SlideShare a Scribd company logo
1 of 28
МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ
САНХҮҮЖИЛТ (ТоС)-ИЙН ХӨТӨЛБӨР
Д.Төмөрхүү, ТоС-ийн Удирдах хорооны гишүүн
Ариг банкны Манлай Дэмжигч
Тогтвортой санхүүжилт гэж юу вэ?
“Тогтвортой санхүүжилт нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон
аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл
ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзах,
сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах,
ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл
шийдвэр гаргах, түүнчлэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл,
хөтөлбөрийг дэмжин ажиллах тухай ойлголт юм.”
ТоС яагаад хэрэгтэй вэ?
ТоС-ийг хэрэгжүүлэхгүй байснаар банк,
харилцагчид учрах эрсдэлүүд
1. Хариуцлагын эрсдэл
• Хуулийн хариуцлага
• Иргэний нийгмийн
дарамт
• Шүүхийн маргаан
• Бохирдуулагчийн
төлбөр
• Бослого гарах
• Хориг арга хэмжээ
/үйл ажиллагааны
лиценз алдах/
3. Нэр хүндийн эрсдэл
• Нийгэмд нэр хүнд,
брэнд буурах
• Харилцагчаа алдах
• Ажиллагсдынхаа
итгэлийг алдах
• Зах зээлийн байр
суурь буурах
• Өрсөлдөх чадвараа
алдах
2. Санхүүгийн эрсдэл
• Торгууль төлөх
• Үйл ажиллагаа зогсох
• Гадны хөрөнгө
оруулагчаа алдах
• Бусад төлөвлөөгүй
зардал
HSBC банк болон
Global Witness ТББ-
ын кейс:
https://www.youtube.com/watch?v=OubSV0CrfMM
Асуудал:
 Английн хамгийн том банк HSBC-
ээс Малайз дахь мод бэлтгэдэг
бизнест 100 сая фунтын зээл
болон зөвлөх үйлчилгээ олгосон.
 Уг мод бэлтгэдэг компани хууль
зөрчиж Малайзын хамгийн
сүүлийн гар хүрээгүй ойг
сүйтгэхээс гадна, хүний эрхийн
зөрчлүүдийг гаргасан.
 Үүний дагуу алдартай байгаль
хамгаалагч, инээдмийн жүжигчин
Билл Оди олон улсын “Global
Witness” TББ-тай хамтран гомдол
гаргаж, олон нийтийн
хөдөлгөөнийг өрнүүлсэн.
HSBC банк болон
Global Witness ТББ-ын кейс:
Үр дүн, хохирол
 HSBС-ийн гүйцэтгэх захиралд хаягласан өргөдөл, гомдлыг олон
нийтийн зүгээс гаргасан.
 Дэлхий даяар хэвлэл мэдэллийн хэрэгслүүдээр энэ талаар мэдээлэл
гаргасан.
 HSBC-ийн жилийн тайлангийн хурал дээр бослого өрнүүлсэн.
 Шалгалт хийсний дараа HSBC-ээс зээл олгосон компани Малайз
улсад авлига авч байсан хэрэгт холбогдож байсан улс төрчтэй
холбоотой болж, нэмэлт комплаенсийн эрсдэлүүд гарч ирсэн.
 HSBC банк зээлээ буцаан татсан.
 Нэр хүнд, хуулийн /мөнгө угаах гэмт хэрэг/ болон санхүүгийн
алдагдалд орсон.
ТоС-ийг хэрэгжүүлснээр банк,
харилцагчид үүсэх боломжууд
1. Зах зээлээ тэлэх, ашигт
ажиллагаагаа нэмэгдүүлэх
• Шинэлэг бүтээгдэхүүн гаргах
/өрсөлдөөн бага/
• Үнэ цэнэд суурилсан бүтээгдэхүүн
бий болгох
• Шинэ харилцагч татах
• Шинэ төрлийн маркетингийн арга
хэрэгсэлтэй болох
• Үйл ажиллагааны бүтээмжээ
нэмэгдүүлэх, зардлаа бууруулах
3. Эрсдэлийн удирдлагаа сайжруулах
• Байгаль орчин, нийгмийн эрсдэл
багасах
2. Байгууллагын имижид сайнаар
нөлөөлөх
• Өрсөлдөх чадвар/ялгарах байдал
нэмэгдэх
• Байгууллагын бренд, үнэ цэнэ
өсөх
• Иргэний нийгэм, харилцагч, олон
нийтийн талархлыг хүлээх
• Улс орны хөгжилд хувь нэмрээ
оруулах
4. Олон улсаас хямд эх үүсвэр татах
• Олон улсын хөгжлийн байгууллага
• Уур амьсгалын сан
• Байгаль орчин хамгаалах үйл
ажиллагааг дэмждэг хөрөнгө
оруулагчид
ТоС-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсэх
боломжууд...
• Ногоон ЭЗ-ийг дэмжих санхүүгийн бүтэц, суурийг бүрдүүлэх
• Монголын банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн зээл олгох үйл
ажиллагаанд Байгаль Орчин Нийгэмд учируулж болзошгүй эрсдэлээс
хамгаалах, удирдах аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
• Монголын бизнесийн сектор олон улсад өрсөлдөх чадвар, нэр хүнд,
хөрөнгө татах боломж нэмэгдэнэ
• Тогтвортой хөгжлийн төлөө төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын
ажиллагааг бэхжүүлэх, бусад салбаруудыг сэдэлжүүлэх
• Олон нийт, иргэдийн зөв, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, хандлага,
сэтгэлгээг өөрчлөх, нөлөөлөх
• Монгол Улсын нэрийг олон улсад гаргах, бусад оронд сайн загвар, жишээ
болох
Gerege Partners 2015Gerege Partners 2015
Бусад байгаль орчин, нийгмийн ТББ-ууд
Монгол Улсын Тогтвортой санхүүжилт
(ТоС)-ийн хөтөлбөр
ТоС хөтөлбөр 2013-2014 онд...
ТоС хөтөлбөр 2015 онд...
 ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж эхлэв – 2015 оны 1 сар
ТоС-ийн зарчмуудын хэрэгжилт
15
ТоС-ийн шаардлагууд
Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ:
16
1-р шат: Санхүүжүүлэхийг хориглосон жагсаалт
2-р шат: Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ
Байгаль орчны асуултууд Нийгмийн асуултууд
бодлого, журам, бичиг баримтууд хөдөлмөрийн гэрээ
хариуцсан ажилтан нийгмийн даатгал
хог, хаягдлын менежмент хөдөлмөрийн аюулгүй байдал
агаар, ус, хөрсний бохирдол ажилчдын эрүүл мэнд
биологийн төрөл зүйл нутгийн иргэд
тусгай хамгаалалттай газар хүүхдийн хөдөлмөр
химийн бодис албадан шилжүүлэлт
соёлын өв газрын маргаан
байгальд ээлтэй технологи... Сөрөг түүх, авлига маргаан...
Босго шаардлага: 50 сая төгрөгөөс дээш дүнтэй, 12 сараас дээш хугацаатай бүх
