SlideShare a Scribd company logo
1 of 19
Олон улсын эрүүгийн шүүх
1
Курсын ажлын төлөвлөгөө
Оршил
Нэгдүгээр бүлэг-Олон улсын эрүүгийн
эрх зүйн ойлголт
1.1. Олон улсын эрүүгийн эрх зүйн
ерөнхий ойлголт, төрөл
1.2. Олон улсын эрүүгийн гэмт хэргийг
шүүх ажиллагаа
Хоёрдугаар бүлэг: Олон улсын эрүүгийн шүүх эрх мэдэл, шүүхийн эрх
мэдэлээ хэрэгжүүлэх арга зам
2.1. Олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэх үндэсний шүүхийн эрх мэдэл
2.2. Олон улсын эрүүгийншүүх эрх мэдэл, шүүхийн эрх мэдэлээ хэрэгжүүлэх
нь
Дүгнэлт
Эх сурвалж
Олон улсын эрүүгийн шүүх
2
Оршил
Олон улсын эрх зүй хэмээх нэр томъёог олон улсын түвшинд хамаарах эрх зүйн бүхий л
дүрэм журамтай холбон ойлгоно. Улс орнууд хоорондоо хэрхэн харилцаж байгаатай шууд
холбогдох олон улсын эрх зүй нь улс хоорондын хамтынажиллагаанд дэмжлэг үзүүлэх, холбогдох
дүрэм журмын дагуу урьдчилан сануулах зорилготой. Олон улсын эрх зүйн гол зорилго нь олон
улсын энх тайван, тогтвортой байдлыг тогтооход оршдог.
Даяаршил хүрээгээ тэлж улам бүр цогц болохын хирээр олон улсын эрх зүйн харилцаа бүр
ч чухал болж байна. Өнөөдөр олонхи улс орнуудад тохиолдож буй бэрхшээлийг тухайн улс
дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болж байгаа бөгөөд улс орнууд үндэсний хуулиар зохицуулж
болдог байсан зарим салбарт орчин цагийн олон улсын эрх зүйн үүрэг өсөн нэмэгдэж байна. Олон
улс эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийн гол агуулга нь хүний эрх нь үндэсний асуудал төдийгүй
олон улсын асуудал мөн гэдгийг баталгаажуулсанд орших юм. Олон улсын эүүгийн Шүүх нь олон
улсын гэмт хэрэгт буруутай хүмүүсийг мөрдөн мөшгөх, гэм буруутай этгээдэд хариуцлага
ногдуулах эрхтэй юм. Ийм төрлийн эрхтэй олон улсын шүүх урьд нь байгуулагдаж байсан ч
(Нюрнбергийн, Токиогийн, Югославын, Руандын гэх мэт), тэдгээр нь тодорхой хугацаа хийгээд
тодорхой нутаг дэвсгэрт үйлдэгдэж байсан олон улсын гэмт хэргийг л авч хэлэлцэх эрхтэй байсан
учир хязгаарлагдмал буюу ad hoc-ийн шинжтэй байв. Харин Олон улсын эрүүгийн Шүүх нь
түгээмэл шинжтэй бөгөөд тус Шүүхийг байгуулсан гэрээнд нэгдэн орсон улсад үйлдэгдсэн гэмт
хэргийг авч хэлэлцэх эрхтэй болсноороо онцлог юм. Монгол улсын хувьд Олон улсын эрүүгийн
шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн хууль эрхийн актууддаа өөрчилөлт оруулах шаардлагатай
байгаа юм. Энэ үүднээс энэ сэдвийг сонгон бичсэн болно.
Олон улсын эрүүгийн шүүх
3
Нэгдүгээр бүлэг-Олон улсын эрүүгийн эрх зүйн ойлголт
1.1Олон улсын эрүүгийн эрх зүйн ерөнхий ойлголт, төрөл
Олон улсын эрх зүйн заалтууд нь дор дурдсан өргөн хүрээнд үйлчилж байна. Үүнд:
• Хүч хэрэглэхийг зогсоох: Улс орнууд маргааныг энхийн замаар шийдвэрлэнэ;
• Хүний эрх: Хүн бүр үндсэн эрхээ хангуулах эрхтэй (амьд явах, биеийн хувьд халдашгүйбайх, эрх
чөлөөтэй байх, санал бодлоо
чөлөөтэй илэрхийлэх, бодох, сэтгэх гэх мэт);
• Зэвсэгт мөргөлдөөний үед хүмүүсийг хамгаалах: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд зэвсэгт
мөргөлдөөний үед иргэд, шархдагсад,
дайны олзлогдогчид болон бусад хүмүүсийг хэрхэн хамгаалах тухай заасан байдаг;
• Терроризмтэй болон бусад ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх: Үүнийг гагцхүү олон улсын хамтын
ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ;
• Байгаль орчин: Цаг уурын өөрчлөлтөөс хамгаалах, байгалийн нөөц баялгийг хадгалах нь дэлхий
дахины хэмжээнд хэрэгжүүлж байж
илүү үр дүнтэй болно;
• Худалдаа ба хөгжил: Швейцарь Улс нийт орлогынхоо тал хувийг гадаадаас олдог. Энэ нь олон
улсын эрх зүйн тогтвортой, үр дүнтэй
орчин бүрдсэний ачаар биеллээ олдог;
• Цахилгаан холбоо: Олон улсын дэг журам, зохицуулалтгүйгээр гадаад улстай цахилгаан холбоо
тогтоох боломжгүй юм;
• Тээвэр: Галт тэрэг болон нисэх онгоцны зорчигчид зорьсон газраа аюулгүй хүрэхэд олон улсын
гэрээ шаардлагатай. Олон улсын эрх зүйг улс орнууд, тэдгээрийн үйл хэргийн төлөө бий болгосон
юм. Иймээс урт хугацааны туршид улс орнууд гагцхүү олон улсын эрх зүйн субьект байсаар ирсэн
Олон улсын эрүүгийн шүүх
4
билээ. Олон улсын эрх зүйд улс орон бүр жижиг том, баян ядуу зэргээсээ үл хамааран бүрэн
эрхтэй байдаг.
Сүүлийн хэдэн арван жилд НҮБ зэрэг олон улсын байгууллагын үүрэг ихээхэн далайцтайгаар өсөн
нэмэгдлээ. Олон улсын хамтын нийгэмлэг нь улс орнууд дангаараа шийдвэрлэх боломжгүй
асуудлуудыг зохицуулах зорилгоор эдгээрийг байгуулсан юм.
Өнөөдөр олон улсын байгууллагуудын тоо улс орнуудын тооноос нэгэнт олон болжээ.
Гэхдээ цөөхөн хэд нь дэлхий дахинд нөлөөтэй байгууллагууд болсон ба нилээд хэсэг нь НҮБ-ын
системийн эсвэл тэдгээртэй холбоотой байгууллагууд юм. Эдгээр олон улсын байгууллагууд нь
олон улсын эрх зүйд чухал үүрэгтэйтөдийгүй өмнө нь улс орнууд дангаараа хариуцдаг байсан олон
асуудлуудыг өөрсдийн нуруунд үүрч байна. Түүнчлэн, хуулийн олон талт баримт бичгүүд нь
маргаангүйгээр эдгээр байгууллагуудад хэлэлцэгдэж байгаагаас тухайн олон улсын байгууллагууд
нь олон улсын эрх зүйн хувьд “инкубатор” нь болж байна. Төрийн бус байгууллагууд, үндэстэн
дамнасанкомпаниуд, сургалтынтөвүүд зэрэгзасгийн газархоорондын бусад байгууллагууд нь олон
улсын эрх зүйд хамааралгүйбайсан. Энэ нь хувь хүнд хамааралтайбайсанч 20 дугаар зууны дунд
үеэс хувь хүмүүс олон улсын эрх зүйн хяналтанд урьд урьдаас илүүтэйгээр орох болсон байна.
Олон улсын эрх зүйн хамрах хүрээ хувь хүний хамгаалалт, үүрэг хариуцлагын талаар
авч үзэх нь их болсон бөгөөд хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын эрүүгийн
эрх зүйн салбарууд бүрэлдсэнтэй шууд холбоотой болно.
Иймээс хувь хүмүүс эрх эдлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн дагуу олон улсын шүүх
болон ижил хэмжээний шүүх эрх мэдэл бүхий хяналтын механизмын өмнө үүрэг хүлээж байна.
Уламжлалындагуу олон улсынэрх зүйнь хязгаарлагдмалхүрээнд зөвхөн улс орнуудын харилцааны
асуудлыг зохицуулдаг байсан бол орчин цагийн олон улсын эрх зүй нь улс орнууд олон улсын
байгууллагуудын бүтцээр дамжуулан хувь хүний өдөр тутмын амьдралд хүртэл хүрч үйлчилж
байна.
Ньюренбергийн шуух хурлаар
 Түрэмгий дайны гэмт хэрэгтэн
 Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг
 Энх тайвны эсрэг гэмт хэрэг зэрэгт шүүх ажиллагаа явуулсан болно.
Олон улсын эрүүгийн шүүх
5
Олон улсын эрх зүй нь олон улсын хамтын нийгэмлэгийн эрх зүйн тогтолцоог
бүрэлдүүлэхэд чиглэж байсан бол орчин цагийн олон улсын эрх зүй нь хувь хүний хамгаалалт, энх
тунх байдлыг хангах асуудалд анхаарч байна.
Ийнхүү олон улсын эрх зүйд үндэстний бүрэн эрхт байдал хэмээх ойлголтын агуулга улс
орныг гадны халдлагаас хамгаалах гэсэн хүрээнээс хэдийнэ тэлж иргэдийн аюулгүй, энх
тунх амьдрах асуудлыг мөн хамрах болсон юм.
Улс орнуудын дотоод хэрэгт олон улсын эрх зүйн нөлөөлөл ихэсч байгаагаас тэдгээрийн
ардчилсан, хууль ёсны байдал улам бүр маргаантайболж байна. Үнэн хэрэгтээ олон улсын эрх зүй
нь дотоодын хууль тогтоомжоос эрс өөр байдлаар бүрэлддэг. Дотоодын хууль тогтоомжийг ард
түмнээс сонгогдсон эсвэл томилогдсон тухайн улс орны төлөөлөгчид боловсруулдаг бол олон улсын
эрх зүй нь улс орнуудын засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээний үр дүнд боловсруулагдана.
Үндэсний хууль тогтоох үйл явцаас ялгагдахнэг онцлог нь олон улсынгэрээг батлахад тэрбүрсанал
хураалт явуулдаггүй. Харин оролцогч улс орнууд зөвшилцөлд хүртэл хэлэлцээ үргэлжилдэг. Олон
улсын түвшинд ардчиллын хүчин зүйлс нь улс орны том жижгээс үл хамааран эрх тэгш байх
зарчимд тулгуурлана. Гэрээг хүлээн зөвшөөрөх эсэх нь улс орон бүрийн өөрсдийн бүрэн
эрхийн асуудал юм.
Швейцарь Улсад олон улсын гэрээг засгийн газарт (Холбооны зөвлөл) урьдчилан эрх
олгоогүй бол Швейцарийн парламент (Холбооны Ассамблей) баталдаг. Швейцарийн сонгогчид нь
Олон улсын эрүүгийн шүүх
6
үндэстний хууль тогтоомжид нөлөөлөх аливаа олон улсын гэрээний талаар сонголтот санал асуулга
явуулах эрхтэй байдаг.
Зарим тохиолдолд тухайлбал, НҮБ, Европын Холбоонд элсэн орох зэрэг чухал гэрээ батлах
бол заавал санал асуулга явуулдаг байна. Швейцарийн иргэд олон улсын эрх зүйг зөрчиж байсанч
хамаагүй “хүмүүсийн санаачлага”-ыг байгуулах эрхтэй.
Энэхүү эрх нь гагцхүү тарчлаантамлахыг хориглох гэх мэт улс орнууд хэрхэвч үл өөрчилж
болох олон улсын эрх зүйн заавал дагаж мөрдөх хэм хэмжээний хувьд хязгаарлагдмал юм. Дэлхийд
өөр ямар ч улс орон Швейцарийн нэгэн адил олон улсын гэрээг хамтран тодорхойлох эрхийг ард
иргэддээ олгодоггүй.
Олон улсын эрх зүй ардчилсан бус байна гэж үзсэн ямар ч хууль тогтоомж өргөн хүрээнд
тунхаглагдаагүй байна.
1.2. Олон улсын эрүүгийн гэмтхэргийг шүүх ажиллагаа
Олон Улсын Эрүүгийн Шүүх (англ. International Criminal Court, фр. Cour Pénale
