Successfully reported this slideshow.
Your SlideShare is downloading. ×
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad

Check these out next

1 of 29 Ad
Advertisement

More Related Content

Advertisement

Recently uploaded (20)

12 porphyry

  1. 1. ПОРФИРИЙН ОРД
  2. 2. Порфирийн ордууд нь дэлхий дээр нээгдээд байгаа өнгөт металын ордуудаас эдийн засгийн хувьд хамгийн чухалд тооцогддог. Тэдгээр нь маагмын-гидротермал үйл ажиллагаагаар үүсэх бөгөөд томоохон (4км3 хүртэл) талбайг хамарсан, гидротермал хувиралд өртсөн чулуулаг дахь судаллаг, шигтгээлэг текстуртай, анхдагч сульфидийн болон исэлдсэн хүдрээс тогтдог. Ордууд нь ихэвчлэн гадаргууд ойрхойн буюу 1- 6км хүртэл гүнд, зарим тохиолдолд бүс нутгийн тектоникийн орчноос хамаарч тектоникийн, илэгдлийн түвшин 6км-ээс илүү гүнд хүртэл үүссэн байх тохиолдол байдаг. Энэ төрлийн ордууд нь ихэнхдээ шургалтын бүсийн магмын нумын тектоник тогтоцтой эвшилдэн үүсдэг бөгөөд Монгол орны хувьд PZ арлан нумын террейны Өмнөт Монголын (Badarch. G, and Orolmaa. D, 1998) бүсийг дагаж зэс порфирын олон тооны орд илэрлүүд (Цагаан Суварга, Хармагтай, Шүтээн гэх мэт) мэдэгдээд байгаа юм ЗЭС ПОРФИРИЙН ОРД
  3. 3. Порфирийн ордуудын металлын торлүүд нь ялгаатай байх ба үндсэн ба дагалдах ашигт бүрдвэрийн хүдэржилтээс хамаарч дараах дэд төрлүүдэд ангилагддаг. Үүнд: Cu (±Au, Mo, Ag, Re, PGE) Cu-Mo (±Au, Ag) Cu-Mo-Au (±Ag) Cu-Au (±Ag, PGE) Au (±Ag, Cu, Mo) Mo (±W, Sn) W-Mo (±Bi, Sn) Sn (±W, Mo, Ag, Bi, Cu, Zn, In)
  4. 4. Convergent margin (Subduction) Divergent marginTransform fault margin
  5. 5. Плитүүдийн шургалтын бүсэд порфирийн орд үүсэх тектоникийн нөхцөл
  6. 6. ТЕКТОНИК ТОГТОЦ: Ихэнх зэс порфирийн төрлийн хүдэржилт нь плитүүдийн хил заагийн дээр орших магмын бүсд байрших бөгөөд бусад төрлийн хүдэржилттэй харьцуулахад эдийн засгийн маш их ач холбогдолтой байдаг. Тэдгээр нь тодорхой хэмжээгээр алт болон молибдений хүдэржилтийг агуулж байдаг. Зэс порфирийн хүдэржилт нь: - Арлан нумд үүссэн байдаг - Эх газрын захын нумд
  7. 7. АРЛАН НУМЫН ПОРФИРИЙН ОРДУУД: Орчин үеийн арлан нумын тогтоцд KZ болон MZ3 настай зэс Порфирийн ордууд байршдаг. Жишээ нь:  Филиппиний KZ настай ордууд (30 гаруй орд), Индонез, Фижи, Антиллийн арлан нумууд
  8. 8. ЭХ ГАЗРЫН НУМЫН ПОРФИРИЙН ОРДУУД: Одоогоор мэдэгдэж байгаа зэс порфирийн ордуудын хагасаас илүү нь, эх газрын захын нумд байршдаг.  Одоог хүртэл шургалт явагдаж буй Андын нуруу, Хойт Америк болон баруун Кордиллерийн MZ3-KZ настай магмын нум  Одоо коллизд орсон KZ1 ба эртний ордууд Түвд, Иран, баруун Тянь-Шань, Кавказ г.м
  9. 9. Дэлхийн томоохон зэс-порфирийн провинцуудийн тархалтын зураг
  10. 10. Permian-Triassic volcanic plutonic beltt Active Continental Margin Island Arc
  11. 11. Оюу толгой ордын хүдрийн биетийн модел Хэвтээ масштаб: АНУ, Манхатэн хот
  12. 12. he Grasberg Mine is located in the province of Papua, in Indonesia, the highest mountain in Papua, and it has 19,500 employees. The 2006 production was 610,800 tonnes of copper; 58,474,392 grams of gold; and 174,458,971 grams of silver. Grasberg porphyry Cu-Au deposit, Papua, Indonesia
