SlideShare a Scribd company logo
1 of 7
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль,
Сургалтын үйл ажиллагааны шинжээч Р.Нурбек
nurbek.r@ufe.edu.mn
Хураангуй
XXI зуунд хүн төрөлхтний хөгжилд том өөрчлөлт, хүнд сорилтууд бий болж үүнийг даван
туулах шинэ хөгжлийн хандлага бий болж, “Хөгжлөөс хэнч үлдэх, хоцрох ёсгүй” уриан дор
дэлхийн улс орнууд хүн төвтэй Тогтвортой хөгжлийн зорилгууд-20301-д тулгуурлан хөгжих
болсон билээ. Уг хөгжлийг хангах суурь нь боловсрол, хөдөлмөр бөгөөд хоорондоо
харилцан хамааралтай, нягт уялдаа холбоотой хөгжиж байдаг. Хүн хүмүүжил, соёл, мэдлэг
боловсрол, хөдөлмөргүйгээр хөгжих боломжгүй гэдэгт эрдэмтэд санал нэг байдаг. Өнөөдөр
нийгэм, эдийн засаг, энх тайван, хамтын ажиллагаа, хүрээлэн буй орчны хөгжил дэлхийд
амьдарч буй хүн бүрийн үүрэг, оролцоо, хариуцлага, санаачлагаас хамаарах болж, дэлхийн
7.7 тэрбум хүн аалзны тор мэт холбогдож, даяарших үйл явцад нэгдэн орсон байна. Дэлхийн
хүн төрөлхтөн маш хурдацтай хөгжих техник, технологийн нийгэм, аж үйлдвэрийн
дөрөвдүгээр хувьсгалын ирмэгт ирээд байна. Бид цаашид хүний оюуны болон биеийн
хүчээр хийдэг хөдөлмөрийн бүх үйл ажиллагааг хиймэл оюуны технологи, ухаалаг
үйлдвэрлэл, роботоор ажил хийлгэх үү эсвэл хүний боловсрол, чадамжид илүүтэй анхаарч
хүний хөдөлмөрийг чухалчлах уу? Асуултын хариулт даяарших үйл явц эрчимжиж байгаа
энэ үед хөдөлмөрийн зах зээл, дээд боловсролын салбарын хөгжил ирээдүй ямар байх нь
төсөөлөхөд бэрх, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хурц асуудал болоод байна.
Түлхүүр үг: Хөдөлмөрийн зах зээл, дижитал хөдөлмөр, робот, ажлын байр, хөгжил, ирээдүй
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс 2030 он гэхэд нийт хүн амын 80
хувийг дундаж орлоготой болгоно хэмээн тунхагласан2. Монгол Улс 1,1 сая
ажиллагсадтайн 40 хувь буюу 400 мянга гаруй нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч
байдаг. Дэлхийн банк Үндэсний статистикийн хороотой хамтран 2016 онд хийсэн
судалгаагаар ядуурлын түвшин 29,6 хувьд хүрч хоёр жилийн өмнөхөөс таван пунктээр
нэмэгдсэн байна. Ажилгүйдлийн түвшин 2016 онд 10.0 хувьтай байсан бол өнгөрсөн 2017
онд 8 орчим хувьтай гарч байгаа. Бүртгэлтэй ажилгүйчүүдээс гадна бүртгэлгүй,
хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн олон. Шалтгаангүйгээр ажил эрхлээгүй байгаа 100
мянга гаруй залуус бий. Засгийн газраас жилд 45 мянган ажлын байр бий болгохоор
төлөвлөсөн бөгөөд энэ тооцоогоор ойрын гурван жилд 135 орчим ажлын байрыг шинээр
бий болгох боломжтой гэж үзсэн. Эдийн засаг сайжирч, том төслүүд хөдөлж эхэлсэн
тохиолдолд энэ тоо 260 гаруй мянга хүрч нэмэгдэх бололцоотой тооцоог ХНХЯ-аас
гаргасан3. Дундаж орлоготой иргэдийг бий болгох гол үндэс нь хөдөлмөр эрхлэлтийн
асуудал юм. Монгол Улс үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж
байгаа ч энэ асуудал зөвхөн Засгийн Газарын шийдэх асуудал биш бөгөөд үүнд аж ахуйн
нэгж, байгууллага, иргэн бүрийн үүрэг оролцоо, дэмжлэг, өндөр технологи, чадамж
эзэмшүүлэх чанартай дээд боловсролын сургалтын байгууллага, шилдэг хүний нөөц, ажил
1 United Nations, https://www.un.org/sustainabledevelopment/sustainable-development-goals/
2 УИХ, ЗГ, ТХҮБ-2030 http://legalinfo.mn/law/?cat=27
3 ХНХСайд С.Чинзориг: Том төслүүд хөдөлж эхэлсэн тохиолдолд 260 мянган ажлын байр бий болно
2018-04-25 09:38:30 http://montsame.mn/read/87794
олгогч байгууллага, аж үйлдвэр, компаниудын хамтын ажиллагаагаар Монгол Улс дэлхийн
зах зэлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, борлуулах, хөгжүүлэх нь
чухал байна. Зарим дэлхийн нийтийн анхаарал татаж буй хөдөлмөрийн зэх зээл ирээдүй,
өөрчлөлтийг нотлох судалгааны жишээ, баримтуудаас иш татаж үзвэл:
2018 оны 9 дүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн 73 дугаар чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес
нээлтийн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг
хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг чиглэсэн дорвитой арга хэмжээг авах шаардлагатай
гэв. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь шинэ сорилтыг түүний дотор хөдөлмөрийн
зах зээлд орохоор бэлтгэгдэж буй залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр
ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг онцлов.
Мөн цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх,
цахим аюулгүй байдлыг хангах, цахим хувьсгал нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстойг
тэмдэглэв4.
Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулганы
үндсэн сэдвийн нэг нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал” буюу “industry 4.0” байлаа. Уг
чуулганыг санаачлагч болох Швейцарийн профессор К.Шваб “Аж үйлдвэрийн IV
хувьсгалын үр шимийг хүртэх, алдаанаас зайлсхийхийн тулд хүмүүс нийгэм-эдийн засгийн
хөгжил, үнэт зүйлс, хувь хүний халдашгүй байдлын талаарх төсөөллөө өөрчлөхөөс аргагүйд
хүрнэ” гэсэн байна. Дэлхий ийм том өөрчлөлтийн өмнө тулж ирээд байгааг олон улсын
томоохон чуулган дээр хэлэлцэж, улс төрчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид ярьж,
бичээд байхад монголчууд бид анхаарахгүй байж болохгүй. ӨнөөдөрIII хувьсгал дуусаагүй
байгаа хэдий ч IV хувьсгалын шинж тэмдэг улам бүр тод илэрч байгааг мэргэжилтнүүд
тэмдэглэж байна. Ажиглагдаж байгаа эдгээр өөрчлөлтийг III хувьсгалын үргэлжлэл биш,
харин IV хувьсгалын эхлэл гэдгийг профессор К.Шваб дараах 3 шинж тэмдгээр тодорхойлж
байгаа юм: нэгдүгээрт, явагдаж байгаа өөрчлөлтүүдийн хурд; хоёрдугаарт, тэдгээрийн
далайц; гуравдугаарт, эдгээр өөрчлөлтийн үр дагавар. IV хувьсгалыг дижитал буюу цахим
хувьсгалын эрин гэж нэрлэж болно. Хэрэв өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой
салбаруудыг хамаарч байсан бол энэ хувьсгал нь бүх салбарыг хамрах гэнэ. Ухаалаг
(өөрөөр хэлбэл хүний оролцоогүй буюу хүний оролцоо туйлын бага) үйлдвэр, хөдөө аж
ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд
нэвтэрч, нано болон биотехнологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжсөнөөр хүний амьдрах
орчин эрс өөрчлөгдөнө гэж үзэж байна5.
Хөгжилтэй орнууд товчлуур дараад бүх зүйлийг бэлэн болгох хөдөлмөр
эрхлэлтийн шинэ эринийг бий болгож байна. Дэлхий нийт цахимжиж буй энэ үед хүний
хөдөлмөрөөс илүүтэй робот ашиглах буюу дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт рүү
Монгол Улс хойш суулгүй бэлтгэх хэрэгтэйг Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумын
төлөөлөгчид онцолсон. Тэгвэл дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Германы
Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР. Штефан
Ханселманн: Монгол Улс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сорилттой тулгарч байна.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Уур амьсгал, газар зүйн
байршил, хүн амын тоог аваад үзвэл нэлээн хүндхэн сорилттой тулгарна. Зөвхөн Монголд
ч биш бусад орнууд аливаа асуудлаа эерэгээр шийдэж улам төгөлдөржүүлэхийн төлөө явж
байна. Өөрөөрхэлбэл хийж буй зүйлийнхээцар хүрээг томруулахын төлөө хичээсээр ирсэн.
Гэтэл цахимжиж буй ертөнцөд техникийн эрин зуун дэлхий нийтийг донсолгоод
4
МҮОНРТ, 2018-09-26 11:26:37 http://www.mnb.mn/i/151597
5 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171
эхэлчихлээ. Үүнийг бид зогсоож чадахгүй. Генетикийн түвшинд оюун ухаан бүтээхээс
эхлээд гайхамшгууд бий болж байна. Яг үнэндээ 30 жилийн дараа хэрхэх нь мэдэгдэхгүй
ирээдүй биднийг хүлээж байна. Эрчимтэй өөрчлөлттэй бид нүүр тулсан гэсэн үг. Тэгэхээр
өнгөрсөн 40 жил хийгээд явсан зүйлээ хийх биш, шинэ эринтэй хөл нийлүүлэх хэрэгтэй
болох нь ээ дээ. Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт уул уурхайн салбарт аль хэдийн
