SlideShare a Scribd company logo
Экологийн антропологи1




Канадын антропологчид болох Филип Карл Залцман (Philip Carl Salzman), Доналд
В. Аттвүүд (Donald W. Attwood) нар маш ерөнхий утгаараа экологийн антропологи
хүн болон хүний хүрээлэн буй орчин хоёрын харилцааг судалдаг гэж
тодорхойлсон байна. Хүрээлэн буй орчин гэдэг ойлголтыг цааш нь задалвал хүмүүс
тодорхой нэгэн бүлэг болж нэгэн соёлд хэлхэгдэн нийгэмших бөгөөд ингэхдээ
газар, цаг агаар, ургаал, амьтны зүйл, хөрш зэргэлдэх бусад нийгэм, соёл зэрэгтэй
бие биедээ харилцан нөлөөлөх холбоотой байдаг энэ харилцаа холбоог экологийн
антропологи судалдаг. Энэ харилцааг Залцман, Аттвүүд нар хоёр талтай гэж
тайлбарласны нэг нь хүмүүс орчин тойрноо мэдэж эсвэл өөрсдөө мэдэхгүйгээр
өөрчлөн хувиргаж ямар нэгэн хэлбэр дүрс, хэв шинжид оруулж байдаг бол үүний
эсрэг нөгөө талаас хүрээлэн буй орчин нь хүний мэдэх, мэдэхгүй янз бүрийн арга
замаар хүний нийгэм, соёлд нөлөөлөн бүрэлдэн тогтнох, өөрийн хэв намбаа бий
болгоход нь оролцож, улс төр, эздийн засаг нийгмийн бүхий л хэсэгт нь хамаатай
болж байдаг ажээ.
        Экологийн антропологичдын санал нэгдэж байдаг хэдэн зүйл санаа
байдгийг Залцман, Аттвүүд нар тоочин тайлбарласан байна. Аль нэгэн нийгэм, соёл
орчин тойронтойгоо бүхэлд нь биш харин тодорхой нэгэн сонгогдсон хэсэг
бусагтай харилцаатай байх бөгөөд энэ харилцааг датхал буюу habitat гэдэг бол
байна. Энэхүү дадал зуршил нь цаашлаад “таатай нөхцлийг” бүрдүүлдэг бөгөөд
үүнийг нь niche гэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, хүний нийгэм хүрээлэн буй орчныхоо
аль нэг талтай удаан харилцах үйл явц нь дадал зуршил болох бөгөөд үүний үр
дүнд хүн, хүрээлэн буй орчин хоёрын харилцаанд таатай нөхцөл (niche) бий
болдог гэсэн үг юм. Энэ мэтчилэн тодорхой чиглэл бүрээр дасан зохицол
(adaptation) бий болох бөгөөд энэ нь тухайн соёлд, тэр дундаа аливаа зүйлийг хийж
гүйцэтгэх арга ухаан (technology) дотор зохион байгуулагдсан (institutionalised)
байдаг байна. Гүйцэтгэх арга ухаан дотор зохион байгуулагдсан (institutionalised in
the technology) байна гэдэг нь ургамал, амьтан, цаг агаар, эрдэс бодис зэргийн тухай
мэдлэг, хоол хүнс олох, орон сууц барих, хувцаслах мэтийн туршлага
хуримтлуулсан байна гэсэн үг юм. Дээрхийг хураангуйлан үзвэл, “дасан зохицол”
(adaptation) гэдэг бол (1) зохион байгуулалтай үйл ажиллагааны (institutionalized)
(2) олон давтагдах үйл явцын үр дүнд бий болсон датхал (habitat) бөгөөд (3) энэ нь
юуг хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг арга ухаан болон хүрээлэн буй орчны тухай

1
 Энэ хэсгийг доорх бүтээлээс тоймлон бичив.
Salzman, Philip Carl. & Attwood, Donald W. 1996. Ecologocal Anthropology. In Alan Barnard and
Jonathan Spencer (eds.) Encyclopedia of Social and Cultural Anthropology. London: Routledge.
pp.169-172


