэг.pptx
 
Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptx
Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptxҮндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptx
Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлсэн арга зүй, технологи 2018-2022 он.pptx
 
Алчуур тоглоомын арга зүй 2019 он.pptx
Алчуур тоглоомын арга зүй 2019 он.pptxАлчуур тоглоомын арга зүй 2019 он.pptx
Алчуур тоглоомын арга зүй 2019 он.pptx
 
Бөглөө технологи 2021 он.pptx
Бөглөө технологи 2021 он.pptxБөглөө технологи 2021 он.pptx
Бөглөө технологи 2021 он.pptx
 
Шидэт дүрс технологи 2020 он.pptx
Шидэт дүрс технологи 2020 он.pptxШидэт дүрс технологи 2020 он.pptx
Шидэт дүрс технологи 2020 он.pptx
 
Шагайгаар наадъя технологи 2022 он.pptx
Шагайгаар наадъя технологи 2022 он.pptxШагайгаар наадъя технологи 2022 он.pptx
Шагайгаар наадъя технологи 2022 он.pptx
 
төлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptxтөлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptx
 
төлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptxтөлөвлөгөө.pptx
төлөвлөгөө.pptx
 
2022-2023.pptx
2022-2023.pptx2022-2023.pptx
2022-2023.pptx
 
менежмент-асуудал.pptx
менежмент-асуудал.pptxменежмент-асуудал.pptx
менежмент-асуудал.pptx
 
нэгдүгээрт хүүхэд.pptx
нэгдүгээрт хүүхэд.pptxнэгдүгээрт хүүхэд.pptx
нэгдүгээрт хүүхэд.pptx
 
Үр-дүнгийн-тайлан.pptx
Үр-дүнгийн-тайлан.pptxҮр-дүнгийн-тайлан.pptx
Үр-дүнгийн-тайлан.pptx
 
стратеги хөтөлбөр.pptx
стратеги хөтөлбөр.pptxстратеги хөтөлбөр.pptx
стратеги хөтөлбөр.pptx
 
амьдралын мод.pptx
амьдралын мод.pptxамьдралын мод.pptx
амьдралын мод.pptx
 
2021-2022.pptx
2021-2022.pptx2021-2022.pptx
2021-2022.pptx
 
2022 tailan (2).pptx
2022 tailan (2).pptx2022 tailan (2).pptx
2022 tailan (2).pptx
 
2023 тайлан.pptx
2023 тайлан.pptx2023 тайлан.pptx
2023 тайлан.pptx
 
Хөгжлийн хөтөлбөр .pptx
Хөгжлийн хөтөлбөр .pptxХөгжлийн хөтөлбөр .pptx
Хөгжлийн хөтөлбөр .pptx
 
