More Related Content
More from Khishighuu Myanganbuu (20)
оймс залгидаг мангас 10b bt.solongo
- 5. Ингээд би тэр үдэш мангасыг хайлаа.
Намайг орон доогуур шагайх мөчид
салхивч салхинд падхийн савж онгойх
нь тэр. За одоо л орж ирлээ дээ гэж
бодохоос аймаар. Хараач тэр яг
дүрээрээ. Оймс залгидаг мангас
ороод ирэх нь тэр. Муухай чөргөр гар
хөлтэй, данхар толгойт мангас намайг
аягүй зэвүүнээр цэхэлзэж харснаа
цонхны тавцангаас орон дээр, орон
дээрээс ширээн дээр үсрэн гарч
зогслоо. Тэр даравгар амандаа миний
улаан, ногоон цагаан йомснуудыг
зуучихжээ. Тэр над руу давшилж
“Оймсоо авах уу? Чи” гэж архирлаа.
Би айгаад “үгүй, үгүй” гэлээ. Мангас
чөрийсөн гар хөлөө ийш тийш
савчуулан дөрвөн том нүдээ сүртэй
эргэлдүүлж байснаа, -Одоо чиний
үлдсэн бүх оймсыг авна гээд хөлд
минь углаатай байгаа хоёр цагаан
оймсыг шувт татан авлаа. Би, -Ээжээ
намайг аваач! Гээд байдгаараа чанга
хашгирлаа.