More Related Content
Similar to Lecture 5 xt turul angilal
Similar to Lecture 5 xt turul angilal (7)
Lecture 5 xt turul angilal
- 1. Улаанбаатар Их Сургууль
Бизнес менежментийн тэнхим
Хичээлийн нэр
Лекц :№ 5
Сэдвийн нэр: Хөтөч тайлбарлагчийн төрөл ангилал
Хичээлийн кредит: 3кр
Хичээлийн индекс: ВА335
Судлах анги: АЖМ-3
- 2. Хөтөч тайaлбарлагчийн төрөл ангилал
Аяллын хөтөч тайлбарлагч нарын ажил
мэргэжлийн
чадвар,
ажлын
төрөл, болзол, нөхцөл, бусад хйигдэх үйл
ажиллагаа нь хоорондоо нилээд их
ялгаатай. Аяллын хөтөч тайлбарлагчийг
явж буй аяллын төрөл, хугацаа, хийгдэх
үйл ажиллагаанаас нь хамааруулаад дараах
төрлүүдэд хувааж авч үздэг. Үүнд:
- 4. On-site guide – буюу байршлийн хөтөч
Нэг ба түүнээс дээш цагаар жуулчдыг
удирдан онцгой байшин барилга, үзмэр
газар нутгийг тайлбарладаг хөтчийг хэлнэ.
Аялал жуулчлалын үйлдвэрлэлд эдгээр нь
Attraction гэсэн ойлголтонд хамаарагддаг.
- 5. City guide – буюу хотын аяллын хөтөч
Хотын аль сонирхолтой газруудаар тээврийн хэрэгслээр
болон явган аялал удирдан явдаг хөтөч. Дэлхийн улс орон
бүрд өөрийн түүх соѐлоор бахархан яригдах түүхэн цаг
хугацааны янз бүрийн үед хамрагдах гайхамшигт дурсгалууд
бүхий хот, мужууд олон байдаг. Эдгээр нь тус бүрдээ
өөрсдийн онцлог шинжтэй, үүгээрээ аялагч жуулчид болон
өөрийн орны оршин суугчдыг татаж аялан жуулчлахад
нөлөөлөх өдөөгч хүчин зүйл нь болдог. Тиймээс эдгээр үнэт
дурсгалыг харж, ховор нандин түүхийг нь сонсохоор ирсэн
хүмүүст тухайн хотоо тайлбарлан таниулах, дахин ирэх
хүслийг нь төрүүлэх хүн зайлшгүй байх шаардлагатай. Энэ
нь хотын аяллын мэргэшсэн хөтөч тайлбарлагч юм. Хотын
аяллын хөтчийн бас нэг төрөл нь PERSONAL AND
PRIVATE GUIDE юм.
- 6. Энэ төрлийн хөтөч тайлбарлагч нь жижиг
хэмжээний группуудыг өөрийн хувийн машин
болон автобусаар авч аяладаг. Ихэнхдээ
таксины жолооч нар байдаг ба өөрсдөө аяллын
хөтөлбөрөө зохиодог. Тэд нэг группдээ нэгээс
илүү хоног аялах нь ховор байдаг бөгөөд
шаардлагатай үед тухайн аялж буй хотынхоо
захиргаанаас лиценз авч ажиллах тохиолдол
бас байдаг. Тээврийн хэрэгсэл жолоодож явах
үедээ жуулчдад мэдээллээ өгч байдаг хүнийг
DRIVER GUIDE буюу жолооч хөтөч гэдэг.
- 7. Specialized guide - буюу мэргэшсэн хөтөч
Энэ төрлийн хөтөч тайлбарлагч нь дадлага
туршлага, ур чадвар их өндөртэй байдаг ба
тухайн аяллын төрөлдөө маш их дадлага
туршлагатай мэргэшсэн байдаг. Энэ төрлийн
хөтчид адал явдалт аяллын гайдууд орох ба
жишээ нь:
Шашны
Түүхийн
Соѐл
Урлагийн талаарх аялал юм.
- 8. Step on guide
Зарим группууд бие даан аялал авч явдаг
мэргэжлийн
гидүүдийг
авч
аялалаа
удирдуулдаг. Эдгээр гидүүдийг Step on
guide гэж нэрлэдэг.
- 9. Meet and greet guide – буюу угтаж аялдаг хөтөч
Жуулчдыг ирэхэд байлцан компанийхаа
талаарх анхны мэдээлэл өгөх, тээвэр болон
байрлах газрыг тохирдог байна. Тэдний ачаа
барааг бүртгэж зохион байгуулж хүргэх газар
нь хүргүүлэх үүрэг бүхий хөтчийг хэлнэ.
Аялагч нэг амралтын газар долоо хоног амрах
тохиолдолд угтаж авч амралтын газар нь
хүргэж өгдөг хөтчүүд байдаг. Эдгээр хөтчийн
цалинг цагаар бодож олгодог. Эдгээрээс гадна
дараах төрлийн хөтөч тайлбарлагч нар байна.
- 10. • Аяллын ахлагч: Энэ нь хөтөч болон аяллын
элчийн нэг хэлбэр юм. Гол төлөв олон улсын
чанартай нэг болон хэд хэдэн улс орныг үзүүлэх
аялалд дагалдан явдаг хүнийг хэлнэ.
• Хөтөч лектор: Тодорхой бус нутагт тухайлбал
байгальд аялал хийж буй байгалийн талаарх мэдлэг
бүхий дотоодын болон гадаадын группыг дагалдан
аялж хөлс мөнгө төлөгдсөн тохиолдолд тэдэнд
газарчлах болон мэдээлэл өгдөг мэргэжлийн хүн
байна.
• Орон нутгийн хөтөч: Хөдөө орон нутагт аялал
хийж яваа тусгай сонирхолын аялалуудад орон
нутгийн иргэд газарчлах, морь, тэмээ хөсгийг нь
маллах гэх мэтээр явдаг ба эдгээр хүмүүсийг дээрх
нэр томъѐонд хамааруулж ойлгоно.