SlideShare a Scribd company logo
1 of 14
Уран зохиол
Хичээл1
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2:
* XIX зууны уран зохиолын түүхэн тоймыг судлах
* XIX зууны уран зохиолын гол төлөөлөгчидтэй танилцах
XIX зууны уран зохиолын түүхэн тоймыг судлах
 XIX зууны үед монгол орон дотоодын хар шар феодал, гадаадын манж хятадын булаан эзлэгч
нарт давхар дарлагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байв.[1]
 XIX-XX зууны зааг үеэс ард түмний тэмцэл хөдөлгөөнд чанарын өөрчлөлт гарсан нь дотоод,
гадаад байдлын аль алинд нөлөөлөх тодорхой хүчин зүйл нэгэнт буй болсонтой шууд
холбоотой юм.
 Дотоод хүчин зүйл нь ард Аюуш зэрэг эх оронч хүмүүсийн шударга тэмцлийг дарлагч
ангийнхан хайр найргүй нухчин дарж байсан нь ард олны уур хилэнг улам бадрааж олон
түмнийг хувьсгалт тэмцэлд өдрөөс өдөрт туршлагажуулж байжээ.
 Гадаад хүчин зүйл нь Орос оронд гарч байсан хувьсгалын уур амьсгал зүй ёсоор нөлөөлж
байжээ.
 Нийгэм улс төрийн энэ мэт том хүчин зүйл нь тэр үеийн нийт уран бүтээлчдэд зүй ёсоор
нөлөөлж, монголын утга зохиолд урьд өмнө нь байгаагүй шинэ уур амьсгал гарч ирсэн байна.
 Энэ үед хуульч Сандагийн нийгмийн гэм бурууг хошигнон шоглосон үг зохиолууд, Равжаа,
Данзанванжил, Ишсамбуу, Хайдав нарын шашны доройтлыг шүүмжилсэн шүлэг, сургаал,
Лувсандондов, Хишигбат нарын эх оронч, эрх чөлөөний үзэл санааг номлосон дуу шүлэг,
Инжинашийн түүхэн роман зэрэг шинэ соргог зохиол бүтээлүүд олноор гарсан байна.
 Мөн олон түмний дотор дарлагч ангийнхны нүүр царайг хурц шүүмжилсэн хошин шог зохиолын
төрөл өргөн дэлгэрч байсныг ноёд феодалууд “Далан худалчийн үг”, тэр, энэ “Солиотын үг”
гэж хочилж байсан нь чухамдаа шударга шүүмжлэлээс эмээн болгоомжилж байсны баримт
юм.
 Бэлэн зэлэн шударга шүүмжлэлээрээ мөлжигч ангийнхныг айлгаж байсан хүний нэг бол
баруун Баарин хошууны авьяаслаг зохиолч Шагдар /1869-1929/ юм.
XIX зууны үеийн
уран зохиолын чиг хандлага
Хуульч Сандаг
 Хуульч Сандаг бол монголын шинэ үеийн уран зохиолын нэг томхон
төлөөлөгч бөгөөд 18-р зууны сүүлч 19-р зууны эхэн үед Дорноговь аймагт
амьдарч байжээ.
Сандагийг хуульч гэсний учир нь хуучин цагт монгол хэлэнд үлгэр ярихыг
хууль ярих гэх буюу үг хэдэнд цэцэн хүнийг хуульч гэж нэрлэдэг байсан
уламжлал ёсоор аливаа юмыг цэцэн цэлмэг яруу сайхнаар зүйрлэн
хэлдгээрээ тэгж нэршсэн бололтой.
Сандаг монголын уран зохиолын түүхэнд "Үг" хэмээн нэрлэгдсэн богино