ороод ирчихсэн. Томоохон уурхайнуудад хүний хөдөлмөр шаардахгүйгээр автоматжсан.
Тухайлбал Австралийн уул уурхайд ямар ч жолоочгүй ачааны машин явж байна. Бүрэн
автоматжсан жолоочгүй галт тэрэг уурхайгаас боомт хүртэл явах жишээтэй. Цаашлаад
гүний уурхайн бүх үйл ажиллагаагаа ямар ч хүнгүй автоматжуулах системд шилжихээр тэд
зэхэж байна. Тэгэхээр дэлхий нийт бүрэн автоматжих систем рүү явж байхад Монгол
Улс ганцаараа уламжлалт арга барилаар явж боломгүй. Уул уурхайгаа явуулахдаа илүү
олон хүн ажиллуулъя гэсэн гаргалгаа бүтэхээ болино. Өөрөөр хэлбэл ирээдүйн уул
уурхай хүнгүй болно гэсэн үг6.
2030 он гэхэд дэлхийн хэмжээнд 800 сая хүн роботуудад ажлын байраа алдана
гэж бизнесийн удирдлагын чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг “МакКинси Глобал
Институт” компанийн судлаачид мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав. “МакКинси
Глобал Институт” компанийн судлаачид нь саяхан дэлхийн 46 улс орон ба 800 ажил
мэргэжлийг хамруулсан судалгаа хийсний дүнд "2030 он гэхэд өнөөдрийн ажлын
байрнуудын тавны нэг хувьд нь роботууд ажиллах нь" гэсэн тооцоог гаргажээ. Техник
хэрэгсэл, машин механизмын операторууд, нягтлан бодогчид болон оффисын арын
албаны ажилтнууд хамгийн хүнд цохилт амсаж магадгүй гэж уг судалгааны тайланд
дурдсан байна. Харин автомат техник хэрэгслүүд худалдан авах санхүүгийн боломж хомс
ядуу буурай улс орнуудын иргэдийн хувьд “сэтгэл амар байж” болох нь ээ. Тухайлбал,
Энэтхэгт нийтажлын байрныердөө 9 хувьд нь роботууд ажиллах аж. Эмч, багш, өмгөөлөгч
зэрэг бусадтай байнга харилцаж, ярилцаж байдаг ажил мэргэжилтэй хүмүүс
роботуудад ажлын байраа алдах вий гэж санаа зоволтгүй гэж “МакКинси Глобал
Институт”-ийн судлаачид мэдэгджээ7.
Шинэ эрин үе буюу IV хувьсгалын сөрөг үр дагавар гэх юм бол ирэх 20 жилд нийт
ажлын байрны 47% нь автоматжсанаар олон сая хүн ажилгүй болохын дээр хөгжилтэй
болон буурай хөгжилтэй орнуудын ялгаа улам бүр нэмэгдэх гэнэ. Үйлдвэрүүдийг
автоматжуулах, роботжуулах процесс явагдаж байгаа тул ажиллах хүч хямд Хятад болон
Азийн орнуудад байгуулагдсан үйлдвэрүүд хаагдаж хөгжингүй орнууд өөрсдөө үйлдвэрлэл
эрхлэх хандлага байгаа гэдгийг мөн тэмдэглэж байна8.
Хүн гэрийн роботын бэлтгэсэн өглөөний цайгаа уугаад үүднээсээ цахилгаанаар
эсвэл устөрөгчөөр ажилладаг ухаалаг (жолоочгүй гэсэн үг) машинаар хэрэгтэй газар руугаа
хүргүүлнэ. Жишээ нь: ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. 2035 он гэхэд дэлхийн зах зээлд
борлуулагдах дөрвөн шинэ автомашин тутмын нэг нь бүрэн автомат технологиор
тоноглогдсон байх болно гэж автомашины зах зээлийн талаар судалгаа хийж, зөвлөгөө
өгдөг томоохон компани мэдэгджээ. Одоогоор замын хөдөлгөөнд оролцож буй нийт
тээврийн хэрэгслийн ердөө 1 хувийг цахилгаан автомашин эзэлж байгаа бол 2035 он гэхэд
6 МОНЦАМЭ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР.
Штефан Ханселманн: Ирээдүйн уул уурхай хүнгүй болно 2017-11-21 15:03:21
http://montsame.mn/read/73061
7 ЛОНДОН. /Би-Би-Си/. 2030 он гэхэд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана 2017-11-30 13:51:17
http://montsame.mn/read/73944
8 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171
энэ үзүүлэлт 30 хувь болж нэмэгдэхээр байгаа аж9. Ихэнх хүмүүсийн хувьд албан ажлаа
байгаа газраасаа интернетээр амжуулна, мөн интернетээр хоол хүнс, бусад зүйлээ худалдан
авч шаардлагатай бүх үйлчилгээг хийлгэнэ. Таны эрүүл мэндийг гарт байгаа бугуйвч байнга
хянана. Хэрэв өвдвөл компьютер өвчний чинь оношийг нарийн тогтоож шаардлагатай бол
3D-гээр бүтээсэн хиймэл эрхтэнгээр өвчтэй эрхтэнг ямар ч төвөггүй солино. Хүний дундаж
наслалт 100-120 болно гэх зэргээр шинэ эрин үе дэх хүний амьдралыг төсөөлөн бичсэн байх
юм. Аж үйлдвэрийн IV хувьсгал нь өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв хэдий ч энэ
чухам юу юм бэ гэдгийг би хүүдээ ч тайлбарлаж чадахгүй байна гэж уг хувьсгалын тэргүүн
эгнээнд явж байгаа Германы “Audi” компаний үйлдвэрлэл эрхэлсэн захирал бичсэнийг энд
бас дурьдах хэрэгтэй байх. Аж үйлдвэрийн I хувьсгал дэлхийгээр тархахад хэдэн зуун жил
шаардагдсан бол II хувьсгалд зуу орчим жил, харин III хувьсгалд ердөө хэдэн арван жил
шаардагдсан байдаг. Ингээд бодохоор IV хувьсгалын үр нөлөөг монголчууд тун удахгүй
өөрсдийн амьдрал дээр мэдэрч эхлэх болов уу. Тэгэх тусмаа энэ хувьсгал өнөөдөр
хөгжингүй орнуудад нэгэнт эхэлчихээд байна. Зөвхөн роботууд ажилладаг үйлдвэрүүд
олноороо бий болж, “Тесла” нэртэй ухаалаг автомашин гараад ирлээ10.
Дэлхий нийт дижитал хөдөлмөр эрхлэлтийг цаг хугацаа, мөнгө хэмнэнэ гэж харж
байна. Үүнд л учир байгаа юм. Тухайлбал Хятадын илгээмж хүргэлтийн үйлчилгээний STO
Express компани олон тооны роботыг ангилан ялгах хэсэгтээ ажиллуулдаг. Өөрөө өөрийгөө
цэнэглэдэг роботууд өдөрт 200 мянган илгээмжийг ангилан ялгадаг. Ингэснээр STO Express
компани ажиллах хүчний зардлаа 70 хувь хэмнэж, долоо хоногийн 24 цагт тасралтгүй, хөлс
мөнгөгүй ажилладаг робот ажилчидтай болсон байх жишээтэй. Тэгэхээр Дижитал эрин
үеийн хөдөлмөр эрхлэлт нь бүтээмжийг дээшлүүлэх, цагийг үр ашиггүй өнгөрүүлэхгүй
байхаас эхлээд олон талын ач холбогдолтой учир дэлхий нийт үүнийг шүтэж байна.
Монголд дижитал хөдөлмөр эрхлэлт бодож байснаас хурдан орж ирнэ. 10-15 жилийн дотор
ороод ирэх байх. Гол нь гэрлийн хурдаар хөгжиж байна шүү дээ. 18 сарын
дотор боловсруулах дижиталын чадвар хоёр дахин нэмэгдчихлээ. Геометрийн прогрессээр
явж байгаа хэрэг. Технологийн мэдлэг, датад тэсрэлт болж хурд багтаамж нь өдрөөс
өдөрт тэлж байна. Генетикийн чиглэл, био анагаах ухаан таашгүйгээр хөгжсөөр
байгаа энэ үед Монгол Улс урагшаа харж дэлхий нийттэй хөл нийлүүлэх ёстой.
Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд байхаас нь эхлээд сэтгэлгээний царааг тэлж бэлтгэх
хэрэгтэй. 10 жилийн дараа ийм зүйл болох гээд байна гэдгийг хүүхдүүдийн тархин суулгах
юм. Тэгж байж технологийн эринтэй хөл нийлүүлнэ. Манай Герман ч бас унтаад байгаа
шүү. Тиймээс улс орнууд цахимжиж буй энэүед маш сэргэг байх хэрэгтэй11 гэж олон улсын
судлаачид, шинжээчид зөвлөж байна.
XXI зуунд хөдөлмөрийн зах зээлд залуу хүний гол өрсөлдөх чадварыг Манай
эрдэмтэд юу гэж харж байна вэ?
Зарим орны төр, засаг энэхүү хувьсгалд ихээхэн анхаарч байна. Бүр зөвхөн энэ асуудлыг
хариуцсан сайдын тусгай орон тоо бий болгосон байх юм. Манайтай хөгжлийн түвшингөөр
ойролцоо байдаг Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев 2016 оны эхээр эрх баригч
намынхаа их хурал дээр аж үйлдвэрийн IV хувьсгалыг угтаж тодорхой цогц арга хэмжээ
авах чиглэл өгсөн байх жишээтэй. Ер нь хамгийн гол асуудал нь боловсрол, боловсон
9 МОНЦАМЭ, 2035 он гэхэд 4 шинэ автомашины тутмын нэг нь бүрэн автомат жолоодлоготой байна 2018-01-15
15:26:44 http://montsame.mn
10 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171
11 МОНЦАМЭ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР.
Штефан Ханселманн: Ирээдүйн уул уурхай хүнгүй болно 2017-11-21 15:03:21
http://montsame.mn/read/73061
хүчний асуудал юм билээ. Математик, хими, физик дээр тулгуурласан мэргэжлээр
хүмүүсийг түлхүү сургах, тэр ч байтугай боловсролын системийг өөрчлөх шаардлага гарах
байх. Өнөөдөр ажиглаад байхад залуучууд эрх зүйч, эдийн засагч зэрэг нийгмийн ухааны
мэргэжлээр суралцах илүү сонирхолтой байна. Залуустай уулзаж ярихад ихэнх нь төрийн
болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан эсвэл суралцаж байна гэх юм.
Гэтэл IV хувьсгалын үед албан хаагч, түшмэдийн тоо эрс цөөрч харин нарийн
мэргэжлийн инженерүүд эрэлт хэрэгцээтэй байх болно гэдгийг тэдэнд ойлгуулах
хэрэгтэй байна12.
Ер нь бид юу хийж чадах вэ, манай давуу тал юу вэ гээд бодоод үзэхээр бид хадаасыг
