SlideShare a Scribd company logo

Мөрөн сумын 15-р цэцэрлэг

Бүтээлч ажил, сайн туршлага

Мөрөн сумын 15-р цэцэрлэг

1 of 11
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
Мөрөн сумын “ЭРДЭМ” 15 дугаар хүүхдийн цэцэрлэг
“БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН”
“ЦЭЦЭРЛЭГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛ, САЙН ТУРШЛАГА”
БҮТЭЭЛЧ АЖИЛ, САЙН ТУРШЛАГЫН НЭР:
“УРЦ” танин мэдэхүйн тоглоом
2021 он
НЭГ. ТАНИЛЦУУЛГА
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
1.1БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Монголчууд үр хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэх уламжлалт сэтгэлгээ, ёс
заншилтай ард түмэн. Даяаршлагдаж байгаа нийгэмд үндэсний цөөнх болох цаатан
угсаатны хэл соёл болон аж төрөх нөхцөл байдал өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж
өмнөх мөн чанараа алдан өөрчлөгдөж байна. Иймд бидний хойч үе болсон хүүхэд
багачууд орон нутгийн онцлог-бахархал болсон цаатан үндэсний ахуй соёлоос
суралцахад дэмжлэг үзүүлэх хэрэгцээ үүдэн гарч цаатан угсаатны амьдрах орон
байрыг харуулсан “Урц” угсардаг танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх сургах
тоглоомыг бүтээх үндэслэл юм. Монгол гэр барих аргачлалаас үүдэлтэйгээр
хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн энэхүү “Урц” тоглоомыг бүтээсэн.
 10.3 Бүх шатны боловсролын хөтөлбөрт Монголын түүх, хэл соёл, үндэсний
өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил,
гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэл, сайн
дурын үйл ажиллагааны төрөл агуулгыг заавал тусгаж, музей номын сан, кино
зэрэг соёл урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион
байгуулна. (Боловсролын тухай хууль)
 5.1.4 Хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыгаа хүндэтгэх, харьцах
харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж мэдээллэх чадвартай болох,
ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах (Сургуулийн өмнөх боловсролын
тухай хууль)
1.2ХЭРЭГЦЭЭ:
Бага насны хүүхдэд орчны мэдлэг олгохдоо тоглоомоор дамжуулан хүртээх нь илүү
үр дүнтэй, ойр байдаг. Цэцэрлэгийн үзэл баримтлал болон үндэслэл хэсэгт дурдсан
эрхзүйн баримтыг хэрэгжүүлэн монгол ахуй, орон нутгийн онцлогийг түгээн
дэлгэрүүлэх, тайлбарлан таниулахад зориулагдсан стандартад нийцэж, эрүүл ахуйг
хангасан тоглоом хэрэглэгдэхүүн тэр бүр байдаггүй. Орлуулж болох тоглоом хэрэгсэл
нь өгөх мэдлэгийг бүрэн төлөөлж чаддаггүй тул энэхүү тоглоом хэрэгслийг бүтээх
хэрэгцээ шаардлага үүсэн гарсан. Монгол гэр барих аргачлалаас үүдэлтэйгээр
хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн энэхүү “Урц” тоглоомыг бүтээсэн.
1.3ЦАГ ХУГАЦААНЫ НӨӨЦ
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
5-6 хүртэлх настай хүүхдийн хөгжлийн хувьд цэцэрлэгийн үзэл баримтлалд тулгуурлан
үзэх сэдвүүдийн нэг болгож “УРЦ” сэдвийг 1 сарын үйл ажиллагаа болон хөгжөөн
баясгах ажлын төлөвлөгөөнд оруулж судалгааны үр дүнг тооцсон. Хүүхдэд олгох
