SlideShare a Scribd company logo
1 of 28
Жимс, жимсгэний судалгааны үр дүн

Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд жимсний аж ахуйг хөгжүүлэх зорилгоор
тариалангийн төв бүс, алтайн өвөр говь, их нууруудын хотгор, Дорнот талын бүсүүдэд
туршилтын бааз, эрдэм шинжилгээний станц, хүрээлэн байгуулж Алим, чавга, чацаргана,
бөөрөлзгөнө, үхрийн нүд, интоор зэрэг жимс жимсгэний 100 гаруй дээжийг тарьж туршин
ирээдүйтэй 30 шахам сортыг нутагшуулж, нутгийн / чацарганы Улаангом, Тэс, Чандмань,
үхрийн нүдний Дархан, Шаамар/ 5 сортыг шинээр гаргаж, жимст цэцэрлэгийн талбай
улсын хэмжээгээр 900 гаруй га талбайд хүрч жилдээ 300-600 т ургац хурааж манай орны
тариалангийн бүс нутгуудад ямар жимс жимсгэний ургамлыг тарьж болохыг батлаж
тогтоосон.
Энэ хугацаанд алим, чацаргана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, тошлой, интоорыг тариалах,
үржүүлэх иж бүрэн технологи боловсруулж, зөвлөмж гарган улмаар сүүлийн 20 жилд
нутагшсан сортын 300.0 мян ширхэг суулгац үржүүлж үйлдвэрлэлд шилжүүлээд байна.
Цаашид Жимст цэцэрлэгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд:
- Хуучин байсан жимст цэцэрлэгийг сэргээх
- Өвчин хортон болон ганд тэсвэртэй, ургац арвинтай шинэ сортоор эх цэцэрлэг
байгуулах
- Үржүүлгийн газрыг мэрэгжлийн байгууллагыг түшиглэн бүсчлэн байгуулах
- Мэргэжилтэн бэлтгэх, жимс сонирхогчдыг мэрэгшүүлэх
- Зэрлэг жимс жимсгэний одоогийн бодит нөөцийг тогтоох
- Зэрлэг жимс жимсгэнийг селекцийн эх материал болгон ашиглаж сайжруулах замаар
өөрийн орны сорт дээжүүдийг шинээр гаргахад удаан хугацааны төсөл хэрэгжүүлэх
- Жимс жимсгэнэ тарих өрх болон жижиг аж ахуй нэгжүүдийг дэмжих, санхүүгийн
дэмжлэг үзүүлэх
- Ахиухан тархалт, нөөц бүхий жимс жимсгэнэ ургадаг газар нутгийг аймаг, сум бүр
хяналтандаа авч хүн хүч, хөрөнгө гарган хамгаалах ажлыг өргөн хүрээтэй хэрэгжүүлэх
шаардлагатай байна
Чацаргана.

                                Чацаргана (Латин хэл: Hippophae) нь Elaeagnaceae
                                овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ.
                                Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана
                                зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол,
                                Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи,
                                Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд,
                                Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх
                                чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим
                                хувь нь Хятад улсад ногддог. Чацарганы бут нь ихэнхдээ
                                0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Ази зэрэг
                                хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.

                                Бүх төрлийн жимс, жимсгэний дотроос манай орны
байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицсон, жимснийхээ найрлаганд С, А, К, Е,
В, В9, Р зэрэг витамин, тос биологийн идэвхит бодис агуулдаг чацаргана нь хүнсний
болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд мөн. Чацарганы нэг га
таримал талбайд 1000-1250 бут суулгаж, нэг эм бутнаас жимс боловсорч байх үе (9-р сар)-
д 5-7кг, өвөл жимс хөлдөсний дараа 2,5-4 кг жимс хураан авдаг. Бидний судалгаагаар 1
тонн жимснээс 28-70 кг тос, 600л цэвэр шүүс, 50кг поливитамины бэлдмэл, 200-250л
амтат дарс болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой. .
Чацарганыг хувиараа тариалах, жимсийг гэр орны нөхцөлд боловсруулах арга хялбар,
гаргаж авсан бүтээгдэхүүн нь витамины байнгын дутагдалд орж байдаг манай орны хүн
ам, ялангуяа хүүхэд, эхчүүд, өндөр настай, өвчтэй хүмүүст нэн их ашигтай.
Чацарганы жимс 2.44 мг % хүртэл амин хүчил, 6.77 мг % хүртэл саахар, 315 мг % хүртэл
аскорбины хүчил (С витамин), 27.9 мг % хүртэл каротин (А витамин), 16.0 мг % хүртэл
токоферол (Е витамин) болон бусад олон төрлийн витамин, төмөр , бор, марганц зэрэг
бичил элементийг агуулдаг. Чацарганы үр 12.5% хүртэл, харин хальс, өтгөн хэсэг нь 8.8 %
хүртэл тос агуулах ба тосонд байгаа каротин түүний эмчилгээний үнэт шинж чанарыг
тодорхойлж байдаг
Сүүлийн 30 гаруй жилд манай оронд чацарганыг үржүүлж суулгац бэлтгэх тариалах, шинэ
сорт гаргаж авах, ОХУ-ын сортуудыг нутагшуулах, ургац нэмэгдүүлэх, механикжсан
аргаар хурааж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг
олшруулж үр ашигтай хэрэглэх талаар өргөн судалгаа явагдаж зохих үр дүнд хүрэв. 2010
оны 3 сард Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөр батлагдан гарав. Энэхүү хөтөлбөрт
чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс,
байгаль хамгаалах, хүн амыг олон төрлийн амин дэм бүхий жимс жимсгэнээр тогтвортой
хангахын тулд жил бүр 5 саяас доошгүй суулгац бэлтгэх, материаллаг бааз, мэргэжлийн
хүмүүсийн нөөцийг бүрдүүлж таримал чацарганы талбайг 2012 онд 10 мянган га, 2016 онд
20 мянган га-д хүргэх зорилго тавьсан юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд
чацаргана болон бусад төрлийн жимс, жимсгэний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн
эрхзүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх явдал юм.
Чацаргана тарих
                        ОРРАНИК МОНГОЛ ЧАЦАРГАНА
                        Ач холбогдол: Үр жимсэнд нь C, B1, B2, E, F, A, K, P, PP-ийн
                        төрлийн амин дэмүүд, органик хүчлүүд, сахар полифенолүүд,
                        эфирын тос болон бусад олон төрлийн бодис агуулагдана. Үр
                        жимсний махлаг эд болон үрнээс нь чацарганы тос гарган авч
эмчилгээнд хэрэглэнэ.
Биологийн онцлог: Таримал нь 3-4м хүртэл өндөр ургадаг өтгөн титэмтэй, холтос нь
гөлгөр хар саарал өнгөтэй, навч нь дараалалсан байрлалтай. Боловсорч гүйцсэн жимс нь
шар, улаан шар, улаан гэх мэт олон өнгөтэй, жимсний дотор бор саарал юмуу хар хүрэн
хатуу хальстай зууван хэлбэрийн жижиг үртэй, 1000 үрийн жин нь 15-20гр байдаг.
Чацаргана нь хөрсний үржил шим, чийгийг их шаарддаг.
Тарих агротехник
Талбай сонгох: Үржил шим сайтай, хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн зэрэг ямар ч төрлийн
хөрс байж болно. Хөнгөн сэвсгэр хөрсөнд үндэсний систем нь илүү сайн зохицох бөгөөд
хүнд шавранцар, хужир марзтай хөрсөнд муу ургадаг.
Талбайг бэлтгэх: Чацаргана тарих талбайг нэгээс хоѐр жилийн өмнө бэлтгэнэ. Хавар аль
болох гүн /25-40см/ хагалж зуны чийг тунадас, хог ургамлын ургалт зэргийг харгалзан хэд
хэдэн удаа өнгөн боловсруулалт хийнэ. Талбайг боловсруулахын өмнө 1м2 талбайд 10-
12кг шим бордоо хийнэ. Тарихын өмнө чацаргана тарих шан буюу нүхэндээ бууц 8-10кг,
суперфосфат 40г, шивтрийн шүү 25г, хлорт кали 15г-аар бодож бордоно. Чацаргана тарих
нүхийг 80см диаметртэй ухаж бэлтгэх ба нэг удаад 3-4 хувин усаар усална. Чацарганы
суулгацын үндэсний хүзүүг хөрснөөс 10-15см дор суулгана. Усалгааныхаа дараа хөрсийг
хуурай бууц, шороогоор 3-5см зузаан хучиж чийгийн ууршилтыг аль болохоор багасгана.
Суулгах материал: Суулгацанд стандартын шаардлага хангасан нэг, хоѐр, гурван настай
суулгацыг хэрэглэнэ. Тарих суулгацыг модлог мөчрөөр ургуулж бэлтгэсэн бол нэг настай
15см-ээс доошгүй өндөртэй байна. Суулгацыг тарихын өмнө үндсийг нь хатаахгүйгээр
чийгтэй нойтон шороо буюу усанд байлгана.
Суулгацыг талбайд суулгах, тарих: Чацарганыг тарихад нэг дор 2-3 сорт тариж болно.
Ингэхдээ эр, эм ургамлын тоог тохируулах хэрэгтэй. Манай оронд хавар ургамлын нахиа
хөөхийн өмнө 4-р сарын сүүлч, 5-р сарын эхний хагаст тарих нь хамгийн ашигтай хугацаа
юм.
Арчилгаа: Энэ ургамалд хийгдэх үндсэн арчилгааны нэг нь сийрүүлэлт. Чацарганы үндэс
хөрсний өнгө хэсэгт байрладаг учир сийрүүлэлтийг их гүн хийж болохгүй 10см хүртэл
гүнд хийх нь тохиромжтой. 1м2 талбайд 15-20кг, дээд хэмжээ нь 40кг хүртэл хийж
бордоно. Ийм учраас хавар нахиа задрахын өмнө 40г суперфосфат, 25г шивтрийн шүү, 15г
калийн давсыг 1м2 талбайд орохоор бодож чийгтэй хөрсний 5-7см-ийн гүнд жигд үеэр
хийнэ. Дараагийн нэмэлт бордоо болгож 1м2 талбайд 20г суперфосфат, 10г калийн
давсаар бордоно.
Усалгаа: Чацарганы үндэсний систем нь хөрсний гүнд тархдаггүй учир чийгэнд дуртай,
ялангуяа цэцэглэлт жимслэлт болон жимс өсөж томрох үедээ илүү эхийг шаарддаг
онцлогтой. Чацарганыг ердийн жилд 7-8 удаа, хуурай гандуу жилд 10-12 удаа усална.
Ургац хураалт: Чацарганы жимс нь 8-р сарын 3-р арав хоногоос эхлэн боловсордог. Энэ
үед С витамин хамгийн их байна. Жимсний хальс нимгэрч, амархан хагарах үед хураалтыг
зогсоож жимсээ хөлдтөл нь хүлээнэ. 15 хэмээс дээш хүйтэнд хөлдөх бөгөөд энэ үед
хураалтыг хийхдээ модон доороо дэвсгэр дэвсээд модныхоо иш мөчрүүдийг сэгсрэх,
доргиох аргаар жимсийг нь унагааж авна.
Чацарганы хураалтын /намрын/ дараах арчилгаа:
9-р сарын сүүлч 10-р сарын эхээр намрын цэнэг усалгаа хийнэ. Усалгааны дараа талбайд
хог ургамлын үлдэгдлийг цэвэрлэж хөрсийг сийрүүлж, сэвсгэр болгож орхино.
Өвчин, хортонтой тэмцэх арга технологи:
Чацарганы хивэн – Gelechia hippophaella: Чацарганы хивэн шаргалдуу саарал өнгөтэй,
өмнөд далавч нь боровтор өнгөтэй ба далавчны захаар жижиг хар цэгүүдтэй, хойд далавч
өнгөлөгдүү шаргал саарал өнгөтэй.Биеийн гадаргуу өнгөлөг саарал хайрсаар бүрхэгдсэн
ба харин толгой нь мөнгөлөг саарал, гонзгойдуу хэлбэрийн хайрсаар бүрхэгдсэн байдаг.
Хивэнгийн хэвлий шаргал саарал өнгөтэй.Бөөрөнхийдүү хэлбэрийн цайвар шаргалдуу
туяатай, 0.6-0.7 мм урт, 0.35-0.44 мм өргөн өндгийг 3-12 ширхэгээр буюу хэсэг хэсгээр нь
төрүүлдэг. Хүрэнцэрийн бие ээрүүл хэлбэртэй ба хойд талруугаа арай нарийссан, цайвар
шаргал өнгөтэй, хар хүрэн өнгийн толгойтой.Хүүхэлдэйн шатанд шилжихийн өмнөхөн
ягаавтар ногоон өнгөтэй болдог.Хүүхэлдэй нь хөрсний өнгөтэй адилхан ба нимгэн хальсан
бүрхүүлд орсон байдаг. Энэхүү бүрхүүлээс хүүхэлдэйг нь гаргаж үзэхэд хүрэндүү
өнгөтэй, ээрүүл хэлбэртэй, 7 мм урт, 2-2.5 мм өргөн биетэй.Чацарганы хивэн найман
сарын нэг хоѐрдугаар арав хоногт эвцэлдэлтэнд орж хоѐрдугаар арав хоногийн сүүлчээс 9
сарын хоѐрдугаар арав хоног хүртэл өндөглөнө. Өндөгний шатандаа өвөлжиж, өндөгнөөс
тавдугаар сарын гурав дахь арав хоногоос нэгдүгээр шатны хүрэнцэр эхлэн гарч зургаан
сарын гуравдугаар хоногоос найман сарын эх хүртэл хүүхэлдэйн шат
үргэлжилнэ.Чацарганы хивэнгийн хөнөөл нь чацарганы ургалтын бүх шатанд харилцан
адилгүй хэмжээтэйгээр гэмтэл учруулдаг.
Тэмцэх арга: Децис, Каратэ, сумицидин болон бусад пиретройд инсектицидийн аль
нэгийг 0.3-0.5 л/га тунгааар чацарганы нахиа задрах эхэн үед хэрэглэнэ.

Чацарганы ялаа – Rhagoletis batava: Монгол оронд тархсан чацарганы ялаа 4-5 мм урт,
хар өнгийн биетэй. Толгой нь шаргалдуу, далавч нь тунгалаг, эмэгчин ялааны хэвлийн
төгсгөл шовх болсон, хуурамч хүүхэлдэйн шатандаа өвөлжинө. Хуурамч хүүхэлдэй
чацарганы бутны ѐроол хэсгийн хөрсөн дээр унасан хагдарсан навч, мөчрийн доор орж
өвөлжинө.Ялааны нэгдүгээр удам чацарганы жимсийг 60-80 хувиар хөнөөж ихээхэн
уршиг үзүүлэдэг.Эмэгчин ялаа 200 гаруй өндөг төрүүлнэ.Авгалдай нь хорхой хэлбэрийн,
цагаан өнгөтэй, хөлгүй, 0.7 мм урт биетэй ба чацарганы жимсний зөөлөн эдийг идэж
устгадаг.Иймээс долоон сарын эхээр ялаатай тэмцэх арга ажиллагааг төлөвлөж
явуулна.Чацарганы ялааны хөнөөл, тархалтын голомт үүсгэсэн газар нутагтаа ургацыг
70%-иас дээш хувиар идэж гэмтээсэн байдаг.

Тэмцэх арга: Чацарганы модны ѐроолын хагдарсан навчийг цэвэрлэж, хөрсийг
сийрүүлэх, намрын цэнэг усалгааг арван сард 1-2 удаа хийнэ.

Децис, Каратэ зэрэг пиретройд нэгдлийн инсектицидийг 0.4-0.5л/га тунгаар 2-3 удаа
хэрэглэж болно.
Чацарганы шүүсийг тетрапак савлагаанд үйлдвэрлэв
                                               Монголд анх ТетраПак технологийг
                                               нэвтрүүлж байсан МонФрэш компанийн
                                               хамт олон бусад үйлдвэрлэгч нараас анх
                                               удаа эх орны шингэн сүүг ТетраПак
                                               технологиор үйлдвэрлэн хэрэглэгч та
                                               бүхэндээ хүргэж байсан бол бяцхан
                                               хэрэглэгчддээ зориулан чацарганы
                                               шүүсийг анх удаа ТетраПак 250 мл
                                               соруултай савлагаанд үйлдвэрлэсэн. Энэ
                                               удаа мөн л анх удаа 1 литрийн ТетраПак
савлагаанд чацарганы шүүсийг шууд уух зориулалттай үйлдвэрлэн худалдаанд гаргаж
энэхүү салбартаа ямагт тэргүүлэгч гэдгээ баталлаа.


Чацаргана жимсний ач хобогдолыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй бөгөөд жимснүүдийн
хаан хэмээх өргөмжлөлтэй энэхүү жимсний шүүсийг ердийн темпартурт 12 сар хүртэлх
хадгалах бололцоо бүхий орчин үеийн ТетраПак технологиор боловсруулан 1 литрийн
хэмжээтэйгээр танд болон танай гэр бүлийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж сэрүүн
улирал хаяанд ирж Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэсч, амьсгалын замын
халдварт өвчинүүд газар авч байгаа өнөө цаг үед худалдаанд гарч байгаа нь ач
холбогдолтой юм.