Internationale; товчоор ICC буюу ICCt,ОУЭШ) нь геноцид,хүнтөрөлхтнийэсрэг гэмт хэрэг,дайны
гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүүүсийг шүүх зориулалттай,
байнгын шүүх (одоогоор хүчирхийллийн гэмт хэргийн шүүх ажиллагаа явуулж эхлээгүй байгаа)
юм.
ОУЭШ-ийг байгуулсан явдал нь магадгүй олон улсын хууль зүйд 1945 оноос хойш гарсан
хамгийн том шинэчлэл билээ.
ОУЭШ-ийг байгуулах үндсэн гэрээ болох Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын
тогтоол 2002 оны 7 сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор уг байгууллага байгуулагджээ. Дүрэм
ёсоор ОУЭШ нь зөвхөн байгуулагдсанаасаа хойшхи хэргүүдийг шүүх боломжтой юм. Төв
нь Нидерландын Хааг хотноо байрлах боловч дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулах
боломжтой.
2010 оны 8 сарын байдлаар 111 улс ОУЭШ-ийн гишүүн болоод байна. Сейшель, Сент-
Люсиулсууд Ромынтогтоолыг 2010 оны 8 сард соёрхон баталснаар2010 оны 11 сарын1-нд ОУЭШ-
ийн 112, 113 дахь гишүүд болохоор болоод буй[10][11]
. Түүнчлэн Орос,Америкийн НэгдсэнУлс зэрэг
Олон улсын эрүүгийн шүүх
7
35 улс гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хараахансоёрхон баталж амжаагүй байна. Гэхдээ Бүгд
Найрамдах Хятад Ард Улс, Энэтхэг зэрэг нэлээн хэдэн улс Ромын гэрээнд шүүмжлэлтэй хандаж
байгаа бөгөөд гарын үсэг зураагүй.
Одоогийн байдлаар ОУЭШ нь Хойд Уганда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв
Африкийн Бүгд Найрамдах Улс, Дарфур (Судан), Кенид болсон хэрэг явдлуудад мөрдлөг явуулж
байгаа бөгөөд 16 хүнийг шүүхэд дуудаад байгаагаас 7 нь нуугдсан хэвээр, 2 нь нас барсан, 4 нь
баривчлагдаж, 3 нь сайн дураараа хүрэлцэн иржээ.
2009 оны 1 сарын26-нд ОУЭШ-ийн хамгийн анхны шүүх ажиллагаа болох Конгын цэргийн
эрхтэн Томас Лубангагийнэсрэг шүүх ажиллагаа эхэлжээ.
Олон улсын гэрээний дагуу үүрэг хүлээхийн учир
1998 онд Ром хотноо Олон улсын эрүүгийн Шүүхийн дүрэм батлагдсаннь олон улсын эрүүгийн
эрх зүйн хөгжлийн шинэ үеийн эхлэл болсон юм. Хэдийгээр энэ Шүүхийг байгуулах ажил бүр 1945
оноос хойш эхэлсэн ч хүний эрх хийгээд хувь хүнд хариуцлага ногдуулах нь тухайн улсындотоодын
Олон улсын эрүүгийн шүүх
8
асуудал гэж үзэх, мөн Олон улсын эрүүгийн Шүүхээр авч хэлэлцэх асуудал, ялангуяа олон улсын
хэмжээний гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар улс орнууд зөвшилцөлд хүрч чадахгүй байсан
шалтгаанаар тус Дүрмийг батлах ажил 50 гаруй жилээр хойшлогдсон түүхтэй.
Хүний эрх нь уламжлалёсоор аливаа улсын дотоод асуудалгэж тооцогдсоор ирсэн. Өөрөөр хэлбэл,
улс орон бүр өөрийн бүрэн эрхийнхээ хэмжээнд иргэдийнхээ эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоож
өгдөг байв. Гэвч нэг улсын эрх мэдэлд аливаа хүмүүсийнхувь заяаг шийдэвэрлэх эрхийг үлдээх нь
зарим тохиолдолд ямар аймшигтай үр дүнд хүргэж болдгийг Дэлхийн Хоёрдугаар дайн бидэнд
харуулсан билээ.
Хүний эрх нь зөвхөн нэг улсын асуудал бус хүн төрөлхтөний нийтлэг асуудал гэх үзэл санаа анх
Гүго Гроцийн хүмүүнлэгийн интервенцийн онолд тусгагдсанюм. Энэ нь аливаа нэг улсад хүний
эрхийг удаа дараа зөрчих, мөн уг асуудал олныг хамарсанөргөн хүрээтэй шинжтэй бол олон улсын
хамтын нийгэмлэг үүнийг үл тэвчих, таслан зогсоохыг тухайн улсаас шаардах, эсхүл олон улсын
хамтарсан эсрэг арга хэмжээ авах ёстой гэсэн утгатай байсан бөгөөд үүгээрээ хүний эрхийн
асуудлыг олон улсын хэмжээнд урьдахаас өөрөөр авч үзэх эхлэлийг тавьсангэж олон судлаачид
үздэг.
Хэдийгээр улс орнууд өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхээрээ хаацайлж энэ
онолыг эсэргүүцэж байсан боловч 1945 онд батлагдсанНҮБ-ын Дүрмийн 1 дүгээр зүйлд “Эдийн
засаг,нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартайолон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны
өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзанхүний эрх ба хэн бүхний үндсэн эр чөлөөг хүндэтгэх
явдлыг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх талаар олон улсын хамтынажиллагааг хэрэгжүүлэх зорилгыг
НҮБ эрхэмлэнэ” гэж заажээ. Мөн “Иргэний ба улс төрийн эрхийн тухай Пакт”–ад оролцогч улс
түүнд заасан хүний эрхийг хэрэгжүүлэх үүргийг харилцан хүлээхээр тохиролцсон байдаг бөгөөд
тус Пактаар байгуулагдсан Хүний эрхийн Хороо, мөн оролцогч улсууд энэ тохиролцоогоо хэрхэн
биелүүлж байгаад харилцан хяналт тавина гэж заажээ.
Олон улсын эрүүгийн шүүх хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг үйлдэгчдийг хариуцлага
хүлээхгүй, ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх хөшүүрэг болж байгаа төдийгүй хувь хүнийг зөвхөн
дотоодын шүүхээр шүүх ёстой гэж үзэх үзэл санаанаас татгалзаж,анх удаа дэлхийн түүхэнд олон
улсын хэмжээнд хувь хүнд хариуцлага ногдуулах эрх зүйн суурийг тавсан юм.
Олон улсын эрүүгийн шүүх
9
Монгол Улс нь уг гэрээг буюу Ромын Дүрмийг 2002 онд соёрхон баталсанбөгөөд тус Шүүхийн
эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй түүнийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд
багтаж, хамтран ажиллах, түүнийг заалтыг хэрэгжүүлэх амлалтыг өгсөн билээ.
Аливаа олон улсын гэрээнд нэгдэн орох нь тухайн улсын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлэх, хэрэгжүүлэх үр дагаварыг заавал үүсгэдэг. Олон улсын гэрээ нь олон улсын харилцааны
олон төрлийн салбар дахь хамтынажиллагааг хуульчилсан нэг хэлбэр юм. Олон улсын харилцаанд
улсаас дээгүүр субъект гэж үгүй. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаанд оролцож буй бүх улсууд
тэгш эрхтэй бөгөөд аль нэг улс нь бусад улсыг захирах эрхгүй гэсэн үг юм. Ийм ч учраас олон
улсын харилцаанд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөвшилцлийн үндсэн дээр бий
болгодог бөгөөд үүний нэг жишээ нь олон улсынгэрээ юм.Олон улсын гэрээ нь тодорхой асуудлаар
улс хоорондын болон засгийн газар хоорондын хамтын ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд
харилцан бие биедээ өгсөн амлалтыг нь баталгаажуулж байгаа юм.
Иймд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ улс орнууд сайн дураар биелүүлж,хэрэгжүүлэх
ёстой бөгөөд энэ талаар 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцид[5]олон
улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон улс нь тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ “хууль тогтоох болон
захиргааны арга хэмжээ авах замаар хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Тухайлбал, Эдийн засаг,
нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын 1966 оны Пактын 2 дугаар зүйлд: “оролцогч улс нь тус
Пактад заасанхүний эрхийг хангах, хэрэгжүүлэх талаар хууль тогтоох болон бусад арга хэмжээг
авна” гэж заасанбайна. Гэвч бүх олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд нэг аргыг хэрэглэнэ гэж ойлгож
болохгүй. Тухайн гэрээний зорилго, онцлогоос хамаарч түүнийг хэрэгжүүлэх арга, механизм нь
ялгаатай байдаг болно.
Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг хэрэгжүүлэх механизм
Монгол Улс Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрэмд гарын үсэг зурж, түүнийг
хэрэгжүүлэх үүрэгхүлээснээс хойш өдгөө 10 жил өнгөрч байна.Тус Дүрмийг соёрхон баталсанолон
улс түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байгаа.Тухайлбал,ХБНГУ,Канада,Франц зэрэг
улсууд Олон улсын эрүүгийн шүүхийн РомынДүрмийг хэрэгжүүлэх талаар тусгайхууль баталж,
эсхүл холбогдох хуулиуддаа нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Харин манай улс одоо хүртэл энэ
гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй юм.
Олон улсын эрүүгийн шүүх
10
Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд олон улсын эрүүгийн шүүхийн РомынДүрмийн бүхийл заалтыг
үндэсний холбогдох хуулиуддаа заавал тусгах үүргийг түүнд оролцогч улсуудад ногдуулсан
байдаггүйнь үнэн юм. Өөрөөр хэлбэл, тус Дүрмийг соёрхон баталсанулс уг Дүрмээр заасан олон
улсын эрүүгийн эрх зүйн зарчим, гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын хэмжээнд өөрийн хууль
тогтоомжийг заавал нийцүүлэх албагүйбайдаг. Жишээ нь, оролцогч улс нь Олон улсын эрүүгийн
шүүхийн Ромын Дүрэмд заасанолон улсын гэмт хэрэг үйлдэгчдэд цаазаар авах ял ногдуулахгүй
байх заалтыг өөрийн хууль тогтоомжинд заавал тусгах үүргийг хүлээдэггүй.
Үүний зэрэгцээ олон улсын эрүүгийн Шүүх нь түүний дүрмийг баталсан буюу уг шүүхийн үйл
ажиллагааг хүлээн зөвшөөрсөн улсын нутаг дэвсгэрт олон улсын гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж
буй этгээдийг мөрдөнмөшгөх, тэдэнд хариуцлага ногдуулах эрхтэй болдогт гол учир нь байдаг. Энэ
утгаараа олон улсын гэмт хэрэг үйлдэгчид нь тэдний амьдарч байгаа эсхүл оршин сууж буй улсад
тэдний үйлдсэн гэмт хэргийг хуулиар тодорхойлж өгөөгүй, эсхүл эрх зүйн зохицуулалт байхгүй
