SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧДЫН “ИЛҮҮДЭЛ ЖИНГ ХӨДӨЛГӨӨН БОЛОН
ИЛЧЛЭГ ЗОХИЦУУЛСАН ХООЛНЫ ДЭГЛЭМЭЭР БУУРУУЛАХ НЬ”
СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖИЛ
ҮНДЭСЛЭЛ:
Дэлхий нийтэд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соѐл иргэншил,
амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи
тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин жил ирэх тусам нэмэгдэж
байна. ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 2014 онд хийсэн судалгаагаар
илүүдэл жин ба таргалалттай 15-64 насны хүмүүс 2005 оноос тасралтгүй нэмэгдэж
энэ насны 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй ба 5 хүн тутмын нэг нь таргалалттай
буюу ХБӨ-өөр өвчлөх эрсдэлтэй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
Зан үйлийн буруу дадлаа өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон
зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн жингээ хэвийн
хэмжээнд барьж, архи тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчний 80%,
чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрийг 90%, хавдрын тохиолдлыг 33%-аар
багасгаж болно гэж ДЭМБ үзэж байна.
Тус сургууль нь нийт 98 багш, ажилчидтай. Үүнээс 65 нь багш 33 нь ажилтан
албан хаагч юм. Тус сургуулийн ажлын онцлог нь оюуны ажил эрхэлдэг, идэвхтэй
хөдөлгөөн хийх цаг бага гэх мэт амьдралын буруу хэв маягтай холбоотой
халдварт бус өвчинд өртөх тэр дундаа артерийн даралт ихсэх магадлал байгаа
тул дээрхи шалтгааануудыг үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж,
судалгаа гарган эрүүлжүүлэх шаардлага гарсан.
Судалгааны ажлын зорилго:
Жаргалант сумын ЕБС-ийн багш,ажилчдын илүүдэл жинг хөдөлгөөн болон,
илчлэг зохицуулсан хоолны дэглэмээр дамжуулан биеийн жинг бууруулах ажлын
үр дүнг судлахад оршино.
Судалгааны ажлын зорилт:
• Багш, ажиллагсдын хооллолтын ерөнхий мэдлэг, бодит хооллолт, шим
тэжээлийг тодорхойлох.
• Өдөрт авах илчлэгийн хэмжээ болон шимт бодисыг тодорхойлж, зөвлөмж
хэмжээтэй харьцуулах.
• Илчлэг зохицуулсан хоолны цэс боловсруулах хоолтой холбоотой
таргалалтын тархалт болон эрсдлийг антропометрийн аргаар үнэлэж
биеийн жинг бууруулах
Судалгааны арга,аргачлал
 Асуумжийн арга
 Антропометрийн арга
 Хорин дөрвөн цагийн эргэн санах
Антропометрийн хэмжилтэд:
 Биеийн жин
 Биед агуулагдах булчингийн хэмжээ
 Биед агуулагдах өөхний хэмжээ
 БЖИ
 Бие махбодь дахь өөхний эзлэх хувь,
 Усны хэмжээ
Биеийн найрлагыг Япон улсад үйлдвэрлэсэн Танита аппаратаар, өндөр
жинг Хятад улсад үйлдвэрлэсэн электрон жингээр тус тус тодорхойлсон.
Судалгааны арга зүй:
Судалгааг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан багш,ажилчидаа
дескриптив буюу нэг агшингийн судалгааны аргаар явуулах
Бодит үзлэгийн удирдамж ,зааврыг ашиглан дараах үзүүлэлтүүдийг
тодорхойлох:
*Артерийн даралт хэмжих
*Бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийг тогтоох
*ДЭМБ-ын 2006 оны” Таргалалтыг илрүүлэх удирдамж”-ийн дагуу
таргалалтыг тогтоох
*ДЭМБ-ын “Биеийн жингийн индекс тодорхойлох”удирдамжийн дагуу тооцох
*Багажийн шинжилгээ, лабораторийн оношлуур ашиглах
