More Related Content
Similar to Хэрэглээ ба хөрөнгө оруулалтын зардал
Similar to Хэрэглээ ба хөрөнгө оруулалтын зардал (20)
More from ssuserca5598 (20)
Хэрэглээ ба хөрөнгө оруулалтын зардал
- 1. ХЭРЭГЛЭЭ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
I. Үнэн / Худал
Доорх асуудлуудын үнэн, худлыг нягтлан тунгааж, хариулт өг
1. Хадгаламж = хувийн цэвэр орлого - хэрэглээний зардал Ү
2. Ахиу хэрэглээний хандлага нь ямагт ахиу хадгаламжтай тэнцүү байна Х
3. Ахиу хэрэглээ гэдэг нь хэрэглээний өсөлт ба орлогын өсөлтийн харьцаа юм Ү
4. Хүмүүсийн эдийн засгийн зан төлөв нь ялгаатай учир хэрэглээний зан төлөвийн нийтлэг
дүрмийг тодорхойлох боломжгүй юм Х
5. Хадгаламж ба хөрөнгө оруулалтын өөрчлөлт ба хэмжээ нь адил хүчин зүйлсийн нөлөөгөөр
тодорхойлогдоно Х
6. Хэрэглээний зардлыг бодвол хөрөнгө оруулалтын зардал нь илүү тоггворгүй шинж чанартай
бөгөөд учир нь түүнд зээлийн хүүгийн өөрчлөлт ба үйлдвэрлэгчдийн хүлээлт нөлөө үзүүлдэг Ү
7. Хувь хүний татварын өсөлт нь хэрэглээний зардал ба хадгаламжийн аль алиныг нь бууруулна. Ү
8. Хэрэв ахиу хэрэглээ 0.9-тэй тэнцүү бол энэ нь өрх гэр өөрсдийн орлогын 90 хувийг
бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авалтанд ямагт зарцуулдаг гэсэн үг юм. Х
9. Ахиу хэрэглээ ба ахиу хадгаламжийн утгуудын нийлбэр ямагт 1-тэй тэнцүү Ү
10. Хэрэв бага орлоготой өрх гэрийн хэрэглээний хэмжээ түүний орлогын хэмжээнээс давбал
мэдээж өрх гэрт өндөр ахиуц хэрэглээ байх болно Х
11. Хэрэв хэрэглээний функц мэдэгдэж байвал хадгаламжийн функцийн графикийг байгуулах
боломжтой Ү
12. Ахиу хэрэглээ, ахиу хадгаламж үндсэндээ үнийн төвшнөөс хамаарах бөгөөд тэр дундаа урт
хугацаанд тийм байна Х
13. Орлого өсөхийн хирээр бүтээгдэхүүн худалдан авалтын зарлагын хувь унадаг Ү
14. Кейнсийн онолоор, юуны өмнө эцсийн хадгаламжийн төвшин орлогын хэмжээнээс хамаарна. Ү
15. Үнийн өсөлт нь хэрэглээний муруйг дээш шилжүүлнэ Х
II.Тест
Зөв хариултын өмнөх үсгийг дугуйлна уу.
1.Ахиу хэрэглээ гэдэг нь
а) Нийт хэрэглээг нийт орлогод харьцуулсан харьцаа
б) Орлого өөрчлөгдсөний улмаас хэрэглээний зардалд гарсан өөрчлөлт
в) Орлогын тухайн төвшин дэх хэрэглээний зардлын хэмжээг илэрхийлсэн муруй
г) Хэрэглээний зардлын өсөлтийг эцсийн орлогын нэгж өсөлтөд харьцуулсан харьцаа
д) Өмнөх бүх хариулт буруу
2. Ахиу хэрэглээ ба ахиу хадгаламжийн хоорондын холбоо нь:
а) Тэдгээрийн нийлбэр нэгтэй тэнцүү байдгаар
б) Тэдгээрийн хоорондын харьцаа нь дундаж хэрэглээг илэрхийлж байдгаар.
в) Эцсийн орлого нь хэрэглээ, хадгаламж гэсэн хоёр хэсэгт хуваагддаг учир тэдгээрийн
нийлбэр эцсийн орлоготой тэнцүү байдгаар
г) Муруй дээрх тэдгээрийн тэнцвэрийн цэг хадгаламж үүсэж эхлэх орлогын тэрхүү төвшинтэй
тохирч байдгаар илэрхийлэгдэнэ.
