Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
МОНГОЛ ОРНЫ УСНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Бямбабаяр.Д, Амаржаргал.Д
ХААИС –ийн харъяа УГТСЭШХ, Агро экологи Бизнесийн Сургууль
Утас...
Монгол орны хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг
тогтвортой хангах, үр ашигтай болгох асуудал нь усны салба...
Зураг.1.
Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна.
Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус т...
нөхөн сэргээгдэх хэмжээнээс нь хэтрүүлж ашиглахгүй байх бодлого барьж
ажиллах нь чухал юм. Монгол орны хэмжээгээр газрын д...
усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх,
үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор ...
Зураг.4. Зөөврийн усны өөрийн өртөг ба үнийн харьцуулалт
Зураг.5. 2010-2014 оны Цэвэрлэх байгууламжийн
бохир усны цэвэршүү...
Усны нөөцийн судалгаанд төрийн зүгээс шинжлэх ухааны арга
зүйн үндэслэлтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь стратегийн ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Монгол орны усны өнөөгийн байдал

Монгол орны усны өнөөгийн байдал /Бямбабаяр.Д/

  • Be the first to comment

Монгол орны усны өнөөгийн байдал

  1. 1. МОНГОЛ ОРНЫ УСНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Бямбабаяр.Д, Амаржаргал.Д ХААИС –ийн харъяа УГТСЭШХ, Агро экологи Бизнесийн Сургууль Утас: 99066115 Хураангуй. Монгол орны усны нөөцийн өнөөгийн харьцааг харахад нийт усны нөөцийн 90 гаруй хувь байгалийн усны эргэлтийн нөлөөгөөр түргэн нөхөгдөн сэргэдэг дээр нь усны 80-аад хувь нь гадагш урсан гардаг гадаргын усны 10 % хүрэхгүйг нь ашиглажбайна. Харин нийт нөөцийн 1.96% хүрэхтэй үгүйтэйг эзэлдэг,зарим нь үүссэн шигээ олон арван мянга магадгүй олон сая жилд нөхөгддөг, зарим нь хэзээ ч нөхөгдөхгүй газрын доорх усаар хэрэгцээнийхээ 80-90%-ийг хангаж байна. Байгалийн усны нөөцийг өвөл, хавар, зун, намрын улиралд болон ус дутагдалтай бүс нутагт хэрхэн хуваарилах, томоохон уул уурхайн үйлдвэрлэлд нөөц хүрэлцэх үү, эс хүрэлцэх талаар усны нөөцөд тулгуурлан ашиглах менежментийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Усны нөөцийн судалгаанд төрийн зүгээс шинжлэх ухааны арга зүйн үндэслэлтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой юм Түлхүүр үг: Бодлого, үнэ цэнэ, горим, ариглан гамнах, үр дүн Судалгааны ач холбогдол Монгол орны усны өнөөгийн байдлыг судалсанаар монгол оронд усны байдал ямар байдалтай байгааг мэдэж авах бөгөөд усаа хэрхэн ариглан гамнавал усны хомсдол багасаж, усны нөөцийг бий болгох, усны үнийг хэрхэн тогтоовол зохих вэ гэдэг асуудлуудыг авч үзнэ. Оршил
  2. 2. Монгол орны хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн усны хэрэглээг тогтвортой хангах, үр ашигтай болгох асуудал нь усны салбарын хамгийн гол зорилго билээ. Энэхүү тогтвортой, үр ашигтай байдлыг хангах орчин бүрдүүлж, хэрэгжүүлэх арга хэрэгслийг бий болгоход усны бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа чиглэгдэнэ. Усны зөв зохистой үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэхэд усны үнэ, тарифын асуудал чухал бөгөөд усыг зөв зохистой ашиглах, ариглан гамнаж сурах нь зүйтэй юм. Өнөөгийн байдлаар усны үнэ бодит өртгөөс нь доогуур тогтоогддож байна.