Your SlideShare is downloading. ×
Microsoft word 2007
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Saving this for later?

Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime - even offline.

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

Microsoft word 2007

68,125
views

Published on


22 Comments
138 Likes
Statistics
Notes
  • sain bna page layout / page setup / gej orood urdah zaig ni urdaas 3 pt gesen chine ih tom zaitai bolchood bn pt ni cm bolgohgvi bol bolohgvi bna yahuu yaj bolgohuu \\\\\ tuslaach
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • .
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • maash heregtei yu bn yaj tataj awah yum be
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • mailings цэсний талаар бичээд өгч болох уу?
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • yaj tatj awah we??? heregtei medeelel bna
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
No Downloads
Views
Total Views
68,125
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
23
Actions
Shares
0
Downloads
126
Comments
22
Likes
138
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. MICROSOFT WORD 2007 Энэ бүлгээр MICROSOFT WORD 2007 програмыг ажиллуулах, програмаас гарах, програмын зарим цэснүүдийн бүтэц, тэдгээрийн үүргийн тухай өгүүлнэ. Энэхүү програм нь бичиг баримт боловсруулах програм юм. Програмыг эхлүүлэхэд START ALL PROGRAMS MICROSOFT OFFICE MICROSOFT WORD 2007 сонгоно. 1
  • 2. MICROSOFT WORD 2007 програм нь ажлын ба командын гэсэн хоѐр хэсгээс тогтоно. Командын хэсэг АЖЛЫН ХЭСЭГ Ажлын хэсэгт ажлын хуудас гэж нэрлэгддэг DOCUMENT байрлах ба энэ DOCUMENT-ийг цагаан цаас гэж ойлгон цаасан дээр бичдэг шигээ энэ хуудсан дээр бичих болно. Харин командын хэсэг нь ажлын хуудсан дээр бичигдсэн зүйлийг засварлах, хэвжүүлэх, хадгалах, хэвлэх зэрэгтэй холбоотой командуудыг агуулна. Командын хэсэгт байрлах командуудыг үндсэн командын цэс (MENU) ба дүрсэн командууд болох хэрэгслүүд (TOOLBAR) ГЭЖ хувааж болно. Үндсэн командын цэс Дүрсэн командууд 2
  • 3. MICROSOFT WORD 2007 програмын ерөнхий бүтэц Microsoft Гараас Office хурдан Ажлын Ажлын хуудсыг хуудсын нэр Програмын нэр удирдах товчлуурууд товчлуур удирдах товчлуур Богино холболтын товчлуур Scrolling bar- дээшээ, доошоо гүйлгэдэг товчлуур ruler Дэлгэцэнд харагдах Хуудасын хэмжээг 10%- Дэлгэцэнд харагдаж хуудасын загвар аас 500% хүртэл байгаа хуудасны дуугаар томруулж болно 3