                                                                                                1
мэдлэг туршлагыг агуулж байдаг (4) эв дүйгээ олсон таатай нөхцөл (niche) юм
байна.
       Хүрээлэн буй орчны тухай судалгаа бүр антропологиос өмнө анх гүн ухаан
болон газар зүйд хөндөгдөж байсан бөгөөд харин антропологит бол нэлээд сүүл
үед судалгааны сэдэв болон гарч ирсэн байна. Анхны антропологичид болох
Британы Б.Малиновски (B.Malinowski), Радклиффе-Браун (Radcliffe-Brown),
Америкийн Ф.Боас (F. Boas) нарын бүтээлд хүрээлэн буй орчны тухай асуудал
шууд бус сэдлээр дурдагдаж байжээ. Харин 1960-аад оноос бие даасан
антропологийн нэгэн салбар ухаан болон хөгжих үндэс сууриа тавьсан байна. Энэ
үед судлаачид хүээлэн буй орчны нөлөөг судалснаар нийгмийн зан заншил, зохион
байгуулалтыг тайлбарлаж болох хариулт олно гэж найдаж байсан ажээ. Энэ үеэс
антропологийн янз бүрийн онолын дэг сургуулиуд хүрээлэн буй орчин хүний
нийгэм хоёрын харилцааны тухай өөр өөрсдийн санааг дэвшүүлж эхэлсэн байна.
Тухайлбал, (1) бүтцийн марксистууд2 (structural Marxists) экологийн судалгааг
функционализмаас (functionalism) жаахан л илүү буюу функционализмийн онол
дээр хүрээлэн буй орчин, хүн хоёрын харилцааны тухай жаахан зүйл нэмснээс өөр
юуч биш хэмээн үл ойшоож байсан байна. (2) Гэтэл бэлгэдлийн антропологичид
(symbolic anthropologists) дасан зохицол (adaptation) гэдэг бол байгаллиг зүйл ч мөн,
бас соёлын зүйл ч мөн юм гэж үзжээ. Түүнчлэн хүрээлэн буй орчноос таатай
зохимжтой нөхцөл байдлыг сонгон авч дасан зохицолоо бэлгэдэлээр нийгэмшүүлж
энэ хоёр нь цаашдаа тухайн нийгмийн экосистем (ecosystem) буюу экологи,
нийгэм хоёрын харилцааны тогтолцоог бүрэлдүүлэн бий болгодог гэж үзсэн байна.
Залцман (Salzman), Аттвүүд (Attwood) нарын ишлэн авсан энэ онолоо цаашид
нарийн тайлбарлалгүй хураангуй чигээр нь орхисон нь түүний утга санааг бүрхэг
хэвээр үлдээжээ. Миний санахад бэлдэлийн антропологичдын (symbolic
anthropologists) ерөнхий онолоос мөшгин тайлбарлаж болохоор байна. Тэд соёлыг
бэлгэдэл хэмээн тодорхойлдгоос ургуулан бодвол дээр дурдсан дасан зохицолыг
соёл гэж үзэж байгаа нь дасан зохицолыг бас бэлгэдэл гэж үзэж байгаа хэрэг болно.
Хэрвээ ингэж үзэж байгаа бол учир зүйн хувьдаа дасан зохиоцол нь бэлгэдэлийг
бий болгож байна уу эсвэл бэлгэдэл нь дасан зохицолыг бий болгож байна уу гэсэн
асуулт мөн л хариултгүй үлдээд байна. (3) Харин дэлхийн тогтолцооны (world
system) болон эдийн засгийн улс төрийн (political economy) онолчид экосистемийг
зөвхөн орон нутгийн хэмжээнд анхааран судлаад дэлхийн хэмжээнд авч үзэгүй
байгааг шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, аль нэгэн тодорхой нэгэн нийгэм, соёл
дахь хүн түүний хүрээлэн буй орчныг судлаад түүнийгээ дэлхийн хэмжээнд байгаа
бусад төстэй тохиолдлуудтай нь харьцуулсан өргөн хэмжээний судалгаа
хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл юм. Экологи гэдэг нь нэгэнт байгальтай ихээхэн
холбоотой учир түүний тухай судалгааг дэлхийн энд тохиолдох төстэй нөхцөл
байдлудтай нь харьцуулан судлах нь илүү үнэмшилтэй бас зөв зүйтэй шийдэл гэдэг
нь тодорхой юм.

Экологийн угсаатны зүй (Ecogical Ethnography)

      Энэ хэсэгтээ Залцман, Аттвүүд нар янз бүрийн аж ахуйн хэвшилтэй
нийгмүүд янд бүрийн экологийн нөхцөлд хэрхэн дасан зохицож цаашлаад энэ нь
2
    Бүтцийн онолыг баримталдаг марксист үзэлтнүүд.


