Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын                                                        2010 оны 08 дугаар сарын 06 ...
3.2 Стандарт бус үнэлгээ - суралцагчийн сурах хүсэл эрмэлзэл, сонирхлыг төрүүлсэн,урам хайрласан, идэвхижүүлсэн, зөвлөсөн ...
Дундаж түвшин                                                             “C”   70-79 хувь Дундаж түвшнээс доогуур боловч ...
VI                                    1. Эрүүл мэнд                                    2. Биеийн тамир                VII ...
5.14 Анги дэвших шалгалтын үнэлгээ болон хичээлийн жилийн эцсийн үнэлгээнийарифметик дунджаар тухайн хичээлийн жилийн эцси...
6.9 Шалгуулагчийн төгсгөх шалгалтын үнэлгээг хувийн хэрэг болон суурь, бүрэн дундболовсролын гэрчилгээ, үнэмлэхийн “Төгсөл...
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын                                                   2010 оны 08 дугаар сарын 06–ны өд...
2.5 Журнал, хувийн хэргийг тодорхой шалтгааны улмаас нэмж захиалахтохиолдолд тухайн сургуулийн албан хүсэлтийг аймаг, нийс...
4.9 Сургалтын менежер журналыг Монгол Улсын “Архивын тухай” хуульд заасныдагуу жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор сургу...
Upcoming SlideShare
Loading in …5
×

361 i ii-havsralt

1,610 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

361 i ii-havsralt

  1. 1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 08 дугаар сарын 06 –ны өдрийн 361 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШЛИЙГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох бүх хэв шинжийн ерөнхий боловсролынсургууль (цаашид “сургууль” гэх)-ийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, дүгнэхэдэнэхүү журмыг баримтална. 1.2 Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтын явцын үнэлгээ болон ангидэвших, бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалтын үнэлгээгээр тус тус үнэлждүгнэнэ. 1.3 Сургалтын явцын үнэлгээ нь нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр, анги дэвших шалгалтнь үндэсний сургалтын хөтөлбөр, төгсөх шалгалт нь бага, суурь, бүрэн дунд боловсролынстандартын хэрэгжилтийг тус тус үнэлэхэд чиглэнэ. 1.4 Үнэлгээний зорилго нь суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, түүний үрдүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулахад оршино. 1.5 Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ нь боловсролын стандарт,сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчин, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт,багшийн ажил, сургуулийн үйл ажиллагааг үнэлж, сайжруулах, боловсролын үр ашгийг тооцохүндэслэл болно. Хоёр. Үнэлгээний зарчимСуралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэхдээ дараах зарчмыг баримтална: 2.1 Боловсролын үнэлгээний стандартад нийцсэн байх; 2.2 Үнэлгээ шударга, бодитой байх; 2.3 Суралцагчийн хөгжлийн онцлогт тохирсон байх; 2.4 Суралцагчийн мэдлэг, чадварын өөрчлөлтийг үнэлэхэд чиглэсэн байх; 2.5 Суралцагчийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх; 2.6 Суралцагчийн үнэлгээ нууцлалтай байх; Гурав. Үнэлгээний хэлбэр 3.1 Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг стандарт бус болон стандарт үнэлгээгээрүнэлнэ.