МонФрэш компанийнхан 250 мл-ийн Бяцхан доктор болон 1 литрийн Фрэш брэндийн
ТетраПак савлагаатай чацарганы шүүсээ экспортонд гаргаж, дэлхийд танигдсан Монгол
брэнд нэгээр нэмэгдэх цаг ойрхон байна.
“ЧАЦАРГАНА” ХӨТӨЛБӨР

Нэг. Жимс, жимсгэний хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал

1.Жимс, жимсгэнэ нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, сахар, эрдсийн элемент
болон биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал бүтээгдэхүүн төдийгүй бут сөөг
нь ойн зурвас, ногоон байгууламж байгуулах замаар хөрс хамгаалах, уур амьсгалыг
зөөлрүүлэх, элсний нүүдлийг зогсооход хамгаалалт болдог олон талын ашиг тустай.
Манай оронд байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон 60 гаруй зүйлийн зэрлэг жимс,
жимсгэнэ ургадаг.
2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор насанд хүрсэн хүн жилд дунджаар
87.6 кг, өдөрт 240 гр жимс, жимсгэнэ хэрэглэх нь зохистой гэж үздэг. Манай улсын нэг
хүн 1990 онд 12 кг жимс, жимсгэнэ хэрэглэж байсан бол 2007 онд 8.4 кг болж буурсны
зэрэгцээ чанарын баталгаагүй импортын жимс хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд жимс,
жимсгэний хэрэгцээ огцом өсч, байгалийн жимсийг олон хэлбэрээр ашиглаж байгаа ч,
нөөцийг нь арвижуулах асуудал хоцорч байна. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 1200 га
талбайд жимс, жимсгэнэ тариалж байгаагийн 80 гаруй хувийг чацаргана эзэлж байна.
Чацаргана нь найрлагадаа C, B1, B2, B9, A, K, F, B, P бүлгийн амин дэм, тос, биологийн
идэвхт бодис агуулан хүнсний болон гоо сайхан, эмийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх үнэт түүхий эд тул түүний эрэлт хэрэгцээ дотоодод ч, дэлхийн зах зээл дээр ч
жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай орны эрдэмтэн судлаач, аж ахуй эрхлэгчид
өөрийн орны болон ОХУ-ын 10 гаруй сортын чацарганыг нутагшуулан үржүүлэх,
тариалах агротехникийг бий болгож, шинэ сорт гаргах, жимс хураах, үйлдвэрлэлийн
аргаар боловсруулах технологитой болсон байна.

Хоѐр. Хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл
3. Нэг га талбайд 1200-1600 чацарганы суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хурааж,
1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 л цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах
бодит бололцоотой бөгөөд нийт зарцуулсан хөрөнгийг 2-3 жилд нөхөж ашигтай ажиллах
тооцоог эрдэмтэд гаргасан байна. Жимс, жимсгэнэ, түүний дотроос чацаргана тариалах
хөдөлгөөнийг дэмжих, түүнийг хүмүүсийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх, ажлын байр бий
болгохын зэрэгцээ боловсруулах үйлдвэр байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо
хэрэглэх, гадаад зах зээлд нийлүүлэх тодорхой бодлоготой ажиллах зайлшгүй шаардлага
гарч байна. Сүүлийн 40-өөд жилийн туршлагаас үзэхэд чацарганыг манай орны аль ч
бүсэд тариалах бололцоотой байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана
хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 20 мянган га хүртэл
талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэж заасныг
үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулав.



Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ногоон эдийн засгийн үзэл баримтлалд тулгуурлан
дараахь зарчмыг баримтална:
5.1. Гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын аль ч дамжлагад
стандарт, эрүүл ахуйн шаардлагыг чанд баримтлах;
5.2. Экспортын баримжаатай экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэн
тэргүүнд дэмжих;
5.3. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан техник, технологийн дэвшил, шинжлэх
ухааны ололтыг ашиглах;
5.4. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын харилцан ойлголцол, иж бүрэн
түншлэлийг чухалчлах.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт
6. Хөтөлбөрийн зорилго нь чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20
мянган га хүртэл талбайд тариалж цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг
хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангахад оршино.
7. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
7.1. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн
засгийн таатай орчинг бүрдүүлэх;
7.2. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, хураан авах, боловсруулах
технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах;
7.3. Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг
технологийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих замаар
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
7.4. Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжих замаар жимс, жимсгэний
дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг
бууруулах;
7.5. Хөтөлбөрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, жимс, жимсгэнэ, түүгээр
боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
8. “Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн
засгийн таатай орчинг бүрдүүлэх” зорилтын хүрээнд:
8.1. Чацаргана, жимс, жимсгэнэ тариалж байгаа болон түүний үр жимс, түүхий эдийг
боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид
татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж санал боловсруулах;
8.2. Чацаргана, жимс, жимсгэний бүтээгдэхүүний стандартыг олон улсын шаардлагад
нийцүүлэн шинэчлэх, НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хууль эрх
зүйн хорооноос баталсан зөвлөмж, удирдамж, стандартыг мөрдүүлэх;
8.3. Дотоодын үйлдвэрлэлийг импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах
зорилгоор тухайн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэх асуудлыг судалж санал
боловсруулах;
8.4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх болон шинжлэх ухааны ололт,
технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиг үүрэг бүхий жимс, жимсгэний асуудал
хариуцсан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгж байгуулах асуудлыг судалж, санал
боловсруулах;
8.5. Чацаргана, жимс, жимсгэнэ тариалсан талбай болон хураасан ургац, боловсруулсан
бүтээгдэхүүний тоо хэмжээг статистикийн мэдээнд албан ѐсоор оруулах;
8.6. Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулсан газар нутагт төрөл бүрийн модлог,
бутлаг ургамал, түүний дотор чацаргана тариалах замаар байгаль орчны нөхөн сэргээлт
хийх санал боловсруулах.
9. “Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, хураан авах, боловсруулах
технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах” зорилтын
хүрээнд:
9.1. Чацаргана, жимс, жимсгэний төрөл зүйлийн онцлог шинж чанарын харьцуулсан
судалгаа хийж тухайн бүс нутагт тохирсон шилмэл сортыг сонгон тарьж ургуулах
агротехнологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
9.2. Органик гаралтай ургамал хамгааллын болон ургалтыг идэвхжүүлэгч бодис, бордоо
болон чацаргана тариалах, хураан авах, хадгалах, боловсруулахад шаардагдах техник,
тоног төхөөрөмжийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
9.3. Чацарганы жимснээс шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авах, хадгалах, хэрэглэх
технологи, уг бүтээгдэхүүний биохимийн найрлага, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд
эрдэм шинжилгээ, клиник судалгаа хийх шинжлэх ухааны төслүүд хэрэгжүүлэх;
9.4. Жимс хураах, хадгалах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг
боловсронгуй болгож, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх;
9.5. Чацарганы тосыг өндөр цэвэршилттэй үйлдвэрлэх, төрөл бүрийн хэрэглээ,
зориулалтаар савлах, чацарганы жимс, навч, мөчир, холтосыг бүтээгдэхүүний
үйлдвэрлэлд ашиглах туршилт явуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
технологи бий болгох;
9.6. Чацаргана, жимс, жимсгэний чиглэлээр ажиллаж байгаа судлаач, мэргэжилтэн,
үйлдвэрлэл болон жимс, жимсгэний аж ахуй эрхлэгч, сонирхогчдыг дэмжин дотоод,
гадаадын мэргэжлийн сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох, тэдгээрийн
хамтын ажиллагааг хөгжүүлэх;
9.7. Жимс, жимсгэний аж ахуй эрхлэгч болон үйлдвэрлэгчдэд зориулсан мэргэжлийн
зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулж үйлдвэрлэгч, тариаланчдыг
танхимын болон ажлын байран дээрх сургалтад хамруулах;
9.8. Чацаргана, жимс, жимсгэний чиглэлээр үйлдвэрлэл дээрээ сургалт явуулж байгаа
ажил олгогчдод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх.
10. “Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг
технологийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих замаар
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд:
10.1. Шилмэл сортын чацаргана, жимс, жимсгэний суулгац үржүүлэн зах зээлд нийлүүлэх
аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн бэлтгэсэн суулгацыг
худалдан авч жимс, жимсгэнэ тариалах иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлттэй нөхцөлөөр
нийлүүлэх;
10.2. Жил бүр усалгаатай тариаланг өргөжүүлэх чиглэлээр улсын төсвөөс олгож байгаа
санхүүжилтийн 25 хүртэл хувийг чацаргана, жимс, жимсгэний талбайг усжуулахад
зарцуулах;
10.3. Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр жимс, жимсгэний аж
ахуй эрхлэх иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх;
10.4. Усалгаатай тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас хэлбэрээр, худгийн
дэргэд болон иргэд хувийн хашаа, талбайд чацарганыг дангаар нь буюу бусад жимс,
хүнсний ногоотой зэрэгцүүлэн тариалах хөдөлгөөнийг өрнүүлэх;
10.5. Төмөр зам, автозамын дагуу, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд ургуулж
байгаа ойн зурваст чацаргана тариулах;
10.6. Байгалийн чацаргана, жимс, жимсгэний нөөцийг тогтоон, аймаг, сум хяналтад авч
нөхөн сэргээлт, шигүү ургасан хэсэгт сийрэгжүүлэлт хийх ажил зохион байгуулах;
10.7. Жимс, жимсгэнэ бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх
дамжлагад үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар,
аюулгүй байдлыг хангаж ажиллах;
10.8. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг урамшуулан дэмжиж, үндэсний болон олон улсын
түвшинд монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх арга хэмжээ авах,
гадаадын зах зээл, маркетингийн судалгаа хийх;
10.9. Стандартын шаардлагад нийцсэн бага, дунд оврын боловсруулах үйлдвэр болон
эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох орчин үеийн техник, технологи бүхий
томоохон цогцолбор үйлдвэрийг бүсчлэн байгуулахад Жижиг, дунд үйлдвэрийг
хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын зээл, тусламжид хамруулах;
10.10. Чацарганы үйлдвэрлэл шинээр эрхлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь аж ахуйн
нэгж, иргэд урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр олох боломжийг бүрдүүлэх, эцсийн
бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зэх зээлд борлуулах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг
үзүүлэх.
11. “Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжих замаар жимс, жимсгэний
дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг
бууруулах” зорилтын хүрээнд:
11.1. Байгалийн жимс, жимсгэнэ, чацарганыг тарималжуулах, нутагшуулах, түүнийг
селекцийн эх материал болгон ашиглаж сайжруулах замаар өөрийн орны байгаль цаг
уурын нөхцөлд зохицсон арвин ургац бүхий сорт, дээжүүдийг бий болгох;
11.2. Бүс нутгийн уур амьсгалын онцлог, жимс, жимсгэнэ тариалж ирсэн уламжлалд
тулгуурлан үхрийн нүд, мойл, улаалзгана, бөөрөлзгөнө, долоогоно, нохойн хошуу,
тошлой, нэрс, аньс, гүзээлзгэнэ, тэс, өрөл, алим, давжаа алим, чавга зэрэг жимс,
жимсгэнийг нутагшуулан турших, тариалахыг дэмжих;
11.3. Жимс, жимсгэний генефонд байгуулах, манай улсад ургах боломжтой жимс,
жимсгэний мод, суулгацыг гадаад орнуудаас оруулан турших, тариалахад дэмжлэг
үзүүлэх;
11.4. Хамгаалагдсан хөрсөнд нимбэг, жүрж, алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ
зэрэг ургац арвинтай жимс, жимсгэнэ тариалах, тэдгээрийн төрөл бүрийн сортын суулгац,
үрслүүлэг үржүүлэх, судалж турших санаачилгыг бүх талаар дэмжих;
11.5. Органик жимс, жимсгэний тариалалтыг бүх талаар дэмжин Ногоон барааны
тэмдэгтийг нэвтрүүлэх, жимст цэцэрлэгийг ашиглан “Ногоон аялал жуулчлал”-ыг
хөгжүүлэх;
11.6. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний мод, бутыг төв суурингийн цэцэрлэг,
ногоон байгууламжид тариалан цэцэрлэгжүүлэлтэд өргөн ашиглах.
12. “Хөтөлбөрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, дотоодын жимс, жимсгэнэ, түүгээр
боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох” зорилтын хүрээнд:
12.1. Жимс, жимсгэний ач холбогдол түүний зохистой хэрэглээ болон үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний ашигт чанарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах;
12.2. “Монгол-Чацаргана” брэнд бүтээгдэхүүнийг бий болгон дотоодын болон олон улсын
уулзалт, семинар, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн худалдаа
зохион байгуулах, сонирхогч орнуудад сурталчлан таниулах, хамтарч ажиллах;
12.3. Сургалтын байгууллагыг түшиглэн дотоодын жимс, жимсгэний зохистой хэрэглээг
бий болгоход чиглэсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн хэрэглэгчдийн мэдлэгийг
дээшлүүлэх;
12.4. Цэцэрлэг, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллын газруудад болон “Үдийн цай”
хөтөлбөрийн хүрээнд дотоодын үйлдвэрийн стандарт, чанарын шаардлага хангасан жимс,
жимсгэнэ болон тэдгээрийг боловсруулсан бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх;
12.5. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, дахин боловсруулах талаар
шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, шинжилгээний үр дүн, иргэд, аж ахуйн
нэгжийн туршлага, санал санаачилгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, түгээх;
12.6. Жимс, жимсгэнэ болон тэдгээрийг боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын
дотоод, гадаадын сүлжээг бий болгох.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
13. “Чацаргана” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 2016 он хүртэл хэрэгжүүлнэ:
13.1. I үе шат-2010-2012 он
13.1.1. хөтөлбөрийг сурталчлах, чацаргана, бусад жимс, жимсгэний аж ахуй эрхлэх,
хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулан, жилд 5 саяас доошгүй суулгац
бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж тариалсан талбайн хэмжээг       10.0 мянган га хүртэл
нэмэгдүүлнэ.
13.1.2. чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг боловсруулах техник,
технологийг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр жимс,
жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангаж
маркетингийн сүлжээг бий болгоно.
13.2. II үе шат-2013-2016 он
13.2.1. жимс, жимсгэнэ тариалах чадавхийг бэхжүүлсний үндсэн дээр чацаргана
тариалалтыг 20.0 мянга хүртэл га-д хүргэн өндөр технологи бүхий боловсруулах
үйлдвэрийг бүсчлэн байгуулж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн органик гарал
бүхий газар зүйн заалттай, экологийн цэвэр нэрийн бүтээгдэхүүнийг бий болгож,
экспортод тогтвортой гаргадаг болно.
13.2.2. чацаргана, жимс, жимсгэнэ тариалах, ургац хураах, боловсруулах үйл ажиллагааг
тогтмолжуулж дотоодын хэрэглээ, экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээг
нэмэгдүүлнэ.

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
14. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах,
хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийг хүнсний
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.
15. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох сайд, дэд сайд, яам, агентлаг, төрийн
бус байгууллага, эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон байх бөгөөд
Үндэсний зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.
16. Аймаг, нийслэлд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөл ажиллах бөгөөд түүнийг тухайн
шатны Засаг дарга ахалж, гишүүдэд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл орж ажиллана.
17. Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлүүд
боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр тооцож ажиллана.
18. Хөтөлбөрт заагдсан зарим зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааг шинжлэх ухааны болон
төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
19. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэл нь жил бүрийн      1 дүгээр сард
багтаан хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, төрийн
захиргааны төв байгууллага нь жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнана.

Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
20. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
20.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө;
20.2. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
20.3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариаланг дэмжих сан, Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангаас олгох хөрөнгө;
20.4. Ойжуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлийн сан болон уг зориулалтаар улсын
төсөвт тусгагдсан хөрөнгө;
20.5. Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй
тусламж, хандивын хөрөнгө;
20.6. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж
ахуйн нэгжийн байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулж байгаа хөрөнгө;
20.7. Бусад эх үүсвэр.21. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг иргэн, аж
ахуйн нэгжийн өөрийнх нь хөрөнгө оруулалттай хослуулан хөтөлбөрт заасан үр дүнд
хүрэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

Ес. Хүлээгдэж байгаа үр дүн
22. Чацаргана, бусад жимс, жимсгэнэ тариалах талбай нэмэгдэж, боловсруулах үйлдвэр
байгуулагдан Монгол Улс 20 мянга хүртэл га талбай бүхий жимст цэцэрлэгтэй болно.
23. Органик гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ өсч жимс,
жимсгэний дотоодын хэрэгцээг 30 хувиар хангана.
24. Чацарганы судалгааг гүнзгийрүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан дотоодын
хэрэгцээнээс гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж хөгжинө.
25. Экологийн нөхөн сэргээлт хийх, мод, суулгац үржүүлэх, хот цэцэрлэгжүүлэлт, ойн аж
ахуйн үйл ажиллагаа өргөжинө.
26. Байгалийн чацаргана болон бусад жимс, жимсгэний талбайг хамгаалалтад аван нөхөн
сэргээж, байгалийн жимс, жимсгэнийг зохистой ашиглах тогтолцоо бүрдэнэ.
27. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад жимсний аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр
дагнан ажиллах 20 мянгаас доошгүй ажлын байр бий болгож, жимс, жимсгэний аж ахуй
нь газар тариалангийн бие даасан дэд салбар болон хөгжинө.
28. Таримал жимс, жимсгэний нэр төрөл нэмэгдсэнээр хүн ам аюулгүй, экологийн цэвэр
жимс, жимсгэнийг хүнсэндээ тогтвортой хэрэглэдэг болно.
Арав.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

    29. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:


                                                                      Хүрэх түвшин
                                            Хэмжих      Одоогийн
№ Үзүүлэлт
                                            нэгж        түвшин
                                                                      I үе шат       II үе шат


      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор
1     баталсан эрх зүйн баримт бичиг,       үйл ажиллагааны хэрэгжилтээр
      түүний хэрэгжилт


2     Чацаргана тариалсан талбай            га          960           10000          20000


3     Хураан авсан ургац                    тонн        500           3500           7000


                                            мянган
4     Бэлтгэсэн суулгац                                 300           5000           6000
                                            ширхэг


      Дотоодын үйлдвэрлэлийн жимс,
5                                           хувь        0.5           10             30
      жимсгэний хангамж


6     Шинээр бий болох ажлын байрны тоо     хүн         1000          10000          20000


      Элсний нүүдлээс хамгаалах, байгаль
7     нөхөн сэргээх зориулалтаар            га          60            1000           3000
      чацарганыг ашигласан байдал


8     Экспортолсон бүтээгдэхүүн             үйл ажиллагааны хэрэгжилтээр


      Байгалийн чацаргана, жимс жимсгэний
9                                         үйл ажиллагааны хэрэгжилтээр
      талбай сэргээгдсэн байдал


   Шинжлэх ухаан, биотехнологийн
10 ололтыг үйлдвэрлэлд ашигласан            үйл ажиллагааны хэрэгжилтээр
   байдал
Чацаргана түүний ашиглaлт судалгааны өнөөгийн байдал : Бүх төрлийн
жимс жимсгэний дотроос манай орны байгаль , цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн
зохицсон ургамал бол чацаргана юм. Чацарганы найрлагад С, А, К, Е, В, Р бүлгийн
витамин тос , биологийн идэвхит бодис , амин хүчил агуулагддаг .
Чацаргана нь хүнсний болон эм , гоо сайхны олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
үнэт түүхий эд болдог .
1976 онд явуулсан судалгаагаар Монгол орны баруун хойт , хойт хэсэгт байрлах томоохон
голуудын сав газруудад 30 мянга шахам га талбайд зэрлэгээр ургаж байсан бол хүмүүсийн
буруу үйл ажиллагаа, ган усны үертэй холбогдон энэ талбайн хэмжээ эрс багасжээ.
1965 онд Алтайн хязгаараас таримал Чацарганы хэд хэдэн сортын суулгац авч , мөн
Монгол орны байгалийн чацарганы сонгомол дүрсүүдийг цуглуулж Улаангомын ХАА-н
нэгдсэн туршлага станцын талбайд тариалснаар чацарганы таримал цэцэрлэг байгуулах
ажил эхэлжээ. Улаанбаатар хот , Увс , Ховд , Завхан , Сэлэнгэ , Хөвсгөл , Говь -Алтай ,
Хэнтий, Дорнод , Баянхонгор , Төв аймгийн нутгийн хэд хэдэн цэгт чацаргана ургаж ургац
өгч байна.
1964 оноос Увс аймагт чацаргана судлалын суурь тавигдаж төрийн соѐрхолт , доктор
Б.Лааган ОХУ -ын Алтайн хязгаар, Барнаулын жимс жимсгэний хүрээлэн , Горно -Аптайн
жимсний станцтай харилцаа тогтоож харьцуулсан судалгаа туршилт явуулж тус бүс
нутагт чацарганы Масличная, Витаминная , Щербинка сортуудыг нутагшуулж суулгац
үржүүлгийн эхлэл тавигдсан байна.
1986 онд Орос -Монголын эрдэмтэд хамтран чацарганы морфологи , биологи , селекц ,
биохими , технологийн иж бүрэн судалгаа явуулж эх орны “Чандмань ”, “Улаангом ”,
“Тэс” сортыг гарган авсан байдаг. Чацарганы суулгац бэлтгэх арга, тоног төхөөрөмжийн
судалгаа явуулж хүлэмжийн нөхцөлд ногоон мөчир үржүүлэх замаар суулгац бэлтгэж
болохыг тогтоосон нь чацаргана тариалалтыгинэмэгдүүлэх үндэс суурь болж өгсөн.
1980 1990-аад оны эцэс гэхэд Увс аймаг 500 га-ийн услалтын систем бухий 360 га-ийн
чацарганы иэцэрлэгтэй болж жилд 300 гаруй тн чацаргана хурааж байлаа. Тус аймгийн
чацарганы судалгааг олон эрдэмтэд тал бүрээс нь судалсан . Тухайлбал Б.Лааган , Б.Бат
Очир нар селекц , сорт судалгаа , суулгац ургуулах технологи , Ч.Авдай , Б.Балган нар
чацаргана хураах , тариалах ажлын механикжилт , Б.Сүрэнхор , Төмөр , Батаа нар
чацаргана боловсруулах техник .технологи , Цэндээхүү Увсын чацарганы биологи,
морфлоги , биохими , Долгорсүрэн , Г.Баяраа нар чацаргана тариалах технологи /услах ,
бордох , хөрс боловсруулах / асуудлаар судалгаа хийж 7 хүн эрдмийн зэрэг хамгаалж , 30
гаруй шинэ бүтээлийн патент авч , 5 хүн төрийн соѐрхол хүртсэн . Энэ ажлын хүрээнд ном
товхимол гарын авлагатай болж оюуны зохих нөөцийн сан бүрдсэн .
Тус аймагт байгалийн чацарганыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж цэвэр тос ,
стандартын тос , шарз , өтгөрүүлсэн шүүс, витамины бүрдэл үйлдвэрлэж Увсын гэсэн
тодотголтой нутгийн нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн болсоор ирсэн .
Дэлхийн байгалийн чацарганы нөөцийн 80% нь Алтай -Саян- Тагнын нуруу , түүний
салбар уулсаас эх авсан гол мөрний сав нутаг , далайн түвшний 1000 м орчимд өргөгдсөн
бүс нутаг болох Сибирь, Их нууруудын хотгорт тархсан байдгаас авч үзвэл Чацаргана
тариалж илүү үр дүнд хүрэх нутаг бол Увс юм. Байгалийн зэрлэг болон Увсаас бусад
нутагт тариалсан чацарганы нэг бутнаас 5-7 кг жимс авдаг байхад “Чандмань ” сортын нэг
бутнаас 25-30 кг жимс авч байжээ.
Эндээс үзэхэд Чацарганы жинхэнэ өлгий нутаг нь Увс аймаг мөн гэсэн хоѐр дахь баталгаа
болж байна. Олон улсын чацарганы ассоциацийн шугамаар зохиогддог үйл ажиллагаанд
оролцож гадаад орнуудтай холбоотой ажиллаж байгаа ч гэсэн Увс аймагт тариалах
талбайн хэмжээ өсөхгүй, түүний судалгаа тариалалт ашиглалтын талаар нэгдсэн бодлого
үндсэндээ байхгүй байна. Эрдэмтэн судлаачдын хүчээр Чацаргана боловсруулах 10-аад
жижиг үйлдвэр байгуулж , тос , шүүс, поливитамины ханд , дарс, ундаа, Чацарганы
шүүсээр баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан боловч ихэнх үйлдвэрүүд түүхий
эдийн дутагдал , технологи , тоног төхөөрөмжөө цаашид боловсронгуй болгоогүйн улмаас
эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасч харин Чацарганыг гар дамжуулан худалдаж
иргэд буцалгаж уух байдлаар бага хэмжээгээр ашиглах боллоо .
Гадаад орнуудад хүнс, эмчилгээ гоо сайхны олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ,
хөрс эвдрэлээс хамгаалах , тал хээрийг ойжуулахын тулд түүнийг их хэмжээгээр тариалж
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэн эрэлт хэрэгцээ маш түргэн өсч Хятад
, Япон, Энэтхэг , Герман , Солонгос зэрэг орны үйлдвэрлэгчид манай улсаас чацарганы
жимс, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авах хөрөнгө оруулах хүсэлт тавих боллоо .
Улсын хэмжээнд 1990-1993 онд тарьмал болон байгалийн талбайгаас жилд
400-500 тн чацаргана хураадаг байсан бол энэ хэмжээ одоо бараг 5 дахин буурчээ .
Энэ нь бодлогогүй ажил баримжаагүй болдгын нэгэн илэрхийлэл юм. Иймд энэ чухал
бүтээгдэхүүнийг бодлогын түвшинд гаргаж нутгийн бренд болгох асуудлыг шийдвэрлэх
цаг үе болсон гэж үзэж энэхүү хөтөлбөрийг боловсруулах нь зүйтэй.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол улсын Засгийн газрын болон Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрт “Нэг суурин нэг бүтээгдэхүүн ”, “Нэг сум нэг бүтээгдэхүүн ” хөдөлгөөн
өрнүүлж, өрсөлдөх чадвар бүхий чанар сайтай бүтээгдэхүүн бий болгож дотоод , гадаадын
зах зээл дээр гаргахыг дэмжихээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор “Чацаргана” хөтөлбөр
боловсруулав .
1.2. Нэг тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ нэрд гарсан газрууд дэлхийд төдийгүй
манай оронд ч цөөнгүй бий. Тухайлбал Булганы “Сайханы айраг” Өвөрхангайн “Уянгын
гэр” гэх зэрэг олон бүтээгдэхүүнийг нэрлэж болох юм. Тэгвэл Увс аймаг улсдаа алдартай
“шаргал цай”-тай төдийгүй Увсын чацарганаараа Монголдоо төдийгүй дэлхийд алдарших
боломж бий.
1.3. Энэхүү хөтөлбөр нь чацарганыг тарималжуулан зах зээлд гаргаж Увсын брэнд
болгоход нийт иргэдийн үүсгэл санаачлагыг өрнүүлэх , ажлын байр нэмэгдүүлэх , иргэн
өрх бүрийн орлогыг өсгөх үндсэн дээр ядуурлыг бууруулах улмаар экологийн цэвэр
бүтээгдэхүүн бий болгож дотоодын төдийгүй гадаад зах зээлд өрсөлдөх нөхцлийг
бүрдүүлэхэд чиглэгдэнэ . Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын баталсан “нэг
суурин - нэг бүтээгдэхүүн ” хөтөлбөр, Олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа
төслүүдтэй нягт уялдуулах замаар зохион байгуулж үр дүнд хүрэх болно .
1.4 Чацаргана тариалалт , боловсруулалтыг нэмэгдүүлэхийн ач холбогдол . Чацаргана
тариалахдаа 1 га талбайд 500-1800 суулгац суулгаж нэг бутнаас 5-7 кг жимс хурааж 1 тн
жимснээс 20-70 кг тос , 600 л цэвэр шүүс, 50 кг поливитамины бэлдмэл , 200-250 л амтат
дарс, бусад төрлийн бүтээгдэхүүн боловсруулж , мөн өтгөрүүлсэн шүүсийг өөр түүхий
эдтэй хольж олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой бөгөөд тариалж ,
хураахад зарцуулсан зардлаа 3-4 жилд нөхдөг, тос болон бусад бүтээгдэхүүнийг гадаад
оронд экспортолж эх орны вал ютын нөөцийг өсгөх, хүн амыг ажлын байртай болгож ,
ядуурлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой . Чацаргана Монгол орны аль ч
хэсэгт ургадаг, тэсвэртэй , учир хөрс хамгаалах , засгийн газрын “Ногоон хэрэм ”
хөтөлбөрийн дагуу өргөн тариалж ойжуулалтад ашиглахын хамт жимсийг нь түүж иргэд
амьдрал ахуйдаа хэрэглэж , арчилж хамгаалж байх давуу талтай . Нэг га талбайд чацаргана
тариалаад зөвхөн жимсээ борлуулсан өрх айл гэхэд л жилдээ 12 саяас доошгүй төгрөгийн
орлого олох боломжоор хангагдана .
Хоёр . Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл , хэрэгжүүлэх хугацаа
2.1 Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
2.1.1 Байгалийн тос ихтэй чацарганы өлгий нутаг нь Монгол , ОХУ -ын Буриад , Тува ,
Алтайн хязгаар юм. Манай оронд чацарганыг үржүүлэх , тариалах агротехник , ОХУ -ын
болон өөрийн орны 10 гаруй сортын чацарганыг нутагшуулах асуудлыг шийдвэрлэж ,
жимсийг хураах , үйлдвэрлэлийн аргаар боловсруулах техник , технологийн үндсийг
тавьж сүүлийн 40-өөд жилд түүнийг тариалж ирсэн байдлаас үзэхэд чацарганыг нутгийн
аль ч цэгт түүний дотор Увс аймагт өргөн хэмжээгээр тариалж ашиглах бүрэн
бололцоотой .
2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
“Чацаргана” хөтөлбөр дараах үе шатаар хэрэгжинэ .
2.2.1. Нэгдүгээр үе шат: 2006-2010 он хөтөлбөрийг сурталчлах , мэргэжил арга зүйн
эөвлөмж , сургалт мэдээллээр хангах , туршлага солилцох , үзүүлэх сургуулиуд зохион
байгуулах , нийт иргэдийг хамруулан нэг айл өрх дундажаар 10-15 буттай болгохын тулд
жилд 50.0-100.0 мянган суулгац үржүүлэх аж ахуйн нэгжүүд байгуулан дэмжиж чацаргана
тариалах ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх , борлуулалтын сүлжээ бий
болгож экспортонд гаргах, чацаргана хураах ажиллагаа” хөнгөвчлөх , чацаргана
боловсруулах техник технологийг сайжруулах
2.2.2 Хоёрдугаар үе шат: 2010-2016 он чацаргана тариалах ажлыг бүрэн механикжуулж
техник , технологийг боловсронгуй болгож хүчин чадал ихтэй өндөр технологиор
ажиллах, боловсруулах үйлдвэр шинээр байгуулах , өргөтгөх, байгалийн чацарганыг
түүхий эд бэлтгэх нэг эх үүсвэр болгох , чацаргана тариалах ургац хураах , боловсруулах ,
ашиглах үйл ажиллагааг өргөжүүлэн бие даасан салбар болгон хөгжүүлэх Чацарганыг
Увсын , цаашилбал Монголын брэнд болгох .
Гурав . Хөтөлбөрийг боловсруулах шаардлага , зарчим
3.1 Хөтөлбөр боловсруулах шаардлага
3.1.1 Чацаргана, түүний бүтээгдэхүүн аливаа цацраг идэвхжилтийн хордлого тайлдаг ,
хамгаалдаг , хөлдөлт, түлэгдэлт , ходоод гэдэсний шархлааг анагаадаг зэрэг эмчилгээний
олон үр дүнтэй нь нотлогдсон билээ. Мөн дэлхийн озоны давхарга цоорч цаг уур
өөрчлөгдөж байгаа эрин үед чацаргана түүний бүтээгдэхүүн илүү эрэлт хэрэгцээтэй
боллоо . Монгол хүн сансарт нисэхдээ энэ туршилт хийж нотолсон билээ. Эдгээрийг иш
үндэс болгон Увс нутаг чацарганаараа брэнд бүтээх шаардлагатай гэж үзэв.
3.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчим баримтална .
3.2.1. Иргэдийн бүтээлч санал санаачлагыг шинжлэх ухааны ололттой зөв хослуулах
чацаргана тариалах , ургац хураах боловсруулах , эмчилгээнд хэрэглэх , хадгалах
технологийг шийдвэрлэж брэнд бүтээгдэхүүн “Чацаргана” байх боломжийг бүрдүүлнэ .
3.2.2. Чацарганыг дэлхийн төвшинд судалсан практикт суурилан , орон нутгийнхаа
хэмжээнд бүтээлчээр хэрэгжүүлэхэд бүхий л ажлыг чиглүүлнэ .
3.2.3 Энэ ажлыг гүйцэтгэх , хүмүүсийн хүчин зүйлийг үнэлэх , чадавхийг сайжруулахад
бүх талын дэмжлэг үзүүлнэ.
3.2.4. Борлуулалт , үйлдвэрлэлтийн нэгдсэн сүлжээнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилго , зорилт
4.1. Хөтөлбөрийн зорилго . Чацарганыг аймгийн бүх нутагт өргөн хэмжээгээр тариалж
нийт иргэдийг хамруулах хөдөлгөөн өрнүүлж улмаар аймгийн нэрийн бүтээгдэхүүн
болгох дотоод гадаадын зах зээлд тэргүүлэх хэмжээнд хүргэхэд оршино.
4.2 Хөтөлбөрийн зорилт
Дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтууд дэвшүүлж байна.
4.2.1 Нэгдүгээр зорилт : Хөтөлбөрийн зорилго , ач холбогдлыг олон нийтэд сурталчлан
ойлгуулах .
4.2.2 Хоѐрдугаар зорилт : Манай аймагт нутагшсан өөрийн болон ОХУ -ын тослог сайтай ,
арвин ургац өгдөг сортын чацарганы суулгацыг бэлтгэж тариалах талбайг өргөжүүлэх .
4.2.3. Гуравдугаар зорилт : Чацарганы жимс хураах , үйлдвэрлэлийн аргаар боловсруулах
технологи , тоног төхөөрөмжийг боловсронгуй болгож , чацарганы иж бүрэн
боловсруулах үйлдвэрүүд байгуулах .
4.2.4 Дөрөвдүгээр зорилт : Хийгдсэн судалгаа , туршилт , үйлдвэрлэлийн ажлын үр дүн,
гадаад орнуудын туршлагад тулгуурлан үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг
олшруулж дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх.
4.2.5. Тавдугаар зорилт : чацаргана тариалах боловсруулах талаар хамтран ажиллах дотоод
гадаадын иргэд аж ахуйн нэгж байгууллага сан , төсөл, хөтөлбөрүүдийн хүчийг ашиглан
шинээр хоршоо , компани байгуулах чацарганы аж ахуй эрхлэлтийг бүх хүрээнд дэмжих .
4.2.6. Зургадугаар зорилт : чацарганы талаархи эрдэм шинжилгээний туршилт , судалгаа
хийх, түүний ололт амжилт, гарч буй шинэ санал санаачлагыг дэмжиж нийтийн хүртээл
болгох
4.2.7. Долдугаар зорилт : Байгалийн чацарганы талбайн тооллого хийх, хамгаалалтанд
авах , эзэнжүүлэх , нөхөн сэргээлт хийх замаар нийт талбайн хэмжээг өсгөхийн хамт ,
чацарганыг айл өрхийн хашаанд тариалах , цөлжилт, хөрсний эвдрэлээс хамгаалахад
өргөн ашиглах .
4.2.8 Наймдугаар зорилт : Гадаадын зах зээлд хамтран ажиллах түнштэй болох
Тав . Хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1 Нэгдүгээр зорилтын хүрээнд
5.1.1. Хөтөлбөрийн зорилго , ач холбогдол үр ашиг- чацаргана тариалалт боловсруулалтын
гадаад дотоодын туршлага , шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа шинжилгээний
үр дүн, иргэдийн санал бодол , шинэ санаа туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр
сурталчлах
5.1.2. Чацаргана үржүүлэх , үр ашгийг дээшлүүлэх талаар өргөн ярилцлагыг бүх сумдыг
хамруулан зохион байгуулж “Чацаргана” судлаач эрдэмтэд энэ чиглэлээр ажилладаг
хүмүүсийг оролцуулан Олон улсын бага хурлууд зохион байгуулах .
5.1.3 Чацарганаар хийж байгаа дэлхийн шилдэг бүтээгдэхүүн , түүнийг боловсруулж
байгаа технологи , өөрийн аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг оролцуулан ,
үзэсгэлэн яармагийг сум , бүс, аймаг , улсын төвшинд зохион байгуулах
5.1.4 “Увсын брэнд ” чацаргана болно гэдгийг улсын хэмжээнд мэдээлж зар, реклам
явуулах
5.1.5 Чацаргана тариалалтаар амжилт олж буй иргэн, аж ахуйн нэгж. Байгууллага болон
практик ач холбогдолтой судалгаа шинжилгээний өгүүлэл бичсэн эрдэмтэн , судлаач
мэргэжилтнийг шалгаруулан урамшуулдаг механизм бүрдүүлэх
5.1.6 “Чацаргана” тариалах , суулгац бэлтгэх үр шимийг ашиглах загвар төсөл
боловсруулж нийтэд сурталчилах
5.2 Хоёрдугаар зорилтын хүрээнд
5.2.1. Улаангомын ХААНТСтанцад эх цэцэрлэгтэй болгож чацарганы суулгац бэлтгэх
газруудыг нэгдсэн бодлогоор байгуулах .
5.2.2. Чацарганы суулгац услалтын систем томоохон голын хөндий түшигeүүлэн тарьж
талбайн хэмжээг жил бүр 5-10 га-аар нэмэгдүүлэх .
5.2.3. Ажилгүйдэл , ядуурлын төслүүдийн эх үүсвэрээр чацаргана тариалах
чацарганажуулах төсөл хэрэгжүүлэх
5.3 Гуравдугаар зорилтын хүрээнд
5.3.1. Чацарганы жимс хураах ажиллагааг механикжуулах .
5.3.2. Жилд 300-500 тн жимс боловсруулах үйлдвэр, жижиг цехийг байгуулах , өмнө
ажиллаж байсан үйлдвэрийг сэргээн шинэчлэх
5.4 Дөрөвдүгээр зорилтын хүрэзнд
5.4.1. Чацарганы тос ялгаж авах технологийг сайжруулж жимс, бутны навч , хальсыг
бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах судалгаа , туршилт явуулах .
5.4.2. Чацарганы тосыг 5-10 гр-аар савлах , шүүсийг эсгэхгүй хадгалах , технологи
нэвтрүүлэх , аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох
5.4.3. Чацарганы жимсийг бусад жимс, жимсгэнэ, цагаан идээ , арвайн гурил зэрэг бусад
бүтээгдэхүүнээр баяжуулж олон нэрийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг
бий болгох
5.4.4. Чацарганаар үйлдвэрлэсэн гоо сайхны бараа.амтат дарс.ундаа, хүнсний бараа,
бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнээс гадна гадаад зах зээлд гаргадаг болох .
5.5 Тавдугаар зорилтын хүрээнд
5.5.1 Төрийн соѐрхолт эрдэмтэн Б.Лааганы бий болгосон “Чандмань ” сортыг сэргээх
5.5.2. Чацаргана борлуулах төрөлжсөн сүлжээ байгуулж иргэд ААНБ-ын үйлдвэрлэсэн
чацарганыг зах зээлд гаргах
5.5.3 Чацаргана тариалж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдийн суулгацны сортын чанарыг
сайжруулах чацарганаар хийж байгаа бүтээгдэхүүний технологийг дэлхийн стандартад
хүргэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэ õ.
5.5.4 Чацарганы чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг эхний 4 жилд орлогын
албан татвараас чөлөөлүүлэх талаар холбогдох байгууллагуудад асуудал боловсруулж
тавих .
5.5.5 Чацаргана тариалах түүний үр жимс боловсруулах , суулгац бэлтгэх чиглэлийн
үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгжид “Жижиг дунд үйлдвэрлэлийг
дэмжих , гадаадын зээл тусламжийн хөрөнгөнөөс дэмжлэг үзүүлэх
5.5.6 Чацаргана боловсруулах технологийн тоног төхөөрөмжийг лизингээр оруулж ирэх
ажлыг зохион байгуулах
5.6 Зургадугаар зорилтын хүрээнд
5.6.1 Чацаргана судлалаар ажиллаж буй судлаачид , мэргэжилтнүүдийг дэмжиж олон
улсын хурал , энэ чиглэлээр үр дүнд хүрч байгаа улс оронд явуулах , сургаж мэргэжүүлэх .
5.6.2 Чацаргана судлалаар эрдэм шинжилгээний илтгэл ном бичих, орчуулах
уралдаан болзол зарлаж дүгнэж урамшуулах
5.6.3. Чацарганы аж ахуй хөгжүүлж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
зохион байгуулах , тэргүүн туршлага , шинжлэх ухааны ололтуудыг хэвлэл радио,
телевизээр нийтийн хүртээл болгохын чацуу төрөлжсөн товхимол , зурагт хуудас , гарын
авлага болгон түгээх
5.7. Долдугаар зорилтын хүрээнд
5.7.1. Хүмүүсийн буруу үйл ажиллагаа болон ган, усны үерийн улмаас сүйдэж доройтсон
байгалийн чацарганы талбайд нөхөн тарилт , шигүү ургасан хэсэгт сийрэгжүүлэлт
хийх,эзэнжүүлэх , Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд ойн зурваст чацаргана тариалах
5.7.2. Чацаргана тариалж болох газар нутгийн судалгаа гаргах
5.8. Наймдугаар зорилтын хүрээнд
5.8.1 ОХУ -ын Барнаул , Японы Ибараки, Энэтхэг зэрэг хот , муж улсуудтай хамтын
ажиллагаа хөгжүүлэх
5.8.2 Чацарганы чиглэлээр мэргэшсэн гадаад дотоодын хүмүүсийг урьж лекц уншуулах ,
туршлагыг нь түгээх
5.8.3 “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ засгийн газрын бусад хөтөлбөр, Олон
улсын хандивлагчдаас хэрэгжүүлж байгаа төслүүдтэй нягт уялдуулах
5.8.4 Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд орон нутгийн эрдэм шинжилгээний
байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудыг өргөнөөр оролцуулах
Зургаа . Бүтээгдэхүүн , үйлчилгээний шалгуур үзүүлэлт
6.1 Чацарганаар хийсэн бүтээгдэхүүн түүний үйлчилгээ нь дараах шалгуур
үзүүлэлтүүдийг хангасан байна.
6.1.1. Чацаргана нь Увс аймгийн нутагт бүрэн нутагшсан өөрийн онцлог давуу чанаруудыг
агуулсан байна.
6.1.2 Нэг бутнаас авах жимс, жимсгэнд агуулагдах тос , амин дэмийн болон хүний
организмд хэрэгтэй микро элемэнтүүдийн агууламжаараа бусад газарт ургаж буй
чацарганатай адил буюу илүү байх.
6.1.3 Чацарганы суулгац , бүтээгдэхүүнүүд нь Олон улсын стандартаар баталгаажсан ,
чанарын тэмдэг , бүтээгдэхүүний /лого /-той болсон байх.
6.1.4. “Чацаргана хөтөлбөр хэрэгжсэнээр ажилгүйдэл , ядуурал буурч иргэдийн орлого
нэмэгдэх .
6.1.5 Хөтөлбөр хэрэгжсэнээр татварын бааз суурь өргөжих.
6.1.6 Энэ хөтөлбөрийгхэрэгжүүлэх нь байгаль орчинд ямарч халгүй төдийгүй ногоон бүс
нэмэгдсэн байх.
Долоо . Хөтөлбөрийн удирдлага , зохион байгуулалт , санхүүжилт
7.1. Хөтөлбөрийн удирдлага , зохион байгуулалт
7.1.1 Аймгийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймгийн зөвлөл нь дэргэдээ
зөвлөх баг, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах зохицуулагч ажилтантай байна.
Сумдад салбар зөвлөлүүд ажиллана.
7.1.2 Хөтөлбөрийн зөвлөлийг аймгийн Засаг дарга удирдах бөгөөд түүний бүрэлдэхүүнд
аймгийн ИТХурлын төлөөлөгч.чацарганы холбооны төлөөлөл, төсөл, хөтөлбөрийн ба
эрдэм шинжилгээний ажилтнууд , аймгийн ЗДТГ –ын мэргэжилтнүүд , иргэд , ААНБ-ын
төлөөлөл орсон байна.
7.1.3 Зөвлөх багийг чацарганы асуудлаар судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэд
, чацарганаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд ,аж ахуйн нэгж, байгууллагын
төлөөллийг оролцуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилно .
7.1.4 Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хариуцсан зохицуулагч
, ажилтан боловсруулж аймгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж , хэрэгжүүлэх ажлыг
зохион байгуулна .
7.1.5 Аймгийн Засаг дарга хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардалд
санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
7.1.6 “Чацаргана” сан байгуулна .
7.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ .
7.2.1 Иргэдийн өөрсдийн хөрөнгө
7.2.2 Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө
7.2.3 Орон нутгийн төсвийн хөрөнгө, өмч хувьчлалын орлого
7.2.4 Орон нутгийн орлогын тухайн жилийн давсан хэсэг .
7.2.5 Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл , техникийн болон буцалтгүй
тусламж , хандивын хөрөнгө
7.2.6 Бусад
Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
8.1 Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр хэмжинэ .
8.1.1 Чацарганы суулгац бэлтгэлт , тариалсан бут , иргэн өрх, аж ахуйн нэгж
байгууллагын тоо , хураасан жимсний хэмжээ , жил бүрийн өсөлтийн хувь .
8.1.2 Борлуулалтын орлогын өсөлт
8.1.3 Экспортонд гаргасан тоо хэмжээ , орлогын өсөлт
8.1.4 Шинээр бий болсон ажлын байрны тоо , өсөлт
8.1.5 Хөрөнгө оруулалт , түүний өсөлт
8.2 Тухайн жилийн эхэнд хөтөлбөрийн хүрээнд хүрэх шалгуур үзүүлэлтийг аймгийн
зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгаж , дараа онд дүгнэж нийтэд мэдээлж байна.
Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
9.1 Гарах үр дүн
9.1.1 Чацаргана тариалах талбайг нэмэгдүүлж , боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна .
9.1.2 Чацарганыг дотоодын хэрэгцээнээс гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
салбар болгон хөгжүүлнэ.
9.1.3 “Ногоон хэрэм ” хөтөлбөрийн хүрээнд байгуулах ойн зурвас , уул уурхайн ашигт
малтмалыг олборлох явцад эвдэрсэн хөрсөнд болон элсний нүүдэл зогсоох , байгалийн
Чацарганы талбайг нөхөн сэргээх , өргөжүүлэхэд шаардлагатай суулгацыг тогтмол
бэлтгэдэг материаллаг баазтай болсон байна.
9.1.4 Энэхүү хөтөлбөрийгхэрэгжүүлэх явцад Чацарганы аж ахуй , үйлдвэрлэлээр дагнан
ажиллах 1500-аас доошгүй ажлын байр бий болно .
9.1.5 Жилд дотоод гадаад зах зээлд 1000 тн чацаргана нийлүүлдэг болсон байна.
9.1.6 Нийт 1500-aас доошгүй га-д чацаргана тариалдаг болсон байна.
ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ТУРШСАН ЧАЦАРГАНЫ ШҮҮС

