SlideShare a Scribd company logo
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
...Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд “Шивээ Энержи”
төсөл явагдаж байгаа. Эхний ээлжинд бид ойрын 10
жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны
4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид
өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10-15 жилдээ
бүрэн хангаад явах боломжтой.
Цаашдаа дотоодын хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим
хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж
байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ
нүүрсийг ашиглаад явна. Дэлхий дээр асар өндөр
эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнийг бидэнд байгаа
нөөц, бололцоондоо тулгуурлан үйлдвэрлэх боломж
байгаа юм....
МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат
“
“
МУ-ын ЗГ-ын 100 хоногийн тайлан
2016/10/27
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Төслийн
Танилцуулга
2016
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Хураангуй
Танилцуулга
Бидний тухай
Төслийн тухай
Байршил
	 Хайгуулын түүх	
	 Ордын нөөц
	 Ашиглалтын тусгай зөвшөөрөл
	 Төслийн танилцуулга
Эрх зүйн орчин
Техник эдийн засгийн үндэслэл
Холбоо барих
Агуулга
* Энэхүү танилцуулгад дурьдсан аливаа
мэдээлэл нь ямар нэгэн сонирхолын
зөрчилгүй бөгөөд зөвхөн чиг зорлгыг
танилцуулах дотоод үйл ажиллагаанд
зориулагдсан юм. Энэхүү танилцуулгын
тоо хэмжээ болон үйл ажиллагааны
чиглэлүүл нь зөвхөн судалгааны шатандаа
яваа бөгөөд зах зээлийн байдлаас хамаарч
өөрчлөгдөж болно.
05
06
07
09
10
10
11
12
13
14
15
16
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Хураангуй
Нөөц:
Сэргээгдэх эрчим хүч (нар, салхи)
Нүүрс-1,303.1 сая.тн,
Нүүрсний давхаргын метан хий (CBM)
ТЭЗҮ:
2016 оны 04 дүгээр сард
Урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон.
Хятадын үндэсний цахилгаан дамжуулах
сүлжээ корпораци ТЭЗҮ-ийг энэ оны 11 сард
дуусгахаар ажиллаж байна.
Бидний зорилго:
Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн
хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүч, нүүрсний
нэгдсэн цахилгаан станцыг байгуулж Монгол
Улс, БНХАУ-ын зах зээл түүнчлэн Зүүн хойд
Азийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх.
Төсөл хэрэгжүүлэгч:
Эрдэнэс Шивээ Энержи ХХК
Хувьцаа эзэмшигчид:
Эрдэнэс Монгол ХХК, Эйкүсора ХХК
Улаанбаатар
ОХУ
БНХАУ
Монгол
Таних тэмдэг
Шивээ Энержи төсөл Дамжуулах шугам
Зүүн хойд Азийн
холбоо
Нүүрсний уурхайСалхин цахилгаан станц
Нарны цахилгаан станц
Япон
Өмнөд
Солонгос
5
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Танилцуулга
Монгол Улс нь нөөцийн хувьд нүүрс болон нар, салхи гэх мэт
сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц баялагтай. Өмнөговийн
бүс нутагт байрлах Оюу Толгой (ОТ) зэс, алтны төсөл нь дэлхийд
хамгийн томд тооцогдох төсөл бөгөөд тус төслийн нөөцийн үнэ
цэнэ нь Монгол Улсын одоогийн эдийн засгийн түвшинд авч үзвэл
одоогийн МУ-ын нийт ДНБ-ий хэмжээнээс их байгаа юм. МУ-ын
Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Айвенхоу
Майнз болон Рио Тинто компанитай түүхэн гэрээ хэлэлцээрийг
байгуулсан. Энэ төслийн дараагийн нэг томоохон төсөл нь Монгол
Улсад нүүрс олборлолтоороо тэргүүлэх Таван Толгой (TT) төсөл
юм. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар ТТ нүүрсний
орд дээр Монголын төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж
байна.
Монгол Улсад нүүрсний 175 тэрбум тонн нөөц байна гэсэн
тооцоолол байдаг. Одоогийн байдлаар, 15 нүүрсний сав газрын
хүрээнд 300 гаруй нүүрсний орд байдаг. Нүүрсний нөөцөөс гадна,
Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний идэвхтэй 12
төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна. Үүнд: салхины 5
төсөл, нарны 7 төслүүд судалгааны үе шатаа дуусгаад байна.
Эдгээр төслүүдийн гурав нь манай эрчим хүчний экспортын
Шивээ Энержи Цогцолбор төсөл хэрэгжиж буй газар буюу Чойр,
Дорноговийн бүс нутагт хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
6
Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний төслүүд
Шивээ Энержи
төслийн талбай нь
ашигт малтмал болон
сэргээгдэх эрчим
хүчний асар их нөөц
баялагтай
“
“
Шивээ Энержи
төслийн талбай
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 7