хэлбэрийн шүлгийг цээжээр шүлэглэг зохиодог гоц авьяастай яруу найрагч
байсан бөгөөд түүний зохиол ард түмний дунд амаар өргөн тархсаны
зэрэгцээ бичгээр тэмдэглэгдэн түгсэн юм. Түүний зохиолын гар бичмэлүүд
Дорноговь, Завхан, Ховд, Дорнод аймгийн нутгаас олдсоныг үзэхэд хэр
зэрэг өргөн тархсан нь тодорхой. Ийнхүү Сандаг 19-р зууны үеэс монголд
нилээд дэлгэрсэн "үг" хэмээх өвөрмөц төрлиийн зохиолын хөгжилд их хувь
нэмэр оруулсан юм.
Хуульч Сандаг
 Үг зохиол бол аливаа амьтан, хүн, бодис юмсын нэрийн өмнөөс хүнд хандаж
хэлсэн, өөрөөр хэлбэл хүн амьтан юмуу бодис юмсын ганцаарчилсан ярианы
хэлбэртэйгээр хүнд байх аливаа гэм дутагдлыг далдуур шүүмжилсэн утгагтай,
энэ талаараа Өрнө дахины ёгт үлгэрийг санагдуулах гол төлөв шүлэглэн
бичсэн богино хэмжээний зохиол юм. Өмнөх үеийнх нь Монголын уран зохиолд
аливаа хэрэг явдлыг тоочиж, уг үйлдлийн мөн чанар, баатруудынхаа дотоод
талыг төдийлөн нарийн дүрслэх нь ховор байх үед Сандаг зохиолынхоо дүр
дүрслэлд хандах өөрийн хандлага, үнэлгээг илэрхийлэх болсноор түүний "Үг"
хэмээх энэ өвөрмөц хэлбэрийн зохиол дэвшилттэй үүргийг гүйцэтгэсэн юм.
Сандагийн уран бүтээл нь илэрхий, далд хоёр утгыг хадгалан, тухайн
нийгмийн амьдралын олон талыг тусгасан онцлогтой. Зохиолын ерөнхий аяс
нь ардын аман зохиолд их ойр, шашны нөлөөнөөс ангид үзэл санаатай бөгөөд
амьдчилал, хүншүүлэл, ихэсгэл, багасгал, адилтгал, зүйрлэл, хэтрүүлэл зэрэг
урнаар өгүүлэх арга хэрэглүүрүүдийг өргөн ашигласан байдаг. Түүний олонх
зохиол нэг талаас үш өгүүлж буй бодис юмс, амьтдын амьдралын үнэн талыг
тусгасан, нөгөө талаар түүгээр төлөөлүүлэн тухайн нийгмийн амьдралын олон
асуудлыг сөхөн тавьсан байдаг.
 Жишээ нь:
Хамхуулын үгэнд:
Үрийн сайнаар ургаж
Үндэсний муугаар ховхорлоо.
Төрсөн газар төхөмд сөн
Төлдрийн салхинд гарсан сан
Нүүхийг салхи мэднэ
Буухыг бут мэднэ гэж салхинаа хөөгдөж буй хамхуулыг шог байдалтайгаар
өгүүлсэн нь бусдын эрхэнд автагдсан хүний золгүй амьдралыг санагдуулж байна.
Сандаг энэ мэтээр "Хаврын хайлаад урсаж буй цасны хэлсэн нь", "Ботгоноос нь
салгаж жинд хөллөсөн ингэний хэлсэн нь", "Эхээсээ салсан ботгоны хэлсэн нь",
"Тэжээсэн нохойн хэлсэн нь", "Авын хоморгонд орсон чонын хэлсэн нь", "Хажинд
орсон зээрийн хэлсэн нь" зэрэг олон зохиолдоо тухайн үеийнхээ нийгмийн
амьдралын шударгагүй байдлыг ёгт далд утгаар шүүмжлэн харуулсан юм.