Усны үнийг нэмэх нь эдийн засгийн ач холбогдолтой боловч нийгмийн хувьд эмзэг асуудал бөгөөд орлого багатай иргэдийн усны хэрэглээг багасгах, улмаар эрүүл мэндээр хохирох явдал гарах нь бий. Үүний зэрэгцээ усыг шавхагдашгүй, мөнхийн, үнэ төлбөргүй, байгалиас бэлэг болгон барьсан зүйл гэх мэт хуучирсан сэтгэлгээтэй бид өдөр тутмын амьдралд тулгарч байна. Хэрэглэсний хэрээр төлбөрөө төлдөг зарчимд шилжиж байгаа өнөө үед дээрх сэтгэлгээг өөрчлөх шаардлага зүй ѐсоор тавигдаж байна. Манай орны тухайд 2004 онд батлагдсан Усны тухай хуулиар усны тариф тогтоох эрх мэдлийг орон нутгийн засаг захиргаанд шилжүүлсэн нь төвлөрлийг сааруулах нэг арга болж өгсөн боловч нөгөө талаар өртгөө нөхөх түвшин, тариф, татаасын уялдаа холбоог тодорхой заалтгүй орхигдуулсан нь усны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд алдагдалд орж болзошгүй байдлыг бий болгох сөрөг нөлөөтэйг анхаарах нь зүйтэй. Үндсэн хэсэг: Улс орны хөгжил, түүний өсөлт, бууралт бүхэлдээ нутаг дэвгэрийнх нь усны нөөц, хүмүүсийн ус олборлолт, ус ашиглалт, усны хэрэглээний технологийн түвшнээс шалтгаалдаг тул Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад усны нөөцөө оновчтой ашиглах, хамгаалах, дорвитой судлах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байгаа болно.
  3. 3. Зураг.1. Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. Усны хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. Ус ашиглалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд цаашид хот, суурин газрын усан хангамж, ариутгах татуургын хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйн болон газар тариалангийн тогтвортой байдлыг хангах, бэлчээр, газар тариалангийн талбайг усжуулах, хөнгөн, хүнс, уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн салбар, сэргээгдэх эрчим хүчний салбаруудын хөгжлийг тодорхойлох үндсэн дэд бүтцийн нэг, хөгжлийн голлох хүчин зүйл болж байна. Манай орны нэг хүнд ногдох ундны усны хүрэлцээ 13,739 шоо м ба энэ үзүүлэлтээрээ дэлхийн 182 улсаас 56 дугаар байрт бичигддэг. Монгол орон нийт 599 шоо км усны нөөцтэйгээс нууруудад 500, мөстөлд 62.9, гол мөрөн тэдгээрийн газрын доорх усны тэжээлд 34.6 шоо км ус тус тус байна. Говийн бүсэд нэг хүнд 4.5 шоо м ундны ус ногддог бол төв болон умард бүсүүдэд 46 шоо м ногддог. Усны нийт нөөцийн 80 орчим хувь нь газрын доорх ус байгаа бөгөөд манай улс жилийн хэрэгцээт усныхаа 90 гаруй хувийг газрын доорх усаар хангадаг болохыг судлаачид тогтоожээ. Газрын доорх ус нь экологийн эмзэг орчинд оршдог, нөхөн сэргэх хугацаа удаан байдаг тул түүнийг нарийн тооцож,
  4. 4. нөхөн сэргээгдэх хэмжээнээс нь хэтрүүлж ашиглахгүй байх бодлого барьж ажиллах нь чухал юм. Монгол орны хэмжээгээр газрын доорх усыг ашиглаж буй уст цэг 40870 байгаагаас инженерийн хийцтэй уст цэг 19460, энгийн уурхайн худаг 21410 байна. Өнөөгийн байдлаар бэлчээр усжуулалтын зориулалтаар 32263, төв суурин газрын хүн амын ундны зориулалтаар 8575 худаг ашиглагдаж байна. Зураг.2. Ялангуяа усны нөөц нутаг дэвсгэрийн хувьд жигд бус тархсантай холбоотойгоор нийгмийн амьдрал, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж тэр хэмжээгээр хязгаарлагдмал байдаг. Мөн бараг бүх аймаг, сумын төв, суурин газрын ус хангамжийн эх үүсвэр нь хэдэн зуун жилд нөхөн сэргээгдэх газрын доорх усаар хангагддаг тул тэдгээрийн нөөцийг тогтоож, ашиглалтын горимыг тодорхойлон мөрдөх хойшлуулшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Иймд манай улсад усны нөөцийн хуваарилалтыг зөв бодлогоор зохицуулж байж тогтвортой хөгжих үндэс тавигдана. Өөрөөр