Angiin ajil udirdamj

5,609 views

Published on

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,609
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
53
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

Angiin ajil udirdamj

  1. 1. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ СТАТИСТИК ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ АНГИЙН АЖЛЫН УДИРДАМЖБоловсруулсан: ...................................../Г.Золзаяа (MBA)/Хянасан: …................................/Л.Нямбат (Sc.D)/ УЛААНБААТАР ХОТ 2012 ОН
  2. 2. Агуулга1. Ангийн ажлын зорилго, тавигдах шаарлага 1.1. Ангийн ажлын зорилго 1.2. Ангийн ажилд тавигдах шаардлага 1.3. Ангийн ажлын сэдэв сонгож авах 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг2. Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт 2.1. Ангийн ажлын бүтэц3. Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа4. Ангийн ажлын хамгаалалт Хавсралт
  3. 3. Нэг: Ангийн ажлын зорилго, түүнд тавигдах шаардлага 1.1. Ангийн ажлын зорилго Ангийн ажлын үндсэн зорилго нь оюутан сонгосон сэдвийнхээ дагуу суралцсанхугацаандаа эзэмшсэн онолын мэдлэгээ бататган өргөжүүлж, түүнийгээүйлдвэрлэлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд хэрэглэх дадлага, чадварыголгоход оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт тавьж ажиллана.Үүнд: 1). Сонгож авсан сэдвийн дагуу сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, эрдэмшинжилгээний бүтээлийн цуврал, сэтгүүл, сонин уншиж хэвлэлийн материалдонолын боловсруулалт хийх; 2). Тухайн сэдвийн дагуу сүүлийн үед гарч байгаа төр засгийн хууль, тогтоол,шийдвэр, банк, санхүү – ҮСХ-оос боловсруулан гаргасан шийдвэр, журам, зааварзэргийг нарийвчлан судалж өөрийн хийсэн онолын боловсруулалттай зэрэгцүүлэнүзээд үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санааг дэвшүүлэх; 3). Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаагилтгэн харуулах сүүлийн үеийн статистикийн бодит тоон материалыг цуглуулан авчтүүнд бие даан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу боловсруулалт хийх; 4). Тооцоо хийж боловсруулсан материалын эцсийн үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч,шинэ санал дэвшүүлж сурах зэрэг болно. 1.2 Ангийн ажилд тавигдах шаардлага. Үүнд: а/. Ангийн ажлыг А4-ийн хэмжээтэй цаасан дээр бичиж 35-аас доошгүй мөртэй,20-25 нүүрэн дээр цэвэр үзэмжтэй, алдаагүй, засваргүй, гаргац сайтай, албан ѐсныбичгийн хэллэгээр, зөв байрлуулж зүүн талаас 25 мм, баруун талаас 25 мм, дээрээс20 мм, доороос 20 мм-ийн зай авч компьютероор бичнэ. б/. Аливаа материал нь бичлэгийн хувьд тодорхой дэс дараалалтай, учиршалтгааныг нь зүй тогтолд нийцүүлэн зөв, тууштай гаргасан байх; в/. Сонгож авсан тодорхой нэг аж ахуйн нэгжийн сүүлийн үеийн тоон материлыг /3-аас доошгүй жилийн / ашиглан тооцоо хийх; г/. Дүгнэлт санал нь баримт нотолгоо үндэслэлтэй, хийсэн тооцоо судалгаанаасурган гарсан байх;
