НЭГ БА ОЛОН НАСТ ЦЭЦГИЙН ШАЛГАРСАН СОРТУУДЫГ ХОТЫН
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТЭНД АШИГЛАХ БОЛОМЖ
Баяржаргал.Н /магистр/ УГТХүрээлэн
N_Bayar78@yahoo.com, 89024249
Хураангуй
Нэг ба олон наст цэцэг тарьж төрөлжсөн ба өнгө хослосон төрөл бүрийн
цэцгийн мандал, цэцгээр эмжих, баглаа хийж болно. Цэцэгжүүлэлтийн ажлыг үр
дүнтэй болгоход тарих арга технологийг сайн эзэмших хэрэгтэй. Цэцэг нь бусад
таримлыг бодвол илүү дулаан, гэрэл, ус чийг, шим тэжэээл, нарийн гар арчилгаа
шаарддаг онцлогтой таримал юм. УГТЭШХүрээлэн 1995 оноос нэг ба олон наст
цэцгийн цуглуулга судалгаа хийх, тарималжуулах, баяжуулах, үр сэргээн шинэчлэх
ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд:
 1995 онд /Gladiolus.L/ Арилд цэцгийн Мөрөөдөл сорт
 2004 онд /Paeonia.L/ Цагаан Цээнийн Гялаан сорт
 2004 онд /Aster.L/ Голт гэсэр цэцгийн Тэргэл сорт
 2005 цуглуулга судалгааны материалаас шилэн сонголт хийж /Dahlia.L/
Дальмандарваа цэцгийн Мишээл сортуудыг тус тус нутагшсан сортоор
батлуулаад байна.
Түлхүүр үг: цэцэг, булцуу, үрслэг, үр, цэцгийн аж ахуй, өнгөний хослол
Үндэслэл
Социализмын он жилүүдэд улсын хэмжээний хот цэцэрлэгжүүлэлтийн
олон арван газар залуу байгальчдын клуб зэрэг олон салбар нэгжүүд цэцэг тарих,
цэцэг үржүүлэх, цэцэрлэгжилтийн чиглэлээр үр дүнтэй ажиллаж байсан. Зах зээлд
шилжсэн он жилүүдэд дээрх байгууллагууд тарж, өөр чиглэлээр үйл ажиллагаа
явуулах болсноор цэцэрлэгжүүлэлтийн ажил зогсонги байдалд орсон. Харин
сүүлийн жилүүдэд компани, хоршоолол, цэцэг сонирхогчдын клубууд олноор бий
болж өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах, байшин барилгыг орчин үеийн хэв маягт
оруулах, ойр орчмыг тохижуулан ногооруулах, цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх асуудал
чухлаар тавигдаж байна. Мөн хүмүүсийн амьдрал ахуй соѐл, гоо зүйн хэмжээ
дээшилж цэцэг тарих,үржүүлэх, хэрэглэх, арчлах цэцгийн эрэлт хэрэгцээ их болсон
байна. Дээрх хэрэгцээг харгалзан олон төрөл сортууд жилээс жилд нэмэгдэж
байна . Гэвч олон төрлийн цэцэг, чимэглэлийн ургамлын үр орж ирж байгаа боловч
манай оронд ургаж үр дүнгээ өгч хотын тохижилтонд таригдаж байгаа нь ховор
байна. Ирж буй үр нь гол төлөв халуун дулаан оронд зохицсон хүлэмж дарлагаар
дамжигдаж таригддаг, нилээд их арчилгаа тордолгоо шаардагдах тул хүмүүс тэр
бүр нөхцлийг нь бүрдүүлэн ургуулах боломжгүйгээс болж цэцэгжүүлэлт үр дүнгээ
өгч чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд цэцэг сонирхогчдын цар хүрээ тэлэхийн
хэрээр олон төрөл, зүйл, сортууд ихээр таригдаж байна. Цэцгийн мандал, эмжээрт
зохицон ургаж болох нэг наст цэцгүүдийн өнгөний хослолд тохирох сортуудыг
сонгон шалгаруулж хот болон хувийн орон сууцыг тохижуулах болон цэцгийг
баглааны зориулалтаар зөв хэрэглэх, гоо зүйн мэдрэмж өгөх, цэцгийн төрөл
баглаа чимэглэх чиглэлэээр хөгжиж байна.
Судалгааны зорилго
Манай орны хөрс, цаг уурт зохицсон цэцгийн сортыг бий болгох үржүүлэх,
цэцгийн өнгө хосолмол, өнгөний хослол, зохицол, цэцлэх хугацааг тогтоож хотын
тохижилтонд ашиглах боломжийг тогтоох зорилготой дараах зорилтыг тавьж байна.