                          ХУУРАЙШУУЛАХ ТЕХНОЛОГИ

      Монгол улсын гавъяат багш, академич Ч.Авдай нарын эрдэмтдийн судалгаагаар
1тн чацаргаас 26-70кг тос, 600л цэвэр шүүс, 50кг поливитамин, 200-250л дарс үйлдвэрлэх
бололцоотой гэж дүгнэсэн байдаг. Үнэхээр 21 зууны иргэд нийлэг хүнс тэжээлээс
татгалзаж байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн рүү хошуурах болсон энэхүү сонирхолд
нийцүүлэн манай улс чацарганыг боловсруулан нэмүү өртөг шингээн дэлхийн стандартад
нийцүүлэн үйлдвэрлэл явуулж олон улсын зах зээлд экспортловол нүдээ олсон ажил
болохоор байна.

      Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд манай оронд чацарганы биологи физиологи,
химийн найрлага, нөөц судлал, түүнийг тарималжуулах, ОХУ-д гаргасан сортуудыг
нутагшуулах, улмаар шинэ сорт эх орондоо бий болгох, ургац нэмэгдүүлэх, жимс хураах,
үйлдвэрлэлийн нөхцөлд боловсруулж ашиглах технологи, эмчилгээ сувилгаанд хэрэглэх
талаар ихээхэн ажлууд хийгдэж байна. Чацаргана хөрс голдоггүй, элс хайргатай хөрсөнд
ургаж буурцагт ургамлуудын адил хөрсөнд азот хуримтлуулж хөрсөө сайжруулдаг
онцлогтой ургамал юм.

      Хүн төрөлхтөн чацарганы өвчин анагаах эмчилгээний чанарыг эрт үеэс мэдэж
эмчилгээ, хүнсний зориулалтаар ашигласаар иржээ. Чацарганы жимс, навч, шүүс, тос
зэрэг нь биологийн идэвхитэй хүнс тэжээлийн суурь болох эрдэс аминдэмээр баялаг
бөгөөд тэдгээр нь органик нэгдлээр элбэг байдаг тул бие махбодид шимэгдэх, үйлчлэх
байгалийн онцгой чанартай түүхий эд юм. Чацаргана жимсний үндсэн бүрэлдэхүүн нь тос,
шүүс юм. Тос нь А,Е витамин, фосфолипид, холин, бетан, тосны хүчил агуулах бөгөөд
жимсний зөөлөн эдийн 2,8-8%, үрийн 12-13% нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд
каротиноид 225-378 мг/%, каротин 4-6,3%, токоферол 170-330 мг/%, харин үрийн тосонд
каротиноид 23-36,8 мг/% агуулагдана. Биологийн хүчтэй идэвхт бодис болох стерол
зөөлөн эдийн тосны 1,24-2,39%, үрийн тосны 1,2-2,12% эзэлнэ. Чацарганы шүүсэнд
аскорбины хүчил 68-144,9 мг/%, бетаин 295,4-370,8 мг/%, холин 2,95-35,5 мг/%, Р
витамины бодис 95,8-217,8мг/%, катехин 81-209,7 мг/% агуулагдана.
Чацарганы сортуудын биохимийн үзүүлэлт

   Сорт              Тос %    Хуурай         Сахар %    Хүчил %             Витамин     Каротин
                              бодис %                                          С             мг/%

                                                                             Мг/%

Витаминная            4,6       9,4            4,8            1,6             124            3,4

  Аяганга             5,8       9,6            5,6            2,2             147            5,0

  Баянгол             5,1      11,3            7,3            2,6             131            4,8

    Б-32              4,0      10,9            8,9            1,6             65             2,1

 Оранжевая            5,3       9,0            6,6            2,4             189            4,1

 Обильная             5,1       9,6            8,2            1,5             125            2,7

  Обская              5,0       9,0            8,1            1,5             132            2,6

Превосходная          4,6      12,8            8,7            1,8             144            2,3

 Солнеяная            4,4       9,9            7,5            2,0             142            2,2

  Чуйская             5,3      10,1            9,3            1,4             125            3,5

Чацарганы макро, микро элементүүд

  Нэр        Үнс                                       Мг/кг
               %        Na     K        Ca      Mg      Fe          Mn        Cu      Zn       Co

Чацарганы    0.63      2090   5680     492      382     200         487       0.5     24       2.4
  шүүс

Чацарганы    1.17       440   1350    1296      393     280          17      23.5     96.5     0.74
  хальс

Чацарганы      3.3      290   4800     349     1088     84          10.44    22.2     157      0.4
   үр
Chatsargana
Chatsargana

More Related Content

What's hot

"Цэцэгт ургамал" 5-р анги
"Цэцэгт ургамал" 5-р анги"Цэцэгт ургамал" 5-р анги
"Цэцэгт ургамал" 5-р ангиtsbmb
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргахPugoo Pugo
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 
хүнсний ногоо
хүнсний ногоохүнсний ногоо
хүнсний ногооuugiitseegii87
 
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухайбага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухайCopy Mn
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхMunkhbayar Tumurbat
 
Altaa hicheel
Altaa hicheelAltaa hicheel
Altaa hicheelatuya68
 
8 angi amitnii_erhten_togtoltsoo-2
8 angi amitnii_erhten_togtoltsoo-28 angi amitnii_erhten_togtoltsoo-2
8 angi amitnii_erhten_togtoltsoo-2nayna-1
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогbdeegii_9100
 
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэхогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэOdon Otgonjargal
 
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологиНийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологиMaral Ganbat
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь А. Ариунзаяа
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгойchintse
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 

What's hot (20)

"Цэцэгт ургамал" 5-р анги
"Цэцэгт ургамал" 5-р анги"Цэцэгт ургамал" 5-р анги
"Цэцэгт ургамал" 5-р анги
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргах
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
хүнсний ногоо
хүнсний ногоохүнсний ногоо
хүнсний ногоо
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухайбага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай
бага насны хүүхдийг чийрэгжүүлэх тухай
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГААЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
ЦЭЦГИЙН ТАЛААРХ СУДАЛГАА
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
 
Altaa hicheel
Altaa hicheelAltaa hicheel
Altaa hicheel
 
8 angi amitnii_erhten_togtoltsoo-2
8 angi amitnii_erhten_togtoltsoo-28 angi amitnii_erhten_togtoltsoo-2
8 angi amitnii_erhten_togtoltsoo-2
 
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
 
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэхогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
хогийг хэрхэн зөв ангилж, дахин боловсруулах вэ
 
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологиНийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи
Нийлэг хальсан хүлэмжин д нарс шинэсний тарьц ургуулах технологи
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгой
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
Lecture15
Lecture15Lecture15
Lecture15
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 

Similar to Chatsargana

Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Ankhbileg Luvsan
 
гандиймаа
гандиймаагандиймаа
гандиймааshuree53
 
гандиймаа
гандиймаагандиймаа
гандиймааg-huu
 
Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5ubugerelchimeg
 
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсМонгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсAnkhbileg Luvsan
 
Бордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварБордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварtsengeleeeee
 
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааAnkhbileg Luvsan
 
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...Ankhbileg Luvsan
 
89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vanduiGoddemii Godii
 

Similar to Chatsargana (20)

Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
Дархан-Уул аймгийн ногоон байгууламжинд чимэглэлийн модлог ургамлын нутагшсан...
 