  4. 4. д/. Ангийн ажил бичсэний үр дүнд хэрэв зөвлөмж боловсруулан гаргавал тэр ньшинжлэх ухааны үндэслэлтэй, тухайн аж ахуйн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэнболомжтой байх зэрэг болно. Оюутан бүр өөрийн ангийн ажил бичихдээ бизнесийн байгууллагын үйлдвэрлэл,үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой статистикийн судалгаашинжилгээний асуудлаар сонгож авсан сэдвээ гүнзгий нягтлан судалж сайтар сэдэх,энэ үндсэн дээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны эцсийн үр дүнд муугаар нөлөөлжбайгаа эдийн засаг, менежмент, санхүүгийн бүртгэл, санхүүгийн менежментийнболон маркетингийн дутагдал, доголдлыг илрүүлэн түүнийг арилгах арга замыг эржолоод, авах арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй саналболовсруулж дэвшүүлбэл зохино. Оюутан багштайгаа тохиролцож ангийн ажил бичих сэдвээ сонгон авч, төлөвлөгөөболовсруулан батлуулж мөрдлөг болгон ажиллах бөгөөд ангийн ажил бичих явцдааудирдагч багштайгаа байнга уулзаж зөвлөгөө авч байвал зохино. Ангийн ажил бичих нь оюутны бие даасан сургалт эрдэм шинжилгээний ажлын нэгхэлбэр бөгөөд бичиж хамгаалсан үнэлэлтийг сургууль төгссөн дипломын хавсралтадбичнэ. Оюутан ангийн ажлаа онолын хувьд өргөн хүрээтэй, тулгамдсан асуудлыг цагүетэй нь уялдуулан сонгож авсан, үндэслэл сайтай, практик амьдралын мэдээ сэлтэдсонирхолтой тооцоо хийгээд, түүнээсээ ургуулан оновчтой дүгнэлт, саналаа гаргандэвшүүлж чадсан бол оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж, тэндонц сонирхолтой, мэргэжилтнүүдийн анхаарлыг татах боломжтой нь харагдсан болэнэ сэдвээрээ төгсөлт /диплом/ -ийн ажил бичээд улсын шалгалтын комиссынгишүүдийн хуралд хамгаалж сургуулиа төгсөх боломж бүрдэнэ. Хэрэв улсын шалгалтын комиссын гишүүд “зөвлөмж” өгвөл цаашид уг сэдвээрээЭЗБС-ийн магистрантурт суралцаж болно. 1.3. Ангийн ажлын сэдэв сонгож авах Тэнхимээс хянаж батлан гаргасан Хавсралт 3-рт байгаа сэдвүүдээс оюутанөөрийнхөө сонирхсон сэдвийг сонгон авч, тэнхимд мэдэгдэж албан ѐсны болгоно. 1.4. Удирдагч, гүйцэтгэгчийн үүрэг Тэнхимээс томилогдсон багш ангийн ажил хийж буй оюутанд онол, арга зүйнталаар зөвлөгөө өгч, удирдаж ажиллана.
  5. 5. Ангийн ажлын агуулга, бүтцийг тодорхойлох болон бичих төлөвлөгөөболовсруулахад нь оюутанд туслах, холбогдох ном, сурах бичиг, эх материал заажөгөх, боловсруулах тоо баримт, мэдээллийн талаар зөвлөгөө өгөх, бичилтийн явцадхяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх нь удирдагчийн үндсэн үүрэг мөн. Ангийн ажлыг онол арга зүйн зохих түвшинд хийх, судалгаа тооцоо, дүгнэлт ньүнэн зөв байх, графикт хугацаа, төлөвлөгөөг нарийн баримтлах, бичилтийг зохихжурмын дагуу бүрдүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэгч оюутан бүрэн хариуцана. Хоёр: Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт Ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт өнгө үзэмж, уялдаа холбоо, эрэмбэ дараалалсайтай байх нь үнэлгээний нэг үзүүлэлт болно. 