Хятадаас хямд үйлдвэрлэж чадахгүй. Харин бидний өрсөлдөх хамгийн гол зүйл бол оюун
ухаан. Үүний тулд нэн түрүүнд суурь чадвараа сайжруулах хэрэгтэй. Тодорхой зүйлийг
маш сайн мэддэг байх хэрэгтэй. Бүх зүйлийг мэддэг ч юм шиг мэдэхгүй ч юм шиг яваад
байж болохгүй. Нэг зүйлийг хэнээс ч илүү мэддэг, чаддаг болно гэдэг хамгийн том давуу
тал юм. Тэр нь юу ч байж болно. Мөн гадныхантай өрсөлдөхөд зайлшгүй шаардлагатай нэг
зүйл бий. Монгол хүний хувьд багаар ажиллах чадвар дутмаг юм шиг санагддаг. Энэ нь
боловсролын системтэй ч холбоотой. Биеийн тамирын хичээл дээр гэхэд уг нь хүүхэд
багаар ажиллах чадварыг сурах ёстой. Сагс тоглоно гэдэг багийн тоглолт болохоос хувийн
тоглолт биш юм. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэх тусгай хичээлийн программууд явах
ёстой. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэхгүй энэ чигээр нь орхиж болохгүй.
Хөгжүүлэхгүйгээр бид өрсөлдөж чадахгүй. Ганц, ганцаараа яваад нэг компанийн гайгүй
ажилтан болно, харин хамтдаа хийвэл нэг компанийг ч байгуулж болно.
 1000 долларын өртөгөөр 40000 долларын боловсрол өгөх гэж оролдоод байгаа дүр
зураг харагддаг.
 Хүүхдүүд амьдрах боловсрол олох гэж биш шалгалтын системд зориулан суралцаж
байна
 Их сургуульд зарсан хөрөнгөө тухайн хүүхдийн гурав хүртэлх насны боловсрол,
төлөвшилд зарах нь илүү үр дүнтэй
 Хөгжингүй орны хүүхдүүд өдөрт 7 цаг, манайх 4 цаг хичээл хийгээд тэдэнтэй
өрсөлдөх гээд байх юм13.
Яг одоогийн Монгол Улсын хувьд хамгийн том асуудал нь хэрэглэгч улс болчихоод
байгаа юм. Ихэнх тохиолдолд бүх бараа бүтээгдэхүүнээ импортолж байна. Бидний
экспортолж байгаа бүтээгдэхүүн маш бага, тэр дотроо ихэнх нь түүхий эд байх жишээтэй.
Тэгэхээр дараагийн бидний зорилт бол үйлдвэрлэгч улс болох юм. Бид өөрсдөө хийж,
бүтээж сурах ёстой. Монгол Улс ган хайлуулах ёстой, хүнд машины үйлдвэртэй байх ёстой.
Мал аж ахуй, газар тариалантай байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид бусдаас хараат болохгүйн
суурь үндэс нь үйлдвэрлэгч байх ёстой юм. Шинэ технологи, шинэ мэдлэг бүтээдэг, шинэ
үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд явах нь чухал. Улс орон ийм чиглэлд явах ёстой бол иргэд
нь мөн л адил бүтээлч байх шаардлагатай. Тэгж байж бид цааш явна.
 Зөв монгол хүнийг бага сургуульд нь бэлдэх ёстой. Японд бага ангийн багш нар
ахлах ангийн багш нараас өндөр цалин авдаг. Яагаад гэхээр бага ангийн багш нар нь
япон хүнийг бэлтгэдэг бол ахлах ангийн багш нар зүгээр л хичээл заах статустай.
 Тэгэхээр хүн болж төлөвшихийн 60,70 хувь нь долоон нас хүртлээ бүрэлдэж байгаа
юм. Бага сургуульд нь бага боловсролоор нь дамжуулан илүү системтэй бэлдэх нь
чухал. Харин их сургуульд бол дэлхийн хүнийг л бэлдэх ёстой юм.
12 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171
13 МУИС-ийнМатематикийн хүрээлэнгийн захирал, Ү.Отгонбаяр: Бүхнийг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ
байдлаараа бид дэлхийтэй өрсөлдөж чадахгүй http://itoim.mn/article/gpiwL/12263
 Их сургуульд дөрвөн зүйлд анхаарч, сургалтаа явуулах ёстой. Нэгд, мэдэхэд
сургана, чадварт сургана, хувь хүнийг хөгжүүлнэ. Нөгөө нэг зүйл нь нийгэмд
бусадтай хамтрах ёстой учраас бие хүний хувьд төлөвшүүлэх ёстой. Энэ дөрвөн
чадварыг олгох нь их сургуулийн үүрэг.
 21-р зуунд үнэд орох чадварууд бол аливаа асуудлын учрыг олдог, шийдэл
гаргаж чаддаг, хамтарч чаддаг, харилцааны чадвар. Нөгөө талаас шүүмжлэлт
сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ байх ёстой. Мэдээлэлд шинжилгээ хийж, боловсруулж
чаддаг чадвар чухал юм. Мэдээлэл асар хурдтай хөвж байна. Шүүн тунгаах, цэгцлэн
боловсруулах чадвар шаардана.
 Нөгөө талаас залуус бусдын туршлага, ноу-хау мэдэж, өвлөж авах нь чухал юм.
 Амжилтад гурван зүйл чухал. Тэр нь итгэл, сэтгэл, зүтгэл. Тесла компнани
цомхтгол хийхдээ Тесла номер нэг машин үйлдвэрлэгч болно гэдэгт итгээгүй
хүмүүсээ халсан гэдэг. Зорилгодоо итгэхгүй байгаа хүн хол явахгүй14.
Дүгэнлт
Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил, ирээдүй бол дэлхийн хөгжлийн хандлага, хүний хөгжил
гэсэн үг. Тиймээс улс орон бүр энэхүү хөгжлийн асуудлуудад маш их анхаарч, боловсрол,
шинжлэх ухаант тулгуурлан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд ач холбогдол
өгч, эрчимтэй ажиллаж байна. Бид ч үүнд анхаарал хандуулан ажиллах, урьдчилан
сэргийлэх, хүнээ хөгжүүлэх (сургуулийн өмнөх боловсролоос эхлэх) зайлшгүй
шаардлагатай. Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны зүгээс хийж, хэрэгжүүлж буй
сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори бүхий STEM
боловсрол гэх зэрэг томоохон шинэчлэлийн ажлууд ч үр дүнгээ өгөх байх. Төр, хувийн
хэвшлийн хариуцлага, хамтын ажиллагаа, иргэн бүрийн ойлголт, дэмжлэг үүнд их хувь
нэмэр болох юм. Ялангуяа хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирэх хүүхэд, залуучуудын
бэлтгэл, оролцоо, мэдлэг, цогц ур чадвар, эзэмших мэргэжил ихээхэн чухал болж байна.
Үүнийг бэлтгэж буй бүх шатны боловсролын сургалтын чанар, сургуулиуд, эцэг эхчүүдийн
үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа, ойлголцол, дэмжлэг маш их хэрэгтэй болохыг
судлаачид онцолж байна. Дэлхийн XXI зууны хөгжлийн онцлог бол шинэ санаа, оюуны
чадамжийг ашиглан дижитал зах зээл, ухаалаг үйлдвэрлэл, өндөр технологийн хурдацтай
хөгжилд уялдуулах замаар олон улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох,
худалдаа хийх, оюуны өмчийг арилжаанд оруулах бүх талын боломжийг ашиглахад оршиж
байна. Бид чанартай боловсрол, шинжлэх ухааныг цаг алдалгүй хөгжүүлэх замаар хүний
нөөцийг бэлтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх Монгол Улсын эзлэх байр суурийг
бэхжүүлэх боломжтой болох юм. Энэ боломжийг чанартай боловсрол, шинжлэх ухаанаар
дамжуулан маш их оюуны чадамжтай манай хүүхэд, залуучууд бүтээж чадна гэдэгт
эргэлзэхгүй байна. Гагцхүү бид боловсролын чанар, шинжлэх ухааны хөгжилд маш их
анхаарч, оруулж буй хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, гадаад дотоодын
эрдэмтдийг оролцуулах, дэмжих замаар бий болгож чадна.
Ном зүй
1. United Nations, https://www.un.org/sustainabledevelopment/sustainable-development-
goals/
2. УИХ, ЗГ, ТХҮБ-2030 http://legalinfo.mn/law/?cat=27
14 МУИС-ийнТУЗ-ийн гишүүн, ХШУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал: Том компаниуд диплом биш, хувь хүний
гурван чадварыг л голчлон хардаг http://itoim.mn/article/oQWiX/14548
3. ХНХСайд С.Чинзориг: Том төслүүд хөдөлж эхэлсэн тохиолдолд 260 мянган
ажлын байр бий болно 2018-04-25 09:38:30 http://montsame.mn/read/87794
4. МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-
29 http://www.trends.mn/n/5171
5. МОНЦАМЭ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн
хөтөлбөрийн захирал ДР. Штефан Ханселманн: Ирээдүйн уул уурхай хүнгүй болно
2017-11-21 15:03:21 http://montsame.mn/read/73061
6. МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, Ү.Отгонбаяр: Бүхнийг мэддэг ч
юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ байдлаараа бид дэлхийтэй өрсөлдөж чадахгүй
http://itoim.mn/article/gpiwL/12263
7. МУИС-ийн ТУЗ-ийн гишүүн, ХШУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал: Том
компаниуд диплом биш, хувь хүний гурван чадварыг л голчлон хардаг
http://itoim.mn/article/oQWiX/14548
8. ЛОНДОН. /Би-Би-Си/.2030 он гэхэд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана
2017-11-30 13:51:17 http://montsame.mn/read/73944
9. МҮОНРТ, 2018-09-26 11:26:37 http://www.mnb.mn/i/151597
10. МОНЦАМЭ, 2035 он гэхэд 4 шинэ автомашины тутмын нэг нь бүрэн автомат
жолоодлоготой байна 2018-01-15 15:26:44 http://montsame.mn

