Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс
ОЦ Тэнхим













“Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс” хичээлийн хөтөлбөр

1. Индекс :

АС 216
2. Кредит :
3
3. Судлах улира...


Хотын ногоон байгууламжийг
1.Нийтийн хэрэгцээний,
2.Хязгаарлагдмал хэрэгцээний,
З.Тусгай зориулалтын гурван төрөлд хува...







Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг цэцэрлэгт
хүрээлэн (парк), цэцэрлэг (сад), жижиг цэцэрлэг (скверь),
цэ...


Цэцэрлэгт хүрээлэн нь амралт цэнгүүн, биеийн тамир, урлаг,
спортын арга хэмжээ зохион байгуулахад зориулсан байна.
Энд ...


Цэцэрлэг сад . Үүнийг цэцэрлэгт хүрээлэн байгуулах том
хэмжээний талбайгүй, дүүрэг, хорооллын бага хэмжээний
талбайд ба...


Жижиг цэцэрлэг скверь . Үүнийг орон сууцны хороолол,
галт тэрэгний буудал, төв замуудын уулзвар зэрэг нэг га
хүртэлх хэ...








Цэцэрлэгт гудамж . Бульварыг явган хүний хөдөлгөөнийг
цэгцлэх зорилгоор өргөн гудамжны төв хэсэг, гол мөрөн
ну...






Цуваа цэцэрлэг буюу аллей . Хот суурин газрын замыг
явган хүний замаас тусгаарлах зорилгоор байшин барилгын
нүүр,...
2013 хцү 02
2013 хцү 02
2013 хцү 02
2013 хцү 02
2013 хцү 02
2013 хцү 02
2013 хцү 02
2013 хцү 02
2013 хцү 02
Upcoming SlideShare
Loading in …5
×

2013 хцү 02

441 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
441
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
7
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

