SlideShare a Scribd company logo
1 of 3
ХАРШИЛ – НИЙГЭМ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Харшил өнөөдөр: Пандемик байдлаар тархаж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан
асуудал болоод байна
20 зууны эхэн үед харшил нь ховор тохиолддог байсан. Түүнээс хойш төрөл бүрийн
эрсдэлт хүчин зүйлсийн улмаас сүүлийн 40 гаруй жил өвчлөл хурдацтай өсөн нэмэгдэж
байна.
Харшил өвчний тархалтын тоон үзүүлэлт нь дэлхий дахины санаа зовоосон асуудлын нэг
боллоо.
Дэлхий дахинд ойролцоогоор 500 сая хүн ам ринитээр, 300 сая орчим нь астмаар өвчлөөд
байна.
Харшилтай хүмүүсийн 15-20% нь хүнд хэлбэрээр өвчилсөн, эсвэл астма болон
анафилаксийн шокийн улмаас үхэлд хүрч болох эрсдэлтэйгээр амьдарч байна. Нөгөө
талаас харшлын зовиуртай олон хүмүүс эмнэлэгт ханддаггүй, эсвэл буруу оношлогдсоор
байгааг тооцоолбол харшилтай холбоотой асуудал илүү том хүрээнд тавигдаж байна.
Тархвар судлалын чиг хандлагыг харахад ойрын 15 жилийн дотор Европын хүн амын тал
хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх таамгийг Харшил, Эмнэлзүйн Дархлаа Судлалын
Европын Академиас гаргасан байна.
Харшилтай холбоотой баримтууд
- Харшил нь голдуу хүүхэд насанд анх илрээд, олон жилээр үргэлжилж, ер нь насан
туршдаа байх хандлагатай. Гэхдээ аль ч насанд анх илэрч гарч болно.
- Насанд хүрэгчид болон хүүхдэд тохиолддог хамгийн түгээмэл архаг өвчлөл.
- Ямар нэгэн харшилтай байх нь өөр төрлийн харшилтай болох өндөр эрсдэлийг
дагуулж байдаг.
- Хүүхдэд голдуу нэг харшлын өвчлөл нь нөгөөг үүсгэх хандлагатай. Тухайлбал Европын
хүүхдүүдийн 10% нь анхлан атопийн экземтэй байдаг.
- Харшил нь удамших хандлагатай, гэвч удамд нь харшлын анамнез, шинж тэмдэг
байхгүй хүмүүст шинээр илэрч байна.
- Харшлын ринит болон астма нь голдуу нэг хүнд зэрэг илэрч байна. Эдгээр нь хамтдаа
амьсгалын замын харшил гэж нэрлэгдэж байна.
Харшлын нөлөө нь хувь хүн төдийгүй нийгмийг бүхэлд нь хамарч илэрч байдаг. Хувь
хүнд амьдралын чанарын үзүүлэлтүүд буурч, унтаж амрах, ажил болон хичээллэх чадварт
нөлөөлөх зэргээр бүхий л хувийн хөгжил дэвшилд өдөр тутмын үйл ажиллагаанд саад
болж байна.
Нийгэмд харшилтай холбоотой эдийн засгийн зардал улам бүр нэмэгдэж, хор нөлөө
үзүүлж байна.
Одоогийн байдлаар харшлын өвчлөл Европын хүн амын 150 сая орчим, дараагийн 10
жилд магадгүй 250 саяас илүү хүн амыг хамрах боломжтой харшлын асуудал нь нийгмийн
эрүүл мэндийн тулгамдсан, яаралтай арга хэмжээ шаардсан асуудал байх болно.
Амьдралын чанарт харшлын нөлөө
Харшил нь өвтний төдийгүй тэдгээрийн гэр бүлийн амьдралын чанарт ихээхэн сөрөг
нөлөөтэй. Харшилтай хүмүүст олон сул талууд бий болдог. Тухайлбал амьдралын хэвшлээ
өөрчлөх, хувийн амьдрал, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх гэх зэрэгт харшилтай холбоотой
бэрхшээлүүд гарч ирдэг.
Харшилтай хүүхэд хичээл сургуульдаа сонирхолгүй болох, хичээл завсардах, магадгүй
эмийн үйлчлэл зэргээс болж нойрмоглох асуудлууд гарч ирдэг. Үүний үр дүнд хүүхэд
унтамхай болох сэтгэл санааны байдлаас болж ганцаардах, хичээл сургууль, бусад үйл
ажиллагаанд оролцох идэвхи буурах, цаашлаад хүүхдүүдийн доог тохуу болох ч асуудлууд
гардаг.
Гэр бүлийхэн болон хувийн харилцаанд өөрчлөлт орно. Залуу хүмүүст ч ажлын бүтээмж
буурах, ажил таслах гэх мэт асуудлууд үүсдэг.
Харшилтай олон хүмүүст хувийн харилцааны асуудлууд гарч ирдэг. Хэд хэдэн судалгааны
үр дүнгээс харахад харшилтай хүмүүс сэтгэл гутралд орох өндөр эрсдэлтэй байдаг байна.
Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой агаар дахь ургамлын тоосонцор
болон амьсгалын замын харшил төрүүлэгчийн түвшин нэмэгдснээс астмын сэдрэлд
нөлөөлдөг.
Харшил нь амьдралын чанарт нөлөөлж буй байдлаараа бусад хүнд хэлбэрийн өвчин болох
