SlideShare a Scribd company logo
1 of 36
*Ч.Төмөрчөдөр, **Д. Отгонбаатар, *Г. Ганбаяр
*Гурванталст ХХК
Токиогийн гудамж,
** ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн
ХОЙД ХЭНТИЙ (ЗААМАР)-Н
МЕЗО-КАЙНОЗОЙН СТРАТИГРАФИ,
АЛТНЫ ШОРООН ХУРИМТЛАЛЫН ТҮВШИНҮҮД
• Оршил
• Судалгааны түүх
• Геологийн тогтоц ба стратиграфийн
нэгжүүд
• Доод цэрд. Хөхтээг формац
• Дээд цэрд-палеоген. Цагаанбулаг формац
• Доод миоцен. Алим формац
• Дээд плиоцен. Хайлааст формац
• Доод-дунд плейстоцен (apQI)
• Дунд плейстоцен (apQII)
• Дээд плейстоцен (apQIII)
• Дээд плейстоцен-Голоцен (dpQIII-IV)
• Голоцен (aQIV)
• Палеогеографи ба геоморфологи
• Дүгнэлт
• Ашигласан материал
АГУУЛГА
Оршил
Хойд Хэнтийн бүс нутагт
алтны томоохон шороон
ордууд байрлах Заамар-
Толгойтын шугаман хотгор
(дарагдмал хөндий)-ын
хэмжээнд дээд цэрд-
палеоген, миоцен, плиоцений
хурдсуудыг ялган, алтны
шороон хуримтлалын шинэ
түвшин илрүүлэх боломжтой
литологи, стратиграфийн
зарим шалгуурыг
тодорхойлохыг хичээлээ.
Судалгааны түүх
Мезозойн төгсгөл кайнозойн үе нь Монголын орны
геологийн тогтоц, уур амьсгалын өөрчлөлтөөс ихээхэн
хамаарсан үе бөгөөд уул нурууд, усан сүлжээ болон
хурдас хуримтлалын ялгаатай нөхцөлд неотектоник
идэвхжил чухал үүрэг гүйцэтгэж байсан (Хосбаяр,
2006; Давхарбаяр нар, 2006; Девяткин, 1981).
Туул болон Заамарын хөндийд доод цэрдийн хурдсыг
анх 1972 онд В.М.Якимов ангилсан ба Туулын хотгорын
захаар илэрсэн цэрдийн хөрзөнг дунд-дээд триасын
Авзага формацад, эсвэл түүнийг хучсан базальтын
хамт дээд триас-доод юрын Могод формацад ялгаж
байсныг 1:50 000 масштабтай зураглалын явцад илүү
нягтарч чулуужсан хөрзөнг Авзага формацад, түүнийг
хучсан сул барьцалдсан хөрзөнг доод цэрдийн Манлай
формацад, хучаас базальтыг кайнозойн түвшинд
хамааруулжээ (Пүрэвсүрэн, Наранцэцэг нар, 1991ф).
Морфологийн хувьд ялгаатай байрлах голын,
гол-хормойн, гол-нуурын, хажуу-хормойн
гаралтай алаг, улаан болон саарал өнгийн
хурдасыг Туулын хөндий түүний баруун
цутгалууд болох Хайлааст, Баянгол, Ар
Наймганы амуудад плиоцений хоёр,
плейстоцений хэд хэдэн нэгжид ангилжээ
(Поздний кайнозой Монголии, 1989).
Мөн Бугант Толгойтын районд алт агуулсан
сэвсгэр хурдсыг плиоценээс голоцены хэд
хэдэн түвшинд ангилсан байдаг (Болотова,
1966; Поздний кайнозой Монголии, 1989;
Девяткин, 19хх).
Геологийн тогтоц ба
стратиграфийн нэгжүүд
Хойд Хэнтий, Заамарын дүүрэг, Туул голын дэнжүүдэд мезо-
кайнозойн хурдсын ангиллыг нарийвчлах зорилгоор өөрсдийн
хээрийн ажиглалтыг өмнөх судлаачдын хэвлэгдсэн болон
фондын мэдээллүүдтэй харьцуулж, тэдгээрийн литологийн
найрлага, харилцан байршил, тархалтыг нарийвчлан, орон
нутгийн стратиграфийн шинэ нэгжүүд ялгахаар дэвшүүлж,
алтны шороон хуримтлалын хэтийн төлвийг тодруулахыг
хичээлээ.
Туулын хотгор нь Хар бухын голын хөндийн адгаас зүүн хойш
Туул голын хөндийн дагуу Гивантын хар сайр, Өгөөмөрийн
хөндий хүртэл ойролцоогоор 3.5 км (3.5-6 км) өргөнтэй, 30 км
үргэлжилнэ.
Заамарын дүүрэгт мезо-кайнозойн хурдсыг доорхи байдлаар
ангилж, алтны шороон хуримтлалд зөвхөн Хойд Хэнтий
төдийгүй бусад бүс нутагт ч анхаарвал зохих литологи-
стратиграфийн шалгуур бүхий доорхи нэгжүүдийг ангиллаа.
Доод цэрд. Хөхтээг формац
Нүүрс агуулсан ногоон саарал хурдас нь Туул
голын баруун бие, гүүр орчим өндөр дэнжийн
хэмжээнд плиоцений улаан хурдсаар хучигдаж
илэрсэн ба өмнөх судлаачид Mongolianella of
sulexsortsrs (scol) фаун агуулсан уг хурдсыг доод
цэрдийн Зүүнбаян формацад хамааруулсан ба
региональ стратиграфийн апт-альб Хөхтээг
горизонтын түвшинд харьцуулагдана. Энэхүү нүүрс
агуулсан саарал хурдас нь Манлай формацад
хамааруулсан бүдүүн хэмхдэст улаан хурдсаар
хучигдах нь гипсометрийн харьцангуй нам түвшинд
илэрч байгаагаас харагдана (“Их алт” компаний
уурхайн урд хэсэгт).
Дээд цэрд-палеоген. Цагаанбулаг формац
Туулын хөндий, Хайлааст багийн төвөөс дээш голын 2 талд Наран толгой
(980.6 м) орчим болон Цагаан булгийн аманд, Алимын хөтлийн зүүн хойд
хэсэгт багахан талбайд гадаргууд илэрсэн улаан-хүрэн, хүрэн өнгийн
наангижин барьцалдуулагчтай, төмөр-манганы ислээр бүрхэгдсэн, сайн
мөлгөржсөн дунд-том хайргат хөрзөнгөөс зонхилон тогтох хурдсыг шинээр
бие даасан нэгж болгон ялгаж байна.
Харин уг хурдсыг өмнөх судлаачид доод цэрдийн Манлай формацид
(Пүрэвсүрэн, Наранцэцэг нар, 1991ф), Толгойт (Бугант)-ын дүүрэгт дунд
плиоцений I болон II зузаалгуудад (Болотова, 1966) ангилсан байдаг.
Цагаанбулаг формац нь миоцен болон плиоцений хурдсаар хучигдсан хэсэгт
гипсометрийн хувьд арай өндөр түвшинд, мөлгөр рельеф үүсгэнэ.
Туулын хөндийгөөс Цагаан булаг руу давсан хөтөл орчим “Тод ундрага”
компаний уурхайн карьерт баруун урагш налуу (21020-30о) байрлалтай
элсжингийн үетэй харьцангуй хатуурч литофикацид автсан, улаан-хүрэн
хөрзөн илэрдэг бөгөөд өрөмдлөгөөр 80 м-т ул гараагүй, уг хурдаст алтны
жижиг мөхлөг тасралтгүй үргэжлэх боловч тогтвортой агуулга бүхий давхарга
тогтоогдоогүй байна.
Цагаанбулаг формацад ангилсан сул барьцалдсан хөрзөн
зонхилох улаан-хүрэн өнгийн шаварлаг (наангижин)
барьцалдуулагчит өвөрмөц хурдас нь Хойд Хэнтийд
Заамараас зүүн хойш Бугант (Толгойт) хүртэл, Хангайд Өлтийн
аманд, Алтайн Өвөр говьд Онгон Улаан, Давхар харын
нуруунд илэрсэн ба Алтайн Өвөр говьд дээд цэрдийн
зүсэлтийн дээд хэсгийн (K2bs) хурдсыг хучиж байрладаг. Энэ
хурдсын тархсан дүүрэг, талбайд алтны шороон хуримтлал
тогтоогдож байгаа нь алтны дарагдмал шороон хуримтлалын
шинэ түвшинг илэрхийлж байна.
Цаашид Цагаанбулаг формацад хамааруулж буй хурдсын
уланд хүртэл өрөмдөж, хэтийн төлвийг үнэлэх нь зүйтэй. Энэ
формацын хурдастай гипсометрийн нэг түвшинд орших
угаагдсан улыг бичил уурхайчид олборлосон нь хэтийн төлөв
сайтай болохыг илэрхийлнэ.
Цагаанбулаг формацыг литологийн онцлог болон
стратиграфийн харьцаанд тулгуурлан дээд цэрд-палеогенд
түвшинд ангилсан ба насны үндэслэлийг нарийвчлах
шаардлагатай.
Доод миоцен. Алим формац
Туулын хөндийн баруун биенд Туул голын дагуу орчин үеийн татамтай
зэрэгцээ орших эртний гольдролд цагаан цайвар өнгийн шохойлог
барьцалдуулагчит хатуу хөрзөнгийн 1-2 м хүртэл тэмдэгт үетэй, улбар-
шаргал, улаан, алаг өнгийн элсэрхэг шавранцар дүүргэгчит хайрга,
хайрганцар, сайргаас бүрдэх хурдас нь Алимын хөтөл орчимд гадаргууд
илэрдэг бөгөөд анх удаа бие даасан нэгжид ялгаж байна.
Алимын хөтлийн баруун хажууд Заамар формацын пелит занарын зузаалаг
болон дээд цэрд-палеогений Цагаанбулаг формацад хамааруулж буй хурдас
дээр хучсан хил зааг илэрдэг. Түүнчлэн Алимын (Бага Хайлааст) амны адаг
хэсэгт “Аргоулд” компаний карьерт доод миоцений Алим формацад ялгаж
буй улбар, алаг өнгийн хурдас дээр зүүн хойноос баруун урагш чиглэсэн 200о
налуу шилжээсээр ул суурийн пелит занар 200 м орчим шилжилттэй
(амплититут) тохоос хагарлаар хучсан байдаг (Зураг 2). Энэхүү хэвтээ
чиглэлийн шинэхэн тектоник үйлчлэлийн нөлөөгөөр алаг өнгийн хурдас
тохролын гадаргуу орчимд деформацид орж атираажсан ба хагарлаас
холдох тусам атираажил суларч ердийн хэвтээ байрлалтай болдог. Алим
формацад ангилж буй хурдас болон тохоос хагарал нь үл нийцлэгээр
плиоцений улаан өнгийн шаварлаг хурдсаар хучигддаг (Зураг 2). Мөн дээрх
чиглэлтэй зэрэгцээ байрлалтай тохоос хагарал Хайлаастын амны адаг хэсэгт
“Платиниум ланд” компаний карьерт ажиглагдсан.
Алим формацын хурдас нь Туулын хөндийн эхэнд Туул-Хар бухын
голын уулзвараас дээш, голын зүүн биенд илэрсэн 14±3 с/ж буюу
дунд миоцений настай базальтаар хучигддаг (Девяткин, 2004). Энэхүү
базальтын бялхалт болон доод миоценд хамааруулсан Алим
формацын хурдас дээгүүр тохорсон хагарлын динамик процесс орон
зай, цаг хугацааны хувьд давхцаж байна.
Уг алаг өнгийн хурдсын ул суурийн хэсэг дэх үйлдвэрлэлийн
агуулгатай алтны шороон хуримтлалыг хэд хэдэн уурхай нь олборлож
байна. Алим формацын алтны сорьц нь харьцангуй бага 825-850
орчим байгаа нь ангижрах нөхцлийг илэрхийлнэ.
Алим формацын хурдас нь Шарын голоор дамжин Хойд Хэнтийн
Толгойт (Бугант)-ын дүүрэг хүртэл үргэлжлэх структурын шалгууртай
ба Бугант-Толгойтын дүүрэгт явуулсан хайгуулын ажлаар ангилсан
кайнозойн стратиграфийн нэгжүүдээс III зузаалгийн (Болотова, 1966)
алаг цайвар өнгийн шохойлог шаврын үетэй хурдастай литологийн
шинжээрээ дүйдэг.
Дунд миоцены базальт болон доод
миоцены Алим формацын хурдсын гарш
14 с/ж базальт
Алим формац
14 с/ж настай базальт
“Туул дэнж” уурхайд
ажиглагдах доод миоцены
Алим формацын хурдас
Алим формац нь литологийн бүтэц болон геохронологийн
түвшинээрээ Хангайн өврийн тэгширлийн гадаргуу, Нууруудын
хөндийн хойд захаар ялгагддаг 13 с/ж настай базальтаар хучигдсан
Луу формацтай анологи (дүйцэл) (Hock et al., 1997) төдийгүй алтны
дарагдмал шороон хуримтлалын мөчлөг ч тохирч байгаа юм
(Ганбаяр нар, 2015). Зарим судлаачид Таац-Түйн голын дүүрэгт Луу
формацыг дунд-дээд олигоценд хамааруулж алтны шижирмэг
хуримтлалын хувьд хэтийн төлөвтэйг тогтоон, кайнозойн базальтын
бялхалт Түйн голын гольдролыг өөрчилсөн гэсэн санааг дэвшүүлсэн
байдаг (Даваадулам, 2011).
Цаашид энэхүү шохойлог барьцалдуулагчит хөрзөнгийн тэмдэгт
үетэй цайвар, алаг өнгийн шаварлаг-элсэрхэг дүүргэгчит хурдсыг
нарийвчлан судлаж, стратиграфийн шинэ түвшинд алтны шороон
хуримтлалын хэтийн төлөвтэй талбай ялган, үнэлэх боломжтой.
Дээд плиоцен. Хайлааст формац
Хайгуулын ажлаар Туулын хөндий болон түүний цутгалуудын
хэмжээнд плейстоцений хурдас доор дарагдмал байдлаар
байрлах улаан, шаравтар өнгийн, хүчтэй өгөршсөн, сайн
мөлгөржсөн хайрга, хайрганцар, элснээс тогтох голын гаралтай
