Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
   ХаварМөнх тэнгэрийн дор мянга мянган хаварМонголын сайхан оронд жил жил дэлгэрЭнх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр...
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэдИдэр залуус алс газрыг сонирхон сурахаар одноТунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

дөрвөн улирал шүлэг

9,653 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

дөрвөн улирал шүлэг

  1. 1.    ХаварМөнх тэнгэрийн дор мянга мянган хаварМонголын сайхан оронд жил жил дэлгэрЭнх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэрӨвсний соёо ногоороход морь мал ханагарХолхи нар ойртож хасын цас хайлахадХуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэХөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахадХөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг сананХээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоходГэртээ суусан малчин түүнийг чанга уярнаХажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахадХаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэЭелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээдЭрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэӨнөр сайхан төл баян хотыг чимэхэдӨлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.           ЗунЦагийн сайхан зуны эхэндГазрын сайхан хангайн нуруундХөхөө шувуу урьхнаа донгодох үесЭнэхүү дэлхий юутай сайхан тааламжтайНогооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахадХүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэЦэцгийн хур дэлхийн нүүрийг угаахадЗалуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодноҮзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгшЭрийн гурван наадам монголын манлай баясгаланХүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд ярууХурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдалУудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтнаХээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэӨрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэИйм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.           НамарНамрын шар нар над дээр, чам дээр туснаНайган найгах улиралд нь бид бас найганаБуга хандгай урамдаж уул усыг баясгахадҮхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна
  2. 2. Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэдИдэр залуус алс газрыг сонирхон сурахаар одноТунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахадТүүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэӨглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахадГадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэГэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоходЭхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэУрьхан хонгор салхи өвс модыг намилзуулахадХөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнөШарласан модны навч хоёр нэгээ унахадСэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.          ӨвөлАлсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэдАлтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнөӨвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахадУудам талд жинчин хүний дуулах ярууӨндөр уулын оройд будан хүдэн зугаацаадӨргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэдБэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахадИдэр залуу малчин түүнийг хураан исгэрнэӨндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхиймМонголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтайЗургаан мичид орой дээр, зулын гэрэл хажуудХөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцанаӨвөл, хавар, зун, намар дөрвөн улиралУул, ус, нар, сартай нөхөрлөнөХүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтанМянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй

×