SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХЭД АНХААРАХ
ЗАРИМ AСУУДАЛ
Оюундарь.Д
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч
Хуулийн хамгаалалт :
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална,
16-р зүйлийн 16.13-д Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.
Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах,
хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд ч эрүү шүүлт
тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Иргэний
хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг
хуулиар хамгаална;
16-р зүйлийн 16.18-д Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу
байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж
ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй
байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар
хязгаарлаж болно[1] гэж Монгол Улсын Үндсэн хуулинд иргэний баталгаатай эдлэх
эрхийг заасан нь хүнийг эрхийг хангах чухал заалт болсон юм. Энэхүү эрхийг
хангах, гэр бүл дэх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүднээс 2004 оны 05
дугаарсарын 13-ныөдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”
баталсан.
Мөн хүний эрхийг түгээмэл тунхаглалын 3-р зүйлд Хүн бүр амьд явах, эрх
чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. 2-р зүйлд Хүн бүр энэхүү
тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьсны өнгө, үндэс угсаа, хэл, шашин
шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд
хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч
гадуурхалгүйгээр эдлэх ѐстой.[2]
Түүчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91-р зүйл Хүнийг санаатай алах,
94-р зүйл Бусдыг болгоомжгүй алах, 95-р зүйл Бусдыг амиа хорлоход хүргэх, 96-р
зүйл Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 98-р зүйл Бусдын бие
махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, 99-р зүйл Бусдын бие махбодид
хөнгөн гэмтэл санаатай учруулах, 100-р зүйл Тарчлаах, 109 дүгээр зүйл Хүнийг
хууль бусаар хорих, 114-р зүйл Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан
оруулах, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, биеэ үнэлэх, тэнүүчлэл,
гуйланчлалд татан оруулах, 116-р зүйл Хүүхэд солих, хууль бусаар үрчлэх, 117-р
зүйл Хүүхэд хаях, төөрүүлэх, 118-р зүйл, Асран хамгаалах үүргээ урвуулах, 119-р
зүйл Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах,
120-р зүйл Эцэг, эх, эхнэр, нөхөр, төрүүлсэн буюу үрчилж авсан хүүхдээ тэжээн
тэтгэхээс ноцтой зайлсхийх, 121-р зүйл Хүүхдийг албадан болон хүчээр
хөдөлмөрлүүлэх, 122-р зүйл Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал
үйлдэх, 124-р зүйл Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг
зохион байгуулах, 125-р зүйл Бэлгийн дур хүслээ ѐс бусаар хангах, 126-р зүйл
Хүчиндэх,127-р зүйл Эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлэх[3] зэрэг гэр
бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх заалт бий. Үүнээс үзвэл
Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрхийг хамгаалаад зогсохгүй гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх арга зам бий болж, хүчирхийлэл үйлдэгч нарт хүлээлгэх
эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч
этгээдүүдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагын тогтолцоо бүрдсэн ч гэр бүлийн
хүчирхийллийг таслан зогсоох, түүнийг бууруулах ахицтай үзүүлэлт харагдахгүй,
нуугдмал хэвээр байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
хуулийн 5-р зүйлийн 5.1.1-д Аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж
гэм хор учруулсан, эсвэл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ[4] гэж заасан. Дээрх хуульд эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон нь учир
дутагдалтай байгаа нь бодит байдал дээр ажиглагдаж байгаач энэ талаар
дорвитой судалгаа ч байхгүй, хуулийн байгууллагуудын дунд нэгдмэл ойлголт
байхгүй, яаж хэрэглэх нь тухайн хуульчийн ур чадвар, үзэмж,хүчирхийлэгч,
хохирогчийн эрх зүйн мэдлэг, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж зэргээс
хамааралтай байна. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн дийлэнхи хувь нь бие
махбодийн хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн хүнд
хэлбэр бөгөөд энэ үйлдэл нь даамжирч эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт
хэрэг болох тохиолдол түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд гэр
бүлийн хүчирхийллийн илрэн гарах гадаад хэлбэр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй
холбоотой гэмт хэрэг үйлдэгдэх явдлаар илэрдэг.
Гэр бүлийн хүчирхийллийг дараах шинжээр нь эрх зүйн зөрчлийн нэг төрөл
гэж үзэж болно. Үүнд: Гэр бүлийн хүчирхийлэл нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл санааны дарамт үзүүлсэн болон зодох, цохих,
эсвэл үл хайхрах хэлбэрээр илэрнэ.
 Гэр бүлийн хүчирхийлэл нь эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байна. Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн
байдаг.
 Гэр бүлийн хүчирхийлэл нь гэм буруутай зан үйл байна. Гэр бүлийн
хүчирхийлэл нь ихэвчлэн санаатай хэлбэрээр илэрдэг зарим тохиолдолд
болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэж болно.
 Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэмд хор аюултай байна. Гэр бүлийн
хүчирхийлэл газар авч хүндрэх тусам нийгэмд учруулах хор аюул нэмэгдэж
байдаг.
 Гэр бүлийн хүчирхийлэл нь хууль тогтоомжид тусгагдсан хууль зүйн
хариуцлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд
заасан эрх хязгаарлах болон хууль зүйн бусад хариуцлага хүлээлгэдэг зэрэг
болно.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хэдэн хэдэн төрөл байх бөгөөд түүнийг
судлаачид сэтгэл санааны, бие махбодийн, бэлгийн, эдийн засгийн гэсэн дөрвөн
төрөлд хуваан авч үзсэн бөгөөд ингэж ангилах шалгуур үзүүлэлтийг нь
тогтоогоогүй байна. Харин бид хүчирхийллийн хохирлын шинж чанараас хамаарч
ингэж ангилж болно гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн
харилцаан дахь дарамт, шахалт үзүүлэх, зодох занчих, айлгах зэрэг хэлбэрээр
үйлдэгдэж буй хүчирхийлэл нь хүний өөрийн үнэлэмжийг бууруулж, улмаар
хүчирхийлэлд өртөгч хүчирхийллийн шалтгааныг өөрөөсөө хайн, эцэст нь
амьдралынх нь хэвийн үзэгдэл болтлоо дасан зохицдог байна. Тухайлбал: Гэр
бүлийн хүчирхийллийн хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчээс хэт болгоомжлох,
аргадах, уучлах, айж ичсэний улмаас тухайн нөхцөл байдлыг хууль хяналтын
байгууллагад мэдээлэхгүй байх нь олон тохиолддог. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл
байдалд өөрийгөө аюул заналаас хамгаалж болохуйц аль тохиромжтой аргыг
хэрэглэхээ мэдэхгүй, өөрийн зөв гэж үзэж байгаа хэлбэрийг сонгодог нь түгээмэл
байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн энэ байдал нь хөндлөнгийн нүдээр
харахад хохирогч өөрөө буруутай, хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлж байгаа мэт
сэтгэгдэл төрүүлэх талтай ч тэрээр гэр бүлийн хүчирхийллийн мөн чанараас
шалтгаалан өөрийгөө хамгаалахаар хэрэглэж буй арга гэдгийг гэр бүлийн хүрээнд
болон нийгмийн хүрээнд ойлгож хүлээж авддагүй, энэ талаарх ч боломж нь бага
байна. [5] Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага
бүртгэдэг болсноос хойш цөөнгүй гэмт хэрэг бүртгэгдсэн ч харамсалтай нь
бүртгэл жил бүр өсөх хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилийн дотор
43 эмэгтэй ойр дотныхоо хүний гарт амиа алдсан гэсэн судалгаа гарсан нь сэтгэл
эмзэглүүштэй. Энэ бол хоѐр сая долоон зуун мянга гаран цөөхөн хүн амтай оронд
өндөр тоо гэдгийг онцгой анхаарах цаг болсоны дохио. Гэр бүлийн хүчирхийлэлд
өртөгчийн 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Хүүхдийн хүчирхийллийн асуудал нь гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд
багтдаг ойлголт учир түүний талаар товч дурьдъя. Гэр бүлийн хүчирхийллийн
улмаас гэр бүл салалт, түүнээс улбаалан хүүхэд өнчрөх, хараа хяналтгүй хүүхдийн
тоо олшрох зэрэг нийгэмд олон сөрөг үр дагавар бий болгож байна. Монгол
Улсын хэмжээнд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан нийт тохиолдлын 65 хувь нь гэр
бүлийн хүчирхийллээс болж гэрлэлтээ цуцлуулж байгаа гэж үзэж болох хэдий ч
гэрлэлт цуцлуулах тухай шүүхийн шийдвэрт гэрлэгсэдийн хэн аль нь байнгын
архидан согтуурч, хэрүүл даамжран, бие биенээ зодох болсоноос гэж ердийн мэт
бичигддэг нь хэвшмэл мэт болж, тухайн гэр бүл гэр бүлийн хүчирхийлэлд
байснаас гэрлэлтжж цуцлуулж байна уу, нэг удаагийн маргаанаас гомдож
хэлбэрийн төдий цуцлуулж байна уу гэдгийг шүүхийн шийдвэрийг уншаад шууд
дүгнэлт хйих боломжгүй, эрүү, иргэний хэргийг түүвэрлэн үзэж, анализ хйивэл энэ
хувь улам бодитой болох юм. [6]. Мөн халамжийн болон асрамжийн
байгууллагад хүмүүжиж буй 2000 орчим хүүхдийн 60.5 хувь нь ядуу зүдүү
байдлаас , 22 хувь нь эцэг эхийн дарамтаас, 11.8 хувь нь гэр орон дахь архидалт,
ажилгүйдлээс болж гэрээсээ дайжсан, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь үе