  • 4. SHORT CUT KEYS - Богино холболтын товчлуурууд Хурдан бичилтийн үед хулгана руу гараа хөдөлгөж цаг алдахаас сэргийлэх нэг зүйл бол богино холболтын товчлуурууд юм. Богино холболтын товчлууруудыг ALT товчийг дарж идэвхижүүлнэ. Харин идэвхигүй болгоход ESC товчийг дарахад хангалттай. ALT товчийг дарсан үед дараах байдалд орно. MICROSOFT WORD 2007-ийн богино холболтын товчлуурууд F MICROSOFT OFFICE товчлуур идэхвижинэ H HOME-үндсэн нүүр хуудас руу орно N INSERT цэс P PAGE LAYOUT цэс S REFERENCES-цэс M MAILING-цэс R REVIEW-цэс W VIEW-ЦЭС X ADD-INS-нэмэлт суулгасан програмын цэс Microsoft Word-ийн богино холболтын (Shotcut) товчлуурууд ALT+F4 EXIT Программаас гарах CTRL+N NEW Шинэ баримт үүсгэх CTRL+O OPEN Хадгалсан баримтыг нээх CTRL+P PRINT Хэвлэх CTRL+F2 PRINTPREVIEW Хэвлэгдэх байдлыг харах CTRL+S SAVE Хадгалах F12 SAVEAS Нэр, төрөл, байрлал сольж хадгалах CTRL+C COPY Хуулаж авах CTRL+X CUT Хайчилж авах CTRL+V PASTE Наах CTRL+F FIND Хайх CTRL+G OR F5 GOTO Шууд очих CTRL+Z OR UNDO Буцах ALT+BACKSPACE CTRL+Y OR F4 OR REDO OR REPEAT Буцсанаа эргүүлэж давтах ALT+ENTER CTRL+H REPLACE Өөрчлөх CTRL+A SELECTALL Бүгдийг сонгох CTRL+SHIFT+A ALLCAPS Бүгдийг томоор бичих CTRL+B BOLD Тодоор бичих CTRL+E CENTERPARA Голлуулж Бичих SHIFT+F3 CHANGECASE Үсгийн том жижгийг өөрчлөх 4
  • 5. CTRL+SHIFT+J DISTRIBUTE PARA Мөрөнд тэлж багтаах CTRL+SHIFT+D DOUBLEUNDERLINE Доогуур давхар зураас CTRL+D FORMATFONT Format цэсийн Font CTRL+> GROWFONT Фонтыг томсгох CTRL+] GROWFONTONEPOIN Фонтыг нэг хэмжээгээр томосгох T CTRL+T HANDINGINDENT Эхний мөрөөс бусдыг ухраах CTRL+SHIFT+H HIDDEN Далдлах CTRL+M INDENT Мөрийг ухраах CTRL+I OR ITALIC Налуулж бичих CTRL+SHIFT+I CTRL+J JUSTIFYPARA 2 талаас нь тэгшилэх CTRL+L LEFTPARA Зүүн тал руу шахах CTRL+SHIFT+N NORMALSTYLE Энгийнээр бичих CTRL+Q RESETPARA БИЧИЛТИЙН ХЭЛБЭРИЙГ АНХНЫ БАЙДАЛД ОРУУЛАХ CTRL+R RIGHTPARA Баруун тал руу шахах CTRL+< SHRINKFONT Фонтыг жижигсгэх CTRL+[ SHRINKFONTONEPOI Фонтыг нэг хэмжээгээр жижигсгэх NT CTRL+SHIFT+K SMALLCAPS Жижиг үсгээр бичих CTRL+1 SPACEPARA1 Мөр хооронд 1 зай CTRL+15 SPACEPARA1,5 Мөр хооронд 1,5 зай CTRL+2 SPACEPARA2 Мөр хооронд 2 зай CTRL+SHIFT+S STYLE Бичилтийн төрх CTRL+= SUBSCRIPT Доошлуулж бичих CTRL++ SUPERSCRIPT Дээшлүүлж бичих CTRL+SHIFT+Q SYMBOLFONT Тэмдэгт Фонт CTRL+U UNDERLINE Доогуур зураас CTRL+SHIFT+M UNINDENT Мөрийг урагшлуулах CTRL+SHIFT+ WORDUNDERLINE Үгийн доогуур зурах W ALT+SHIFT+F1 MICROSOFTSCRIPTED VB бичилт 1 ITOR CTRL+SHIFT+R TOOLS WORD COUNT Үг, үсэг дахин тоолох RECOUNT ALT+SHIFT+F7 TRANSLATEPANE Орчуулгын самбар ALT+F11 VIEWVBCODE VB код үзэх ALT+CTRL+U TABLE UPDATE Хүснэгтийг автоматаар засварлах AUTOFORMAT ALT+F10 APPMAXIMIZE Программын цонхыг томсгох ALT+F5 APPRESTORE Программын цонхыг хэвийн болгох ALT+SHIFT+C CLOSEPANE Самбарыг хаах CTRL+F10 DOCMAXIMIZE Док-ыг томсгох CTRL+F7 DOCMOVE Док-ыг зөөх CTRL+F5 DOCRESTORE Док-ыг хэвийн болгох CTRL+F8 DOCSIZE Док-ын цонхны хэмжээг өөрчлөх ALT+CTRL+S DOCSPLIT Док-ыг хувааж харах F1 HELP Тусламж авах 5