  2. 2. 3.2 Стандарт бус үнэлгээ - суралцагчийн сурах хүсэл эрмэлзэл, сонирхлыг төрүүлсэн,урам хайрласан, идэвхижүүлсэн, зөвлөсөн аман үнэлгээ болон эзэмшсэн байх мэдлэг, чадвар,төлөвшлийн өөрчлөлтийг илэрхийлсэн тэмдэглэгээ байна. 3.3 Стандарт үнэлгээ - суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн өөрчлөлтийг танинмэдэхүйн түвшинд нийцсэн шалгуураар үнэлж, гүйцэтгэлийг хувь болон үсгэн хэлбэрээрилэрхийлсэн үнэлгээ байна. Дөрөв. Сургалтын явцын үнэлгээ, түүний арга хэлбэр 4.1 Тухайн хичээлийн сургалтын хөтөлбөрт үндэслэн нэгж хичээлийн сэдвийг боловсролынасуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид “Боловсрол, соёлын газар” гэх/, нэгжхичээлийн сэдвийн хүрээнд эзэмших чадварыг сургуулийн заах аргын нэгдэл тус тус тогтооно. 4.2 I-III ангид суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг хичээлийн явц болон жилийн эцэсттухайн хичээлийг заасан багш стандарт бус, III ангид анги дэвших шалгалтыг стандартүнэлгээгээр үнэлнэ. 4.2.1 I-III ангийн суралцагчийн нэгж хичээлээр эзэмшвэл зохих чадвар тус бүрийгүнэлнэ. Суралцагч тухайн чадварыг тогтоосон хугацаанд эзэмшсэн бол ”+” тэмдэглэгээг,тогтоосон хугацаанаас хойш эзэмшсэн бол тухайн сар өдрийг “Багшийн журнал” (цаашид“журнал” гэх) -д бичнэ. 4.2.2 Журналд үндэслэн суралцагч бүрээр дүгнэлт гаргаж, энэ талаар эцэг эх, асранхамгаалагчдад улирал тутам мэдээлж, зөвлөгөө өгнө. 4.2.3 Суралцагч жилийн эцэст хичээл бүрээр эзэмшвэл зохих мэдлэг, чадварын 60 батүүнээс дээш хувийг эзэмшсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээгдэж буй үр дүнг хангасангэж үзэж, “тооцов” үнэлгээ өгнө. Энэ нь жилийн эцсийн ерөнхий үнэлгээ болно. 4.2.4 I-III ангийн жилийн эцсийн ерөнхий үнэлгээг суралцагчийн хувийн хэрэг /цаашид“хувийн хэрэг” гэнэ/-ийн сурлагын үнэлгээний хэсэгт “тооцов” гэж бичнэ. III ангийн монгол хэл,математикийн анги дэвших шалгалтын үнэлгээг жилийн эцсийн ерөнхий үнэлгээнд тооцно. 4.3 IV-XII ангийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг стандарт үнэлгээгээр үнэлнэ. 4.3.1 Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг танин мэдэхүйн түвшний шалгууртнийцсэн даалгавар гүйцэтгүүлэх замаар тухайн хичээлийн онцлогоос хамааран дараах арга,хэлбэрийг дангаар нь буюу хослуулан хэрэглэнэ. Арга Хэлбэр Аман Асуулт, хариулт, ярилцлага, мэтгэлцээн, шүүлэг, сэдэв хамгаалалт Хариулах, бодох, тооцоолох, эх зохиох, найруулан бичих, схем, диаграмм, график зурах, Бичгийн загвар боловсруулах үйлийг шаардсан хяналтын ажил, тест, илтгэл, реферат, тайлан, төсөл бичих Лаборатори, дадлагын ажил, ажиглалт хийх, туршилт хийх, туршлага судлах, сурталчилгаа, Практик судалгаа, төсөлд оролцох, биечлэн хийж гүйцэтгэх 4.3.2 Үнэлгээнд суралцагчийн өөрийн үнэлгээ болон үнэлгээний бусад аргуудыгэнэхүү журмын 4.3.3-д заасан стандарт үнэлгээг өөрчлөхгүйгээр хэрэглэж болно. 4.3.3 Стандарт үнэлгээ нь дараах түвшинтэй байна. Үнэлгэ Суралцагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшин Хувь э Дээд түвшин “A” 90-100 хувь Дунджаас дээгүүр түвшин “B” 80-89 хувь
  3. 3. Дундаж түвшин “C” 70-79 хувь Дундаж түвшнээс доогуур боловч “D” 60-69 хувь стандартын шаардлага хангаж буй түвшин Доод, хангалтгүй түвшин “F” 1.59 хувь 4.3.4 IV-XII ангийн суралцагчийг нэгж хичээл, I хагас жил (2 дугаар улирлынэцэст), II хагас жил (4 дүгээр улирлын эцэст) болон жилийн эцэст тухайн хичээлийг заасан багшстандарт үнэлгээгээр үнэлнэ. Үнэлгээг журналд тэмдэглэнэ. 4.3.5 Тухайн хичээлийн I, II хагас жилийн үнэлгээ нь нэгж хичээлүүдийн, жилийнэцсийн үнэлгээ нь I, II хагас жилийн үнэлгээний арифметик дундаж байна. 4.3.6 IV-XII ангиудад анги дэвших шалгалтгүй хичээлийн жилийн эцсийн үнэлгээгхувийн хэргийн сурлагын үнэлгээний хэсэгт бичнэ. 4.4 Нэгж хичээл, ээлжит хичээлийн явцад багш суралцагчдын сурах хүсэл эрмэлзэл,сонирхлыг төрүүлсэн, тэдэнд урам хайрласан, идэвхижүүлсэн, зөвлөсөн аман үнэлгээгхэрэглэж болно. Энэхүү үнэлгээг журналд бичихгүй. 