SlideShare a Scribd company logo
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
                          ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ




                                                   СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ




        ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН
                             УДИРДАМЖ
Боловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/
Хянасан: …................................/Л.Нямбат (Sc.D)/




                                       УЛААНБААТАР ХОТ
                                               2012 ОН
Агуулга


1. Төгсөлтийн ажлын зорилго, тавигдах шаарлага
     1.1. Төгсөлтийн ажлын зорилго
     1.2. Төгсөлтийн ажилд тавигдах шаардлага
     1.3. Төгсөлтийн ажлын сэдэв сонгож авах
     1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг
2. Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт
     2.1. Төгсөлтийн ажлын бүтэц
3. Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах хугацаа
4. Төгсөлтийн ажлын хамгаалалт
  Хавсралт
Нэг: Төгсөлтийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага


   1.1.       Төгсөлтийн ажлын зорилго
   Төгсөлтийн ажлын үндсэн зорилго нь оюутан сонгосон сэдвийнхээ дагуу
суралцсан хугацаандаа эзэмшсэн онолын мэдлэгээ бататган өргөжүүлж, түүнийгээ
үйлдвэрлэлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэх дадлага, чадварыг
олгоход оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт тавьж ажиллана.
Үүнд:
   1). Сонгож авсан сэдвийн дагуу сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, эрдэм
шинжилгээний бүтээлийн цуврал, сэтгүүл, сонин уншиж хэвлэлийн материалд
онолын боловсруулалт хийх;
   2). Тухайн сэдвийн дагуу сүүлийн үед гарч байгаа төр засгийн хууль, тогтоол,
шийдвэр, банк, санхүү – ҮСХ-оос боловсруулан гаргасан шийдвэр, журам, заавар
зэргийг нарийвчлан судалж өөрийн хийсэн онолын боловсруулалттай зэрэгцүүлэн
үзээд үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санааг дэвшүүлэх;
   3). Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагааг
илтгэн харуулах сүүлийн үеийн статистикийн бодит тоон материалыг цуглуулан авч
түүнд бие даан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу боловсруулалт хийх;
   4). Тооцоо хийж боловсруулсан материалын эцсийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч,
шинэ санал дэвшүүлж сурах зэрэг болно.


   1.2 Төгсөлтийн ажилд тавигдах шаардлага.
    Үүнд:
   а/. Төгсөлтийн ажлыг А4-ийн хэмжээтэй цаасан дээр бичиж 35-аас доошгүй
мөртэй, 30-35 нүүрэн дээр цэвэр үзэмжтэй, алдаагүй, засваргүй, гаргац сайтай,
албан ѐсны бичгийн хэллэгээр, зөв байрлуулж зүүн талаас 25 мм, баруун талаас 25
мм, дээрээс 20 мм, доороос 20 мм-ийн зай авч компьютероор бичнэ.
   б/. Аливаа материал нь бичлэгийн хувьд тодорхой дэс дараалалтай, учир
шалтгааныг нь зүй тогтолд нийцүүлэн зөв, тууштай гаргасан байх;
   в/. Сонгож авсан тодорхой нэг аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн тоон материлыг /
3-аас доошгүй жилийн / ашиглан тооцоо хийх /динамик, индекс, хамаарал, түүвэр гэх
мэт/;
   г/. Дүгнэлт санал нь баримт нотолгоо үндэслэлтэй, хийсэн тооцоо судалгаанаас
урган гарсан байх;
д/. Төгсөлтийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэр
нь шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн
боломжтой байх зэрэг болно.


  Оюутан бүр        өөрийн   төгсөлтийн   ажил бичихдээ бизнесийн байгууллагын
үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой статистикийн
судалгаа шинжилгээний        асуудлаар сонгож авсан сэдвээ гүнзгий нягтлан судалж
сайтар сэдэх, энэ үндсэн дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн үр дүнд
муугаар нөлөөлж байгаа эдийн засаг, менежмент, санхүүгийн бүртгэл, санхүүгийн
менежментийн болон маркетингийн дутагдал, доголдлыг илрүүлэн түүнийг арилгах
арга замыг эрж олоод, авах арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй
санал боловсруулж дэвшүүлбэл зохино.
  Оюутан багштайгаа тохиролцож төгсөлтийн ажил бичих сэдвээ сонгон авч,
төлөвлөгөө боловсруулан батлуулж мөрдлөг болгон ажиллах бөгөөд төгсөлтийн
ажил бичих явцдаа удирдагч багштайгаа байнга уулзаж зөвлөгөө авч байвал зохино.
  Төгсөлтийн ажил бичих нь оюутны бие даасан сургалт эрдэм шинжилгээний
ажлын нэг хэлбэр бөгөөд бичиж хамгаалсан үнэлэлтийг сургууль төгссөн дипломын
хавсралтад бичнэ.
  Оюутан төгсөлтийн ажлаа онолын хувьд өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлыг
цаг үетэй нь уялдуулан сонгож авсан, үндэслэл сайтай, практик амьдралын мэдээ
сэлтэд сонирхолтой тооцоо хийгээд, түүнээсээ ургуулан оновчтой дүгнэлт, саналаа
гарган дэвшүүлж чадсан бол оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж,
тэнд онц сонирхолтой, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боломжтой нь харагдсан
бол энэ сэдвээрээ төгсөлт /диплом/ -ийн ажил бичээд улсын шалгалтын комиссын
гишүүдийн хуралд хамгаалж сургуулиа төгсөх боломж бүрдэнэ.
  Хэрэв улсын шалгалтын комиссын гишүүд “зөвлөмж” өгвөл цаашид уг сэдвээрээ
ЭЗБС-ийн магистрантурт суралцаж болно.


