Lecture 3
- 1. Улаанбаатар Их Сургууль
Бизнес менежментийн тэнхим
Хичээлийн нэр
Лекц :№ 3
Сэдвийн нэр: Газрын зураг ба Монголчуудын он тоолол
Хичээлийн кредит: 3кр
Хичээлийн индекс: ВА335
Судлах анги: АЖМ-3
- 2. Монгол орны газарзүйн зураг ба
Монголчуудын он тоолол
Газарзүйн зураг, түүний үндсэн шинж чанар
Монгол орны газарзүйн тусгаг
Байрзүйн зураг
Монгол орны цагийн бүс
Монголчуудын цаг тооны бичгийн тухай
- 3. Газарзүйн зураг, түүний үндсэн шинж чанар
Газарзүйн зураг нь газарзүйн шинжлэх
ухааны болон газарзүйн хичээлийн хувьд
үзүүлэн таниулах зүйл төдий бус судалгааны
зүйл танин мэдэхүйн чухал хэрэгсэл болдог
юм. газарзүйн зургийг зохион бүтээх, өөрийг
нь судлах ухааныг ЗУРАГЗҮЙ буюу
КАРТОГРАФИ гэж нэрлэдэг бөгөөд энэ
шинжлэх ухаан нь газарзүй, математик,
техникийн болон бусад олон шинжлэх ухааны
зааг дээр хөгжиж байгаа ухаан юм.
- 4. Дэлхийн гадарыг зурагзүйн аргаар багасган хавтгай
дээр дүрслэн буулгасан зургийг газарзүйн зураг
гэнэ. Газарзүйн зургийг олон янзаар ангилаж
болдог. Жишээ нь:
Хамрах нутгаар нь: Дэлхийн, Тивийн, Бүс нутгийн,
Улсын, Аймгийн Г.М
Агуулгаар нь: Ерөнхий, Тусгай Г.М
Газрын зураг дээр газарзүйн биет юмсыг хэр зэрэг
тодорхой буюу тойм төдий зурах нь ямар хэмжээтэй
масштаб хэрэглэхээс шатгаална. Ямар ч том
машстабтай зураг байлаа гэсэн газар дээрхи юмыг
нэгд нэггүй бүрэн зурж үзүүлэх боломж байхгүй.
- 5. Масштабыг хэмжээгээр нь бас ангилдаг. Хэрэгцээнээс
шалтгаалан газарзүйн зургийг том, дунд, жижиг гэж өөр өөр
масштабаар зурдаг.
Том масштабтай зураг зураг гэдэг нь: цаасан дээрхи нэгж
зайнд газар дээрхи бага зайг багтааж зурна. Масштаб нь
1:200000 ба түүнээс том 1:100000, 1:50000 г.м байвал түүнийг
том масштабтай зураг гэнэ.
Дунд масштабтай зураг гэдэг нь: 1:200000-аас 1:1000000-ын
масштабтай байна. Ийм масштабтай зураг нь их хэмжээний
талбайтай нутгийг ерөнхийд нь судлах, баримжаалсан
судалгаа хийхэд хэрэглэгдэнэ.
Жижиг масштабтай зураг гэдэг нь: 1:1000000 түүнээс бага
1:1500000, 1:2000000, 1:20000000, гэх мэт масштабтай буюу
их хэмжээний нутаг болох дэлхий, аль нэг тив, улсын
- 6. Газрын зурагт таних тэмдэг гэж байдаг. Таних тэмдэг нь
масштабтай тохирч байх, бас тохирохгүй байх ч бий. Мөн
таних тэмдэг нь олон төрөл янз байдаг. Үүнд:
Шугаман тэмдэг: Энэ тэмдгээр гол мөрөн, зам, хилийн уртыг
үзүүлнэ.
Тайлбарлан таних тэмдэг: Энэ тэмдгээр өнгө, тоо хэмжээ,
дүрсийг үзүүлнэ.
Өнгөт дэвсгэрийн арга: Хөрс ургамал зэргийг төрөл төрлөөр
нь ялган өөр өөр дэвсгэр өнгөөр зурдаг.
