SlideShare a Scribd company logo

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf

СУДАЛГААНЫ АЖИЛ-2022-2023

1 of 21
Download to read offline
1
ИХ-УУЛ ЕБС
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧСЭН: Нийгмийн ажилтан Г.Халиунаа
НТБ-ын багш А.Наранчимэг
ИЁЗБ-ын багш Б.Даваахүү
НУ-ы багш Б.Төвшинзаяа
2022 ОН
2
ИХ-УУЛ ЕБС
НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА
НЭГ. СУДУЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА
1.1. Хураангуй
1.2. Түлхүүр үг
1.3. Сэдвийн сонгосон үндэслэл
1.4. Судалгааны зорилго
1.5. Судалгааны зорилт
1.6. Судалгааны обьект
1.7. Судлах зүйл
1.8. Судалгааны таамаглал
1.9. Судлагдсан байдал
1.10. Судалгааны арга
1.11. Судалгааны шинэлэг тал
ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ
2.1. Онолын хэсэг
2.2. Асуудал илрүүлэх судалгаа
2.3. Судалгааны дүгнэлт
ГУРАВ. АСУУДЛАА ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ
3.1. Бодлогын хувилбар шийдлүүд
3.2. Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө
3.3. Судалгааны ажлын ерөнхий дүгнэлт
3.4. Ашигласан материалын жагсаалт
ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
ТАВ. НОМ ЗҮЙ, АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
ЗУРГАА. ХАВСРАЛТ
3
ИХ-УУЛ ЕБС
1.1 Хураангуй: НҮБ-ын ерөнхий ассамблейгаас баталсан Хүүхдийн Эрхийн Конвенцид
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь тусгай халамж болон ижил тэгш харьцааг хүлээн авах
эрхтэй, боловсрол хүний үндсэн эрх, хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон орчноор
хангагдах эрхтэй гэж заасан байдаг. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн онцлог, суралцах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахад чиглэсэн
олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийг ердийн хэлбэрийн сургуульд тэгш хамруулан сургахаар олон ажлыг
хийж байгаа боловч бодит байдалд бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Үүний гол шалтгаан
нь багш боловсон хүчний мэдлэг, чадвар, хүртээмжгүй байдал болж байна. ЕБС-ийн багш
нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад бэлэн бус, сургалтын орчин,
хэрэглэгдэхүүний хувьд ч тохиромжтой бус бүрэн шийдээгүй байна. Тусгай хэрэгцээт
боловсрол шаардлагатай хүүхдийг боловсролд тэгш хамруулах, тэдгээр хүүхдийн нас
сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон үйлчилгээ хүргэх асуудал нь боловсролын салбарт
нэн тэргүүний чухал асуудал байдал. Ялангуяа хөдөө орон нутагт тусгай хэрэгцээт
боловсрол шаардлагатай хүүхдийг сургах, хөгжүүлэх нь бэрхшээлтэй асуудал байдаг. Учир
нь хүүхдийг сургах сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл хангалтгүй байдаг. Үүний
хамгийн чухал нэг бэрхшээлтэй асуудал нь багш нарын хувьд эдгээр хүүхдүүдтэй ажиллах
арга зүйн мэдлэг байдаггүй. Үүнээс үүдэж тухайн хүүхдээ ямар түвшинд судалж, ямар
үйлчилгээ хүргэхээ төдийлөн мэддэггүй. Өөрсдийн хэмжээнд ажиллаж байгаа ч баримт
бичгийг хангалттай бүрдүүлж чаддаггүй, ганцаарчилсан тусгайлан төлөвлөгөөг
боловсруулдаг ч хэт ерөнхий том зорилтуудыг сонгож тэр нь үр дүнд хүрч чаддагүй, эцэг эх,
мэргэжлийн багш нарыг үйл ажиллагаандаа татан оролцуулж чаддагүй зэрэг олон асуудал
бэрхшээлүүд тулгарсаар бодитой, үр дүнтэй үйлчилгээ хүүхэд бүрт хүрч чадахгүй байсаар
өдийг хүрсэн. Тэгвэл сургуулийн хүүхэд хамгааллын баг, дэмжлэгийн багаар хамтран
сургуулийн нийт багш нар, тэр дундаа тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд
ангид нь суралцаж буй АУБ нарт зориулж “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай
хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийг боловсруулж, туршин хэрэгжүүлж
ажиллах боломжтой пм гэдгийг энэхүү судалгааны ажлаараа харуулахыг зорьсон. Энэхүү
арга зүйн дэмжлэг үзүүлэх дэвтэр нь 12 үндсэн хэсгээс бүрдсэн. Хүүхдийг 8 үе шатаар
оношлон судлах, хүүхдийн хэрэгцээг 2 үе шатаар тодорхойлох, эцэг эхийн оролцоо, хамтын
ажиллагаа,багш, эцэг эхийн хамтын дүгнэлт чиглэл, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө-
хүүхэд хамгааллын асуудал, мэргэжлийн багш нартай хамтран ажиллах, сургалтын
хөтөлбөр боловсруулах жишиг санаа,багшийн ажлын үр дүн, өөрийн үнэлгээ /баримт,
хавсралтууд/, багшийн ажлыг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ, шалгуур үзүүлэлт /хүүхэд тус
бүрээр/, багшийн ажлыг үнэлж дүгнэх, урамшуулал бодох, сургуулийн дэмжлэгийн баг,
хүүхэд хамгааллын багийн гишүүдийн зөвлөмж, багшид мэдлэг олгох зөвлөмжийн хэсэг
/хөгжлийн бэрхшээлд тохирсон онолын мэдээллүүд/ зэргийг багтаасан. Энэхүү дэвтэр нь
бидний судалгааны ажлын гол үр дүн гэж хэлж болох ба багш нарыг тусгай хэрэгцээт
боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллахад дэмжлэг болох хамгийн чухал арга зүйн
дэмжлэг гэж ойлгож болох юм. Энэхүү дэвтрийг багш дээрх алхамчлалын хүрээнд хийснээр
хүүхэд нэг бүрт тохирсон үйлчилгээг үзүүлж сургуулийн хэмжээнд тусгай хэрэгцээт
боловсрол, тэгш хамруулах асуудал нэг шат ахина гэж харж байгаа юм. Мөн үүгээрээ
дамжуулж мэргэжлийн багш нар, эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах
байдлаар сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа ч тогтворжих сайн талтай.
1.2 Түлхүүр үг- Боловсрол- Тусгай хэрэгцээт суралцагч(хөгжлийн бэрхшээлтэй)-Багш-Эцэг эх,
чиглүүлэх дэвтэр
1.3 Сэдэв сонгосон үндэслэл
4
ИХ-УУЛ ЕБС
Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг жирийн
хүүхдүүдтэй хамт сургуульд сургах, цэцэрлэгт хүмүүжүүлэх, тэдэнд хандах нийгмийн хандлагыг
өөрчлөх, бусад хүүхдүүдийн адил хүртээмжтэй тэгш, чанартай боловсрол олгож, нийгмийн
идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг барьж ажиллаж байна.
Гэвч манай улсад суралцагчдыг тэгш хамруулан сургах асуудал аль ч сургалтын
байгууллагад тэр дундаа хөдөө орон нутаг, ялангуяа суманд шийдэхэд маш төвөгтэй асуудал
байдаг. Учир нь эдгээр хүүхдүүдийг сургах, хөгжүүлэх талаар эцэг эх, асран хамгаалагчид,
иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийн зөрүүтэй байдал байсаар байна.
Мөн багш нараас авсан судалгаагаар эдгээр хүүхдүүдтэй ажиллахад дараах хүндрэл
бэрхшээлтэй асуудлууд тулгардаг гэж үзсэн. Үүнд:
 Хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой хүүхэдтэй ажиллах арга барил дутмаг
 Тэдэнд мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд ашиглах сургалтын материал, гарын авлага,
хэрэглэгдэхүүн, ажиллах орчин зэрэг учир дутагдалтай
 Заах арга зүй, мэдлэг, мэдээлэл дутмаг
 Чиглэл, арга зүй болгох ямар нэг арга зүйл гарын авлага, материал дутагдалтай,
хаанаас олохоо мэддэггүй зэрэг олон асуудлыг илэрхийлсэн байсан. Энэ чиглэлээр
багш нарт дэмжлэг үзүүлэхүйц жишиг орчин, сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүнээр
хангах нөөц боломж бага байгаа хэдий ч тухайн багшийг хүүхэдтэй ажиллах наад захын
мэдлэг, арга зүйгээр хангах, чиглүүлэх боломж байгаа гэж харсан. Тиймд сургуулийн
хүүхэд хамгааллын баг, дэмжлэгийн багаар хамтран ялангуяа анги удирдаж байгаа
залуу багш нарт зориулсан зөвлөмж, гарын авлага материал зэргийг боловсруулж өгөх
байдлаар дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү санаан дээр тулгуурлан багш,
хүүхдэд дэмжлэг болох гарц гаргалгааг эрэлхийлж энэхүү судалгааны ажлыг бичсэн.
1.4. Судалгааны зорилго
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт тулгамдаж
буй асуудлыг нь илрүүлж шийдвэрлэх арга замыг олж, дэмжлэг үзүүлнэ.
1.5.Судалгааны зорилт
1. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт
тулгамдаж буй асуудал, хэрэгцээг илрүүлэх
2. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт
тулгарч буй асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлох
3. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагтай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарыг
чиглүүлэх арга зүйг боловсруулж, туршиж үр дүнг үнэлэх
4. Үр дүнд хүрсэн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх
1.6. Судалгааны объект
1.7. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд болон тэдгээр хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар
1.8. Судлах зүйл- Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж буй багш
нар, асран хамгаалагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдэж болох арга
зам, боловсрол олгох арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх талаар судлах
1.9. Судалгааны таамаглал- Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй
ажиллаж байгаа багш нарт бариад ажиллах, үр дүнд хүрсэн, бодитой хэрэглэгдэхүүн
болон гарын авлага арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх ямар нэг үр дүнтэй
хэрэглэгдэхүүн байхгүй байгаа бөгөөд багшийн хэрэгцээ, суралцагчийн хэрэгцээ, асран
хамгаалагчдын хэрэгцээнд тулгуурласан бодитой зүйлийг судалж илрүүлэн, туршиж
хэрэгжүүлэх боломжтой.
1.10. Судлагдсан байдал
Гадаад улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоо, тусгай хэрэгцээт
боловсролын чиглэлээр суралцаж буй оюутан, бэлтгэж буй сургууль, тусгай сургууль, ердийн
хэлбэрийн ЕБС-д ажиллаж буй багш, мэргэжилтэн, суралцаж буй хүүхдийн хэрэгцээнд
тохируулан ажиллаж буй бусад мэргэжилтэн, явуулын багшийн тоо, хэрэгцээний талаар нарийн
тодорхой судлагдсан байсан. Тухайлбал: Итали улсад 1970 оноос эхлэн цэцэрлэгээс их
5
ИХ-УУЛ ЕБС
сургууль хүртэлх боловсролын 197 бүх түвшинд ТХСБ-ыг хэрэгжүүлж байна. Хүүхэд өөрийн
амьдарч буй бүс нутагтаа ЕБС-д хөнгөнөөс хүнд хэлбэрийн бэрхшээлтэй бүх хүүхэд элсэн
суралцах боломжтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд элсэн суралцах боломжтой
сургалтын байгууллагуудыгавч үзвэл “ЕБС”, “Тусгай сургууль”, “ЕБС дахь тусгай анги” юм. 2008
онд Европын тусгай хэрэгцээт боловсролын байгууллага”-аас гарсан статистик мэдээгээр
Италийн ЕБС-ийн энгийн ангид 170000 /99,6%/, тусгай ангид 0, тусгай сургуульд 693 суралцагч
/0,4%/ байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургалтын үйл ажиллагаанаас гадна үлдэхээс
сэргийлж нэг анги нэг бүлгийг зөвхөн анги удирдсан хариуцахаас гадна дэмжлэгийн ажилтан,
туслах багшийн орон тоог бий болгох хэрэгтэйг заасан. Дээрх хүний нөөцийг бүрдүүлэхдээ
улсаас дэмжлэгийн ажилтанг, хотын захиргаанаас туслах багшийг, аймаг мужаас харааны
болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийг туслах ажилтнаар хангах үүргийг хүлээж байсан
.Туслах багшийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан дэмжлэг өгөхөөс
гадна, анги удирдсан багшийн хамт ангийг удирдан зохион байгуулах бусад багш нартай
хамтран ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй.
Харин Австрали улс “Боловсрол дахь хөгжлийн бэрхшээлийн стандарт” журамд хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд нь бусад хүүхдүүдтэй адил сургалтын байгууллагад элсэн суралцах
эрхтэйг заасан. Мөн багш сурган хүмүүжүүлэгчид нь боловсролын тусгай хэрэгцээ
шаардлагатай хүүхэдтэй ажиллах мэдлэг чадвар дутагдалтай учир тусгай сургуулийн
мэргэжлийн багш, мэргэжилтнээс зөвлөгөө дэмжлэг авч ажиллаж байна.
Япон улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээ, шаардлагад
үндэслэн хэд хэдэн төрлийн мэргэжилтэнг ажиллуулж байна. Тухайлбал: Тусгай хэрэгцээт
боловсролын ажилтан нь бага, дунд болон бүх шатны боловсролын байгууллагад ажиллах
боломжтой бөгөөд үүрэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги хоорондын шилжилт
хөдөлгөөн, хувцаслалт, хооллолт гэх мэт өөртөө үйлчлэх үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн
аюулгүй байдлыг хангах, суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна.
Эдгээр улсуудын жишээнээс харахад манай улс хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн
хоцрогдолтой хүүхдийг боловсрол тэгш хамруулах хэрэгцээ шаардлага, онцлогт нь тохирсон
сургалтын хэлбэр, хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлж шаардлагатай багш, боловсон хүчнээр
хангаж ажилладаг байна. Харин манай улсын хувьд хөгжлийн бэрхшээл судлал, тусгай
хэрэгцээт боловсрол, тэгш хамруулан сургах боловсролтой холбогдолтой судалгаа бага бөгөөд
ЖАЙКА ОУБ-ын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд,
боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн судалгааны тайланд
туршилтын сургуулиудад хийсэн үр дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахад
бэлэн биш шалтгааны талаар судалсан байдаг бол, 2018 онд IRIM судалгааны хүрээлэнгээс
гарсан “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь”
судалгаанд ЕБС- ийн багш нарыг хамруулж “Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад, ажиллах
арга зүй, тусгай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулан заах ур чадварын талаар
асууж, үр дүнг тайлагнасан байдаг
1.11. Судалгааны арга
Судалгааны түүвэр тогтоох аргачлал:
“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшид үзүүлэх арга
зүйн дэмжлэг” сэдэвт судалгааны ажлаа 3 үе шаттай зохион байгуулсан.
1. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллахад тулгарч буй бэрхшээл,
түүнийг хэрхэн шийдэж буй талаар ЕБС дахь бодит нөхцөл байдлыг судлах зорилгоор
багш нараас судалгааг өөрийн боловсруулсан асуулгын дагуу гарааны үнэлгээ хийх
байдлаар Их-уул ЕБ-ийн 1-12 дугаар ангийн АУБ нарын хүрээнд Google forms ашиглан
цахим анкетын судалгаа авч түүнийгээ нэгтгэн дүгнэж, багш нарт ТХБШ хүүхэдтэй
6
ИХ-УУЛ ЕБС
ажиллахад гарын авлага материал, өдөр тутмын чиглүүлэх үйл ажиллагаа дутагдаж
байгаа нь нэн тэргүүний хэрэгцээ болохыг илрүүлж, “Тусгай хэрэгцээт боловсрол
шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийг боловсруулсан.
2. Хоёрдугаар судалгаа нь 2021-2022 оны хичээлийн жилд “Тусгай хэрэгцээт боловсрол
шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийн анхны загварыг
боловсруулж, ТХБШ-тай хүүхэдтэй ажиллаж буй бага ангийн тулгуурлан тухайн дэвтэр
дээрээ ажиллуулж туршиж үзсэн.
3. 2022-2023 оны хичээлийн жилээс өмнөх хичээлийн жилд ашигласан дэвтэр дээрээ дээр
дүн шинжилгээ, судалгаа хийж илүү сайжруулан дунд ангийн багш нарыг татан
оролцуулах байдлаар туршин хэрэгжүүлж байна.
Судалгааг анкетынасуулга арга болон бодит туршилт үр дүнд дээр суурилсан арга
аргачлалуудыг ашиглаж хийсэн. Мөн давхар “Баримт бичиг судлах арга”-ыг ашиглаж хууль
эрх зүйн орчинд судалгаа, дүн шинжилгээг хийсэн.
Багш нараас авсан судалгаагаа цахим “анкетын арга”-аар авсан. Анкетын асуултыг нээлттэй
ба хаалттай асуултын аль алийг оруулан авсан ба анкетын аргад нээлттэй асуулт оруулахын
давуу тал нь мэдээллийг авахад судалгааны объектын талаар заавал тодорхой мэдлэгтэй байх
шаарлагагүй, түүнчлэн хариултад тодорхой хязгаар тавьдаггүй учраас харилцагчийн үзэл
бодлын гүнд гүн орохын зэрэгцээ судлаачийн тооцоогүй орхисон зүйлийн талаар мэдээлэл авах
бололцоог олгодог. Харин хаалттай асуултыг оруулахын давуу тал нь цугларсан мэдээллийг
боловсруулахад хялбар, хариулагчид асуултыг хариулахад бэрхшээл багатай байдаг.
Үр дүн: Чиглүүлэх дэвтрээр дамжуулж багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх
талаар судалгаа, туршилт хийсэн.
1.12. Судалгааны шинэлэг тал
 Энэхүү судалгааны шинэлэг тал нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай
хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зорилго, чиглэлтэй арга
зүйн дэвтэртэй болсон.
 Энэ дэвтэр дээр багш ажилласнаар хүүхдийг 8 чиглэлээр оношлон судална. Энэ
нь ялангуяа залуу багш нарт тухайн хүүхдээ олон талаас нь танин мэдэх, судлах
гол хөшүүрэг болж өгнө.
 Мөн судалгаан дээр үндэслэн урт болон богино хугацааны зорилтоо зөв
тодорхойлж, зөв төлөвлөлт хийх аргад суралцана.
 Жишиг хөтөлбөр гаргаж өгснөөр багш нарт хөтөлбөрөө оновчтой бичихэд
дэмжлэг болно.
 Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллахад тэдгээрийн
эцэг эхийг уг чиглүүлэх дэвтрээр дамжуулж хөгжлийн үйл ажиллагаанд татан
оролцуулах боломжтой.
 Бас мэргэжлийн багш нартай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж
чадна.
 Эцэст нь дэвтрийн агуулга дарааллаар эмх цэгцтэй ажилласнаар багш тухайн
хүүхэдтэй ажилласан кейс файлын бүрдүүлэлтэй болох юм.
ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛСОН БАЙДАЛ
2.1. Онолын хэсэг
Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? Энэ нь бие эрхтний бэрхшээлтэй хүнд хандах хандлага,
хүрээлэн буй орчны саад бэрхшээлээс шалтгаалан бие эрхтний бэрхшээлтэй хүн нь бусад
хүмүүстэй тэгш эрхтэйгээр нийгэмд бүрэн дүүрэн, үр ашигтай оролцож чадахгүй байхыг хэлнэ.
(НҮБ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц)
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын олон улсын чиг хандлага ямар байна вэ?
 Сурах боломжгүй, шаардлагагүй” гэсэн тодотголтой хүүхэд, ялангуяа тусгай
хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн “Боловсрол эзэмших эрхийг нь