10-20 м зузаан хурдсыг илрүүлж, плиоценд ангилсан байна
(Цэрэн-Очир, 2015).
Дээд плиоцений “Улаан өнгийн” гэж нэрлэгдсэн энэ хурдас нь
Туул, Заамарын хөндийн болон түүний бараг бүх цутгалуудад
тархсан ба гадаргууд илэрсэн гарш бага боловч Алимын хөтөл
дээр Цагаанбулаг болон Алим формацыг хучиж илэрдэг.
Энэхүү гол, гол-хормой, гол-нуурын гаралтай хурдас нь дээд
болон доод дэд зузаалгуудад хуваагддаг.
Доод дэд зузаалаг нь арай улбар шаргал өнгийн элсэрхэг-
шаварлаг дүүргэгчит (20%), дундаас сайн мөлгөржсөн төмөр,
мангааны ислээр бүрхэгдсэн халтар хайргат, хайрга сайргаас
бүрдэх ба ул суурийн хэсэгтээ алтны үйлдвэрлэлийн
агуулгатай давхаргыг агуулна.
Заамарын дүүрэгт хайгуулын ажлаар анх Туулын хөндий
болон түүний цутгалуудын хэмжээнд плейстоцений хурдас
доор дарагдмал байдлаар байрлах улаан, шаравтар өнгийн,
эрчимтэй өгөршсөн, сайн мөлгөржсөн хайрга, хайрганцар,
элснээс голлон тогтох голын гаралтай 10-20 м зузаан хурдсыг
илрүүлж, плиоценд ангилсан байна (Кто, 2015). Цэрэн-Очир
Дээд плиоцений “Улаан өнгийн” гэж нэрлэгдсэн энэ хурдас нь
Туул, Заамарын хөндийн болон түүний бараг бүх цутгалуудад
тархсан ба гадаргууд илэрсэн гарш бага боловч Алимын хөтөл
дээр Цагаанбулаг болон Алим формацыг хучиж илэрдэг.
Энэхүү гол, гол-хормой, гол-нуурын гаралтай хурдаст том
хэмжээний хайрга зонхилж шавар, элс, хайрганцараар
дүүргэгдсэн хурдас нь дээд болон доод дэд зузаалгуудад
хуваагддаг.
Доод дэд зузаалаг нь арай улбар шаргал өнгийн элсэрхэг-
шаварлаг дүүргэгчит (20%), дундаас сайн мөлгөржсөн төмөр,
мангааны ислээр бүрхэгдсэн халтар хайргат, хайрга сайргаас
бүрдэх ба ул хэсэгтээ алтны үйлдвэрлэлийн агуулгатай
давхаргыг агуулна.
Хайлаастын ам, Алимын амны адаг хэсэг, уурхайд ажиглагдах
миоцений Алим, плиоцений Хайлааст формацын харьцаа
Дээд дэд зузаалаг нь улаан, улбар-шаргал өнгийн шавар,
элсэрхэг-шаврын болон элсэрхэг дүүргэгчит хайргын үетэй
шавар, шавранцар дүүргэгчтэй (40-50%) муухан мөлгөржсөн
дунд, том хайргат хурдас бөгөөд энэ түвшнээс хирс, нохой,
жижиг мэрэгч болон бусад хөхтөн амьтдын үлдвэр олддог.
Доод дэд зузаалгийн үйлдвэрлэлийн агуулгатай давхаргаас
ихэнхи уурхай олборлолт явуулж байгаа ба сорьц 920 дээш
байдаг нь исэлдэх орчинд хуримтлагдсаныг илэрхийлж байна.
Туул голын баруун дэнж, Урд Дэлэнгийн алтны шороон ордын
уурхайн улаан өнгийн шаварлаг хурдсаас Д.Дашдаваа
цуглуулж, Д.Дашзэвэг тодорхойлсон нохойны өвөг болох Капус
хэмээх үлдвэрийг 2.5 с/ж буюу дээд плиоценд хамааруулсан
байдаг.
Хайлааст формацын хурдас нь зүүн хойш чиглэсэн региональ
шугаман хотгорын дагуу Шарын голоор дамжин Толгойт
(Бугант)-ын дүүрэг хүртэл илэрсэн бөгөөд Болотова (1966)-ийн
IV зузаалгийн хүрэн-шаргал өнгийн, хайрга бүхий элсэрхэг
хурдастай литологийн шинжээрээ дүйцдэг. Болотова (1966)
энэхүү улаан өнгийн шаварлаг хурдсыг доод дөрөвдөгчид
хамааруулсан ба хамгийн баян алтны агуулгатай гэж
тодорхойлсон байна.
Дөрөвдөгч
Заамарын дүүрэгт плейстоцен, голоцений
хурдсуудыг орчин үеийн голын хөндийг дүүргэх
татам, татмын дээрх I дэнжийн хэмжээнд тархсан
голоцений, татмын дээрх II дэнж болон бэл-хормой
хэсгүүдэд тархсан дээд плейстоцен-голоцений,
үлдэгдэл I дэнжийн хэмжээнд илрэх дунд-дээд
плейстоцений, үлдэгдэл II дэнжийн хэмжээнд
хуримтлагдсан доод-дунд плейстоцений хэмээн
тоймлон авч үзлээ.
• Доод-дунд плейстоцен (apQI-II)
• Дунд-дээд плейстоцен (apQII-III)
• Дээд плейстоцен-голоцен (dpQIII-IV)
• Голоцен (aQIV)
Доод-дунд плейстоцен (apQI-II)
Туул голын үлдэгдэл өндөр дэнжийн (2-р) хэмжээнд
маш багахан талбайд илэрсэн (Баянголын полигоны
голын эсрэг талын Өндөр дэнжийн хэмжээнд) голын
гаралтай, 3-5м багахан зузаантай саарал өнгийн
элсэнцэр, элсэрхэг шавранцар дүүргэгчит хайргаас
голлон тогтох хурдсыг доод-дунд плейстоценд
хамааруулан ялгасан. Энэхүү үлдэгдэл өндөр
дэнжийн хэмжээнд маш бага тархалттай хурдас нь
региональ стратиграфийн түвшинд Гошуу, Хүнхүрээ
формацын түвшинд харьцуулагдах бөгөөд
харьцангуй хуурай, сэрүүн уур амьсгал зонхилж
байсныг хайргын гадаргуу шохойлог түрхэц
илэрхийлнэ. Туул голын татмын хэмжээнд илэрсэн
орчин үеийн голын хурдсын зүсэлтийн доод хэсэгт
гадаргуугаас 10м гүнд 2-3м зузаантай шаргал,
ногоон өнгийн алт агуулсан давхарга тогтоогддог нь
доод-дунд, дунд-дээд плейстоцений хурдас байх
талтай.
Дунд-дээд плейстоцен (apQII-III)
Туулын татам дээрх 2-5 м өндөр дэнж, 10-20 м үлдэгдэл нэгдүгээр дэнж
буюу цутгалуудын өндөр дэнжид өргөн тархсан гол төлөв гол-хормойн
гаралтай хурдсыг дунд-дээд плейстоценд ялгадаг.
Хойд Хэнтийд Толгойтын голын нэг цутгал болох Намагт хоолойн өндөр
дэнжийн хурдсаас Mammutus primugenus /Blum/ олсон нь дээд
плейстоцены үед хамаарагдана. Энэ хурдастай ялгаж буй хурдас
литологи, геоморфологийн хувьд дүйж байна. Дунд-дээд плейстоцений
голын хурдас нь үлдэгдэл II дэнжийн гольдролын болон татмын фациас
бүрдэх бөгөөд баялаг алт агуулдаг гольдролын хурдас нь сайн, дунд,
мөлгөржсөн хайрга, хайрганцраас голлон бүрдэх бөгөөд дотроо элс,
элсэнцэр, шаврын мэшилтэй. Хурдсын онцлог нь саарал өнгө болон
мөлгөржилд өртөөгүй хэмхдэс элбэг байдаг. Туулын цутгалуудын хөндийд
дээд плейстоцены хурдаст том хэмжээтэй хайрга, бул чулуу нэмэгдэх нь
бий. Холчийн хөндий, Ар хөндий зэрэг өргөн цутгалуудад дээд
плейстоцены хурдас нь шаварлаг ихтэй гол-хормойн гаралтай байна.
Зүсэлтийн дээд хэсгийг элс, хайрганцар, хайрганы үетэй, саарал өнгийн
шавранцар бүрдүүлнэ. Шавранцар дотор мөлгөрæөөгүй элсэн чулуу,
занарын үйртэс ч тохиолдоно. Дунд-дээд плейстоцены хурдсын нийт
зузаан нь 8-12 метрээс 20-30 м хүрдэг байна.
Энэ хурдас нь Толгойд Бугантын районд Болотова (1966)-ийн V зузаалаг
бөгөөд региональ стратиграфийн түвшинд Байгалийн чандын Кривоярын
горизонт, манай Хүнхүрээ (Налайх)-ийн түвшинд харьцуулагдана.
Дээд плейстоцен-голоцен (dpQIII-IV)
Уг делюви-пролювийн гаралтай хурдас маш өргөн
тархалттай бөгөөд уулсын бэл хормойн шлейф, жалга
судгийн хошуурсан туугдас, өргөн хөндийнүүдийн хучаас
хурдсыг бүрдүүлэгч огт мөлгөржөөгүй, муу мөлгөржсөн олон
тооны хэмхдэс бүхий ямар ч ялгаралгүй шавранцар хурдас
юм. Шавранцарт шар саарал, цайвар саарал, бор саарал
өнгө зонхилдог. Ихэнх тохиолдолд хучиж буй дэнжийн
хурдсуудтайгаа аажим шилждэг.
Заамарын хөндийд өрөмдсөн 5 цооногт дээд плейстоцен-
голоцены хурдас нь 4 м зузаан, боровтор саарал өнгөтэй,
хэмхдэс ганц нэг хайрга бүхий шавранцар байна. Хэмхдэс,
үйртэс, хайрганы хэмжээ нь 20-30% хүрнэ. Хурдсын нийт
зузаан нь 10 м орчим ба зарим газар түүнээс ч илүү байна.
Шлихийн сорьцлолтын үр дүнгээс үзэхвэд энэ насны хурдас
нь гарал үүслийн онцлогоос шалтгаалан алтны
үйлдвэрлэлийн агуулга өгөхүйц хуримтлал үүсгэдэггүй.
Голоцен (aQIV)
Орчин үеийн хурдас нь гарал үүслээрээ гол, гол-хормой, хормойн болон
гол-нуурын гаралтай, сайн ялгараагүй нийлмэл найрлагатай байдаг.
Голын (аQIV) гаралтай хуримтлал нь Туул, Хар бух, Нарийн гол болон
тэдний цутгал голуудын татам, гольдролыг дүүргэх гольдролын татмын
фациас тогтох саарал өнгийн хурдас. Гольдролын фаци нь элс, шавар,
шавранцар, хайрганцрын үе, линз бүхий сайн мөлгөржсөнөөс өнцөглөсөн
хүртэлх хайргархаг хурдас. Хайргыг дүүргэгч элсэрхэг хурдсын нэг онцлог
нь плейстоценийг бодвол мөхлөгийн хэмжээ томрох хандлага
ажиглагдана. Голын хурдсын зузаан нь Туулын хөндийд 2.5-7.0 м байхад
доош суусан Заамарын хөндийн хэсэг, Хар бухын голд 16-18 м хүрнэ.
Гольдролын фацид орчин үеийн алтны шороон орд агуулагдана.
Гольдролын фацийн хурдас нь саарал өнгийн шавранцар, лаг шавар,
элсэнцэр, элс зэргээс бүрдэх татмын фациар хучигдана. Татмын фацийн
зузаан нь 0.0-3.0 м орчим ба Заамарын хөндийн доод хэсгээр 12 м хүрнэ.
Нийт голын хурдсын зузаан нь 30 м болдог. Гол-хормойн гаралтай
хуримтлал нь томоохон голуудын жижиг цутгал, амнуудын гольдролын ба
татмын фацийн шар хүрэн, хүрэн саарал, саарал өнгийн хурдсууд юм.
Татмын фацид үйрмэг, үйртэс хайрга бүхий хүрэвтэр саарал өнгөтэй
шавранцрыг хамруулж болно. Шавранцрын зузаан нь 1-12 м-н хооронд
хэлбэлзэнэ. Түүний доорх элс-хайрганцар болон хайрга-хайрганцарын
хурдсыг гольдролын фаци гэж үздэг. Элс, хайрганцар нь хүрэвтэр саарал
өнгөтэй, голдуу сайн, дунд, заримдаа маш сайн мөлгөржсөн хайргат,
шавар багатайгаараа онцлогтой. Эдгээр хурдсууд нь Хойд Хэнтийн
дүүрэгт Болотова (1966)-ийн VI зузаалгийн зузаалгийн хурдас болно.
Палеогеографи ба геоморфологи
Хойд Хэнтийн дүүрэг нь хожуу мезозойн үеэс сэрүүвтэр, чийглэг уур амьсгал зонхилсон бүс нутаг
байсан бөгөөд нүүрслэг занар, нүүрсний давхаргууд агуулсан элсжин, зануужин, хөрзөн бүхий апт-
альбын терриген зузаалаг хуримтлагджээ (Хосбаяр, 2006). Энэ цаг үе нь Монгол орны хожуу мезозойн
рифтийн хөгжилд хамаарагдах бөгөөд түрүү цэрдийн цаг үеийн структур нь хуримтлалын нөхцлөөс
хамааран вулканоген, вулканоген-терриген, нүүрс агуулсан саарал өнгийн терриген улаан өнгийн
терриген-карбонат хурдсаар дүүргэгдсэн грабен, грабен-синклиналиудаас бүрдэнэ (Бадамгарав нар,
2010).
Хожуу цэрдийн үед Монгол орны структур түүний дотор Хойд Хэнтийд хурдас хуримтлалын горимд
эрс өөрчлөгдөж, хуурай, халуун хоорондоо хоолой, хүзүүвчээр холбогдсон хотгоруудад эх газрын
улаан, улаан алаг, цайвар өнгийн нуурын, нуур-намгийн, голын болон тэдгээрийн завсрын фацийн
хурдас хуримтлагдсан байна. Энэ үеэс палеогенийг дуустал хуурай, халуун уур амьсгал 49-р
өргөргөөс урагш бүх нутгийг хамарсан байна (Хосбаяр, 2006; Мурзаев, 1949). Энэ үе нь геологийн
хөгжлийн түүхэн шатлалаараа хожуу цэрд-түрүү кайнозойн рифтийн дараах субплатоформын шатны
