SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР
БАРИМТЛАХ БОДЛОГО
2015-2030
Улаанбаатар 2015-07-07
Гол хуулиуд: АЛБАРЫН ХҮРЭЭНД МӨРДӨГДӨЖ БАЙГАА, ХҮЧИНТЭЙ
БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН ТУХАЙ
• Эрчим хүчний тухай хууль,
• Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль,
Салбарын бодлогын баримт бичгүүд:
1. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” –УИХ-ын 2015.06.19 ны 63 дугаар тогтоол
- Тогтоолоор бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны “Эрчим хүчний үндэсний хөтөлбөр” –г батлаж
хэрэгжүүлэхийг ЗГ-т даалгасан.
- Тогтоол батлагдсанаар “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, “Эрчим хүчний нэгдсэн
систем хөтөлбөр” –г хүчингүй болсонд тооцсон.
Салбарын бодлого тусгагдсан үндэсний баримт бичгүүд:
1. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”,
2008.01.31-ны 12 дугаар тогтоол
2. “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр” –ЗГ-ын 2010.06.16-ны 151 дүгээр тогтоол
Бодлого гаргах үндэслэл шаардлага
Тулгамдаж буй асуудлууд:
• Эх үүсвэрийн дутагдал
• Хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин
• Эрчим хүчний үйлдвэрүүдийн санхүүгийн хүндрэл
• Тоног төхөөрөмжийн насжилт
• Үр ашиг
Бодлогын баримт бичгийн бүтэц зохион байгуулалт, хамрах хүрээ, цаг
хугацааны төлөвлөлт
БҮТЭЦ
• Эрчим хүчний
салбарын өнөөгийн
байдал, тулгамдсан
асуудал
• Алсын хараа,
тэргүүлэх чиглэл,
баримтлах тулгуур
зарчим
• Стратегийн зорилго-6,
зорилт-27
• Хэрэгжүүлэх 2 үе шат,
шалгуур үзүүлэлт,
хүрэх үр дүн
ХАМРАХ ХҮРЭЭ
• Анхдагч эрчим хүчний
хангамж
• Эрчим хүчний салбар
• Үйлдвэрлэл
• Дамжуулах
түгээх үйл
ажиллагаа
• Хангамж
• Бүтцийн өөрчлөлт,
хувьчлал
• Хүний нөөц
• Үнэ тариф
ХУГАЦАА
• Суурь он- 2014
• Алсын хараа,
зорилго, зорилтууд -
15 жил /2015-2030/
• Хэрэгжүүлэх үе шат -
2015-2030
• Нэгдүгээр үе шат:
2015-2023
• Хоѐрдугаар үе шат:
2024-2030
• Дунд хугацааны
эрчим хүчний
үндэсний хөтөлбөр –
8 жил
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын АЛСЫН ХАРАА
Алсын хараа нь улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй
байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил,зохицуулалттай, өрсөлдөөнт зах
зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим
хүч экспортлогч орон болоход оршино.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
1. Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал;
2. Үр ашиг, бүтээмж;
3. Байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил.
Бодлогын Тэргүүлэх чиглэл, Стратегийн зорилго
ҮР АШИГ
• Эрчим хүчний салбарыг
хувийн хэвшилд
суурилсан,
зохицуулалттай,
өрсөлдөөнт зах зээлийн
тогтолцоонд шилжүүлэх;
• Эрчим хүчний салбарт
инноваци, дэвшилтэт
техник, технологийг
нэвтрүүлэх, үр ашиг,
хэмнэлтийн бодлогыг
хэрэгжүүлэх.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
• Эрчим хүчний найдвартай
хангамж, аюулгүй байдлыг
хангах;
• Бүс нутгийн орнуудтай эрчим
хүчний харилцан ашигтай
хамтын ажиллагааг
хөгжүүлэх;
• Эрчим хүчний салбарын
хүний нөөцийг хөгжүүлэх,
чадавхыг сайжруулах.
БАЙГАЛЬ ОРЧИН
• Сэргээгдэх эрчим хүчний
үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэх, уламжлалт эрчим
хүчний байгаль
орчинд үзүүлэх сөрөг
нөлөөлөл, хүлэмжийн хийн
ялгарлыг бууруулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
1. Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах;
2. Бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
3. Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах.
Эрчим хүчний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
4. Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан,зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн
тогтолцоонд шилжүүлэх;
5. Эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник,технологийг нэвтрүүлэх, үр ашиг,хэмнэлтийн
бодлогыг хэрэгжүүлэх.
Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлийн
хүрээнд:
6. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд
үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын стратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд
дараах зорилтыг дэвшүүлж байна:
Зорилтууд
ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Стратегийн нэгдүгээр зорилго буюу эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг
хангах хүрээнд:
• Анхдагч эрчим хүч, түлшний хангамжийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх;
• Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох;
• Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн
найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох;