буюу өөрийн хуульдаа Ромын дүрмийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэх мэт шалтгаанаар
хариуцлагаас мултрах боломжгүй болж байгаа юм.
Олон улсын эрүүгийн шүүх
11
Хоёрдугаар бүлэг: Олон улсын эрүүгийн шүүх эрх мэдэл, шүүхийн эрх мэдэлээ хэрэгжүүлэх
арга зам
2.1. Олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэх үндэсний шүүхийн эрх мэдэл
Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромындүрмийг олон улсын нийтийн эрх зүйн үндсэн арван
зарчмын нэг болох улс гүрний бүрэн эрх, тусгаар тогтнолын зарчмыг хүндэтгэн болосвруулж
баталсанюм. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаанд оролцогч улс бүр нь засаглалаа тогтоох,хууль
тогтоох болон шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэх эрхээ бүрэн эдэлнэ гэсэн утгатайюм. Дээр дурьдсаны
адилаар улс бүр нь нутаг дэвсгэрийн зарчмынүндсэн дээр өөрийн улсад үйлдэгдсэн гэмт хэргийн
талаар мөрдөн мөшгөх үйл ажиллагаа явуулах болон гэм буруутай этгээдэд хариуцлага ногдуулах
эрхтэй бөгөөд энэ эрх мэдлээ эрт дээр үеэс хамгаалж ирсэн.
Үүнийг мөн Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрэмд баталгаажуулсан байдаг,
тухайлбал тус Дүрмийн 1 дүгээр зүйлийн 1 – д зааснаар“Олон улсын эрүүгийн Шүүхнь олон улсын
хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн, энэхүү дүрэмд дурдсан хамгийн ноцтой гэмт хэргийн
төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийн хувьд хэргийг нь шүүн таслах үндэсний шүүх
байгууллагад нэмэлт хөшүүрэг болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, үндэсний шүүх нь нутаг дэвсгэр дээр
нь үйлдэгдсэн, эсхүл хуулиар түүний хэрэг шүүншийдвэрлэх эрх мэдэлд харьяалагдаж байгаа олон
улсын гэмт хэргийг авч хэлэлцэх эрхийг нэн тэргүүнд эдлэх юм.
Тухайн улс нь уг хэргийг өөрөө Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгсөн, эсхүл
түүнийг шийдвэрлэх хүсэлгүй буюу чадваргүй нөхцөлд л Олон улсын эрүүгийн шүүх нь тухайн
хэргийг авч хэлэлцэх эрхтэй болно. Тухайлбал Дүрмийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Олон
улсын эрүүгийн шүүх нь хэрэв тухайн улс зохих ёсоор мөрдөн байцаалт явуулах хүсэлгүй буюу
үнэхээр чадваргүй тохиолдолд” хэргийг авч хэлэлцэх эрхтэй гэсэн байна.
Хэдийгээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрэмд “хүсэлгүй” болон “чадваргүй”
гэдгийг тайлбарлаж өгөөгүй ч, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “хүсэлгүй” гэдэгт тухайн улсын
эрх бүхий байгууллага нь санаатайгаар олон улсын гэмт хэргийг шалгах, мөрдөн байцаах хүсэлгүй,
тухайлбал эрх мэдэл бүхий хүмүүс ньавилгад автагдсан, шүүх,прокурор, мөрдөнбайцаалт явуулах
этгээд нь хараат бус байдлаа алдсан буюу гадны нөлөөнд байхыг хэлдэг. Дэлхийн туршлага,
практикийг үндэслэхэд олон улсын гэмт хэргийг ихэвчлэн төрийн болон цэргийн өндөр албан
Олон улсын эрүүгийн шүүх
12
тушаалтан үйлдэж байсан болохоор тэд нь шүүх болон хууль сахиулах байгууллагад нөлөөлж,
хариуцлагаас мултрах тохиолдол ихээхэн гарч байсан байна.
Харин “чадваргүй” гэдэгт эрх зүйн болон улс төр, нийгэм, эдийн засгийн бодит байдлын
хувьд ийнхүү мөрдөн байцаах буюу шүүн таслах үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг
хэлдэг. Жишээлбэл, эрх зүйн хувьд гэдэгт хуулиар олон улсын гэмт хэргийг тодорхойлоогүйгээс
болж мөрдөн байцаах буюу шүүх ажиллагаа явуулах боломжгүй байхыг, бодит байдлын хувьд
гэдэгт тухайн улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, дайны буюу зэвсэгт
мөргөлдөөний байдал бий болсон зэргээс дээрх мөрдөн мөшгөх үйл ажиллагааг явуулж боломжгүй
буюу чадваргүй байхыг хэлж болох юм.
Дээрхээс харахад,үндэсний шүүх нь өөрөө хэнээр ч шахуулж шаардулалгүйгээр олон улсын
гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт явуулах, шүүх эрх мэдэлтэй юм. Гэвч зарим улсад энэ эрх
мэдлээ хэрэгжүүлэхдээ зориудаар “мэдэн будилдаг”, эсхүл санаатайгаар хэрэгжүүлэхгүй байх
тохиолдол олонтой гардаг учир олон улсын эрүүгийн шүүх нь олон улсын гэмт хэрэгт буруутай
этгээд ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлэх нэмэлт
хөшүүрэг болж байгаа юм.Олон улсын эрүүгийн Шүүхнь үндэсний шүүхүүдийнэрх мэдэлд халдаж
байна, гаднаас ажилд нь оролцож байна гэж үзэх хүмүүс олон байдаг. Гэтэл олон улсын эрүүгийн
шүүх нь ямар нэг гадаад улсын шүүх бус, харин олон улсын хамтын ажиллагааны үр дүнд бий
болсон байгууллага юм.
Хэдийгээр Олон улсын эрүүгийн Шүүх нь шаардлагатайнөхцөлд олон улсын гэмт хэргийг
авч хэлэлцэх эрхтэй ч үндэсний шүүх нь энэ эрх мэдлийг нэн тэргүүнд эдэлдэг гэдгийг дахин
дурьдах хэрэгтэй юм. Үнэхээр ямар нэг улс РомынДүрмийг хүлээн зөвшөөрч байгаа бол нь түүнд
заасан олон улсын гэмт хэргийг олон улсын стандартад (тохируулах) нийцүүлэн авч хэлэлцэх,
шийдвэрлэх үүрэгийг хүлээх ёстой нь ойлгомжтой юм. Үүнээс үүдэн Олон улсын эрүүгийн
шүүхийн Ромын Дүрмийг хэрэгжүүлэхийн тулд үндэснийхээ хуулийг Ромын Дүрэмд нийцүүлэх
тухайн улсын үүрэг гарч ирч байгаа юм.
Энэхүү нийцүүлэх үйл ажиллагаа нь дараахь зүйлүүдийг анхааран хийгдэх ёстой. Үүнд:
гэмт хэргийг Олон улсын Ромын дүрэмд нийцүүлэн тодорхойлох;
 тэдгээрт оногдох ялын хэмжээг мөн дүрэмд нийцүүлэн тогтоох;
Олон улсын эрүүгийн шүүх
13
 хэргийн харьяалалд ямар зарчмыг хэрэглэх (нутаг дэвсгэрийн зарчим уу, хэргийн түгээмэл
харьяаллын зарчим уу);
 эрүүгийн хариуцлагын талаар Ромын дүрэмд нийцүүлж хуульдаа өөрчлөлт оруулах эсэх
(Тухайлбал, захирагчийн, тушаал биелүүлэгчийн хариуцлага гэх мэт)-ийг анхаарах ёстой юм.
Олон улсын эрүүгийн Шүүхийн Дүрэмд Олон улсын эрүүгийн шүүхнь дөрвөн төрлийн гэмт
хэргийг авч хэлэлцэх эрхтэй гэж заасанч өдгөө дараахь гурван төрлийн гэмт хэргийг авч хэлэлцэх
эрхтэй байна. Эдгээр нь геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг; хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг;
дайны гэмт хэрэг юм. Дөрөв дэх гэмт хэрэг буюу түрэмгийллийн гэмт хэргийн бүрэлдэхүүний
талаар олон улсын хамтын нийгэмлэг нь зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд түүнийг батлаагүй
болохоор Олон улсын эрүүгийн шүүх нь тус хэргийг авч хэлэлцэх эрхийг одоогоор эдэлдэггүй
болно.
Дээрхтэй уялдан, оролцогч улс нь өөрөө дээрх олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэнэ гэж үзэж
байгаа бол эдгээр гэмт хэргийг үндэсний хуульдаа тодорхойлох ёстой.
Монгол Улсад 2002 онд шинэ Эрүүгийн хуульд батлагдаж,мөн хуулийн XI дүгээр хэсэгт
“Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлгийг оруулж өгсөн
байгаа. Энэ нь Монгол Улс үндэсний хуульдаа олон улсын эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тусгах,
цаашилбал олон улсын гэмт хэрэг үйлдэгчдийг хариуцлагад татах эрх зүйн суурийг тавьсаныг
харуулж байгаа. Гэсэн хэдий ч судлаачдынүзэж байгаагаар энэ нь Олон улсын эрүүгийн шүүхийн
РомынДүрмийн шаардлагад төдийлэн хүрэхгүй байгаа юм.Миний бие энэ нийтлэлдээ зөвхөн Олон
улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх механизмын тухай
асуудлыгхөндөх зорилго тавьсанучир, Монгол УлсынЭрүүгийн хуулийн олон улсынгэмт хэрэгтэй
холбогдолтой заалтуудыг Ромын Дүрэмтэй нийцүүлэн тодотгох асуудал нь тусгайлсан судалгаа
шаардах ажил болохыг л тэмдэглэхийг хүсэж байна.
Олон улсын эрүүгийн шүүх
14
2.2. Олон улсын эрүүгийн шүүх эрх мэдэл, шүүхийн эрх мэдэлээ хэрэгжүүлэх нь
Олон улсын эрүүгийн Шүүхтэй хамтран ажиллах үүрэг
Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийн арван зургаан зүйлээс бүрдэх 9 дүгээр
хэсэгт тус Шүүхтэй хамтран ажиллах болон түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар өгүүлсэн
байдаг. Мөн уг дүрмийн 5 ба 6 дугаар хэсэг, мөн 18, 19,54, 56-59, 72-73 дугаар зүйлүүдэд үүнтэй
холбоотой заалтууд агуулагдсан байдаг.
Олон улсын эрүүгийн Шүүхийн дүрмийн 86 дугаар зүйл нь аливаа улсын зүгээс олон улсын
эрүүгийн Шүүхтэйхамтранажиллахын суурь үндэс болдог юм.Тус зүйлд “Оролцогч улсууд энэхүү
дүрмийн заалтындагуу хэрэг шүүншийдвэрлэхэд нь хамаарахгэмт хэргийн мөрдөнбайцаалт болон
мөрдөн мөшгөлт явуулахад Шүүхтэй бүх талаар хамтран ажиллана” гэж заажээ.
Олон улсын эрүүгийн Шүүхтэйхамтранажиллах нь тус Шүүхийн үйл ажиллагааг үр дүнтэй
явуулах нэгэн чухал хөшүүрэг юм. Олон улсын эрүүгийн Шүүх нь өөрөө бий болсон байгууллага
биш юм. Энэ нь Югославын цэргийн шүүхийн адил хамтын чармайлтын үндсэн дээр бий болсон
учир ганцаараа бие даан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, тухайлбал, өөр бусад улсад байгаа
нотлох баримтыг цуглуулах, хохирогч болон гэрчийг хамгаалах, сэжигтэнг шилжүүлэх гээд олон
төрлийн тусламжийг холбогдох улсаас авах шаардлага гарна. Жишээлбэл, Югославын цэргийн
шүүхийн хүрээнд хоёр түвшний хамтынажиллагааны тогтолцоог тогтоосонбайдаг.Үүнд:үндэсний
шүүхүүд өөр хоорондоо хамтран ажиллах, хоёр дахь түвшинд нь үндэсний шүүх нь Югославын