чихрийн шижин зэргээс өндөр байгаа нь батлагдсан. Сүүлийн үед эрдэмтэд харшилтай
өвчтний амьдралын чанарыг үнэлэхдээ өөр өөр олон хүчин зүйлүүдийг хамтад нь авч үзэж
байна. Эдгээр судалгааны үр дүн нь асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гарцыг бий
болгож байна.
Харшил, астма өвчний үеийн амьдралын чанарт нөлөөлж буй гол хүчин зүйлүүдэд
анхаарал хандуулснаар бид өвтнүүдийн амьдралын чанарыг илүүтэйгээр сайжруулах
боломжтой болж байгаа юм. Харшлын урвал нь үхэлд хүргэж болохыг анхаарч, харшилд
өртөмтгий хүмүүс үргэлж урьдчилан сэргийлэгдсэн байх ёстой.
Ишлэл (өвчтөн болон түүний ар гэрээс)
... Миний хүү харшил, астмаар 17 жил өвдөж байна. Астма нь голдуу амь насанд халгаатай
гэж сэрэмжилж ирсэн боловч хоол хүнсний зүйлээс харшилтай байх нь үнэхээр төсөөлшгүй
зүйл юм. Хүү маань бүхий л амьдралынхаа турш загтнах зовиуртай, унтаж чаддаггүй. Бид ч
гэсэн түүний төлөө санаа зовж унтаж чаддаггүй. Бүхий л амьдралынхаа турш загатнах
зовиуртай байна гээд төсөөлөөд үздээ? (17 настай хүүгийн ээж)
... Хавар болохоор би найтаалгаж, ханиалгаж эхэлдэг. Би эмийн бодисийг ихээр хэрэглэж,
сүүлдээ тоогоо алддаг. Хичээл дээрээ нойрмоглож, ядарч, ухаан санаагаа төвлөрүүлж
чаддаггүй. Энэ бүх шанлал, зовиураас салахыг л хүсэж байна. Заримдаа миний хамар, нүд
улайснаас болж би их ичиж, бусдаас санаа зовдог. (Сурагч, нас 16)
Харшил эрүүл мэндийн эдийн засаг болон макро эдийн засагт нөлөөлөх нь
Харшил өвчин хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх нь улам өсөн нэмэгдэж байна.
Дэлхий даяар ажлын бүтээмж буурах, өвчний улмаас ажил таслах зэрэгтэй холбоотой,
эрүүл мэндийн эдийн засаг, үндэсний хэмжээнд санхүү эдийн засагт хамгийн өндөр сөрөг
нөлөө үзүүлж буй өвчнүүдийн нэг нь харшил болоод байна.
Харшил өвчний тохиолдол, тархалт ихсэж буй нь Европын эдийн засагт шууд болон шууд
бус байдлаар сөрөг нөлөө нь үзүүлж байна. Тухайлбал зөвхөн астма өвчний шууд зардалд
жил бүр эмийн эмчилгээнд 3.6 тэрбум, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 4.3 тэрбум
еврог тус тус зарцуулж байна.
Европын хүн амын 15% нь харшил, астма өвчний улмаас удаан хугацааны эмчилгээ,
үйлчилгээ авч байна. Харшил нь залуучуудын дунд хамгийн түгээмэл эмнэлгийн үйлчилгээ
авдаг өвчний тоонд орж байна.
Шууд зардалд голдуу оношлогоо хийлгэх, эмчилгээ, зөвлөгөө авах, астмын сэдрэл болон
анафилаксийн шокийн улмаас эмнэлэгт хэвтэх зэрэг зардлууд багтаж байна. Үүнээс гадна
харшилтай холбоотойгоор ажлын бүтээмж буурах, ажил, хичээл тасалдах явдал нь макро
эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна.
Европ тивд харшил, астматай холбоотойгоор жил бүр 100 сая өдөр ажил болон хичээл
тасалдсан гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал зөвхөн хүүхэд хичээл таслах биш түүний эцэг эх
ажил таслах, ажлын бүтээмж буурах нөхцөл болдог.
Сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн ажил тасалдах биш, ажилдаа ирдэг боловч, ажлын
бүтээмж буурсантай холбоотой олон зуун сая еврогийн алдагдалд орж байгааг тогтоосон.
Global Allergy and Asthma European Network-ын нэгэн хэвлэгдээгүй судалгаагаар харшлын
ринитын улмаас ажлын бүтээмж буурч, ажил олгогчид ойролцоогоор 100 тэрбум еврогийн
алдагдалд орж байна гэсэн тооцоог гаргажээ. Энэ нь зөвхөн ажил олгогчид дээр суурилсан
статистик судалгаа бөгөөд сургууль тасалдалттай холбоотой алдагдлыг тооцоолоогүй юм.
Харшил өвчинтэй холбоотой зардлыг хянах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Эрүүл
мэндийн тусламж үйлчилгээнд зөвхөн харшлын тархалт, өвчний хүндрэлээс гадна
харшилтай холбоотой зардал аюултай түвшинд хүрээд байгааг анхаарах ёстой.
Хэрэв энэхүү зардлыг зөв хянахгүй бол харшил өвчний үед гарах зардал нийгмийн эрүүл
мэндийн эдийн засгийн томоохон асуудал болохоор байна.