*One touch глюкометрээр захын цусанд сахарыг тодорхойлох
*Хэвлийн ЭХО-оор халдварт бус өвчнийг илрүүлэх
Асуумж судалгааны үр дүн:
Өвчлөлийн байдал тархалтыг судалж үзэхэд даралт ихсэх 8,2%, ходоодны
үрэвсэл 4,5%, зүрх судасны өвчин 5,8%, байв.Үүнээс хархад зүрх судас, даралт
ихсэх, ходоодны үрэвсэл гэх мэт хоолтой шууд хамааралтай өвчнүүд давамгайлж
байгаа нь харагдаж байна. Судалгаанд хамрагдагсадын 8% нь өглөө цайгаа
уудаггүй, 46% нь уудаг, 46% нь хааяа буюу тогтмол бус уудаг гэж хариулжээ.
Судалгаанд оролцогсдын 53% нь өдөрт 2 удаа , 39% нь гурван удаа, 7% нь 4 удаа
хооллодог гэсэн байна. Нийт хүний 29% нь 1-2л, 12% нь 800-1000, 54% нь 500-600
мл ус уудаг гэж тус тус хариулжээ. Үүнээс дүгнэхэд усны хэрэглээ бага байна гэж
үзэж болно. Өөх тосны хэрэглээ 12% нь өөх тос их хэрэглэдэг, 14% нь бага,
71% нь дунд зэрэг хэрэглэдэг гэсэн ба 40% нь ургамлын гаралтай 60% нь амьтны
гаралтай өөх тос хэрэглэдэг гэж хариулсан байна. Ихэнх хүмүүс өөх, тосыг их биш
дунд зэрэг хэрэглэдэг гэсэн хэдийч ихэнх нь амьтны гаралтай өөх тос хэрэглэж
байгаа нь зүрх судасны өвчний шалтгаан болж байна.
Бодит хооллолтын үр дүн
Судалгаанд хамрагдсан багш, ажиллагсадын хоногт хоолоор авсан үндсэн
шимт бодисын хэмжээг авч үзвэл зөвлөмж хэмжээнээс уураг 5,7%-иар илүү, өөх
тос 29,6%-иар илүү, нүүрс ус нь 13,6%-иар илүү тус тус авсан байна. Хоногт
хоолоор авсан эслэгийн хэмжээг авч үзвэл зөвлөмж хэмжээнээс 12,6 гр буюу
63%-иар бага авсан байна. Хоногын илчлэгийг уургаас 12-15%, өөх тосноос 25-
30%, нүүрс уснаас 55-60%, хангах нь зохимжтой. Судалгаанд хамрагсдын уураг,
нүүрс усны хэрэглээ боломжийн өөх тосны хэрэглээ бага зэрэг өндөр гарсан юм.
:Судалгааны үр дүнгээс үзвэл хоногын хоолны илчлэгийн 13%-ийг өглөө, 8,6%-ийг
бага үдэд, 36,7%-ийг өдөр, 11,50%-ийг их үд, 47%-ийг орой тус тус авсан байна.
Үүнээс харахад өглөө 12%, орой 22%-р тус тус илүү гарсан байна. Оройн хоолны
илчлэгийн % өндөр байгаа нь тухайн хүмүүсийн таргалалттай холбоотой гэж үзэж
байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс өдөрт авах илчлэгийн 290ккал-г өглөө,
191,4ккал-г бага үдэд, 812,5ккал-г өдөр, 254,7ккал-г их үдэд, 1039,7ккал-г орой тус
тус авсан байна
Антропометрийн хэмжилт үр дүн
Нийт судалгаанд хамрагсдын байх ѐстой жин болон одоо байгаа бодит
жинг харьцуулан харуулсан болно. Судалгаанд хамрагсдын дундаж биеийн жин
байх ѐстой жингээсээ 6-7кг-р илүү нэмэгдсэн нь харагдаж байна. Дэглэмийн явцад
багш, ажилчидын биеийн жин дунджаар 3 долоо хоногын хугацаанд 2кг-р буурсан
байна. Булчингийн дундаж масс нь 25кг байхаас 24кг байсан бөгөөд дэглэм
явуулсаны дараа 23кг хүртэл буурсан ба 1кг булчингийн масс хасагдсан байна.
Өөхний дундаж масс нь 13,6 кг байх ѐстойгоос 32,8 хүртэл нэмэгдсэн байсан ба
дэглэмийн дараа 31кг хүртэл буурсан бөгөөд 1,8кг өөхний масс хасагдсан үр дүн
гарсан. Мөн усны хэмжээ 30% байхаас 32,3% хүртэл нэмэгдсэн бөгөөд дэглэмийн
явцад 31.7%, дууссаны дараа 31.5% хүртэл 0.8%-р буурсан байна. Өөхний эзлэх
хувь нь 22,3 байхаас 41,6 хүртэл нэмэгдсэн ба дэглэмийн дараа 40.8 буюу 0.8%
буурсан байна. Судалгаанд хамрагсдын биеийн жин нь доорх биеийн найрлага тус