чадварын хувьд сэдвийн хүрээнд сарын турш судлаад хэрэгжүүлэх бус өдөр тутмын
тоглоомын нэг төрөл болгож давтамжтай байдлаар тоглуулах нь үр дүнд хүрнэ.
1.4САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НӨӨЦ
УРЦ тоглоомын нэг багцад орох материалыг хүүхдэд ээлтэй гарын доорх материал
ашиглан багш ажилчид бүтээлч ажил болгон хийсэн.
ХОЁР. ҮНДСЭН ХЭСЭГ
2.1 НЭР
“УРЦ” ТАНИН МЭДЭХҮЙН БАРЬЖ БАЙГУУЛАХ ТОГЛООМ
Ерөнхий шаардлага
Урц тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхээс гадна ахуй амьдрал, байгаль,
нийгэм хөдөлмөрийн тухай ойлголт өгөх учир танин мэдэхүйн чухал ач холбогдолтой.
Эрүүл аюулгүй байдал талаасаа хүүхдэд аюулгүй, өнгө будаг гарахгүй материалаар
хийгдсэн. Тоглоомын бүрдэл хэсгүүд хүүхдийн нүдэн ачаалал өгөхөөргүй хурц өнгөгүй.
Соёл зан заншлыг ойлгох, хүндэтгэлтэй хандах, даган биелүүлэх, зан үйлийг таниулна.
Мөн энэхүү тоглоом нь хүмүүс хоорондын ялгаатай байдлыг таниулж, эрх тэгш байдлыг
ойлгоход чиглүүлнэ.
Зорилго:
Урц тоглоомоор дамжуулан бага насны хүүхдийг үндэсний цөөнхи болсон цаатан
угсаатантай танилцуулах
Зорилт:
- Хүүхдийн гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах чадварыг дэмжих
- Хүүхдийг амьдарч буй орон нутгийн ахуй амьдралтай танилцуулах
- Хүүхдийн нэг юмсын байрлалаас нөгөө юмсын байрлалыг тодорхойлох,
тооцоолох чадварыг хөгжүүлэх
- Хүүхдэд хамтач, зан чанарыг төлөвшүүлэх
Хамрах хүрээ: Цэцэрлэгийн 5-6 насны хүүхэд
Хэрэглэгдэхүүн: 21 см урт хатгуур мод – 8 ширхэг, 20 см урт зөөлөн уяа – 1 ширхэг,
урц бүтээх эсгий, тулга, авдар, эргэнэг, цаа буга, нохой, байгалийг харуулсан орчин
Түлхүүр үгс: хатгуур мод, зөөлөн уяа, бүрээс,
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
Суралцахуйн чиглэлийн уялдаа холбоо:
Хэл яриа
Шинэ үгтэй танилцана.
Өгүүлбэр зохионо.
Юмсыг нэрлэж сурна.
Математикийн энгийн төсөөлөл
Тоолно.
Орон зайг баримжаална.
Дүрслэх урлаг
Уяаг хөвөрхий уяж сурна.
Нийгэмшихүй
Хамтач эвсэг, зан төлөвшинө.
Хийж буй зүйлээ дуусгана.
Хөдөлгөөн эрүүл мэнд
Гар хурууны хөдөлгөөнөө
зохицуулна.
Байгаль, нийгмийн орчин
Хүүхэд хүрээлэн буй орчноосоо таньж мэдсэн
зүйлээ танилцуулах боломж олгоно.
“УРЦ” ТОГЛООМЫГ ТОГЛОХ АРГА
ЗҮЙ
Алхам-1 2-3 хүүхэд нэг баг болж сууна. Тоглогч хүүхдээс нэг нь ахлагч болж ажил
үүргээ хуваарилна. Бэлтгэсэн хэрэглэгдэхүүнээс дэвсгэрээ дэвсэж, 8 ширхэг хатгуур
модыг авч багцлаад, 3 ороогоод хөвөрхий уяна. /зураг 1,2/
Алхам-2 Багцалж уясан хатгуур моднуудаа дэвсгэрийн ирмэгийг тойруулан тавина.
Дээрээс нь бүрээс тавина. /зураг 3,4/
Алхам-3 Бүрээсний дээд хэсэгт байгаа хоёр уяаг хойш нь давуулан хөвөрхий
уяна./зураг 1,2/
Алхам-4 Урцны үүд хэсгийн бүрээсийг дотогш нугалан хатгуур модонд хавчуулж
тогтооно Ингээд урцаа барьж бэлэн болголоо. /зураг 7,8/
Алхам-5 Барьсан урцандаа орчин бүрдүүлж тоглоно. /зураг 8/
Зураг -2 Зураг -3 Зураг -4
Зураг -7
Зураг -5 Зураг
Зураг -1
Зураг -8 Зураг -9
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
Хүүхдийн ахицыг хэрхэн тодорхойлох вэ?
- Цаатан угсаатны тухай ойлголт
