More Related Content
PPTX
PPTX
PPTX
DOC
DOCX
PPTX
Дээл зөрүүлдэж эсгэх final.pptx PPTX
PPTX
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи What's hot
ODP
DOCX
PPTX
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн PPTX
Өгүүлбэртэй бодлого бодох аргачлал PPTX
холбогч эд, булчингийн эд , мэдрэлийн эд PDF
Намтар бичих зааварчилгаа PPTX
мэтгэлцээний арга metgeltseenii arga metgeltseen arga metgeltseenii мэтгэлцээн PPTX
PPTX
найруулгын эхийг ангилах нь PPTX
DOCX
Компьютер, интернет ашиглах суурь чадамжийн хөтөлбөр/туршилтын/ PDF
Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах... PPTX
PPTX
PPTX
PPTX
PDF
Хөршийн өдрийн илтгэх хуудас PPT
PDF
PPTX
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь Similar to 2013 mod urjuuleg 11
PPT
PPTX
PDF
Байгалийн ширхэгтийн бүтэц, шинж чанар, ангилал PPT
PDF
PDF
PDF
PPTX
PPT
PPTX
PPTX
Мандлын цэцэг үрээр тарих арга PPTX
Лекц №3 Ургамлын газрын дээрх эрхтний бүтэц түүний онцлог.pptx PDF
Модлог ургамлыг биотехнологийн аргаар өсгөвөрлөж, хадгалах боломж PPTX
Эрдэнэмандал ахлах сургууль хими - биологийн багш Б. Оюун PPTX
ODT
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3 PPT
PPTX
PPTX
PPTX
More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu
DOCX
DOC
Land sedviin tolovlogoo 2012. PPT
PPT
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
2013 mod urjuuleg 11
- 1.
- 2.
Залгах арга буюуGrafting гэдэг нь тус тусдаа байгаа ургамлын
хэсгүүдийг эд эсээр нь холбож нэгэн бие махбодь болгохыг хэлнэ.
Залгаж байгаа мөчрийг залгаадас гэх ба энэ нь ургамлын газраас
дээш ил гарч байх хэсэг юм.Үүнээс гол хэсэг ургаж бүрэлдэнэ. Доод
хэсгийг нь суурь залгуурга гэх бөгөөд үүнийг ургамлын хөрсөн
доорхи хэсэг буюу үндэс ургаж бүрэлдэнэ. Мөчирт нахиа шигтгэх
үед их бие болон үндэсний ялгаа тод ажиглагддаггүй.
Залгалтын сайн тал
Шим тэжээл хадгалах – Ургал эрхтнээр үржүүлэхэд эх ургамлын
удамшлыг тэр чигт нь хадгалан авч бие даасан төл ургамал авч
болдог бөгөөд алимны мод, хушганы мод зэрэг үржүүлэхэд хэцүү
модлог ургамлыг залгах аргаар үржүүлэхэд эх модны шинж чанар,
онцлог тэр чигтээ хадгалагдан үлддэг байна.
- 3.
Эх мод ургуулах– Суулгаж буй тарьц хөрсний орчиндоо дасан
зохицох, залгалт хийж буй суурь залгуургын удмын чанар зэрэг нь
бие даасан эх модонд хадгалагдан үлдэж болох бөгөөд залгасан
хэсгийн дээд хэсгийн бие махбодийн өөрчлөлт нь үр жимс
боловсруулах, цэцгийн өнгө зэрэгт ашигтай нөлөө үзүүлэх нь
олонтой байдаг.
Намхан ургадаг эх модонд залгаж өндөр ургадаггүй алимны мод
гаргах юимуу эсвэл эх мод залгаадсын хооронд өөр нэг хуваагдмал
хэсэг жийрэглэгдэн зэрэг давхцан ургаж залгаадсыг залгуургатай
нийцэн зохицох шинжгүй байсан ч тэр нь эх модтой холбож өгч
болно.
Цэцэг болон үр жимсний боловсролтыг түргэтгэх - Залуу эх мод
ч гэсэн хөгширсөн модны залгуургыг ашиглаж залгалт хийвэл үр
жимс боловсрох хугацаанаас эрт үр жимс, цэцэг нь боловсордог.
- 4.
Сайжруулсан зүсэлтийн хоёрдахь хэлбэр нь тагнайлдаж залгах
арга. Энэ нь манайхны уурга, толгой хоёрыг залгадаг аргатай адил
бөгөөд зөв тагнайлдаж чадвал маш их бат залгагддаг сайн арга юм.
Энэ аргаар залгахдаа эхлээд залгаадас мөчир дээрээ тагнай гаргаад
дараа нь залгуурга ишэндээ тагнай гаргана.
