More Related Content Similar to Lekts 1-mehanik-2016-share Similar to Lekts 1-mehanik-2016-share (15) More from radnaajav gerelchimeg More from radnaajav gerelchimeg (20) Lekts 1-mehanik-2016-share1. Х И Ч Э ЭЛ И Й Н Н Э Р: Н О Г О О Н БАЙ Г У УЛ АМ Ж И Й Н
М Е Х АН И К Ж У УЛ А Л Т
И Н Д Е КС : АС 2 6 5
К Р Е Д И Т : 2
А Н Г И : О Й - I V, Х Ч Д - I V
ЛЕКЦ: 1
ОЛОН УЛСЫН
УЛААНБААТАРЫН
ИХ СУРГУУЛЬ
2. Сэдэв: Ногоон байгууламжийн ач
холбогдол
Ногоон байгууламж бол үнэлж баршгүй ач
холбогдолтой юм. Ногоон ургамал нь агаарын
халуун, хүйтнийг тэнцвэржүүлэх, дуу чимээг
багасгах, тоос шороог сарниулах ба шингээх, ус
чийгийн горимыг тэнцвэржүүлэх зэрэг
байгалийн олон сайхан нөлөөллийг хүнд өгөхийн
зэрэгцээ орчин нөхцөлдөө ямагт гоо сайхны
мэдрэмжийг өгч хүний эрүүл саруул аж төрөх,
амгалан тайван байдлыг хүнд бэлэглэдэг юм.
3. Үргэлжлэл
Хотын дуу чимээнээс болж хүний нас 10-12
жилээр богиносдог болохыг Австрийн эрдэмтэн
Гриффит нотолсон байдаг. Их дуу чимээнээс
болж оюуны хөдөлмөр хийдэг хүний
хөдөлмөрийн чадвар 60%, биеийн хөдөлмөр
эрхэлдэг хүмүүсийн хөдөлмөрийн чадвар 30%
хүртэл буурдаг байна. Оросын эрдэмтэн
Лушинскийн хийсэн судалгаагаар навчит модны
титэм элдэв дуу шуугианыг 26% шингээж 74%-
ийг ойлгон сарниулдаг болохыг тогтоосон байна.
4. Үргэлжлэл
Байшинбарилгын дэргэдүүр шигүү тарьсан мод,
сөөг гудамжны дуу шуугианыг 8-11 дицибеллээр
бууруулдаг байна. Тэгвэл явган зам, авто зам
хоёрын хоорондох тарьсан мод, сөөг тээврийн
хэрэгслийн дуу шуугианыг 10-20 дицибелл
болгож багасгадаг байна. Иймд орчиндоо ногоон
байгууламжийг өргөн хэмжээтэй хийвэл бид
төдийчинээ дуу чимээнээс хол хөндий байх
боломжтой юм.
5. Үргэлжлэл
Ногоон ургамал нь хотын тоос шорооноос хүнийг
хамгаалдаг байгалийн нэг ёсны шүүлтүүр юм.
Ногоон байгууламж нь зуны цагт 50%, өвлийн
улиралд 37% тоос шороог шүүж өөртөө шингээж
байдаг.
6. Хотын ногоон байгууламжийн ангилал
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж,
Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж,
Тусгай зориулалтын ногоон байгууламж.
8. Үргэлжлэл
1 га талбайд байгаа мод сөөг нь 18 сая шоо метр
агаарыг цэвэршүүлж утаа униарын 30-35 хувийг
өөртөө шингээдэг байна. Мод ургамал өвлийн
улиралд навч, шилмүүсгүй болсон үедээ ч гэсэн
агаарын бохирдолтыг багасгаж дуу чимээг ихээхэн
бууруулдаг байна.
Асфальт, чулуун зам талбай бүхий шавар чулуу, шил,
тоосгон ханатай барилга байгууламж ихтэй төв
суурин газрын агаар илүү халуун бүгчим байдаг.
Мод ургамал тарьж суулгаж цэцэрлэгжүүлсэнээр
орчин тойрны чийг тундасны 75 хувь нь хөрсөнд
шингэж, агаарын чийглэгийг 4-7 хувь ихэсгэж, нарны
хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд
тооцоолсон байна.
9. Нийтийн хэрэгцээний ногоон байгууламж нь зөвхөн
оршин суугчдын амралт, зугаалгын ач тухтай орчинг
бүрдүүлэх төдийгүй бүх нийтээр зугаалж цэнгэх,
тоглон наадах, идэвхтэй амрах нөхцлийг бүрдүүлнэ.
Цэцэрлэг нь зөвхөн мод, сөөг, цэцэг ургуулснаар
хязгаарлагдахгүй, зүлэгжүүлсэн талбай, тохижуулсан
явган зам, бүжиг цэнгээний талбар, амарч суух
сандал, сүүдрэвч, ширээ, хүүхдийн тоглоомын талбай
болон бусад тоноглолоор хангагдсан байх
шаардлагатай.
Эдгээр элементийн хэмжээ нь үйлчлүүлэгчдийн
тооноос хамааралтай тогтоогдоно.