More Related Content

What's hot

олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанарBayarmaa Anu
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидалBMunguntuul
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог сsaran_saraa
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэгbaynaa82
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрTemuulen Nyamdorj
 
өсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдөсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдTsedo Batsukh
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2Tserendulam Gan-Erdene
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарSiner AG
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаанThistle Khongorzul
 

What's hot (20)

Эссэ
ЭссэЭссэ
Эссэ
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
лекц №9 албан захидал
лекц №9 албан захидаллекц №9 албан захидал
лекц №9 албан захидал
 
лекц
лекцлекц
лекц
 
Сурган хүмүүжүүлэх ухаан-2
Сурган хүмүүжүүлэх ухаан-2Сурган хүмүүжүүлэх ухаан-2
Сурган хүмүүжүүлэх ухаан-2
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог стулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
тулах хөдөлгөөний эрхтний бэрхшээлтэй хүүхдийн сэтгэлзүйн онцлог с
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэг
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
өсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэдөсвөр насны хүүхэд
өсвөр насны хүүхэд
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2бие хүний зан төлөв лекц 2
бие хүний зан төлөв лекц 2
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 

Similar to XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ

Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлуудOtgon-Erdene Bazarkhand
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...batnasanb
 
Хүн амын байршил хөгжилд нөлөөлөх нь
Хүн амын байршил хөгжилд нөлөөлөх ньХүн амын байршил хөгжилд нөлөөлөх нь
Хүн амын байршил хөгжилд нөлөөлөх ньTurbold Bat
 
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлаганийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлагаE-Gazarchin Online University
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentJigmee
 
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл Sh Tsogzoohoi
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...batnasanb
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021Mr Nyak
 
Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн дү...
Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн  дү...Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн  дү...
Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн дү...batnasanb
 
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДСАМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДMend-Orshikh Amartaivan
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...batnasanb
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentJigmee
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлуудOtgon-Erdene Bazarkhand
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньbatnasanb
 

Similar to XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ (20)

Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууд
 
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
Б.Тэмүүжин А.Амарсанаа Э.Зоригтбаатар - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН КОМПЬЮТЕР, ...
 