Үүнд:
1. Гадаад орноос орж ирсэн нэг болон олон наст цэцгийн сорт дээжээр
цуглуулгаа баяжуулах
2. Цуглуулга судалгаанаас манай орны хөрс, цаг уурт зохицсон цэцгийн сортыг
сонгох, цаашид үрийг цэврээр үржүүлэх, тариалах технологийг боловсруулах
3. Манай оронд нутагшсан сортоор батлагдсан Арилд /Giadiolus.L/ цэцгийн
Мөрөөдөл сорт, Дальмандарваа /Dahlia cav/ цэцгийн Мишээл сортуудын
булцууг ихээр үржүүлэх, инновацад нэвтрүүлэх
4. Манайд ургадаг нэн ховордсон зэрлэг цэцэгүүдээр олон настын цэцгийн
талбай байгуулах, цэцэглэх хугацааг тогтоох
Судалгааны шинэлэг тал
1. Манай орны хөрс, цаг уурт зохицсон цэцгийн сортыг сонгох, цаашид үрийг
цэврээр үржүүлэх, тариалах технологийг цэцэг тус бүрийн онцлогт
тохируулан боловсруулж, зөвлөмж гаргана.
Судалгааны арга зүй
Судалгааг газар зүйн байрлалын хувьд умард өргөрөгийн 490
281
, дорнод
уртрагийн 1050
541
д орших далайн түвшингээс 697 метрийн өндөрт өргөгдсөн
Дархан уул аймгийн УГТЭШХүрээлэнгийн генбанкийн туршлагын талбайд 2011-
2014 онд хийж гүйцэтгэв. Цэцгийн цуглуулга судалгаа,үр үржүүлгийн туршлагыг
бороожуулагч усалгаатай талбайд тарьсан. Судалгаанд нэг наст цэцгийг цуглуулж
судлах, олон наст цэцгийн талбай байгуулах, нэг наст цэцгийн 21 төрлийн 25 сорт
таригдаж, 16 төрлийн 20 сортын үр шинэчлэгдсэн.
Судалгааны үр дүн
Олон наст цэцэг: Бид олон наст цэцгийн талбар байгуулах ажлыг нилээд
олон жилээр төлөвлөж байсан. Ингээд хувь хүмүүс болон, ургамал цуглуулагч
хүмүүстэй хамтран сүүлийн жилүүдэд монголд ургадаг олон наст ховор цэцгүүдийг
цуглуулж талбар байгуулж 12 зүйлийн 100 ширхэг цэцгийн цуглуулгатай болсон.
Олон наст цэцэг бүрийн цэцэглэх хугацаа, тухайн жилийн байгаль, цаг уурын
онцлогоос хамаарч жил бүр өөр өөр байдаг. Манай олон наст цэцгийн талбарт
Цагаан цээнэ /Paeonia.L/, Шар хумхаал /Hemerallis.L/, Цахилдаг /Iris/ ,Удвал
/Aguitegia/, Цагаан уул /Leontopodium/, Шар мүгз /Rotiola/, Сараана /Lillum/,
Алтанзул /Tulipa/, Ганга /Thymus/ гэх мэт цэцгүүд цуглуулгын талбарт амьдаар
хадгалагдаж байна. Дээрх олон наст цэцгүүд нь эмийн ургамалд ихээр ашигладаг.
Булцуут цэцэг: Манай оронд нутагшсан сортоор батлагдсан Арилд
/Giadiolus.L/ цэцгийн Мөрөөдөл сорт, Дальмандарваа /Dahlia cav/ цэцгийн Мишээл
сортуудын булцууг ихээр үржүүлэх, булцууг зөв хадгалах, инновацад нэвтрүүлэх
ажлыг өргөнөөр хийх нь чухал байна. Булцуут цэцэг нь том дэлбээтэй, цуварч
цэцэглэдэг тул хотын өнгө үзэмжинд тохиромжтой таримал юм.