  1.3.     Төгсөлтийн ажлын сэдэв сонгож авах
  Тэнхимээс хянаж батлан гаргасан Хавсралт 3-рт байгаа сэдвүүдээс оюутан
өөрийнхөө сонирхсон сэдвийг сонгон авч, тэнхимд мэдэгдэж албан ѐсны болгоно.


  1.4.     Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг
  Тэнхимээс томилогдсон багш төгсөлтийн ажил хийж буй оюутанд онол, арга зүйн
талаар зөвлөгөө өгч, удирдаж ажиллана.
Төгсөлтийн ажлын агуулга, бүтцийг тодорхойлох болон бичих төлөвлөгөө
боловсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах бичиг, эх материал зааж
өгөх, боловсруулах тоо баримт, мэдээллийн талаар зөвлөгөө өгөх, бичилтийн явцад
хяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх нь удирдагчийн үндсэн үүрэг мөн.


   Төгсөлтийн ажлыг онол арга зүйн зохих түвшинд хийх, судалгаа тооцоо, дүгнэлт
нь үнэн зөв байх, графикт хугацаа, төлөвлөгөөг нарийн баримтлах, бичилтийг зохих
журмын дагуу бүрдүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэгч оюутан бүрэн хариуцана.


   Хоёр: Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт
   Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт өнгө үзэмж, уялдаа холбоо, эрэмбэ
дараалал сайтай байх нь үнэлгээний нэг үзүүлэлт болно.


   2.1.        Төгсөлтийн ажлын бүтэц
   Төгсөлтийн ажил нь / Хавсралт 1-г хар / дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
   1. Нүүр хуудас
   2. Гарчиг
   3. Удиртгал 2-3 хуудас
   4. Онолын үндэслэл 6-8 хуудас
   5. Үндсэн судалгааны хэсэг 18-20 хуудас
   6. Дүгнэлт, санал /2-3 хуудас/
   7. Ашигласан материалын жагсаалт
     Төгсөлтийн ажлын хэмжээ нь 30-35 хуудсанд багтаан бичсэн байвал зохино.
   8. Хавсралт


   Нүүрний хуудсыг Хавсралт 2-рт харуулсан маягаар бичнэ.         Төгсөлтийн ажил
бичих сэдвийн жагсаалтыг Хавсралт 3-рт байрлуулсан болно. Эдгээрээс оюутан
сонгох бөгөөд хэрэв хүсвэл чөлөөт сэдэв багштайгаа зөвлөөд сонгож болно.
   Гарчигт төгсөлтийн ажлын оршил, бүлэг, дэд бүлгийн нэр, дүгнэлт санал,
хавсралт,   ашигласан   ном,   хэвлэл,   эх   материалын   жагсаалт   зэргийг   зохих
дараалалтайгаар бичиж, хуудасны дугаарыг зааж өгнө. +
   Төгсөлтийн ажлын удиртгал хэсэгт сэдвийн ач холбогдол, чухал тал, энэ
талаархи төр засгийн үндсэн шийдвэр, хуулийг дэс дараалалтай авч товч дурьдана.
Мөн уг сэдвийг сонгон авч судлаж үзэх зайлшгүй шаардлага, судалгааны зорилго ба
зорилт, судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаанд
хэрэглэсэн арга, ашигласан материалын талаар өгүүлнэ.
   Сэдвийн үндсэн агуулгын хэсэг нь тухайн сэдвийн онцлогоос шалтгаалж 2 эсвэл 3
бүлэгтэй байна. Нэгдүгээр бүлэгт сонгон авсан сэдвийнхээ онолын үндэслэлийг, 2
бүлэгт уг сэдвийн өнөөгийн байдалд хийсэн судалгааг, 3 бүлэгт тухайн асуудлыг
цаашид боловсронгуй болгох арга замын тухай дэлгэрэнгүй тусгаж бичнэ.
   Онолын хэсэгт ном, товхимол бусад материалуудыг уншиж танилцаад энэ
асуудлын талаар ямар зохиогчийн ямар бүтээлд хэр зэрэг тусгагдсаныг харьцуулан
авч үзэж, тэдгээрт өөрийн гэсэн санал, дүгнэлт өгч бичнэ. Ингэхдээ ерөнхийгөөс
тодорхойд шилжих зарчмыг удирдлага болгон өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэх
зорилгоор судалж байгаа асуудлаараа эрдэмтдийн янз бүрийн үзэл бодлын нарийн
утга учрыг гаргаж тэдгээрийн дотроос голыг нь олох, хоорондоо ялгагдах үндсэн
шинж чанарыг нь олж мэдэх зорилт тавьж ажиллана. Ингэсний үндсэн дээр тэдгээр
эрдэмтдийн үзэл бодлыг үндсэн    шинж чанараар нь бүлэглэн, өөрийн үгээр товч
тодорхой ойлгомжтой тайлбарлан бичиж ямар эрдэмтэний ямар үзлийг дэмжиж
байгаагаа учир шалтгааных нь хамт тодорхойлон бичнэ. Ийнхүү сэдвийн онолын
үндэслэл боловсруулсны үндсэн дээр цаашид ямар тодорхой зорилт дэвшүүлэн
хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болно.
   Судалгааны хэсэгт сэдвийн дагуу бизнесийн байгууллагын тодорхой жишээн
дээр эдийн засгийн зарим үндсэн үзүүлэлтээр статистик, математик аргаар
шинжилгээ хийж, судалгааны үр дүнг хураангуйлан бичнэ. Тодорхой тоон мэдээллийг
ашиглан судалж байгууллагын амжилтыг товойлгон гаргаж ирэхийн зэрэгцээ
дутагдал оршиж байгаа эсэхийг нээн илрүүлэх, ашиглаж чадахгүй нөөцийг илрүүлэн
гаргах. Үүний зэрэгцээ төгсөлтийн ажлын онолын хэсэгт хөндөж бичсэн онолын
маргаантай асуудалтай, судалгааны хэсгийг холбон уялдуулж, өөрийн ойлголтыг
бататгаж, өгч байгаа дүгнэлт саналаа улам илүү үнэмшилтэй болгох шаардлагатай.
Судалгааны хэсэгт тухайн байгууллага дээр хийсэн судалгаа, шинжилгээ, төсөл,
төлөвлөгөө, тооцооны үндэслэлийг хүснэгт, диаграмм, схем, томъѐо, зураг,
үзүүлэнгээр харуулсан байвал зохино. Компьютерийн программ дээр хийсэн
өгөгдлүүдийн параметр, бусад үзүүлэлтүүдийг хавсаргах шаардлагатай.
   Гуравдугаар бүлэгт онолын хэсэг болон хийсэн шинжилгээний дүнг үндэслэн уг
асуудлын хэтийн төлөв, сайжруулах боловсронгуй болгох арга замыг тодорхойлж
бичнэ.
   Дүгнэлт, саналд онол арга зүйн үндэслэл хийгдсэн шинжилгээнээс урган гарч
байгаа зүйлсийг нэгтгэн дүгнэж өөрийн саналаа дэвшүүлнэ. Ингэхдээ судалгааны
объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодит
боломжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарна. Дүгнэлт санал нь шинжлэх ухааны
гүн үндэслэлтэй, бодитой, товч тодорхой, нотлох баримттай, хурц тод хэллэгтэй
байна. Шаардлагатай үед дүгнэлт саналаа үндэслэн боловсруулсан зөвлөмж гаргаж
болно.
     Ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалтад ашигласан материал бүрийн
зохиогчийн овгийн эхний үсэг, өөрийнх нь нэр, тухайн материалын бүрэн нэр,
хэвлэсэн он, хэвлэлийн газрын нэр, ашигласан хуудасны дугаар, сонин сэтгүүлийн
он, дугаар, хууль, журам зааврыг баталсан газрын нэр, тогтоол, тушаалын он, дугаар
зэргийг бүрэн гүйцэд бичнэ. Тухайлбал:
     1/ Б.Машир “Эдийн засгийн статистик” УБ, 2004, 12-18 тал
     2/ А. Баатар ”Монголчуудын харилцааны онцлог” Ардын Эрх сонин, УБ, 2001,
№123, 5-р тал гэх мэт