стратеги.pptx
стратеги.pptxстратеги.pptx
стратеги.pptx
 

Хүүхэд-хамгаалах-бодлого.pdf

  • 1. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 1 ОРХОН АЙМГИЙН 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО Ерөнхий танилцуулга: Хүүхдийн хамгаалуулах эрх Хүүхэд хамгааллын тухай ойлголтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц, мөн түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор 18 нас хүрээгүй хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах асуудлыг авч үзнэ. Хүүхдийн эрх нь хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэн тогтохоос эхлэн түүний амьдрах, хөгжих, хамгаалах, оролцох хэрэгцээг баталгаажуулж байдаг. Манай улсын хүүхдийн эрхийн тухай хуульд 2016 зааснаар хүүхэд нь: амьдрах, хамгаалах, хөгжих, оролцох гэсэн 4 багц эрхтэй. Амьдрах эрх : Төрмөгцөө нэр авах, монгол улсын болон гадаадын иргэний харьяалал авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх дайны үед хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрхүүд багтдаг. Хамгааллуулах эрх: Хүчирийлийн бүхий л хэлбэрүүдээс нийгмийн бүх орчинд хамгааллуулах хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгааллуулах, үл ялгаварлахгүй байх
  • 2. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 2 Хөгжих эрх: Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, шашин шүтэх, эс шүтэх эцэг эхийн хайр халамжид өсөх, амралт чөлөөт цагаараа тоглох, сонирхлын дагуу дуртай дугуйланд секцдээ хамрагдах, мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. . Оролцох эрх: Өөрийн хэр хэмжээнд тохирсон арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх, өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, өөрт оногдсон эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс авах гэх мэт эрхүүдтэй. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай болохыг заажээ. Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал зэрэг зүй бус бүх хандлага нь хүүхдийн жам ёсны эрх болох айдас хүйдсээс ангид, халдашгүй дархан байх эрхэмсэг чанарыг үгүйсгэсэн хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн бөгөөд хэзээ ч зөвтгөж болохгүй, харин урьдчилан сэргийлж болох, ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд хүн бүрт хамаатай асуудал юм. Хүүхэд хамгаалагдаагүйн хор уршиг Хэрэв хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн
  • 3. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 3 болон сэтгэцийн хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах, гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах, улмаар амь зогоохын эрхээр хөдөлмөр эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бий болгодог. Хүүхэд хамгааллын бодлого Энэ нь ажилтан, албан харагчдад чиглэсэн үйлчилгээ эрхлэгчийн дотоод бодлого бөгөөд хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд иргэн бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг. Хүүхэд бүх орчинд хүчирхийлэл дарамтанд өртөх эрсдэлтэй хүн амын бүлэг бөгөөд хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг байгууллага, салбарын үйлчилгээг авах явцад ч бас хүчирхийлэл, шийтгэлд өртөх явдал байдаг.Иймд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад өөрсдийн гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай бөгөөд эдгээр байгууллагуудад илүү өндөр шаардлага тавигддаг. Эдгээр байгууллагууд нь хүүхэдтэй ажиллахдаа тэднээр үйлчлүүлж байгаа болон хамтарч ажиллаж байгаа бүх хүүхдийг дээд зэргээр хамгаалах бүхий л арга хэмжээг авах ёстой. Хүүхэд, гэр бүлтэй шууд ба шууд бусаар ажилладаг байгууллагууд тусгайлсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь олон улсын стандард бөгөөд энэ нь аливаа эрсдлээс хамгаалах сайн туршлага юм. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ Хүүхэд : 18 нас хүртэлх хүн Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдал, мөлжлөгөөс урьдчлан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд хамгаалах тогтвортой үйл ажиллагааг хэлнэ. Хүүхэд хамгааллын бодлого: Хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг бөгөөд хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд үүрэг хүлээгчид юуг анхаарах ёстойг тусгасан байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл: Дараах хэлбэрээр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны халдашгүй дархан байдлыг алдагдуулах үйлдэл • Бие мах бодын хүчирхийлэл • Бэлгийн хүчирхийлэл • Сэтгэл санааны хүчирхийлэл • Үл хайхрах хүчирхийлэл