Recommended

Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)lxagvaochir_sh
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014Odon Ch
 
Iltgel mhuz 2014
Iltgel mhuz  2014Iltgel mhuz  2014
Iltgel mhuz 2014Odon Ch
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэйKocmoc Umbrella
 

More Related Content

Similar to Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf

сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
сайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  ньсайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  нь
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих ньtumendemberel sandag
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1amartuvshind
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлDashlhvndev Galbadrah
 
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlal
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlalSurguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlal
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlalBiligsaikhan Khishigsuren
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014Odon Ch
 
Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015mecss
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилтKocmoc Umbrella
 

Similar to Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf (20)

сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
сайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  ньсайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  нь
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1Toon dugaarlal lekts n1 1
Toon dugaarlal lekts n1 1
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 
tailan20150515
tailan20150515tailan20150515
tailan20150515
 
Sob0727 tsum
Sob0727 tsumSob0727 tsum
Sob0727 tsum
 
Suuri0727 tsum
Suuri0727 tsumSuuri0727 tsum
Suuri0727 tsum
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
hogjil
hogjilhogjil
hogjil
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlal
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlalSurguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlal
Surguuliin umnuh bolovsroliin chanariin shinechleliin uzel barimtlal
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014
 
Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015Jiliin tailan 2015
Jiliin tailan 2015
 
School of social work
School of social workSchool of social work
School of social work
 
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjilIltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 

More from БШУ-ны газар Хөвсгөл

ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг БШУ-ны газар Хөвсгөл
 

More from БШУ-ны газар Хөвсгөл (20)

Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdfAlag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
Мөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdfМөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdf
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
ЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.ОюунжаргалЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.Оюунжаргал
 
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.ОюунЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
 
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.БаднаагаравЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
 
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.ДэлгэрмааТитэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
 
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
 
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
 
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэгМөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
Сод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБССод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБС
 
Цэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББЦэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББ
 
Мөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэгМөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэг
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, ЦогтгэрэлТитэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
 
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
Ирээдүй  Т.Дэлгэрсайхан Ирээдүй  Т.Дэлгэрсайхан
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
 
ЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.БаднаагаравЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.Баднаагарав
 