     Бусдын зохиол бүтээлээс ашигласан ишлэл, мэдээ баримт байвал тухайн
санааны эцсийн үгийн дээд талд тусгай тэмдэглэгээ хийгээд тэр хуудасны эцэст
шугам татаад доод талд нь ашигласан тодорхойлолтыг дээр дурдсан ѐсоор өгнө.
     Хавсралт нь төгсөлтийн ажлын үндсэн агуулгыг тодруулах зориулалттай туслах
материалуудаас бүрдэнэ.


     Гурав: Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах хугацаа
     Төгсөлтийн ажил бичих хугацааг бэлтгэл хийх, онолыг гүнзгийрүүлэн судлах,
тооцоо хийж дүгнэлт, санал боловсруулах, албан ѐсны болгон бичиж дуусгах,
тэнхимд тушаах, хамгаалах хугацаа гэж хуваана. Тухайлбал:


                  Төгсөлтийн ажил бичих календарчилсан төлөвлөгөө


     Д       Гүйцэтгэх                                                     Дуусгах
                                                 Агуулга
/д            ажил                                                         хугацаа
                              Сэдвээ сонгон авах, төлөвлөгөө бичиж
                           батлуулах,    холбогдох   ном,   бүтээл   олж
     1      Бэлтгэл ажил
                           судлах,      судлах    хувийн    программаа
                           боловсруулах
     2        Онолын          Холбогдох ном, бусад материал уншиж
үндэслэлийг     онолын боловсруулалт хийж энэ талаар
        гүнзгийрүүлэн   өөрийн гэсэн үзэл бодолтой болох
       судлах хугацаа
          Тооцоо хийж      Тодорхой бизнесийн байгууллагын тоон
        дүгнэлт өгөх,   материалд тулгуурлан тооцоо хийж түүндээ
  3
           санал        дүгнэлт өгч санал боловсруулах
        боловсруулах
                           Эх нооргоо бэлэн болгосны дараа тухайн
                        сэдвийн агуулгыг бүрэн гаргаж чадсан эсэх,
                        найруулга         хэллэгийн      алдаа      мадаг,
          Албан ѐсны    хэрэглэсэн нэр томъѐо ижил байгаа эсэх,
  4
           болгох       тооцооны     үнэн      зөвийг    шалгах,    өөрийн
                        санасан зорьсон хэмжээндээ хүргэж дүгнэлт
                        өгч санал боловсруулсан эсэх зэргийг дахин
                        сайтар хянах
                           Багшаар хянуулж гарын үсэг зуруулсны
   5 Тэнхимд тушаах     дараа     зарласан      хугацаанаас      хоцролгүй
                        тэнхимд тушаах
                           Хэрэв оюутан судалгаа шинжилгээний
                        ажлыг олон жилийн материалд тулгуурлан
                        шинжлэх      ухааны        үндэслэлтэй      хийсэн,
                        түүнээс        урган          гарсан       зөвлөмж
                        боловсруулсан        бол      төгсөлтийн     ажилд
                        хавсарган тэнхимийн хуралд оруулж цаашид
   6       Хамгаалах
                        хийх      ажлын     чиглэлийг      тогтоолгосноор
                        төгсөлтийн ажил бичиж эхлэж болно.
                           Хэрэв       оюутан       төгсөлтийн       ажлыг
                        хангалтгүй бичиж хамгаалсан бол долоо
                        хоногийн дотор нэмэлт засвар хийж дахин
                        хамгаална.




