Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

эсээ бичлэг

2,797 views

Published on

eseee

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

эсээ бичлэг

  1. 1. Эсээ 2014 Page 1 Сэтгэлийн хөндүүр Амьдрал гэж юу вэ? Хүүхдийн орчингүйгээр амьдралыг төсөөлөхөд нэн бэрх. Хүүхэд энэ бол хувь хүн. Нийгэмд төлөвшиж байгаа бие хүн. Хүүхдийн амьдрах орчин эрүүл, аюулгүй ,амгалан тайван байх. Хүүхэд нь бидний ирээдүй, хойчийг залгамжлагч .Бид л хүүхдийг хайрлаж, зөв дадал хэвшилтэй, нийгэмд эзлэх байр суурьтай иргэн болгон төлөвшүүлэх ёстой. Ийм ч учраас “Хүн болох багаасаа ,хүлэг болох унаганаасаа “гэдэг ардын мэргэн үг байдаг билээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэлсэн үгэндээ “Улсын сайн хүнээсээ , хүний сайн хүүхдээсээ “үнэхээр сайн улс болъё гэвэл хүүхдээ л зөв сайн хүмүүжилтэй болгох хэрэгтэй, айл гэр бүхэн сайхан уур амьсгалтай,эвсэг найрсаг, хүн бүхэн, хүүхэд бүхэн сайн байх ёстой ингэж чадвал монгол улс дэлхийд цуурайтсан сайхан улс болно гэж хэлсэн байдаг. Бичигч би бээр энэ сэдвийг сонгож авсны учир нь өөрийн бяцхан шавийнхаа тухай сэтгэл зовниж явдгаас үүдэнбичих санаа төрсөн юм. Сурагч маань 6 настай. Тэрээр биеэр жижиг боловч хөдөлгөөнтэй, дүрсгүй нэгэн. Тэр тогтвортой суудаггүй,сууж байх хугацаандаа ямар нэгэн үйлдэл хийдэг. Бусдын анхаарлыг сарниулдаг. Эсвэл гэнэт огцом чангаар хашхирдаг. Хичээл дундуур чөлөөтэй босч явдаг. Сандал дээр тэгнэж хэвтээд чимээ гарган хөдөлгөх, эрхтнээрээ оролдох, гэнэт газар түрүүлгээ хараад хэвтэх, ахлах ангийн охид явж байвал гүйж очоод гуянаас нь тэврээд авах зэрэг янз бүрийн гаж үйлдэл хийдэг зэрэг нь байнга давтагдаж байгаа нь ажиглагдсан. Тогтоох чадвар сул, бичих дадал хэвшил тогтоогүй, үг өгүүлбэр бичүүлэхдээ гарыг нь барьж даган дуурайлгах замаар бичүүлдэг. Хийж байгаа үйлдэл нь 4 настай хүүхдийн хэмжээнд байдаг. Хэл ярианы хөгжил сул. Үгийг бүтэнөгүүлбэрээр хэлдэггүй. Ойлгомжгүй яриатай . Тэрээр ээж, өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг. Гэр бүлийн орчинд хүүхдийг дураар нь өсгөсөн. Сумын эрүүл мэндийн эмчтэй уулзаж нөхцөл байдлыг таниулж ямар шалтгаанаар ийм үйлдэл хийж байгаа талаар асууж лавласанболовч хүүхэд насанд ховор тохиолдох гаж дон гэж хэлж байсан боловч багш миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхөд нэлээд эргэлзээтэй байсанбилээ. Ээжтэй нь ганцаарчлан уулзаж : Яагаад хүүхэд ийм үйлдэл хийх болов? Балчир насны хүүхдийн дэргэд насанд хүрэгчдийн кино үздэг үү? эсвэл элдэв янзын муу зуршил харсан уу? гэж их л болгоомжтой ярилцсан билээ. Хэрвээ хүүхдийн энэ байдал засрахгүйбол бусад сурагчдад их нөлөөтэй гэдгийг сануулж, мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөсөн билээ. Багшийн зүгээс хүүхдийг нэн түрүүнд зөв суулгаж сургах ,янз бүрийн үйлдэл гаргаж байгааг багасгах нь чухал гэж үзсэн. Хичээл болон үдийн цайны завсарлагаанаар байнга дэргэдээ дагуулж явдаг,үг хэллэгийг нь сайжруулах замаар тодорхой үг хэллэг хэлүүлэх , нийгэмшүүлэх ,найз нөхдийнх нь дунд
  2. 2. Эсээ 2014 Page 2 байлгах зэргээр жилийн хугацаанд бага боловч ахиц гарах болов уу? гэдэг үүднээс бүхий л хүчээ дайчлан ажиллаж ирсэн билээ. Гэвч бодит амьдрал дээр гэр бүлийн хоорондын зөрчилдөөний улмаас хүүхэд хохирох явдал гарч байгаад сэтгэл эмзэглэж байлаа. Энэ нь гэр бүлийн хүмүүжил хүүхдэд нөлөөлсөн болов уу? Учир нь түүнийг хичээлд суулгах явдал багассаар байсан. Шалтгааныг нь тодруулахад: Эх нь хүүхдээ оюуны хомсдолтой ,юу ч сурахгүйбайна, хичээлд сонирхолгүй байна гэдэг шалтгаантоочсон. Мөн хүүхдээс болж гэр бүлийн дунд байнга зөрчилдөөн гардаг байсан байна . Өвөө нь хүүхдийг нь юм сурахгүй байна, тэнэг мангар зэрэг элдвээр дайрч доромжилж ,бас зоддог , хэрцгий ханддаг гэж ярьсан . Үүнээс улбааланхүүхэдтэйхэрцгий харилцах гэж юуг хэлэх вэ? “ Хүүхдэд бие махбодынболон сэтгэлийн шарх учруулан гэмтээж байгаа,хүч хэрэглэсэн басамжилсанхарилцааг хэлнэ.” 1 Ийм ч учраас эмзэг гомдомтгой, уйламтгай, хичээлдээ сул, оюуны хомсдолтой зэрэг нэлээд анхаарал шаарддаг хүүхдүүд эцэг эхийн хэрцгийлэлд өртөх нь их байдаг байна. Энэ чиглэлээр эрэл хайгуул хийж судлаж үзсэнболовч багш миний хувьд энэ үнэхээр оюун ухааны хомсдолтой юу? эсвэл сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй хүүхэд үү ? гэдгийг тодорхойлоход бэрхшээлтэй байна. Яагаад ? ийм байдалд хүрэв? Чухам хүүхдэд юу нөлөөлсөн бол ? ... Дүгнэлт: Гэр бүлийн зөрчилдөөн болон гэр бүлийн хүмүүжлээс болж хүүхэд тухайн үйлдлийг өөрийн оюун санаанд тусганавч улмаар түүнийг давтанүйлдэх үйлдлийг хийснээр энэ нь улмаар рефлекс болж хүүхэд бусдаас гадуурхагдах ,хүүхдийг найз нөхдөөс нь хөндийрүүлэх нэгэн шалтгаанболсон гэж үзэж байна. “Хүүхдээ хайрлан харилцах нь “ 1 О. Мягмар Боловсролын удирдлага -1 Бичилт бичсэн: П.Оюунжаргал
  3. 3. Эсээ 2014 Page 3

×