4.5 Сургалтын явцад сургууль, Боловсрол, соёлын газраас хөндлөнгийн үнэлгээ хийх баүнэлгээг журналд бичихгүй. Үнэлгээ хийх график, төлөвлөгөөг тухайн байгууллага хичээлийнжилийн эхэнд баталгаажуулан мөрдөнө. Тав. Анги дэвших шалгалт, түүний зохион байгуулалт 5.1 III анги ба түүнээс дээшхи ангийн суралцагчаас хичээлийн жилийн эцэст тогтоосончиглэлээр шалгалт авч анги дэвшүүлнэ. Энэ шалгалт нь бага, суурь, бүрэн дунд боловсролынтөгсөх ангид хамаарахгүй. 5.2 Анги дэвших шалгалтын материалыг сургалтын хөтөлбөрт үндэслэн боловсруулах,хувилж, битүүмжилж хүргүүлэх, шалгалтын хуваарь гаргах, шалгалтын дэгийг тогтоох,шалгалтын дүнд дүн-шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэх ажлыг Боловсрол, соёлын газархариуцан гүйцэтгэнэ. 5.3 Анги дэвших шалгалтын даалгаврын тохирц болон үнэн бодитой, баталгаатай байдлыгБоловсрол, соёлын газар хариуцна. 5.4 Анги дэвших шалгалтыг зохион байгуулах, шалгалтын дүнд дүн-шинжилгээ хийх,шалгалтын мэдээ, материалыг түүнд хийсэн дүн-шинжилгээний хамт Боловсрол, соёлын газартхүргүүлэх ажлыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон анги дэвших шалгалтын комиссгүйцэтгэнэ. 5.5 Анги дэвших шалгалт нь дараах чиглэлтэй байна. Боловсролын Анги Шалгалтын Шалгалтын агуулга түвшин тоо БАГА I II 1. Монгол хэл III 2 2. Математик 1. Хүн-байгаль IV 3 2. Хөгжим 3. Дүрслэх урлаг V 3 1. Монгол хэл 2. Математик 3. Хүн-нийгэм
  4. 4. VI 1. Эрүүл мэнд 2. Биеийн тамир VII 4 3. Мэдээлэл зүй 4. Технологи СУУРЬ 1. Орос хэл 2. Түүх VIII 4 3. Биологи 4. Газарзүй IX 1. Уран зохиол 2. Биологи X 4 3. Газарзүй 4. Зураг зүй БҮРЭН ДУНД 1. Англи хэл 2. Нийгмийн ухаан XI 4 3. Физик 4. Хими XII 5.6 Анги дэвших шалгалтын арга зүй, төрөл, хэлбэр нь боловсролын стандартын түүнийүзэл санаанд нийцсэн, уян хатан, олон хэлбэртэй, агуулга нь тухайн хичээлийн сургалтынхөтөлбөрөөр дэвшүүлсэн хүлээгдэж байгаа ерөнхий үр дүнг илрүүлэхүйц, агуулгынтогтолцоог бүрэн хамарсан байна. 5.7 Улсын төрөлжсөн олимпиадын 2 болон 3-ын даваанд 1, 2, 3 дугаар байр эзэлсэнсуралцагчаас тухайн хичээлээр нь анги дэвших шалгалт авахгүйгээр дээд түвшний үнэлгээтавьж болно. 5.8 Суралцагч нь сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 40 хувь ба түүнээс дээш цагийнсургалтад хүндэтгэх шалтгаан /өвчлөх, ар гэрийн гачигдал тохиолдох, улсын болон олон улсынчанартай уралдаан, тэмцээнд оролцох зэрэг/-ны улмаас /цаашид “хүндэтгэх шалтгаан” гэнэ/хамрагдаагүй, энэ нь нотлогдсон тохиолдолд заавал эзэмших агуулгыг бие даан судалж ангидэвших шалгалтыг өгч болно. 5.9 Суралцагч нь хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 40хувь ба түүнээс дээш цагийн сургалтад хамрагдаагүй тохиолдолд анги дэвших шалгалтадоруулахгүй, суралцагч тухайн ангидаа дахин суралцана. 5.10 Анги дэвших шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан суралцагчаас дахин шалгалт авахажлыг шалгалтын дэгийн дагуу зохион байгуулна. 5.11 Хэрэв анги дэвших шалгалтад хоёр дахь удаагаа хангалтгүй үнэлгээ авбал тухайнсуралцагчийг хангалтгүй суралцсан шалтгааныг тодруулсны үндсэн дээр тодорхой арга хэмжээавч, анги дэвшүүлэн суралцуулах асуудлыг багш, суралцагч, эцэг эхийн зөвшилцөл, сургуулийнбагш нарын зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн захирал шийдвэрлэнэ. 5.12 Журмын 5.11-д заасан анги дэвших шалгалтад хоёр дахь удаагаа хангалтгүй үнэлгээавсан суралцагчийг сургуулийн захирал анги дэвшүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэнтохиолдолд хангалтгүй үнэлгээг хувийн хэрэгт бичнэ. 5.13 Албан бус арга, хэлбэрээр суралцагчид ерөнхий боловсролын сургуулийн харгалзахангийн анги дэвших шалгалт өгч болно. Шалгалтын дүнд үндэслэн тухайн суралцагчийг ерөнхийболовсролын сургуулийн зохих ангид дэвшүүлэн суралцуулна.