  Дөрөв: Төгсөлтийн ажлын хамгаалалт
  Оюутан бичсэн төгсөлтийн ажлаа удирдагч багшаар хянуулж гарын үсэг
зуруулсан нөхцөлд уг ажлыг хамгаалалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзнэ.
Төгсөлтийн   ажлыг   тэнхимээс   баталсан   хугацаанд   түүнийг   уншсан   багш
хамгаалуулж үнэлэлт өгнө. Хамгаалалтаар төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт,
агуулга нь энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа эсэх, уг сэдвийн хүрээнд
оюутны онол, арга зүйн мэдлэг ямар төвшинд байгааг харгалзан үнэлэлт өгсөн
байна.
Хавсралт 1:


                   Төгсөлтийн ажлыг бичих үлгэрчилсэн загвар


   Сэдэв1: “Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцийн шинжилгээ”


   Оршил


   I.    Бүлэг: ДНБ-ий үйлдвэрлэлийн аргаар тооцох, салбарын бүтэцийн онол


   1.1. ДНБ-ий тухай ойлголт
   1.2. Эдийн засгийн өсөлт ба ДНБ-ий талаар онол, үзэл баримтлалууд
   1.3. ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар болон эдийн засгийн салбаруудаар тооцох
арга зүй


   II.   Бүлэг: ДНБ-ийн өсөлт, салбаруудын бүтцийн өнөөгийн байдал чиг хандлага


   2.1. ДНБ-ий өсөлт чиг хандлага
   2.2. ДНБ-ий 1991-2010 оны салбаруудын бүтэц өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйл
   2.3. ДНБ-нд эзлэх хувь, дэлхийн дундаж, хөгжлийн ижил түвшинтэй орнуудтай
харьцуулах


   III. Бүлэг: Судалгааны хэсэг


   3.1. ДНБ-ий өсөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлийн индексийн шинэилгээ
   3.2. ДНБ-нд голлох салбаруудын эзлэх хувийн жин, өсөлтөнд нөлөөлөх хүчин
зүйлийн корреляцийн шинжилгээ
   3.3. ХАА-н салбарын нэмэгдэл өртгийн цаашдын хандлага


   Санал дүгнэлт
   Ашигласан ном
   Хавсралт
Хавсралт 2:




                                   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
                                Эдийн Засаг Бизнесийн Сургууль




                                                  ...................................-ийн тэнхим




                                             Төгсөлтийн ажил




Сэдэв:........................................................................................................


Удирдсан багш: ........................................................................................
Шүүмжилсэн багш. .......................................................................................
Гүйцэтгэсэн: ..............................................................................................




                                                                           ............анги..........хэсэг




                                      Улаанбаатар хот 2012 он
Хавсралт 3:




                                    Төгсөлтийн ажлын сэдвүүд:
1. ДНБ-ий салбарын бүтцийн шинжилгээ
2. Нийгмийн халамж эдийн засагт үзүүлэх нөлөө
3. Уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувь
4. ..........................................

More Related Content

What's hot

Togsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamjTogsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamj
Baska Purev
 
statistic_buleglelt
statistic_bulegleltstatistic_buleglelt
statistic_bulegleltoz
 
Lekts2. statistik ajilglalt
Lekts2.  statistik ajilglaltLekts2.  statistik ajilglalt
Lekts2. statistik ajilglalt
Anhaa8941
 
Статистикийн онол
Статистикийн онолСтатистикийн онол
Статистикийн онол
Ikhzasag SEZS
 
Dad_1
Dad_1Dad_1
Dad_1oz
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
Naraa_06
 
ҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлагаҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлага
Tuul Tuul
 
Managment 09
Managment 09Managment 09
Managment 09ub_old
 

What's hot (9)

Togsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamjTogsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamj
 
statistic_buleglelt
statistic_bulegleltstatistic_buleglelt
statistic_buleglelt
 
Lekts2. statistik ajilglalt
Lekts2.  statistik ajilglaltLekts2.  statistik ajilglalt
Lekts2. statistik ajilglalt
 
Статистикийн онол
Статистикийн онолСтатистикийн онол
Статистикийн онол
 
Dad_1
Dad_1Dad_1
Dad_1
 
bs1-1
bs1-1bs1-1
bs1-1
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
ҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлагаҮСХ гарын авлага
ҮСХ гарын авлага
 
Managment 09
Managment 09Managment 09
Managment 09
 

Viewers also liked

Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
mnuser
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
Dagva Donald
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 

Viewers also liked (6)

эссэ бямбахүү
эссэ бямбахүүэссэ бямбахүү
эссэ бямбахүү
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?Эссэ хэрхэн бичих вэ?
Эссэ хэрхэн бичих вэ?
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 

Similar to Togsoltiin ajil udirdamj

Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
Purevjav Arvinbayar
 
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
Baska Purev
 
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
E-Gazarchin Online University
 
CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1
E-Gazarchin Online University
 
1
11
Daalgavar
DaalgavarDaalgavar
Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018
Энхтамир Ш
 
Банкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн системБанкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн систем
Ikhzasag SEZS
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгааTumendemberel Buyanjargal
 
Strategiin tuluvluguu
Strategiin tuluvluguuStrategiin tuluvluguu
Strategiin tuluvluguu
E-Gazarchin Online University
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч зааварolziibuyn
 
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУСсудалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
ssuser6a076f
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
Шинэбаяр Найдан
 
