SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
Гэр бүлийн аз жаргалын 7-н түлхүүр
                                                                                             2011 оны 11 сарын 13
                                   Түлхүүр 1. Ухаалаг сонголт.

                                   Хүмүүний тэр тусмаа гэр бүлийн амьдралд юу чухал байдаг вэ? Ажил албан
                                   тушаал уу, хүсэл зорилго уу, эсвэл мөнгө төгрөг, санхүүгийн байдал уу, хоол унд
                                   уу, цагийг зугаатай өнгөрөөх үү? найз нөхөд үү, хамаатан садан уу, сургууль
                                   соёл уу гэх мэт урт дараалал болох байх. Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр
                                   бүлийн гишүүнээс, өөрөөр хэлбэл хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй.
                                   Сайн эцэг, сайн эх, сайн хань гэр бүлээ бүхнээс бас ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ
                                   тавьдаг байна. Энэ нь ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө, хүсэл зорилго,
                                   найз нөхөд, хамаатан садан ... зэргүүд нь "ХАНЬ, ҮР ХҮҮХЭД"-ийн "дараа" орно
                                   гэсэн үг. Эхнэр нөхөр болон эцэг эх болгон энэхүү ухаалаг сонголтыг хийвэл
                                   тухайн гэр бүлд аз жаргалын гэрэл гэгээ цацарч жаргалтай байх болно. Та болон
                                   таны хань тэрхүү сонголтоо зөв хийсэн үү?

Түлхүүр 2. Баталгаа

Та өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж бодож, харж байна уу? Энэхүү асуултанд "тийм" гэж хариулахад
маш амархан. Харин асуудлууд ундрахад "тийм" гэсэн хариултандаа баталгааөгч чадах уу? Гэр бүлийн зөрчил,
маргаан, асуудал гарахад та яах вэ? Зугтаах уу, орхиод одох уу? Ханьдааүнэнхүү хайртай, ханийнхаа төлөө байж
чаддаг уу? Асуудлыг (асуудлуудыг) олон өнцгөөс харах нь асуудлыг улам хүндрүүлэх биш харин шийдэх гарцыг
нээдэг байна. Алберт Эйнштэйн "Асуудлын дунд т   үүнийг шийдэх гарц нь (боломж) оршдог" гэж хэлснийг санаарай.
Амьдралын хос тулгуур багана тус бүр гэр бүл, гэрлэлтэндээ бат итгэлтэй бол хосууд ад нэг нь нөгөөдөө итгэх,
нөгөөгөөрөө бахархах мөнхийн наран гэрэлтэж байдаг байна. Та гэр бүлийнхээ амьдралд, гэрлэлтэндээ, бүр
ханьдаа баталгаа өгч чадах уу?

Түлхүүр 3. Гал халуун бүл

За нэг онигоогоор эхлэх үү дээ үүнийг.
Вовка ээжээсээ:

-Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ?

-Манай гэрт бол аав чинь
-Та?

-Ээж нь Засгийн газар

-Эмээ?

-Үйлдвэрчний эвлэл

-Дүү бид хоёр?

-Ард олон...

Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив.
Захианд нь: "Ерөнхийлөгч Шинэ засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард олны
сэтгэл санаа үймэрч байна" гэжээ. Амьдралтай л онигоо.

Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэнд (бизнес, албан байгууллага, төр засаг, улс орон гэх мэт) заавал удирдлага
буюу хариуцлага хүлээсэн этгээд байдаг. Үүнтэй адил гэр бүлд бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг. Эр
нөхөр бол дээрх онигоонд дурьдсан шиг гэр бүлийн тэргүүн - Ерөнхийлөгч. Ард түмэн нь тэргүүн - Ерөнхийлөгчтэй
гэдгээ, нөгөө талаас тэргүүн-Ерөнхийлөгч нь ардаа Ард түмэнтэй гэдгээ ухамсарлан ойлгож байвал амьдрал
зохистой байх болно. Тэгэхээр гэр бүл нь нэг ёсны ХАМТ ОЛОН. Тэрхүү сайхан хамт олныг "нэгэн гал халуун бүл"
гэнэ.