структур бөгөөд саарал, улаан өнгийн терриген, терриген-карбонат формацууд (Бадамгарав нар,
2010) ихэвчлэн налуу денудацийн гадаргуу үүсгэх (Нагибина, 1995) боловч шинэхэн тектоник
хагарлуудын дагуу хүчтэй деформацид автсан байдаг (Сunningham et al., 1996; 1997). Геологи, уур
амьсгалын өөрчлөлтөөс хамаарч хурдсын найрлага болон палеонологийн комплекст эрс өөрчлөлт
гарсан байна (Хосбаяр, 2006).
Неогений үед Монгол орны нутаг газарзүйн хувьд огцом өөрчлөлтөд орж, энэ нь уул нурууд, усан
сүлжээний хуваарилалтад тусгалаа олжээ. Миоцений үед томоохон хотгоруудад хурдас хуримтлал
эрчимтэй явагдаж нуурын, нуур-намгийн, бэл, хормойн болон голын фациудад ангилагдах бөгөөд
литологийн найрлагаас дулаан чийглэгдүү болон хуурай халуун уур амьсгал ээлжилж байжээ.
Плиоцений үед хуурай, халуун нөхцөл давамгайлж, хааяа зөөлөн чийглэг үетэй ээлжилж байсныг
хурдсын литологийн найрлага илэрхийлнэ. Плиоцений хурдас нь голын, бэл хормойн, нуур-намгийн,
эргийн фацийн хэв шинжтэй хурдсаас бүрдэж, харьцангуй өргөн талбайд тархсан ба хурдас
хуримлалын горимд эрс өөрчлөлт гарчээ (Хосбаяр, 2006).
Тодруулбал дээд цэрдээс миоценийг дамжин плиоцен хүртэл хугацаанд Алтайн
уулархаг бүс, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Хангай-Хэнтийн нуруу,
Дорнод болон Говийн бүс нутаг хоорондоо хоолойгоор холбогдсон жижиг
өргөгдлүүүдээр зааглагдах тэгш өндөрлөгүүд байсан ба Хангай нуруунаас эхтэй
голууд урагш Говь руу, Хэнтийн уулархаг мужаас эхтэй Туул, Хараа болон
тэдгээртэй зэрэгцээ хөндийнүүдийн усан сүлжээ зүүн хойноос баруун урагш буюу
Хойд Хэнтийн голууд Дашинчилэн, Баян нуурын хотгорын, өмнөд Хэнтийн голууд
Баян-Өнжүүл, Төхөмийн чиглэлд урсгалтай байсан (Мурзаев, 1948а; 1948б; 1949).
Харин плиоцений дунд-төгсгөлийн үеэс шинэхэн тектоник хөдөлгөөний
идэвхжилийн нөлөөгөөр усан сүлжээний тогтолцоо өөрчлөгдөж Завхан гол баруун
хойшоо, Туул голын гольдрол Хустайн нурууны өмнүүр баруун хойш эргэж Хар
бухын тууриас зүүн хойш Орхон Туулын чиглэлд өөрчлөгдсөн (Мурзаев, 1948а;
1948б).
Хангайн дүүрэгт Жаргалантын нурууны усан сүлжээ плиоцений үед миоценээс
өөрчлөгдөж, алт агуулсан хурдас нэг хөндийгөөс нөгөөд шилжсэн гэж үзсэн байна
(Давхарбаяр нар, 2006).
Миоцен-түрүү плиоцений хурдас кайнозойн рифтийн өмнөх, хожуу плиоцен-
плейстоцений хурдас нь хожуу кайнозойн рифтийн структуруудэд хамаарагдана
(Девяткин, 2004; Бадамгарав нар, 2010; Чеховский, 2013).
Хожуу кайнозойн грабен, горст структурууд рифтийн залуу базальтын бялхалтыг
дагуулсан байдаг (Мурзаев, 1949).
Стратиграфийн харьцуулалтын бүдүүвч
Дүгнэлт
Заамарын дүүрэгт явуулсан судалгаагаар Заамар-
Толгойтын алтны шороон хуримтлалын шугаман
хотгорын хэмжээнд хожуу мезозой-кайнозойн
стратиграфийн бүдүүвчийг шинэчлэн, алтны шороон
хуримтлалын стратиграфийн болон литологийн
тодорхой шалгууруудыг шинээр дэвшүүлж байна.
1. Заамар-Толгойтын алтны шороон хуримтлалын
шугаман хотгорын баруун өмнөд буюу Заамарын
дүүрэгт триасын хөрзөн болон болон ногоон
саарал өнгийн доод цэрдийн хурдас бага
хэмжээтэй илэрч байгаа нь мезозойн эхэн үеэс энэ
дүүрэг хотгор структур байсныг илэрхийлнэ.
2. Дээд цэрд-палеогенийн Цагаанбулаг формацад хамааруулж буй улаан-
хүрэн өнгийн хурдас Заамар болон Толгойтын дүүрэгт илэрч байгаа нь уг
хурдас шугаман хотгорын хэмжээнд өргөн тархалттай байсныг харуулна. Уг
хурдсыг шинээр орон нутгийн стратиграфийн нэгжид ангилах саналыг
дэвшүүлж, энэ түвшинд алтны дарагдмал шороон орд илрүүлэх боломжтой
гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр доод цэрдийн Манлай формацад ангилсан
хурдсын нилээд нь бидний Цагаанбулаг формацын түвшинд ангилагдаж
байгаа нь цаашид Манлай формацыг нягталж судлах шаардлагатайг
харуулна.
3. Доод-дунд миоцений Алим формацад хамааруулж буй 14с/ж үнэмлэхүй
настай базальтаар хучигдсан, цайвар алаг өнгийн элсэрхэг дүүргэгчтэй
хайрга зонхилсон хурдсыг Заамар болон Хойд Хэнтийн дүүрэгт шинээр
орон нутгийн стратиграфийн нэгжид ангилж, региональ түвшинд Луу
формацтай адилтгаж байна. Уг формацын дотор миоценд явагдсан налуу
шилжилт, тохоос хагарал тогтоогдсон нь хучаас базальтын үүсэлтэй цаг
хугацааны хувьд давхцах бөгөөд ул суурийн хэсэг дэх алтны давхаргыг
зарим ААН олборлож байна.
4. Дунд-дээд плиоцений Хайлааст формац амьтны үлдвэрээр нас нь
баталгаажсан улаан, улаан ягаан өнгийн шаварлаг дүүргэгчит, ховор
хэмхдэст хурдсаас тогтох бөгөөд доод зузаалаг дахь алтны давхаргыг
ихэнх томоохон уурхай олборлож байна.
5. Плейстоцен-голоцений хурдсуудыг тоймлон авч үзсэн бөгөөд дунд-дээд
плейстоцений хурдас нь үйлдвэрлэлийн илүү ач холбогдолтой хуримтлал
агуулдаг.
6. Хойд Хэнтийн дүүрэгт дээд цэрд-палеогений Цагаанбулагийн цаг үед
харьцангуй чийглэг, халуун уур амьсгал, доод-дунд миоцений Алимын цаг
үед чийглэг, дулаан болон хуурай, сэрүүн болон уур амьсгал ээлжилсэн,
харин плиоцений Хайлаастын цаг үед хуурай, халуун нөхцөл давамгайлж
байсан боловч хааяа зөөлөн чийглэг үетэй хоршиж байсан нь хурдсын
литологийн найрлагаар тодорхойлогдоно.
7. Шинээр ангилсан Цагаанбулаг болон Алим формац нь хожуу мезозойн
рифтийн дараах структурт үүссэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй
холбоотойгоор харилцан адилгүй исэлдэл, өгөршлийн процесст автжээ.
8. Неогений үеэс уул нурууд болон голуудын усан сүлжээ өнөөгийн төрхөө
олж эхэлсэн боловч неотектоникийн хүчин зүйлүүдээс хамаарч хэд хэдэн
удаа гольдролын чиглэл өөрчлөгдсөн байна. Хангай болон Хойд Хэнтийн
усан сүлжээ өөрчлөгдсөнтэй холбоотой алтны шороон хуримтлал,
тэдгээрийн тархалт ч өөрчлөгдөж байжээ.
9. Миоцений хурдас дахь алт харьцангуй бага сорьцтой нь ангижрах буюу
хаалттай системд, плиоцений хурдас дахь алт сорьц өндөртэй байгаа нь
исэлдэх буюу нээлттэй систем зонхилсон орчинд хуримтлагджээ.
10. Зүүн хойноос баруун урагш чиглэсэн кайнозойн шинэхэн тектоник
хагарлууд нь миоцений үеийн алт агуулсан давхаргыг дуплекс болгож
ашигт давхарга нэмэгдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэжээ.
Ашигласан материал
• Бадамгарав Ж., Бадамгарав Д., Дэмбэрэлдагва Ц., нар, 2010. Монгол улсын
мезозой-кайнозойн тектоник ба минерагений 1:1 000 000-ын масштабын зургийн
тайлбар бичиг. Улаанбаатар, 90х.
• Болотова Н.Я. 1966. К стратиграфии кайнозойских отложений Северо-Восточной
Монголии. В кн.: Материалы по геологии Монгольской народной Республики, Недра,
Москва, с. 79-85.
• Борисоглебская М.Б. 1981. Новый вид обезьяны (Mammalia, Primates) из плиоцена
Северной Монголии. В кн.: испокаемые позвночные Монголии, труды, вып. 15, М.:
изд. Наука, с. 95-107.
• Ганбаяр Г., Төмөрчөдөр Ч. 2015. Доод миоцений Луу формацын фацийн онцлог,
түүний алтжилт. Хайгуулчин, дугаар 53, х. 135-141.
• Даваадулам О. 2011. Тэвшийн өврийн алтны шижэрмэгэн ордын гарал үүслийн
судалгаа. Хайгуулчин, дугаар 1, х. 81-86.
• Дашдаваа 1981
• Девяткин Е.В. 1981 Кайнозой внутренней Азии. Труды, вып. 27, М.: изд. Наука, 196с.
• Девяткин Е.В. 2004. Геохронологи кайнозойских базальтов Монголии и их связь со
структурами новейшего этапа. Стратиграфия, геологическая коррелиация, т. 12, н.
2, с. 102-114.
• Давхарбаяр Д., Доржготов Д. 2006. Жаргалантын нурууны усан сүлжээний хөгжил ба
алтны шороон хуримтлал. МУИС, ГГФ, Геологийн асуудлууд, дугаар 270 (08), х. 131-
136.
• Мурзаев Э.М. 1948а. Котловина Больших озер в Западной Монголии и
присхождение ее ландшафтов. Труды, Второго Всесоюзного географического
• Мурзаев Э.М. 1948б. К физико-геогеографическому районированив МНР. Проблемы
физической географии, вып., 13, АН СССР, М.-Л.
• Мурзаев Э.М. 1949. К палеогеографии Северной Гоби. Тр. Монгольской комиссии, АН
СССР, вып., 38, изд. АН СССР.
• Нагибина М.С. 1995. Осадочные и вулканогенно-осадочные формации орогенной
(континентальной) стадии разветии. Группа молласных формации. В кн.:
Геологичесчие формации Монголии. Москва, из. Шаг, с. 39-63.
• Поздний кайнозой Монголии, 1989. Труды, вып. 47, М.: Наука, 216с.
• Пүрэвсүрэн, Наранцэцэг нар, 1992ф. Заамарын алтны хүдэржилтийн зангилааны
өмнөд хэсэгт хийсэн 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын
үр дүнгийн тайлан, тайлангийн дугаар 4597.
• Салтыковский А.Я., Геншафт Ю.С., Аракелянц М.М., 1984. Калиевые базальтоиды в
кайнозое Монголии (Вулканический ареал оз. Угей). Вулканология и сефсмология, н.
5, с. 60-73.
• Хосбаяр П. 2006. Монгол орны мезозой ба кайнозойн эриний эртний газарзүй, уур
амьсгал, Улаанбаатар, 184х.
• Чеховский Ю.Г. 2013. Седиментогенез и вулканогенно-осадочные формации в
мезозойских и кайнозойских континентальных рифтовых впадинах Прибайкалья и
Южной Монголии. Литология и полезные ископаемые, н. 2, с. 145-186.
• Якимов В.М. 1972.
• Chinningham W. D., Windley B. F., Dorjnamjaa D., Badamgarav J., Saander B. 1996 Late
Cenozoic transpression in southwestern Mongolia and the Gobi Altai-Tien Shan
connection. Earth and Planetary Science Letters, vol. 140, pp. 67-81.
• Chinningham W. D., Windley B. F., Owen L. A., Tiffany Barry, Dorjnamjaa D.,
Badamgarav J. 1997 Geometry and style of partitioned deformation within a late
Cenozoic transpressional zone in the eastern Gobi Altai Mountains, Mongolia.
Tectonophysics, vol. 277, pp. 285-306
• Hock V., Daxner-Hock G., Schmid H.R., Badamgarav D., Frank W., Furtmuller G.,
Montag O., Barsbold R., Khand Yо., Sodov J. 1997. Oligocene-Miocene sediments,
fossils and basalts age dating from the Valley of Lakes (Central Mongolia)-An integrated
study. Mitt. Osterr. Geol. Ges., vol. 90, pp. 83-125.