More Related Content

Similar to Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal

хавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухайхавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухай
shaagaa
 
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүйPresentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
batsuuri nantsag
 
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Freedom Billy
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction
Oyundari.Ts mph
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Freedom Billy
 

Similar to Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal (20)

бздх, хдхв, дох
бздх, хдхв, дохбздх, хдхв, дох
бздх, хдхв, дох
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
 
хавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухайхавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухай
 
Mb l6
Mb l6Mb l6
Mb l6
 
аллерги зөвөлгөө
аллерги зөвөлгөөаллерги зөвөлгөө
аллерги зөвөлгөө
 
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүйPresentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
Presentation 3 эпизоотын процесс, эрчимжилт, хөдлөл зүй
 
Emchilgee onoshlogoo
Emchilgee onoshlogooEmchilgee onoshlogoo
Emchilgee onoshlogoo
 
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
Tomuu 7 doloo honog
Tomuu 7 doloo honogTomuu 7 doloo honog
Tomuu 7 doloo honog
 
Томуу
ТомууТомуу
Томуу
 
2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction2015. lecture 3 constitution, reaction
2015. lecture 3 constitution, reaction
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
 
Suugii litsenz.docx
Suugii litsenz.docxSuugii litsenz.docx
Suugii litsenz.docx
 
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
чихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчинчихрийн шижин өвчин
чихрийн шижин өвчин
 