2013 эмчилгээ 04
2013 эмчилгээ  042013 эмчилгээ  04
2013 эмчилгээ 04
 
2013 эмчилгээ 04
2013 эмчилгээ  042013 эмчилгээ  04
2013 эмчилгээ 04
 
2013 эмчилгээ 03
2013 эмчилгээ  032013 эмчилгээ  03
2013 эмчилгээ 03
 
үаа лекц 5
үаа лекц 5үаа лекц 5
үаа лекц 5
 
гандиймаа
гандиймаагандиймаа
гандиймаа
 
гандиймаа
гандиймаагандиймаа
гандиймаа
 
Lecture14
Lecture14Lecture14
Lecture14
 
Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5Mehanikjuulalt lekts-5
Mehanikjuulalt lekts-5
 
2013 эмчилгээ 14
2013 эмчилгээ  142013 эмчилгээ  14
2013 эмчилгээ 14
 
Lekts 12
Lekts 12Lekts 12
Lekts 12
 
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээсМонгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
Монгол оронд төмсний эрлийзжүүлэг хийсэн ажлын үр дүнгээс
 
Бордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх зааварБордоо хэрэглэх заавар
Бордоо хэрэглэх заавар
 
үаа лекц 1
үаа лекц 1үаа лекц 1
үаа лекц 1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгааМонгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа
 
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
Хөх далан хальс жимсгэний сортуудыг Дархан-Уул аймагт нутагшуулах боломжийг с...
 
89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui89195501 ovyosnii-vandui
89195501 ovyosnii-vandui
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 
лекц5
лекц5лекц5
лекц5
 

More from davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвалdavaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology bookdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Ordavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтdavaa627
 