- Урц тоглоомыг дарааллын дагуу барих
- Уяаг хөвөрхий уях
- Хүүхдийн оролцоо сонирхол
- Тоглох хугацаа
- Хүүхдийн сонирхол
Хүснэгт №1
График №/1
Харьцуулсан судалгааны үр дүн
Харьцуулсан судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт 30 хүүхдийн
21% буюу 6 хүүхэд “Цаатан угсаатны тухай ойлголт”-той байсан бол сургах тоглоомыг
тоглосны дараа 27 хүүхэд буюу 92% болж өссөн. Мөн “Уяаг хөвөрхий уях” чадвар нийт
хүүхдийн 96% буюу 28 хүүхэд энэ чадварт суралцсан болох нь харагдаж байна. Мөн
хүүхдийн оролцоо сонирхол 84%, тоглох хугацаа болж өссөн болох нь харагдаж байна.
Харьцуулсан
үр дүн
Хүүхдийн
оролцоо,
сонирхол
Тоглох
хугацаа
Уяаг
хөвөрхий
уяж сурсан
Урцыг
дарааллын
дагуу барьж
сурсан
Цаатан
угсаатны
тухай
ойлголт
Сургах тоглоом 84% 24
хүүхэд
91% 27
хүүхэд
96% 28
хүүхэд
85% 25
хүүхэд
92% 27
хүүхэд
Байдлыг
тогтоох
судалгаа
26% 10
хүүхэд
33% 10
хүүхэд
40% 12
хүүхэд
42% 13
хүүхэд
21% 6
хүүхэд
84%
91%
96%
85%
92%
26%
33%
40%
42%
21%
Хүүхдийн оролцоо, сонирхол
Тоглох хугацаа
Уяаг хөвөрхий уяж сурсан
Урцыг барьж сурсан
Цаатан угсаатны тухай ойлголт
Харьцуулалт
Байдлыг тогтоох Сургах тоглоом
БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
ГУРАВ. БҮТЭЭЛЧ АЖИЛ, САЙН ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
3.1 ЦАГ ХУГАЦАА, САНХҮҮ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ
- Тоглоомын хэрэглэгдэхүүнийг одоогийн байдлаар багш ажилчид багаар бүтээсэн ба
тухай сэдэв судлагдах сарын бүтээлч ажил болгон үр дүнг тооцон ажилдаг. Мөн
тоглоомын хэрэглэгдэхүүн тус бүрийг засан сэлбэх, сайжруулах ажлыг цаашид
төлөвлөсөн.
3.2 ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ
НЭМЭГДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
- Энэхүү тоглоомыг цаг үеийн байдалд нийцүүлэн 5-6 настай хүүхдийн эцэг эхчүүдэд
гэртээ бие даан хийх бүтээлч даалгавар болгон хүүхэд бүрт аргачлал, зураглалын
хамт хүргүүлсэн. Эцэг эхчүүд тоглоомын хэрэглэгдэхүүнийг даган дуурайж хийх,
орлуулах аргаар хүүхдэд олгосон мэдлэгийн бататган ажиллаж байна.
3.3 ҮР ДҮН, ҮР ШИМИЙГ ХҮРТЭХ, ТҮГЭЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ
ДҮГНЭЛТ
“Урц” сургах тоглоомоор бага насны хүүхдийг тоглуулснаар тэдний хөгжил
төлөвшилд дараах нөлөөтэй болохыг тодорхойллоо. Үүнд:
1. Хүүхэд уяаг хөвөрхий уях буюу гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах чадварыг
дэмжинэ.
2. Урц барьснаар хүүхдийн орон зайг баримжаалах чадварыг хөгжүүлнэ.
3. Хүүхдэд үндэсний цөөнхи болсон цаатан угсаатны ахуй амьдрал, ажил
хөдөлмөрийг танилцуулна.
4. Хүүхийн бусадтай харилцах хамтач, эвсэг зан чанар, бүтээлч, бие даах чадварыг
дэмжинэ.
5. Урц тоглоомоор дамжуулан хүмүүс хоорондын ялгаатай байдлыг таниулж, эрх
тэгш байдлыг ойлгоход чиглүүлнэ.
БАГШИД ЗӨВЛӨХ НЬ
 Урц тоглоомыг хүүхдээр тоглуулахад хэрэглэгдэхүүн болох уяаг зөв сонгох
/Хүүхдийн гарыг эвтэйхэн зөөлөн уяаг сонгох/
 Хүүхдэд уяаг хөвөрхий уях чадварыг эзэмшүүлэх
 Хатгуур мод нь эрүүл аюулгүй байдал талаасаа хүүхдэд аюулгүй, өнгө будаг
гарахгүй материалаар хийх

