SlideShare a Scribd company logo
1 of 29
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ
1.Нийгмийн даатгал, түүний төрөл, хэлбэрүүд
2.Нийтийн даатгалын сан
1.Нийгмийн даатгал,түүний төрөл, хэлбэрүүд
Нийгмийн даатгал бол ард иргэдийн ажил амьдралтай
салшгүй холбоотой чухал асуудал юм.
Энэ нь иргэдийн хэвийн ажиллаж амьдрах нөхцөл
боломжоор хангаж байсан орлогын эх үүсвэр багасах,
тэр нь огт байхгүй болох тохиолдолд даатгуулагчийн
амьдралын баталгааг хангах үүрэггэй.
Нийгмийн даатгал нь иргэдийн нийгмийн амьдралын
баталгааг хангах үндсэн зорилготойгоор анх үүсэн бий
болж хөгжиж ирсэн.
Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж
ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу
шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх,
даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа
алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч
нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст
хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр
өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга
хэмжээ юм.
Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж
байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг
хангах нөхцөл болдог, нөгөө талаас даатгуулагч
иргэний амьдралын бүхий л хугацааны туршид
тухайлбал: хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх
жирэмслэх, хүүхэд төрүүлэх, осолд орох, ажилгүй
болох, өндөр наслах, тахир дутуу болох зэрэг
тохиолдлын улмаас орлогогүй болох эсвэл орлого
нь буурсан нөхцөлд нийгмийн баталгааг нь хангаж
өгөх үүрэг гүйцэтгэдэг.
Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
Нийгмийн даатгал нь хоёр үндсэн хэлбэртэй.
1.Заавал даатгал
2.Сайн дурын даатгал
Заавал даатгуулах даатгалд:
• Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй
хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч
• Төрийн албан хаагч .
• Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний
малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж
байгаа малчин тус тус хамаарагдана.
Сайн дурын даатгалд:
• Дээрх заавал даатгагдсанаас бусад хувиараа
хөдөлмөр эрхлэх замаар үйлдвэрлэл, ажил
үйлчилгээ эрхэлж байгаа иргэд
• Хувиараа хөдөлмөр эрхлэгч эзэд
• Чөлөөт уран бүтээлчид
• Хувийн аж ахуйтан малчид, тариаланчид зэрэг
хүмүүс хамрагдана.
Нийгмийн даатгалд даатгуулах шалтгаан
Нийгмийн даатгал нь иргэдийн ажил төрөл, хувийн
амьдралтай салшгүй холбоотой асуудал билээ.
Хүмүүсийн ажиллаж амьдрах хугацаанд тоцорхой
учир шалтгаан, аливаа нөхцөлөөс үүдэлтэй олон
эрсдэл тохиолдож болно.
Энэ нь иргэдийн хэвийн ажиллаж амьдрах нөхцөл
боломжийг бүрдүүлж байсан орлогын эх үүсвэрт
нөлөөлж, амьдралын баталгаа алдагдахад хүргэнэ.
Иргэдийн ажиллаж амьдрах хугацаанд нийгмийн
шинж чанартай эрсдэл ихээр тохиолдож, түүнээс
үүдэж хохирол амсахад хүрдэг.
Тухайлбал дараах эрсдэлүүд тохиолдож болох
бөгөөд тэдгээрийг даатгагдах бүрэн боломжтой гэж
үздэг.
• Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэггэй 60 нас,
эмэггэй 55 нас хүрэх)
• Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас
хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан
хугацаагаар алдаж тахир дутуу болох
• Ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ дээр дурьдсан
шалтгааны улмаас өвчилж хөдөлмөрийн чадвараа
түр хугацаагаар алдах
• Эрхэлж буй ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар
чөлөөлөгдөж ажилгүй болох
• Асран хамгаалагч нь нас барж асрамжинд нь
байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд
орлогогүй болж тэдний амьдралын баталгаа
алдагдах
Эдгээр эрсдэлийн аль нь хэзээ, хэдийд, хэрхэн
тохиолдохыг бид урьдчилан тааж хэлэх боломжгүй
юм.
Тэгэхээр хүмүүсийн амьдралд тохиолдож болзошгүй
дээр дурдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгэнт
тохиолдсон эрсдэлийн үед тэтгэвэр, тэтгэмж,
