SlideShare a Scribd company logo
1 of 29
Оролт, гаралт, холболтын
төхөөрөмжүүд
Хүний хэл дээр байгаа өгөгдлүүдийг (тоо, тэмдэгт, зураг, дуу г.м)
компьютерийн хэл рүү хөрвүүлдэг (0,1) төхөөрөмжүүдийг
оролтын төхөөрөмж гэнэ.
Оролтын төхөөрөмжийн төрлүүд
Оролтын төхөөрөмжүүдийн үүрэг
• OCR- Optical character recognition нь ойсон
гэрлийн хүчдэл дээр суурилсан, үсгийн хэсэгт туяа
цохиулахад тэмдэгт уншиж оруулдаг төхөөрөмж юм
OMR - Officine Meccaniche Rezzatesi. Тусгай хүснэгт
унших төхөөрөмж
•Bar код уншигч нь төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр
байгаа bar кодыг уншиж оруулдаг. Bar код уншигчийн 3
төрөл бий.
-Pen type.
-Touch type.
-Laser type. Дэлгүүрт өргөнөөр ашиглагдаж байгаа.
Magnetic card reader. Соронзон картнаас хэрэгтэй
мэдээллийг уншиж оруулдаг төхөөрөмж. Бидний сайн
мэдэх дараах картууд байдаг. /бэлэн мөнгөний карт,
зээлийн карт, автомат үүдний бүртгэгч төхөөрөмж/
Track ball. Зарчимын хувьд хулганатай ижил боловч
хулганатай адилхан шилжүүлэхэд хоосон зай
шаарддаггүй. Дандаа notebook-д ашигладаг.
•Joystick. Компьютерийг удирдах гар. Бариул нь хойш,
урагш, баруун, зүүнд шилжих бөгөөд заагч сум түүний
удирдлагаар шилждэг. Тоглоомын машин ажиллуулах
Light pen. Дэлгэцэнд цэгээр юмуу дүрс илэрхийлэхэд
түүнийг зохицуулан оруулдаг төхөөрөмж.
Touch screen. Хуруу болон тусгайлан хэрэглэх үзгээр
дэлгэцэнд хүрвэл компьютерт заавар өгнө.
Image scanner. Цаасан дээр байгаа зураг дүрсийг
уншиж оруулдаг төхөөрөмж.
Digitizer. Мэдээлэл нь дараалсан координатад
суурилсан бөгөөд гэрэлтүүлэх цаасан дээр байгаа
дүрсийг курсороор координатыг тодорхойлж оруулдаг
төхөөрөмж.
Digital camera.
Гар. Keyboard Keyboard буюу гар нь хулганы адил
компьютерийн оролтын төхөөрөмж юм. Компьютерийн
гар нь бичгийн машинаас үүдэлтэй.
Энэ нь компьютерт гаднаас мэдээлэл оруулах,
системийн ажиллагааг удирдах үүрэгтэй товчлуурууд ба
товчлуурыг мэдрэх схем, дарагдсан товчлууруудыг
хүлээн авч, цааш дамжуулах үүрэг бүхий гарны
буферээс тогтоно.
Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бvхий
гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж
оруулах, програмыг удирдах үүрэгтэй.
Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг
QWERTY ба DVORAK гэж ангилдаг.
1.QWERTY Энэ гарыг 1800 онд механик бичгийн машинд зориулж
бvтээсэн.
2.DVORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд АНУ-ын
эрдэмтэн Дворак бvтээсэн байна. Ангилалын хувьд ерөнхийдөө 3
төрлийн гар байдаг. Үvнд:1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай
2. АТ гар - 84 товчлууртай 3. Өргөтгөсөн гар - 101-104 товчлууртай.
Эдгээр гарууд нь control,return, shift товчлууруудын байрлалаараа
хоорондоо ялгаатай байдаг. IBM гар дээр энэ товчлууруудаас гадна
page up,page down, home, end, insert, pause, num lock, scroll lock,
break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг.
Эндээс эхний хоёр төрлийн гарыг одоо нэгэнт ашиглахаа больсон
байна.
Гарыг системийн хайрцагт - DIN портоор - PS/2 портоор - USB портын
аль нэгээр холбож болно. Гарны товчлууруудыг 4 бүлэгт хувааж
үздэг.
1. Функциональ товчлуурууд
2. Бичгийн машины товчлуурууд
3. Стандарт удирдлагын товчлуурууд
4. Хос горимын бага гар
Хулгана. Mouse Компьютерийн хулгана нь дэлгэц дээрх
курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай
гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм.
1960-аад онд энэхүү төхөөрөмжийг хийх санаа
Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө
олон жилийн дараа олж авсан. Тэрээр “Дүрсийг гаргагч
системд зориулсан Х Y тэнхлэгийн дохиологч”-ийн эрхийн
бичгийг 1967 оны 6 сарын 21нд хүлээн авсан байна.
Энглбарт энэ төхөөрөмж дээрээ 10 гаруй жил ажиллажээ.
Үүнээс хойш нэг жилийн дараа OnlineSystem зөвлөлгөөнд
анх удаа хулганаа таницуулжээ. Анх 1984 онд хулгана нь
Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр үеэс
хойш компьютерийг ашиглах арга бүхэлдээ өөрчлөгдөж, түүн
дээр ажиллах нь өмнөхөөс илүү хялбар болсон байна. 1968
онд Стэндфордын судалгааны институтэд болсон алдарт
үзүүлбэрээс нь хойш хулганад дэлхий дахин анхаарлаа
хандуулсан байна.
Хулганы тусламжтай бид чиглүүлэгчээ (pointer) залж
тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана
таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт
дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелүүлж
хариу өгдөг. Хулгана хурууны товшилтыг сигнал болгон
компьютерт дамжуулдаг.
Хулгана нь физик бүтцийн хувьд гаднаас нь
харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг,
товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно.
Хулгана ямар програм дээр ажиллахаасаа хамаарч өөр
өөр үүрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана
2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн
хэрэглэгддэг. Windows үйлдлийн системд хэрэглэгч
сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно.
Хулганыг механик ба оптик гэж хоёр ангилдаг.
Компьютерийн хэл дээр байгаа өгөгдлүүдийг (0,1-ээр илэрхийлэгдсэн)
хүн ойлгодог хэл рүү (тоо, тэмдэгт, зураг, дуу г.м) хөрвүүлдэг , мөн
компьютероос мэдээлэл гаргадаг төхөөрөмжүүдийг гаралтын
төхөөрөмж гэнэ.
Гаралтын төхөөрөмжийн төрлүүд
Монитор. Monitor Монитор нь компьютер дэх мэдээлэл,
текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулах үүрэгтэй төхөөрөмж
юм. Өөрөөр хэлбэл уян болон хатуу диск доторх
мэдээллүүд, програм хангамжууд, тэдгээртэй ажиллах,
компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ
төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ. Монитор гэдэг
нь компьютер дэх зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой
салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь
мониторын зөвхөн экран нь юм. Харин зөөврийн
компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц
гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц
нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц
(display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний
компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.
Мониторууд хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй, дэлгэц
рүү электрон туяаг хэрхэн цацдаг вэ гэдгээрээ ялгагддаг.
Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.
Цэгийн болон өнгөний нягтрал. Maximum resolution Анхны компьютерүүдийн дисплей
ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг
үйлдвэрлэх болсон байна. Энд цэгийн(pixel) нягтралын тухай яригддаг ба харин хэдэн
өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог.
- MDA.Monohrome Display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
- CGA.Color Graphics Adapter нь 1981 онд гарсан, хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200
хүртэл цэг дүрсэлдэг ба дөрвөн өнгөтэй.
- EGA. Enhanced Graphics Adapter нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй,
хөндлөнгөөр 640 босоогоор 350 цэг дүрсэлдэг.
-VGA. Video Graphics Array-ийг 1987 онд гаргасан бөгөөд 640x 480 цэг бүхий 16 өнгөтэй,
эсвэл 320 x 200 цэг бүхий 256 өнгөтэй.
Дараах төрлийн дисплейнүүд гарсан байна.
-XGA.Extended Graphics Array нь 1990 онд гарсан 800x600 цэг бүхий 16,000,000 өнгөтэй
эсвэл 320x200 цэг бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.
-- SVGA.Super Video Graphics Array нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол
16,000,000 өнгийг 800х600 цэгтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280x1024 эсвэл
1600x1200 цэгтэй, 224,232 тооны өнгийг дүрслэх боломжтой байхаар сонгох боломжтой
байдаг.
-- UXGA. Ultra Extended Graphics Array нь 1600х1200 цэгийн нягтралтай, 16.8 сая өнгө
дүрслэх чадвартай. Гэвч дисплейнүүд нь тухайн компьютерт суурилагдсан дисплей