                                                                                   2
тэдний нийгэм, улс төрийн тогтолцоонд хэрхэн нөлөлж байгаа тухай өгүүлжээ.
Экологийн дасан зохицолын (adaptation) хамгийн томоохон амьдралын хэвшил нь
нүүдэллэх ёс юм. Нүүж аж төрнө гэдэг энгийн утгаасаа байгаль, газар зүй, цаг
агаарын онцлог зэргээс хамааран ая тухтай нутаг сэлгэн нүүдэллэдэг нь илэрхий
юм. Анчин-түүвэрчин (hunter-gatherer), малчин (pastoral) аль ч нийгэмд, ан гөрөө, ус
ургамал, бэлчээр эрэлхийлэн нүүж дассан байхын сацуу багаж хэрэгсэл, өргөн
хэрэглээний бараа, орон сууц зэрэг нь ч энэ байдалдаа зоцсон байдаг. Хүмүүсийн
бүлэглэлийн зохион байгуулалт ч мөн энэ байдалдаа зохицсон энгийн, чөлөөтэй
салж, нийлж болохуйц жижиг жижиг бүлгүүд болдог байна. Энэхүү бүлэг болох
талаасаа ч, нүүдэллэдэг талаасаа ч хөдөлгөөнт байдаг нь тэдний улс төрийн
(politics) хэв шинжийг нь тодорхойлж өгөх сэжим нь болдог ажээ. Хөдөлгөөнтэй
байдал нь ус, бэлчээр, ан агнуурын эх сурвалжийг монополчилон захирах болон
бусад албадлагын (coercion) зүйлсийн боломжийг, бас удирдагч сонгох, шийдвэр
гаргах зэрэгт харилцан зөвшилцөлийн (consensual) зарчмийг бий болгодог байна.
Улс төр (politics) төдийгүй нийгмийн бусад тал тухайлбал, хүн ам зүйд
(demography) ч мөн нөлөөтэй ажээ. Хойд мөсөн далайн Инүитүүд (Inuit) охин
хүүхдийг хөнөх (infanticide) заншилтай байдаг нь хүйсийн тэнцвэрийг адгалах
зорилготой байдаг байна. Тэнд ан гөрөө хийдэг эрчүүд нь ихээхэн эрсдэж амь
алдаж тохиолдол их байдаг бөгөөд энэ нь анчин цөөн тэжээлгэгч олон болох
цаашлаад хүнс тэжээл хомсдох аюул дагуулдаг учир охин хүхдийг хөнөөж энэ тоог
тэнцвэржүүлдэг гэж тайлбарлажээ. Энэ мэтийн жишээ баримт ураг төрлийн
антропологит ч их байдаг бөгөөд өөр олон соёлд энэ тохиолдлын өөр нэгэн
зохицуулалт нь олон эхнэр авах, эсвэл нөхөр авах байдаг.
        Түүнчлэн шашин шүтлэгт ч мөн адил экологийн нөлөө байдаг гээд
Энэтхэгийн үхэр шүтэх ёсыг жишээ болгон авсан байна. Энэтхэгчүүд үхрийг
дээдлэн шүтдэг тул үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэггүй. Үүнийг Харрис (Harris
1979: 242-253)3 тэдний үхрийн мах хүнсэндээ хэрэглэхгүй байна гэдэг бол үхрийн
хүчийг бусад зүйлд ашиглах боломжийг нээж өгдөг тухайлбал, тэд газар тарилан
хөгжүүлэх, сүү цагаан идээний ашиг шимийг дээшлүүлдэг гэж тайлбарлажээ.
        Залцман (Salzman), Атвүүд (Attwood) нарын дэвшүүлсэн нэгэн шүүмж бол
анчин, түүвэрчин, малчин гэсэн ерөнхий нэр томъёонууд болон энэ нэр томъёоны
дор ерөнхийлөн анчин бол хаа ч адилхан мэт хандах байдал юм. Харин тэднийүзэж
байгаагаар бол экологийн нөхцөл байдал бүрэс хамааран анчин л гэхэд зөвхөн анчн
байдаггүй өөр бас юуч байж болох бөгөөд ингэж үзвэл эдний зөвхөн анчин хэмээн
хязгаарлах нь бодтой бус хандлага гэж шүүмжилжээ. Гэтэл бодит байдал дээрээ
анчин бол зөвхөн анчин байдаггүй бас түүвэрчин (gatherer), тариачин, ашигт
малтмал малтагч (mining), худалдаачин байх жишээтэй. Энэхүү олонлогит байдал
нь зүгээр нэг нийгмийн байдал төдийхөн биш экологийн зохицолдолгоо байдаг
байна. Ингэж үзвэл хүмүүс хүрээлэн буй орчныхоо ганц онцлогоос биш харин
бусад бүх л боломжит нөхцлөөс аж амьдралаа өрнүүлэн авч явдаг байна.