төлбөрийн хэлбэрээр түүнийг нөхөж, амьдралын
баталгааг алдагдуулахгүй байхад нийгмийн даатгал
тусладаг.
Нийгмийн даатгалын харилцаанд оролцогчид
Даатгуулагч гэдэг нь нийгмийн даатгалын тухай
хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчдад тогтмол
шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын
сангаас тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах эрх бүхий
иргэнийг хэлнэ.
Аж ахуйн нэгж байгууллагад байнгын, улирлын
шинжтэй, түр хугацааны аливаа ажлыг хөдөлмөрийн
гэрээгээр эрхэлж, цалин хөлс авч байгаа Монгол
Улсын иргэн, харьяалалгүй иргэнийг ажиллагч гэнэ.
Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу
ажил олгогч даатгуулагчаар нийгмийн даатгалын
шимтгэл төлүүлэн, нийгмийн даатгалын сангийн
хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр
тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа
хуулийн этгээдийг даатгагч, нийгмийн даатгалын
байгууллага гэнэ.
Нийгмийн даатгал нь үндсэн 5 төрөлтэй байна.
1) Тэтгэврийн даатгал
2) Тэтгэмжийн даатгал
3) Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан
өвчний даатгал
4) Эрүүл мэндийн даатгал
5) Ажиллгүйдлийн даатгал гэсэн 5 төрөлтэй.
Эдгээр төрлүүд нь тус бүрдээ мөнгөн хөрөнгийн
сантай бөгөөд тэтгэврийн, тэтгэмжийн,
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан
өвчний, эрүүл мэндийн даатгалын сангаас хуульд
заасан болзол, нөхцөлийг хангасан, ердийн болон
мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн болон
ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн
буюу хагас алдсан даатгуулагчид тахир дутуугийн
тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж,
бусад төрлийн төлбөр олгодог.
Тэтгэврийн даатгал нь тухайн даатгуулагч өндөр
наслах, тахир дутуу болох, тэжээгчээ алдах зэрэг үед
тэтгэвэр олгох нийгмийн даатгалын харилцаа юм.
Тэтгэмжийн даатгал нь тухайн даатгуулагч
хөдөлмөрийн чадвараа түр алдах, нас барах, жирэмсэн
болох амаржих үед мөнгөн тэтгэмж олгодог нийгмийн
даатгалын харилцаа юм.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах
өвчний даатгал нь тухайн даатгуулагч ажлын
байран дээрээ осолд орж, тахир дутуу болох,
хөдөлмөрийн чадвараа түр алдах, хөдөлмөрийн
чадвар нөхөн сэргээхтэй холбоотой зардал гаргах
үед даатгуулагчид мөнгөн төлбөр төлбөр төлөх,
хөнгөлөлт үзүүлэх нийгмийн даатгалын харилцаа
юм.
Эрүүл мэндийн даатгал нь төр, иргэн, хуулийн
этгээдийн хуульд заасан журмын дагуу даатгалын сан
бүрдүүлэн, иргэдийн эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөх зорилготой
эдийн засгийн арга хэмжээ юм.
Ажилгүйдлийн даатгал нь тухайн даатгуулагч
ажилтан нь эрхэлж байсан ажлаасаа ямар нэгэн
шалтгааны улмаас гэнэт чөлөөлөгдөх үед даатгалын
сангаас мөнгөн тэтгэмж олгох нийгмийн даатгалын
харилцаа юм.
Ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн
даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ
№ Даатгалын төрөл
Ажил олгогчийн
хөдөлмөрийн сан,
түүнтэй адилтгах
орлого
Даатгуулагчийн
хөдөлмөрийн хөлс,
түүнтэй адилтгах
орлого
1 Тэтгэврийн даатгал 7 7
2 Тэтгэмжийн даатгал 0,5 0,5
3 ҮОМШӨ-ний
даатгал
1-3 -
4 Ажилгүйдлийн
даатгал
0,5 0,5
5 Эрүүл мэндийн
даатгал
2,0 2,0
Сайн дураар даатгуулагч нь сарын хөдөлмөрийн хөлс,
түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын
шимтгэл төлөх боломжтой.
Тухайн сайн дурын даатгуулагч сарын хөдөлмөрийн
хөлс, түүнтэй адилтгах орлогоо өөрөө тодорхойлох
боломжтой.
Сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах
орлогын хэмжээ нь доод болон дээд хязгаартай байна.
Сайн дүрын даатгалд даатгуулагч нь тэтгэврийн
даатгал, тэтгэмжийн даатгал.ҮОМШӨД, эрүүл
мэндийн даатгалд даатгуулах боломжтой.
Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь
№ Даатгалын төрөл Төлөх шимтгэлийн хувь
хэмжээ /хувь/
1 Тэтгэврийн даатгал 9,5%