адаптертай уялдаж өнгө болон цэгийг дүрслэх учраас дисплей картын хүчин чадал сайн
байх хэрэгтэй.
-Дэлгэцийн хэмжээ. Viewable area Мониторын дэлгэцийг хэмжээгээр нь ангилж болох ба энэ нь
дэлгэцийн диагоналын дагууд нь хэмжихэд хэдэн инч нэгжтэй тэнцүү байгаагаар хэмжигддэг.
Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 14, 15, 20, 17, 20 инчийн
дисплейтэй байдаг.
Хэвлэгч. Printer Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй
төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах
боломж бүхий төхөөрөмжийг хэвлэгч гэнэ. Мэдээлэл нь
текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж
болно. Хэвлэгч нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ
өртгөөрөө хоорондоо ялгаатай байдаг.
Хэвлэгчийн чанарыг хэвлэх цэгийн нягтрал, хурд,
санах ой, өнгөний дүрслэлээр тодорхойлно. Цэгийн
нягтрал нь dpi (dot per inch) буюу нэг инч (2.54см) зайд
хэдэн цэг гаргадгийг тодорхойлох нэгжээр хэмжигдэнэ.
Хэвлэгчийн 3 үндсэн төрөл байдаг.
1. Цэгэн хэвлэгч Dot matrix printer
2. Шүршдэг хэвлэгч Inkjet printer
3. Лазерийн хэвлэгч. Laserjet printer
- Цэгэн хэвлэгч нь хамгийн хямдхан бөгөөд энгийн.
Үсэг болон зурмал дүрсийг зүүгээр цэглэх мэт зарчмаар
ажилладаг. Хар будагтай тууз ашигладгаараа бичгийн
машинтай төсөөтэй, хэвлэлийн чанар нь бичгийн
машины түвшинд, фото зургийг гаргаж чадахгүй.
Зүүний тоо нь 9-48 хүртэл, нэг хуудас текстийг 10-60
секунд, зураг дүрсийг 5 минут хүртэл хугацаанд
хэвлэдэг, Бичгийн стандартын А4 ба А3 цаасан дээр
гаргах боломжтой.
- Шүршдэг хэвлэгч нь тусгай черниль-бэхээр шүршиж
хэвлэдэг, ялангуяа өнгөтөөр маш чанартай хэвлэдэг.
Хэвлэгчийн үнэ нь харьцангуй хямд бөгөөд харин хор нь
тусгай саванд байх ба хэдэн өнгө холигчтой вэ гэдгээс
хамаарч нэлээн үнэтэй. Сайн Inkjet хэвлэгч 600dpi
нягтралтай хэвлэнэ. Байнгын арчилгаа шаарддаг, хурд нь
удаавтар, нэг хуудсыг 10-60 секундэд хэвлэнэ.
- Лазерийн хэвлэгч нь хэвлэгч булыг лазерийн туяаны
тусламжтай идэвхжүүлж, будаг наалдуулан хэвлэдэг ба
үүгээрээ олшруулагч(canon) той төстэй. Хар цагаанаар
маш тод хэвлэх ба 300, 600dpi нягтрал гаргах
чадвартай, нэг минутанд дунджаар А4 хэмжээтэй 4
хуудас хэвлэдэг, өндөр үзүүлэлттэй лазерийн хэвлэгч
нэг минутанд 20 хуудсыг, 1200 dpi нягтралтайгаар
хэвлэдэг. Тусгай савтай, нунтаг хор хэрэглэдэг.
Лазерийн хэвлэгч компьютерээс дамжин ирсэн текст
зургийг хэвлэхээсээ өмнө уншиж хадгалах өөрийн
шуурхай санах ойтой байдаг. Дунджаар 1 mb хэмжээтэй
RAMтай. Хэвлэл, график, уран сайхны зураг, чимэглэл
бүхий томоохон эхийг хэвлэхэд дор хаяж 2.4 mb RAM
хэрэгтэй ба хэвлэгчийн RAM-ийг нэмж суурилуулан
хэмжээг нь ихэсгэж болно. Өнгөт лазерийн хэвлэгч
байдаг боловч үнэ ихтэй.
Сүүлийн үед олон үйлдэлтэй хэвлэгчийг олноор
үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ хэвлэгч нь хэвлэх
төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах,
сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Факс
боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с
байдаг бөгөөд Brother MFC-7150c, Brother MFC-8300,
8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон
аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet
R80, HP office Jet T65 хэвлэгчүүд дэх цэгийн оптик
нягтшил ихтэй төдийгүй хар цагаан болон өнгөт горимд
скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC-
8300, 8600 хэвлэгчүүд нэг минутанд 11-12 хуудас
хувилдаг бол ихэнх хэвлэгчүүд нь 3-5 хуудас хувилах
хүчин чадалтай байдаг байна.
Хэвлэгч нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг.
1. Паралель порт
2. USB(Universal Serial Bus) - өндөр хурдын порт
Хэвлэгчийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг
корпорациуд үйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color
440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 1000, 1100, 1200, Xerox,
Canon гэх мэт.
Plotter
Tex orolt garalt