  13. 13. Bingham Canyon, Utah The Bingham Canyon Mine is an open-pit mining operation extracting a large porphyry copper deposit southwest of Utah, USA. The mine has been in production since 1906, and has resulted in the creation of a pit over 0.6 miles (0.97 km) deep, 2.5 miles (4 km) wide, and covering 1,900 acres (770 ha).
  14. 14. Ихэнхдээ порфирлог төрлийн интрузивийн жижгэвтэр (диаметр 1-3 км) биеттэй холбоотой байдаг. Иймээс зэс порфирийн хүдэржилтийн судалгааг хийхдээ эвшилдэгч интрузивийн талаарх мэдээлэл маш чухал Зэс порфирийн хүдэржилттэй холбоотой интрузивүүд нь найрлага, текстур, петрологийн шинж чанарын хувьд хоорондоо ялгаатай байдаг. ПОРФИРТОЙ ХОЛБООТОЙ ИНТРУЗИВУУД: Зэс порфирийн хүдэржилтийг агуулдаг интрузивүүд нь нэг найрлагатай жижиг биетээс (<1 км диаметртэй), нийлмэл томоохон биетүүд (5 км орчим диаметртэй) хүртэл байна. Зэс порфирийн ордууд нь гарал үүсэл, цаг хугацаа, орон зайн хувьд интрузивтэй холбоотой гидротермаль хүдэржилтийн систем юм.
  15. 15. Cu порфирийн хүдэржилттэй холбоотой интрузивийг хээрийн судалгааны ажиглалт, геохимийн найрлага, шинж төрх дээр үндэслээд доорх байдлаар нэгтгэдэг 1. Том ордууд (>100 сая тн) томоохон интрузив, эсвэл нийлмэл биеттэй холбоотой байхад жижиг ордууд жижиг биеттэй холбоотой байх хандлагатай 2. Зарим интрузив комплексийн хувьд магмын нэг эх үүсвэртэй байхад, өөр өөр фазууд нь хоёр болон хэд хэдэн магмын эх үүсвэртэй байна 3. Диоритоос кварцт монцонит, аплит гэх мэт нилээд хүчиллэг найрлагатай чулуулгийн бүслүүржилт үзүүлдэг. Хүдэржилт ихэнхдээ хамгийн сүүлчийн хүчиллэг порфиртой холбоотой
  16. 16. П Е Т Р О Л О Г И: Зэс порфир хүдэржилттэй холбоотой интрузив чулуулаг нь гидротермаль хувиралд өргөн хэмжээгээр автаж, хоёрдогч биотит хлорит (гидротермаль) үүсэн байх тул анхдагч геохимийн найрлагыг судлахад төвөгтэй  Эх газрын захын ордууд  Арлан нумын ордууд  Шүлтлэг чулуулагтай холбоотой ордууд TAS диаграм дээр авч үзвэл Канадын Галоре Криикээс бусад ордуудын хувьд шохойлог шүлтлэг эгнээнд багтаж байна.
  17. 17. ХООСОН & ХҮДЭРТЭЙ ИНТРУЗИВ: Ямарч порфирийн системд хүдэржилт агуулсан интрузивтэй нас, найрлагаараа төстэй хоосон биетүүд тааралдана. Хоосон интрузивт ямар нэгэн зэсийн болон бусад хүдрийн эрдсүүд агуулагддаггүй. Гэхдээ хүдэртэй эсэхийг петрологийн аргаар ялгаж болно. Үүнд Fe-Mg эрдсүүд чухал үүрэгтэй: Зэсийн хүдэржилттэй холбоотой порфирт пироксен ховор, харин горнблендүүд ялангуяа биотитууд их үүрэгтэй. Бас нэг анхаарах зүйл бол хүдэржилттэй порфирийн интрузив нийт хэмжээгээр хувирал болон хүдэртэй хэсгийг хамарсан ан цавд ихээхэн өртсөн байна.
  18. 18. Пиритийн шелл Хүдрийн бүс Хүдэргүй хэсэг Хлорит-эпидот- карбонат Кварц-Каолин- хлорит Кварц-серицит- пирит Кварц-К хээрийн жонш-биотит Порфирийн ордууд жижиг хэмжээтэй интрузив биеттэй гарал үүслийн холбоотой үсдэгч, түүний гидротермаль хувирал нь харьцангуйгаар өргөн талбайг хамардаг онцлогтой. ГИДРОТЕРМАЛЬ ХУВИРАЛ
  19. 19. Potassic alteration (К-силикатын хувирал): Нэгэн төрлийн К-метасоматизм бөгөөд энэ нь чулуулагт байсан анхдагч Al-Si эрдсүүдийн Ca болон Na уусгах замаар явагдана. Анхдагч чулуулаг бүрдүүлэгч эрдсүүдээс ортоклаз, биотит, кварц тогтвортойгоор үлдсэн байх ба анхдагч бус альбит, серицит, ангидрит, апатитийг акцессор байдлаар агуулдаг. Хар эрдсээс магнетит, халькопирит, борнит пирит агуулагдна. Анхдагч К-хээрийн жоншнууд К, магмын биотитууд Mg баяжсан байна. Пирит харьцангуйгаар ховор. Хувиралын энэ төрөл нь голдуу интрузивийн төвийн хэсэгт хөгжих ба түүнийг тойроод агуулагчийн хил заагаар биотит үүссэн байна