асуудлаарх олон улсын шүүхтэй хамтран ажиллах.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромындүрмийн 9 дэх хэсэгт дээрх хоёр түвшин дэх хамтын
ажиллагааг хоюуланг нь зааж өгсөн байгаа.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд зааснаар хамтран ажиллах талаар дараахь
төрлийн үндсэнхарилцаанууд үүсч байгаа юм.Үүнд:олон улсынэрүүгийн шүүхнь оролцогч улстай
хамтран ажиллах; оролцогч улсууд өөр хоорондоо хамтран ажиллах; гэмт хэрэгтнийг олон улсын
эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх; хохирогч болон гэрчийг хамгаалах; хорих ялыг гүйцэтгэх зэрэг
юм.
Олон улсын эрүүгийн шүүх
15
а) Оролцогч улс нь олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах талаар Дүрмийн 87 дугаар
зүйлд заасан байна. Шүүх нь хамтран ажиллах талаар хүсэлтийг оролцогч улсад дипломат
шугамаар,эсхүл эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага буюу бүс нутгийн аливаа холбогдох
байгууллагаар дамжуулангаргаж болно. Тэгэхээр оролцогч улс нь шүүхтэйхамтранажиллах талаар
эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэгтэй, тухайлбал: нотлох баримтыг цуглуулах, мэдээлэл өгөх,
сэжигтэнг баривчилж, шүүхэд хүлээлгэн өгөх бололцоог бүрдүүлсэнбайх ёстой. Зарим улсад энэ
үүргийг холбогдох хуулийн гадаадыншүүх болон бусад бусад эрх бүхий байгууллагатай хамтран
ажиллах талаарх заалтанд нэмэлт өөрчлөлт оруулж хэрэгжүүлсэн байдаг.
Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромындүрэмд Шүүхээс гаргасанхамтранажиллах талаарх
хүсэлтийг биелүүлэхээс тухайн орон татгалзах, эсхүл түүнийг биелүүлэхийг хойшлуулах талаар
эдлэх эрхийг мөн заасан байдаг. Үүний зэрэгцээ оролцогч улс нь хүсэлтийг биелүүлэхээс
үндэслэлгүйгээр татгалзах буюу хойшлуулсан тохиолдолд түүний эсрэг хориг арга хэмжээ авах
боломжгүйболовч, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромындүрмийн оролцогч улсуудын Ассамблей,
НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн анхаарлыг хандуулах, бий болсон нөхцөл байдлыг авч хэлэлцүүлэх
арга хэмжээг зохион байгуулж болохыг мөн дүрэмд тусгасан байдаг. Түүнчлэн ийнхүү татгалзах
болон хойшлуулах болсон хууль ёсны шалтгаан нь тухайн хэргийг үндэсний хэмжээнд авч
хэлэлцэхээр бэлтгэж байгаа байж болох бөгөөд үүнийг ч харгалзсан байдаг.
б) Хоёр дахь харилцаа буюу оролцогч улсууд өөр хоорондоо хамтран ажиллах талаар. Энэ
асуудал нь нилээд их маргаан үүсгэсэн юм. Учир нь өөрийн улсын иргэнийг гадаадад
улсад шилжүүлэн өгөхгүй гэж зарим улсын үндэсний хууль тогтоомжид заасанбайдаг. Тухайлбал,
Монгол Улсын хууль, тогтоомжид Монгол Улсыниргэнийг гадаад улсад шилжүүлэнөгөхгүй тухай
заалт байдаг. Тиймээс энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мөн үндэсний хууль тогтоомжид
тусгах шаардлагатай юм.
в) Өөр нэг харилцаа нь сэжигтэнг олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх юм. Энэ нөхцөлд,
оролцогч улс нь өөрийн иргэнийг эсхүл өөрийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бөгөөд олон
улсын гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа гадаадыниргэн, харьяалалгүйхүнийг Олон улсын эрүүгийн
шүүхэд шилжүүлэн өгөх асуудал үүсэж байгаа юм. Оролцогч улс нь энэ талаар хамтранажиллах
эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Гэвч энэ нь олон улсын эсэргүүцлийг нэлээд төрүүлдэг юм.
Учир нь дээр дурьдсанчлан ихэнх улсын хууль тогтоомжид өөрийн улсын иргэнийг гадаад улсад
шилжүүлэн өгөхгүй гэсэн байдаг бөгөөд зарим улс нь энэхүү заалтаар өөрийн үүргээ хаацайлах
хандлага гарч байсан.
Олон улсын эрүүгийн шүүх
16
Олон улсын эрүүгийн шүүх нь гадаад улсын шүүх бус бөгөөд олон улсын хамтын
нийгэмлэгийн хамтын ажиллагааны үндсэн дээр бий болсон болохоор олон улсын төлөөлөгчдөөс
бүрдэх олон улсын байгууллага юм. Иймд олон улсын эрүүгийн шүүхэд өөрийн иргэнийг хүлээлгэн
өгөхийг гадаад улсыншүүхэд шилжүүлэн өгөхтөй адилтган авч үзэж болохгүй юм. Харин өөрийн
нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Олон улсын эрүүгийн шүүхэд
шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учир болзошгүй байдаг. Гэхдээ гадаад орнуудын
туршлагыг судлахад гадаад улсын харьяалалд байгаа гэмт хэргийн сэжигтэнг шилжүүлэх журмыг
энэ нөхцөлд хэрэглсэн байдаг. Мөн зарим улсад хэргийн түгээмэл харьяаллын зарчмыг хэрэглэхийг
заасан байдаг юм.
г) Хохирогч болон гэрчийг хамгаалах талаар Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд
онцгойлон анхаарсан байдаг бөгөөд энэ талаар тус дүрмийн 75, 79 болон 87 дугаар зүйлийн 4.9-д
тус тус заасан байна. Үүнтэй нийцүүлэн оролцогч улс өөрийн үндэсний хууль тогтоомжиндаа
хохирогч болон гэрчийг хамгаалах журмыг тогтоосон байх үүрэгтэй.
д) Шүүхийн шийдвэр биелүүлэхэд оролцогч улсын гүйцэтгэх үүрэг. Олон улсын эрүүгийн
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Шүүх нь оролцогч улстай хамтранажиллах шаардлага гардаг.
Олон улсын эрүүгийн Шүүх нь өөрөө хорих байгууллаггүй, мөн тухайн Шүүхээр авч хэлэцсэн гэмт
хэргийн хохирогч нь шүүхийн байгаа газраас өөр газар байх,шүүхийн шийдвэрийг оролцогч улсын
нутаг дэвсгэрт гүйцэтгэх нөхцөлд хохирлыг барагдуулах, гэм буруутай этгээдийг ялыг эдлүүлэх
ажиллагааг Шүүх ганцаараа хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Ийм учраас оролцогч улс, тэдний эрх
бүхий байгууллагатай хамтарч ажиллах, тэднээс тусламж авах хэрэг гардаг. Иймд оролцогч улс тус
бүр нь энэ талаар мөн өөрийн үндэсний хуульдаа тусгаж өгөх шаардлагатай болно.
Эдгээр орны туршлагыг судлахад Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромындүрмийг үндэсний
хэмжээнд хэрэгжүүлэхэд үндсэнхоёр аргыг сонгосон нь харагдажбайна. Тухайлбал, ХБНГУ,Канад
зэрэг улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн талаар тусгай хууль баталсан байна. Харин Бүгд
Найрамдах Солонгос Улс зэрэг зарим орон өөрийн холбогдох хуулиуддаа нэмэлт өөрчлөлт
оруулжээ.
Дэлхийн том гүрэн болох АНУ, ОХУ, Япон, Хятад зэрэг улсууд Олон улсын эрүүгийн
Шүүхийн Ромын дүрмийг соёрхон батлаагүйбайгаа. Гэвч Олон улсын эрүүгийн Шүүхийн талаар
албан ёсны вэб хуудасны мэдээнд Японы Засгийн газар Ромын дүрмийг соёрхон батлах ажлыг
Олон улсын эрүүгийн шүүх
17
бэлтгэж, өөрийн хууль тогтоомждоо судалгаа хийж, түүнийг дээрх дүрэмд нийцүүлэх арга хэмжээг
судалж байгаа гэж бичсэн байна.
Дүгнэлт:
Миний бие нь энэхүү курсын ажлыг бичээд олон улсын гэрээг үндэсний хэмжээнд
хэрэгжүүлэхэд бүх нөхцөлд үйлчлэх нэг мөр бүхий арга байдаггүй гэдэгийг ойлгож авлаа. Энэ нь
тухайн гэрээний онцлог, зорилго, агуулгаас хамаарна. Ихэвчлэнтухайн олон улсынгэрээнд түүнийг
хэрэгжүүлэх механизм буюу арга, хэрэгслийг нь зааж өгсөн байдаг.
Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх гэдэгт
үндсэндээ хоёр зүйлийг ойлгодог болох нь дээрхээс харагдаж байна.
Үүнд:
нэгдүгээрт, Олон улсын эрүүгийн Шүүхийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн тулд
тус дүрмийг соёрхон баталсан улсууд уг шүүхтэй идэвхтэй хамтран ажиллах
хоёрдугаарт, хэрэв тухайн улс өөрөө олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан гэмт
хэргийг авч хэлэлцэх сонирхолтой бол үндэсний хууль тогтоомжоо Ромын Дүрмийн үзэл санаа,
агуулгад нийцүүлэх явдал юм.
Хэдийгээр Монгол Улс нь Ромын дүрмийг соёрхон батлаад 10 жилийн нүүр үзэж байгаа ч
тус дүрмийг хэрэгжүүлэх ажил манайд үндсэндээ хийгдээгүй болно. Энэ талаар олон улсын эрх зүй
судлаачдид олон санал, санаачлага гаргасан боловч, манай улсад энэ ажил төдийлөн урагшилж
өгөхгүй байгаа нь үнэн болно.
Ер нь манайд сүүлийн үед олон улсын гэрээг соёрхон батлаад,харин түүнийгээ хэрэгжүүлэх
ажлыг огт зохион байгуулахгүй, гүйцэтгэхгүй байх практик илэрхий ажиглагддаг тухай гадаадын
судлаачид тэмдэглэх боллоо.
Олон улсын эрүүгийн шүүх
18
Өнөө үед олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг соёрхон баталсан100 гаруй улс
байгаа. Эдгээрээс Баруун Европын ихэнх орнууд, мөн Азийн орнуудаас Бүгд Найрамдах Солонгос
Улс уг дүрмийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг үндсэнд нь бүрэн бүрдүүлсэн байна.
Олон улсын эрүүгийн шүүх
19
Эх сурвалж
[1] Дайн ба энхийн эрх зүйн тухай
[2] Иргэний ба улс төрийн эрхийн тухай Олон улсын Пакт,1966 он, Төрийн мэдээлэл, тусгай
дугаар 2005 он
[3] Олон улсын эрүүгийн шүүхийн РомынДүрэм, 1998 он, Төрийн мэдээлэл, тусгай дугаар 2005 он
[4] Тусгай, онцгой гэсэн утгыг агуулж байгаа. Зохиогчийн тэмдэглэл
[5] Улс хоорондын олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенц, 1969 он, Төрийн
мэдээлэл, тусгайдугаар
[6] Эдийн засаг,нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пакт,1966 он, Төрийн мэдээлэл, тусгай
дугаар
[7] НҮБ-ынДүрэм,1945 он
[8] http://www.iccnow.org

