SlideShare a Scribd company logo
1 of 25
Сэдэв: Полинноз, Атопийн дерматит
Шалгасан:
Гүйцэтгэсэн: ЭХЭМҮТ 1курсийн резидент эмч Б. Мөнхзаяа /........./
2022 он
Бие даалт
ПОЛЛИНОЗ
Тодорхойлолт:Ургамлын тоосны Алг-ээр үүсгэгддэг, амьсгалын зам-хамар ба зовхины
салстыг голлон гэмтээдэг харшлын өвчнийг анагаах ухаанд поллиноз (Pollen гэсэн н грек
үг) гэдэг.
Тархалт: Поллинозоор дэлхийн хүн амын 0,5-15%, АНУ-д бүх хүн амын 15%, Европын
орнуудад 1-4%, Австралид хот суурин газрын хүн амын 11,4% өвчилж байна (А.Д.
Зисельсон, 1989): Харин манай улсад поллиноз өвчин 1000 хүүхэд тутамд дунджаар 14,7
үүнээс Улаанбаатарт 29,0, Дарханд 15, Тосонцэнгэлд 18,1, Дорноговьд 14,5
байжээ.(Н.Раднааханд. 1994). 1995 онд сурагчдын дунд хийсэн судлагаагаар нийт харшил
өвчний 27%-ийг поллиноз эзэлж, Улаанбаатарт 1000 хүүхэд тутам 14,0 тохиолдол байсан
бол 1997 онд 82,0 болж 2 дахинихэсчээ (Н.Раднааханд, 2005). Поллинозоор өвчлөгсдийн
нас залуужиж, хүнд хэлбэр олшрох хандлагатай байгаагаас гадна хот суурины хүн ам,
ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс энэ өвчнөөр зонхилон өвчилдөг. Поллиноз 3
хүртэлх насанд ховор боловч ойндоо хүрээгүй хүүхэд ч өвчилдөг ажээ.
Шалтгаан:
Ургамлын тоосны 5000-40000 кд жинтэй полипептид (гликополипептид) уураг нь Алг
чанартай байдаг бөгөөд нүүрс-ус ихтэй тоос нь Алг чанар багатай.Нэг төрөл, зүйлд
хамаарагддаг ургамлуудын тоосны бүтэц адилтөстэй байдаг учир бүгд харшил үүсгэдэг.
Манай дэлхийд салхиар тоос хүртдэг 100 гаруй зүйлийн ургамал байдгаас Алг-ий
шинжийг бүрэн агуулсан, маш жижиг (0,02-0,4 мм голчтой) тоосонцор ялгаруулдаг, харшил
үүсгэх чадвартай 50 орчим зүйлийн ургамал байдаг. Улаанбаатар хотын агаарт 4-10 сарыг
дуустал ургамлын тоос илэрдэг ба хавар 4 сарын сүүлч 5 сарын эхээр (хаврын харшил),
зун 6-7 сард (зуны харшил), зун-намарт 7-8 сард (намрын харшил) гэсэн 3 оргил үетэй
явагддаг. Энэ үед агаар дахь ургамлын тоосны хэмжээ дээд цэгтээ хүрч ургамлын
тоосонд харшилтай хүний тоо эрс нэмэгдэнэ. Улаанбаатар хотод хавраас намар хүртэл
агаарын тоосжилтыг голчлон бургас, улиас, хус, хар мод, нарс болон үетэн, шарилж,
лууль зэрэг 8
төрлийн ургамал
үүсгэдгийг
аэрополинолог
ажиглалтаар баталсан
байна.
Эр улиасны тоосоо
гүвэх цаг нь хавар 5
сард байдаг ба 6 сарын
20-доос үр тогтсон
өндгөн эс болох
унгарил- хөвөн цас
адил хийсэн газарт
бууж тохиромжтой
газар унасан нь улиас
болон ургадаг. Энэ
үетэй давхцан үет
ургамлууд тоосоо гүвж
"зуны харшил” эхэлдэг
тул хүмүүс улиасны
унгарилаас харшиллаа гэж буруу ойлгодог.Дараа нь "намрын харшил"
гэгдэх хөл газрын ургамлын тоосны харшил 7 сарын 15-даар эхэлж багадаа 45 хоног
үргэлжилдэг.
Нөлөөлөх хүчин зүйл:
Бие галбирын гаж хөгжил (харшил эмзэгшил), удам дамжсан харшилд өртөмхий байдал,
хүнсний харшил, АЦХ-аар олон дахин өвчлөх зэрэг олон хүчин зүйл поллинозоор
өвчлөхөд нөлөөлдөг. Түүнчлэн поллинозоор өвчлөхөд IgA-ийн дутал, залгиур эсийн үйл
хямрал нөлөөтэйгөөс гадна хүрээлэн буй орчин, агаарын бохирдол нь салс-сормуусны
(муко-цилиар) цэвэршүүлэлтийг хямраадаг. Поллинозоор хот суурин газрын хүмүүс
ихэвчлэн өвчилдөг гэсэн судлагаа нотолгоо байдаг. Поллинозын тархалтанд тухайн
орны эко орчин,нийгэм эдийн засгийн нөхцөл,хоолны соёл хэрэглээ ч нөлөөлдөг.Сүүлийн
жилүүдийн ган зуд, хэт халалтаас хөдөө нутгийн ургамлын бүтэц өөрчлөгдөж лууль,
шарилж гэх мэтийн тэсвэртэй ургамал голчлон ургаж хөдөөгийн хүмүүс ч энэ өвчнөөр
өвчлөх нь ихэслээ.
Эмгэгжам: Эцэг, эхээс удамшсан харшилд өртөмхий байдал хүүхэд өвчлөх суурь болж
ургамлын тоосны Алг-ны шалтгаанаар бие махбод мэдрэгжсэний дүнд поллиноз өвчний
шинж илэрдэг. Алг амьсгалын замаар биед нэвтэрдэг. Бие мэдрэгжихийн зэрэгцээ эсийн
дархлаа үйлийн идэвх буурч улмаар IgE бүлгийн өвөрмөц иммуноглобулин хэт нийлэгжих
ба харшилд мэдрэгжсэн биед харшилтөрөгч дахин нэвтрэхэд харшил урвал үүсч, 3 үе
шатаар хэрэгжинэ.
Дархлаа шатанд арьс, амьсгалын зам, зовхины салстын "бай" эсүүдэд IgE AT-тэй
Алг урвалд орно. Энэхүү дархлаа урвалын үрд эмгэг хувирлын шатанд харшил үрэвслийн
зууч бодисууд ялгарна. 3 дахь эмгэг физиологийн шатанд "бай" эрхтний үйл хямарч
өвчний эмнэлзүйн шинжүүд илэрнэ. Хүүхдийн поллиноз өвчний явцад бодисын солилцоо
үлэмж хямран үечлэлт нуклеотидийн харьцаа алдагдаж , ферментийн идэвх өөрчлөгдөн,
липидийн хэт исэлдэлхүчтэй болно. Ийнхуу поллиноз цочмог хэт мэдрэгжлийн жамаар
Gell et Coombs-ийн ангиллын харшил урвалын голдуу I хэвшинжээр хөгждөг боловч зарим
нь III хэвшинжээр явагддаг.
Солбио харшил урвалаар хоолны харшилтай хослох нь поллинозын эмгэгжамд
чухал юм. Поллинозтой өвчтөний нэлээд хувь нь нь хоол, гэрийн тоосны хачиг, эм, амьтны
Алг-д өндөр мэдрэгжилтэй байсан явдал үүнийг гэрчилж байна. Тодорхой ургамалд
харшилтай хүүхдэд тэр ургамлын гаралтай хоол, эмийн бүтээгдэхүүн мөнхүү харшлыг
өдөөдөг. Жишээ нь: шарилжны харшилтай хүүхдэд царвангаар хоолой зайлах гэх
мэт
Эмнэлзүй:
Мэдрэгжсэн ургамлынхаа цэцэглэжтоосоо
гүвэх үеэр жил бүр сэдэрдэг онцлогтой. Тухайн
жилийн бороошилтоос шалтгаалж ургамлуудын
тоосоо гүвэх хугацаа эртсэх оройтох явдал
байдаг. Эмнэлзүйн шинж нь хамрын риниттэй
адил.
Оношилгоо:
1.Асуумж авах:
A. Удамд нь харшилтай хүнтэй байх
B. Ургамал цэцэглэх үеэр зовуурь эхлэх
C. Харшилтай ургамлынх нь цэцэглэлтийн хугацаа дуусахаар зовуурь арилах
D. Жил бүр тодорхой хугацаанд харшил нь эхэлж, намдах
2. Бодит үзлэгт:
A. Зовуурь
B. Хамраас шингэн нус гоожно, хамар битүүрнэ.
C. Нүдний салст улайх, хавагнах, загатнах.
D. Арьс салт улайж хавагнах, загатнах .
2. Лабораторийн шинжилгээ цусны шинжилгээ, хамрын салстын
шүүрэлд эозинофиль ба бусад эсүүдийг тоолох, харшлын сорилууд янз
бүрийн хэлбэрээр (хатгах, зурах, тарих, сэдээх), ерөнхий болон өвөрмөц
IgE,молекулын шинжилгээ.
WHO/IUIS (Олон улсын дархлаа судлалын нийгэмлэгийн Алг-ий нэршил өгөх салбар
зөвлөл) ургамлын Алг молекулд олон улсын нэршил олгодог. Ингэхдээ төрлийн латин
нэрнийх нь эхний 3 үсэг, дүрсийнх нь эхний нэг үсгийг авна.Ж: Тимофеевка луговая- нугын
биелэг Phleum pratense- Phl p1, Phl p2,Phl p4 гэх мэтчилэн Phl p12 гэсэн 8 Алг-ий молекул
бүртгэгдсэн байна.Нугын биелэгт харшилтай хүний 50%-с илүү нь Phl p1-д мэдрэгжсэн
байвал энэ нь нугын биелэгийн гол /мажорный/,жинхэнэ истенные и первичные/ Алг
гэгдэнэ. Хусны Алг-ий молекулыг М1, алимныхыг Mal d 1, фундук самрынхыг Соr а 1 гэж
тэмдэглэх ба эдгээр нь хоорондоо сольбих урвалаар харшил өгдөг.
Сорил тавих үе:
1. Ургамал хагдарч, өвчний шинж намжсан 10-11 сард сорил тавих
нь илуу тохиромжтой. Гэхдээ шинж тэмдэг хөнгөн бол тухайн үед
нь тавьсан ч болно.
2. Хэрэглэж буй хистамины эсрэг бэлдмэл, дааврын эмүүдийг сорил
тавихаас 3-7 хоногийн өмнө хассан байх.
Харшлын ринит,поллинозын эмчилгээ:
Эмчилгээний ерөнхий зарчим
1. Харшилтөрөгчөөс зайцах
2. Хоолны дэглэм хяналтын
3. Хамар угаах (ирригационный процедур)
4. Эмийн эмчилгээ
5. Дархлаа дарангуйлах өвөрмөц идэвхтэй эмчилгээ
6. Анти IgE-AT
7. Өвчтөн, эцэг эхийн сургалт
8. Мэс ажилбар ( халдвартай хавсарч хамрын дайвар хөндийд
идээлсэн үед)
ХР-ийн эмчилгээний хамгийн чухал зарчим нь харшилтай зүйлээсээ зайцах арга юм.
Гэр бүлийнх нь нэг гишүүн болсон хайртай амьтныг нь "гарга" гэж хэлэхээс өмнө тэдэнд
үүсэжбайгаа өвчний шинж нь энэ амьтантай холбоотой эсэхийг баттай тогтоож, амьтнаа
гаргаснаар тэдэнд учрах сэтгэлийн хямрал, өвчингүй байх ашиг тус зэргийг үнэлэн дүгнэж
харилцан ойлголцсоны үндсэнд гэр бүлийн гишүүд шийдвэр гаргана. Амьтнаа гаргах
бололцоогүй үед авах арга хэмжээ:
1. Долоо хоногт 2-с доошгүй удаа нохой муураа усанд оруулна.
2. Амьтнаа унтлагын өрөөндөө оруулахгүй байх
3. Агаар цэвэршүүлэгч ба нарийн тоос сорох чадвартай тоос сорогч хэрэглэх
4. Ор дэрнийхээ хэрэгслийг зориулалтын даавуугаар хийх (6 мкм зүйл нэвтрүүлэхгүй
нягт даавуу байдаг).
5. Амьтны хаг, ноосыг татах зөөлөн сэвсгэр гадартай буйдан хэрэглэхгүй
6. Нохой муурны хэвтэрт амьтны хаг,ноосны Алг-г бүрхэжхаршлахгуй болгодог
зориулалтын шингэн хэрэглэх
7. Поллинозтой бол тухайн ургамал тоосоо гүвэх цагаар нутаг солих
Эмийн эмчилгээ:
1. Хистамины эсрэг эм
● Хэсэг газрын ( нүд хамарт дусаах)
● Уух, тарих
2. Кромоглицийн хучил
3. Глюкокортикостероид
● хэсэг газрын (нүд, хамарт)
● уух, тарих
4. Лейкортиены эсрэг эм
5. Судас нарийсгах эм
● хэсэг газар (нүд, хамарт)
● уух тарих
6. IgE -гийн эсрэг АТ
● Дупилизумаб
Харшлын ринитын үед хэрэглэдэг эмүүдийн тухай
1. Хистамины Н1-хүлээн авуурын хориг (хистамины эсрэг I үеийн бэлдмэл)
Энэ бүлгийн эмүүд нь хамар загатнах, хамраас ус гоожих, найтаах шинжийн үед сайн
туслах боловч хамар битүүрлийг арилгаж чаддаггүй,хистамины Н1-хүлээн авуурыг
хориглосноор цусны судасны нэвчимхий чанар багасч, шүүрэл ялгаралт нь бууран
мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлийн цочироо арилж найтаах рефлекс сулардаг.Энэ бүлгийн
эм нь зөвхөн хистамин гэдэг зууч бодист үйлчлэх ба харшлын үед эсээс ялгарах зууч
бодисууд нь олон төрөл байдаг тул шинж тэмдгийг бүрэн дарж чаддаггүй, нүдний улайлт,
загатнаа, нулимс гоожилтыг намжаана. Сүүлийн үед энэ бүлгийн эмийг хэрэглэх заалт
ихээхэн хязгаарлагдмал болж ирсэн нь гаж нөлөөтэй нь холбоотой. Эдгээр эмүүдийг
этаноламин,фенотиазин, этилендиамин, алкиламин, пиперазин, пиперидин зэргээс
гаргаж авдаг бөгөөд доор дурдсан гаж нөлөөтэй.
● үйлчлэх хугацаа богинотой учир өдөрт олон (4-6 удаа) уух шаардлагатай.
● зүрх судас,ходоод гэдэсний зам, хараа, шээс ялгаруулах замд гаж нөлөө үзүүлдэг
● хэсэг газар мэдээ алдуулах үйлчилгээтэй
● салст хуурайшуулах, цэр өтгөрүүлэх
● нойр хүргэх
● дасал болдог тул нэг эмээр олон хоног эмчилж болдоггүй
Фенкарол нь уртасгасан үйлчилгээтэй, нойрсуулах үйлчилгээ бараг үгүй, удаан уухад
дасал болдоггуй, хистамин саармагжуулдаг хистаминаза ферментийг идэвхжүүлдэг
өвөрмөц үйлчилгээтэй эм юм.
2. Хистамины Н1-хүлээн авуурын хориг (хистамины эсрэг II IIIүеийн бэлдмэл)
70-аад оны сүүлчээр хистамины эсрэг II үеийн анхны эм терфенадин үйлдвэрлэгдсэн ба
хожим нь зүрхэнд нөлөөтэй нь батлагдаж хэрэглэгдэхээ больсон. Энэ нь хистамины Н1-
хүлээн авуурт сонгомол уйлчилж, нойрсуулах нөлөөгүй эм байлаа.Түүний дараагаар
астемизол, цетиризин (Зиртек,Цетрин), Лоратадин(Кларитин),Акривастин(Семпрекс
Ломилан) Мизоластин(мизоластин), Рупатадин(Рупафин), Эбастин(Кестин),
Меквитазин(Прималан), Никсар (Биластин), Левоцитиризин (Супрастинекс), Дезлоратадин
(Эриус, Дезел) гэх мэт эмүүд хэрэглээнд нэвтэрлээ.
Санамж: Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалтай, зүрх өвддөг, ЭКГ
дээр QT интервал уртассан, элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст терфенадин, астемизол
өгч болохгүй! Астемизол нь элэгний эсийн цитохром Р450 тогтолцоонд нөлөөлдөг тул
сүүлийн жилүүдэд харшлын өвчинд бараг хэрэглэхгүй болсон.Лоратадин, эбастины
зүрхэнд нөлөөтэй эсэх нь тогтоогдоогүй байна.
Цетиризиныг I үеийн эм- гидроксизинээс гаргаж авсан, хистамины эсрэг маш идэвхтэй
үйлчилгээтэй, гаж нөлөөгүй,гэхдээ огт нойр хүргэх үйлчилгээгүй гэж үздэггүй.Цетиризин нь
элэгний цитохромын тогтолцоонд нөлөөгүй биеэс шээсээр шууд ялгардаг.
3. Хистамины эсрэг III үеийн бэлдмэл :
Терфенадин худалдааны зах зээлээс гарах болоход харшлын эсрэг маш сайн
үйлчилгээтэй фексофенадин (Телфаст,Аллегра) гэдэг эм гаргаж авчээ. Энэ эм нь тун
хэтрүүлсэн ч нойрсуулах нөлөөгүй, зүрхний эсийн калийн сувгийг саатуулахгүй, зүрхэнд
хортой нөлөөгүй, элэгний эмчилгээ хийлгэж байгаа хүнд ч эмтэй нь харшихгүй сайн талтай
учир I ба II үеийн эмийн бүх гаж нөлөөг арилгаж гарсан аюулгүй байдлын хувьд хамгийн
илүү давуу талтай эм юм. Фексофенадин нь хистамины эсрэг үйлчилгээгээрээ бусад бүх
харшлын эмнээс илүү хүчтэй илүү хурдан үйлчилдгээрээ онцлог учир харшлын гаралтай
нүдний улайлт загатнааг маш хурдан намжаадаг.
Улирлын XP зэрэг удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай үед зөвхөн хистамины
эсрэг II үеийн эм хэрэглэх нь зүйтэй.
Хистамины Н1 -хүлээн авуурын хориг зарим эмийн эмчилгээний хүрээ өргөн байдаг.
Жишээ нь:
● перитол хистамины идэвхийг дараад зогсохгүй серотонины идэвхийг ч дардаг.
● Кетотифен хистамины идэвхийг дарахын зэрэгцээ сарьс бэхжүүлэх үйлчилгээтэй.
Өдөрт 1-2 -оос илүүгүй удаа уух бололцоотойгоороо II үеийн эм давуу талтай
боловч зарим эрдэмтдийн судалснаар цусанд хагас задралын үе нь 3-4 цаг гэгддэг
димедрол чонон хөрвөсийн тууралтыг зогсоон 24 цагаас удаан барьж байгааг
тогтоосон иймээс 1р үеийн эмийг заавал 3-4 удаа өгөлгүй, 1-2 удаа өгч болохыг
харуулж байна.
Энэ бүлгийн гаж нөлөө гэгдэх холинэрг саатуулах (салс шүүрэл багасгах) нөлөөг хамраас
ус ихээр гоожиж буй харшлын ринитын үед "ашиглах" хэрэгтэй.
Судас нарийсгагч симпатомиметик
Харшлын ринитын эмчилгээнд α-адренэргийн хүлээн авуур идэвхжүүлэгч эмүүдийг хамарт
дусаахад салстын судсыг нарийсгаснаар хамрын хөндийн салстын хаван багасч хамрын
битүү арилна.
Оксиметазолин, ксилометазолин, нафазолин, тетризолин гэсэн 4 үндсэн судас нарийсгагч
бодисоор хамарт цацах дусаах эм хийдэг.
Эдгээр эмийг удаан дусааснаар хүлээн авуурын мэдрэмж буурч дасал үүсч, хамрын
салстын хатангиршил болж "эмийн ринит" үүсдэг. Иймд эдгээр эмүүдийг хэдхэн өдөр
хэрэглэх буюу өөр эмтэй хавсарч хэрэглэдэг. Эдгээр эмүүдийг хистамины эсрэг эмтэй
хавсарсан байдлаар үйлдвэрлэж байна.
Хамгаалах үйлчилгээтэй арга хэмжээ: Шведийн эрдэмтдийн галофиль нянгаас олон
шат дамжлагаар цэвэршүүлэн бүтээсэн Эктоин нь хамрын салс дээр хамгаалах бүрхэвч
үүсгэн гаднын нөлөөнөөс хамгаалдаг бодис юм.Эктоин нь усны молекултай ковалент
холбоо үүсгэн салстын гадаргууд хамгаалалтын давхарга / гидратационного щита/
үүсгэдэг. Хучуурын эстэй харилцан үйлчлэлд орсон эктоин нь гаднын хорт нөлөөнөөс
үүсэх үрэвслээс сэргийлнэ.Энэ үед биемахбодийн хэвийн үрэвслийн эсрэг үйл
хямардаггүй зөвхөн хэсэг газрын физик нөлөө үзүүлдэг тул ХР-ын үед туслах үйлчилгээ
үзүүлдэг.
Аква марис Эктоныг 2 наснаас эхлэн, жирэмсэн эхчүүд ч хэрэглэж болох ба бусад эмтэй
зохицолтой, хэрэглэх хугацаа, тоо хэмжээ хязгааргүй, 1-2 цацлагаар өдөрт 3-4 удаа