HRON110
HRON110HRON110
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээ
Ikhzasag SEZS
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Khulan Jugder
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэс
Ikhzasag SEZS
 

Similar to Togsoltiin ajil udirdamj (20)

Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017Mergejliin dadlaga 2017
Mergejliin dadlaga 2017
 
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
 
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613төгсөлтийн ажлын аргачлал 20160613
төгсөлтийн ажлын аргачлал 20160613
 
CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1
 
1
11
1
 
Daalgavar
DaalgavarDaalgavar
Daalgavar
 
Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018
 
Банкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн системБанкны мэдээллийн систем
Банкны мэдээллийн систем
 
дипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаадипломын ажил бичих зааварчилгаа
дипломын ажил бичих зааварчилгаа
 
Strategiin tuluvluguu
Strategiin tuluvluguuStrategiin tuluvluguu
Strategiin tuluvluguu
 
диплом бичих товч заавар
диплом бичих товч заавардиплом бичих товч заавар
диплом бичих товч заавар
 
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУСсудалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
судалгааны тайлан ДХИС-ЭЗНУС
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
Зээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээЗээлийн шинжилгээ
Зээлийн шинжилгээ
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Zaawar
ZaawarZaawar
Zaawar
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэс
 

More from oz

лекц2
лекц2лекц2
лекц2oz
 
Dad_7
Dad_7Dad_7
Dad_7oz
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6oz
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6oz
 
Dad6
Dad6Dad6
Dad6oz
 
Dad_5
Dad_5Dad_5
Dad_5oz
 
Dad_4
Dad_4Dad_4
Dad_4oz
 
Dad_3
Dad_3Dad_3
Dad_3oz
 
Dad_2
Dad_2Dad_2
Dad_2oz
 
statistic_tarhalt
statistic_tarhaltstatistic_tarhalt
statistic_tarhaltoz
 
statistic_dundaj
statistic_dundajstatistic_dundaj
statistic_dundajoz
 
Spsss_jishee
Spsss_jisheeSpsss_jishee
Spsss_jisheeoz
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jisheeoz
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jisheeoz
 
Spss_dadlaga
Spss_dadlagaSpss_dadlaga
Spss_dadlagaoz
 
Stata_dad
Stata_dadStata_dad
Stata_dadoz
 
Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lectureoz
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програмoz
 
85 husnegt
85 husnegt85 husnegt
85 husnegtoz
 
Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09oz
 

More from oz (20)

лекц2
лекц2лекц2
лекц2
 
Dad_7
Dad_7Dad_7
Dad_7
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6
 
Dad_6
Dad_6Dad_6
Dad_6
 
Dad6
Dad6Dad6
Dad6
 
Dad_5
Dad_5Dad_5
Dad_5
 
Dad_4
Dad_4Dad_4
Dad_4
 
Dad_3
Dad_3Dad_3
Dad_3
 
Dad_2
Dad_2Dad_2
Dad_2
 
statistic_tarhalt
statistic_tarhaltstatistic_tarhalt
statistic_tarhalt
 
statistic_dundaj
statistic_dundajstatistic_dundaj
statistic_dundaj
 
Spsss_jishee
Spsss_jisheeSpsss_jishee
Spsss_jishee
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jishee
 
Spss_jishee
Spss_jisheeSpss_jishee
Spss_jishee
 
Spss_dadlaga
Spss_dadlagaSpss_dadlaga
Spss_dadlaga
 
Stata_dad
Stata_dadStata_dad
Stata_dad
 
Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lecture
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
 
85 husnegt
85 husnegt85 husnegt
85 husnegt
 
Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09Cirrelt 2009-09
Cirrelt 2009-09
 