2013 хцү 02

  1. 1. Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс ОЦ Тэнхим
  2. 2.          “Хот цэцэрлэгжүүлэлтийн үндэс” хичээлийн хөтөлбөр 1. Индекс : АС 216 2. Кредит : 3 3. Судлах улирал : 3 4. Өмнөх холбоо : Ургамал судлал 5. Залгамж холбоо : Чимэглэлийн дендрологи 6. Мэргэжил : Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт , Хот чимэглэл дизайн 7. Хичээлийн зорилго : Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх шаардлага, мод, сөөг ургамлын ач холбогдол, хот цэцэрлэгжүүлэх ажлын зураг төсөв зохиох, тарих боломжтой ургамлыг хэрхэн сонгож тарих, арчлах аргыг эзэмшүүлэхэд оршино. 8. Хичээлийн зорилт : Ногоон байгууламжийн ач холбогдол, түүний ангилал, бүрдүүлэгч элементүүд, түүнд мод сөөг ургамлыг хэрхэн сонгох, гоёл чимэглэлийн мод, сөөгний тухай ойлголт, гоёмсог шинж чанар, хот цэцэрлэгжүүлэлтэнд зориулж модлог ургамлыг хэрхэн сонгон авч тарих, арчлах, холбогдох стандарт, дүрэм журамтай танилцана.
  3. 3.  Хотын ногоон байгууламжийг 1.Нийтийн хэрэгцээний, 2.Хязгаарлагдмал хэрэгцээний, З.Тусгай зориулалтын гурван төрөлд хуваадаг аж. Дээрх хэсгүүдэд ногоон байгууламжийг байгуулах мод сөөгийг сонгон байршуулах хэмжээ, горим нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь: нийтийн хэрэгцээний ногоон байгууламж нь зөвхөн оршин суугчдын амралт, зугаалгын аятай орчинг бүрдүүлэх төдийгүй нийтээр амарч зугаалж цэнгэж тоглон наадах, амрах нөхцөлийг бүрдүүлдэг.
  4. 4.     Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг цэцэрлэгт хүрээлэн (парк), цэцэрлэг (сад), жижиг цэцэрлэг (скверь), цэцэрлэгт гудамж (бульвар), цуваа цэцэрлэг (аллей) гэж тус бүр ангилдаг. Үүнээс үзэхэд цэцэрлэг гэдэг зөвхөн мод, сөөг, цэцэг ургуулснаар хязгаарлагддаггүй, зүлэгжүүлсэн талбай, тохижуулсан зам, бүжиг, цэнгээний талбар, сууж амрах сандал, сүүдрэвч, ширээ, хүүхдийн тоглоомын талбай болон бусад тоноглолоор төхөөрөмжлөгдсөн байх шаардлагатай аж. Цэцэрлэгийн гол элементүүд ойролцоогоор асфальтан болон хатуу хучилттай зам талбай 15-20 хувь, зүлэг цэцэрлэгт талбай 25-30 хувь, мод сөөг 50-60 хувийн харьцаатай байх жишээтэй. Цэцэрлэгт хүрээлэн буюу паркийг гэхэд байгалийн ой буюу зориудаар ойжуулсан талбайд байгуулдаг     байна. Парк нь хотын төв болон захад байрлаж болох бөгөөд нилээд том талбайг хамарна.
  5. 5.  Цэцэрлэгт хүрээлэн нь амралт цэнгүүн, биеийн тамир, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахад зориулсан байна. Энд уран гоё хийцтэй барилга, байгууламж, цэцэрлэгийн хэрэгсэл болон бүх талаараа   тохиромжтой замын сүлжээг байгуулсан байх хэрэгтэй. Ингэхдээ замын сүлжээг аль болохоор геометрийн зөв дүрсээр байгуулвал илүү тохиромжтой. Ялангуяа төв замаа төв хэсгээр байрлуулж, түүнийхээ дагуу усан сан, нуур цөөрөм, усан оргилуур байрлуулж, цэцгийн мандал, зүлэгт талбайг байгуулах нь зохицож, аятайхан харагддаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувиас багагүй талбайг ногоон ой эзэлж, ингэхдээ паркийн нэг га талбайд 100-аас цөөнгүй мод, 300 ширхэгээс цөөнгүй бут байвал тохиромжтой. Манай улсад парк гэдэг ангилалд Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхэд, залуучуудын паркийг оруулж болно.
  6. 6.  Цэцэрлэг сад . Үүнийг цэцэрлэгт хүрээлэн байгуулах том хэмжээний талбайгүй, дүүрэг, хорооллын бага хэмжээний талбайд байгуулна. Цэцэрлэгийг байгаль орчны тогтоц хэв төрхийн дагуу геометрийн төрөл бүрийн дүрс хэлбэртэйгээр байгуулж болно. Зориуд ургуулсан суулгац материалаар байгуулна. Ихэнх тохиолдолд цэцэрлэг байгуулахад байгалийн    хэв төрхийн хэлбэрээр, зарим үед энэ хоёрыг нийлүүлсэн холимог хэлбэрээр төлөвлөн хэрэгжүүлдэг. Ингэхдээ мод сөөг, зүлэг ургуулан цэцэг тарьж чимэглэнэ. Энэ зориулалтаар мод сөөгийг шатрын хөлөг маягаар хэдий чинээ шигүү суулгах тусам гадна дуу чимээг төдий чинээ сайн намжааж хамгаална. Мод сөөгийн хооронд 3-4 метр зайтай суулгах нь тохиромжтой.
  7. 7.  Жижиг цэцэрлэг скверь . Үүнийг орон сууцны хороолол, галт тэрэгний буудал, төв замуудын уулзвар зэрэг нэг га хүртэлх хэмжээний талбайд байгуулна. Голдуу геометрийн дүрс хэлбэрээр байгуулах ба төв хэсэгт нь цэцгийн мандал, зүлэг суулгах, үзэсгэлэнт мод сөөгийг бүлгээр ургуулах нь тохиромжтой. Ийм цэцэрлэг орчноо гоо үзэмжтэй болгон чимэглэхээс гадна иргэдийг түр амарч алжаалаа тайлах нөхцлийг хангана.
  8. 8.     Цэцэрлэгт гудамж . Бульварыг явган хүний хөдөлгөөнийг цэгцлэх зорилгоор өргөн гудамжны төв хэсэг, гол мөрөн нуурын захаар 1-2 эгнээгээр мод цувуулан тарьж байгуулдаг. Хөдөлгөөнийг зохицуулсан цуваа цэцэрлэг нь өргөн гудамжний дундуур гаргасан явган хүний замаас 3-5 метр зайтай, хоёр тал нь нарийн зурвасаар зүлэгжүүлсэн байдалтай байна. Мөн өргөн гудамжны хоёр талд 10 метр ба түүнээс дээш өргөнтэйгээр хоёр эгнээ мод тарьж, гадна талаар нь бут сөөгөөр хашлага хийнэ. Бульварт модыг эгнээ хооронд 6 метр, мод хооронд 5-6 метр зайтайгаар ихэвчлэн байгуулна. Захаар нь бут сөөгийг 25-30 см зайтай суулган ургамлан хашлага хийж өгдөг.
  9. 9.    Цуваа цэцэрлэг буюу аллей . Хот суурин газрын замыг явган хүний замаас тусгаарлах зорилгоор байшин барилгын нүүр, ханыг чимэглэж, хөшиг болгон ашиглах үүднээс замын хоёр хажуугаар мод сөөг цувруулан тарьж цэцэрлэгжүүлэхийг хэлнэ. Аллейд модыг нэг эгнээгээр хоорондоо 4-8 метр зайтай суулгана. Нэг эгнээ цуваа цэцэрлэгт шинэс, нарс, улиас, хайлаас зэрэг мод, өрөл, долоолгоно, шар хуайс хайлаас, нохойн хошуу зэрэг сөөгийг суулгана. Цуваа цэцэрлэгийн мод сөөгний титмийг засч бөмбөлөг, дугуй, дөрвөлжин гэх мэт янз бүрийн хэлбэртэй болгон зүлэг, цэцэг, гоёмсог бут сөөгийг хольж байрлуулах хэрэгтэй.

×