хамартаа цацна. Харшилдаг газарт очихоос 10-15 минутын өмнө цацна.
Жирэмсэн эмэгтэй, нялх хүүхдэд судас нарийсгагч эмтэй дусаалга хэрэглэх гаж нөлөөтэй
учир далайн давсны гипертоник уусмалаар угаах нь дээр гэж зөвлөдөг.
Кромоглицийн хүчлийн натрийн давс (НКК), недокромил (HH)
Кромолин нь шигүү мөхлөгт эс, базофилийн сарьсыг тогтворжуулж зууч бодис ялгаралтыг
багасгах нөлөөтэй. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Эдгээр эмийн үйлчилгээний үр дүн
2 долоо хоногийн дараа илрэх тул өвчин сэдрэх үеэсээ 2 долоо хоногийн өмнө хэрэглэж
эхэлсэн байх шаардлагатай. Кромолин нь ШМЭ рүү орох кальцийн ионы урсгалыг
саатуулж мөхлөггүйжих үйл явцыг зогсоох үйлдэл үзүүлнэ. Энэ бүлгийн эмийг харшлын
өвчний сэдрэлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний зорилгоор хэрэглэж болох ба өдөрт
6-7-гоос доошгүй удаа дусаах(шүрших) шаардлагатай тул хэрэглэхэд төвөгтэй ч гаж нөлөө
маш багатай, аюулгуй эмийн тоонд ордог. НН нь үрэвслийн эсрэг үйлчлэлээрээ НКК-гаас
давуу.
Холинэргийн эсрэг эмүүд
Ацетилхолин зууч бодисын нөлөөгөөр парасимпатик цочрол нь хамраас усархаг шүүрэл
ялгаруулах, хамрын салстын булчирхайнуудыг тэжээгч цусны судсыг өргөсгөх үйлчилгээ
үзүүлдэг. Холинэргийн эсрэг бэлдмэлболох ипратропиум бромидын дээрх хүлээн авуурыг
хориглох үйлчилгээг ашиглан хамарт шүрших цацлага хийж хэрэглэж байна.
Хамрын хөндийд цацаж хэрэглэхэд хамрын салстын судас нарийсч, булчирхайн шүүрэл
ялгаралт буурч, хамрын битүүрэл, нус гоожилт багасна. Хамарт дусааснаас үүсэх гаж
үйлдэл бараг үгүй гэж үздэг.
Лейкотриен зохицуулагч эм
Лейкотриен нь харшил үрэвслийг сэдээгч хүчтэй зууч бодис бөгөөд гуурс агчилт, цэр
ялгаралт, амьсгалын замын салстыг хавагнахыг сэдээнэ. Лейкотриены хүлээн авуур
хориглогч монтелукастыг ХР-ын үед хистамины эсрэг эмтэй хавсран хэрэглэж үр дүнтэй
болохыг Астма эмнэлгийн эмч нар хэд хэдэн судлагаагаар туршиж баталсан /Н.
Раднааханд 2000 он,Т.Золжаргал 2018 он/.
Лейкотриен зохицуулах эм нь одоогоор 2 ангилалд багтаж байна.
1. Лейкотриен ялгаралыг хориглох. Цилеутоныг 12 хүртэлх насанд хэрэглэхийг
хориглосон нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлж ферментүүдийг өндөрсгөдөг /2-
4%-д/ цитохром Р450 системээр бусад эмтэй бодисын солилцоонд орж харилцан
хортой нөлөөллөө ихэсгэж болох талтай. Zileuton 600 mg 12-с дээш насанд 1200
мг-аар өдөрт 2 удаа өгнө.
2. Лейкотриены хүлээн авуур хориглогч эм Монтелукастыг АНУ-ын Хүнс эмийн
удирдах газраас 1 наснаас эхлэн өдөрт нэг уухыг зөвшөөрсөн.
a. Зафирлукастыг 5 наснаас эхлэн өдөрт 2-оор уухыг мөн зөвшөөрсөн
байна.
b. Мүнтелукастыг 1-5 насанд 4 мг-аар, 6-14насанд мг-аар, 14-с дээш
насанд 10 мг-аар оройд нэг удаа зажилж уулгана.
c. Зафирлукастыг 7-11 насанд 10 мг-аар 2 удаа, 12 ба түүнээс дээш
насанд 20 мг-аар өдөрт 2 уулгана.
ХР үед нүд, хамарт хэрэглэдэг дааваргүй цацлагууд
Үйлчлэгч бодис Худалдаанынэр Хэрэглэх тун арга
Ipratropium bromide Atrovent nasal0,06% 5-12 насанд 2 цацлагаар өдөрт 3
удаа
12-с дээшнасанд 2 цацлагаар
өдөрт 3-4 удаа
Azelastine
Astelin 6-12 насанд 1 цацлагаар едарт 2
удаа
12-с дээшнасанд 1-2 цацлагаар
опорт 2 удаа
Cromolyn sodium NasalCrom 2-с дээшнасанд 1 цацлагаар
өдөрт 3-4 удаа, 6 -гаас дээшгүй.
Oxymetazoline Afrin, Nostrilla 0,05%
Називин, Назол, Леконил
2 цацлагаар өдөрт 2 удаа, 3
хоногоос илүүгүй !
Phenylephrineа-
α&адреномиметик
Neo-Synephrine
0,125%
0,25%
0,5%
2-6 насанд 1 дуслаар 2-4 цаг
тутамддусаана.
6-12 насанд 1-2 цацлагаар 4
uaraap
12-с дээшнасанд 1-2 цацлагаар 4
цагаар
3 хоногоос илүү хэрэглэж
болохгүй
Ксилометазолин Ксимелин,отривин,
галазолин ксилен
2 цацлагаар өдөрт 2 удаа, з
хоногоос илүүгүй.??
Нафазол 0,05-0,1% Нафтизин,санорин
саноринчик
2 наснаас 1-2 дуслаар өдөрт 3-4
дусаана.5 хоногоос илуу хэрэглэж
болохгүй,
Дифенгидрамин
нафазолин
Полинадим бетадрин 2 наснаас 1-2 дуслаар өдөрт 3-4
удаа нүд хамарт дусаана
Анталозин
нафазолин
Санорин-Аналергин 2 наснаас 1-2 дуслаар өдөрт 3-4
удаа нүд хамарт дусаана
Цинк сульфат
Дифенгидрамин
нафазолин
Окуметил 2 наснаас 1 дуслаар өдөрт 2-3
удаа хамарт
Антазолин
Тетризолин
Сперсаллерг 2 наснаас 1 дуслаар өдөрт 2-3
удаа хамарт
Азеластин 0,05% Аллергодил
/хамар, нүдний/
4 наснаас 1 дуслаар өдөрт 2
удаа нудэнд, хамрын цацлагыг 6
наснаас
Олопатадин 0,1% Опатанол 3 наснаас 1 дуслаар едерт 3 удаа
нүдэнд
Левокабастин 0,05% Визин-алерджи
/нүдэнд/
Тизин-аперджи
/хамарт/
12 наснаас 1 дуслаар өдөрт 2
удаа нүдэнд, хамрын цацлагыг 6
наснаас 2 цацлагаар өдөрт 2 удаа
Кетотифена фумората
0.025%
Задитен 12 наснаас 1 дуслаар өдөрт 2 удаа
нүдэнд
Нэг удаад 42 хоногоос илуугуй
хэрэглэнэ.
Диметинден малеат
фенилэфрин
Виброцил цацлага, дусаалга, гель 1 хүртэлнасанд1 дуслаар. 1
наснаас бусадхэлбэрээрнь
Тетризолин Тизин 2 наснаас 1-2 цацлагаар едерт 2
удаа
Хэсэг газрын глюкокортикостероид (ГКС) эмчилгээ
Глюкокортикостероид нь харшлын ба урэвслийн эсрэг маш үр дүнтэй эм. Хамрын
хөндийд кортикостероид бэлдмэлүүдийг шүршиж хэрэглэхэд Т лимфоцитын идэвхийг
дарангуйлан,IL-4, IL-2, IL-5, GM-CSF, Ɣ-интерферон зэрэг цитокинүүдийн ялгаралтыг
бууруулна. Ингэснээр харшлын ринитын эмгэгжамын хожуу үед голлох үүрэг гүйцэтгэдэг
эозинофилийн тоог цөөрүүлж мөхлөгөөс нь ялгарах МВР, ЕСP, EDN зэрэг биологийн
өндөр идэвхтэй уургуудын ялгаралтыг зогсоодог. Энэ эмүүд нь хамрын салст дахь шигүү
мөхлөгт эс, базофилийн тоог цөөрүүлж,хистамины төвшинг багасгана.Салстын
эндотелийн эсийн
нэвчимхий чанар, судасны нэвчимхий чанарыг бууруулна. Салст шүүрлийн булчирхайн
шүүрэл ялгаралтыг багасгана.Харшлын үрэвслийн үед үүсдэг арахидоны хүчлийн зууч
бодисууд болох лейкотриен, простагландины нийлэгжлийг саатуулдаг. Флутиказон
пропионат харшлын өвчний үед хамрын салстаар нэвчсэн эозинофилийн идэвхийг дарна.
Хэсэг газрын ГКС нь 5-12 цагийн дараа үйлчилгээ нь илрэх бөгөөд тогтмол хэрэглэх
үед 1 долоо хоногийн дараа хамгийн сайн үр дүнд хүрнэ.Цаашдаа тогтмол, эсвэл
хэрэгцээтэй үедээ хэрэглэсэн ч үр дүнтэй байж болдог. ХР-ын үед тогтмол хэрэглэхийг
зөвлөдөг. Гаж нөлөөнд хамраас цус гоожих, хамрын таславч мөгөөрс хатангиршиж
нимгэрч болохыг үгүйсгэхгүй.
Хамарт цацаж хэрэглэдэг дааврын бэлдмэлүүд:
Худалдааны нэр Дааврын нэр Хэрэглэх нас тун арга
Decadron Dexamethasone
Beconase 42 мкг/ spray. Qnasl80 мкг/
spray
Beclomethasone 6-12 насанд нэг цацлагаар
өдөрт 2 удаа
12-cдээшнасанд1-2
цацлагаар өдөрт 2 удаа
Rhinocort 32 мкг/Spray
Besonin 64 мкг /spray
Budesonide 6-12 насанд 2 цацлагаар
өдөрт 4 удаа
12-оос дээш насанд
цацлагаар өдөрт 3- 4 удаа
Metatop, Metaspray
Nasonex 50 мкг/spray
Momethasone 2-12 насанд 1цацлагаар өдөрт 4 удаа
12-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 4
удаа
Fionase 50 мкг/dose
Flomist
Veramist 27,5 мкг/dose
Fluticasone fuorate 2-12 насанд 1цацлагаар өдөрт 1 удаа
12-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 1
удаа
Flomist 50 мкг/ dose Fluticasone propionate 2-6 насанд 1цацлагаар өдөрт 4 удаа
6-12-с насанд 1-2 цацлагаар өдөрт 4
удаа
12-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 4
удаа
Nasalide Flunisolid 6-14 насанд 1 цацлагаар
өдөрт 3 удаа.
15-с дээшнасанд 2 цацлагаар
өдөрт 2 удаа, мөн өдөрт 3
удаа цацаж болно
Omnaris
Zetonna 50 мкг/ spray
Ciclesonide 6-12 насанд 1-2 цацлагаар өдөрт 4
удаа
12оос дээш насанд2 цацлагаар өдөрт
4 удаа
Nasacort 55 мкг/spray
Triamcinolone 2-6 насанд 1 цацлагаар өдөрт 4 удаа
6-12 насанд 1-2 цацлагаар өдөрт 4
удаа
12оос дээш насанд2 цацлагаар өдөрт
4 удаа
Nasaflex Momethasone fuorate 0,5мг/мл
Azelastine HCE 1,4 mg/ml
12-с дээшнасанд 1 цацлагаар өдөрт 2
удаа
Хэсэг газар / зөвхөн хамар/хэрэглэж буй кортикостероидууд нь маш өчүүхэн тунгаар биед
орж зөвхөн хэсэг газраа л үйлчлэх тул бие махбодод ерөнхий гаж нөлөө үзүүлдэггүй.
Хэсэг газрын кортикостероид хэдэн долоо хоног хэсэглэсний дараа хамрын эд эсийн хэт
мэдрэг байдал багасна. Хамарт цацдаг кортикостероидын үр дүн хэдэн өдрийн дараа
илрэх учир хамар битүүрэх зовуурь ихээхэн шаналгаж байвал судас нарийсгагч эмийг 3
өдрөөс илүүгүй хамт хэрэглэснээр дааврын бэлдмэл хамрын салстаар тархан уйлчлэх
боломжийг нэмэгдүүлэхээс гадна хамрын амьсгалыг чөлөөтэй байлгаж өвчтөний
шаналгааг түргэн багасгана. Дааврын цацлагыг харшил эхэлдэг үеэс 7-14 хоногийн өмнө
хамарт урьдчилан хэрэглэвэл тухайн улирлын ХР сэдрэхгүй өнгөрөх талтай байдаг.
Хэрвээ харшлын ринит маш шаналгаатай, хүнд хэлбэрээр явагдаж байвал эхний 3 хоногт
ГКС уулгаад дараа нь хамраар хэрэглэвэл үр дүн хурдан гарна.Эмчилгээний үр дүнгээр
Н1 хистамины эсрэг эмээс давуу юм.
Поллинозын үед ХP харшлын коньюнктивит ихэнхдээ хавсарч явагддаг тул дорх эмчилгээ
зөвлөх нь зүйтэй
● Хамарт цацдаг ГКС-ыг нүдэнд дусаадаг хистамины эсрэг эмтэй хамт хэрэглэх.
Харин бага насны хүүхдүүдэдхистамины эсрэг эмийг уулгах нь илүү үр дүнтэй
байдаг.
● Хамрын ГКС цацлага, ялангуяа мометазон,флутиказон фуроат нь нудний салстын
харшлыг дарахад нулимсны сувгаар дамжин тусладаг гэж үздэг./нүдэнд дусаахгүй/
● Нүдний кромолин натри урьдчилан сэргийлэх нөлөөтэй байж болох юм /сарьс
бэхжүүлэх/.
Системийн кортикостероид
Харшлын эсрэг орчин үед хэрэглэж байгаа бүх эмчилгээ үр дүнгүй, зовуурь шаналгаа
ихтэй, хүнд хэлбэрийн ХР үед уух буюу тарихаар кортикостероид богино ээлжээр
хэрэглэж болно. Ингээд үр дүн гарч эхэлмэгц хэсэг газрын кортикостероидоор солихгүй
бол амархан дасал болохоос гадна гаж нөлөө ихтэй.
Дархлаа дарангуйлах өвөрмөц идэвхтэй эмчилгээ
Харшил ринитын үед харшлын эмгэгжамын дагуу хийх цорын ганц үр дүнтэй арга бол
мэдрэгжилгүйжүүлэх дархлаа эмчилгээ юм. Харшил үүсгэсэн зүйлээр нь Алг-ий уусмал
бэлдэжмэдрэгжилгүйжүүлэх дархлаа эмчилгээ хийхэд IgG-гийн AT-ийн бүтэц бүхий
хориглогч АТ үүсч, түргэн илрэх харшлын урвалыг нөхцөлдүүлдэг ийлдсийн IgE АТ-ийн
хэмжээ буурдаг. Энэ эмчилгээний үр дүнд Th2 эсийн тоо цөөрнө. Алг-ийг хэлэн дор тавих,
хамарт шүрших зэрэг олон аргаар хэрэглэдэгээс арьсан дор тарих арга илүү үр дүнтэй
байдаг. Гэвч энэ арга нь өвчтөнд дарамт үүсгэдэг , олон хоног тариулах нь парентериал
халдвар авахаасэхлэн эрсдэлихтэй учир бараг халагдаж буй арга юм.
ДДВИЭ хийхэд анхаарах зүйл:
● 5-аас дээшнасанд хийнэ
● Харшилтай ургамал нь цэцэглэхээс 3 сарын өмнө эхэлнэ
● Харшилтай ургамал нь цэцэглэжэхлэнгүүт зогсооно
● Харшлын ринитын үед эмгэгжамын дагуу хэрэглэгдэж байгаа
эмүүд
ДДӨИ эмчилгээ:
ДДӨИ эмчилгээг богино ээлжээр буюу сонгомол гэсэн 2 аргаар хийдэг.
● Сонгомол аргаар хийхдээ эхний тунгаас өдөр бүр, эсвэлөнжөөд хийх ба дараагийн
тунгаас 7-10 хоногийн завсарлагаатай хийнэ. 1:10 тунгаас 0,9-1,0 мл-г 5-7 хоногийн
зайтай хийнэ. ДДӨИ эмчилгээний төгсгөлд хүний биед 5987 нэгж уургийн азот
орсон байх тул цус шээс, биохувирлын шинжилгээ,ЭКГ хийж хянадаг.
● Богино ээлжийн эмчилгээг дотор нь хурдавчилсан, хэт хурдан гэж ангилдаг.
○ Хурдавчилсан: Алг-ийг өдөрт 2-3 удаа арьсан дор тарьсаар 10-15 хоногт
дуусгана. Эмчилгээнээс хоцорсон, ургамал цэцэглэх цаг нь дөхсөн үед
өвчтөний хүсэлтээр эмчийн нарийн хяналтын дор хийж болох юм. Хүүхдэд
хэрэглэж болохгүй.
○ Хэт хурдан: Алг-ий ээлж тунг өдөрт 3 цагийн зайтай ижил тунгаар тарьсаар
3 хоногт дуусгана. Энэ үед эпинефрин хамт тарина..
Цохилтын арга: Алг-ий ээлж тунг 2 цагаар ижил тунгаар нэг хоногт багтаан дуусгана.
Эпинефрин хамт тарина.Амь насандаюултай учир энэ аргыг бараг хэрэглэхгүй.
Хамар угаах эмчилгээ
Давсны изотоник уусмалаар хамар угаах нь
1. Өтгөн зунгааралдсан шүүрлийн шингэлнэ
2. Намираа хучуурын үйл ажиллагааг дэмжинэ
3. Хамрын салс дээрх ургамлын тоос, бусад Алг-ийг зайлуулах
4. Хамрын салстыг чийглэх
5. Хамрын салстын эсээс ялгарч буй био идэвхт зууч бодисыг багасгах
Урьчилан сэргийлэх
1. Анхдагч урьдчилан сэргийлэлт. Хүүхэд харшилтай болохоос сэргийлсэн бүхий л
арга хэмжээ авна (харшлын бусад өвчний сэргийлгээтэй адил).
2. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт. Поллинозтой хүүхдийг өвчин сэдрэхээс болон
өвчин хүндрэхээс сэргийлэх
Харшил авсан ургамлынхаа тоосоо гүвэх цагаар тухайн ургамал ургадаггүй газар нутаг
сэлгэх нь урьдчилан сэргийлэх чухал арга юм. поллинозтой хүнтэй айлын бүх гишүүд
ургамлын тоосноос хамгаалах арга хэмжээг бүгд дагаж мөрдөж байж үр дүнд хүрдэг.
Дагаж мөрдөх зүйлс:
1. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тоос сорогч хэрэглэх
2. Салхивчаа зөвхөн үүрээр нээжбайх
3. Амьдарч буй орчныхоо шарилж, луулийг тоосоо гүвэхээс нь өмнө
4. тайрч хаяж байх
5. Зун гадаа спортоор хичээллэх, тоглохыг хорих
6. Гадуур явахдаа нүдний шил, амны хаалт зүүж, малгайтай байх,гэртээ ороод гадуур
хувцсаа бугдийг сольж, битүү саванд хийнэ.
7. Өвсний тоостой гутлаа сайтар арчиж тавина. Гэрийн хувцсаа өмсөхийн өмнө
толгой, нүүр гараа угаана. Хамраа зориулалтын багажаар зориулалтын уусмалаар
угааж байх
8. Ургамал хагдарсны дараа байрандаа их цэвэрлэгээ хийж, цонх, хана, туурга,
шалны завсар шигдэж тогтсон ургамлын тоосыг сайн цэвэрлэнэ. Эс тэгвээс харшил
өвөл ч үргэлжилнэ.
9. Өдөн дэр, хөнжил, орны ноосон бүтээлэг хэрэглэхгүй байх.
10. Гэр бүлийн гишүүдийн нэг нь поллинозтой бол тоосжил нэмэгдүүлэх жижиг
үйлдвэрлэл, гар урлалын ажил (хөвөн, ноос, үслэг эдлэл, оёх, будах гэх мэт) гэртээ
хийхгүй байх, гэртээ цэцэг ихээр тарихгүй, амьтан тэжээхгүй байх,
11. Хоол хүнсэндээ халуун ногоо хэрэглэхгүй
12. Өвчтэй хүний дэргэд тоос сорогч ажиллуулах, тамхи татах, арц хүж уугиулах, элдэв
үнэртэн цацах, царван буцалгах, халиар зэрэг хурц үнэртэй ногоо хэрчих,
даршлахыг хориглоно.
13. Дэлхийн томоохон хот бүхэн хотынхоо агаарт харшил үүсгэгч ургамлын
тоосжилтын хэмжээ найрлагыг тогтоож, ургамал бүрийн цэцэглэх хугацаа, тоосоо
гүвэх хугацаагаар хуанли зохиосон байдаг нь хүмүүст уг өвчнөөс урьдчилан
сэргийлэх бололцоо олгодог.
Ургамлын тоосны харшилтай хүмүүсийн хоолны зөвлөмж
Хориглох хоол Хориглохгүй хоол
● Цитрусын төрлийн жимс
● Самар
● Загас ба загасан бүтээгдэхүүн
● Шувуу
● Шоколад,шоколадтай бүтээгдэхүүн
● Кофе
● Утсан бүтээгдэхүүн
● Цуу, гич, майонез,хоол амтлагчид цагаан
гаа, шар манжин улаан лууван улаан лооль,