3
    Harris, M. 1979. Cultural Materialism: Struggle for a Science of Culture. New-York: Random House.


                                                                                                        3

More Related Content

What's hot

этологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншинэтологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншин
Kherlen Shinebayar
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценозdavaa627
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
bhishgee
 
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбообүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
zkazero
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценозdavaa627
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
E-Gazarchin Online University
 
Популяцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэцПопуляцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэц
Kherlen Shinebayar
 
популяци
популяципопуляци
популяциdavaa627
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчинOyunchimeg Mungun
 

What's hot (20)

Sem2
Sem2Sem2
Sem2
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Экологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалалЭкологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалал
 
этологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншинэтологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншин
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбообүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
 
Популяцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэцПопуляцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэц
 
тест10 1
тест10 1тест10 1
тест10 1
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Cem5
Cem5Cem5
Cem5
 
популяци
популяципопуляци
популяци
 
Lekts 5
Lekts 5Lekts 5
Lekts 5
 
14.evolyutsiin zamuud
14.evolyutsiin zamuud14.evolyutsiin zamuud
14.evolyutsiin zamuud
 
биосфер
биосфербиосфер
биосфер
 
Lects2
Lects2Lects2
Lects2
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчин
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 

Similar to экологийн антропологийн удиртгал

лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
Otgonjargal Purev
 
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онолаккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онолА. Aku
 
суурьшлын экологи
суурьшлын экологисуурьшлын экологи
суурьшлын экологиdavaa627
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 
Lectures.social ecology
Lectures.social ecologyLectures.social ecology
Lectures.social ecology
Baasansuren Naranbaatar
 
K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8
Baasansuren Naranbaatar
 
лекц 1 физик газарзүй
лекц 1 физик газарзүйлекц 1 физик газарзүй
лекц 1 физик газарзүйDavaa-Ochir Azzaya
 
Sem
SemSem
энхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилэнхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилSaikhnaa Munkhbat
 
Khicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguuKhicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguubhishgee
 
Human development
Human developmentHuman development
Human development
yivo1004
 
эволюци ба популяци
эволюци ба популяциэволюци ба популяци
эволюци ба популяциbolormaa87
 

Similar to экологийн антропологийн удиртгал (20)

лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онолаккультураци ба инкульт  ураци нь соёлын дасан зо хицлын онол
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол
 
суурьшлын экологи
суурьшлын экологисуурьшлын экологи
суурьшлын экологи
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
Lectures.social ecology
Lectures.social ecologyLectures.social ecology
Lectures.social ecology
 
K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8
 
Lects8
Lects8Lects8
Lects8
 
лекц 1 физик газарзүй
лекц 1 физик газарзүйлекц 1 физик газарзүй
лекц 1 физик газарзүй
 
Sem
SemSem
Sem
 
энхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилэнхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морил
 
Khicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguuKhicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguu
 