Хөдөлгөөний шугамын арга: энэ аргаар голын урсгалын
чиглэлийг мөн төмөр зам, ачаа тээвэрлэлт, салхи, агаарын
фронтын шилжилт, шувууны нүүдэл зэрэг аливаа
хөдөлгөөнт чиглэлийг үзүүнэ
- 7. Монгол орны газарзүйн тусгаг
Бөөрөнхии хэлбэртэй дэлхийг бөөрөнхий
хэлбэртэй глобус дээр зөв дүрслэж үзүүлж
болно. дэлхийн бөмбөрцгийг өөрөөр хэлбэл
глобус дээрхи дэлхийн дүрсийг хавтгай дээр
буулган гэдэг их төвөгтэй. Глобус дээрхи
дүрсийг гэрэл сүүдрийн аргаар цаасан дээр
буулгах энэ аргийг зурагзүйн тусгаг гэдэг.
Зурагзүйн тусгагийг олон төрөлд хуваадаг.
Үүнд торных нь хэлбэрээр нь: конус, азимут,
цилиндр, олон конуст г.м
- 8. Байрзүйн зураг
Газар нутгийн байдлыг тодорхой үзүүлэхийн тулд
олон хуудас болгон том масштабаар зурсан зургийг
байрзүйн зураг буюу /топографи/гэнэ. Байрзүйн зураг
гэдэг нь газарзүйн үндсэн элементүүдийг маш нарийн
үзүүлсэн зургийг хэлнэ. Топографи гэдэг нь нутаг орыг
зураж бичих гэсэн утга бүхий үг юм. 1:1000.000-ын зураг
нь байрзүйн зургийн суурь юм. дэлхийн бөмбөрцөгийн
гадаргыг голдож дагуулан 6 градусын босоо бүсэд хувааж
түүнийг 180 градусын голдожоор эхлэн нар буруу
чиглэлээр 1-60 хүртлэх дэс тоогоор дугаарлана. Үүнийг
бага гэнэ.
- 9. Харин хөндлөнгөөр нь зэргэд дагуулан 4
градусын зайтай 22 эгнээ болгон хувааж эгнээг
экватороос эхлэн /A.B.C/ гэх мэт латин үсгээр
нэрлэнэ.
Ингэхэд зураг дээр уртрагийн хувьд 6
градус, өргөргийн хувьд 4 градусын хэмжээтэй
трапец хэлбэрийн хуудсууд үүснэ. Тэдгээрийг
хуудас дээрхи үсэг тоогоор нь М-48, М-47 гэх
мэт хаяглахыг байрзүйн зураг гэнэ.
Монгол орны нутаг саятын масштабын
байрзүйн зурагт 45-50 гэсэн 6 багана, K.L.M.N
гэсэн 4 эгнээнд орших 14 хуудсанд зурагддаг.
- 10. Монгол орны цагийн бүс
Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй бөгөөд тэнхлэгээ эргэж
байдаг тул нэгэн уртраг дээр орших газарт нарны гэрэл адил
нэгэн агшинд тусдаг ажээ. Нар Дэлхийг зүүнээс баруун тийш
дараалан гэрэлтүүлэх учир аливаа нэг цэгт, түүнээс баруун
тийш байрласан цэгээс эхэлж гэрэл тусч өргөрөгийн дагуу
зөрүү гарна.
Дэлхий тэнхлэгээ 24 цагт нэг удаа эргэх бөгөөд энэ
хугацаанд 3600-ын шилжилт хийх тул нэг цагт 150-ын
шилжилт хийж байгааг төвөггүй олж болно. Өөрөөр хэлбэл
уртрагийн 150-ын ялгаатай цэгүүд хугацааны хувьд 1 цагийн
ялгаатай байна. Харин уртрагийн нэг градус нь хугацааны 4
минутын зөрөөтэй байна гэсэн үг.
- 11. Ийнхүү уртрагийн зайн нэг градус нь хугацааны 4
минутын ялгаатай байдаг болохоор Дэлхийн уртрагийн 3600 нь
тус бүрдээ 4 минутын ялгаатай 360 өөр цагтай байхад хүрнэ.
Нэг голдоч дээрх тухайн үеийн цагийг орон нутгийн цаг гэнэ.
Ингэж 360 өөр цаг хэрэглэх нь ажил төрлийг цагаар зохицуулан
явуулахад хүндрэлтэй байх нь мэдээж. Ийм учраас олон улсын
хэлэлцээрээр Дэлхийн гадаргыг 24 цагийн бүсэд хуваасан
бөгөөд бүс тус бүрийг уртрагийн 150-ыг хамарсан байхаар
тооцжээ. Нэг бүсийн хэмжээн дэх цагийг бүсийн цаг гэж
нэрлэнэ. Гринвичийн голдочоос хоѐр тийш тус бүр 7030/-ыг
хамарч орших 0 цагийн (мөн 24 цагийн) бүс гэж тооцоод
түүнээс зүүн тийш I бүс, II бүс гэх зэргээр тооцох болсон байна.