More Related Content

What's hot

газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилгазрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилGanbat Narantsetseg
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1Baterdene Solongo
 
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjilхичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjilotgoo80
 
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэсАшигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэсE-Gazarchin Online University
 
L 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltL 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltBMunguntuul
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэNinj Suren
 
Монгол орны байгаль, уур амьсгал
Монгол орны байгаль, уур амьсгалМонгол орны байгаль, уур амьсгал
Монгол орны байгаль, уур амьсгалGanzorigt Dorjderem
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэсУул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэсE-Gazarchin Online University
 
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хуульDashdorj Jambal
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт enkhee lkhagwae
 
чулуулаг
чулуулагчулуулаг
чулуулагBuujaa
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
хүний үүсэл123
хүний үүсэл123хүний үүсэл123
хүний үүсэл123Ariunzul Dambii
 
чулуун мандлын бүтэц бүрэлдэхүүн
чулуун мандлын бүтэц бүрэлдэхүүнчулуун мандлын бүтэц бүрэлдэхүүн
чулуун мандлын бүтэц бүрэлдэхүүнBaterdene Tserendash
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5baljka311
 

What's hot (20)

10 angi gazarzvi tt
10 angi gazarzvi tt10 angi gazarzvi tt
10 angi gazarzvi tt
 
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршилгазрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
газрын гадаргын өөрчлөглөлт өгөршил
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1
 
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjilхичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
 
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэсАшигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
Ашигт малтмалын ордод ашиглалт явуулах арга технологийн үндэс
 
L 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltL 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neelt
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэ
 