Нэг наст цэцэг: Манай оронд дасан зохицсон ургалтын хугацаа урттай нэг
наст цэцэг/60-80 хоногтой/ Алаг нүдэн /Viola.L/ Морин шүд /Portulac/, Хадаасан
цэцэг /Dianthus.L/, Голгэсэр /Аster/, Арслангийн завьж /Antirrhinum/, Хилэнжин
/Tegetes/, Голгэсэр /Aster/, Ташуур /Verbena/, Хун цэцэг /Petuna/, Тахиан залаа
/Celosia/, Морин шүд /Portulac/, Аранзалаа /Plox/, зэрэг цэцэгүүдийг IV/1-5 нд
үрслэгээр дамжуулан тарина. Үрслэг ургуулах хугацаа нь ургамлын цэцэглэлтээс
хамаарч харилцан адилгүй байдаг. Үрслэгээр тарьсан цэцгүүдийг VI/10-15 нд ил
талбайд шилжүүлнэ. Харин ургалтын хугацаа богинотой /45-60 хоногтой/ цэцгүүд
болох баглааны хилэнжин, хүмээс, тайр гэм мэт цэцгүүдийг V/25 нд шууд
боловсруулсан талбайд үрээр тарина. Нэг наст цэцгийн цэцэглэлт VII сарын 3-р
хагасаас IX сарын 2-р хагаст хяруу унатал үргэлжилдэг. Цэцэг цуварч цэцэглэдэг.
Цэцэглэж байх хугацаанд үр түүж авдаг.
Дүгнэлт
1. Олон наст цэцгийн талбарт таригдсан цэцгүүд нь голдуу монголын улаан
номонд орсон ховор цэцгүүд байгаа бөгөөд эдгээрийг цаашид улам
баяжуулан олшруулж , тарималжуулах боломж байна.
2. Манайд гол төлөв шилжүүлэлтийг сайн даадаг, цэцэглэх хугацаа урттай
чимэглэх чадвар сайтайд тооцогддог Алаг нүдэн /Viola.L/ Морин шүд
/Portulac/, Хадаасан цэцэг /Dianthus.L/, Голгэсэр /Аster/, Арслангийн завьж
/Antirrhinum/ зэрэг цэцэгүүд тохиромжтой. Дээрх цэцгүүдийг мандалд
тарихыг зөвлөж байна
3. Цэцгийн баглаанд Хүмээс /Zinnia.L/, Хилэнжин /Tegetes/, Голгэсэр /Аster/,
Арилд /Giadiolus.L/, Дальмандарваа /Dahlia cav/, Тайр /Gypsophila/ цэцгүүдийг
баглаанд тарихыг зөвлөж байна.
Ашигласан хэвлэлийн жагсаалт
1. УГТЭШХ “Таримал тариалах технологи зөвлөмж” 2013 он
2. Эрдэм шинжилгээний бүтээл №29
3. Б.Наранцэцэг “Цэцгийн цуглуулга судалгааны тайлан” 2001-2005 он

Нэг ба олон наст цэцгийн шалгарсан сортуудыг хотын цэцэрлэгжүүлэлтэнд ашиглах боломж

  • 1.
    НЭГ БА ОЛОННАСТ ЦЭЦГИЙН ШАЛГАРСАН СОРТУУДЫГ ХОТЫН ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТЭНД АШИГЛАХ БОЛОМЖ Баяржаргал.Н /магистр/ УГТХүрээлэн N_Bayar78@yahoo.com, 89024249 Хураангуй Нэг ба олон наст цэцэг тарьж төрөлжсөн ба өнгө хослосон төрөл бүрийн цэцгийн мандал, цэцгээр эмжих, баглаа хийж болно. Цэцэгжүүлэлтийн ажлыг үр дүнтэй болгоход тарих арга технологийг сайн эзэмших хэрэгтэй. Цэцэг нь бусад таримлыг бодвол илүү дулаан, гэрэл, ус чийг, шим тэжэээл, нарийн гар арчилгаа шаарддаг онцлогтой таримал юм. УГТЭШХүрээлэн 1995 оноос нэг ба олон наст цэцгийн цуглуулга судалгаа хийх, тарималжуулах, баяжуулах, үр сэргээн шинэчлэх ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд:  1995 онд /Gladiolus.L/ Арилд цэцгийн Мөрөөдөл сорт  2004 онд /Paeonia.L/ Цагаан Цээнийн Гялаан сорт  2004 онд /Aster.L/ Голт гэсэр цэцгийн Тэргэл сорт  2005 цуглуулга судалгааны материалаас шилэн сонголт хийж /Dahlia.L/ Дальмандарваа цэцгийн Мишээл сортуудыг тус тус нутагшсан сортоор батлуулаад байна.
  • 2.
    Түлхүүр үг: цэцэг,булцуу, үрслэг, үр, цэцгийн аж ахуй, өнгөний хослол Үндэслэл Социализмын он жилүүдэд улсын хэмжээний хот цэцэрлэгжүүлэлтийн олон арван газар залуу байгальчдын клуб зэрэг олон салбар нэгжүүд цэцэг тарих, цэцэг үржүүлэх, цэцэрлэгжилтийн чиглэлээр үр дүнтэй ажиллаж байсан. Зах зээлд шилжсэн он жилүүдэд дээрх байгууллагууд тарж, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсноор цэцэрлэгжүүлэлтийн ажил зогсонги байдалд орсон. Харин сүүлийн жилүүдэд компани, хоршоолол, цэцэг сонирхогчдын клубууд олноор бий болж өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах, байшин барилгыг орчин үеийн хэв маягт
  • 3.