бүрээс тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд булчингийн масс-1кг, Өөхний
масс-1,8кг, усны хэмжээ-0,8%, өөхний эзлэх% 0,8%-аар тус тус буурсан бөгөөд
хамгийн их буурсан нь өөхний масс байгаа юм.
Судалгааны ажлын шинэлэг тал:
Өөрийн сургуулийн багш, ажилчдын дундах халдварт бус өвчний тархалт,
эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж ,эрүүлжүүлэх ажлыг эрүүл мэндийн 5 зарчмаар
төлөвлөж байгаа нь шинэлэг юм./ орчин, хоол, хөдөлгөөн, хувцаслалт, сэтгэл зүй/
Судалгааны ажлын практик ач холбогдол:
Багш, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг болон багажийн оношлогоогоор
эрүүл мэндийг үнэлэн нийтлэг гарах эрсдлийг тодорхойлж, нотолгоонд
тулгуурласан суурь судалгаа гаргах,
Суурь судалгааг ашиглан ажлын байранд багш, ажилчдын эрүүл мэндийг
дэмжих хөтөлбөр боловсруулан ажиллах, санал дэвшүүлэх, илүүдэл жинтэй багш,
ажилчдын эзлэх хувийг 0 %-тай болгох,
ДҮГНЭЛТ
Жил бүрийн багш,ажилчдын сорилын анализаас биеийн жингийн индексийг
авч үзвэл төвийн таргалалт буюу биеийн жингийн илүүдэлтэй багш, ажилтан 16
буюу 17%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх жилүүдээс жингийн илүүдэлтэй хүн
нэмэгдэх хандлагатай болж байна.Мөн багш,ажилчдын урьдчилан сэргийлэх
үзлэгийг сүүлийн 4 жилээр харьцуулан харахад нийт өвчлөлийн байдал буурч
байгаа ч гэсэн артерийн даралт ихсэх,зүрх судасны өвчин нэмэгдэж байна
Асуумж судалгааны үр дүнгээс харахад нийт ажиллагсадын хоол, шим
тэжээлийн мэдлэг дутмагаас хооллох цаг, хоолны хэмжээг тохируулж чаддаггүй,
өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний сонголт буруу байна.Судалгаанд хамрагдсан
багш, ажиллагсадын хоногт хоолоор авсан үндсэн шимт бодисын хэмжээг авч
үзвэл зөвлөмж хэмжээнээс уураг 5,7%-иар илүү, өөх тос 29,6%-иар илүү, нүүрс ус
нь 13,6%-иар илүү тус тус авсан байна. Хоногт хоолоор авсан эслэгийн хэмжээг
авч үзвэл зөвлөмж хэмжээнээс 12,6 гр буюу 63%-иар бага авсан байна. Хоногын
илчлэгийг уургаас 12-15%, өөх тосноос 25-30%, нүүрс уснаас 55-60%, хангах нь
зохимжтой.
 Ажиллагсадын хоногын хоолны илчлэг, уургийн хэмжээ, өөх тос, нүүрс ус,
тодорхой хэмжээгээр физиологийн норм хэмжээнд байгаа боловч Мөн амин дэм,
эрдэс бодисын хэрэглээ бага байгаа нь хүнсний ногоо болон жимс жимсгэний
хэрэглээ бага байгаатай холбоотой байна.
 Судалгаанд хамрагдсан хүмүүсийн биед агуулагдах өөхний хуримтлал
аль ч насанд ихэссэн, таргалалт өвчний тархалт өндөр байгаа нь биеийн жингийн
индекс, биеийн найрлагын үнэлгээнээс тодорхой байна. Дээрх байдлаас
шалтгаалан таргалалттай холбоотой өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ.
 Тухайн хүмүүст хөдөлгөөн болон, илчлэг зохицуулсан хоололтын
дэглэмийг ашиглан , амьдралын хэв маягийг нь өөрчлөснөөр зөвхөн өдөр тутмын
зөв хоолны дэглэмээр илчлэгийн хэрэглээг хянах, илүүдэл жин ба таргалалттай
хүмүүсийг турах боломжтойг 3 долоо хоногийн хугацаанд харуулсан болно.
 Илчлэг зохицуулсан хоолны дэглэм ,хөдөлгөөн нь үр дүнтэй байсан ба
хоолны дэглэм түүний хяналтыг сайжруулснаар хэт таргалалт болон манай оронд
эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа Зүрх судасны өвчин “чихрийн