Монгол орны байгаль, уур амьсгал
Монгол орны байгаль, уур амьсгалМонгол орны байгаль, уур амьсгал
Монгол орны байгаль, уур амьсгал
 
бэлгийн үржил
бэлгийн үржилбэлгийн үржил
бэлгийн үржил
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэсУул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
 
1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль1992 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль
 
Газар хөдлөлт
Газар хөдлөлт Газар хөдлөлт
Газар хөдлөлт
 
9 r angi-khun_amyn_suvarga
9 r angi-khun_amyn_suvarga9 r angi-khun_amyn_suvarga
9 r angi-khun_amyn_suvarga
 
чулуулаг
чулуулагчулуулаг
чулуулаг
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
хүний үүсэл123
хүний үүсэл123хүний үүсэл123
хүний үүсэл123
 
Camtasia getting started guide102
Camtasia getting started guide102Camtasia getting started guide102
Camtasia getting started guide102
 
чулуун мандлын бүтэц бүрэлдэхүүн
чулуун мандлын бүтэц бүрэлдэхүүнчулуун мандлын бүтэц бүрэлдэхүүн
чулуун мандлын бүтэц бүрэлдэхүүн
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5
 

Similar to ХОЙД ХЭНТИЙ (ЗААМАР)-Н МЕЗО-КАЙНОЗОЙН СТРАТИГРАФИ, АЛТНЫ ШОРООН ХУРИМТЛАЛЫН ТҮВШИНҮҮД

Similar to ХОЙД ХЭНТИЙ (ЗААМАР)-Н МЕЗО-КАЙНОЗОЙН СТРАТИГРАФИ, АЛТНЫ ШОРООН ХУРИМТЛАЛЫН ТҮВШИНҮҮД (6)

Xv016691 2012
Xv016691 2012Xv016691 2012
Xv016691 2012
 
оюу толгой
оюу толгойоюу толгой
оюу толгой
 
Bayanzaraat
BayanzaraatBayanzaraat
Bayanzaraat
 
12 porphyry
12 porphyry12 porphyry
12 porphyry
 
Structure of hadaasan metamorphic core complex
Structure of hadaasan metamorphic core complexStructure of hadaasan metamorphic core complex
Structure of hadaasan metamorphic core complex
 