Эхнэр нөхөр бүр гэр бүл, гэрлэлтээ "би", "минийх" гэж ойлгох бус "БИД", "БИДНИЙХ" гэж ухамсарлах хэрэгтэй.
Нэгэнт ганцаараа байхгүйн тулд гэрлэдэг тул зүрх чинь бас "гэрлэсэн" байх хэрэгтэй. Нэгэн бүл (баг) болж хамтарч
амьдарч сурах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ та ганц хүн үү, эсвэл нэгэн гал халуун бүлийн баттай гишүүн үү? Та
ЗҮРХЭЭРЭЭ гэрлэсэн үү?
Түлхүүр 4. Хүндлэл

Гэр бүлд "улс төржих" хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэлэх ярих зүйлээ, бодол санаагаа тод бөгөөд тодорхой,
ойлгомжтой, бас ЗӨВ хэлж занших хэрэгтэй. Ил болон далдаар янзан бүрийн ойлгогдох, ойлгогдохгүй утга агуулан
ярьж хөөрөх, өөнтөглөх, тохуурхах, доромжлох, дайрах, хараах, муулах нь гэр бүлийн харьцааг муутгадаг.
Ямарваа нэгэн асуудал үүсэхэд бие биенээ ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭН энх тайванч (дөлгөөн тайван :) замаар
НЭЭЛТТЭЙ харьцах хэрэгтэй. Асуудалд хандах нь бас өөр өөр байдаг: царай гарган хандах, эсвэл хэт туйлширч
хандах, эсвэл огцом ширүүн хандах, эсвэл дуугай намуухан хандах гэх мэт... Гол нь гэр бүлийн аливаа асуудалд
ҮНЭНХҮҮ СЭТГЭЛЭЭР хандах хэрэгтэй. Та гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

Түлхүүр 5. Учир утга

Хэн нь мундаг, хэн нь сайхан, хэн нь намхан, хэн нь залуу, хэн нь тарган? гэх мэтээс авахуулаад бүхий л зүйлд
утга учиртай хандах хэрэгтэй. Хэн ч төгс төгөлдөр бус. Юм болгонд учир утга байдаг. Хэн нэгэн алдаа хийгээд
уучлалыг хүсч байхад бусдууд түүнд тодорхой хэмжээгээр буулт хийдэг. Нэгэнт төгс төгөлдөр бус т ул бие биенээ
хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг байх хэрэгтэй. Хүүхдээ загнах болгохоороо хэт хатуудуулсны хэрэггүй
бас хэт зөөлдүүлсний хэрэггүй. Гэр бүл нь нийгмийн адил тодорхой хэмжээнд "журам дүрэм"-тэй оршин тогтнодог.
Тэрхүү "дүрэм журам" нь утга учиртай, бас ухаалаг байх шаардлагатай. Та гэр б   үлдээ хэр ухаалаг, утга учиртай
ханддаг вэ?

Түлхүүр 6. Өршөөл уучлал

Уучилж өршөөх нь хүсэхэд-хамгийн амар, өгөхөд-хамгийн хэцүү эд дээ. Уучилж өршөөхөд амархан байдаг гэж
бодож байна уу? Амархан гэж үү?! Амархан юм бол яагаад л "Чи ҮРГЭЛЖ оройтдог.." эсвэл "Чи ХЭЗЭЭ ч
сонсдоггүй..", эсвэл "ДАНДАА л залхуурч байхын..." гэх мэт илэрхийллээ гаргаад байгаа юм. Хэрвээ ХЭЗЭЭД,
ДАНДАА, ҮРГЭЛЖ л гэсэн үгнүүд хэрэглэгдэж буй бол уучилж өршөөсний илрэл байна гэж үү? Эдгээр үгнүүд
мартагдах ёстой өнгөрсөн болгоныг, алдаа болгоныг эргэж сануулдаг байна. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө
суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохг Хэн ч өнгөрсөн алдаагаа санахыг мөн
                                                                    үй.
сануулахыг хүсдэггүй. Та өнгөрснөөсөө салж, бас өнгөрснөөс нь салгаж чадсан уу?

Түлхүүр 7. Бөх бат суурь

Гэр бүлийн оршин тогтнох байдал нь цаанаасаа зүгээр бий болчихдог, тэгээд хадгалагдаад байдаг зүйл биш.
Байшин барилга, машин техникт тогтвортой, ажиллагаатай байлгахын тулд бөх бат суурь эхэлж тавьдаг. Үүнтэй
адил гэр бүлд бат бэх суурь хэрэгтэй. Мөн байшинд, машинд засвар үйлчилгээ хийдэгтэй адил гэр бүлд бас л
арчилгаа тордолгоо шаардлагатай. Тиймээс тэрхүү бөх бат суурь, арчилгаа тордолгоог хаа нэгтэйгээс олох бас
ойлгох, судлах, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амьд цэцгийг байнга усалж торддогтой адил гэр бүлийг бас тордож,
арчилж, хамгаалж, бэхжүүлж, гэрэлтүүлж байх хэрэгтэй.