төрлийн бизнесийн зээл
Уул уурхай Барилга
Хөдөө аж
ахуй
Боловсруулах
үйлдвэр
ТоС-ийн шаардлагууд
Нөхөн
сэргээлт
Химийн
хорт бодис
Хог, ус, хийн
хаягдал
Ногоон
байгууламж
ТоС-ийн 8-р зарчим
18
Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон үлгэрлэн
манлайлах ажлууд:
Тэргэнцэртэй иргэдийн гарц /төв байр болон шинэ салбар/
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг ATM
Ярьдаг вебсайт
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зохистой харилцах сургалт
Ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй банкны үйл ажиллагаа
Ногоон байгууламж
ТоС ба Ногоон зээлийн хөшүүрэг
Монголын Ногоон зээлийн сан
Анхны хэлэлцүүлэг:
Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015
• Олон улсын туршлагуудын талаар танилцуулсан
• Бүх оролцогч талууд Ногоон зээлийн механизм бий
болгохыг бүрэн дэмжсэн
Шийдвэр:
Ажлын хэсэг байгуулах, сангийн үйл ажиллагааны
загварыг гаргах
Удирдах Зөвлөл
Сангийн
Удирдлагын Нэгж
Олон Улсын
байгууллагын төсөл
Засгийн Газар
Бусад боломжит ОУ-ын сангууд
болон хувийн хэвшил, хандивлагч
байгууллагууд
ТоС-ийн гишүүн санхүүгийн
байгууллагууд /Банк/
ТоС-ийн гишүүн санхүүгийн
байгууллагууд /ББСБ/
Ногоон
Төслүүд
Ногоон
Төслүүд
Ногоон
Төслүүд
Ногоон
Төслүүд
Ногоон
Төслүүд
Ногоон
Төслүүд
Ногоон зээлийн сан /эргэлтийн сан/
Ногоон Зээлийн Сан
Ногоон зээлийн сан
22
Сангийн гол онцлогууд
Бүтэц: Төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллагууд хамтарсан
Гол
Зорилго:
ТоС, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт болон Ногоон
зээл/төслүүдийг урт хугацаанд тогтвортой дэмжсэнээр ногоон
эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах
Давуу тал: • Урт хугацааны, тогтвортой, ногоон зээлийн эргэлтийн сан
• Төрийн бодлого /ногоон хөгжлийн бодлого/ хэрэгжүүлэгч
• Мэргэжлийн удирдлага
• Засаглал, Ил тод байдал, бие даасан байдал, ашгийн бус
• Арилжааны банкууд, санхүүгийн байгууллагуудаар дамжин
ногоон төслүүдийг санхүүжүүлэх - Өргөн хүрээний хүртээмж
мөн нөлөө үзүүлэх
• Засгийн Газраас тодорхой хэмжээний дэмжлэг авснаар ОУ-ын
байгууллагуудын хамтран ажиллах сонирхол, дэмжлэгийг
татах боломжтой
Ногоон зээлийн сан
23
Сангийн Гол онцлогууд
Үйл
ажиллагаа:
• Санхүүгийн байгууллагуудад сонгон шалгаруулалтын үндсэн дээр бөөний
зээл олгох
• Сургалт, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа – Ногоон зээлийн үнэлгээ,
судалгааны чиглэлээр
• Хөрөнгө оруулалт татах
Зорилтот
бүлэг:
• ЖДБ-үүд
• Иргэд
• ААН-үүд
• Урт хугацаанд /томоохон төслүүд/
Ногоон
төслүүдэд
тавигдах
шаардлага
/ногоон
сертификат/:
• эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч
• хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах
• биологийн төрөл зүйлийг хамгаалах
• ногоон барилга
• ногоон хөдөө аж ахуй
• Ногоон тээвэр
• агаарын бохирдол
• хогны менежмент
• тогтвортой нөөцийн хэрэглээ
• уур амьсгалын дасан зохицол
• ногоон сертификаттай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа
Эко зээлийн жишээ:
ХасБанкны EBRD-тай хамтран хэрэгжүүлж байгаа МонСефф зээлийн хөтөлбөр:
Зээлийн зарцуулалт:
• Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ
• Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх
• Үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулах, өргөтгөх
• Хуучин барилгаа засч, дулаалах эсхүл шинэ барилга барих (Эрчим хүчний
хэмнэлттэй тоноглол, технологи болох дулаан-агааржуулалтын систем, цонх,
дулаалга, гэрэлтүүлэг, нарны дэлгэц суурилуулсан барилга барих)
• Хуучин тээврийн хэрэгслийг тэг гүйлттэй шинэ тээврийн хэрэгслээр солих
(автобус, ачааны машин, хүргэлтийн машинууд)
Зээлийн шалгуур
• Эрчим хүчний хэрэглээг 15 буюу түүнээс дээш хувь бууруулах
Бусад давуу тал
• Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Хүү /сарын/
Үйлчилгээни
й шимтгэл
2,5 сая хүртэл
ам.доллартай тэнцэх
хэмжээний төгрөг
5 хүртэл жил
Төгрөг
1%
1,5%
Бусад төслийн жишээ:
Хүлэмжийн хийн ялгарлын бууралт
- Эрчим хүчний хэмнэлттэй барилгын
материал болон барилгын дулаалгын
материал;
- Дулааны хэмнэлттэй вакуум цонх;
- Эрчим хүчний хэмнэлттэй зуух;
- Гэрийн дулаалга.
Сэргээгдэх эрчим хүч
- Нар, салхи, усны эрчим хүч болон
газрын гүний дулаан ашигласан тоног
төхөөрөмжүүд. Тухайлбал: Нарны зайн
систем, Нарны зайн ус халаагуур
Нарны зайгаар ажилладаг насос,
Салхин сэнс, Сэргээгдэх эрчим хүчтэй
хосолмол дизель генератор
Боловсруулсан түлш/Цэвэр түлш
- Био дизель;
- Шахмал түлш/Коксжсон нүүрс;
- Үртсэн шахмал түлш;
Эрчим хүчний хэмнэлттэй сууц барих
- Эрчим хүчний хэмнэлттэй барилга,
хашаа байшин, амины орон сууц,
нийтийн орон сууц барих
Тоног төхөөрөмжийн шинэчлэл
- Усан халаалтын зуух худалдан авах,
солих;
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө
эрчим хүчний хэмнэлттэй тоног
төхөөрөмжөөр солих, суурилуулах;
- Супермаркет, худалдааны төвүүд
болон агуулахад хөлдөөгч, хөргөгчийн
системийг шинэчлэх/солих
ТоС-ийн алсын хараа
27
ToC –ийн алсын хараа
Зөв хөгжлийг хамтдаа бүтээе!
28
Та хаана байна вэ?