Гаргасан тагнай нь хоорондоо ямарч зөрөөгүй яг таг таарч чанга
суусан байх бөгөөд дараа нь хоёр тагнайгаа нийлүүлэн боох буюу
цавуутай плёнкоор ороох эсвэл скочдох арга хэмжээ авна.
Сайжруулсан зүсэлтийн гуравдахь хэлбэр нь ухлаадас гаргаж
залгах арга. Эхлээд залгаадас мөчиртөө ухлаадас (хэл) гаргана.
Гаргах ухлаадасны тоо бол мөчрийн нарийн, бүдүүнээс хамаарч хэд
ч байж болно.
- 5.
Залгаадсанд гаргасан ухлаадасныхаахэмжээгээр залгуургандаа адил
ухлаадас гаргана. Энэ хоёрын ухлаадас нь хоорондоо ямарч зай
завсаргүй таарч байх шаардлагатай бөгөөд энэ хоёроо хооронд нь
нийлүүлээд сайтар боох, цавуутай плёнк, эсвэл скочоор ороож
бөхлөж өгнө. Залгалтын дараах боох арга хэмжээ нь нэгд залгасан
мөчрийг залгуурганд бэхлэж өгөх, хоёрт агаар, салхи орж хатаах
өвчлүүлэх зэргээс уръдчилан сэргийлэх арга хэмжээ болдог учир
заавал хийх шаардлагатай.
Хэрэв мөчрийн бүдүүн 8 мм-ээс дээш бол эмээл хэлбэрийн
залгалтыг хэрэглэнэ.
Залгах мөчрийн хоёрдахь нахианы доод талд мөчрийн бүдүүний
гуравны нэгтэй тэнцүү хэмжээний урттайгаар мөчрийнхөө нэг
талаас налуулан зүсэж залгаадас мөчрөө бэлэн болгоно. Дараа нь
залгаадсанд гаргасан налуу, уртын хэмжээгээр залгуургандаа
хонхорхой гаргаад түүндээ залгаадас мөчрөө суулган боож бөхлөж
өгнө.
- 6.
Мөчрийг залгах өөрнэг үндсэн арга нь хажуугийн зүсэлтийн буюу
наалдуулах арга юм. Энэ нь залгуургын шилбэний холтсыг 3 см
урттайгаар тууш зүсээд энэ зүссэн хэсэгтээ залгаадас мөчрөө
хавчуулж суулгаад гадуур нь ороож, боож бөхлөж өгнө.
Залгуурганд зүсэлт хийхийн өмнө залгаадас мөчрөө 3 см урттайгаар
хоёр талаас нь нимгэлж зүссэн байна.
Залгаадас, залгуурга хоёрын урт болон гадаргын хэмжээ адил,
хоорондуураа ямарч зай завсар, хөндий гарахгүйгээр таарч байх
ёстой. Ороож боосныхоо дараа цэцэрлэгийн тос буюу удаан хатах
тос, баримлын шавар зэргийг түрхэнэ. Энэ аргаар үржүүлгийн
талбарт олон ургамлыг залгахад бүтээмж багатай, хүнд гэж үздэг.
Өөрөөр хэлбэл олон төрлийн хөдөлгөөн хийдгийн дээр ялангуяа нас
хэтэрсэн залгуурган дээр хийхэд хэцүү (холтос нъ моджиж
хатуурсан) байдаг.
- 7.
Жимсний мод ньтуулай, хулгана зэрэг мэрэгчдэд идэгдсэн, нарны
цонолд орсон, хар ракаар өвчилсөн зэрэг тохиолдолд гүүр
хэлбэрийн залгалтыг хийж модыг сэргээн шинэчлэдэг. Өөрөөр
хэлбэл дамнуулан залгасан мөчрийг дамжин шүүс гүйлт нь явагддаг
онцлогоос энэ нэр үүсчээ.
Модны шархалсан хэсгээс 5-7 см зайтайгаар шархны дээд, доод
хоёр талд Т хэлбэрийн зүсэлт хийнэ. Залгалтанд нарийн мөчир аваад
нугалж тахийлгахад хялбархан байдаг.
Залгах мөчрийнхөө хоёр үзүүрийг налуулан зүсэж бэлтгээд Т
хэлбэрээр зүссэн хэсэгтээ хоёр үзүүрээ суулгаж залгана. Ингэхдээ
мөчир дээрх нахианы орой нь дээшээ харсан байна.
Ингэж залгасныхаа дараа залгасан хэсгээ нарийн плёнкоор
цавуудаж ороох буюу шархны лент, скоч зэргээр ороож боогоод
цэцэрлэгийн тос түрхэнэ.
- 8.
Мөн мөчрийг хаталтаасхамгаалахын тулд залгалт хийсэн наран
талын хэсгийг крафтын цаасаар 2 давхарлан ороож дээгүүр нь
шохой түрхээд гадуур нъ нийлэг хальсаар боох арга хэмжээ авна.