2 Тэтгэмжийн даатгал 1%
3 ҮОМШӨ-ний даатгал 1%
4 Эрүүл мэндийн
даатгал
1%
5 Бүгд 12,5%
Нийгмийн даатгалын байгууллага нь дээр
дурдсан эрсдэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа
алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар
алдалтын хувь хэмжээ, хугацааг магадлан
шийдвэрлэх, энэхүү хувь хэмжээг үндэслэн тахир
дутуугийн тэтгэвэр тогтоох, тэтгэврийн олголтод
хяналт тавих, даатгуулагчдад хиймэл эрхтэн, засал
эмчилгээ /протез, ортопед /хийлгэх, рашаан сувилалд
эмчлүүлэхэд гарах зардал, төлбөр олгох зэрэг
үйлчилгээг үзүүлж байна.
2.Нийтийн даатгалын сан
Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж нийгмийн
даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж,
зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан
төсвийг хэлнэ.
“Ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн
хөлс‚түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж,
төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын
үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн
шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн
мөнгөн хөрөнгийг нийгмийн даатгалын сан” гэж
хэлнэ.
Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр
Нийгмийн даатгалын орлого доор дурьдсан эх
үүсвэрээс бүрдэнэ.
• Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын
шимтгэл
• Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын
шимтгэл
• Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсан
хүү
• Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг
хэтрүүлсэнд оногдуулсан алданги
• Улсын төсвөөс олгох хөрөнгө
• Бусад эх үүсвэр
Нийгмийн даатгалын сангийн бүтэц
Нийгмийн
даатгалын сан
Тэтгэврийн
даатгалынсан
Тэтгэмжийн
даатгалынсан
ҮОМШӨ-ний
даатгалынсан
Ажилгүйдлийн
даатгалынсан
Эрүүлмэндийн
даатгалынсан
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжинд
заасан болзол журмын дагуу шимтгэл төлж,
нийгмийн даатгалд даатгуулсан даатгуулагч, иргэн
хуульд заасан зориулалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж,
төлбөр авах эрхтэй.
Үүнд:
Тэтгэврийн даатгалын сангаас:
• Өндөр насны тэтгэвэр
• Тахир дутуугийн тэтгэвэр
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Тэтгэмжийн даатгалын сангаас:
• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
• Оршуулгын тэтгэмж
• Жирэмсэний болон амаржсаны тэтгэмж
УОМШЭ-ний даатгалын сангаас:
• Тахир дутуугийн тэтгэвэр
• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
• Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
• Хөдөлмөрийн чадвар нөхвн сэргээхтэй холбогдсон
төлбөр
Ажилгүйдлын даатгалын сангаас:
• Ажилгүйдлын тэтгэмж
• Сургалтын зардал
Эрүүл мэндийн даатгалын сангаас:
• Даатгуулагчид үзүүлэх амбулаторын болон хэвтэн
эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардал
• Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал
Нийгмийн хамгааллын бодлого нь хэд хэдэн чиглэл,
бодлогын төрлөөр хэрэгждэг. Энэ нь тухайн улсын
эдийн засаг, улс төрийн систем, хууль эрх зүйн
орчинтой шууд холбоотой юм.
Нийгмийн даатгал
 Нийгмийн халамж, халамжийн бодлого
 Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө
 Тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө
 Мөнгөн балансын төлөвлөгөө
Нийгмийн даатгал бол хамгийн түгээмэл өргөн
ашиглагддаг арга хэмжээ, бодлого юм.
Нийгмийн даатгалд даатгуулагч иргэд нь шимтгэл
төлж, түүгээрээ сан байгуулан, сангийн хөрөнгийг
иргэдийн нийгмийн баталгааг хангахад зарцуулдаг
тогтолцоо юм.
Нийгмийн халамжийн бодлого нь нийгмийн даатгалд
хамрагдаж, түүнээс ашиг тус хүртэх боломжгүй ард
иргэдэд төрөөс бүрдүүлсэн халамжийн сангаар
дамжуулан мөнгөн тэтгэмж олгох тогтолцоо юм.
Нөөцийн сан нь нийгмийн хамгааллын сан байгуулж,
түүгээр дамжуулан ард иргэдэд нийгмийн үйлчилгээ
үзүүлэх тогтолцоо юм.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