More Related Content

Similar to 2016.02.25 Bcm energy&environment working group session

Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАbatnasanb
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөлgalsan Lkhanaa
 
MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)Uuganbayar Badamsuren
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...batnasanb
 
Sustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжил
Sustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжилSustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжил
Sustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжилSharav Namnan
 
макро болон микро эдийн
макро болон микро эдийнмакро болон микро эдийн
макро болон микро эдийнyivo1004
 
Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2Энхтамир Ш
 
5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By Battogtoh
5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By Battogtoh5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By Battogtoh
5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By BattogtohUurdmandakh Gongor
 
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдХөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдErdenebolor Baast
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...Ecological Sequestration Trust
 
Finding a sustainable development path for Mongolia - Peter Head
Finding a sustainable development path for Mongolia - Peter HeadFinding a sustainable development path for Mongolia - Peter Head
Finding a sustainable development path for Mongolia - Peter HeadEcological Sequestration Trust
 
Улаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.Нарантуяа
Улаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.НарантуяаУлаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.Нарантуяа
Улаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.НарантуяаBatmunkh Munkhuu
 
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...batnasanb
 
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...batnasanb
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнлtsoodolnomin
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнлtsoodolnomin
 

Similar to 2016.02.25 Bcm energy&environment working group session (20)

Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАБ.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Б.Уянга - КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
 
Лекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчинЛекц №2 Бизнесийн орчин
Лекц №2 Бизнесийн орчин
 
“Боловсон жорлон” төсөл
“Боловсон жорлон”  төсөл“Боловсон жорлон”  төсөл
“Боловсон жорлон” төсөл
 
MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)MOSA. Software industry status (Government oriented)
MOSA. Software industry status (Government oriented)
 
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
Э. Долгоржав Д. Энх-Очир П. Жавзандулам Г. Номин-эрдэнэ - Банкны салбарт ААН-...
 
Sustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжил
Sustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжилSustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжил
Sustainable Development Green Economy Mongolia PAGE Ногоон тогтвортой хөгжил
 
макро болон микро эдийн
макро болон микро эдийнмакро болон микро эдийн
макро болон микро эдийн
 
Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2Strategic Management - Lecture 2
Strategic Management - Lecture 2
 
5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By Battogtoh
5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By Battogtoh5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By Battogtoh
5. Promoting SME And Entrepreneurship In Mongolia By Battogtoh
 
S.ss702 l 11. regional competition
S.ss702 l 11. regional competitionS.ss702 l 11. regional competition
S.ss702 l 11. regional competition
 
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүдХөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
Хөдөө аж ахуйн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлүүд
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...Эрсдэлд Уян  Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
Эрсдэлд Уян Ухаалаг Улаанбаатар - Financing Resilience in UB City - Peter He...
 
Finding a sustainable development path for Mongolia - Peter Head
Finding a sustainable development path for Mongolia - Peter HeadFinding a sustainable development path for Mongolia - Peter Head
Finding a sustainable development path for Mongolia - Peter Head
 
Улаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.Нарантуяа
Улаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.НарантуяаУлаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.Нарантуяа
Улаанбаатарын Олон Улсын Санхүүгийн Төв З.Нарантуяа
 
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - ЧАНАР - ДАЯАРШЛЫН ЭРИН ҮЕД БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТЫН ХӨТӨ...
 
Лекц №5 Жижиг бизнесийн тухай ойлголт
Лекц №5  Жижиг бизнесийн тухай ойлголтЛекц №5  Жижиг бизнесийн тухай ойлголт
Лекц №5 Жижиг бизнесийн тухай ойлголт
 
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...Т.Алтангэрэл Н.Төрмөнх  О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
Т.Алтангэрэл Н.Төрмөнх О. Энх-Оргил - Уул уурхайн салбарын жижиг дунд бизнес...
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 
бат интернэйшнл
бат интернэйшнлбат интернэйшнл
бат интернэйшнл
 

More from The Business Council of Mongolia

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрThe Business Council of Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээThe Business Council of Mongolia
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft lawsThe Business Council of Mongolia
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankThe Business Council of Mongolia
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...The Business Council of Mongolia
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...The Business Council of Mongolia
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
 
Engaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in MongoliaEngaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15
 
Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft laws
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
 