Хүн амын байршил хөгжилд нөлөөлөх нь
Хүн амын байршил хөгжилд нөлөөлөх ньХүн амын байршил хөгжилд нөлөөлөх нь
Хүн амын байршил хөгжилд нөлөөлөх нь
 
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлаганийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлага
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
 
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
дэлхий бөөрөнхий биш номын талаарх сэтгэгдэл
 
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
Ц.Ууганбаяр - Тогтвортой хөгжлийн стратегид тулгуурлан гэр хорооллыг орон суу...
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
 
eaeasdsadas
eaeasdsadaseaeasdsadas
eaeasdsadas
 
Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн дү...
Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн  дү...Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн  дү...
Л.Балчинлувсан Ө.Будзаяа - Их дээд сургуулиуд дахь авилгын түвшинд хийсэн дү...
 
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДСАМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
 
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
С.Мягмарсүрэн, Х.Саруул - МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХЭМ...
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууд
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
 
Iltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_huralIltgel 2010 viii_hural
Iltgel 2010 viii_hural
 

More from University of Finance and Economics /UFE/

ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭUniversity of Finance and Economics /UFE/
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛUniversity of Finance and Economics /UFE/
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛUniversity of Finance and Economics /UFE/
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСUniversity of Finance and Economics /UFE/
 
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016University of Finance and Economics /UFE/
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬUniversity of Finance and Economics /UFE/
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭUniversity of Finance and Economics /UFE/
 
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...University of Finance and Economics /UFE/
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...University of Finance and Economics /UFE/
 
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...University of Finance and Economics /UFE/
 

More from University of Finance and Economics /UFE/ (13)

ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,  ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
 
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАРДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
 