  5. 5. 5.14 Анги дэвших шалгалтын үнэлгээ болон хичээлийн жилийн эцсийн үнэлгээнийарифметик дунджаар тухайн хичээлийн жилийн эцсийн ерөнхий үнэлгээг гаргаж, журнал болонхувийн хэргийн сурлагын үнэлгээ хэсэгт бичнэ. Зургаа. Төгсөх шалгалт, түүний зохион байгуулалт 6.1 Ерөнхий боловсролын сургуулийн болон дүйцсэн хөтөлбөрийн суралцагч нь бага,суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөлтийн ангид тогтоосон чиглэлээр төгсөх шалгалтөгнө. 6.2 Төгсөх шалгалтын материалыг бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартадүндэслэн боловсруулах, хувилах, битүүмжилж хүргүүлэх, шалгалтын хуваарь гаргах,шалгалтын дэгийг тогтоох, шалгалтын дүнд хяналт-шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэхажлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ( цаашид “яам” гэх),түүний эрх олгосон байгууллага (цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх) гүйцэтгэнэ. 6.3 Төгсөх шалгалтыг зохион байгуулах, шалгалтын дүнд хяналт-шинжилгээ хийх,шалгалтын мэдээ, материалыг түүнд хийсэн хяналт-шинжилгээний хамт Боловсролынүнэлгээний төвд хүргүүлэх ажлыг боловсрол, соёлын газрын даргын тушаалаар томилогдсонтөгсөх шалгалтын комисс гүйцэтгэнэ. 6.4 Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх шалгалтыг дараах агуулгааравна. Боловсролын түвшин Анги Шалгалтын тоо Шалгалтын агуулга 1. Монгол хэл БАГА VI 3 2. Математик 3. Англи хэл 1. Монгол хэл, монгол бичиг /нэгдмэл агуулга/ 2. Математик СУУРЬ IX 4 3. Физик 4. Хими 1. Монгол хэл, уран зохиол /нэгдмэл агуулга/ БҮРЭН ДУНД XII 3 2. Математик 3. Сонгосон агуулга /сонгон судалсан аль нэг хичээл/ 6.5 Сургууль XII ангийн суралцагчийн төгсөх шалгалтын сонгосон агуулгын чиглэл,шалгуулагчийн тоог I хагас жилд багтаан Боловсрол, соёлын газарт, Боловсрол соёлын газармэдээг нэгтгэн 2 дугаар сарын 15-ны дотор Боловсролын үнэлгээний төвд мэдээлнэ. 6.6 Төгсөх шалгалтын агуулга, арга зүй, төрөл, хэлбэр нь бага, суурь, бүрэн дундболовсролын стандартын үзэл санаанд нийцсэн байна. Шалгалтын даалгавар нь тухайнболовсролын чиглэл, агуулгын өвөрмөц онцлогийг тооцсон, шалгуулагчийн мэдлэг, чадвар,төлөвшлийг бодитой үнэлэхэд чиглэсэн байна. 6.7 Төгсөх шалгалтын даалгаврын тохирцыг болон үнэн бодитой, баталгаатай байдлыгБоловсролын үнэлгээний төв хариуцна 6.8 Суралцагч төгсөх шалгалтыг хүндэтгэх шалтгааны улмаас өгч чадаагүй, шалтгаан ньнотлогдсон тохиолдолд хичээлийн жилийн эцсийн ерөнхий үнэлгээг төгсөх шалгалтынүнэлгээнд тооцно.