“Нийт суурилагдсан хүчин чадлын
15% нь сэргээгдэх эрчим хүч байна”
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Бидний
тухай
Төр, хувийн хэвшлийн хамтарсан Эрдэнэс Шивээ Энержи ХХК
нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэс Монгол
ХХК болон Эйкүсора ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний
дагуу байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны
11 дүгээр сарын 16-ны өдрийн 64-р хуралдааны тэмдэглэлийг
үндэслэн байгуулагдсан 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй
Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь стратегийн ач холбогдол бүхий
Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Эрчим
хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг нүүрсээр
хангах юм. Тус компанийн 50 хувийг Төрийн өмчит Эрдэнэс
Монгол ХХК, үлдсэн 50 хувийг хувийн хэвшлийн Шинэ Шивээ
ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Эйкүора ХХК тус тус эзэмшдэг.
2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын 422-
р тогтоолын дагуу стратегийн ач холбогдол бүхий Шивээ-
Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор
төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий
төслийн нэгжийг “Эрчим хүчний яам” болон “Эрдэнэс Монгол”
ХХК-ийн дэргэд байгуулсан. Төслийн нэгжийн гол зорилго нь
сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станц, цахилгаан
дамжуулах шугам, усан хангамж, нүүрсний уурхайн ТЭЗҮ
боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх, төслийн хэрэгжилтийг
хангахад оршино.
Манай компанийн төв оффис УБ хот, СБД-ийн 1-р хороо,
Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхгийн 13 давхарт
байрлаж байна. Төв оффис нь хууль эрх зүй, санхүү бүртгэл,
захиргаа, геологи, инженер, олон улсын болон орон нутгийн
худалдан авалт, эрх бүхий байгууллагын харилцаа холбоо,
логистик, орчуулга, нягтлан бодох бүртгэл, орон нутгийн
болон олон улсын ханган нийлүүлэгч, гэрээлэгч байгууллага
компаниудтай хамтран ажиллах чиг үүргийн хүрээнд үйл
ажиллагаагаа явуулж байна.
Aq Sora
8
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Төслийн
тухай
Манай компани нүүрсний нөөцдөө тулгуурлан Эрчим
хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг
хэрэгжүүлснээр Монгол Улс нь анх удаа эрчим хүчний
экспортлогч орон болох юм. Энэхүү цогцолбор төсөл нь
Монгол Улсын хувьд хөгжиж буй эрчим хүчний салбарт
чухал ач холбогдолтой. Монгол Улсад нүүрсэд суурилсан
эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх
нь Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбарын
хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болно.
Дэлхийн жишигт нийцэхүйц цахилгаан станцыг Монголдоо
барьж, эрчим хүч үйлдвэрлэн экспортлосноор манай
компани Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд
шинэ эрин үеийг эхлүүлэх юм. Цаашилбал, бид цогцолбор
төслийн хүрээнд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний
шавхагдашгүй нөөцийг ашиглан байгаль орчинд ээлтэй
салхин болон нарны станцыг барьж байгуулна. Түүнчлэн,
компанийн хувьд нүүрсний олборлолт эхлүүлэхээс өмнө
нүүрсний давхаргын метан (CBM)-ы эдийн засгийн
үр өгөөжийг ашиглах боломж байгаа. Энэ боломжийг
цаашид судалж, санхүүжилтийн талаар судалгаа хийх
шаардлагатай.
9
...Дотооддоо
үйлдвэрлэсэн
эрчим хүчээ
экспортлосноор...
Монгол Улсын эрчим
хүчний салбарт шинэ
эрин үеийг эхлүүлнэ.
“
“
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Байршил
Хайгуулын
түүх
Төслийн байршил нь Монгол Улсын Говьсүмбэр аймгийн
Сүмбэр болон Шивээговь сумын нутагт Шивээ-Овоогийн
орд байрладаг. Мөн Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 260
км зайд, Чойр хотоос зүүн урд зүгт 20 км зайд, Шивээговь
сумаас баруун хойд зүгт 5 км зайд байрлана.
Шивээ-Овоогийн ордын нүүрсний нөөцийг үнэлэх ордын
хайгуулыг хангасан томоохон хэмжээний үндсэн иж бүрдэл
ажил болон туслах геологи – хайгуулын ажлыг 1986-аас
1988 онуудад хийж гүйцэтгэсэн. Энэхүү геологи хайгуулын
судалгаагаар ордын Шинэ-Усны хэсэгт буй нөөцийг баттай
болон бодитой зэрэгт илрүүлсэн.
Ордын үлдсэн Өехий цагаан болон Ногоон тойром хэсэгт
2007-2010 онуудад урьдчилсан хайгуул хийгдсэн. Энэхүү
урьдчилсан хайгуулын үр дүнгээс ордын дээрх хэсгүүдэд