Recommended

монгол наадам тоглоом 71
монгол наадам тоглоом 71монгол наадам тоглоом 71
монгол наадам тоглоом 71chimgee_s99
 
монгол наадам тоглоом 71
монгол наадам тоглоом 71монгол наадам тоглоом 71
монгол наадам тоглоом 71chimgee_s99
 
Монгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайМонгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайShagaishuu Xoo
 
4 5натай хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр
4 5натай хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр4 5натай хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр
4 5натай хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрYondonsambuu Buyanbileg
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdelgermoron
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөdelgermoron
 
Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 2014 оны тайлан
Чингэлтэй дүүргийн  1-р хорооны 2014 оны тайланЧингэлтэй дүүргийн  1-р хорооны 2014 оны тайлан
Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 2014 оны тайланSainbold Nyamtsetseg
 

More Related Content

Similar to Мөрөн сумын 15-р цэцэрлэг

сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөschool14
 
улаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажил
улаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажилулаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажил
улаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажилBattulga Damiran
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөUrnaa_o_o
 
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхБүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхShagaishuu Xoo
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltBayarmaa Anu
 
Ksadj;lkdjal;s
Ksadj;lkdjal;sKsadj;lkdjal;s
Ksadj;lkdjal;sshaagaa
 

Similar to Мөрөн сумын 15-р цэцэрлэг (20)

хүүхэд бүр дүр бүтээх арга зүй
хүүхэд бүр дүр бүтээх арга зүйхүүхэд бүр дүр бүтээх арга зүй
хүүхэд бүр дүр бүтээх арга зүй
 
6лекц
6лекц6лекц
6лекц
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
Bagsh
BagshBagsh
Bagsh
 
улаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажил
улаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажилулаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажил
улаангом сумын 4 р цэцэрлэгийн онцлох ажил
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөө
 
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэхБүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх
Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
Xtx taniltsuulga 2011
Xtx taniltsuulga 2011Xtx taniltsuulga 2011
Xtx taniltsuulga 2011
 
ний
нийний
ний
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
Ho 2.6
Ho  2.6Ho  2.6
Ho 2.6
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
асуултыг оновчтой төлөвлөх технологи
асуултыг оновчтой төлөвлөх технологиасуултыг оновчтой төлөвлөх технологи
асуултыг оновчтой төлөвлөх технологи
 
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэххүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
 
Selfi with kids bilgvvn& cho
Selfi with kids bilgvvn& choSelfi with kids bilgvvn& cho
Selfi with kids bilgvvn& cho
 
Ksadj;lkdjal;s
Ksadj;lkdjal;sKsadj;lkdjal;s
Ksadj;lkdjal;s
 
оюуны зураглал
оюуны зураглалоюуны зураглал
оюуны зураглал
 

More from БШУ-ны газар Хөвсгөл

ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг БШУ-ны газар Хөвсгөл
 

More from БШУ-ны газар Хөвсгөл (20)

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdfИх-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
 
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdfAlag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
Мөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdfМөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdf
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
ЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.ОюунжаргалЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.Оюунжаргал
 
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.ОюунЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
 
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.БаднаагаравЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
 
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.ДэлгэрмааТитэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
 
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
 
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
Сод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБССод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБС
 
Цэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББЦэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББ
 
Мөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэгМөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэг
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, ЦогтгэрэлТитэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
 
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
Ирээдүй  Т.Дэлгэрсайхан Ирээдүй  Т.Дэлгэрсайхан
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
 
ЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.БаднаагаравЭДЦС Н.Баднаагарав
ЭДЦС Н.Баднаагарав
 