    оруулах, ойр орчмыгтохижуулан ногооруулах, цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Мөн хүмүүсийн амьдрал ахуй соѐл, гоо зүйн хэмжээ дээшилж цэцэг тарих,үржүүлэх, хэрэглэх, арчлах цэцгийн эрэлт хэрэгцээ их болсон байна. Дээрх хэрэгцээг харгалзан олон төрөл сортууд жилээс жилд нэмэгдэж байна . Гэвч олон төрлийн цэцэг, чимэглэлийн ургамлын үр орж ирж байгаа боловч манай оронд ургаж үр дүнгээ өгч хотын тохижилтонд таригдаж байгаа нь ховор байна. Ирж буй үр нь гол төлөв халуун дулаан оронд зохицсон хүлэмж дарлагаар дамжигдаж таригддаг, нилээд их арчилгаа тордолгоо шаардагдах тул хүмүүс тэр бүр нөхцлийг нь бүрдүүлэн ургуулах боломжгүйгээс болж цэцэгжүүлэлт үр дүнгээ өгч чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд цэцэг сонирхогчдын цар хүрээ тэлэхийн хэрээр олон төрөл, зүйл, сортууд ихээр таригдаж байна. Цэцгийн мандал, эмжээрт зохицон ургаж болох нэг наст цэцгүүдийн өнгөний хослолд тохирох сортуудыг сонгон шалгаруулж хот болон хувийн орон сууцыг тохижуулах болон цэцгийг баглааны зориулалтаар зөв хэрэглэх, гоо зүйн мэдрэмж өгөх, цэцгийн төрөл баглаа чимэглэх чиглэлэээр хөгжиж байна. Судалгааны зорилго Манай орны хөрс, цаг уурт зохицсон цэцгийн сортыг бий болгох үржүүлэх, цэцгийн өнгө хосолмол, өнгөний хослол, зохицол, цэцлэх хугацааг тогтоож хотын тохижилтонд ашиглах боломжийг тогтоох зорилготой дараах зорилтыг тавьж байна. Үүнд: 1. Гадаад орноос орж ирсэн нэг болон олон наст цэцгийн сорт дээжээр цуглуулгаа баяжуулах 2. Цуглуулга судалгаанаас манай орны хөрс, цаг уурт зохицсон цэцгийн сортыг сонгох, цаашид үрийг цэврээр үржүүлэх, тариалах технологийг боловсруулах 3. Манай оронд нутагшсан сортоор батлагдсан Арилд /Giadiolus.L/ цэцгийн Мөрөөдөл сорт, Дальмандарваа /Dahlia cav/ цэцгийн Мишээл сортуудын булцууг ихээр үржүүлэх, инновацад нэвтрүүлэх 4. Манайд ургадаг нэн ховордсон зэрлэг цэцэгүүдээр олон настын цэцгийн талбай байгуулах, цэцэглэх хугацааг тогтоох Судалгааны шинэлэг тал
  • 4.
    1. Манай орныхөрс, цаг уурт зохицсон цэцгийн сортыг сонгох, цаашид үрийг цэврээр үржүүлэх, тариалах технологийг цэцэг тус бүрийн онцлогт тохируулан боловсруулж, зөвлөмж гаргана. Судалгааны арга зүй Судалгааг газар зүйн байрлалын хувьд умард өргөрөгийн 490 281 , дорнод уртрагийн 1050 541 д орших далайн түвшингээс 697 метрийн өндөрт өргөгдсөн Дархан уул аймгийн УГТЭШХүрээлэнгийн генбанкийн туршлагын талбайд 2011- 2014 онд хийж гүйцэтгэв. Цэцгийн цуглуулга судалгаа,үр үржүүлгийн туршлагыг бороожуулагч усалгаатай талбайд тарьсан. Судалгаанд нэг наст цэцгийг цуглуулж судлах, олон наст цэцгийн талбай байгуулах, нэг наст цэцгийн 21 төрлийн 25 сорт таригдаж, 16 төрлийн 20 сортын үр шинэчлэгдсэн. Судалгааны үр дүн Олон наст цэцэг: Бид олон наст цэцгийн талбар байгуулах ажлыг нилээд олон жилээр төлөвлөж байсан. Ингээд хувь хүмүүс болон, ургамал цуглуулагч хүмүүстэй хамтран сүүлийн жилүүдэд монголд ургадаг олон наст ховор цэцгүүдийг цуглуулж талбар байгуулж 12 зүйлийн 100 ширхэг цэцгийн цуглуулгатай болсон. Олон наст цэцэг бүрийн цэцэглэх хугацаа, тухайн жилийн байгаль, цаг уурын онцлогоос хамаарч жил бүр өөр өөр байдаг. Манай олон наст цэцгийн талбарт Цагаан цээнэ /Paeonia.L/, Шар хумхаал /Hemerallis.L/, Цахилдаг /Iris/ ,Удвал /Aguitegia/, Цагаан уул /Leontopodium/, Шар мүгз /Rotiola/, Сараана /Lillum/, Алтанзул /Tulipa/, Ганга /Thymus/ гэх мэт цэцгүүд цуглуулгын талбарт амьдаар хадгалагдаж байна. Дээрх олон наст цэцгүүд нь эмийн ургамалд ихээр ашигладаг.