More Related Content

What's hot

оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдerdenetuya_glu
 
үндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмжүндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмжAriunaa Nergui
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдKhishighuu Myanganbuu
 
техник хангамжийн үндэс
техник хангамжийн үндэстехник хангамжийн үндэс
техник хангамжийн үндэсMunkhtsetseg Myagmar
 
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамж
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамжНээлттэй чөлөөт эхийн програм хангамж
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамжUyanga Tserengombo
 
Medeelel
MedeelelMedeelel
Medeelelhenjii
 
Shortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолуудShortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолуудGereltuya Erdenetogtokh
 
санах ой
санах ойсанах ой
санах ойshulam
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтshulam
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтE-Gazarchin Online University
 
Компьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамжКомпьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамжUyanga Tserengombo
 
Хэвлэгч машин
Хэвлэгч машинХэвлэгч машин
Хэвлэгч машинojargal
 
компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжtseegii6
 
програм хангамж
програм хангамжпрограм хангамж
програм хангамжBaaya Badrakh
 
компьютерийн иж бүрдэл
компьютерийн иж бүрдэлкомпьютерийн иж бүрдэл
компьютерийн иж бүрдэлbayansan bayarsaikhan
 
02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)
02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)
02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)Dagvarichin Amaraa
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2EnkhjargalDashdorjEn
 

What's hot (20)

Garaltin tuhuurumj
Garaltin tuhuurumjGaraltin tuhuurumj
Garaltin tuhuurumj
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүд
 
үндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмжүндсэн ба дагалдах төхөөрөмж
үндсэн ба дагалдах төхөөрөмж
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
 
Hardware
Hardware Hardware
Hardware
 
техник хангамжийн үндэс
техник хангамжийн үндэстехник хангамжийн үндэс
техник хангамжийн үндэс
 
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамж
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамжНээлттэй чөлөөт эхийн програм хангамж
Нээлттэй чөлөөт эхийн програм хангамж
 
Medeelel
MedeelelMedeelel
Medeelel
 
Shortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолуудShortcut товчны хослолууд
Shortcut товчны хослолууд
 