"Дандаа ямар гурилтай шөл идэлтэй биш" гээд өөрийгөө хуурч гадуур жаалж байгаа эрийн тухай нэг эн онигоо
байсан, сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй олны хэллэг болсон. "Дандаа гурилтай шөл идэх" эсэхээ тэдгээр л
хосууд зохицуулах ёстой биш билүү. Цуйван, эсвэл борцтой шөл яагаад хийж болохгүй гэж. Бүр болохгүй бол
мацаг барьсан ч яадгийн. Хийж байгаа нь ч тэр, идэж байгаа нь ч тэр өөрсдөд нь шаардлагатай буй "өөрчлөлт
шинэчлэлт"-ийг хийх хэрэгтэй шүү дээ. (одоо үед бараг л амтай бол change гэдэг болсон тул би хоцроод яахав хө)
Та гэр бүлээ арчилж тордож, бататгаж чадаж байна уу?

                                                                               http://chandmani.blogspot.com/

More Related Content

Viewers also liked

харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёлOnon Battsengel
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
харилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээхарилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээULZIITOGTOKH
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...
Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...
Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...batnasanb
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 

Viewers also liked (7)

харилцааны соёл
харилцааны соёлхарилцааны соёл
харилцааны соёл
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
харилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээхарилцаа ба эерэг сэтгэлгээ
харилцаа ба эерэг сэтгэлгээ
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...
Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...
Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
HEO101
HEO101HEO101
HEO101
 

Similar to гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр

гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтVirgo Muujig
 
9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р анги
9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р анги9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р анги
9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р ангиMiigaa Mj
 
(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)azora14
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1bolormaa87
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёbolormaa87
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaarbolormaa87
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhaibolormaa87
 
зулаа
зулаазулаа
зулааoyunzul
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжoyunzul
 
Miniii ger bul
Miniii ger bulMiniii ger bul
Miniii ger bulEnhtuya_48
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoomomish_77
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр The Institute of Social Sciences
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө Gsarnai99
 

Similar to гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр (20)

гэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлтгэр бүл төлөвлөлт
гэр бүл төлөвлөлт
 
9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р анги
9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р анги9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р анги
9.1 ӨӨРИЙН ГЭМИЙГ МЭДЬЕ : Иргэний боловсрол-9-р анги
 
Amidraliin salhi3
Amidraliin salhi3Amidraliin salhi3
Amidraliin salhi3
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)(Ger bulin hariltsaa)
(Ger bulin hariltsaa)
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaar
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhai
 
зулаа
зулаазулаа
зулаа
 
зулаа
зулаазулаа
зулаа
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Miniii ger bul
Miniii ger bulMiniii ger bul
Miniii ger bul
 
Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo
 
Nasnu ontslog
Nasnu ontslogNasnu ontslog
Nasnu ontslog
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 

More from Gantulga Dashdondov

Даллаганы уутны утга учир
Даллаганы уутны утга учирДаллаганы уутны утга учир
Даллаганы уутны утга учирGantulga Dashdondov
 
Веб сайт өөрөө хийж сурах бичиг
Веб сайт өөрөө хийж сурах бичигВеб сайт өөрөө хийж сурах бичиг
Веб сайт өөрөө хийж сурах бичигGantulga Dashdondov
 
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудБэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудGantulga Dashdondov
 
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаАнгли хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаGantulga Dashdondov
 
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаАнгли хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаGantulga Dashdondov
 
1 цагт 50 үг цээжлэх аргууд
1 цагт 50 үг цээжлэх аргууд1 цагт 50 үг цээжлэх аргууд
1 цагт 50 үг цээжлэх аргуудGantulga Dashdondov
 
Барилгын норм дүрэм
Барилгын норм дүрэмБарилгын норм дүрэм
Барилгын норм дүрэмGantulga Dashdondov
 
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihГүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihGantulga Dashdondov
 
Монгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь ЦэвэлМонгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь ЦэвэлGantulga Dashdondov
 
Зөгийн балны тухай
Зөгийн балны тухайЗөгийн балны тухай
Зөгийн балны тухайGantulga Dashdondov
 
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монголAdobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монголGantulga Dashdondov
 