чэс, сармис,чинжүү,мөөг,өндөг,сүү
● гузээлзгэнэ, бөөрөлзгөнө,амтатгуа, хан
боргоцой
● исгэсэн гурилаар хийсэн хоол,зегийн бал
● архи,айраг,пиво, спиртын терлийн
● ундааг хатуу хорих
● Үхрийн чанасан,жигнэсэн өөхгүй мах
● Шөл (үхрийн махны, ногооны)
● Цөцгийн, чидун жимсний,наран цэцгийн тос
● Часнасан жигнэсэн төмс
● Каш:гурвалжин будаа, хэмхдэс
будаа,цагаан будаа
● Тараг, ээдэм,хоормог
● Шинэ өргөст хэмх, яншуй, гоньд
● Алим, жигнэмэг
● тарвас
● Цай
● Сахар
● Алим, интоор,үхрийн нүд, хар чавганы
компот
● Цагаан талх
Атопийн дерматит
Удамшлын хувьд атопийн урьдал байдалтай бие махбодод үүсдэг эмнэлзүйн хувьд
хүүхдийн насны онцлогоос хамааралтай, шүүдэст ба ширшилт тууралт биеийн тодорхой
байрлалд илэрдэг, сийвэнгийн IgE-ийн тувшин ихэсдэг, дахилтат явцтай, өвөрмөц (Алг) ба
өвөрмөц бус цочроогчдод хэт мэдрэг арьсны харшлын архаг үрэвсэлт өвчнийг атопийн
дерматит (АД) гэж үзэж байна.
Нялх хүүхдэд эмнэлзүйн шинжээр нь "шүүдэст улайх эмзэгшил", "харшлын диатез",
томхон хүүхдэд "хүүхдийн экзем", өсвөр насныханд "нейродерматит" гэх мэтээр
оношилдог байсан ч одоо дэлхийн ихэнх улсад атопийн дерматит нэрээр онош тавигдах
хэвшээд байна.
Шалтгаан:
● АД үүсэхэд удмын урьдалбайдал их нөлөөтэй. АД-тэй хүүхдүүдийн 80% нь
удамдаа харшлын өвчинтэй хүнтэй байдаг. Хэрэв эцэг, эх нь АД-гүй бол хүүхэд нь
энэ өвчнөөр өвчлөх эрсдэл10% байдаг бол эцэг, эхийн аль нэг нь өвчтэй бол 55%,
хэрэв хоёул өвчтэй бол эрсдэл80% болж нэмэгдэнэ.
● Хөхүүл насны хүүхдийн 75%-д нь хоолны харшил АД-ийн сэдрэх шалтгаан болдог.
Амьдралд хоолны ямар ч бүтээгдэхүүн АД-ийн шалтгаан болж болох боловч хүүхэд
амьдралын эхний жилдээ үнээний сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, буудайн гурилан
бүтээгдэхүүнд мэдрэгждэг байна.
● Сургуулийн өмнөх ба бага насны хүүхдэд мөн л хоолны харшил байж болох ч
давамгайлах байдлаа алдана.
● Гэдэсний нянгийн сарнил, цөсний хүүдийн эмгэг, нөөшлөгч, будагч бодисууд зэрэг
хоолны нэмэлтүүд, сэтгэц-сэтгэлхөдлөлийн ачаалал, цаг уурын байдал, угаагч
бодис зэрэг ахуйн зүйлс, бичил орчны дулаан 23хэм-ээс их, чийгшил 60%-иас бага
байх, идэвхгүй тамхилалт зэрэг нь АД-г сэдрээгч харшлын бус хучин зуйл юм.
● Цаг уурын нөлөө хэт халуун буюу хүйтэн, атмосферийн даралт эрс буурах, нарны
идэвхжлийн эрчим, арьс арчилгааны горим алдагдах (ширүүн, цочроогч хувцас,
хувирлын янз бүрийн бодис, хэт халуун ус) зэрэг нь АД-ийн шалтгааны үйлчилгээг
гүнзгийрүүлдэг.
● Төвийн ба захын мэдрэл тогтолцоо, сэтгэлхөдлөл, мэдрэлсэтгэцийн өвчин,
дотоод шүүрлийн булчирхай, бодисын солилцооны үйлийн хямрал их нөлөөлдөг.
Эмгэгжам:
Хүний арьс бүтцийн хувьд өнгөн хөрс (эпидермис),жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн
давхарга гэсэн 3 үндсэн давхаргаас бүрддэг ба биеийн жингийн 16-17 хувийг эзэлдэг. АД-
ын эмгэгжамд ген, гэдэсний микробиом, арьсны хамгаалах үйл, эсийн ба шингэний
дархлааны өөрчлөлт гол нөлөөтэй. АД дархлааны механизмаар хөгждөг. Филаггрин нь
эвэрлэг давхаргын үндсэн бүтцийн уураг юм. Дэлхийн хүн амын 10%-д профилаггрины 40
гаруй мутац илэрч, эмнэлзүйгээр баталгаажсан байдаг. Эвэрлэг давхаргын хамгаалах
үйлийг хариуцсан филаггрин гены мутацад орсноор кератиноцит эсийн эс хоорондын
холбоос "салах, нээгдэх" байдал ихэсдэг.Энэ байдал нь ус чийгээ алдах, арьсаар хоолны
ба бусад хүрэлцсэн зүйлээр мэдрэгжих үндсэн үүд болдог гэж үзэжбайна. Кератиноцит
эсүүдийн хоорондох холбоос сийрэгжихээр эвэрлэг давхаргад дархлааны эсүүд нэвчиж
арьсны архаг үрэвсэлудаан үргэлжилдэг гэж үздэг . Хучуурын цагаан сэртэнт
Лангергансын эсийн гадаргад IgE-ийн молекулын Fс хэсгийн хүлээн авуурууд байдаг.
Эсийн гадарга дахь энэхүү хүлээн авуур АД-ийн хувьд маш өвөрмөц (ГХБ, арьсны хавьтал
үрэвсэлтэй ч арьсны атопийн үрэвсэлгүй өвчтөнд энэ хүлээн авуур илэрдэггуй),
Лангергансын эсүүд хучуур эсийн дотор оршиж, түүний 2-4 орчим хувийг эзэлдэг. Тэдгээр
нь эсийн завсар зайд олон тооны кератиноцитын хоорондуур өөрийн бүтцийн хэлбэр
(дагуу татагдсан дендриттэй) нүүдэллэх чадвараараа жигд тор үүсгэдэг. Эдгээр эсүүдАГ-
тэй хавьтахад суурийн дээд байрлалаа өөрчилж эдийн алс ба дөт байршлын давхаргад
шилждэг. Лангергансын эс АГ-ийг Бирбеккийн мөхлөгт хувиргаж, тэднийг эсийн сарьсны
гадаргуу руу ялгаруулж, АГ-ийг таниулах эсийн үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр эсүүд Tho
лимфоциттэй харилцан үйлчилснээр АГ-ийг таньсаны дараа Тh1 буюу Th2 эс ялгаран
хөгжинө. Тh2 эсүүд IL-4, IL5, IL-10, IL-13-ийг боловсруулна. IL-4 ба IL-13 нь В-эс өвөрмөц
IgE нийлэгжүүлэхийг удирдаж, IgE нь ШМЭ, БЭ-ийн гадаргууд бэхлэгдэнэ. Алг-тэй давтан
хавьтахад ШБЭ мөхлөггүйжин арьсны үрэвслийн цочмог үе хөгжинө. Дараа нь IgE
хамааралт урвалын хожуу уе дагалдан буй нь эдэд лимфоцит, эозинофиль, ШМЭ,
нейтрофил, макрофагийн нэвчдэс үүссэнээр нотлогдож байна. АД-ийн эмгэгжам, тавиланг
апоптоз (эфферент эсүүдийн програмчлагдсан үхэл) үлэмж хэмжээгээр тодорхойлдог нь
сүүлийн жилүүдэд тогтоогдсон байна. Үрэвслийн эсүүдийн (юуны өмнө эозинофилийн )
эдэд амьдрах чадвар нэмэгдэх нь АД архагшихад туслах нэгэн хүчин байж болох юм. АД-
ийн байнгын шинж- арьс загатнах нь загатнаа-маажуурын эргүүлэг үүсгэнэ. Маажихад
гэмтсэн кератиноцитуудээс цитокинууд, зууч бодисууд чөлөөлөгдөж, тэдгээр нь үрэвслийн
эсүүдийг гэмтлийн голомтонд татдаг. АД-тэй өвчтөний арьсны хэсэг газрын дархлаа
дарангуйлагдах тул нян, вирус (энгийн хомхойн) мөөгний халдварт өртөмхий болдог. АД-
тэй өвчтөний бараг 90%-д халдварын процессийн эмнэлзүйн шинж голдуу үл илрэх
боловч алтлаг стафилококк энэ өвчний эмгэгжамд оролцон өвчний явцыг хүндрүүлдэг.
Арьсны архаг үрэвслийн хүнд хэлбэрийн үед алтлаг стафилококкийн колони ургалтын тоо
их стафилококкийн А-дотор хор (SEA), стафилококкийн В-дотор хор (SEB), хордлогот
цохиулалтын хамшинжийн хор (TSSTI) зэрэг нь суперантиген шинжтэй, өөрөөр хэлбэл Т-
лимфоцитын нэг бус, бүх бүлколонийг идэвлэх чадвартай тул цитокины үүсэлт
боловсролтыг нэмэгдүүлдэг. Арьсны архаг үрэвсэлтэй хүүхдийн хагас орчим нь
стафилококкийн хорын эсрэг IgE AT боловсруулдаг ажээ.
АД-тэй хүүхдийн арьсны гэмтсэн хэсгүүдээс хөгцний мөөгүүд: АI-ternaria,
Aspergillus, Penicillium, Cladosporium ба Candida хангалттай (насанд хүрэгчдээс 2.5 дахин
илуу) ургадаг. Түүнчлэн гэрийн тоосны хачиг, жоом ба амьтны шүлс, хогжрууны Алг-тэй
арьсны ба амьсгалын сорил тавихад эерэг гардаг . АД-тэй хүүхдэд шимэгч хорхойн евчин
цөөнгүй илэрдэг нь шимэгч хорхойтох эхний шатанд реагины хэвшинжийн хариу урвал
үүсч, өвөрмөц IgE нийлэгжин ШМЭ-д бэхлэгдэх ба давтан хавьтахаар зууч бодис (3Б)
чөлөөлөгдөж арьсны харшил үрэвслийг хүчтэй сэдээдэг. Шимэгчийн хөгжлийн явцад
шимэгч эдэд нэвтрэх нь эрчимжин АГ-ний ээлж өөрчлөгдөж IgG ба IgM -ийн нийлэгжил
өдөөгдсөнөөр дархлаа эмгэг урвалын дархан бүрдлийн хэвшинж хөгжинө. Лямбли
шимэгчлэхдээ нарийн гэдэсний салстыг гэмтээжферментийн хоёрдогч дутал үүсгэх ба
slgA боловсролт багасч гэдэснээс цусанд орох нянгийн метаболит ба хорууд ихэсдэг нь
АД-ийн эмгэгжамд нөлөө болно.
АД-ийн үүсэл, түүний явцад ТМТ, УМТ-ны зохицуулах үйл доголдох чухал
нөлөөтэй. Ялангуяа бага насны хүүхдэд арьсны үрэвслийн илрэл нь харшил үрэвслийн
шинжтэй ба өвчний атопийн шалтгаан лабораторид нотлогддог. 1 хүртэлх насны
ялангуяа, шүүдэст улайх гаж байдалтай хүүхдэд арьсны өөрчлөлт IgE түр ихсэхтэй
холбоотой" хоолны түр зуурын харшил" гэж нэрлэхээр буюу хуурмаг ХУ-ын илрэлээр
тохиолдоно. Энэ нь 1 хүртэлх насны хүүхдэд “шүүдэстэмзэгшил" хэлбэрээр голдуу
илэрдэг. Гаждлын зууч бодист цохиулалтын эрхтний эсийн мэдрэгжил ихсэх, хистамин
бэхлэгдэх багасах, эсийн сарьсны тогтворгүй хамшинжтэй холбоотойгоор бай эсээс зууч
бодис аяндаа чөлөөлөгддөг. Ийм хүүхдэд олон үр жимс, будаа шошонд агуулагддаг
лектины нөлөөгөөр хистамин ялгаралт ихэсдэг байж болох юм.
Эмнэлзүй:
Гадаад орчинд дасан зохицохуй нь өөрчлөгдсөнөөс арьс салст бүрхэвч нь илүү
цочромхой, харшилд өртөмтгий,халдвар эсэргүүцэх чадвар суларсан ба хялбархан
өвчлөмтгий байдлаар илэрдэг бие-махбодын өвөрмөц маягийн үйл ажиллагааны байдал
буюу шүүдэст улайх гаж байдалтай хүүхдэд элбэг тохиолддог.Эдгээр хүүхдүүд жин ихтэй
төрөх ба сар бүрийн жингийн нэмэгдэлнь хэвийнхээс өндөр тул жингийн илүүдэлтэй
байдаг .Сайн арчилгаатай хүүхдэд ч нуралт их байдаг ба хөмсөг толгой нь хагтах нь элбэг.
Энэ үед эх хүүхдийн хооллолт, гаднын бага зэрэг цочрол нөлөөлж АД-ийн эхний шат руу
орно. АД нь цочмог ба архаг явцтайгаар үргэлжилдэг. Намжилтын үе нь хагас, бүрэн
намжилт, эмнэлзүйн эдгэрэлгэсэн шаттай. Үе шат бүр нь эмнэлзүйн шинж, тууралтын
хэлбэр, арьсны байдал нь өөр өөр учир эмчилгээ нь өөр өөр сонголттойгоор хийгддэг.
АД нь бусад арьсны өвчинд байдаг загатнах, хорсох, халуун оргих, ирвэгнэх, өвдөх
гэх мэт субьектив шинжүүдээс гарна тууралт нь өөрийн гэсэн онцлогуудтай.
Нялхсын хэлбэр нярайгаас 1
хүртэлх насны хүүхдэд нүүр
(хамар уруулын гурвалжингаар
туурахгүй), хүзүү, мөчний
тэнийлгэх гадаргууд, их бие, өгзөг,
хуйх хэсгээр туурдаг. Арьсны
шүүдэст (нойтон) ба улайлт-
хайрстах (хуурай) үрэвслийн хоёр
хэлбэртэй.Дермографизм улаан,
хольмог
Хүүхдийн хэлбэр 1-12 насанд
тохиолдох ба үрэвслийн
өөрчлөлтүүд голдуу мөчдийн
нугалах гадаргуу, нүүр, тохой ба
тойгны арын хонхорт байрлах ба арьсны улайлт, хаван,хайрстах, зулгархай,
шалбархай,тавшилт давамгайлна. Завж, чихний омог, нүдний булангаар цууралт элбэг
тохиолдоно. Ширшилтийн эхний өөрчлөлт илэрнэ. Зовхины өнгө харлах,доод зовхиор
нэмэлт зураас үүсэх (Денье-Морганы шугам). "Атопийн алга" - алганы зураглал
тодрох,арьсаар нөсөөгүйтэл болсон толбо илрэх нь олонтоо. Дермографизм цагаан,
хольмог
Өсвөр насны хэлбэр 13-аас дээшнасанд арьсны идээт тууралт ба ширшилт өөрчлөлт
нүүр, зовхи, уруул тойрон, хүзүү, мөчний нугалах гадаргуу, сарвуу, уруул, зовхиор тогтсон
байрлалтай. Загатнаа маш хүчтэй, нойронд саадтай, сэтгэлийн хямралд (сэтгэл
гутрал,уйлах, уурлах, дуугаа хураах, ганцаардах, нөхдөөсөө холдох) оруулдаг.
Дермографизм ихэвчлэн цагаан, тогтвортой.
АД-ийн явцын онцлог
● Хөнгөн явц: Хөнгөн улайлт, ялимгүй шүүдэс, бага зэрэг хайрсдал гуужилтай цөөн
гүвдрүү, цэврүү, загатнах нь нойронд саадгүй, тунгалгийн булчирхай ялимгүй
томорсон байна. Жилд 1-2 сэдэрнэ.
● Хүндэвтэр явц : Арьсны гэмтлийн голомт олон, шүүдэс буюу ширшилт илэрхий,
маажсан ором ба цусархаг тав ихтэй, хүчтэй загатнаснаас нойр хямардаг.
Тунгалгийн зангилаанууд мэдэгдэхүйц томорсон байна. Жилд 3-4 удаа сэдэрнэ.
Намжмал үе нь богино.
● Хунд явц: Арьсны гэмтлийн олон тооны голомт хоорондоо нийлсэн, шүүдэс буюу
ширшилт ихтэй, гүнзгий хагаралт, шалбархай, шаналгаатай загатналт үе үе хүчтэй
болж хүүхдийн нойрыг алдагдуулна. Нойр солигдох -өдөр илүү унтах ба хүчтэй
загатнаанаас шөнө унтаж чадахгүй болно. Тунгалгийн зангилаа бараг бүгд ойн
самрын хэмжээтэй томордог.Бараг л намжмал үегүйгээр тасралтгүй, дахилттайгаар
явагдана.
АД евчний хүнд хөнгөний зэргийг тогтоохдоо SCORAD (Scoring of Atopic Dermatitis.1992)
оноогоор дүгнэдэг. Үүнд:
А. Тууралтын тархсан хэмжээ- "Есийн дүрэм"
● Доод мөчний нэг талын гадаргууг бүх биеийн 9% гэж тооцдог.
● Цээж бүхэлдээ 18%,
● нуруу бүхэлдээ 18%,
● нүүр 4,5%, дагз 4,5%,
● Гарын өмнөх талбай 4,5%, ар тал нь 4,5%,
● алга 1%, сарвууны ар 1% байна.
"Есийн дүрэм", эсвэлхүний алганы талбай биеийн талбайн 1% гэж үзэжАД-гийн талбайг
тооцно.
В.Эмнэлзүйн шинжээр нь:
1. Улайлт,
2. хаван/гүвдрүү.
3. тав/шүүстэл,
4. 3улгархай
5. ширшил,
6. арьсны хуурайшил гэсэн эдгээр 6 шинж тэмдгийн хүнд хөнгөнийг 0-3 оноогоор
дүгнэдэг. Ж: Хуурайшилт: үгүй-0, хөнгөн-1, дунд зэрэг-2, их хуурай-3. гэх мэт. АД хүнд үед
"В" үзүүлэлт нийтдээ 18 оноотой байж болно.
С. Зовуурь загатнах нь хэр хүчтэй, нойронд хэр саадтай гэсэн 2 үзүүлэлтээр асууж
дүгнэнэ. Сүүлийн 3 хоногт загатнаа ямар байгааг 10 оноогоор дүгнэнэ. Шөнөжин
загатнаад унтуулахгүй байгаа гэвэл10 оноо өгөх гэх мэт. Энэ оноо 0-20 байна.
Энэ шинж тэмдгийг үнэлэхдээ сүүлийн 3 өдөр, шөнийн байдлаар дундачлан
дүгнэнэ. SCORAD оноог доорх томъёогоор олно:
Оноо = А/5+7B/2+C
А. тууралтын эзэлсэн талбай
В-эмнэлзүйн шинж
С- зовуурь, загатнаа
SCORAD OH00 нь 0-103 оноотой гарч болно.
Эмч өвчний хүнд хөнгөний байдалд тохируулан эмчлэх ба энэ онооны бууралт,
нэмэгдэлтээр өвчний үе шат, эмчилгээний үр дүн хэр байгааг эмч хянана. SCORAD
оноогоор :
0-20 оноо хөнгөн хэлбэр
20-40 оноо хүндэвтэр
>40 оноотой бол хүнд гэж үзнэ. SCORAD онооны дүгнэлтийг 7 хүртэл насны
хүүхдэд зориулж засвар хийсэн байдаг.ьSCORAD-TIS (The three item Severity score):
A/5+7B/2 Ж: 10/5+7х4/2=16
Хүндрэл
АД нь ихэвчлэн нян, мөөгөнцөр, вирусийн гаралтай хоёрдогч халдвараар
хүндэрдэг. АД голдуу алтлаг стафилококкоор (90%), стрептококк (15,5%), грамм сөрөг
нянгаар (16,6%),Corynebacterium, Propionebacterium (6,3%) халдварлан хүндэрдэг. Арьс
үрэвсэхэд арьс хуурайшиж, загатнана. Маажихад арьс гэмтэнэ. Гэмтсэн арьсаар нян,
мөөгөнцрийн хоёрдогч халдвар орж, нян мөөгөнцрөөс ялгарсан хор загатнааг улам нэмж
үрэвсүүлнэ. Энэ бүхэн дээр Алг нэмэгдвэлбайдлыг улам хүндрүүлдэг.
Оношилгоо
● Харшлын анамнез
● Бодит үзлэг, эмнэлзүйн шалгуур
● Харшлын өвөрмөц шинжилгээ:
Арьсны янз бүрийн сорилыг өвчний намжилтын үед Алг-ээр тавина. Өвчин
сэдэрсэн, арьсны сорилтавих боломжгүй үед цусаар sigE тодорхойлно. АД-ийн ХХ-ын
шалтгааныг тогтоох үндсэн арга бол сэжиглэж буй хоолыг зайцуулж ажиглахад эмнэлзүйн
шинж арилж, дахин сэдээжөгөхөд эмнэлзүйн шинж илэрч байгаагаар батлах арга юм.
1980 онд J.М.Hanifin, G.Rajka нар оношилгооны шалгуур боловсруулжээ. Үүнд
үндсэн шалгуураас нь 3 ба түүнээс олон, эсвэлтуслах шалгуураас нь 3 буюу түүнээс олон
шинж байвал АД гэж онош тавихад хангалттай.
АД евчний оношилгооны шалгуур (Y.M.Donald et al.,1997; K.A.
Knoell,K.E.Greer, 1999)
1. Тууралт насны үечлэлээр тодорхой байрлал, бүтэцтэй байх
2. Архаг,дахилтат явцтай дерматит
3. Загатнах
4. Удамдаа харшлын өвчинтэй хүнтэй байх,эсвэлөөрөө харшлын бусад өвчинтэй
байх
АД -ийн туслах шинжууд
● Арьс хуурай (ксероз)
● Сарвуу тавхайны дерматит