санах ой
санах ойсанах ой
санах ой
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
Компьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамжКомпьютерийн техник хангамж
Компьютерийн техник хангамж
 
Хэвлэгч машин
Хэвлэгч машинХэвлэгч машин
Хэвлэгч машин
 
компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамж
 
програм хангамж
програм хангамжпрограм хангамж
програм хангамж
 
Computer%202010
Computer%202010Computer%202010
Computer%202010
 
компьютерийн иж бүрдэл
компьютерийн иж бүрдэлкомпьютерийн иж бүрдэл
компьютерийн иж бүрдэл
 
02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)
02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)
02 06-р анги (объектын орчин, шинж чанарыг тодорхойлох)
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
 

Similar to Tex orolt garalt

Similar to Tex orolt garalt (20)

оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүд
 
Computer
ComputerComputer
Computer
 
Komputeriin butets zb
Komputeriin butets zbKomputeriin butets zb
Komputeriin butets zb
 
8 angi hardware
8 angi hardware8 angi hardware
8 angi hardware
 
компьютер ба түүний дагалдах хэрэгсэл
компьютер ба түүний дагалдах хэрэгсэлкомпьютер ба түүний дагалдах хэрэгсэл
компьютер ба түүний дагалдах хэрэгсэл
 
гаралт
гаралтгаралт
гаралт
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
 
3. принтер
3. принтер3. принтер
3. принтер
 
Lec1
Lec1Lec1
Lec1
 
Dadlaga khicheel 1 computer butets
Dadlaga khicheel 1 computer butetsDadlaga khicheel 1 computer butets
Dadlaga khicheel 1 computer butets
 
Hardware
HardwareHardware
Hardware
 
K bvtets
K bvtetsK bvtets
K bvtets
 
Securedownload
SecuredownloadSecuredownload
Securedownload
 
Computer arch
Computer archComputer arch
Computer arch
 
2. компьютерийн хулгана
2. компьютерийн хулгана2. компьютерийн хулгана
2. компьютерийн хулгана
 
Teh hangamj
Teh hangamjTeh hangamj
Teh hangamj
 
Lec1
Lec1 Lec1
Lec1
 
Aagii
AagiiAagii
Aagii
 
Mz3
Mz3Mz3
Mz3
 
Hardware
HardwareHardware
Hardware
 

More from chuluunbatbaymbasure (11)

Ppt hutulbur
Ppt hutulburPpt hutulbur
Ppt hutulbur
 
9 test - copy
9 test - copy9 test - copy
9 test - copy
 
7 toolliin system
7 toolliin system7 toolliin system
7 toolliin system
 
Ppt hutulbur
Ppt hutulburPpt hutulbur
Ppt hutulbur
 
7 computer
7 computer7 computer
7 computer
 
Paint6
Paint6Paint6
Paint6
 
Medeelel huleen awah
Medeelel huleen awahMedeelel huleen awah
Medeelel huleen awah
 
Хөтөлбөр 6 анги
Хөтөлбөр 6 ангиХөтөлбөр 6 анги
Хөтөлбөр 6 анги
 
Power point 1
Power point 1Power point 1
Power point 1
 
9 shugaman algoritm
9 shugaman algoritm9 shugaman algoritm
9 shugaman algoritm
 
9 salaalsan algkritm (1)
9 salaalsan algkritm (1)9 salaalsan algkritm (1)
9 salaalsan algkritm (1)
 