Залгасан мөчир болон өсөлтийн нахиа нь тургороо алдаж (хатаж)
байвал залгалт үр дүнгүй болно.
Цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй орон нутагт мөчрийг намар
навч унасны дараа, харьцангуй дулаан нутагт 2-3-р сард бэлтгэх нь
тохиромжтой бөгөөд мөчрийг хасах 1-ээс нэмэх 3 хэмийн дулаан
нөхцөлд нойтон үртэс, болон плёнкин хүүдийд хийж хадгална.
Залгасан мөчрийг ургуулах зуны хугацаанд залгуурганаас ургасан
мөчир найлзуурыг байнга авч цэвэрлэж байх бөгөөд мөчрийн
боолтыг үе үе, сулруулах арга хэмжээ авч байна.
- 9.
Залгаастай суулгацыг бойжуулах.
Хичээлийнзорилго: Бүх төрлийн (үрт, яст, самарлаг үр жимст г.м)
жимсний ургамлын залгалт хийсэн нэг, хоёр настай суулгацыг
бойжуулгын талбайд бойжуулж ургуулах технологитой танилцах.
Хичээлийн агуулга: Мөчир, нахиа залгасан жилийг бойжуулгын
эхний талбар гэх бөгөөд дараагийн жилийг нь бойжуулгын
хоёрдугаар талбар буюу нэг наст суулгацын үе гэнэ. Өнгөрсөн жил
залгасан нэг наст суулгацанд юуны өмнө үзлэг хийнэ. Үзлэгээр
залгасан мөчир, нахиа нь өвөлжих үедээ хөлдсөн, гэмтсэн, амьдарч
чадаагүй зэргийг үзэж тогтооно. Амьд нахиа, мөчир нь үндсэн
төрөл, сортынхоо өнгө болон хэвийн хэмжээ, хэлбэрийг хадгалсан,
хатаагүй, гөлгөр гадаргуутай байна.
Залгасан нахиа амьдраагүй бол өвлийн нахиагаар дахин залгалт
хийнэ, харин бүдүүн залгуурган дээр хажуугийн зүсэлтийн аргаар
залгалт хийж болно.
- 10.
Залгасан нахиа амьдраагүйбол өвлийн нахиагаар дахин залгалт
хийнэ, харин бүдүүн залгуурган дээр хажуугийн зүсэлтийн аргаар
залгалт хийж болно. Залгалт хийсэн нахиа амьдарсан бол хавар
ургалт эхлэхийн өмнө нахианаас 4-5мм-ийн дээгүүр бага зэргийн
налуутайгаар (45-60 хэм) гол мөчрийг тайрна. Тайрсан залгуургаа
хаталтаас хамгаална. Тайрсан мөчрийг талбайгаас зайлуулан мөр
хоорондын боловсруулалт хийж, услаж, бордох арга хэмжээ авна.
Залгасан нахиа, мөчир ургаж 15-20 см урттай болоход салхинаас
хамгаалж хоёр талаас нь манах ба 30-40 см өндөртэй үед хоёрдахь
маналтыг хийнэ. Мөн энэ үед 40-50 см өндөр гадас хатгаж түүндээ
ургаж байгаа найлзуур, мөчрөө уяж бэхлэх нэмэлт арга хэмжээ авна.
Ургалтын хугацаанд залгуурганаас мөчир салаа үүсч ургадаг учир
түүнийг байнга авч байна. Нэг наст суулгацын хажуугийн найлзуур
мөчир сайн хүчтэй ургаж байгаа үе буюу 6, 7- р сард суулгацын
өндөр 80-100 см болсон үед оройн нахиаг тайрна.
- 11.
Оройн нахиа (найлзуурмөчир) нь доод талынхаасаа илүү хүчтэй
ургадаг учир түүнийг тасдаж өсөлтийг нь хязгаарласны дүнд бусад
найлзуур мөчир нь жигд ургадаг.
Ингэж бойжуулснаар намар сайн хөгжсөн титэм бүхий нэг настай
суулгац бэлтгэнэ.
Муу мөчирлөдөг зарим сортуудын нэг наст суулгац нь ургалтын
хугацааны эцэст мөчирлөөгүй буюу эсвэл цөөн богинохон мөчиртэй
байдаг.
Ийм учир дараа жилийн хавар суулгацын хоёрдахь жилд нэг наст
суулгацынхаа оройн хэсгийг тодорхой өндөртэйгээр тайрч ургуулан
намар хэд хэдэн сайн хөгжил бүхий хажуугийн салаа мөчиртэй, урт
шилбэтэй, өндөр том суулгац гаргаж авна.
Шилбэний өндөр нь жимсний төрөл, залгуурга болон цаашид ямар
хэлбэрийн титэмтэй ургуулах зэргээс хамаарч адилгүй байна.