● хоолны харшилтай байх
● өвчин бага насанд эхэлсэн
● арьсны янз бүрийн халдварт өртөмхий
● нудэнд субкапсуляр катаракт, кератоконус
● уруул тойрны дерматит (хэйлит)
● чихний араар, чихний омог цуурах
● хөмсөгний сүүлшингэрэх, арилах
● нүдний салстын дахилтат үрэвсэл
● сийвэнд IgE өндөр байх
● захын цусанд эозинофиль ихсэх
● нүдний доогуур нэмэлт нугалаастай болох (Дэнье-Морганы шинж)
● нүд тойрсон нөсөөжилт
● улирлын чанартай намжилт сэдрэлт(өвөлсэдрэх, зун намжих)
● нүүрний арьс цайх, эсвэлулайсан байх
● цагаан дермографизм
● сэтгэлэерэг сөрөгөөр хөдлөх, хоол болон орчны цочролоос тууралт сэдрэх
● Ихтиоз, алганы зураглал тодорсон (keratosis pilaris)
● арьсны сорил хожуу урвалаар илрэх
● хөхний экзем
ОХУ-ын харшил дархлаа судлаачдын холбооноос 2002 онд гаргасан ангиллыг
ажлын ангилал гэж ОХУ-д мөрдөж байна.
Хүүхдийн АД-ын ангилал
Хүснэгт 46
Насны үечлэлээр
1. бага насны 1 сараас 2 нас хүртэл
2. Хүүхдийн 2-13 насанд
3. есвөр насны 13-аас дээш
Ye шaт
Цочмог
Цочмогдуу
Apxar
Эмнэлзүй, тууралтын бүтцээр
Шүүстэй
Улайлт-хайрстал
Улайлт-хайрстал -ширшилт
Ширшилт
Хүнд хөнгөнөөр
Хөнгөн
Хундэвтэр
Хүнд
Тууралтын тархалт
Хязгаарлагдмал- биеийн 5-10%
Тархмал-10-50%-дтархсан
Нэлэнхүй- 50-иас дээшхувьдтархсан
Давамгайлсан шалтгаанаар
Хоолны
Меегенцрийн
Ахуйн ба гэрийн тоосны хачигны
Ургамлын тоосны харшилтай
АД-ын ялган оношилгоо
1. Хажираст экзем (Seborrheicumeczema)
2. Харшил хавьтлын дерматит
3. Вискотта-Олдричийн синдром
4. Нянгийн экзем
5. Ягаан үлд
6. Хамуу
7. Хайрст үлд
8. Гипериммуноглобулин Е хамшинж (Джобын хамшинж)
Эчилгээний алгоритм
1. Арьсны үрэвсэл, загатнааг багасгах, арилгах
2. Арьсны бүтэц, үйлажиллагааг сэргээх
3. Өвчтөний амьдралын чанарт нөлөөлсөн хүнд хэлбэрт хүргэхээс сэргийлэх
4. АД-г хүндрүүлж болох хавсарсан өвчинг эмчлэх
5. АД-ын шалтгаан эрсдэлт хүчнийг тооцож эмчлэх-сэргийлэх төлөвлөгөө боловсруулах
6. Эмчилгээнд эмнээс гадна чийрэгжүүлэх, дахилтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг
төлөвлөнө.
АД-тэй хүүхдийн амьдралын чанарт юу нөлөөлдөг вэ
● Их загатнах нь бухимдал, нойргүйдэлд хүргэх
● АД-тэй хүүхэд сурах үйлийн доголдлоос нийгмийн харилцаанд идэвхгүй, найз
нөхөдгүй ганцаардмал байдаг.
● Айх, сэтгэлээр унах, уурлах нь АД-тэй хүүхдийн сэтгэлхөдлөлийн элбэг тохиолдох
илрэл юм
● АД-тэй хүүхдийн амиа хорлох оролдлого, сэдэлнь эрүүлхүүхдийнхээс 50% илүү
байдаг. Өвчний архаг дахилтат явц өвчтөн ба гэр бүлийн амьдралын чанарт
сөргөөр нөлөөлдөг.
● АД нь хүний амьдралын чанарт чихрийн шижинтэй эн тэнцэхээр уугаар нөлөөлдөг
өвчин юм.
Ерөнхий асаргаа
● Хүүхдийг нар ус агаараар чийрэгжүүлэх нь юунаас ч чухал.
● АД-г сэдрээжболох бүх л зүйлээс зайцах
● Арьс чийгшүүлэх нь асаргааны чухал зорилт
● АД-тэй хүүхдэд тохирсон тусгай дэглэм баримтлах
● Ад сэдрээх хоол хэрэглэхгүй байх
АД эмчлэх шатчилсан заавар (EAACI,AAAAI, PRACTALL)
Хүндийн зэрэг Эмчилгээний сонголт
IV хүнд 40 оноо
Дархлаа дарангуйлах эмчилгээ уух тарихаар .ГКС, циклоспоринА,
Азатиоприн, такролимус, микофенолат мофетил,
ГКС тос хүчтэй идэвхитэйгээс, пимекролимус, хистамины эсрэг 2-р
эгнээний эм, фото эмчилгээ.
III хүндэвтэр 20-40 оноо
Хистамины эсрэг 2-р эгнээний эм,ГКС тос өндөр , дунд идэвхитэйгээс
нь, пимекролимус тос
II Хөнгөн
хэлбэр
<20 оноо
Хистамины эсрэг 2-р эгнээний эм уух, ГКС тос сул, дунд идэвхитэйгээс
нь, кальциневрин хориглогч-пимекролимус тос
I Ад намжмал
үе
Ад намжмал үе-зөвхөн хуурайшилтай байх
Арьс арчилгаа, харшилтай зүйлээсээ зайцах
Сургалтанд хамрагдах
Арьс арчилгаа
АД өвчний үеийн загатнааг "чөтгөрийн тойрог" хэлбэрээр даамжирдаг гэж үздэг. Учир нь
загатнавал маажна, маажвал сард үрэвсэнэ. Үрэвсвэлзагатнана. Загатнавал маажна
гэсэн тойрогт орсон байдаг. Иймд чөтгөрийн тойргийг таслан зогсоохын тулд загатнааг
дарж маажихгүй байлгах хэрэгтэй.
● Чийгшүүлэх тос нь загатнааг багасгахаас гадна арьсны нөхөн төлжилтөнд тустай
бөгөөд тогтмол хэрэглэвэл ашигтай. Тогтмол гэдэг нь өдөрт 2-оос доошгүй,
ялангуяа усанд орсны дараа заавал түрх гэсэн үг.Чийгшүүлэгч тос нь АД өвчний
эмчилгээ асаргааны гол зүйл бөгөөд эм, дааврын хэрэглээг ихээхэн багасгадаг.
Мазь, крем хэлбэртэй чийгшүүлэгч тос нь шингэн хэлбэрээр үйлдвэрлэгдсэн
чийгшүүлэгчээс үйлчилгээ давуутай байдаг. Дэлхийн улс оронд хэрэглэгдэж байгаа
зарим чийгшүүлэгч тоснууд үйлдвэрлэдэг лабораториуд:
"Бйодерма","АстелласФарма", "Урьяж", “Дюкре", "Авен""Ля Рош- Позе”, “Фридерм”,
“Ехрап- science" зэрэг олон үйлдвэр арьс чийгшүүлэх, нөхөн сэргээх бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байна. Манайд элбэг олдоцтойгоос нь дурдвал: Цетафил,
Авено,Локобейз, Атодерм, Бефантен, Мустела,Айсисфарма...
Ланолинд суурьлаагуй, хувирлын бодис, спирт,үнэртэн ороогуй тос хэрэглэх нь зүйтэй.
А. Арьсны хэсэг газрын эмчилгээ: Хэсэг газрын эмчилгээний зорилго
● арьсны хуурайшил, загатнаа, үрэвсэлт өөрчлөлтийг багасгах буюу намжаах;
● арьсны бүтэц-үйлийг сэргээх;
● арьсны гэмтсэн хэсгийн хоёрдогч халдварыг эмчлэх;
● гэмтсэн хучуурын эд эсийг сэргээх
Кортикостероид уух тарихаар хэрэглэх заавар: Онцгой хүнд тохиолдолд эмнэлэгт
хэвтүүлжбогино ээлж эмчилгээг хийнэ. Ээлж хэрэглээ 5-7 хоног. Энэ хугацаа нь бөөрний
дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлахгүй бөгөөд эмчилгээ зогсоосноос хойш
богино хугацаанд үйл ажиллагаа сэргэдэг нь батлагдсан. Преднизолоны хоногийн тун 0,8-
1,0 мг/кг.
Хэсэг газрын даавартай тос:
АД-ийн цочмог хунд явцтай үед глюкокортикостеройд (ГКС) гадуур хэрэглэвэл зууч бодис
чөлөөлөгдөх нь багасч, гэмтлийн бүсэд эс зүүдэллэх, төлжих процессийг дарангуйлдаг.
Даавартай тосон түрхлэг хэрэглэх заавар:
● АД-ын цочмог, архаг үед хэрэглэж болох ч урьдчилан сэргийлэх зорилгоор
хэрэглэж болохгүй
● Өдөрт нэг түрхэх удаашруулсан үйлчилгээтэй, өндөр үр дүнтэй, аюулгүй тос
хэрэглэхийг хичээх
● Хүчтэй тосыг 3 хоног түрхэх, сул тосыг 7 хоног түрхэх үр дүн нь адилхан. Хүчтэй
ангиллын тосноос эхэлж 3-5 хоног хэрэглээд, сул ангиллын тос руу шилжиж 2-3
долоо хоног хэрэглэх арга барилыг эрдэмтэд зөвлөдөг ч миний хувьд нэгэнт л АД
олон дахилттай архаг өвчин учир хүчтэй тосонд дасал болгохгүй зорилгоор,
ялангуяа нялх хүүхдэд хамгийн сул тосноос нь эхлэн хэрэглүүлдэг.
● Богино, дундаа амралттай ээлж эмчилгээг сонгох.
● Бага насны хүүхдэд фтор агуулсан тос хэрэглэхгүй ба даавартай тосыг хүүхдийн
эмзэг, мэдрэг, нимгэн арьстай хэсэг болох нүүр, хүзүү,нугалаастай хэсэг, бэлэг
эрхтэн орчмоор түрхэхгүй байхыг эрхэмлэх
● Нэг удаадаа даавартай тос түрхэх талбай биеийн гадаргуугийн 20 хувиас илүү
байж үл болно. Нэг өдөр нэг хэсэгт, дараа өдөр нь өөр нэг хэсэгт гэх мэт ээлжлэн
түрхэх.
● Үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ мазь нь кремээсээ илүү сайн.
● Мазь нь цочмогдуу, архаг үрэвсэлд тохиромжтой. Арьсаар чийг алдахаас
сэргийлнэ.
● АД архаг шатанд зөвхөн өтгөн тосон түрхлэг/жирная мазь/ хэрэглэнэ.
● Кремыг цочмог, цочмогдуу шатанд хэрэглэнэ.Нугалаасуудаар
● хэрэглэж болно
● Толгойн хуйхаар эмульс, гель, спрей хэрэглэх ба байхгүй бол крем хэрэглэж болно.
● ГКС тосыг дааваргүй тостой хольж түрхэснээр дааврын гаж нөлөөнөөс сэргийлэх
боломжгүйг судлагаа баталсан.Сүүлийн үеийн, өндөр үр дүнтэй, аюулгүй, бага
насны хүүхдэд хэрэглэж болох 3 төрлийн даавартай тос:
1.Адвантан - Метилпреднизолон ацепонат (галогенжуулаагүй)
2. Локойд
3. Элоком
ОХУ-д дааврын тосыг идэвхээр нь ангилж хэрэглэдэг заавар
ЗЭРЭГ1. Сул идэвхтэй ГКС
Гидрокортизон
Гидрокортизон ацетат
Метилпреднизолон гидрохлорид
Преднизолон
ЗЭРЭГ-3. Өндөр идэвхтэй ГКС
Бетаметазон валерат
Бетаметазон дипропионат
Мометазон фуорат
Метилпреднизолон ацепонат
Флутиказон пропионат
Флуоцинолон
ЗЭРЭГ-2. Дунд зэргийн идэвхтэй ГКС
Флуметазон пивалат
Флуокортолон
Триамцинолол
Алклометазон
Гидрокортизон бутират
Предникарб
Мезипредон
ЗЭРЭГ-4. Маш өндөр идэвхтэй ГКС
клобетазол пропионат
2.Үрэвслийн эсрэг дааваргүй тос
1.Пимекролимус (Элидел) 1% крем
2.Такролимус 0,03% - 0,1 % мазь (Такропик)
3. Скин-Кап
2.Үрэвслийн эсрэг шавшлага
Энэ нь үрэвслийн эсрэг,судас нарийсгах, загатнаа хорсолтыгнамжаах,шингэнийг өөртөө
татах,ариутгах үйлчилгээ үзүүлнэ.Шавшлаганд 2% танин,0,5% азот хүчлийн мөнгө, 2%-ын
амидопирин,0,05%-ын маргенц, 2%-ын резорцин, дермобактери зэрэг уусмал хэрэглэдэг.
Шавшлагыг үрэвслийн нойтон голомтонд өргөн хэрэглэдэг. Шингэн уусмалыг 4-6 давхар
самбайд шингээж, 5-10 минут тавьж, дахин давтах маягаар хэрэглэнэ. Үрэвсэлус шүүс
хаван ихтэй байвал боолт хийж болно. Уусмалыг их хэмжээгээр самбайнд шингээн боовол
тэр хэмжээгээрээ цусанд шингэн хордлого үүсгэжболно. Амидопиринээр их шавшсанаас
арьс хэт хуурайшин хагарч цус гоождог.
В.Эмийн эмчилгээ
Хистамины эсрэг эмийг сонгон хэрэглэх нь
1. Хистамины эсрэг нойрсуулах үйлчилгээтэй 1-р эгнээний эмийг загатнаа ихтэйгээс
нойргүйдэл болсон хүүхдэд унтахын өмнө загатнаа дарах, нойр хүргэх үйлчилгээг нь
ашиглахаар ямар ч насны хүүхдэд авч болно.
2. Хистамины эсрэг 1-р эгнээний эмнүүдээс хистаминаас гадна серотонины эсрэг
үйлчилгээтэй фенкарол, перитолыг давуутай эрэглэж байна.
3. Гаж нөлөөний өндөр эрсдэлтэйгээс нь болж димедрол, хлорфенирамин, пипольфеныг
хүүхдэд бараг болсон. Энэ бүлгийн эмийн тунг хэтрүүлбэлхүүхэд цочромхой,
нойргүйдэлтэй болж, нүдэнд нь хий юм үзэгдэж, татаж, амь насанд нь аюул учирч болдог.
Хлорфенираминыг 2 нас хүртэлөгч болохгүй.
4. Хистамины эсрэг 1-р эгнээний эмүүдийн холинолитик үйлчилгээ болох дотор
муухайрах,бөөлжих, ам хамрын салст хуурайших зэрэг шинж хүүхэд бүрт илрээд
байдаггүй.Иймд ургал мэдрэлийн баланс ваготоник хэлбэр давамгайлсан үед сонголт
болж болно.
5. Нойр хүргэх тайвшруулах үйлчилгээтэй эмүүдийг сургуулийн хүүхдэд уулгахад
хичээлдээ анхаарч чадахгүй, сурлагын амжилт буурах талтай.
6. АД сэдрэхээс сэргийлсэн хяналтын эмчилгээнд хистамины эсрэг 2-р эгнээний эмийг
сонгож удаан хугацаагаар өгнө.Одоогоор энэ бүлгийн эмийг бараг бүгдийг нь 2 хүртэлх
насны хүүхдэд өгөх заалт гараагүй байна.
7. Бага насны хүүхдэд өгч болох заалттай ч хоолны дуршил нэмснээс жин нэмэх, удаан
өгвөл дасал болох,хараа өөрчлөгдөх,шээс чавдаграх, нойр хүргэх,үйлчилгээ нь богино
байдгаас өдөрт 3-4 уух шаардлагатай байдаг зэрэг олон гаж нөлөөтэй учир хистамины
эсрэг 1-р эгнээний эмийг өргөн дэлгэр хэрэглэж болдоггүй.
8. Хистамины эсрэг 2-р эгнээний эмүүд дээр дурдсан гаж нөлөөгүй бөгөөд үйлчилгээ нь
түргэн эхэлж удаан үргэлжилдэг. Энэ бүлгийн эмүүдээс хүүхдэд 6 сартайгаас нь өгч болох
эм бол цитеризин(Зиртек) юм. Мөн фексофенадин нь АД өвчний үед хэрэглэхэд маш сайн
нөлөөтэй.Зиртек Фексофенадин хоёрын үр дүн сайтай байгаа нь зөвхөн хистамины эсрэг
бус үрэвслийн эсрэг үйлчилгээндээ байдаг.
Сарьс бэхжүүлэх үйлчилгээтэй эм
Энэ бүлэгт хамрагдах эмнүүдээс кетотифен (задитен,астафен, позитан, кетастма,
бронитен, пропайлес), кромогликат натри (налкром) АД эмчилгээнд хэрэглэж байгаа ч
одоогоор үр дүн харагдахгүй байна.Кетотифеныг 3 нас хүртэл0,05 мг/ кг/хоног тунгаар, 3-
аас дээшнасанд 1 мг-аар 12 цагаар 2-3 сарын турш тасралтгүй уулгадаг.
АД-тэй хүүхдэд зайлшгүй шаардлагатай бусад эмчилгээ
Дархлаа зүгшрүүлэх эмчилгээ- Сүүлийн жилүүдэд АД нь хоёрдогч дархлаа дутлын
шинжтэй хавсарч хүнд хэлбэрээр явагдах байдал нэмэгдэжбайна. Хоёрдогч дархлаа
дутлын шинж нь:
● архаг үрэвслийн олон голомттой байх
● Архаг үрэвслийн голомт олон дахин сэдрэх
● Архаг үрэвсэлт өвчнүүд нь далд ба сул хэлбэрээр үргэлжлэх
● Ханиад олон хүрэх
● бүлээрээд байх
● Лимфоаденопати шинжүүдээс 3-4 шинж байвал хоёрдогч дархлаа дутал гэж үзэж
АД-г стандартын дагуу эмчлэхэд үр дүн гарахгүй байх, дээрх дархлааны эмчилгээг
эмнэлзүйн дархлаа судлаач эмчтэй хамтран хийнэ . Харин АД хүндрэлгүй үед дархлаа
зүгшрүүлэх эмчилгээ хийхгүй.Ад маш хүнд хэлбэрийн үед дархлаа дарангуйлах эмчилгээг
кортикостероид, азатиоприн,метотрексат,циклоспориноор хийнэ.
Циклоспорин 2,5 мг/кг/ хоног цөөн хоногоор өгдөг.Гаж нөлөөнөөс сэргийлж циклоспориныг
5мг/кг/хоног тунгаас хэтрүүлэжболохгуй.
Антибиотик эмчилгээг хэсэг газрын антибиотик эмчилгээ үр дүнгүй байгаа арьсаар
идээт тууралт их, орчны тунгалгийн булчирхайнууд томорч хөндүүрлэсэн, их хэмжээний
тав тогтсон, нянгийн гаралтай архаг голомтот евчинтэй үед уулгах, тарих аргаар
хэрэглэнэ.Антибиотик мэдрэг чанарын шинжилгээ хийж антибиотикоо сонговол сайн.Ээлж
эмчилгээ 6-7 хоног.
Хордлого ихтэй үед хордлого тайлах шингэнийг дуслаар хийж болно
Витамин эмчилгээнээс хамгийн үр дүнтэй гэж судлагаагаар батлагдсан витамин бол В
бүлгийн витаминууд, Вит Д юм.
Пробиотик, пребиотик, синбиотик бэлдмэлхэрэглэнэ. Пробиотик нь гэдэсний хэвийн, амьд
микрофлор агуулсан бэлдмэл. Линекс,новилактыг антибиотик эмчилгээний үед хавсарч
хэрэглэх нь дисбактериозоос сэргийлэх үр дүнтэй.
Сүүлийн үед ОХУ-д АД өвчний эмчилгээнд Нормобакт L-(Lacto-bacillus GG)- ийг өгснөөр
үр дүн сайн байгааг судлан тогтоогоод байна. Нормобакт L нь ШМЭ-ийн гэмтлээс
хамгаална. Тrеg эсийг идэвхжүүлнэ, үрэвслийн эсрэг цитокин ИЛ-10-ын ялгаралыг
нэмэгдүүлнэ.Имуноглобулин, интерфероны ялгаралыг нэмэгдүүлждархлааг
сайжруулна.IgE ялгарлыг дарангуйлна.IgA лгаралыг идэвхжүүлнэ.ХГЗ-д эмгэг нян
үржихээс сэргийлнэ. Салс бүрхэвчийг бэхжүүлнэ.Тун: 1 сартайгаас 3 насны хүүхдэд нэг
уутыг, 3 наснаас дээш насанд 2 уутыг өгч байна.10-14 хоног Хэрэглэхийн өмнө ус, тараг,
сүү зэрэгт уусгана өгөх ба хөргөгчинд хадгалахгүй.
Фото эмчилгээ ( Хэт ягаан туяагаар шарах) өвлийн улиралд
Мөөгөнцрийн халдвар хавсарсан бол : Итраконазол 5 мг/кг/ хоног, флуконазол 3-5
мг/кг/хоног,
Хомхойн цэврүүтэлттэй болацикловир 5-10 мг/кг нэг удаа хоногт 3-5
удаа өгне. Ацикловир түрхэнэ.
Сэтгэлзүйн эмчилгээ нөлөөтэй.
Урьдчилан сэргийлэлт:
Анхдагч урьдчилан сэргийлэлт:
● Жирэмслэхээс өмнө
● Жирэмсэн үед
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт: Эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд. Үүнд эцэг эхэд нь хүүхдээ
хувцаслахдаа, усанд оруулахдаа, загатнааг сэдээхгүй маажуулахгүй байх тал дээр мөн
хувцас цагаан хэрэгсэлугаах талаас нь зөвөлгөө өгч сургалт хийх