Human development
Human developmentHuman development
Human development
 
эволюци ба популяци
эволюци ба популяциэволюци ба популяци
эволюци ба популяци
 
4
44
4
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 

экологийн антропологийн удиртгал

  • 1. Экологийн антропологи1 Канадын антропологчид болох Филип Карл Залцман (Philip Carl Salzman), Доналд В. Аттвүүд (Donald W. Attwood) нар маш ерөнхий утгаараа экологийн антропологи хүн болон хүний хүрээлэн буй орчин хоёрын харилцааг судалдаг гэж тодорхойлсон байна. Хүрээлэн буй орчин гэдэг ойлголтыг цааш нь задалвал хүмүүс тодорхой нэгэн бүлэг болж нэгэн соёлд хэлхэгдэн нийгэмших бөгөөд ингэхдээ газар, цаг агаар, ургаал, амьтны зүйл, хөрш зэргэлдэх бусад нийгэм, соёл зэрэгтэй бие биедээ харилцан нөлөөлөх холбоотой байдаг энэ харилцаа холбоог экологийн антропологи судалдаг. Энэ харилцааг Залцман, Аттвүүд нар хоёр талтай гэж тайлбарласны нэг нь хүмүүс орчин тойрноо мэдэж эсвэл өөрсдөө мэдэхгүйгээр өөрчлөн хувиргаж ямар нэгэн хэлбэр дүрс, хэв шинжид оруулж байдаг бол үүний эсрэг нөгөө талаас хүрээлэн буй орчин нь хүний мэдэх, мэдэхгүй янз бүрийн арга замаар хүний нийгэм, соёлд нөлөөлөн бүрэлдэн тогтнох, өөрийн хэв намбаа бий болгоход нь оролцож, улс төр, эздийн засаг нийгмийн бүхий л хэсэгт нь хамаатай болж байдаг ажээ. Экологийн антропологичдын санал нэгдэж байдаг хэдэн зүйл санаа байдгийг Залцман, Аттвүүд нар тоочин тайлбарласан байна. Аль нэгэн нийгэм, соёл орчин тойронтойгоо бүхэлд нь биш харин тодорхой нэгэн сонгогдсон хэсэг бусагтай харилцаатай байх бөгөөд энэ харилцааг датхал буюу habitat гэдэг бол байна. Энэхүү дадал зуршил нь цаашлаад “таатай нөхцлийг” бүрдүүлдэг бөгөөд үүнийг нь niche гэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, хүний нийгэм хүрээлэн буй орчныхоо аль нэг талтай удаан харилцах үйл явц нь дадал зуршил болох бөгөөд үүний үр дүнд хүн, хүрээлэн буй орчин хоёрын харилцаанд таатай нөхцөл (niche) бий болдог гэсэн үг юм. Энэ мэтчилэн тодорхой чиглэл бүрээр дасан зохицол (adaptation) бий болох бөгөөд энэ нь тухайн соёлд, тэр дундаа аливаа зүйлийг хийж гүйцэтгэх арга ухаан (technology) дотор зохион байгуулагдсан (institutionalised) байдаг байна. Гүйцэтгэх арга ухаан дотор зохион байгуулагдсан (institutionalised in the technology) байна гэдэг нь ургамал, амьтан, цаг агаар, эрдэс бодис зэргийн тухай мэдлэг, хоол хүнс олох, орон сууц барих, хувцаслах мэтийн туршлага хуримтлуулсан байна гэсэн үг юм. Дээрхийг хураангуйлан үзвэл, “дасан зохицол” (adaptation) гэдэг бол (1) зохион байгуулалтай үйл ажиллагааны (institutionalized) (2) олон давтагдах үйл явцын үр дүнд бий болсон датхал (habitat) бөгөөд (3) энэ нь юуг хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг арга ухаан болон хүрээлэн буй орчны тухай 1 Энэ хэсгийг доорх бүтээлээс тоймлон бичив. Salzman, Philip Carl. & Attwood, Donald W. 1996. Ecologocal Anthropology. In Alan Barnard and Jonathan Spencer (eds.) Encyclopedia of Social and Cultural Anthropology. London: Routledge. pp.169-172 1