  • 6. MICROSOFT OFFICE товчлуур (ALT+F) 1 2 3 4 5 6 7 8 9 1. Шинэ хуудас нээх (Ctrl+N) 10 11 2. Хуучин баримтыг нээх (Ctrl+O) 3. Баримтыг хадгалах 4. Баримтыг өөр нэр, өргөтгөлээр (Office 2003, PDF) хадгалах- F12 5. Баримтыг хэвлэх (Ctrl+P) 6. Prepare цэс 7. Баримтыг явуулах 8. Баримыг веб сервер болон дундаа хэрэглэх 9. Програмаас гарах 10. Word програмын тохиргоо 11. Програмаас гарах Өмнө ашиглаж байсан хэрэглээний програмуудад дээрх үйлдэлүүдийг бид хийж байсан. Word 2007 програм нь өмнөх програмуудаас Word options буюу word-ын тохиргоо гэсэн нэмэлт командтай. 6
  • 7. WORD OPTIONS- WORD програмын ерөнхий тохиргоо 1 2 3 4 5 6 7 8 1. Та энэ командыг ашиглаж програмын үндсэн цэнхэр өнгө болон хэлийг сольж болно. 2. DISPLAY цэсээс баримтын ерөнхий харагдах байдал болон принтерийн тохиргоог хийж болно. 3. PROOFING цэс нь англи хэлий дүрэм зүйн тохиргооны хэсэг 4. SAVE цэсээс баримтыг ямар өргөтгөлөөр, хаана хадгалаж болохыг зааж өгч болно. Баримтыг автоматаар хадгалах хугацааг тохируулж болно. 5. ADVANCED цэсээс word програмын үндсэн цэснүүдийн тохиргоог хийж болно. Жишээ нь инчийн хэмжээг сантиметр руу солих 6. CUSTOMIZE цэс нь гараас удирдах товчлууруудыг дэлгэцэнд ил харуулах тохиргооны хэсэг 7. ADD-INS цэс нь word програмыг дэмжидэг нэмэлт програмуудын тохиргооны хэсэг 8. Таны баримт болон таны компьютерийн аюулгүй байдалын тухай мэдээлэл HOME ЦЭС –Үндсэн нүүрний цэснүүд 1 2 3 1. STANDART дүрст командууд 2. Текстийг хэвжүүлэх FORMATTING дүрст командууд 3. STYLES дүрст командууд 7
  • 8. FONT команд (CTRL+D) FONT командыг ашиглан тэмдэглэгдсэн текстүүдийн үсгийн фонтуудтай холбоотой төрөл бүрийн тохируулгуудыг хийнэ. FONT командыг сонгосон тохиолдолд дэлгэцэнд гарч ирэх FONT цонх нь FONT, CHARACTER SPACING гэсэн 2 хавтаснаас тогтно. FONT хавтаснаас тэмдэглэгдсэн текстүүдийн хувьд дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ. FONT Үсгийн фонтыг өөрчилнө FONT STYLE REGULAR Энгийн хэлбэрт бичнэ ITALIC Налуу хэлбэртэй болгоно BOLD Бүдүүн хэлбэртэй болгоно BOLD ITALIC Бүдүүн бас налуу хэлбэртэй болгоно SIZE Үсгийн хэмжээг өөрчилнө UNDERLINE Доогуур нь зураас зурна COLOR Өнгийг нь өөрчилнө EFFECTS STRIKETHRO Дундуур нь зураас зурна UGH DOUBLE Дундуур хоѐр зураас татна STRIKETHRO UGH дээд индекс хэлбэрт оруулна SUPERSCRIP T SUBSCRIPT доод индекс хэлбэрт оруулна SHADOW ССүүүүддээрр ооррууууллннаа OUTLINE E MBOSS Нааш нь гүдгэр болгонооо Нааш нь гүдгэр болгонооо Н ENGRAVE ЦЦаашнньххотгорбболгоноо SMALL CAPS БҮГДИЙГ НЬ ЖИЖИГ ҮСГҮҮДЭЭР СОЛИНО ALL CAPS БҮГДИЙГ ТОМ ҮСГҮҮДЭЭР СОЛИНО HIDDEN нууна PREVIEW Тухайн тохиргооны жишээ харагдана 8