Мөрөн сумын 15-р цэцэрлэг

  • 1. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН Мөрөн сумын “ЭРДЭМ” 15 дугаар хүүхдийн цэцэрлэг “БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН” “ЦЭЦЭРЛЭГИЙН БҮТЭЭЛЧ АЖИЛ, САЙН ТУРШЛАГА” БҮТЭЭЛЧ АЖИЛ, САЙН ТУРШЛАГЫН НЭР: “УРЦ” танин мэдэхүйн тоглоом 2021 он НЭГ. ТАНИЛЦУУЛГА
  • 2. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 1.1БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ Монголчууд үр хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэх уламжлалт сэтгэлгээ, ёс заншилтай ард түмэн. Даяаршлагдаж байгаа нийгэмд үндэсний цөөнх болох цаатан угсаатны хэл соёл болон аж төрөх нөхцөл байдал өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж өмнөх мөн чанараа алдан өөрчлөгдөж байна. Иймд бидний хойч үе болсон хүүхэд багачууд орон нутгийн онцлог-бахархал болсон цаатан үндэсний ахуй соёлоос суралцахад дэмжлэг үзүүлэх хэрэгцээ үүдэн гарч цаатан угсаатны амьдрах орон байрыг харуулсан “Урц” угсардаг танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх сургах тоглоомыг бүтээх үндэслэл юм. Монгол гэр барих аргачлалаас үүдэлтэйгээр хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн энэхүү “Урц” тоглоомыг бүтээсэн.  10.3 Бүх шатны боловсролын хөтөлбөрт Монголын түүх, хэл соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэл, сайн дурын үйл ажиллагааны төрөл агуулгыг заавал тусгаж, музей номын сан, кино зэрэг соёл урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна. (Боловсролын тухай хууль)  5.1.4 Хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыгаа хүндэтгэх, харьцах харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж мэдээллэх чадвартай болох, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах (Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль) 1.2ХЭРЭГЦЭЭ: Бага насны хүүхдэд орчны мэдлэг олгохдоо тоглоомоор дамжуулан хүртээх нь илүү үр дүнтэй, ойр байдаг. Цэцэрлэгийн үзэл баримтлал болон үндэслэл хэсэгт дурдсан эрхзүйн баримтыг хэрэгжүүлэн монгол ахуй, орон нутгийн онцлогийг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулахад зориулагдсан стандартад нийцэж, эрүүл ахуйг хангасан тоглоом хэрэглэгдэхүүн тэр бүр байдаггүй. Орлуулж болох тоглоом хэрэгсэл нь өгөх мэдлэгийг бүрэн төлөөлж чаддаггүй тул энэхүү тоглоом хэрэгслийг бүтээх хэрэгцээ шаардлага үүсэн гарсан. Монгол гэр барих аргачлалаас үүдэлтэйгээр хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн энэхүү “Урц” тоглоомыг бүтээсэн. 1.3ЦАГ ХУГАЦААНЫ НӨӨЦ
  • 3. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН 5-6 хүртэлх настай хүүхдийн хөгжлийн хувьд цэцэрлэгийн үзэл баримтлалд тулгуурлан үзэх сэдвүүдийн нэг болгож “УРЦ” сэдвийг 1 сарын үйл ажиллагаа болон хөгжөөн баясгах ажлын төлөвлөгөөнд оруулж судалгааны үр дүнг тооцсон. Хүүхдэд олгох чадварын хувьд сэдвийн хүрээнд сарын турш судлаад хэрэгжүүлэх бус өдөр тутмын тоглоомын нэг төрөл болгож давтамжтай байдлаар тоглуулах нь үр дүнд хүрнэ. 