шижин” гэх мэт халдварын бус өвчнүүдийн тархалтыг бууруулахад чухал үр
дүнтэй юм.
 Цаашид энэхүү хөдөлгөөн болон, хоолны дэглэмүүдийг үргэлжлүүлэн
зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээ нь илүүдэл жинг бууруулахад үр дүн
сайтай болох нь харагдлаа.
 Мөн тус сургууль нь “Чийрэгжүүлэлтийн танхим”тоног төхөөрөмжэй болж
7 хоног бүрийн пүрэв, баасан гарагийг эрүүл мэндийн өдөр болгон бодлогоор
зохицуулж, бүх багш, ажилчдыг 2 цаг идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл
бололцоогоор хангаж байгаа нь үр дүнгээ өгч,3 ажилтан хэвийн жинтэй болсон.
 Бүх багш, ажилчдадаа эрүүл зөв хооллолтын сургалт явуулж, хөдөлгөөн
болон илчлэг зохицуулсан хоолоор биеийн жингээ бууруулах ажил идэвхтэй өрнөж
байна.
ТҮЛХҮҮР ҮГИЙН ЖАГСААЛТ:
Биеийн жингийн индекс, Илчлэг зохицуулсан хоолны дэглэм, Биед
агуулагдах булчингийн хэмжээ ,Биед агуулагдах өөхний хэмжээ ,хоолны илчлэг
Дэвшүүлсэн санал зөвлөмж: ХБӨ-ний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг
бууруулах зорилгоор анхдагч урьдчилан сэргийлэлтийг сумын эрүүл мэндийн
төвийн эрүүл мэндийн ажилтануудаар дамжуулан нийт хүн амд мэдээлэл, сургалт,
суртчилгааны төрлүүдийг ашиглан зохион байгуулах тал дээр сум орон нутгийн
шийдвэр гаргах удирдлагууд бодлого боловсруулж хэрэгжүүлэх, мэрэгжлийн хоол
судлаачыг ажиллуулах тал дээр анхаарах шаардлагатай байна
эрүүл
хүн
цөсн
ий
үрэвс
эл
бөөр
ний
үрэвс
эл
ген
анге
мо
пече
нь
нойр
булч
ирха
н
үрэвс
эл
киста
почк
и
мием
матк
и
цөсн
ий
хүүди
йн
поли
п
Хр
брон
хит
элэгн
ий
үрэвс
эл
элэг
өөхж
илт
ходо
оны
үрэвс
эл
зүрх
судас
артер
ийн
дара
лт
ихсэх
өвчи
н
үе
мөч
2017 4 21 76 3 20 1 2 1 1 9 2 2
2018 4 8 27 3 11 1 1 1 2 2 1 2 3 1
2019 19 5 13 3 5 1 2 2 1 2 4 1
2020 47 8 4 4 4 3 2 4 7 1
0
10
20
30
40
50
60
70
80
Axis
Title
Багш ажилчдын эрүүл мэндийн байдлыг
сүүлийн 4жилээр харуулбал
2017 2018 2019 2020
Багш ажилчдийн өвчлөлт
судалгаа (сүүлийн 4жилээр
харуулав)
15% 8.50% 8% 4.80%
0%
2%
4%
6%
8%
10%
12%
14%
16%
Багш ажилчдийн өвчлөлтийн өсөлт бууралтыг
харуулбал судалгаа (сүүлийн 4жилээр
харуулав)
АШИГЛАСАН НОМ ЗҮЙ:
*Д.Алтанцэцэг Д.Даариймаа” Дотрын өвчтөнийг үзэх,шинжилгээнд
бэлтгэх,сувилах”Улаанбаатар 2001.х67-68
*Т.Ариунаа Л.Авирмэд”Дотор өвчин”Улаанбаатар 2008 х74-78,218-223
*Т.Баатар Н.Зоригт Л.Эрдэнэчимэг “Биеийн тамир эмчилгээ”Улаанбаатар
2007х210-212 ,311-314, 320-322
Ц.Батноров “Эмчилгээний биеийн тамир” Улаанбаатар 1996 х36-40
Д.Оюунчимэг Ц.Цэвэгдорж “Хоол тэжээлийн гарын авлага”
*Эрүүл мэндийн яам “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн
норм”
СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙСЭН:
ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
СУРГУУЛИЙН ЭМЧ Ц.САРАНГЭРЭЛ
0.00%
100.00%
2017 2018 2019 2020 дун…
цөс 2.40% 1.30% 1.30% 4% 3.50%
бөөрний үрэвсэл 88% 44% 30% 9% 42%
элэгний үрэвсэл 7% 7% 5% 4% 5.30%
ходоодны үрэвсэл 1.20% 1.60% 4.50% 3.50% 2.70%
А/Д ихсэх өвчин 2.30% 4.90% 9% 8.20% 6.10%
гемом 3.40% 4.90% 6.80% 4.70% 5%
элэгний өөхжилт 3.20% 4.50% 4.70% 4.10%
үе мөч 1.20% 1.60% 0 1.20% 1.60%
Axis
Title
Өвчлөлийн байдлыг хувиар үзүүлбэл