тэнгийхний дарамтаас, 22 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс, 10 хувь нь сургууль
дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэгт холбогдсоны гол шалтгаан нь гэр
бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болжээ. Монгол улс эрт
үеэс эрэгтэй хүнийг хүндэлж, эцгийн эрхт ѐс давамгайлдаг байсан энэ уламжлал
өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл болон хувирсан нь харамсалтай. Гэр
бүлийн хүчирхийлэлд өртөөд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд
хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироож, гэмт хэрэгт холбогдсон
эмэгтэйчүүд олон байдаг. Өнөөдрийн байдлаар 300 гаруй эмэгтэйчүүд дээрх
шалтгааны улмаас хорих ял эдэлж байна. Хорих ял эдэлж байгаа болон эдэлж
байсан эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр
болон хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөснөөс болж ял эдэлж байгаа гэсэн
судалгааны дүн ч байдаг. Тэд хүчирхийлэлд урт удаан хугацааны турш өртөж,
хүчирхийллийн хохирогч болж байсныхаа төлөө ийм ял зэмлэл эдлэх ѐстой
байсан юм гэжүү...
Шүүх эмнэлэг, ГССҮТ, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт энэ төрлийн хохирогч нарт
эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээ авч байгаа иргэдийн 93,6
хувь нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан тухай тоо баримт
байдаг.
Дээрх гэмтэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлд зааснаар
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч энэ төрлийн хэргүүд ихэвчлэн хохирогч
яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа нь хүчирхийлэл
үйлдэгчийн хууль бус үйлдлийг бүрэн зогсоож чадахгүй байна. Сэтгэл санааны
хувьд бодитойгоор хэн нэгнийгээ уучилан эвлэрч байна уу гэдгийг тогтоох
боломжгүй, хэн нэгнийхээ дарамтад ороод эвэлэрч байна уу, мөн үүнээс өөр арга
зам үгүй гэдгээр эвлэрч байна уу гэдгийг тогтоох боломжгүй байдал,
хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад хандахаас ичих,
хүчирхийлэл үйлдэгчээс айсны улмаас зохих байгууллагад мэдэгдэлгүй орхих,
тэвчиж өнгөрөөх тохиолдол түгээмэл байгаа бөгөөд хүчирхийллийн эсрэг төвийн
хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн таван хүн
тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг нь гэр бүлийн хүчирхийллийг
нуугдмал байдалд оруулсаар байна. Нөгөө талаар цагдаагийн байгууллагад гэр
бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх болон
хүчирхийлэлд өртөгсөдийг хамгаалах дүрэм журам байхгүйтэй холбоотой байж
болох юм. Ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллага нь гэр бүлийн
хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ “Энэ бол гэр бүлийн
хоорондын асуудал” гэдэг шалтгаанаар шалгахгүй орхих, захиргааны арга хэмжээ
авах төдийхнөөр өнгөрөөдөгтэй холбон үзэж болох юм. Зарим тохиолдолд гэр
бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг шүүх цагдаагийн
байгууллагад өгөхөөс илүү зан үйлийг засаж авахыг хүсдэг. Ийм учраас өдөр бүр
гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байдаг цагдаагийн
байгууллагын чиг үүрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тодорхой заалт
оруулах, гэр бүлийн хүчирхийлэл илэрсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой
болгох энэ чиглэлээр алба хаагч нарыг сургаж дадлагжуулах, гэр бүлийн
хүчирхийллийн талаар ойлголттой болгох зэрэг асуудал цагдаагийн байгууллагын
өмнө тулгамдаж байна. Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл
ажиллагаа явуулж байгаа цагдаагийн байгууллага болон бусад чиг үүрэгтэй
байгууллага түүний алба хаагч, ажилтанууд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх,
түүнийг илрүүлэх, илэрсэн хүчирхийллийн үйлдлийг шалгаж холбогдох хууль
тогтоомжийн дагуу арга хэмжээ авах, хуулийн хариуцлага хүлээлгэх явдал
харилцан адилгүй, хүчирхийлэлтэй тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа
нь тогтмолжоогүй жигд бус байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй байх,
хүчирхийлэл үйлдэж байгаа арга, үйлдлийн зорилго, сэдэлт нь улам бүр олныг
цочроох болж, жил бүр өсөн нэмэгдэх шалгаан болж байна. Иймд
 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий цагдаагийн байгууллага,
түүний алба хаагч, сум баг хорооны засаг, нийгмийн ажилтан нарын гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр нөлөөг сайжруулах, тэднийг
сургаж, дадлагажуулах, үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай
санхүүгийн боломж нөхцлөөр нь хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг төрийн болон төрийн байгууллагын харилцан ажиллагааг
сайжруулж хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий албан хаагч, ажилтнууд нь
биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан тохиолдолд
хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох
 гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд албадлагын шинжтэй,
эрх хязгаарлах, гэр бүл цуцлах, захиргааны шийтгэл оногдуулах зэрэг арга
хэмжээ авахаас илүүтэйгээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах арга
хэмжээг түлхүү явуулбал хүчирхийлэлтэй тэмцэх ажил илүү үр дүнд хүрэх
боломжтой байж болох юм. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэл
үйлдэгчийн нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, өссөн орчин, найз нөхөд,
гэрлэлтийн түүх, хувь хүний хүмүүжил, зан төрх, ахуй амьдрал, үйлддэг
хүчирхийллийн хэлбэр зэргийг харгалзан үзэж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх,
сэтгэл заслын эмчилгээ хийх зэрэг арга хэмжээг түлхүү авах шаардлагатай
Ингэхийн тулд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох
хамтарсан багийн бүрэлдэхүүнд “сэтгэл зүйчийг” нэмж оруулан ажиллах
нөхцөлийг бүрдүүлэх
 Хууль хяналтын байгууллагад мэдэгдснээрээ хүчирхийлэгчийг улам
догшруулах, өс хонзон санах зэрэг сөрөг нөхцөл байдал үүсгэдэг учир
хүчирхийлэл үйлдэгчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засах эмчилгээ
хийлгэх Дээр дурьдсан сэтгэл засах арга хэмжээг үр дүнд хүргэхийн тулд
нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар хүчирхийлэл үйлдэгчийн талаарх
дэлгэрэнгүй бүртгэл судалгааг хийх / биеийн онцлог талаас, амьдралын хэв
маяг, мэргэжил, сэтгэл зүй бэлгийн тодорхойлолт, хүчирхийлэл хэдийнээс
үйлдсэн,хугацаа ,хүчирхийллийн хэлбэр , хүчирхийллийн давтамж зэрэг /
 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг байгуулах, түүний үйл
ажиллагаа нь шууд утгаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт
хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, түүнийг илрүүлэх, хуулийн хариуцлага
хүлээлгэхэд чиглэгдэж байгаа мэт боловч өргөн утгаараа нийгэм дэх сөрөг
үйлдэл болсон хүчирхийлэлтэй тэмцэх, эдийн засаг, улс төр, эрх зүй, зан
заншил, соѐл, хүмүүжлийн болон нэгдмэл зохион байгуулалтын шинжтэй
арга хэмжээг цогцоор нь багтааж байдаг гүнзгий утга агуулгатай үйл
ажиллагаа юм гэдэг цогт ойлголтыг хэвшүүлэх
 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд засаг
захиргааны анхан шатны нэгжийн хүрээнд иргэд, байгууллагууд оролцсон
олон нийтийн бүлгүүдийг үүсгэж, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих,
сурталчилах, хүчирхийллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх, мэдээлэл
солилцох, түгээх ажилд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх
.
 Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хороо, багийн ахмадын холбоо,
эмэгтэйчүүдийн, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт дэд
бүлгүүдийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд
татан оролцуулж, тэдний үйл ажиллагааг хамтарсан багийн хэлбэрээр
зохион байгуулах, энэ төрлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хүргэх,
солилцох, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт,
сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн дэмжлэг, идэвхтэй
оролцоог нэмэгдүүлэх
 Хуулийн байгууллагын ажилтанууд үүнээс шууд тулж
ажилладаг Цагдаагийн алба хаагч болон хамтарсан багийн гишүүдийг гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд чадваржуулах, албаны болон давтан
сургалтанд тогтмол хамруулах.
Ашигласан ном зүй
[1] Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл. УБ., 1992. №1
[2] Хүний эрхийн түгээмэл тунхаглал, НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 217А III
тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлаж, түүний бүх заалтыг
мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.
[3] Монгол Улсын Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл. УБ. 2002.№5
[4] Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, УБ. 2004.
[5] Г.Бямбадорж, Архидан согтуурах явдалтай тэмцэх үйл ажиллагаа, УБ хот, 2011
он 170-р тал.
[6] Chuhal medee.mn
[7]Гэр бүлийн тухай хуулийн 14.4 дэх хэсэгт "Гэрлэгчдийн хэн нэгний байнгын
хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон
хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан нь
тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцална"
гэж заалт