More Related Content

What's hot

Илүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teelt
Илүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teeltИлүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teelt
Илүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teeltБатхүү Батдорж
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,Bilguun To Gold Or
 
Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134Gantulga Nyamdorj
 
хоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээ
хоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээхоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээ
хоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээTamjid Tamja
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээБ. Лхагваа
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Oyundari.Ts mph
 
хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1Uhaaral Beleglch
 
Зайлшгүй шаардлагатай антибиотик
Зайлшгүй шаардлагатай антибиотикЗайлшгүй шаардлагатай антибиотик
Зайлшгүй шаардлагатай антибиотикCardiologistofmnums
 
салхин цэцэг
салхин цэцэгсалхин цэцэг
салхин цэцэгХалиун
 
Buurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxBuurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxbulgaaubuns
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинMunkhbaatar S. Uuld
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Sosoo Byambaa
 
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trailЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trailБатхүү Батдорж
 

What's hot (20)

Илүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teelt
Илүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teeltИлүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teelt
Илүү тээлт дутуу тээлт Ilvv dutuu teelt
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
 
Дотор чихний эмгэг
Дотор чихний эмгэгДотор чихний эмгэг
Дотор чихний эмгэг
 
Ekg
EkgEkg
Ekg
 
Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134Нийгмийн эрүүл мэнд - 134
Нийгмийн эрүүл мэнд - 134
 
хоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээ
хоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээхоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээ
хоол боловсруулах замын эмгэг ба эмийн зохистой хэрэглээ
 
шээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээшээсний ерөнхий шинжилгээ
шээсний ерөнхий шинжилгээ
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
 
хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1хүчил шүлтийн титрлэлт №1
хүчил шүлтийн титрлэлт №1
 
Зайлшгүй шаардлагатай антибиотик
Зайлшгүй шаардлагатай антибиотикЗайлшгүй шаардлагатай антибиотик
Зайлшгүй шаардлагатай антибиотик
 
салхин цэцэг
салхин цэцэгсалхин цэцэг
салхин цэцэг
 
чихрийн шижин
чихрийн шижинчихрийн шижин
чихрийн шижин
 
Buurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxBuurnii lekts13pptx
Buurnii lekts13pptx
 
Nud sudlal
Nud sudlalNud sudlal
Nud sudlal
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
эм судлал Test
эм судлал Testэм судлал Test
эм судлал Test
 
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлтГавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
Гавал тархины мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт
 
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж /хичээл/
 
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trailЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
 

Similar to Сэдэв_ Полинноз, Атопийн дерматит.docx

Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal
Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudalHarshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal
Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudalebmsa
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reactionOyundari.Ts mph
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт сааHongoroo Zayts
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинbatsuuri nantsag
 
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүйPresentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүйbatsuuri nantsag
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлbatsuuri nantsag
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлbatsuuri nantsag
 

Similar to Сэдэв_ Полинноз, Атопийн дерматит.docx (20)

Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal
Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudalHarshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal
Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal
 
аллерги зөвөлгөө
аллерги зөвөлгөөаллерги зөвөлгөө
аллерги зөвөлгөө
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction
 
Allergy
Allergy Allergy
Allergy
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт саа
 
атопин дерматит
атопин дерматитатопин дерматит
атопин дерматит
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүйPresentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
Mogoind hazuulah
Mogoind hazuulahMogoind hazuulah
Mogoind hazuulah
 
Mb l6
Mb l6Mb l6
Mb l6
 
ханиад
ханиадханиад
ханиад
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
үений хэрэх төст ювэниль үрэвсэл
үений хэрэх төст ювэниль үрэвсэлүений хэрэх төст ювэниль үрэвсэл
үений хэрэх төст ювэниль үрэвсэл
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 
Zoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlalZoonoziin ovchin sudlal
Zoonoziin ovchin sudlal
 