нарийвчилсан хайгуулыг 2011-2012 онуудад гүйцэтгэж ордын
нөөцийг 2015 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан.
Төслийн байршил
Trans Mongolian
Railway
10
260км
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Ордын нөөц
2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Эрдэс
баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар MV-013311, MV-
013312, MV-013313 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд
нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцүүлж батлуулсан.
2015 оны 08 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрдэс
Баялгийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар MV-020423, MV-
020421, MV-020419 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд
хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж батлуулсан.
Батлагдсан нөөцийн тайлангийн үр дүнг харуулав:
	 • Баттай /A/	 	 24.41 сая.тн		
	 • Бодитой /B/		 654.72 сая.тн
	 • Боломжтой /C/	 612.010 сая.тн
	 • А+B+C		 1,291.44 сая.тн
	 • Таамаг /P/		 423.95 сая.тн
MV-020421 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн
батлагдсан геологийн нөөцийг цаашид өсгөн, нэмэгдүүлэх,
ордыг бүрэн гүйцэд судлахын тулд геологи хайгуулын ажлыг
үргэлжлүүлж хийх шаардлагатай байна.
MV-020421 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд
геологийн тогтоц болон өмнөх судалгааны ажилд хайгуулын
шугмын зүсэлт , нүүрснийн бүтэцийн зураг, каротажийн
хэмжилт, цооногийн багана зүсэлт зэргүүдийг хариуцуулан
үзэж P зэргийн буюу нөөцийг В, С зэргийн нөөцрүү шилжүүлэх
зорилготойгоор нэмэлт ажилуудыг хийхээр төлөвлөж байна.
Ногоон Тойром 2 ордод нэмэлт хайгуулын ажлаар нийт 65
цооног 22710 тууш метр өрөмдөх шаардлагатай байна.
Өехий цагаан ордын хэсэгт нэмэлт хайгуулын ажлаар нийт 11
цооног 3710 тууш метр өрөмдөх шаардлагатай байна.
Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд ойролцоогоор 9.1 тэрбум
төгрөг шаардлагатай. Таамаг Р зэргийн нөөцийг В, С зэргийн
нөөцрүү шилжүүлсэнээр:
	 • Геологийн нөөц 70-80%-р өсөх боломжтой
	 • Үйлдвэрлэлийн нөөц 50-60% өсөх боломжтой
	 • Ордын өнөөгийн үнэ цэнэ 50-60%-р өсөх боломж 	 	
	 бүрдэх юм.
11
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
549.41
30 жил
Шивээ-1Ногоон тойром-2
31.12.
2015
20419A
Т/з дугаар Талбайн
хэмжээ, га
2,781.20
1,238.11
269.73
7,862.7
5,447.2
18,148.35
Шинэ ус
Шинэ ус
Талбай-1
Талбай-2
07.02.
2008
30 жил
30 жил
30 жил
30 жил
30 жил
27.02.
2008
Шинэ ус
Өехий цагаан
Ногоон тойром-2
Талбай-3
Шивээговь
Шивээговь-1
27.02.
2008
31.12.
2015
31.12.
2015
Ордын нэр Талбайн нэр Олгогдсон
огноо
Хүчинтэй
хугацаа
13311A
13312A
13313A
20423A
20421A
Нийт
Ашиглалтын
тусгай зөвшөөрөл
12
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Төслийн
танилцуулга
Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төслийн
зорилго нь Монгол Улсад том хэмжээний дулааны цахилгаан
станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг дотооддоо нийлүүлэхээс
гадна БНХАУ-руу цахилгаан дамжуулах шугамаар экспортлох юм.
Цогцолбор төсөл нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, жилд
20 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий нүүрсний уурхай,
хоёрдугаарт, 5280 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан
станц. Гуравдугаарт, нүүрсний цахилгаан станцын нийт хүчин
чадлын 15 хувьтай тэнцэх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний
(нар, салхи) станц барих. Эцэст нь, 4,600 МВт ±660 кВ хэт өндөр
хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугам барих юм.
Төслийн талбайн зүүн хойд хэсэгт салхины эрчим хүч, баруун
өмнөд хэсэгт нарны эрчим хүчний баялаг их байдаг тул цогцолбор
төслийн хүрээнд салхины болон нарны цахилгаан станц байгуулж,
сэргээгдэх эрчим хүчийг экспортлох таатай нөхцөл бүрдэж байгаа
юм. Одоогоор, манай төсөл хэрэгжих талбайн ойролцоо бүс
нутагт ESB Solar Energy ХК нь 10 МВт хүчин чадал бүхий нарны
цахилгаан станц байгуулах тусгай зөвшөөрөл харин Aydiner Global
ХК нь 50.4 МВт хүчин чадал бүхий салхин станц байгуулах тусгай
зөвшөөрлүүдийг тус тус авсан байдаг.
13
Говьсүмбэр аймаг
Дэлхийн Эрчим
хүчний харилцан
холболтын тулгуур
төсөл
“
“
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Эрх зүйн
орчин