  • 4. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 4 Бие махбодийн хүчирхийлэл: Зодох, цохих, өшиглөх, хазах, түлэх, сэгсрэх, чимхэх, гэх мэт ямар нэгэн байдлаар хүүхдийн бие махбодод байнга халдах, бие мах бодын гэмтэл учруулах үйлдэл Бэлгийн хүчирхийлэл: Хүүхдийг бэлгийн таашаал авахдаа ашиглах, эдийн засгийн ашиг олохоор биеийг нь үнэлүүлэх үйлдэх Сэтгэл санааны хүчирхийлэл: Байнга голох, доромжлох, нэр төрийг нь гутаах, хүний эрхийг нь үгүйсгэх гэх мэтээр өөртөө итгэх итгэл, нийгмийн чадамжаа хүүхэд аажмаар гээхэд хүргэж байгаа бусдын сөрөг зан үйл Үл хайхрах: Хүүхэд анхаарал тавихыг шууд, санаатайгаар орхигдуулж, тэдний наад захыг хэрэгцээг хангах явцдаа алдаа гаргах үйлдэх Хүүхдийг садар самууд ашиглах: Бэлгийн амьдралыг ил тод харуулан дүрслэн бичсэн, видео бичлэг, зураг бүтээхдээ хүүхдийг оролцуулах үйлдэл Мөлжлөг: Хүүхдийн эмзэг байдлыг ашиглан тэднийг хүнд хөдөлмөр эрхлүүлдэг, наймаалах, садар самуун болон бусад эрсдэлт үйл ажилагаанд уруу татан ашиг хонжоо олох үйлдэл Үе тэнгийнхний хүчирхийлэл: Нэг хүүхэд нөгөө хүүхдээ бие махбодын эсвэл сэтгэл санааны дарамт үзүүлэх үйлдэл. Мөн бэлгийн хүчирхийлэл энд орно. Энэ нь айлган сүрдүүлэх үйлдэл. Мөн бэлгийн хүчирхийлэл энд орно . Цахим харилцаагаар дарамтлах, сүрдүүлэх, тохуурхах, нэр төрийг гутаан доромжлох үзэгдэл энэ нэр томъёонд хамаарна. ГЭР БҮЛ, НИЙГЭМ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ • Хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдал, мөлжлөгөөс ангид байх, хүмүүжлийн эерэг аргууд • ГБХ-д өртсөн хүүхэд яаралтай тусламж Гэр бүл дэх хүүхэд хамгаалал • Сургууль, цэцэрлэг бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх • Эрсдлийг илрүүлэх, заавал мэдээлэх, хүмүүжлийн эерэг арга • Үе тэнгийнхний дарамт, сөрөг үзэгдлээс ус сэргийлэх Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал • Заавал мэдээлэх • Нууцлал, ёс зүй • Шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ, үйлчилгээний ёс зүй Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал •Хүчирхийлэл сурталчилсан хортой мэдээллээс хамгаалах бодлого •Хүчирхийллээс ангид эерэг мэдээлэл • Интернетийн тусгай суваг, тусгай багцын хэрэглээг 18 нас хүрээгүй хүнд үзүүлэх эсэхийг гэрээгээр зохицуулах Хэвлэл мэдээлэл, цахим орчин дах хүүхэд хамгаалал •Худалдаа үйлчилгээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, уралдаан тэмцээний үе дэх хүүхдийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх •Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдлыг заавал мэдээлэх Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал
  • 5. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 5 ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА Хүмүүжлийн эерэг арга – эрх зүйн үндэслэл Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ. • Эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгох юмсан гэсэн туйлын хүсэлтэй. • Гэтэл хүүхэд буруу зүйл хийж, алдаа гаргадаг. • Бага насны хүүхэд аливаа зүйлийг сониучирхан, хэлэхгүй авах, таны хэрэгтэй эд зүйлийг ч эвдэж нурааж, хагалж, үгүй хийдэг, айлын хүүхэдтэй зөв харилцаж чадахгүй .нэгнийгээ зодож, бусдын эд зүйлийг булаадаг. Энэ бүхэн бол тэд орчлон хорвоотой өөрийнхөөрөө танилцаж байна гэсэн үг. • Бусдын амнаас хүүхдийнхээ талаар муу үг сонсож, “чихэндээ хонх уях”-ыг зарим эцэг эх тэвчдэггүй. • Хүүхдээ яаж сайн хүн болгох вэ? Хүмүүжлийн эерэг арга Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэдэг нь хүүхдийг дураар нь аашлуулах, дэг журамгүй байлгах, асуудал гарлаа гэхэд тэр дор нь яаралтай, хуумгай арга хэмжээ авах, загнаж, зодох БИШ юм. Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг аажмаар сахилгатай болгох, ойлгомжтой харилцах, хүүхдээ хүндэтгэж, хүүхдийнхээ хүндэтгэлийг хүлээх, хэрхэн зөв шийдвэр гаргахыг хүүхэддээ зааж ойлгуулах, хүүхдийн чадвар, өөртөө итгэх итгэлийг дэмжих, бусдыг хүндэтгэж сургах явдал МӨН юм. Эцэг эхчүүдийн эзэмших ур чадвар Хүүхдийнхээ нас, сэтгэцийн хөгжлийн тухай ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэх Бие махбодийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангаж, элэгсэг дотно харилцах Хүүхэддээ хэрэгтэй мэдлэгийг өгөх, мэдээллээр хагах, удирдан чиглүүлэх Хүүхдийн насны үе шат болгонд илэрдэг нас, сэтгэцийн онцлогуудыг мэдэж байх Хүүхэдтэй элэгсэг дотно харилцах ба удирдан чиглүүлж, аливааг ойлгуулахын учир Хүүхэд хүмүүжүүлэх хэрэгцээ
  • 6. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 6 Хэрвээ эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ харилцахад асуудал тулгарсан бол хамгийн түрүүнд харилцаагаа элэгсэг дотно болгохыг эрмэлзэх хэрэгтэй. Яагаад ийм харилцаа хэрэгтэй гэж? Ямар ч үед аюулгүй, хайртай гэдгээ ойлгуулж, тухайн насанд илэрдэг зан чанарын илрэлийг хүлээн зөвшөөрч, бидний харилцаа хүүхдэд маань ямар бодол сэтгэгдэл төрүүлж болохыг урьдчилан таамаглах нь чухал юм. • Элэгсэг дотно харилцах нь аюулгүй байдал, итгэлцлийг төрүүлдэг. • Аюулгүй үед хүүхэд тайвширч, шинэ зүйлд суралцах идэвхи, хүүхдийнхээ сонирхсон хэрнээ учрыг олж чадахгүй байгаа зүйлийг тайлбарлаж өгөх, хамтран шийдлийг олох явдал бол хүмүүжлийн эерэг аргын салшгүй нэг хэсэг юм. • Учир шалтгааныг тодорхой тайлбарлаж өгөх • Зан байдлыг нь удирдан чиглүүлэх • Амжилтанд хүрэхэд нь туслах • Эерэг үлгэр дуурайлал үзүүлэхХүүхдийн санаа бодлыг сонсох, дэмжих, юу нь болох, болохгүйг хэлж өгөх • Бэрхшээлийг хамтран шийдвэрлэх гэх зэргээр хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах, шийдвэр гаргах, туслах дэмжих асуудлууд багтдаг. • Эелдэг зөөлөн харилцаа нь нээлттэй, шударга, үнэн сэтгэлийн харилцаа байдаг. • Энэ үед болох болохгүйн тухай ойлголцол хялбархан. Учир шалтгааныг таниулах Хүүхдийнхээ сонирхсон хэрнээ учрыг олж чадахгүй байгаа зүйлийг тайлбарлаж өгөх, хамтран шийдлийг олох явдал бол хүмүүжлийн эерэг аргын салшгүй нэг хэсэг юм. Учир шалтгааныг тодорхой тайлбарлаж өгөх Амжилтанд хүрэхэд нь туслах Бэрхшээлийг хамтран шийдвэрлэх гэх зэргээр хүүхэдтэйгээ хамтдаа ярилцах, шийдвэр гаргах, туслах дэмжих асуудлууд багтдаг. Эерэг үлгэр дуурайлал үзүүлэхХүүхдийн санаа бодлыг сонсох, дэмжих, юу нь болох, болохгүйг хэлж өгөх Зан байдлыг нь удирдан чиглүүлэх