  • 9. INSERT ЦЭС 1 2 3 4 5 6 7 1. Шинэ баримтын хуудас нэмэх ба нүүр хуудасанд бэлэн загвар сонгож болно. 2. Хүснэгт оруулах 3. Зураг оруулдаг цэснүүд 4. Хуудас болон вебүүдэд холбоос хийх 5. Хуудасанд дугаар, толгой, хөл оруулах 6. Гоѐмсог текст болон он, сар оруулах командууд 7. Тэмдэгт ба томъѐо оруулах командууд Хүснэгт байгуулах Хүснэгт байгуулахдаа INSERT TABLE командын INSERT TABLE хэрэглүүрийг сонгоно. Эдгээр сонголтыг хийхэд дараах харилцах цонх нээгдэнэ. - NUMBER OF COLUMNS – баганын тоо - NUMBER OF ROWS – мөрийн тоо - FIXED COLUMN WIDTH – баганын өргөн зэргийг зааж өгөөд ok дарна Жишээ: Дараах хүснэгтийг хийе Компьютер Физик үнэлгээ үнэлгээ Дундаж Оюутны нэрс Үсгэн Оноо Кредит Оноо Кредит Д/д 1. Энхболд 2. Ариунаа 3. Бат-Эрдэнэ 4. Мөнхзул a. TABLE- ийн INSERT TABLE командыг ашиглан 8 багана (COLUMN 8), 3 мөртэй (ROW 3) хүснэгт байгуулъя. 9
  • 10. b. Энэ хүснэгтийн багануудыг A,B,C …H гэсэн англи үсгээр, мөрийг 1,2,3 гэсэн тоогоор тэмдэглээд эхний нүдийг A1, дараагийн нүдийг B1, доодох нүдийг нь B2 г.м-ээр тэмдэглэе. A B C D E F G H 1 A1 B1 2 B2 C2 F2 3 D3 G3 c. A1, A2 нүднүүдийг тэмдэглээд MERGE CELLS командыг ашиглан нэгтгэж нэг нүд болгое. Өөрөөр хэлбэр A1, A2 нүднүүдийг идэвхижүүлээд хулганыхаа баруун талын товчийг ДАРЖ MERGE CELLS командыг сонгоно. d. Үүнтэй адилаар B1B2, C1D1, E1F1, G1G2, H1H2 нүднүүдийг хооронд нь нэгтгэе. e. Хүснэгтээ бүгдийг харлуулж тэмдэглэсний дараа FONT хэрэгслээс ARIAL фонтыг, FONT SIZE хэрэгслээс 11 гэсэн хэмжээг сонгоод дараах зүйлсийг бич. Энд нүднүүдийн хооронд шилжихдээ гарын TAB товчлуурыг ашиглах нь тохиромжтой. Д/д Оюутны Компьютер Физик Дундаж Үсгэн нэрс Оноо Кредит Оноо Кредит үнэлгээ үнэлгээ f. A1 нүдэнд курсороо аваачаад (хулганы баруун товчийг дарж) TEXT DIRECTION командыг ашиглан текстийн чиглэлийг өөрчил. Оюутны Компьютер Физик Дундаж Үсгэн Д/ нэрс Оноо Кредит Оноо Кредит үнэлгээ үнэлгээ д g. Дээрх аргаар G1, H1 нүдэнд байрлах текстүүдийн чиглэлийг өөрчил. Оюутны Компьютер Физик үнэлгэ үнэлгэ Дунда нэрс Үсгэн Д/д Оноо Кредит Оноо Кредит ж э э 10
  • 11. h. Хулгана ашиглан багана ба мөрийн хэмжээг өөрлөх болон DISTRIBUTE COLUMNS EVENLY командыг ашиглан хүснэгтийг дараах хэлбэрт оруул. Оюутны Компьютер Физик Дундаж үнэлгээ үнэлгээ нэрс Оноо Кредит Оноо Кредит Үсгэн Д/д i. Хулганыхаа баруун товчийг дарж CELL ALIGNMENT командуудыг ашиглан хүснэгтийн нүднүүдэд байрлах текстүүдийг хэвтээ болон босоо чиглэлийн дагуу голлуул. Компьютер Физик Дундаж үнэлгээ үнэлгээ Оюутны Үсгэн нэрс Оноо Кредит Оноо Кредит Д/д j. Курсорыг A3 нүдэнд аваачаад NUMBERING командыг (HOME цэсийн NUMBERING хэрэгслийг) ашиглан дугаар оруул. Компьютер Физик Дундаж үнэлгээ үнэлгээ Оюутны Үсгэн нэрс Оноо Кредит Оноо Кредит Д/д 1. k. B2 мөрөнд сурагчийн нэрсийг оруул. Ингээд ерөнхий хүснэгтээ байгууллаа. Компьютер Физик Дундаж үнэлгээ үнэлгээ Оюутны Үсгэн нэрс Оноо Кредит Оноо Кредит Д/д 1. Энхболд i. Хүснэгтэндээ мөр нэмэх хамгийн хялбар арга бол хүснэгтийн хамгийн сүүлийн нүдэнд курсороо аваачаад гарын TAB товчлуурыг дарах замаар хүснэгтэндээ мөр нэмж оруулна. Ийм замаар хүснэгтэндээ 3 нүд нэмж сурагчдын нэрсийг бичнэ. Үүний дараа Design цэсийн Table styles командыг сонгож өөртөө таалагдсан өнгө, хүснэгтийн хэлбэрийг сонгож дараах хэлбэрт 11