More Related Content

What's hot

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Ganzorig Myagmarsuren
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4giimaabn
 
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалолон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалCEO ZOL
 
Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга
Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх аргаМаргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга
Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх аргаUlaanbaatar partners LLP
 
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйШүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйGalbaatar Lkhagvasuren
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааKhongor Bukhtsooj
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...Umguullin Mongol Umguulugch
 
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгХүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 
“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...
“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...
“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...Galbaatar Lkhagvasuren
 
лекц. №8
лекц. №8лекц. №8
лекц. №8giimaabn
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,Battulga Bayrmagnai
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Manibazar Amarnasaa
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлSakura Duri
 

What's hot (20)

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
 
Zahirgaanii geree
Zahirgaanii gereeZahirgaanii geree
Zahirgaanii geree
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалолон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
 
Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга
Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх аргаМаргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга
Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга
 
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйШүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
 
өмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцааөмч ба өмчийн харилцаа
өмч ба өмчийн харилцаа
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ГАРГАХ ӨРГӨДӨЛ, МЭДЭЭЛЭЛ, ХҮСЭЛТИЙН ШААРДЛА...
 
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгХүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
 
“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...
“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...
“Хуульчдын чиг үүргийн тухай” НҮБ-ын үндсэн зарчмууд (1990): Хуульчийн эрх зү...
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
Tatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lektsTatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lekts
 
лекц. №8
лекц. №8лекц. №8
лекц. №8
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэл
 

Viewers also liked

Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтchemistry teacher
 
консул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрх
консул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрхконсул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрх
консул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрхZulaa Bold
 
Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)bnzrgch
 
арьс өнгөөр ялгаварлах үзэл
арьс өнгөөр ялгаварлах үзэларьс өнгөөр ялгаварлах үзэл
арьс өнгөөр ялгаварлах үзэлMaRaLaa
 
Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тойм
Үндсэн хуулийн цэцийн хянан   шийдвэрлэсэн маргааны тоймҮндсэн хуулийн цэцийн хянан   шийдвэрлэсэн маргааны тойм
Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тоймUnuruu Dear
 
бүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улсбүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улсGst Gunchee
 
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэлБүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэлTsengelmaaa
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хуульNyamka Nmk
 
Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1tushigjargal
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйSerod Khuyagaa
 

Viewers also liked (20)

Ebsh tusul
Ebsh tusulEbsh tusul
Ebsh tusul
 
ромын эрх зүй
ромын эрх зүйромын эрх зүй
ромын эрх зүй
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголт
 
франц улс
франц улсфранц улс
франц улс
 
консул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрх
консул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрхконсул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрх
консул, өргөмжит консулын эрх ямба, дархан эрх
 
Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)Ouh erh zui (1)
Ouh erh zui (1)
 
77777
7777777777
77777
 
арьс өнгөөр ялгаварлах үзэл
арьс өнгөөр ялгаварлах үзэларьс өнгөөр ялгаварлах үзэл
арьс өнгөөр ялгаварлах үзэл
 
Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тойм
Үндсэн хуулийн цэцийн хянан   шийдвэрлэсэн маргааны тоймҮндсэн хуулийн цэцийн хянан   шийдвэрлэсэн маргааны тойм
Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тойм
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 
China
ChinaChina
China
 
арьстны ялгаа
арьстны ялгааарьстны ялгаа
арьстны ялгаа
 
бүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улсбүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улс
 
хятад
хятадхятад
хятад
 
итали улс
итали улситали улс
итали улс
 
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэлБүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
Бүгд найрамдах Итали улсын аялал жуулчлалын мэдээлэл
 
их засаг хууль
их засаг хуульих засаг хууль
их засаг хууль
 
Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 

Similar to олон улсын эрүүгийн шүүх

эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьектэрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьектtugsuu0720
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamBujinlkham Buya
 
ОУНЭЗ.pptx
ОУНЭЗ.pptxОУНЭЗ.pptx
ОУНЭЗ.pptxTanukaBae
 
14 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.5614 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.56Evsel Nith
 
Optional protocol to the Convention against Torture and Mongolia
Optional protocol to the Convention against Torture and MongoliaOptional protocol to the Convention against Torture and Mongolia
Optional protocol to the Convention against Torture and MongoliaGalbaatar Lkhagvasuren
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...
Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...
Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...Galbaatar Lkhagvasuren
 
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхЦахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхGlobe International
 
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэгүзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэгGlobe International
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 

Similar to олон улсын эрүүгийн шүүх (20)

эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьектэрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
эрх зүйн анхдагч болон түүнээс үүссэн субьект
 
Constitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxamConstitutional law-bujinlxam
Constitutional law-bujinlxam
 
ОУНЭЗ.pptx
ОУНЭЗ.pptxОУНЭЗ.pptx
ОУНЭЗ.pptx
 
Хүний эрх ба үүргийн тэнцвэржилт
Хүний эрх ба үүргийн тэнцвэржилтХүний эрх ба үүргийн тэнцвэржилт
Хүний эрх ба үүргийн тэнцвэржилт
 
14 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.5614 deh iltgel_2015_04_08-10.56
14 deh iltgel_2015_04_08-10.56
 
Olon ulsiin geree
Olon ulsiin gereeOlon ulsiin geree
Olon ulsiin geree
 
Nu 11 r angi
Nu 11 r angiNu 11 r angi
Nu 11 r angi
 
Niigem sudlal 11
Niigem sudlal 11Niigem sudlal 11
Niigem sudlal 11
 
Nu 9 r angi
Nu 9 r angiNu 9 r angi
Nu 9 r angi
 
Optional protocol to the Convention against Torture and Mongolia
Optional protocol to the Convention against Torture and MongoliaOptional protocol to the Convention against Torture and Mongolia
Optional protocol to the Convention against Torture and Mongolia
 
дээд италийн хотууд дахь хөгжил
дээд италийн хотууд дахь хөгжилдээд италийн хотууд дахь хөгжил
дээд италийн хотууд дахь хөгжил
 
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
1
11
1
 
Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...
Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...
Тоон тойм: "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал НҮБ болон ХЭҮК-ийн...
 
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрхЦахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
Цахим эрх, эрх чөлөө ба нэрээ нууцлах эрх
 
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэгүзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг
үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр хүнд гутаах гэмт хэрэг
 
Olon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetseg
Olon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetsegOlon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetseg
Olon ulsiin irgenii erh zui 2005 o.unurtsetseg
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 