"Ботгоноос нь салгаж жинд хөллөсөн ингэний хэлсэн нь", "Эхээсээ салсан ботгоны
хэлсэн нь" гэдэг зохиолууд нь утга агуулга, үйл явдлын нягт холбоотой юм. Эдгээр
зохиолд хатуу сэтгэлтэй, шунахай эзний гайгаар амьдаараа хагацсан эх үрийн
зовлонг жинд хөлслөгдөн, хүнд ачаанд дарагдан яваа ингэ, хайрт эхээсээ хоцорсон
ботго хоёрын сэтгэлийн өчлөөр дамжуулан тун өрөвдөлтэй харуулжээ.
Хуульч Сандаг
 "Тэжээсэн нохойн үг" гэдэг зохиолд шударга бус нийгмийн нөхцөлд жирийн ард олон
хэрхэн зовж зүдэрч буйг бүр ч хурцаар шүүмжилсэн юм. Энэ зохиолд "нүүхэд явган
дагадаг, нүцгэн яс хэмлэдэг, нүнжиггүй хоол иддэг" гэрийн тэжээмэл нохойн амьдрал
байдлыг жирийн өгүүлсэн мэт ч чухамдаа бол түүгээр эзний зарц, ядуу хүнийг
төлөөлүүлэн нохой шиг доор амьдралтай хүн феодалын Монголд элбэг буйг ёгтлон
үзүүлсэн хэрэг.
Хуульч Сандаг зарим зохиолдоо ноёд түшмэдийн харгис хэрцгий бүдүүлэг
хоцрогдсоныг ил шууд шоглон шүүмжилсэн нь ч бий. Жишээлбэл "Сайн муу бичээч
нарыг хэлсэн нь" зохиолдоо:
Өнгөрсөн хэргүүдээ бүртгэж гүйцэхгүй хэвтэж
Өөрийн биеийг өргөх янзтай
Хийснээ чадахгүй хэвтэж
Хэрдээ биеэ тоож
Хээр гадаагүй ихэрхэж
Яваагүйг чадсан янзтай
Явдлыг сураагүй
Ямбалахыг сурсан
Ядуу түшмэдийг үзэв үү гэх мэтээр үүрэгт ажлаа хийж чадахгүй, мэдлэггүй атлаа
мэддэг дүр эсгэн сагсуурч яьдаг түшмэдүүдийн тухай өгүүлэн, тэд нийгмийн хэв ёсыг
зөрчиж, олны инээдэм доог болж байгааг шоглон үзүүлсэн байна.
Хуульч Сандаг
 "Авын хоморгонд орсон чонын хэлсэн нь" гэдэг зохиолд мал сүргийн дайсан чоно
авын хоморгонд ороод арчаагүй байдалд орсныг үзүүлэх боловч түүгээр ард түмний
хүч, хөрөнгөөр амьдарч ирсэн феодал ноёдын дүриийг харуулж, тэдний бурангуй
авир дарагдах тухай санааг билэгджээ. Хорт чоныг (ноёныг) нийтийн хүчээр устгаж
байгаа нь олны хүч, эв нэгдлийг талархсан санаа юм.
"Хаврын хайлаад урсаж байгаа цасны хэлсэн" зохиолд "өвлийн хүйтэнд өргөн талыг
бүрхэж, өвсний толгой цантуулж, өрвөлзтөл шуурч, өөхтэй малыг үхүүлж" байгаа
цасны байдлаар бурангуй нийгэмд ард олныг эзэрхэн зовоож буй дарлагч ангийн
ноёрхлыг төлөөлүүлэн үзүүлж, хаврын сар гарч, халуун салхи үүсэхэд цас хайлж алга
болж байгаагаар хаад ноёдын дарлал устан, жаргалтай цаг ирэх тухай ардын хүслийг
илэрхийлжээ.
Хуульч Сандаг бол тухайн үеийнхээ нийгмийн амьдралыг өвөрмөц байдлаар тусгасан
дэвшилтэт үзэл санааг илэрхийлэгч шог зохиолч байжээ.
Хуульч Сандаг
LeHS12