  20. 20. Phyllic alteration (Филлитийн хувирал): Заримдаа серицитийн хувирал гэдэг. Энэ нь чулуулаг бүрдүүлэгч Al-Si эрдсүүдийн Ca, Na, Mg-ийг уусгах замаар явагдана. Филлитийн хувиралын үед чулуулаг бүрдүүлэгч силикат эрдсууд бүхэлдээ серицитд (эсвэл мусковитийн төрлийн эрдэс) хувирах ба кварцууд анхдагч текстураа алддаг. Анхдагч мафик эрдсүүдийн Fe чөлөөлөгдөж магмын хүхэртэй нэгдэж чулуулагийн 10% хүртэлх пирит үүсдэг. Халькопирит их биш 0.5% хүртэл байна.
  21. 21. Argillic alteration (Аргиллитийн хувирал): Сиëèкатлаг чулуулагт шинээр шаварлаг эрдэс үүсэх хувирал. Энэ хувирал хүчиллэг орчинд шүлтлэг катионуудыг уусгах замаар явагдана. Хэрэв К, Ca, Mg үлдээд монтмориллонит, иллит, усан гялтгануур, хлорит±каолинит үүссэн байвал дунд зэргийн аргиллитжих хувирал гэдэг Хүчиллэг орчины аттакаар каолинит-диккит, зарим хэñэгт пирофиллит үүсгэх ба тэдгээр нь диаспор, кварц, аморф цахиур, ховроор корундийг дагуулдаг бөгөөд үүнийг эрчимтэй аргиллитийн хувирал гэдэг ба энэ нь алунитийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Гол сульфидийн эрдэс: пирит, халькопирит, багаар борнит áàéíà. As нь энаргит болон теннантит байдлаар тааралдна
  22. 22. Propylitic alteration (Пропилитийн хувирал): Гүний чулуулаг дахь анхдагч компонентуудийг дахин хувиарлах замаар шинээр Ca, Mg эрдсүүд үүссэн хувиралыг хэлэх ба ногоон занарын хувиралтай төстэй. Гол эрдсүүд нь мафик эрдсүүдийн хувирал болон бага хэмжээний H+, CO2 нөлөөгөөр явагдсан плагиоклазын анорцитийн найрлагын өөрчлөлтөөр үүссэн хлорит, эпидот кальцитууд байна. Биотит хлоритжих явцад ялгарсан К нь серицитд орох боловч плагиоклазын альбитийн найрлага хадгалагдаж үлдсэн байдаг. Акцессор эрдэс: апатит, ангидрит, анкерит, гематит Сульфид: пирит, халькопирит,
  23. 23. Silicic alteration (цахиурлаг хувирал): силикатлаг болон карбонатлаг чулуулагийг түрсэн болон зүссэн кварцын судлууд эсвэл яшма болон хальцедон гэх мэтийн далд кристаллаг цахиурууд хамгийн сүүлчийн үе шатанд үүснэ. Сульфид: пирит, халькопирит, борнит Энэ хувиралд турмалин нилээд тааралддаг
  24. 24. Scarn: Хүдэржсэн порфирийн интрузив карбонатлаг чулуулагт түрж орж ирэхэд скарнжилт явагдна. Энэ үед хувиралын эрдсүүдийн найрлага нь агуулагч карбонатлаг чулуулагийн найрлага болон хувиралын температураас ихээхэн хамаардаг.
  25. 25. Sulfide mineralization (сульфидийн эрдэсжилт): Зэс порфирийн системд үүсдэг нэг төрлийн гидротермаль хувиралын үр дүн юм. Зэс порфирийн ордын хүдэржилт нь гиперген болон суперген процессуудаар үүснэ. Гипоген эрдсүүд: халькопирит, пирит, борнит, пирротин Сульфидууд нь ихэнхдээ судланцар хэлбэрээр кварцтай хамт эсвэл ан цавын ханыг дагаж байрлана Суперген эрдсүүд: ислүүд, карбонатууд, сульфатууд, зэсийн силикатууд байна Суперген сульфидууд: халькозин

Editor's Notes


  • Horizontal Scale Is Manhattan city. Estimates on the lifetime of the Oyu Tolgoi mine range in a wide ballpark about 120 years.

×