  6. 6. 6.9 Шалгуулагчийн төгсгөх шалгалтын үнэлгээг хувийн хэрэг болон суурь, бүрэн дундболовсролын гэрчилгээ, үнэмлэхийн “Төгсөлтийн шалгалт” хэсэгт бичиж тэмдэглэнэ. 6.10 Боловсрол, соёлын газар тухайн орон нутгийн сургуулийн төгсөх шалгалтын дүнд дүн-шинжилгээ, дүгнэлт хийж, сургалтын чанарыг сайжруулах арга замыг тодорхойлж, сургуульдүзүүлэх дэмжлэг, зөвлөн туслах, багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт,семинарын чиглэлийг тогтоох ажлыг зохион байгуулна. 6.11 Боловсролын үнэлгээний төв жил бүр Боловсрол, соёлын газраас ирүүлсэн төгсөхшалгалтын үнэлгээг нэгтгэн бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийндунджийг аймаг, нийслэл болон улсын түвшинд гаргаж яам, Боловсролын эрдэм шинжилгээ,арга зүйн байгууллага (цаашид “Боловсролын хүрээлэн” гэх)-д хүргүүлнэ. 6.12 Журмын 6.11-т үндэслэн орон нутгийн боловсролын байгууллагад үзүүлэх дэмжлэг,шинэ хичээлийн жилийн зорилтыг тодорхойлох, багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэхсургалт, семинарын агуулга, чиглэлийг яам тогтооно. Долоо. Суралцагчийн хөгжил, төлөвшлийн талаарх дүгнэлт 7.1 Суралцагчийн хөгжил, төлөвшлийн өөрчлөлтийн талаар сургалтын явцад журналын“Суралцагчийн хөгжил, төлөвшлийн талаарх тэмдэглэл” хэсэгт, хичээлийн жилийн эцэст хувийнхэргийн “Тодорхойлолт” хэсэгт анги удирдсан багш дараах чиглэлээр дүгнэлт бичнэ. 7.1.1 Суралцагчийн мэдлэг, чадварын өөрчлөлт, түүний шалтгаан 7.1.2 Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаанд оролцсон байдал, түүний үр дүн 7.1.3 Суралцагчийн ололт, амжилт 7.1.4 Эрүүл мэндийн байдал 7.1.5 Анхаарах асуудал 7.2 Анги удирдсан багш жил бүр хувийн хэрэгт бичилт хийсний дараа суралцагчийнсурлагын үнэлгээ ба тодорхойлолтыг эцэг эх, асран хамгаалагч болон VII-XII ангийн суралцагчидтанилцуулж гарын үсэг зуруулна. Найм. Бусад 8.1 Боловсролын хүрээлэн анги дэвших болон төгсөлтийн шалгалтын материалболовсруулах, зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж,зөвлөгөө өгнө. 8.2 Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөлтийн өмнөх ангийн суралцагчийнсурлагын амжилтын судалгааг яам, Боловсролын хүрээлэн дөрвөн жил тутам хийнэ. 8.3 Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээний талаарх мэдээллийг багш,суралцагч, эцэг эх нууцлал бүхий код ашиглан сургуулийн вэб сайтаар дамжуулан авахболомжийг сургууль бүрдүүлнэ. 8.4 Аливаа төрийн бус байгууллага яамны зөвшөөрөлгүйгээр суралцагчийн мэдлэг, чадвар,төлөвшлийг үнэлэх шалгалт авахыг хориглоно. --- o0o ---
  7. 7. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 08 дугаар сарын 06–ны өдрийн 361 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН ЖУРНАЛ, СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ХЭРГИЙГ ХЭВЛЭХ, ТҮГЭЭХ, ХАДГАЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын албанбаримт бичиг болох багшийн журнал (цаашид “журнал” гэнэ), суралцагчийн хувийн хэрэг(цаашид “хувийн хэрэг” гэнэ)-ийг хэвлэх, түгээх, хадгалахад үүсэх харилцаагзохицуулахад оршино. 1.2 Журнал, хувийн хэрэг нь улсын хэмжээнд нэгдсэн дугаартай байна. Хоёр. Журнал, хувийн хэрэг захиалах 2.1 Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дараагийн хичээлийн жилдхэрэглэх журнал, хувийн хэргийн захиалгыг жил б үрийн 2 дугаар сард багтаан аймаг,нийслэлийн Боловсрол, соёлын газарт ирүүлнэ. 2.2 Сургуулийн захирал нь журнал, хувийн хэргийн тоог үнэн бодитой захиалахүүргийг хүлээнэ. 2.3 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар сургууль б үрээс ир үүлсэнзахиалгыг нэгтгэн жил бүрийн 3 дүгээр сарын 10-ны дотор Боловсролын асуудалэрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэнэ)-д х үрг үүлнэ. 2.4 Яам аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас ир үүлсэн захиалга, бага,дунд боловсролын статистикийн мэдээнд үндэслэн шинээр хэвлүүлэх журнал, хувийнхэргийн тоог жил бүрийн 3 дугаар сард багтаан гаргана.