МУ-ын Эрчим хүчний тухай хууль нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч
үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл
ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг
хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахаар 2001 оны 2 дугаар сард
батлагдсан. Харин Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь 2007 оны 1 дүгээр сард
сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй
холбогдсон харилцааг зохицуулахаар батлагдсан байдаг. 2015 оны 07 дугаар
сард Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих
зорилгоор Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг боловсруулж баталсан.
Төрөөс баримтлах бодлого үндсэн 2 үе шаттай хэрэгжинэ /2015-2030/. Төрөөс эрчим
хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний талаар дараах
зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
	 • Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх
хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх;
	 • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх
зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх
Түүнчлэн, МУ-ын Засгийн газраас 2016 онд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг
дэмжих зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний импортын тоног төхөөрөмж, эд
ангийг гаалийн татвараас болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн.
14
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
ТЭЗҮ
Aq Sora
15
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр 2002 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн
хамгийн том эрчим хүчний хангамжийн төрийн өмчит Стэйт Грид компани нь
Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийн ТЭЗҮ боловсруулж байна.
Мөн БНХАУ-ын нийт газар нутгийн 88 хувийг эрчим хүчний сүлжээгээр хангаж, 26
мужийн 1.1 тэрбум хэрэглэгчдэд хүрдэг. Тус компани нийт 1,800,000 ажиллагсадтай,
330 тэрбум долларын хөрөнгийн хэмжээгээр Fortune сэтгүүлийн 2016 оны Global 500
жагсаалтын 2-рт бичигдсэн.
Түүнчлэн, Стэйт Грид компани нь Филиппин Улсын ЦДС-ийн 40%, Португали Улсын ЦДС-
ийн 25%, Итали Улсын ЦДС-ийн 30%, ГДС-ийн 30%-ийг тус тус эзэмшдэг.
2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МУ-ын Эрчим Хүчний Яам болон Стэйт Грид
компанийн хооронд Эрчим хүчний экспортын Шивээ Энержи төслийн ТЭЗҮ боловсруулах
гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу олон улсын нээлттэй сонгон
шалгаруулалтын журмаар 2016 оны эхээр 3 байгууллагыг сонгосон. Эдгээр байгууллагууд
одоогоор цогцолбор төслийн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэг дээр ТЭЗҮ боловсруулж байна.
Үүнд: Shandong Electric Power Engineering Consulting Institute Corporation компани нь
төслийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, CCTEG Shenyang Engineering
компани нь нүүрсний уурхай, гурав дахь нь БНХАУ-ын Өвөр Монголын Ус ашиглалт, усан
цахилгаан станцын судалгааны хүрээлэн нь цогцолбор төслийн усан хангамжийн ТЭЗҮ
тус тус боловсруулж байна.
Үүнээс гадна, Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төслийн талаар
сонирхож буй өөр нэг байгууллага нь Дэлхийн эрчим хүчний Харилцан холболт хөгжил,
хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO) юм. Уг байгууллага нь төрийн болон ашгийн
бус, олон улсын байгууллага бөгөөд дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг дэмжих
зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын гол зорилго нь дэлхий
нийтийг цэвэр, ногоон эрчим хүчээр хангахын тулд олон улсын эрчим хүчний харилцан
холболтын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Дэлхийн эрчим хүчний
харилцан холболтын сүлжээг бий болгохын тулд GEIDCO нь бүс нутгийн эрчим хүчний
сүлжээг Зүүн хойд Азиас эхлүүлэхээр зорьж байна. Тиймээс Эрчим хүчний экспортын
Шивээ Энержи цогцолбор төсөл зөвхөн Монгол, БНХАУ төдийгүй Зүүн хойд Азийн
нэгдсэн сүлжээ болон Дэлхийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлэх асар их
боломж байгаа юм.
Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
Хаяг:
Утас:
Цахим хаяг:
И-мэйл:
16
Монгол Улс, Улаанбаатар хот-14240,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн
өргөн чөлөө-15, 13 давхар
98112448, 990484888
www.erdenes-shivee-energy.com
info@erdenes-shivee-energy.com