  • 7. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 7 ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРХОН АЙМГИЙН 4-Р ЦЭЦЭРЛЭГ Танилцуулга: 4-р цэцэрлэг нь Орхон аймгийн Баян –өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрладаг. Тус цэцэрлэг нь 1992 онд ашиглалтанд орсон. 280 хүүхдийн хүчин чадалтай , 42 багш ажилтан ажиллаж байсан. Цэцэрлэгийн өргөтгөл байр 2020 оны 3 сард анх суурь нь тавигдаж 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга 2021 оны 1 сард ашиглалтанд орсон. Өргөтгөлийн барилга 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орсноор 18 бүлэгтэй болж , Согоот багт 0-5 насны 723 хүүхэд байдгын 565 хүүхдийг тус цэцэрлэгт хамруулан 61 багш ажиллагсадтай ажиллаж байна . • 2020 онд Орхон аймгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийн 6 анги шинээр нэмж 150 хүүхэд авах чадалтай болгон тохижуулж орчин нөхцлийг сайжруулсан. Манай цэцэрлэг бага бүлэг 4, Дунд бүлэг 5, ахлах бүлэг 4, бэлтгэл бүлэг 5 нийт 18 бүлэгт 2-5 насны 568 хүүхэд, 61 багш ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг.ЗАН-д Боловсрол судлалын магсирт 4,бакалавр зэрэгтэй багш 15,заах аргач мэргэжлийн зэрэгтэй 5 багш, тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй 4 багш ажиллаж байна. Хамран сургалтыг жил бүр нэмэгдүүлсээр одоо 785 хувьд хүргэн, 30 дахь жилдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг амжилттай хүргэн ажиллаж байна. ҮНДЭСЛЭЛ Хүүхдийн Эрхийг Хамгаалах тухай хуулийн дагуу хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Нас, сэтгэхүй, оюун ухаан, амьдралын онцлог байлын улмаас хүүхэд бүр ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Хүүхэд бүрийг өөрөө үйл хийхэд нь дэмжсэн бодит идэвхтэй орчин бүрдүүлж, ажилсаг, эвсэг, эрүүл Монгол хүүхдийг төлөвшүүлнэ ХҮҮХЭД ХАМГААЛАХ БОДЛОГО Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого нь өдөр бүр хүүхэдтэй ажилладаг багш нар, ажиллагсад, эцэг эх, гэр бүлд зориулагдана.
  • 8. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 8 хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй байдаг. Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг учраас байгууллагын албан хаагчид хүн бүр хүүхдийг хүндэлж, хүүхдийн эрхийг дээдэлж ажиллах үүрэгтэй. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг үйлдэгч нь ойр, түүний итгэлийг даах хүмүүс байх нь элбэг байдаг учраас хүүхэд, гэр бүлтэй ажилладаг багш ажилтан бүр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад өөрсдийн гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай. ЗОРИЛГО Манай байгууллага хамт олон нь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн, хүүхдийг хүчирхийллээс урьдчлан сэргийлэх, хамгаалах үйлсийг байгууллагынхаа соёлд нэвтрүүлсэн хамт олон болж, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЗАРЧМУУД: Хүүхдийн эрхийг дээдлэх: Бид хүүхдийн эрх, язгуур эрх ашиг, тэдний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина. Хүүхдийн эсрэг хүчирхийлэллийг огт хүлээн зөвшөөрөхгүй: Хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа хэлбэртэй хэзээ ч эвлэрэхгүй. Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан эрсдэл учруулах хүнийг хүүхэдтэй ажиллах, хамт олны дунд байхыг хүлээн зөвшөөрөхгүй Хүүхэд хор хөнөөл учруулахгүй байх: Бид үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэхдээ хүүхдийг ямар нэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, ялгаварлан гадуурхагдах байдалд оруулахгүйгээр, хүүхдийн эрх ашгийг дээд зэрэгт тавихаар зохион байгуулна. Эрсдлийг тооцох, үнэлэх сэргийлэх: Бидний явуулж байгаа үйл ажилагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж болзошгүй аливаа эрсдэл байгаа байгаа эсэхийг судалж, эрсдлийг бууруулах, хор нөлөөг нь багасгахад байнга анхаарч ажиллана. Хүчирхийлэгчийг дуугүй өнгөрөөсөн ч дараагийн хохирогч нь магадгүй тань таны хүүхэд байж болно. Тиймээс та бүхэн хүчирхийллийн тохиолдол бүрийг харсан даруйдаа мэдэээлж, хүүхэддээ мэдээлэх талаар зааж өгөөрэй. Үүнд: ➢ ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС 108 ➢ ЦАГДААГИЙН УТАС 102 ➢ ХОРОО СУМЫН ХАМТАРСАН БАГ ➢ Аюулгүйн дүрмийг байнга сануулж байх Хүн бүр оролцсон цагт сая хүчирхийлийг бид устгаж чадна.