More from davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 

Chatsargana

  • 1. Жимс, жимсгэний судалгааны үр дүн Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд жимсний аж ахуйг хөгжүүлэх зорилгоор тариалангийн төв бүс, алтайн өвөр говь, их нууруудын хотгор, Дорнот талын бүсүүдэд туршилтын бааз, эрдэм шинжилгээний станц, хүрээлэн байгуулж Алим, чавга, чацаргана, бөөрөлзгөнө, үхрийн нүд, интоор зэрэг жимс жимсгэний 100 гаруй дээжийг тарьж туршин ирээдүйтэй 30 шахам сортыг нутагшуулж, нутгийн / чацарганы Улаангом, Тэс, Чандмань, үхрийн нүдний Дархан, Шаамар/ 5 сортыг шинээр гаргаж, жимст цэцэрлэгийн талбай улсын хэмжээгээр 900 гаруй га талбайд хүрч жилдээ 300-600 т ургац хурааж манай орны тариалангийн бүс нутгуудад ямар жимс жимсгэний ургамлыг тарьж болохыг батлаж тогтоосон. Энэ хугацаанд алим, чацаргана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, тошлой, интоорыг тариалах, үржүүлэх иж бүрэн технологи боловсруулж, зөвлөмж гарган улмаар сүүлийн 20 жилд нутагшсан сортын 300.0 мян ширхэг суулгац үржүүлж үйлдвэрлэлд шилжүүлээд байна. Цаашид Жимст цэцэрлэгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд: - Хуучин байсан жимст цэцэрлэгийг сэргээх - Өвчин хортон болон ганд тэсвэртэй, ургац арвинтай шинэ сортоор эх цэцэрлэг байгуулах - Үржүүлгийн газрыг мэрэгжлийн байгууллагыг түшиглэн бүсчлэн байгуулах - Мэргэжилтэн бэлтгэх, жимс сонирхогчдыг мэрэгшүүлэх - Зэрлэг жимс жимсгэний одоогийн бодит нөөцийг тогтоох - Зэрлэг жимс жимсгэнийг селекцийн эх материал болгон ашиглаж сайжруулах замаар өөрийн орны сорт дээжүүдийг шинээр гаргахад удаан хугацааны төсөл хэрэгжүүлэх - Жимс жимсгэнэ тарих өрх болон жижиг аж ахуй нэгжүүдийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх - Ахиухан тархалт, нөөц бүхий жимс жимсгэнэ ургадаг газар нутгийг аймаг, сум бүр хяналтандаа авч хүн хүч, хөрөнгө гарган хамгаалах ажлыг өргөн хүрээтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна
  • 2. Чацаргана. Чацаргана (Латин хэл: Hippophae) нь Elaeagnaceae овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ногддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Ази зэрэг хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий. Бүх төрлийн жимс, жимсгэний дотроос манай орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицсон, жимснийхээ найрлаганд С, А, К, Е, В, В9, Р зэрэг витамин, тос биологийн идэвхит бодис агуулдаг чацаргана нь хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд мөн. Чацарганы нэг га таримал талбайд 1000-1250 бут суулгаж, нэг эм бутнаас жимс боловсорч байх үе (9-р сар)- д 5-7кг, өвөл жимс хөлдөсний дараа 2,5-4 кг жимс хураан авдаг. Бидний судалгаагаар 1 тонн жимснээс 28-70 кг тос, 600л цэвэр шүүс, 50кг поливитамины бэлдмэл, 200-250л амтат дарс болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой. . Чацарганыг хувиараа тариалах, жимсийг гэр орны нөхцөлд боловсруулах арга хялбар, гаргаж авсан бүтээгдэхүүн нь витамины байнгын дутагдалд орж байдаг манай орны хүн ам, ялангуяа хүүхэд, эхчүүд, өндөр настай, өвчтэй хүмүүст нэн их ашигтай. Чацарганы жимс 2.44 мг % хүртэл амин хүчил, 6.77 мг % хүртэл саахар, 315 мг % хүртэл аскорбины хүчил (С витамин), 27.9 мг % хүртэл каротин (А витамин), 16.0 мг % хүртэл токоферол (Е витамин) болон бусад олон төрлийн витамин, төмөр , бор, марганц зэрэг бичил элементийг агуулдаг. Чацарганы үр 12.5% хүртэл, харин хальс, өтгөн хэсэг нь 8.8 % хүртэл тос агуулах ба тосонд байгаа каротин түүний эмчилгээний үнэт шинж чанарыг тодорхойлж байдаг
  • 3. Сүүлийн 30 гаруй жилд манай оронд чацарганыг үржүүлж суулгац бэлтгэх тариалах, шинэ сорт гаргаж авах, ОХУ-ын сортуудыг нутагшуулах, ургац нэмэгдүүлэх, механикжсан аргаар хурааж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж үр ашигтай хэрэглэх талаар өргөн судалгаа явагдаж зохих үр дүнд хүрэв. 2010 оны 3 сард Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөр батлагдан гарав. Энэхүү хөтөлбөрт чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль хамгаалах, хүн амыг олон төрлийн амин дэм бүхий жимс жимсгэнээр тогтвортой хангахын тулд жил бүр 5 саяас доошгүй суулгац бэлтгэх, материаллаг бааз, мэргэжлийн хүмүүсийн нөөцийг бүрдүүлж таримал чацарганы талбайг 2012 онд 10 мянган га, 2016 онд 20 мянган га-д хүргэх зорилго тавьсан юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд чацаргана болон бусад төрлийн жимс, жимсгэний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрхзүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх явдал юм.
  • 4. Чацаргана тарих ОРРАНИК МОНГОЛ ЧАЦАРГАНА Ач холбогдол: Үр жимсэнд нь C, B1, B2, E, F, A, K, P, PP-ийн төрлийн амин дэмүүд, органик хүчлүүд, сахар полифенолүүд, эфирын тос болон бусад олон төрлийн бодис агуулагдана. Үр жимсний махлаг эд болон үрнээс нь чацарганы тос гарган авч эмчилгээнд хэрэглэнэ. Биологийн онцлог: Таримал нь 3-4м хүртэл өндөр ургадаг өтгөн титэмтэй, холтос нь гөлгөр хар саарал өнгөтэй, навч нь дараалалсан байрлалтай. Боловсорч гүйцсэн жимс нь шар, улаан шар, улаан гэх мэт олон өнгөтэй, жимсний дотор бор саарал юмуу хар хүрэн хатуу хальстай зууван хэлбэрийн жижиг үртэй, 1000 үрийн жин нь 15-20гр байдаг. Чацаргана нь хөрсний үржил шим, чийгийг их шаарддаг. Тарих агротехник Талбай сонгох: Үржил шим сайтай, хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн зэрэг ямар ч төрлийн хөрс байж болно. Хөнгөн сэвсгэр хөрсөнд үндэсний систем нь илүү сайн зохицох бөгөөд хүнд шавранцар, хужир марзтай хөрсөнд муу ургадаг. Талбайг бэлтгэх: Чацаргана тарих талбайг нэгээс хоѐр жилийн өмнө бэлтгэнэ. Хавар аль болох гүн /25-40см/ хагалж зуны чийг тунадас, хог ургамлын ургалт зэргийг харгалзан хэд хэдэн удаа өнгөн боловсруулалт хийнэ. Талбайг боловсруулахын өмнө 1м2 талбайд 10- 12кг шим бордоо хийнэ. Тарихын өмнө чацаргана тарих шан буюу нүхэндээ бууц 8-10кг, суперфосфат 40г, шивтрийн шүү 25г, хлорт кали 15г-аар бодож бордоно. Чацаргана тарих нүхийг 80см диаметртэй ухаж бэлтгэх ба нэг удаад 3-4 хувин усаар усална. Чацарганы суулгацын үндэсний хүзүүг хөрснөөс 10-15см дор суулгана. Усалгааныхаа дараа хөрсийг хуурай бууц, шороогоор 3-5см зузаан хучиж чийгийн ууршилтыг аль болохоор багасгана. Суулгах материал: Суулгацанд стандартын шаардлага хангасан нэг, хоѐр, гурван настай суулгацыг хэрэглэнэ. Тарих суулгацыг модлог мөчрөөр ургуулж бэлтгэсэн бол нэг настай 15см-ээс доошгүй өндөртэй байна. Суулгацыг тарихын өмнө үндсийг нь хатаахгүйгээр чийгтэй нойтон шороо буюу усанд байлгана. Суулгацыг талбайд суулгах, тарих: Чацарганыг тарихад нэг дор 2-3 сорт тариж болно. Ингэхдээ эр, эм ургамлын тоог тохируулах хэрэгтэй. Манай оронд хавар ургамлын нахиа хөөхийн өмнө 4-р сарын сүүлч, 5-р сарын эхний хагаст тарих нь хамгийн ашигтай хугацаа
  • 5. юм. Арчилгаа: Энэ ургамалд хийгдэх үндсэн арчилгааны нэг нь сийрүүлэлт. Чацарганы үндэс хөрсний өнгө хэсэгт байрладаг учир сийрүүлэлтийг их гүн хийж болохгүй 10см хүртэл гүнд хийх нь тохиромжтой. 1м2 талбайд 15-20кг, дээд хэмжээ нь 40кг хүртэл хийж бордоно. Ийм учраас хавар нахиа задрахын өмнө 40г суперфосфат, 25г шивтрийн шүү, 15г калийн давсыг 1м2 талбайд орохоор бодож чийгтэй хөрсний 5-7см-ийн гүнд жигд үеэр хийнэ. Дараагийн нэмэлт бордоо болгож 1м2 талбайд 20г суперфосфат, 10г калийн давсаар бордоно. Усалгаа: Чацарганы үндэсний систем нь хөрсний гүнд тархдаггүй учир чийгэнд дуртай, ялангуяа цэцэглэлт жимслэлт болон жимс өсөж томрох үедээ илүү эхийг шаарддаг онцлогтой. Чацарганыг ердийн жилд 7-8 удаа, хуурай гандуу жилд 10-12 удаа усална. Ургац хураалт: Чацарганы жимс нь 8-р сарын 3-р арав хоногоос эхлэн боловсордог. Энэ үед С витамин хамгийн их байна. Жимсний хальс нимгэрч, амархан хагарах үед хураалтыг зогсоож жимсээ хөлдтөл нь хүлээнэ. 15 хэмээс дээш хүйтэнд хөлдөх бөгөөд энэ үед хураалтыг хийхдээ модон доороо дэвсгэр дэвсээд модныхоо иш мөчрүүдийг сэгсрэх, доргиох аргаар жимсийг нь унагааж авна. Чацарганы хураалтын /намрын/ дараах арчилгаа: 9-р сарын сүүлч 10-р сарын эхээр намрын цэнэг усалгаа хийнэ. Усалгааны дараа талбайд хог ургамлын үлдэгдлийг цэвэрлэж хөрсийг сийрүүлж, сэвсгэр болгож орхино. Өвчин, хортонтой тэмцэх арга технологи: Чацарганы хивэн – Gelechia hippophaella: Чацарганы хивэн шаргалдуу саарал өнгөтэй, өмнөд далавч нь боровтор өнгөтэй ба далавчны захаар жижиг хар цэгүүдтэй, хойд далавч өнгөлөгдүү шаргал саарал өнгөтэй.Биеийн гадаргуу өнгөлөг саарал хайрсаар бүрхэгдсэн ба харин толгой нь мөнгөлөг саарал, гонзгойдуу хэлбэрийн хайрсаар бүрхэгдсэн байдаг. Хивэнгийн хэвлий шаргал саарал өнгөтэй.Бөөрөнхийдүү хэлбэрийн цайвар шаргалдуу туяатай, 0.6-0.7 мм урт, 0.35-0.44 мм өргөн өндгийг 3-12 ширхэгээр буюу хэсэг хэсгээр нь төрүүлдэг. Хүрэнцэрийн бие ээрүүл хэлбэртэй ба хойд талруугаа арай нарийссан, цайвар шаргал өнгөтэй, хар хүрэн өнгийн толгойтой.Хүүхэлдэйн шатанд шилжихийн өмнөхөн ягаавтар ногоон өнгөтэй болдог.Хүүхэлдэй нь хөрсний өнгөтэй адилхан ба нимгэн хальсан бүрхүүлд орсон байдаг. Энэхүү бүрхүүлээс хүүхэлдэйг нь гаргаж үзэхэд хүрэндүү өнгөтэй, ээрүүл хэлбэртэй, 7 мм урт, 2-2.5 мм өргөн биетэй.Чацарганы хивэн найман
  • 6. сарын нэг хоѐрдугаар арав хоногт эвцэлдэлтэнд орж хоѐрдугаар арав хоногийн сүүлчээс 9 сарын хоѐрдугаар арав хоног хүртэл өндөглөнө. Өндөгний шатандаа өвөлжиж, өндөгнөөс тавдугаар сарын гурав дахь арав хоногоос нэгдүгээр шатны хүрэнцэр эхлэн гарч зургаан сарын гуравдугаар хоногоос найман сарын эх хүртэл хүүхэлдэйн шат үргэлжилнэ.Чацарганы хивэнгийн хөнөөл нь чацарганы ургалтын бүх шатанд харилцан адилгүй хэмжээтэйгээр гэмтэл учруулдаг. Тэмцэх арга: Децис, Каратэ, сумицидин болон бусад пиретройд инсектицидийн аль нэгийг 0.3-0.5 л/га тунгааар чацарганы нахиа задрах эхэн үед хэрэглэнэ. Чацарганы ялаа – Rhagoletis batava: Монгол оронд тархсан чацарганы ялаа 4-5 мм урт, хар өнгийн биетэй. Толгой нь шаргалдуу, далавч нь тунгалаг, эмэгчин ялааны хэвлийн төгсгөл шовх болсон, хуурамч хүүхэлдэйн шатандаа өвөлжинө. Хуурамч хүүхэлдэй чацарганы бутны ѐроол хэсгийн хөрсөн дээр унасан хагдарсан навч, мөчрийн доор орж өвөлжинө.Ялааны нэгдүгээр удам чацарганы жимсийг 60-80 хувиар хөнөөж ихээхэн уршиг үзүүлэдэг.Эмэгчин ялаа 200 гаруй өндөг төрүүлнэ.Авгалдай нь хорхой хэлбэрийн, цагаан өнгөтэй, хөлгүй, 0.7 мм урт биетэй ба чацарганы жимсний зөөлөн эдийг идэж устгадаг.Иймээс долоон сарын эхээр ялаатай тэмцэх арга ажиллагааг төлөвлөж явуулна.Чацарганы ялааны хөнөөл, тархалтын голомт үүсгэсэн газар нутагтаа ургацыг 70%-иас дээш хувиар идэж гэмтээсэн байдаг. Тэмцэх арга: Чацарганы модны ѐроолын хагдарсан навчийг цэвэрлэж, хөрсийг сийрүүлэх, намрын цэнэг усалгааг арван сард 1-2 удаа хийнэ. Децис, Каратэ зэрэг пиретройд нэгдлийн инсектицидийг 0.4-0.5л/га тунгаар 2-3 удаа хэрэглэж болно.
  • 7. Чацарганы шүүсийг тетрапак савлагаанд үйлдвэрлэв Монголд анх ТетраПак технологийг нэвтрүүлж байсан МонФрэш компанийн хамт олон бусад үйлдвэрлэгч нараас анх удаа эх орны шингэн сүүг ТетраПак технологиор үйлдвэрлэн хэрэглэгч та бүхэндээ хүргэж байсан бол бяцхан хэрэглэгчддээ зориулан чацарганы шүүсийг анх удаа ТетраПак 250 мл соруултай савлагаанд үйлдвэрлэсэн. Энэ удаа мөн л анх удаа 1 литрийн ТетраПак савлагаанд чацарганы шүүсийг шууд уух зориулалттай үйлдвэрлэн худалдаанд гаргаж энэхүү салбартаа ямагт тэргүүлэгч гэдгээ баталлаа. Чацаргана жимсний ач хобогдолыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй бөгөөд жимснүүдийн хаан хэмээх өргөмжлөлтэй энэхүү жимсний шүүсийг ердийн темпартурт 12 сар хүртэлх хадгалах бололцоо бүхий орчин үеийн ТетраПак технологиор боловсруулан 1 литрийн хэмжээтэйгээр танд болон танай гэр бүлийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж сэрүүн улирал хаяанд ирж Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэсч, амьсгалын замын халдварт өвчинүүд газар авч байгаа өнөө цаг үед худалдаанд гарч байгаа нь ач холбогдолтой юм. МонФрэш компанийнхан 250 мл-ийн Бяцхан доктор болон 1 литрийн Фрэш брэндийн ТетраПак савлагаатай чацарганы шүүсээ экспортонд гаргаж, дэлхийд танигдсан Монгол брэнд нэгээр нэмэгдэх цаг ойрхон байна.
  • 8. “ЧАЦАРГАНА” ХӨТӨЛБӨР Нэг. Жимс, жимсгэний хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал 1.Жимс, жимсгэнэ нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, сахар, эрдсийн элемент болон биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал бүтээгдэхүүн төдийгүй бут сөөг нь ойн зурвас, ногоон байгууламж байгуулах замаар хөрс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, элсний нүүдлийг зогсооход хамгаалалт болдог олон талын ашиг тустай. Манай оронд байгаль, цаг уурын нөхцөлд зохицсон 60 гаруй зүйлийн зэрлэг жимс, жимсгэнэ ургадаг. 2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор насанд хүрсэн хүн жилд дунджаар 87.6 кг, өдөрт 240 гр жимс, жимсгэнэ хэрэглэх нь зохистой гэж үздэг. Манай улсын нэг хүн 1990 онд 12 кг жимс, жимсгэнэ хэрэглэж байсан бол 2007 онд 8.4 кг болж буурсны зэрэгцээ чанарын баталгаагүй импортын жимс хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд жимс, жимсгэний хэрэгцээ огцом өсч, байгалийн жимсийг олон хэлбэрээр ашиглаж байгаа ч, нөөцийг нь арвижуулах асуудал хоцорч байна. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 1200 га талбайд жимс, жимсгэнэ тариалж байгаагийн 80 гаруй хувийг чацаргана эзэлж байна. Чацаргана нь найрлагадаа C, B1, B2, B9, A, K, F, B, P бүлгийн амин дэм, тос, биологийн идэвхт бодис агуулан хүнсний болон гоо сайхан, эмийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд тул түүний эрэлт хэрэгцээ дотоодод ч, дэлхийн зах зээл дээр ч жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай орны эрдэмтэн судлаач, аж ахуй эрхлэгчид өөрийн орны болон ОХУ-ын 10 гаруй сортын чацарганыг нутагшуулан үржүүлэх, тариалах агротехникийг бий болгож, шинэ сорт гаргах, жимс хураах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологитой болсон байна. Хоѐр. Хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл 3. Нэг га талбайд 1200-1600 чацарганы суулгац суулгаж нэг бутнаас 7-10 кг жимс хурааж, 1 тонн жимснээс 20-50 кг тос, 600 л цэвэр шүүс, бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах бодит бололцоотой бөгөөд нийт зарцуулсан хөрөнгийг 2-3 жилд нөхөж ашигтай ажиллах тооцоог эрдэмтэд гаргасан байна. Жимс, жимсгэнэ, түүний дотроос чацаргана тариалах хөдөлгөөнийг дэмжих, түүнийг хүмүүсийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх, ажлын байр бий болгохын зэрэгцээ боловсруулах үйлдвэр байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо хэрэглэх, гадаад зах зээлд нийлүүлэх тодорхой бодлоготой ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Сүүлийн 40-өөд жилийн туршлагаас үзэхэд чацарганыг манай орны аль ч бүсэд тариалах бололцоотой байна. 4. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 20 мянган га хүртэл талбайд чацаргана тариалж, түүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэж заасныг үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулав. Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим 5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ногоон эдийн засгийн үзэл баримтлалд тулгуурлан дараахь зарчмыг баримтална: 5.1. Гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын аль ч дамжлагад
  • 9. стандарт, эрүүл ахуйн шаардлагыг чанд баримтлах; 5.2. Экспортын баримжаатай экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих; 5.3. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан техник, технологийн дэвшил, шинжлэх ухааны ололтыг ашиглах; 5.4. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын харилцан ойлголцол, иж бүрэн түншлэлийг чухалчлах. Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, зорилт 6. Хөтөлбөрийн зорилго нь чацарганыг аж ахуйн болон өрхийн тариалангийн чиглэлээр 20 мянган га хүртэл талбайд тариалж цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль орчныг хамгаалах, хүн амыг амин дэм бүхий жимс, жимсгэнээр тогтвортой хангахад оршино. 7. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ: 7.1. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх; 7.2. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, хураан авах, боловсруулах технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах; 7.3. Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг технологийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих замаар бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх; 7.4. Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжих замаар жимс, жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг бууруулах; 7.5. Хөтөлбөрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, жимс, жимсгэнэ, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох. Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 8. “Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх” зорилтын хүрээнд: 8.1. Чацаргана, жимс, жимсгэнэ тариалж байгаа болон түүний үр жимс, түүхий эдийг боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж санал боловсруулах; 8.2. Чацаргана, жимс, жимсгэний бүтээгдэхүүний стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх, НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хууль эрх зүйн хорооноос баталсан зөвлөмж, удирдамж, стандартыг мөрдүүлэх; 8.3. Дотоодын үйлдвэрлэлийг импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор тухайн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах; 8.4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх болон шинжлэх ухааны ололт, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиг үүрэг бүхий жимс, жимсгэний асуудал хариуцсан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгж байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах; 8.5. Чацаргана, жимс, жимсгэнэ тариалсан талбай болон хураасан ургац, боловсруулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг статистикийн мэдээнд албан ѐсоор оруулах; 8.6. Ашигт малтмалын хайгуул, ашиглалт явуулсан газар нутагт төрөл бүрийн модлог, бутлаг ургамал, түүний дотор чацаргана тариалах замаар байгаль орчны нөхөн сэргээлт