2.1. Ангийн ажлын бүтэц Ангийн ажил нь / Хавсралт 1-г хар / дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: 1. Нүүр хуудас 2. Гарчиг 3. Удиртгал 1-2 хуудас 4. Онолын үндэслэл 5-6 хуудас 5. Үндсэн судалгааны хэсэг 12-14 хуудас 6. Дүгнэлт, санал /2-3 хуудас/ 7. Ашигласан материалын жагсаалт Ангийн ажлын хэмжээ нь 20-25 хуудсанд багтаан бичсэн байвал зохино. 8. Хавсралт Нүүрний хуудсыг Хавсралт 2-рт харуулсан маягаар бичнэ. Ангийн ажил бичихсэдвийн жагсаалтыг Хавсралт 3-рт байрлуулсан болно. Эдгээрээс оюутан сонгохбөгөөд хэрэв хүсвэл чөлөөт сэдэв багштайгаа зөвлөөд сонгож болно. Гарчигт ангийн ажлын оршил, бүлэг, дэд бүлгийн нэр, дүгнэлт санал, хавсралт,ашигласан ном, хэвлэл, эх материалын жагсаалт зэргийг зохих дараалалтайгаарбичиж, хуудасны дугаарыг зааж өгнө. Ангийн ажлын удиртгал хэсэгт сэдвийн ач холбогдол, чухал тал, энэ талаархитөр засгийн үндсэн шийдвэр, хуулийг дэс дараалалтай авч товч дурьдана. Мөн угсэдвийг сонгон авч судлаж үзэх зайлшгүй шаардлага, судалгааны зорилго ба зорилт,
  6. 6. судалгааны обьект, судлагдахуун, судалгааны таамаглал, судалгаанд хэрэглэсэнарга, ашигласан материалын талаар өгүүлнэ. Сэдвийн үндсэн агуулгын хэсэг нь тухайн сэдвийн онцлогоос шалтгаалж 2 эсвэл 3бүлэгтэй байна. Нэгдүгээр бүлэгт сонгон авсан сэдвийнхээ онолын үндэслэлийг, 2бүлэгт уг сэдвийн өнөөгийн байдалд хийсэн судалгааг, 3 бүлэгт тухайн асуудлыгцаашид боловсронгуй болгох арга замын тухай дэлгэрэнгүй тусгаж бичнэ. Онолын хэсэгт ном, товхимол бусад материалуудыг уншиж танилцаад энэасуудлын талаар ямар зохиогчийн ямар бүтээлд хэр зэрэг тусгагдсаныг харьцууланавч үзэж, тэдгээрт өөрийн гэсэн санал, дүгнэлт өгч бичнэ. Ингэхдээ ерөнхийгөөстодорхойд шилжих зарчмыг удирдлага болгон өөрийн мэдлэгийн цар хүрээг тэлэхзорилгоор судалж байгаа асуудлаараа эрдэмтдийн янз бүрийн үзэл бодлын нарийнутга учрыг гаргаж тэдгээрийн дотроос голыг нь олох, хоорондоо ялгагдах үндсэншинж чанарыг нь олж мэдэх зорилт тавьж ажиллана. Ингэсний үндсэн дээр тэдгээрэрдэмтдийн үзэл бодлыг үндсэн шинж чанараар нь бүлэглэн, өөрийн үгээр товчтодорхой ойлгомжтой тайлбарлан бичиж ямар эрдэмтэний ямар үзлийг дэмжижбайгаагаа учир шалтгааных нь хамт тодорхойлон бичнэ. Ийнхүү сэдвийн онолынүндэслэл боловсруулсны үндсэн дээр цаашид ямар тодорхой зорилт дэвшүүлэнхэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэгт хариулт өгөх боломжтой болно. Судалгааны хэсэгт сэдвийн дагуу бизнесийн байгууллагын тодорхой жишээндээр эдийн засгийн зарим үндсэн үзүүлэлтээр статистик, математик аргааршинжилгээ хийж, судалгааны үр дүнг хураангуйлан бичнэ. Тодорхой тоон мэдээллийгашиглан судалж байгууллагын амжилтыг товойлгон гаргаж ирэхийн зэрэгцээдутагдал оршиж байгаа эсэхийг нээн илрүүлэх, ашиглаж чадахгүй нөөцийг илрүүлэнгаргах. Үүний зэрэгцээ ангийн ажлын онолын хэсэгт хөндөж бичсэн онолынмаргаантай асуудалтай, судалгааны хэсгийг холбон уялдуулж, өөрийн ойлголтыгбататгаж, өгч байгаа дүгнэлт саналаа улам илүү үнэмшилтэй болгох шаардлагатай.