More Related Content

What's hot

судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 
"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил
"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил
"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажилJiguur complex |"Жигүүр"​ цогцолбор
 
хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?Цэнд-Аюуш О.
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгойchintse
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжScenography Zaya
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнPsychology Psy
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлDashlhvndev Galbadrah
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Mr Nyak
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа Tsuntsaga Ch
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 

What's hot (20)

судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил
"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил
"Гар утас сурагчдын сурлага төлөвшилд нөлөөлөх нь" судалгааны ажил
 
хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?
 
цагаан толгой
цагаан толгойцагаан толгой
цагаан толгой
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
Uurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptxUurgiin erh zui.pptx
Uurgiin erh zui.pptx
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
Зөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөнЗөрчил зөрөлдөөн
Зөрчил зөрөлдөөн
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 
Эссэ
ЭссэЭссэ
Эссэ
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
Шударга ёсонд хэрхэн суралцах вэ?
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа 17 соцеметрийн судалгаа
17 соцеметрийн судалгаа
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 

Viewers also liked

Huchirhiilliin surgalt
Huchirhiilliin surgaltHuchirhiilliin surgalt
Huchirhiilliin surgaltnergui5555
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...ᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэхүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэBattsetseg1982
 
хүүхэд хамгааллын тухай ойлголт
хүүхэд хамгааллын тухай ойлголтхүүхэд хамгааллын тухай ойлголт
хүүхэд хамгааллын тухай ойлголтnansaaa
 

Viewers also liked (6)

Huchirhiilliin surgalt
Huchirhiilliin surgaltHuchirhiilliin surgalt
Huchirhiilliin surgalt
 
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
 
хүүхэд хамгаалал
хүүхэд хамгаалалхүүхэд хамгаалал
хүүхэд хамгаалал
 
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэхүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
 
Хүхдийн эрх
Хүхдийн эрх Хүхдийн эрх
Хүхдийн эрх
 
хүүхэд хамгааллын тухай ойлголт
хүүхэд хамгааллын тухай ойлголтхүүхэд хамгааллын тухай ойлголт
хүүхэд хамгааллын тухай ойлголт
 

Similar to Гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах зарим асуудал

криминологи
криминологикриминологи
криминологиnomiobno
 
Sedeb7 huch hereg gemt
Sedeb7 huch hereg gemtSedeb7 huch hereg gemt
Sedeb7 huch hereg gemtnomiobno
 
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөнХүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөнAnkhbileg Luvsan
 
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгХүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
сурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 
хүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэх
хүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэххүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэх
хүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэхE-Gazarchin Online University
 
Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017Shijee Mtsbolor
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaannomiobno
 
Criminalogi5
Criminalogi5Criminalogi5
Criminalogi5nomiobno
 
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгХүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 

Similar to Гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах зарим асуудал (20)

хүүхэд
хүүхэдхүүхэд
хүүхэд
 
криминологи
криминологикриминологи
криминологи
 
Sedeb7 huch hereg gemt
Sedeb7 huch hereg gemtSedeb7 huch hereg gemt
Sedeb7 huch hereg gemt
 
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөнХүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
 
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгХүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
 
Khuchirhiilel hicheel
Khuchirhiilel   hicheelKhuchirhiilel   hicheel
Khuchirhiilel hicheel
 
7
77
7
 
сурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 нассурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 нас
сурагчдын гэр бүлийн орчинд өгөх зөвлөгөө 15 нас
 
хүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэх
хүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэххүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэх
хүүхдийн эсрэг хүчирхийлийг илрүүлэх ба мэдээлэх
 
cs3
cs3cs3
cs3
 
Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017Ger buliin huchirhiilel 2017
Ger buliin huchirhiilel 2017
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Sedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaanSedeb 3 shaltgaan
Sedeb 3 shaltgaan
 
Criminalogi5
Criminalogi5Criminalogi5
Criminalogi5
 
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгХүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
 