олон улсын эрүүгийн шүүх

  • 1. Олон улсын эрүүгийн шүүх 1 Курсын ажлын төлөвлөгөө Оршил Нэгдүгээр бүлэг-Олон улсын эрүүгийн эрх зүйн ойлголт 1.1. Олон улсын эрүүгийн эрх зүйн ерөнхий ойлголт, төрөл 1.2. Олон улсын эрүүгийн гэмт хэргийг шүүх ажиллагаа Хоёрдугаар бүлэг: Олон улсын эрүүгийн шүүх эрх мэдэл, шүүхийн эрх мэдэлээ хэрэгжүүлэх арга зам 2.1. Олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэх үндэсний шүүхийн эрх мэдэл 2.2. Олон улсын эрүүгийншүүх эрх мэдэл, шүүхийн эрх мэдэлээ хэрэгжүүлэх нь Дүгнэлт Эх сурвалж
  • 2. Олон улсын эрүүгийн шүүх 2 Оршил Олон улсын эрх зүй хэмээх нэр томъёог олон улсын түвшинд хамаарах эрх зүйн бүхий л дүрэм журамтай холбон ойлгоно. Улс орнууд хоорондоо хэрхэн харилцаж байгаатай шууд холбогдох олон улсын эрх зүй нь улс хоорондын хамтынажиллагаанд дэмжлэг үзүүлэх, холбогдох дүрэм журмын дагуу урьдчилан сануулах зорилготой. Олон улсын эрх зүйн гол зорилго нь олон улсын энх тайван, тогтвортой байдлыг тогтооход оршдог. Даяаршил хүрээгээ тэлж улам бүр цогц болохын хирээр олон улсын эрх зүйн харилцаа бүр ч чухал болж байна. Өнөөдөр олонхи улс орнуудад тохиолдож буй бэрхшээлийг тухайн улс дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болж байгаа бөгөөд улс орнууд үндэсний хуулиар зохицуулж болдог байсан зарим салбарт орчин цагийн олон улсын эрх зүйн үүрэг өсөн нэмэгдэж байна. Олон улс эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийн гол агуулга нь хүний эрх нь үндэсний асуудал төдийгүй олон улсын асуудал мөн гэдгийг баталгаажуулсанд орших юм. Олон улсын эүүгийн Шүүх нь олон улсын гэмт хэрэгт буруутай хүмүүсийг мөрдөн мөшгөх, гэм буруутай этгээдэд хариуцлага ногдуулах эрхтэй юм. Ийм төрлийн эрхтэй олон улсын шүүх урьд нь байгуулагдаж байсан ч (Нюрнбергийн, Токиогийн, Югославын, Руандын гэх мэт), тэдгээр нь тодорхой хугацаа хийгээд тодорхой нутаг дэвсгэрт үйлдэгдэж байсан олон улсын гэмт хэргийг л авч хэлэлцэх эрхтэй байсан учир хязгаарлагдмал буюу ad hoc-ийн шинжтэй байв. Харин Олон улсын эрүүгийн Шүүх нь түгээмэл шинжтэй бөгөөд тус Шүүхийг байгуулсан гэрээнд нэгдэн орсон улсад үйлдэгдсэн гэмт хэргийг авч хэлэлцэх эрхтэй болсноороо онцлог юм. Монгол улсын хувьд Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлэн хууль эрхийн актууддаа өөрчилөлт оруулах шаардлагатай байгаа юм. Энэ үүднээс энэ сэдвийг сонгон бичсэн болно.
  • 3. Олон улсын эрүүгийн шүүх 3 Нэгдүгээр бүлэг-Олон улсын эрүүгийн эрх зүйн ойлголт 1.1Олон улсын эрүүгийн эрх зүйн ерөнхий ойлголт, төрөл Олон улсын эрх зүйн заалтууд нь дор дурдсан өргөн хүрээнд үйлчилж байна. Үүнд: • Хүч хэрэглэхийг зогсоох: Улс орнууд маргааныг энхийн замаар шийдвэрлэнэ; • Хүний эрх: Хүн бүр үндсэн эрхээ хангуулах эрхтэй (амьд явах, биеийн хувьд халдашгүйбайх, эрх чөлөөтэй байх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бодох, сэтгэх гэх мэт); • Зэвсэгт мөргөлдөөний үед хүмүүсийг хамгаалах: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд зэвсэгт мөргөлдөөний үед иргэд, шархдагсад, дайны олзлогдогчид болон бусад хүмүүсийг хэрхэн хамгаалах тухай заасан байдаг; • Терроризмтэй болон бусад ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх: Үүнийг гагцхүү олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ; • Байгаль орчин: Цаг уурын өөрчлөлтөөс хамгаалах, байгалийн нөөц баялгийг хадгалах нь дэлхий дахины хэмжээнд хэрэгжүүлж байж илүү үр дүнтэй болно; • Худалдаа ба хөгжил: Швейцарь Улс нийт орлогынхоо тал хувийг гадаадаас олдог. Энэ нь олон улсын эрх зүйн тогтвортой, үр дүнтэй орчин бүрдсэний ачаар биеллээ олдог; • Цахилгаан холбоо: Олон улсын дэг журам, зохицуулалтгүйгээр гадаад улстай цахилгаан холбоо тогтоох боломжгүй юм; • Тээвэр: Галт тэрэг болон нисэх онгоцны зорчигчид зорьсон газраа аюулгүй хүрэхэд олон улсын гэрээ шаардлагатай. Олон улсын эрх зүйг улс орнууд, тэдгээрийн үйл хэргийн төлөө бий болгосон юм. Иймээс урт хугацааны туршид улс орнууд гагцхүү олон улсын эрх зүйн субьект байсаар ирсэн
  • 4. Олон улсын эрүүгийн шүүх 4 билээ. Олон улсын эрх зүйд улс орон бүр жижиг том, баян ядуу зэргээсээ үл хамааран бүрэн эрхтэй байдаг. Сүүлийн хэдэн арван жилд НҮБ зэрэг олон улсын байгууллагын үүрэг ихээхэн далайцтайгаар өсөн нэмэгдлээ. Олон улсын хамтын нийгэмлэг нь улс орнууд дангаараа шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг зохицуулах зорилгоор эдгээрийг байгуулсан юм. Өнөөдөр олон улсын байгууллагуудын тоо улс орнуудын тооноос нэгэнт олон болжээ. Гэхдээ цөөхөн хэд нь дэлхий дахинд нөлөөтэй байгууллагууд болсон ба нилээд хэсэг нь НҮБ-ын системийн эсвэл тэдгээртэй холбоотой байгууллагууд юм. Эдгээр олон улсын байгууллагууд нь олон улсын эрх зүйд чухал үүрэгтэйтөдийгүй өмнө нь улс орнууд дангаараа хариуцдаг байсан олон асуудлуудыг өөрсдийн нуруунд үүрч байна. Түүнчлэн, хуулийн олон талт баримт бичгүүд нь маргаангүйгээр эдгээр байгууллагуудад хэлэлцэгдэж байгаагаас тухайн олон улсын байгууллагууд нь олон улсын эрх зүйн хувьд “инкубатор” нь болж байна. Төрийн бус байгууллагууд, үндэстэн дамнасанкомпаниуд, сургалтынтөвүүд зэрэгзасгийн газархоорондын бусад байгууллагууд нь олон улсын эрх зүйд хамааралгүйбайсан. Энэ нь хувь хүнд хамааралтайбайсанч 20 дугаар зууны дунд үеэс хувь хүмүүс олон улсын эрх зүйн хяналтанд урьд урьдаас илүүтэйгээр орох болсон байна. Олон улсын эрх зүйн хамрах хүрээ хувь хүний хамгаалалт, үүрэг хариуцлагын талаар авч үзэх нь их болсон бөгөөд хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын эрүүгийн эрх зүйн салбарууд бүрэлдсэнтэй шууд холбоотой болно. Иймээс хувь хүмүүс эрх эдлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн дагуу олон улсын шүүх болон ижил хэмжээний шүүх эрх мэдэл бүхий хяналтын механизмын өмнө үүрэг хүлээж байна. Уламжлалындагуу олон улсынэрх зүйнь хязгаарлагдмалхүрээнд зөвхөн улс орнуудын харилцааны асуудлыг зохицуулдаг байсан бол орчин цагийн олон улсын эрх зүй нь улс орнууд олон улсын байгууллагуудын бүтцээр дамжуулан хувь хүний өдөр тутмын амьдралд хүртэл хүрч үйлчилж байна. Ньюренбергийн шуух хурлаар  Түрэмгий дайны гэмт хэрэгтэн  Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг  Энх тайвны эсрэг гэмт хэрэг зэрэгт шүүх ажиллагаа явуулсан болно.
  • 5. Олон улсын эрүүгийн шүүх 5 Олон улсын эрх зүй нь олон улсын хамтын нийгэмлэгийн эрх зүйн тогтолцоог бүрэлдүүлэхэд чиглэж байсан бол орчин цагийн олон улсын эрх зүй нь хувь хүний хамгаалалт, энх тунх байдлыг хангах асуудалд анхаарч байна. Ийнхүү олон улсын эрх зүйд үндэстний бүрэн эрхт байдал хэмээх ойлголтын агуулга улс орныг гадны халдлагаас хамгаалах гэсэн хүрээнээс хэдийнэ тэлж иргэдийн аюулгүй, энх тунх амьдрах асуудлыг мөн хамрах болсон юм. Улс орнуудын дотоод хэрэгт олон улсын эрх зүйн нөлөөлөл ихэсч байгаагаас тэдгээрийн ардчилсан, хууль ёсны байдал улам бүр маргаантайболж байна. Үнэн хэрэгтээ олон улсын эрх зүй нь дотоодын хууль тогтоомжоос эрс өөр байдлаар бүрэлддэг. Дотоодын хууль тогтоомжийг ард түмнээс сонгогдсон эсвэл томилогдсон тухайн улс орны төлөөлөгчид боловсруулдаг бол олон улсын эрх зүй нь улс орнуудын засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээний үр дүнд боловсруулагдана. Үндэсний хууль тогтоох үйл явцаас ялгагдахнэг онцлог нь олон улсынгэрээг батлахад тэрбүрсанал хураалт явуулдаггүй. Харин оролцогч улс орнууд зөвшилцөлд хүртэл хэлэлцээ үргэлжилдэг. Олон улсын түвшинд ардчиллын хүчин зүйлс нь улс орны том жижгээс үл хамааран эрх тэгш байх зарчимд тулгуурлана. Гэрээг хүлээн зөвшөөрөх эсэх нь улс орон бүрийн өөрсдийн бүрэн эрхийн асуудал юм. Швейцарь Улсад олон улсын гэрээг засгийн газарт (Холбооны зөвлөл) урьдчилан эрх олгоогүй бол Швейцарийн парламент (Холбооны Ассамблей) баталдаг. Швейцарийн сонгогчид нь
  • 6. Олон улсын эрүүгийн шүүх 6 үндэстний хууль тогтоомжид нөлөөлөх аливаа олон улсын гэрээний талаар сонголтот санал асуулга явуулах эрхтэй байдаг. Зарим тохиолдолд тухайлбал, НҮБ, Европын Холбоонд элсэн орох зэрэг чухал гэрээ батлах бол заавал санал асуулга явуулдаг байна. Швейцарийн иргэд олон улсын эрх зүйг зөрчиж байсанч хамаагүй “хүмүүсийн санаачлага”-ыг байгуулах эрхтэй. Энэхүү эрх нь гагцхүү тарчлаантамлахыг хориглох гэх мэт улс орнууд хэрхэвч үл өөрчилж болох олон улсын эрх зүйн заавал дагаж мөрдөх хэм хэмжээний хувьд хязгаарлагдмал юм. Дэлхийд өөр ямар ч улс орон Швейцарийн нэгэн адил олон улсын гэрээг хамтран тодорхойлох эрхийг ард иргэддээ олгодоггүй. Олон улсын эрх зүй ардчилсан бус байна гэж үзсэн ямар ч хууль тогтоомж өргөн хүрээнд тунхаглагдаагүй байна. 1.2. Олон улсын эрүүгийн гэмтхэргийг шүүх ажиллагаа Олон Улсын Эрүүгийн Шүүх (англ. International Criminal Court, фр. Cour Pénale Internationale; товчоор ICC буюу ICCt,ОУЭШ) нь геноцид,хүнтөрөлхтнийэсрэг гэмт хэрэг,дайны гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүүүсийг шүүх зориулалттай, байнгын шүүх (одоогоор хүчирхийллийн гэмт хэргийн шүүх ажиллагаа явуулж эхлээгүй байгаа) юм. ОУЭШ-ийг байгуулсан явдал нь магадгүй олон улсын хууль зүйд 1945 оноос хойш гарсан хамгийн том шинэчлэл билээ. ОУЭШ-ийг байгуулах үндсэн гэрээ болох Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын тогтоол 2002 оны 7 сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор уг байгууллага байгуулагджээ. Дүрэм ёсоор ОУЭШ нь зөвхөн байгуулагдсанаасаа хойшхи хэргүүдийг шүүх боломжтой юм. Төв нь Нидерландын Хааг хотноо байрлах боловч дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулах боломжтой. 2010 оны 8 сарын байдлаар 111 улс ОУЭШ-ийн гишүүн болоод байна. Сейшель, Сент- Люсиулсууд Ромынтогтоолыг 2010 оны 8 сард соёрхон баталснаар2010 оны 11 сарын1-нд ОУЭШ- ийн 112, 113 дахь гишүүд болохоор болоод буй[10][11] . Түүнчлэн Орос,Америкийн НэгдсэнУлс зэрэг
  • 7. Олон улсын эрүүгийн шүүх 7 35 улс гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хараахансоёрхон баталж амжаагүй байна. Гэхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Энэтхэг зэрэг нэлээн хэдэн улс Ромын гэрээнд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд гарын үсэг зураагүй. Одоогийн байдлаар ОУЭШ нь Хойд Уганда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Дарфур (Судан), Кенид болсон хэрэг явдлуудад мөрдлөг явуулж байгаа бөгөөд 16 хүнийг шүүхэд дуудаад байгаагаас 7 нь нуугдсан хэвээр, 2 нь нас барсан, 4 нь баривчлагдаж, 3 нь сайн дураараа хүрэлцэн иржээ. 2009 оны 1 сарын26-нд ОУЭШ-ийн хамгийн анхны шүүх ажиллагаа болох Конгын цэргийн эрхтэн Томас Лубангагийнэсрэг шүүх ажиллагаа эхэлжээ. Олон улсын гэрээний дагуу үүрэг хүлээхийн учир 1998 онд Ром хотноо Олон улсын эрүүгийн Шүүхийн дүрэм батлагдсаннь олон улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн шинэ үеийн эхлэл болсон юм. Хэдийгээр энэ Шүүхийг байгуулах ажил бүр 1945 оноос хойш эхэлсэн ч хүний эрх хийгээд хувь хүнд хариуцлага ногдуулах нь тухайн улсындотоодын