  • 10. хийх санал боловсруулах. 9. “Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, хураан авах, боловсруулах технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах” зорилтын хүрээнд: 9.1. Чацаргана, жимс, жимсгэний төрөл зүйлийн онцлог шинж чанарын харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт тохирсон шилмэл сортыг сонгон тарьж ургуулах агротехнологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх; 9.2. Органик гаралтай ургамал хамгааллын болон ургалтыг идэвхжүүлэгч бодис, бордоо болон чацаргана тариалах, хураан авах, хадгалах, боловсруулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах; 9.3. Чацарганы жимснээс шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авах, хадгалах, хэрэглэх технологи, уг бүтээгдэхүүний биохимийн найрлага, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд эрдэм шинжилгээ, клиник судалгаа хийх шинжлэх ухааны төслүүд хэрэгжүүлэх; 9.4. Жимс хураах, хадгалах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг боловсронгуй болгож, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх; 9.5. Чацарганы тосыг өндөр цэвэршилттэй үйлдвэрлэх, төрөл бүрийн хэрэглээ, зориулалтаар савлах, чацарганы жимс, навч, мөчир, холтосыг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах туршилт явуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бий болгох; 9.6. Чацаргана, жимс, жимсгэний чиглэлээр ажиллаж байгаа судлаач, мэргэжилтэн, үйлдвэрлэл болон жимс, жимсгэний аж ахуй эрхлэгч, сонирхогчдыг дэмжин дотоод, гадаадын мэргэжлийн сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх; 9.7. Жимс, жимсгэний аж ахуй эрхлэгч болон үйлдвэрлэгчдэд зориулсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулж үйлдвэрлэгч, тариаланчдыг танхимын болон ажлын байран дээрх сургалтад хамруулах; 9.8. Чацаргана, жимс, жимсгэний чиглэлээр үйлдвэрлэл дээрээ сургалт явуулж байгаа ажил олгогчдод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх. 10. “Чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг технологийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих замаар бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд: 10.1. Шилмэл сортын чацаргана, жимс, жимсгэний суулгац үржүүлэн зах зээлд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн бэлтгэсэн суулгацыг худалдан авч жимс, жимсгэнэ тариалах иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлттэй нөхцөлөөр нийлүүлэх; 10.2. Жил бүр усалгаатай тариаланг өргөжүүлэх чиглэлээр улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийн 25 хүртэл хувийг чацаргана, жимс, жимсгэний талбайг усжуулахад зарцуулах; 10.3. Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр жимс, жимсгэний аж ахуй эрхлэх иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх; 10.4. Усалгаатай тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас хэлбэрээр, худгийн дэргэд болон иргэд хувийн хашаа, талбайд чацарганыг дангаар нь буюу бусад жимс, хүнсний ногоотой зэрэгцүүлэн тариалах хөдөлгөөнийг өрнүүлэх; 10.5. Төмөр зам, автозамын дагуу, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд ургуулж байгаа ойн зурваст чацаргана тариулах; 10.6. Байгалийн чацаргана, жимс, жимсгэний нөөцийг тогтоон, аймаг, сум хяналтад авч
  • 11. нөхөн сэргээлт, шигүү ургасан хэсэгт сийрэгжүүлэлт хийх ажил зохион байгуулах; 10.7. Жимс, жимсгэнэ бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүх дамжлагад үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах; 10.8. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг урамшуулан дэмжиж, үндэсний болон олон улсын түвшинд монголын газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэх арга хэмжээ авах, гадаадын зах зээл, маркетингийн судалгаа хийх; 10.9. Стандартын шаардлагад нийцсэн бага, дунд оврын боловсруулах үйлдвэр болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох орчин үеийн техник, технологи бүхий томоохон цогцолбор үйлдвэрийг бүсчлэн байгуулахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, гадаадын зээл, тусламжид хамруулах; 10.10. Чацарганы үйлдвэрлэл шинээр эрхлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь аж ахуйн нэгж, иргэд урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр олох боломжийг бүрдүүлэх, эцсийн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зэх зээлд борлуулах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх. 11. “Бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжих замаар жимс, жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг бууруулах” зорилтын хүрээнд: 11.1. Байгалийн жимс, жимсгэнэ, чацарганыг тарималжуулах, нутагшуулах, түүнийг селекцийн эх материал болгон ашиглаж сайжруулах замаар өөрийн орны байгаль цаг уурын нөхцөлд зохицсон арвин ургац бүхий сорт, дээжүүдийг бий болгох; 11.2. Бүс нутгийн уур амьсгалын онцлог, жимс, жимсгэнэ тариалж ирсэн уламжлалд тулгуурлан үхрийн нүд, мойл, улаалзгана, бөөрөлзгөнө, долоогоно, нохойн хошуу, тошлой, нэрс, аньс, гүзээлзгэнэ, тэс, өрөл, алим, давжаа алим, чавга зэрэг жимс, жимсгэнийг нутагшуулан турших, тариалахыг дэмжих; 11.3. Жимс, жимсгэний генефонд байгуулах, манай улсад ургах боломжтой жимс, жимсгэний мод, суулгацыг гадаад орнуудаас оруулан турших, тариалахад дэмжлэг үзүүлэх; 11.4. Хамгаалагдсан хөрсөнд нимбэг, жүрж, алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг ургац арвинтай жимс, жимсгэнэ тариалах, тэдгээрийн төрөл бүрийн сортын суулгац, үрслүүлэг үржүүлэх, судалж турших санаачилгыг бүх талаар дэмжих; 11.5. Органик жимс, жимсгэний тариалалтыг бүх талаар дэмжин Ногоон барааны тэмдэгтийг нэвтрүүлэх, жимст цэцэрлэгийг ашиглан “Ногоон аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх; 11.6. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэний мод, бутыг төв суурингийн цэцэрлэг, ногоон байгууламжид тариалан цэцэрлэгжүүлэлтэд өргөн ашиглах. 12. “Хөтөлбөрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, дотоодын жимс, жимсгэнэ, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох” зорилтын хүрээнд: 12.1. Жимс, жимсгэний ач холбогдол түүний зохистой хэрэглээ болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ашигт чанарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах; 12.2. “Монгол-Чацаргана” брэнд бүтээгдэхүүнийг бий болгон дотоодын болон олон улсын уулзалт, семинар, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сонирхогч орнуудад сурталчлан таниулах, хамтарч ажиллах; 12.3. Сургалтын байгууллагыг түшиглэн дотоодын жимс, жимсгэний зохистой хэрэглээг бий болгоход чиглэсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэн хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх;
  • 12. 12.4. Цэцэрлэг, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллын газруудад болон “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд дотоодын үйлдвэрийн стандарт, чанарын шаардлага хангасан жимс, жимсгэнэ болон тэдгээрийг боловсруулсан бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх; 12.5. Чацаргана, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалах, дахин боловсруулах талаар шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, шинжилгээний үр дүн, иргэд, аж ахуйн нэгжийн туршлага, санал санаачилгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, түгээх; 12.6. Жимс, жимсгэнэ болон тэдгээрийг боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын дотоод, гадаадын сүлжээг бий болгох. Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат 13. “Чацаргана” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар 2016 он хүртэл хэрэгжүүлнэ: 13.1. I үе шат-2010-2012 он 13.1.1. хөтөлбөрийг сурталчлах, чацаргана, бусад жимс, жимсгэний аж ахуй эрхлэх, хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулан, жилд 5 саяас доошгүй суулгац бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж тариалсан талбайн хэмжээг 10.0 мянган га хүртэл нэмэгдүүлнэ. 13.1.2. чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр жимс, жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангаж маркетингийн сүлжээг бий болгоно. 13.2. II үе шат-2013-2016 он 13.2.1. жимс, жимсгэнэ тариалах чадавхийг бэхжүүлсний үндсэн дээр чацаргана тариалалтыг 20.0 мянга хүртэл га-д хүргэн өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэрийг бүсчлэн байгуулж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн органик гарал бүхий газар зүйн заалттай, экологийн цэвэр нэрийн бүтээгдэхүүнийг бий болгож, экспортод тогтвортой гаргадаг болно. 13.2.2. чацаргана, жимс, жимсгэнэ тариалах, ургац хураах, боловсруулах үйл ажиллагааг тогтмолжуулж дотоодын хэрэглээ, экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлнэ. Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт 14. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана. Үндэсний зөвлөлийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ. 15. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох сайд, дэд сайд, яам, агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон байх бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө. 16. Аймаг, нийслэлд хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөл ажиллах бөгөөд түүнийг тухайн шатны Засаг дарга ахалж, гишүүдэд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл орж ажиллана. 17. Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлүүд боловсруулан баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр тооцож ажиллана. 18. Хөтөлбөрт заагдсан зарим зорилт, чиг үүрэг, үйл ажиллагааг шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. 19. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг аймаг, нийслэл нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад, төрийн
  • 13. захиргааны төв байгууллага нь жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнана. Найм. Хөтөлбөрийн санхүүжилт 20. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ: 20.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө; 20.2. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө; 20.3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариаланг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангаас олгох хөрөнгө; 20.4. Ойжуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлийн сан болон уг зориулалтаар улсын төсөвт тусгагдсан хөрөнгө; 20.5. Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө; 20.6. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулж байгаа хөрөнгө; 20.7. Бусад эх үүсвэр.21. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжийн өөрийнх нь хөрөнгө оруулалттай хослуулан хөтөлбөрт заасан үр дүнд хүрэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ. Ес. Хүлээгдэж байгаа үр дүн 22. Чацаргана, бусад жимс, жимсгэнэ тариалах талбай нэмэгдэж, боловсруулах үйлдвэр байгуулагдан Монгол Улс 20 мянга хүртэл га талбай бүхий жимст цэцэрлэгтэй болно. 23. Органик гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ өсч жимс, жимсгэний дотоодын хэрэгцээг 30 хувиар хангана. 24. Чацарганы судалгааг гүнзгийрүүлж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан дотоодын хэрэгцээнээс гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж хөгжинө. 25. Экологийн нөхөн сэргээлт хийх, мод, суулгац үржүүлэх, хот цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн үйл ажиллагаа өргөжинө. 26. Байгалийн чацаргана болон бусад жимс, жимсгэний талбайг хамгаалалтад аван нөхөн сэргээж, байгалийн жимс, жимсгэнийг зохистой ашиглах тогтолцоо бүрдэнэ. 27. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад жимсний аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлээр дагнан ажиллах 20 мянгаас доошгүй ажлын байр бий болгож, жимс, жимсгэний аж ахуй нь газар тариалангийн бие даасан дэд салбар болон хөгжинө. 28. Таримал жимс, жимсгэний нэр төрөл нэмэгдсэнээр хүн ам аюулгүй, экологийн цэвэр жимс, жимсгэнийг хүнсэндээ тогтвортой хэрэглэдэг болно.
  • 14. Арав.Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт 29. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр хэмжинэ: Хүрэх түвшин Хэмжих Одоогийн № Үзүүлэлт нэгж түвшин I үе шат II үе шат Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 1 баталсан эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагааны хэрэгжилтээр түүний хэрэгжилт 2 Чацаргана тариалсан талбай га 960 10000 20000 3 Хураан авсан ургац тонн 500 3500 7000 мянган 4 Бэлтгэсэн суулгац 300 5000 6000 ширхэг Дотоодын үйлдвэрлэлийн жимс, 5 хувь 0.5 10 30 жимсгэний хангамж 6 Шинээр бий болох ажлын байрны тоо хүн 1000 10000 20000 Элсний нүүдлээс хамгаалах, байгаль 7 нөхөн сэргээх зориулалтаар га 60 1000 3000 чацарганыг ашигласан байдал 8 Экспортолсон бүтээгдэхүүн үйл ажиллагааны хэрэгжилтээр Байгалийн чацаргана, жимс жимсгэний 9 үйл ажиллагааны хэрэгжилтээр талбай сэргээгдсэн байдал Шинжлэх ухаан, биотехнологийн 10 ололтыг үйлдвэрлэлд ашигласан үйл ажиллагааны хэрэгжилтээр байдал
  • 15. Чацаргана түүний ашиглaлт судалгааны өнөөгийн байдал : Бүх төрлийн жимс жимсгэний дотроос манай орны байгаль , цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн зохицсон ургамал бол чацаргана юм. Чацарганы найрлагад С, А, К, Е, В, Р бүлгийн витамин тос , биологийн идэвхит бодис , амин хүчил агуулагддаг . Чацаргана нь хүнсний болон эм , гоо сайхны олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд болдог . 1976 онд явуулсан судалгаагаар Монгол орны баруун хойт , хойт хэсэгт байрлах томоохон голуудын сав газруудад 30 мянга шахам га талбайд зэрлэгээр ургаж байсан бол хүмүүсийн буруу үйл ажиллагаа, ган усны үертэй холбогдон энэ талбайн хэмжээ эрс багасжээ. 1965 онд Алтайн хязгаараас таримал Чацарганы хэд хэдэн сортын суулгац авч , мөн Монгол орны байгалийн чацарганы сонгомол дүрсүүдийг цуглуулж Улаангомын ХАА-н нэгдсэн туршлага станцын талбайд тариалснаар чацарганы таримал цэцэрлэг байгуулах ажил эхэлжээ. Улаанбаатар хот , Увс , Ховд , Завхан , Сэлэнгэ , Хөвсгөл , Говь -Алтай , Хэнтий, Дорнод , Баянхонгор , Төв аймгийн нутгийн хэд хэдэн цэгт чацаргана ургаж ургац өгч байна. 1964 оноос Увс аймагт чацаргана судлалын суурь тавигдаж төрийн соѐрхолт , доктор Б.Лааган ОХУ -ын Алтайн хязгаар, Барнаулын жимс жимсгэний хүрээлэн , Горно -Аптайн жимсний станцтай харилцаа тогтоож харьцуулсан судалгаа туршилт явуулж тус бүс нутагт чацарганы Масличная, Витаминная , Щербинка сортуудыг нутагшуулж суулгац үржүүлгийн эхлэл тавигдсан байна. 1986 онд Орос -Монголын эрдэмтэд хамтран чацарганы морфологи , биологи , селекц , биохими , технологийн иж бүрэн судалгаа явуулж эх орны “Чандмань ”, “Улаангом ”, “Тэс” сортыг гарган авсан байдаг. Чацарганы суулгац бэлтгэх арга, тоног төхөөрөмжийн судалгаа явуулж хүлэмжийн нөхцөлд ногоон мөчир үржүүлэх замаар суулгац бэлтгэж болохыг тогтоосон нь чацаргана тариалалтыгинэмэгдүүлэх үндэс суурь болж өгсөн. 1980 1990-аад оны эцэс гэхэд Увс аймаг 500 га-ийн услалтын систем бухий 360 га-ийн чацарганы иэцэрлэгтэй болж жилд 300 гаруй тн чацаргана хурааж байлаа. Тус аймгийн чацарганы судалгааг олон эрдэмтэд тал бүрээс нь судалсан . Тухайлбал Б.Лааган , Б.Бат Очир нар селекц , сорт судалгаа , суулгац ургуулах технологи , Ч.Авдай , Б.Балган нар чацаргана хураах , тариалах ажлын механикжилт , Б.Сүрэнхор , Төмөр , Батаа нар чацаргана боловсруулах техник .технологи , Цэндээхүү Увсын чацарганы биологи,
  • 16. морфлоги , биохими , Долгорсүрэн , Г.Баяраа нар чацаргана тариалах технологи /услах , бордох , хөрс боловсруулах / асуудлаар судалгаа хийж 7 хүн эрдмийн зэрэг хамгаалж , 30 гаруй шинэ бүтээлийн патент авч , 5 хүн төрийн соѐрхол хүртсэн . Энэ ажлын хүрээнд ном товхимол гарын авлагатай болж оюуны зохих нөөцийн сан бүрдсэн . Тус аймагт байгалийн чацарганыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж цэвэр тос , стандартын тос , шарз , өтгөрүүлсэн шүүс, витамины бүрдэл үйлдвэрлэж Увсын гэсэн тодотголтой нутгийн нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн болсоор ирсэн . Дэлхийн байгалийн чацарганы нөөцийн 80% нь Алтай -Саян- Тагнын нуруу , түүний салбар уулсаас эх авсан гол мөрний сав нутаг , далайн түвшний 1000 м орчимд өргөгдсөн бүс нутаг болох Сибирь, Их нууруудын хотгорт тархсан байдгаас авч үзвэл Чацаргана тариалж илүү үр дүнд хүрэх нутаг бол Увс юм. Байгалийн зэрлэг болон Увсаас бусад нутагт тариалсан чацарганы нэг бутнаас 5-7 кг жимс авдаг байхад “Чандмань ” сортын нэг бутнаас 25-30 кг жимс авч байжээ. Эндээс үзэхэд Чацарганы жинхэнэ өлгий нутаг нь Увс аймаг мөн гэсэн хоѐр дахь баталгаа болж байна. Олон улсын чацарганы ассоциацийн шугамаар зохиогддог үйл ажиллагаанд оролцож гадаад орнуудтай холбоотой ажиллаж байгаа ч гэсэн Увс аймагт тариалах талбайн хэмжээ өсөхгүй, түүний судалгаа тариалалт ашиглалтын талаар нэгдсэн бодлого үндсэндээ байхгүй байна. Эрдэмтэн судлаачдын хүчээр Чацаргана боловсруулах 10-аад жижиг үйлдвэр байгуулж , тос , шүүс, поливитамины ханд , дарс, ундаа, Чацарганы шүүсээр баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан боловч ихэнх үйлдвэрүүд түүхий эдийн дутагдал , технологи , тоног төхөөрөмжөө цаашид боловсронгуй болгоогүйн улмаас эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасч харин Чацарганыг гар дамжуулан худалдаж иргэд буцалгаж уух байдлаар бага хэмжээгээр ашиглах боллоо . Гадаад орнуудад хүнс, эмчилгээ гоо сайхны олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх , хөрс эвдрэлээс хамгаалах , тал хээрийг ойжуулахын тулд түүнийг их хэмжээгээр тариалж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэн эрэлт хэрэгцээ маш түргэн өсч Хятад , Япон, Энэтхэг , Герман , Солонгос зэрэг орны үйлдвэрлэгчид манай улсаас чацарганы жимс, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авах хөрөнгө оруулах хүсэлт тавих боллоо . Улсын хэмжээнд 1990-1993 онд тарьмал болон байгалийн талбайгаас жилд 400-500 тн чацаргана хураадаг байсан бол энэ хэмжээ одоо бараг 5 дахин буурчээ .