More Related Content

Viewers also liked

Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/Nael Narantsengel
 
Shivee Energy integrated energy complex
Shivee Energy integrated energy complexShivee Energy integrated energy complex
Shivee Energy integrated energy complexTumee Gantumur
 
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлтПротфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлтAdilbishiin Gelegjamts
 
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...Adilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onШинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onAdilbishiin Gelegjamts
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 

Viewers also liked (7)

Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
Нарны цахилгаан станц барих төсөл / PPT/
 
Shivee Energy integrated energy complex
Shivee Energy integrated energy complexShivee Energy integrated energy complex
Shivee Energy integrated energy complex
 
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлтПротфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
Протфелийн онол ба бүрдүүлэлт, Үнэт цаасны багц бүрдүүлэлт
 
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
Төсөл, төсөл хэрхэн бичих вэ? Бизнес төсөл, төслийн удирдлага, бизнес төсөл б...
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 onШинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
Шинэ оны мэнд хүргэе. 2016 он. Shine onii mend 2016 on
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 

Similar to Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...
А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...
А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...batnasanb
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,saikhanaa.o
 
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...The Business Council of Mongolia
 
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...The Business Council of Mongolia
 
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...The Business Council of Mongolia
 
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад СаеидThe Business Council of Mongolia
 
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд ОдонхүүThe Business Council of Mongolia
 
2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад Саиед
2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад Саиед2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад Саиед
2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад СаиедThe Business Council of Mongolia
 
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...batnasanb
 
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...The Business Council of Mongolia
 
Tulshnii uildver ix angi
Tulshnii uildver ix angiTulshnii uildver ix angi
Tulshnii uildver ix angiNTsets
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх ньbatnasanb
 
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...batnasanb
 
Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15
Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15
Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15Uyanga Nyamkhuu
 
эрчим хүч
эрчим хүчэрчим хүч
эрчим хүчsaikhanaa.o
 
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
 2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж  2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж The Business Council of Mongolia
 
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогомонгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогоJvk Law
 

Similar to Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор (20)

А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...
А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...
А.Наранбаатар Н.Энхтамир А.Нямдорж - Говийн бүсийн уул уурхайн орд газруудын ...
 
Energy plan 2007 он
Energy plan 2007 онEnergy plan 2007 он
Energy plan 2007 он
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
 
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
05.09.2014, Монгол улсын нүүрсний экспортын өнөөгийн байдал, Лхамаасүрэнгийн ...
 
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
 
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...2013.02.21  Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
2013.02.21 Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг ханд...
 
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
2014.02.20 Дэлхийн нүүрсний зах зээл, Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Аршад Саеид
 
26 tyavagchamba
26  tyavagchamba26  tyavagchamba
26 tyavagchamba
 
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
2016.06.20 Шарын гол, Анарболд Одонхүү
 
2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад Саиед
2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад Саиед2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад Саиед
2012.05.23 Монгол улсад нүүрсний үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлье, Аршад Саиед
 
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ  ОНОВЧЛОХ БО...
Б.Намуун, Г.Батжаргал - ХИЛИЙН ЗУРВАС ДАХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ОНОВЧЛОХ БО...
 
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
2014.02.20 Занарын дэлхийн хувьсгал ба Монголын эдийн засагт үр нөлөө, Ч. Х...
 
Tulshnii uildver ix angi
Tulshnii uildver ix angiTulshnii uildver ix angi
Tulshnii uildver ix angi
 
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх ньА.Хулан - Монгол улсын эдийн  засагт уул уурхай нөлөөлөх нь
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь
 
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
Ц.Хоролсүрэн, О.Баттөр - Оюу Толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэ...
 
Gobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy GankhuyagGobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy Gankhuyag
 
Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15
Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15
Дэд бүтэц төслийн танилцуулга 2015.01.15
 
эрчим хүч
эрчим хүчэрчим хүч
эрчим хүч
 
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
 2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж  2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
 
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлогомонгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
монгол орны геологийн судалгаа төрөөс баримтлах бодлого
 