хэлбэл аливаа улс орны усны нөөц ховор байгаадаа бус буруу менежмент, буруу бодлоготой холбоотойгоор л хомсддог. Иймээс гадаргын усаа экологи, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг зоригтойгоор хурдхан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Манай улс хөгжихийн хэрээр усны хэрэгцээ цаашдаа 20-30 дахин нэмэгдэх тойм тооцоо байдаг. Тиймээс усны хэрэглээ дагасан менежментийг одооноос хэрэгжүүлж эхлэх нь усны бодлогын чухал хүчин зүйл юм. Өнөөгийн бодит хэрэглээ болон цэвэр, бохир усны үйлчилгээний өртөг зардлыг хянаж үзсэний үндсэн дээр зардлаа нөхөж, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү алхмыг хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотод орон сууцны цэвэр усны төлбөр 1л ус 48 мөнгө, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтов. Мөн хэрэглэгчийг
  5. 5. усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болов. Усны суурь хураамжийг Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд энэ нь хоногт 83 төгрөг, Багануур, Налайх, Төв аймагт 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг болж байгаа юм. Үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны тариф Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60- мөнгөөс 1.5 төгрөг, Налайх цэвэр усны 1.67-1.8 төгрөг, бохир ус 1.2-.1.3 төгрөг, Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф 1.15-1.2 төгрөг, Төв аймгийнх 1.83-2.28 төгрөг болж нэмэгджээ. Усны үйлчилгээний үнэ сүүлийн 4-9 жил өөрчлөгдөөгүй, тогтвортой байсан нь салбарыг уналтад оруулж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөн, улмаар хэрэглэглэгчдийг хохироох үзэгдэл түгээмэл болох нөхцөл болсон байна. Усны талаарх судалгаануудаас авч үзвэл: Зураг.3. Унды болон хаягдал усны зарцуулалтын байдал
  6. 6. Зураг.4. Зөөврийн усны өөрийн өртөг ба үнийн харьцуулалт Зураг.5. 2010-2014 оны Цэвэрлэх байгууламжийн бохир усны цэвэршүүлсэн хувь. Хэрэглэгчдээс гарсан бохир усыг татан зайлуулах, зөвшөөрөгдөх хэмжээний бохирдолтой усыг экологийн шалгуурт тохирхуйцаар цэвэршүүлж, байгальд нийлүүлэх талаар хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн Дүгнэлт: Усны үнэ нэмэгдсэнд дургүйцэх хүмүүс цөөнгүй байна. Хэдийгээр усны үнэ нэмэгдсэн ч усаа хэмнэж хэрэглэснээр түрүүвчин дэх мөнгөө хэмнэж бас болох билээ.Усны үнийг хэт ихээр нэмсэнээр ард иргэдийн дунд халтварт өвчин хамгийн ихээр тархах бөгөөд хүмүүсийн ядуурал эрчимтэй нэмэгдэх нь тодорхой болоод байна. Хамгийн анхны хэмнэлтийг гэртээ усны тоолуур тавиулахаас эхлэх юм. Төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон усны тоолуургүй өрхийн 1 хүний хоногийн усны хэрэглээг 230 литр хэмээн тооцдог. Харин усны тоолуур тавиулаад дундаж хэрэглээг тооцоход 1 хүний хэрэглээ 80-82 литр байдаг аж. Дараагийн асуудал гэвэл усны бохирдол усыг хамгийн ихээр бохирдуулж байгаа зүйл гэвэл хүмүүс бид өөрсдөө байгаль орчинтойгоон зүй зохисгүй харьцсанаар бохирдол бий болж усны хомсдолд орж байна. Байгалийн усны нөөцийг өвөл, хавар, зун, намрын улиралд болон ус дутагдалтай бүс нутагт хэрхэн хуваарилах, томоохон уул уурхайн үйлдвэрлэлд нөөц хүрэлцэх үү, эс хүрэлцэх талаар усны нөөцөд тулгуурлан ашиглах менежментийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.
  7. 7. Усны нөөцийн судалгаанд төрийн зүгээс шинжлэх ухааны арга зүйн үндэслэлтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой юм.

×