Togsoltiin ajil udirdamj

  • 1. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ ТӨГСӨЛТИЙН АЖЛЫН УДИРДАМЖ Боловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/ Хянасан: …................................/Л.Нямбат (Sc.D)/ УЛААНБААТАР ХОТ 2012 ОН
  • 2. Агуулга 1. Төгсөлтийн ажлын зорилго, тавигдах шаарлага 1.1. Төгсөлтийн ажлын зорилго 1.2. Төгсөлтийн ажилд тавигдах шаардлага 1.3. Төгсөлтийн ажлын сэдэв сонгож авах 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг 2. Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт 2.1. Төгсөлтийн ажлын бүтэц 3. Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах хугацаа 4. Төгсөлтийн ажлын хамгаалалт Хавсралт
  • 3. Нэг: Төгсөлтийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага 1.1. Төгсөлтийн ажлын зорилго Төгсөлтийн ажлын үндсэн зорилго нь оюутан сонгосон сэдвийнхээ дагуу суралцсан хугацаандаа эзэмшсэн онолын мэдлэгээ бататган өргөжүүлж, түүнийгээ үйлдвэрлэлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэх дадлага, чадварыг олгоход оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт тавьж ажиллана. Үүнд: 1). Сонгож авсан сэдвийн дагуу сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний бүтээлийн цуврал, сэтгүүл, сонин уншиж хэвлэлийн материалд онолын боловсруулалт хийх; 2). Тухайн сэдвийн дагуу сүүлийн үед гарч байгаа төр засгийн хууль, тогтоол, шийдвэр, банк, санхүү – ҮСХ-оос боловсруулан гаргасан шийдвэр, журам, заавар зэргийг нарийвчлан судалж өөрийн хийсэн онолын боловсруулалттай зэрэгцүүлэн үзээд үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санааг дэвшүүлэх; 3). Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагааг илтгэн харуулах сүүлийн үеийн статистикийн бодит тоон материалыг цуглуулан авч түүнд бие даан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу боловсруулалт хийх; 4). Тооцоо хийж боловсруулсан материалын эцсийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, шинэ санал дэвшүүлж сурах зэрэг болно. 1.2 Төгсөлтийн ажилд тавигдах шаардлага. Үүнд: а/. Төгсөлтийн ажлыг А4-ийн хэмжээтэй цаасан дээр бичиж 35-аас доошгүй мөртэй, 30-35 нүүрэн дээр цэвэр үзэмжтэй, алдаагүй, засваргүй, гаргац сайтай, албан ѐсны бичгийн хэллэгээр, зөв байрлуулж зүүн талаас 25 мм, баруун талаас 25 мм, дээрээс 20 мм, доороос 20 мм-ийн зай авч компьютероор бичнэ. б/. Аливаа материал нь бичлэгийн хувьд тодорхой дэс дараалалтай, учир шалтгааныг нь зүй тогтолд нийцүүлэн зөв, тууштай гаргасан байх; в/. Сонгож авсан тодорхой нэг аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн тоон материлыг / 3-аас доошгүй жилийн / ашиглан тооцоо хийх /динамик, индекс, хамаарал, түүвэр гэх мэт/; г/. Дүгнэлт санал нь баримт нотолгоо үндэслэлтэй, хийсэн тооцоо судалгаанаас урган гарсан байх;
  • 4. д/. Төгсөлтийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байх зэрэг болно. Оюутан бүр өөрийн төгсөлтийн ажил бичихдээ бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой статистикийн судалгаа шинжилгээний асуудлаар сонгож авсан сэдвээ гүнзгий нягтлан судалж сайтар сэдэх, энэ үндсэн дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн үр дүнд муугаар нөлөөлж байгаа эдийн засаг, менежмент, санхүүгийн бүртгэл, санхүүгийн менежментийн болон маркетингийн дутагдал, доголдлыг илрүүлэн түүнийг арилгах арга замыг эрж олоод, авах арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй санал боловсруулж дэвшүүлбэл зохино. Оюутан багштайгаа тохиролцож төгсөлтийн ажил бичих сэдвээ сонгон авч, төлөвлөгөө боловсруулан батлуулж мөрдлөг болгон ажиллах бөгөөд төгсөлтийн ажил бичих явцдаа удирдагч багштайгаа байнга уулзаж зөвлөгөө авч байвал зохино. Төгсөлтийн ажил бичих нь оюутны бие даасан сургалт эрдэм шинжилгээний ажлын нэг хэлбэр бөгөөд бичиж хамгаалсан үнэлэлтийг сургууль төгссөн дипломын хавсралтад бичнэ. Оюутан төгсөлтийн ажлаа онолын хувьд өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлыг цаг үетэй нь уялдуулан сонгож авсан, үндэслэл сайтай, практик амьдралын мэдээ сэлтэд сонирхолтой тооцоо хийгээд, түүнээсээ ургуулан оновчтой дүгнэлт, саналаа гарган дэвшүүлж чадсан бол оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж, тэнд онц сонирхолтой, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боломжтой нь харагдсан бол энэ сэдвээрээ төгсөлт /диплом/ -ийн ажил бичээд улсын шалгалтын комиссын гишүүдийн хуралд хамгаалж сургуулиа төгсөх боломж бүрдэнэ. Хэрэв улсын шалгалтын комиссын гишүүд “зөвлөмж” өгвөл цаашид уг сэдвээрээ ЭЗБС-ийн магистрантурт суралцаж болно. 1.3. Төгсөлтийн ажлын сэдэв сонгож авах Тэнхимээс хянаж батлан гаргасан Хавсралт 3-рт байгаа сэдвүүдээс оюутан өөрийнхөө сонирхсон сэдвийг сонгон авч, тэнхимд мэдэгдэж албан ѐсны болгоно. 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг Тэнхимээс томилогдсон багш төгсөлтийн ажил хийж буй оюутанд онол, арга зүйн талаар зөвлөгөө өгч, удирдаж ажиллана.