  • 12. оруулж болно. Ингээд бид хүснэгт байгуулах ерөнхий аргатай танилцлаа. Оюутны Компьютер Физик нэрс үнэлгээ үнэлгээ Дундаж Оноо Кредит Оноо Кредит Үсгэн Д/д 1. Энхболд 2. Ариунаа 3. Бат-Эрдэнэ 4. Мөнхзул Зураг оруулах Бичиж байгаа баримтанд зургийг дараах хэд хэдэн аргаар оруулж болно. a) PICTURE - Оруулах зураг энэхүү зургийн цуглуулганаас гадна хавтас болон дискэнд байх тохиолдолд үүнийг сонгоход тохиромжтой. b) CLIP ART - Бэлэн зургийн a b c d e цулгуулгаас зураг оруулж ирнэ. c) SHAPES - Зарим бэлэн дүрсүүдээс оруулж ирнэ. d) SMARTART –Бэлэн диаграммуудын загварыг сонгоно. e) CHART - Графикт утга өгч зурна. Жишээ нь: Амжилтынтөлөө I am doctor Smile Smile smile smile smile smile a) b) c) a) Зурагтай ажиллавал INSERT –PICTURE командыг сонгож Hard диск болон зөөврийн дискийн аль нэгэнээс хэрэгтэй зургийг оруулж ирнэ. Сонгосон зургаа оруулсаны дараа шинээр FORMAT гэсэн цэс нэмэгдэнэ. Энэ цэс доторх командуудыг 12
  • 13. ашиглан зургийг янз бүрээр өөрчилж болно. Мөн зургаа 3D хувиргаж, төрөл бүрийн эффектүүдийг PICTURE EFFECTS командыг ашиглаж хийж болно. FORMAT –PICTURE border командаас зурганд өнгөтэй хүрээ оруулна. Бид энэ зурганд цэнхэр өнгийн хүрээ сонгосон юм. Зургийн дээр текст бичихийн тулд FORMAT-TEXT WRAPPING-BEHIND TEXT командыг ашигласан. b) Зургийг CLIP ART буюу бэлэн цулгуулгаас оруулж FORMAT-TEXT WRAPPING-IN FRONT OF TEXT командыг сонгож текстийг бичсэн. c) Зургийг INSERT-SHAPES-ээс бэлэн зургийг сонгож FORMAT-EDIT командыг ашиглаж дотор нь текст бичсэн. Мөн FORMAT-TEXT BOX STYLES командыг ашиглаж дүрсийг янз бүрийн хэлбэр, хэмжээтэй, дизайнтай болгоно. INSERT-SMARTART командыг ашиглаж компьютерийн санах ойн шаталсан бүтэцийг харуулья. SMARTART-PYRAMID болон RELATIONSHIP командуудыг ашиглаж дараах дүрслэлүүдийг зурж болно. Дүрслэл дээр дарахад шинээр DESIGN цэс нэмэгдэж гарч ирэх бөгөөд та энэ цэсний командуудыг ашиглаж төрөл бүрийн дизайнтай, эффекттэй болгож болно. Регистрүүд Регистрүүд Кэш ой Кэш ой Үндсэн санах ой Үндсэн санах ой Диск кэш Диск кэш Соронзон диск Соронзон диск Тууз 13
  • 14. График байгуулах Бид оюутны дүнгийн амжилтийг үзүүлсэн дараах хүснэгтийг ашиглаж график байгуулая. Оюутны Хичээлүүд нэрс Физик Компьютер Дээд тоо Батболд 65 75 60 Урнаа 70 80 90 Зулаа 80 70 65 Сарнай 95 90 76 INSERT-CHART команд-ыг сонгоход дараах цонх гарч ирэх болно. Та энэ цонхоос Графикийн төрөл бүрийн загваруудаас аль нэгийг нь сонгож ОК товчийг дарна. Бид энэ графикийн төрөлүүдээс Bar буюу хөндлөн төрлийн 3D хэмжээс графикаас цилиндр хэлбэрийг сонгов. Үүнд дараах цонх гарч ирнэ. 14