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig MongolЖава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig MongolGantulga Dashdondov
 
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянахХоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянахGantulga Dashdondov
 
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой Gantulga Dashdondov
 
Эссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэЭссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэGantulga Dashdondov
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньGantulga Dashdondov
 
өвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжуудөвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжуудGantulga Dashdondov
 
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэцта өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэцGantulga Dashdondov
 

More from Gantulga Dashdondov (20)

Даллаганы уутны утга учир
Даллаганы уутны утга учирДаллаганы уутны утга учир
Даллаганы уутны утга учир
 
Веб сайт өөрөө хийж сурах бичиг
Веб сайт өөрөө хийж сурах бичигВеб сайт өөрөө хийж сурах бичиг
Веб сайт өөрөө хийж сурах бичиг
 
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалуудБэлэг эрхтэн томруулах дасгалууд
Бэлэг эрхтэн томруулах дасгалууд
 
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц аргаАнгли хэлийг маш хурдан сурах нууц арга
Англи хэлийг маш хурдан сурах нууц арга
 
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ аргаАнгли хэлийг хурдан сурах НУУЦ арга
Англи хэлийг хурдан сурах НУУЦ арга
 
1 цагт 50 үг цээжлэх аргууд
1 цагт 50 үг цээжлэх аргууд1 цагт 50 үг цээжлэх аргууд
1 цагт 50 үг цээжлэх аргууд
 
Барилгын норм дүрэм
Барилгын норм дүрэмБарилгын норм дүрэм
Барилгын норм дүрэм
 
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichihГүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
Гүйцэтгэсэн ажлын тайлан бичих Tailan bichih
 
Монгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь ЦэвэлМонгол хэлний товч тайлбар толь Цэвэл
Монгол хэлний товч тайлбар толь Цэвэл
 
Зөгийн балны тухай
Зөгийн балны тухайЗөгийн балны тухай
Зөгийн балны тухай
 
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монголAdobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
Adobe Flash hicheel Mongol Флаш хичээл монгол
 
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig MongolЖава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
Жава хэлний сурах бичиг Java helnii surah bichig Mongol
 
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянахХоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
 
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой Уйгур Монгол бичгийн цагаан толгой
Уйгур Монгол бичгийн цагаан толгой
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
Эссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэЭссэг хэрхэн бичих вэ
Эссэг хэрхэн бичих вэ
 
Shine Sanaa
Shine SanaaShine Sanaa
Shine Sanaa
 
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах ньхайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь
 
өвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжуудөвлийн аюулгүй байдлын санамжууд
өвлийн аюулгүй байдлын санамжууд
 
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэцта өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
та өөрийнхөө гараар бүтээж болох ид шидийн дэлгэц
 