Сэдэв_ Полинноз, Атопийн дерматит.docx

  • 1. Сэдэв: Полинноз, Атопийн дерматит Шалгасан: Гүйцэтгэсэн: ЭХЭМҮТ 1курсийн резидент эмч Б. Мөнхзаяа /........./ 2022 он Бие даалт
  • 2. ПОЛЛИНОЗ Тодорхойлолт:Ургамлын тоосны Алг-ээр үүсгэгддэг, амьсгалын зам-хамар ба зовхины салстыг голлон гэмтээдэг харшлын өвчнийг анагаах ухаанд поллиноз (Pollen гэсэн н грек үг) гэдэг. Тархалт: Поллинозоор дэлхийн хүн амын 0,5-15%, АНУ-д бүх хүн амын 15%, Европын орнуудад 1-4%, Австралид хот суурин газрын хүн амын 11,4% өвчилж байна (А.Д. Зисельсон, 1989): Харин манай улсад поллиноз өвчин 1000 хүүхэд тутамд дунджаар 14,7 үүнээс Улаанбаатарт 29,0, Дарханд 15, Тосонцэнгэлд 18,1, Дорноговьд 14,5 байжээ.(Н.Раднааханд. 1994). 1995 онд сурагчдын дунд хийсэн судлагаагаар нийт харшил өвчний 27%-ийг поллиноз эзэлж, Улаанбаатарт 1000 хүүхэд тутам 14,0 тохиолдол байсан бол 1997 онд 82,0 болж 2 дахинихэсчээ (Н.Раднааханд, 2005). Поллинозоор өвчлөгсдийн нас залуужиж, хүнд хэлбэр олшрох хандлагатай байгаагаас гадна хот суурины хүн ам, ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс энэ өвчнөөр зонхилон өвчилдөг. Поллиноз 3 хүртэлх насанд ховор боловч ойндоо хүрээгүй хүүхэд ч өвчилдөг ажээ. Шалтгаан: Ургамлын тоосны 5000-40000 кд жинтэй полипептид (гликополипептид) уураг нь Алг чанартай байдаг бөгөөд нүүрс-ус ихтэй тоос нь Алг чанар багатай.Нэг төрөл, зүйлд хамаарагддаг ургамлуудын тоосны бүтэц адилтөстэй байдаг учир бүгд харшил үүсгэдэг. Манай дэлхийд салхиар тоос хүртдэг 100 гаруй зүйлийн ургамал байдгаас Алг-ий шинжийг бүрэн агуулсан, маш жижиг (0,02-0,4 мм голчтой) тоосонцор ялгаруулдаг, харшил үүсгэх чадвартай 50 орчим зүйлийн ургамал байдаг. Улаанбаатар хотын агаарт 4-10 сарыг дуустал ургамлын тоос илэрдэг ба хавар 4 сарын сүүлч 5 сарын эхээр (хаврын харшил), зун 6-7 сард (зуны харшил), зун-намарт 7-8 сард (намрын харшил) гэсэн 3 оргил үетэй явагддаг. Энэ үед агаар дахь ургамлын тоосны хэмжээ дээд цэгтээ хүрч ургамлын тоосонд харшилтай хүний тоо эрс нэмэгдэнэ. Улаанбаатар хотод хавраас намар хүртэл агаарын тоосжилтыг голчлон бургас, улиас, хус, хар мод, нарс болон үетэн, шарилж, лууль зэрэг 8
  • 3. төрлийн ургамал үүсгэдгийг аэрополинолог ажиглалтаар баталсан байна. Эр улиасны тоосоо гүвэх цаг нь хавар 5 сард байдаг ба 6 сарын 20-доос үр тогтсон өндгөн эс болох унгарил- хөвөн цас адил хийсэн газарт бууж тохиромжтой газар унасан нь улиас болон ургадаг. Энэ үетэй давхцан үет ургамлууд тоосоо гүвж "зуны харшил” эхэлдэг тул хүмүүс улиасны унгарилаас харшиллаа гэж буруу ойлгодог.Дараа нь "намрын харшил" гэгдэх хөл газрын ургамлын тоосны харшил 7 сарын 15-даар эхэлж багадаа 45 хоног үргэлжилдэг. Нөлөөлөх хүчин зүйл: Бие галбирын гаж хөгжил (харшил эмзэгшил), удам дамжсан харшилд өртөмхий байдал, хүнсний харшил, АЦХ-аар олон дахин өвчлөх зэрэг олон хүчин зүйл поллинозоор өвчлөхөд нөлөөлдөг. Түүнчлэн поллинозоор өвчлөхөд IgA-ийн дутал, залгиур эсийн үйл хямрал нөлөөтэйгөөс гадна хүрээлэн буй орчин, агаарын бохирдол нь салс-сормуусны (муко-цилиар) цэвэршүүлэлтийг хямраадаг. Поллинозоор хот суурин газрын хүмүүс ихэвчлэн өвчилдөг гэсэн судлагаа нотолгоо байдаг. Поллинозын тархалтанд тухайн орны эко орчин,нийгэм эдийн засгийн нөхцөл,хоолны соёл хэрэглээ ч нөлөөлдөг.Сүүлийн жилүүдийн ган зуд, хэт халалтаас хөдөө нутгийн ургамлын бүтэц өөрчлөгдөж лууль, шарилж гэх мэтийн тэсвэртэй ургамал голчлон ургаж хөдөөгийн хүмүүс ч энэ өвчнөөр өвчлөх нь ихэслээ. Эмгэгжам: Эцэг, эхээс удамшсан харшилд өртөмхий байдал хүүхэд өвчлөх суурь болж ургамлын тоосны Алг-ны шалтгаанаар бие махбод мэдрэгжсэний дүнд поллиноз өвчний шинж илэрдэг. Алг амьсгалын замаар биед нэвтэрдэг. Бие мэдрэгжихийн зэрэгцээ эсийн дархлаа үйлийн идэвх буурч улмаар IgE бүлгийн өвөрмөц иммуноглобулин хэт нийлэгжих ба харшилд мэдрэгжсэн биед харшилтөрөгч дахин нэвтрэхэд харшил урвал үүсч, 3 үе шатаар хэрэгжинэ. Дархлаа шатанд арьс, амьсгалын зам, зовхины салстын "бай" эсүүдэд IgE AT-тэй Алг урвалд орно. Энэхүү дархлаа урвалын үрд эмгэг хувирлын шатанд харшил үрэвслийн зууч бодисууд ялгарна. 3 дахь эмгэг физиологийн шатанд "бай" эрхтний үйл хямарч өвчний эмнэлзүйн шинжүүд илэрнэ. Хүүхдийн поллиноз өвчний явцад бодисын солилцоо үлэмж хямран үечлэлт нуклеотидийн харьцаа алдагдаж , ферментийн идэвх өөрчлөгдөн,
  • 4. липидийн хэт исэлдэлхүчтэй болно. Ийнхуу поллиноз цочмог хэт мэдрэгжлийн жамаар Gell et Coombs-ийн ангиллын харшил урвалын голдуу I хэвшинжээр хөгждөг боловч зарим нь III хэвшинжээр явагддаг. Солбио харшил урвалаар хоолны харшилтай хослох нь поллинозын эмгэгжамд чухал юм. Поллинозтой өвчтөний нэлээд хувь нь нь хоол, гэрийн тоосны хачиг, эм, амьтны Алг-д өндөр мэдрэгжилтэй байсан явдал үүнийг гэрчилж байна. Тодорхой ургамалд харшилтай хүүхдэд тэр ургамлын гаралтай хоол, эмийн бүтээгдэхүүн мөнхүү харшлыг өдөөдөг. Жишээ нь: шарилжны харшилтай хүүхдэд царвангаар хоолой зайлах гэх мэт Эмнэлзүй: Мэдрэгжсэн ургамлынхаа цэцэглэжтоосоо гүвэх үеэр жил бүр сэдэрдэг онцлогтой. Тухайн жилийн бороошилтоос шалтгаалж ургамлуудын тоосоо гүвэх хугацаа эртсэх оройтох явдал байдаг. Эмнэлзүйн шинж нь хамрын риниттэй адил. Оношилгоо: 1.Асуумж авах: A. Удамд нь харшилтай хүнтэй байх B. Ургамал цэцэглэх үеэр зовуурь эхлэх C. Харшилтай ургамлынх нь цэцэглэлтийн хугацаа дуусахаар зовуурь арилах D. Жил бүр тодорхой хугацаанд харшил нь эхэлж, намдах 2. Бодит үзлэгт: A. Зовуурь B. Хамраас шингэн нус гоожно, хамар битүүрнэ. C. Нүдний салст улайх, хавагнах, загатнах. D. Арьс салт улайж хавагнах, загатнах . 2. Лабораторийн шинжилгээ цусны шинжилгээ, хамрын салстын шүүрэлд эозинофиль ба бусад эсүүдийг тоолох, харшлын сорилууд янз бүрийн хэлбэрээр (хатгах, зурах, тарих, сэдээх), ерөнхий болон өвөрмөц IgE,молекулын шинжилгээ. WHO/IUIS (Олон улсын дархлаа судлалын нийгэмлэгийн Алг-ий нэршил өгөх салбар зөвлөл) ургамлын Алг молекулд олон улсын нэршил олгодог. Ингэхдээ төрлийн латин нэрнийх нь эхний 3 үсэг, дүрсийнх нь эхний нэг үсгийг авна.Ж: Тимофеевка луговая- нугын биелэг Phleum pratense- Phl p1, Phl p2,Phl p4 гэх мэтчилэн Phl p12 гэсэн 8 Алг-ий молекул бүртгэгдсэн байна.Нугын биелэгт харшилтай хүний 50%-с илүү нь Phl p1-д мэдрэгжсэн байвал энэ нь нугын биелэгийн гол /мажорный/,жинхэнэ истенные и первичные/ Алг гэгдэнэ. Хусны Алг-ий молекулыг М1, алимныхыг Mal d 1, фундук самрынхыг Соr а 1 гэж тэмдэглэх ба эдгээр нь хоорондоо сольбих урвалаар харшил өгдөг. Сорил тавих үе: 1. Ургамал хагдарч, өвчний шинж намжсан 10-11 сард сорил тавих
  • 5. нь илуу тохиромжтой. Гэхдээ шинж тэмдэг хөнгөн бол тухайн үед нь тавьсан ч болно. 2. Хэрэглэж буй хистамины эсрэг бэлдмэл, дааврын эмүүдийг сорил тавихаас 3-7 хоногийн өмнө хассан байх. Харшлын ринит,поллинозын эмчилгээ: Эмчилгээний ерөнхий зарчим 1. Харшилтөрөгчөөс зайцах 2. Хоолны дэглэм хяналтын 3. Хамар угаах (ирригационный процедур) 4. Эмийн эмчилгээ 5. Дархлаа дарангуйлах өвөрмөц идэвхтэй эмчилгээ 6. Анти IgE-AT 7. Өвчтөн, эцэг эхийн сургалт 8. Мэс ажилбар ( халдвартай хавсарч хамрын дайвар хөндийд идээлсэн үед) ХР-ийн эмчилгээний хамгийн чухал зарчим нь харшилтай зүйлээсээ зайцах арга юм. Гэр бүлийнх нь нэг гишүүн болсон хайртай амьтныг нь "гарга" гэж хэлэхээс өмнө тэдэнд үүсэжбайгаа өвчний шинж нь энэ амьтантай холбоотой эсэхийг баттай тогтоож, амьтнаа гаргаснаар тэдэнд учрах сэтгэлийн хямрал, өвчингүй байх ашиг тус зэргийг үнэлэн дүгнэж харилцан ойлголцсоны үндсэнд гэр бүлийн гишүүд шийдвэр гаргана. Амьтнаа гаргах бололцоогүй үед авах арга хэмжээ: 1. Долоо хоногт 2-с доошгүй удаа нохой муураа усанд оруулна. 2. Амьтнаа унтлагын өрөөндөө оруулахгүй байх 3. Агаар цэвэршүүлэгч ба нарийн тоос сорох чадвартай тоос сорогч хэрэглэх 4. Ор дэрнийхээ хэрэгслийг зориулалтын даавуугаар хийх (6 мкм зүйл нэвтрүүлэхгүй нягт даавуу байдаг). 5. Амьтны хаг, ноосыг татах зөөлөн сэвсгэр гадартай буйдан хэрэглэхгүй 6. Нохой муурны хэвтэрт амьтны хаг,ноосны Алг-г бүрхэжхаршлахгуй болгодог зориулалтын шингэн хэрэглэх 7. Поллинозтой бол тухайн ургамал тоосоо гүвэх цагаар нутаг солих Эмийн эмчилгээ: 1. Хистамины эсрэг эм ● Хэсэг газрын ( нүд хамарт дусаах) ● Уух, тарих 2. Кромоглицийн хучил 3. Глюкокортикостероид ● хэсэг газрын (нүд, хамарт) ● уух, тарих 4. Лейкортиены эсрэг эм 5. Судас нарийсгах эм ● хэсэг газар (нүд, хамарт) ● уух тарих 6. IgE -гийн эсрэг АТ ● Дупилизумаб
  • 6. Харшлын ринитын үед хэрэглэдэг эмүүдийн тухай 1. Хистамины Н1-хүлээн авуурын хориг (хистамины эсрэг I үеийн бэлдмэл) Энэ бүлгийн эмүүд нь хамар загатнах, хамраас ус гоожих, найтаах шинжийн үед сайн туслах боловч хамар битүүрлийг арилгаж чаддаггүй,хистамины Н1-хүлээн авуурыг хориглосноор цусны судасны нэвчимхий чанар багасч, шүүрэл ялгаралт нь бууран мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлийн цочироо арилж найтаах рефлекс сулардаг.Энэ бүлгийн эм нь зөвхөн хистамин гэдэг зууч бодист үйлчлэх ба харшлын үед эсээс ялгарах зууч бодисууд нь олон төрөл байдаг тул шинж тэмдгийг бүрэн дарж чаддаггүй, нүдний улайлт, загатнаа, нулимс гоожилтыг намжаана. Сүүлийн үед энэ бүлгийн эмийг хэрэглэх заалт ихээхэн хязгаарлагдмал болж ирсэн нь гаж нөлөөтэй нь холбоотой. Эдгээр эмүүдийг этаноламин,фенотиазин, этилендиамин, алкиламин, пиперазин, пиперидин зэргээс гаргаж авдаг бөгөөд доор дурдсан гаж нөлөөтэй. ● үйлчлэх хугацаа богинотой учир өдөрт олон (4-6 удаа) уух шаардлагатай. ● зүрх судас,ходоод гэдэсний зам, хараа, шээс ялгаруулах замд гаж нөлөө үзүүлдэг ● хэсэг газар мэдээ алдуулах үйлчилгээтэй ● салст хуурайшуулах, цэр өтгөрүүлэх ● нойр хүргэх ● дасал болдог тул нэг эмээр олон хоног эмчилж болдоггүй Фенкарол нь уртасгасан үйлчилгээтэй, нойрсуулах үйлчилгээ бараг үгүй, удаан уухад дасал болдоггуй, хистамин саармагжуулдаг хистаминаза ферментийг идэвхжүүлдэг өвөрмөц үйлчилгээтэй эм юм. 2. Хистамины Н1-хүлээн авуурын хориг (хистамины эсрэг II IIIүеийн бэлдмэл) 70-аад оны сүүлчээр хистамины эсрэг II үеийн анхны эм терфенадин үйлдвэрлэгдсэн ба хожим нь зүрхэнд нөлөөтэй нь батлагдаж хэрэглэгдэхээ больсон. Энэ нь хистамины Н1- хүлээн авуурт сонгомол уйлчилж, нойрсуулах нөлөөгүй эм байлаа.Түүний дараагаар астемизол, цетиризин (Зиртек,Цетрин), Лоратадин(Кларитин),Акривастин(Семпрекс Ломилан) Мизоластин(мизоластин), Рупатадин(Рупафин), Эбастин(Кестин), Меквитазин(Прималан), Никсар (Биластин), Левоцитиризин (Супрастинекс), Дезлоратадин (Эриус, Дезел) гэх мэт эмүүд хэрэглээнд нэвтэрлээ. Санамж: Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалтай, зүрх өвддөг, ЭКГ дээр QT интервал уртассан, элэгний архаг үрэвсэлтэй хүмүүст терфенадин, астемизол өгч болохгүй! Астемизол нь элэгний эсийн цитохром Р450 тогтолцоонд нөлөөлдөг тул сүүлийн жилүүдэд харшлын өвчинд бараг хэрэглэхгүй болсон.Лоратадин, эбастины зүрхэнд нөлөөтэй эсэх нь тогтоогдоогүй байна. Цетиризиныг I үеийн эм- гидроксизинээс гаргаж авсан, хистамины эсрэг маш идэвхтэй үйлчилгээтэй, гаж нөлөөгүй,гэхдээ огт нойр хүргэх үйлчилгээгүй гэж үздэггүй.Цетиризин нь элэгний цитохромын тогтолцоонд нөлөөгүй биеэс шээсээр шууд ялгардаг. 3. Хистамины эсрэг III үеийн бэлдмэл : Терфенадин худалдааны зах зээлээс гарах болоход харшлын эсрэг маш сайн үйлчилгээтэй фексофенадин (Телфаст,Аллегра) гэдэг эм гаргаж авчээ. Энэ эм нь тун хэтрүүлсэн ч нойрсуулах нөлөөгүй, зүрхний эсийн калийн сувгийг саатуулахгүй, зүрхэнд хортой нөлөөгүй, элэгний эмчилгээ хийлгэж байгаа хүнд ч эмтэй нь харшихгүй сайн талтай учир I ба II үеийн эмийн бүх гаж нөлөөг арилгаж гарсан аюулгүй байдлын хувьд хамгийн илүү давуу талтай эм юм. Фексофенадин нь хистамины эсрэг үйлчилгээгээрээ бусад бүх
  • 7. харшлын эмнээс илүү хүчтэй илүү хурдан үйлчилдгээрээ онцлог учир харшлын гаралтай нүдний улайлт загатнааг маш хурдан намжаадаг. Улирлын XP зэрэг удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай үед зөвхөн хистамины эсрэг II үеийн эм хэрэглэх нь зүйтэй. Хистамины Н1 -хүлээн авуурын хориг зарим эмийн эмчилгээний хүрээ өргөн байдаг. Жишээ нь: ● перитол хистамины идэвхийг дараад зогсохгүй серотонины идэвхийг ч дардаг. ● Кетотифен хистамины идэвхийг дарахын зэрэгцээ сарьс бэхжүүлэх үйлчилгээтэй. Өдөрт 1-2 -оос илүүгүй удаа уух бололцоотойгоороо II үеийн эм давуу талтай боловч зарим эрдэмтдийн судалснаар цусанд хагас задралын үе нь 3-4 цаг гэгддэг димедрол чонон хөрвөсийн тууралтыг зогсоон 24 цагаас удаан барьж байгааг тогтоосон иймээс 1р үеийн эмийг заавал 3-4 удаа өгөлгүй, 1-2 удаа өгч болохыг харуулж байна. Энэ бүлгийн гаж нөлөө гэгдэх холинэрг саатуулах (салс шүүрэл багасгах) нөлөөг хамраас ус ихээр гоожиж буй харшлын ринитын үед "ашиглах" хэрэгтэй. Судас нарийсгагч симпатомиметик Харшлын ринитын эмчилгээнд α-адренэргийн хүлээн авуур идэвхжүүлэгч эмүүдийг хамарт дусаахад салстын судсыг нарийсгаснаар хамрын хөндийн салстын хаван багасч хамрын битүү арилна. Оксиметазолин, ксилометазолин, нафазолин, тетризолин гэсэн 4 үндсэн судас нарийсгагч бодисоор хамарт цацах дусаах эм хийдэг. Эдгээр эмийг удаан дусааснаар хүлээн авуурын мэдрэмж буурч дасал үүсч, хамрын салстын хатангиршил болж "эмийн ринит" үүсдэг. Иймд эдгээр эмүүдийг хэдхэн өдөр хэрэглэх буюу өөр эмтэй хавсарч хэрэглэдэг. Эдгээр эмүүдийг хистамины эсрэг эмтэй хавсарсан байдлаар үйлдвэрлэж байна. Хамгаалах үйлчилгээтэй арга хэмжээ: Шведийн эрдэмтдийн галофиль нянгаас олон шат дамжлагаар цэвэршүүлэн бүтээсэн Эктоин нь хамрын салс дээр хамгаалах бүрхэвч үүсгэн гаднын нөлөөнөөс хамгаалдаг бодис юм.Эктоин нь усны молекултай ковалент холбоо үүсгэн салстын гадаргууд хамгаалалтын давхарга / гидратационного щита/ үүсгэдэг. Хучуурын эстэй харилцан үйлчлэлд орсон эктоин нь гаднын хорт нөлөөнөөс үүсэх үрэвслээс сэргийлнэ.Энэ үед биемахбодийн хэвийн үрэвслийн эсрэг үйл хямардаггүй зөвхөн хэсэг газрын физик нөлөө үзүүлдэг тул ХР-ын үед туслах үйлчилгээ үзүүлдэг. Аква марис Эктоныг 2 наснаас эхлэн, жирэмсэн эхчүүд ч хэрэглэж болох ба бусад эмтэй зохицолтой, хэрэглэх хугацаа, тоо хэмжээ хязгааргүй, 1-2 цацлагаар өдөрт 3-4 удаа хамартаа цацна. Харшилдаг газарт очихоос 10-15 минутын өмнө цацна. Жирэмсэн эмэгтэй, нялх хүүхдэд судас нарийсгагч эмтэй дусаалга хэрэглэх гаж нөлөөтэй учир далайн давсны гипертоник уусмалаар угаах нь дээр гэж зөвлөдөг. Кромоглицийн хүчлийн натрийн давс (НКК), недокромил (HH) Кромолин нь шигүү мөхлөгт эс, базофилийн сарьсыг тогтворжуулж зууч бодис ялгаралтыг багасгах нөлөөтэй. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Эдгээр эмийн үйлчилгээний үр дүн 2 долоо хоногийн дараа илрэх тул өвчин сэдрэх үеэсээ 2 долоо хоногийн өмнө хэрэглэж эхэлсэн байх шаардлагатай. Кромолин нь ШМЭ рүү орох кальцийн ионы урсгалыг саатуулж мөхлөггүйжих үйл явцыг зогсоох үйлдэл үзүүлнэ. Энэ бүлгийн эмийг харшлын
  • 8. өвчний сэдрэлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний зорилгоор хэрэглэж болох ба өдөрт 6-7-гоос доошгүй удаа дусаах(шүрших) шаардлагатай тул хэрэглэхэд төвөгтэй ч гаж нөлөө маш багатай, аюулгуй эмийн тоонд ордог. НН нь үрэвслийн эсрэг үйлчлэлээрээ НКК-гаас давуу. Холинэргийн эсрэг эмүүд Ацетилхолин зууч бодисын нөлөөгөөр парасимпатик цочрол нь хамраас усархаг шүүрэл ялгаруулах, хамрын салстын булчирхайнуудыг тэжээгч цусны судсыг өргөсгөх үйлчилгээ үзүүлдэг. Холинэргийн эсрэг бэлдмэлболох ипратропиум бромидын дээрх хүлээн авуурыг хориглох үйлчилгээг ашиглан хамарт шүрших цацлага хийж хэрэглэж байна. Хамрын хөндийд цацаж хэрэглэхэд хамрын салстын судас нарийсч, булчирхайн шүүрэл ялгаралт буурч, хамрын битүүрэл, нус гоожилт багасна. Хамарт дусааснаас үүсэх гаж үйлдэл бараг үгүй гэж үздэг. Лейкотриен зохицуулагч эм Лейкотриен нь харшил үрэвслийг сэдээгч хүчтэй зууч бодис бөгөөд гуурс агчилт, цэр ялгаралт, амьсгалын замын салстыг хавагнахыг сэдээнэ. Лейкотриены хүлээн авуур хориглогч монтелукастыг ХР-ын үед хистамины эсрэг эмтэй хавсран хэрэглэж үр дүнтэй болохыг Астма эмнэлгийн эмч нар хэд хэдэн судлагаагаар туршиж баталсан /Н. Раднааханд 2000 он,Т.Золжаргал 2018 он/. Лейкотриен зохицуулах эм нь одоогоор 2 ангилалд багтаж байна. 1. Лейкотриен ялгаралыг хориглох. Цилеутоныг 12 хүртэлх насанд хэрэглэхийг хориглосон нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлж ферментүүдийг өндөрсгөдөг /2- 4%-д/ цитохром Р450 системээр бусад эмтэй бодисын солилцоонд орж харилцан хортой нөлөөллөө ихэсгэж болох талтай. Zileuton 600 mg 12-с дээш насанд 1200 мг-аар өдөрт 2 удаа өгнө. 2. Лейкотриены хүлээн авуур хориглогч эм Монтелукастыг АНУ-ын Хүнс эмийн удирдах газраас 1 наснаас эхлэн өдөрт нэг уухыг зөвшөөрсөн. a. Зафирлукастыг 5 наснаас эхлэн өдөрт 2-оор уухыг мөн зөвшөөрсөн байна. b. Мүнтелукастыг 1-5 насанд 4 мг-аар, 6-14насанд мг-аар, 14-с дээш насанд 10 мг-аар оройд нэг удаа зажилж уулгана. c. Зафирлукастыг 7-11 насанд 10 мг-аар 2 удаа, 12 ба түүнээс дээш насанд 20 мг-аар өдөрт 2 уулгана. ХР үед нүд, хамарт хэрэглэдэг дааваргүй цацлагууд Үйлчлэгч бодис Худалдаанынэр Хэрэглэх тун арга Ipratropium bromide Atrovent nasal0,06% 5-12 насанд 2 цацлагаар өдөрт 3 удаа 12-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 3-4 удаа Azelastine Astelin 6-12 насанд 1 цацлагаар едарт 2 удаа 12-с дээшнасанд 1-2 цацлагаар
  • 9. опорт 2 удаа Cromolyn sodium NasalCrom 2-с дээшнасанд 1 цацлагаар өдөрт 3-4 удаа, 6 -гаас дээшгүй. Oxymetazoline Afrin, Nostrilla 0,05% Називин, Назол, Леконил 2 цацлагаар өдөрт 2 удаа, 3 хоногоос илүүгүй ! Phenylephrineа- α&адреномиметик Neo-Synephrine 0,125% 0,25% 0,5% 2-6 насанд 1 дуслаар 2-4 цаг тутамддусаана. 6-12 насанд 1-2 цацлагаар 4 uaraap 12-с дээшнасанд 1-2 цацлагаар 4 цагаар 3 хоногоос илүү хэрэглэж болохгүй Ксилометазолин Ксимелин,отривин, галазолин ксилен 2 цацлагаар өдөрт 2 удаа, з хоногоос илүүгүй.?? Нафазол 0,05-0,1% Нафтизин,санорин саноринчик 2 наснаас 1-2 дуслаар өдөрт 3-4 дусаана.5 хоногоос илуу хэрэглэж болохгүй, Дифенгидрамин нафазолин Полинадим бетадрин 2 наснаас 1-2 дуслаар өдөрт 3-4 удаа нүд хамарт дусаана Анталозин нафазолин Санорин-Аналергин 2 наснаас 1-2 дуслаар өдөрт 3-4 удаа нүд хамарт дусаана Цинк сульфат Дифенгидрамин нафазолин Окуметил 2 наснаас 1 дуслаар өдөрт 2-3 удаа хамарт Антазолин Тетризолин Сперсаллерг 2 наснаас 1 дуслаар өдөрт 2-3 удаа хамарт Азеластин 0,05% Аллергодил /хамар, нүдний/ 4 наснаас 1 дуслаар өдөрт 2 удаа нудэнд, хамрын цацлагыг 6 наснаас Олопатадин 0,1% Опатанол 3 наснаас 1 дуслаар едерт 3 удаа нүдэнд Левокабастин 0,05% Визин-алерджи /нүдэнд/ Тизин-аперджи /хамарт/ 12 наснаас 1 дуслаар өдөрт 2 удаа нүдэнд, хамрын цацлагыг 6 наснаас 2 цацлагаар өдөрт 2 удаа