  • 5.
    Булцуут цэцэг: Манайоронд нутагшсан сортоор батлагдсан Арилд /Giadiolus.L/ цэцгийн Мөрөөдөл сорт, Дальмандарваа /Dahlia cav/ цэцгийн Мишээл сортуудын булцууг ихээр үржүүлэх, булцууг зөв хадгалах, инновацад нэвтрүүлэх ажлыг өргөнөөр хийх нь чухал байна. Булцуут цэцэг нь том дэлбээтэй, цуварч цэцэглэдэг тул хотын өнгө үзэмжинд тохиромжтой таримал юм. Нэг наст цэцэг: Манай оронд дасан зохицсон ургалтын хугацаа урттай нэг наст цэцэг/60-80 хоногтой/ Алаг нүдэн /Viola.L/ Морин шүд /Portulac/, Хадаасан цэцэг /Dianthus.L/, Голгэсэр /Аster/, Арслангийн завьж /Antirrhinum/, Хилэнжин /Tegetes/, Голгэсэр /Aster/, Ташуур /Verbena/, Хун цэцэг /Petuna/, Тахиан залаа /Celosia/, Морин шүд /Portulac/, Аранзалаа /Plox/, зэрэг цэцэгүүдийг IV/1-5 нд үрслэгээр дамжуулан тарина. Үрслэг ургуулах хугацаа нь ургамлын цэцэглэлтээс хамаарч харилцан адилгүй байдаг. Үрслэгээр тарьсан цэцгүүдийг VI/10-15 нд ил талбайд шилжүүлнэ. Харин ургалтын хугацаа богинотой /45-60 хоногтой/ цэцгүүд болох баглааны хилэнжин, хүмээс, тайр гэм мэт цэцгүүдийг V/25 нд шууд боловсруулсан талбайд үрээр тарина. Нэг наст цэцгийн цэцэглэлт VII сарын 3-р хагасаас IX сарын 2-р хагаст хяруу унатал үргэлжилдэг. Цэцэг цуварч цэцэглэдэг. Цэцэглэж байх хугацаанд үр түүж авдаг.
  • 6.
    Дүгнэлт 1. Олон настцэцгийн талбарт таригдсан цэцгүүд нь голдуу монголын улаан номонд орсон ховор цэцгүүд байгаа бөгөөд эдгээрийг цаашид улам баяжуулан олшруулж , тарималжуулах боломж байна. 2. Манайд гол төлөв шилжүүлэлтийг сайн даадаг, цэцэглэх хугацаа урттай чимэглэх чадвар сайтайд тооцогддог Алаг нүдэн /Viola.L/ Морин шүд /Portulac/, Хадаасан цэцэг /Dianthus.L/, Голгэсэр /Аster/, Арслангийн завьж /Antirrhinum/ зэрэг цэцэгүүд тохиромжтой. Дээрх цэцгүүдийг мандалд тарихыг зөвлөж байна 3. Цэцгийн баглаанд Хүмээс /Zinnia.L/, Хилэнжин /Tegetes/, Голгэсэр /Аster/, Арилд /Giadiolus.L/, Дальмандарваа /Dahlia cav/, Тайр /Gypsophila/ цэцгүүдийг баглаанд тарихыг зөвлөж байна. Ашигласан хэвлэлийн жагсаалт 1. УГТЭШХ “Таримал тариалах технологи зөвлөмж” 2013 он 2. Эрдэм шинжилгээний бүтээл №29 3. Б.Наранцэцэг “Цэцгийн цуглуулга судалгааны тайлан” 2001-2005 он