• Хот, суурин газрын дулаан хангамжийн чанар, хүртээмжийг сайжруулах, дулаан хангамжийн дэд
бүтцийг хөгжүүлэх;
• Бүс нутгийн эрчим хүчний системийг дамжуулах чадал өндөр цахилгаан дамжуулах шугамаар
холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах;
• Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлэх,
хэрэглэгчид хүргэх эрчим хүчний чанарыг сайжруулах.
Стратегийн хоѐрдугаар зорилго буюу бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан
ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд:
• Хөрш орнуудтай эрчим хүч импортлох, экспортлох урт хугацааны харилцан ашигтай гэрээ
байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
• Олон улсын байгууллага, бүс нутгийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны санал
санаачилгад идэвхтэй оролцох, хамтран ажиллах;
Монгол орны говийн бүсийн нар, салхины арвин нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим
хүчний цогцолбороос Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох Гобитек-Азийн нэгдсэн
сүлжээ санаачилгыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах;
• Эрчим хүчний чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудтай хамтын
ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах.
Стратегийн гуравдугаар зорилго буюу эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх,
чадавхыг сайжруулах хүрээнд:
• Эрчим хүчний инженер-техникийн ажилтан бэлтгэх дотоодын сургалтын байгууллагын сургалтын
чанарыг сайжруулах, салбарын инженер- техникийн ажилтан, менежерийн чадамжийг олон улсын
төвшинд хүргэх;
• Эрчим хүчний эдийн засаг, үйлдвэрлэл, туршилт, тохируулгын судалгаа, хөгжлийн үндэсний
хүрээлэнг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх;
Эрчим хүчний салбарын хүний нөөцийн балансыг зохистой төвшинд хадгалан удирдлагын бүх
түвшинд мэргэжлийн боловсон хүчний шаталсан байршуулалтын тогтолцоог мөрдөх.
Стратегийн дөрөвдүгээр зорилго буюу эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан,
зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх хүрээнд:
• Бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан, үнэ тарифийн тогтолцоог бий болгож, салбарын
санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
• Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж, хувийн хэвшлийн
оролцоог нэмэгдүүлэх;
• Эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн
орчныг бүрдүүлэх.
Стратегийн тавдугаар зорилго буюу эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник,
технологи нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд:
• Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны удирдлага, хяналт,
мэдээллийн системийг тоон системд бүрэн шилжүүлж нэгдсэн ухаалаг сүлжээг бий болгох;
• Эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
• Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх сүлжээн дэх алдагдлыг бууруулах;
Үндэсний хэмжээнд эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг
бүрдүүлж, хэрэглэгч талын менежментийг хөгжүүлэх;
• Эрчим хүчний хэрэглээ тооцох механизмыг бүрэн хэмжүүржүүлэх.
Стратегийн зургадугаар зорилго буюу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн
ялгарлыг бууруулах хүрээнд:
• Монгол орны сэргээгдэх эрчим хүч /нар, салхи, ус, газрын гүний дулаан, биомасс зэрэг/-ний
нөөцийг нарийвчлан тогтоох, мэдээллийн санг бүрдүүлэх, шинэ техник, технологийн судалгаа,
шинжилгээ хийх байгууллагыг хөгжүүлэх;
• Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд
20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх;
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай
орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг бий
болгох;
• Айл өрх, аж ахуйн нэгж, алслагдсан суурин, баг, бие даасан хэрэглэгчийн эрчим хүчний
хангамжид нар, салхи, биомасс, шингэн болон хийн түлш, газрын гүний дулаан, түлшний элемент,
бусад шинэ эх үүсвэрийг ашиглах,илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэхийг дэмжих;
Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны байгаль орчин, экологид үзүүлэх
сөрөг нөлөөг бууруулах;
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ, ХҮРЭХ ҮР ДҮН
Нэгдүгээр үе шат /2015-2023 он/:
Tүлш, эрчим хүчний эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх
суурийг бий болгох, эрчим хүчний нормативын баримт бичгийн тогтолцоог төгөлдөржүүлж, олон
улсын стандартыг нутагшуулах, эрх зүйн орчныг сайжруулах үе.
• Хүрэх үр дүн:
Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадлыг хоѐр дахин нэмэгдүүлж, үр ашиг
өндөртэй өндөр параметрийн тоноглолыг ашиглаж эхлэх бөгөөд нийт