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf

  • 1. 1 ИХ-УУЛ ЕБС ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧСЭН: Нийгмийн ажилтан Г.Халиунаа НТБ-ын багш А.Наранчимэг ИЁЗБ-ын багш Б.Даваахүү НУ-ы багш Б.Төвшинзаяа 2022 ОН
  • 2. 2 ИХ-УУЛ ЕБС НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА НЭГ. СУДУЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА 1.1. Хураангуй 1.2. Түлхүүр үг 1.3. Сэдвийн сонгосон үндэслэл 1.4. Судалгааны зорилго 1.5. Судалгааны зорилт 1.6. Судалгааны обьект 1.7. Судлах зүйл 1.8. Судалгааны таамаглал 1.9. Судлагдсан байдал 1.10. Судалгааны арга 1.11. Судалгааны шинэлэг тал ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ 2.1. Онолын хэсэг 2.2. Асуудал илрүүлэх судалгаа 2.3. Судалгааны дүгнэлт ГУРАВ. АСУУДЛАА ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ 3.1. Бодлогын хувилбар шийдлүүд 3.2. Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө 3.3. Судалгааны ажлын ерөнхий дүгнэлт 3.4. Ашигласан материалын жагсаалт ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ ТАВ. НОМ ЗҮЙ, АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ ЗУРГАА. ХАВСРАЛТ
  • 3. 3 ИХ-УУЛ ЕБС 1.1 Хураангуй: НҮБ-ын ерөнхий ассамблейгаас баталсан Хүүхдийн Эрхийн Конвенцид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь тусгай халамж болон ижил тэгш харьцааг хүлээн авах эрхтэй, боловсрол хүний үндсэн эрх, хүүхэд бүр өөрийн онцлогт тохирсон орчноор хангагдах эрхтэй гэж заасан байдаг. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, суралцах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахад чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хэлбэрийн сургуульд тэгш хамруулан сургахаар олон ажлыг хийж байгаа боловч бодит байдалд бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь багш боловсон хүчний мэдлэг, чадвар, хүртээмжгүй байдал болж байна. ЕБС-ийн багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад бэлэн бус, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хувьд ч тохиромжтой бус бүрэн шийдээгүй байна. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг боловсролд тэгш хамруулах, тэдгээр хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон үйлчилгээ хүргэх асуудал нь боловсролын салбарт нэн тэргүүний чухал асуудал байдал. Ялангуяа хөдөө орон нутагт тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг сургах, хөгжүүлэх нь бэрхшээлтэй асуудал байдаг. Учир нь хүүхдийг сургах сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл хангалтгүй байдаг. Үүний хамгийн чухал нэг бэрхшээлтэй асуудал нь багш нарын хувьд эдгээр хүүхдүүдтэй ажиллах арга зүйн мэдлэг байдаггүй. Үүнээс үүдэж тухайн хүүхдээ ямар түвшинд судалж, ямар үйлчилгээ хүргэхээ төдийлөн мэддэггүй. Өөрсдийн хэмжээнд ажиллаж байгаа ч баримт бичгийг хангалттай бүрдүүлж чаддаггүй, ганцаарчилсан тусгайлан төлөвлөгөөг боловсруулдаг ч хэт ерөнхий том зорилтуудыг сонгож тэр нь үр дүнд хүрч чаддагүй, эцэг эх, мэргэжлийн багш нарыг үйл ажиллагаандаа татан оролцуулж чаддагүй зэрэг олон асуудал бэрхшээлүүд тулгарсаар бодитой, үр дүнтэй үйлчилгээ хүүхэд бүрт хүрч чадахгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл сургуулийн хүүхэд хамгааллын баг, дэмжлэгийн багаар хамтран сургуулийн нийт багш нар, тэр дундаа тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд ангид нь суралцаж буй АУБ нарт зориулж “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийг боловсруулж, туршин хэрэгжүүлж ажиллах боломжтой пм гэдгийг энэхүү судалгааны ажлаараа харуулахыг зорьсон. Энэхүү арга зүйн дэмжлэг үзүүлэх дэвтэр нь 12 үндсэн хэсгээс бүрдсэн. Хүүхдийг 8 үе шатаар оношлон судлах, хүүхдийн хэрэгцээг 2 үе шатаар тодорхойлох, эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагаа,багш, эцэг эхийн хамтын дүгнэлт чиглэл, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө- хүүхэд хамгааллын асуудал, мэргэжлийн багш нартай хамтран ажиллах, сургалтын хөтөлбөр боловсруулах жишиг санаа,багшийн ажлын үр дүн, өөрийн үнэлгээ /баримт, хавсралтууд/, багшийн ажлыг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ, шалгуур үзүүлэлт /хүүхэд тус бүрээр/, багшийн ажлыг үнэлж дүгнэх, урамшуулал бодох, сургуулийн дэмжлэгийн баг, хүүхэд хамгааллын багийн гишүүдийн зөвлөмж, багшид мэдлэг олгох зөвлөмжийн хэсэг /хөгжлийн бэрхшээлд тохирсон онолын мэдээллүүд/ зэргийг багтаасан. Энэхүү дэвтэр нь бидний судалгааны ажлын гол үр дүн гэж хэлж болох ба багш нарыг тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллахад дэмжлэг болох хамгийн чухал арга зүйн дэмжлэг гэж ойлгож болох юм. Энэхүү дэвтрийг багш дээрх алхамчлалын хүрээнд хийснээр хүүхэд нэг бүрт тохирсон үйлчилгээг үзүүлж сургуулийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамруулах асуудал нэг шат ахина гэж харж байгаа юм. Мөн үүгээрээ дамжуулж мэргэжлийн багш нар, эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах байдлаар сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагаа ч тогтворжих сайн талтай. 1.2 Түлхүүр үг- Боловсрол- Тусгай хэрэгцээт суралцагч(хөгжлийн бэрхшээлтэй)-Багш-Эцэг эх, чиглүүлэх дэвтэр 1.3 Сэдэв сонгосон үндэслэл
  • 4. 4 ИХ-УУЛ ЕБС Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг жирийн хүүхдүүдтэй хамт сургуульд сургах, цэцэрлэгт хүмүүжүүлэх, тэдэнд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх, бусад хүүхдүүдийн адил хүртээмжтэй тэгш, чанартай боловсрол олгож, нийгмийн идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх асуудлыг барьж ажиллаж байна. Гэвч манай улсад суралцагчдыг тэгш хамруулан сургах асуудал аль ч сургалтын байгууллагад тэр дундаа хөдөө орон нутаг, ялангуяа суманд шийдэхэд маш төвөгтэй асуудал байдаг. Учир нь эдгээр хүүхдүүдийг сургах, хөгжүүлэх талаар эцэг эх, асран хамгаалагчид, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийн зөрүүтэй байдал байсаар байна. Мөн багш нараас авсан судалгаагаар эдгээр хүүхдүүдтэй ажиллахад дараах хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгардаг гэж үзсэн. Үүнд:  Хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой хүүхэдтэй ажиллах арга барил дутмаг  Тэдэнд мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд ашиглах сургалтын материал, гарын авлага, хэрэглэгдэхүүн, ажиллах орчин зэрэг учир дутагдалтай  Заах арга зүй, мэдлэг, мэдээлэл дутмаг  Чиглэл, арга зүй болгох ямар нэг арга зүйл гарын авлага, материал дутагдалтай, хаанаас олохоо мэддэггүй зэрэг олон асуудлыг илэрхийлсэн байсан. Энэ чиглэлээр багш нарт дэмжлэг үзүүлэхүйц жишиг орчин, сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүнээр хангах нөөц боломж бага байгаа хэдий ч тухайн багшийг хүүхэдтэй ажиллах наад захын мэдлэг, арга зүйгээр хангах, чиглүүлэх боломж байгаа гэж харсан. Тиймд сургуулийн хүүхэд хамгааллын баг, дэмжлэгийн багаар хамтран ялангуяа анги удирдаж байгаа залуу багш нарт зориулсан зөвлөмж, гарын авлага материал зэргийг боловсруулж өгөх байдлаар дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү санаан дээр тулгуурлан багш, хүүхдэд дэмжлэг болох гарц гаргалгааг эрэлхийлж энэхүү судалгааны ажлыг бичсэн. 1.4. Судалгааны зорилго Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт тулгамдаж буй асуудлыг нь илрүүлж шийдвэрлэх арга замыг олж, дэмжлэг үзүүлнэ. 1.5.Судалгааны зорилт 1. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт тулгамдаж буй асуудал, хэрэгцээг илрүүлэх 2. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт тулгарч буй асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлох 3. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагтай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарыг чиглүүлэх арга зүйг боловсруулж, туршиж үр дүнг үнэлэх 4. Үр дүнд хүрсэн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх 1.6. Судалгааны объект 1.7. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд болон тэдгээр хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар 1.8. Судлах зүйл- Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж буй багш нар, асран хамгаалагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдэж болох арга зам, боловсрол олгох арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх талаар судлах 1.9. Судалгааны таамаглал- Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт бариад ажиллах, үр дүнд хүрсэн, бодитой хэрэглэгдэхүүн болон гарын авлага арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх ямар нэг үр дүнтэй хэрэглэгдэхүүн байхгүй байгаа бөгөөд багшийн хэрэгцээ, суралцагчийн хэрэгцээ, асран хамгаалагчдын хэрэгцээнд тулгуурласан бодитой зүйлийг судалж илрүүлэн, туршиж хэрэгжүүлэх боломжтой. 1.10. Судлагдсан байдал Гадаад улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоо, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцаж буй оюутан, бэлтгэж буй сургууль, тусгай сургууль, ердийн хэлбэрийн ЕБС-д ажиллаж буй багш, мэргэжилтэн, суралцаж буй хүүхдийн хэрэгцээнд тохируулан ажиллаж буй бусад мэргэжилтэн, явуулын багшийн тоо, хэрэгцээний талаар нарийн тодорхой судлагдсан байсан. Тухайлбал: Итали улсад 1970 оноос эхлэн цэцэрлэгээс их