  • 10. Кетотифена фумората 0.025% Задитен 12 наснаас 1 дуслаар өдөрт 2 удаа нүдэнд Нэг удаад 42 хоногоос илуугуй хэрэглэнэ. Диметинден малеат фенилэфрин Виброцил цацлага, дусаалга, гель 1 хүртэлнасанд1 дуслаар. 1 наснаас бусадхэлбэрээрнь Тетризолин Тизин 2 наснаас 1-2 цацлагаар едерт 2 удаа Хэсэг газрын глюкокортикостероид (ГКС) эмчилгээ Глюкокортикостероид нь харшлын ба урэвслийн эсрэг маш үр дүнтэй эм. Хамрын хөндийд кортикостероид бэлдмэлүүдийг шүршиж хэрэглэхэд Т лимфоцитын идэвхийг дарангуйлан,IL-4, IL-2, IL-5, GM-CSF, Ɣ-интерферон зэрэг цитокинүүдийн ялгаралтыг бууруулна. Ингэснээр харшлын ринитын эмгэгжамын хожуу үед голлох үүрэг гүйцэтгэдэг эозинофилийн тоог цөөрүүлж мөхлөгөөс нь ялгарах МВР, ЕСP, EDN зэрэг биологийн өндөр идэвхтэй уургуудын ялгаралтыг зогсоодог. Энэ эмүүд нь хамрын салст дахь шигүү мөхлөгт эс, базофилийн тоог цөөрүүлж,хистамины төвшинг багасгана.Салстын эндотелийн эсийн нэвчимхий чанар, судасны нэвчимхий чанарыг бууруулна. Салст шүүрлийн булчирхайн шүүрэл ялгаралтыг багасгана.Харшлын үрэвслийн үед үүсдэг арахидоны хүчлийн зууч бодисууд болох лейкотриен, простагландины нийлэгжлийг саатуулдаг. Флутиказон пропионат харшлын өвчний үед хамрын салстаар нэвчсэн эозинофилийн идэвхийг дарна. Хэсэг газрын ГКС нь 5-12 цагийн дараа үйлчилгээ нь илрэх бөгөөд тогтмол хэрэглэх үед 1 долоо хоногийн дараа хамгийн сайн үр дүнд хүрнэ.Цаашдаа тогтмол, эсвэл хэрэгцээтэй үедээ хэрэглэсэн ч үр дүнтэй байж болдог. ХР-ын үед тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Гаж нөлөөнд хамраас цус гоожих, хамрын таславч мөгөөрс хатангиршиж нимгэрч болохыг үгүйсгэхгүй. Хамарт цацаж хэрэглэдэг дааврын бэлдмэлүүд: Худалдааны нэр Дааврын нэр Хэрэглэх нас тун арга Decadron Dexamethasone Beconase 42 мкг/ spray. Qnasl80 мкг/ spray Beclomethasone 6-12 насанд нэг цацлагаар өдөрт 2 удаа 12-cдээшнасанд1-2 цацлагаар өдөрт 2 удаа
  • 11. Rhinocort 32 мкг/Spray Besonin 64 мкг /spray Budesonide 6-12 насанд 2 цацлагаар өдөрт 4 удаа 12-оос дээш насанд цацлагаар өдөрт 3- 4 удаа Metatop, Metaspray Nasonex 50 мкг/spray Momethasone 2-12 насанд 1цацлагаар өдөрт 4 удаа 12-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 4 удаа Fionase 50 мкг/dose Flomist Veramist 27,5 мкг/dose Fluticasone fuorate 2-12 насанд 1цацлагаар өдөрт 1 удаа 12-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 1 удаа Flomist 50 мкг/ dose Fluticasone propionate 2-6 насанд 1цацлагаар өдөрт 4 удаа 6-12-с насанд 1-2 цацлагаар өдөрт 4 удаа 12-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 4 удаа Nasalide Flunisolid 6-14 насанд 1 цацлагаар өдөрт 3 удаа. 15-с дээшнасанд 2 цацлагаар өдөрт 2 удаа, мөн өдөрт 3 удаа цацаж болно Omnaris Zetonna 50 мкг/ spray Ciclesonide 6-12 насанд 1-2 цацлагаар өдөрт 4 удаа 12оос дээш насанд2 цацлагаар өдөрт 4 удаа Nasacort 55 мкг/spray Triamcinolone 2-6 насанд 1 цацлагаар өдөрт 4 удаа 6-12 насанд 1-2 цацлагаар өдөрт 4 удаа 12оос дээш насанд2 цацлагаар өдөрт 4 удаа Nasaflex Momethasone fuorate 0,5мг/мл Azelastine HCE 1,4 mg/ml 12-с дээшнасанд 1 цацлагаар өдөрт 2 удаа Хэсэг газар / зөвхөн хамар/хэрэглэж буй кортикостероидууд нь маш өчүүхэн тунгаар биед орж зөвхөн хэсэг газраа л үйлчлэх тул бие махбодод ерөнхий гаж нөлөө үзүүлдэггүй. Хэсэг газрын кортикостероид хэдэн долоо хоног хэсэглэсний дараа хамрын эд эсийн хэт мэдрэг байдал багасна. Хамарт цацдаг кортикостероидын үр дүн хэдэн өдрийн дараа илрэх учир хамар битүүрэх зовуурь ихээхэн шаналгаж байвал судас нарийсгагч эмийг 3 өдрөөс илүүгүй хамт хэрэглэснээр дааврын бэлдмэл хамрын салстаар тархан уйлчлэх боломжийг нэмэгдүүлэхээс гадна хамрын амьсгалыг чөлөөтэй байлгаж өвчтөний шаналгааг түргэн багасгана. Дааврын цацлагыг харшил эхэлдэг үеэс 7-14 хоногийн өмнө хамарт урьдчилан хэрэглэвэл тухайн улирлын ХР сэдрэхгүй өнгөрөх талтай байдаг. Хэрвээ харшлын ринит маш шаналгаатай, хүнд хэлбэрээр явагдаж байвал эхний 3 хоногт
  • 12. ГКС уулгаад дараа нь хамраар хэрэглэвэл үр дүн хурдан гарна.Эмчилгээний үр дүнгээр Н1 хистамины эсрэг эмээс давуу юм. Поллинозын үед ХP харшлын коньюнктивит ихэнхдээ хавсарч явагддаг тул дорх эмчилгээ зөвлөх нь зүйтэй ● Хамарт цацдаг ГКС-ыг нүдэнд дусаадаг хистамины эсрэг эмтэй хамт хэрэглэх. Харин бага насны хүүхдүүдэдхистамины эсрэг эмийг уулгах нь илүү үр дүнтэй байдаг. ● Хамрын ГКС цацлага, ялангуяа мометазон,флутиказон фуроат нь нудний салстын харшлыг дарахад нулимсны сувгаар дамжин тусладаг гэж үздэг./нүдэнд дусаахгүй/ ● Нүдний кромолин натри урьдчилан сэргийлэх нөлөөтэй байж болох юм /сарьс бэхжүүлэх/. Системийн кортикостероид Харшлын эсрэг орчин үед хэрэглэж байгаа бүх эмчилгээ үр дүнгүй, зовуурь шаналгаа ихтэй, хүнд хэлбэрийн ХР үед уух буюу тарихаар кортикостероид богино ээлжээр хэрэглэж болно. Ингээд үр дүн гарч эхэлмэгц хэсэг газрын кортикостероидоор солихгүй бол амархан дасал болохоос гадна гаж нөлөө ихтэй. Дархлаа дарангуйлах өвөрмөц идэвхтэй эмчилгээ Харшил ринитын үед харшлын эмгэгжамын дагуу хийх цорын ганц үр дүнтэй арга бол мэдрэгжилгүйжүүлэх дархлаа эмчилгээ юм. Харшил үүсгэсэн зүйлээр нь Алг-ий уусмал бэлдэжмэдрэгжилгүйжүүлэх дархлаа эмчилгээ хийхэд IgG-гийн AT-ийн бүтэц бүхий хориглогч АТ үүсч, түргэн илрэх харшлын урвалыг нөхцөлдүүлдэг ийлдсийн IgE АТ-ийн хэмжээ буурдаг. Энэ эмчилгээний үр дүнд Th2 эсийн тоо цөөрнө. Алг-ийг хэлэн дор тавих, хамарт шүрших зэрэг олон аргаар хэрэглэдэгээс арьсан дор тарих арга илүү үр дүнтэй байдаг. Гэвч энэ арга нь өвчтөнд дарамт үүсгэдэг , олон хоног тариулах нь парентериал халдвар авахаасэхлэн эрсдэлихтэй учир бараг халагдаж буй арга юм. ДДВИЭ хийхэд анхаарах зүйл: ● 5-аас дээшнасанд хийнэ ● Харшилтай ургамал нь цэцэглэхээс 3 сарын өмнө эхэлнэ ● Харшилтай ургамал нь цэцэглэжэхлэнгүүт зогсооно ● Харшлын ринитын үед эмгэгжамын дагуу хэрэглэгдэж байгаа эмүүд ДДӨИ эмчилгээ: ДДӨИ эмчилгээг богино ээлжээр буюу сонгомол гэсэн 2 аргаар хийдэг. ● Сонгомол аргаар хийхдээ эхний тунгаас өдөр бүр, эсвэлөнжөөд хийх ба дараагийн тунгаас 7-10 хоногийн завсарлагаатай хийнэ. 1:10 тунгаас 0,9-1,0 мл-г 5-7 хоногийн зайтай хийнэ. ДДӨИ эмчилгээний төгсгөлд хүний биед 5987 нэгж уургийн азот орсон байх тул цус шээс, биохувирлын шинжилгээ,ЭКГ хийж хянадаг. ● Богино ээлжийн эмчилгээг дотор нь хурдавчилсан, хэт хурдан гэж ангилдаг. ○ Хурдавчилсан: Алг-ийг өдөрт 2-3 удаа арьсан дор тарьсаар 10-15 хоногт дуусгана. Эмчилгээнээс хоцорсон, ургамал цэцэглэх цаг нь дөхсөн үед өвчтөний хүсэлтээр эмчийн нарийн хяналтын дор хийж болох юм. Хүүхдэд хэрэглэж болохгүй. ○ Хэт хурдан: Алг-ий ээлж тунг өдөрт 3 цагийн зайтай ижил тунгаар тарьсаар 3 хоногт дуусгана. Энэ үед эпинефрин хамт тарина..
  • 13. Цохилтын арга: Алг-ий ээлж тунг 2 цагаар ижил тунгаар нэг хоногт багтаан дуусгана. Эпинефрин хамт тарина.Амь насандаюултай учир энэ аргыг бараг хэрэглэхгүй. Хамар угаах эмчилгээ Давсны изотоник уусмалаар хамар угаах нь 1. Өтгөн зунгааралдсан шүүрлийн шингэлнэ 2. Намираа хучуурын үйл ажиллагааг дэмжинэ 3. Хамрын салс дээрх ургамлын тоос, бусад Алг-ийг зайлуулах 4. Хамрын салстыг чийглэх 5. Хамрын салстын эсээс ялгарч буй био идэвхт зууч бодисыг багасгах Урьчилан сэргийлэх 1. Анхдагч урьдчилан сэргийлэлт. Хүүхэд харшилтай болохоос сэргийлсэн бүхий л арга хэмжээ авна (харшлын бусад өвчний сэргийлгээтэй адил). 2. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт. Поллинозтой хүүхдийг өвчин сэдрэхээс болон өвчин хүндрэхээс сэргийлэх Харшил авсан ургамлынхаа тоосоо гүвэх цагаар тухайн ургамал ургадаггүй газар нутаг сэлгэх нь урьдчилан сэргийлэх чухал арга юм. поллинозтой хүнтэй айлын бүх гишүүд ургамлын тоосноос хамгаалах арга хэмжээг бүгд дагаж мөрдөж байж үр дүнд хүрдэг. Дагаж мөрдөх зүйлс: 1. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тоос сорогч хэрэглэх 2. Салхивчаа зөвхөн үүрээр нээжбайх 3. Амьдарч буй орчныхоо шарилж, луулийг тоосоо гүвэхээс нь өмнө 4. тайрч хаяж байх 5. Зун гадаа спортоор хичээллэх, тоглохыг хорих 6. Гадуур явахдаа нүдний шил, амны хаалт зүүж, малгайтай байх,гэртээ ороод гадуур хувцсаа бугдийг сольж, битүү саванд хийнэ. 7. Өвсний тоостой гутлаа сайтар арчиж тавина. Гэрийн хувцсаа өмсөхийн өмнө толгой, нүүр гараа угаана. Хамраа зориулалтын багажаар зориулалтын уусмалаар угааж байх 8. Ургамал хагдарсны дараа байрандаа их цэвэрлэгээ хийж, цонх, хана, туурга, шалны завсар шигдэж тогтсон ургамлын тоосыг сайн цэвэрлэнэ. Эс тэгвээс харшил өвөл ч үргэлжилнэ. 9. Өдөн дэр, хөнжил, орны ноосон бүтээлэг хэрэглэхгүй байх. 10. Гэр бүлийн гишүүдийн нэг нь поллинозтой бол тоосжил нэмэгдүүлэх жижиг үйлдвэрлэл, гар урлалын ажил (хөвөн, ноос, үслэг эдлэл, оёх, будах гэх мэт) гэртээ хийхгүй байх, гэртээ цэцэг ихээр тарихгүй, амьтан тэжээхгүй байх, 11. Хоол хүнсэндээ халуун ногоо хэрэглэхгүй 12. Өвчтэй хүний дэргэд тоос сорогч ажиллуулах, тамхи татах, арц хүж уугиулах, элдэв үнэртэн цацах, царван буцалгах, халиар зэрэг хурц үнэртэй ногоо хэрчих, даршлахыг хориглоно. 13. Дэлхийн томоохон хот бүхэн хотынхоо агаарт харшил үүсгэгч ургамлын тоосжилтын хэмжээ найрлагыг тогтоож, ургамал бүрийн цэцэглэх хугацаа, тоосоо гүвэх хугацаагаар хуанли зохиосон байдаг нь хүмүүст уг өвчнөөс урьдчилан сэргийлэх бололцоо олгодог. Ургамлын тоосны харшилтай хүмүүсийн хоолны зөвлөмж
  • 14. Хориглох хоол Хориглохгүй хоол ● Цитрусын төрлийн жимс ● Самар ● Загас ба загасан бүтээгдэхүүн ● Шувуу ● Шоколад,шоколадтай бүтээгдэхүүн ● Кофе ● Утсан бүтээгдэхүүн ● Цуу, гич, майонез,хоол амтлагчид цагаан гаа, шар манжин улаан лууван улаан лооль, чэс, сармис,чинжүү,мөөг,өндөг,сүү ● гузээлзгэнэ, бөөрөлзгөнө,амтатгуа, хан боргоцой ● исгэсэн гурилаар хийсэн хоол,зегийн бал ● архи,айраг,пиво, спиртын терлийн ● ундааг хатуу хорих ● Үхрийн чанасан,жигнэсэн өөхгүй мах ● Шөл (үхрийн махны, ногооны) ● Цөцгийн, чидун жимсний,наран цэцгийн тос ● Часнасан жигнэсэн төмс ● Каш:гурвалжин будаа, хэмхдэс будаа,цагаан будаа ● Тараг, ээдэм,хоормог ● Шинэ өргөст хэмх, яншуй, гоньд ● Алим, жигнэмэг ● тарвас ● Цай ● Сахар ● Алим, интоор,үхрийн нүд, хар чавганы компот ● Цагаан талх Атопийн дерматит Удамшлын хувьд атопийн урьдал байдалтай бие махбодод үүсдэг эмнэлзүйн хувьд хүүхдийн насны онцлогоос хамааралтай, шүүдэст ба ширшилт тууралт биеийн тодорхой байрлалд илэрдэг, сийвэнгийн IgE-ийн тувшин ихэсдэг, дахилтат явцтай, өвөрмөц (Алг) ба өвөрмөц бус цочроогчдод хэт мэдрэг арьсны харшлын архаг үрэвсэлт өвчнийг атопийн дерматит (АД) гэж үзэж байна. Нялх хүүхдэд эмнэлзүйн шинжээр нь "шүүдэст улайх эмзэгшил", "харшлын диатез", томхон хүүхдэд "хүүхдийн экзем", өсвөр насныханд "нейродерматит" гэх мэтээр оношилдог байсан ч одоо дэлхийн ихэнх улсад атопийн дерматит нэрээр онош тавигдах хэвшээд байна. Шалтгаан: ● АД үүсэхэд удмын урьдалбайдал их нөлөөтэй. АД-тэй хүүхдүүдийн 80% нь удамдаа харшлын өвчинтэй хүнтэй байдаг. Хэрэв эцэг, эх нь АД-гүй бол хүүхэд нь энэ өвчнөөр өвчлөх эрсдэл10% байдаг бол эцэг, эхийн аль нэг нь өвчтэй бол 55%, хэрэв хоёул өвчтэй бол эрсдэл80% болж нэмэгдэнэ. ● Хөхүүл насны хүүхдийн 75%-д нь хоолны харшил АД-ийн сэдрэх шалтгаан болдог. Амьдралд хоолны ямар ч бүтээгдэхүүн АД-ийн шалтгаан болж болох боловч хүүхэд амьдралын эхний жилдээ үнээний сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, буудайн гурилан бүтээгдэхүүнд мэдрэгждэг байна. ● Сургуулийн өмнөх ба бага насны хүүхдэд мөн л хоолны харшил байж болох ч давамгайлах байдлаа алдана. ● Гэдэсний нянгийн сарнил, цөсний хүүдийн эмгэг, нөөшлөгч, будагч бодисууд зэрэг хоолны нэмэлтүүд, сэтгэц-сэтгэлхөдлөлийн ачаалал, цаг уурын байдал, угаагч бодис зэрэг ахуйн зүйлс, бичил орчны дулаан 23хэм-ээс их, чийгшил 60%-иас бага байх, идэвхгүй тамхилалт зэрэг нь АД-г сэдрээгч харшлын бус хучин зуйл юм. ● Цаг уурын нөлөө хэт халуун буюу хүйтэн, атмосферийн даралт эрс буурах, нарны идэвхжлийн эрчим, арьс арчилгааны горим алдагдах (ширүүн, цочроогч хувцас,
  • 15. хувирлын янз бүрийн бодис, хэт халуун ус) зэрэг нь АД-ийн шалтгааны үйлчилгээг гүнзгийрүүлдэг. ● Төвийн ба захын мэдрэл тогтолцоо, сэтгэлхөдлөл, мэдрэлсэтгэцийн өвчин, дотоод шүүрлийн булчирхай, бодисын солилцооны үйлийн хямрал их нөлөөлдөг. Эмгэгжам: Хүний арьс бүтцийн хувьд өнгөн хөрс (эпидермис),жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхарга гэсэн 3 үндсэн давхаргаас бүрддэг ба биеийн жингийн 16-17 хувийг эзэлдэг. АД- ын эмгэгжамд ген, гэдэсний микробиом, арьсны хамгаалах үйл, эсийн ба шингэний дархлааны өөрчлөлт гол нөлөөтэй. АД дархлааны механизмаар хөгждөг. Филаггрин нь эвэрлэг давхаргын үндсэн бүтцийн уураг юм. Дэлхийн хүн амын 10%-д профилаггрины 40 гаруй мутац илэрч, эмнэлзүйгээр баталгаажсан байдаг. Эвэрлэг давхаргын хамгаалах үйлийг хариуцсан филаггрин гены мутацад орсноор кератиноцит эсийн эс хоорондын холбоос "салах, нээгдэх" байдал ихэсдэг.Энэ байдал нь ус чийгээ алдах, арьсаар хоолны ба бусад хүрэлцсэн зүйлээр мэдрэгжих үндсэн үүд болдог гэж үзэжбайна. Кератиноцит эсүүдийн хоорондох холбоос сийрэгжихээр эвэрлэг давхаргад дархлааны эсүүд нэвчиж арьсны архаг үрэвсэлудаан үргэлжилдэг гэж үздэг . Хучуурын цагаан сэртэнт Лангергансын эсийн гадаргад IgE-ийн молекулын Fс хэсгийн хүлээн авуурууд байдаг. Эсийн гадарга дахь энэхүү хүлээн авуур АД-ийн хувьд маш өвөрмөц (ГХБ, арьсны хавьтал үрэвсэлтэй ч арьсны атопийн үрэвсэлгүй өвчтөнд энэ хүлээн авуур илэрдэггуй), Лангергансын эсүүд хучуур эсийн дотор оршиж, түүний 2-4 орчим хувийг эзэлдэг. Тэдгээр нь эсийн завсар зайд олон тооны кератиноцитын хоорондуур өөрийн бүтцийн хэлбэр (дагуу татагдсан дендриттэй) нүүдэллэх чадвараараа жигд тор үүсгэдэг. Эдгээр эсүүдАГ- тэй хавьтахад суурийн дээд байрлалаа өөрчилж эдийн алс ба дөт байршлын давхаргад шилждэг. Лангергансын эс АГ-ийг Бирбеккийн мөхлөгт хувиргаж, тэднийг эсийн сарьсны гадаргуу руу ялгаруулж, АГ-ийг таниулах эсийн үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр эсүүд Tho лимфоциттэй харилцан үйлчилснээр АГ-ийг таньсаны дараа Тh1 буюу Th2 эс ялгаран хөгжинө. Тh2 эсүүд IL-4, IL5, IL-10, IL-13-ийг боловсруулна. IL-4 ба IL-13 нь В-эс өвөрмөц IgE нийлэгжүүлэхийг удирдаж, IgE нь ШМЭ, БЭ-ийн гадаргууд бэхлэгдэнэ. Алг-тэй давтан хавьтахад ШБЭ мөхлөггүйжин арьсны үрэвслийн цочмог үе хөгжинө. Дараа нь IgE хамааралт урвалын хожуу уе дагалдан буй нь эдэд лимфоцит, эозинофиль, ШМЭ, нейтрофил, макрофагийн нэвчдэс үүссэнээр нотлогдож байна. АД-ийн эмгэгжам, тавиланг апоптоз (эфферент эсүүдийн програмчлагдсан үхэл) үлэмж хэмжээгээр тодорхойлдог нь сүүлийн жилүүдэд тогтоогдсон байна. Үрэвслийн эсүүдийн (юуны өмнө эозинофилийн ) эдэд амьдрах чадвар нэмэгдэх нь АД архагшихад туслах нэгэн хүчин байж болох юм. АД- ийн байнгын шинж- арьс загатнах нь загатнаа-маажуурын эргүүлэг үүсгэнэ. Маажихад гэмтсэн кератиноцитуудээс цитокинууд, зууч бодисууд чөлөөлөгдөж, тэдгээр нь үрэвслийн эсүүдийг гэмтлийн голомтонд татдаг. АД-тэй өвчтөний арьсны хэсэг газрын дархлаа дарангуйлагдах тул нян, вирус (энгийн хомхойн) мөөгний халдварт өртөмхий болдог. АД- тэй өвчтөний бараг 90%-д халдварын процессийн эмнэлзүйн шинж голдуу үл илрэх боловч алтлаг стафилококк энэ өвчний эмгэгжамд оролцон өвчний явцыг хүндрүүлдэг. Арьсны архаг үрэвслийн хүнд хэлбэрийн үед алтлаг стафилококкийн колони ургалтын тоо их стафилококкийн А-дотор хор (SEA), стафилококкийн В-дотор хор (SEB), хордлогот цохиулалтын хамшинжийн хор (TSSTI) зэрэг нь суперантиген шинжтэй, өөрөөр хэлбэл Т- лимфоцитын нэг бус, бүх бүлколонийг идэвлэх чадвартай тул цитокины үүсэлт
  • 16. боловсролтыг нэмэгдүүлдэг. Арьсны архаг үрэвсэлтэй хүүхдийн хагас орчим нь стафилококкийн хорын эсрэг IgE AT боловсруулдаг ажээ. АД-тэй хүүхдийн арьсны гэмтсэн хэсгүүдээс хөгцний мөөгүүд: АI-ternaria, Aspergillus, Penicillium, Cladosporium ба Candida хангалттай (насанд хүрэгчдээс 2.5 дахин илуу) ургадаг. Түүнчлэн гэрийн тоосны хачиг, жоом ба амьтны шүлс, хогжрууны Алг-тэй арьсны ба амьсгалын сорил тавихад эерэг гардаг . АД-тэй хүүхдэд шимэгч хорхойн евчин цөөнгүй илэрдэг нь шимэгч хорхойтох эхний шатанд реагины хэвшинжийн хариу урвал үүсч, өвөрмөц IgE нийлэгжин ШМЭ-д бэхлэгдэх ба давтан хавьтахаар зууч бодис (3Б) чөлөөлөгдөж арьсны харшил үрэвслийг хүчтэй сэдээдэг. Шимэгчийн хөгжлийн явцад шимэгч эдэд нэвтрэх нь эрчимжин АГ-ний ээлж өөрчлөгдөж IgG ба IgM -ийн нийлэгжил өдөөгдсөнөөр дархлаа эмгэг урвалын дархан бүрдлийн хэвшинж хөгжинө. Лямбли шимэгчлэхдээ нарийн гэдэсний салстыг гэмтээжферментийн хоёрдогч дутал үүсгэх ба slgA боловсролт багасч гэдэснээс цусанд орох нянгийн метаболит ба хорууд ихэсдэг нь АД-ийн эмгэгжамд нөлөө болно. АД-ийн үүсэл, түүний явцад ТМТ, УМТ-ны зохицуулах үйл доголдох чухал нөлөөтэй. Ялангуяа бага насны хүүхдэд арьсны үрэвслийн илрэл нь харшил үрэвслийн шинжтэй ба өвчний атопийн шалтгаан лабораторид нотлогддог. 1 хүртэлх насны ялангуяа, шүүдэст улайх гаж байдалтай хүүхдэд арьсны өөрчлөлт IgE түр ихсэхтэй холбоотой" хоолны түр зуурын харшил" гэж нэрлэхээр буюу хуурмаг ХУ-ын илрэлээр тохиолдоно. Энэ нь 1 хүртэлх насны хүүхдэд “шүүдэстэмзэгшил" хэлбэрээр голдуу илэрдэг. Гаждлын зууч бодист цохиулалтын эрхтний эсийн мэдрэгжил ихсэх, хистамин бэхлэгдэх багасах, эсийн сарьсны тогтворгүй хамшинжтэй холбоотойгоор бай эсээс зууч бодис аяндаа чөлөөлөгддөг. Ийм хүүхдэд олон үр жимс, будаа шошонд агуулагддаг лектины нөлөөгөөр хистамин ялгаралт ихэсдэг байж болох юм. Эмнэлзүй: Гадаад орчинд дасан зохицохуй нь өөрчлөгдсөнөөс арьс салст бүрхэвч нь илүү цочромхой, харшилд өртөмтгий,халдвар эсэргүүцэх чадвар суларсан ба хялбархан өвчлөмтгий байдлаар илэрдэг бие-махбодын өвөрмөц маягийн үйл ажиллагааны байдал буюу шүүдэст улайх гаж байдалтай хүүхдэд элбэг тохиолддог.Эдгээр хүүхдүүд жин ихтэй төрөх ба сар бүрийн жингийн нэмэгдэлнь хэвийнхээс өндөр тул жингийн илүүдэлтэй байдаг .Сайн арчилгаатай хүүхдэд ч нуралт их байдаг ба хөмсөг толгой нь хагтах нь элбэг. Энэ үед эх хүүхдийн хооллолт, гаднын бага зэрэг цочрол нөлөөлж АД-ийн эхний шат руу орно. АД нь цочмог ба архаг явцтайгаар үргэлжилдэг. Намжилтын үе нь хагас, бүрэн намжилт, эмнэлзүйн эдгэрэлгэсэн шаттай. Үе шат бүр нь эмнэлзүйн шинж, тууралтын хэлбэр, арьсны байдал нь өөр өөр учир эмчилгээ нь өөр өөр сонголттойгоор хийгддэг. АД нь бусад арьсны өвчинд байдаг загатнах, хорсох, халуун оргих, ирвэгнэх, өвдөх гэх мэт субьектив шинжүүдээс гарна тууралт нь өөрийн гэсэн онцлогуудтай.