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

  • 1. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор
  • 2. ...Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд “Шивээ Энержи” төсөл явагдаж байгаа. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10-15 жилдээ бүрэн хангаад явах боломжтой. Цаашдаа дотоодын хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ нүүрсийг ашиглаад явна. Дэлхий дээр асар өндөр эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнийг бидэнд байгаа нөөц, бололцоондоо тулгуурлан үйлдвэрлэх боломж байгаа юм.... МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат “ “ МУ-ын ЗГ-ын 100 хоногийн тайлан 2016/10/27
  • 3. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Төслийн Танилцуулга 2016
  • 4. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Хураангуй Танилцуулга Бидний тухай Төслийн тухай Байршил Хайгуулын түүх Ордын нөөц Ашиглалтын тусгай зөвшөөрөл Төслийн танилцуулга Эрх зүйн орчин Техник эдийн засгийн үндэслэл Холбоо барих Агуулга * Энэхүү танилцуулгад дурьдсан аливаа мэдээлэл нь ямар нэгэн сонирхолын зөрчилгүй бөгөөд зөвхөн чиг зорлгыг танилцуулах дотоод үйл ажиллагаанд зориулагдсан юм. Энэхүү танилцуулгын тоо хэмжээ болон үйл ажиллагааны чиглэлүүл нь зөвхөн судалгааны шатандаа яваа бөгөөд зах зээлийн байдлаас хамаарч өөрчлөгдөж болно. 05 06 07 09 10 10 11 12 13 14 15 16
  • 5. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Хураангуй Нөөц: Сэргээгдэх эрчим хүч (нар, салхи) Нүүрс-1,303.1 сая.тн, Нүүрсний давхаргын метан хий (CBM) ТЭЗҮ: 2016 оны 04 дүгээр сард Урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон. Хятадын үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци ТЭЗҮ-ийг энэ оны 11 сард дуусгахаар ажиллаж байна. Бидний зорилго: Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүч, нүүрсний нэгдсэн цахилгаан станцыг байгуулж Монгол Улс, БНХАУ-ын зах зээл түүнчлэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх. Төсөл хэрэгжүүлэгч: Эрдэнэс Шивээ Энержи ХХК Хувьцаа эзэмшигчид: Эрдэнэс Монгол ХХК, Эйкүсора ХХК Улаанбаатар ОХУ БНХАУ Монгол Таних тэмдэг Шивээ Энержи төсөл Дамжуулах шугам Зүүн хойд Азийн холбоо Нүүрсний уурхайСалхин цахилгаан станц Нарны цахилгаан станц Япон Өмнөд Солонгос 5
  • 6. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Танилцуулга Монгол Улс нь нөөцийн хувьд нүүрс болон нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц баялагтай. Өмнөговийн бүс нутагт байрлах Оюу Толгой (ОТ) зэс, алтны төсөл нь дэлхийд хамгийн томд тооцогдох төсөл бөгөөд тус төслийн нөөцийн үнэ цэнэ нь Монгол Улсын одоогийн эдийн засгийн түвшинд авч үзвэл одоогийн МУ-ын нийт ДНБ-ий хэмжээнээс их байгаа юм. МУ-ын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Айвенхоу Майнз болон Рио Тинто компанитай түүхэн гэрээ хэлэлцээрийг байгуулсан. Энэ төслийн дараагийн нэг томоохон төсөл нь Монгол Улсад нүүрс олборлолтоороо тэргүүлэх Таван Толгой (TT) төсөл юм. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар ТТ нүүрсний орд дээр Монголын төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад нүүрсний 175 тэрбум тонн нөөц байна гэсэн тооцоолол байдаг. Одоогийн байдлаар, 15 нүүрсний сав газрын хүрээнд 300 гаруй нүүрсний орд байдаг. Нүүрсний нөөцөөс гадна, Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний идэвхтэй 12 төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна. Үүнд: салхины 5 төсөл, нарны 7 төслүүд судалгааны үе шатаа дуусгаад байна. Эдгээр төслүүдийн гурав нь манай эрчим хүчний экспортын Шивээ Энержи Цогцолбор төсөл хэрэгжиж буй газар буюу Чойр, Дорноговийн бүс нутагт хэрэгжихээр төлөвлөгдөж байна. 6 Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний төслүүд Шивээ Энержи төслийн талбай нь ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц баялагтай “ “ Шивээ Энержи төслийн талбай
  • 7. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 7 “Нийт суурилагдсан хүчин чадлын 15% нь сэргээгдэх эрчим хүч байна”
  • 8. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Бидний тухай Төр, хувийн хэвшлийн хамтарсан Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэс Монгол ХХК болон Эйкүсора ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн байгуулагдсан 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг нүүрсээр хангах юм. Тус компанийн 50 хувийг Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК, үлдсэн 50 хувийг хувийн хэвшлийн Шинэ Шивээ ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Эйкүора ХХК тус тус эзэмшдэг. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын 422- р тогтоолын дагуу стратегийн ач холбогдол бүхий Шивээ- Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрчим хүчний яам” болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулсан. Төслийн нэгжийн гол зорилго нь сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, усан хангамж, нүүрсний уурхайн ТЭЗҮ боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх, төслийн хэрэгжилтийг хангахад оршино. Манай компанийн төв оффис УБ хот, СБД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхгийн 13 давхарт байрлаж байна. Төв оффис нь хууль эрх зүй, санхүү бүртгэл, захиргаа, геологи, инженер, олон улсын болон орон нутгийн худалдан авалт, эрх бүхий байгууллагын харилцаа холбоо, логистик, орчуулга, нягтлан бодох бүртгэл, орон нутгийн болон олон улсын ханган нийлүүлэгч, гэрээлэгч байгууллага компаниудтай хамтран ажиллах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Aq Sora 8