суурилагдсан чадлын 10-аас доошгүй хувийг усны эх үүсвэрээр бүрдүүлж, нөөц чадлыг 10 хувьд
хүргэн, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Бодит үнэ тарифын
тогтолцоог бий болгож, эрчим хүчний салбарыг эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг
бүрдүүлнэ. Үүнд:
• Улаанбаатарын 5 дугаар дулааны цахилгаан станц, Тавантолгойн, Багануурын дулааны
цахилгаан станцууд баригдсан байх;
• Экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах
шугам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байх;
• Системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станц баригдсан байх;
• Баруун бүсэд дулааны цахилгаан станц, Ховд голд усан цахилгаан станц, зүүн бүсэд Дорнодын
дулааны цахилгаан станц баригдсан байх;
• Багануур-Чойр, Улаанбаатар-Мандалговь, Багануур-Улаанбаатар, Багануур–Өндөрхаан-
Чойбалсан, Чойр-Сайншанд, Мандалговь Арвайхээр,Дөргөн-Улиастай-Улаанбаатарын бүс нутгийг
Холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамууд баригдсан байх;
Эрчим хүчний үнэ тариф индексжин, эрчим хүчний салбар зохицуулалттай, өрсөлдөөнт зах
зээлийн зарчмаар ажиллаж, санхүүгийн хувьд бие даасан байх;
• Дамжуулах сүлжээг төрийн өмчлөлд хадгалан, түгээх, хангах үйл ажиллагаа, төрийн өмчит эрчим
хүчний үйлдвэрүүдийг нээлттэй хувьцаат компани болгох замаар үе шаттайгаар хувьчилсан байх,
эрчим хүчний салбарын хувьчлагдсан үйлдвэрүүдийг техник технологи, өргөтгөл шинэчлэлдээ
зориулж санхүүжилт босгоход төрөөс дэмжих тогтолцоо бүрдсэн байх;
• Дотоодын эрчим хүчний судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаа нь тогтмолжиж, эрчим
хүчний мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах сургалтын байгууллагуудын сургалтын чанар, стандарт
хөгжингүй орнуудын жишигт хүрсэн байх;
• Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны үйлдвэрлэлийн
автоматжуулалт, мэдээллийн хяналт удирдлагыг цогц системд шилжүүлж эхэлсэн байх.
Хоѐрдугаар үе шат /2024-2030 он/:
Цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үе.
• Хүрэх үр дүн:
- Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн аюулгүйннөөцийг 20-оос доошгүй хувьд хүргэж,
нийт суурилагдсан чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ 30 хувьд хүрнэ.
- Бүсүүдийг өндөр хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугамаар холбож, мэдээллийн хяналт
удирдлагыг цогц систем бүхий эрчим хүчний нэгдсэн ухаалаг системийг бий болгоно.
- Түгээх, хангах сүлжээг бүрэн хувьчилж, эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөний
зарчмаар ажиллуулна.
- Хөрш орнуудтай их чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдож
цахилгаан эрчим хүч экспортлох үе.
- Монгол Улсыг бүхэлд нь хамарсан эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдсан байх;
- Сэлэнгэ мөрний ай савд том чадлын усан цахилгаан станц, өмнөд бүсэд нийт 300 МВт
чадалтай салхин парк, нарны станцууд, экспортын зориулалтын том чадлын цахилгаан станц,
дамжуулах шугам баригдсан байх;
- Эрчим хүчний чанар, тасралтгүй найдвартай хангамж хөгжингүй орнуудын жишигт хүрэх;
- Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний худалдаанд идэвхтэй оролцогч орнуудын нэг
болсон байх;
- Инноваци, өндөр технологийн чиглэлээр эрчим хүчний үндэсний судалгааны тогтолцоо бий
болсон байна;
- Эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал, нийт үйлдвэрлэлд хувийн хэвшлийн оролцоо
давамгайлсан байх;
- Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны үйлдвэрлэлийн
автоматжуулалт, мэдээллийн хяналт удирдлагыг цогц системд бүрэн шилжүүлж, нэгдсэн
ухаалаг сүлжээтэй болсон байх.
Бодлогын хэрэгжилт, санхүүжилтийн эх үүсвэр
• Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь дунд хугацааны
эрчим хүчний үндэсний хөтөлбөрөөр тодорхойлогдох бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөр, жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.
• Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх суурь дэд бүтцийг бүрдүүлдэг, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай стратегийн салбарын
хувьд хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төрөөс тэргүүн ээлжид анхаарна.
-Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыгхэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг дараах эх
үүсвэрээр санхүүжүүлнэ:
o Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
o Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах;
o Улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
o Олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа;
o Зээл;
o Бусад эх үүсвэр.