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
 
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
 

XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ

  • 1. XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Сургалтын үйл ажиллагааны шинжээч Р.Нурбек nurbek.r@ufe.edu.mn Хураангуй XXI зуунд хүн төрөлхтний хөгжилд том өөрчлөлт, хүнд сорилтууд бий болж үүнийг даван туулах шинэ хөгжлийн хандлага бий болж, “Хөгжлөөс хэнч үлдэх, хоцрох ёсгүй” уриан дор дэлхийн улс орнууд хүн төвтэй Тогтвортой хөгжлийн зорилгууд-20301-д тулгуурлан хөгжих болсон билээ. Уг хөгжлийг хангах суурь нь боловсрол, хөдөлмөр бөгөөд хоорондоо харилцан хамааралтай, нягт уялдаа холбоотой хөгжиж байдаг. Хүн хүмүүжил, соёл, мэдлэг боловсрол, хөдөлмөргүйгээр хөгжих боломжгүй гэдэгт эрдэмтэд санал нэг байдаг. Өнөөдөр нийгэм, эдийн засаг, энх тайван, хамтын ажиллагаа, хүрээлэн буй орчны хөгжил дэлхийд амьдарч буй хүн бүрийн үүрэг, оролцоо, хариуцлага, санаачлагаас хамаарах болж, дэлхийн 7.7 тэрбум хүн аалзны тор мэт холбогдож, даяарших үйл явцад нэгдэн орсон байна. Дэлхийн хүн төрөлхтөн маш хурдацтай хөгжих техник, технологийн нийгэм, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ирмэгт ирээд байна. Бид цаашид хүний оюуны болон биеийн хүчээр хийдэг хөдөлмөрийн бүх үйл ажиллагааг хиймэл оюуны технологи, ухаалаг үйлдвэрлэл, роботоор ажил хийлгэх үү эсвэл хүний боловсрол, чадамжид илүүтэй анхаарч хүний хөдөлмөрийг чухалчлах уу? Асуултын хариулт даяарших үйл явц эрчимжиж байгаа энэ үед хөдөлмөрийн зах зээл, дээд боловсролын салбарын хөгжил ирээдүй ямар байх нь төсөөлөхөд бэрх, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хурц асуудал болоод байна. Түлхүүр үг: Хөдөлмөрийн зах зээл, дижитал хөдөлмөр, робот, ажлын байр, хөгжил, ирээдүй Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улс 2030 он гэхэд нийт хүн амын 80 хувийг дундаж орлоготой болгоно хэмээн тунхагласан2. Монгол Улс 1,1 сая ажиллагсадтайн 40 хувь буюу 400 мянга гаруй нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байдаг. Дэлхийн банк Үндэсний статистикийн хороотой хамтран 2016 онд хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 29,6 хувьд хүрч хоёр жилийн өмнөхөөс таван пунктээр нэмэгдсэн байна. Ажилгүйдлийн түвшин 2016 онд 10.0 хувьтай байсан бол өнгөрсөн 2017 онд 8 орчим хувьтай гарч байгаа. Бүртгэлтэй ажилгүйчүүдээс гадна бүртгэлгүй, хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн олон. Шалтгаангүйгээр ажил эрхлээгүй байгаа 100 мянга гаруй залуус бий. Засгийн газраас жилд 45 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд энэ тооцоогоор ойрын гурван жилд 135 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой гэж үзсэн. Эдийн засаг сайжирч, том төслүүд хөдөлж эхэлсэн тохиолдолд энэ тоо 260 гаруй мянга хүрч нэмэгдэх бололцоотой тооцоог ХНХЯ-аас гаргасан3. Дундаж орлоготой иргэдийг бий болгох гол үндэс нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал юм. Монгол Улс үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа ч энэ асуудал зөвхөн Засгийн Газарын шийдэх асуудал биш бөгөөд үүнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн үүрэг оролцоо, дэмжлэг, өндөр технологи, чадамж эзэмшүүлэх чанартай дээд боловсролын сургалтын байгууллага, шилдэг хүний нөөц, ажил 1 United Nations, https://www.un.org/sustainabledevelopment/sustainable-development-goals/ 2 УИХ, ЗГ, ТХҮБ-2030 http://legalinfo.mn/law/?cat=27 3 ХНХСайд С.Чинзориг: Том төслүүд хөдөлж эхэлсэн тохиолдолд 260 мянган ажлын байр бий болно 2018-04-25 09:38:30 http://montsame.mn/read/87794
  • 2. олгогч байгууллага, аж үйлдвэр, компаниудын хамтын ажиллагаагаар Монгол Улс дэлхийн зах зэлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, борлуулах, хөгжүүлэх нь чухал байна. Зарим дэлхийн нийтийн анхаарал татаж буй хөдөлмөрийн зэх зээл ирээдүй, өөрчлөлтийг нотлох судалгааны жишээ, баримтуудаас иш татаж үзвэл: 2018 оны 9 дүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нээлтийн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг чиглэсэн дорвитой арга хэмжээг авах шаардлагатай гэв. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь шинэ сорилтыг түүний дотор хөдөлмөрийн зах зээлд орохоор бэлтгэгдэж буй залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг онцлов. Мөн цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг хангах, цахим хувьсгал нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстойг тэмдэглэв4. Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулганы үндсэн сэдвийн нэг нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал” буюу “industry 4.0” байлаа. Уг чуулганыг санаачлагч болох Швейцарийн профессор К.Шваб “Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр шимийг хүртэх, алдаанаас зайлсхийхийн тулд хүмүүс нийгэм-эдийн засгийн хөгжил, үнэт зүйлс, хувь хүний халдашгүй байдлын талаарх төсөөллөө өөрчлөхөөс аргагүйд хүрнэ” гэсэн байна. Дэлхий ийм том өөрчлөлтийн өмнө тулж ирээд байгааг олон улсын томоохон чуулган дээр хэлэлцэж, улс төрчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид ярьж, бичээд байхад монголчууд бид анхаарахгүй байж болохгүй. ӨнөөдөрIII хувьсгал дуусаагүй байгаа хэдий ч IV хувьсгалын шинж тэмдэг улам бүр тод илэрч байгааг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Ажиглагдаж байгаа эдгээр өөрчлөлтийг III хувьсгалын үргэлжлэл биш, харин IV хувьсгалын эхлэл гэдгийг профессор К.Шваб дараах 3 шинж тэмдгээр тодорхойлж байгаа юм: нэгдүгээрт, явагдаж байгаа өөрчлөлтүүдийн хурд; хоёрдугаарт, тэдгээрийн далайц; гуравдугаарт, эдгээр өөрчлөлтийн үр дагавар. IV хувьсгалыг дижитал буюу цахим хувьсгалын эрин гэж нэрлэж болно. Хэрэв өмнөх хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамаарч байсан бол энэ хувьсгал нь бүх салбарыг хамрах гэнэ. Ухаалаг (өөрөөр хэлбэл хүний оролцоогүй буюу хүний оролцоо туйлын бага) үйлдвэр, хөдөө аж ахуйн ферм, үйлчилгээ, тээврийн хэрэгслүүд бий болж, цоо шинэ материалууд амьдралд нэвтэрч, нано болон биотехнологи, анагаах ухаан үсрэнгүй хөгжсөнөөр хүний амьдрах орчин эрс өөрчлөгдөнө гэж үзэж байна5. Хөгжилтэй орнууд товчлуур дараад бүх зүйлийг бэлэн болгох хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринийг бий болгож байна. Дэлхий нийт цахимжиж буй энэ үед хүний хөдөлмөрөөс илүүтэй робот ашиглах буюу дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт рүү Монгол Улс хойш суулгүй бэлтгэх хэрэгтэйг Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумын төлөөлөгчид онцолсон. Тэгвэл дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР. Штефан Ханселманн: Монгол Улс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сорилттой тулгарч байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Уур амьсгал, газар зүйн байршил, хүн амын тоог аваад үзвэл нэлээн хүндхэн сорилттой тулгарна. Зөвхөн Монголд ч биш бусад орнууд аливаа асуудлаа эерэгээр шийдэж улам төгөлдөржүүлэхийн төлөө явж байна. Өөрөөрхэлбэл хийж буй зүйлийнхээцар хүрээг томруулахын төлөө хичээсээр ирсэн. Гэтэл цахимжиж буй ертөнцөд техникийн эрин зуун дэлхий нийтийг донсолгоод 4 МҮОНРТ, 2018-09-26 11:26:37 http://www.mnb.mn/i/151597 5 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171