More Related Content

What's hot

хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгаotgonerdeneotgonerdene
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiasainaa88
 
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгавармонгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгаварMunkhbayarBadamtsets
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхsaruush undrah
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үгGe Go
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсtuv_library
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлganzorig_od
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалshand1_Bondok
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilaltelmenten
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралUkos Erised
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 ангиOyuhai1127
 

What's hot (20)

хүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулгахүүрнэмж эхийн найруулга
хүүрнэмж эхийн найруулга
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
 
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгавармонгол хэл-5-анги-жишиг-даалгавар
монгол хэл-5-анги-жишиг-даалгавар
 
Zadlal hiih argachilal
Zadlal hiih argachilalZadlal hiih argachilal
Zadlal hiih argachilal
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
 
Mongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlalMongol helnii tosoo uge sudlal
Mongol helnii tosoo uge sudlal
 
Үйл үг
Үйл үгҮйл үг
Үйл үг
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөс
 
хичээл 9
хичээл 9хичээл 9
хичээл 9
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
 
эхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгалэхийн утга санаа, дасгал
эхийн утга санаа, дасгал
 
Flower
FlowerFlower
Flower
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal
 
үсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гаралүсэг бичгийн үүсэл гарал
үсэг бичгийн үүсэл гарал
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
 

Similar to LeHS12

хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’sainaa88
 
найрын ширээний ууц
найрын ширээний ууцнайрын ширээний ууц
найрын ширээний ууцKhishighuu Myanganbuu
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирTserensonom Nyamsvren
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî96011064
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангиBolopchimeg Bolopoo
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанZaya Battulga
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнTsengelmaa Dovchindorj
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 

Similar to LeHS12 (20)

Үлгэрүүд..
Үлгэрүүд..Үлгэрүүд..
Үлгэрүүд..
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
найрын ширээний ууц
найрын ширээний ууцнайрын ширээний ууц
найрын ширээний ууц
 
11 узохиол
11 узохиол11 узохиол
11 узохиол
 
Heregtei medee
Heregtei medeeHeregtei medee
Heregtei medee
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамир
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
 
монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
Ulger
UlgerUlger
Ulger
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р анги
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
Тээрэмчин
ТээрэмчинТээрэмчин
Тээрэмчин
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
 
Slide share
Slide shareSlide share
Slide share
 
золбоо2
золбоо2золбоо2
золбоо2
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
12
1212
12
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