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 

More from Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 

Гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах зарим асуудал

  • 1. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХЭД АНХААРАХ ЗАРИМ AСУУДАЛ Оюундарь.Д Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч Хуулийн хамгаалалт : Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 16-р зүйлийн 16.13-д Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд ч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална; 16-р зүйлийн 16.18-д Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно[1] гэж Монгол Улсын Үндсэн хуулинд иргэний баталгаатай эдлэх эрхийг заасан нь хүнийг эрхийг хангах чухал заалт болсон юм. Энэхүү эрхийг хангах, гэр бүл дэх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүднээс 2004 оны 05 дугаарсарын 13-ныөдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” баталсан. Мөн хүний эрхийг түгээмэл тунхаглалын 3-р зүйлд Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. 2-р зүйлд Хүн бүр энэхүү тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьсны өнгө, үндэс угсаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ѐстой.[2] Түүчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91-р зүйл Хүнийг санаатай алах, 94-р зүйл Бусдыг болгоомжгүй алах, 95-р зүйл Бусдыг амиа хорлоход хүргэх, 96-р зүйл Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 98-р зүйл Бусдын бие
  • 2. махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, 99-р зүйл Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, 100-р зүйл Тарчлаах, 109 дүгээр зүйл Хүнийг хууль бусаар хорих, 114-р зүйл Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, биеэ үнэлэх, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах, 116-р зүйл Хүүхэд солих, хууль бусаар үрчлэх, 117-р зүйл Хүүхэд хаях, төөрүүлэх, 118-р зүйл, Асран хамгаалах үүргээ урвуулах, 119-р зүйл Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах, 120-р зүйл Эцэг, эх, эхнэр, нөхөр, төрүүлсэн буюу үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх, 121-р зүйл Хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлэх, 122-р зүйл Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх, 124-р зүйл Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, 125-р зүйл Бэлгийн дур хүслээ ѐс бусаар хангах, 126-р зүйл Хүчиндэх,127-р зүйл Эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлэх[3] зэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт бий. Үүнээс үзвэл Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрхийг хамгаалаад зогсохгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга зам бий болж, хүчирхийлэл үйлдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдүүдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагын тогтолцоо бүрдсэн ч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнийг бууруулах ахицтай үзүүлэлт харагдахгүй, нуугдмал хэвээр байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.1-д Аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсвэл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ[4] гэж заасан. Дээрх хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон нь учир дутагдалтай байгаа нь бодит байдал дээр ажиглагдаж байгаач энэ талаар дорвитой судалгаа ч байхгүй, хуулийн байгууллагуудын дунд нэгдмэл ойлголт байхгүй, яаж хэрэглэх нь тухайн хуульчийн ур чадвар, үзэмж,хүчирхийлэгч, хохирогчийн эрх зүйн мэдлэг, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж зэргээс хамааралтай байна. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн дийлэнхи хувь нь бие
  • 3. махбодийн хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн хүнд хэлбэр бөгөөд энэ үйлдэл нь даамжирч эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг болох тохиолдол түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн илрэн гарах гадаад хэлбэр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдэх явдлаар илэрдэг. Гэр бүлийн хүчирхийллийг дараах шинжээр нь эрх зүйн зөрчлийн нэг төрөл гэж үзэж болно. Үүнд: Гэр бүлийн хүчирхийлэл нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл санааны дарамт үзүүлсэн болон зодох, цохих, эсвэл үл хайхрах хэлбэрээр илэрнэ.  Гэр бүлийн хүчирхийлэл нь эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн байдаг.  Гэр бүлийн хүчирхийлэл нь гэм буруутай зан үйл байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн санаатай хэлбэрээр илэрдэг зарим тохиолдолд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэж болно.  Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэмд хор аюултай байна. Гэр бүлийн хүчирхийлэл газар авч хүндрэх тусам нийгэмд учруулах хор аюул нэмэгдэж байдаг.  Гэр бүлийн хүчирхийлэл нь хууль тогтоомжид тусгагдсан хууль зүйн хариуцлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан эрх хязгаарлах болон хууль зүйн бусад хариуцлага хүлээлгэдэг зэрэг болно. Гэр бүлийн хүчирхийлэл нь хэдэн хэдэн төрөл байх бөгөөд түүнийг судлаачид сэтгэл санааны, бие махбодийн, бэлгийн, эдийн засгийн гэсэн дөрвөн төрөлд хуваан авч үзсэн бөгөөд ингэж ангилах шалгуур үзүүлэлтийг нь тогтоогоогүй байна. Харин бид хүчирхийллийн хохирлын шинж чанараас хамаарч ингэж ангилж болно гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн харилцаан дахь дарамт, шахалт үзүүлэх, зодох занчих, айлгах зэрэг хэлбэрээр үйлдэгдэж буй хүчирхийлэл нь хүний өөрийн үнэлэмжийг бууруулж, улмаар хүчирхийлэлд өртөгч хүчирхийллийн шалтгааныг өөрөөсөө хайн, эцэст нь амьдралынх нь хэвийн үзэгдэл болтлоо дасан зохицдог байна. Тухайлбал: Гэр