More Related Content

Similar to Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл

Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянахХоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянахGantulga Dashdondov
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчинtuya0507
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolthi_bmb
 
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтхөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХалиун
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХалиун
 
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdfDugerjavNominchimed
 
Lecture 1 dietology
Lecture 1 dietologyLecture 1 dietology
Lecture 1 dietologybulgaaubuns
 
1.3 Жирэмсний бусад хүндрэлүүд
1.3 Жирэмсний бусад хүндрэлүүд1.3 Жирэмсний бусад хүндрэлүүд
1.3 Жирэмсний бусад хүндрэлүүдsaruul tungalag
 
Цагаан хоолны ач тус
Цагаан  хоолны ач тусЦагаан  хоолны ач тус
Цагаан хоолны ач тусuniv.medical healt
 
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн univ.medical healt
 
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүнЭрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүнuniv.medical healt
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7bulgaaubuns
 
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)Naraa Bayarsaikhan
 

Similar to Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл (20)

Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянахХоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
 
халдварт бус өвчин
халдварт бус өвчинхалдварт бус өвчин
халдварт бус өвчин
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolt
 
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтхөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
 
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтХөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт
 
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
 
экспо 3
экспо 3экспо 3
экспо 3
 
Lecture 1 dietology
Lecture 1 dietologyLecture 1 dietology
Lecture 1 dietology
 
1.3 Жирэмсний бусад хүндрэлүүд
1.3 Жирэмсний бусад хүндрэлүүд1.3 Жирэмсний бусад хүндрэлүүд
1.3 Жирэмсний бусад хүндрэлүүд
 
Цагаан хоолны ач тус
Цагаан  хоолны ач тусЦагаан  хоолны ач тус
Цагаан хоолны ач тус
 
Jiremsen uyiin hollolt
Jiremsen uyiin holloltJiremsen uyiin hollolt
Jiremsen uyiin hollolt
 
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
 
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүнЭрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
 
Hool lecture 4
Hool lecture 4Hool lecture 4
Hool lecture 4
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7
 
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
Ppt dotood shuurel aus326 b.naranchimeg, d.maralmaa, h.unurmaa (1)
 
618 семинар
618 семинар618 семинар
618 семинар
 

More from БШУ-ны газар Хөвсгөл

ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг БШУ-ны газар Хөвсгөл
 

More from БШУ-ны газар Хөвсгөл (20)

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdfИх-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
 
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdfAlag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
Мөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdfМөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdf
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
ЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.ОюунжаргалЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.Оюунжаргал
 
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.ОюунЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
 
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.БаднаагаравЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
 
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.ДэлгэрмааТитэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
 
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
 
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
 
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэгМөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
Сод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБССод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБС
 
Цэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББЦэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББ
 
Мөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэгМөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэг
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, ЦогтгэрэлТитэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
 
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
Ирээдүй  Т.Дэлгэрсайхан Ирээдүй  Т.Дэлгэрсайхан
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
 

Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл

  • 1. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧДЫН “ИЛҮҮДЭЛ ЖИНГ ХӨДӨЛГӨӨН БОЛОН ИЛЧЛЭГ ЗОХИЦУУЛСАН ХООЛНЫ ДЭГЛЭМЭЭР БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ АЖИЛ ҮНДЭСЛЭЛ: Дэлхий нийтэд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж соѐл иргэншил, амьдралын буруу хэв маяг буюу зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин жил ирэх тусам нэмэгдэж байна. ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 2014 онд хийсэн судалгаагаар илүүдэл жин ба таргалалттай 15-64 насны хүмүүс 2005 оноос тасралтгүй нэмэгдэж энэ насны 2 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй ба 5 хүн тутмын нэг нь таргалалттай буюу ХБӨ-өөр өвчлөх эрсдэлтэй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Зан үйлийн буруу дадлаа өөрчлөх буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, архи тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчний 80%, чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрийг 90%, хавдрын тохиолдлыг 33%-аар багасгаж болно гэж ДЭМБ үзэж байна. Тус сургууль нь нийт 98 багш, ажилчидтай. Үүнээс 65 нь багш 33 нь ажилтан албан хаагч юм. Тус сургуулийн ажлын онцлог нь оюуны ажил эрхэлдэг, идэвхтэй хөдөлгөөн хийх цаг бага гэх мэт амьдралын буруу хэв маягтай холбоотой халдварт бус өвчинд өртөх тэр дундаа артерийн даралт ихсэх магадлал байгаа тул дээрхи шалтгааануудыг үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, судалгаа гарган эрүүлжүүлэх шаардлага гарсан. Судалгааны ажлын зорилго: Жаргалант сумын ЕБС-ийн багш,ажилчдын илүүдэл жинг хөдөлгөөн болон, илчлэг зохицуулсан хоолны дэглэмээр дамжуулан биеийн жинг бууруулах ажлын үр дүнг судлахад оршино. Судалгааны ажлын зорилт: • Багш, ажиллагсдын хооллолтын ерөнхий мэдлэг, бодит хооллолт, шим тэжээлийг тодорхойлох. • Өдөрт авах илчлэгийн хэмжээ болон шимт бодисыг тодорхойлж, зөвлөмж хэмжээтэй харьцуулах. • Илчлэг зохицуулсан хоолны цэс боловсруулах хоолтой холбоотой таргалалтын тархалт болон эрсдлийг антропометрийн аргаар үнэлэж биеийн жинг бууруулах Судалгааны арга,аргачлал  Асуумжийн арга  Антропометрийн арга  Хорин дөрвөн цагийн эргэн санах
  • 2. Антропометрийн хэмжилтэд:  Биеийн жин  Биед агуулагдах булчингийн хэмжээ  Биед агуулагдах өөхний хэмжээ  БЖИ  Бие махбодь дахь өөхний эзлэх хувь,  Усны хэмжээ Биеийн найрлагыг Япон улсад үйлдвэрлэсэн Танита аппаратаар, өндөр жинг Хятад улсад үйлдвэрлэсэн электрон жингээр тус тус тодорхойлсон. Судалгааны арга зүй: Судалгааг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан багш,ажилчидаа дескриптив буюу нэг агшингийн судалгааны аргаар явуулах Бодит үзлэгийн удирдамж ,зааврыг ашиглан дараах үзүүлэлтүүдийг тодорхойлох: *Артерийн даралт хэмжих *Бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийг тогтоох *ДЭМБ-ын 2006 оны” Таргалалтыг илрүүлэх удирдамж”-ийн дагуу таргалалтыг тогтоох *ДЭМБ-ын “Биеийн жингийн индекс тодорхойлох”удирдамжийн дагуу тооцох *Багажийн шинжилгээ, лабораторийн оношлуур ашиглах *One touch глюкометрээр захын цусанд сахарыг тодорхойлох *Хэвлийн ЭХО-оор халдварт бус өвчнийг илрүүлэх Асуумж судалгааны үр дүн: Өвчлөлийн байдал тархалтыг судалж үзэхэд даралт ихсэх 8,2%, ходоодны үрэвсэл 4,5%, зүрх судасны өвчин 5,8%, байв.Үүнээс хархад зүрх судас, даралт ихсэх, ходоодны үрэвсэл гэх мэт хоолтой шууд хамааралтай өвчнүүд давамгайлж байгаа нь харагдаж байна. Судалгаанд хамрагдагсадын 8% нь өглөө цайгаа уудаггүй, 46% нь уудаг, 46% нь хааяа буюу тогтмол бус уудаг гэж хариулжээ. Судалгаанд оролцогсдын 53% нь өдөрт 2 удаа , 39% нь гурван удаа, 7% нь 4 удаа хооллодог гэсэн байна. Нийт хүний 29% нь 1-2л, 12% нь 800-1000, 54% нь 500-600 мл ус уудаг гэж тус тус хариулжээ. Үүнээс дүгнэхэд усны хэрэглээ бага байна гэж үзэж болно. Өөх тосны хэрэглээ 12% нь өөх тос их хэрэглэдэг, 14% нь бага, 71% нь дунд зэрэг хэрэглэдэг гэсэн ба 40% нь ургамлын гаралтай 60% нь амьтны гаралтай өөх тос хэрэглэдэг гэж хариулсан байна. Ихэнх хүмүүс өөх, тосыг их биш дунд зэрэг хэрэглэдэг гэсэн хэдийч ихэнх нь амьтны гаралтай өөх тос хэрэглэж байгаа нь зүрх судасны өвчний шалтгаан болж байна.