  • 5. Төгсөлтийн ажлын агуулга, бүтцийг тодорхойлох болон бичих төлөвлөгөө боловсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах бичиг, эх материал зааж өгөх, боловсруулах тоо баримт, мэдээллийн талаар зөвлөгөө өгөх, бичилтийн явцад хяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх нь удирдагчийн үндсэн үүрэг мөн. Төгсөлтийн ажлыг онол арга зүйн зохих түвшинд хийх, судалгаа тооцоо, дүгнэлт нь үнэн зөв байх, графикт хугацаа, төлөвлөгөөг нарийн баримтлах, бичилтийг зохих журмын дагуу бүрдүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэгч оюутан бүрэн хариуцана. Хоёр: Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт Төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт өнгө үзэмж, уялдаа холбоо, эрэмбэ дараалал сайтай байх нь үнэлгээний нэг үзүүлэлт болно. 2.1. Төгсөлтийн ажлын бүтэц Төгсөлтийн ажил нь / Хавсралт 1-г хар / дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: 1. Нүүр хуудас 2. Гарчиг 3. Удиртгал 2-3 хуудас 4. Онолын үндэслэл 6-8 хуудас 5. Үндсэн судалгааны хэсэг 18-20 хуудас 6. Дүгнэлт, санал /2-3 хуудас/ 7. Ашигласан материалын жагсаалт Төгсөлтийн ажлын хэмжээ нь 30-35 хуудсанд багтаан бичсэн байвал зохино. 8. Хавсралт Нүүрний хуудсыг Хавсралт 2-рт харуулсан маягаар бичнэ. Төгсөлтийн ажил бичих сэдвийн жагсаалтыг Хавсралт 3-рт байрлуулсан болно. Эдгээрээс оюутан сонгох бөгөөд хэрэв хүсвэл чөлөөт сэдэв багштайгаа зөвлөөд сонгож болно. Гарчигт төгсөлтийн ажлын оршил, бүлэг, дэд бүлгийн нэр, дүгнэлт санал, хавсралт, ашигласан ном, хэвлэл, эх материалын жагсаалт зэргийг зохих дараалалтайгаар бичиж, хуудасны дугаарыг зааж өгнө. + Төгсөлтийн ажлын удиртгал хэсэгт сэдвийн ач холбогдол, чухал тал, энэ талаархи төр засгийн үндсэн шийдвэр, хуулийг дэс дараалалтай авч товч дурьдана. Мөн уг сэдвийг сонгон авч судлаж үзэх зайлшгүй шаардлага, судалгааны зорилго ба
  • 6. зорилт, судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаанд хэрэглэсэн арга, ашигласан материалын талаар өгүүлнэ. Сэдвийн үндсэн агуулгын хэсэг нь тухайн сэдвийн онцлогоос шалтгаалж 2 эсвэл 3 бүлэгтэй байна. Нэгдүгээр бүлэгт сонгон авсан сэдвийнхээ онолын үндэслэлийг, 2 бүлэгт уг сэдвийн өнөөгийн байдалд хийсэн судалгааг, 3 бүлэгт тухайн асуудлыг цаашид боловсронгуй болгох арга замын тухай дэлгэрэнгүй тусгаж бичнэ. Онолын хэсэгт ном, товхимол бусад материалуудыг уншиж танилцаад энэ асуудлын талаар ямар зохиогчийн ямар бүтээлд хэр зэрэг тусгагдсаныг харьцуулан авч үзэж, тэдгээрт өөрийн гэсэн санал, дүгнэлт өгч бичнэ. Ингэхдээ ерөнхийгөөс тодорхойд шилжих зарчмыг удирдлага болгон өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэх зорилгоор судалж байгаа асуудлаараа эрдэмтдийн янз бүрийн үзэл бодлын нарийн утга учрыг гаргаж тэдгээрийн дотроос голыг нь олох, хоорондоо ялгагдах үндсэн шинж чанарыг нь олж мэдэх зорилт тавьж ажиллана. Ингэсний үндсэн дээр тэдгээр эрдэмтдийн үзэл бодлыг үндсэн шинж чанараар нь бүлэглэн, өөрийн үгээр товч тодорхой ойлгомжтой тайлбарлан бичиж ямар эрдэмтэний ямар үзлийг дэмжиж байгаагаа учир шалтгааных нь хамт тодорхойлон бичнэ. Ийнхүү сэдвийн онолын үндэслэл боловсруулсны үндсэн дээр цаашид ямар тодорхой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болно. Судалгааны хэсэгт сэдвийн дагуу бизнесийн байгууллагын тодорхой жишээн дээр эдийн засгийн зарим үндсэн үзүүлэлтээр статистик, математик аргаар шинжилгээ хийж, судалгааны үр дүнг хураангуйлан бичнэ. Тодорхой тоон мэдээллийг ашиглан судалж байгууллагын амжилтыг товойлгон гаргаж ирэхийн зэрэгцээ дутагдал оршиж байгаа эсэхийг нээн илрүүлэх, ашиглаж чадахгүй нөөцийг илрүүлэн гаргах. Үүний зэрэгцээ төгсөлтийн ажлын онолын хэсэгт хөндөж бичсэн онолын маргаантай асуудалтай, судалгааны хэсгийг холбон уялдуулж, өөрийн ойлголтыг бататгаж, өгч байгаа дүгнэлт саналаа улам илүү үнэмшилтэй болгох шаардлагатай. Судалгааны хэсэгт тухайн байгууллага дээр хийсэн судалгаа, шинжилгээ, төсөл, төлөвлөгөө, тооцооны үндэслэлийг хүснэгт, диаграмм, схем, томъѐо, зураг, үзүүлэнгээр харуулсан байвал зохино. Компьютерийн программ дээр хийсэн өгөгдлүүдийн параметр, бусад үзүүлэлтүүдийг хавсаргах шаардлагатай. Гуравдугаар бүлэгт онолын хэсэг болон хийсэн шинжилгээний дүнг үндэслэн уг асуудлын хэтийн төлөв, сайжруулах боловсронгуй болгох арга замыг тодорхойлж бичнэ. Дүгнэлт, саналд онол арга зүйн үндэслэл хийгдсэн шинжилгээнээс урган гарч байгаа зүйлсийг нэгтгэн дүгнэж өөрийн саналаа дэвшүүлнэ. Ингэхдээ судалгааны