More Related Content

Viewers also liked

353.бюджет и бюджетная система рф
353.бюджет и бюджетная система рф353.бюджет и бюджетная система рф
353.бюджет и бюджетная система рф
ivanov1566359955
 
312.минимизация сброса на факел
312.минимизация сброса на факел312.минимизация сброса на факел
312.минимизация сброса на факел
ivanov1566359955
 

Viewers also liked (13)

Rec-Letter2
Rec-Letter2Rec-Letter2
Rec-Letter2
 
Bruce Strebinger's Guide to Working Out For Beginners: Part Two
Bruce Strebinger's Guide to Working Out For Beginners: Part TwoBruce Strebinger's Guide to Working Out For Beginners: Part Two
Bruce Strebinger's Guide to Working Out For Beginners: Part Two
 
Standardisation of Herbal Drugs
Standardisation of Herbal DrugsStandardisation of Herbal Drugs
Standardisation of Herbal Drugs
 
353.бюджет и бюджетная система рф
353.бюджет и бюджетная система рф353.бюджет и бюджетная система рф
353.бюджет и бюджетная система рф
 
MARILYN CLIFTON (1)
MARILYN CLIFTON (1)MARILYN CLIFTON (1)
MARILYN CLIFTON (1)
 
HSBC Delivering while de-levering
HSBC 	Delivering while de-leveringHSBC 	Delivering while de-levering
HSBC Delivering while de-levering
 
312.минимизация сброса на факел
312.минимизация сброса на факел312.минимизация сброса на факел
312.минимизация сброса на факел
 
Why accountants don't run startups #sllconf by Steve Blank
Why accountants don't run startups #sllconf by Steve BlankWhy accountants don't run startups #sllconf by Steve Blank
Why accountants don't run startups #sllconf by Steve Blank
 
Turiin bodlog ba turiin hunii nuutsiin management
Turiin bodlog ba turiin hunii nuutsiin managementTuriin bodlog ba turiin hunii nuutsiin management
Turiin bodlog ba turiin hunii nuutsiin management
 
Hệ sinh thái - Vietzo.net
Hệ sinh thái - Vietzo.netHệ sinh thái - Vietzo.net
Hệ sinh thái - Vietzo.net
 
NVDIMM
NVDIMM NVDIMM
NVDIMM
 
Đề cương ôn thi vào lớp 10 môn Toán
Đề cương ôn thi vào lớp 10 môn ToánĐề cương ôn thi vào lớp 10 môn Toán
Đề cương ôn thi vào lớp 10 môn Toán
 
Arts-Kaligrafi
Arts-KaligrafiArts-Kaligrafi
Arts-Kaligrafi
 

Similar to B89456ff0101108758898f92023f69b633198e8f

Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
batnasanb
 
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтНийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
Evsel Nith
 
А.Отгонжаргал Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...
А.Отгонжаргал  Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...А.Отгонжаргал  Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...
А.Отгонжаргал Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...
batnasanb
 
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
batnasanb
 
Muriin hutulbur
Muriin hutulburMuriin hutulbur
Muriin hutulbur
mr_jamia
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яам
Bayar Tsend
 

Similar to B89456ff0101108758898f92023f69b633198e8f (20)

Energy plan 2007 он
Energy plan 2007 онEnergy plan 2007 он
Energy plan 2007 он
 
International trend of innovation in the energy sector-2021.10.31.ppt
International trend of innovation in the energy sector-2021.10.31.pptInternational trend of innovation in the energy sector-2021.10.31.ppt
International trend of innovation in the energy sector-2021.10.31.ppt
 
Heleltsuulgiin material ecop
Heleltsuulgiin material ecopHeleltsuulgiin material ecop
Heleltsuulgiin material ecop
 
Мега төслүүд танилцуулга
Мега төслүүд танилцуулгаМега төслүүд танилцуулга
Мега төслүүд танилцуулга
 
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
28.11.2013, President’s initiative in partnering with private sector to reduc...
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
OECD SIPA Presentation_MON
OECD SIPA Presentation_MONOECD SIPA Presentation_MON
OECD SIPA Presentation_MON
 
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
Ц.Баасанжаргал Х.Эрдэнэбат - Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, түүн...
 
Gobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy GankhuyagGobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy Gankhuyag
 
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтНийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
 
А.Отгонжаргал Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...
А.Отгонжаргал  Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...А.Отгонжаргал  Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...
А.Отгонжаргал Б.Баярмаа - ЭХ-ний зах зээлийн загварууд, өрсөлдөөнийг бий бол...
 
Гэр хорооллын айлын цахилгаан халаалт
Гэр хорооллын айлын цахилгаан халаалтГэр хорооллын айлын цахилгаан халаалт
Гэр хорооллын айлын цахилгаан халаалт
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
 
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
Б.Бүрэнжаргал Б.Тулга - Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэрийн оновчлолт...
 
Muriin hutulbur
Muriin hutulburMuriin hutulbur
Muriin hutulbur
 
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 онМонгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
Монгол улсын Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтүүд 2020 он
 
S.ss702 l 11. regional competition
S.ss702 l 11. regional competitionS.ss702 l 11. regional competition
S.ss702 l 11. regional competition
 
эрчим хүч
эрчим хүчэрчим хүч
эрчим хүч
 
эрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яамэрүүл мэндийн яам
эрүүл мэндийн яам
 
3йө
3йө3йө
3йө
 

B89456ff0101108758898f92023f69b633198e8f

  • 1. ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО 2015-2030 Улаанбаатар 2015-07-07 Гол хуулиуд: АЛБАРЫН ХҮРЭЭНД МӨРДӨГДӨЖ БАЙГАА, ХҮЧИНТЭЙ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН ТУХАЙ • Эрчим хүчний тухай хууль, • Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Салбарын бодлогын баримт бичгүүд: 1. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” –УИХ-ын 2015.06.19 ны 63 дугаар тогтоол - Тогтоолоор бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны “Эрчим хүчний үндэсний хөтөлбөр” –г батлаж хэрэгжүүлэхийг ЗГ-т даалгасан. - Тогтоол батлагдсанаар “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, “Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр” –г хүчингүй болсонд тооцсон. Салбарын бодлого тусгагдсан үндэсний баримт бичгүүд: 1. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, 2008.01.31-ны 12 дугаар тогтоол 2. “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр” –ЗГ-ын 2010.06.16-ны 151 дүгээр тогтоол Бодлого гаргах үндэслэл шаардлага Тулгамдаж буй асуудлууд: • Эх үүсвэрийн дутагдал • Хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин • Эрчим хүчний үйлдвэрүүдийн санхүүгийн хүндрэл • Тоног төхөөрөмжийн насжилт • Үр ашиг Бодлогын баримт бичгийн бүтэц зохион байгуулалт, хамрах хүрээ, цаг хугацааны төлөвлөлт БҮТЭЦ • Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал • Алсын хараа, тэргүүлэх чиглэл, баримтлах тулгуур зарчим • Стратегийн зорилго-6, зорилт-27 • Хэрэгжүүлэх 2 үе шат, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн ХАМРАХ ХҮРЭЭ • Анхдагч эрчим хүчний хангамж • Эрчим хүчний салбар • Үйлдвэрлэл • Дамжуулах түгээх үйл ажиллагаа • Хангамж • Бүтцийн өөрчлөлт, хувьчлал • Хүний нөөц • Үнэ тариф ХУГАЦАА • Суурь он- 2014 • Алсын хараа, зорилго, зорилтууд - 15 жил /2015-2030/ • Хэрэгжүүлэх үе шат - 2015-2030 • Нэгдүгээр үе шат: 2015-2023 • Хоѐрдугаар үе шат: 2024-2030 • Дунд хугацааны эрчим хүчний үндэсний хөтөлбөр – 8 жил
  • 2. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын АЛСЫН ХАРАА Алсын хараа нь улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил,зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим хүч экспортлогч орон болоход оршино. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 1. Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал; 2. Үр ашиг, бүтээмж; 3. Байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил. Бодлогын Тэргүүлэх чиглэл, Стратегийн зорилго ҮР АШИГ • Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх; • Эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх. АЮУЛГҮЙ БАЙДАЛ • Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах; • Бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх; • Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах. БАЙГАЛЬ ОРЧИН • Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах тэргүүлэх чиглэлийн хүрээнд: 1. Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах; 2. Бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх; 3. Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах. Эрчим хүчний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд: 4. Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан,зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх; 5. Эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник,технологийг нэвтрүүлэх, үр ашиг,хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих тэргүүлэх чиглэлийн хүрээнд: 6. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