Судалгааны хэсэгт тухайн байгууллага дээр хийсэн судалгаа, шинжилгээ, төсөл,төлөвлөгөө, тооцооны үндэслэлийг хүснэгт, диаграмм, схем, томъѐо, зураг,үзүүлэнгээр харуулсан байвал зохино. Компьютерийн программ дээр хийсэнөгөгдлүүдийн параметр, бусад үзүүлэлтүүдийг хавсаргах шаардлагатай. Гуравдугаар бүлэгт онолын хэсэг болон хийсэн шинжилгээний дүнг үндэслэн угасуудлын хэтийн төлөв, сайжруулах боловсронгуй болгох арга замыг тодорхойлжбичнэ. Дүгнэлт, саналд онол арга зүйн үндэслэл хийгдсэн шинжилгээнээс урган гарчбайгаа зүйлсийг нэгтгэн дүгнэж өөрийн саналаа дэвшүүлнэ. Ингэхдээ судалгааны
  7. 7. объект болж байгаа аль нэг бизнесийн байгууллагын тодорхой нөхцөл, онцлог, бодитболомжийг харгалзан үзэхэд илүүтэй анхаарна. Дүгнэлт санал нь шинжлэх ухааныгүн үндэслэлтэй, бодитой, товч тодорхой, нотлох баримттай, хурц тод хэллэгтэйбайна. Шаардлагатай үед дүгнэлт саналаа үндэслэн боловсруулсан зөвлөмж гаргажболно. Ашигласан материал, ном хэвлэлийн жагсаалтад ашигласан материал бүрийнзохиогчийн овгийн эхний үсэг, өөрийнх нь нэр, тухайн материалын бүрэн нэр,хэвлэсэн он, хэвлэлийн газрын нэр, ашигласан хуудасны дугаар, сонин сэтгүүлийнон, дугаар, хууль, журам зааврыг баталсан газрын нэр, тогтоол, тушаалын он, дугаарзэргийг бүрэн гүйцэд бичнэ. Тухайлбал: 1/ Б.Машир “Эдийн засгийн статистик” УБ, 2004, 12-18 тал 2/ А. Баатар ”Монголчуудын харилцааны онцлог” Ардын Эрх сонин, УБ, 2001,№123, 5-р тал гэх мэт Бусдын зохиол бүтээлээс ашигласан ишлэл, мэдээ баримт байвал тухайнсанааны эцсийн үгийн дээд талд тусгай тэмдэглэгээ хийгээд тэр хуудасны эцэстшугам татаад доод талд нь ашигласан тодорхойлолтыг дээр дурдсан ѐсоор өгнө. Хавсралт нь ангийн ажлын үндсэн агуулгыг тодруулах зориулалттай туслахматериалуудаас бүрдэнэ. Гурав: Ангийн ажил бичиж, хамгаалах хугацаа Ангийн ажил бичих хугацааг бэлтгэл хийх, онолыг гүнзгийрүүлэн судлах, тооцоохийж дүгнэлт, санал боловсруулах, албан ѐсны болгон бичиж дуусгах, тэнхимдтушаах, хамгаалах хугацаа гэж хуваана. Тухайлбал: Ангийн ажил бичих календарчилсан төлөвлөгөө Д Гүйцэтгэх Дуусгах Агуулга/д ажил хугацаа Сэдвээ сонгон авах, төлөвлөгөө бичиж батлуулах, холбогдох ном, бүтээл олж 1 Бэлтгэл ажил судлах, судлах хувийн программаа боловсруулах 2 Онолын Холбогдох ном, бусад материал уншиж