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
 
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
 
BCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM SummitBCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM Summit
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
 
New members, 15 May2017
New members, 15 May2017New members, 15 May2017
New members, 15 May2017
 
Regional Economic Development
Regional Economic DevelopmentRegional Economic Development
Regional Economic Development
 
BCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly MeetingBCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly Meeting
 
Innovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborateInnovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborate
 
What 3 Words
What 3 WordsWhat 3 Words
What 3 Words
 
Draft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, PresentationDraft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, Presentation
 
Introduction to the Draft Mining Law
Introduction to the Draft Mining  LawIntroduction to the Draft Mining  Law
Introduction to the Draft Mining Law
 

2016.02.25 Bcm energy&environment working group session

  • 1. МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ (ТоС)-ИЙН ХӨТӨЛБӨР Д.Төмөрхүү, ТоС-ийн Удирдах хорооны гишүүн Ариг банкны Манлай Дэмжигч
  • 2. Тогтвортой санхүүжилт гэж юу вэ? “Тогтвортой санхүүжилт нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах, түүнчлэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллах тухай ойлголт юм.”
  • 4. ТоС-ийг хэрэгжүүлэхгүй байснаар банк, харилцагчид учрах эрсдэлүүд 1. Хариуцлагын эрсдэл • Хуулийн хариуцлага • Иргэний нийгмийн дарамт • Шүүхийн маргаан • Бохирдуулагчийн төлбөр • Бослого гарах • Хориг арга хэмжээ /үйл ажиллагааны лиценз алдах/ 3. Нэр хүндийн эрсдэл • Нийгэмд нэр хүнд, брэнд буурах • Харилцагчаа алдах • Ажиллагсдынхаа итгэлийг алдах • Зах зээлийн байр суурь буурах • Өрсөлдөх чадвараа алдах 2. Санхүүгийн эрсдэл • Торгууль төлөх • Үйл ажиллагаа зогсох • Гадны хөрөнгө оруулагчаа алдах • Бусад төлөвлөөгүй зардал
  • 5. HSBC банк болон Global Witness ТББ- ын кейс: https://www.youtube.com/watch?v=OubSV0CrfMM Асуудал:  Английн хамгийн том банк HSBC- ээс Малайз дахь мод бэлтгэдэг бизнест 100 сая фунтын зээл болон зөвлөх үйлчилгээ олгосон.  Уг мод бэлтгэдэг компани хууль зөрчиж Малайзын хамгийн сүүлийн гар хүрээгүй ойг сүйтгэхээс гадна, хүний эрхийн зөрчлүүдийг гаргасан.  Үүний дагуу алдартай байгаль хамгаалагч, инээдмийн жүжигчин Билл Оди олон улсын “Global Witness” TББ-тай хамтран гомдол гаргаж, олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсэн.
  • 6. HSBC банк болон Global Witness ТББ-ын кейс: Үр дүн, хохирол  HSBС-ийн гүйцэтгэх захиралд хаягласан өргөдөл, гомдлыг олон нийтийн зүгээс гаргасан.  Дэлхий даяар хэвлэл мэдэллийн хэрэгслүүдээр энэ талаар мэдээлэл гаргасан.  HSBC-ийн жилийн тайлангийн хурал дээр бослого өрнүүлсэн.  Шалгалт хийсний дараа HSBC-ээс зээл олгосон компани Малайз улсад авлига авч байсан хэрэгт холбогдож байсан улс төрчтэй холбоотой болж, нэмэлт комплаенсийн эрсдэлүүд гарч ирсэн.  HSBC банк зээлээ буцаан татсан.  Нэр хүнд, хуулийн /мөнгө угаах гэмт хэрэг/ болон санхүүгийн алдагдалд орсон.
  • 7. ТоС-ийг хэрэгжүүлснээр банк, харилцагчид үүсэх боломжууд 1. Зах зээлээ тэлэх, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх • Шинэлэг бүтээгдэхүүн гаргах /өрсөлдөөн бага/ • Үнэ цэнэд суурилсан бүтээгдэхүүн бий болгох • Шинэ харилцагч татах • Шинэ төрлийн маркетингийн арга хэрэгсэлтэй болох • Үйл ажиллагааны бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлаа бууруулах 3. Эрсдэлийн удирдлагаа сайжруулах • Байгаль орчин, нийгмийн эрсдэл багасах 2. Байгууллагын имижид сайнаар нөлөөлөх • Өрсөлдөх чадвар/ялгарах байдал нэмэгдэх • Байгууллагын бренд, үнэ цэнэ өсөх • Иргэний нийгэм, харилцагч, олон нийтийн талархлыг хүлээх • Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах 4. Олон улсаас хямд эх үүсвэр татах • Олон улсын хөгжлийн байгууллага • Уур амьсгалын сан • Байгаль орчин хамгаалах үйл ажиллагааг дэмждэг хөрөнгө оруулагчид
  • 8. ТоС-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсэх боломжууд... • Ногоон ЭЗ-ийг дэмжих санхүүгийн бүтэц, суурийг бүрдүүлэх • Монголын банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн зээл олгох үйл ажиллагаанд Байгаль Орчин Нийгэмд учируулж болзошгүй эрсдэлээс хамгаалах, удирдах аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. • Монголын бизнесийн сектор олон улсад өрсөлдөх чадвар, нэр хүнд, хөрөнгө татах боломж нэмэгдэнэ • Тогтвортой хөгжлийн төлөө төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бусад салбаруудыг сэдэлжүүлэх • Олон нийт, иргэдийн зөв, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, хандлага, сэтгэлгээг өөрчлөх, нөлөөлөх • Монгол Улсын нэрийг олон улсад гаргах, бусад оронд сайн загвар, жишээ болох
  • 10. Бусад байгаль орчин, нийгмийн ТББ-ууд
  • 11. Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр
  • 13. ТоС хөтөлбөр 2015 онд...  ТоС-ийн зарчмуудыг хэрэгжүүлж эхлэв – 2015 оны 1 сар
  • 15. 15