Tex orolt garalt

  • 2. Хүний хэл дээр байгаа өгөгдлүүдийг (тоо, тэмдэгт, зураг, дуу г.м) компьютерийн хэл рүү хөрвүүлдэг (0,1) төхөөрөмжүүдийг оролтын төхөөрөмж гэнэ.
  • 4. Оролтын төхөөрөмжүүдийн үүрэг • OCR- Optical character recognition нь ойсон гэрлийн хүчдэл дээр суурилсан, үсгийн хэсэгт туяа цохиулахад тэмдэгт уншиж оруулдаг төхөөрөмж юм
  • 5. OMR - Officine Meccaniche Rezzatesi. Тусгай хүснэгт унших төхөөрөмж
  • 6. •Bar код уншигч нь төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр байгаа bar кодыг уншиж оруулдаг. Bar код уншигчийн 3 төрөл бий. -Pen type. -Touch type. -Laser type. Дэлгүүрт өргөнөөр ашиглагдаж байгаа.
  • 7. Magnetic card reader. Соронзон картнаас хэрэгтэй мэдээллийг уншиж оруулдаг төхөөрөмж. Бидний сайн мэдэх дараах картууд байдаг. /бэлэн мөнгөний карт, зээлийн карт, автомат үүдний бүртгэгч төхөөрөмж/
  • 8. Track ball. Зарчимын хувьд хулганатай ижил боловч хулганатай адилхан шилжүүлэхэд хоосон зай шаарддаггүй. Дандаа notebook-д ашигладаг. •Joystick. Компьютерийг удирдах гар. Бариул нь хойш, урагш, баруун, зүүнд шилжих бөгөөд заагч сум түүний удирдлагаар шилждэг. Тоглоомын машин ажиллуулах
  • 9. Light pen. Дэлгэцэнд цэгээр юмуу дүрс илэрхийлэхэд түүнийг зохицуулан оруулдаг төхөөрөмж. Touch screen. Хуруу болон тусгайлан хэрэглэх үзгээр дэлгэцэнд хүрвэл компьютерт заавар өгнө.
  • 10. Image scanner. Цаасан дээр байгаа зураг дүрсийг уншиж оруулдаг төхөөрөмж. Digitizer. Мэдээлэл нь дараалсан координатад суурилсан бөгөөд гэрэлтүүлэх цаасан дээр байгаа дүрсийг курсороор координатыг тодорхойлж оруулдаг төхөөрөмж. Digital camera.
  • 11. Гар. Keyboard Keyboard буюу гар нь хулганы адил компьютерийн оролтын төхөөрөмж юм. Компьютерийн гар нь бичгийн машинаас үүдэлтэй. Энэ нь компьютерт гаднаас мэдээлэл оруулах, системийн ажиллагааг удирдах үүрэгтэй товчлуурууд ба товчлуурыг мэдрэх схем, дарагдсан товчлууруудыг хүлээн авч, цааш дамжуулах үүрэг бүхий гарны буферээс тогтоно. Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бvхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулах, програмыг удирдах үүрэгтэй.
  • 12. Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг QWERTY ба DVORAK гэж ангилдаг. 1.QWERTY Энэ гарыг 1800 онд механик бичгийн машинд зориулж бvтээсэн. 2.DVORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд АНУ-ын эрдэмтэн Дворак бvтээсэн байна. Ангилалын хувьд ерөнхийдөө 3 төрлийн гар байдаг. Үvнд:1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай 2. АТ гар - 84 товчлууртай 3. Өргөтгөсөн гар - 101-104 товчлууртай. Эдгээр гарууд нь control,return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг. IBM гар дээр энэ товчлууруудаас гадна page up,page down, home, end, insert, pause, num lock, scroll lock, break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг. Эндээс эхний хоёр төрлийн гарыг одоо нэгэнт ашиглахаа больсон байна.
  • 13. Гарыг системийн хайрцагт - DIN портоор - PS/2 портоор - USB портын аль нэгээр холбож болно. Гарны товчлууруудыг 4 бүлэгт хувааж үздэг. 1. Функциональ товчлуурууд 2. Бичгийн машины товчлуурууд 3. Стандарт удирдлагын товчлуурууд 4. Хос горимын бага гар