  • 4. бүлийн хүчирхийллийн хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчээс хэт болгоомжлох, аргадах, уучлах, айж ичсэний улмаас тухайн нөхцөл байдлыг хууль хяналтын байгууллагад мэдээлэхгүй байх нь олон тохиолддог. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдалд өөрийгөө аюул заналаас хамгаалж болохуйц аль тохиромжтой аргыг хэрэглэхээ мэдэхгүй, өөрийн зөв гэж үзэж байгаа хэлбэрийг сонгодог нь түгээмэл байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн энэ байдал нь хөндлөнгийн нүдээр харахад хохирогч өөрөө буруутай, хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх талтай ч тэрээр гэр бүлийн хүчирхийллийн мөн чанараас шалтгаалан өөрийгөө хамгаалахаар хэрэглэж буй арга гэдгийг гэр бүлийн хүрээнд болон нийгмийн хүрээнд ойлгож хүлээж авддагүй, энэ талаарх ч боломж нь бага байна. [5] Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэдэг болсноос хойш цөөнгүй гэмт хэрэг бүртгэгдсэн ч харамсалтай нь бүртгэл жил бүр өсөх хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилийн дотор 43 эмэгтэй ойр дотныхоо хүний гарт амиа алдсан гэсэн судалгаа гарсан нь сэтгэл эмзэглүүштэй. Энэ бол хоѐр сая долоон зуун мянга гаран цөөхөн хүн амтай оронд өндөр тоо гэдгийг онцгой анхаарах цаг болсоны дохио. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчийн 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хүүхдийн хүчирхийллийн асуудал нь гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд багтдаг ойлголт учир түүний талаар товч дурьдъя. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүл салалт, түүнээс улбаалан хүүхэд өнчрөх, хараа хяналтгүй хүүхдийн тоо олшрох зэрэг нийгэмд олон сөрөг үр дагавар бий болгож байна. Монгол Улсын хэмжээнд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан нийт тохиолдлын 65 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс болж гэрлэлтээ цуцлуулж байгаа гэж үзэж болох хэдий ч гэрлэлт цуцлуулах тухай шүүхийн шийдвэрт гэрлэгсэдийн хэн аль нь байнгын архидан согтуурч, хэрүүл даамжран, бие биенээ зодох болсоноос гэж ердийн мэт бичигддэг нь хэвшмэл мэт болж, тухайн гэр бүл гэр бүлийн хүчирхийлэлд байснаас гэрлэлтжж цуцлуулж байна уу, нэг удаагийн маргаанаас гомдож хэлбэрийн төдий цуцлуулж байна уу гэдгийг шүүхийн шийдвэрийг уншаад шууд дүгнэлт хйих боломжгүй, эрүү, иргэний хэргийг түүвэрлэн үзэж, анализ хйивэл энэ хувь улам бодитой болох юм. [6]. Мөн халамжийн болон асрамжийн байгууллагад хүмүүжиж буй 2000 орчим хүүхдийн 60.5 хувь нь ядуу зүдүү
  • 5. байдлаас , 22 хувь нь эцэг эхийн дарамтаас, 11.8 хувь нь гэр орон дахь архидалт, ажилгүйдлээс болж гэрээсээ дайжсан, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь үе тэнгийхний дарамтаас, 22 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс, 10 хувь нь сургууль дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэгт холбогдсоны гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болжээ. Монгол улс эрт үеэс эрэгтэй хүнийг хүндэлж, эцгийн эрхт ѐс давамгайлдаг байсан энэ уламжлал өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл болон хувирсан нь харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироож, гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд олон байдаг. Өнөөдрийн байдлаар 300 гаруй эмэгтэйчүүд дээрх шалтгааны улмаас хорих ял эдэлж байна. Хорих ял эдэлж байгаа болон эдэлж байсан эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр болон хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөснөөс болж ял эдэлж байгаа гэсэн судалгааны дүн ч байдаг. Тэд хүчирхийлэлд урт удаан хугацааны турш өртөж, хүчирхийллийн хохирогч болж байсныхаа төлөө ийм ял зэмлэл эдлэх ѐстой байсан юм гэжүү... Шүүх эмнэлэг, ГССҮТ, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт энэ төрлийн хохирогч нарт эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээ авч байгаа иргэдийн 93,6 хувь нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан тухай тоо баримт байдаг. Дээрх гэмтэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч энэ төрлийн хэргүүд ихэвчлэн хохирогч яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа нь хүчирхийлэл үйлдэгчийн хууль бус үйлдлийг бүрэн зогсоож чадахгүй байна. Сэтгэл санааны хувьд бодитойгоор хэн нэгнийгээ уучилан эвлэрч байна уу гэдгийг тогтоох боломжгүй, хэн нэгнийхээ дарамтад ороод эвэлэрч байна уу, мөн үүнээс өөр арга зам үгүй гэдгээр эвлэрч байна уу гэдгийг тогтоох боломжгүй байдал, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад хандахаас ичих, хүчирхийлэл үйлдэгчээс айсны улмаас зохих байгууллагад мэдэгдэлгүй орхих, тэвчиж өнгөрөөх тохиолдол түгээмэл байгаа бөгөөд хүчирхийллийн эсрэг төвийн хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн таван хүн