  • 16. ТоС-ийн шаардлагууд Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ: 16 1-р шат: Санхүүжүүлэхийг хориглосон жагсаалт 2-р шат: Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ Байгаль орчны асуултууд Нийгмийн асуултууд бодлого, журам, бичиг баримтууд хөдөлмөрийн гэрээ хариуцсан ажилтан нийгмийн даатгал хог, хаягдлын менежмент хөдөлмөрийн аюулгүй байдал агаар, ус, хөрсний бохирдол ажилчдын эрүүл мэнд биологийн төрөл зүйл нутгийн иргэд тусгай хамгаалалттай газар хүүхдийн хөдөлмөр химийн бодис албадан шилжүүлэлт соёлын өв газрын маргаан байгальд ээлтэй технологи... Сөрөг түүх, авлига маргаан... Босго шаардлага: 50 сая төгрөгөөс дээш дүнтэй, 12 сараас дээш хугацаатай бүх төрлийн бизнесийн зээл
  • 17. Уул уурхай Барилга Хөдөө аж ахуй Боловсруулах үйлдвэр ТоС-ийн шаардлагууд Нөхөн сэргээлт Химийн хорт бодис Хог, ус, хийн хаягдал Ногоон байгууламж
  • 18. ТоС-ийн 8-р зарчим 18 Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон үлгэрлэн манлайлах ажлууд: Тэргэнцэртэй иргэдийн гарц /төв байр болон шинэ салбар/ Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ярьдаг ATM Ярьдаг вебсайт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зохистой харилцах сургалт Ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй банкны үйл ажиллагаа Ногоон байгууламж
  • 19. ТоС ба Ногоон зээлийн хөшүүрэг
  • 20. Монголын Ногоон зээлийн сан Анхны хэлэлцүүлэг: Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015 • Олон улсын туршлагуудын талаар танилцуулсан • Бүх оролцогч талууд Ногоон зээлийн механизм бий болгохыг бүрэн дэмжсэн Шийдвэр: Ажлын хэсэг байгуулах, сангийн үйл ажиллагааны загварыг гаргах
  • 21. Удирдах Зөвлөл Сангийн Удирдлагын Нэгж Олон Улсын байгууллагын төсөл Засгийн Газар Бусад боломжит ОУ-ын сангууд болон хувийн хэвшил, хандивлагч байгууллагууд ТоС-ийн гишүүн санхүүгийн байгууллагууд /Банк/ ТоС-ийн гишүүн санхүүгийн байгууллагууд /ББСБ/ Ногоон Төслүүд Ногоон Төслүүд Ногоон Төслүүд Ногоон Төслүүд Ногоон Төслүүд Ногоон Төслүүд Ногоон зээлийн сан /эргэлтийн сан/ Ногоон Зээлийн Сан
  • 22. Ногоон зээлийн сан 22 Сангийн гол онцлогууд Бүтэц: Төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллагууд хамтарсан Гол Зорилго: ТоС, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт болон Ногоон зээл/төслүүдийг урт хугацаанд тогтвортой дэмжсэнээр ногоон эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах Давуу тал: • Урт хугацааны, тогтвортой, ногоон зээлийн эргэлтийн сан • Төрийн бодлого /ногоон хөгжлийн бодлого/ хэрэгжүүлэгч • Мэргэжлийн удирдлага • Засаглал, Ил тод байдал, бие даасан байдал, ашгийн бус • Арилжааны банкууд, санхүүгийн байгууллагуудаар дамжин ногоон төслүүдийг санхүүжүүлэх - Өргөн хүрээний хүртээмж мөн нөлөө үзүүлэх • Засгийн Газраас тодорхой хэмжээний дэмжлэг авснаар ОУ-ын байгууллагуудын хамтран ажиллах сонирхол, дэмжлэгийг татах боломжтой
  • 23. Ногоон зээлийн сан 23 Сангийн Гол онцлогууд Үйл ажиллагаа: • Санхүүгийн байгууллагуудад сонгон шалгаруулалтын үндсэн дээр бөөний зээл олгох • Сургалт, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа – Ногоон зээлийн үнэлгээ, судалгааны чиглэлээр • Хөрөнгө оруулалт татах Зорилтот бүлэг: • ЖДБ-үүд • Иргэд • ААН-үүд • Урт хугацаанд /томоохон төслүүд/ Ногоон төслүүдэд тавигдах шаардлага /ногоон сертификат/: • эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч • хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах • биологийн төрөл зүйлийг хамгаалах • ногоон барилга • ногоон хөдөө аж ахуй • Ногоон тээвэр • агаарын бохирдол • хогны менежмент • тогтвортой нөөцийн хэрэглээ • уур амьсгалын дасан зохицол • ногоон сертификаттай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа
  • 24. Эко зээлийн жишээ: ХасБанкны EBRD-тай хамтран хэрэгжүүлж байгаа МонСефф зээлийн хөтөлбөр: Зээлийн зарцуулалт: • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ • Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх • Үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулах, өргөтгөх • Хуучин барилгаа засч, дулаалах эсхүл шинэ барилга барих (Эрчим хүчний хэмнэлттэй тоноглол, технологи болох дулаан-агааржуулалтын систем, цонх, дулаалга, гэрэлтүүлэг, нарны дэлгэц суурилуулсан барилга барих) • Хуучин тээврийн хэрэгслийг тэг гүйлттэй шинэ тээврийн хэрэгслээр солих (автобус, ачааны машин, хүргэлтийн машинууд) Зээлийн шалгуур • Эрчим хүчний хэрэглээг 15 буюу түүнээс дээш хувь бууруулах Бусад давуу тал • Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Хүү /сарын/ Үйлчилгээни й шимтгэл 2,5 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг 5 хүртэл жил Төгрөг 1% 1,5%
  • 25. Бусад төслийн жишээ: Хүлэмжийн хийн ялгарлын бууралт - Эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал болон барилгын дулаалгын материал; - Дулааны хэмнэлттэй вакуум цонх; - Эрчим хүчний хэмнэлттэй зуух; - Гэрийн дулаалга. Сэргээгдэх эрчим хүч - Нар, салхи, усны эрчим хүч болон газрын гүний дулаан ашигласан тоног төхөөрөмжүүд. Тухайлбал: Нарны зайн систем, Нарны зайн ус халаагуур Нарны зайгаар ажилладаг насос, Салхин сэнс, Сэргээгдэх эрчим хүчтэй хосолмол дизель генератор Боловсруулсан түлш/Цэвэр түлш - Био дизель; - Шахмал түлш/Коксжсон нүүрс; - Үртсэн шахмал түлш; Эрчим хүчний хэмнэлттэй сууц барих - Эрчим хүчний хэмнэлттэй барилга, хашаа байшин, амины орон сууц, нийтийн орон сууц барих Тоног төхөөрөмжийн шинэчлэл - Усан халаалтын зуух худалдан авах, солих; - Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжөөр солих, суурилуулах; - Супермаркет, худалдааны төвүүд болон агуулахад хөлдөөгч, хөргөгчийн системийг шинэчлэх/солих
  • 28. Зөв хөгжлийг хамтдаа бүтээе! 28 Та хаана байна вэ?