  • 17. Нялхсын хэлбэр нярайгаас 1 хүртэлх насны хүүхдэд нүүр (хамар уруулын гурвалжингаар туурахгүй), хүзүү, мөчний тэнийлгэх гадаргууд, их бие, өгзөг, хуйх хэсгээр туурдаг. Арьсны шүүдэст (нойтон) ба улайлт- хайрстах (хуурай) үрэвслийн хоёр хэлбэртэй.Дермографизм улаан, хольмог Хүүхдийн хэлбэр 1-12 насанд тохиолдох ба үрэвслийн өөрчлөлтүүд голдуу мөчдийн нугалах гадаргуу, нүүр, тохой ба тойгны арын хонхорт байрлах ба арьсны улайлт, хаван,хайрстах, зулгархай, шалбархай,тавшилт давамгайлна. Завж, чихний омог, нүдний булангаар цууралт элбэг тохиолдоно. Ширшилтийн эхний өөрчлөлт илэрнэ. Зовхины өнгө харлах,доод зовхиор нэмэлт зураас үүсэх (Денье-Морганы шугам). "Атопийн алга" - алганы зураглал тодрох,арьсаар нөсөөгүйтэл болсон толбо илрэх нь олонтоо. Дермографизм цагаан, хольмог Өсвөр насны хэлбэр 13-аас дээшнасанд арьсны идээт тууралт ба ширшилт өөрчлөлт нүүр, зовхи, уруул тойрон, хүзүү, мөчний нугалах гадаргуу, сарвуу, уруул, зовхиор тогтсон байрлалтай. Загатнаа маш хүчтэй, нойронд саадтай, сэтгэлийн хямралд (сэтгэл гутрал,уйлах, уурлах, дуугаа хураах, ганцаардах, нөхдөөсөө холдох) оруулдаг. Дермографизм ихэвчлэн цагаан, тогтвортой. АД-ийн явцын онцлог ● Хөнгөн явц: Хөнгөн улайлт, ялимгүй шүүдэс, бага зэрэг хайрсдал гуужилтай цөөн гүвдрүү, цэврүү, загатнах нь нойронд саадгүй, тунгалгийн булчирхай ялимгүй томорсон байна. Жилд 1-2 сэдэрнэ. ● Хүндэвтэр явц : Арьсны гэмтлийн голомт олон, шүүдэс буюу ширшилт илэрхий, маажсан ором ба цусархаг тав ихтэй, хүчтэй загатнаснаас нойр хямардаг. Тунгалгийн зангилаанууд мэдэгдэхүйц томорсон байна. Жилд 3-4 удаа сэдэрнэ. Намжмал үе нь богино. ● Хунд явц: Арьсны гэмтлийн олон тооны голомт хоорондоо нийлсэн, шүүдэс буюу ширшилт ихтэй, гүнзгий хагаралт, шалбархай, шаналгаатай загатналт үе үе хүчтэй болж хүүхдийн нойрыг алдагдуулна. Нойр солигдох -өдөр илүү унтах ба хүчтэй загатнаанаас шөнө унтаж чадахгүй болно. Тунгалгийн зангилаа бараг бүгд ойн самрын хэмжээтэй томордог.Бараг л намжмал үегүйгээр тасралтгүй, дахилттайгаар явагдана. АД евчний хүнд хөнгөний зэргийг тогтоохдоо SCORAD (Scoring of Atopic Dermatitis.1992) оноогоор дүгнэдэг. Үүнд: А. Тууралтын тархсан хэмжээ- "Есийн дүрэм" ● Доод мөчний нэг талын гадаргууг бүх биеийн 9% гэж тооцдог.
  • 18. ● Цээж бүхэлдээ 18%, ● нуруу бүхэлдээ 18%, ● нүүр 4,5%, дагз 4,5%, ● Гарын өмнөх талбай 4,5%, ар тал нь 4,5%, ● алга 1%, сарвууны ар 1% байна. "Есийн дүрэм", эсвэлхүний алганы талбай биеийн талбайн 1% гэж үзэжАД-гийн талбайг тооцно. В.Эмнэлзүйн шинжээр нь: 1. Улайлт, 2. хаван/гүвдрүү. 3. тав/шүүстэл, 4. 3улгархай 5. ширшил, 6. арьсны хуурайшил гэсэн эдгээр 6 шинж тэмдгийн хүнд хөнгөнийг 0-3 оноогоор дүгнэдэг. Ж: Хуурайшилт: үгүй-0, хөнгөн-1, дунд зэрэг-2, их хуурай-3. гэх мэт. АД хүнд үед "В" үзүүлэлт нийтдээ 18 оноотой байж болно. С. Зовуурь загатнах нь хэр хүчтэй, нойронд хэр саадтай гэсэн 2 үзүүлэлтээр асууж дүгнэнэ. Сүүлийн 3 хоногт загатнаа ямар байгааг 10 оноогоор дүгнэнэ. Шөнөжин загатнаад унтуулахгүй байгаа гэвэл10 оноо өгөх гэх мэт. Энэ оноо 0-20 байна. Энэ шинж тэмдгийг үнэлэхдээ сүүлийн 3 өдөр, шөнийн байдлаар дундачлан дүгнэнэ. SCORAD оноог доорх томъёогоор олно: Оноо = А/5+7B/2+C А. тууралтын эзэлсэн талбай В-эмнэлзүйн шинж С- зовуурь, загатнаа SCORAD OH00 нь 0-103 оноотой гарч болно. Эмч өвчний хүнд хөнгөний байдалд тохируулан эмчлэх ба энэ онооны бууралт, нэмэгдэлтээр өвчний үе шат, эмчилгээний үр дүн хэр байгааг эмч хянана. SCORAD оноогоор : 0-20 оноо хөнгөн хэлбэр 20-40 оноо хүндэвтэр >40 оноотой бол хүнд гэж үзнэ. SCORAD онооны дүгнэлтийг 7 хүртэл насны хүүхдэд зориулж засвар хийсэн байдаг.ьSCORAD-TIS (The three item Severity score): A/5+7B/2 Ж: 10/5+7х4/2=16 Хүндрэл АД нь ихэвчлэн нян, мөөгөнцөр, вирусийн гаралтай хоёрдогч халдвараар хүндэрдэг. АД голдуу алтлаг стафилококкоор (90%), стрептококк (15,5%), грамм сөрөг нянгаар (16,6%),Corynebacterium, Propionebacterium (6,3%) халдварлан хүндэрдэг. Арьс үрэвсэхэд арьс хуурайшиж, загатнана. Маажихад арьс гэмтэнэ. Гэмтсэн арьсаар нян, мөөгөнцрийн хоёрдогч халдвар орж, нян мөөгөнцрөөс ялгарсан хор загатнааг улам нэмж үрэвсүүлнэ. Энэ бүхэн дээр Алг нэмэгдвэлбайдлыг улам хүндрүүлдэг. Оношилгоо ● Харшлын анамнез ● Бодит үзлэг, эмнэлзүйн шалгуур
  • 19. ● Харшлын өвөрмөц шинжилгээ: Арьсны янз бүрийн сорилыг өвчний намжилтын үед Алг-ээр тавина. Өвчин сэдэрсэн, арьсны сорилтавих боломжгүй үед цусаар sigE тодорхойлно. АД-ийн ХХ-ын шалтгааныг тогтоох үндсэн арга бол сэжиглэж буй хоолыг зайцуулж ажиглахад эмнэлзүйн шинж арилж, дахин сэдээжөгөхөд эмнэлзүйн шинж илэрч байгаагаар батлах арга юм. 1980 онд J.М.Hanifin, G.Rajka нар оношилгооны шалгуур боловсруулжээ. Үүнд үндсэн шалгуураас нь 3 ба түүнээс олон, эсвэлтуслах шалгуураас нь 3 буюу түүнээс олон шинж байвал АД гэж онош тавихад хангалттай. АД евчний оношилгооны шалгуур (Y.M.Donald et al.,1997; K.A. Knoell,K.E.Greer, 1999) 1. Тууралт насны үечлэлээр тодорхой байрлал, бүтэцтэй байх 2. Архаг,дахилтат явцтай дерматит 3. Загатнах 4. Удамдаа харшлын өвчинтэй хүнтэй байх,эсвэлөөрөө харшлын бусад өвчинтэй байх АД -ийн туслах шинжууд ● Арьс хуурай (ксероз) ● Сарвуу тавхайны дерматит ● хоолны харшилтай байх ● өвчин бага насанд эхэлсэн ● арьсны янз бүрийн халдварт өртөмхий ● нудэнд субкапсуляр катаракт, кератоконус ● уруул тойрны дерматит (хэйлит) ● чихний араар, чихний омог цуурах ● хөмсөгний сүүлшингэрэх, арилах ● нүдний салстын дахилтат үрэвсэл ● сийвэнд IgE өндөр байх ● захын цусанд эозинофиль ихсэх ● нүдний доогуур нэмэлт нугалаастай болох (Дэнье-Морганы шинж) ● нүд тойрсон нөсөөжилт ● улирлын чанартай намжилт сэдрэлт(өвөлсэдрэх, зун намжих) ● нүүрний арьс цайх, эсвэлулайсан байх ● цагаан дермографизм ● сэтгэлэерэг сөрөгөөр хөдлөх, хоол болон орчны цочролоос тууралт сэдрэх ● Ихтиоз, алганы зураглал тодорсон (keratosis pilaris) ● арьсны сорил хожуу урвалаар илрэх ● хөхний экзем ОХУ-ын харшил дархлаа судлаачдын холбооноос 2002 онд гаргасан ангиллыг ажлын ангилал гэж ОХУ-д мөрдөж байна. Хүүхдийн АД-ын ангилал Хүснэгт 46 Насны үечлэлээр 1. бага насны 1 сараас 2 нас хүртэл 2. Хүүхдийн 2-13 насанд 3. есвөр насны 13-аас дээш
  • 20. Ye шaт Цочмог Цочмогдуу Apxar Эмнэлзүй, тууралтын бүтцээр Шүүстэй Улайлт-хайрстал Улайлт-хайрстал -ширшилт Ширшилт Хүнд хөнгөнөөр Хөнгөн Хундэвтэр Хүнд Тууралтын тархалт Хязгаарлагдмал- биеийн 5-10% Тархмал-10-50%-дтархсан Нэлэнхүй- 50-иас дээшхувьдтархсан Давамгайлсан шалтгаанаар Хоолны Меегенцрийн Ахуйн ба гэрийн тоосны хачигны Ургамлын тоосны харшилтай АД-ын ялган оношилгоо 1. Хажираст экзем (Seborrheicumeczema) 2. Харшил хавьтлын дерматит 3. Вискотта-Олдричийн синдром 4. Нянгийн экзем 5. Ягаан үлд 6. Хамуу 7. Хайрст үлд 8. Гипериммуноглобулин Е хамшинж (Джобын хамшинж) Эчилгээний алгоритм 1. Арьсны үрэвсэл, загатнааг багасгах, арилгах 2. Арьсны бүтэц, үйлажиллагааг сэргээх 3. Өвчтөний амьдралын чанарт нөлөөлсөн хүнд хэлбэрт хүргэхээс сэргийлэх 4. АД-г хүндрүүлж болох хавсарсан өвчинг эмчлэх 5. АД-ын шалтгаан эрсдэлт хүчнийг тооцож эмчлэх-сэргийлэх төлөвлөгөө боловсруулах 6. Эмчилгээнд эмнээс гадна чийрэгжүүлэх, дахилтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг төлөвлөнө. АД-тэй хүүхдийн амьдралын чанарт юу нөлөөлдөг вэ ● Их загатнах нь бухимдал, нойргүйдэлд хүргэх ● АД-тэй хүүхэд сурах үйлийн доголдлоос нийгмийн харилцаанд идэвхгүй, найз нөхөдгүй ганцаардмал байдаг. ● Айх, сэтгэлээр унах, уурлах нь АД-тэй хүүхдийн сэтгэлхөдлөлийн элбэг тохиолдох илрэл юм ● АД-тэй хүүхдийн амиа хорлох оролдлого, сэдэлнь эрүүлхүүхдийнхээс 50% илүү байдаг. Өвчний архаг дахилтат явц өвчтөн ба гэр бүлийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг.
  • 21. ● АД нь хүний амьдралын чанарт чихрийн шижинтэй эн тэнцэхээр уугаар нөлөөлдөг өвчин юм. Ерөнхий асаргаа ● Хүүхдийг нар ус агаараар чийрэгжүүлэх нь юунаас ч чухал. ● АД-г сэдрээжболох бүх л зүйлээс зайцах ● Арьс чийгшүүлэх нь асаргааны чухал зорилт ● АД-тэй хүүхдэд тохирсон тусгай дэглэм баримтлах ● Ад сэдрээх хоол хэрэглэхгүй байх АД эмчлэх шатчилсан заавар (EAACI,AAAAI, PRACTALL) Хүндийн зэрэг Эмчилгээний сонголт IV хүнд 40 оноо Дархлаа дарангуйлах эмчилгээ уух тарихаар .ГКС, циклоспоринА, Азатиоприн, такролимус, микофенолат мофетил, ГКС тос хүчтэй идэвхитэйгээс, пимекролимус, хистамины эсрэг 2-р эгнээний эм, фото эмчилгээ. III хүндэвтэр 20-40 оноо Хистамины эсрэг 2-р эгнээний эм,ГКС тос өндөр , дунд идэвхитэйгээс нь, пимекролимус тос II Хөнгөн хэлбэр <20 оноо Хистамины эсрэг 2-р эгнээний эм уух, ГКС тос сул, дунд идэвхитэйгээс нь, кальциневрин хориглогч-пимекролимус тос I Ад намжмал үе Ад намжмал үе-зөвхөн хуурайшилтай байх Арьс арчилгаа, харшилтай зүйлээсээ зайцах Сургалтанд хамрагдах Арьс арчилгаа АД өвчний үеийн загатнааг "чөтгөрийн тойрог" хэлбэрээр даамжирдаг гэж үздэг. Учир нь загатнавал маажна, маажвал сард үрэвсэнэ. Үрэвсвэлзагатнана. Загатнавал маажна гэсэн тойрогт орсон байдаг. Иймд чөтгөрийн тойргийг таслан зогсоохын тулд загатнааг дарж маажихгүй байлгах хэрэгтэй. ● Чийгшүүлэх тос нь загатнааг багасгахаас гадна арьсны нөхөн төлжилтөнд тустай бөгөөд тогтмол хэрэглэвэл ашигтай. Тогтмол гэдэг нь өдөрт 2-оос доошгүй, ялангуяа усанд орсны дараа заавал түрх гэсэн үг.Чийгшүүлэгч тос нь АД өвчний эмчилгээ асаргааны гол зүйл бөгөөд эм, дааврын хэрэглээг ихээхэн багасгадаг. Мазь, крем хэлбэртэй чийгшүүлэгч тос нь шингэн хэлбэрээр үйлдвэрлэгдсэн чийгшүүлэгчээс үйлчилгээ давуутай байдаг. Дэлхийн улс оронд хэрэглэгдэж байгаа зарим чийгшүүлэгч тоснууд үйлдвэрлэдэг лабораториуд:
  • 22. "Бйодерма","АстелласФарма", "Урьяж", “Дюкре", "Авен""Ля Рош- Позе”, “Фридерм”, “Ехрап- science" зэрэг олон үйлдвэр арьс чийгшүүлэх, нөхөн сэргээх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манайд элбэг олдоцтойгоос нь дурдвал: Цетафил, Авено,Локобейз, Атодерм, Бефантен, Мустела,Айсисфарма... Ланолинд суурьлаагуй, хувирлын бодис, спирт,үнэртэн ороогуй тос хэрэглэх нь зүйтэй. А. Арьсны хэсэг газрын эмчилгээ: Хэсэг газрын эмчилгээний зорилго ● арьсны хуурайшил, загатнаа, үрэвсэлт өөрчлөлтийг багасгах буюу намжаах; ● арьсны бүтэц-үйлийг сэргээх; ● арьсны гэмтсэн хэсгийн хоёрдогч халдварыг эмчлэх; ● гэмтсэн хучуурын эд эсийг сэргээх Кортикостероид уух тарихаар хэрэглэх заавар: Онцгой хүнд тохиолдолд эмнэлэгт хэвтүүлжбогино ээлж эмчилгээг хийнэ. Ээлж хэрэглээ 5-7 хоног. Энэ хугацаа нь бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлахгүй бөгөөд эмчилгээ зогсоосноос хойш богино хугацаанд үйл ажиллагаа сэргэдэг нь батлагдсан. Преднизолоны хоногийн тун 0,8- 1,0 мг/кг. Хэсэг газрын даавартай тос: АД-ийн цочмог хунд явцтай үед глюкокортикостеройд (ГКС) гадуур хэрэглэвэл зууч бодис чөлөөлөгдөх нь багасч, гэмтлийн бүсэд эс зүүдэллэх, төлжих процессийг дарангуйлдаг. Даавартай тосон түрхлэг хэрэглэх заавар: ● АД-ын цочмог, архаг үед хэрэглэж болох ч урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгүй ● Өдөрт нэг түрхэх удаашруулсан үйлчилгээтэй, өндөр үр дүнтэй, аюулгүй тос хэрэглэхийг хичээх ● Хүчтэй тосыг 3 хоног түрхэх, сул тосыг 7 хоног түрхэх үр дүн нь адилхан. Хүчтэй ангиллын тосноос эхэлж 3-5 хоног хэрэглээд, сул ангиллын тос руу шилжиж 2-3 долоо хоног хэрэглэх арга барилыг эрдэмтэд зөвлөдөг ч миний хувьд нэгэнт л АД олон дахилттай архаг өвчин учир хүчтэй тосонд дасал болгохгүй зорилгоор, ялангуяа нялх хүүхдэд хамгийн сул тосноос нь эхлэн хэрэглүүлдэг. ● Богино, дундаа амралттай ээлж эмчилгээг сонгох. ● Бага насны хүүхдэд фтор агуулсан тос хэрэглэхгүй ба даавартай тосыг хүүхдийн эмзэг, мэдрэг, нимгэн арьстай хэсэг болох нүүр, хүзүү,нугалаастай хэсэг, бэлэг эрхтэн орчмоор түрхэхгүй байхыг эрхэмлэх ● Нэг удаадаа даавартай тос түрхэх талбай биеийн гадаргуугийн 20 хувиас илүү байж үл болно. Нэг өдөр нэг хэсэгт, дараа өдөр нь өөр нэг хэсэгт гэх мэт ээлжлэн түрхэх. ● Үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ мазь нь кремээсээ илүү сайн. ● Мазь нь цочмогдуу, архаг үрэвсэлд тохиромжтой. Арьсаар чийг алдахаас сэргийлнэ. ● АД архаг шатанд зөвхөн өтгөн тосон түрхлэг/жирная мазь/ хэрэглэнэ. ● Кремыг цочмог, цочмогдуу шатанд хэрэглэнэ.Нугалаасуудаар ● хэрэглэж болно ● Толгойн хуйхаар эмульс, гель, спрей хэрэглэх ба байхгүй бол крем хэрэглэж болно.
  • 23. ● ГКС тосыг дааваргүй тостой хольж түрхэснээр дааврын гаж нөлөөнөөс сэргийлэх боломжгүйг судлагаа баталсан.Сүүлийн үеийн, өндөр үр дүнтэй, аюулгүй, бага насны хүүхдэд хэрэглэж болох 3 төрлийн даавартай тос: 1.Адвантан - Метилпреднизолон ацепонат (галогенжуулаагүй) 2. Локойд 3. Элоком ОХУ-д дааврын тосыг идэвхээр нь ангилж хэрэглэдэг заавар ЗЭРЭГ1. Сул идэвхтэй ГКС Гидрокортизон Гидрокортизон ацетат Метилпреднизолон гидрохлорид Преднизолон ЗЭРЭГ-3. Өндөр идэвхтэй ГКС Бетаметазон валерат Бетаметазон дипропионат Мометазон фуорат Метилпреднизолон ацепонат Флутиказон пропионат Флуоцинолон ЗЭРЭГ-2. Дунд зэргийн идэвхтэй ГКС Флуметазон пивалат Флуокортолон Триамцинолол Алклометазон Гидрокортизон бутират Предникарб Мезипредон ЗЭРЭГ-4. Маш өндөр идэвхтэй ГКС клобетазол пропионат 2.Үрэвслийн эсрэг дааваргүй тос 1.Пимекролимус (Элидел) 1% крем 2.Такролимус 0,03% - 0,1 % мазь (Такропик) 3. Скин-Кап 2.Үрэвслийн эсрэг шавшлага Энэ нь үрэвслийн эсрэг,судас нарийсгах, загатнаа хорсолтыгнамжаах,шингэнийг өөртөө татах,ариутгах үйлчилгээ үзүүлнэ.Шавшлаганд 2% танин,0,5% азот хүчлийн мөнгө, 2%-ын амидопирин,0,05%-ын маргенц, 2%-ын резорцин, дермобактери зэрэг уусмал хэрэглэдэг. Шавшлагыг үрэвслийн нойтон голомтонд өргөн хэрэглэдэг. Шингэн уусмалыг 4-6 давхар самбайд шингээж, 5-10 минут тавьж, дахин давтах маягаар хэрэглэнэ. Үрэвсэлус шүүс хаван ихтэй байвал боолт хийж болно. Уусмалыг их хэмжээгээр самбайнд шингээн боовол тэр хэмжээгээрээ цусанд шингэн хордлого үүсгэжболно. Амидопиринээр их шавшсанаас арьс хэт хуурайшин хагарч цус гоождог. В.Эмийн эмчилгээ Хистамины эсрэг эмийг сонгон хэрэглэх нь
  • 24. 1. Хистамины эсрэг нойрсуулах үйлчилгээтэй 1-р эгнээний эмийг загатнаа ихтэйгээс нойргүйдэл болсон хүүхдэд унтахын өмнө загатнаа дарах, нойр хүргэх үйлчилгээг нь ашиглахаар ямар ч насны хүүхдэд авч болно. 2. Хистамины эсрэг 1-р эгнээний эмнүүдээс хистаминаас гадна серотонины эсрэг үйлчилгээтэй фенкарол, перитолыг давуутай эрэглэж байна. 3. Гаж нөлөөний өндөр эрсдэлтэйгээс нь болж димедрол, хлорфенирамин, пипольфеныг хүүхдэд бараг болсон. Энэ бүлгийн эмийн тунг хэтрүүлбэлхүүхэд цочромхой, нойргүйдэлтэй болж, нүдэнд нь хий юм үзэгдэж, татаж, амь насанд нь аюул учирч болдог. Хлорфенираминыг 2 нас хүртэлөгч болохгүй. 4. Хистамины эсрэг 1-р эгнээний эмүүдийн холинолитик үйлчилгээ болох дотор муухайрах,бөөлжих, ам хамрын салст хуурайших зэрэг шинж хүүхэд бүрт илрээд байдаггүй.Иймд ургал мэдрэлийн баланс ваготоник хэлбэр давамгайлсан үед сонголт болж болно. 5. Нойр хүргэх тайвшруулах үйлчилгээтэй эмүүдийг сургуулийн хүүхдэд уулгахад хичээлдээ анхаарч чадахгүй, сурлагын амжилт буурах талтай. 6. АД сэдрэхээс сэргийлсэн хяналтын эмчилгээнд хистамины эсрэг 2-р эгнээний эмийг сонгож удаан хугацаагаар өгнө.Одоогоор энэ бүлгийн эмийг бараг бүгдийг нь 2 хүртэлх насны хүүхдэд өгөх заалт гараагүй байна. 7. Бага насны хүүхдэд өгч болох заалттай ч хоолны дуршил нэмснээс жин нэмэх, удаан өгвөл дасал болох,хараа өөрчлөгдөх,шээс чавдаграх, нойр хүргэх,үйлчилгээ нь богино байдгаас өдөрт 3-4 уух шаардлагатай байдаг зэрэг олон гаж нөлөөтэй учир хистамины эсрэг 1-р эгнээний эмийг өргөн дэлгэр хэрэглэж болдоггүй. 8. Хистамины эсрэг 2-р эгнээний эмүүд дээр дурдсан гаж нөлөөгүй бөгөөд үйлчилгээ нь түргэн эхэлж удаан үргэлжилдэг. Энэ бүлгийн эмүүдээс хүүхдэд 6 сартайгаас нь өгч болох эм бол цитеризин(Зиртек) юм. Мөн фексофенадин нь АД өвчний үед хэрэглэхэд маш сайн нөлөөтэй.Зиртек Фексофенадин хоёрын үр дүн сайтай байгаа нь зөвхөн хистамины эсрэг бус үрэвслийн эсрэг үйлчилгээндээ байдаг. Сарьс бэхжүүлэх үйлчилгээтэй эм Энэ бүлэгт хамрагдах эмнүүдээс кетотифен (задитен,астафен, позитан, кетастма, бронитен, пропайлес), кромогликат натри (налкром) АД эмчилгээнд хэрэглэж байгаа ч одоогоор үр дүн харагдахгүй байна.Кетотифеныг 3 нас хүртэл0,05 мг/ кг/хоног тунгаар, 3- аас дээшнасанд 1 мг-аар 12 цагаар 2-3 сарын турш тасралтгүй уулгадаг. АД-тэй хүүхдэд зайлшгүй шаардлагатай бусад эмчилгээ Дархлаа зүгшрүүлэх эмчилгээ- Сүүлийн жилүүдэд АД нь хоёрдогч дархлаа дутлын шинжтэй хавсарч хүнд хэлбэрээр явагдах байдал нэмэгдэжбайна. Хоёрдогч дархлаа дутлын шинж нь: ● архаг үрэвслийн олон голомттой байх ● Архаг үрэвслийн голомт олон дахин сэдрэх ● Архаг үрэвсэлт өвчнүүд нь далд ба сул хэлбэрээр үргэлжлэх ● Ханиад олон хүрэх ● бүлээрээд байх ● Лимфоаденопати шинжүүдээс 3-4 шинж байвал хоёрдогч дархлаа дутал гэж үзэж АД-г стандартын дагуу эмчлэхэд үр дүн гарахгүй байх, дээрх дархлааны эмчилгээг эмнэлзүйн дархлаа судлаач эмчтэй хамтран хийнэ . Харин АД хүндрэлгүй үед дархлаа
  • 25. зүгшрүүлэх эмчилгээ хийхгүй.Ад маш хүнд хэлбэрийн үед дархлаа дарангуйлах эмчилгээг кортикостероид, азатиоприн,метотрексат,циклоспориноор хийнэ. Циклоспорин 2,5 мг/кг/ хоног цөөн хоногоор өгдөг.Гаж нөлөөнөөс сэргийлж циклоспориныг 5мг/кг/хоног тунгаас хэтрүүлэжболохгуй. Антибиотик эмчилгээг хэсэг газрын антибиотик эмчилгээ үр дүнгүй байгаа арьсаар идээт тууралт их, орчны тунгалгийн булчирхайнууд томорч хөндүүрлэсэн, их хэмжээний тав тогтсон, нянгийн гаралтай архаг голомтот евчинтэй үед уулгах, тарих аргаар хэрэглэнэ.Антибиотик мэдрэг чанарын шинжилгээ хийж антибиотикоо сонговол сайн.Ээлж эмчилгээ 6-7 хоног. Хордлого ихтэй үед хордлого тайлах шингэнийг дуслаар хийж болно Витамин эмчилгээнээс хамгийн үр дүнтэй гэж судлагаагаар батлагдсан витамин бол В бүлгийн витаминууд, Вит Д юм. Пробиотик, пребиотик, синбиотик бэлдмэлхэрэглэнэ. Пробиотик нь гэдэсний хэвийн, амьд микрофлор агуулсан бэлдмэл. Линекс,новилактыг антибиотик эмчилгээний үед хавсарч хэрэглэх нь дисбактериозоос сэргийлэх үр дүнтэй. Сүүлийн үед ОХУ-д АД өвчний эмчилгээнд Нормобакт L-(Lacto-bacillus GG)- ийг өгснөөр үр дүн сайн байгааг судлан тогтоогоод байна. Нормобакт L нь ШМЭ-ийн гэмтлээс хамгаална. Тrеg эсийг идэвхжүүлнэ, үрэвслийн эсрэг цитокин ИЛ-10-ын ялгаралыг нэмэгдүүлнэ.Имуноглобулин, интерфероны ялгаралыг нэмэгдүүлждархлааг сайжруулна.IgE ялгарлыг дарангуйлна.IgA лгаралыг идэвхжүүлнэ.ХГЗ-д эмгэг нян үржихээс сэргийлнэ. Салс бүрхэвчийг бэхжүүлнэ.Тун: 1 сартайгаас 3 насны хүүхдэд нэг уутыг, 3 наснаас дээш насанд 2 уутыг өгч байна.10-14 хоног Хэрэглэхийн өмнө ус, тараг, сүү зэрэгт уусгана өгөх ба хөргөгчинд хадгалахгүй. Фото эмчилгээ ( Хэт ягаан туяагаар шарах) өвлийн улиралд Мөөгөнцрийн халдвар хавсарсан бол : Итраконазол 5 мг/кг/ хоног, флуконазол 3-5 мг/кг/хоног, Хомхойн цэврүүтэлттэй болацикловир 5-10 мг/кг нэг удаа хоногт 3-5 удаа өгне. Ацикловир түрхэнэ. Сэтгэлзүйн эмчилгээ нөлөөтэй. Урьдчилан сэргийлэлт: Анхдагч урьдчилан сэргийлэлт: ● Жирэмслэхээс өмнө ● Жирэмсэн үед Хоёрдогч урьдчилан сэргийлэлт: Эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд. Үүнд эцэг эхэд нь хүүхдээ хувцаслахдаа, усанд оруулахдаа, загатнааг сэдээхгүй маажуулахгүй байх тал дээр мөн хувцас цагаан хэрэгсэлугаах талаас нь зөвөлгөө өгч сургалт хийх