  • 8. Олон улсын эрүүгийн шүүх 8 асуудал гэж үзэх, мөн Олон улсын эрүүгийн Шүүхээр авч хэлэлцэх асуудал, ялангуяа олон улсын хэмжээний гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар улс орнууд зөвшилцөлд хүрч чадахгүй байсан шалтгаанаар тус Дүрмийг батлах ажил 50 гаруй жилээр хойшлогдсон түүхтэй. Хүний эрх нь уламжлалёсоор аливаа улсын дотоод асуудалгэж тооцогдсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, улс орон бүр өөрийн бүрэн эрхийнхээ хэмжээнд иргэдийнхээ эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоож өгдөг байв. Гэвч нэг улсын эрх мэдэлд аливаа хүмүүсийнхувь заяаг шийдэвэрлэх эрхийг үлдээх нь зарим тохиолдолд ямар аймшигтай үр дүнд хүргэж болдгийг Дэлхийн Хоёрдугаар дайн бидэнд харуулсан билээ. Хүний эрх нь зөвхөн нэг улсын асуудал бус хүн төрөлхтөний нийтлэг асуудал гэх үзэл санаа анх Гүго Гроцийн хүмүүнлэгийн интервенцийн онолд тусгагдсанюм. Энэ нь аливаа нэг улсад хүний эрхийг удаа дараа зөрчих, мөн уг асуудал олныг хамарсанөргөн хүрээтэй шинжтэй бол олон улсын хамтын нийгэмлэг үүнийг үл тэвчих, таслан зогсоохыг тухайн улсаас шаардах, эсхүл олон улсын хамтарсан эсрэг арга хэмжээ авах ёстой гэсэн утгатай байсан бөгөөд үүгээрээ хүний эрхийн асуудлыг олон улсын хэмжээнд урьдахаас өөрөөр авч үзэх эхлэлийг тавьсангэж олон судлаачид үздэг. Хэдийгээр улс орнууд өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхээрээ хаацайлж энэ онолыг эсэргүүцэж байсан боловч 1945 онд батлагдсанНҮБ-ын Дүрмийн 1 дүгээр зүйлд “Эдийн засаг,нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартайолон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзанхүний эрх ба хэн бүхний үндсэн эр чөлөөг хүндэтгэх явдлыг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх талаар олон улсын хамтынажиллагааг хэрэгжүүлэх зорилгыг НҮБ эрхэмлэнэ” гэж заажээ. Мөн “Иргэний ба улс төрийн эрхийн тухай Пакт”–ад оролцогч улс түүнд заасан хүний эрхийг хэрэгжүүлэх үүргийг харилцан хүлээхээр тохиролцсон байдаг бөгөөд тус Пактаар байгуулагдсан Хүний эрхийн Хороо, мөн оролцогч улсууд энэ тохиролцоогоо хэрхэн биелүүлж байгаад харилцан хяналт тавина гэж заажээ. Олон улсын эрүүгийн шүүх хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг үйлдэгчдийг хариуцлага хүлээхгүй, ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх хөшүүрэг болж байгаа төдийгүй хувь хүнийг зөвхөн дотоодын шүүхээр шүүх ёстой гэж үзэх үзэл санаанаас татгалзаж,анх удаа дэлхийн түүхэнд олон улсын хэмжээнд хувь хүнд хариуцлага ногдуулах эрх зүйн суурийг тавсан юм.
  • 9. Олон улсын эрүүгийн шүүх 9 Монгол Улс нь уг гэрээг буюу Ромын Дүрмийг 2002 онд соёрхон баталсанбөгөөд тус Шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй түүнийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтаж, хамтран ажиллах, түүнийг заалтыг хэрэгжүүлэх амлалтыг өгсөн билээ. Аливаа олон улсын гэрээнд нэгдэн орох нь тухайн улсын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжүүлэх үр дагаварыг заавал үүсгэдэг. Олон улсын гэрээ нь олон улсын харилцааны олон төрлийн салбар дахь хамтынажиллагааг хуульчилсан нэг хэлбэр юм. Олон улсын харилцаанд улсаас дээгүүр субъект гэж үгүй. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаанд оролцож буй бүх улсууд тэгш эрхтэй бөгөөд аль нэг улс нь бусад улсыг захирах эрхгүй гэсэн үг юм. Ийм ч учраас олон улсын харилцаанд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөвшилцлийн үндсэн дээр бий болгодог бөгөөд үүний нэг жишээ нь олон улсынгэрээ юм.Олон улсын гэрээ нь тодорхой асуудлаар улс хоорондын болон засгийн газар хоорондын хамтын ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд харилцан бие биедээ өгсөн амлалтыг нь баталгаажуулж байгаа юм. Иймд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ улс орнууд сайн дураар биелүүлж,хэрэгжүүлэх ёстой бөгөөд энэ талаар 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцид[5]олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон улс нь тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ “хууль тогтоох болон захиргааны арга хэмжээ авах замаар хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Тухайлбал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын 1966 оны Пактын 2 дугаар зүйлд: “оролцогч улс нь тус Пактад заасанхүний эрхийг хангах, хэрэгжүүлэх талаар хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна” гэж заасанбайна. Гэвч бүх олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд нэг аргыг хэрэглэнэ гэж ойлгож болохгүй. Тухайн гэрээний зорилго, онцлогоос хамаарч түүнийг хэрэгжүүлэх арга, механизм нь ялгаатай байдаг болно. Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг хэрэгжүүлэх механизм Монгол Улс Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрэмд гарын үсэг зурж, түүнийг хэрэгжүүлэх үүрэгхүлээснээс хойш өдгөө 10 жил өнгөрч байна.Тус Дүрмийг соёрхон баталсанолон улс түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байгаа.Тухайлбал,ХБНГУ,Канада,Франц зэрэг улсууд Олон улсын эрүүгийн шүүхийн РомынДүрмийг хэрэгжүүлэх талаар тусгайхууль баталж, эсхүл холбогдох хуулиуддаа нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Харин манай улс одоо хүртэл энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй юм.
  • 10. Олон улсын эрүүгийн шүүх 10 Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд олон улсын эрүүгийн шүүхийн РомынДүрмийн бүхийл заалтыг үндэсний холбогдох хуулиуддаа заавал тусгах үүргийг түүнд оролцогч улсуудад ногдуулсан байдаггүйнь үнэн юм. Өөрөөр хэлбэл, тус Дүрмийг соёрхон баталсанулс уг Дүрмээр заасан олон улсын эрүүгийн эрх зүйн зарчим, гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын хэмжээнд өөрийн хууль тогтоомжийг заавал нийцүүлэх албагүйбайдаг. Жишээ нь, оролцогч улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрэмд заасанолон улсын гэмт хэрэг үйлдэгчдэд цаазаар авах ял ногдуулахгүй байх заалтыг өөрийн хууль тогтоомжинд заавал тусгах үүргийг хүлээдэггүй. Үүний зэрэгцээ олон улсын эрүүгийн Шүүх нь түүний дүрмийг баталсан буюу уг шүүхийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн улсын нутаг дэвсгэрт олон улсын гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж буй этгээдийг мөрдөнмөшгөх, тэдэнд хариуцлага ногдуулах эрхтэй болдогт гол учир нь байдаг. Энэ утгаараа олон улсын гэмт хэрэг үйлдэгчид нь тэдний амьдарч байгаа эсхүл оршин сууж буй улсад тэдний үйлдсэн гэмт хэргийг хуулиар тодорхойлж өгөөгүй, эсхүл эрх зүйн зохицуулалт байхгүй буюу өөрийн хуульдаа Ромын дүрмийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэх мэт шалтгаанаар хариуцлагаас мултрах боломжгүй болж байгаа юм.
  • 11. Олон улсын эрүүгийн шүүх 11 Хоёрдугаар бүлэг: Олон улсын эрүүгийн шүүх эрх мэдэл, шүүхийн эрх мэдэлээ хэрэгжүүлэх арга зам 2.1. Олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэх үндэсний шүүхийн эрх мэдэл Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромындүрмийг олон улсын нийтийн эрх зүйн үндсэн арван зарчмын нэг болох улс гүрний бүрэн эрх, тусгаар тогтнолын зарчмыг хүндэтгэн болосвруулж баталсанюм. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаанд оролцогч улс бүр нь засаглалаа тогтоох,хууль тогтоох болон шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэх эрхээ бүрэн эдэлнэ гэсэн утгатайюм. Дээр дурьдсаны адилаар улс бүр нь нутаг дэвсгэрийн зарчмынүндсэн дээр өөрийн улсад үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мөрдөн мөшгөх үйл ажиллагаа явуулах болон гэм буруутай этгээдэд хариуцлага ногдуулах эрхтэй бөгөөд энэ эрх мэдлээ эрт дээр үеэс хамгаалж ирсэн. Үүнийг мөн Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрэмд баталгаажуулсан байдаг, тухайлбал тус Дүрмийн 1 дүгээр зүйлийн 1 – д зааснаар“Олон улсын эрүүгийн Шүүхнь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээсэн, энэхүү дүрэмд дурдсан хамгийн ноцтой гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийн хувьд хэргийг нь шүүн таслах үндэсний шүүх байгууллагад нэмэлт хөшүүрэг болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, үндэсний шүүх нь нутаг дэвсгэр дээр нь үйлдэгдсэн, эсхүл хуулиар түүний хэрэг шүүншийдвэрлэх эрх мэдэлд харьяалагдаж байгаа олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэх эрхийг нэн тэргүүнд эдлэх юм. Тухайн улс нь уг хэргийг өөрөө Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгсөн, эсхүл түүнийг шийдвэрлэх хүсэлгүй буюу чадваргүй нөхцөлд л Олон улсын эрүүгийн шүүх нь тухайн хэргийг авч хэлэлцэх эрхтэй болно. Тухайлбал Дүрмийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Олон улсын эрүүгийн шүүх нь хэрэв тухайн улс зохих ёсоор мөрдөн байцаалт явуулах хүсэлгүй буюу үнэхээр чадваргүй тохиолдолд” хэргийг авч хэлэлцэх эрхтэй гэсэн байна. Хэдийгээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрэмд “хүсэлгүй” болон “чадваргүй” гэдгийг тайлбарлаж өгөөгүй ч, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “хүсэлгүй” гэдэгт тухайн улсын эрх бүхий байгууллага нь санаатайгаар олон улсын гэмт хэргийг шалгах, мөрдөн байцаах хүсэлгүй, тухайлбал эрх мэдэл бүхий хүмүүс ньавилгад автагдсан, шүүх,прокурор, мөрдөнбайцаалт явуулах этгээд нь хараат бус байдлаа алдсан буюу гадны нөлөөнд байхыг хэлдэг. Дэлхийн туршлага, практикийг үндэслэхэд олон улсын гэмт хэргийг ихэвчлэн төрийн болон цэргийн өндөр албан
  • 12. Олон улсын эрүүгийн шүүх 12 тушаалтан үйлдэж байсан болохоор тэд нь шүүх болон хууль сахиулах байгууллагад нөлөөлж, хариуцлагаас мултрах тохиолдол ихээхэн гарч байсан байна. Харин “чадваргүй” гэдэгт эрх зүйн болон улс төр, нийгэм, эдийн засгийн бодит байдлын хувьд ийнхүү мөрдөн байцаах буюу шүүн таслах үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг хэлдэг. Жишээлбэл, эрх зүйн хувьд гэдэгт хуулиар олон улсын гэмт хэргийг тодорхойлоогүйгээс болж мөрдөн байцаах буюу шүүх ажиллагаа явуулах боломжгүй байхыг, бодит байдлын хувьд гэдэгт тухайн улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, дайны буюу зэвсэгт мөргөлдөөний байдал бий болсон зэргээс дээрх мөрдөн мөшгөх үйл ажиллагааг явуулж боломжгүй буюу чадваргүй байхыг хэлж болох юм. Дээрхээс харахад,үндэсний шүүх нь өөрөө хэнээр ч шахуулж шаардулалгүйгээр олон улсын гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт явуулах, шүүх эрх мэдэлтэй юм. Гэвч зарим улсад энэ эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ зориудаар “мэдэн будилдаг”, эсхүл санаатайгаар хэрэгжүүлэхгүй байх тохиолдол олонтой гардаг учир олон улсын эрүүгийн шүүх нь олон улсын гэмт хэрэгт буруутай этгээд ял шийтгэлгүй үлдэхээс сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлэх нэмэлт хөшүүрэг болж байгаа юм.Олон улсын эрүүгийн Шүүхнь үндэсний шүүхүүдийнэрх мэдэлд халдаж байна, гаднаас ажилд нь оролцож байна гэж үзэх хүмүүс олон байдаг. Гэтэл олон улсын эрүүгийн шүүх нь ямар нэг гадаад улсын шүүх бус, харин олон улсын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон байгууллага юм. Хэдийгээр Олон улсын эрүүгийн Шүүх нь шаардлагатайнөхцөлд олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэх эрхтэй ч үндэсний шүүх нь энэ эрх мэдлийг нэн тэргүүнд эдэлдэг гэдгийг дахин дурьдах хэрэгтэй юм. Үнэхээр ямар нэг улс РомынДүрмийг хүлээн зөвшөөрч байгаа бол нь түүнд заасан олон улсын гэмт хэргийг олон улсын стандартад (тохируулах) нийцүүлэн авч хэлэлцэх, шийдвэрлэх үүрэгийг хүлээх ёстой нь ойлгомжтой юм. Үүнээс үүдэн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрмийг хэрэгжүүлэхийн тулд үндэснийхээ хуулийг Ромын Дүрэмд нийцүүлэх тухайн улсын үүрэг гарч ирч байгаа юм. Энэхүү нийцүүлэх үйл ажиллагаа нь дараахь зүйлүүдийг анхааран хийгдэх ёстой. Үүнд: гэмт хэргийг Олон улсын Ромын дүрэмд нийцүүлэн тодорхойлох;  тэдгээрт оногдох ялын хэмжээг мөн дүрэмд нийцүүлэн тогтоох;