  • 9. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 9 ХАМРАХ ХҮРЭЭ Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, ажилтан, эцэг эх нэг бүрийг хамарна. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Цэцэрлэгийн орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхралтанд өртүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн шинж тэмдэг илэрвэл мэдээлэх, хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээг нэн даруй авч ажиллана. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Манай байгууллагад ажиллаж байгаа болон шинээр ажилд орсон хүн бүр бодлогын баримт бичигтэй танилцаж, гарын үсгээр баталгаажуулан, батламжийн хамт эрхлэгчид хүлээлгэн өгнө. Хүүхэдтэй өдөр бүр тулж бүлгийн багш, туслах багш нар хүүхэд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллахтай холбоотой дараах асуудалд анхаарч ажлаа зөв зохион байгуулж ажиллана. А. Хүүхдийн зохистой хоололтыг дэмжиж, аюулгүй хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлэх • Хүүхдийн хоол хүнсний нийлүүлэлтэнд анхаарч гэрээт байгууллагаас эрүүл аюулгүй хоол хүнс нийлүүлэх • Хүүхдийн өдөр тутмын хоолны цэсэнд, хоолны амт чанар илчлэг каллорлог байдалд анхаарч ажиллах • Хэрлэн сумын Засаг даргын захирамжийн дагуу хүүхдийн бие бялдар өсөлт хөгжилтөнд дэмжлэг үзүүлэхэд өдөр бүр 1 аяга сүү, 1 ш өндөг арга хэмжээг цэцэрлэгийн зөвлөл, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах Б. Бага насны хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх • “ Эрүүл мэндийн дэмжих байгууллага”-ын үйл ажиллагааг нэмэгдүүлэх • “Шүдний цооролгүй цэцэрлэг” болох • Хүүхдийг товлосон вакцинжуулалтанд хамруулах • Эрүүл мэндийн үзлэгт хамруулах
  • 10. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 10 • 7-р багийн ажлын албатай хамтран тойргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа гаргах • Бүлэг бүрт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1-2 хүүхдийг хамруулах • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал 1 багш гэрээр очиж тухайн хүүхдийн хөгжилд нь тохируулан сургалт явуулах • Хөгжлийн бэрхшээлтэй, ба сульдаа хүүхдийн судалгаа гаргаж эрүүлжүүлэх чийрэгжүүлэх тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах • Хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг харуулахад өрхийн эмнэлгийн дэмжлэг авах В. Хүүхдийн сурч хөгжих таатай орчныг ханган ажиллах: • Стандартын шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлж ажиллах • Багш нар өдөр бүр хүүхэдтэй ажиллах аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцсан тухай гарын үсэг зурж баталгаажуулах • Эцэг эхчүүдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах • Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхийг хориглоно. • Хүүхдийг эцэг эхийн гараас эцэг эхээс хүлээн авч, хүлээлцэх • Цэцэрлэгтээ дуртай ирж, очих сэтгэгдлийг төрүүлж, хүүхдийг хүндэтгэж ажиллах • Бүлэг бүр хүүхдэд телевизор үзэх цагийг насанд нь тохируулан зааж өгөх • Хүүхдэд байгаль орчноо хайрлах хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг таниулах, экологийн хүмүүжил олгох Г. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах • Эцэг эхчүүдэд хүүхэд хамгааллын бодлогын тухай мэдээллийг өгнө. • Хүүхдийг зуны амралтын хугацаанд аялал зугаалгаар явахдаа гол ус, галын аюулаас сэргийлэх талаар аюулгүй байдлыг хангах талаар эцэг эхтэй хийх гэрээнд тусгах • Хүүхдэд ялангуяа бага насны хүүхдэд учирсан хамгааллын зөрчлийг хэрхэн таних, мэдээлэх талаар эцэг эхэд зөвөлгөө өгнө. • Хүүхдийг өдөр бүр биеийн байдал, зан төлөв, харилцааны талаар эцэг эхэд мэдээлэл өгч, орой хүлээн авахдаа хүүхдийн эрүүл мэндийн байдал, аюулгүй байдалд хяналт тавьж хүлээн авч байхыг зөвлөн хамтран хэрэгжүүлнэ. Д. Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал • Гамшиг тохиолдсон ба сургуулилтын онцгой байдлын үед цэцэрлэгийн захиргаанаас томилогдсон комисс үйл ажиллагааг удирдан зохион байгуулах • Бэлэн байдлын бэлтгэл хангах/ цэцэрлэг, мэргэжлийн байгууллагатай хамтран бэлтгэл сургуулилт зохион байгуулах/ • Онцгой байдлын үед хүүхдийн оролцоо үүргийг сайтар ойлгуулах
  • 11. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 11 • Цэцэрлэгийн байрны орох гарах гарц шатны тэмдэг, тэмдэглэгээтэй байх • Бүлэг бүр гамшгийн бэлэн байдлын үед хаашаа гарах гарцаа тодорхойлсон хүүхэд бүр мэддэг байх • Онцгой байдал гамшгийн үед юу тохиолддог талаар хүүхдэд мэдлэгийг сургалтын хөтөлбөртөө оруулах • Гамшгийн үеийн айдсыг арилгах талаар хүүхдэд ээлтэй аргыг хэрэглэх / тоглоом, найрсаг үг яриа өрнүүлэх/ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛУУД Сургалт сурталчилгаа, мэргэжлийн туслалцаа БСШУСЯ, Монголын эмэгтэйчүүдийн сан, Швейцарь улсын Ананда олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ”Бага насны хүүхдийг хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төсөлд манай цэцэрлэг хамрагдан ажиллаж байна. Уг төсөлд: ❖ Хүүхдэд зориулсан “Шар ном” “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь”сэдэвт сургалтын модуль ❖ Сургуулийн өмнөх насны боловсролын багш, туслах багш нарт зориулсан ”Ногоон ном” “Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх нь” сэдэвт сургалтын модуль ❖ Эцэг эх асран хамгаалагчдад зориулсан “Цэнхэр ном” ““Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх нь”сэдэвт сургалтанд хамрагдаж