LeHS12

  • 2.
  • 3.
  • 4.
  • 5. ҮЙЛ АЖИЛЛАГАА 2: * XIX зууны уран зохиолын түүхэн тоймыг судлах * XIX зууны уран зохиолын гол төлөөлөгчидтэй танилцах
  • 6. XIX зууны уран зохиолын түүхэн тоймыг судлах  XIX зууны үед монгол орон дотоодын хар шар феодал, гадаадын манж хятадын булаан эзлэгч нарт давхар дарлагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байв.[1]  XIX-XX зууны зааг үеэс ард түмний тэмцэл хөдөлгөөнд чанарын өөрчлөлт гарсан нь дотоод, гадаад байдлын аль алинд нөлөөлөх тодорхой хүчин зүйл нэгэнт буй болсонтой шууд холбоотой юм.  Дотоод хүчин зүйл нь ард Аюуш зэрэг эх оронч хүмүүсийн шударга тэмцлийг дарлагч ангийнхан хайр найргүй нухчин дарж байсан нь ард олны уур хилэнг улам бадрааж олон түмнийг хувьсгалт тэмцэлд өдрөөс өдөрт туршлагажуулж байжээ.  Гадаад хүчин зүйл нь Орос оронд гарч байсан хувьсгалын уур амьсгал зүй ёсоор нөлөөлж байжээ.  Нийгэм улс төрийн энэ мэт том хүчин зүйл нь тэр үеийн нийт уран бүтээлчдэд зүй ёсоор нөлөөлж, монголын утга зохиолд урьд өмнө нь байгаагүй шинэ уур амьсгал гарч ирсэн байна.  Энэ үед хуульч Сандагийн нийгмийн гэм бурууг хошигнон шоглосон үг зохиолууд, Равжаа, Данзанванжил, Ишсамбуу, Хайдав нарын шашны доройтлыг шүүмжилсэн шүлэг, сургаал, Лувсандондов, Хишигбат нарын эх оронч, эрх чөлөөний үзэл санааг номлосон дуу шүлэг, Инжинашийн түүхэн роман зэрэг шинэ соргог зохиол бүтээлүүд олноор гарсан байна.  Мөн олон түмний дотор дарлагч ангийнхны нүүр царайг хурц шүүмжилсэн хошин шог зохиолын төрөл өргөн дэлгэрч байсныг ноёд феодалууд “Далан худалчийн үг”, тэр, энэ “Солиотын үг” гэж хочилж байсан нь чухамдаа шударга шүүмжлэлээс эмээн болгоомжилж байсны баримт юм.  Бэлэн зэлэн шударга шүүмжлэлээрээ мөлжигч ангийнхныг айлгаж байсан хүний нэг бол баруун Баарин хошууны авьяаслаг зохиолч Шагдар /1869-1929/ юм.
  • 7. XIX зууны үеийн уран зохиолын чиг хандлага
  • 8.
  • 9. Хуульч Сандаг  Хуульч Сандаг бол монголын шинэ үеийн уран зохиолын нэг томхон төлөөлөгч бөгөөд 18-р зууны сүүлч 19-р зууны эхэн үед Дорноговь аймагт амьдарч байжээ. Сандагийг хуульч гэсний учир нь хуучин цагт монгол хэлэнд үлгэр ярихыг хууль ярих гэх буюу үг хэдэнд цэцэн хүнийг хуульч гэж нэрлэдэг байсан уламжлал ёсоор аливаа юмыг цэцэн цэлмэг яруу сайхнаар зүйрлэн хэлдгээрээ тэгж нэршсэн бололтой. Сандаг монголын уран зохиолын түүхэнд "Үг" хэмээн нэрлэгдсэн богино хэлбэрийн шүлгийг цээжээр шүлэглэг зохиодог гоц авьяастай яруу найрагч байсан бөгөөд түүний зохиол ард түмний дунд амаар өргөн тархсаны зэрэгцээ бичгээр тэмдэглэгдэн түгсэн юм. Түүний зохиолын гар бичмэлүүд Дорноговь, Завхан, Ховд, Дорнод аймгийн нутгаас олдсоныг үзэхэд хэр зэрэг өргөн тархсан нь тодорхой. Ийнхүү Сандаг 19-р зууны үеэс монголд нилээд дэлгэрсэн "үг" хэмээх өвөрмөц төрлиийн зохиолын хөгжилд их хувь нэмэр оруулсан юм.
  • 10. Хуульч Сандаг  Үг зохиол бол аливаа амьтан, хүн, бодис юмсын нэрийн өмнөөс хүнд хандаж хэлсэн, өөрөөр хэлбэл хүн амьтан юмуу бодис юмсын ганцаарчилсан ярианы хэлбэртэйгээр хүнд байх аливаа гэм дутагдлыг далдуур шүүмжилсэн утгагтай, энэ талаараа Өрнө дахины ёгт үлгэрийг санагдуулах гол төлөв шүлэглэн бичсэн богино хэмжээний зохиол юм. Өмнөх үеийнх нь Монголын уран зохиолд аливаа хэрэг явдлыг тоочиж, уг үйлдлийн мөн чанар, баатруудынхаа дотоод талыг төдийлөн нарийн дүрслэх нь ховор байх үед Сандаг зохиолынхоо дүр дүрслэлд хандах өөрийн хандлага, үнэлгээг илэрхийлэх болсноор түүний "Үг" хэмээх энэ өвөрмөц хэлбэрийн зохиол дэвшилттэй үүргийг гүйцэтгэсэн юм. Сандагийн уран бүтээл нь илэрхий, далд хоёр утгыг хадгалан, тухайн нийгмийн амьдралын олон талыг тусгасан онцлогтой. Зохиолын ерөнхий аяс нь ардын аман зохиолд их ойр, шашны нөлөөнөөс ангид үзэл санаатай бөгөөд амьдчилал, хүншүүлэл, ихэсгэл, багасгал, адилтгал, зүйрлэл, хэтрүүлэл зэрэг урнаар өгүүлэх арга хэрэглүүрүүдийг өргөн ашигласан байдаг. Түүний олонх зохиол нэг талаас үш өгүүлж буй бодис юмс, амьтдын амьдралын үнэн талыг тусгасан, нөгөө талаар түүгээр төлөөлүүлэн тухайн нийгмийн амьдралын олон асуудлыг сөхөн тавьсан байдаг.