  • 2. мэдлэг туршлагыг агуулж байдаг (4) эв дүйгээ олсон таатай нөхцөл (niche) юм байна. Хүрээлэн буй орчны тухай судалгаа бүр антропологиос өмнө анх гүн ухаан болон газар зүйд хөндөгдөж байсан бөгөөд харин антропологит бол нэлээд сүүл үед судалгааны сэдэв болон гарч ирсэн байна. Анхны антропологичид болох Британы Б.Малиновски (B.Malinowski), Радклиффе-Браун (Radcliffe-Brown), Америкийн Ф.Боас (F. Boas) нарын бүтээлд хүрээлэн буй орчны тухай асуудал шууд бус сэдлээр дурдагдаж байжээ. Харин 1960-аад оноос бие даасан антропологийн нэгэн салбар ухаан болон хөгжих үндэс сууриа тавьсан байна. Энэ үед судлаачид хүээлэн буй орчны нөлөөг судалснаар нийгмийн зан заншил, зохион байгуулалтыг тайлбарлаж болох хариулт олно гэж найдаж байсан ажээ. Энэ үеэс антропологийн янз бүрийн онолын дэг сургуулиуд хүрээлэн буй орчин хүний нийгэм хоёрын харилцааны тухай өөр өөрсдийн санааг дэвшүүлж эхэлсэн байна. Тухайлбал, (1) бүтцийн марксистууд2 (structural Marxists) экологийн судалгааг функционализмаас (functionalism) жаахан л илүү буюу функционализмийн онол дээр хүрээлэн буй орчин, хүн хоёрын харилцааны тухай жаахан зүйл нэмснээс өөр юуч биш хэмээн үл ойшоож байсан байна. (2) Гэтэл бэлгэдлийн антропологичид (symbolic anthropologists) дасан зохицол (adaptation) гэдэг бол байгаллиг зүйл ч мөн, бас соёлын зүйл ч мөн юм гэж үзжээ. Түүнчлэн хүрээлэн буй орчноос таатай зохимжтой нөхцөл байдлыг сонгон авч дасан зохицолоо бэлгэдэлээр нийгэмшүүлж энэ хоёр нь цаашдаа тухайн нийгмийн экосистем (ecosystem) буюу экологи, нийгэм хоёрын харилцааны тогтолцоог бүрэлдүүлэн бий болгодог гэж үзсэн байна. Залцман (Salzman), Аттвүүд (Attwood) нарын ишлэн авсан энэ онолоо цаашид нарийн тайлбарлалгүй хураангуй чигээр нь орхисон нь түүний утга санааг бүрхэг хэвээр үлдээжээ. Миний санахад бэлдэлийн антропологичдын (symbolic anthropologists) ерөнхий онолоос мөшгин тайлбарлаж болохоор байна. Тэд соёлыг бэлгэдэл хэмээн тодорхойлдгоос ургуулан бодвол дээр дурдсан дасан зохицолыг соёл гэж үзэж байгаа нь дасан зохицолыг бас бэлгэдэл гэж үзэж байгаа хэрэг болно. Хэрвээ ингэж үзэж байгаа бол учир зүйн хувьдаа дасан зохиоцол нь бэлгэдэлийг бий болгож байна уу эсвэл бэлгэдэл нь дасан зохицолыг бий болгож байна уу гэсэн асуулт мөн л хариултгүй үлдээд байна. (3) Харин дэлхийн тогтолцооны (world system) болон эдийн засгийн улс төрийн (political economy) онолчид экосистемийг зөвхөн орон нутгийн хэмжээнд анхааран судлаад дэлхийн хэмжээнд авч үзэгүй байгааг шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, аль нэгэн тодорхой нэгэн нийгэм, соёл дахь хүн түүний хүрээлэн буй орчныг судлаад түүнийгээ дэлхийн хэмжээнд байгаа бусад төстэй тохиолдлуудтай нь харьцуулсан өргөн хэмжээний судалгаа хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл юм. Экологи гэдэг нь нэгэнт байгальтай ихээхэн холбоотой учир түүний тухай судалгааг дэлхийн энд тохиолдох төстэй нөхцөл байдлудтай нь харьцуулан судлах нь илүү үнэмшилтэй бас зөв зүйтэй шийдэл гэдэг нь тодорхой юм. Экологийн угсаатны зүй (Ecogical Ethnography) Энэ хэсэгтээ Залцман, Аттвүүд нар янз бүрийн аж ахуйн хэвшилтэй нийгмүүд янд бүрийн экологийн нөхцөлд хэрхэн дасан зохицож цаашлаад энэ нь 2 Бүтцийн онолыг баримталдаг марксист үзэлтнүүд. 2