  • 3. Бодит хооллолтын үр дүн Судалгаанд хамрагдсан багш, ажиллагсадын хоногт хоолоор авсан үндсэн шимт бодисын хэмжээг авч үзвэл зөвлөмж хэмжээнээс уураг 5,7%-иар илүү, өөх тос 29,6%-иар илүү, нүүрс ус нь 13,6%-иар илүү тус тус авсан байна. Хоногт хоолоор авсан эслэгийн хэмжээг авч үзвэл зөвлөмж хэмжээнээс 12,6 гр буюу 63%-иар бага авсан байна. Хоногын илчлэгийг уургаас 12-15%, өөх тосноос 25- 30%, нүүрс уснаас 55-60%, хангах нь зохимжтой. Судалгаанд хамрагсдын уураг, нүүрс усны хэрэглээ боломжийн өөх тосны хэрэглээ бага зэрэг өндөр гарсан юм. :Судалгааны үр дүнгээс үзвэл хоногын хоолны илчлэгийн 13%-ийг өглөө, 8,6%-ийг бага үдэд, 36,7%-ийг өдөр, 11,50%-ийг их үд, 47%-ийг орой тус тус авсан байна. Үүнээс харахад өглөө 12%, орой 22%-р тус тус илүү гарсан байна. Оройн хоолны илчлэгийн % өндөр байгаа нь тухайн хүмүүсийн таргалалттай холбоотой гэж үзэж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс өдөрт авах илчлэгийн 290ккал-г өглөө, 191,4ккал-г бага үдэд, 812,5ккал-г өдөр, 254,7ккал-г их үдэд, 1039,7ккал-г орой тус тус авсан байна Антропометрийн хэмжилт үр дүн Нийт судалгаанд хамрагсдын байх ѐстой жин болон одоо байгаа бодит жинг харьцуулан харуулсан болно. Судалгаанд хамрагсдын дундаж биеийн жин байх ѐстой жингээсээ 6-7кг-р илүү нэмэгдсэн нь харагдаж байна. Дэглэмийн явцад багш, ажилчидын биеийн жин дунджаар 3 долоо хоногын хугацаанд 2кг-р буурсан байна. Булчингийн дундаж масс нь 25кг байхаас 24кг байсан бөгөөд дэглэм явуулсаны дараа 23кг хүртэл буурсан ба 1кг булчингийн масс хасагдсан байна. Өөхний дундаж масс нь 13,6 кг байх ѐстойгоос 32,8 хүртэл нэмэгдсэн байсан ба дэглэмийн дараа 31кг хүртэл буурсан бөгөөд 1,8кг өөхний масс хасагдсан үр дүн гарсан. Мөн усны хэмжээ 30% байхаас 32,3% хүртэл нэмэгдсэн бөгөөд дэглэмийн явцад 31.7%, дууссаны дараа 31.5% хүртэл 0.8%-р буурсан байна. Өөхний эзлэх хувь нь 22,3 байхаас 41,6 хүртэл нэмэгдсэн ба дэглэмийн дараа 40.8 буюу 0.8% буурсан байна. Судалгаанд хамрагсдын биеийн жин нь доорх биеийн найрлага тус бүрээс тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд булчингийн масс-1кг, Өөхний масс-1,8кг, усны хэмжээ-0,8%, өөхний эзлэх% 0,8%-аар тус тус буурсан бөгөөд хамгийн их буурсан нь өөхний масс байгаа юм. Судалгааны ажлын шинэлэг тал: Өөрийн сургуулийн багш, ажилчдын дундах халдварт бус өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж ,эрүүлжүүлэх ажлыг эрүүл мэндийн 5 зарчмаар төлөвлөж байгаа нь шинэлэг юм./ орчин, хоол, хөдөлгөөн, хувцаслалт, сэтгэл зүй/ Судалгааны ажлын практик ач холбогдол: Багш, ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг болон багажийн оношлогоогоор эрүүл мэндийг үнэлэн нийтлэг гарах эрсдлийг тодорхойлж, нотолгоонд тулгуурласан суурь судалгаа гаргах,
  • 4. Суурь судалгааг ашиглан ажлын байранд багш, ажилчдын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулан ажиллах, санал дэвшүүлэх, илүүдэл жинтэй багш, ажилчдын эзлэх хувийг 0 %-тай болгох, ДҮГНЭЛТ Жил бүрийн багш,ажилчдын сорилын анализаас биеийн жингийн индексийг авч үзвэл төвийн таргалалт буюу биеийн жингийн илүүдэлтэй багш, ажилтан 16 буюу 17%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх жилүүдээс жингийн илүүдэлтэй хүн нэмэгдэх хандлагатай болж байна.Мөн багш,ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг сүүлийн 4 жилээр харьцуулан харахад нийт өвчлөлийн байдал буурч байгаа ч гэсэн артерийн даралт ихсэх,зүрх судасны өвчин нэмэгдэж байна Асуумж судалгааны үр дүнгээс харахад нийт ажиллагсадын хоол, шим тэжээлийн мэдлэг дутмагаас хооллох цаг, хоолны хэмжээг тохируулж чаддаггүй, өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний сонголт буруу байна.Судалгаанд хамрагдсан багш, ажиллагсадын хоногт хоолоор авсан үндсэн шимт бодисын хэмжээг авч үзвэл зөвлөмж хэмжээнээс уураг 5,7%-иар илүү, өөх тос 29,6%-иар илүү, нүүрс ус нь 13,6%-иар илүү тус тус авсан байна. Хоногт хоолоор авсан эслэгийн хэмжээг авч үзвэл зөвлөмж хэмжээнээс 12,6 гр буюу 63%-иар бага авсан байна. Хоногын илчлэгийг уургаас 12-15%, өөх тосноос 25-30%, нүүрс уснаас 55-60%, хангах нь зохимжтой.  