  8. 8. үндэслэлийг онолын боловсруулалт хийж энэ талаар гүнзгийрүүлэн өөрийн гэсэн үзэл бодолтой болох судлах хугацаа Тооцоо хийж Тодорхой бизнесийн байгууллагын тоон дүгнэлт өгөх, материалд тулгуурлан тооцоо хийж түүндээ 3 санал дүгнэлт өгч санал боловсруулах боловсруулах Эх нооргоо бэлэн болгосны дараа тухайн сэдвийн агуулгыг бүрэн гаргаж чадсан эсэх, найруулга хэллэгийн алдаа мадаг, Албан ѐсны хэрэглэсэн нэр томъѐо ижил байгаа эсэх, 4 болгох тооцооны үнэн зөвийг шалгах, өөрийн санасан зорьсон хэмжээндээ хүргэж дүгнэлт өгч санал боловсруулсан эсэх зэргийг дахин сайтар хянах Багшаар хянуулж гарын үсэг зуруулсны 5 Тэнхимд тушаах дараа зарласан хугацаанаас хоцролгүй тэнхимд тушаах Хэрэв оюутан судалгаа шинжилгээний ажлыг олон жилийн материалд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй хийсэн, түүнээс урган гарсан зөвлөмж боловсруулсан бол ангийн ажилд хавсарган 6 Хамгаалах тэнхимийн хуралд оруулж цаашид хийх ажлын чиглэлийг тогтоолгосноор төгсөлтийн ажил бичиж эхлэж болно. Хэрэв оюутан ангийн ажлыг хангалтгүй бичиж хамгаалсан бол долоо хоногийн дотор нэмэлт засвар хийж дахин хамгаална. Дөрөв: Ангийн ажлын хамгаалалт Оюутан бичсэн ангийн ажлаа удирдагч багшаар хянуулж гарын үсэг зуруулсаннөхцөлд уг ажлыг хамгаалалтанд оруулах шаардлагыг хангасан гэж үзнэ.
  9. 9. Ангийн ажлыг тэнхимээс баталсан хугацаанд түүнийг уншсан багш хамгаалуулжүнэлэлт өгнө. Хамгаалалтаар ангийн ажлын бичилт, бүрдүүлэлт, агуулга нь энэхүүжурмын шаардлагыг хангаж байгаа эсэх, уг сэдвийн хүрээнд оюутны онол, арга зүйнмэдлэг ямар төвшинд байгааг харгалзан үнэлэлт өгсөн байна.
  10. 10. Хавсралт 1: Ангийн ажлыг бичих үлгэрчилсэн загварСэдэв1: “Хөдөлмөрийн нөөц, түүний бүтэц өөрчлөлтийн судалгаа”ОршилI. Бүлэг: Хөдөлмөрийн нөөцийн онол, арга зүйн үндэс1.1. Нөөцийн тухай ойлголт, ангилал1.2. Хөдөлмөрийн нөөц, түүний бүрэлдэхүүн1.3. Хөдөлмөрийн нөөцийг тооцох арга зүйII. Бүлэг: Ажиллах хүчний тоо бүрэлдэхүүн2.1. Ажиллах хүчний өнөөгийн байдал2.2. Хөдөлмөрийн нөөцийн ирээдүйн яиг хандлагаIII. Бүлэг: Судалгааны хэсэгСанал дүгнэлтАшигласан номХавсралт
  11. 11. Хавсралт 2: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль Эдийн Засаг Бизнесийн Сургууль ...................................-ийн тэнхим ....................................хичээлийн Ангийн ажилСэдэв:........................................................................................................Удирдсан багш: ........................................................................................Гүйцэтгэсэн: .............................................................................................. ............анги..........хэсэг Тушаасан хугацаа: ........................ Тэнхимд ............................... Багшид ................................. Улаанбаатар хот 2012 он
  12. 12. Хавсралт 3: Ангийн ажлын сэдвүүд:1. Статистик ажиглалт2. Түүвэр судалгаа3. Серийн түүвэр4. Хамааралын хэлбэр ...........

×