  • 3. эхэлчихлээ. Үүнийг бид зогсоож чадахгүй. Генетикийн түвшинд оюун ухаан бүтээхээс эхлээд гайхамшгууд бий болж байна. Яг үнэндээ 30 жилийн дараа хэрхэх нь мэдэгдэхгүй ирээдүй биднийг хүлээж байна. Эрчимтэй өөрчлөлттэй бид нүүр тулсан гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн 40 жил хийгээд явсан зүйлээ хийх биш, шинэ эринтэй хөл нийлүүлэх хэрэгтэй болох нь ээ дээ. Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт уул уурхайн салбарт аль хэдийн ороод ирчихсэн. Томоохон уурхайнуудад хүний хөдөлмөр шаардахгүйгээр автоматжсан. Тухайлбал Австралийн уул уурхайд ямар ч жолоочгүй ачааны машин явж байна. Бүрэн автоматжсан жолоочгүй галт тэрэг уурхайгаас боомт хүртэл явах жишээтэй. Цаашлаад гүний уурхайн бүх үйл ажиллагаагаа ямар ч хүнгүй автоматжуулах системд шилжихээр тэд зэхэж байна. Тэгэхээр дэлхий нийт бүрэн автоматжих систем рүү явж байхад Монгол Улс ганцаараа уламжлалт арга барилаар явж боломгүй. Уул уурхайгаа явуулахдаа илүү олон хүн ажиллуулъя гэсэн гаргалгаа бүтэхээ болино. Өөрөөр хэлбэл ирээдүйн уул уурхай хүнгүй болно гэсэн үг6. 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд 800 сая хүн роботуудад ажлын байраа алдана гэж бизнесийн удирдлагын чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг “МакКинси Глобал Институт” компанийн судлаачид мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав. “МакКинси Глобал Институт” компанийн судлаачид нь саяхан дэлхийн 46 улс орон ба 800 ажил мэргэжлийг хамруулсан судалгаа хийсний дүнд "2030 он гэхэд өнөөдрийн ажлын байрнуудын тавны нэг хувьд нь роботууд ажиллах нь" гэсэн тооцоог гаргажээ. Техник хэрэгсэл, машин механизмын операторууд, нягтлан бодогчид болон оффисын арын албаны ажилтнууд хамгийн хүнд цохилт амсаж магадгүй гэж уг судалгааны тайланд дурдсан байна. Харин автомат техник хэрэгслүүд худалдан авах санхүүгийн боломж хомс ядуу буурай улс орнуудын иргэдийн хувьд “сэтгэл амар байж” болох нь ээ. Тухайлбал, Энэтхэгт нийтажлын байрныердөө 9 хувьд нь роботууд ажиллах аж. Эмч, багш, өмгөөлөгч зэрэг бусадтай байнга харилцаж, ярилцаж байдаг ажил мэргэжилтэй хүмүүс роботуудад ажлын байраа алдах вий гэж санаа зоволтгүй гэж “МакКинси Глобал Институт”-ийн судлаачид мэдэгджээ7. Шинэ эрин үе буюу IV хувьсгалын сөрөг үр дагавар гэх юм бол ирэх 20 жилд нийт ажлын байрны 47% нь автоматжсанаар олон сая хүн ажилгүй болохын дээр хөгжилтэй болон буурай хөгжилтэй орнуудын ялгаа улам бүр нэмэгдэх гэнэ. Үйлдвэрүүдийг автоматжуулах, роботжуулах процесс явагдаж байгаа тул ажиллах хүч хямд Хятад болон Азийн орнуудад байгуулагдсан үйлдвэрүүд хаагдаж хөгжингүй орнууд өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх хандлага байгаа гэдгийг мөн тэмдэглэж байна8. Хүн гэрийн роботын бэлтгэсэн өглөөний цайгаа уугаад үүднээсээ цахилгаанаар эсвэл устөрөгчөөр ажилладаг ухаалаг (жолоочгүй гэсэн үг) машинаар хэрэгтэй газар руугаа хүргүүлнэ. Жишээ нь: ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. 2035 он гэхэд дэлхийн зах зээлд борлуулагдах дөрвөн шинэ автомашин тутмын нэг нь бүрэн автомат технологиор тоноглогдсон байх болно гэж автомашины зах зээлийн талаар судалгаа хийж, зөвлөгөө өгдөг томоохон компани мэдэгджээ. Одоогоор замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн ердөө 1 хувийг цахилгаан автомашин эзэлж байгаа бол 2035 он гэхэд 6 МОНЦАМЭ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР. Штефан Ханселманн: Ирээдүйн уул уурхай хүнгүй болно 2017-11-21 15:03:21 http://montsame.mn/read/73061 7 ЛОНДОН. /Би-Би-Си/. 2030 он гэхэд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана 2017-11-30 13:51:17 http://montsame.mn/read/73944 8 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171
  • 4. энэ үзүүлэлт 30 хувь болж нэмэгдэхээр байгаа аж9. Ихэнх хүмүүсийн хувьд албан ажлаа байгаа газраасаа интернетээр амжуулна, мөн интернетээр хоол хүнс, бусад зүйлээ худалдан авч шаардлагатай бүх үйлчилгээг хийлгэнэ. Таны эрүүл мэндийг гарт байгаа бугуйвч байнга хянана. Хэрэв өвдвөл компьютер өвчний чинь оношийг нарийн тогтоож шаардлагатай бол 3D-гээр бүтээсэн хиймэл эрхтэнгээр өвчтэй эрхтэнг ямар ч төвөггүй солино. Хүний дундаж наслалт 100-120 болно гэх зэргээр шинэ эрин үе дэх хүний амьдралыг төсөөлөн бичсэн байх юм. Аж үйлдвэрийн IV хувьсгал нь өнөөдөр хамгийн их яригдаж байгаа сэдэв хэдий ч энэ чухам юу юм бэ гэдгийг би хүүдээ ч тайлбарлаж чадахгүй байна гэж уг хувьсгалын тэргүүн эгнээнд явж байгаа Германы “Audi” компаний үйлдвэрлэл эрхэлсэн захирал бичсэнийг энд бас дурьдах хэрэгтэй байх. Аж үйлдвэрийн I хувьсгал дэлхийгээр тархахад хэдэн зуун жил шаардагдсан бол II хувьсгалд зуу орчим жил, харин III хувьсгалд ердөө хэдэн арван жил шаардагдсан байдаг. Ингээд бодохоор IV хувьсгалын үр нөлөөг монголчууд тун удахгүй өөрсдийн амьдрал дээр мэдэрч эхлэх болов уу. Тэгэх тусмаа энэ хувьсгал өнөөдөр хөгжингүй орнуудад нэгэнт эхэлчихээд байна. Зөвхөн роботууд ажилладаг үйлдвэрүүд олноороо бий болж, “Тесла” нэртэй ухаалаг автомашин гараад ирлээ10. Дэлхий нийт дижитал хөдөлмөр эрхлэлтийг цаг хугацаа, мөнгө хэмнэнэ гэж харж байна. Үүнд л учир байгаа юм. Тухайлбал Хятадын илгээмж хүргэлтийн үйлчилгээний STO Express компани олон тооны роботыг ангилан ялгах хэсэгтээ ажиллуулдаг. Өөрөө өөрийгөө цэнэглэдэг роботууд өдөрт 200 мянган илгээмжийг ангилан ялгадаг. Ингэснээр STO Express компани ажиллах хүчний зардлаа 70 хувь хэмнэж, долоо хоногийн 24 цагт тасралтгүй, хөлс мөнгөгүй ажилладаг робот ажилчидтай болсон байх жишээтэй. Тэгэхээр Дижитал эрин үеийн хөдөлмөр эрхлэлт нь бүтээмжийг дээшлүүлэх, цагийг үр ашиггүй өнгөрүүлэхгүй байхаас эхлээд олон талын ач холбогдолтой учир дэлхий нийт үүнийг шүтэж байна. Монголд дижитал хөдөлмөр эрхлэлт бодож байснаас хурдан орж ирнэ. 10-15 жилийн дотор ороод ирэх байх. Гол нь гэрлийн хурдаар хөгжиж байна шүү дээ. 18 сарын дотор боловсруулах дижиталын чадвар хоёр дахин нэмэгдчихлээ. Геометрийн прогрессээр явж байгаа хэрэг. Технологийн мэдлэг, датад тэсрэлт болж хурд багтаамж нь өдрөөс өдөрт тэлж байна. Генетикийн чиглэл, био анагаах ухаан таашгүйгээр хөгжсөөр байгаа энэ үед Монгол Улс урагшаа харж дэлхий нийттэй хөл нийлүүлэх ёстой. Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд байхаас нь эхлээд сэтгэлгээний царааг тэлж бэлтгэх хэрэгтэй. 10 жилийн дараа ийм зүйл болох гээд байна гэдгийг хүүхдүүдийн тархин суулгах юм. Тэгж байж технологийн эринтэй хөл нийлүүлнэ. Манай Герман ч бас унтаад байгаа шүү. Тиймээс улс орнууд цахимжиж буй энэүед маш сэргэг байх хэрэгтэй11 гэж олон улсын судлаачид, шинжээчид зөвлөж байна. XXI зуунд хөдөлмөрийн зах зээлд залуу хүний гол өрсөлдөх чадварыг Манай эрдэмтэд юу гэж харж байна вэ? Зарим орны төр, засаг энэхүү хувьсгалд ихээхэн анхаарч байна. Бүр зөвхөн энэ асуудлыг хариуцсан сайдын тусгай орон тоо бий болгосон байх юм. Манайтай хөгжлийн түвшингөөр ойролцоо байдаг Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев 2016 оны эхээр эрх баригч намынхаа их хурал дээр аж үйлдвэрийн IV хувьсгалыг угтаж тодорхой цогц арга хэмжээ авах чиглэл өгсөн байх жишээтэй. Ер нь хамгийн гол асуудал нь боловсрол, боловсон 9 МОНЦАМЭ, 2035 он гэхэд 4 шинэ автомашины тутмын нэг нь бүрэн автомат жолоодлоготой байна 2018-01-15 15:26:44 http://montsame.mn 10 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171 11 МОНЦАМЭ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР. Штефан Ханселманн: Ирээдүйн уул уурхай хүнгүй болно 2017-11-21 15:03:21 http://montsame.mn/read/73061
