Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Зөвлөмж №1
                       Эцэг эхийн үүрэг, үлгэр жишээ
      Манай ард түмэн хүүхдийг гэр бүлд хүмүүжүүлэх талаар...
Оюуны (соёлын) харилцааны үүрэг
Чөлөөт цагаа хамт өнгөрөөх, оюун санааны хувьд харилцан бие биенээ
баяжуулах хэрэгцээгээ г...
Хүүхдийнхээ өсөн нэмэгдэж байгаа тусгаар
                                    байдлыг нь хүлээн зөвшөөрч
    Нэр хүндээр   ...
мөн чанар нь адилхан. Юуны тулд хүүхдээ хэрхэн яаж
                      хайрлах вэ? Гэдгээ боддоггүй. Зөвхөн л зөн билгээ...
You’ve finished this document.
Download and read it offline.
Upcoming SlideShare
Доржханд14.Э.э ийн сх-лэх хичээл
Next
Upcoming SlideShare
Доржханд14.Э.э ийн сх-лэх хичээл
Next
Download to read offline and view in fullscreen.

0

Share

зөвлөмж

Download to read offline

Related Books

Free with a 30 day trial from Scribd

See all

Related Audiobooks

Free with a 30 day trial from Scribd

See all
  • Be the first to like this

зөвлөмж

  1. 1. Зөвлөмж №1 Эцэг эхийн үүрэг, үлгэр жишээ Манай ард түмэн хүүхдийг гэр бүлд хүмүүжүүлэх талаар нарийн зэг жаягтай байжээ. Тухайлбал 1735 онд бичигдсэн “То-гүнгийн гурван үсэгт” хэмээх номонд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар эцэг эхчүүдэд зааж сургасан нь тун элбэг билээ. Жишээ нь: 1. Хүүхдээ зөв хайрла. 2. Хүүхдээ хамгаалж яв. 3. Хүүхэддээ сайнаар үлгэрлэ. 4. Хүүхэдтэйгээ цуг үйл хий. 5. Хүүхэдтэйгээ хамт тоглож наад. 6. Хүүхэддээ амьдрах ухаан заа. 7. Хүүхэддээ өөрийнх нь үнэнийг хэл. 8. Хүүхдээ чих зөөлөнтэй сурга. 9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу. 10.Хүүхдээ дуурайх юмтай амьдарч сурга гэсэн арван баримтлалыг боловсруулжээ. Энэ бүхнийг сэтгэл зүйн үүднээс авч үзвэл хайр энэрэл нэвт шингэсэн элэгсэг дулаан харилцаа, ажил үйлээрээ үлгэрлэсэн идэвхитэй байр суурь, амьдарлын хар цагааныг танилцуулсан ухаалаг чиг хандлагын аль алиныг харж болох юм. Гэр бүлийн тухай • Нийгмийн жижиг нэгж, өвөрмөц маягийн бага бүлэг мөн. • Энэ нь хүмүүс хувийн амьдрал ахуйгаа зохион байгуулах нэн чухал хэлбэр юм. • Амьдрал ахуйгаа зохион байгуулах энэхүү хэлбэр нь нөхөр, эхнэрийн болон ахан дүүс, төрөл төрөгсдийн холбоонд тулгуурлана. Гэр бүл нь доорхи үүргийг гүйцэтгэдэг байна: Хүмүүжүүлэх үүрэг Эцэг, эх болох, үр удмаа үлдээх, тэднийг өсгөж хүмүүжүүлэх хэрэгцээ хүн бүрт байдаг. Хүмүүсийн энэ хэрэгцээг хангахад гэр бүл чухал үүрэгтэй. Энэхүү үүргээ гүйцэтгэх явцдаа гэр бүл нь өсвөр үеийнхнийг амьдралд бэлтгэх, нийгэмшүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг. Аж ахуйгаа эрхлэх үүрэг Гэр бүл нь гишүүдийнхээ орон байр, хоол хүнсний болон эрүүл энх оршин тогтнохуйн хэрэгцээг хангахын тулд хөдөлмөр эрхлэн аж ахуйгаа зохицуулан хөтөлдөг. Аж ахуй ажил хөдөлмөр нь гэр бүлийн гишүүдийн материаллаг хэрэгцээг хангахад чиглэгдсэн үүрэг юм. Сэтгэл хөдлөлийн үүрэг Гэр бүл нь гишүүдийнхээ бие биенээ таашаан үзэх, хүндэтгэх, хүндэтгүүлэх, хүлээн зөвшөөрөх, сэтгэл зүйн хувьд дэмжих хамгаалах зэрэг эрэлт хэрэгцээнүүдийг хангана. Энэхүү үүрэг нь гэр бүлийн гишүүдийн төдийгүй нийгмийн нийт гишүүдийн сэтгэл санааны тогтвортой, тэнцвэртэй байдлыг хадгалах, хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал юм.