байна. Багш ажилтнуудад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулж, хүүхдийг хүндэтгэх, зөв боловсон харьцах, эерэг дулаан орчныг бүрдүүлэх талаар зөвлөн тусалж чиглүүлэн удирдана. Эцэг эхчүүдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эерэг хүмүүжлийн арга, холбогдох хууль эрхийн актуудын талаар мэдээлэл өгч, сургалт явуулна. Багш ажилтан, эцэг эхчүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт бүхий аливаа зөрчлийг нуун дарагдуулахгүй байх, тогтмол мэдээлж нэгдсэн ойлголттой болох талаар чиглэл зөвөлгөө өгч ажиллана. Ажилтан шалгаруулах журам: А. Хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй хүн байгууллагад орохоос урьдчлан сэргийлэх тулд хүүхэдтэй зүй бусаар харьцаж байсан эсэх, хүүхэдтэй харьцах чадварыг ажилтан шалгаруулах үзүүлтэнд оруулна. Б. Ажлын орон тоог зарлахдаа ”Хүүхдийн эрхийг хүндэтгэн ажиллах” талаар тусгана.
  • 12. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 12 В. Шинээр ажилд орсон хүн бүр “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хүлээн зөвшөөрч ажиллахаа батламжилна. Г. Ажилд шинээр орох гэж буй хүн цагдаагийн газрын тодорхойлолт авчирах Д. Ажилд орохыг хүсэгч буюу ажилтан нэг бүр Хавсралт -2-ын дагуу 2-оос дээш жилийн хугацаанд таних 2 хүнээс зан байдлын тодорхойлолт гаргуулна. Тэр нь гэр бүлийн гишүүн байж болохгүй. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ЗӨРЧИЛ а. Хүүхэд хамгааллын бодлогыг зөрчсөн ажилтанд сахилгын арга хэмжээ, үүрэгт ажлыг өөрчлөх, ажлаас түдгэлзүүлэх эсвэл хуулийн дагуу арга хэмжээ авна. ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ: • Хүүхдийн хувийн нууцыг хадгалах, хүндэтгэх журмыг даган хэрэгжүүлнэ. • Хүүхдийн зургийг авах, дүрс бичлэг хийхийн өмнө хүүхэд, эцэг эх асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Мөн зургийг хаана, хэрхэн ашиглахыг тайлбарлана. • Хүүхдийн нууцыг хадгалж, хүүхэд бүрийн нэр төрийг дээдэлнэ. • Хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй эрсдэл байгууллагын үйл ажиллагаанд оршиж байгаа эсэхэд судалгаа хийж ажиллана. Зөрчлийн талаар мэдээлэл өгөх • Байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан, хүн бүр хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, хамгааллын эрх зөрчигдсөн талаарх мэдээллийг байгууллагын удирдлагад шууд мэдээлэх үүрэгтэй. • Хүүхэд хамгааллын зөрчлийн тухай мэдээлэл хүлээн авсан даруйд удирдлага хариу үйлдэл үзүүлэх нийгмийн ажлын арга барилыг ашиглан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана. БУСАД МЭДЭЭЛЭХ ЖУРАМ: Хүүхэд дарамт, хүчирхийлэл, үл хайхрах байдал, хамгааллын эрх зөрчигдсөн зэргийг мэдсэн даруйдаа дараах газарт хандан мэдээлнэ: Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахуйц асуудал тохиолдвол нэн даруй эцэг эх, асран хамгаалагчдад мэдэгдэнэ. Хүүхдийн нөхцөл байдал хүнд, Яаралтай туслах шаардлагатай бол • Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч -99045874 • Эмнэлэг дуудлага хүлээн авах утас - 7058103 • Цагдаа - хэсгийн төлөөлөгч -7035102, • Багийн засаг дарга- 99367611 • ЗДТГ –ын нийгмийн ажилтан -89498686
  • 13. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 13 ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ • Хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул заналхийлсэн учрахуйц нөхцөл байдал үүссэн нь тохиолдолд бол хүүхдийг аюулаас зайлуулахыг арга хэмжээг нэн тэргүүн авна. • Хэрэв тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол: • Хууль цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хэргийг шилжүүлнэ. Гэмт хэрэг мөн эсэхийг зөвхөн хууль цагдаагийн байгуулага тогтооно. Мөн тухайн орон нутгийн эрх мэдэл бүхий хүүхэд хамгааллын байгууллагад давхар мэдэгдэнэ. ХҮҮХЭД ХАМГААЛАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ НЭГ. Үргэлж анхаарах 1.1. 2-5 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан харилцана. 1.2. Хүүхэд, том хүн хоёрын эрх мэдлийн зөрөөг ойлгож хүүхдэд дээрэнгүй хандахгүй байх 1.3. Хүүхдийг үргэлж сонсох , ойлгох 1.4. Харилцааны зөв үлгэр дууриалал үзүүлэх 1.5. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бие махбодийн шийтгэл хэрэглэхгүй байх, эерэг хүмүүжлийн аргыг ашиглах 1.6. Хүүхдийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандах 1.7. Хүүхдийн өөрөө хийж чадах зүйлийг өмнөөс нь хийхгүй байх 1.8. Хүүхэд хамгааллын зөрчлийг тэвчихгүй байх, мэдээлэх асуудлыг нуун дарагдуулдаггүй, нээлттэй ярилцдаг соёлыг түгээх 1.9. Ажлаа төлөвлөх, гүйцэтгэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол үзүүлж болзошгүй аливаа эрсдлийг тооцож, сэргийлэх 1.10. Хүүхдийн дунд гарч болзошгүй үе тэнгийнхний хүчирхийллийн талаар сонор сэрэмжтэй байх 1.11. Хүүхэд бие биенээ шоолох, үл ойлголцох байдлаас сэргийлэх ХОЁР. Хориглох 2.1. Хүүхдийг цохих, зодох, тусгаарлан хорих зэргээр бие махбодын хүчирхийлэлд оруулах 2.2. Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дорд үзэх, сэтгэл санааны дарамтанд оруулах, нэр хоч өгөх: 2.3. Хүүхдийг бэлгийн харьцаа хандлагаар өдсөн тоглоом тоглох, шалиг үг яриа ярих зэргээр биеэ авч явах, бусдад тийм боломж олгох 2.4. Хууль бус эсвэл хүүхдэд аюултай үйлдэлд гарсан тохиолдолд түүнийг тоохгүй орхих 2.5. Хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг хэрэглэх 2.6. Хүүхдийг ямар нэг байдлаар нь ялгаварлан харьцах 2.7. Хүүхэдтэй нэг түвшинд харьцах