Editor's Notes

  1. “Эдийн засгийг горилсон хөгжлийн хандлага Монгол Улсад давамгайлснаар бид бүхэн урьд өмнө аль ч үед байгаагүйгээр байгаль орчин,нийгэмдээ халтай хөгжлийн загвар, амьдралын хэв маяг, иргэдийн сэтгэлгээг бий болгоод байгаа... Иймээс ч бид дээрх зураг шиг нөхцөл байдлыг бий болгоод байна. Энэ бидний ирээдүй хойч үедээ өвлүүлэхийг хүсч буй амьдрах орчин мөн үү? Аливаа зүйлд санхүүгийн хөшүүрэг чухал нөлөөтэй байдаг тул банкууд улс орныхоо тогтвортой, зөв хөгжилд оруулах үүрэг, оролцоогоо ухамсарлан ТоС хөтөлбөрийг анх 2013 онд санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бидний тулгамдаж буй экосистемийн доройтол, ус, хөрс, агаарын бохирдол, уур амсгалын өөрчлөлт цаашлаад хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд гол суурь, хөшүүргийг нь бүрдүүлэх, хувь нэмрээ оруулах, бусад салбаруудыг манлайлахыг бид зорьж байгаа юм... ”
  2. https://firstforsustainability.org/risk-management/understanding-environmental-and-social-risk/environmental-and-social-risk-for-financial-institutions/
  3. https://www.globalwitness.org/archive/bill-oddie-evicted-hsbc-hq-while-protesting-against-banks-role-malaysian-rainforest/ Жишээ нь HSBC банк энэ төрлийн асуудалдаа тулгарч банк, болон харилцагч нь нэр хүндийн, санхүүгийн болон хариуцлагын эрсдэлд орсон.
  4. https://www.globalwitness.org/archive/bill-oddie-evicted-hsbc-hq-while-protesting-against-banks-role-malaysian-rainforest/
  5. https://firstforsustainability.org/opportunities/case-for-environmental-business-opportunities/ Банкны салбарын жишээ нь дээр харахад олон банкууд байгаль орчин, нийгмийн удирдлагын системийг амжилттай боловсруулсанаар хөрөнгө оруулалт татах, хямд эх үүсвэр авах боломжтой болсон.
  6. “Дэлхий даяар нийт 19 улсад тогтвортой санхүүжилтийн санаачлага, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагаас зөвхөн 10 улс өөрсдийн тогтвортой санхүүжилтийн бодлого, зарчим, удирдамжийг батлаад, банкны үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явж байна. Эдгээр 10 улсын нэг нь Монгол Улс юм. Хятад, Нигери, Бангладеш, Вьетнам зэрэг орнуудад тогтвортой санхүүжилтийг албан шаардлагаар хэрэгжүүлж байгаа бол Монгол Улсад ТоС сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байгаа билээ. ТоС-ийн хөтөлбөр маань олон улсад богино хугацаанд, амжилттай хэрэгжиж байгаагаараа танигдаж байгаа бөгөөд Бангладеш, Мянмар зэрэг улсууд манай туршлагаас судалж байна. Тогтвортой санхүүжилт гэдэг энэхүү ойлголт дэлхийд маш хурдан тархаж байга бөгөөд 2013 оноос хойш 10 орон шинээр нэгдээд байгаа. Цаашид энэ тоо мөн өсөх хандлагатай байгаа. Бид бүгдээрээ хамтарч ажиллавал Монгол Улс тогтвортой санхүүжилтийн сайн жишээ улс болох бүрэн боломжтой юм ”
  7. Дэлхий даяар “Global Witness” ТББ-тай адилхан ААН-үүдийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааг анхаарч, үнэлж, дүгнэж, тэмцэж, олон нийтэд мэдэгдэл хийдэг ТТБ-уудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд МУ-д мөн ойрын жилүүдэд ийм төрлийн ТББ-ууд олноор бий болж, тэднийг дэмждэг иргэдийн тоо нэмэгдэх боломжтой. Жишээ: Ирвэс хамгаалдаг залуу.
  8. ТоС хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос хойш ямар ажлууд хийгдсэн талаар товчхон, summary байдлаар ярих... “IFC, FMO, ХХБ, МБХ-оос хамтран 2013 онд зохион байгуулсан Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн анхны Форумаар нийт банкны захирлууд санал нэгдэн, банкны салбарт зориулсан байгаль орчин, нийгэмд ээлтэй зарчмуудыг боловсруулахаар шийдвэрлэж, 2013 оны 11 сард тунхаг бичигт гарын үсэг зурсан. Энэхүү шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдан IFC, FMO-н зөвлөхүүдийн тусламжтайгаар ТоС-ийн зарчмууд болон 4 салбарын удирдамжийг боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгээд өнгөрсөн жилийн ТоС Форум 2014 арга хэмжээгээр зарчмуудаа олон нийтэд танилцуулж, 2015 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээ зарласан билээ. 2013-2014 онд зөвхөн зарчмын боловсруулалтад анхаарахаас сургалт, мэдээлэл, бодлого, хамтын ажиллагаа ажлуудыг мөн олноор зохион байгуулж ТоС-ийг амжилттай хэрэгжүүлэх гол суурь бүтцүүдийг бий болгосон. ”