  2. 2. Оюуны (соёлын) харилцааны үүрэг Чөлөөт цагаа хамт өнгөрөөх, оюун санааны хувьд харилцан бие биенээ баяжуулах хэрэгцээгээ гэр бүлийн гишүүд хангах явцдаа нийгмийн оюун санааны хөгжилд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэдэг. Нийгмийн анхан шатны хяналтын үүрэг нийгмийн харилцааны хэм хэмжээг мөрдөн биелүүлэх чадвар дадлыг гишүүддээ эзэмшүүлэх, ийм нөхцөл боломжоор хангаж өгөхөд гэр бүл чухал үүрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүд болон өвчний улмаас өөрийгөө хариулах чадвартай болсон хүмүүсийн зан үйлийг нийгмийн харилцааны хэм хэмжээнд нийцтэй байлгахад гар бүлийн үүрэг ихээхэн чухал юм. Сексийн үүрэг Гэр бүлийн насанд гишүүдийн сексийн хэрэгцээг зөв боловсон хангаснаараа тэдний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна биологийн нөхөн үржихүй явагдах нөхцхлийг бүрдүүлж өгдөг. Зөвлөмж №2 Эцэг эхийн зан үйл хэв маяг Зан үйлийн Хяналтын Хүүхэдтэйгээ харилцах онцлох ба түүнд хэв шинж түвшин ба үзүүлэх харилцаа
  3. 3. Хүүхдийнхээ өсөн нэмэгдэж байгаа тусгаар байдлыг нь хүлээн зөвшөөрч Нэр хүндээр Хяналтын дэмждэг.Хүүхэдтэйгээ ил тод харилцаатай, зан нөлөөлөх түвшин өндөр үйлийн тогтсон дүрэм горимыг тэдэнтэй шүүн элэгсэг хэлэлцдэг,хэрэгтэй үед тавьсан шаардлагаа харьцаатай ухаалгаар өөрчлөх чадвартай,хүүхдүүд нь амьдралд сайн дасан зохицсон,өөртөө итгэдэг,өөрийгөө хянах чадвартай, сургуульдаа сайн сурдаг, нийгмийн дадал сайтай,өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй болсон байдаг. Заавар тушаал өгч түүнийгээ яв цав биелүүлэхийг шаардана.Хүүхэдтэйгээ ил тод Захиран тушаах Хяналтын харилцах нь ховор.Хатуу шаардлага журам түвшин тогтоон, түүнийгээ шүүн хэлэлцэхийг өндөр,хүйтэн зөвшөөрдөггүй, тэдний хүүхдүүд нь хаалттай, харьцаатай аймтгай, дүнсгэр, уриалгахан биш, цочромтгой болсон байдаг. Өсвөр ба залуу насны үедээ охид нь идэвхигүй, бусдаас хамааралтай, харин хөвгүүд нь зоргоороо танхай зантай болж болзошгүй. Либераль Хяналтын Хүүхдийнхээ зан үйлийг огт зохицуулж түвшин доогуур, залдаггүй буюу маш бага зална. Үр хүүхдээ элэгсэг ямар ч болшозгүй өгөөмөр сэтгэлээр харьцаатай хайрладаг.Тэдэнтэй ил тод боловч ихэвчлэн “хүүхдээс эцэг эх рүү чиглэсэн” маягийн харьцаатай. Хүүхдүүд нь дуулгаваргүй, Үл ойшоох Хяналтын Төрүүлсэн хүүхдүүддээ хайнга ханддаг, ямар ч (хөндлөнгийн) түвшин доогуур, хязгаарлалт тавьдаггүй, тэдэнтэй ил тод хүйтэн харилцдаггүй, өөрийн ажил ачаалалдаа харьцаатай дарагдан тэдний хүмүүжилд анхаардаггүй. Хэрвээ ийм маягийн эцэг эхийн хайнга хандлага нь дайсагнасан хүүхдээ тээршаасан байдалтай хосолбол хүүхэд нь хорлонтой загнах ба нийгэмд харш зантай болох үүд нээлттэй байдаг. Зөвлөмж №3 Эцэг эхийн хайр д/д Хайрын хэлбэр 1 Уяралын хайр “Сохор хайр”, “Ухаангүй хайр”, “Шүтэх хайр” гэх зэргээр энэ хайрыг янз бүрээр нэрлэнэ. Юу ч гэж нэрлэсэн
  4. 4. мөн чанар нь адилхан. Юуны тулд хүүхдээ хэрхэн яаж хайрлах вэ? Гэдгээ боддоггүй. Зөвхөн л зөн билгээрээ, адгуус үр зулзагаа хайрлахтай адил хайр. Ийм учраас ухаангүй хайр гэж нэрлэдэг. Хүүхдээ шүтээн мэт үзэж үг дуугүй сөгдөн биширч, алхам думыг нь өхөөрдөн, өршөөнө, өмөөрнө. Аажмаар хүүхэд эцэг эхийнхээ толгой дээр гарч өөрийн засаглалаа тогтооно. 2 Дарангуйлан Хүүхдээ төрүүлж өсгөж байгаадаа ялархан “Бүхнийг та захирах хайр нарын төлөө хийж байна”, “Та нарыг хувцаслаж, хооллож байна”, “Та нар бидэнд үг дуугүй захирагдаж үйлчилж байх ёстой” гэсэн байр сууринаас хүүхдүүдээ хайрладаг эцэг эхчүүд. Ийм айлууд гэр орныхоо бүх ажлыг үр хүүхдээрээ хийлгэнэ. Тэднийг бяцхан зарц мэт байлгана. Хүүхэдтэйгээ хатуу чанга, цэвдэг хүйтэн харьцах учраас эцэг эхийнхээ өмнө ямагт өөрийгөө буруутгасан хүлцэнгүй байдалд тэднийг оруулдаг. 3 Барьцаалах хайр Хайр энэрлээ хөрөнгө мөнгө, хувцас хунараар хэмжинэ. “Чамд бид хоёр хичнээн хайртайг харж байна уу? Хэний ч хүүхдэд байхгүй ийм гоё хувцас авч өглөө” гэх зэргээр хайраараа барьцаа дэнчин тавин “наймаална”. Үр хүүхэддээ аэдий чинээ их хөрөнгө зарж байвал төдий чинээ хайрлаж байна гэж үздэг. Эд материал, мөнгө төгрөгийг хайрыг хэмжих хэмжүүр болгосон эцэг эхчүүд.

Views

Total views

1,144

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

62

Actions

Downloads

9

Shares

0

Comments

0

Likes

0

×