Ажиллагсадын хоногын хоолны илчлэг, уургийн хэмжээ, өөх тос, нүүрс ус, тодорхой хэмжээгээр физиологийн норм хэмжээнд байгаа боловч Мөн амин дэм, эрдэс бодисын хэрэглээ бага байгаа нь хүнсний ногоо болон жимс жимсгэний хэрэглээ бага байгаатай холбоотой байна.  Судалгаанд хамрагдсан хүмүүсийн биед агуулагдах өөхний хуримтлал аль ч насанд ихэссэн, таргалалт өвчний тархалт өндөр байгаа нь биеийн жингийн индекс, биеийн найрлагын үнэлгээнээс тодорхой байна. Дээрх байдлаас шалтгаалан таргалалттай холбоотой өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ.  Тухайн хүмүүст хөдөлгөөн болон, илчлэг зохицуулсан хоололтын дэглэмийг ашиглан , амьдралын хэв маягийг нь өөрчлөснөөр зөвхөн өдөр тутмын зөв хоолны дэглэмээр илчлэгийн хэрэглээг хянах, илүүдэл жин ба таргалалттай хүмүүсийг турах боломжтойг 3 долоо хоногийн хугацаанд харуулсан болно.  Илчлэг зохицуулсан хоолны дэглэм ,хөдөлгөөн нь үр дүнтэй байсан ба хоолны дэглэм түүний хяналтыг сайжруулснаар хэт таргалалт болон манай оронд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа Зүрх судасны өвчин “чихрийн шижин” гэх мэт халдварын бус өвчнүүдийн тархалтыг бууруулахад чухал үр дүнтэй юм.  Цаашид энэхүү хөдөлгөөн болон, хоолны дэглэмүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулсан ба энэхүү арга хэмжээ нь илүүдэл жинг бууруулахад үр дүн сайтай болох нь харагдлаа.  Мөн тус сургууль нь “Чийрэгжүүлэлтийн танхим”тоног төхөөрөмжэй болж 7 хоног бүрийн пүрэв, баасан гарагийг эрүүл мэндийн өдөр болгон бодлогоор
  • 5. зохицуулж, бүх багш, ажилчдыг 2 цаг идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл бололцоогоор хангаж байгаа нь үр дүнгээ өгч,3 ажилтан хэвийн жинтэй болсон.  Бүх багш, ажилчдадаа эрүүл зөв хооллолтын сургалт явуулж, хөдөлгөөн болон илчлэг зохицуулсан хоолоор биеийн жингээ бууруулах ажил идэвхтэй өрнөж байна. ТҮЛХҮҮР ҮГИЙН ЖАГСААЛТ: Биеийн жингийн индекс, Илчлэг зохицуулсан хоолны дэглэм, Биед агуулагдах булчингийн хэмжээ ,Биед агуулагдах өөхний хэмжээ ,хоолны илчлэг Дэвшүүлсэн санал зөвлөмж: ХБӨ-ний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор анхдагч урьдчилан сэргийлэлтийг сумын эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтануудаар дамжуулан нийт хүн амд мэдээлэл, сургалт, суртчилгааны төрлүүдийг ашиглан зохион байгуулах тал дээр сум орон нутгийн шийдвэр гаргах удирдлагууд бодлого боловсруулж хэрэгжүүлэх, мэрэгжлийн хоол судлаачыг ажиллуулах тал дээр анхаарах шаардлагатай байна эрүүл хүн цөсн ий үрэвс эл бөөр ний үрэвс эл ген анге мо пече нь нойр булч ирха н үрэвс эл киста почк и мием матк и цөсн ий хүүди йн поли п Хр брон хит элэгн ий үрэвс эл элэг өөхж илт ходо оны үрэвс эл зүрх судас артер ийн дара лт ихсэх өвчи н үе мөч 2017 4 21 76 3 20 1 2 1 1 9 2 2 2018 4 8 27 3 11 1 1 1 2 2 1 2 3 1 2019 19 5 13 3 5 1 2 2 1 2 4 1 2020 47 8 4 4 4 3 2 4 7 1 0 10 20 30 40 50 60 70 80 Axis Title Багш ажилчдын эрүүл мэндийн байдлыг сүүлийн 4жилээр харуулбал 2017 2018 2019 2020 Багш ажилчдийн өвчлөлт судалгаа (сүүлийн 4жилээр харуулав) 15% 8.50% 8% 4.80% 0% 2% 4% 6% 8% 10% 12% 14% 16% Багш ажилчдийн өвчлөлтийн өсөлт бууралтыг харуулбал судалгаа (сүүлийн 4жилээр харуулав)
  • 6. АШИГЛАСАН НОМ ЗҮЙ: *Д.Алтанцэцэг Д.Даариймаа” Дотрын өвчтөнийг үзэх,шинжилгээнд бэлтгэх,сувилах”Улаанбаатар 2001.х67-68 *Т.Ариунаа Л.Авирмэд”Дотор өвчин”Улаанбаатар 2008 х74-78,218-223 *Т.Баатар Н.Зоригт Л.Эрдэнэчимэг “Биеийн тамир эмчилгээ”Улаанбаатар 2007х210-212 ,311-314, 320-322 Ц.Батноров “Эмчилгээний биеийн тамир” Улаанбаатар 1996 х36-40 Д.Оюунчимэг Ц.Цэвэгдорж “Хоол тэжээлийн гарын авлага” *Эрүүл мэндийн яам “Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм” СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙСЭН: ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭМЧ Ц.САРАНГЭРЭЛ 0.00% 100.00% 2017 2018 2019 2020 дун… цөс 2.40% 1.30% 1.30% 4% 3.50% бөөрний үрэвсэл 88% 44% 30% 9% 42% элэгний үрэвсэл 7% 7% 5% 4% 5.30% ходоодны үрэвсэл 1.20% 1.60% 4.50% 3.50% 2.70% А/Д ихсэх өвчин 2.30% 4.90% 9% 8.20% 6.10% гемом 3.40% 4.90% 6.80% 4.70% 5% элэгний өөхжилт 3.20% 4.50% 4.70% 4.10% үе мөч 1.20% 1.60% 0 1.20% 1.60% Axis Title Өвчлөлийн байдлыг хувиар үзүүлбэл