д) Тэдгээрийн нийлбэр тэгтэй тэнцүү.
3.Хэрэв хүмүүс өөрийн бүх орлогоо хэрэглээнд зарцуулдаггүй үлдэх хэсгийг нь банкинд
хадгалдаг гэвэл:
а) Хадгална. Гэхдээ хөрөнгө оруулахгүй.
б) Хөрөнгө оруулна. Гэхдээ хадгалахгүй
в) Хөрөнгө ч оруулахгүй, хадгалах ч үгүй.
г) Хадгална. Хөрөнгө оруулна.
д) Хадгална. Гэхдээ үнэт цаас худалдан авах замаар хадгаламжийн зарим хэсгийг хөрөнгө
оруулалтанд ашиглана гэсэн үг юм.
4.“Хувийн хадгаламж” нь үндэсний тооцооны системд ашиглагдаж буй ойлголт болохын хувьд:
а) Өрхийн бүх активын нийт нийлбэр.
- 2. б) Ямар нэгэн хугацаанд олсон хэрэглээнд зарцуулагдаагүй орлого.
в) Өрхийн бүх активын нийлбэрээс түүний бүх төлбөр хураамжийг хасаад үлдэх хэсэг
г) Тодорхой хугацаанд банкинд хадгалуулсан буюу зөвхөн үнэт цаасыг худалдан авахад
ашигласан орлого
д) Ямар нэгэн хугацаанд банкинд ч хадгалуулаагүй, үнэт цаас худалдан авахад болон
хэрэглээнд ашиглаагүй орлого
5. Хувийн хэрэглээний функцийн “хадгаламж үүсэж эхлэх төвшин”-ний цэг нь:
a) Хадгаламж орлоготой тэнцүү цэг
b) Орлого, хэрэглээтэй тэнцүү цэг
c) Хадгаламж, хэрэглээтэй тэнцүү цэг
d) Хэрэглээ, хөрөнгө оруулалттай тэнцүү цэг
e) Ахиу хэрэглээ нэгтэй тэнцүү цэг
6.Үндэсний тооцооны системд хөрөнгө оруулалт гэдэгт дараах ойлголтуудын аль нь орох вэ?
a) Бонд худалдан авах
b) Хадгалахад зориулагдаагүй хуримтлуулсан орлого
c) Хувьцаа худалдан авах.
d) Өмнөх бүх хариулт буруу
7. Ж. Кейнс тухайн улсын хэрэглээний зардал дараах зүйлсээс хамаарна гэж үзсэн.
а) Хэрэглэгчдийн байршлаас
б) Гэр бүлийн гишүүдийн насны байдлаас
в) Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурдаас
г) Үндэсний орлогын төвшингөөс
д) Татвар төлсний дараах орлогын төвшингөөс
8. Дараахь харьцаануудын аль нь урвуу хамаарлыг илэрхийлэх вэ?
а) Хэрэглээний зардал ба эцсийн орлогын хоорондын харьцаа
б) Хөрөнгө оруулалтын зардал ба зээлийн хүүгийн төвшний хоорондын харьцаа.
в) Хадгаламж ба хэрэглээний хоорондын харьцаа.
г) Хөрөнгө оруулалтын зардал ба үндэсний орлогын хоорондын харьцаа
д) Өмнөх бүх хариулт буруу.
9.Хэрэв бусад бүх хүчин зүйлс тогтмол байх үед хувийн цэвэр орлогын хэмжээ буурвал
а) Хэрэглээний зардал ба хадгаламж өснө
б) Хэрэглээний зардал өсч, хадгаламж буурна
в) Хэрэглээний зардал буурч, хадгаламж өснө
г) Хэрэглээний зардал ба хадгаламж хоёул буурна.
д) Өмнөх бүх хариулт буруу
10.Хэрэв тухайн улсад хувийн цэвэр орлогын хэмжээ нэмэгдвэл
а) Дундаж хадгаламж ба хэрэглээ буурна
б) Дундаж хэрэглээ өсч, харин дундаж хадгаламж буурна
в) Дундаж хэрэглээ буурч, харин дундаж хадгаламж өснө
г) Дундаж хадгаламж ба хэрэглээ өснө
д) Өмнөх Бүх хариулт буруу
11.Дараах харьцаануудаас аль нь шууд хамаарлыг илэрхийлэх вэ?