  • 9. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Төслийн тухай Манай компани нүүрсний нөөцдөө тулгуурлан Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс нь анх удаа эрчим хүчний экспортлогч орон болох юм. Энэхүү цогцолбор төсөл нь Монгол Улсын хувьд хөгжиж буй эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой. Монгол Улсад нүүрсэд суурилсан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болно. Дэлхийн жишигт нийцэхүйц цахилгаан станцыг Монголдоо барьж, эрчим хүч үйлдвэрлэн экспортлосноор манай компани Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд шинэ эрин үеийг эхлүүлэх юм. Цаашилбал, бид цогцолбор төслийн хүрээнд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг ашиглан байгаль орчинд ээлтэй салхин болон нарны станцыг барьж байгуулна. Түүнчлэн, компанийн хувьд нүүрсний олборлолт эхлүүлэхээс өмнө нүүрсний давхаргын метан (CBM)-ы эдийн засгийн үр өгөөжийг ашиглах боломж байгаа. Энэ боломжийг цаашид судалж, санхүүжилтийн талаар судалгаа хийх шаардлагатай. 9 ...Дотооддоо үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлосноор... Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ эрин үеийг эхлүүлнэ. “ “
  • 10. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Байршил Хайгуулын түүх Төслийн байршил нь Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Сүмбэр болон Шивээговь сумын нутагт Шивээ-Овоогийн орд байрладаг. Мөн Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 260 км зайд, Чойр хотоос зүүн урд зүгт 20 км зайд, Шивээговь сумаас баруун хойд зүгт 5 км зайд байрлана. Шивээ-Овоогийн ордын нүүрсний нөөцийг үнэлэх ордын хайгуулыг хангасан томоохон хэмжээний үндсэн иж бүрдэл ажил болон туслах геологи – хайгуулын ажлыг 1986-аас 1988 онуудад хийж гүйцэтгэсэн. Энэхүү геологи хайгуулын судалгаагаар ордын Шинэ-Усны хэсэгт буй нөөцийг баттай болон бодитой зэрэгт илрүүлсэн. Ордын үлдсэн Өехий цагаан болон Ногоон тойром хэсэгт 2007-2010 онуудад урьдчилсан хайгуул хийгдсэн. Энэхүү урьдчилсан хайгуулын үр дүнгээс ордын дээрх хэсгүүдэд нарийвчилсан хайгуулыг 2011-2012 онуудад гүйцэтгэж ордын нөөцийг 2015 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан. Төслийн байршил Trans Mongolian Railway 10 260км
  • 11. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Ордын нөөц 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар MV-013311, MV- 013312, MV-013313 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцүүлж батлуулсан. 2015 оны 08 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар MV-020423, MV- 020421, MV-020419 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж батлуулсан. Батлагдсан нөөцийн тайлангийн үр дүнг харуулав: • Баттай /A/ 24.41 сая.тн • Бодитой /B/ 654.72 сая.тн • Боломжтой /C/ 612.010 сая.тн • А+B+C 1,291.44 сая.тн • Таамаг /P/ 423.95 сая.тн MV-020421 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн батлагдсан геологийн нөөцийг цаашид өсгөн, нэмэгдүүлэх, ордыг бүрэн гүйцэд судлахын тулд геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлж хийх шаардлагатай байна. MV-020421 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд геологийн тогтоц болон өмнөх судалгааны ажилд хайгуулын шугмын зүсэлт , нүүрснийн бүтэцийн зураг, каротажийн хэмжилт, цооногийн багана зүсэлт зэргүүдийг хариуцуулан үзэж P зэргийн буюу нөөцийг В, С зэргийн нөөцрүү шилжүүлэх зорилготойгоор нэмэлт ажилуудыг хийхээр төлөвлөж байна. Ногоон Тойром 2 ордод нэмэлт хайгуулын ажлаар нийт 65 цооног 22710 тууш метр өрөмдөх шаардлагатай байна. Өехий цагаан ордын хэсэгт нэмэлт хайгуулын ажлаар нийт 11 цооног 3710 тууш метр өрөмдөх шаардлагатай байна. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд ойролцоогоор 9.1 тэрбум төгрөг шаардлагатай. Таамаг Р зэргийн нөөцийг В, С зэргийн нөөцрүү шилжүүлсэнээр: • Геологийн нөөц 70-80%-р өсөх боломжтой • Үйлдвэрлэлийн нөөц 50-60% өсөх боломжтой • Ордын өнөөгийн үнэ цэнэ 50-60%-р өсөх боломж бүрдэх юм. 11
  • 12. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 549.41 30 жил Шивээ-1Ногоон тойром-2 31.12. 2015 20419A Т/з дугаар Талбайн хэмжээ, га 2,781.20 1,238.11 269.73 7,862.7 5,447.2 18,148.35 Шинэ ус Шинэ ус Талбай-1 Талбай-2 07.02. 2008 30 жил 30 жил 30 жил 30 жил 30 жил 27.02. 2008 Шинэ ус Өехий цагаан Ногоон тойром-2 Талбай-3 Шивээговь Шивээговь-1 27.02. 2008 31.12. 2015 31.12. 2015 Ордын нэр Талбайн нэр Олгогдсон огноо Хүчинтэй хугацаа 13311A 13312A 13313A 20423A 20421A Нийт Ашиглалтын тусгай зөвшөөрөл 12