  • 7. объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодит боломжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарна. Дүгнэлт санал нь шинжлэх ухааны гүн үндэслэлтэй, бодитой, товч тодорхой, нотлох баримттай, хурц тод хэллэгтэй байна. Шаардлагатай үед дүгнэлт саналаа үндэслэн боловсруулсан зөвлөмж гаргаж болно. Ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалтад ашигласан материал бүрийн зохиогчийн овгийн эхний үсэг, өөрийнх нь нэр, тухайн материалын бүрэн нэр, хэвлэсэн он, хэвлэлийн газрын нэр, ашигласан хуудасны дугаар, сонин сэтгүүлийн он, дугаар, хууль, журам зааврыг баталсан газрын нэр, тогтоол, тушаалын он, дугаар зэргийг бүрэн гүйцэд бичнэ. Тухайлбал: 1/ Б.Машир “Эдийн засгийн статистик” УБ, 2004, 12-18 тал 2/ А. Баатар ”Монголчуудын харилцааны онцлог” Ардын Эрх сонин, УБ, 2001, №123, 5-р тал гэх мэт Бусдын зохиол бүтээлээс ашигласан ишлэл, мэдээ баримт байвал тухайн санааны эцсийн үгийн дээд талд тусгай тэмдэглэгээ хийгээд тэр хуудасны эцэст шугам татаад доод талд нь ашигласан тодорхойлолтыг дээр дурдсан ѐсоор өгнө. Хавсралт нь төгсөлтийн ажлын үндсэн агуулгыг тодруулах зориулалттай туслах материалуудаас бүрдэнэ. Гурав: Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах хугацаа Төгсөлтийн ажил бичих хугацааг бэлтгэл хийх, онолыг гүнзгийрүүлэн судлах, тооцоо хийж дүгнэлт, санал боловсруулах, албан ѐсны болгон бичиж дуусгах, тэнхимд тушаах, хамгаалах хугацаа гэж хуваана. Тухайлбал: Төгсөлтийн ажил бичих календарчилсан төлөвлөгөө Д Гүйцэтгэх Дуусгах Агуулга /д ажил хугацаа Сэдвээ сонгон авах, төлөвлөгөө бичиж батлуулах, холбогдох ном, бүтээл олж 1 Бэлтгэл ажил судлах, судлах хувийн программаа боловсруулах 2 Онолын Холбогдох ном, бусад материал уншиж
  • 8. үндэслэлийг онолын боловсруулалт хийж энэ талаар гүнзгийрүүлэн өөрийн гэсэн үзэл бодолтой болох судлах хугацаа Тооцоо хийж Тодорхой бизнесийн байгууллагын тоон дүгнэлт өгөх, материалд тулгуурлан тооцоо хийж түүндээ 3 санал дүгнэлт өгч санал боловсруулах боловсруулах Эх нооргоо бэлэн болгосны дараа тухайн сэдвийн агуулгыг бүрэн гаргаж чадсан эсэх, найруулга хэллэгийн алдаа мадаг, Албан ѐсны хэрэглэсэн нэр томъѐо ижил байгаа эсэх, 4 болгох тооцооны үнэн зөвийг шалгах, өөрийн санасан зорьсон хэмжээндээ хүргэж дүгнэлт өгч санал боловсруулсан эсэх зэргийг дахин сайтар хянах Багшаар хянуулж гарын үсэг зуруулсны 5 Тэнхимд тушаах дараа зарласан хугацаанаас хоцролгүй тэнхимд тушаах Хэрэв оюутан судалгаа шинжилгээний ажлыг олон жилийн материалд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн, түүнээс урган гарсан зөвлөмж боловсруулсан бол төгсөлтийн ажилд хавсарган тэнхимийн хуралд оруулж цаашид 6 Хамгаалах хийх ажлын чиглэлийг тогтоолгосноор төгсөлтийн ажил бичиж эхлэж болно. Хэрэв оюутан төгсөлтийн ажлыг хангалтгүй бичиж хамгаалсан бол долоо хоногийн дотор нэмэлт засвар хийж дахин хамгаална. Дөрөв: Төгсөлтийн ажлын хамгаалалт Оюутан бичсэн төгсөлтийн ажлаа удирдагч багшаар хянуулж гарын үсэг зуруулсан нөхцөлд уг ажлыг хамгаалалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзнэ.
  • 9. Төгсөлтийн ажлыг тэнхимээс баталсан хугацаанд түүнийг уншсан багш хамгаалуулж үнэлэлт өгнө. Хамгаалалтаар төгсөлтийн ажлын бичилт, бүрдүүлэлт, агуулга нь энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа эсэх, уг сэдвийн хүрээнд оюутны онол, арга зүйн мэдлэг ямар төвшинд байгааг харгалзан үнэлэлт өгсөн байна.
  • 10. Хавсралт 1: Төгсөлтийн ажлыг бичих үлгэрчилсэн загвар Сэдэв1: “Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцийн шинжилгээ” Оршил I. Бүлэг: ДНБ-ий үйлдвэрлэлийн аргаар тооцох, салбарын бүтэцийн онол 1.1. ДНБ-ий тухай ойлголт 1.2. Эдийн засгийн өсөлт ба ДНБ-ий талаар онол, үзэл баримтлалууд 1.3. ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар болон эдийн засгийн салбаруудаар тооцох арга зүй II. Бүлэг: ДНБ-ийн өсөлт, салбаруудын бүтцийн өнөөгийн байдал чиг хандлага 2.1. ДНБ-ий өсөлт чиг хандлага 2.2. ДНБ-ий 1991-2010 оны салбаруудын бүтэц өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйл 2.3. ДНБ-нд эзлэх хувь, дэлхийн дундаж, хөгжлийн ижил түвшинтэй орнуудтай харьцуулах III. Бүлэг: Судалгааны хэсэг 3.1. ДНБ-ий өсөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлийн индексийн шинэилгээ 3.2. ДНБ-нд голлох салбаруудын эзлэх хувийн жин, өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйлийн корреляцийн шинжилгээ 3.3. ХАА-н салбарын нэмэгдэл өртгийн цаашдын хандлага Санал дүгнэлт Ашигласан ном Хавсралт
  • 11. Хавсралт 2: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Эдийн Засаг Бизнесийн Сургууль ...................................-ийн тэнхим Төгсөлтийн ажил Сэдэв:........................................................................................................ Удирдсан багш: ........................................................................................ Шүүмжилсэн багш. ....................................................................................... Гүйцэтгэсэн: .............................................................................................. ............анги..........хэсэг Улаанбаатар хот 2012 он
  • 12. Хавсралт 3: Төгсөлтийн ажлын сэдвүүд: 1. ДНБ-ий салбарын бүтцийн шинжилгээ 2. Нийгмийн халамж эдийн засагт үзүүлэх нөлөө 3. Уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувь 4. ..........................................