  • 5. 5 ИХ-УУЛ ЕБС сургууль хүртэлх боловсролын 197 бүх түвшинд ТХСБ-ыг хэрэгжүүлж байна. Хүүхэд өөрийн амьдарч буй бүс нутагтаа ЕБС-д хөнгөнөөс хүнд хэлбэрийн бэрхшээлтэй бүх хүүхэд элсэн суралцах боломжтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд элсэн суралцах боломжтой сургалтын байгууллагуудыгавч үзвэл “ЕБС”, “Тусгай сургууль”, “ЕБС дахь тусгай анги” юм. 2008 онд Европын тусгай хэрэгцээт боловсролын байгууллага”-аас гарсан статистик мэдээгээр Италийн ЕБС-ийн энгийн ангид 170000 /99,6%/, тусгай ангид 0, тусгай сургуульд 693 суралцагч /0,4%/ байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургалтын үйл ажиллагаанаас гадна үлдэхээс сэргийлж нэг анги нэг бүлгийг зөвхөн анги удирдсан хариуцахаас гадна дэмжлэгийн ажилтан, туслах багшийн орон тоог бий болгох хэрэгтэйг заасан. Дээрх хүний нөөцийг бүрдүүлэхдээ улсаас дэмжлэгийн ажилтанг, хотын захиргаанаас туслах багшийг, аймаг мужаас харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийг туслах ажилтнаар хангах үүргийг хүлээж байсан .Туслах багшийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан дэмжлэг өгөхөөс гадна, анги удирдсан багшийн хамт ангийг удирдан зохион байгуулах бусад багш нартай хамтран ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй. Харин Австрали улс “Боловсрол дахь хөгжлийн бэрхшээлийн стандарт” журамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь бусад хүүхдүүдтэй адил сургалтын байгууллагад элсэн суралцах эрхтэйг заасан. Мөн багш сурган хүмүүжүүлэгчид нь боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэдтэй ажиллах мэдлэг чадвар дутагдалтай учир тусгай сургуулийн мэргэжлийн багш, мэргэжилтнээс зөвлөгөө дэмжлэг авч ажиллаж байна. Япон улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээ, шаардлагад үндэслэн хэд хэдэн төрлийн мэргэжилтэнг ажиллуулж байна. Тухайлбал: Тусгай хэрэгцээт боловсролын ажилтан нь бага, дунд болон бүх шатны боловсролын байгууллагад ажиллах боломжтой бөгөөд үүрэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги хоорондын шилжилт хөдөлгөөн, хувцаслалт, хооллолт гэх мэт өөртөө үйлчлэх үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна. Эдгээр улсуудын жишээнээс харахад манай улс хөгжлийн бэрхшээлтэй, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг боловсрол тэгш хамруулах хэрэгцээ шаардлага, онцлогт нь тохирсон сургалтын хэлбэр, хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлж шаардлагатай багш, боловсон хүчнээр хангаж ажилладаг байна. Харин манай улсын хувьд хөгжлийн бэрхшээл судлал, тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамруулан сургах боловсролтой холбогдолтой судалгаа бага бөгөөд ЖАЙКА ОУБ-ын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн судалгааны тайланд туршилтын сургуулиудад хийсэн үр дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авахад бэлэн биш шалтгааны талаар судалсан байдаг бол, 2018 онд IRIM судалгааны хүрээлэнгээс гарсан “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” судалгаанд ЕБС- ийн багш нарыг хамруулж “Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад, ажиллах арга зүй, тусгай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулан заах ур чадварын талаар асууж, үр дүнг тайлагнасан байдаг 1.11. Судалгааны арга Судалгааны түүвэр тогтоох аргачлал: “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшид үзүүлэх арга зүйн дэмжлэг” сэдэвт судалгааны ажлаа 3 үе шаттай зохион байгуулсан. 1. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн шийдэж буй талаар ЕБС дахь бодит нөхцөл байдлыг судлах зорилгоор багш нараас судалгааг өөрийн боловсруулсан асуулгын дагуу гарааны үнэлгээ хийх байдлаар Их-уул ЕБ-ийн 1-12 дугаар ангийн АУБ нарын хүрээнд Google forms ашиглан цахим анкетын судалгаа авч түүнийгээ нэгтгэн дүгнэж, багш нарт ТХБШ хүүхэдтэй
  • 6. 6 ИХ-УУЛ ЕБС ажиллахад гарын авлага материал, өдөр тутмын чиглүүлэх үйл ажиллагаа дутагдаж байгаа нь нэн тэргүүний хэрэгцээ болохыг илрүүлж, “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийг боловсруулсан. 2. Хоёрдугаар судалгаа нь 2021-2022 оны хичээлийн жилд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийн анхны загварыг боловсруулж, ТХБШ-тай хүүхэдтэй ажиллаж буй бага ангийн тулгуурлан тухайн дэвтэр дээрээ ажиллуулж туршиж үзсэн. 3. 2022-2023 оны хичээлийн жилээс өмнөх хичээлийн жилд ашигласан дэвтэр дээрээ дээр дүн шинжилгээ, судалгаа хийж илүү сайжруулан дунд ангийн багш нарыг татан оролцуулах байдлаар туршин хэрэгжүүлж байна. Судалгааг анкетынасуулга арга болон бодит туршилт үр дүнд дээр суурилсан арга аргачлалуудыг ашиглаж хийсэн. Мөн давхар “Баримт бичиг судлах арга”-ыг ашиглаж хууль эрх зүйн орчинд судалгаа, дүн шинжилгээг хийсэн. Багш нараас авсан судалгаагаа цахим “анкетын арга”-аар авсан. Анкетын асуултыг нээлттэй ба хаалттай асуултын аль алийг оруулан авсан ба анкетын аргад нээлттэй асуулт оруулахын давуу тал нь мэдээллийг авахад судалгааны объектын талаар заавал тодорхой мэдлэгтэй байх шаарлагагүй, түүнчлэн хариултад тодорхой хязгаар тавьдаггүй учраас харилцагчийн үзэл бодлын гүнд гүн орохын зэрэгцээ судлаачийн тооцоогүй орхисон зүйлийн талаар мэдээлэл авах бололцоог олгодог. Харин хаалттай асуултыг оруулахын давуу тал нь цугларсан мэдээллийг боловсруулахад хялбар, хариулагчид асуултыг хариулахад бэрхшээл багатай байдаг. Үр дүн: Чиглүүлэх дэвтрээр дамжуулж багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх талаар судалгаа, туршилт хийсэн. 1.12. Судалгааны шинэлэг тал  Энэхүү судалгааны шинэлэг тал нь тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх зорилго, чиглэлтэй арга зүйн дэвтэртэй болсон.  Энэ дэвтэр дээр багш ажилласнаар хүүхдийг 8 чиглэлээр оношлон судална. Энэ нь ялангуяа залуу багш нарт тухайн хүүхдээ олон талаас нь танин мэдэх, судлах гол хөшүүрэг болж өгнө.  Мөн судалгаан дээр үндэслэн урт болон богино хугацааны зорилтоо зөв тодорхойлж, зөв төлөвлөлт хийх аргад суралцана.  Жишиг хөтөлбөр гаргаж өгснөөр багш нарт хөтөлбөрөө оновчтой бичихэд дэмжлэг болно.  Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллахад тэдгээрийн эцэг эхийг уг чиглүүлэх дэвтрээр дамжуулж хөгжлийн үйл ажиллагаанд татан оролцуулах боломжтой.  Бас мэргэжлийн багш нартай үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж чадна.  Эцэст нь дэвтрийн агуулга дарааллаар эмх цэгцтэй ажилласнаар багш тухайн хүүхэдтэй ажилласан кейс файлын бүрдүүлэлтэй болох юм. ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛСОН БАЙДАЛ 2.1. Онолын хэсэг Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? Энэ нь бие эрхтний бэрхшээлтэй хүнд хандах хандлага, хүрээлэн буй орчны саад бэрхшээлээс шалтгаалан бие эрхтний бэрхшээлтэй хүн нь бусад хүмүүстэй тэгш эрхтэйгээр нийгэмд бүрэн дүүрэн, үр ашигтай оролцож чадахгүй байхыг хэлнэ. (НҮБ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын олон улсын чиг хандлага ямар байна вэ?  Сурах боломжгүй, шаардлагагүй” гэсэн тодотголтой хүүхэд, ялангуяа тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн “Боловсрол эзэмших эрхийг нь
  • 7. 7 ИХ-УУЛ ЕБС хязгаарлаж, гадуурхаж”, өөрөө хэлбэл сурч боловсрох үйл ажиллагааны гадна үлдээдэг байсан.  Харин норматив үзэл санаа түгээн дэлгэрч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн боловсролын тогтолцоонд хамрагдан бусад хүүхдийн хамт боловсрол эзэмших болсон ч хүүхдүүд сургуульдаа дасан зохицох шаардлага үүссэн. Тэгвэл тэгш хамруулах боловсрол гэж юуг хэлээд байна вэ?, Монгол Улсад энэ талын ойлголт, хуууль эрх зүйн зохицуулалт хэр хэмжээнд байдаг вэ? гэдэг талаар авч үзье. Тэгш хамруулах боловсрол гэдэг нь “Ялгаварлан гадуурхах бүхий л хэлбэрийг халан, харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, чадвар, онцлог шинж, сурах хүсэл эрмэлзлэл, нийгмийн гарал зэргийг үл хамааран бүх нийтэд чанартай боловсрол олгоход чиглэсэн байнгын үйл явц юм.” (Боловсролын талаарх ОУ-ын бага хурлын 48-р чуулганы дүгнэлт, зөвлөмж, Женев хот) Харин Монгол Улсын Засгийн газар 2017 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ба энэ нь тэгш хамруулах боловсролыг дэмжсэн алхам болсон юм. Тэгш хамруулах боловсролыг хөгжүүлэхэд технологийн болон материаллаг шинэчлэл төдийгүй, тодорхой зарчим, итгэл үнэмшил, бүтцийн өөрчлөлт шаарддаг. Тухайлбал: Тэгш хамруулах сургуулийн үзүүлэлтүүд:  Сурагч бүр адил тэгш эрхтэй  Багш сурган хүмүүжүүлэгчид,сурагчид хоорондоо хүндэтгэлтэй харьцдаг.  Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн хамтын ажиллагаатай  Сургууль нь сурагч бүрийн оролцоо, амжилтыг хянадаг, мониторинг хийдэг , Тэгш хамруулах “Анги”-ийн үзүүлэлтүүд:  Хүүхэд бүрийг хамарсан сургалттай.  Хичээл дээр хүүхдийн оролцоог дэмждэг.  Сурагч бэрхшээл тулгарах үел бие биендээ тусалж дэмждэг.  Сургууль, ангийн дэг нь бие биенээ хүндэтгэх, эрүүл амьдрах зарчимд тулгуурладаг гэх мэт үзүүлэлтүүд байдаг. Монгол улс дахь хууль эрх зүйн орчинд судалгаа хийгээд үзэхэд:  Монгол Улсын бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дүгээр зүйл ерөнхий боловсролын сургууль, 13 дугаар зүйл ерөнхий боловсролын тусгай сургууль гэдэг зүйлсийг тусгайлан зааж өгсөн байдаг.  Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль /2016.02/ 4 дүгээр зүйл. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах” сурч боловсрох эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл”, “багшийн мэргэжил” зэрэг олон асуудлыг тодорхойлж өгсөн байдаг.  Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжиж боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах асуудалд илүү дэмжлэг болсон. Тэгвэл ЕБС-д тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг тэгш хамруулах тухайд ДЭМЖЛЭГИЙН ТОГТОЛЦООГ хэрхэн бүрдүүлэх вэ? Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд гэдэг нь сургуульд суралцахад эсвэл өдөр тутмын амьдралд нь ямар нэгэн дэмжлэг шаардлагатай хүүхдийг хэлнэ. Дэмжлэгийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд: 1. ЕБС-д тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг хүлээн авах Үүнд сургууль дээр тулгамддаг асуудал нь:  АУБ-д даатгадаг, бусад багш нар, сургуулийн удирдлагаас дэмжлэг байдаггүй.  Бэрхшээлтэй болон сурлагын хоцрогдолтой хүүхдийн бодит байдал боло хэрэгцээний талаар нийт багш, ажилчдын ойлголт дутмаг  Хүүхэдтэй ажиллах арга зүйгээ мэдэхгүй  Асран хамгаалагч болон хүүхдэд ямар нэг зөвлөлдөх асуудал гарахад сургууль дээр ханд хандахаа мэдэхгүй байх зэрэг асуудлууд тулгардаг байна.
  • 8. 8 ИХ-УУЛ ЕБС Үүнд дүгнэлт хийгээд үзэхэд: Яг л манай сургуулийн багш нарт тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлууд давхцаж байгаа юм. Эдгээр асуудлаас харахад сургуулийн зүгээс материаллаг орчныг нь бүрдүүлж өгөх нөөц боломж бага бол илүү тухайн хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар арга барилаа олоход нь туслах арга зүйн дэмжлэг болох хөтөлбөр, төлөвлөгөө, ажлын хуудас зэрэг багш шууд аваад ашиглах боломжтой зүйлийг бий болгож өгөх хэрэгцээ байгааг харуулж байна. Үүнийг сургалтын менежер, нийгмийн ажилтан, НТБ-ын багш гээд бүр сургуулийн бодлогын түвшинд авч үзэх асуудал юм. 2. Сургууль дээр хэрэгжүүлэх боломжтой дэмжлэгийн агуулга-Сургуулийн дэмжлэгийн зөвлөл 3. Сургуулийн дэмжлэгийн зөвлөлийн ажил, үүрэг  Дэмжлэг хэрэгцээтэй хүүхдийг тодорхойлох  Бодит байдлын судалгаа хийх  Хүүхэд бүр дээр шаардлагатай дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах  Төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх  Мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах гэх мэт чиг үүргийг зааж өгсөн. Үүнд мөн дүгнэлт хийгээд үзэхэд: Хамгийн чухал хүүхдээ маш сайн судлах, оношлох асуудал. Хүүхдээ маш сайн судалж, оношлосон багшийн тухайд төлөвлөлтөө зөв хийж, тухайн хүүхэдтэйгээ ажиллахад илүү дөхөм болох юм. Үүн дээр сургуулийн зүгээс бодлого, арга зүйгээр хангаж ажиллах нь чухал юмаа. 2.2. Асуудал илрүүлэх судалгаа Судалгаа-1: Энэхүү судалгааны зорилго нь Их-Уул сумын ЕБС-ийн багш нарт хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллахад тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, арга зам тодорхойлохыг зорьсон. Үүнд: ЕБС-ийн 1-12 дугаар ангийн 28 АУБ-ыг хамруулсан. Энэ нь нийт АУБ нарын 87.5%-ийг эзэлж байгаа юм. Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд нийт 10+5+4 нийт 19 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг. Үүнээс оюуны хөгжлийн бэрхшээлтэй-7 , тулгуур эрхтний бэрхшээлтэй-1, харааны бэрхшээлтэй-1, хэл ярианы бэрхшээлтэй-3, гэмтлийн үеийн саажилт-1, суралцахуйн бэрхшээлтэй-2+2, бусад-3 (эвэрхий, далд эгэмний саажилт, зүрхний цоорхой) хүүхдүүд тус тус байна. 1. Судалгаанд хамрагдсан багш нарын ажилласан жилээр нь авч үзвэл 1-5 жил ажиллаж байгаа багшийн эзлэх хувь 22.2, 6-10 жил ажиллаж байгаа багшийн эзлэх 14.8, 11-15 жил ажиллаж буй багшийн эзлэх хувь 18.5, 16-аас дээш жил ажиллаж байгаа багшийн эзлэх хувь 44.4%-тай байна. 2.Харин анги даасан байдлыг харахад 1-5 дугаар ангийн АУБ 44.4%, 6-9 дүгээр ангийн АУБ 33.3%, 10-12 дугаар ангийн АУБ 22.2 хувийг эзэлж байна.
  • 9. 9 ИХ-УУЛ ЕБС 3. Та тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг байсан бэ? Туршлагасаа хуваалцана уу? Гэсэн асуултад дээрх багш нар ийнхүү хариулсан. Хариултуудаас дүгнээд харахад багш бүр өөрсдөө тодорхой ойлголт багатай, өөр өөрийн гэсэн арга барилаар ажилладаг тухайгаа дурьдсан байгаа юм.Үүнд: - Ганцаарчилж тулж,чаддаг зүйлийг нь олж харах,магтаж сайшаах, бусдын дэмжлэг авах зэргээр ажилладаг байсан. - Ар гэртэй нь холбогдож нэмэлт хөтөлбөрөөр ажилладаг байсан. - Өөрийнх зөнгөөр чадварт нь тааруулан мэдлэг чадварыг олгохыг хичээдэг ба голлон нийгэмших бусдыг дуурайх , бусадтай хамтрах үйлийг чухалчилдаг - Ганцаарчлан ажиллах ба эцэг эхтэй нь хамтран ажиллаж байсан - Өөрт нь тохирох дасгал ажлуулдаг байсан - Ганцаарчилсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байсан. -Тусдаа цаг цаг гаргаж ажилладаг байсан. - Бага багаар 2 жил үсэг, үе зааж байж 3-р ангиасаа сайн уншдаг болсон. 4.Харин АУБ нарт “Таны одоо дааж байгаа ангид хөгжлийн хоцрогдолтой хүүхэд суралцаж байна уу?” гэсэн асуултыг тавихад нийт багш нарын 40.7 хувь нь тийм гэж хариулсан байгаа нь өмнөхөөс 7.4%-иар илүү байгааг харуулж байна. 5. Тийм бол хөгжлийн хоцрогдолтой эдгээр хүүхдүүдтэй ажиллахад өмнө болон одоо ямар ямар хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгарч байна вэ? Гэсэн асуултад багш нар дараах байдлаар хариулжээ. - Гарын авлага материал дутуу - Өмнөх ангиудад байсан бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүжилтэй бусдад төвөг учруулдаггүй байсан бол одооны ангид байгаа хүүхдүүд хүмүүжлийн маш их доголдолтой. Бусдад сөргөөр нөлөөлдөг. Бараг л өөрөө ч хэрэгт орох вий гэх айдастай байдаг. - Туршлага - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ангид ирэх боломжгүй учир байнга өөрөө очиж ажиллахад хүндрэлтэй - Эцэг эх нь их хичээл таслуулж байна . - Ангийн сурагчдаас илүү давсан цаг гаргаж ажиллах боломжгүй байдаг - Ажиллах цаг хугацаа хомс. Хэрхэн ажиллах арга барилаа сайн мэдэхгүй - Харилцан ойлголцож тусгайлан ажиллахад хүндрэлтэй - Маш их үглэж, уурлах гэх мэтээр бусад хүүхдүүдийн анхаарал сарниулдаг, 6. Тэгвэл танд хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллахад ямар арга зүйн дэмжлэг туслалцаа шаардлагатай байна вэ? Ангид нь тийм хүүхэд суралцдаг, суралцдаггүй бүгд санаагаа хуваалцахыг хүсье/Та дэлгэрэнгүй хариулж бичнэ үү/ гэсэн асуултад багш нар дараах байдлаар хариулжээ. - Сайн мэдэхгүй л байх юм. Өөрт нь таарсан хөтөлбөр боловсруулах хэрэгтэй байх тухай хүүхдэд тохирох сургалтын хөтөлбөр - Тусгай хөтөлбөрөөр тусгай цаг зарцуулах хэрэгтэй - Хамт олных нь дунд тусгаарлахгүй байх. Авьяасын багш нар илүү ажиллах - Орчин хэрэглэгдэхүүн арга зүй - Гарын авлага, тэдний хөгжлийг лэмжих сонирхол татахуйц дэвтэр тоглоом сатааружлах зүйл маш их хэрэгтэй - Тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах - Сургалтад суух - Сургалт авмаар байна. Хөтөлбөрийн загвар хэрэгтэй байдаг - Тусгай хөтөлбөр орчин
  • 10. 10 ИХ-УУЛ ЕБС - Маш хэцүү хүндрэл ихтэй, илүү цагаар ажиллах, тустай байнга дэмжлэг хэрэгтэй нэг юмыг олон дахин заах хэрэгтэй болдог, эцэг эхчүүд нь хоцрогдсон хүүхдүүдээ бие дааж хийлгэх чадвар муутай, гэр бүлийн хүмүүжил, уур амьсгалын өөрчлөлт, хүүхдийн хүлээн авах чадвар эрс тэс - Хүүхдээ сайн судалсан байх шаардлагатай - Тэд бидэнтэй адил гэдэг ухагдахууныг нийгэмд бий болгох хандлагын үйл ажиллагаа хэрэгтэй - Заах арга зүй дутмаг байна - Тэгш эрх, энэрэнгүй зөөлөн дотно харьцах, өөрт нь тохирсон даалгавар , ажил хиилгэх - Тусад нь анги нээмээр бна. Ангид ажиллах боломжгүй байдаг. Эсвэл тусдаа илүү цагаар хөлсөөр ажиллах - Хэрхэн харьцах, хэрхэн сургах заах аргазүй - Яаж ажиллах учраа сайн олохгүй байгаа учир сургалт авмаар байна 7.Тэгвэл тэрхүү загвар дэвтэрт ямар ямар зүйлийг тусгаж өгвөл илүү оновчтой болох вэ? Таны бодол...гэсэн асуултад - Нас насанд тохирсон өөрт нь таарсан хийж чадах зүйл байвал сайн гэж бодож байна. - Тухай хүүхдийнхээ оншилгоонд тохирсон дасгал ажилтай байвал зүгээр - Хийлгэх юмны тухай арга аргачлал заавар зөвлөгөө бх - Ганц удаа дэвтэр боловсруулаад хөгжихгүй.тийм хүүхэдтэй тулж ажиллаж байгаа багш мэдлэг гэхээсээ зүрх сэтгэлтэй бх ёстой.захиралаасаа аваад үйлчлэгч хүртлээ хүлээн зөвшөөрч дэмжлэг үзүүлэх ёстой - Бичих будах үйл өрж бгуулах, гарын жижиг булчин хөгжүүлэх үйлийг дэмжих г м - Ажиллах заавар зөвлөгөө байвал хэрэгтэй байна - Ангийн багшаас гадна бага ангид туслах багш байх нь маш эн тэргүүний асуудал - Ямар хөгжлийн хоцрогдолтой байгааг илрүүлж 3 шатаар ажиллах зарчмыг зааж өгөх хэрэгтэй - Хөгжлийн бэрхшээлтэй янз янзын хүүхдүүд байдаг тэдгээрийг хооронд нь ангилаад даалгавар боловсруулах хэрэгтэй - Бие дааж амьдрахад тус дөхөм ойлгомжтой энгийн - Хүүхэд бүрийн онцлогоор хөтөлбөр, хэрэглэгдэхүүн - Хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан тусгайлан ажиллах дасгал даалгавар байвал 2.3. Судалгааны дүгнэлт Дээрх судалгаанд үнэлгээ хийхэд нийт багш нар болон дэмжлэгийн багт хамгийн их тулгамдаж буй бэрхшээлтэй асуудал нь: - Тухайн хүүхэдтэй хэрхэн яаж ажиллах арга барил, мэдлэг хангалтгүй байна.Үүнээс үүдэж багш хүүхэдтэй үр дүнтэй ажиллаж чаддаггүй. Эцэг эх, асран хамгаалагчтай ойлголцох, тэдэнд хүүхдийнх хэрэгцээ шаардлагын талаар зөвлөх, цаашлаад үйл ажиллагаандаа татан оролцуулж чадахгүй байх - Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулахдаа хүүхдээ сайтар судалдаггүй, ямар ямар чиглэлээр судлахаа мэддэггүй, цаашилбал төлөвлөгөөг эцэг эхтэй нь хамтран боловсруулдаггүй. - Ингэснээр ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөө хэт ерөнхий төлөвлөж, үр дүнд хүрч чаддагүй. - Ялангуяа залуу багш нар туршлага байхгүй учраас яаж ажиллах аргаа олохгүй байх нь элбэг - Мөн сургалтын орчин, хэрэглэгдэхүүний дутуу байдал - Ажлын ачаалал - Сургуулийн дэмжлэгийн баг нь багш нарыг чиглүүлэх тодорхой арга зүй, хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй - Багшид урамшуулал өгөх эрх зүйн баримт, материалууд бүрдэхгүй байсан.