  9. “Банкууд олон нийтэд өгсөн амлалт, тунхаг /commitment/ынхаа дагуу 2015 оны 1 дүгээр улирлаас эхлэн ТоС-ийн зарчмуудаа өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхлээд байна. ТоС-ийн 8 зарчмыг дахин сануулахад: Хамгаалах 3 зарчим буюу банк аливаа зээл, санхүүжилтийн шийдвэр гаргахдаа байгаль орчныг хамгаалах, хүний эрх, нийгмийг хамгаалах болон соёлын өвийг хамгаалах зарчмыг баримтална. Түүнчлэн өөрсдийн үйл ажиллагаанд ногоон эдийн засгийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг дэмжих, ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих, ил тод байдал, хариуцлагыг дэмжих зарчмыг баримтална. Мөн харилцагчиддаа тавьж буй эдгээр зарчмуудаа өөрсдийн дотоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлж манлайлан үлгэрлэх зарчмыг баримталж байна. ”
  10. Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийх процесс: Харилцагч зээл авах хүсэлтийг банкинд гаргамагц тухайн зээлийн зарцуулалт, үйл ажиллагаа нь санхүүжүүлэхийг хориглосон жагсаалтад багтсан эсэхийг шалгадаг. Хэрэв санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад багтсан байвал аль ч банк нь дээр очсон харилцагчийн материалыг цааш нь судлахаас татгалзаж, буцаана. Хэрэв санхүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад багтаагүй байвал дараагийн шат буюу байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, зээл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Зээлийг олгохоор шийдвэрлэвэл эрсдэлийн түвшний дагуу банк тухайн харилцагчид тохирсон байгаль орчин, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардлагыг тодорхойлох бөгөөд тэдгээрийг зээлийн гэрээнд тусгаж, тодорхой давтамжтай зайны болон газрын хяналт хийнэ.
  11. “Банкууд 50 саяаас дээш дүнтэй, 12 сараас дээш хугацаатай бүх төрлийн бизнесийн зээл дээр байгаль орчин, нийгмийн үнэлгээг хийж эхлээд байгаа. Энэхүү үнэлгээний зарим гол асуулт, шаардлагуудаас танилцуулахад: Санхүүжүүлэхийг хориглосон жагсаалтад мөрийтэй тоглоом, садар самууныг суртачлах, албадан хөдөлмөр эрхлэлт, буу зэвсгийн үйлдвэрлэл худалдаа, сүлжээний бизнес, химийн хорт бодис, олон улсын гэрээ конвенциар хориглосон үйл ажиллагаа зэрэг 20 үйл ажиллагаа багтсан байдаг. Хэрэв тухайн зээлийн үйл ажиллагаа нь энэхүү жагсаалтад ороогүй байвал дараагийн шатны буюу байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийгдэж хүснэгт дэх асуултуудыг тавина...” Эдгээр асуултууд дээр үндэслэн банк тухайн төслийг “бага, дунд, өндөр” эрсдэлтэй төсөл гэж ангилах бөгөөд тухайн эрсдэлийн түвшинд нь тохирсон эрсдэл арилгах/бууруулах/удирдах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, зээлийн гэрээнд тусгай нөхцлүүдийг тусгаад, эргэн хяналт, шалгалтаар үйл ажилаагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгана. Ингэхдээ мэдээж харилцагчаа дэмжин, зөвлөгөө өгч хамтарч ажиллах юм.
  12. Мөн ТоС гишүүдээс хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичгийн дагуу хамгийн өндөр байгаль орчин, нийгмийн эрсдэлтэй дээрх салбаруудад зориулсан тусгай шаардлагуудыг нэгдсэн байдлаар тавьж ажиллана. Уул уурхай: Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө; хог хаягдлын менежментийн төлөвлөгөө байгаа эсэх Барилга: Ногоон байгууламж /30%/, талбай; хог хаягдлын менежментийн төлөвлөгөө байгаа эсэх Хөдөө аж ахуй: Химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ; хог хаягдлын менежментийн төлөвлөгөө байгаа эсэх Болвсруулах: Хог, ус, хийн хаягдлын менежментийн төлөвлөгөө байгаа эсэх
  13. Банкууд харилцагчиддаа зөвхөн шаардлага тавихгүй өөрсдөө мөн энэхүү 8 зарчмыг өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. Бүх банкууд өөрсдийн БОН-ийн бодлого, журмаа баталж, хариуцсан орон тоог бий болгосон бөгөөд түүнчлэн үлгэрлэн манлайлах, санхүүгийн хүртээмжийг дэмжих зарчмуудын хүрээнд банкууд нэгдсэн байдлаар олон ажлуудыг хийж байгаа. Тухайлбал тэргэнцэртэй иргэдийн гарцыг банкны төв бай болон шинээр нээгдэж буй салбаруудад хийж байна, түүнчлэн ярьдаг АТМ,вэбсайтыг хөгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөв харьцах талаар сургалтуудыг хийж байна. Нэмээд банкны дотоод үйл ажиллагаанд ус, цаас, эрчим хүчийг хэмнэх ажлуудыг салбарын хэмжээнд өрнүүлж байгаа бөгөөд зарим сайн жишээг дурдвал: Ариг банк нарны эрчим хүчнээс цахилгааны нийт хэрэглээний 60 хувийш хангаж байна Төрийн банк зөвхөн төв оффисдоо ус, цаас, эрчим хүч хэмнэх аян явуулж 4 тэрбум төгрөг хэмнэсэн.