Nomin
NominNomin
Nomin
 

ХОЙД ХЭНТИЙ (ЗААМАР)-Н МЕЗО-КАЙНОЗОЙН СТРАТИГРАФИ, АЛТНЫ ШОРООН ХУРИМТЛАЛЫН ТҮВШИНҮҮД

  • 1. *Ч.Төмөрчөдөр, **Д. Отгонбаатар, *Г. Ганбаяр *Гурванталст ХХК Токиогийн гудамж, ** ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн ХОЙД ХЭНТИЙ (ЗААМАР)-Н МЕЗО-КАЙНОЗОЙН СТРАТИГРАФИ, АЛТНЫ ШОРООН ХУРИМТЛАЛЫН ТҮВШИНҮҮД
  • 2. • Оршил • Судалгааны түүх • Геологийн тогтоц ба стратиграфийн нэгжүүд • Доод цэрд. Хөхтээг формац • Дээд цэрд-палеоген. Цагаанбулаг формац • Доод миоцен. Алим формац • Дээд плиоцен. Хайлааст формац • Доод-дунд плейстоцен (apQI) • Дунд плейстоцен (apQII) • Дээд плейстоцен (apQIII) • Дээд плейстоцен-Голоцен (dpQIII-IV) • Голоцен (aQIV) • Палеогеографи ба геоморфологи • Дүгнэлт • Ашигласан материал АГУУЛГА
  • 3. Оршил Хойд Хэнтийн бүс нутагт алтны томоохон шороон ордууд байрлах Заамар- Толгойтын шугаман хотгор (дарагдмал хөндий)-ын хэмжээнд дээд цэрд- палеоген, миоцен, плиоцений хурдсуудыг ялган, алтны шороон хуримтлалын шинэ түвшин илрүүлэх боломжтой литологи, стратиграфийн зарим шалгуурыг тодорхойлохыг хичээлээ.
  • 4.
  • 5. Судалгааны түүх Мезозойн төгсгөл кайнозойн үе нь Монголын орны геологийн тогтоц, уур амьсгалын өөрчлөлтөөс ихээхэн хамаарсан үе бөгөөд уул нурууд, усан сүлжээ болон хурдас хуримтлалын ялгаатай нөхцөлд неотектоник идэвхжил чухал үүрэг гүйцэтгэж байсан (Хосбаяр, 2006; Давхарбаяр нар, 2006; Девяткин, 1981). Туул болон Заамарын хөндийд доод цэрдийн хурдсыг анх 1972 онд В.М.Якимов ангилсан ба Туулын хотгорын захаар илэрсэн цэрдийн хөрзөнг дунд-дээд триасын Авзага формацад, эсвэл түүнийг хучсан базальтын хамт дээд триас-доод юрын Могод формацад ялгаж байсныг 1:50 000 масштабтай зураглалын явцад илүү нягтарч чулуужсан хөрзөнг Авзага формацад, түүнийг хучсан сул барьцалдсан хөрзөнг доод цэрдийн Манлай формацад, хучаас базальтыг кайнозойн түвшинд хамааруулжээ (Пүрэвсүрэн, Наранцэцэг нар, 1991ф).
  • 6. Морфологийн хувьд ялгаатай байрлах голын, гол-хормойн, гол-нуурын, хажуу-хормойн гаралтай алаг, улаан болон саарал өнгийн хурдасыг Туулын хөндий түүний баруун цутгалууд болох Хайлааст, Баянгол, Ар Наймганы амуудад плиоцений хоёр, плейстоцений хэд хэдэн нэгжид ангилжээ (Поздний кайнозой Монголии, 1989). Мөн Бугант Толгойтын районд алт агуулсан сэвсгэр хурдсыг плиоценээс голоцены хэд хэдэн түвшинд ангилсан байдаг (Болотова, 1966; Поздний кайнозой Монголии, 1989; Девяткин, 19хх).
  • 7.
  • 8. Геологийн тогтоц ба стратиграфийн нэгжүүд Хойд Хэнтий, Заамарын дүүрэг, Туул голын дэнжүүдэд мезо- кайнозойн хурдсын ангиллыг нарийвчлах зорилгоор өөрсдийн хээрийн ажиглалтыг өмнөх судлаачдын хэвлэгдсэн болон фондын мэдээллүүдтэй харьцуулж, тэдгээрийн литологийн найрлага, харилцан байршил, тархалтыг нарийвчлан, орон нутгийн стратиграфийн шинэ нэгжүүд ялгахаар дэвшүүлж, алтны шороон хуримтлалын хэтийн төлвийг тодруулахыг хичээлээ. Туулын хотгор нь Хар бухын голын хөндийн адгаас зүүн хойш Туул голын хөндийн дагуу Гивантын хар сайр, Өгөөмөрийн хөндий хүртэл ойролцоогоор 3.5 км (3.5-6 км) өргөнтэй, 30 км үргэлжилнэ. Заамарын дүүрэгт мезо-кайнозойн хурдсыг доорхи байдлаар ангилж, алтны шороон хуримтлалд зөвхөн Хойд Хэнтий төдийгүй бусад бүс нутагт ч анхаарвал зохих литологи- стратиграфийн шалгуур бүхий доорхи нэгжүүдийг ангиллаа.
  • 9. Доод цэрд. Хөхтээг формац Нүүрс агуулсан ногоон саарал хурдас нь Туул голын баруун бие, гүүр орчим өндөр дэнжийн хэмжээнд плиоцений улаан хурдсаар хучигдаж илэрсэн ба өмнөх судлаачид Mongolianella of sulexsortsrs (scol) фаун агуулсан уг хурдсыг доод цэрдийн Зүүнбаян формацад хамааруулсан ба региональ стратиграфийн апт-альб Хөхтээг горизонтын түвшинд харьцуулагдана. Энэхүү нүүрс агуулсан саарал хурдас нь Манлай формацад хамааруулсан бүдүүн хэмхдэст улаан хурдсаар хучигдах нь гипсометрийн харьцангуй нам түвшинд илэрч байгаагаас харагдана (“Их алт” компаний уурхайн урд хэсэгт).
  • 10. Дээд цэрд-палеоген. Цагаанбулаг формац Туулын хөндий, Хайлааст багийн төвөөс дээш голын 2 талд Наран толгой (980.6 м) орчим болон Цагаан булгийн аманд, Алимын хөтлийн зүүн хойд хэсэгт багахан талбайд гадаргууд илэрсэн улаан-хүрэн, хүрэн өнгийн наангижин барьцалдуулагчтай, төмөр-манганы ислээр бүрхэгдсэн, сайн мөлгөржсөн дунд-том хайргат хөрзөнгөөс зонхилон тогтох хурдсыг шинээр бие даасан нэгж болгон ялгаж байна. Харин уг хурдсыг өмнөх судлаачид доод цэрдийн Манлай формацид (Пүрэвсүрэн, Наранцэцэг нар, 1991ф), Толгойт (Бугант)-ын дүүрэгт дунд плиоцений I болон II зузаалгуудад (Болотова, 1966) ангилсан байдаг. Цагаанбулаг формац нь миоцен болон плиоцений хурдсаар хучигдсан хэсэгт гипсометрийн хувьд арай өндөр түвшинд, мөлгөр рельеф үүсгэнэ. Туулын хөндийгөөс Цагаан булаг руу давсан хөтөл орчим “Тод ундрага” компаний уурхайн карьерт баруун урагш налуу (21020-30о) байрлалтай элсжингийн үетэй харьцангуй хатуурч литофикацид автсан, улаан-хүрэн хөрзөн илэрдэг бөгөөд өрөмдлөгөөр 80 м-т ул гараагүй, уг хурдаст алтны жижиг мөхлөг тасралтгүй үргэжлэх боловч тогтвортой агуулга бүхий давхарга тогтоогдоогүй байна.
  • 11. Цагаанбулаг формацад ангилсан сул барьцалдсан хөрзөн зонхилох улаан-хүрэн өнгийн шаварлаг (наангижин) барьцалдуулагчит өвөрмөц хурдас нь Хойд Хэнтийд Заамараас зүүн хойш Бугант (Толгойт) хүртэл, Хангайд Өлтийн аманд, Алтайн Өвөр говьд Онгон Улаан, Давхар харын нуруунд илэрсэн ба Алтайн Өвөр говьд дээд цэрдийн зүсэлтийн дээд хэсгийн (K2bs) хурдсыг хучиж байрладаг. Энэ хурдсын тархсан дүүрэг, талбайд алтны шороон хуримтлал тогтоогдож байгаа нь алтны дарагдмал шороон хуримтлалын шинэ түвшинг илэрхийлж байна. Цаашид Цагаанбулаг формацад хамааруулж буй хурдсын уланд хүртэл өрөмдөж, хэтийн төлвийг үнэлэх нь зүйтэй. Энэ формацын хурдастай гипсометрийн нэг түвшинд орших угаагдсан улыг бичил уурхайчид олборлосон нь хэтийн төлөв сайтай болохыг илэрхийлнэ. Цагаанбулаг формацыг литологийн онцлог болон стратиграфийн харьцаанд тулгуурлан дээд цэрд-палеогенд түвшинд ангилсан ба насны үндэслэлийг нарийвчлах шаардлагатай.
  • 12.
  • 13. Доод миоцен. Алим формац Туулын хөндийн баруун биенд Туул голын дагуу орчин үеийн татамтай зэрэгцээ орших эртний гольдролд цагаан цайвар өнгийн шохойлог барьцалдуулагчит хатуу хөрзөнгийн 1-2 м хүртэл тэмдэгт үетэй, улбар- шаргал, улаан, алаг өнгийн элсэрхэг шавранцар дүүргэгчит хайрга, хайрганцар, сайргаас бүрдэх хурдас нь Алимын хөтөл орчимд гадаргууд илэрдэг бөгөөд анх удаа бие даасан нэгжид ялгаж байна. Алимын хөтлийн баруун хажууд Заамар формацын пелит занарын зузаалаг болон дээд цэрд-палеогений Цагаанбулаг формацад хамааруулж буй хурдас дээр хучсан хил зааг илэрдэг. Түүнчлэн Алимын (Бага Хайлааст) амны адаг хэсэгт “Аргоулд” компаний карьерт доод миоцений Алим формацад ялгаж буй улбар, алаг өнгийн хурдас дээр зүүн хойноос баруун урагш чиглэсэн 200о налуу шилжээсээр ул суурийн пелит занар 200 м орчим шилжилттэй (амплититут) тохоос хагарлаар хучсан байдаг (Зураг 2). Энэхүү хэвтээ чиглэлийн шинэхэн тектоник үйлчлэлийн нөлөөгөөр алаг өнгийн хурдас тохролын гадаргуу орчимд деформацид орж атираажсан ба хагарлаас холдох тусам атираажил суларч ердийн хэвтээ байрлалтай болдог. Алим формацад ангилж буй хурдас болон тохоос хагарал нь үл нийцлэгээр плиоцений улаан өнгийн шаварлаг хурдсаар хучигддаг (Зураг 2). Мөн дээрх чиглэлтэй зэрэгцээ байрлалтай тохоос хагарал Хайлаастын амны адаг хэсэгт “Платиниум ланд” компаний карьерт ажиглагдсан.
  • 14.
  • 15. Алим формацын хурдас нь Туулын хөндийн эхэнд Туул-Хар бухын голын уулзвараас дээш, голын зүүн биенд илэрсэн 14±3 с/ж буюу дунд миоцений настай базальтаар хучигддаг (Девяткин, 2004). Энэхүү базальтын бялхалт болон доод миоценд хамааруулсан Алим формацын хурдас дээгүүр тохорсон хагарлын динамик процесс орон зай, цаг хугацааны хувьд давхцаж байна. Уг алаг өнгийн хурдсын ул суурийн хэсэг дэх үйлдвэрлэлийн агуулгатай алтны шороон хуримтлалыг хэд хэдэн уурхай нь олборлож байна. Алим формацын алтны сорьц нь харьцангуй бага 825-850 орчим байгаа нь ангижрах нөхцлийг илэрхийлнэ. Алим формацын хурдас нь Шарын голоор дамжин Хойд Хэнтийн Толгойт (Бугант)-ын дүүрэг хүртэл үргэлжлэх структурын шалгууртай ба Бугант-Толгойтын дүүрэгт явуулсан хайгуулын ажлаар ангилсан кайнозойн стратиграфийн нэгжүүдээс III зузаалгийн (Болотова, 1966) алаг цайвар өнгийн шохойлог шаврын үетэй хурдастай литологийн шинжээрээ дүйдэг.
  • 16. Дунд миоцены базальт болон доод миоцены Алим формацын хурдсын гарш 14 с/ж базальт Алим формац 14 с/ж настай базальт “Туул дэнж” уурхайд ажиглагдах доод миоцены Алим формацын хурдас
  • 17. Алим формац нь литологийн бүтэц болон геохронологийн түвшинээрээ Хангайн өврийн тэгширлийн гадаргуу, Нууруудын хөндийн хойд захаар ялгагддаг 13 с/ж настай базальтаар хучигдсан Луу формацтай анологи (дүйцэл) (Hock et al., 1997) төдийгүй алтны дарагдмал шороон хуримтлалын мөчлөг ч тохирч байгаа юм (Ганбаяр нар, 2015). Зарим судлаачид Таац-Түйн голын дүүрэгт Луу формацыг дунд-дээд олигоценд хамааруулж алтны шижирмэг хуримтлалын хувьд хэтийн төлөвтэйг тогтоон, кайнозойн базальтын бялхалт Түйн голын гольдролыг өөрчилсөн гэсэн санааг дэвшүүлсэн байдаг (Даваадулам, 2011). Цаашид энэхүү шохойлог барьцалдуулагчит хөрзөнгийн тэмдэгт үетэй цайвар, алаг өнгийн шаварлаг-элсэрхэг дүүргэгчит хурдсыг нарийвчлан судлаж, стратиграфийн шинэ түвшинд алтны шороон хуримтлалын хэтийн төлөвтэй талбай ялган, үнэлэх боломжтой.