  • 13. Олон улсын эрүүгийн шүүх 13  хэргийн харьяалалд ямар зарчмыг хэрэглэх (нутаг дэвсгэрийн зарчим уу, хэргийн түгээмэл харьяаллын зарчим уу);  эрүүгийн хариуцлагын талаар Ромын дүрэмд нийцүүлж хуульдаа өөрчлөлт оруулах эсэх (Тухайлбал, захирагчийн, тушаал биелүүлэгчийн хариуцлага гэх мэт)-ийг анхаарах ёстой юм. Олон улсын эрүүгийн Шүүхийн Дүрэмд Олон улсын эрүүгийн шүүхнь дөрвөн төрлийн гэмт хэргийг авч хэлэлцэх эрхтэй гэж заасанч өдгөө дараахь гурван төрлийн гэмт хэргийг авч хэлэлцэх эрхтэй байна. Эдгээр нь геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг; хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг; дайны гэмт хэрэг юм. Дөрөв дэх гэмт хэрэг буюу түрэмгийллийн гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар олон улсын хамтын нийгэмлэг нь зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд түүнийг батлаагүй болохоор Олон улсын эрүүгийн шүүх нь тус хэргийг авч хэлэлцэх эрхийг одоогоор эдэлдэггүй болно. Дээрхтэй уялдан, оролцогч улс нь өөрөө дээрх олон улсын гэмт хэргийг авч хэлэлцэнэ гэж үзэж байгаа бол эдгээр гэмт хэргийг үндэсний хуульдаа тодорхойлох ёстой. Монгол Улсад 2002 онд шинэ Эрүүгийн хуульд батлагдаж,мөн хуулийн XI дүгээр хэсэгт “Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлгийг оруулж өгсөн байгаа. Энэ нь Монгол Улс үндэсний хуульдаа олон улсын эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тусгах, цаашилбал олон улсын гэмт хэрэг үйлдэгчдийг хариуцлагад татах эрх зүйн суурийг тавьсаныг харуулж байгаа. Гэсэн хэдий ч судлаачдынүзэж байгаагаар энэ нь Олон улсын эрүүгийн шүүхийн РомынДүрмийн шаардлагад төдийлэн хүрэхгүй байгаа юм.Миний бие энэ нийтлэлдээ зөвхөн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх механизмын тухай асуудлыгхөндөх зорилго тавьсанучир, Монгол УлсынЭрүүгийн хуулийн олон улсынгэмт хэрэгтэй холбогдолтой заалтуудыг Ромын Дүрэмтэй нийцүүлэн тодотгох асуудал нь тусгайлсан судалгаа шаардах ажил болохыг л тэмдэглэхийг хүсэж байна.
  • 14. Олон улсын эрүүгийн шүүх 14 2.2. Олон улсын эрүүгийн шүүх эрх мэдэл, шүүхийн эрх мэдэлээ хэрэгжүүлэх нь Олон улсын эрүүгийн Шүүхтэй хамтран ажиллах үүрэг Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийн арван зургаан зүйлээс бүрдэх 9 дүгээр хэсэгт тус Шүүхтэй хамтран ажиллах болон түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар өгүүлсэн байдаг. Мөн уг дүрмийн 5 ба 6 дугаар хэсэг, мөн 18, 19,54, 56-59, 72-73 дугаар зүйлүүдэд үүнтэй холбоотой заалтууд агуулагдсан байдаг. Олон улсын эрүүгийн Шүүхийн дүрмийн 86 дугаар зүйл нь аливаа улсын зүгээс олон улсын эрүүгийн Шүүхтэйхамтранажиллахын суурь үндэс болдог юм.Тус зүйлд “Оролцогч улсууд энэхүү дүрмийн заалтындагуу хэрэг шүүншийдвэрлэхэд нь хамаарахгэмт хэргийн мөрдөнбайцаалт болон мөрдөн мөшгөлт явуулахад Шүүхтэй бүх талаар хамтран ажиллана” гэж заажээ. Олон улсын эрүүгийн Шүүхтэйхамтранажиллах нь тус Шүүхийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах нэгэн чухал хөшүүрэг юм. Олон улсын эрүүгийн Шүүх нь өөрөө бий болсон байгууллага биш юм. Энэ нь Югославын цэргийн шүүхийн адил хамтын чармайлтын үндсэн дээр бий болсон учир ганцаараа бие даан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, тухайлбал, өөр бусад улсад байгаа нотлох баримтыг цуглуулах, хохирогч болон гэрчийг хамгаалах, сэжигтэнг шилжүүлэх гээд олон төрлийн тусламжийг холбогдох улсаас авах шаардлага гарна. Жишээлбэл, Югославын цэргийн шүүхийн хүрээнд хоёр түвшний хамтынажиллагааны тогтолцоог тогтоосонбайдаг.Үүнд:үндэсний шүүхүүд өөр хоорондоо хамтран ажиллах, хоёр дахь түвшинд нь үндэсний шүүх нь Югославын асуудлаарх олон улсын шүүхтэй хамтран ажиллах. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромындүрмийн 9 дэх хэсэгт дээрх хоёр түвшин дэх хамтын ажиллагааг хоюуланг нь зааж өгсөн байгаа. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд зааснаар хамтран ажиллах талаар дараахь төрлийн үндсэнхарилцаанууд үүсч байгаа юм.Үүнд:олон улсынэрүүгийн шүүхнь оролцогч улстай хамтран ажиллах; оролцогч улсууд өөр хоорондоо хамтран ажиллах; гэмт хэрэгтнийг олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх; хохирогч болон гэрчийг хамгаалах; хорих ялыг гүйцэтгэх зэрэг юм.
  • 15. Олон улсын эрүүгийн шүүх 15 а) Оролцогч улс нь олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах талаар Дүрмийн 87 дугаар зүйлд заасан байна. Шүүх нь хамтран ажиллах талаар хүсэлтийг оролцогч улсад дипломат шугамаар,эсхүл эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллага буюу бүс нутгийн аливаа холбогдох байгууллагаар дамжуулангаргаж болно. Тэгэхээр оролцогч улс нь шүүхтэйхамтранажиллах талаар эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэгтэй, тухайлбал: нотлох баримтыг цуглуулах, мэдээлэл өгөх, сэжигтэнг баривчилж, шүүхэд хүлээлгэн өгөх бололцоог бүрдүүлсэнбайх ёстой. Зарим улсад энэ үүргийг холбогдох хуулийн гадаадыншүүх болон бусад бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах талаарх заалтанд нэмэлт өөрчлөлт оруулж хэрэгжүүлсэн байдаг. Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромындүрэмд Шүүхээс гаргасанхамтранажиллах талаарх хүсэлтийг биелүүлэхээс тухайн орон татгалзах, эсхүл түүнийг биелүүлэхийг хойшлуулах талаар эдлэх эрхийг мөн заасан байдаг. Үүний зэрэгцээ оролцогч улс нь хүсэлтийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзах буюу хойшлуулсан тохиолдолд түүний эсрэг хориг арга хэмжээ авах боломжгүйболовч, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромындүрмийн оролцогч улсуудын Ассамблей, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн анхаарлыг хандуулах, бий болсон нөхцөл байдлыг авч хэлэлцүүлэх арга хэмжээг зохион байгуулж болохыг мөн дүрэмд тусгасан байдаг. Түүнчлэн ийнхүү татгалзах болон хойшлуулах болсон хууль ёсны шалтгаан нь тухайн хэргийг үндэсний хэмжээнд авч хэлэлцэхээр бэлтгэж байгаа байж болох бөгөөд үүнийг ч харгалзсан байдаг. б) Хоёр дахь харилцаа буюу оролцогч улсууд өөр хоорондоо хамтран ажиллах талаар. Энэ асуудал нь нилээд их маргаан үүсгэсэн юм. Учир нь өөрийн улсын иргэнийг гадаадад улсад шилжүүлэн өгөхгүй гэж зарим улсын үндэсний хууль тогтоомжид заасанбайдаг. Тухайлбал, Монгол Улсын хууль, тогтоомжид Монгол Улсыниргэнийг гадаад улсад шилжүүлэнөгөхгүй тухай заалт байдаг. Тиймээс энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мөн үндэсний хууль тогтоомжид тусгах шаардлагатай юм. в) Өөр нэг харилцаа нь сэжигтэнг олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгөх юм. Энэ нөхцөлд, оролцогч улс нь өөрийн иргэнийг эсхүл өөрийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бөгөөд олон улсын гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа гадаадыниргэн, харьяалалгүйхүнийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэн өгөх асуудал үүсэж байгаа юм. Оролцогч улс нь энэ талаар хамтранажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Гэвч энэ нь олон улсын эсэргүүцлийг нэлээд төрүүлдэг юм. Учир нь дээр дурьдсанчлан ихэнх улсын хууль тогтоомжид өөрийн улсын иргэнийг гадаад улсад шилжүүлэн өгөхгүй гэсэн байдаг бөгөөд зарим улс нь энэхүү заалтаар өөрийн үүргээ хаацайлах хандлага гарч байсан.
  • 16. Олон улсын эрүүгийн шүүх 16 Олон улсын эрүүгийн шүүх нь гадаад улсын шүүх бус бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааны үндсэн дээр бий болсон болохоор олон улсын төлөөлөгчдөөс бүрдэх олон улсын байгууллага юм. Иймд олон улсын эрүүгийн шүүхэд өөрийн иргэнийг хүлээлгэн өгөхийг гадаад улсыншүүхэд шилжүүлэн өгөхтөй адилтган авч үзэж болохгүй юм. Харин өөрийн нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учир болзошгүй байдаг. Гэхдээ гадаад орнуудын туршлагыг судлахад гадаад улсын харьяалалд байгаа гэмт хэргийн сэжигтэнг шилжүүлэх журмыг энэ нөхцөлд хэрэглсэн байдаг. Мөн зарим улсад хэргийн түгээмэл харьяаллын зарчмыг хэрэглэхийг заасан байдаг юм. г) Хохирогч болон гэрчийг хамгаалах талаар Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд онцгойлон анхаарсан байдаг бөгөөд энэ талаар тус дүрмийн 75, 79 болон 87 дугаар зүйлийн 4.9-д тус тус заасан байна. Үүнтэй нийцүүлэн оролцогч улс өөрийн үндэсний хууль тогтоомжиндаа хохирогч болон гэрчийг хамгаалах журмыг тогтоосон байх үүрэгтэй. д) Шүүхийн шийдвэр биелүүлэхэд оролцогч улсын гүйцэтгэх үүрэг. Олон улсын эрүүгийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Шүүх нь оролцогч улстай хамтранажиллах шаардлага гардаг. Олон улсын эрүүгийн Шүүх нь өөрөө хорих байгууллаггүй, мөн тухайн Шүүхээр авч хэлэцсэн гэмт хэргийн хохирогч нь шүүхийн байгаа газраас өөр газар байх,шүүхийн шийдвэрийг оролцогч улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэх нөхцөлд хохирлыг барагдуулах, гэм буруутай этгээдийг ялыг эдлүүлэх ажиллагааг Шүүх ганцаараа хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Ийм учраас оролцогч улс, тэдний эрх бүхий байгууллагатай хамтарч ажиллах, тэднээс тусламж авах хэрэг гардаг. Иймд оролцогч улс тус бүр нь энэ талаар мөн өөрийн үндэсний хуульдаа тусгаж өгөх шаардлагатай болно. Эдгээр орны туршлагыг судлахад Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромындүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд үндсэнхоёр аргыг сонгосон нь харагдажбайна. Тухайлбал, ХБНГУ,Канад зэрэг улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн талаар тусгай хууль баталсан байна. Харин Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг зарим орон өөрийн холбогдох хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Дэлхийн том гүрэн болох АНУ, ОХУ, Япон, Хятад зэрэг улсууд Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг соёрхон батлаагүйбайгаа. Гэвч Олон улсын эрүүгийн Шүүхийн талаар албан ёсны вэб хуудасны мэдээнд Японы Засгийн газар Ромын дүрмийг соёрхон батлах ажлыг
  • 17. Олон улсын эрүүгийн шүүх 17 бэлтгэж, өөрийн хууль тогтоомждоо судалгаа хийж, түүнийг дээрх дүрэмд нийцүүлэх арга хэмжээг судалж байгаа гэж бичсэн байна. Дүгнэлт: Миний бие нь энэхүү курсын ажлыг бичээд олон улсын гэрээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд бүх нөхцөлд үйлчлэх нэг мөр бүхий арга байдаггүй гэдэгийг ойлгож авлаа. Энэ нь тухайн гэрээний онцлог, зорилго, агуулгаас хамаарна. Ихэвчлэнтухайн олон улсынгэрээнд түүнийг хэрэгжүүлэх механизм буюу арга, хэрэгслийг нь зааж өгсөн байдаг. Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх гэдэгт үндсэндээ хоёр зүйлийг ойлгодог болох нь дээрхээс харагдаж байна. Үүнд: нэгдүгээрт, Олон улсын эрүүгийн Шүүхийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн тулд тус дүрмийг соёрхон баталсан улсууд уг шүүхтэй идэвхтэй хамтран ажиллах хоёрдугаарт, хэрэв тухайн улс өөрөө олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан гэмт хэргийг авч хэлэлцэх сонирхолтой бол үндэсний хууль тогтоомжоо Ромын Дүрмийн үзэл санаа, агуулгад нийцүүлэх явдал юм. Хэдийгээр Монгол Улс нь Ромын дүрмийг соёрхон батлаад 10 жилийн нүүр үзэж байгаа ч тус дүрмийг хэрэгжүүлэх ажил манайд үндсэндээ хийгдээгүй болно. Энэ талаар олон улсын эрх зүй судлаачдид олон санал, санаачлага гаргасан боловч, манай улсад энэ ажил төдийлөн урагшилж өгөхгүй байгаа нь үнэн болно. Ер нь манайд сүүлийн үед олон улсын гэрээг соёрхон батлаад,харин түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг огт зохион байгуулахгүй, гүйцэтгэхгүй байх практик илэрхий ажиглагддаг тухай гадаадын судлаачид тэмдэглэх боллоо.
  • 18. Олон улсын эрүүгийн шүүх 18 Өнөө үед олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг соёрхон баталсан100 гаруй улс байгаа. Эдгээрээс Баруун Европын ихэнх орнууд, мөн Азийн орнуудаас Бүгд Найрамдах Солонгос Улс уг дүрмийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг үндсэнд нь бүрэн бүрдүүлсэн байна.
  • 19. Олон улсын эрүүгийн шүүх 19 Эх сурвалж [1] Дайн ба энхийн эрх зүйн тухай [2] Иргэний ба улс төрийн эрхийн тухай Олон улсын Пакт,1966 он, Төрийн мэдээлэл, тусгай дугаар 2005 он [3] Олон улсын эрүүгийн шүүхийн РомынДүрэм, 1998 он, Төрийн мэдээлэл, тусгай дугаар 2005 он [4] Тусгай, онцгой гэсэн утгыг агуулж байгаа. Зохиогчийн тэмдэглэл [5] Улс хоорондын олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенц, 1969 он, Төрийн мэдээлэл, тусгайдугаар [6] Эдийн засаг,нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пакт,1966 он, Төрийн мэдээлэл, тусгай дугаар [7] НҮБ-ынДүрэм,1945 он [8] http://www.iccnow.org