  • 11. 11 ИХ-УУЛ ЕБС - Үнэлгээ хийхэд төвөгтэй байсан ба үр дүнг тооцож болохгүй байсан зэрэг олон олон тулгамдаж буй асуудал байгааг харж болох юм. Харин сургуулийн дэмжлэгийн баг, багш нарт тулгарч буй бэрхшээл, ажиллахгүй байгаа байдлаас үүдэж хүүхдүүд дараах бэрхшээлтэй асуудлууд бий болж байна. Үүнд: - Өөрийн давуу тал, сонирхолд нийцүүлэн хөгжиж чададгүй цаашлаад өдөр бүр тэгш хүртээмжтэй боловсролыг эзэмшиж чадахгүй байгаа. Энэ нь багш нарын арга зүй, энэ талаар ажиллах мэдлэг дутуу байгаатай холбоотой. - Өөрийн бие, оюун ухаан, сэтгэхүйн онцлог шинжид тохирсон тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнгүй. Энэ нь өөрт тохиромжтой байдлаар сурах явцад нь саад болдог - Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулдаг ч үнэн хэрэгтээ тухайн хүүхдэд тохирсон тусгай хичээлийг тэр бүр зохион байгуулж чаддаггүй. Энэ мөн адил боловсролыг тэгш хүртээмжтэй авахад саад болж байдаг зэрэг асуудлууд байна. Эдгээр нь хүүхэд өөрийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон үйлчилгээ авч чадахгүй байгааг илтгэж байна. Үүнээс дүгнээд харахад сургуулийн хэмжээнд тусгай бодлого төлөвлөлтөөр тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын ачааллыг бууруулах зэрэгт анхаарч тусгай бодлого хөтөлбөр, загвар жишиг даалгаварууд, гарын авлага материалууд зэргийг бэлдэж өгч багш нартай хамтран ажиллах хэрэгцээ байгаа юм. Ийнхүү дээрх судалгаа, бэрхшээлтэй асуудлуудад үндэслэн нийт багш нарт зориулж “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийг эхний байдлаар боловсруулж дараах байдлаар туршин хэрэгжүүлж үзсэн. ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ 3.1. Бодлогын хувилбар шийдлүүд Дээрх судалгаа шинжилгээнд үндэслэн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой чиглүүлэх дэвтрийг боловсруулж туршин хэрэгжүүлсэн үзсэн. Ингэснээр багш нарт тулгамдаад байгаа тодорхой арга зүйн асуудлуудад дэмжлэг өгөх шийдэл болсон гэж харж байгаа юм. Ингээд чиглүүлэх дэвтрийг дараах агуулгаар боловсруулсан. Ингэхдээ өмнө хичээлийн жилд 8 алхамчлалаар дэвтрээ боловсруулж багш нараар ажиллуулахад дараах сайн болон сайжруулах талууд гарч байсан.Үүнд: Сургуулийн дэмжлэгийн багт гарсан САЙН ТАЛ: - Хөгжлийн хоцрогдолтой хүүхэдтэй ажиллах багш нараа тохиромжтой арга зүйгээр чиглүүлж чадсан. - Үнэлгээ дүгнэлт тодорхой болсон. - Багш нарт тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдэхэд дөхөм болсон. - Хүүхэд бүрийн хөгжлийг зөв оношлох, үнэлэх систем бий болсон. - Багшийн ажиллах чиглэлийг тодорхой болгож хөнгөвчилсөн. САЙЖРУУЛАХ ТАЛ: - Эцэг эхтэй хамтран ажиллах, тэднийг үүрэг, оролцоог нэмэгдүүлэх - Мэргэжлийн багш нарыг үйл ажиллагаандаа холбож оруулах - Хүүхдийн хөгжлийн үнэлгээг зөвхөн айн хүрээнд биш түвшингээр нарийвчлах. - Хүүхэд хамгааллын төлөвлөгөөний чиглэлийг тодорхой болгож өгөх. Учир нь тэр хэсэгт багш ямар байдлаар үйл ажиллагаагаа төлөвлөхөө мэдэхгүй байсан. - Ээлжит хичээлийн санааг сайжруулах, илүү боловсронгуй болгох. Ингэхдээ бүр хөгжлийн түвшин бүрт санаа өгч болохуйцаар - Хүүхэд бүрт тохирсон үнэлгээний журам боловсруулах - Багш нарын ажлыг үнэлэх, урамшуулал олгох асуудлыг тусгах - Багш нарт өгөх зөвлөмжийн хуудсыг сайжруулах зэрэг асуудлууд учир дутагдалтай байсан.
  • 12. 12 ИХ-УУЛ ЕБС Харин багш нар гарсан САЙН ТАЛ: - Хугацаа хэмнэсэн. - Багш нарийн төлөвлөгөөтэй ажиллах болсон. - Хөгжлийн хоцрогдолтой сурагчтай ажиллах гарын авлагатай болсон. - Эцэг эхийн оролцоо сайжирсан. САЙЖРУУЛАХ ТАЛ: - АУБ-ын хувьд тухайн хүүхдээ бусад мэргэжлийн багштай холбох - Чиглэлийн дагуу нэг бүрчлэн маш сайн тэмдэглэл хөтлөх - Алхам бүрт анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа холбох - Төлөвлөлтийг сайтар хийх, - Хүүхэдтэй ажилласан үйл ажиллагаа бүрээ сайтар баримтжуулж хавсаргах Ийнхүү дээрх судалгаа шинжилгээнд үндэслэн энэ хичээлийн жилд дахин сайжруулаад дараах байдлаар ажиллаж эхэлж байна. Үүнд: “ Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийн танилцуулга /Дэвтрийг хамт хавсаргав./ Уг чиглүүлэх дэвтэр нь 12 тодорхой алхамчлалаар хийгдсэн. Алхам-1:Хүүхдийг оношлон, судлах хэсэг /8 үе шатаар/ Алхам-2: Хүүхдийн хэрэгцээг 2 үе шатаар тодорхойлох хэсэг (хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх хэрэгцээ байна вэ?) Алхам-3: Эцэг эхийн оролцоо, хамтын ажиллагааны хэсэг Алхам-4: Багш, эцэг эхийн хамтын дүгнэлт, чиглэл хэсэг Алхам-5: Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний хэсэг Алхам-6: Мэргэжлийн багш нартай хамтран ажиллах хэсэг Алхам-7: Сургалтын хөтөлбөр боловсруулах хэсэг /жишиг хөтөлбөр/ Алхам-8: Багшийн ажлын үр дүн, өөрийн үнэлгээ /баримт, хавсралтууд/ Алхам-9: Багшийн ажлыг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ, шалгуур үзүүлэлт /хүүхэд тус бүрээр/ Алхам-10: Багшийн ажлыг үнэлж дүгнэх, урамшуулал бодох хэсэг Алхам-11: Сургуулийн дэмжлэгийн баг, хүүхэд хамгааллын багийн гишүүдийн зөвлөмж хуудас Алхам-12: Багшид мэдлэг олгох зөвлөмжийн хэсэг /Онолын мэдээллүүд/ 3.2 . Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө: Уг чиглүүлэх дэвтрийг хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллаж байгаа бага ангийн багш нартай хамтран эхний байдлаар туршин хэрэгжүүлж үзсэн. Ийнхүү гарсан үр дүн, сайн тал, сайжруулах талуудыг танилцуулж байна. Дараа нь энэ хичээлийн жилээс дунд анги дээр туршин хэрэгжүүлж эхлэхэд тулгарсан бэрхшээлтэй асуудлуудлыг доор тухай бүрт давхар оруулж өгсөн. Үүнд: I. НЭГДҮГЭЭР хэсэгт “Хүүхдийг оношлон судлах” Энэ хэсэгт багш хүүхдийг үндсэн 8 чиглэлээр оношлон судлах юм.Тухайлбал:  Хүүхдийн үндсэн мэдээлэл  Гэр бүлийн байдал  Гэр бүлийн зураглал (Хэн хэнтэй амьдардаг талаар)  Орчны зураглал (хүмүүс хоорондын харилцааг илрүүлэх)  Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ ХХ03  Хүүхдийн хэрэгцээний үнэлгээ  Хүүхдийн хөгжлийн үнэлгээ /4 хөгжлийн айн хүрээнд 5 түвшинд үнэлэх/  Хүүхдийн бодит байдлын үнэлгээ Үүнийг багшийн туршин хэрэгжүүлсэн дэвтрийн үйл ажиллагаан дээр дүгнэж үзье. Багш нарыг уг дэвтрээр чиглүүлэг болгож тухайн хүүхэдтэйгээ ажиллах явцад сургуулийн хүүхэд хамгааллын баг, дэмжлэгийн багийн гишүүдийн зүгээс 1, 1 багшийг чиглүүлэх туслах байдлаар ажиллуулсан.
  • 13. 13 ИХ-УУЛ ЕБС  Энэ хэсэгт хүүхдийн хөгжлийн үнэлгээг зөвхөн 4 айн хүрээнд үнэлэхээр анх оруулж байсан бол энэ хичээлийн жилээс сайжруулахдаа 4 хөгжлийн айн хүрээнд 5 түвшингээр үнэлэхээр нарийвчлан оруулж ирсэн. Өмнө Одоогийн сайжруулсан байдал: Энэ хэсэгт дүгнэлт хийгээд үзэхэд:  Багш нарын хувьд хүүхдээ сайн судалдаггүй байдал харагдаж байсан. Тухайлбал: хүүхдийн овог, нэр, нас, хүйс, оршин суугаа хаяг, регистрийн дугаар зэрэг ерөнхий л ойлголттой.