  • 11.  Жишээ нь: Хамхуулын үгэнд: Үрийн сайнаар ургаж Үндэсний муугаар ховхорлоо. Төрсөн газар төхөмд сөн Төлдрийн салхинд гарсан сан Нүүхийг салхи мэднэ Буухыг бут мэднэ гэж салхинаа хөөгдөж буй хамхуулыг шог байдалтайгаар өгүүлсэн нь бусдын эрхэнд автагдсан хүний золгүй амьдралыг санагдуулж байна. Сандаг энэ мэтээр "Хаврын хайлаад урсаж буй цасны хэлсэн нь", "Ботгоноос нь салгаж жинд хөллөсөн ингэний хэлсэн нь", "Эхээсээ салсан ботгоны хэлсэн нь", "Тэжээсэн нохойн хэлсэн нь", "Авын хоморгонд орсон чонын хэлсэн нь", "Хажинд орсон зээрийн хэлсэн нь" зэрэг олон зохиолдоо тухайн үеийнхээ нийгмийн амьдралын шударгагүй байдлыг ёгт далд утгаар шүүмжлэн харуулсан юм. "Ботгоноос нь салгаж жинд хөллөсөн ингэний хэлсэн нь", "Эхээсээ салсан ботгоны хэлсэн нь" гэдэг зохиолууд нь утга агуулга, үйл явдлын нягт холбоотой юм. Эдгээр зохиолд хатуу сэтгэлтэй, шунахай эзний гайгаар амьдаараа хагацсан эх үрийн зовлонг жинд хөлслөгдөн, хүнд ачаанд дарагдан яваа ингэ, хайрт эхээсээ хоцорсон ботго хоёрын сэтгэлийн өчлөөр дамжуулан тун өрөвдөлтэй харуулжээ. Хуульч Сандаг
  • 12.  "Тэжээсэн нохойн үг" гэдэг зохиолд шударга бус нийгмийн нөхцөлд жирийн ард олон хэрхэн зовж зүдэрч буйг бүр ч хурцаар шүүмжилсэн юм. Энэ зохиолд "нүүхэд явган дагадаг, нүцгэн яс хэмлэдэг, нүнжиггүй хоол иддэг" гэрийн тэжээмэл нохойн амьдрал байдлыг жирийн өгүүлсэн мэт ч чухамдаа бол түүгээр эзний зарц, ядуу хүнийг төлөөлүүлэн нохой шиг доор амьдралтай хүн феодалын Монголд элбэг буйг ёгтлон үзүүлсэн хэрэг. Хуульч Сандаг зарим зохиолдоо ноёд түшмэдийн харгис хэрцгий бүдүүлэг хоцрогдсоныг ил шууд шоглон шүүмжилсэн нь ч бий. Жишээлбэл "Сайн муу бичээч нарыг хэлсэн нь" зохиолдоо: Өнгөрсөн хэргүүдээ бүртгэж гүйцэхгүй хэвтэж Өөрийн биеийг өргөх янзтай Хийснээ чадахгүй хэвтэж Хэрдээ биеэ тоож Хээр гадаагүй ихэрхэж Яваагүйг чадсан янзтай Явдлыг сураагүй Ямбалахыг сурсан Ядуу түшмэдийг үзэв үү гэх мэтээр үүрэгт ажлаа хийж чадахгүй, мэдлэггүй атлаа мэддэг дүр эсгэн сагсуурч яьдаг түшмэдүүдийн тухай өгүүлэн, тэд нийгмийн хэв ёсыг зөрчиж, олны инээдэм доог болж байгааг шоглон үзүүлсэн байна. Хуульч Сандаг
  • 13.  "Авын хоморгонд орсон чонын хэлсэн нь" гэдэг зохиолд мал сүргийн дайсан чоно авын хоморгонд ороод арчаагүй байдалд орсныг үзүүлэх боловч түүгээр ард түмний хүч, хөрөнгөөр амьдарч ирсэн феодал ноёдын дүриийг харуулж, тэдний бурангуй авир дарагдах тухай санааг билэгджээ. Хорт чоныг (ноёныг) нийтийн хүчээр устгаж байгаа нь олны хүч, эв нэгдлийг талархсан санаа юм. "Хаврын хайлаад урсаж байгаа цасны хэлсэн" зохиолд "өвлийн хүйтэнд өргөн талыг бүрхэж, өвсний толгой цантуулж, өрвөлзтөл шуурч, өөхтэй малыг үхүүлж" байгаа цасны байдлаар бурангуй нийгэмд ард олныг эзэрхэн зовоож буй дарлагч ангийн ноёрхлыг төлөөлүүлэн үзүүлж, хаврын сар гарч, халуун салхи үүсэхэд цас хайлж алга болж байгаагаар хаад ноёдын дарлал устан, жаргалтай цаг ирэх тухай ардын хүслийг илэрхийлжээ. Хуульч Сандаг бол тухайн үеийнхээ нийгмийн амьдралыг өвөрмөц байдлаар тусгасан дэвшилтэт үзэл санааг илэрхийлэгч шог зохиолч байжээ. Хуульч Сандаг