Harshil-Niigem Eruul Mendiin tulgamdsan asuudal

  • 1. ХАРШИЛ – НИЙГЭМ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ Харшил өнөөдөр: Пандемик байдлаар тархаж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна 20 зууны эхэн үед харшил нь ховор тохиолддог байсан. Түүнээс хойш төрөл бүрийн эрсдэлт хүчин зүйлсийн улмаас сүүлийн 40 гаруй жил өвчлөл хурдацтай өсөн нэмэгдэж байна. Харшил өвчний тархалтын тоон үзүүлэлт нь дэлхий дахины санаа зовоосон асуудлын нэг боллоо. Дэлхий дахинд ойролцоогоор 500 сая хүн ам ринитээр, 300 сая орчим нь астмаар өвчлөөд байна. Харшилтай хүмүүсийн 15-20% нь хүнд хэлбэрээр өвчилсөн, эсвэл астма болон анафилаксийн шокийн улмаас үхэлд хүрч болох эрсдэлтэйгээр амьдарч байна. Нөгөө талаас харшлын зовиуртай олон хүмүүс эмнэлэгт ханддаггүй, эсвэл буруу оношлогдсоор байгааг тооцоолбол харшилтай холбоотой асуудал илүү том хүрээнд тавигдаж байна. Тархвар судлалын чиг хандлагыг харахад ойрын 15 жилийн дотор Европын хүн амын тал хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх таамгийг Харшил, Эмнэлзүйн Дархлаа Судлалын Европын Академиас гаргасан байна. Харшилтай холбоотой баримтууд - Харшил нь голдуу хүүхэд насанд анх илрээд, олон жилээр үргэлжилж, ер нь насан туршдаа байх хандлагатай. Гэхдээ аль ч насанд анх илэрч гарч болно. - Насанд хүрэгчид болон хүүхдэд тохиолддог хамгийн түгээмэл архаг өвчлөл. - Ямар нэгэн харшилтай байх нь өөр төрлийн харшилтай болох өндөр эрсдэлийг дагуулж байдаг. - Хүүхдэд голдуу нэг харшлын өвчлөл нь нөгөөг үүсгэх хандлагатай. Тухайлбал Европын хүүхдүүдийн 10% нь анхлан атопийн экземтэй байдаг. - Харшил нь удамших хандлагатай, гэвч удамд нь харшлын анамнез, шинж тэмдэг байхгүй хүмүүст шинээр илэрч байна. - Харшлын ринит болон астма нь голдуу нэг хүнд зэрэг илэрч байна. Эдгээр нь хамтдаа амьсгалын замын харшил гэж нэрлэгдэж байна. Харшлын нөлөө нь хувь хүн төдийгүй нийгмийг бүхэлд нь хамарч илэрч байдаг. Хувь хүнд амьдралын чанарын үзүүлэлтүүд буурч, унтаж амрах, ажил болон хичээллэх чадварт нөлөөлөх зэргээр бүхий л хувийн хөгжил дэвшилд өдөр тутмын үйл ажиллагаанд саад болж байна. Нийгэмд харшилтай холбоотой эдийн засгийн зардал улам бүр нэмэгдэж, хор нөлөө үзүүлж байна.
  • 2. Одоогийн байдлаар харшлын өвчлөл Европын хүн амын 150 сая орчим, дараагийн 10 жилд магадгүй 250 саяас илүү хүн амыг хамрах боломжтой харшлын асуудал нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан, яаралтай арга хэмжээ шаардсан асуудал байх болно. Амьдралын чанарт харшлын нөлөө Харшил нь өвтний төдийгүй тэдгээрийн гэр бүлийн амьдралын чанарт ихээхэн сөрөг нөлөөтэй. Харшилтай хүмүүст олон сул талууд бий болдог. Тухайлбал амьдралын хэвшлээ өөрчлөх, хувийн амьдрал, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх гэх зэрэгт харшилтай холбоотой бэрхшээлүүд гарч ирдэг. Харшилтай хүүхэд хичээл сургуульдаа сонирхолгүй болох, хичээл завсардах, магадгүй эмийн үйлчлэл зэргээс болж нойрмоглох асуудлууд гарч ирдэг. Үүний үр дүнд хүүхэд унтамхай болох сэтгэл санааны байдлаас болж ганцаардах, хичээл сургууль, бусад үйл ажиллагаанд оролцох идэвхи буурах, цаашлаад хүүхдүүдийн доог тохуу болох ч асуудлууд гардаг. Гэр бүлийхэн болон хувийн харилцаанд өөрчлөлт орно. Залуу хүмүүст ч ажлын бүтээмж буурах, ажил таслах гэх мэт асуудлууд үүсдэг. Харшилтай олон хүмүүст хувийн харилцааны асуудлууд гарч ирдэг. Хэд хэдэн судалгааны үр дүнгээс харахад харшилтай хүмүүс сэтгэл гутралд орох өндөр эрсдэлтэй байдаг байна. Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой агаар дахь ургамлын тоосонцор болон амьсгалын замын харшил төрүүлэгчийн түвшин нэмэгдснээс астмын сэдрэлд нөлөөлдөг. Харшил нь амьдралын чанарт нөлөөлж буй байдлаараа бусад хүнд хэлбэрийн өвчин болох чихрийн шижин зэргээс өндөр байгаа нь батлагдсан. Сүүлийн үед эрдэмтэд харшилтай өвчтний амьдралын чанарыг үнэлэхдээ өөр өөр олон хүчин зүйлүүдийг хамтад нь авч үзэж байна. Эдгээр судалгааны үр дүн нь асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гарцыг бий болгож байна. Харшил, астма өвчний үеийн амьдралын чанарт нөлөөлж буй гол хүчин зүйлүүдэд анхаарал хандуулснаар бид өвтнүүдийн амьдралын чанарыг илүүтэйгээр сайжруулах боломжтой болж байгаа юм. Харшлын урвал нь үхэлд хүргэж болохыг анхаарч, харшилд өртөмтгий хүмүүс үргэлж урьдчилан сэргийлэгдсэн байх ёстой. Ишлэл (өвчтөн болон түүний ар гэрээс) ... Миний хүү харшил, астмаар 17 жил өвдөж байна. Астма нь голдуу амь насанд халгаатай гэж сэрэмжилж ирсэн боловч хоол хүнсний зүйлээс харшилтай байх нь үнэхээр төсөөлшгүй зүйл юм. Хүү маань бүхий л амьдралынхаа турш загтнах зовиуртай, унтаж чаддаггүй. Бид ч гэсэн түүний төлөө санаа зовж унтаж чаддаггүй. Бүхий л амьдралынхаа турш загатнах зовиуртай байна гээд төсөөлөөд үздээ? (17 настай хүүгийн ээж)
  • 3. ... Хавар болохоор би найтаалгаж, ханиалгаж эхэлдэг. Би эмийн бодисийг ихээр хэрэглэж, сүүлдээ тоогоо алддаг. Хичээл дээрээ нойрмоглож, ядарч, ухаан санаагаа төвлөрүүлж чаддаггүй. Энэ бүх шанлал, зовиураас салахыг л хүсэж байна. Заримдаа миний хамар, нүд улайснаас болж би их ичиж, бусдаас санаа зовдог. (Сурагч, нас 16) Харшил эрүүл мэндийн эдийн засаг болон макро эдийн засагт нөлөөлөх нь Харшил өвчин хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх нь улам өсөн нэмэгдэж байна. Дэлхий даяар ажлын бүтээмж буурах, өвчний улмаас ажил таслах зэрэгтэй холбоотой, эрүүл мэндийн эдийн засаг, үндэсний хэмжээнд санхүү эдийн засагт хамгийн өндөр сөрөг нөлөө үзүүлж буй өвчнүүдийн нэг нь харшил болоод байна. Харшил өвчний тохиолдол, тархалт ихсэж буй нь Европын эдийн засагт шууд болон шууд бус байдлаар сөрөг нөлөө нь үзүүлж байна. Тухайлбал зөвхөн астма өвчний шууд зардалд жил бүр эмийн эмчилгээнд 3.6 тэрбум, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 4.3 тэрбум еврог тус тус зарцуулж байна. Европын хүн амын 15% нь харшил, астма өвчний улмаас удаан хугацааны эмчилгээ, үйлчилгээ авч байна. Харшил нь залуучуудын дунд хамгийн түгээмэл эмнэлгийн үйлчилгээ авдаг өвчний тоонд орж байна. Шууд зардалд голдуу оношлогоо хийлгэх, эмчилгээ, зөвлөгөө авах, астмын сэдрэл болон анафилаксийн шокийн улмаас эмнэлэгт хэвтэх зэрэг зардлууд багтаж байна. Үүнээс гадна харшилтай холбоотойгоор ажлын бүтээмж буурах, ажил, хичээл тасалдах явдал нь макро эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. Европ тивд харшил, астматай холбоотойгоор жил бүр 100 сая өдөр ажил болон хичээл тасалдсан гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал зөвхөн хүүхэд хичээл таслах биш түүний эцэг эх ажил таслах, ажлын бүтээмж буурах нөхцөл болдог. Сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн ажил тасалдах биш, ажилдаа ирдэг боловч, ажлын бүтээмж буурсантай холбоотой олон зуун сая еврогийн алдагдалд орж байгааг тогтоосон. Global Allergy and Asthma European Network-ын нэгэн хэвлэгдээгүй судалгаагаар харшлын ринитын улмаас ажлын бүтээмж буурч, ажил олгогчид ойролцоогоор 100 тэрбум еврогийн алдагдалд орж байна гэсэн тооцоог гаргажээ. Энэ нь зөвхөн ажил олгогчид дээр суурилсан статистик судалгаа бөгөөд сургууль тасалдалттай холбоотой алдагдлыг тооцоолоогүй юм. Харшил өвчинтэй холбоотой зардлыг хянах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зөвхөн харшлын тархалт, өвчний хүндрэлээс гадна харшилтай холбоотой зардал аюултай түвшинд хүрээд байгааг анхаарах ёстой. Хэрэв энэхүү зардлыг зөв хянахгүй бол харшил өвчний үед гарах зардал нийгмийн эрүүл мэндийн эдийн засгийн томоохон асуудал болохоор байна.