  • 17. Энэ нь бодлогогүй ажил баримжаагүй болдгын нэгэн илэрхийлэл юм. Иймд энэ чухал бүтээгдэхүүнийг бодлогын түвшинд гаргаж нутгийн бренд болгох асуудлыг шийдвэрлэх цаг үе болсон гэж үзэж энэхүү хөтөлбөрийг боловсруулах нь зүйтэй. Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Монгол улсын Засгийн газрын болон Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг суурин нэг бүтээгдэхүүн ”, “Нэг сум нэг бүтээгдэхүүн ” хөдөлгөөн өрнүүлж, өрсөлдөх чадвар бүхий чанар сайтай бүтээгдэхүүн бий болгож дотоод , гадаадын зах зээл дээр гаргахыг дэмжихээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор “Чацаргана” хөтөлбөр боловсруулав . 1.2. Нэг тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ нэрд гарсан газрууд дэлхийд төдийгүй манай оронд ч цөөнгүй бий. Тухайлбал Булганы “Сайханы айраг” Өвөрхангайн “Уянгын гэр” гэх зэрэг олон бүтээгдэхүүнийг нэрлэж болох юм. Тэгвэл Увс аймаг улсдаа алдартай “шаргал цай”-тай төдийгүй Увсын чацарганаараа Монголдоо төдийгүй дэлхийд алдарших боломж бий. 1.3. Энэхүү хөтөлбөр нь чацарганыг тарималжуулан зах зээлд гаргаж Увсын брэнд болгоход нийт иргэдийн үүсгэл санаачлагыг өрнүүлэх , ажлын байр нэмэгдүүлэх , иргэн өрх бүрийн орлогыг өсгөх үндсэн дээр ядуурлыг бууруулах улмаар экологийн цэвэр бүтээгдэхүүн бий болгож дотоодын төдийгүй гадаад зах зээлд өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ . Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын баталсан “нэг суурин - нэг бүтээгдэхүүн ” хөтөлбөр, Олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төслүүдтэй нягт уялдуулах замаар зохион байгуулж үр дүнд хүрэх болно . 1.4 Чацаргана тариалалт , боловсруулалтыг нэмэгдүүлэхийн ач холбогдол . Чацаргана тариалахдаа 1 га талбайд 500-1800 суулгац суулгаж нэг бутнаас 5-7 кг жимс хурааж 1 тн жимснээс 20-70 кг тос , 600 л цэвэр шүүс, 50 кг поливитамины бэлдмэл , 200-250 л амтат дарс, бусад төрлийн бүтээгдэхүүн боловсруулж , мөн өтгөрүүлсэн шүүсийг өөр түүхий эдтэй хольж олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой бөгөөд тариалж , хураахад зарцуулсан зардлаа 3-4 жилд нөхдөг, тос болон бусад бүтээгдэхүүнийг гадаад оронд экспортолж эх орны вал ютын нөөцийг өсгөх, хүн амыг ажлын байртай болгож , ядуурлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой . Чацаргана Монгол орны аль ч хэсэгт ургадаг, тэсвэртэй , учир хөрс хамгаалах , засгийн газрын “Ногоон хэрэм ” хөтөлбөрийн дагуу өргөн тариалж ойжуулалтад ашиглахын хамт жимсийг нь түүж иргэд
  • 18. амьдрал ахуйдаа хэрэглэж , арчилж хамгаалж байх давуу талтай . Нэг га талбайд чацаргана тариалаад зөвхөн жимсээ борлуулсан өрх айл гэхэд л жилдээ 12 саяас доошгүй төгрөгийн орлого олох боломжоор хангагдана . Хоёр . Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл , хэрэгжүүлэх хугацаа 2.1 Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл 2.1.1 Байгалийн тос ихтэй чацарганы өлгий нутаг нь Монгол , ОХУ -ын Буриад , Тува , Алтайн хязгаар юм. Манай оронд чацарганыг үржүүлэх , тариалах агротехник , ОХУ -ын болон өөрийн орны 10 гаруй сортын чацарганыг нутагшуулах асуудлыг шийдвэрлэж , жимсийг хураах , үйлдвэрлэлийн аргаар боловсруулах техник , технологийн үндсийг тавьж сүүлийн 40-өөд жилд түүнийг тариалж ирсэн байдлаас үзэхэд чацарганыг нутгийн аль ч цэгт түүний дотор Увс аймагт өргөн хэмжээгээр тариалж ашиглах бүрэн бололцоотой . 2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа “Чацаргана” хөтөлбөр дараах үе шатаар хэрэгжинэ . 2.2.1. Нэгдүгээр үе шат: 2006-2010 он хөтөлбөрийг сурталчлах , мэргэжил арга зүйн эөвлөмж , сургалт мэдээллээр хангах , туршлага солилцох , үзүүлэх сургуулиуд зохион байгуулах , нийт иргэдийг хамруулан нэг айл өрх дундажаар 10-15 буттай болгохын тулд жилд 50.0-100.0 мянган суулгац үржүүлэх аж ахуйн нэгжүүд байгуулан дэмжиж чацаргана тариалах ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх , борлуулалтын сүлжээ бий болгож экспортонд гаргах, чацаргана хураах ажиллагаа” хөнгөвчлөх , чацаргана боловсруулах техник технологийг сайжруулах 2.2.2 Хоёрдугаар үе шат: 2010-2016 он чацаргана тариалах ажлыг бүрэн механикжуулж техник , технологийг боловсронгуй болгож хүчин чадал ихтэй өндөр технологиор ажиллах, боловсруулах үйлдвэр шинээр байгуулах , өргөтгөх, байгалийн чацарганыг түүхий эд бэлтгэх нэг эх үүсвэр болгох , чацаргана тариалах ургац хураах , боловсруулах , ашиглах үйл ажиллагааг өргөжүүлэн бие даасан салбар болгон хөгжүүлэх Чацарганыг Увсын , цаашилбал Монголын брэнд болгох . Гурав . Хөтөлбөрийг боловсруулах шаардлага , зарчим 3.1 Хөтөлбөр боловсруулах шаардлага 3.1.1 Чацаргана, түүний бүтээгдэхүүн аливаа цацраг идэвхжилтийн хордлого тайлдаг , хамгаалдаг , хөлдөлт, түлэгдэлт , ходоод гэдэсний шархлааг анагаадаг зэрэг эмчилгээний
  • 19. олон үр дүнтэй нь нотлогдсон билээ. Мөн дэлхийн озоны давхарга цоорч цаг уур өөрчлөгдөж байгаа эрин үед чацаргана түүний бүтээгдэхүүн илүү эрэлт хэрэгцээтэй боллоо . Монгол хүн сансарт нисэхдээ энэ туршилт хийж нотолсон билээ. Эдгээрийг иш үндэс болгон Увс нутаг чацарганаараа брэнд бүтээх шаардлагатай гэж үзэв. 3.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчим баримтална . 3.2.1. Иргэдийн бүтээлч санал санаачлагыг шинжлэх ухааны ололттой зөв хослуулах чацаргана тариалах , ургац хураах боловсруулах , эмчилгээнд хэрэглэх , хадгалах технологийг шийдвэрлэж брэнд бүтээгдэхүүн “Чацаргана” байх боломжийг бүрдүүлнэ . 3.2.2. Чацарганыг дэлхийн төвшинд судалсан практикт суурилан , орон нутгийнхаа хэмжээнд бүтээлчээр хэрэгжүүлэхэд бүхий л ажлыг чиглүүлнэ . 3.2.3 Энэ ажлыг гүйцэтгэх , хүмүүсийн хүчин зүйлийг үнэлэх , чадавхийг сайжруулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ. 3.2.4. Борлуулалт , үйлдвэрлэлтийн нэгдсэн сүлжээнд оруулахад дэмжлэг үзүүлнэ. Дөрөв. Хөтөлбөрийн зорилго , зорилт 4.1. Хөтөлбөрийн зорилго . Чацарганыг аймгийн бүх нутагт өргөн хэмжээгээр тариалж нийт иргэдийг хамруулах хөдөлгөөн өрнүүлж улмаар аймгийн нэрийн бүтээгдэхүүн болгох дотоод гадаадын зах зээлд тэргүүлэх хэмжээнд хүргэхэд оршино. 4.2 Хөтөлбөрийн зорилт Дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтууд дэвшүүлж байна. 4.2.1 Нэгдүгээр зорилт : Хөтөлбөрийн зорилго , ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах . 4.2.2 Хоѐрдугаар зорилт : Манай аймагт нутагшсан өөрийн болон ОХУ -ын тослог сайтай , арвин ургац өгдөг сортын чацарганы суулгацыг бэлтгэж тариалах талбайг өргөжүүлэх . 4.2.3. Гуравдугаар зорилт : Чацарганы жимс хураах , үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологи , тоног төхөөрөмжийг боловсронгуй болгож , чацарганы иж бүрэн боловсруулах үйлдвэрүүд байгуулах . 4.2.4 Дөрөвдүгээр зорилт : Хийгдсэн судалгаа , туршилт , үйлдвэрлэлийн ажлын үр дүн, гадаад орнуудын туршлагад тулгуурлан үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх.
  • 20. 4.2.5. Тавдугаар зорилт : чацаргана тариалах боловсруулах талаар хамтран ажиллах дотоод гадаадын иргэд аж ахуйн нэгж байгууллага сан , төсөл, хөтөлбөрүүдийн хүчийг ашиглан шинээр хоршоо , компани байгуулах чацарганы аж ахуй эрхлэлтийг бүх хүрээнд дэмжих . 4.2.6. Зургадугаар зорилт : чацарганы талаархи эрдэм шинжилгээний туршилт , судалгаа хийх, түүний ололт амжилт, гарч буй шинэ санал санаачлагыг дэмжиж нийтийн хүртээл болгох 4.2.7. Долдугаар зорилт : Байгалийн чацарганы талбайн тооллого хийх, хамгаалалтанд авах , эзэнжүүлэх , нөхөн сэргээлт хийх замаар нийт талбайн хэмжээг өсгөхийн хамт , чацарганыг айл өрхийн хашаанд тариалах , цөлжилт, хөрсний эвдрэлээс хамгаалахад өргөн ашиглах . 4.2.8 Наймдугаар зорилт : Гадаадын зах зээлд хамтран ажиллах түнштэй болох Тав . Хэрэгжүүлэх арга хэмжээ 5.1 Нэгдүгээр зорилтын хүрээнд 5.1.1. Хөтөлбөрийн зорилго , ач холбогдол үр ашиг- чацаргана тариалалт боловсруулалтын гадаад дотоодын туршлага , шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа шинжилгээний үр дүн, иргэдийн санал бодол , шинэ санаа туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах 5.1.2. Чацаргана үржүүлэх , үр ашгийг дээшлүүлэх талаар өргөн ярилцлагыг бүх сумдыг хамруулан зохион байгуулж “Чацаргана” судлаач эрдэмтэд энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг оролцуулан Олон улсын бага хурлууд зохион байгуулах . 5.1.3 Чацарганаар хийж байгаа дэлхийн шилдэг бүтээгдэхүүн , түүнийг боловсруулж байгаа технологи , өөрийн аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг оролцуулан , үзэсгэлэн яармагийг сум , бүс, аймаг , улсын төвшинд зохион байгуулах 5.1.4 “Увсын брэнд ” чацаргана болно гэдгийг улсын хэмжээнд мэдээлж зар, реклам явуулах 5.1.5 Чацаргана тариалалтаар амжилт олж буй иргэн, аж ахуйн нэгж. Байгууллага болон практик ач холбогдолтой судалгаа шинжилгээний өгүүлэл бичсэн эрдэмтэн , судлаач мэргэжилтнийг шалгаруулан урамшуулдаг механизм бүрдүүлэх 5.1.6 “Чацаргана” тариалах , суулгац бэлтгэх үр шимийг ашиглах загвар төсөл боловсруулж нийтэд сурталчилах 5.2 Хоёрдугаар зорилтын хүрээнд
  • 21. 5.2.1. Улаангомын ХААНТСтанцад эх цэцэрлэгтэй болгож чацарганы суулгац бэлтгэх газруудыг нэгдсэн бодлогоор байгуулах . 5.2.2. Чацарганы суулгац услалтын систем томоохон голын хөндий түшигeүүлэн тарьж талбайн хэмжээг жил бүр 5-10 га-аар нэмэгдүүлэх . 5.2.3. Ажилгүйдэл , ядуурлын төслүүдийн эх үүсвэрээр чацаргана тариалах чацарганажуулах төсөл хэрэгжүүлэх 5.3 Гуравдугаар зорилтын хүрээнд 5.3.1. Чацарганы жимс хураах ажиллагааг механикжуулах . 5.3.2. Жилд 300-500 тн жимс боловсруулах үйлдвэр, жижиг цехийг байгуулах , өмнө ажиллаж байсан үйлдвэрийг сэргээн шинэчлэх 5.4 Дөрөвдүгээр зорилтын хүрэзнд 5.4.1. Чацарганы тос ялгаж авах технологийг сайжруулж жимс, бутны навч , хальсыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах судалгаа , туршилт явуулах . 5.4.2. Чацарганы тосыг 5-10 гр-аар савлах , шүүсийг эсгэхгүй хадгалах , технологи нэвтрүүлэх , аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох 5.4.3. Чацарганы жимсийг бусад жимс, жимсгэнэ, цагаан идээ , арвайн гурил зэрэг бусад бүтээгдэхүүнээр баяжуулж олон нэрийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг бий болгох 5.4.4. Чацарганаар үйлдвэрлэсэн гоо сайхны бараа.амтат дарс.ундаа, хүнсний бараа, бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнээс гадна гадаад зах зээлд гаргадаг болох . 5.5 Тавдугаар зорилтын хүрээнд 5.5.1 Төрийн соѐрхолт эрдэмтэн Б.Лааганы бий болгосон “Чандмань ” сортыг сэргээх 5.5.2. Чацаргана борлуулах төрөлжсөн сүлжээ байгуулж иргэд ААНБ-ын үйлдвэрлэсэн чацарганыг зах зээлд гаргах 5.5.3 Чацаргана тариалж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдийн суулгацны сортын чанарыг сайжруулах чацарганаар хийж байгаа бүтээгдэхүүний технологийг дэлхийн стандартад хүргэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэ õ. 5.5.4 Чацарганы чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг эхний 4 жилд орлогын албан татвараас чөлөөлүүлэх талаар холбогдох байгууллагуудад асуудал боловсруулж тавих .
  • 22. 5.5.5 Чацаргана тариалах түүний үр жимс боловсруулах , суулгац бэлтгэх чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгжид “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих , гадаадын зээл тусламжийн хөрөнгөнөөс дэмжлэг үзүүлэх 5.5.6 Чацаргана боловсруулах технологийн тоног төхөөрөмжийг лизингээр оруулж ирэх ажлыг зохион байгуулах 5.6 Зургадугаар зорилтын хүрээнд 5.6.1 Чацаргана судлалаар ажиллаж буй судлаачид , мэргэжилтнүүдийг дэмжиж олон улсын хурал , энэ чиглэлээр үр дүнд хүрч байгаа улс оронд явуулах , сургаж мэргэжүүлэх . 5.6.2 Чацаргана судлалаар эрдэм шинжилгээний илтгэл ном бичих, орчуулах уралдаан болзол зарлаж дүгнэж урамшуулах 5.6.3. Чацарганы аж ахуй хөгжүүлж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах , тэргүүн туршлага , шинжлэх ухааны ололтуудыг хэвлэл радио, телевизээр нийтийн хүртээл болгохын чацуу төрөлжсөн товхимол , зурагт хуудас , гарын авлага болгон түгээх 5.7. Долдугаар зорилтын хүрээнд 5.7.1. Хүмүүсийн буруу үйл ажиллагаа болон ган, усны үерийн улмаас сүйдэж доройтсон байгалийн чацарганы талбайд нөхөн тарилт , шигүү ургасан хэсэгт сийрэгжүүлэлт хийх,эзэнжүүлэх , Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд ойн зурваст чацаргана тариалах 5.7.2. Чацаргана тариалж болох газар нутгийн судалгаа гаргах 5.8. Наймдугаар зорилтын хүрээнд 5.8.1 ОХУ -ын Барнаул , Японы Ибараки, Энэтхэг зэрэг хот , муж улсуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх 5.8.2 Чацарганы чиглэлээр мэргэшсэн гадаад дотоодын хүмүүсийг урьж лекц уншуулах , туршлагыг нь түгээх 5.8.3 “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ засгийн газрын бусад хөтөлбөр, Олон улсын хандивлагчдаас хэрэгжүүлж байгаа төслүүдтэй нягт уялдуулах 5.8.4 Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд орон нутгийн эрдэм шинжилгээний байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудыг өргөнөөр оролцуулах Зургаа . Бүтээгдэхүүн , үйлчилгээний шалгуур үзүүлэлт 6.1 Чацарганаар хийсэн бүтээгдэхүүн түүний үйлчилгээ нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна.
  • 23. 6.1.1. Чацаргана нь Увс аймгийн нутагт бүрэн нутагшсан өөрийн онцлог давуу чанаруудыг агуулсан байна. 6.1.2 Нэг бутнаас авах жимс, жимсгэнд агуулагдах тос , амин дэмийн болон хүний организмд хэрэгтэй микро элемэнтүүдийн агууламжаараа бусад газарт ургаж буй чацарганатай адил буюу илүү байх. 6.1.3 Чацарганы суулгац , бүтээгдэхүүнүүд нь Олон улсын стандартаар баталгаажсан , чанарын тэмдэг , бүтээгдэхүүний /лого /-той болсон байх. 6.1.4. “Чацаргана хөтөлбөр хэрэгжсэнээр ажилгүйдэл , ядуурал буурч иргэдийн орлого нэмэгдэх . 6.1.5 Хөтөлбөр хэрэгжсэнээр татварын бааз суурь өргөжих. 6.1.6 Энэ хөтөлбөрийгхэрэгжүүлэх нь байгаль орчинд ямарч халгүй төдийгүй ногоон бүс нэмэгдсэн байх. Долоо . Хөтөлбөрийн удирдлага , зохион байгуулалт , санхүүжилт 7.1. Хөтөлбөрийн удирдлага , зохион байгуулалт 7.1.1 Аймгийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймгийн зөвлөл нь дэргэдээ зөвлөх баг, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах зохицуулагч ажилтантай байна. Сумдад салбар зөвлөлүүд ажиллана. 7.1.2 Хөтөлбөрийн зөвлөлийг аймгийн Засаг дарга удирдах бөгөөд түүний бүрэлдэхүүнд аймгийн ИТХурлын төлөөлөгч.чацарганы холбооны төлөөлөл, төсөл, хөтөлбөрийн ба эрдэм шинжилгээний ажилтнууд , аймгийн ЗДТГ –ын мэргэжилтнүүд , иргэд , ААНБ-ын төлөөлөл орсон байна. 7.1.3 Зөвлөх багийг чацарганы асуудлаар судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэд , чацарганаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд ,аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилно . 7.1.4 Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хариуцсан зохицуулагч , ажилтан боловсруулж аймгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж , хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна . 7.1.5 Аймгийн Засаг дарга хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 7.1.6 “Чацаргана” сан байгуулна . 7.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ .
  • 24. 7.2.1 Иргэдийн өөрсдийн хөрөнгө 7.2.2 Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө 7.2.3 Орон нутгийн төсвийн хөрөнгө, өмч хувьчлалын орлого 7.2.4 Орон нутгийн орлогын тухайн жилийн давсан хэсэг . 7.2.5 Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл , техникийн болон буцалтгүй тусламж , хандивын хөрөнгө 7.2.6 Бусад Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт 8.1 Хөтөлбөрийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр хэмжинэ . 8.1.1 Чацарганы суулгац бэлтгэлт , тариалсан бут , иргэн өрх, аж ахуйн нэгж байгууллагын тоо , хураасан жимсний хэмжээ , жил бүрийн өсөлтийн хувь . 8.1.2 Борлуулалтын орлогын өсөлт 8.1.3 Экспортонд гаргасан тоо хэмжээ , орлогын өсөлт 8.1.4 Шинээр бий болсон ажлын байрны тоо , өсөлт 8.1.5 Хөрөнгө оруулалт , түүний өсөлт 8.2 Тухайн жилийн эхэнд хөтөлбөрийн хүрээнд хүрэх шалгуур үзүүлэлтийг аймгийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгаж , дараа онд дүгнэж нийтэд мэдээлж байна. Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн 9.1 Гарах үр дүн 9.1.1 Чацаргана тариалах талбайг нэмэгдүүлж , боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна . 9.1.2 Чацарганыг дотоодын хэрэгцээнээс гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар болгон хөгжүүлнэ. 9.1.3 “Ногоон хэрэм ” хөтөлбөрийн хүрээнд байгуулах ойн зурвас , уул уурхайн ашигт малтмалыг олборлох явцад эвдэрсэн хөрсөнд болон элсний нүүдэл зогсоох , байгалийн Чацарганы талбайг нөхөн сэргээх , өргөжүүлэхэд шаардлагатай суулгацыг тогтмол бэлтгэдэг материаллаг баазтай болсон байна. 9.1.4 Энэхүү хөтөлбөрийгхэрэгжүүлэх явцад Чацарганы аж ахуй , үйлдвэрлэлээр дагнан ажиллах 1500-аас доошгүй ажлын байр бий болно . 9.1.5 Жилд дотоод гадаад зах зээлд 1000 тн чацаргана нийлүүлдэг болсон байна. 9.1.6 Нийт 1500-aас доошгүй га-д чацаргана тариалдаг болсон байна.
  • 25. ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ТУРШСАН ЧАЦАРГАНЫ ШҮҮС ХУУРАЙШУУЛАХ ТЕХНОЛОГИ Монгол улсын гавъяат багш, академич Ч.Авдай нарын эрдэмтдийн судалгаагаар 1тн чацаргаас 26-70кг тос, 600л цэвэр шүүс, 50кг поливитамин, 200-250л дарс үйлдвэрлэх бололцоотой гэж дүгнэсэн байдаг. Үнэхээр 21 зууны иргэд нийлэг хүнс тэжээлээс татгалзаж байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн рүү хошуурах болсон энэхүү сонирхолд нийцүүлэн манай улс чацарганыг боловсруулан нэмүү өртөг шингээн дэлхийн стандартад нийцүүлэн үйлдвэрлэл явуулж олон улсын зах зээлд экспортловол нүдээ олсон ажил болохоор байна. Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд манай оронд чацарганы биологи физиологи, химийн найрлага, нөөц судлал, түүнийг тарималжуулах, ОХУ-д гаргасан сортуудыг нутагшуулах, улмаар шинэ сорт эх орондоо бий болгох, ургац нэмэгдүүлэх, жимс хураах, үйлдвэрлэлийн нөхцөлд боловсруулж ашиглах технологи, эмчилгээ сувилгаанд хэрэглэх талаар ихээхэн ажлууд хийгдэж байна. Чацаргана хөрс голдоггүй, элс хайргатай хөрсөнд ургаж буурцагт ургамлуудын адил хөрсөнд азот хуримтлуулж хөрсөө сайжруулдаг онцлогтой ургамал юм. Хүн төрөлхтөн чацарганы өвчин анагаах эмчилгээний чанарыг эрт үеэс мэдэж эмчилгээ, хүнсний зориулалтаар ашигласаар иржээ. Чацарганы жимс, навч, шүүс, тос зэрэг нь биологийн идэвхитэй хүнс тэжээлийн суурь болох эрдэс аминдэмээр баялаг бөгөөд тэдгээр нь органик нэгдлээр элбэг байдаг тул бие махбодид шимэгдэх, үйлчлэх байгалийн онцгой чанартай түүхий эд юм. Чацаргана жимсний үндсэн бүрэлдэхүүн нь тос, шүүс юм. Тос нь А,Е витамин, фосфолипид, холин, бетан, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2,8-8%, үрийн 12-13% нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротиноид 225-378 мг/%, каротин 4-6,3%, токоферол 170-330 мг/%, харин үрийн тосонд каротиноид 23-36,8 мг/% агуулагдана. Биологийн хүчтэй идэвхт бодис болох стерол зөөлөн эдийн тосны 1,24-2,39%, үрийн тосны 1,2-2,12% эзэлнэ. Чацарганы шүүсэнд аскорбины хүчил 68-144,9 мг/%, бетаин 295,4-370,8 мг/%, холин 2,95-35,5 мг/%, Р витамины бодис 95,8-217,8мг/%, катехин 81-209,7 мг/% агуулагдана.
  • 26. Чацарганы сортуудын биохимийн үзүүлэлт Сорт Тос % Хуурай Сахар % Хүчил % Витамин Каротин бодис % С мг/% Мг/% Витаминная 4,6 9,4 4,8 1,6 124 3,4 Аяганга 5,8 9,6 5,6 2,2 147 5,0 Баянгол 5,1 11,3 7,3 2,6 131 4,8 Б-32 4,0 10,9 8,9 1,6 65 2,1 Оранжевая 5,3 9,0 6,6 2,4 189 4,1 Обильная 5,1 9,6 8,2 1,5 125 2,7 Обская 5,0 9,0 8,1 1,5 132 2,6 Превосходная 4,6 12,8 8,7 1,8 144 2,3 Солнеяная 4,4 9,9 7,5 2,0 142 2,2 Чуйская 5,3 10,1 9,3 1,4 125 3,5 Чацарганы макро, микро элементүүд Нэр Үнс Мг/кг % Na K Ca Mg Fe Mn Cu Zn Co Чацарганы 0.63 2090 5680 492 382 200 487 0.5 24 2.4 шүүс Чацарганы 1.17 440 1350 1296 393 280 17 23.5 96.5 0.74 хальс Чацарганы 3.3 290 4800 349 1088 84 10.44 22.2 157 0.4 үр