Ингээд 0 цагийн бүсээс зүүн тийш з.у. 7030/-аас 22030/ хүртэл I
бүс, 22030/-аас 37030/ хүртэл II бүс гэхчлэн тоолно.
- 12. Монголчуудын цаг тооны бичгийн тухай
Дэлхий нарыг 365 хоног 6 цаг шахам хугацаанд нэг удаа
бүтэн тойрох хугацааг аргын тоолол буюу нарны жил гэдэг. Сар
дэлхийг 29,5 хоногт нэг удаа бүтэн тойрохыг сарны жил гэнэ.
29,5 хоног сарны жил нь нарны жилээс 11 хоногоор богино
байна. Сарны жилийн нэг сард сар ямар хэлбэртэй харагдах
байдлаар шинийн 2, шинийн 8, улаан тэргэл 15-ны өдөр гэхчлэн
өдрийг нь мэдэж болно. Энэ зөрөөг гаргахаар нарны ба сарны
жилийн тооллыг тохируулахын тулд зөрөөний 11 хоногийг 3
жил тутамд нэмж илүү сар болгон тоолдог. Энэ цаг тооны
бичгийн энэ тооллыг монголчуудын уламжлалт тоолол буюу
билгийн тоолол гэдэг.
- 13. Энэ тоолол ѐсоор билгийн тооллын
цагаан сар буюу он солигдох үе нь жил
бүрийн 1-р сарын 25,26 орчмоос 2-р сарын
25-д орчимын хооронд гүйж байдаг.
- 14. Билгийн тооллын 24 улиралыг аргын тоололтой дүйлгэх нь
Билгийн улирал
Аргын тоололоор
Билгийн улирал
хэзээ
Аргын тоололоор
хэзээ
1. Хаврын уур орох
II/4 – II/17
13. Намрын ур орох
VIII/7 – VIII/22
2. Хур усны улирал
II/18 – III/4
14. Сэрүү орох
VIII/23 – IX/6
3. Ичигсэд хөдлөх
III/5 – III/19
15. Цагаан хяруу унах
IX/7 – IX/22
4. Хаврын хугац улирал
III/20 – IV/4
16. Намрын хугас
IX/23 – X/7
5. Ханш нээх
IV/5 – IV/19
17. Хүйтэн шүүдэр унах
X/8 – X/22
6. Тариалангийн хур
IV/20 – V/4
18. Хяруу унах
X/23 – XI/6
7. Зуны уур орох
V/5 – V/20
19. Өвлийн ур унах
XI/7 – XI/22
8. Өчүүхэн дүүрэн
V/21 – VI/4
20. Өчүүхэн цас
XI/23 – XII/6
9. Буудай боловсрох
VI/4 – VI/20
21. Их цас орох
XII/7 – XII/21
10. Нар буцах
VI/21 – VII/6
22. Өвлийн туйл
XII/22 – I/4
11. Өчүүхэн халуун
VII/7 – VII/22
23. Өчүүхэн хүйтэн
I/4 – I/19
12. Их халуун
VII/23 – VIII/6
24. Их хүйтэн
I/20 – II/3
- 15. Билгийн тооллыг анх манайд 1027 оны гал
туулай жилээс тоолж эхэлсэн. Амьтны зүс,
таван махбодиор 12 жилийг тоолж үүсэх нэг
60 жилийг жаран гэдэг
- 16. Нэг жаранд улаан, шар, цагаан, хар, хөх
морин жил нэг нэг удаа гарна. 1990 он нь
цагаан морин жил байсан билээ. Дараагийн
цагаан морин жил нь 2050 онд болно. 12
амьтны хулгана, бар, луу, морь, бич, нохой
гээд 6 жил нь улаан, шар, цагаан, хөх, хар
гээд эрэгчинээр үхэр, туулай, могой, хонь,
тахиай, гахай гээд 6 жил нь улаагчин,
шарагчин, цагаагчин, харагчин, хөхөгчин
гээд эмэчинээр тоологддог.
- 17. Ашиглах материал
• Ж.Жигмэд “Газрын зураг судлахуй” 1985 он
• МОГЗЗХ “Монгол орны үндэсний атлас” 1995 он
• Ш.Шагдар “Газарзүйн хичээлээр шийдвэрлүүлэх асуудал” 2007 он
• ШДС “Зурхай судлал” 1999 он