  • 15. Series- бvлэгт тухайн координатын мужийн графикуудын нэр байх ба эдгээрээс өгөгдлийг өөрчлөж талбаруудад өгөгдлийн мужийн хаягийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл хичээлүүдийн нэрсийг бичиж өгнө. Category (X)axis- талбарт X тэнхлэгийн нэрийг (оюутны нэрс) бичиж өгнө. Графикийг сонгоход шинээр Layout гэсэн шинэ цэс нэмэгдэх болно. Энэ цэсийн командуудын тусламжтайгаар графикийн харагдах байдлыг янз бүрээр өөрчилж болно. 1 2 3 4 5 6 7 8 1. Графикийн гарчигийг бичнэ. 2. AXIS тэнхлэгийн босоо болон хөндлөн гарчигийг бичнэ. 3. Тайлбар өгөгдүүдийг харагдах байдлыг сонгоно. 4. Графикийн тоон утгыг харуулна. 5. Графиктай цуг хүснэгтийг давхар харуулахын бол энэ цэс руу орно. 6. AXES тэнхлэгийн координатын нягтралын хэмжээг зааж өгнө. 7. Арын фондын хөндлөн болон босоо зураасуудын нягтралыг сонгоно. 8. Хөндлөн болон босоо баганы харагдах хэлбэрийн дизайныг энэ цэс рүү орж өөрчилж болно. 15
  • 16. Оюутны сурлагын амжилт 76 Сарнай 90 95 65 Зулаа 70 80 90 Урнаа 80 70 60 Батболд 75 65 0 20 40 60 80 100 Дээд тоо Компьютер Физик Гоёмсог текст бичих Жишээ нь: 1. Дээрх жишээг бичих тулд INSERT –WORDART командыг сонгож YOUR TEXT гэсэн үгийн оронд Анагаахын физик гэж бичиж өгнө. 16
  • 17. 2. Анагаахын физик гэсэн текстийг сонгосон үед дээр нь шинээр FORMAT гэсэн цэс нэмэгдэнэ. Энэ цэсний CHANGE SHAPE – CIRCLE командыг сонгоно. 3. FORMAT –SHAPE OUTLINE командаас ногоон өнгийг сонгож текстийн гадна талын хүрээг ногоон өнгөтэй болгоно. 4. FORMAT-SHAPE FILL –PATTERN командыг ашиглаж текстийн дотор талыг цэгээр дүргэнэ. 5. Энэ текстэнд сүүдэр оруулахын тулд FORMAT –SHOW EFFECTS командыг сонгоно. 17
  • 18. 6. Анагаахын физик гэсэн текстийн дотор нь INSERT –SHAPES-oval командыг сонгож дараах хэлбэрт оруулна. Энэ сонгож авсан дүрслэл дотор мөн WORDART командыг ашиглаж Мэдээлэл зүй гэж бичиж өгч, дээрх дараалалын дагуу командуудыг гүйцэтгэнэ. Бид гоѐмсог тексттэй ажиллах командуудтай танилцлаа. Томъёо оруулах Томъѐо оруулах хэсэгт курсороо байрлуулаад INSERT EQUATION сонгоход шинээр DESIGN гэсэн цэж нэмэгдэж гарч ирнэ. Жишээ нь: гэх мэт бэлэн томъѐонуудыг бичихгүйгээр шууд сонгож болно. 1 2 3 1. Бэлэн томъѐонуудыг сонгож оруулна. (Жишээ нь Фурье,Тайлор, биномын цуваа гэх мэт томъѐонуудаас ) 2. Гараас оруулаж болохгүй тэмдэгтүүдийг сонгож оруулна. 3. Томъѐоны хэлбэрүүдээс өөртөө тохирсоныг сонгож авч томъѐогоо бичнэ. 18
  • 19. Page Layout цэс Энэ цэсээр баримтын хуудасны хэмжээ, захын зай, хуудасны дээд доод хэсэгт давтагдан дүслэгдэх мэдээлэл оруулах, хуудас дугаарлах, хэвлэхийн өмнө харах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэж болно. 1 2 3 4 5 6 7 8 1. Цаасны хэмжээг тохируулах 2. Цаасыг босоо, хөндлөн болгох 3. Стандарт цаасны хэмжээнүүдээс сонгох (A3, A4, A5 г.м) 4. Багана болгож хуваах 5. Цаасны арын дэвсгэрт текст оруулах 6. Цаасны арын дэвсгэрт өнгө, хүрээ оруулах 7. Тогтоосон хэмжээнээс баруун, зүүн талдаа хэр зайтай байгааг харуулна. 8. Мөр хоорондын зайг харуулна. 19