  • 13. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Төслийн танилцуулга Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төслийн зорилго нь Монгол Улсад том хэмжээний дулааны цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг дотооддоо нийлүүлэхээс гадна БНХАУ-руу цахилгаан дамжуулах шугамаар экспортлох юм. Цогцолбор төсөл нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий нүүрсний уурхай, хоёрдугаарт, 5280 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станц. Гуравдугаарт, нүүрсний цахилгаан станцын нийт хүчин чадлын 15 хувьтай тэнцэх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи) станц барих. Эцэст нь, 4,600 МВт ±660 кВ хэт өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугам барих юм. Төслийн талбайн зүүн хойд хэсэгт салхины эрчим хүч, баруун өмнөд хэсэгт нарны эрчим хүчний баялаг их байдаг тул цогцолбор төслийн хүрээнд салхины болон нарны цахилгаан станц байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг экспортлох таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Одоогоор, манай төсөл хэрэгжих талбайн ойролцоо бүс нутагт ESB Solar Energy ХК нь 10 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц байгуулах тусгай зөвшөөрөл харин Aydiner Global ХК нь 50.4 МВт хүчин чадал бүхий салхин станц байгуулах тусгай зөвшөөрлүүдийг тус тус авсан байдаг. 13 Говьсүмбэр аймаг Дэлхийн Эрчим хүчний харилцан холболтын тулгуур төсөл “ “
  • 14. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Эрх зүйн орчин МУ-ын Эрчим хүчний тухай хууль нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахаар 2001 оны 2 дугаар сард батлагдсан. Харин Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь 2007 оны 1 дүгээр сард сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар батлагдсан байдаг. 2015 оны 07 дугаар сард Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг боловсруулж баталсан. Төрөөс баримтлах бодлого үндсэн 2 үе шаттай хэрэгжинэ /2015-2030/. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний талаар дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: • Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх; • Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх Түүнчлэн, МУ-ын Засгийн газраас 2016 онд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний импортын тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн. 14
  • 15. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор ТЭЗҮ Aq Sora 15 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр 2002 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн хамгийн том эрчим хүчний хангамжийн төрийн өмчит Стэйт Грид компани нь Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийн ТЭЗҮ боловсруулж байна. Мөн БНХАУ-ын нийт газар нутгийн 88 хувийг эрчим хүчний сүлжээгээр хангаж, 26 мужийн 1.1 тэрбум хэрэглэгчдэд хүрдэг. Тус компани нийт 1,800,000 ажиллагсадтай, 330 тэрбум долларын хөрөнгийн хэмжээгээр Fortune сэтгүүлийн 2016 оны Global 500 жагсаалтын 2-рт бичигдсэн. Түүнчлэн, Стэйт Грид компани нь Филиппин Улсын ЦДС-ийн 40%, Португали Улсын ЦДС- ийн 25%, Итали Улсын ЦДС-ийн 30%, ГДС-ийн 30%-ийг тус тус эзэмшдэг. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МУ-ын Эрчим Хүчний Яам болон Стэйт Грид компанийн хооронд Эрчим хүчний экспортын Шивээ Энержи төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар 2016 оны эхээр 3 байгууллагыг сонгосон. Эдгээр байгууллагууд одоогоор цогцолбор төслийн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэг дээр ТЭЗҮ боловсруулж байна. Үүнд: Shandong Electric Power Engineering Consulting Institute Corporation компани нь төслийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, CCTEG Shenyang Engineering компани нь нүүрсний уурхай, гурав дахь нь БНХАУ-ын Өвөр Монголын Ус ашиглалт, усан цахилгаан станцын судалгааны хүрээлэн нь цогцолбор төслийн усан хангамжийн ТЭЗҮ тус тус боловсруулж байна. Үүнээс гадна, Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төслийн талаар сонирхож буй өөр нэг байгууллага нь Дэлхийн эрчим хүчний Харилцан холболт хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO) юм. Уг байгууллага нь төрийн болон ашгийн бус, олон улсын байгууллага бөгөөд дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын гол зорилго нь дэлхий нийтийг цэвэр, ногоон эрчим хүчээр хангахын тулд олон улсын эрчим хүчний харилцан холболтын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Дэлхийн эрчим хүчний харилцан холболтын сүлжээг бий болгохын тулд GEIDCO нь бүс нутгийн эрчим хүчний сүлжээг Зүүн хойд Азиас эхлүүлэхээр зорьж байна. Тиймээс Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төсөл зөвхөн Монгол, БНХАУ төдийгүй Зүүн хойд Азийн нэгдсэн сүлжээ болон Дэлхийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлэх асар их боломж байгаа юм.
  • 16. Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Хаяг: Утас: Цахим хаяг: И-мэйл: 16 Монгол Улс, Улаанбаатар хот-14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 13 давхар 98112448, 990484888 www.erdenes-shivee-energy.com info@erdenes-shivee-energy.com