гэр бүлийн аз жаргалын 7 түлхүүр

  • 1. Гэр бүлийн аз жаргалын 7-н түлхүүр 2011 оны 11 сарын 13 Түлхүүр 1. Ухаалаг сонголт. Хүмүүний тэр тусмаа гэр бүлийн амьдралд юу чухал байдаг вэ? Ажил албан тушаал уу, хүсэл зорилго уу, эсвэл мөнгө төгрөг, санхүүгийн байдал уу, хоол унд уу, цагийг зугаатай өнгөрөөх үү? найз нөхөд үү, хамаатан садан уу, сургууль соёл уу гэх мэт урт дараалал болох байх. Тэгвэл гэр бүлийн харьцаанд гэр бүлийн гишүүнээс, өөрөөр хэлбэл хань, үр хүүхдээс илүү чухал зүйл байдаггүй. Сайн эцэг, сайн эх, сайн хань гэр бүлээ бүхнээс бас ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ тавьдаг байна. Энэ нь ажил төрөл, албан тушаал, эд хөрөнгө, хүсэл зорилго, найз нөхөд, хамаатан садан ... зэргүүд нь "ХАНЬ, ҮР ХҮҮХЭД"-ийн "дараа" орно гэсэн үг. Эхнэр нөхөр болон эцэг эх болгон энэхүү ухаалаг сонголтыг хийвэл тухайн гэр бүлд аз жаргалын гэрэл гэгээ цацарч жаргалтай байх болно. Та болон таны хань тэрхүү сонголтоо зөв хийсэн үү? Түлхүүр 2. Баталгаа Та өөрийнхөө гэрлэлтийг насан туршийнх гэж бодож, харж байна уу? Энэхүү асуултанд "тийм" гэж хариулахад маш амархан. Харин асуудлууд ундрахад "тийм" гэсэн хариултандаа баталгааөгч чадах уу? Гэр бүлийн зөрчил, маргаан, асуудал гарахад та яах вэ? Зугтаах уу, орхиод одох уу? Ханьдааүнэнхүү хайртай, ханийнхаа төлөө байж чаддаг уу? Асуудлыг (асуудлуудыг) олон өнцгөөс харах нь асуудлыг улам хүндрүүлэх биш харин шийдэх гарцыг нээдэг байна. Алберт Эйнштэйн "Асуудлын дунд т үүнийг шийдэх гарц нь (боломж) оршдог" гэж хэлснийг санаарай. Амьдралын хос тулгуур багана тус бүр гэр бүл, гэрлэлтэндээ бат итгэлтэй бол хосууд ад нэг нь нөгөөдөө итгэх, нөгөөгөөрөө бахархах мөнхийн наран гэрэлтэж байдаг байна. Та гэр бүлийнхээ амьдралд, гэрлэлтэндээ, бүр ханьдаа баталгаа өгч чадах уу? Түлхүүр 3. Гал халуун бүл За нэг онигоогоор эхлэх үү дээ үүнийг. Вовка ээжээсээ: -Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ? -Манай гэрт бол аав чинь -Та? -Ээж нь Засгийн газар -Эмээ? -Үйлдвэрчний эвлэл -Дүү бид хоёр? -Ард олон... Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив. Захианд нь: "Ерөнхийлөгч Шинэ засгийн газартай болж, үүнийг Үйлдвэрчний эвлэл тоохгүй байгаад Ард олны сэтгэл санаа үймэрч байна" гэжээ. Амьдралтай л онигоо. Том жижиг гэлтгүй ямарваа бүтцэнд (бизнес, албан байгууллага, төр засаг, улс орон гэх мэт) заавал удирдлага буюу хариуцлага хүлээсэн этгээд байдаг. Үүнтэй адил гэр бүлд бас бүтэц, гишүүдийн үүрэг роль гэж байдаг. Эр нөхөр бол дээрх онигоонд дурьдсан шиг гэр бүлийн тэргүүн - Ерөнхийлөгч. Ард түмэн нь тэргүүн - Ерөнхийлөгчтэй гэдгээ, нөгөө талаас тэргүүн-Ерөнхийлөгч нь ардаа Ард түмэнтэй гэдгээ ухамсарлан ойлгож байвал амьдрал зохистой байх болно. Тэгэхээр гэр бүл нь нэг ёсны ХАМТ ОЛОН. Тэрхүү сайхан хамт олныг "нэгэн гал халуун бүл" гэнэ. Эхнэр нөхөр бүр гэр бүл, гэрлэлтээ "би", "минийх" гэж ойлгох бус "БИД", "БИДНИЙХ" гэж ухамсарлах хэрэгтэй. Нэгэнт ганцаараа байхгүйн тулд гэрлэдэг тул зүрх чинь бас "гэрлэсэн" байх хэрэгтэй. Нэгэн бүл (баг) болж хамтарч амьдарч сурах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ та ганц хүн үү, эсвэл нэгэн гал халуун бүлийн баттай гишүүн үү? Та ЗҮРХЭЭРЭЭ гэрлэсэн үү?