1.4САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НӨӨЦ УРЦ тоглоомын нэг багцад орох материалыг хүүхдэд ээлтэй гарын доорх материал ашиглан багш ажилчид бүтээлч ажил болгон хийсэн. ХОЁР. ҮНДСЭН ХЭСЭГ 2.1 НЭР “УРЦ” ТАНИН МЭДЭХҮЙН БАРЬЖ БАЙГУУЛАХ ТОГЛООМ Ерөнхий шаардлага Урц тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхээс гадна ахуй амьдрал, байгаль, нийгэм хөдөлмөрийн тухай ойлголт өгөх учир танин мэдэхүйн чухал ач холбогдолтой. Эрүүл аюулгүй байдал талаасаа хүүхдэд аюулгүй, өнгө будаг гарахгүй материалаар хийгдсэн. Тоглоомын бүрдэл хэсгүүд хүүхдийн нүдэн ачаалал өгөхөөргүй хурц өнгөгүй. Соёл зан заншлыг ойлгох, хүндэтгэлтэй хандах, даган биелүүлэх, зан үйлийг таниулна. Мөн энэхүү тоглоом нь хүмүүс хоорондын ялгаатай байдлыг таниулж, эрх тэгш байдлыг ойлгоход чиглүүлнэ. Зорилго: Урц тоглоомоор дамжуулан бага насны хүүхдийг үндэсний цөөнхи болсон цаатан угсаатантай танилцуулах Зорилт: - Хүүхдийн гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах чадварыг дэмжих - Хүүхдийг амьдарч буй орон нутгийн ахуй амьдралтай танилцуулах - Хүүхдийн нэг юмсын байрлалаас нөгөө юмсын байрлалыг тодорхойлох, тооцоолох чадварыг хөгжүүлэх - Хүүхдэд хамтач, зан чанарыг төлөвшүүлэх Хамрах хүрээ: Цэцэрлэгийн 5-6 насны хүүхэд Хэрэглэгдэхүүн: 21 см урт хатгуур мод – 8 ширхэг, 20 см урт зөөлөн уяа – 1 ширхэг, урц бүтээх эсгий, тулга, авдар, эргэнэг, цаа буга, нохой, байгалийг харуулсан орчин Түлхүүр үгс: хатгуур мод, зөөлөн уяа, бүрээс,
  • 4. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН Суралцахуйн чиглэлийн уялдаа холбоо: Хэл яриа Шинэ үгтэй танилцана. Өгүүлбэр зохионо. Юмсыг нэрлэж сурна. Математикийн энгийн төсөөлөл Тоолно. Орон зайг баримжаална. Дүрслэх урлаг Уяаг хөвөрхий уяж сурна. Нийгэмшихүй Хамтач эвсэг, зан төлөвшинө. Хийж буй зүйлээ дуусгана. Хөдөлгөөн эрүүл мэнд Гар хурууны хөдөлгөөнөө зохицуулна. Байгаль, нийгмийн орчин Хүүхэд хүрээлэн буй орчноосоо таньж мэдсэн зүйлээ танилцуулах боломж олгоно. “УРЦ” ТОГЛООМЫГ ТОГЛОХ АРГА ЗҮЙ Алхам-1 2-3 хүүхэд нэг баг болж сууна. Тоглогч хүүхдээс нэг нь ахлагч болж ажил үүргээ хуваарилна. Бэлтгэсэн хэрэглэгдэхүүнээс дэвсгэрээ дэвсэж, 8 ширхэг хатгуур модыг авч багцлаад, 3 ороогоод хөвөрхий уяна. /зураг 1,2/ Алхам-2 Багцалж уясан хатгуур моднуудаа дэвсгэрийн ирмэгийг тойруулан тавина. Дээрээс нь бүрээс тавина. /зураг 3,4/ Алхам-3 Бүрээсний дээд хэсэгт байгаа хоёр уяаг хойш нь давуулан хөвөрхий уяна./зураг 1,2/ Алхам-4 Урцны үүд хэсгийн бүрээсийг дотогш нугалан хатгуур модонд хавчуулж тогтооно Ингээд урцаа барьж бэлэн болголоо. /зураг 7,8/ Алхам-5 Барьсан урцандаа орчин бүрдүүлж тоглоно. /зураг 8/ Зураг -2 Зураг -3 Зураг -4 Зураг -7 Зураг -5 Зураг Зураг -1 Зураг -8 Зураг -9
  • 5. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН Хүүхдийн ахицыг хэрхэн тодорхойлох вэ? - Цаатан угсаатны тухай ойлголт - Урц тоглоомыг дарааллын дагуу барих - Уяаг хөвөрхий уях - Хүүхдийн оролцоо сонирхол - Тоглох хугацаа - Хүүхдийн сонирхол Хүснэгт №1 График №/1 Харьцуулсан судалгааны үр дүн Харьцуулсан судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт 30 хүүхдийн 21% буюу 6 хүүхэд “Цаатан угсаатны тухай ойлголт”-той байсан бол сургах тоглоомыг тоглосны дараа 27 хүүхэд буюу 92% болж өссөн. Мөн “Уяаг хөвөрхий уях” чадвар нийт хүүхдийн 96% буюу 28 хүүхэд энэ чадварт суралцсан болох нь харагдаж байна. Мөн хүүхдийн оролцоо сонирхол 84%, тоглох хугацаа болж өссөн болох нь харагдаж байна. Харьцуулсан үр дүн Хүүхдийн оролцоо, сонирхол Тоглох хугацаа Уяаг хөвөрхий уяж сурсан Урцыг дарааллын дагуу барьж сурсан Цаатан угсаатны тухай ойлголт Сургах тоглоом 84% 24 хүүхэд 91% 27 хүүхэд 96% 28 хүүхэд 85% 25 хүүхэд 92% 27 хүүхэд Байдлыг тогтоох судалгаа 26% 10 хүүхэд 33% 10 хүүхэд 40% 12 хүүхэд 42% 13 хүүхэд 21% 6 хүүхэд 84% 91% 96% 85% 92% 26% 33% 40% 42% 21% Хүүхдийн оролцоо, сонирхол Тоглох хугацаа Уяаг хөвөрхий уяж сурсан Урцыг барьж сурсан Цаатан угсаатны тухай ойлголт Харьцуулалт Байдлыг тогтоох Сургах тоглоом