  14. Ногоон зээлийн механизм бий болгох гол хөшүүргүүд: Одоогоор ногоон зээл олгодог ганцхан банк байгаа нь хангалтгүй байна. Банкуудад ногоон зээл олгох хүсэл эрмэлзэл байгаа ч мэдлэг, чадавхи, most importantly санхүүгийн хөшүүрэг байхгүй байна. МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа нийт 14 банк бүгд ТоС-д нэгдэн амжилттай ажиллаж байна. Энэхүү ажлыг дараагийн шатанд гаргаж бодитой ногоон хөрөнгө оруулалтуудыг хийх итгэл үнэмшил банкуудад байна. Түүнчлэн БОНХАЖЯ, Монголбанк, УБ Хот зэрэг байгууллагууд энэ саналыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. Банкууд 2013 оноос хойш өнгөрсөн 3 жилийн турш ТоС хөтөлбөр дээр амжилттай хамтран ажиллаж, бодитой ажлуудыг хийгээд байгаа. Энэхүү хөтөлбөр дээр банкууд өрсөлдөхгүй, зорилгодоо анхаарч хамтран ажиллаж чаддаг бөгөөд энэ сайн туршлага, ажлын загвар, баг, удирдлагыг цаашид ашиглаж ажиллах боломжтой. МУ маш хурдацтай хөгжиж бүхий салбарт шинэ бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Энэхүү хөгжлийн хандлагыг ногоон эдийн засгийг дэмжихэд чиглүүлсэн зах зээлийн шинэ боломжууд ихээр байна гэж харж байна. Энэхүү санаачлагын талаар бид 2015 оны 11 сард зохион байгуулсан Тогтвортой санхүүжилтийн форумын үеэр танилцуулсан бөгөөд банкууд, БОНХАЖЯ, Монголбанк, МҮХАҮТ, УБ Хот зэрэг байгууллагууд санал нийлж, ажлын хэсэг байгуулж хамтран ажиллахаар болсон. МБХ-ны цаашид энэхүү сангийн зохистой хэлбэр, үйл ажиллагааг судлах, тодорхойлох ажлыг удирдаж явахаар шийдсэн.
  15. Бид нар ногоон зээлийн сангийн загвар, бүтцийг тодорхойлох ажлыг энэ жилдээ голчлон хийх бөгөөд хамгийн эхний байдлаар МБХ-оос санал болгож байгаа бүтэц нь төр, хувийн хэвшил болон ОУ-ын байгууллагууд оролцсон эргэлтийн санг бий болгох юм. Эдгээр оролцогч талууд нь сангийн гол хөрөнгө оруулагчид нь байх бөгөөд ТоС-ийн гишүүн санхүүгийн байгууллагуудаар дамжуулж ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.
  16. Энэхүү сан маань МУ-ын ногоон хөгжлийн бодлого, зорилтуудын хэрэгжилт болон ногоон төслүүдийг дэмжсэнээр ногоон эдийн засгийг бий болгоход даацтай хувь нэмэр оруулах боломжтой юм. Ийм загвар бүтэцтэй ногоон зээлийн санг бий болгох нь дараах онцлог, давуу талуудыг бүрдүүлэх боломжтой: Төрийн, ногоон хөгжлийг бодлогыг бодитой хэрэгжүүлэх хөшүүргийг бий болгох Урт хугацааны тогтвортой механизмын суурийг тавих Хувийн хэвшлийн оролцоотой мэргэжлийн удирдлагыг бий болгох Бусад сангуудтай харьцуулахад сайн засаглалтай, ил тод, бие даасан, ашгийн төлөө бус сангийн сайн жишээ бий болгох Арилжааны банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулж зээл олгосноор илүү олон харилцагч, зээлдэгчдэд хүрэх, өргөн хүрээний байгаль орчин, нийгмийн нөлөө үзүүлэх Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг авснаар урт хугацаанд томоохон сангууд /уур амьсгалын сан/-аас том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө татах боломжтой
  17. Сангийн үйл ажиллагааны хувьд сан санхүүгийн байгууллагуудад сонгон шалгаруулалтын үндсэн дээр бөөний зээл олгохоос гадна, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшилд ногоон төслүүдийг боловсруулах чиглэлд сургалт явуулах, зөвлөгөө өгөх ажлуудыг хийнэ. Мөн ногоон зээлийн үнэлгээ, судалгааны ажлуудыг хийх боломжтой. Зорилтот бүлгийн хувьд эхний ээлжинд ЖДБ-үүд, иргэд болон ААН-үүдэд чиглэсэн бүтээгдэхүүнүүдэд анхаарах бөгөөд урт хугацаанд ногоон бонд гэх мэт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан ажлуудыг хийх боломжтой. Төслүүдэд тавигдах шаардлагын хувьд улсын бодлого болон зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох бөгөөд эдгээрт мэдээж эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн ялгаралт зэрэг чухал төслүүд багтахаас гадна эдийн засгийн үндсэн салбарууд болох барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдэрийн салбаруудыг ногооруулахад чиглэсэн бодлогыг баримтална. Түүнчлэн үйлдвэр үйлчилгээний салбарт ногоон технологийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон төслийг хамрах боломжтой. Байгаль орчны шаардлагаар хязгаарлагдахгүй, нийгмийн сайн нөлөөг бий болгох төслүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүдийг мөн бий болгох боломжтой.
  18. “ТоС бол урт хугацааны хөтөлбөр, үр дүн нь урт хугацаанд харагдана. Иймд бид ТоС-ийн алсын харааг Монгол Улсын ногоон хөгжлийн бодлоготой холбож 2030 онд Монгол Улс зөв хөгжлийн замаар явж буй улс болно гэдэг итгэлтэй байгаа. 2016 онд Монгол Улс тогтвортой санхүүжилтээрээ сайн жишээ улс болж, цаашид бусад бизнесийн салбарууд ТоС-д нэгдэн мөн өөрсдийн салбарын зарчим, стандартуудыг нэвтрүүлж, 2025 он гэхэд төр, хувийн хэвшил, иргэд гээд бүх түвшинд байгаль орчин, нийгмийн хариуцлагаа ухамсарласан тогтолцоо бий болно гэж итгэж байгаа”