Similar to Turiin sanhuu l6

Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020onhicheel2020
 
Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020onhicheel2020
 
Sanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020onSanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020onhicheel2020
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооArsenic Halcyon
 
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Social Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issuesSocial Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issuesThe Business Council of Mongolia
 
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...Umguullin Mongol Umguulugch
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...Umguullin Mongol Umguulugch
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united statesBayarmaa Anu
 
9 р анги нийгмийн ухаан
9 р анги нийгмийн ухаан 9 р анги нийгмийн ухаан
9 р анги нийгмийн ухаан nochiro
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлUnuruu Dear
 
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдСолонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдbatnasanb
 
ядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцоо
ядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцооядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцоо
ядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцооtungalag
 
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14E-Gazarchin Online University
 

Similar to Turiin sanhuu l6 (20)

нхх лекц №8
нхх лекц №8нхх лекц №8
нхх лекц №8
 
Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020on
 
Sbeul4.2019 2020on
Sbeul4.2019  2020onSbeul4.2019  2020on
Sbeul4.2019 2020on
 
Sanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020onSanhuugiin undesL5.2019 - 2020on
Sanhuugiin undesL5.2019 - 2020on
 
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын ТогтолцооМонгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
Монгол болон Швейцари Улсуудын Эрүүл Мэндийн Даатгалын Тогтолцоо
 
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Social Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issuesSocial Insurance law of Mongolia and its implementation issues
Social Insurance law of Mongolia and its implementation issues
 
Hevleh
HevlehHevleh
Hevleh
 
Niigmiin halamj
Niigmiin halamjNiigmiin halamj
Niigmiin halamj
 
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТ...
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ (АЖИЛ ОЛГОГЧ ДААТГУУЛА...
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
Social programs in the united states
Social programs in the united statesSocial programs in the united states
Social programs in the united states
 
9 р анги нийгмийн ухаан
9 р анги нийгмийн ухаан 9 р анги нийгмийн ухаан
9 р анги нийгмийн ухаан
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
 
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалдСолонго - Тэтгэврийн  даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
Солонго - Тэтгэврийн даатгалын системийг боловсронгуй болгох асуудалд
 
нхх лекц №5
нхх лекц №5нхх лекц №5
нхх лекц №5
 
ядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцоо
ядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцооядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцоо
ядуурал ба нийгмийн хамгааллын тогтолцоо
 
нхх лекц №7
нхх лекц №7нхх лекц №7
нхх лекц №7
 
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-10-14
 

More from Энхтамир Ш

ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохЭнхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааЭнхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААЭнхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaaЭнхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 