  • 3. тэдний нийгэм, улс төрийн тогтолцоонд хэрхэн нөлөлж байгаа тухай өгүүлжээ. Экологийн дасан зохицолын (adaptation) хамгийн томоохон амьдралын хэвшил нь нүүдэллэх ёс юм. Нүүж аж төрнө гэдэг энгийн утгаасаа байгаль, газар зүй, цаг агаарын онцлог зэргээс хамааран ая тухтай нутаг сэлгэн нүүдэллэдэг нь илэрхий юм. Анчин-түүвэрчин (hunter-gatherer), малчин (pastoral) аль ч нийгэмд, ан гөрөө, ус ургамал, бэлчээр эрэлхийлэн нүүж дассан байхын сацуу багаж хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа, орон сууц зэрэг нь ч энэ байдалдаа зоцсон байдаг. Хүмүүсийн бүлэглэлийн зохион байгуулалт ч мөн энэ байдалдаа зохицсон энгийн, чөлөөтэй салж, нийлж болохуйц жижиг жижиг бүлгүүд болдог байна. Энэхүү бүлэг болох талаасаа ч, нүүдэллэдэг талаасаа ч хөдөлгөөнт байдаг нь тэдний улс төрийн (politics) хэв шинжийг нь тодорхойлж өгөх сэжим нь болдог ажээ. Хөдөлгөөнтэй байдал нь ус, бэлчээр, ан агнуурын эх сурвалжийг монополчилон захирах болон бусад албадлагын (coercion) зүйлсийн боломжийг, бас удирдагч сонгох, шийдвэр гаргах зэрэгт харилцан зөвшилцөлийн (consensual) зарчмийг бий болгодог байна. Улс төр (politics) төдийгүй нийгмийн бусад тал тухайлбал, хүн ам зүйд (demography) ч мөн нөлөөтэй ажээ. Хойд мөсөн далайн Инүитүүд (Inuit) охин хүүхдийг хөнөх (infanticide) заншилтай байдаг нь хүйсийн тэнцвэрийг адгалах зорилготой байдаг байна. Тэнд ан гөрөө хийдэг эрчүүд нь ихээхэн эрсдэж амь алдаж тохиолдол их байдаг бөгөөд энэ нь анчин цөөн тэжээлгэгч олон болох цаашлаад хүнс тэжээл хомсдох аюул дагуулдаг учир охин хүхдийг хөнөөж энэ тоог тэнцвэржүүлдэг гэж тайлбарлажээ. Энэ мэтийн жишээ баримт ураг төрлийн антропологит ч их байдаг бөгөөд өөр олон соёлд энэ тохиолдлын өөр нэгэн зохицуулалт нь олон эхнэр авах, эсвэл нөхөр авах байдаг. Түүнчлэн шашин шүтлэгт ч мөн адил экологийн нөлөө байдаг гээд Энэтхэгийн үхэр шүтэх ёсыг жишээ болгон авсан байна. Энэтхэгчүүд үхрийг дээдлэн шүтдэг тул үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэггүй. Үүнийг Харрис (Harris 1979: 242-253)3 тэдний үхрийн мах хүнсэндээ хэрэглэхгүй байна гэдэг бол үхрийн хүчийг бусад зүйлд ашиглах боломжийг нээж өгдөг тухайлбал, тэд газар тарилан хөгжүүлэх, сүү цагаан идээний ашиг шимийг дээшлүүлдэг гэж тайлбарлажээ. Залцман (Salzman), Атвүүд (Attwood) нарын дэвшүүлсэн нэгэн шүүмж бол анчин, түүвэрчин, малчин гэсэн ерөнхий нэр томъёонууд болон энэ нэр томъёоны дор ерөнхийлөн анчин бол хаа ч адилхан мэт хандах байдал юм. Харин тэднийүзэж байгаагаар бол экологийн нөхцөл байдал бүрэс хамааран анчин л гэхэд зөвхөн анчн байдаггүй өөр бас юуч байж болох бөгөөд ингэж үзвэл эдний зөвхөн анчин хэмээн хязгаарлах нь бодтой бус хандлага гэж шүүмжилжээ. Гэтэл бодит байдал дээрээ анчин бол зөвхөн анчин байдаггүй бас түүвэрчин (gatherer), тариачин, ашигт малтмал малтагч (mining), худалдаачин байх жишээтэй. Энэхүү олонлогит байдал нь зүгээр нэг нийгмийн байдал төдийхөн биш экологийн зохицолдолгоо байдаг байна. Ингэж үзвэл хүмүүс хүрээлэн буй орчныхоо ганц онцлогоос биш харин бусад бүх л боломжит нөхцлөөс аж амьдралаа өрнүүлэн авч явдаг байна. 3 Harris, M. 1979. Cultural Materialism: Struggle for a Science of Culture. New-York: Random House. 3