  • 18. Дээд плиоцен. Хайлааст формац Хайгуулын ажлаар Туулын хөндий болон түүний цутгалуудын хэмжээнд плейстоцений хурдас доор дарагдмал байдлаар байрлах улаан, шаравтар өнгийн, хүчтэй өгөршсөн, сайн мөлгөржсөн хайрга, хайрганцар, элснээс тогтох голын гаралтай 10-20 м зузаан хурдсыг илрүүлж, плиоценд ангилсан байна (Цэрэн-Очир, 2015). Дээд плиоцений “Улаан өнгийн” гэж нэрлэгдсэн энэ хурдас нь Туул, Заамарын хөндийн болон түүний бараг бүх цутгалуудад тархсан ба гадаргууд илэрсэн гарш бага боловч Алимын хөтөл дээр Цагаанбулаг болон Алим формацыг хучиж илэрдэг. Энэхүү гол, гол-хормой, гол-нуурын гаралтай хурдас нь дээд болон доод дэд зузаалгуудад хуваагддаг. Доод дэд зузаалаг нь арай улбар шаргал өнгийн элсэрхэг- шаварлаг дүүргэгчит (20%), дундаас сайн мөлгөржсөн төмөр, мангааны ислээр бүрхэгдсэн халтар хайргат, хайрга сайргаас бүрдэх ба ул суурийн хэсэгтээ алтны үйлдвэрлэлийн агуулгатай давхаргыг агуулна.
  • 19. Заамарын дүүрэгт хайгуулын ажлаар анх Туулын хөндий болон түүний цутгалуудын хэмжээнд плейстоцений хурдас доор дарагдмал байдлаар байрлах улаан, шаравтар өнгийн, эрчимтэй өгөршсөн, сайн мөлгөржсөн хайрга, хайрганцар, элснээс голлон тогтох голын гаралтай 10-20 м зузаан хурдсыг илрүүлж, плиоценд ангилсан байна (Кто, 2015). Цэрэн-Очир Дээд плиоцений “Улаан өнгийн” гэж нэрлэгдсэн энэ хурдас нь Туул, Заамарын хөндийн болон түүний бараг бүх цутгалуудад тархсан ба гадаргууд илэрсэн гарш бага боловч Алимын хөтөл дээр Цагаанбулаг болон Алим формацыг хучиж илэрдэг. Энэхүү гол, гол-хормой, гол-нуурын гаралтай хурдаст том хэмжээний хайрга зонхилж шавар, элс, хайрганцараар дүүргэгдсэн хурдас нь дээд болон доод дэд зузаалгуудад хуваагддаг. Доод дэд зузаалаг нь арай улбар шаргал өнгийн элсэрхэг- шаварлаг дүүргэгчит (20%), дундаас сайн мөлгөржсөн төмөр, мангааны ислээр бүрхэгдсэн халтар хайргат, хайрга сайргаас бүрдэх ба ул хэсэгтээ алтны үйлдвэрлэлийн агуулгатай давхаргыг агуулна.
  • 20. Хайлаастын ам, Алимын амны адаг хэсэг, уурхайд ажиглагдах миоцений Алим, плиоцений Хайлааст формацын харьцаа
  • 21. Дээд дэд зузаалаг нь улаан, улбар-шаргал өнгийн шавар, элсэрхэг-шаврын болон элсэрхэг дүүргэгчит хайргын үетэй шавар, шавранцар дүүргэгчтэй (40-50%) муухан мөлгөржсөн дунд, том хайргат хурдас бөгөөд энэ түвшнээс хирс, нохой, жижиг мэрэгч болон бусад хөхтөн амьтдын үлдвэр олддог. Доод дэд зузаалгийн үйлдвэрлэлийн агуулгатай давхаргаас ихэнхи уурхай олборлолт явуулж байгаа ба сорьц 920 дээш байдаг нь исэлдэх орчинд хуримтлагдсаныг илэрхийлж байна. Туул голын баруун дэнж, Урд Дэлэнгийн алтны шороон ордын уурхайн улаан өнгийн шаварлаг хурдсаас Д.Дашдаваа цуглуулж, Д.Дашзэвэг тодорхойлсон нохойны өвөг болох Капус хэмээх үлдвэрийг 2.5 с/ж буюу дээд плиоценд хамааруулсан байдаг. Хайлааст формацын хурдас нь зүүн хойш чиглэсэн региональ шугаман хотгорын дагуу Шарын голоор дамжин Толгойт (Бугант)-ын дүүрэг хүртэл илэрсэн бөгөөд Болотова (1966)-ийн IV зузаалгийн хүрэн-шаргал өнгийн, хайрга бүхий элсэрхэг хурдастай литологийн шинжээрээ дүйцдэг. Болотова (1966) энэхүү улаан өнгийн шаварлаг хурдсыг доод дөрөвдөгчид хамааруулсан ба хамгийн баян алтны агуулгатай гэж тодорхойлсон байна.
  • 22. Дөрөвдөгч Заамарын дүүрэгт плейстоцен, голоцений хурдсуудыг орчин үеийн голын хөндийг дүүргэх татам, татмын дээрх I дэнжийн хэмжээнд тархсан голоцений, татмын дээрх II дэнж болон бэл-хормой хэсгүүдэд тархсан дээд плейстоцен-голоцений, үлдэгдэл I дэнжийн хэмжээнд илрэх дунд-дээд плейстоцений, үлдэгдэл II дэнжийн хэмжээнд хуримтлагдсан доод-дунд плейстоцений хэмээн тоймлон авч үзлээ. • Доод-дунд плейстоцен (apQI-II) • Дунд-дээд плейстоцен (apQII-III) • Дээд плейстоцен-голоцен (dpQIII-IV) • Голоцен (aQIV)
  • 23. Доод-дунд плейстоцен (apQI-II) Туул голын үлдэгдэл өндөр дэнжийн (2-р) хэмжээнд маш багахан талбайд илэрсэн (Баянголын полигоны голын эсрэг талын Өндөр дэнжийн хэмжээнд) голын гаралтай, 3-5м багахан зузаантай саарал өнгийн элсэнцэр, элсэрхэг шавранцар дүүргэгчит хайргаас голлон тогтох хурдсыг доод-дунд плейстоценд хамааруулан ялгасан. Энэхүү үлдэгдэл өндөр дэнжийн хэмжээнд маш бага тархалттай хурдас нь региональ стратиграфийн түвшинд Гошуу, Хүнхүрээ формацын түвшинд харьцуулагдах бөгөөд харьцангуй хуурай, сэрүүн уур амьсгал зонхилж байсныг хайргын гадаргуу шохойлог түрхэц илэрхийлнэ. Туул голын татмын хэмжээнд илэрсэн орчин үеийн голын хурдсын зүсэлтийн доод хэсэгт гадаргуугаас 10м гүнд 2-3м зузаантай шаргал, ногоон өнгийн алт агуулсан давхарга тогтоогддог нь доод-дунд, дунд-дээд плейстоцений хурдас байх талтай.
  • 24. Дунд-дээд плейстоцен (apQII-III) Туулын татам дээрх 2-5 м өндөр дэнж, 10-20 м үлдэгдэл нэгдүгээр дэнж буюу цутгалуудын өндөр дэнжид өргөн тархсан гол төлөв гол-хормойн гаралтай хурдсыг дунд-дээд плейстоценд ялгадаг. Хойд Хэнтийд Толгойтын голын нэг цутгал болох Намагт хоолойн өндөр дэнжийн хурдсаас Mammutus primugenus /Blum/ олсон нь дээд плейстоцены үед хамаарагдана. Энэ хурдастай ялгаж буй хурдас литологи, геоморфологийн хувьд дүйж байна. Дунд-дээд плейстоцений голын хурдас нь үлдэгдэл II дэнжийн гольдролын болон татмын фациас бүрдэх бөгөөд баялаг алт агуулдаг гольдролын хурдас нь сайн, дунд, мөлгөржсөн хайрга, хайрганцраас голлон бүрдэх бөгөөд дотроо элс, элсэнцэр, шаврын мэшилтэй. Хурдсын онцлог нь саарал өнгө болон мөлгөржилд өртөөгүй хэмхдэс элбэг байдаг. Туулын цутгалуудын хөндийд дээд плейстоцены хурдаст том хэмжээтэй хайрга, бул чулуу нэмэгдэх нь бий. Холчийн хөндий, Ар хөндий зэрэг өргөн цутгалуудад дээд плейстоцены хурдас нь шаварлаг ихтэй гол-хормойн гаралтай байна. Зүсэлтийн дээд хэсгийг элс, хайрганцар, хайрганы үетэй, саарал өнгийн шавранцар бүрдүүлнэ. Шавранцар дотор мөлгөрæөөгүй элсэн чулуу, занарын үйртэс ч тохиолдоно. Дунд-дээд плейстоцены хурдсын нийт зузаан нь 8-12 метрээс 20-30 м хүрдэг байна. Энэ хурдас нь Толгойд Бугантын районд Болотова (1966)-ийн V зузаалаг бөгөөд региональ стратиграфийн түвшинд Байгалийн чандын Кривоярын горизонт, манай Хүнхүрээ (Налайх)-ийн түвшинд харьцуулагдана.
  • 25. Дээд плейстоцен-голоцен (dpQIII-IV) Уг делюви-пролювийн гаралтай хурдас маш өргөн тархалттай бөгөөд уулсын бэл хормойн шлейф, жалга судгийн хошуурсан туугдас, өргөн хөндийнүүдийн хучаас хурдсыг бүрдүүлэгч огт мөлгөржөөгүй, муу мөлгөржсөн олон тооны хэмхдэс бүхий ямар ч ялгаралгүй шавранцар хурдас юм. Шавранцарт шар саарал, цайвар саарал, бор саарал өнгө зонхилдог. Ихэнх тохиолдолд хучиж буй дэнжийн хурдсуудтайгаа аажим шилждэг. Заамарын хөндийд өрөмдсөн 5 цооногт дээд плейстоцен- голоцены хурдас нь 4 м зузаан, боровтор саарал өнгөтэй, хэмхдэс ганц нэг хайрга бүхий шавранцар байна. Хэмхдэс, үйртэс, хайрганы хэмжээ нь 20-30% хүрнэ. Хурдсын нийт зузаан нь 10 м орчим ба зарим газар түүнээс ч илүү байна. Шлихийн сорьцлолтын үр дүнгээс үзэхвэд энэ насны хурдас нь гарал үүслийн онцлогоос шалтгаалан алтны үйлдвэрлэлийн агуулга өгөхүйц хуримтлал үүсгэдэггүй.
  • 26. Голоцен (aQIV) Орчин үеийн хурдас нь гарал үүслээрээ гол, гол-хормой, хормойн болон гол-нуурын гаралтай, сайн ялгараагүй нийлмэл найрлагатай байдаг. Голын (аQIV) гаралтай хуримтлал нь Туул, Хар бух, Нарийн гол болон тэдний цутгал голуудын татам, гольдролыг дүүргэх гольдролын татмын фациас тогтох саарал өнгийн хурдас. Гольдролын фаци нь элс, шавар, шавранцар, хайрганцрын үе, линз бүхий сайн мөлгөржсөнөөс өнцөглөсөн хүртэлх хайргархаг хурдас. Хайргыг дүүргэгч элсэрхэг хурдсын нэг онцлог нь плейстоценийг бодвол мөхлөгийн хэмжээ томрох хандлага ажиглагдана. Голын хурдсын зузаан нь Туулын хөндийд 2.5-7.0 м байхад доош суусан Заамарын хөндийн хэсэг, Хар бухын голд 16-18 м хүрнэ. Гольдролын фацид орчин үеийн алтны шороон орд агуулагдана. Гольдролын фацийн хурдас нь саарал өнгийн шавранцар, лаг шавар, элсэнцэр, элс зэргээс бүрдэх татмын фациар хучигдана. Татмын фацийн зузаан нь 0.0-3.0 м орчим ба Заамарын хөндийн доод хэсгээр 12 м хүрнэ. Нийт голын хурдсын зузаан нь 30 м болдог. Гол-хормойн гаралтай хуримтлал нь томоохон голуудын жижиг цутгал, амнуудын гольдролын ба татмын фацийн шар хүрэн, хүрэн саарал, саарал өнгийн хурдсууд юм. Татмын фацид үйрмэг, үйртэс хайрга бүхий хүрэвтэр саарал өнгөтэй шавранцрыг хамруулж болно. Шавранцрын зузаан нь 1-12 м-н хооронд хэлбэлзэнэ. Түүний доорх элс-хайрганцар болон хайрга-хайрганцарын хурдсыг гольдролын фаци гэж үздэг. Элс, хайрганцар нь хүрэвтэр саарал өнгөтэй, голдуу сайн, дунд, заримдаа маш сайн мөлгөржсөн хайргат, шавар багатайгаараа онцлогтой. Эдгээр хурдсууд нь Хойд Хэнтийн дүүрэгт Болотова (1966)-ийн VI зузаалгийн зузаалгийн хурдас болно.