10. Цэцэрлэгт хүрээлэн
Цэцэрлэгт хүрээлэнг ой болон зориудаар мод үржүүлэх
газарт ургуулсан мод, сөөгний суулгацаар оршин суугчдын
нийтийн хэрэгцээнд зориулан нэлээд их хэмжээний
талбайд байгуулдаг. Их хотын төвд болон захад байж
болно. Цэцэрлэгт хүрээлэн нь оршин суугчдын алжаалыг
тайлах зорилгоор амралт цэнгүүн биеийн тамир, урлаг
спортын арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан
байна.
Цэцэрлэгт хүрээлэнд уран гоё хийц загвартай барилга
байгууламж, усан сан, цөөрөм, хүүхдийн тоглоомын талбай,
төрөл бүрийн тоглоом, үлгэрийн хотхон, цэцгийн мандал,
зүлэгт талбай, үйлчилгээний зориулалттай хоол, цайны
газар, спортын арга хэмжээ явуулахад зориулагдсан байр,
талбай зэрэг хүмүүсийн амрах зугаалахад аятай, тавтай
орчинг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Манайд Улаанбаатарт
байгаа Үндэсний соёл амралтыг хүрээлэнг хэлж болно.
12. Цэцэрлэг
Цэцэрлэгийг дүүрэг, орон сууцны
хорооллын бага хэмжээний
талбайд байгуулдаг бөгөөд
ногоон байгууламжийн бүхий л
элементүүдийг багтаасан байдаг.
Цэцэрлэг нь өргөн гудамжны 2
талд 10 м ба түүнээс дээш
өргөнтэйгээр 2 эгнээ мод тарьж
гадна талаар нь бут, сөөгөөр
хашлага хийсэн байдалтай
байгуулна. Цэцэрлэгт модыг
эгнээ хооронд 6м, мод хооронд
5-6м зайтайгаар суулгана.
Захаар нь бут сөөгийг 25-30см
зайтай суулган ургамлан
хашлага хийнэ.
13. Жижиг цэцэрлэг
Жижиг цэцэрлэгийг орон
сууцны хороолол, галт
тэрэгний буудал,
замуудын уулзвар зэрэг 1
га хүртэлх хэмжээтэй
газрын ногоон
байгууламжууд хамаарна.
Ийм цэцэрлэг орчноо
үзэмжтэй болгон
чимэглэхээс гадна
иргэдийг түр амарч,
алжаалаа тайлах
нөхцлийг хангана.
14. Цэцэрлэгт гудамж
Явган хүний
хөдөлгөөнийг цэгцлэх
зорилгоор өргөн
гудамжны төв хэсэг, гол,
мөрөн, нуурын захаар 1-2
эгнээгээр мод цувруулан
тарьж, цэцэрлэгжүүлсэн
газрыг хэлнэ.
Улаанбаатар хотод
Залуучуудын өргөн
чөлөө, Самбуугийн
гудамжийг нэрлэж болно.
15. Цуваа цэцэрлэг
Хот суурин газрын замыг салхи, шуурга, ус, цасны
нөлөөгөөр элэгдэж, эвдрэхээс хамгаалах, явган замыг
машин замаас тусгаарлах, байшингийн нүүр, ханыг
чимэглэх, хөшиг болгон ашиглах зорилгоор замын
хоёр хажуугаар мод, сөөг цувруулан суулгаж,
цэцэрлэгжүүлэхийг хэлнэ. Ийм цувраа цэцэрлэгийг
Улаанбаатар хотод Бага тойруу, МУИС-ийн гудамж,
Чингисийн өргөн чөлөөний явган зам дахуух
цэцэрлэгжүүлэлтийг нэрлэж болно.
Цувраа цэцэрлэгт модыг нэг эгнээгээр хоорондоо 4-
8м зайтай, ургамлан хашлаганд сөөгийг 25-30 см
зайтай суулгана.
17. 2. Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон
байгууламж
Сургууль, хүүхдийн
цэцэрлэг, шинжлэх
ухааны байгууллага
зэрэг нь өөрийн үйл
ажиллагааны
онцлогт тохируулан
хязгаарлагдмал
зориулалттай ногоон
байгууламжийг
байгуулсан байна.
18. 3.Тусгай зориулалтын ногоон
байгууламж
Тусгай зориулалтын ногоон байгууламжийн ажлыг ажлыг
дараах бүлгээр ангилж болно. Үүнд:
-Улиасаар гандуу бүс нутгуудад хуурайшилт, салхинаас
хамгаалах, гацуураар хойт зүгийн бус нутгуудад хүйтрэлтээс
хамгаалах зорилгоор хамгаалалтын зурвас хийнэ.
-Онцгой обьектуудыг түймрээс хамгаалах зорилгоор гал түймэрт
тэсвэртэй мод, сөөгөөр цэцэрлэгжүүлэх
-Усан сан, нуур цөөрмийг хамгаалах, түүний ууршилтыг багасгах
зорилгоор ус хамгаалалтын цэцэрлэг байгуулах,
-Мод үржүүлэг, ногооны талбайг малаас хамгаалах зорилгоор
захаар нь 3-5 эгнээгээр өргөслөг бут, сөөг тарьж хашиж
хязгаарлах,
Оршуулгын газрын урдуур хөшиг хэлбэрээр мод тарьж, хаах
цэцэрлэгжүүлэлт хийх гэх мэт тусгай зориулалтаар байгуулсан
ногоон байгууламж орно.