  • 14. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 14 Манай байгууллагад ажиллаж байгаа ажилтан, албан хаагч нэг бүр “Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм “ –тэй танилцан гарын үсгээр баталгаажуулна. Ёс зүйн дүрмийн гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгаалахад оршино. Хүүхдийн байгуулагын ажилтны зүгээс хүүхэд хамгааллын эрсдэл, зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино. АЖИЛТНУУДЫГ ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ • Эцэг эх болон хүүхэд асран хамгаалагч ажилтнуудаа эцэг эхийн үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ цаг өнгөрөх, хүүхэддээ халамж анхаарал тавих боломжийг олгох талаар анхаарч ажиллана. • Монгол улсад хүүхдийн эрхийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн баримт бичгүүд, түүнд заасан эцэг эх асран хамгаалагчдын эрх үүргийг ойлгуулах сургалт суртчилгаа хийх • Бага насны болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хууль тогтоомжийн дагуу төрөөс заасан цагийн хөнгөлөлт үзүүлэх • 1-р ангийн хүүхэдтэй эхчүүдэд хүүхдээ хичээл давтуулах боломж олгох • Ажилтнуудын амьдрах нөхцлийн судалгаа гарган хүүхэд рүү нь чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах. Ж: 1-рт хүүхэд арга хэмжээг зохион байгуулах Хүүхэд хамгаалахад багш, туслах багш, эмч, ажилтнуудын үүрэг: Багш, туслах багшийн үүрэг • Хүүхдийн асуусан асуулт бүрт хүндэтгэлтэй байх • Хүүхдэд хайртай байх • Хүүхдүүдийг эрсдэлд орж болзошгүй байдлын судалгаа гаргах • Хүүхэд бүртэй ажиллах • Хүүхдэдээ үлгэрлэгч байх • Хүүхдээ сонсдог байх • Хүүхдийнхээ хэрэгцээг мэддэг байх • Хүүхэд эрүүл ахуй хэвшил дадал эзэмшихэд зөвлөн туслах ,дэмжих, • Орчны ариун цэврийг шаардлагын дагуу хангах • Сэтгэлийн ойр дотно нандин холбоотой байх • Багш хүүхэдтэй амьд байгаль танин мэдэхүйн бодит орчинд үйл хийхэд нь дэмжиж туслах • Хүүхдийг багаас нь Монгол ахуй соёлоос эзэмшүүлэхэд туслах багш үлгэрлэн дагуулах • Хүүхдээ алдаа гаргахад нь зөвшөөрдөг байх
  • 15. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 15 • Хүүхдийнхээ талаар хувийн нууцыг хадгалдаг байх • Хүүхдэд гар хүрэхгүй байх • Хүүхдэд хүүхдийн түвшинд харилцаа үүсгэх Эмчийн үүрэг ▪ Орчны ариун цэврийг шаардлагын дагуу хангах, зөвлөгөө өгөх ▪ Хүүхдийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэхэд санаачлагатай ажиллаж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх Ажилчдын үүрэг ▪ Хүүхдийн асуусан асуулт бүрт хүндэтгэлтэй байх ▪ Хүүхдийг хайрладаг байх ▪ Хүүхдэдээ үлгэрлэгч байх ▪ Хүүхдээ сонсдог байх ▪ Хүүхдийн хэрэгцээг мэдэрдэг байх ▪ Орчны ариун цэврийг шаардлагын дагуу байлгах ▪ Монгол ахуй соёлоос суралцахад дэмжлэг үзүүлэх ▪ Хүүхдийг амьд, бодит орчинд ажиллах, хөгжихөд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • 16. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 16 Хавсралт: ЗАН БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛАХ ХҮМҮҮСИЙН ХАЯГ БОЛОН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ЭСЭХЭЭ ШАЛГУУЛАХ ТУХАЙ 20.....он.....сар....өдөр Таны зан байдлын талаар тодорхойлолт өгөх боломжтой таныг 2 жилээс дээш хугацаагаар таних 2 хүний нэр, холбоо барих хаягыг бичнэ үү. Гэр бүлийн гишүүд оруулахгүйгээр: Тодорхойлогч 1: Овог нэр............................................. Гэрийн хаяг.......................................................................................................... Утас........................... .......................................... Тодорхойлогч2 : Овог нэр............................................. Гэрийн хаяг.......................................................................................................... Утас........................... .......................................... Цэцэрлэгийн туслах багш.....................
  • 17. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 17 Хүүхэд хамгааллын зөрчлийн талаар мэдээлэх хуудас : Хэрвээ хүүхдэд ямар нэгэн аюул учирсан талаар мэдэж байгаа бол та доорхи хүснэгтийг бөглөнө үү? 1.Таны мэдээлэл Нэр................................. Хаана ямар ажил эрхэлдэг.............................. Тухайн хүүхэдтэй ямар холбоотой вэ?.................................. Холбоо барих хаяг утас................................. 2. Хүүхдийн мэдээлэл Хүүхдийн нэр .................................................... Хүүхдийн хүйс, нас .................................................... Хүүхдийн гэрийн хаяг .................................................... Хүүхдийн асран хамгаалагчийн нэр .................................................... 