  • 14. Хулгана. Mouse Компьютерийн хулгана нь дэлгэц дээрх курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм. 1960-аад онд энэхүү төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дvр төрхөө олон жилийн дараа олж авсан. Тэрээр “Дүрсийг гаргагч системд зориулсан Х Y тэнхлэгийн дохиологч”-ийн эрхийн бичгийг 1967 оны 6 сарын 21нд хүлээн авсан байна. Энглбарт энэ төхөөрөмж дээрээ 10 гаруй жил ажиллажээ. Үүнээс хойш нэг жилийн дараа OnlineSystem зөвлөлгөөнд анх удаа хулганаа таницуулжээ. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр үеэс хойш компьютерийг ашиглах арга бүхэлдээ өөрчлөгдөж, түүн дээр ажиллах нь өмнөхөөс илүү хялбар болсон байна. 1968 онд Стэндфордын судалгааны институтэд болсон алдарт үзүүлбэрээс нь хойш хулганад дэлхий дахин анхаарлаа хандуулсан байна.
  • 15. Хулганы тусламжтай бид чиглүүлэгчээ (pointer) залж тодорхой объектийг идэвхжvvлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелүүлж хариу өгдөг. Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулгана нь физик бүтцийн хувьд гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно. Хулгана ямар програм дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр үүрэг бvхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows үйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Хулганыг механик ба оптик гэж хоёр ангилдаг.
  • 16.
  • 17. Компьютерийн хэл дээр байгаа өгөгдлүүдийг (0,1-ээр илэрхийлэгдсэн) хүн ойлгодог хэл рүү (тоо, тэмдэгт, зураг, дуу г.м) хөрвүүлдэг , мөн компьютероос мэдээлэл гаргадаг төхөөрөмжүүдийг гаралтын төхөөрөмж гэнэ.
  • 19. Монитор. Monitor Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулах үүрэгтэй төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл уян болон хатуу диск доторх мэдээллүүд, програм хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ. Монитор гэдэг нь компьютер дэх зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь мониторын зөвхөн экран нь юм. Харин зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог. Мониторууд хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй, дэлгэц рүү электрон туяаг хэрхэн цацдаг вэ гэдгээрээ ялгагддаг. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.
  • 20. Цэгийн болон өнгөний нягтрал. Maximum resolution Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энд цэгийн(pixel) нягтралын тухай яригддаг ба харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог. - MDA.Monohrome Display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан. - CGA.Color Graphics Adapter нь 1981 онд гарсан, хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 хүртэл цэг дүрсэлдэг ба дөрвөн өнгөтэй. - EGA. Enhanced Graphics Adapter нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 цэг дүрсэлдэг. -VGA. Video Graphics Array-ийг 1987 онд гаргасан бөгөөд 640x 480 цэг бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 цэг бүхий 256 өнгөтэй. Дараах төрлийн дисплейнүүд гарсан байна. -XGA.Extended Graphics Array нь 1990 онд гарсан 800x600 цэг бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320x200 цэг бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог. -- SVGA.Super Video Graphics Array нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800х600 цэгтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280x1024 эсвэл 1600x1200 цэгтэй, 224,232 тооны өнгийг дүрслэх боломжтой байхаар сонгох боломжтой байдаг. -- UXGA. Ultra Extended Graphics Array нь 1600х1200 цэгийн нягтралтай, 16.8 сая өнгө дүрслэх чадвартай. Гэвч дисплейнүүд нь тухайн компьютерт суурилагдсан дисплей адаптертай уялдаж өнгө болон цэгийг дүрслэх учраас дисплей картын хүчин чадал сайн байх хэрэгтэй. -Дэлгэцийн хэмжээ. Viewable area Мониторын дэлгэцийг хэмжээгээр нь ангилж болох ба энэ нь дэлгэцийн диагоналын дагууд нь хэмжихэд хэдэн инч нэгжтэй тэнцүү байгаагаар хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 14, 15, 20, 17, 20 инчийн дисплейтэй байдаг.