  • 5. хүчний асуудал юм билээ. Математик, хими, физик дээр тулгуурласан мэргэжлээр хүмүүсийг түлхүү сургах, тэр ч байтугай боловсролын системийг өөрчлөх шаардлага гарах байх. Өнөөдөр ажиглаад байхад залуучууд эрх зүйч, эдийн засагч зэрэг нийгмийн ухааны мэргэжлээр суралцах илүү сонирхолтой байна. Залуустай уулзаж ярихад ихэнх нь төрийн болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан эсвэл суралцаж байна гэх юм. Гэтэл IV хувьсгалын үед албан хаагч, түшмэдийн тоо эрс цөөрч харин нарийн мэргэжлийн инженерүүд эрэлт хэрэгцээтэй байх болно гэдгийг тэдэнд ойлгуулах хэрэгтэй байна12. Ер нь бид юу хийж чадах вэ, манай давуу тал юу вэ гээд бодоод үзэхээр бид хадаасыг Хятадаас хямд үйлдвэрлэж чадахгүй. Харин бидний өрсөлдөх хамгийн гол зүйл бол оюун ухаан. Үүний тулд нэн түрүүнд суурь чадвараа сайжруулах хэрэгтэй. Тодорхой зүйлийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Бүх зүйлийг мэддэг ч юм шиг мэдэхгүй ч юм шиг яваад байж болохгүй. Нэг зүйлийг хэнээс ч илүү мэддэг, чаддаг болно гэдэг хамгийн том давуу тал юм. Тэр нь юу ч байж болно. Мөн гадныхантай өрсөлдөхөд зайлшгүй шаардлагатай нэг зүйл бий. Монгол хүний хувьд багаар ажиллах чадвар дутмаг юм шиг санагддаг. Энэ нь боловсролын системтэй ч холбоотой. Биеийн тамирын хичээл дээр гэхэд уг нь хүүхэд багаар ажиллах чадварыг сурах ёстой. Сагс тоглоно гэдэг багийн тоглолт болохоос хувийн тоглолт биш юм. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэх тусгай хичээлийн программууд явах ёстой. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэхгүй энэ чигээр нь орхиж болохгүй. Хөгжүүлэхгүйгээр бид өрсөлдөж чадахгүй. Ганц, ганцаараа яваад нэг компанийн гайгүй ажилтан болно, харин хамтдаа хийвэл нэг компанийг ч байгуулж болно.  1000 долларын өртөгөөр 40000 долларын боловсрол өгөх гэж оролдоод байгаа дүр зураг харагддаг.  Хүүхдүүд амьдрах боловсрол олох гэж биш шалгалтын системд зориулан суралцаж байна  Их сургуульд зарсан хөрөнгөө тухайн хүүхдийн гурав хүртэлх насны боловсрол, төлөвшилд зарах нь илүү үр дүнтэй  Хөгжингүй орны хүүхдүүд өдөрт 7 цаг, манайх 4 цаг хичээл хийгээд тэдэнтэй өрсөлдөх гээд байх юм13. Яг одоогийн Монгол Улсын хувьд хамгийн том асуудал нь хэрэглэгч улс болчихоод байгаа юм. Ихэнх тохиолдолд бүх бараа бүтээгдэхүүнээ импортолж байна. Бидний экспортолж байгаа бүтээгдэхүүн маш бага, тэр дотроо ихэнх нь түүхий эд байх жишээтэй. Тэгэхээр дараагийн бидний зорилт бол үйлдвэрлэгч улс болох юм. Бид өөрсдөө хийж, бүтээж сурах ёстой. Монгол Улс ган хайлуулах ёстой, хүнд машины үйлдвэртэй байх ёстой. Мал аж ахуй, газар тариалантай байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид бусдаас хараат болохгүйн суурь үндэс нь үйлдвэрлэгч байх ёстой юм. Шинэ технологи, шинэ мэдлэг бүтээдэг, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд явах нь чухал. Улс орон ийм чиглэлд явах ёстой бол иргэд нь мөн л адил бүтээлч байх шаардлагатай. Тэгж байж бид цааш явна.  Зөв монгол хүнийг бага сургуульд нь бэлдэх ёстой. Японд бага ангийн багш нар ахлах ангийн багш нараас өндөр цалин авдаг. Яагаад гэхээр бага ангийн багш нар нь япон хүнийг бэлтгэдэг бол ахлах ангийн багш нар зүгээр л хичээл заах статустай.  Тэгэхээр хүн болж төлөвшихийн 60,70 хувь нь долоон нас хүртлээ бүрэлдэж байгаа юм. Бага сургуульд нь бага боловсролоор нь дамжуулан илүү системтэй бэлдэх нь чухал. Харин их сургуульд бол дэлхийн хүнийг л бэлдэх ёстой юм. 12 МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2-29 http://www.trends.mn/n/5171 13 МУИС-ийнМатематикийн хүрээлэнгийн захирал, Ү.Отгонбаяр: Бүхнийг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ байдлаараа бид дэлхийтэй өрсөлдөж чадахгүй http://itoim.mn/article/gpiwL/12263
  • 6.  Их сургуульд дөрвөн зүйлд анхаарч, сургалтаа явуулах ёстой. Нэгд, мэдэхэд сургана, чадварт сургана, хувь хүнийг хөгжүүлнэ. Нөгөө нэг зүйл нь нийгэмд бусадтай хамтрах ёстой учраас бие хүний хувьд төлөвшүүлэх ёстой. Энэ дөрвөн чадварыг олгох нь их сургуулийн үүрэг.  21-р зуунд үнэд орох чадварууд бол аливаа асуудлын учрыг олдог, шийдэл гаргаж чаддаг, хамтарч чаддаг, харилцааны чадвар. Нөгөө талаас шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ байх ёстой. Мэдээлэлд шинжилгээ хийж, боловсруулж чаддаг чадвар чухал юм. Мэдээлэл асар хурдтай хөвж байна. Шүүн тунгаах, цэгцлэн боловсруулах чадвар шаардана.  Нөгөө талаас залуус бусдын туршлага, ноу-хау мэдэж, өвлөж авах нь чухал юм.  Амжилтад гурван зүйл чухал. Тэр нь итгэл, сэтгэл, зүтгэл. Тесла компнани цомхтгол хийхдээ Тесла номер нэг машин үйлдвэрлэгч болно гэдэгт итгээгүй хүмүүсээ халсан гэдэг. Зорилгодоо итгэхгүй байгаа хүн хол явахгүй14. Дүгэнлт Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил, ирээдүй бол дэлхийн хөгжлийн хандлага, хүний хөгжил гэсэн үг. Тиймээс улс орон бүр энэхүү хөгжлийн асуудлуудад маш их анхаарч, боловсрол, шинжлэх ухаант тулгуурлан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, эрчимтэй ажиллаж байна. Бид ч үүнд анхаарал хандуулан ажиллах, урьдчилан сэргийлэх, хүнээ хөгжүүлэх (сургуулийн өмнөх боловсролоос эхлэх) зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны зүгээс хийж, хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори бүхий STEM боловсрол гэх зэрэг томоохон шинэчлэлийн ажлууд ч үр дүнгээ өгөх байх. Төр, хувийн хэвшлийн хариуцлага, хамтын ажиллагаа, иргэн бүрийн ойлголт, дэмжлэг үүнд их хувь нэмэр болох юм. Ялангуяа хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирэх хүүхэд, залуучуудын бэлтгэл, оролцоо, мэдлэг, цогц ур чадвар, эзэмших мэргэжил ихээхэн чухал болж байна. Үүнийг бэлтгэж буй бүх шатны боловсролын сургалтын чанар, сургуулиуд, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа, ойлголцол, дэмжлэг маш их хэрэгтэй болохыг судлаачид онцолж байна. Дэлхийн XXI зууны хөгжлийн онцлог бол шинэ санаа, оюуны чадамжийг ашиглан дижитал зах зээл, ухаалаг үйлдвэрлэл, өндөр технологийн хурдацтай хөгжилд уялдуулах замаар олон улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, худалдаа хийх, оюуны өмчийг арилжаанд оруулах бүх талын боломжийг ашиглахад оршиж байна. Бид чанартай боловсрол, шинжлэх ухааныг цаг алдалгүй хөгжүүлэх замаар хүний нөөцийг бэлтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх Монгол Улсын эзлэх байр суурийг бэхжүүлэх боломжтой болох юм. Энэ боломжийг чанартай боловсрол, шинжлэх ухаанаар дамжуулан маш их оюуны чадамжтай манай хүүхэд, залуучууд бүтээж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү бид боловсролын чанар, шинжлэх ухааны хөгжилд маш их анхаарч, оруулж буй хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, гадаад дотоодын эрдэмтдийг оролцуулах, дэмжих замаар бий болгож чадна. Ном зүй 1. United Nations, https://www.un.org/sustainabledevelopment/sustainable-development- goals/ 2. УИХ, ЗГ, ТХҮБ-2030 http://legalinfo.mn/law/?cat=27 14 МУИС-ийнТУЗ-ийн гишүүн, ХШУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал: Том компаниуд диплом биш, хувь хүний гурван чадварыг л голчлон хардаг http://itoim.mn/article/oQWiX/14548
  • 7. 3. ХНХСайд С.Чинзориг: Том төслүүд хөдөлж эхэлсэн тохиолдолд 260 мянган ажлын байр бий болно 2018-04-25 09:38:30 http://montsame.mn/read/87794 4. МОНЦАМЭ, Л.Хангай Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ба Монгол 2016-2- 29 http://www.trends.mn/n/5171 5. МОНЦАМЭ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн хөтөлбөрийн захирал ДР. Штефан Ханселманн: Ирээдүйн уул уурхай хүнгүй болно 2017-11-21 15:03:21 http://montsame.mn/read/73061 6. МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, Ү.Отгонбаяр: Бүхнийг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ байдлаараа бид дэлхийтэй өрсөлдөж чадахгүй http://itoim.mn/article/gpiwL/12263 7. МУИС-ийн ТУЗ-ийн гишүүн, ХШУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал: Том компаниуд диплом биш, хувь хүний гурван чадварыг л голчлон хардаг http://itoim.mn/article/oQWiX/14548 8. ЛОНДОН. /Би-Би-Си/.2030 он гэхэд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана 2017-11-30 13:51:17 http://montsame.mn/read/73944 9. МҮОНРТ, 2018-09-26 11:26:37 http://www.mnb.mn/i/151597 10. МОНЦАМЭ, 2035 он гэхэд 4 шинэ автомашины тутмын нэг нь бүрэн автомат жолоодлоготой байна 2018-01-15 15:26:44 http://montsame.mn