  • 2. Түлхүүр 4. Хүндлэл Гэр бүлд "улс төржих" хэрэггүй. Өөрөөр хэлбэл хэлэх ярих зүйлээ, бодол санаагаа тод бөгөөд тодорхой, ойлгомжтой, бас ЗӨВ хэлж занших хэрэгтэй. Ил болон далдаар янзан бүрийн ойлгогдох, ойлгогдохгүй утга агуулан ярьж хөөрөх, өөнтөглөх, тохуурхах, доромжлох, дайрах, хараах, муулах нь гэр бүлийн харьцааг муутгадаг. Ямарваа нэгэн асуудал үүсэхэд бие биенээ ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭН энх тайванч (дөлгөөн тайван :) замаар НЭЭЛТТЭЙ харьцах хэрэгтэй. Асуудалд хандах нь бас өөр өөр байдаг: царай гарган хандах, эсвэл хэт туйлширч хандах, эсвэл огцом ширүүн хандах, эсвэл дуугай намуухан хандах гэх мэт... Гол нь гэр бүлийн аливаа асуудалд ҮНЭНХҮҮ СЭТГЭЛЭЭР хандах хэрэгтэй. Та гэр бүлийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ? Түлхүүр 5. Учир утга Хэн нь мундаг, хэн нь сайхан, хэн нь намхан, хэн нь залуу, хэн нь тарган? гэх мэтээс авахуулаад бүхий л зүйлд утга учиртай хандах хэрэгтэй. Хэн ч төгс төгөлдөр бус. Юм болгонд учир утга байдаг. Хэн нэгэн алдаа хийгээд уучлалыг хүсч байхад бусдууд түүнд тодорхой хэмжээгээр буулт хийдэг. Нэгэнт төгс төгөлдөр бус т ул бие биенээ хүндлэн нөхрөө уучилдаг, эхнэрээ өршөөдөг байх хэрэгтэй. Хүүхдээ загнах болгохоороо хэт хатуудуулсны хэрэггүй бас хэт зөөлдүүлсний хэрэггүй. Гэр бүл нь нийгмийн адил тодорхой хэмжээнд "журам дүрэм"-тэй оршин тогтнодог. Тэрхүү "дүрэм журам" нь утга учиртай, бас ухаалаг байх шаардлагатай. Та гэр б үлдээ хэр ухаалаг, утга учиртай ханддаг вэ? Түлхүүр 6. Өршөөл уучлал Уучилж өршөөх нь хүсэхэд-хамгийн амар, өгөхөд-хамгийн хэцүү эд дээ. Уучилж өршөөхөд амархан байдаг гэж бодож байна уу? Амархан гэж үү?! Амархан юм бол яагаад л "Чи ҮРГЭЛЖ оройтдог.." эсвэл "Чи ХЭЗЭЭ ч сонсдоггүй..", эсвэл "ДАНДАА л залхуурч байхын..." гэх мэт илэрхийллээ гаргаад байгаа юм. Хэрвээ ХЭЗЭЭД, ДАНДАА, ҮРГЭЛЖ л гэсэн үгнүүд хэрэглэгдэж буй бол уучилж өршөөсний илрэл байна гэж үү? Эдгээр үгнүүд мартагдах ёстой өнгөрсөн болгоныг, алдаа болгоныг эргэж сануулдаг байна. Өнгөрснийг битгий сөх. Өнгөрснөөсөө суралцан урагшаа алхах хэрэгтэй. Ухарч алхаад барианд хэзээ ч орохг Хэн ч өнгөрсөн алдаагаа санахыг мөн үй. сануулахыг хүсдэггүй. Та өнгөрснөөсөө салж, бас өнгөрснөөс нь салгаж чадсан уу? Түлхүүр 7. Бөх бат суурь Гэр бүлийн оршин тогтнох байдал нь цаанаасаа зүгээр бий болчихдог, тэгээд хадгалагдаад байдаг зүйл биш. Байшин барилга, машин техникт тогтвортой, ажиллагаатай байлгахын тулд бөх бат суурь эхэлж тавьдаг. Үүнтэй адил гэр бүлд бат бэх суурь хэрэгтэй. Мөн байшинд, машинд засвар үйлчилгээ хийдэгтэй адил гэр бүлд бас л арчилгаа тордолгоо шаардлагатай. Тиймээс тэрхүү бөх бат суурь, арчилгаа тордолгоог хаа нэгтэйгээс олох бас ойлгох, судлах, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амьд цэцгийг байнга усалж торддогтой адил гэр бүлийг бас тордож, арчилж, хамгаалж, бэхжүүлж, гэрэлтүүлж байх хэрэгтэй. "Дандаа ямар гурилтай шөл идэлтэй биш" гээд өөрийгөө хуурч гадуур жаалж байгаа эрийн тухай нэг эн онигоо байсан, сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй олны хэллэг болсон. "Дандаа гурилтай шөл идэх" эсэхээ тэдгээр л хосууд зохицуулах ёстой биш билүү. Цуйван, эсвэл борцтой шөл яагаад хийж болохгүй гэж. Бүр болохгүй бол мацаг барьсан ч яадгийн. Хийж байгаа нь ч тэр, идэж байгаа нь ч тэр өөрсдөд нь шаардлагатай буй "өөрчлөлт шинэчлэлт"-ийг хийх хэрэгтэй шүү дээ. (одоо үед бараг л амтай бол change гэдэг болсон тул би хоцроод яахав хө) Та гэр бүлээ арчилж тордож, бататгаж чадаж байна уу? http://chandmani.blogspot.com/