Turiin sanhuu l6

  • 1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСӨВ 1.Нийгмийн даатгал, түүний төрөл, хэлбэрүүд 2.Нийтийн даатгалын сан
  • 2. 1.Нийгмийн даатгал,түүний төрөл, хэлбэрүүд Нийгмийн даатгал бол ард иргэдийн ажил амьдралтай салшгүй холбоотой чухал асуудал юм. Энэ нь иргэдийн хэвийн ажиллаж амьдрах нөхцөл боломжоор хангаж байсан орлогын эх үүсвэр багасах, тэр нь огт байхгүй болох тохиолдолд даатгуулагчийн амьдралын баталгааг хангах үүрэггэй. Нийгмийн даатгал нь иргэдийн нийгмийн амьдралын баталгааг хангах үндсэн зорилготойгоор анх үүсэн бий болж хөгжиж ирсэн.
  • 3. Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ юм.
  • 4. Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нөхцөл болдог, нөгөө талаас даатгуулагч иргэний амьдралын бүхий л хугацааны туршид тухайлбал: хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх жирэмслэх, хүүхэд төрүүлэх, осолд орох, ажилгүй болох, өндөр наслах, тахир дутуу болох зэрэг тохиолдлын улмаас орлогогүй болох эсвэл орлого нь буурсан нөхцөлд нийгмийн баталгааг нь хангаж өгөх үүрэг гүйцэтгэдэг.
  • 5. Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ Нийгмийн даатгал нь хоёр үндсэн хэлбэртэй. 1.Заавал даатгал 2.Сайн дурын даатгал Заавал даатгуулах даатгалд: • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч • Төрийн албан хаагч . • Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин тус тус хамаарагдана.
  • 6. Сайн дурын даатгалд: • Дээрх заавал даатгагдсанаас бусад хувиараа хөдөлмөр эрхлэх замаар үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэд • Хувиараа хөдөлмөр эрхлэгч эзэд • Чөлөөт уран бүтээлчид • Хувийн аж ахуйтан малчид, тариаланчид зэрэг хүмүүс хамрагдана.
  • 7. Нийгмийн даатгалд даатгуулах шалтгаан Нийгмийн даатгал нь иргэдийн ажил төрөл, хувийн амьдралтай салшгүй холбоотой асуудал билээ. Хүмүүсийн ажиллаж амьдрах хугацаанд тоцорхой учир шалтгаан, аливаа нөхцөлөөс үүдэлтэй олон эрсдэл тохиолдож болно. Энэ нь иргэдийн хэвийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байсан орлогын эх үүсвэрт нөлөөлж, амьдралын баталгаа алдагдахад хүргэнэ.
  • 8. Иргэдийн ажиллаж амьдрах хугацаанд нийгмийн шинж чанартай эрсдэл ихээр тохиолдож, түүнээс үүдэж хохирол амсахад хүрдэг. Тухайлбал дараах эрсдэлүүд тохиолдож болох бөгөөд тэдгээрийг даатгагдах бүрэн боломжтой гэж үздэг. • Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэггэй 60 нас, эмэггэй 55 нас хүрэх) • Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болох
  • 9. • Ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ дээр дурьдсан шалтгааны улмаас өвчилж хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдах • Эрхэлж буй ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөж ажилгүй болох • Асран хамгаалагч нь нас барж асрамжинд нь байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд орлогогүй болж тэдний амьдралын баталгаа алдагдах Эдгээр эрсдэлийн аль нь хэзээ, хэдийд, хэрхэн тохиолдохыг бид урьдчилан тааж хэлэх боломжгүй юм.
  • 10. Тэгэхээр хүмүүсийн амьдралд тохиолдож болзошгүй дээр дурдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгэнт тохиолдсон эрсдэлийн үед тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн хэлбэрээр түүнийг нөхөж, амьдралын баталгааг алдагдуулахгүй байхад нийгмийн даатгал тусладаг. Нийгмийн даатгалын харилцаанд оролцогчид Даатгуулагч гэдэг нь нийгмийн даатгалын тухай хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчдад тогтмол шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах эрх бүхий иргэнийг хэлнэ.
  • 11. Аж ахуйн нэгж байгууллагад байнгын, улирлын шинжтэй, түр хугацааны аливаа ажлыг хөдөлмөрийн гэрээгээр эрхэлж, цалин хөлс авч байгаа Монгол Улсын иргэн, харьяалалгүй иргэнийг ажиллагч гэнэ. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу ажил олгогч даатгуулагчаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэн, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг даатгагч, нийгмийн даатгалын байгууллага гэнэ.
  • 12. Нийгмийн даатгал нь үндсэн 5 төрөлтэй байна. 1) Тэтгэврийн даатгал 2) Тэтгэмжийн даатгал 3) Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 4) Эрүүл мэндийн даатгал 5) Ажиллгүйдлийн даатгал гэсэн 5 төрөлтэй.
  • 13. Эдгээр төрлүүд нь тус бүрдээ мөнгөн хөрөнгийн сантай бөгөөд тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, эрүүл мэндийн даатгалын сангаас хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан даатгуулагчид тахир дутуугийн тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, бусад төрлийн төлбөр олгодог.
  • 14. Тэтгэврийн даатгал нь тухайн даатгуулагч өндөр наслах, тахир дутуу болох, тэжээгчээ алдах зэрэг үед тэтгэвэр олгох нийгмийн даатгалын харилцаа юм. Тэтгэмжийн даатгал нь тухайн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, нас барах, жирэмсэн болох амаржих үед мөнгөн тэтгэмж олгодог нийгмийн даатгалын харилцаа юм.