  • 21. Хэвлэгч. Printer Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бүхий төхөөрөмжийг хэвлэгч гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Хэвлэгч нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртгөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Хэвлэгчийн чанарыг хэвлэх цэгийн нягтрал, хурд, санах ой, өнгөний дүрслэлээр тодорхойлно. Цэгийн нягтрал нь dpi (dot per inch) буюу нэг инч (2.54см) зайд хэдэн цэг гаргадгийг тодорхойлох нэгжээр хэмжигдэнэ. Хэвлэгчийн 3 үндсэн төрөл байдаг. 1. Цэгэн хэвлэгч Dot matrix printer 2. Шүршдэг хэвлэгч Inkjet printer 3. Лазерийн хэвлэгч. Laserjet printer
  • 22. - Цэгэн хэвлэгч нь хамгийн хямдхан бөгөөд энгийн. Үсэг болон зурмал дүрсийг зүүгээр цэглэх мэт зарчмаар ажилладаг. Хар будагтай тууз ашигладгаараа бичгийн машинтай төсөөтэй, хэвлэлийн чанар нь бичгийн машины түвшинд, фото зургийг гаргаж чадахгүй. Зүүний тоо нь 9-48 хүртэл, нэг хуудас текстийг 10-60 секунд, зураг дүрсийг 5 минут хүртэл хугацаанд хэвлэдэг, Бичгийн стандартын А4 ба А3 цаасан дээр гаргах боломжтой.
  • 23. - Шүршдэг хэвлэгч нь тусгай черниль-бэхээр шүршиж хэвлэдэг, ялангуяа өнгөтөөр маш чанартай хэвлэдэг. Хэвлэгчийн үнэ нь харьцангуй хямд бөгөөд харин хор нь тусгай саванд байх ба хэдэн өнгө холигчтой вэ гэдгээс хамаарч нэлээн үнэтэй. Сайн Inkjet хэвлэгч 600dpi нягтралтай хэвлэнэ. Байнгын арчилгаа шаарддаг, хурд нь удаавтар, нэг хуудсыг 10-60 секундэд хэвлэнэ.
  • 24. - Лазерийн хэвлэгч нь хэвлэгч булыг лазерийн туяаны тусламжтай идэвхжүүлж, будаг наалдуулан хэвлэдэг ба үүгээрээ олшруулагч(canon) той төстэй. Хар цагаанаар маш тод хэвлэх ба 300, 600dpi нягтрал гаргах чадвартай, нэг минутанд дунджаар А4 хэмжээтэй 4 хуудас хэвлэдэг, өндөр үзүүлэлттэй лазерийн хэвлэгч нэг минутанд 20 хуудсыг, 1200 dpi нягтралтайгаар хэвлэдэг. Тусгай савтай, нунтаг хор хэрэглэдэг. Лазерийн хэвлэгч компьютерээс дамжин ирсэн текст зургийг хэвлэхээсээ өмнө уншиж хадгалах өөрийн шуурхай санах ойтой байдаг. Дунджаар 1 mb хэмжээтэй RAMтай. Хэвлэл, график, уран сайхны зураг, чимэглэл бүхий томоохон эхийг хэвлэхэд дор хаяж 2.4 mb RAM хэрэгтэй ба хэвлэгчийн RAM-ийг нэмж суурилуулан хэмжээг нь ихэсгэж болно. Өнгөт лазерийн хэвлэгч байдаг боловч үнэ ихтэй.
  • 25.
  • 26. Сүүлийн үед олон үйлдэлтэй хэвлэгчийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ хэвлэгч нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Факс боловсруулалтын хувьд модемын хурд 14.4 кбит/с байдаг бөгөөд Brother MFC-7150c, Brother MFC-8300, 8600, HP LaserJet 3100 xi загварууд телефон аппараттай байдаг. Сканердахын тухайд HP office Jet R80, HP office Jet T65 хэвлэгчүүд дэх цэгийн оптик нягтшил ихтэй төдийгүй хар цагаан болон өнгөт горимд скан хийдэг байна. Харин HP OfficeJet R80, Brother MFC- 8300, 8600 хэвлэгчүүд нэг минутанд 11-12 хуудас хувилдаг бол ихэнх хэвлэгчүүд нь 3-5 хуудас хувилах хүчин чадалтай байдаг байна.
  • 27. Хэвлэгч нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. 1. Паралель порт 2. USB(Universal Serial Bus) - өндөр хурдын порт Хэвлэгчийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд үйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 1000, 1100, 1200, Xerox, Canon гэх мэт.