  • 3. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын стратегийн зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтыг дэвшүүлж байна: Зорилтууд ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО Стратегийн нэгдүгээр зорилго буюу эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд: • Анхдагч эрчим хүч, түлшний хангамжийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх; • Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох; • Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох; • Хот, суурин газрын дулаан хангамжийн чанар, хүртээмжийг сайжруулах, дулаан хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэх; • Бүс нутгийн эрчим хүчний системийг дамжуулах чадал өндөр цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах; • Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хэрэглэгчид хүргэх эрчим хүчний чанарыг сайжруулах. Стратегийн хоѐрдугаар зорилго буюу бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд: • Хөрш орнуудтай эрчим хүч импортлох, экспортлох урт хугацааны харилцан ашигтай гэрээ байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх; • Олон улсын байгууллага, бүс нутгийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны санал санаачилгад идэвхтэй оролцох, хамтран ажиллах; Монгол орны говийн бүсийн нар, салхины арвин нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолбороос Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ санаачилгыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах; • Эрчим хүчний чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах. Стратегийн гуравдугаар зорилго буюу эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах хүрээнд: • Эрчим хүчний инженер-техникийн ажилтан бэлтгэх дотоодын сургалтын байгууллагын сургалтын чанарыг сайжруулах, салбарын инженер- техникийн ажилтан, менежерийн чадамжийг олон улсын төвшинд хүргэх; • Эрчим хүчний эдийн засаг, үйлдвэрлэл, туршилт, тохируулгын судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэнг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх; Эрчим хүчний салбарын хүний нөөцийн балансыг зохистой төвшинд хадгалан удирдлагын бүх түвшинд мэргэжлийн боловсон хүчний шаталсан байршуулалтын тогтолцоог мөрдөх. Стратегийн дөрөвдүгээр зорилго буюу эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх хүрээнд: • Бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан, үнэ тарифийн тогтолцоог бий болгож, салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангах; • Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх; • Эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх. Стратегийн тавдугаар зорилго буюу эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд: • Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны удирдлага, хяналт, мэдээллийн системийг тоон системд бүрэн шилжүүлж нэгдсэн ухаалаг сүлжээг бий болгох; • Эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх; • Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх сүлжээн дэх алдагдлыг бууруулах;
  • 4. Үндэсний хэмжээнд эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэглэгч талын менежментийг хөгжүүлэх; • Эрчим хүчний хэрэглээ тооцох механизмыг бүрэн хэмжүүржүүлэх. Стратегийн зургадугаар зорилго буюу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд: • Монгол орны сэргээгдэх эрчим хүч /нар, салхи, ус, газрын гүний дулаан, биомасс зэрэг/-ний нөөцийг нарийвчлан тогтоох, мэдээллийн санг бүрдүүлэх, шинэ техник, технологийн судалгаа, шинжилгээ хийх байгууллагыг хөгжүүлэх; • Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх; Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг бий болгох; • Айл өрх, аж ахуйн нэгж, алслагдсан суурин, баг, бие даасан хэрэглэгчийн эрчим хүчний хангамжид нар, салхи, биомасс, шингэн болон хийн түлш, газрын гүний дулаан, түлшний элемент, бусад шинэ эх үүсвэрийг ашиглах,илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэхийг дэмжих; Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны байгаль орчин, экологид үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах; Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ: ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ, ХҮРЭХ ҮР ДҮН Нэгдүгээр үе шат /2015-2023 он/: Tүлш, эрчим хүчний эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурийг бий болгох, эрчим хүчний нормативын баримт бичгийн тогтолцоог төгөлдөржүүлж, олон улсын стандартыг нутагшуулах, эрх зүйн орчныг сайжруулах үе. • Хүрэх үр дүн: Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадлыг хоѐр дахин нэмэгдүүлж, үр ашиг өндөртэй өндөр параметрийн тоноглолыг ашиглаж эхлэх бөгөөд нийт суурилагдсан чадлын 10-аас доошгүй хувийг усны эх үүсвэрээр бүрдүүлж, нөөц чадлыг 10 хувьд хүргэн, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Бодит үнэ тарифын тогтолцоог бий болгож, эрчим хүчний салбарыг эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнд: • Улаанбаатарын 5 дугаар дулааны цахилгаан станц, Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станцууд баригдсан байх; • Экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байх; • Системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станц баригдсан байх; • Баруун бүсэд дулааны цахилгаан станц, Ховд голд усан цахилгаан станц, зүүн бүсэд Дорнодын дулааны цахилгаан станц баригдсан байх; • Багануур-Чойр, Улаанбаатар-Мандалговь, Багануур-Улаанбаатар, Багануур–Өндөрхаан- Чойбалсан, Чойр-Сайншанд, Мандалговь Арвайхээр,Дөргөн-Улиастай-Улаанбаатарын бүс нутгийг Холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамууд баригдсан байх; Эрчим хүчний үнэ тариф индексжин, эрчим хүчний салбар зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар ажиллаж, санхүүгийн хувьд бие даасан байх; • Дамжуулах сүлжээг төрийн өмчлөлд хадгалан, түгээх, хангах үйл ажиллагаа, төрийн өмчит эрчим хүчний үйлдвэрүүдийг нээлттэй хувьцаат компани болгох замаар үе шаттайгаар хувьчилсан байх, эрчим хүчний салбарын хувьчлагдсан үйлдвэрүүдийг техник технологи, өргөтгөл шинэчлэлдээ зориулж санхүүжилт босгоход төрөөс дэмжих тогтолцоо бүрдсэн байх; • Дотоодын эрчим хүчний судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаа нь тогтмолжиж, эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах сургалтын байгууллагуудын сургалтын чанар, стандарт хөгжингүй орнуудын жишигт хүрсэн байх; • Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн хяналт удирдлагыг цогц системд шилжүүлж эхэлсэн байх.
  • 5. Хоѐрдугаар үе шат /2024-2030 он/: Цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үе. • Хүрэх үр дүн: - Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн аюулгүйннөөцийг 20-оос доошгүй хувьд хүргэж, нийт суурилагдсан чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ 30 хувьд хүрнэ. - Бүсүүдийг өндөр хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугамаар холбож, мэдээллийн хяналт удирдлагыг цогц систем бүхий эрчим хүчний нэгдсэн ухаалаг системийг бий болгоно. - Түгээх, хангах сүлжээг бүрэн хувьчилж, эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөний зарчмаар ажиллуулна. - Хөрш орнуудтай их чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдож цахилгаан эрчим хүч экспортлох үе. - Монгол Улсыг бүхэлд нь хамарсан эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдсан байх; - Сэлэнгэ мөрний ай савд том чадлын усан цахилгаан станц, өмнөд бүсэд нийт 300 МВт чадалтай салхин парк, нарны станцууд, экспортын зориулалтын том чадлын цахилгаан станц, дамжуулах шугам баригдсан байх; - Эрчим хүчний чанар, тасралтгүй найдвартай хангамж хөгжингүй орнуудын жишигт хүрэх; - Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний худалдаанд идэвхтэй оролцогч орнуудын нэг болсон байх; - Инноваци, өндөр технологийн чиглэлээр эрчим хүчний үндэсний судалгааны тогтолцоо бий болсон байна; - Эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал, нийт үйлдвэрлэлд хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан байх; - Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн хяналт удирдлагыг цогц системд бүрэн шилжүүлж, нэгдсэн ухаалаг сүлжээтэй болсон байх.
  • 6. Бодлогын хэрэгжилт, санхүүжилтийн эх үүсвэр • Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ нь дунд хугацааны эрчим хүчний үндэсний хөтөлбөрөөр тодорхойлогдох бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ. • Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх суурь дэд бүтцийг бүрдүүлдэг, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай стратегийн салбарын хувьд хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төрөөс тэргүүн ээлжид анхаарна. -Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыгхэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ: o Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт; o Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах; o Улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр; o Олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа; o Зээл; o Бусад эх үүсвэр.