  • 6. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН ГУРАВ. БҮТЭЭЛЧ АЖИЛ, САЙН ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ 3.1 ЦАГ ХУГАЦАА, САНХҮҮ, ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ - Тоглоомын хэрэглэгдэхүүнийг одоогийн байдлаар багш ажилчид багаар бүтээсэн ба тухай сэдэв судлагдах сарын бүтээлч ажил болгон үр дүнг тооцон ажилдаг. Мөн тоглоомын хэрэглэгдэхүүн тус бүрийг засан сэлбэх, сайжруулах ажлыг цаашид төлөвлөсөн. 3.2 ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ - Энэхүү тоглоомыг цаг үеийн байдалд нийцүүлэн 5-6 настай хүүхдийн эцэг эхчүүдэд гэртээ бие даан хийх бүтээлч даалгавар болгон хүүхэд бүрт аргачлал, зураглалын хамт хүргүүлсэн. Эцэг эхчүүд тоглоомын хэрэглэгдэхүүнийг даган дуурайж хийх, орлуулах аргаар хүүхдэд олгосон мэдлэгийн бататган ажиллаж байна. 3.3 ҮР ДҮН, ҮР ШИМИЙГ ХҮРТЭХ, ТҮГЭЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ ДҮГНЭЛТ “Урц” сургах тоглоомоор бага насны хүүхдийг тоглуулснаар тэдний хөгжил төлөвшилд дараах нөлөөтэй болохыг тодорхойллоо. Үүнд: 1. Хүүхэд уяаг хөвөрхий уях буюу гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах чадварыг дэмжинэ. 2. Урц барьснаар хүүхдийн орон зайг баримжаалах чадварыг хөгжүүлнэ. 3. Хүүхдэд үндэсний цөөнхи болсон цаатан угсаатны ахуй амьдрал, ажил хөдөлмөрийг танилцуулна. 4. Хүүхийн бусадтай харилцах хамтач, эвсэг зан чанар, бүтээлч, бие даах чадварыг дэмжинэ. 5. Урц тоглоомоор дамжуулан хүмүүс хоорондын ялгаатай байдлыг таниулж, эрх тэгш байдлыг ойлгоход чиглүүлнэ. БАГШИД ЗӨВЛӨХ НЬ  Урц тоглоомыг хүүхдээр тоглуулахад хэрэглэгдэхүүн болох уяаг зөв сонгох /Хүүхдийн гарыг эвтэйхэн зөөлөн уяаг сонгох/  Хүүхдэд уяаг хөвөрхий уях чадварыг эзэмшүүлэх  Хатгуур мод нь эрүүл аюулгүй байдал талаасаа хүүхдэд аюулгүй, өнгө будаг гарахгүй материалаар хийх
  • 7. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН  Тоглоомын бүрдэл хэсгүүд хүүхдийн нүдэнд ачаалал өгөхөөргүй хурц өнгөгүй байх  Тоглоомоор дамжуулан хүмүүс хоорондын ялгаатай байдлыг таниулж, эрх тэгш байдлыг ойлгоход чиглүүлэх 3.4 АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛАХ, ТОГТМОЛЖУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛ “УРЦ” тоглоомын хэрэглэгдэхүүн, хийцийн хувьд одоогоор гарын доорх эрүүл аюулгүй модон болон байгалийн гаралтай эсгий материал ашигласан бөгөөд цаашид “НААД БРЭНД”-тэй холбоо тогтоон мимо-гэр бүтээсэн хуванцар материалыг ашиглан хүүхдэд ээлтэй материалаар хийж эцсийн бүтээгдэхүүн гаргахыг төлөвлөсөн. Энэхүү эцсийн бүтээгдэхүүн нь дан ганц бага насны хүүхдийн тоглоом төдийгүй орон нутгийн онцлог соёлыг харуулсан бэлэг дурсгалын бүтээл болох бүрэн боломжтой. Урц танин мэдэхүйн тоглоомд үндэслэн сэдвийг баяжуулах, бхүүхдэд олгох бусад чадваруудыг дэмжих ажлын хүрээнд “ ӨВ-ЭВ” тоглоомыг шинээр бүтээсэн бөгөөд тоглоомын туршилт хэрэгжилт төлөвлөсөн хугацаанд хэрэгжиж судлагдаагүй тул хавсралт байдлаар илгээв 3.5 СУДАЛГААНЫ АЖИЛД АШИГЛАСАН НОМ, ГАРЫН АВЛАГА Лхасүрэн, П., Баасансүрэн, Х., & Төмөрсүх, Д. (2020). Хөвсгөлийн 99 гайхамшиг. УБ: БИТПРЕСС ХХК. Байгальмаа, П. (эмхт.). (2016). Шинэ санаа шилдэг арга зүй эмхэтгэл. Хөвсгөл: Мөрөн принт ХХК. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмж., (2019). Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам.