3. Хэргийнсэжгийн тухай, аль болох тодорхой бэлгийн бие махбодийн, сэтгэл санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал ....................................................................................................................................... ......................................................................................................................................... 4. Сэжиглэгдэж буй үйлдлийн болсон он сар өдөр цаг ....................................................................................................................................... ....................................................................................................................................... Сэжиглэгдэж буй үйлдэл хаана болсон бэ?................................................... Тус үйлдлийг үйлдсэн сэжигтний нэр .............................................................. Нэмэлт мэдээлэл.....................................................................................................
  • 18. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 18 Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг Хүлээн зөвшөөрсөн хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч ....................................Аймаг........................................сум Батламж 20.......оны......сарын.........өдөр Дугаар : ........................ургийн овгийн ........................нийны..........................миний бие нь энэхүү байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогод дурдсан ёс зүйн дүрмийг уншиж ойлголоо. Би энд дурдсан зарчмуудыг хүлээн зөвшөөрч хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хугацаандаа хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхийн чухалыг ямагт санаж явах болно. .......................................................... Овог нэр .......................................................... Албан тушаал ............................................................ Гарын үсэг ............................................................ Огноо
  • 19. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 19 Хавсралт- Хэрвээ хүүхдэд ямар нэгэн аюул учирсан талаар мэдэж байгаа бол та доорхи хүснэгтийг бөглөнө үү? 1.Таны мэдээлэл Нэр................................. Хаана ямар ажил эрхэлдэг.............................. Тухайн хүүхэдтэй ямар холбоотой вэ?.................................. Холбоо барих хаяг утас................................. 2. Хүүхдийн мэдээлэл Хүүхдийн нэр .................................................... Хүүхдийн хүйс, нас .................................................... Хүүхдийн гэрийн хаяг .................................................... Хүүхдийн асран хамгаалагчийн нэр .................................................... 3. Хэргийн сэжгийн тухай, аль болох тодорхой бэлгийн бие махбодийн, сэтгэл санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал ....................................................................................................................................... ......................................................................................................................................... 4. Хэргийн сэжгийн тухай, аль болох тодорхойбэлгийн бие махбодийн, сэтгэл санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал ...................................................................................................................................... ...................................................................................................................................... Сэжиглэгдэж буй үйлдлийн болсон он сар өдөр цаг........................................ Сэжиглэгдэж буй үйлдэл хаана болсон бэ?......................................................... Тус үйлдлийг үйлдсэн сэжигтний нэр ............................................................. Нэмэлт мэдээлэл.....................................................................................................
  • 20. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 20 ТОМЪЁО: 1.Хүүхэд хамгаалах бодлого Ерөнхий танилцуулга...................................1 2. Нэр томъёоны тодорхойлолт......................................................................4 3. 12-р цэцэрлэгийн хүүхэд хамгаалах бодлого............................................6 4. Хүүхэд хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчимууд..................7 5. Урьдчилан сэргийлэх ажлууд......................................................................9 6. Ажилтан шалгаруулах журам.....................................................................10 7.Хүүхэд хамгаалах ёс зүйн дүрэм............................................................12 8. Ажилтнуудыг эцэг эхийн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх...........13 9. Хүүхэд хамгаалах бодлого........................................................................14 10. Хавсралтууд...........................................................................................16-20
  • 21. Орхон аймгийн 4-р цэцэрлэг Хүүхэд хамгаалах бодлого 21