а) Хэрэглээний зардал ба эцсийн орлогын хоорондын харьцаа
б) Хадгаламж ба эцсийн орлогын хоорондын харьцаа
в) Хадгаламж ба зээлийн хүүгийн төвшний хоорондын харьцаа
г) Хэрэглээний зардал ба хүн амын тооны хоорондын харьцаа
д) Өмнөх Бүх хариулт зөв
12.Хөрөнгө оруулалтын хэмжээнд дараах зүйлс нөлөөлнө
а) Зээлийн хүүгийн төвшин
б) Үйлдвэрлэлийн өөдрөг болон гутрангуй хүлээлт
в) Технологийн өөрчлөлтийн төвшин
г) Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хангамжийн төвшин
д) Өмнөх бүх хариулт зөв
13. Дараах зүйлсээс аль нь орлогоос үл хамаарах зардлын өсөлтийг илэрхийлэх вэ?
а) Хэрэглээний функцийн муруй дээш шилжих хөдөлгөөн
б) Хөрөнгө оруулалт ҮЦБ-ий өсөлтийн хэмжээгээр өсөх өсөлт
- 3. в) Хэрэглээний функцийн муруйн дагуу дээш шилжих хөдөлгөөн
г) Хэрэглээний функцийн муруйн дагуу доош шилжих хөдөлгөөн
д) Өмнөх бүх хариулт зөв
14. Орлогын тухайн төвшинд ахиу хадгаламж ба ахиу хэрэглээний утгуудын нийлбэр:
а) 0
б) 1
в) 100
г) 1000
д) 10000-тай тэнцүү
15. Хэрэв бодит зээлийн хүү өсвөл :
а) Хөрөнгө оруулалтын эрэлтийн муруй баруун тийш шилжинэ
б) Хөрөнгө оруулалтын эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ
в) Хөрөнгө оруулалтын эрэлтийн муруй дээш шилжинэ
г) Хөрөнгө оруулалтын зардал хорогдоно
д) Өмнөх Бүх хариулт буруу
III. Бодлого
1. Хүснэгтэд өгсөн мэдээлэлд тулгуурлан APC, APS болон МPC, МPS тооц.
Хувийн цэвэр орлого Хэрэглээний зардал
10.000$ 8.200$
11.000$ 9.000$
Бодолт
DI = C + S → S = DI – C → S = 10.000$ - 8.200 = 1.800$
Хувийн цэвэр орлого Хэрэглээний зардал Хадгаламж
10.000$ 8.200$ 1.800$
11.000$ 9.000$ 2.000$
𝑀𝑃𝐶 =
∆𝐶
∆𝐷𝐼
=
9.000 − 8.200
11.000−10.000
=
800
1000
= 0.8
𝑀𝑃𝑆 =
∆𝑆
∆𝐷𝐼
=
2.000 − 1.800
11.000−10.000
=
200
1000
= 0.2
𝐴𝑃𝐶 =
𝐶
𝐷𝐼
=
8.200
10.000
= 0.82
𝐴𝑃𝑆 =
𝑆
𝐷𝐼
=
1.800
10.000
= 0.18
𝐴𝑃𝐶 =
𝐶
𝐷𝐼
=
9000
11.000
= 0.81
𝐴𝑃𝑆 =
𝑆
𝐷𝐼
=
2.000
11.000
= 0.19
2 .Нэгэн улсын нийт өрхийн хагасын ахиу хэрэглэх хандлага 3/4- тай тэнцүү, харин нөгөө хэсгийнх
нь 4/5-тэй тэнцүү бол:
а. Хэрэв өрхүүдийн эхний хэсгийн бодит орлого 20000₮-өөр нэмэгдсэн бол хэрэглээний зардал
ямар хэмжээгээр өсөх вэ?
- 4. b. Хэрэв өрхүүдийн хоёр дахь хэсгийн бодит орлого 20000₮-өөр өссөн бол хэрэглээний нийт
зардал ямар хэмжээгээр өсөх вэ?
c. Нийт өрхийн хэрэглээ 20000₮-өөр өссөн бол хэрэглээний нийт зардал ямар хэмжээгээр өсөх вэ?
Бодолт
a. MPC = 3/4 , ∆𝐷𝐼 = 20000₮, , ∆𝐶 = ?