  • 14. 14 ИХ-УУЛ ЕБС  Гэр бүлдээ хэн хэнтэйгээ амьдардаг, тэдгээр хүмүүстэй хэрхэн ямар харилцаатай, хүүхдэд хүүхэд хамгааллын талаар ямар асуудлууд байгаа эсэх, өдөр тутам физиологийн хэрэгцээгээ хангах хоол тэжээл, хувцас хунараар хангагдаж чаддаг эсэх, ямар орчин нөхцөлд амьдарч байгаа, эрүүл мэндийн өсөлт бойжилт, боловсрол, халамжийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаж байгаа эсэх зэрэг багшийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийг судлахгүйгээр тухай хүүхэдтэй ажилладаг байсан. Хөгжлийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн хувьд сурч боловсрохоос гадна дээрх эрх, хэрэгцээнүүд дутагдах, зөрчигдөх тохиолдлууд маш их байдаг. Ялангуяа хүүхэд хамгааллын асуудлыг огт орхигдуулж болохгүй. Эдгээр онцлогтой хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, хамгаалах чадвар сул байдаг нь үл хайхрах, сэтгэл санаа, бие махбод цаашлаад бэлгийн хүчирхийллийн бай золиос болох өндөр магадлалтай байдаг. Иймд АУБ нар хүүхдийнхээ талаар маш их дэлгэрэнгүй судалгаатай байх шаардлагатай. Харин хүүхдээ дээрх 8 чиглэлээр оношлосноор багшид дараах ойлголт, мэдлэгийн өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа юм. Үүнд:  Хамгийн түрүүн хүүхдийнхээ гэр бүл, эцэг эхтэй холбоо тогтоож, ярилцаж эхэлсэн.  Тухайн хүүхдийнхээ гэр орон, амьдрах орчин нөхцөлтэй танилцаж хэрэгцээ шаардлага, аюулгүй байдлыг анхаарч эхэлсэн.  Хүүхдийн талаар мэргэжлийн хүмүүстэй /ЭМ, халамж гэх мэт/ харилцаа холбоо тогтоож мэдээлэл солилцож, хамтарч ажиллаж талаар зөвлөлдөж эхэлсэн.  Гэр бүлийн гишүүдийг нэг бүрчлэн судалж эхэлсэн.  Хүүхдийнхээ бие даах байдал, хэл яриа, танин мэдэхүй, нийгэмшихүй, хөдөлгөөн зэргээр хөгжлийн онцлогийг нь нарийвчлан судалж, үйл ажиллагаандаа төлөвлөж оруулж эхэлсэн.  Мөн багш бүрийн тэр бүр анзаараад байдаггүй хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын асуудалд анхаарч эхэлсэн. II.ХОЁРДУГААР хэсэгт “Хүүхдийн хэрэгцээг тодорхойлох” Хүүхдийн хэрэгцээг эрэмбэлэн тодорхойлох (хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх хэрэгцээ байна вэ?) Энэ хэсэгт багш мөн адил 2 үе шаттайгаар хэрэгцээг нь дээрх 8 оношлогоонд тулгуурлан үнэлнэ. Үүнд:  Нэгдүгээрт дээрх оношлосон хэсгүүд болон өөрийн ажиглалт судалгаанд үндэслэн хүүхдэд эзэмшүүлэх шаардлагатай мэдлэг чадварын жагсаалтыг загвар хүснэгтийн дагуу нэг бүрчлэн бичиж гаргана.  Хоёрдугаарт тухайн хичээлийн жилд ямар мэдлэг, чадварыг урт болон богино хугацааны зорилтоо болгож авах вэ? гэдэг зүйлээ гаргаж ирнэ. Тухайлбал: Хүүхдэд хамгийн нэн шаардлагатай хэрэгцээтэй зүйлс, мэдлэг, чадвар юу байна вэ? Чиглэл бүрээс хамгийн хэрэгцээтэй гэж үзсэн 1, 1 чадварыг сонгон загвар хүснэгтэд бичнэ. Энэ хэсэгт дүгнэлт хийгээд үзэхэд:  Багш хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг нэг бүрчлэн мэдэж авсан. Ингэснээр тухайн хүүхэдтэйгээ ажиллах, үй ажиллагаагаа төлөвлөхөд нь илүү хялбар болсон.  Мөн ажлаа үнэлүүлэх, дараагийн ажлаа төлөвлөхөд нь дэмжлэг болсон.  Хүүхдийн асуудлыг эрэмбэ дараалалтай, алхамчлалтай шийдэх боломжтой болсон. Ингэснээр илүү үр дүн харагдана.
  • 15. 15 ИХ-УУЛ ЕБС III. ГУРАВДУГААР хэсэгт “Эцэг эхийн оролцоо-Хамтын ажиллагаа” Энэ хэсэг нь дэвтрийг энэ хичээлийн жилээс дахин сайжруулахад нэмэлтээр орж ирсэн. Үүнд: Багш эцэг эхээр хүүхдийнх нь сонирхол, хамгийн сайн хийж чаддаг зүйл болон давуу тал, энэ жилд юу сургахыг хүсэж байгаа, цаашлаад ямар ямар зүйлийг хүүхэд нь хийж сураасай гэж бодож байгаа талаар тодорхойлуулж авах юм. Учир нь ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хүүхдийн эцэг эхтэй хамтран боловсруулах нь үр дүнтэй гэж үздэг. Ингэхдээ эцэг эх та хүүхдээ хөгжүүлж, боловсролд тэгш хамруулахын тулд багш-сургуультай хэрхэн хамтарч ажиллах юм вэ? гэдгийг зүйлийг заавал тусгаж өгөх нь чухал байдаг. Энэхүү эцэг эхийн бөглөх хэсэгт дүгнэлт хийгээд үзэхэд:  Эцэг эхийн тусламжтай хүүхдийн сонирхол, давуу тал, хамгийн сайн хийж чаддаг зүйлийг нь мэдэж авсан.  Цаашид эцэг эхийн зүгээс хүүхдэдээ сургаж, мэдүүлэхийг хүсэж байгаа зүйлс, тэдгээрийг хийхийн тулд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар мэдээллүүдийг авч чадсан төдийгүй эцэг эхийн оролцоо илүү нэмэгдэж эхэлсэн. IV. ДӨРӨВДҮГЭЭР хэсэгт “Багш, эцэг эхийн хамтын дүгнэлт, чиглэл” Энэ хэсгийг мөн дахин нарийвчлан сайжруулж оруулсан. Үүнд: Багш дээрх судалгаа, оношлогоонд үндэслэн хүүхдийн одоогийн түвшин, ерөнхий байдал, цаашид АУБ өөрөө болон бусад мэргэжлийн багш нар, эцэг эхтэй хэрхэн хамтарч ажиллах талаараа дүгнэлт, зорилтоо бичих юм. Үүнд дүгнэлт хийгээд үзэхэд: o Ийнхүү багш төлөвлөлт хийхийн өмнө дүгнэлт хийснээр гарааны үнэлгээ, хүүхдийнхээ түвшинг тодорхойлох авна гэсэн үг юм. Энэ нь дараа багш өөрийгөө үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд илүү амар болох юм. Өмнө: Одоо сайжруулсан байдал: V. ТАВДУГААР хэсэгт “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөө боловсруулах” Батлагдсан журам, загварын дагуу ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөө боловсруулна. Энэ хэсэгт багш суралцагчийн хэрэгцээ шаардлага, АНХААРАХ асуудал, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын алхам-2 дахь жагсаалт, багш, эцэг эхийн хамтын дүгнэлтэд үндэслэн хүүхдийнхээ нас, сэтгэхүй, хөгжлийн онцлог шинжид тохируулан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөө боловсруулах юм. Зөвхөн шаардлагатай гэж үзсэн хөгжлийн айн зорилтыг авч дэвшүүлэх талаар багшид зөвлөсөн. Мөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний хэсэгт хүүхэд хамгааллын асуудлыг нэмэлтээр тусгаж оруулж өгсөн. Учир багш нарын хувьд хүүхдийн хөгжил, оролцоо, хичээл сургалтад илүү анхаардгаас хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулдаг. Өмнө ажиллуулсан дэвтэр дээр багш нарын тухайд төлөвлөлтийг ямар түвшинд хийхээ сайн мэдэхгүй байсан учир энэ хичээлийн жилээс сургууль, гэр бүл, нийгмийн
  • 16. 16 ИХ-УУЛ ЕБС бусад орчинд хамгаалагдах ямар хэрэгцээ байна гэдгийг гаргаж ирэхээр нарийвчлан оруулж өгсөн. Өмнө Одоогийн сайжруулсан байдал: Энэ хэсэгт багшийн ажилласан байдлыг дүгнээд үзэхэд: Батлагдсан төлөвлөгөөний загвар хэсэгт хүүхэд хамгааллын чиглэлээр тусгай зорилтот хэсэг оруулж өгсөн нь нөгөө орхигдоод байсан хамгааллын асуудлыг багш зайлшгүй хөндөж төлөвлөгөөндөө тусгах хэрэгцээ бий болсон. Мөн хамгааллын асуудлыг гэр бүл, сургууль, нийгмийн бусад орчинд гэж ангилан илүү нарийвчилж өгсөн нь асуудалд ул суурьтай хандах нөхцөл бүрдсэн. Мөн анхнаасаа судалгаа оношлогоо, шат дараатай явсан учраас төлөвлөгөө хийхэд багшид хүндрэл харьцангуй бага байсан. Дээрээс нь хэт том зорилт биш тухайн хүүхдийнхээ хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг гаргаж ирсэн товч, тодорхой зүйлсийг төлөвлөж чадаж байсан. VI. ЗУРГААДУГААР хэсэгт “Мэргэжлийн багш нартай хамтран ажиллах хуудас” Энэ нь мөн өмнөх хичээлийн жилийн явцын судалгаан дээр үндэслэн нэмэлтээр орж ирсэн хэсэг юм. Энэ хэсгийг мэргэжлийн багш нараар ажиллуулахдаа АУБ дээрх оношлогоо, судалгаа, хүүхдийн давуу тал, сонирхол, юуг хамгийн сайн чаддаг зэргийг тухай мэргэжлийн багшид ойлгуулж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хөгжлийн айг өөрийн хичээлээр дамжуулж ямар байдлаар дэмжин ажиллах боломжтой талаар ярилцаж төлөвлүүлэх юм. Ингэхдээ бас нэг анхаарах зүйл нь ялангуяа дунд ангид маш олон хичээл ордог учир хүүхдийг хамгийн их сонирхдог хичээл болон хамгийн их сурч мэдэхийг хүсэж буй хүсэл зэрэгт үндэслэн цөөн тооны хичээл, мэргэжлийн багштай хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ хэсэгт дүгнэлт хийхэд: Бага ангиас дунд анги руу ороход хамгийн том асуудал нь олон мэргэжлийн хичээлүүдэд хүүхдийг хэрхэн хамруулах асуудал байсан. Дээрх байдлаар хүүхдийг хичээл нэг бүрт үр дүнгүй суулгаснаас илүү хүүхдийн сонирхол болон сурахыг хүссэн, зайлшгүй сурах шаардлагатай хөгжлийн ай дээр үндэслэн цөөн тооны хичээл болон мэргэжлийн багш нарыг сонгон хамтран ажилласнаар хүүхдэд бодит үр дүнгүүд бий болсон. Тухайлбал:
  • 17. 17 ИХ-УУЛ ЕБС Хүүхэд залхах, хий үр дүнгүй олон цаг сууснаас үүдэж ядрах, хичээлд дургүй болох байдал нь багассан. АУБ-аас гадна мэргэжлийн багш нар оролцоод эхлэхээр хөгжил нь илүү сайжирсан. Бусдаас тусгаарлагдаад байхгүй чадах, сонирхсон зүйлдээ оролцоод явах хүүхэд болон эцэг эхэд нь сэтгэл ханамжийн хувьд маш эерэг өөрчлөлт бий болж байсан. Хүүхдэд гарах хөгжлийн өөрчлөлтөд бол мэдээж цаг хугацаа хэрэгтэй. VII. ДОЛДУГААР хэсэгт “Сургалтын хөтөлбөр боловсруулах нь” /Ээлжит хичээлийн жишиг хөтөлбөр/ Энэ хэсэгт багш бүрийн ажиллаж байгаа хүүхдийн онцлогт тохирсон нэг, нэг жишиг хөтөлбөрийг загвар байдлаар тусгаж өгөх юм. Үүнээс багш нар санаа авч төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлэх боломжтой болох юм. Жишээ нь: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшид тохирсон хөтөлбөр, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшид тохирсон хөтөлбөр өөр өөр байх ба өмнө хичээлийн жилийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн 4 хөгжлийн айн хүрээнд 5 түвшинд тодорхойлсон 5 өөр хөтөлбөрийг оруулж өгсөн. Энэ хэсгийг дүгнээд харахад:  Хүүхэд бүрийн онцлог шинжид тохирсон жишиг хөтөлбөр боловсруулж өгснөөр нэг талаасаа багшид санаа, сэдэл өгч байгаа хэдий боловч хангалтгүй байсан.Илүү мэргэжлийн хүмүүсийн түгээн дэлгэрүүлсэн олон олон хөтөлбөрийн санааг оруулж баяжуулж өгөх хэрэгтэй мэт санагдсан.  Гол нь нэг багшийн ангид 3 өөр хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхэд байлаа гэж үзэхэд хүүхэд бүрийн кейс бүрдүүлэлтэд өөр өөр хөтөлбөр тусгагдаж өгсөн байхаараа онцлог юм. VIII. НАЙМДУГААР хэсэгт Хөтөлбөрийн үр дүн, багшийн өөрийн үнэлгээ /баримт хавсралтууд/ Энэ хэсэгт багш тухайн хүүхэдтэй урт хугацааны зорилт дэвшүүлээд, ажилласан хугацааны бүхий л баримт бичгүүдийг баримтжуулан хавсаргаж өгөх талаар зөвлөмжийг оруулсан. Ингэснээр багшийн тухайн хүүхэдтэй ажилласан ажлын хавтас, кейс файл бүрдэх юм. Мөн багш тухайн хүүхэдтэй ажиллахад гарсан ахиц амжилт, анхаарах зүйлс, цаашид хэрхэн ажиллах талаар төлөвлөлт, арга замаа дахин тодорхойлох хэсэг юм. Үүнд үнэлгээ хийгээд дүгнэхэд:
  • 18. 18 ИХ-УУЛ ЕБС Энэ хэсэг бол багшийн ажлын үр дүнг харуулсан цөм хэсэг гэж болно. Учир нь багш тухайн хэсэгт заагдсаны дагуу хүүхэдтэй холбоотой бүх бичиг баримтууд, хичээл сургалтын үеийн зураг, хичээлийн бэлтгэлүүд, эцэг эх, асран хамгаалагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэл, мэргэжлийн хүмүүстэй ажилласан хичээл сургалтын материал, зураг, хүүхдийн бүтээл, үнэлгээний хуудас, ахиц амжилтууд, жилийн эцсийн тайлан зэрэг бүхий л зүйлээ хавсаргаж чадвал тухайн хүүхэдтэй ажилласныг нотлох кейс файлын бүрдүүлэлттэй болох юм. Энэ нь багшийг өөрийгөө болон бусдаар үнэлүүлж, ажлаа дүгнүүлэхэд барих чухал баримт бичиг болно.  Мөн багш өөрөө өөрийгөө үнэлэх нь маш чухал зүйл. Ингэхийн тулд суралцагчтай ажиллах явцын тэмдэглэл, амжилтууд, анхаарал зүйлс, цаашид ажиллах төлөвлөгөө, арга зам зэргээ оновчтойгоор тодорхойлж бичих хэсгийг тусгаж өгсөн. Энэ нь багшийн дараагийн ажлаа төлөвлөхөд ихээхэн дэмжлэг болох юм. IX. ЕСДҮГЭЭР хэсэгт Багшийн ажлыг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ, шалгуур үзүүлэлт Аливаа ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд үр дүнг тооцож үнэлнэ гэдэг маш чухал асуудал юм. Энэ хэсэг нь багшийн ажлын үр дүнг хөндлөнгөөс үнэлж, дүгнэх, цаашлаад урамшуулах талаар тусгаж өгсөн. Багшийн ажлыг үнэлэхдээ тухайн хүүхэдтэй ажиллахаар дэвшүүлсэн урт, богино хугацааны зорилт, төлөвлөлтөд үндэслэн хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтийг боловсруулж үнэлэх юм. Үүнийг дүгнээд үзэхэд:  Үр дүнг тооцож үнэлгээжүүлж урамшуулах нь багшийг илүү мэрийж ажиллах сэдлийг бий болгоно.  Нөгөө талаасаа хүүхдэд гарах өөрчлөлт, үр дүн илүү мэдрэгдэнэ. Үүнийг хүүхдийн ар, гэр, эцэг эх, асран хамгаалагчид таниулах боломж юм. Ингэснээр эцэг эхийн хамтын ажиллагаа, идэвх оролцоо илүү сайжирна. X. АРАВДУГААР хэсэгт “Багшийн ажлыг үнэлж дүгнэх, урамшуулал бодох хуудас Энэ хэсэгт өмнөх хичээлийн жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн нэмэлтээр орж ирсэн. Сургуулийн Дэмжлэгийн баг, Хүүхэд хамгааллын багийн гишүүд хамтран багш, эцэг эх, мэргэжлийн багш нартай хамтран боловсруулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд үндэслэн хүүхэд нэг бүрийн хөгжлийн айд тохирсон байхаар 5 түвшингээр үнэлж багшийн ажлыг дүгнэх юм. Тухайлбал: Багш таны дэвшүүлсэн нийт зорилтуудаас дунджаар хүүхэд 1-2 дугаар түвшний даалгаварыг хийж чадаж байвал 10%, 3-4 дүгээр түвшин хүртэлх даалгаварыг хийж чадаж байвал 15%, Харин 5-р түвшин хүртэлх бүх даалгаварыг бүрэн гүйцэт хийж чадаж байвал 20%-ын урамшууллыг олгоно гэсэн үг юм.
  • 19. 19 ИХ-УУЛ ЕБС Энэ хэсэгт дүгнэлт хийгээд үзэхэд: Багшийн ажлыг үнэлж дүгнэхэд цаг маш бага зарцуулна. Мөн ямар нэгэн маргаан дагуулахгүй. Учир нь багш өөрөө хүүхдийн хөгжлийн айд тохируулан 5 түвшинд үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлснийг дэмжлэгийн багийн гишүүд шалгаж байгаагаараа давуу талтай бас хялбар байсан. Уг дэвтэр дэх бичиж тэмдэглэж, баримтжуулсан байдлууд нь багшид урамшуулал олгох эсэхэд тодорхой хариултыг давхар өгч чадна. Мөн багшид урамшуулал олгох асуудлаар сургуулийн удирдлагуудад санал тавихад баримттай амар болж чадсан. XI. АРВАННЭГДҮГЭЭР хэсэгт Сургуулийн дэмжлэгийн багш, хүүхэд хамгааллын багийн зөвлөмж хуудас Энэ хэсэгт сургуулийн дэмжлэгийн баг, хүүхэд хамгааллын багийн зүгээс хүүхэдтэй ажилласан багшийн ажлын нэг бүрчлэн үнэлээд дараагийн үйл ажиллагаанд нь тус болохуйц арга зүйн дэмжлэгүүдийг өгөх юм. Үүнийг багш дараагийн ажилдаа тусган хэрэгжүүлэх боломжтой болно. АРВАНХОЁРДУГААР хэсэгт Багшид мэдлэг олгох зөвлөмжийн хэсэг Сүүлийн хэсэгт хүүхэд бүрийн хөгжлийн бэрхшээлд тохирсон хэрхэн ажиллах талаар мэдлэг олгох зөвлөмжүүдийг оруулж өгсөн. Үүнээс багш тухайн хүүхэдтэй ажиллахдаа анхаарах зүйлсийг олж харж, үйл ажиллагаанд төлөвлөж хэрэгжүүлэх боломжтой болно. Ийнхүү чиглүүлэх дэвтрийг 2 дахь удаагаа сайжруулан дахин туршилт хийж үзэхэд дараах сайн талууд, цаашлаад сайжруулах талууд байна гэж дүгнэсэн Үүнд: ДАВУУ БОЛОН САЙН ТАЛУУД:  Багш нар тухайн ажиллах хүүхдээ тодорхойлох, бодит байдлын судалгаа хийх нөхцөл бүрдэж, хүүхдүүдийнхээ талаар илүү сайн мэдээлэлтэй болно.  Судалгаа, оношлогоон дээр үндэслэн хүүхэд бүр дээр шаардлагатай дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг хамгийн хялбараар , хамгийн үр дүнтэйгээр боловсруулна.  Төлөвлөгөөний хэрэгжилтэд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ, мониторинг хийхэд хялбар болно.  Мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах хүрээлэл бий болно.  Эхнээс зөв логик, дараалалтай ажиллаж кейс файл бүрдүүлж чадна.  Багш нарын тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд, тэдгээртэй ажиллах арга туршлага, мэдлэгийн хүрээ нэмэгдэнэ.
  • 20. 20 ИХ-УУЛ ЕБС  Багшийн ажлын ачаалал тодорхой хэмжээнд буурна.Учир нь хүүхдээ оношлон судлах, ямар аргачлал, дарааллаар ажиллахыг ойлгомжтой байдлаар дэвтрийн агуулгад тусгаж өгсөн.  Багшийн ажлыг үнэлэх сургуулийн удирдлагууд, дэмжлэгийн багийн гишүүдийн ажил хөнгөвчлөгдөнө. Учир нь багшийн ажлыг үнэлэх арга аргачлал нь тодорхой байна.  Дэвтрийг багш бүр аваад хичээл сургалтандаа ашиглах боломжтой.  Эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулж, оролцоог нэмэгдүүлсэн.  Мэргэжлийн багш нартай хамтран ажиллах чиглэл тодорхой болж, арга замыг тодорхойлж чадсан.  Хүүхэд бүрт тохирсон үнэлгээний журмыг боловсруулснаар багшийн ажлыг үнэлэхэд амар болсон.  Багшийн ажлыг үнэлж дүгнэх, урамшуулах асуудал тодорхой болсон. ЦААШИД АНХААРЧ САЙЖРУУЛАХ ТАЛУУД:  Багш нартаа маш сайн зөвлөж, хамтарч ажиллаж хэрэгтэй.  Цаашид хүүхдэд гарч буй өөрчлөлт, бодит үр дүнг тооцох  Багш нараас судалгаа авдаг шиг эцэг эхээс боломжтой бол хүүхдээс судалгаа авч сайжруулахдаа тусгаж өгөх ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ Уг судалгааны ажлыг хийсний үр дүнд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшид шаардагдах олон баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж багшид хэрхэн яаж арга зүйн дэмжлэг үзүүлж болох талаар арга аргачлалыг судалж, шинэ аргачлалыг боловсруулахыг хичээлээ. Үндэслэл хэсэгт тусгагдсанчлан хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдийн адил тэгш хүртээмжтэй , чанартай боловсрол олгох, нийгмийн идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх асуудал бидний тулгамдсан асуудал байсаар байна. Ийм нөхцөл байдалд сургууль, боловсролын байгууллагын зүгээс багшид үзүүлэх арга зүйн дэмжлэг маш чухал. Энэ л асуудлыг шийдвэрлэхийн тулд судалгааны ажлаа хийсэн. Үүний үрд дүнд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийг чиглүүлэх дэвтэр”-ийг боловсруулж, өөрийн сургуулийн багш, суралцагчдад туршин хэрэгжүүлсэн нь энэхүү судалгааны ажлын үр дүн юм. Мөн судалгаагаар цугласан мэдээллүүдэд дүн шинжилгээ хийгээд харахад багш хамгийн чухал нь дэмжлэг хэрэгцээтэй хүүхдийг тодорхойлох, бодит байдлын судалгаа хийх, хүүхэд бүр дээр шаардлагатай дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах зэрэг асуудал хамгийн чухал харагдсан. Ингэж ажиллахад сургууль удирдлагуудын зүгээс багшийг өөр өөрийн онцлог аргазүйгээр хангаж ажиллах нь чухал юм. Мөн хөгжлийн хоцрогдолтой хүүхэд ажиллах багшийн ажлын ачааллыг зохицуулах, туслах багш ажиллуулах, ажлын үр дүн, амжилтыг үнэлдэг, урамшуулдаг тогтолцоог илүү сайжруулж тодорхой болгох шаардлагатай байна. Эцэст нь хүүхэд бүр харилцан адилгүй. Өнөөдөр таны дааж буй анги, ажиллаж буй сургуульд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагч байхгүй байж болно гэхдээ маргааш тийм суралцагчтай ажиллах хэрэгцээ гарахыг таамаглашгүй. Тиймд надад хамаагүй гэдэг асуудлаар хандах биш багш бүр, сургууль бүр эдгээр хүүхдүүдэй ажиллах бодлого хөтөлбөртэй, багш нараа чиглүүлэх бодлого арга зүйн баримт бичигтэй байж, үргэлж суралцаж, судалж, мэдлэгээ нэмэгдүүлж байх ёстой гэдгийг судалгааны ажлаараа харуулж, ойлгуулахыг хичээлээ. САЙН БАГШИЙН ГАР ДЭЭР МАРГААШИЙН НАР МАНДДАГ.
  • 21. 21 ИХ-УУЛ ЕБС ТАВ. НОМ ЗҮЙ, АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ  Фридо Бригс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өөрийгөө хамгаалах чадварыг хөгжүүлэх нь” 50, 92 дугаар тал  Их Британий хүүхдийг ивээх сангийн Дорнод аймагт дахь салбар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тулгамдсан асуудалд” онол практикийн бага хурлын илтгэлийн эмхтгэл, 2006 он  Хөвсгөл аймгийн ГБХЗХГ, Дэлхийн Зөн монгол “Хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх журмын эмхтгэл”, 2018 он, 51 дүгээр тал  Багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалт “Тэгш хамруулах боловсрол”, 2019 он  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль  “Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэх явцад багшид тулгарч буй асуудлыг судалсан нь” Б.Золзаяагийн илтгэлийн судлагдсан байдал хэсгээс иш татсан.  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага” 2019 он  “Суралцахуйн бэрхшээлтэй, зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж” 2019 он  “Аутизмын хүрээний эмгэгтэй сурагчдыг боловсролд тэгш хамруулах нь “ багшид зориулсан гарын авлага 2021 он  “Төслийн мэдээ” сонин –БШУЯ, JICA 2021 оны 7 сарын 1-ний хэвлэл ЗУРГАА. ХАВСРАЛТ  “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багшийн загвар дэвтэр”