  • 27. Палеогеографи ба геоморфологи Хойд Хэнтийн дүүрэг нь хожуу мезозойн үеэс сэрүүвтэр, чийглэг уур амьсгал зонхилсон бүс нутаг байсан бөгөөд нүүрслэг занар, нүүрсний давхаргууд агуулсан элсжин, зануужин, хөрзөн бүхий апт- альбын терриген зузаалаг хуримтлагджээ (Хосбаяр, 2006). Энэ цаг үе нь Монгол орны хожуу мезозойн рифтийн хөгжилд хамаарагдах бөгөөд түрүү цэрдийн цаг үеийн структур нь хуримтлалын нөхцлөөс хамааран вулканоген, вулканоген-терриген, нүүрс агуулсан саарал өнгийн терриген улаан өнгийн терриген-карбонат хурдсаар дүүргэгдсэн грабен, грабен-синклиналиудаас бүрдэнэ (Бадамгарав нар, 2010). Хожуу цэрдийн үед Монгол орны структур түүний дотор Хойд Хэнтийд хурдас хуримтлалын горимд эрс өөрчлөгдөж, хуурай, халуун хоорондоо хоолой, хүзүүвчээр холбогдсон хотгоруудад эх газрын улаан, улаан алаг, цайвар өнгийн нуурын, нуур-намгийн, голын болон тэдгээрийн завсрын фацийн хурдас хуримтлагдсан байна. Энэ үеэс палеогенийг дуустал хуурай, халуун уур амьсгал 49-р өргөргөөс урагш бүх нутгийг хамарсан байна (Хосбаяр, 2006; Мурзаев, 1949). Энэ үе нь геологийн хөгжлийн түүхэн шатлалаараа хожуу цэрд-түрүү кайнозойн рифтийн дараах субплатоформын шатны структур бөгөөд саарал, улаан өнгийн терриген, терриген-карбонат формацууд (Бадамгарав нар, 2010) ихэвчлэн налуу денудацийн гадаргуу үүсгэх (Нагибина, 1995) боловч шинэхэн тектоник хагарлуудын дагуу хүчтэй деформацид автсан байдаг (Сunningham et al., 1996; 1997). Геологи, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч хурдсын найрлага болон палеонологийн комплекст эрс өөрчлөлт гарсан байна (Хосбаяр, 2006). Неогений үед Монгол орны нутаг газарзүйн хувьд огцом өөрчлөлтөд орж, энэ нь уул нурууд, усан сүлжээний хуваарилалтад тусгалаа олжээ. Миоцений үед томоохон хотгоруудад хурдас хуримтлал эрчимтэй явагдаж нуурын, нуур-намгийн, бэл, хормойн болон голын фациудад ангилагдах бөгөөд литологийн найрлагаас дулаан чийглэгдүү болон хуурай халуун уур амьсгал ээлжилж байжээ. Плиоцений үед хуурай, халуун нөхцөл давамгайлж, хааяа зөөлөн чийглэг үетэй ээлжилж байсныг хурдсын литологийн найрлага илэрхийлнэ. Плиоцений хурдас нь голын, бэл хормойн, нуур-намгийн, эргийн фацийн хэв шинжтэй хурдсаас бүрдэж, харьцангуй өргөн талбайд тархсан ба хурдас хуримлалын горимд эрс өөрчлөлт гарчээ (Хосбаяр, 2006).
  • 28. Тодруулбал дээд цэрдээс миоценийг дамжин плиоцен хүртэл хугацаанд Алтайн уулархаг бүс, Их Нууруудын хотгор, Нууруудын хөндий, Хангай-Хэнтийн нуруу, Дорнод болон Говийн бүс нутаг хоорондоо хоолойгоор холбогдсон жижиг өргөгдлүүүдээр зааглагдах тэгш өндөрлөгүүд байсан ба Хангай нуруунаас эхтэй голууд урагш Говь руу, Хэнтийн уулархаг мужаас эхтэй Туул, Хараа болон тэдгээртэй зэрэгцээ хөндийнүүдийн усан сүлжээ зүүн хойноос баруун урагш буюу Хойд Хэнтийн голууд Дашинчилэн, Баян нуурын хотгорын, өмнөд Хэнтийн голууд Баян-Өнжүүл, Төхөмийн чиглэлд урсгалтай байсан (Мурзаев, 1948а; 1948б; 1949). Харин плиоцений дунд-төгсгөлийн үеэс шинэхэн тектоник хөдөлгөөний идэвхжилийн нөлөөгөөр усан сүлжээний тогтолцоо өөрчлөгдөж Завхан гол баруун хойшоо, Туул голын гольдрол Хустайн нурууны өмнүүр баруун хойш эргэж Хар бухын тууриас зүүн хойш Орхон Туулын чиглэлд өөрчлөгдсөн (Мурзаев, 1948а; 1948б). Хангайн дүүрэгт Жаргалантын нурууны усан сүлжээ плиоцений үед миоценээс өөрчлөгдөж, алт агуулсан хурдас нэг хөндийгөөс нөгөөд шилжсэн гэж үзсэн байна (Давхарбаяр нар, 2006). Миоцен-түрүү плиоцений хурдас кайнозойн рифтийн өмнөх, хожуу плиоцен- плейстоцений хурдас нь хожуу кайнозойн рифтийн структуруудэд хамаарагдана (Девяткин, 2004; Бадамгарав нар, 2010; Чеховский, 2013). Хожуу кайнозойн грабен, горст структурууд рифтийн залуу базальтын бялхалтыг дагуулсан байдаг (Мурзаев, 1949).
  • 30. Дүгнэлт Заамарын дүүрэгт явуулсан судалгаагаар Заамар- Толгойтын алтны шороон хуримтлалын шугаман хотгорын хэмжээнд хожуу мезозой-кайнозойн стратиграфийн бүдүүвчийг шинэчлэн, алтны шороон хуримтлалын стратиграфийн болон литологийн тодорхой шалгууруудыг шинээр дэвшүүлж байна. 1. Заамар-Толгойтын алтны шороон хуримтлалын шугаман хотгорын баруун өмнөд буюу Заамарын дүүрэгт триасын хөрзөн болон болон ногоон саарал өнгийн доод цэрдийн хурдас бага хэмжээтэй илэрч байгаа нь мезозойн эхэн үеэс энэ дүүрэг хотгор структур байсныг илэрхийлнэ.
  • 31. 2. Дээд цэрд-палеогенийн Цагаанбулаг формацад хамааруулж буй улаан- хүрэн өнгийн хурдас Заамар болон Толгойтын дүүрэгт илэрч байгаа нь уг хурдас шугаман хотгорын хэмжээнд өргөн тархалттай байсныг харуулна. Уг хурдсыг шинээр орон нутгийн стратиграфийн нэгжид ангилах саналыг дэвшүүлж, энэ түвшинд алтны дарагдмал шороон орд илрүүлэх боломжтой гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр доод цэрдийн Манлай формацад ангилсан хурдсын нилээд нь бидний Цагаанбулаг формацын түвшинд ангилагдаж байгаа нь цаашид Манлай формацыг нягталж судлах шаардлагатайг харуулна. 3. Доод-дунд миоцений Алим формацад хамааруулж буй 14с/ж үнэмлэхүй настай базальтаар хучигдсан, цайвар алаг өнгийн элсэрхэг дүүргэгчтэй хайрга зонхилсон хурдсыг Заамар болон Хойд Хэнтийн дүүрэгт шинээр орон нутгийн стратиграфийн нэгжид ангилж, региональ түвшинд Луу формацтай адилтгаж байна. Уг формацын дотор миоценд явагдсан налуу шилжилт, тохоос хагарал тогтоогдсон нь хучаас базальтын үүсэлтэй цаг хугацааны хувьд давхцах бөгөөд ул суурийн хэсэг дэх алтны давхаргыг зарим ААН олборлож байна. 4. Дунд-дээд плиоцений Хайлааст формац амьтны үлдвэрээр нас нь баталгаажсан улаан, улаан ягаан өнгийн шаварлаг дүүргэгчит, ховор хэмхдэст хурдсаас тогтох бөгөөд доод зузаалаг дахь алтны давхаргыг ихэнх томоохон уурхай олборлож байна. 5. Плейстоцен-голоцений хурдсуудыг тоймлон авч үзсэн бөгөөд дунд-дээд плейстоцений хурдас нь үйлдвэрлэлийн илүү ач холбогдолтой хуримтлал агуулдаг.
  • 32. 6. Хойд Хэнтийн дүүрэгт дээд цэрд-палеогений Цагаанбулагийн цаг үед харьцангуй чийглэг, халуун уур амьсгал, доод-дунд миоцений Алимын цаг үед чийглэг, дулаан болон хуурай, сэрүүн болон уур амьсгал ээлжилсэн, харин плиоцений Хайлаастын цаг үед хуурай, халуун нөхцөл давамгайлж байсан боловч хааяа зөөлөн чийглэг үетэй хоршиж байсан нь хурдсын литологийн найрлагаар тодорхойлогдоно. 7. Шинээр ангилсан Цагаанбулаг болон Алим формац нь хожуу мезозойн рифтийн дараах структурт үүссэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор харилцан адилгүй исэлдэл, өгөршлийн процесст автжээ. 8. Неогений үеэс уул нурууд болон голуудын усан сүлжээ өнөөгийн төрхөө олж эхэлсэн боловч неотектоникийн хүчин зүйлүүдээс хамаарч хэд хэдэн удаа гольдролын чиглэл өөрчлөгдсөн байна. Хангай болон Хойд Хэнтийн усан сүлжээ өөрчлөгдсөнтэй холбоотой алтны шороон хуримтлал, тэдгээрийн тархалт ч өөрчлөгдөж байжээ. 9. Миоцений хурдас дахь алт харьцангуй бага сорьцтой нь ангижрах буюу хаалттай системд, плиоцений хурдас дахь алт сорьц өндөртэй байгаа нь исэлдэх буюу нээлттэй систем зонхилсон орчинд хуримтлагджээ. 10. Зүүн хойноос баруун урагш чиглэсэн кайнозойн шинэхэн тектоник хагарлууд нь миоцений үеийн алт агуулсан давхаргыг дуплекс болгож ашигт давхарга нэмэгдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэжээ.
  • 33.
  • 34. Ашигласан материал • Бадамгарав Ж., Бадамгарав Д., Дэмбэрэлдагва Ц., нар, 2010. Монгол улсын мезозой-кайнозойн тектоник ба минерагений 1:1 000 000-ын масштабын зургийн тайлбар бичиг. Улаанбаатар, 90х. • Болотова Н.Я. 1966. К стратиграфии кайнозойских отложений Северо-Восточной Монголии. В кн.: Материалы по геологии Монгольской народной Республики, Недра, Москва, с. 79-85. • Борисоглебская М.Б. 1981. Новый вид обезьяны (Mammalia, Primates) из плиоцена Северной Монголии. В кн.: испокаемые позвночные Монголии, труды, вып. 15, М.: изд. Наука, с. 95-107. • Ганбаяр Г., Төмөрчөдөр Ч. 2015. Доод миоцений Луу формацын фацийн онцлог, түүний алтжилт. Хайгуулчин, дугаар 53, х. 135-141. • Даваадулам О. 2011. Тэвшийн өврийн алтны шижэрмэгэн ордын гарал үүслийн судалгаа. Хайгуулчин, дугаар 1, х. 81-86. • Дашдаваа 1981 • Девяткин Е.В. 1981 Кайнозой внутренней Азии. Труды, вып. 27, М.: изд. Наука, 196с. • Девяткин Е.В. 2004. Геохронологи кайнозойских базальтов Монголии и их связь со структурами новейшего этапа. Стратиграфия, геологическая коррелиация, т. 12, н. 2, с. 102-114. • Давхарбаяр Д., Доржготов Д. 2006. Жаргалантын нурууны усан сүлжээний хөгжил ба алтны шороон хуримтлал. МУИС, ГГФ, Геологийн асуудлууд, дугаар 270 (08), х. 131- 136. • Мурзаев Э.М. 1948а. Котловина Больших озер в Западной Монголии и присхождение ее ландшафтов. Труды, Второго Всесоюзного географического
  • 35. • Мурзаев Э.М. 1948б. К физико-геогеографическому районированив МНР. Проблемы физической географии, вып., 13, АН СССР, М.-Л. • Мурзаев Э.М. 1949. К палеогеографии Северной Гоби. Тр. Монгольской комиссии, АН СССР, вып., 38, изд. АН СССР. • Нагибина М.С. 1995. Осадочные и вулканогенно-осадочные формации орогенной (континентальной) стадии разветии. Группа молласных формации. В кн.: Геологичесчие формации Монголии. Москва, из. Шаг, с. 39-63. • Поздний кайнозой Монголии, 1989. Труды, вып. 47, М.: Наука, 216с. • Пүрэвсүрэн, Наранцэцэг нар, 1992ф. Заамарын алтны хүдэржилтийн зангилааны өмнөд хэсэгт хийсэн 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын үр дүнгийн тайлан, тайлангийн дугаар 4597. • Салтыковский А.Я., Геншафт Ю.С., Аракелянц М.М., 1984. Калиевые базальтоиды в кайнозое Монголии (Вулканический ареал оз. Угей). Вулканология и сефсмология, н. 5, с. 60-73. • Хосбаяр П. 2006. Монгол орны мезозой ба кайнозойн эриний эртний газарзүй, уур амьсгал, Улаанбаатар, 184х. • Чеховский Ю.Г. 2013. Седиментогенез и вулканогенно-осадочные формации в мезозойских и кайнозойских континентальных рифтовых впадинах Прибайкалья и Южной Монголии. Литология и полезные ископаемые, н. 2, с. 145-186. • Якимов В.М. 1972. • Chinningham W. D., Windley B. F., Dorjnamjaa D., Badamgarav J., Saander B. 1996 Late Cenozoic transpression in southwestern Mongolia and the Gobi Altai-Tien Shan connection. Earth and Planetary Science Letters, vol. 140, pp. 67-81.
  • 36. • Chinningham W. D., Windley B. F., Owen L. A., Tiffany Barry, Dorjnamjaa D., Badamgarav J. 1997 Geometry and style of partitioned deformation within a late Cenozoic transpressional zone in the eastern Gobi Altai Mountains, Mongolia. Tectonophysics, vol. 277, pp. 285-306 • Hock V., Daxner-Hock G., Schmid H.R., Badamgarav D., Frank W., Furtmuller G., Montag O., Barsbold R., Khand Yо., Sodov J. 1997. Oligocene-Miocene sediments, fossils and basalts age dating from the Valley of Lakes (Central Mongolia)-An integrated study. Mitt. Osterr. Geol. Ges., vol. 90, pp. 83-125.