  • 6. тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг нь гэр бүлийн хүчирхийллийг нуугдмал байдалд оруулсаар байна. Нөгөө талаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх болон хүчирхийлэлд өртөгсөдийг хамгаалах дүрэм журам байхгүйтэй холбоотой байж болох юм. Ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ “Энэ бол гэр бүлийн хоорондын асуудал” гэдэг шалтгаанаар шалгахгүй орхих, захиргааны арга хэмжээ авах төдийхнөөр өнгөрөөдөгтэй холбон үзэж болох юм. Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг шүүх цагдаагийн байгууллагад өгөхөөс илүү зан үйлийг засаж авахыг хүсдэг. Ийм учраас өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байдаг цагдаагийн байгууллагын чиг үүрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тодорхой заалт оруулах, гэр бүлийн хүчирхийлэл илэрсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох энэ чиглэлээр алба хаагч нарыг сургаж дадлагжуулах, гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголттой болгох зэрэг асуудал цагдаагийн байгууллагын өмнө тулгамдаж байна. Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж байгаа цагдаагийн байгууллага болон бусад чиг үүрэгтэй байгууллага түүний алба хаагч, ажилтанууд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнийг илрүүлэх, илэрсэн хүчирхийллийн үйлдлийг шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах, хуулийн хариуцлага хүлээлгэх явдал харилцан адилгүй, хүчирхийлэлтэй тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа нь тогтмолжоогүй жигд бус байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй байх, хүчирхийлэл үйлдэж байгаа арга, үйлдлийн зорилго, сэдэлт нь улам бүр олныг цочроох болж, жил бүр өсөн нэмэгдэх шалгаан болж байна. Иймд  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий цагдаагийн байгууллага, түүний алба хаагч, сум баг хорооны засаг, нийгмийн ажилтан нарын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр нөлөөг сайжруулах, тэднийг сургаж, дадлагажуулах, үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай санхүүгийн боломж нөхцлөөр нь хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн байгууллагын харилцан ажиллагааг сайжруулж хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий албан хаагч, ажилтнууд нь
  • 7. биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд албадлагын шинжтэй, эрх хязгаарлах, гэр бүл цуцлах, захиргааны шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээ авахаас илүүтэйгээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах арга хэмжээг түлхүү явуулбал хүчирхийлэлтэй тэмцэх ажил илүү үр дүнд хүрэх боломжтой байж болох юм. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, өссөн орчин, найз нөхөд, гэрлэлтийн түүх, хувь хүний хүмүүжил, зан төрх, ахуй амьдрал, үйлддэг хүчирхийллийн хэлбэр зэргийг харгалзан үзэж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын эмчилгээ хийх зэрэг арга хэмжээг түлхүү авах шаардлагатай Ингэхийн тулд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох хамтарсан багийн бүрэлдэхүүнд “сэтгэл зүйчийг” нэмж оруулан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх  Хууль хяналтын байгууллагад мэдэгдснээрээ хүчирхийлэгчийг улам догшруулах, өс хонзон санах зэрэг сөрөг нөхцөл байдал үүсгэдэг учир хүчирхийлэл үйлдэгчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засах эмчилгээ хийлгэх Дээр дурьдсан сэтгэл засах арга хэмжээг үр дүнд хүргэхийн тулд нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар хүчирхийлэл үйлдэгчийн талаарх дэлгэрэнгүй бүртгэл судалгааг хийх / биеийн онцлог талаас, амьдралын хэв маяг, мэргэжил, сэтгэл зүй бэлгийн тодорхойлолт, хүчирхийлэл хэдийнээс үйлдсэн,хугацаа ,хүчирхийллийн хэлбэр , хүчирхийллийн давтамж зэрэг /  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг байгуулах, түүний үйл ажиллагаа нь шууд утгаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, түүнийг илрүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэгдэж байгаа мэт боловч өргөн утгаараа нийгэм дэх сөрөг үйлдэл болсон хүчирхийлэлтэй тэмцэх, эдийн засаг, улс төр, эрх зүй, зан заншил, соѐл, хүмүүжлийн болон нэгдмэл зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээг цогцоор нь багтааж байдаг гүнзгий утга агуулгатай үйл ажиллагаа юм гэдэг цогт ойлголтыг хэвшүүлэх
  • 8.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд засаг захиргааны анхан шатны нэгжийн хүрээнд иргэд, байгууллагууд оролцсон олон нийтийн бүлгүүдийг үүсгэж, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, сурталчилах, хүчирхийллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх, мэдээлэл солилцох, түгээх ажилд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх .  Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хороо, багийн ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт дэд бүлгүүдийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд татан оролцуулж, тэдний үйл ажиллагааг хамтарсан багийн хэлбэрээр зохион байгуулах, энэ төрлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хүргэх, солилцох, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн дэмжлэг, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх  Хуулийн байгууллагын ажилтанууд үүнээс шууд тулж ажилладаг Цагдаагийн алба хаагч болон хамтарсан багийн гишүүдийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд чадваржуулах, албаны болон давтан сургалтанд тогтмол хамруулах. Ашигласан ном зүй [1] Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл. УБ., 1992. №1 [2] Хүний эрхийн түгээмэл тунхаглал, НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 217А III тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлаж, түүний бүх заалтыг мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ. [3] Монгол Улсын Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл. УБ. 2002.№5 [4] Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, УБ. 2004. [5] Г.Бямбадорж, Архидан согтуурах явдалтай тэмцэх үйл ажиллагаа, УБ хот, 2011 он 170-р тал. [6] Chuhal medee.mn [7]Гэр бүлийн тухай хуулийн 14.4 дэх хэсэгт "Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон
  • 9. хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцална" гэж заалт