𝑀𝑃𝐶 =
∆𝐶
∆𝐷𝐼
→ ∆C = MPC ∙ ∆DI → ∆C = 3/4 ∙ 20000₮ = 15000 ₮
b. MPC = 4/5 , ∆𝐷𝐼 = 20000₮, , ∆𝐶 = ?
𝑀𝑃𝐶 =
∆𝐶
∆𝐷𝐼
→ ∆C = MPC ∙ ∆DI → ∆C = 4/5 ∙ 20000₮ = 16000 ₮
c. MPC = 3/4 , MPC = 4/5 , ∆𝐷𝐼 = 20000₮, , ∆𝐶 = ?
Нийт өрхийн хэрэглээний нийт зардлын өөрчлөлтийг 2 янзаар олж болно.
1. ∆C = ∆C1 + ∆C2 = 15000₮ + 16000₮ = 31000₮
2. MPC = MPC1 + MPC2 = 3/4 + 4/5 = 31/20
𝑀𝑃𝐶 =
∆𝐶
∆𝐷𝐼
→ ∆C = MPC ∙ ∆DI → ∆C = 31/20 ∙ 20000₮ = 31000₮
3. Орлогоос үл хамаарах хэрэглээний зардал 180 мянган төгрөг, ахиу хэрэглээ МРС = 0.75 бол тухайн
өрхийн хэрэглээний болон хадгаламжийн функцийг бич.
Бодолт:
c = MPC = b
a = C0 = 𝐶̅
Y = DI = Yd = ( GDP = NDP = NI)
Хэрэглээний болон хадгаламжийн функцуудийн ерөнхий хэлбэр нь С = а + bY,
S = - а + (1 - b)Y байдаг тул үүнд өгөгдлүүдийг орлуулж бичвэл:
С = 180 + 0.75Y
S = -180+0.25Y
4. S = - 500 + 0.25(Y - T) , T = - 400 + 0.1Y бол хэрэглээний функцыг ол. Хэрэв орлого 10000 төгрөгөөр
нэмэгдсэн бол хэрэглээ хичнээнээр өөрчлөгдөх вэ.
Бодолт:
S = - 500 + 0.25 (Y-T) = - 500 + 0.25 (Y- (- 400 + 0.1Y)) = - 500 + 0.25 (Y- (- 400 + 0.1Y)) =
= - 500 + 0.25 (Y + 400 – 0.1Y ) = - 500 + 0.25 (0.9Y + 400 ) = - 500 + 0.225 Y
- 5. Y = C + S → C = Y – S = Y – (- 500 + 0.225 Y) = - 500 + 0.775Y
MPC =
∆𝐶
∆𝑌
=
𝜕𝐶
𝜕𝑌
= (- 500 + 0.775Y)I
Y = 0.775
MPC =
∆𝐶
∆𝑌
→ ∆𝐶 = MPC ∙ ∆𝑌 = 0.775 ∙ 10000 = 7750
5. Хэрэглээний функц 𝐶 = 𝑎 + 0,65𝑌 гэж өгөгджээ.Энэ үед орлого 2000, хэрэглээ 1500
байсан бол a-ийн утгыг олж , хадгаламжийн функцийг бич.
Бодолт:
Ү = 2000
C = 1500
𝐶 = 𝑎 + 0,65𝑌 → 1 500 = 𝑎 +0,65 ∙ 2000 → 1500 = a + 1300 → a = 1500 – 1300 = 200
𝐶 = 𝑎 + 0,65𝑌 = 200 + 0.65Y
Y = C + S → S = Y- C = Y – (200 + 0,65𝑌) = - 200 + 0.35 Y
6. ДНБ = 12000 сая $, C=10320 сая $, G = 800 сая $ бол:
а. Хөрөнгө оруулалтын хэмжээг ол.
б. Нийт элэгдэл 150 сая $ байх үеийн ДЦБ болон цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээг ол.
Бодолт:
ДНБ = 12000 сая $, C=10320 сая $, G =8 00 сая $ , NX = 0
=
a. ДНБ = C+ I + G + NX → NX = 0 → ДНБ = C+ I + G → I =ДНБ – C - G = 12000 -10320 – 800 =
880 сая $
б. NDP = GDP - D
ДЦБ = ДНБ – Элэгдэл = 12000 сая $ - 150 сая$ =11850 сая $
IG = 880 сая $ , D = 150 сая $
IG = IN + D → IN = IG - D → IN = 880 сая $ - 150 сая $ = 730 сая $