  • 8. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН ХАВСРАЛТ. 2. “ӨВ-ЭВ” сэтгэхүй хөгжүүлэх тоглоом Монгол гэр, урцын зураглал бүхий энэхүү “ӨВ-ЭВ” эко модон тоглоомыг хүүхдийн сэтгэхүй, эмх цэгц, зөв дадалд сургах зорилгоор бүтээсэн. Тоглоомын үндэслэл болон ерөнхий шаардлага нь урц тоглоомтой агуулга нэгтэй. Зорилго: Монгол гэр, урцны зурагт модон хэрэгслийг ашиглан хөлгийн багана ба мөр, ташуу байдлаар нүдний тоогоор ижил дүрс үүсгэх замаар хүүхдийн сэтгэхүйг дэмжиж тоглоно. Зорилт: - Хүүхдийн сэтгэхүйг дэмжих - Хүүхдийн нэг юмсын байрлалаас нөгөө юмсын байрлалыг тодорхойлох, тооцоолох чадварыг хөгжүүлэх - Хүүхдийг амьдарч буй орон нутгийн ахуй амьдралтай танилцуулах - Хүүхдийн нэг юмсын байрлалаас нөгөө юмсын байрлалыг тодорхойлох, тооцоолох чадварыг хөгжүүлэх - Хүүхдэд хамтач, зан чанарыг төлөвшүүлэх Хамрах хүрээ: Цэцэрлэгийн 4-5 насны хүүхэд Хэрэглэгдэхүүн: Гурав гурваар мөр багана үүсгэж шоо хуваасан даавуун хөлөг Монгол гэрийн зураглал мөн урцын зураглал бүхий зурагт модон хэрэгсэл /дүрс бүхэн 5:5 ширхэг/ Суралцахуйн чиглэлийн уялдаа холбоо: Хэл яриа Хуруу наадгайн үг хэллэг ашиглан мэтгэлцэж хэлэлцэнэ Математикийн энгийн төсөөлөл Тоолно. Орон зайг баримжаална. Анхаарлаа төвлөрүүлнэ: Дүрслэх урлаг Мөр, багана ташуу чигийг баримжаалж дүрс үүсгэнэ. Нийгэмшихүй Хуруу наадгайг ашиглан тэнцээгээ гаргах, гараагаа үзэх зэргээр бие биенээ хүндэтгэн хүлээн зөвшөөрөа Хөдөлгөөн эрүүл мэнд Гар хурууны хөдөлгөөнөө зохицуулна. Байгаль, нийгмийн орчин Хүүхэд хүрээлэн буй орчноосоо таньж мэдсэн зүйлээ танилцуулах боломж олгоно.
  • 9. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН
  • 10. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН Алхам-1 2хүүхэд тоглоно. Тоглогч хүүхдүүд хуруу наадгайг ашиглан гараагаа шодно. Эхэлж гарах хүүхэд довтлогч, удаах хүүхэд хамгаалж тоглоно. Ингэхдээ хуруу бүрийг зөв нэрлэж байгаа эсэхдээ бие биендээ хяналт тавина. Жишээ нь: эрхий хуруу долоовор хурууг дийлэх Алхам-2 Эхэлж гарах хүүхэд зурагт тоглоомноос монгол гэр болон урцны аль нэгийг сонгон авна. Удаах хүүхэд үлдсэн зурагт тоглоомыг авна. Алхам-3 Эхэлж гарах хүүхэд ижил дүрс бүхий тоглоомноос нэгийг хөлгийн аль нэг нүдэнд байрлуулна. Удаах хүүхэд эхний тоглогчийн дүрсийг ижилсүүлэхгүйн тулд хааж дүрсээ тавина. Алхам-4 Хэн түрүүлж хөлөгт мөр эсвэл багана мөн ташуу байдлаар 3 ижил зурагт тоглоомыг эвлүүлсэн тал хожил авна. Тоглоомын хэрэглэгдэхүүнийг хүүхдэд ээлтэй материалаар хийсэн. Өв-Эв тоглоомын хөлгийг угааж цэвэрлэж болохоор хийсэн ба уг тоглоомын зурагт модон хэрэглэлийг уутлах ч боломжтой. Тоглоомыг өөрийн цэцэрлэгийн аргазүй болгон хайрцаглан бэлтгэсэн. Цаашид: - 2-3 настангуудад зориулж дүрсийг өөрчлөн өнгө болгон өнгө ижилжүүлэх байдлаар хүүхдүүдийн хөгжлийг дэмжин хувилбар боловсруулан ажиллаж байна.
  • 11. БОЛОВСРОЛЫН АРГА ЗҮЙ, ТУРШЛАГЫН ЦАХИМ САН