  • 15. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал нь тухайн даатгуулагч ажлын байран дээрээ осолд орж, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвараа түр алдах, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбоотой зардал гаргах үед даатгуулагчид мөнгөн төлбөр төлбөр төлөх, хөнгөлөлт үзүүлэх нийгмийн даатгалын харилцаа юм.
  • 16. Эрүүл мэндийн даатгал нь төр, иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан журмын дагуу даатгалын сан бүрдүүлэн, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөх зорилготой эдийн засгийн арга хэмжээ юм. Ажилгүйдлийн даатгал нь тухайн даатгуулагч ажилтан нь эрхэлж байсан ажлаасаа ямар нэгэн шалтгааны улмаас гэнэт чөлөөлөгдөх үед даатгалын сангаас мөнгөн тэтгэмж олгох нийгмийн даатгалын харилцаа юм.
  • 17. Ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ № Даатгалын төрөл Ажил олгогчийн хөдөлмөрийн сан, түүнтэй адилтгах орлого Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 1 Тэтгэврийн даатгал 7 7 2 Тэтгэмжийн даатгал 0,5 0,5 3 ҮОМШӨ-ний даатгал 1-3 - 4 Ажилгүйдлийн даатгал 0,5 0,5 5 Эрүүл мэндийн даатгал 2,0 2,0
  • 18. Сайн дураар даатгуулагч нь сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой. Тухайн сайн дурын даатгуулагч сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо өөрөө тодорхойлох боломжтой. Сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь доод болон дээд хязгаартай байна. Сайн дүрын даатгалд даатгуулагч нь тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал.ҮОМШӨД, эрүүл мэндийн даатгалд даатгуулах боломжтой.
  • 19. Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь № Даатгалын төрөл Төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувь/ 1 Тэтгэврийн даатгал 9,5% 2 Тэтгэмжийн даатгал 1% 3 ҮОМШӨ-ний даатгал 1% 4 Эрүүл мэндийн даатгал 1% 5 Бүгд 12,5%
  • 20. Нийгмийн даатгалын байгууллага нь дээр дурдсан эрсдэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг магадлан шийдвэрлэх, энэхүү хувь хэмжээг үндэслэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоох, тэтгэврийн олголтод хяналт тавих, даатгуулагчдад хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед /хийлгэх, рашаан сувилалд эмчлүүлэхэд гарах зардал, төлбөр олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
  • 21. 2.Нийтийн даатгалын сан Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэлнэ. “Ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс‚түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг нийгмийн даатгалын сан” гэж хэлнэ.
  • 22. Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр Нийгмийн даатгалын орлого доор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ. • Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл • Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл • Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсан хүү • Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хэтрүүлсэнд оногдуулсан алданги • Улсын төсвөөс олгох хөрөнгө • Бусад эх үүсвэр
  • 23. Нийгмийн даатгалын сангийн бүтэц Нийгмийн даатгалын сан Тэтгэврийн даатгалынсан Тэтгэмжийн даатгалынсан ҮОМШӨ-ний даатгалынсан Ажилгүйдлийн даатгалынсан Эрүүлмэндийн даатгалынсан
  • 24. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжинд заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан даатгуулагч, иргэн хуульд заасан зориулалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй. Үүнд: Тэтгэврийн даатгалын сангаас: • Өндөр насны тэтгэвэр • Тахир дутуугийн тэтгэвэр • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • 25. Тэтгэмжийн даатгалын сангаас: • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж • Оршуулгын тэтгэмж • Жирэмсэний болон амаржсаны тэтгэмж УОМШЭ-ний даатгалын сангаас: • Тахир дутуугийн тэтгэвэр • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж • Хөдөлмөрийн чадвар нөхвн сэргээхтэй холбогдсон төлбөр
  • 26. Ажилгүйдлын даатгалын сангаас: • Ажилгүйдлын тэтгэмж • Сургалтын зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас: • Даатгуулагчид үзүүлэх амбулаторын болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардал • Эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зардал Нийгмийн хамгааллын бодлого нь хэд хэдэн чиглэл, бодлогын төрлөөр хэрэгждэг. Энэ нь тухайн улсын эдийн засаг, улс төрийн систем, хууль эрх зүйн орчинтой шууд холбоотой юм.
  • 27. Нийгмийн даатгал  Нийгмийн халамж, халамжийн бодлого  Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө  Тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө  Мөнгөн балансын төлөвлөгөө Нийгмийн даатгал бол хамгийн түгээмэл өргөн ашиглагддаг арга хэмжээ, бодлого юм. Нийгмийн даатгалд даатгуулагч иргэд нь шимтгэл төлж, түүгээрээ сан байгуулан, сангийн хөрөнгийг иргэдийн нийгмийн баталгааг хангахад зарцуулдаг тогтолцоо юм.
  • 28. Нийгмийн халамжийн бодлого нь нийгмийн даатгалд хамрагдаж, түүнээс ашиг тус хүртэх боломжгүй ард иргэдэд төрөөс бүрдүүлсэн халамжийн сангаар дамжуулан мөнгөн тэтгэмж олгох тогтолцоо юм. Нөөцийн сан нь нийгмийн хамгааллын сан байгуулж, түүгээр дамжуулан ард иргэдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоо юм.