  8. 8. 2.5 Журнал, хувийн хэргийг тодорхой шалтгааны улмаас нэмж захиалахтохиолдолд тухайн сургуулийн албан хүсэлтийг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлынгазрын тодорхойлолтын хамт яаманд ирүүлнэ. Гурав. Хувийн хэрэг, журналыг хэвлэх, түгээх 3.1 Журналыг хэвлэх, түгээх харилцааг “Төрийн болон орон нутгийн өмчийнхөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай” Монгол Улсын хуулиарзохицуулна. 3.2 Журнал, хувийн хэрэгт хөтлөх заавар, нэгдсэн дугаарыг хэвлэнэ. 3.3 Тухайн хичээлийн жилд журнал, хувийн хэргийг хэвлэх эрх бүхий этгээд нь жилбүрийн 8 дугаар сарын 20-ны дотор аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газартхүргүүлсэн байна. 3.4 Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар журнал, хувийн хэргийг нэгдсэндугаарын дагуу бүртгэж, захиралд албан ёсоор хүлээлгэн өгнө. Дөрөв. Хувийн хэрэг, журналын хөтлөлтөд тавих хяналт, дахин олголт, хадгалалт 4.1 Сургалтын менежер журнал, хувийн хэргийн хөтлөлтөд байнгын хяналт тавьж,тэмдэглэл хөтөлнө. 4.2 Шинээр ажилд орсон багш нарт хувийн хэрэг, журналыг х өтл өх аргачлалыгсургалтын менежер өгнө. 4.3 Хувийн хэргийг сургалтын менежерийн өрөөнд хадгална. 4.4 Журнал, хувийн хэргийг зааврын дагуу хөтлөөгүй, суралцагчийн сурлагынүнэлгээ болон тодорхойлолтыг алдаатай бичсэн, хаясан, гээсэн, урсан, норгосон,алдсан зэрэг шалтгаанаар хүчингүй болгосон тохиолдолд дахин олгоно. 4.5 Боловсрол, соёлын газар дахин олгож буй журнал, хувийн хэргийг бүртгэнэ. 4.6 Хичээлийн жилийн төгсгөлд сургалтын менежер багш бүрээс журнал, хувийнхэргийг зохих зааврын дагуу хөтөлсөн эсэхийг нягтлан шалгаж, албан ёсоор х үлээнавна. 4.7 Тухайн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 9, 11 дүгээр ангийнтөгсөгчдөд хувийн хэргийг зохих зааврын дагуу бичилт, тэмдэглэгээ хийж, сургуулийнзахиргаагаар баталгаажуулсны дараа суралцагч б үрээр гарын үсэг зуруулж х үлээлгэнөгнө. 4.8 Төгсөх ангиас бусад ангийн суралцагчийн хувийн хэрэгт хичээлийн жилийнтөгсгөлд анги удирдсан багш зохих зааврын дагуу бичилт, тэмдэглэгээ хийж, сургалтынменежерт хүлээлгэж өгнө.
  9. 9. 4.9 Сургалтын менежер журналыг Монгол Улсын “Архивын тухай” хуульд заасныдагуу жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор сургуулийн архивт албан ёсоор х үлээлгэнөгнө. 4.10Журналыг “Архивын тухай” хууль, “Байгууллагын үйл ажиллагаанд үүссэнудирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт батлахтухай” Үндэсний Архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалд заасны дагуусургуулийн архивт 70 жил хадгална. Тав. Санхүүжилт 5.1 Журналыг улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлж түгээнэ. 5.2 Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас журнал, хувийн хэрэг ашиглахболомжгүй болсон тохиолдолд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 5.3 Энэхүү журмын 4.4-д заасны дагуу дахин олгох тохиолдолд буруутай этгээдзардлыг хариуцна. ----------000----------

×